ijil huisten

37
1 Н.Коляда ИЖИЛ ХҮЙСТЭН /Хоёр бүлэгт жүжиг/ www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

381 views

Category:

Documents


7 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Ijil huisten

1

Н.Коляда

ИЖИЛ ХҮЙСТЭН /Хоёр бүлэгт жүжиг/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Ijil huisten

2

ДҮРҮҮД:

АНТОН – 18 настай

ИЛЬЯА – 33 настай

ЛАРИСА – 30 настай

Жүжгийн үйл явдал Ильягийн хоѐр өрөө байранд болно.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Чих дүлийрэм машиний торомслох чимээ, хагархай шилний чимээ, харанга мэт энэ

чимээг жүжгийн эхэнд өгнө. Бүдэг уйтгартай гэрэл нэгэн шинэ сууцны 8 давхарт, хоѐр өрөө

жижигхэн байр.

Том өрөөний ерөнхий байдал нь: Цонхонд том уранхайтай торон хөшгийг хар утсаар

эв хавгүй оѐсон байна. Тагтны шил нь хагархай, түүнийг жавар орохоос хамгаалж орны

гудсаар хаажээ. Сандлын хөл нь утсаар уяатай. Байнга юм асгаж цутгаснаас болж

буйдангийн бүрээс нь толбо болж халтартжээ. Хаалгандаа хувцасаа өлгөж хатаадаг

болохоор халтаржээ. Өрөөний дунд ширээ, хоосон шил, хогондоо дарагдсан байна. Ганц

хадаасан дээр тогтож буй ханын тавиур дээр ганц хоѐр ном. Үрчийсэн сонин сэтгүүл

хөглөрнө. Ханын цаас нь хуурч урагджээ. Ханаар дүүрэн цусан толбо. Гэрийн эзэн бясааг

үзэн яддаг бололтой. Хоѐр дахь авс шиг жижиг өрөөнд саарал бүтээлэгтэй нарийнхан ор,

жижиг шүүгээн дээр зурагт, гал тогоонд ширээ сандал, цонхны тавцан дүүрэн хоосон лааз,

шилнүүд. Цонхны цаана олон давхар байшингууд үзэгдэнэ.

Үдэш.

Цахилгаан шат ирэхгүй удснаас болж орилж хараан дүнгэнэх хэн нэгний чимээ. Хэсэг

хугацаа өнгөрөхөд арай хийж хаалга нь онгойх санагдана. Цахилгаан шатан дотор ярилцах нь

сонсогдоно.

Ильягийн дуу – Мэднээ, би мэднэ. Бүгдээрээ толгой дараалан худалчууд, ухаантнууд

хүртэл бүгдээрээ өөрсдийнхөө булхайг нуудаг. Яагаад гэвэл амьдрал биднийг бие биенийхээ

бөгсийг ухаж сургасан учраас бидний амьдрал ямар байгааг чи мэдэх үү? Гайхамшигтай! Аан!

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг. /телевизийн тухай/

Антоны хоолой – Унтраалга чинь хаана вэ?

Ильягийн хоолой - /хэсэг хугацааны дараа/ За боллоо. Гүйцээ. Яв, далд ор ... Чамтай

чамгүй ... хэрэгтэй хэрэггүй их чалчлаа. Зайл гэж байна шүү. Тахир дутуу хүнд туслахаа тат.

Хурдал, хурдан далд орооч.

Антоны хоолой – Дураараа л бол ...

Хэсэг хугацаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Ijil huisten

3

Ильягийн хоолой – Юу хэрэгтэй вэ? Үхсэндээ зогсоов? Яв гэхийг сонсохгүй байна уу?

Сайн хүн болох гээд хэрэггүй. Ачтан минь ... үгүй ерөө комунизм гэдгийг чи байгуулчихаар

сайхан сэтгэлтэй хүн үү дээ! ... За за боллоо, гүйцээ! Намайг өрөөнд минь оруулж өгөөд алга

болоорой.

Антоны хоолой – Алив би чамд туслая. Хэвтүүлээд өгье. Чи их согтож цэцэрхэхээ

больж үз. Больж үз.

Ильягийн хоолой – Эндээс зайл гэж би чамд хэлж байна уу, үгүй юу. Мал минь

зайлаач. /Антон унтраалгыг олж гэрэл асаана. Ильягийн хэвтэр бүдэг гэрэлтэнэ. Антон эргэн

тойрныг нь харна. Бүх юм түүнд ойлгомжтой. Орох хаалгыг цэлийтэл нээж тэргэнцэр дээр

сууж буй Ильяг оруулна. Ильягийн нүүр нь харлахгүй зөвхөн түүний хараахыг л сонсоно/

Илья – Би чамайг боль гэж байна шүү малаа. Хараач гэм. Яасан зэвүүн муухай амьтан

бэ? Хүргээд ирсэн бол боллоо юм биш үү. Өөр чамд юу хэрэгтэй юм бэ? Юу? Зайлах уу, үгүй

юу?

/Антон өрөөгөөр холхин гэрлийн хагархай бүрхүүлийг ажиглаж толгойгоо дээш

харуулан зогсоно. Тэр 18 настай. Джинсэн өмд, цагаан цамцтай охидын нүд булаахаар

амьтан. Гэвч энэ царайлаг хүүд угаас тийм ичгүүр сонжуургүй зан үгүй бөгөөд бүрэг ичимхий

ажээ. Гуалиг биетэй, мөрлүүгээ тавьсан урт үстэй ажээ/

Антон – Энэ танай гэр үү?

Илья – Хөлслөнө шүү

Антон - Үнэхээр үү?

Илья – Үнэхээр. Сард 300. Ер бусын тохиромжтой байр хаанаас олох юм бэ? За

гүйцээ. Зайл! ...

/Пауз/

Антон – Ганцаараа амьдардаг уу?

Илья – Нусгай минь чамд ямар хамаа байна. Хаалгаа цаанаас нь хаагаад тонил.

Хурдан далд ор гэж байна шүү. /Антон эргэж санаа алдаад хаалга руу явна/

Илья – Байз. /Антон хаалга руу явсаар/ Хүлээж бай. Би чамайг хүлээж бай гэж байна

шүү.

Антон – Яах гээв?

Илья – /хэсэг чимээгүй байснаа/ Залуу минь надад туслаач, болох уу?

Антон – Юу? Та яах гээв? Юу тэр вэ?

Илья – /инээж/ Битгий ай. Би бие засах гээгүй байна. Тайвшир ... тэнд жижиг ширээн

дотор халаах юм бий. Яагаав дээ! Архи. Бүр буланд нь. Аваад ир ... шөнө гудрах гэж үлдээдэг

юм. Ганцаараа байх аймаар шүү дээ. За алив аваад ир. Аваад ир.

Антон – Одоо болоо юм биш үү? Цангасан мал шиг уух хэрэг байна уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Ijil huisten

4

Илья – Чи өөрөө мал .... ойлгов уу? Аавдаа авгай авахыг битгий за. Гөлрөөд байлгүй

яваад аваад ир. Чи ч гэсэн нэг татчих...Би ачийг чинь мартахгүй... /инээж/ За овоо доо! Чам

шиг ачтаныг алдаршуулах хэрэгтэй. Тахир дутуу надад буян үйлдсэний чинь төлөө модон

медалиар шагнаж баярын бичиг, барааны саванд тодорхойлъѐ. Олов уу? /Өөрөө тэргэнцэрээ

эргүүлнэ. Анх удаа түүний царайг харна. Маш заваан хувцастай, хар царайтай, гялалзсан

догшин хар нүдтэй, согтуу, гараа хааш яайш савна. Тэрбээр ер бусын урт хуруунуудтай ажээ/

Антон – /Шүүгээг ухсанаас Антон дээрээс нь золтой л нураад ойчсногүй /Энэ мөн үү?

Илья – Мөн ... Тэнд стакан байгаа ... Онгойлго. Хэрэггүй ээ... Угаагаад хэрэггүй.

Антон – Энэ чинь балиар юм байна шүү дээ

Илья – Үхэж далд орохгүй дээ ... СПИД байхгүй. Намайг бузартаагүй байхад чи дажгүй.

Идэж уугаад болоод л байдаг юм. Угааж золигоо хийх юм... Алив тонгойлог ... Уухайс ... Болох

нь тэр! (нэг мөсөн хөнтөрч орхино. Хэсэг хөдөлгөөнгүй байснаа гараараа хамраа дарж байж

ядан сугаа үнэрлэн гүн амьсгаа авна) Ая ая ая. Новшийн ундаа ... муухай золиг ... тэгсэн

хэрнээ сайхан идээ ... Чи уухгүй яагаав?

Антон – Би уудаггүй ээ. Та ч гэсэн ингэтлээ уух хэрэгүй юу байнаа.

Илья – Үгүй ер бас сургах нь ... (ширээнээс холдон Антоныг хөл толгойгүй нэвт харан

өмссөн зүүсэнд дургүй нь хүрч) Чаавас даа. Нусаа арилгаж чадахгүй байж ах зах хүнд заах

санаатай. Чи ер нь яасан аймшигтай юм бэ? Эвлэлийн тэмдэг зүүсэн бухан бяруу олон

хүүхний учрыг олоо биз. Тэд ч мэдэж чамайг долоочих шахан чиний хойноос хуйларч, чамайг

эргүүлдэг биз? Ээлж дугаараа хүлээгээд л. Байж ядацгааж байна уу? Надад бол гудамжны

архичидаас өөр хэн ч алга. Тэгэхэд чи ... (гэнэт) Нусгай минь чи намайг амьдралдаа ганц ч

удаа эмэгтэй хүнтэй хавьтаж үзээгүйг мэдэх үү? 33 нас хүртлээ хэнтэй ч унтаж үзээгүй

онгоноороо. Ойлгож байна уу чи? Би чамд үнэн сэтгэлээсээ ярьж байна. Чи битгий тоглоом

болгоод бай л даа.

Антон - Үгүй би тоглоом болгоогүй.

Илья – Ахмад хүний яриаг сонсож сур. Чи надад хэлээд аль, яахаараа би 33 нас

хүртлээ хүү чигээгээ байгаа юм? Хэлээдэх? Яагаад? Яахаар чи жаргаж, би зовох ѐстой юм.

Яахаараа би ... өөрийнхөө дурыг хангах гэж тарчлаж байх ѐстой юм. Энэ бүхнийг чи

ойлгуулаад өгч чадах уу? Аа! Яагаад гэвэл би хоѐр хөлгүй, хүний оронцог, харин чи бол хоѐр

хөлтэй адгуус! Ойлгов уу? Чи бол адгийн шаар! Би та нарыг үзэн ядна. Намайг хэрхэн үзэн

яддагыг хэн нэгэн нь ч гэсэн мэддэг болоосой. Үзэн ядаж байна. (стакан авч Антон луу шиднэ.

Антон зайлахад хананд очиж хагаран өрөөгөөр нэг шилний хагархай болно) Далд ор сүг минь

... (аяархан) Зайл, үгүй бол ална шүү ... Өлөгчин... бэлтрэг... гавъяа байгуулж нэрээ сонинд

бичүүлэхийн төлөө хүн ч амар нүд аниулахгүй. Хүний шаар комунизмийн зулзага. Хэл! Та

нарыг авраадах гэж хэн гуйсан юм. Эндээс зайлахгүй бол ална шүү! Сонсож байна уу? (пауз)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Ijil huisten

5

юундаа зогсоов? Тархийг чинь хага цохиж чадахгүй гэж санана уу? Чадахгүй юу? Хохь чинь

болно шүү ...

Антон – Та юу гэж хүн рүү үсрээд байгаа юм бэ?

Илья – Чамайг яв гэж байна.

Антон – (тайван) Явах л гэж байна шүү дээ. Би жаахан зогсож болдог юм байгаа биз

дээ? Зодмоор байвал зод л доо. Явахгүй хүнийг та өөр яах юм бэ? (хоѐулаа чимээгүй)

Илья – (гэнэт) За, за байж бай. Харин би яаж ч авирлаж мэднэ шүү. Надтай маргаад

хэрэггүй. Би бол өрөөл татанхай, элий балай амьтан, яахыгаа өөр л мэд.

Антон – Битгий сүрдүүл (пауз)

Илья – Май онгойлго, миний дуртай хоол (тэргэнцэрийнхээ ардах өлгөөтэй цүнхнээс

лаазалсан зууш гаргана)

Антон – (лаазтайг алгуурхан авч нүдээрээ хутга хайна) Хутга байхгүй юу? Юугаар

онгойлгох юм бэ?

Илья – Ванан доогуур байх ѐстой. Тэнд эр.

Антон – Ванан доогуур ий?

Илья – Би айдаг учраас хутгаа нуудаг юм.

Антон – Юунаас айдаг гэж?

Илья – Хоолойгоо огтлуулахаас. Ваннаас аваад ир гэж байна шүү. (Антон инээд алдан

явж хутга олж ирнэ) Олов уу? Дараа нь буцаагаад тавиарай. (чимээгүй болцгооно)

Антон – Та дажгүй л амьдардаг юм байна. Би таныг дэлгүүрийн тэнд харах тоолондоо

хаана амьдардаг юм бол гэж дандаа боддогсон. Гэтэл энд ... та дэлгүүрийн тэнд байж л

байдаг биз дээ?

Илья – Тэгээд?

Антон – Зүгээр л, би таныг дандаа хардаг юм. Хэрхэн мөнгө олж байгааг чинь хараад

баймаар байдаг юм.

Илья – Гийгүүлж дээ. Атаархаа юу?

Антон – Юунд?

Илья – Зүгээр суугаад мөнгө олж байгаад минь. Үнэнээ хэл, атаархсан уу?

Антон - Үгүй ер. Атаархах гэнэ шүү. Юунд нь атаархах юм билээ дээ. Юу гэж тэнэглээд

байгаа юм. Би зүгээр л таны гар, хурууг чинь харсан юм. Зурагтаар үзүүлсэн төгөлдөр хуурч

шиг урт хуруугий чинь

Илья – Урт аа? Хуруу шиг л хуруу ...

Антон – Бас таны харц чинь их муухай. Бүх гуйлгачингуудийнх ... юу яадаг улсуудынх

Илья – Айх хэрэггүй. Би чамайг яах ч үгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Ijil huisten

6

Антон – Тан шиг бүх хүмүүсийн нүд “мөнгө өгөөч” гэж гуйдаг байтал. Та бол шал өөр

пүүшиг зуучихсан, угсруулж татаад л бүхнийг үзэн ядсан харцаар хараад л, хар ус гудраад л

...

Илья – Би чамайг ерөөсөө санагүй юм.

Антон – Хүн рүү харахгүй юм чинь та яаж санах юм. Би таныг хэд хэдэн өдөр

ажигласан. Уржигдар та гудамжаар шал согтуу, дайралдсан болгоныхоо бөгс рүү цүнхээрээ

савчаад л, есөн шийдийн хараал урсгаад л явсан. Ингэж архинд түлэгдэж явахын оронд

хичээл ном оролдож суувал хэрэгтэй.

Илья – Чамд хамаагүй. Наадахыгаа аягал. Ширээн дээр задлаагүй Бельмор тамхи

байвал аваад аль. (Антон гал тогооноо задлаагүй тамхи авчирч өгөөд архи аягална. Хэсэг

чимээгүй байна) Гал тогооноос ус гоодоод байна.

Антон – Гоожоод

Илья – Юу?

Антон – Годоод биш гоожоод байна. Гоожоод гэж хэл.

Илья – Мэдлэгтэй эд байх нь. Бас хүн шүүмжлэх санаатай. (архи ууна. Хэсэг чимээгүй)

Чамайг хэн гэдэг вэ?

Антон – Антон гэдэг. Таных?

Илья – Эх гэж нэг гичий Илья гэж нэр өгсөн юм гэсэн. Гэр чинь хаана вэ?

Антон – Байцаах нь уу?

Илья – Чи байцаалт гэдгийг мэдэх болоогүй байна. Гэр чинь хаана вэ гэж асууж байна.

Антон – Эсрэг таны байшинд 2 давхарт, 17 тоот

Илья – Хэдэн настай?

Антон – За яахав ... 17-той. Өөр юу асуумаар байна?

Илья – Цэрэгт явахгүй үхснээ хийсэн юм бэ? Эх орныг хэн хамгаалах болж байна. Би

юу? Би бол эх оронтой оронгүй болно.

Антон – (инээмсэглэж) Хөөш танай гал тогооны өрөөнд чинь устай лаазанд нэг жоом

өлсгөлөнгөөс болоод живж үхсэн байна лээ.

Илья – Жоом хооллох нь битгий хэл амиа яая гэж байна. Наад гэрлээ багасгаач нүд

гялбаад байна. (Антон гэрэл багасгана. Өрөө бүдэг гэрэлтэй. Антон байгаа ганц сандал дээр

сууж Ильяг ширтэнэ. Илья удаан чимээгүй тамхи сорно. Цонхны цаана шөнийн хотын

ойлгомжгүй, хачин чимээ сонсогдоно. Тэр хоѐрын хооронд ямар нэгэн холбоос бий болж бие

биен рүүгээ татагдана)

Илья – (аяархан) Харсаар байтал их зугаатай байх шив дээ. Кино, бүжиг охидоос

уйдаа биз? Энэ бүхэн чиний хувьд бол өдөр болгон бантан идсэнтэй адил биз. Гэтэл эрхтэн

дутуу хир буртагандаа баригдаж, архинд живх дөхөж, бясаа жоомны үүр болсон оромжинд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Ijil huisten

7

байх чамд зугаатай байна уу? Чамайг мэдэж байнаа? Цаг нөхцөөх юм олсондоо баярлаж

байгаа биз?

Антон – Одоо бол зүгээр байна.

Илья – Харанхуй болоод тэр

Антон – Гэсэн ч би харж байна...

Илья – Аргагүй л шөнийн завхай эр юм даа. Тэд яг чам шиг хараа сайтай байдаг юм.

Антон – Танд үнэхээр үхье гэх үе байсан уу?

Илья – (өндөр дуугаар) Чамд хамаагүй (пауз) Хүний хэрэгт битгий дурла. Мал минь ...

Хүний дотоод хэрэгт битгий хутгалд. (удаан чимээгүй. Гар нь чичирч тамхи татна) Бүгд худал

үг. Худал үг бүгдээрээ. Миний ярьсан бүхэн хоосон дэмий яриа. Би, би, чамд энийг л хэлж

байна. Үхэх гэдэг чинь шал өөр юм байдаг юм. Амар даваа биш. Зүгээр л дотроо түгшиж

байснаа гаргаж байгаа нь тэр. Үхэл ирэхдээ заавал нэг совин татаж ирдэгийг би мэднэ. Надад

ерөөсөө тийм совин байгаагүй. Ойлгож байна уу? Би бол үхье гээд үхэж чадахгүй өөдгүй

хулчгар! Ямар нэгэн хортой юм уугаад ч юм уу, оромжин дотроо чимээгүй нүд аниж чадахгүй

араатан амьтан. Юуны тулд би шороо хөдөлгөж яваа юм бэ? Юуны ч тулд биш!

Хулчийсандаа. Үхлийн босгыг алхах тэнхэлгүйдээ. Би заримдаа үхэж байна гэж зүүдэлдэг. Ер

нь янз янзын юм зүүдэлдэг. Дандаа. Бүхий л зүйлийг зүүдэлдэг. Амьдралд тэр чигээрээ

зүүдэнд орж ирдэг. Гурван жилийн өмнө билүү дээ чи бид хоѐр яг ингээд сууж байна гэж

зүүдэлсэн. Одоо л саналаа. Би яг чамайг зүүдэлсэн юм байна. Чи яг наад сандал дээрээ сууж

харагдсан.

Антон – Хэнд ч гэсэн тийм явдал байдаг ...

Илья – Аан? (пауз) Аа тийм, тийм. Би бүр гурван настай байхдаа хорин нас хүрээд

осолд орж хоѐр хөлөө тайруулаад суумгай хүний тэргээд явж байна гэж зүүдлэж байсан. Бага

байсан болоод тийм тэргэн дээр суугаад явж байхад сайхан санагдаж байсан. Сэрээд миний

баярлаж байсныг яана ... Арван жилийн өмнө модон хөлтэй болчихоод орон дээр хэвтэж

байна гэж зүүдлэж билээ. Гудамд хав харанхуй, өрөө яг тийм гэрэлтэй. Ойр хавьд хэн ч

байхгүй, ямар нэгэн юм өрөмдөөд ч байх шиг чимээ сонсогдоод л ... Миний нөгөө модон

хөлөнд өт хорхой шавааралдаад л ... Мэрж, ярзаганаад л. Модон хөл өт хорхойд бариулж

ялзарсан мод шиг бутарч үүрээд л ... Үлдсэн жинхэнэ хөлийг минь хүртэл тэр хорхой идэж

байгаа нь мэдрэгдээд л ... Би яаж ч чадахгүй гар хуруу хөдлөхгүй идүүлж байна гэж... аймаар

... (пауз) Чи зүүдэлдэг үү? (тэргээ хөдөлгөн Антон руу амьсгалаа гарган аяархан шивнэнэ)

Нүцгэн охидуудыг зүүдэндээ хардаг уу?

Антон – (дуугүй байснаа) Зүүдэлдэг.

Илья – (халуунаар) Би бол шөнө болгон зүүдэлдэг. Шав шалдан нүцгэн хүүхнүүд бөөн

бөөнөөрөө, дандаа хөөрхөн хүүхнүүд эргэн тойрон бүжээд л, усанд ороод л, тэдэнтэй хамт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Ijil huisten

8

шалдан эрчүүд, бас дандаа сайхан эрчүүд нөгөөдүүлтэй чинь хөгжилдөцгөөгөөд л, ус руу

үсрээд л ... (пауз) Ичмээр байгаа биз?

Антон – Юунаас тэр вэ?

Илья – Өдий насны хүн ийм юм ярьж байх нь ичгэвтэр байгаа биз дээ?

Антон – Ичээд байх юм юу ч алга. Би ямар хүмүүст яриад явах биш. Хаа хамаагүй хүнд

ярьж байгаа бол өөр хэрэг.

Илья – Би чамайг хүмүүст ярьчихна даа гэсэндээ биш. Чамд сонсоход эвгүй биш байна

уу?

Антон – Хэрэв өөртөө итгэдэг шигээ хүнд итгэж байгаа бол юугаа ч нуух хэрэггүй гэж

би боддог.

Илья – Больж үз. Би чамаас бараг хоѐр дахин ах. Итгэлтэй хүн гэж хаа ч байхгүй.

Байдаггүй гэдгийг би чамаас илүү сайн мэднэ. (пауз) За за би худлаа ярьсан юм. Согтуу хүний

үгийг үг болгож сонсоод л. (шивэгнэж) Чамд гэрт чинь гэрэл зураг, зурагтай хөзөр байхгүй

биз?

Антон – Ямар зурагтай?

Илья – Чи л ойлгохгүй байна гэнэ. Нүцгэн хүүхний зураг.

Антон – Аан бий. Хэзээ ч билээ дээ нэг сэтгүүлээс авч цуглуулсан... Гэхдээ дандаа

хүүхнүүд охидууд тийм зураг авахуулдаггүй юм.

Илья – Аа тийм л дээ. Ухаантай золиг. Их мэдлэгтэй нохой байна гээч. Надад авчирч

үзүүлээч. Босгохоор уу?

Антон – Юу гэнээ?

Илья – (уцаарлан) Зурагнуудыг чинь ээ.

Антон – Одоо аваад ирэх үү?

Илья – Дараа бол. Ахиад ирнэ биз дээ?

Антон – Урьж байна уу?

Илья – Урьж байна. Чи их дуу цөөтэй хүн юм. Би ийм хүнд дуртай. Зөв. Дүү хүү намайг

сонс. Их сонин ... Долоон хоногийн өмнө би зүүдэлсэн юм. Би хэрээ болчихсон бүтэн хотын

дээгүүр, байшингийнхаа дээгүүр нисч байх юм. Хар хошуутай. Яг хэрээнийх шиг далавчтай.

Чи мэднэ биз дээ? Тэгээд л ингэж гуаглаж байх юм “Би хэрээ байна. Эр ч биш, эм ч биш! Энэ

өндөр дээрээс та нар луу нулимж байна. Та нарыг үл итгэсэн харцаар харж байна. Гурван

зуун жил та нарын дээгүүр өөрийнхөө тухай орилж амьдрах болно” дараа нь гэнэт “Гуаг гуаг”

гэж ярьж байна гэж. Инээдтэй байгаа биз?

Антон – (удаан чимээгүй байснаа хөмхий зууж) Хөл ургадаг бол хэрэггүй биз?

(ханиалгаснаа) Өө нээрээ та тэнд ганцаараа амьдардаг уу?

Илья – За за ойлгомжтой. Намайг энд хэн нэгтэй цуг амьдардаг уу? Ганцаараа

амьдардаг уу гэж байна уу? Би чамайг ойлголоо. Далд ор. Иймэрхүү юм ярих гэж байвал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Ijil huisten

9

гүйцээ. Баяртай. Good bay! Унтах минь! Би их согтож, амьд дээрээ эндээс арил! Би ганцаараа

баймаар байна. Ойлгож байна уу? Өнөөдөр мөддөө үххээргүй дурлачих шахлаа. (инээнэ) Яв.

Харин ирж байгаарай

Антон – Ирж байнаа.

Илья – Хэзээ ирэх вэ?

Антон – Маргааш

Илья – Хэдэн цагт, тохирчихъѐ.

Антон – За яахав, маргааш 9 цагт. 9 цагт шүү.

Илья – Тохирлоо ...

Антон – Баяртай. (хаалга руу явснаа эргэж харна. Хэсэг зогссоноо хаалга хааж явж

одно)

Илья – (Хөдөлгөөнгүй араас нь харснаа) Намайг битгий хуураарай, сонсож байна уу?

Хөөш! Намайг хуурч болохгүй шүү! Дуулав уу? (согтуугаас толгой нь савлан амандаа үглэнэ)

Аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Шинэ аз жаргалтай яваарай ... Үгүй биш.

Шинэ аз жаргал, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Намайг сонсч байна уу? Битгий л

хуураарай намайг ... (цонх луу очно. Цонхны онгорхой салхивчаар зуны дулаан агаарт хөшиг

нь бага зэрэг хийснэ. Шөнийн хотыг удаан ажиглана. Гудамжнаас тусаж байгаа цэнхэр гэрэл

татагнаж буй түүнийг өрөвдөлтэй гэрэлтүүнэ. Тэр ямар нэгэн зүйлийг харах гэж оролдож буй

мэт удаан мэрийж байна. Томоохон дэлгүүрийн чимэглэлийн улаан гэрэл нэг асч нэг унтарна.

Илья ямар нэгэн зүйл амандаа бувтансаар зүүрмэглэнэ.)

Эхний зүүд

Хоолой цуурайтна. Хүн гэхэд хүн биш юмнууд өрөөгөөр холхино. Тэдний сүүдэр нь

хөвөрнө. Илья баяр баясгалантай, хөгжилтэй инээмсэглэж явна. Бөхийж явган суугаад хий

юм харна.

Илья – Ээ хөөрхий амьтан! ... муурхан минь чи намайг таньж байна уу? Хөөрхий хар

муур минь Гогира гэдэг биз? Ямар хөөрхөн амьтан бэ? Би чамайг мэднэ. Чи тосгоноор гүйж,

үхрийн сүү уудаг, хэнээс ч илүү амьдардаг тийм биз? Аа саналаа чи чинь муур биш, 46-р

хаалганд амьдардаг хөгшин байна. Одоохон би чамайг ноосон алчууранд ороогоод ваннанд

хийж живүүлнэ. Чи тэгээд миний гарт тийчилж үхнэ.

Антон – Байг битгий. Дараа нь чи бүх л насаараа эндээ шаналж гар хуруугаа нүдэх

болно. Чи чинь сайхан хуруутай шүү дээ.

Илья – Чи чинь яахаараа чармай нүцгэн явж байдаг билээ?

Антон – Би нүцгэн байна гэж үү? Үгүй ээ. Би хувцастай л байна шүү дээ? Чи намайг

харахгүй байна. Нүдний шил тохируул. Наад муураа живүүлж алаад хэрэггүй. Битгий ал.

Наадах чинь муур биш хүн. Хүн алж болохгүй шүү дээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Ijil huisten

10

Илья – Чи яах гэж дандаа сайхан сэтгэл гаргаж байдаг юм бэ? Гал тогоонд бясаа

үхсэн ч өрөвдөж л байдаг.

Антон – Хүний сайхан сэтгэлийг эзэлж үзээгүй болоод л тэр. Хөөе муур чинь шатаж

байна хараач. Хав хар гал асаж байна. Хав хар гал! (шил хагарах чимээ)

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Нөгөө л өрөө. Өрөөний эд зүйлсийг хальт мульт янзалжээ. Тэр ч байтугай шалаа

угаасан бололтой ширээн дээр сэтгүүл дэлгээтэй, цэвэрхэн харагдана. Илья хаалганы өмнө

толгойгоо гилжийлгэн тэргэн дээр унтжээ. Өглөө эрт. Цонхоор гэрэл тусна. Шатны тэнд Антон

зогсжээ. Өрөөн доторхийг эргэн тойрон харснаа Ильяг харан хэсэг чимээгүй зогслоо.

Антон - /хоолойгоо засч/ Хаалгаа дэлгэчихсэн нийгэм журамд орчихоо юу? Эсэн мэнд

л байна уу?

Илья - /цочин сэрж итгэж ядан инээмсэглэнэ/ Хараач. Чи хүрээд ирэв үү? Овоо доо! Би

чамайг өчигдөржин хүлээлээ. 9 цагт гэчихээд чи ирээгүй. Худлаа л ярьж гэж бодлоо. Хаалга

онгорхой зүүрмэглэчихж. Би чамтай зүүдэндээ л уулзсан юм байх гэж бодлоо. Гэтэл би

хүрээд ирчихээ шив дээ.

Антон – Өчигдөр ирэх гээд чадсангүй.

Илья – Чи уржигдар ирсэн үү? Ирсэн биз дээ? Яагаад надтай хамт, би согтуу байсан

болохоор янз бүрийн юм чалчсан. Чи битгий тоогоорой. За юу?

Антон - Чи тэгэхэд юу ч чалчаагүй. Харин үнэн сэтгэлээсээ надтай ярилцсан. Үнэн л

юм ярьсан шүү дээ ... Санаа зоволтгүй ээ. Май, таны үзүүлээч гэсэн зурагнууд.

Илья – Больж үз. Би зүгээр л тоглож байсан юм. Би наадахаар чинь юу хийхэв дээ. Чи

намайг ийм юм хөөцөлддөг гэж бодоо юу? Согтуу байсан болохоор би худлаа ярьсан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Ijil huisten

11

Худлаа. Хэдийгээр би тахир дутуу ч гэсэн бүх зүйл дажгүй. Нээрэн шүү. Муусайн хүүхнүүд

бишгүй л байна. Чи битгий итгэ. Би чамайг цаашлуулсан юм. Одоо гэхэд л манай хөршийн нэг

хүүхэн ... Лариса ... над дээр ирнэ. Би тэгэхэд зүгээр л чамд амандаа орсноо чалчилж байсан

юм. Би хүний хийдгийг л хийж дутагдах юмгүй амьдарч байна. Чи шал дэмий зүйлд санаа

тавих юм.

Антон – (чимээгүй байна) Та яаж юу ...

Илья – ЮУ?

Антон - Чи яаж сурсан бэ?

Илья – Юуг?

Антон – Зарим эрчүүд үзэн ядмаар уйлах ч үгүй тэр тухайгаа худлаа ярьдаг юм. Чи

бол худлаа ярих хүн биш. Би хүүхнүүдийг тэгж яагаад, ингэж яагаад, минийх ѐстой

гайхамшигтай, лажгар ч гэх шиг, үнэн хэрэг дээрээ бүгд худлаа. Чи бол тэдэн шиг яриагүй биз

дээ? Харин ч бүр эсрэг, үнэн сэтгэлээ нээсэн.

Илья – Согтуудаа би чам руу шилэн аяга чулуудснийг уучлаарай. Тэгэх үү?

Антон – Зүгээр, чи намайг оноогүй шүү дээ. (уутнаас боодолтой юм гарган ширээн

дээр тавина) Би гэрээсээ ээжийн нэрснээс аваад ирлээ. Битгий сэжиглээрэй. Шинээрээ шүү.

Илья – (гараа сэгсчин) Үгүй, үгүй, үгүй. Наадахаа далд хий, хэрэггүй. Надад наадах

чинь гал тогооны өрөөгөөр нэг байна. Хэрэггүй, далд хий.

Антон – За ... маяглаад яахав. (уутнаас алим гаргаж иднэ) Хамгийн гол нь чи битгий уу.

Чамд бүх юм уйтгартай хэцүү гэдгийг чиь ойлгож байна л даа. Гэлээ ч гэсэн дээ. Уугаад яах

юм бэ? Тэрний оронд өөр ямар нэгэн юм оролд л доо.

Илья – (хорсолтой аяарханаар) Ухна ишиг минь эндээс зайл ... Далд ор гэж байна.

Энэрэнгүй нийгмийн зүтгэлтэн минь тархи толгой бантагнуулж хордуулах гэхийн хэрэггүй.

Явж үз ... Би нэг л хөдөллөө бол гурвын дунд чинь цохино гэж мэдээрэй. Далд орооч! (пауз.

Илья цонх руу дөхөн очиж хөшигний цаадахыг ширтэн тамхи татна)

Антон – (хөгжилтэй) Мөхөөлдөс долоох уу?

Илья – Юу?

Антон – (инээмсэглэн) Мөхөөлдөс долоож дотроо сэрүүцүүлэх үү гэж байна. Тэгэхгүй

бол уйтгараа тайлах гэж намайг барьж идэх нь шиг байна. За, за дүү хүүгээ уучлаарай. Миний

буруу. За алив уучил л даа. (Илья руу дөхин очиж, тэргэнцэрийнх нь өмнө сөхрөн сууж, нүд

рүү нь харна) За уурлахаа болиоч дээ. Эвлэрэх үү? Аан. За хөөш! Ингэж суухын оронд чи

өнөөдөр юу зүүдэлснээ ярьж өг л дөө. Тэг л дээ. Чиний ярьсан зүүднүүд чинь их сонин байдаг

юм. Нэг иймэрхүү ер бусын хэрнээ үнэн ч юм шиг. Яриач дээ.

Илья – (тамхиа татангаа) Чи надаар өөрийгөө зугаацуулах тоглоом хийх гэж байна уу?

Тийм үү? Аятайхан зугаацах юмтай болоо шив дээ. Ярьдаг ... хоѐр хөлгүй ... тэргэн дээр

суумгай амьд тоглоом болгох гээ юу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Ijil huisten

12

Антон – За ... болоо юм биш үү дээ. Юун ч их өөнтөгч юм. Чи өнөөдөр зүүдэлсэн юм уу,

үгүй юм уу?

Илья – (цонхоор ширтэн) Хар муур зүүдэлсэн

Антон – Муур аа? Бүр хар уу? Энэ чинь муу ѐр шүү.

Илья – (инээж) Мэргэч авгай минь цааш нь сонсох уу? Тэсч үз. Чамайг нүцгэн? Дотуур

өмд ч үгүй орцны хонгилоор явж гэж ...

Антон – (үнэмшилтэй) Нүцгээн? Бүр чармай нүцгэн үү? Ичмээр юм.

Илья – (инээж) Өөр яагаад ч байлаа даа. Сайн санахгүй байна. Наад зурагнуудаа

нааш нь би дараа үзье. (зурагнуудыг авч цонхны тавиур дээр тавина) Хоѐулаа жаахан

татчихвал яасан юм бэ? Тэгэх үү? Гиюүрч суугаад яахав.

Антон - Чи тэгээд их уугаад ....

Илья – Хоѐулаа их уухгүй ээ. Харин бага багаар жаахан ууж болно биз дээ. Тийм ээ.

Антон – (алим идэж Ильяг харна) Идэх үү?

Илья – Идье.

Антон – Надад ганцхан байна. Сэжиглэхгүй биз?

Илья – Өгөөдөх гэж байна ... (алимыг авч болгоомжтой хазна. Антоныг харан

ханиалгана.) Харамлаж золиг чинь ... (идэцгээнэ)

Антон – Тэгэлгүй дээ, хайран юм... Наадахаа идээд хагартлаа баяжаарай.

Таргалаарай. (өмднийхөө халаасанд гараа хийн өрөөгөөр явна. Хана харна) Бясаа агнаа юу?

Ингэж ч агнадаггүй л юм даа хонгор минь. Хуруугаараа наалдуулж аваад тосгуурын усанд

аваачиж харж байгаад живүүлэх хэрэгтэй.

Илья – (инээмсэглэн) Үгүй ер. Танайх бясаа ихтэй л биз?

Антон – Яалаа гэж. Манайх хагалгааны өрөө шиг цэв цэвэрхэн. Аав ээж хоѐр маань

багш. Тэд нар намайг эргүүттэл минь хүмүүжүүлдэг. Би нэг найзынхаа бясаа тэгж алдгийг

мэднэ.

Илья – (чимээгүй) Чи найз олонтой юу?

Антон – Ямар ч сонирхолгүй хөлдүү нохойнууд. Бүгд ялгаагүй ижилхэн. Архи ууж

үзлээ. Бас таалагдаагүй. Маргааш нь толгой хагарах шахсан. Хөгжим, дугуйлан бүгд

уйтгартай.

Илья – Үерхдэг охид чамд бий юу. Бий юу? Олон?

Антон – Байхгүй. Нэг байсан. Гомдоочихсон. Би тэрнийг гомдоочихсон юм. (тэгснээ

Ильягийн гарыг барьж эгцлэн харж зэрэгцэн суугаад) Би чамд тэрний тухай ярьж өгөх үү? Юу

болж өнгөрсөнийг сонс. Би энэ тухай хэнд ч ярьж байгаагүй. Харин чамд бол ярьж өгнө өө. Чи

надаас юу ч нуугаагүй ярьсан юм чинь би чамд итгэж байна.

Илья – (гараа салгаж аван) Би бол согтуудаа худлаа ярьсан юм чинь би чамд итгэж

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Ijil huisten

13

Антон – Харин наадах чинь худлаа. Хэрэггүй! Намайг шалгах гээд хэрэггүй ... Би ч

гэсэн чамд үнэнээ яръя, чи л намайг ойлгоно... Би эмэгтэй хүнтэй хавьтаж үзсэн ... болж

өгөхгүй юм билээ.

Илья – Яалаа гэнээ?

Антон – Харин чи намайг ийм тийм гэж битгий бодоорой .... Чамайг хэнд ч ярихгүй гэж

итгэсэндээ ярьж байгаа юм. Чи бол намайг шоолохгүй. Би ѐстой хачин, өөрөө ч ойлгохгүй

байгаа юм. Гурван ч удаа эмэгтэй хүнтэй цуг унтаж үзсэн. Нэг ч удаа ханаагүй. Эхний удаа би

дотуур байранд суудаг нөхөд дээрээ. Тэнд идэж ууцгаагаад л наргиж байтал нэг охин намайг

өддөг юм байна. Өрөөндөө хоѐулаа амьдарч байсан юм. Бүгдээрээ ориглуун дарс уугаад л .

Хоѐулахнаа үлдээд хонохоор болж гэрлээ унтраагаад оронд орлоо. Хэвтлээ. Нөгөө охин чинь

харанхуйд бүх хувцсаа тайллаа. Дотуур өмднөөсөө бусад бүгдийг нь тайллаа. Анх удаа

эмэгтэй хүний хөхийг ичиж зовох юмгүйгээр харлаа даа. Би өөрөө шав шалдан ... Нөгөөх чинь

эхлээд жаахан маяглаж байснаа хамаг юмаа тайлаад өглөө. Тэгсэн чинь миний нөгөөдөх

чинь өндийж өгдөггүй дээ. Ойлгож байна уу? Охин зөвшөөрөөд байхад минийх ажилладаггүй.

Юу гэдэг билээ? Сэрэл, сэрэл хөдөлдөггүй ээ. Ичиж үхмээр байгаа биз? Аргаа бараад

байдаггүй дээ... Чи энийг болгох талаар нь ямар нэгэн юм мэдэх үү гэж нөгөө охиноос

асуулаа. Би дотроо энэ зураг шиг яавал магадгүй гэж горьдохгүй юу. Гэтэл нөгөөдөх чинь аль

хэдийнэ хурхирч байдаг байгаа. (хоѐулаа инээнэ)

Илья – Чи тэгээд унтаж байхад нь цаадахдаа ...

Антон – Юуны чинь унтаж байхад нь! Тэр охиныг хурхирч байхыг сонсоод л миний бүх

хүсэл алга болох нь тэр. Сэрээд л тэр охин янз бүр болоод хүсээд байсан ч надад байдаггүй.

Аргаа бараад ичсэндээ болоод буруу хараад өглөө болтол хэвтлээ. Надад ямар ичгэвтэр

байсан гэж сананаа. Эмэгтэй хүн өөрөө хүсч нэг оронд орчихоод байхад юу ч хийж чадахгүй

хэвтэж байгаадаа гутарч, тэр эмэгтэйн нүүрийг өглөө нь харж чадахгүй байсаар тэднийхээс

гарч билээ. Дараа нь хоѐр ч удаа өөр хүүхэнтэй оролдож үзсэн. Тэврэлдээд үнсэлцээд

үнсэлцээд л өөр ю ч болоогүй. Ичиж зовсондоо өвдөг минь чичрэхэс цаашгүй. Тэгсэн хэрнээ

бусад үед зүгээр. Яг хэрэгтэй үед л ингэдэг юм. Энэ ямар учиртай юм бол? Яахаар ингэдгийг

чи мэдэх үү? Эмчид үзүүлсэн нь дээр үү? Юу ч гэж ярих уу? Зөвшөөр. Яасан нь дээр вэ?

Эсвэл надад ямар нэгэн айдас байна уу?

Илья – (тэргэнцэрээ эргүүлж) Чи яах гэж есөн шидийн юм надаас асуугаад байгаа юм

бэ? Би яаж мэдэх юм бэ? Үгүй мөн асуух хүнээ олов оо.

Антон – (шал ширтэн хэсэг сууснаа) Ёстой бүү мэд! Пүү! Ярихад ичмээр байсан ч

гэсэн, чамд ярьсны дараа дотор минь онгойх шиг боллоо. Чинийх яг минийх шиг үү? Хэл л

дээ. Аан?

Илья – Тийм ээ. Яг чам шиг. Чи бид хоѐр адилхан эрийн оромцогууд. Донгиочууд. Нэг

тэрэгний хоѐр дугуй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Ijil huisten

14

Антон – (дуугүй сууна) Чи бүхэл өдөржин юу хийдгээ яриач. Ингээд л суугаад байх уу?

Эсвэл ном ушдаг уу?

Илья – Зохиолчдын зохиол надад ямар хэрэгтэй юм бэ? Би тэрнийг уншиж яах юм бэ?

Эрт босч хүнсний дэлгүүр явдаг. Цахилгаан шат байнга ажилладаггүй нэг гэм бий. Хэнийг ч

дарангуйлахгүйгээр өөрөө буудаг. Эргэж ирэхэд мөд ажиллахгүй болвол найман давхар

хүртэл мацдаг. Нэг давхарт байранд ормоор байвч хэн ч намайг тоож энэ тухай ярихгүй юм

чинь яая гэхэв. Хүнсний дэлгүүрт очиж өглөг цуглуулдаг. Намайг хүмүүс Афиганд

байлдсанаас болоод ийм болсон гэж боддог учир овоо юм цугалдаг. Тэгээд дотроо халаах юм

авдаг. Цэцэрлэгт очиж тэрнийгээ ууна. Тэнд чимээ аниргүй сайхан байдаг юм. Заримдаа хэн

нэгний шарыг тайлна. Тэгээд ахиж мөнгө цуглуулна. Зуны дулааханд аятайхан байдаг юм.

Надад энүүнээс жижигхэн тэргэнцэр бий л дээ. Суугаа л бол салхи шиг хурдална. Даанч

холгоод байдаг юм. Бүр цус гоожтол нь холгоно. Энэ бол тос ч гэсэн яваад л болоод байна.

Ер нь бол би хуурай байдаггүй л дээ. Гэхдээ дажгүй л дээ.

Антон - Чамд хиймэл хөл бий юу?

Илья – Угаалгын өрөөн доогуур түшүүлээд тавьчихсан. Чийгтэй байлгах ѐстой юм.

(инээмсэглэж) Хүнд тэрнийг чирээд дээр нь биеэ авч явах тээртэй байдаг юм. Энэ бол арай

амар.

Антон – Эцэг, эх чинь хаана байдаг юм бэ? Бий биз дээ?

Илья – Ээж надтай цуг амьдардаг байсан юм. Дараа нь хаашаа ч юм яваад л өгсөн.

Дорно зүг рүү. Ээжид надтай цуг амьдрах хэцүү байсан биз. Байр хамаг юмаа хаяад нөхрөө

дагаад арилсан. Захиа ч бичдэггүй. Эцэг байхгүй. Эх гэж гичий золбинтож яваад намайг

гаргасан.

Антон – Эхийгээ тэгж болохгүй.

Илья – Битгий хуц! Би ч адилхан золбин амьдарч байна. /хэсэг чимээгүй/ Би юу ярихаа

мэднэ. Яасан ариун амьтан бэ?

Антон – Хөрш эмэгтэй чинь яасан бэ? Яагаав дээр чи ярьж байсан шүү дээ.

Илья – Лариса юу? Аа миний эхээс ялгаа байхгүй. Энэ хавийнхан бүгд мэднэ. Бэлэн

Лариса гэж хочилдог юм. Надтай амьдаръя энэ тэр л гэдэг юм. Хэнийг ч араар нь тавьж

чадах завхай хүүхэн. Орж ирээд л гэр орон янзлаад л хүслийг чинь хангаж өгье гэж цуг унтая

л гэдэг юм. Сайхан сэтгэлтэй байгаа биз. Тэр манай хажуу айлын байранд хөлсөөр суудаг

юм. Ямар ч гэлээ үйлдвэрт ажилладаг гэсэн. Тэрэнд би биш миний байр л хэрэгтэй байгаа

юм.

Антон – Ойлгомжтой ... Чи тэтгэвэр авдаг уу?

Илья – Авдаг. Шуудан зөөгч авчирч өгдөг. Овоо авдаг ч гэсэн юунд ч хүрдэггүй юм.

Хуучин ажиллаж байсан газраасаа авдаг л даа. Тэд нарын буруу ажиллагаанаас болж би ийм

болсон болохоор их өгдөг юм. Намайг усан санд ажиллаж байхад Владик миний хөлийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Ijil huisten

15

тросоор хирчээд хаячихсан юм. Дээр үед дээ. 13 жилийн өмнө би ээж дээрээ яаж ирсэн гэж

санана. Ирэх ч гэж дээ намайг тэд авчирсан юм. /пауз. Гараа базлан сууна/ Ойлгов уу? Би

чамд бараг бүхий л амьдралаа ярьлаа. Уйтгартай байна уу? Гоц гойд гэж гайхуулаад байх юу

ч үгүй ердийн л.

Антон - /гараа савж/ Заа! Надад ч гэсэн гайхуулаад байх юу ч байхгүй.

Илья – Тийм л дээ. Ярих ч хэрэггүй ... Амьдрал нэгэнт ийм байдаг хойно. Чамд хөл

байна гэдэг гайхамшиг. Чи бол хүссэн газраа яваад л хүрчихнэ. Өөр юу хэрэгтэй юм. Харин

миний нас яваад байдаг юу ч байхгүй хов хоосон. Надад юу ч алга.

Антон – Тийм дээ мэдээж хэрэг ...

Илья – Би эрүүл саруул алхаж явахдаа түрдэг тэргэн дээр явна гэж юу болохыг

анзаардаггүй байж. Ойлгож байна уу? Миний хоѐр хөл өдийд аль эрт ялзраад хогийн нүхэнд

хэвтэж байгаа. Би энд сууж байна. /пауз/ Антон чи сонс доо.

Антон - /сэхээ орж/ Аан, чи надад ямар нэгэн юм хэлэх гээ юу?

Илья – Чамайг Антон гэдэг билүү гэж байна. Чамд юу хэлэх вэ гэвэл ... Би яагаад ч юм

чамаас ичиж байна. Бага зэрэг ичиж байна. Алив ямар ч гэсэн нэг балгаад жаахан ч гэсэн

тайвширчихъя. Тэгээд ямар нэгэн юмны талаар ярилцъя. Ичмээр юм. Алив уух уу? Чи ийш

тийшээ яараагүй биз?

Антон – Боль битгий уу. Найз минь хэрэггүй. Яах гэж ...

Илья – Зүгээр, зүгээр. Чи хүлээж бай ... Танилцсаны төлөө ууя. Чи хүлээж бай

одоохон. /өрөөн дотуур явж нэг шилийг олоод шүдээрээ яаран онгойлгож цонхны тавцан

дээрхи шилэн аяганд хийж бушуухан ууна. Хүнд амьсгаална./ Би чамд хөгжилтэй юм ярьж

өгөх үү.. / Би үхнэ гэдэг аймшигтай гэж зүгээр яриагүй. Сонсож бай. Нэг өдөр унтлаа, согтоод

тэргэн дээрээсээ ойчоод өгчихж. Толгой маань телевизийн доод талын шургуулганд орчихж.

Инээдтэй байгаа биз. Тэгээд шөнө сэрсэн чинь толгой хагарахах нь ээ. Тэгтэл битүү

хайрцаганд хэвтэж байгаагаа мэдлээ. Тэгэнгүүт намайг авсанд хийгээд оршуулж байна гэж

бодоод байдаг хүчээрээ орилж гарлаа. Гичийнүүд минь би амьд байна. Намайг амьдаар минь

битгий булаач гээд л ориллоо ... /инээлдэцгээнэ/ Лариса сэрж хүрч ирж гэнэ. Хананы цаана

байсан хүн шүү дээ. Би орилоод л байж, орилоод л байж. “Би амьд байна, амьд байна”

/пауз/ Би бас байнга уйлдаг.

Антон – За больж үз ... би уйлдаг ий?

Илья – Үгүй, үгүй би инээдтэй уйлдаг байхгүй юу. Тэрнээс үнэнээрээ биш. Архи уугаад

тэр үндсэн хууль, намын хөтөлбөрийг уншина. Нулимсаа гоожтол, нусаа гоожтол инээдтэй

уншдаг гээч.

Антон - /инээж/ Яагаад тэр вэ?

Илья – Хэн мэдэх вэ тийм л дуртай. /инээлдэцгээнэ/

Антон – Битгий ууж бай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Ijil huisten

16

Илья – Зүгээр. Жаахан болно. /дарсаа аягалан ууна/ Чиний ирсэн чинь сайн байна.

Намайг хуураагүй чамайг хараад л баймаар цэвэрхэн ганган .. Нүд чинь хүртэл хайр хүрмээр

юм.

Антон - /инээж/ Ямар гэж?

Илья – Яахав дээ? Хүүхэмсэг биз? Тэгэхдээ тэр утгаараа биш л дээ. Өөрөөр хэлбэл чи

охидуудад их таалагддаг байх аа. Тийм үү? Азтай золиг шүү чи. Чам шиг ч болоосой. Энд

тэндгүй л явж. Янз бүрийн юм ярилцаад л, юм юм хийсэн шигээ явах жинхэнэ амьдрал гэж

тэрийг л хэлнэ дээ.

Антон - /чимээгүй байснаа/ Үгүй тэр бол ямар ч амьдрал биш. Жинхэнэ амьдрал энд л

байна. Чиний эргэн тойронд жинхэнэ амьдрал байна. /удаан пауз/

Илья – /аяархан/ Юуных нь амьдрал байхав дээ. Бясааны үүрэнд үү?

Антон – Яагаад... чиний зүүдлэж байгаа зүүд ...

Илья – Зүүд бол амьдрал биш ээ.

Антон – Гэлээ ч гэсэн чи бол бусадтай огт адилгүй, тэднээс шал өөр.

Илья – Азгүй амьтан гэж хэлэх гээ юу? Өрөвдөлтэй байна уу?

Антон – Ердөө ч өрөвдөлтэй юм алга. Энэ тухай ярьж ханалаа. Чи бол ердийн л нэгэн.

Бусадтай адилгүй. Бурханы аварлаар чи тэдэнтэй адилгүй юм. Чи бид хоѐр нийлж байна. Бүх

талаараа. Үнэнээсээ хэлж байна шүү. Би чамтай өөрөө өөртэйгөө ярьж байгаа юм шиг

амархан ойлголцож байна. Чи өөрөө хэдэн настай юм бэ?

Илья – 33 ...

Антон – Би 19 настай. 14 насаар чи надаас ах юм байна. Тэгээд ч юм бүхэн дээр

адилхан болохоороо бүх талаараа таарч байна. /пауз/ Надад ч гэсэн заримдаа үхмээр болдог

юм. /хана түшин шалан дээр суугаад тааз ширтэн, мөрөөдсөн байртай/ Би машин доогуур орж

үхнэ. Чухам яаж тэгэхийг мэдэхгүй л дээ. Жишээ нь чи бод доо. Би зам хндлөн улаан гэрлээр

гарна. Өөдөөс минь 100 тн-ын даацтай том ачааны машин ирж байна. Би тэр том тэрэгний

урд тулж очоод сандарсан жолоочийг гялс харж амжаад эрчээрээ эргэлдэх дугуйн доогуур

толгойгоо хийгээд бяц дайруулна. Тархи толгой минь хага үсэрч, нүд минь бүлт үсэрч хав

харанхуй юу ч үгүй болно. Ингээд л миний амьдрал төгсөө! Ингээд л би үхнэ! Ямар вэ, янзын

уу? /пауз/

Илья – Яалаа гэнээ ... чи үхэхийг хүслээ гэж үү? Үнэн үү?

Антон – Тэгээд юу гэж? Амьдрах сайхан гэж үү? Тийм үү? Юу нь сайхан юм бэ? Юуны

тулд амьдрах юм бэ? Ямар ч утга алга. Утга алга. Ойлгов уу? / Илья гараа зангидан Антон

руу ирснээ алгадаж эхлэнэ. Цохино/

Илья – Шаар, шаар! Адгийн амьтан! Зайл эндээс! Хогийн шаар. Хоѐр хөлтэй, хохимойн

толгойтой үхээр зайл! /Антоныг түлхэн гаргаад хаалгаа хаагаад амьсгаадна. Тэрэгтэйгээ

ширээ рүү ирж дарс аягалан залгилана. Удаан дуугүй сууна. Тэгснээ ямар нэгэн хуучны дууг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Ijil huisten

17

орилж эхлэнэ. Хаалган хонх дуугарна. Илья хөдөлгөөнгүй цонх гөлрөн сууна. Тэгснээ гэнэт

орилон дуулна/

Хоёрдахь зүүд

Шил хагарах чимээ. Илья өрөөгөөр явна. Хуруугаа болгоомжтой гозойлгоно.

Илья – Хараач хар тагтаа цонх тогшиж байна. Хөөш яах гээв ээ?

Антон - Чи хэнээс асууж байна?

Илья – Чамтай ярьж байна. Чи чинь яахлаараа энд ирчихсэн байдаг билээ. Би чамайг

алчихаа биз дээ. Би чиний үхэхийг чинь нүдээрээ харсан шүү дээ. Чи яаж амь ороо вэ?

Антон – Намайг алж болохгүй ээ. Тийм болоод л би амьд байна. Миний цүнхэн

доторхи бичгүүдийг харж байна уу? Энэ бол зүгээр л нэг бичиг биш. Энэ бол миний амьдрал.

Миний түүх. Бүх л амьдралынхаа туршид би зохиосон юм. Салхиа чи хийсээч! Салхи минь!

Салхи! Салхи чи миний амьдралыг хуудас хуудсаар нь салгаж хийсгээч! Хэзээ ч

цуглуулахааргүй болголоо. Хэзээ ч ...

Илья – Үнэхээр сайхан юм. Тийм үү? Яг л кинон дээр гардаг шиг. Хав харанхуй шөнө

цагаан хуудаснууд нисээд л ...

Антон – Энэ бол минйи цус. Энэ бүхэнд миний мах цусны тасархай хийсэж байна.

Тиймээ миний махны тасархай, цусны бүхэл минь зад тавин садарч байна.

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Гурван хоног өнгөрчээ. Арын хаалга өрөө бүрэнхий гэрэлтэнэ. Илья орон дээр суусан

байна. Лариса түүний өмнө өвдөг сөхрөн уйлна. Тэрээр унтлагын хувцастай аж

Лариса – Яагаад? Яагаад? Яагаад? Чи надад хэлээд аль. Яагаад?

Илья – /аяархан/ Явж үз, Лариса яв ... Би чамаас гуйя. Яваад аль.

Лариса - Чи яагаад дургүйцээд байгаа юм бэ? Чи чинь эр хүн биз дээ? Үүнээс илүү би

яах ѐстой юм бэ? Хамаг хувцсаа тайлаад өөрөө өвөр лүү чинь яваад оръѐ. Өөрөө! Надаар

өөр яалгах гэсэн юм бэ? Чамд дур хүсэл гэж байдаг юм байгаа биз дээ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Ijil huisten

18

Илья – Яв Лариса. Би унтмаар байна. Намайг битгий зовоогооч. Яваач гэж би чамаас

гуйж байна шүү дээ. Хэдийгээр чи сайхан сэтгэлтэй эмэгтэй боловч би чамаас гуйх хэрэггүй,

явж үз ...

Лариса – Тийм ээ би чамд хайртай шүү дээ, хайртай! Чиний дур хүсэл хэрхэн ханахыг

чи төсөөлөхгүй байх л даа. Үзэснийхээ дараа хамгийн гайхамшигтай хүүхэн гэдэгт минь чи

итгэх болно. Би чамаас юугаа нуухав дээ. Надад янз бүрийн л хүмүүс таарч байсан. Тэгэхэд

би тэд нарыг аль эрт мартсан. Би тэднийг нэг нүдээрээ ч хардаггүй. Одоо бол би хүн шиг

амьдармаар байна. Чи бол сайхан сэтгэлтэй. Намайг уучлах ухаан чамд бий. Хоѐулаа

хамтдаа амьдаръя. Дадал болсон орчноо орхиод чамтай хаа ч очиж амьдрахад би бэлэн

байна. Гэр орны бүхий л ажлыг би ганцаараа хийх болно. Бүгдийг нь би гүйцэтгэнэ. Чамайг би

асарч бөөцийлнө. Би чамд хайртай. Ганцхан чи зөвшөөрөөч. Хүн шиг амьдарч үзье л дээ.

Нөхөр минь болооч дээ. Бүх л хүнд ачааг би ганцаараа үүрье. Өөр чамд юу хэрэгтэй юм бэ?

Ямар үг хэрэгтэй юм бэ?

Илья – Надаас өөр хүн олдсонгүй юу?

Лариса – Захаас аваад замаар нэг байна. Чи намайг тартагтаа тулсан амьтан гэж бүү

санана. Тийм амьтадыг нохойн гуяар даллана. Тэгэхдээ тэднээр яах юм бэ? Ганцхан чамд би

бие сэтгэлээ бүр мөсөн өгмөөр байна. Яахыгаа чи өөрөө мэд. Одоо би ганцхан чиний

мэдлийнх. Намайг дураараа хэрэглэ. Яаж ч хэрэглэсэн би бүгдийг нь чадна. Хонгор үр минь,

чамд сайхан байх болно. Хайрт минь би чинийх. Хайрт минь, хонгор минь ...

Илья – Холд Лариса чи согтож, яв би чамайг яах ч үгүй. Чамтай хийхийг би хүсэхгүй

байна. Санасны гарз ... Өөрийгөө зовоохын нэмэр. Яаж ч оролдоод юу ч болохгүй.

Лариса – Юу болохгүй гэж. Би болгоод өгье. Аяндаа дур чинь хүрнэ. Нааш ир. Битгий

зугтаа нааш ир ...

Илья – /Ларисаг түлхэж/ Холд! Хар тэнэг ...Өвчтэй хог вэ? Хүн хэлээд байхад ...

болохгүй л гэсэн бол юу ч болохгүй...

Лариса - /уйлж/ Чи ямар муу хүн бэ?

Илья – /аяархан/ Яаж ч бодсон би чадахгүй. Ойлгож байна уу? Хүний хоѐр хөл байдаг

газар мухар тайрдас гаргачихаад чамтай яаж жаргал эдлэх юм бэ? Харин ч бүр аймаар биз

дээ. Яаж ч бодсон надад төсөөлөгдөхгүй байна.

Лариса - Үгүй хонгор минь. Би чамтай яаж хавитвал илүү аятайхан бэ гэдгийг мэднэ.

Чиний мэддэгээс шал өөрөөр хоѐулаа тэгэх болно. Би бүгдийг маш аятайхан хийнэ. Би өөрөө

...

Илья – За за! Холдоо холд жингир минь. Яадаг хар гичий вэ? Хүн үгүй гээд байхад ...

Лариса – Аа муу адгийн амьтан ... Чам шиг өрөөл татанхай амьтанг надаас өөр хэн

ингэх юм бэ? Үхсэн баас. Хүний оронцог, яс арьс би мөн тэнэг амьтан аа. Харахаас зэвүү хүрч

байна. Чи үүнээс хойш өөрөө гэр орноо янзлаж, өөрөө өөрийгөөс асарч байгаарай! Илья минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Ijil huisten

19

дээ. Хонгор минь. Чи бодооч. Ганцаардаж байгаагаа ухаараач. Ганцаараа яаж насыг барах

юм бэ? Яаж? Хэрвээ уухаа больчихвол би чамтай сууж, чамд л хэд л бол хэдэн хүүхэд

төрүүлж, айл шиг айл, эхнэр шиг эхнэр болж амьдарсан шиг амьдаръя. Чамд би хайртай шүү

дээ. Хайртай ... хайртай. Тэнэг байгаа биз? Хайртай, хайртай...

Илья – Гэнэт л надад дурлачихж гэнэ. Бид ямар мал адгуус биш. Хүн ч арай ингэж ор

дэвсгэрт орохыгоо дурлал гэж ярьдаггүй байх аа. Дурлал гэдэг чинь харцнаас эхлээд ичих,

зовох гээд чи бид хоѐрын мэдэхгүй зүйлийг хэлдэг байх. Ингээд гүйцлээ одоо харьж унт. Явж

үз!

Лариса - Үгүй ер өө, их гайхуулах нь ээ. Ёстой адгуус чиь чи байна даа. Муу хоѐр

хөлгүй мануухай. Жинхэнэ адгуус гэж чамайг хэлдэг юм. Чамайг юунаас айж байгааг чинь

мэдэхгүй гэж бодож байна уу? Мэдэж байнаа! Энэ муу байраа алдчихна гэж байж байгааг

чинь мэдэж байна. Тааж байгаа биз. Чи тэгвэл энэ байрандаа идээ бээрэндээ баригдаад

үмхий ханхлуулаад хэвтэж бай л даа. Тэр үед чинь би чамайг нулимах болно мэдэв үү. Тэр

цагт битгий амаа барьж үзээрэй. Харамч сэтгэлдээ хөтлөгдөөд наанаа орь ганцаараа насыг

бараарай. Хохь чинь! Онгон царайлчихаад эр хүнээ алддаа. Түй!

/Хаалганы хонох дуугарч Илья учраа олохгүй тэвдэнэ. Орон дээрээс тэргэнцэр дээ

шилжиж сандарсандаа ямар нэгэн юм шалан дээр унагана/

Лариса – Яв, яв, яв! Гүйж үз. Архичин чинь ирж байна. Архичид! Уух газар олдохгүй

болохоор чам дээр ирж байгаа юм. Тэгдэг биз дээ. Бас чамаас өөр гудрах хүн тэдэнд чинь

олдохгүй юм чинь. Чи тэгээд энэ хогийн сав шиг овоохойдоо бүгдий нь цуглуул. Гударч л бай,

миний ярьсан орой руу чинь орох цаг ирэх вий. За яав. Гүйгээд очооч! Ийм амьтны өмнө ... би

мөн тэнэг хүнээ...

/Халаад нөмрөөд хаалгаа өөд очин хаалга дэлгэж хаяахад Антон зогсож байна/

Лариса – Хар архичин минь хэнтэй уулзах гээв?

Антон – Хэнтэй ...

Лариса – Хэнтэй гэнэ шүү. Нэр усыг нь мэддэггүй байх нь. Хэн чинь тэр байна. Оч, оч.

шар тайлах юм авчраа биз дээ? Оч, оч гударцгаа! Дугуй дугуйгаараа таарсан шаарнууд. Би та

нарыг сэргийлэхэд мэдэгдээд өгнөө. Архинаас өөр юу ч сэтгэж чадахгүй муусайн сүгнүүд.

Үхэж далд ороосой. Эр хүнээ хат. Та нарт эр хүн гэж юу ч алга. Эм хүнээс долоон дор амьтад.

Хар усандаа шатаж үхмэрүүд. Хүний шаарнууд .../хаалгаа тас саваад гарна. Илья нөгөө

өрөөнөөс гарч ирээд Антоныг харна. Антон хана налан тааз ширтэн суугаад инээмсэглэнэ/

Антон - /халамцуу байна/ Танайд зочин ирж байхыг харж байна уу? Чи арай хөөхгүй

юм байгаа биз дээ?

Илья – /учраа олж ядан/ Их сайн байна. Ирдэг чинь зөв. Гомдож тунирхалгүй хүрээд

ирдэг чинь зөв. Ухаантай хүн ингэх л ѐстой. Ингээд ороод ирэх гэж. За алив би гал тогооны

өрөөнөөс юм авчиръя. Тэнд очих уу? Ганц юм мултлая.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Ijil huisten

20

Антон - Үгүй ээ. Хэрэггүй. Би өнөөдөр зөндөө уусан. Одоо болно. Найз нөхдүүдтэйгээ

нийлж наргиад. Нэмж уухгүй сайхан байна.

Илья – За яахав. Тэгээд одоо яах вэ? Цай уудаг юм бил үү? Барашик дөнгөж өглөө

тавьсан исээгүй. Яадаг хэрэг вэ? Цай уух уу?

Антон – Юу ч хэрэггүй. Чи зүгээр аятайхан бай. Цаадах чинь ямар их ууртай байх юм

бэ? Энэ чинь нөгөө чиний Лариса мөн үү?

Илья – Чиний байхдаа яахав дээ. Нийтийнх. Согтохоороо л орж ирдэг юм. Битгий тоо.

Дандаа л тэгж явдаг юм. Уйлж унжаад л харааж зүхээд дургүй хүрмээр. Өрөвдөх юм.

Антон - Үзээд алдаач дээ. Яадаг юм.

Илья – Айж байна. Би тэрэнтэй бараг л яасан ч бэлэн байна л даа. Гэхдээ ийм хөл

гартай хүн чинь яаж тэгэх юм бэ? гээд болох гэхээр л эвлэж өгөхгүй хамаг хүсэл маань

унтарчих юм.

Антон - /чимээгүй байснаа/ Харин би бүхэл бүтэн гурван өдөр чамайг дурсаж бодож

байна.

Илья – Би ч гэсэн чиний тухай бодсон.

Антон - Чамд юу гэж бодогдож байх юм бэ?

Илья – Эхлээд чи ярь.

Антон – Үгүй чи ярь. Би эхлээд асуусан биз дээ?

Илья – Яахав, чи бол боловсролтой, би бол юу ч үгүй.

Антон – Би боловсролтой гэж үү? Над шиг боловсролгүй харанхуй тэнэг хүнийг чи

хаанаас ч олохгүй. /инээнэ/

Илья – За яахав. Чи зүгээр л надад зориулж ингэж хэлж байгаа болохоос биш үнэн

хэрэг дээрээ бол чи боловсролтой. Заримдаа чи миний мэдэхгүй, ойлгохгүй юм ярьдаг. Арга ч

үгүй биз. Би бол наймдугаар анги дөнгөж дүүрэгсэн хүн. Харин чи бол өөр орчинд

боловсорсон. Эцэг, эх, багш дээд сургууль энэ тэр гээд л ...

Антон – За боль доо. Энэ бүхэн бол яахав дээ. Боловсролтой боловсролгүй нь ямар

хамаа байна. Хүн л бол хүн шүү дээ. Нэг хэсэгт нь хувь заяа илүү оногдож, нөгөө хэсэгт нь

арай бага оногдоо л биз.

Илья – Надад тэр хувь тохиол гэдэг чинь бага оногдсон учраас ийм муу санаатай

болчихсон юм.

Антон - Чамд хэцүү хувь тохиол таарсан гэдэг чинь үнэн. Харин чи муу санаатай биш.

Чи зүгээр л муухай ааштай. Заримдаа чи үнэхээр муухай ааштай болчихдог. /инээцгээнэ/

Хэрвээ юу байсан бол сайхан байх байсан даа гэж надад бодогддог юм.

Илья – Юу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Ijil huisten

21

Антон - Чамайг хараал битгий хэлж бай гэж би гуйя. Даанч би амьтанд тус болж

чадахгүй байх л даа. Ухаандаа өөр аятайхан үг хэллэг сурвал аятай юу? Хэрвээ би чамд тус

болвол сайхан биз дээ?

Илья – Чи надад тус болж байна шүү дээ. Чамайг ирэхийг хүлээж цонхоор ширтээд л.

Антон - Чи тэгээд найман давхараас юу олж хардаг юм бэ дээ?

Илья – Эндээс бүх юм алган дээрхи шиг харагддаг. Чамайг харангуут л санаа минь

амрах шиг болдог. Тэр ч битгий хэл бүх амьдралаа бүгдий нь чамд ярьсан шөнө би чамтай

ярьдаг.

Антон – Би ч гэсэн адил

Илья – Чи надад ямар нэгэн юм ахиад яриач.

Антон – Юун тухай ярих уу? /чимээгүй болцгооно. Тааз ширтэн яаралгүй ярьж эхлэнэ/

Хүүхэд байхад минь байсан нэг тоглоом ер санаанаас минь гардаггүй юм. Хонины арьс

байсан юм. Ээж маань хувцас хийх гэж цуглуулсан арьснуудаасаа нэгийг нь надад өгсөн юм л

даа. Би тэрнийг шалан дээр дэвсээд дээр нь тоглоомон цэргүүдээ өрөөд л тоглоно. Цэргүүд

ойд байгаа юм шиг байрлалаа сольж нуугдаад гүйж болдогсон. Би хацраа шаланд нааж

хэвтээд харахад цэргүүд том болж харагдаад өөр ертөнцийн өөр улс орны юм шиг санагдаж

амьдрал дур булаам сонин санагддагсан.

Илья – Бай, байз ... байз ... надад ч гэсэн яг тийм арьс байсан. Урт хар үстэй байсан

уу? Тэр чинь хонины биш ишигний арьс байсан биз дээ?

Антон – За тийм байх аа. Нэг тийм гоѐ үстэй тийм ээ?

Илья – Яг үнэн ... Гадаа гудамжинд цас шуураад л. Гэр дотор хав харанхуй, чив

чимээгүй байсан уу? Тийм үү?

Антон - /гайхаж/ Тийм шуургатай байсан. Бас харанхуй, чимээгүй байсан ... Миний

хоолой өвдөж цэцэрлэгтээ яваагүй юм.

Илья – Үгүй. Би ханиадтай хүнд байсан юм. Шөнө нь аймаар зүүд зүүдлээд халуунтай

байсан.

Антон - Үгүй. Би тийм аймаар юм зүүдлээгүй. Хоолой өвдөөд ээж надад буцалгасан сүү

уулгаж байсныг би сайн санаж байна. /пауз/ Ингэж таарах гэж ... хачин юм...

Илья – Сайн байна. Ирсэн чинь сайн байна. Гомдолгүй хүрээд ирдэг аштай юу. Чамайг

юугаар саатуулах билээ байз. /холхино/ Өө тийм, алив хоѐулаа нэг чухал юм хийе.

Антон – Ямар?

Илья – Угаалгын өрөөнөөс угаалгын машин аваад ир. Энд авч ирээд тавь. Зугаагаа

гаргана шүү.

Антон – Яаж? Яах нь уу? Юм угаах нь уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Ijil huisten

22

Илья – /инээж/ Аваад ирээ. Дуугүй аваад ир. Асуух хэрэггүй! /Антон угаалгын өрөөнөөс

хуучин бөөрөнхий угаалгын машин авч ирж тавиад залгана. Илья гал тогооны өрөөнөөс 3

литрийн 2 шилтэй брашик авч ирж хольж угаалгын машинд хийнэ/ За эргүүлээд бай.

Антон – Юу гээч сонин юм хийх нь вэ?

Илья – Брашик! Хагас цагийн дараа гэхэд бэлэн болно. Уул нь би өглөө хийсэн юм л

даа. Одоо бол техникийн туслалцаатай яаравчилсан аргаар исгэж байна.

Антон – Ингэж тог барахын оронд дрожоо талхан дээр түрхээд ч идэхгүй. Тэгвэл бүр

амттай биз дээ?

Илья – Энэ бол шалгарсан арга. Шууд л хутгаад л ууна шүү дээ. Хүнгэнүүлээд байнаа!

/Антон, Илья хоѐр хөөрөлдөөд инээцгээнэ. Антон угаалгын машиныг асааж онгоц нисэж

байгааг үзүүлж тоглоно. Ильягийн өмнө Антон ирж суугаад ямар нэгэн зүйл ярилцан янз бүр

болж орилж, янз бүрийн хөдөлгөөн хийцгээнэ. Хөгжилдөнө. Ильягийн нүд урд урдаас илүүтэй

сэргэж Антоныг ихэд ширтэнэ. Тэгснээ Илья гэнэт цахилгаан угаагчийг салгаж Антоныг

толгойг илж/ Эвий минь ... Ямар ч сайхан үстэй юм бэ? ...

Антон - Чи ямар урт хуруутай юм бэ? /чимээгүй болцгооно. Хоѐул байж ядан

догдолцгооно. Антон гэнэт босон харайж утга учиргүй халааснуудаа дарж үзсэнээ/ Би ... чи ...

пөөх бүр оройтчихож ... Явалгүй болохоо байлаа ... За би явлаа. За юу?

Илья – Жаахан суугаач дээ.

Антон – Би дараа ирье ... Маргааш ... маргааш би заавал ирнэ ...

Илья – Битгий намайг хуураарай.

Антон – Яалаа гэж ... заавал ирнэ ... за явлаа ... /хаалга руу явсаар дуугүй эргэж харна/

Ямар азаар чи бид хоѐр дайралд ваа тийм ээ? /хийх юмаа олж ядан/ Яагаав би чамайг хүргэж

ирэхэд чи “Сайн санаат хүн гуай тонил” гэж ирээд л!

Илья – Бас “Битгий яв” гэж хашгирсан. /чанга/ Байз. Битгий яв. Хүлээ./Антон алга

болсон байна. Илья сандран хаалга өөд явахдаа цахилгаан машины утсанд орооцолдон

тэргэнцэрээсээ ойчно. Тэрээр хашгаран хаалга өөд мөлхөнө./ Хүлээж бай. Зогсооч! Би гуйж

байна шүү дээ. Жаахан хүлээгээч! Буцаач дээ. Би чамаас гуйж байна шүү дээ. Чамгүй

ганцаараа байх хэцүү байна. Ойлгооч дээ чи намайг.

Харанхуйлал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Ijil huisten

23

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар зүүд

Ильягийн өрөө бүдэг гэрэлтэй цонх онгорхой байна. Зөөлөн салхинд хөшиг хийснэ.

Хэн нэгэн хүний нүцгэн хөл шалан дээрхи дөрвөлжин гэрэлд хөдлөнө.

Хоолой – Ямар сайхан юм бэ? ... Надад их сайхан байна. Сайхан байна ... Чамд

сайхан байна уу?

Хоолой – Би хэзээ ч ийм сайхан байж үзээгүй...

Хоолой – Хамаг биеэр халуу шатаж байна.

Хоолой – Айх ичих зүйлгүй ... Эрх дураараа ... Ямар сайхан аз жаргал вэ? Би яасан

азтай хүн бэ? Надад маш сайхан байна. Яг зүүдлэж байгаа юм шиг. Эсвэл би зүүдлэж байна

уу?

Хоолой – Тийм ээ, энэ бол зүүд. Чи бидэнд энэ бүхэн ганцхан зүүдэнд л учирна.

Амьдрал биш зөвхөн зүүдэнд л аз жаргалыг эдлэнэ. Энэ бол зүүд. Бид зүүдлэж байна...

/хөшиг хийснэ, аз жаргалтай инээд, шивнээн, харанхуйлал/

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Өглөө. Ильягийн гэр. Илья сахлаа хусчихсан царай зүс орчихсон, тэргэнцэр дээрээ

баясгалантай сууж байна. Ильягийн хажууд цагаан өмд цам гуталтай Антон зогсоно.

Антон - Чи зургын цомгоо авахгүй яасан юм? Гэрэл зургуудаа хямгадаж байх хэрэгтэй.

Энэ бүхэн чинь бүхэл амьдралын чинь дурсамж шүү дээ. Цаасан дээр буулгасан амьдралын

чинь мөчүүд. Харж байна уу? Энэ сайхан зургийг жаазанд хийгээд ханандаа өлгөчихсөн ч

болно. Тэр шүү. Зөндөө нугарчихж. Би чамаас цомог худалдаж авахад яадаг хүн бэ гэж асууж

байна.

Илья – /инээмсэглэж/ За би худалдаж авъя.

Антон - Үгүй ер! Унгасан хойноо хавчив гэгчээр хайран зурагнууд. /газраас зурагнуудыг

авангаа/ Ингэж үнгэгдэхээс нь өмнө санах хэрэгтэй байж дээ. Энэ хэн бэ?

Илья – Ээжийн маань залуугийнх нь зураг. Харж байгаа биз? Ээжид маань дурсгалаа

үлдээгсдийн нэг нь хамт авахуулж. энд ингэж бичиж. “Намайг дурсаж яваарай” нөгөө талд нь

ээжийн бичиг “Чи бидний хувьд дахин учрахгүй ч байж мэднэ. Гэхдээ намайг хүний минь

хувьд дурсах биз гэж горьдоно. Чамд би дурласан шиг чи надад дурласан ч болоосой. Чиний

Валья чинь”

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Ijil huisten

24

Антон – Хөөрхийс, ойлгомжтой, муу хэлэх үг олдоогүй хэрэг. Тийм үү?

Илья – Хэн нэгэн хүнд дурлаж л явсан байх л даа. Цав цагаан оймс, цагаан гутал ...

Танд иймэрхүү юм бий биз?

Антон - Үгүй ээжийн маань залуугийнх нь зурагнууд байдаг боловч иймэрхүү юм

байдаггүй юм.

Илья – Чи бидний нас их зөрүүтэй л дээ.

Антон – Дэмий юм ярих юм. Зөрүүсээд байх юм юу байна аа?

Илья – Нээрэн тийм гэж үү? Би ч бас тэгж бодож байна. /пауз/ Энэ миний зураг байна.

Дунд сургуульд би чинь 5 онцын эзэн байлаа шүү дээ. Энд дунд хавьд нь байна.

Антон – Дунд хавьд нь гэнэ шүү. Голд нь гээч. Голд нь гэж хэлдэг юм ойлгов уу?

Илья – Ойлголоо. Голд нь. Энэ би ангийнхаа хоѐр хүүхэдтэй цуг байна. Голд нь би

байна. Надтай огт төсгүй байгаа биз?

Антон – Яг л гурван охин сууж байгаа юм шиг харагдаж байна. Гар хуруу, нүдийг нь ээ.

Ёстой л болсон жимснүүд байна даа. Брррр!

Илья – Нээрэн үү?

Антон – Би чамд худлаа л хэлэв гэж дээ. Итгэхгүй бол болих л үгүй юу?

Илья – За уучлаарай. Ахиж би тэгэхгүй. /Антон өөрөөгөөр холхино/

Антон – Хөөш! Чи чинь гитартай юм уу? Чи тоглож чаддаг байсан юм уу?

Илья – Хааяа л ...

Антон - Чи тэгээд яагаад энэ тухай яриагүй байдаг билээ. Алив ямар нэгэн юм тоглооч.

За, за. Хурдал, хурдал.

Илья – Чамд юу тоглож өгвөл зүгээр юм бэ дээ.

Антон – За тэгээд байхдаа яадаг юм. Надад зориулж пионерийн дуу дуулах гээ юу?

Дуулдагаасаа л дуулаач дээ. За алив, яачихав аа.

Илья – Яагаач үгүй ... Ойрд дуулаагүй болохоор нэг л болж өгөхгүй байна. Тэгээд ч

миний дуулдаг дуунууд бүгд сонсоход эвгүй, голдуу гудамжний. Нэг л эвгүй байна ... болъѐ

оо, чи чадахгүй нь ...

Антон – Ингэх юм бол би ахиж ирэхгүй шүү ... Хүн гуйж байхад чинь ганц тоглоод өгчих

л дөө. Алга ташуулах гээд байгаа юм уу. Тэгвэл ч болно шүү. Эрхэм хүндэт жүжигчин таныг

тайзнаа уръя.

Илья – За боль доо... Үнэхээр би чадахгүй нь.

Антон – За яахав саначихъя л даа. Ёстой мэдэж авмаар юм байна. Хамт архиддаг

архичингуудтайгаа болохоор хоолой мэдэж орилж чарлаж болдог. Шил архины төлөө боож

үхэхэд ч бэлэн. Надад бол хол хэвтэнэ. Санасны гарз! Ойлгомжтой. Би бол чамд юу ч биш юм

байна л даа. Мэдэж авлаа! /пауз/ За яагаад чимээгүй болчихов оо. Гомдчихсон уу? Гомдож л

байхгүй юу. Нулимсаа арчих алчуур авбал аваарай. /пауз/ Яагаад дуугаа хураачихваа. Би

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Ijil huisten

25

чамаас юм асууж байна. Би танайд ирсэн зочин гэдгийг ойлгож байна уу? Тэгвэл чи намайг

уйдаахгүйн тулд зугаацуулаад өг л дөө. За тэгвэл ямар нэгэн юм яръя л даа. Хөөш! Юу ч

яахав дээ. Тийм. Алив хүүхний тухай яръя. Яг! Хүүхний сэдвээр бодол сэтгэлээ хуваалцъя.

Тэгэх үү? Хүүхэн гэснээс. Өчигдөр орой ямар согоо шиг амьтныг гэрт нь хүргэж өгсөн гэж

санана. Тэр нүд хөмсөг, хөх дэлэн, бөгс ... Ёстой нул витамин гэсэн үг. Тэрнийг орон дээр

нүцэглээд хэвтэж байхад Яа яа! Жаргаж үхлээ л гэсэн үг. Сайхан амьтан. Миний зурагнууд

хаа байна. Яагаад чамд авчирсан хүүхний зурагнууд. Яагаав дээ. Хаана байна.

Илья – Тэр тавиур дээр.

Антон – Юу? Чи яагаад тэнд тавьж байгаа юм бэ? Гудсан дороо тавьчих юм бол

хүссэн үедээ харахад амар шүү дээ. Ид ажлын үед ч сайхан эд шүү тийм ээ? /инээцгээнэ.

Шүүгээн дээрээс боодол зурагнууд авчирна. / Гомдож бариагүй биз дээ? Над шиг л бай л даа

... За аа ... Тэр! Харж байна уу? Над шиг байж чадах уу?

Илья – Чадна.

Антон – Энийг хараа ... Энэ энэ ...Чи хар л даа. Мөн ланжгар эд ээ! Их буу л гэсэн үг.

Хүүхнүүдийг ч орилуулж өгдөг байх даа. Илья би чамд нэг юм хэлье. /тэргэнцэрийнх нь өмнө

ирж нүд рүү нь харж аминчилж/ Миний бодоход байнаа. Би чамайг ямар нэгэн эмэгтэйтэй

танилцуулъя... Чи ерөөсөө санаа зовох хэрэггүй. Чамд бэлэн байр байна... Лариса надад ч

гэсэн таалагдахгүй байна. Харахаас ой гутамаар балиар. Би байнаа... Чамд ѐстой цэвэрхэн

хүүхэн олж өгье. Хөлөндөө санаа зовох хэрэггүй. Чамайг яаж л хүснэ яг тэрүүгээр чинь хийж

чадах тиймийг олж өгье. Өдий нас хүртлээ нэгийг ч үзэхгүй онгоноороо явна гэдэг юу гэсэн үг

вэ? Болохгүй. Бүгд л 14 настайгаасаа тийм юм үзэж байна шүү дээ. Зарим нь бүр эрт ч

эхэлдэг байх. Чи одоо оройтлоо. Би бол бас ч гайгүй. Үзвэл үзчих бүр хэд хэд үзчих зай

байна. Чиний бол ид гялалзуулдаг цаг. /хэсэг хугацааны дараа аяархан/ Чи яав аа? Уйлж

байна уу?

Илья – Үгүй чиш. Загтнахаар нь нугалчихсан чинь.

Антон – Аа тийм үү? /өрөөгөөр холхин хөгжилтэй чангаар ярьж эхлэнэ/ Ийм байдалтай

бид эвлэрч болохгүй. Заавал өөрчлөх хэрэгтэй. Тийм хүүхнүүд өөрсдөө аяндаа олдоно.

Чиний байр тиймэрхүү зугаа гаргахад харин ч сайхан тохирно. Чи тэр өрөөнд. Би энд! Нэг ор

олж ирэхэд л боллоо... Заавал ор ч гэх юу байсан юм. Ганц гудас л авчирахад гүйцээ. Тэр

гудсыг насан туршдаа дурсахад болно. Боов босчихлоо! /хөхөрнө/ Эртхэн санах минь яав аа.

Тэр байтугай сольж эхэлсэн ч болно. Тийм ээ? Мэдэж байна уу? Илья? /цонхны тавцан

дээрээ чавх олно/ Энэ чинь юу вэ? /инээнэ/ Чи энүүгээр юу хийдэг хэрэг вэ? Хүүхэд шиг ...

Илья – Наадах чинь миний чавх

Антон - Чи энүүгээр яадаг юм бэ гэж байна шүү?

Илья – Айлын цонх харвадаг юм. /аяархан/ Орой гудамжаар явж байхдаа харвадаг

юм...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Ijil huisten

26

Антон – Хачин нөхөр вэ. Яах гэж?

Илья – /хэсэг хугацаа өнгөрсний дараа/ Жаргалаараа амьдрагсадад зовлон тарих

гэж...

Антон – Юу?!

Илья – Сонсны чинь л хэлж байна...

Антон - Үгүй мөн тэнэгтвээ? Аа? Яасан тэнэг хүн бэ? Энэ жигшүүрт явдлынхаа дараа

хэзээ нэгэн цагт баригдана биз дээ? Чи зугтааж чадахгүй биз дээ? /нулимсаа арчин хөхөрнө/

Илья – Би ч зугтаадаггүй л дээ. Харвачихаад л айлынх нь хүн орилж гарч ирэхийг

хүлээгээд байж байдаг юм. Тэд нар намайг хагаласан гэж яаж санах вэ дээ. Хагалчихаад л

гараад ирэхээр нь “Тийшээ зугтаачихлаа. Бариад аваарай” гэхээр тэр зүг рүү хариалгадаг юм.

намайг хэн ч байцаадаггүй юм...

Антон – Хар усан тэнэг. Гайхуулах юмаа олж дээ. Чи хүмүүст аймаар муухай юм хийж

байгаагаа ойлгож байна уу? Хорон санаат адгуус ... Чи хүмүүсийн тухай бодсон уу? Бүтэн

шөнөжин хагархай цонхтой хононо гэдэг юу болж болох вэ? Өлгийтэй хүүхэд байж байгаад

өвчин олж гай болвол яана. Чи нээрэн хэлж байгаа бол энэ хүмүүст тарьж байгаа хорлол!

Ямар бузар амьтан бэ? Ямар аймшигтай хорлогчин бэ? Хэрвээ энэ хүүхэд чиний цонхыг

ингээд харваж хагалвал чамд сайхан байх уу? Аа? Ингээд! /тогтны цонхыг хага харвана/ Чи үз

л дээ! Май! Ингээд үз! /цонх хага үсэрнэ. Хэсэг чимээгүй/

Антон – Гүйцлээ баяртай би явлаа. Эрүүл мэндийг хүсье.

Илья – Антон хүлээж бай... Хүлээ ...Антон битгий яваач... Үлдээч би гуйж байна шүү

дээ... Чамайг гуйя...

Антон - /чарлаж/ Дургүй минь хүрч байна. Чамайг жигшиж байна. Зэвүүцэж байна. Ийм

хүнтэй би юу хийнэ. Яах гэж би ирвээ? Яах гэж? Яах гэж ийм бөөлжис цутгамаар амьтантай

хамт байна вэ? Ямар шившгийн, ямар ичгэвтэр юм. Бурхан минь би үхээд өгдөг ч болоосой.

Шившиг! Шившиг! Бузар! Бузар! Булай юм. Чиний энэ брашик чинь хүртэл жигшүүртэй

муухайгаар дотрыг минь арзагануулж аалз залгисан юм шиг болгож байна...

Илья – /аяархан/ Чи ямар нэгэн юм зүүдлээ юу? Тийм үү?

Антон – Дуугаа тат! Мал минь амаа хамхи! Намайг маллах гэсний хэрэггүй. Хүүхэд шиг

онгон царайлж цэвэрхэн гэнэн амьтан болж битгий маягла. Шившиг! Ичээч! Ямар булай

амьтан бэ?

Илья – /цөхрөлтгүй/ Чи ямар нэгэг юм зүүдэлж л дээ. Манай гэрт байнга зүүд зэрэглээ

болдог юм.

Антон – Өө тийм үү. Бүгдийг нь ингэж мэхэлдэг үү? Ичмээр юм! Шившиг! Чи өөрөө мал!

Мал!!!

Илья – /огтоос сонсоогүй юм шиг үргэжлүүлэн/ Энэ өрөөнд яг үнэн юм шиг хэрнээ,

аймаар зүүднүүд болж өнгөрдөг юм. Зүүдэнд юу ч болж болдог хойно. Санаанд оромгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Ijil huisten

27

явдлуул хүртэл ... Одоо ч гэсэн миний сонсож байгаа, үзэж байгаа бүх үг, бүх зүйл, бүх худал

хуурмаг бүхэн зүүд ...

Антон – Дуугаа тат! Би юу ч зүүдлээгүй байна! Бүх зүйл болдогоороо болж байна. Би

мэдрэлгүй амьтан биш.

Илья – Чи шал хэрэггүй зүүд зүүдэллээ л дээ. Би ямар ч буруугүй шүү ...

Антон – Хэрэггүй! Хэнд ч хэрэггүй! Битүү утгаар битгий дайраад байгаарай. Хөлгүй

шидэт сүг минь наад хороо өөрийнхөө жонхуунд зуурч уу. Үзээрийн муухай амьтан чамайг би

үзэн ядаж байна. Үзэн ядна! /Хаалга хүчтэй савна. Илья толгойгоо унжуулан удаан чимээгүй

сууна.Тагтны хаалга руу тэргэнцэрээ аваачина. Нулимсаа арчин хагархай шилнүүдийг барьж

үзнэ. Гараа зүснэ. Цус шалан дээр дусна. Илья үүнийг үл анзаарна. Шилний хагархайг буцааж

шиднэ/

Илья – /аяархан/ Амиа л битгий хорлочихоосой доо... Тэр эргэж ирнэ ... Заавал ирнэ.

Ганцхан муу юм л битгий дохиолдоосой. Тэр заавал эргэж ирнэ. Ирэхгүй бол би амьд явах

ямар утга байна ... Эргэж ирнэ ... Заавал ...

Харанхуйлал шил хагарах чимээ.

Дөрөвдүгээр зүүд

Ахиад ойлгомжгүй зүүдээр өрөөг бүрхэнэ. Илья хана налан биеэ хураана. Тагтнаас

Лариса өрөөнд орж ирнэ.

Лариса - Чи нуугдаж байна уу? Зугтаах гээ юу? Надаас зугтаж чадахгүй... Санасны

гарз ... Одоо би чиний муухай бүгдийг мэднэ. Бүгдийг бүх нууцыг чинь мэдсэн. Анх би чамайг

гайхаад олдоггүй байсан юм. Одоо бол бүгдийг мэднэ. Бүх хотлоороо энэ тухай чинь ярьж

байна. Өчүүхэн, өчүүхэн тэнэг амьтан.

Антон – Өөдгүй арчаагүй амьтан. Чи бол өөдгүй мал ... Чам руу зүглэхээс ч дургүй

хүрч байна. Маллах санаатай ... Дургүй хүргэсэн өчүүхэн амьтан ...

Илья – Чи бүгдийг ойлгож бүгдийг уучлах ѐстой ... Чи бол ухаантай шүү дээ... Чи

ойлгож, өршөөж чадна. Ойлгож, өршөөж ...

Антон – Новш, новш ... өөдгүй новш.

Лариса – Ичгэвтэр булай, ичгэвтэр ...

Илья – Тэр хараач! Тэр! Ахиад л ! Ахиад л хар тагтаа цонх тогшиж байна. Тэр

салхивчаар орох гэж байна. Тэр чинь шилгүй шүү дээ. Яагаад орж ирэхгүй байнаа.

Лариса – Битгий ай. Ойртож үз. Орж ирнэ. Үхэл чинь чамайг авахаар ирж байна. Чиний

үхэл! Чамайг бишгүй л тойрсон. Одоо ч аргагүй ээлж нь боллоо биз. Аль эрт ингэх байсан юм.

Аль эрт! Үхэл чинь ингээд ирэх нь энэ дээ. /шил хагарах чимээ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Ijil huisten

28

ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Долоо хоног өнгөрчээ. Орой. Ильягийн өрөө хуучин байдлаараа. Эмх замбараатай ч

юм шиг. Хагархай цонхыг марлаар битүүлж, тоос ч үгүй. Илья өрөөгөөр холхино. Их л хүч

гаргаж хиймэл хөлөөр алхам алхам явж байгаа бололтой. Хаалганы хонх дуугарна. Илья

учраа олж ядна. Биеэ урагш нь нэг эргүүлж, хойш нь нэг эргүүлж хаалга руу, ширээ рүү аль

руу нь явахаа олж эс чадна. Унах шахам явсаар тэргэнцэр дээр очиж сууна.

Илья – /орилж/ Одоохон, жаахан хүлээж бай! Одоохон! /хараасаар хаалга өөд очин/

Хэн бэ?

Антон – Энэ гэрийн хүн байна ... Онгойлго. Айлгүй онгойлгоод хэн байгааг нь хар л

даа. / Илья цоож түлхүүрийг эргүүлэхэд Антон хөлөөрөө цохин онгойлгоно. Тэр халамцуу

байна. Үс нь сэгсийжээ. Хөх майк, джинсэн өмдтэй ажээ. Ильяг харах ч үгүй өрөөнд орж ирнэ/

Илья – Мэнд үү?

Антон – Төрсөн гэр минь! Энд байлгүй хичнээн ч удав даа. За яаж шуухан амьдарч

байна даа. Толгой өвдөж дотор чинь муухай байгаа биз дээ? Ядуухан л байна уу? Аа?

/Буйдан дээр сууж ширээн дээр хөлөө тавина. Үнсээ шалан дээр унагана/

Илья – /инээмсэглэж/ Чи яг л Америкт байгаа юм шиг байх чинь вэ ... Хүрээд ирдэг

чинь ямар сайхан хэрэг вэ? ... Хууч хөөрөх үү... Юм идмээр байна уу? Одоохон хийгээдэхье...

Антон - /мушийж/ Сүйд болоод яах гэсэн юм бэ? Өөрийн улс байна. Юу болчихоов.

Чамд шинэ онигоо ярьж өгөх үү. Жаал инээлдэцгээе. Хоѐр тахиа уулзаад ингэж ярилцаж гэнэ.

“Чи хичнээн өндөг гаргаж хооллоо олж иддэг вэ” гэж нэг нь асууж. Тэгэхэд нөгөөдөх нь “30-ыг”

гэж хариулж. “Чи өөрөө хэдийг гаргадаг вэ” гэж нөгөөдөх нь асууж. Тэгсэн чинь “5-ханыг” гэж

хариулж гэнэ. “Яагаад? Чи тэгээд яаж хоолоо олж иддэг иддэг юм бэ” гэхэд гэхэд нь “Би

хошиногоо хорсгосны төлөө 25-н ногоон авдаг” гэж гэнэ. 25-ыг ойлгож байна уу? /хөхөрнө/ Бас

нэг балай юм сонсох уу? Нэг хүүхэн залууд үхтлээ дурлав. Гэтэл нөгөөх нь өөр хүүхний төлөө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Ijil huisten

29

байшин дээрээс үсрээд үхчихэж гэнэ. /инээнэ/ Бас нэг хөгтэй юм. Манай хажуу айлын охиныг

Согоо гэдэг юм. Гэтэл бие нь яг 100-гын боошиг. /хөхөрч нулимсаа арчина/

Илья – /мөн инээж/ Цай уух уу?

Антон – Цай уухаа больсон. Стакан аваад ир. Найзтайгаа хусч өгнөө. Миний найз

хусна шүү. Аваад ир! /ахиад нэг хөгжилтэй юм бодсон бололтой инээд алдан ширээн дээр

элгээ дарж ойчно. Илья стакануудыг ширээн дээр авчирч тавиад Антоноос хараа салгахгүй

ширтэнэ./

Илья – /инээж/ Би чамайг ирэхийг чинь тувтан хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа.

Чи бүр байдаггүй шүү. Ямар нэгэн юм тохиолдсон юм болов уу ч гэж санаа зовлоо. Хүлээгээд

л байдаг, хүлээгээд л байдаг... Бүтэн долоо хоног хүлээгээд л байлаа. Чи байдаггүй.

Антон – Би ч гэсэн чамайг олж харсангүй. Чи яагаад дэлгүүрийн үүдэнд суухаа

больчихов. Аан? Ажлаа хийхээ больчихоо юу? Болзоонд яваад завгүй болоо юу? /инээнэ/

Суугаад л өглөг цуглуулж архиа ууж байхгүй юугаа хийсэн юм. Эсвэл их мөнгөтэй болчихоо

юу? Хөрөнгө залгамжлагч болчихоогүй биз дээ? Аа? Яагаад ажиллахаа больчихоов?

Илья – Үгүй дээ ... Юуны чинь хөрөнгө залгамжлагч ... Антон минь юу ч гэмээр юм бэ

дээ. Яагаад ч юм бэ ямар ч хүсэл алга.

Антон – За уух уу? /гялгар уутнаас дарс гарга ирж тавиад/ Өнөөдөр миний түүхэнд

тэмдэглэлт өдөр. Заавал тэмдэглэх ѐстой. Энэ өдрийг бүхий л амьдралдаа дурсах ѐстой. Ийм

чухал явдлыг мартана гэдэг тэнэг хэрэг биз дээ?

Илья – Шалтгалт өгөө юу? Тийм үү?

Антон - /шалан дээр сунаж ойчитлоо хөхөрч/ Яг үнэн! Чи яг онож хэллээ! Яг! Шалгалт

өгөөд! Яг зөв! Ёо ѐо ... Онц ... онц ... онцсайн гэсэн үнэлгээ авлаа. Гайхамшигтай юм болсон.

Багш хүүхэн анх удаа миний зузаан сургалтын дэвтэр дээр онцсайн гэдэг үнэлгээ тавилаа.

Надтай салах ѐс гүйцэтгэхдээ юу гэж хэлсэн гэж санана. “Антон чи гайхамшигтай. Чам шиг

гайхамшигтай сурагч миний амьдралд хэзээ ч таарч байгаагүй” гэсэн гээд л бодчих.

/Хөгжилтэй байгаа Антоныг Илья даган хөгжилдөнө. Юун тухай ярьж байгааг нь үл ойлгоно.

Антон стаканд дарс аягалан элгээ хөштөл инээнэ/

Илья – За, баяр хүргье чамд ...

Антон – Баярлалаа ... найз минь .. баярлалаа! Ийм үйл явдалд эр хүн эр хүндээ яаж

баяр хүргэдэг үү тэр ѐсоор надад баяр хүргэ. Өөрөөр хэлбэл шалгалтаа сайн өгсөнд чинь

чөтгөр ав гэж чи бид хоѐр чагванц биш эр хүн юм байгаа биз дээ? Бид бол эрчүүд!

Хүүхнүүдийн төлөө, зогсож уух хэрэгтэй. Тэгэх нь ѐсонд нийцэнэ. Хэрэв бид өөрсдийгөө

хүндлэж үздэг л юм бол! Зүгээр, зүгээр ... Чи бол сууж болно. Чамайг бол зөвшөөрнө.

Хүүхнүүдийн төлөө! Гүйцээ! Өнгөрсөн үе минь баяртай. Хүүхнүүдээ гэж! Аа? Чи бид хоѐр эр

улс мөн үү? Мөн юм уу? Биш юм уу? Чи яагаад дугарахгүй байна. Эрчүүд биз дээ. Эрчүүд

биз дээ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Ijil huisten

30

Илья – Эрчүүд.

Антон – Тэгвэл ууцгаая. Хурдлаарай! /ууцгаана. Пауз. Антон талхаар даруулна. Ильяг

нүд цавчилгүй харна. Уртаар үнэр авна. Хоѐул удаан дуугүй байцгаана. /

Антон – Илюха сонсож бай ... Чи намайг чам дээр зүгээр ирсэн гэж бодож байна уу?

Үгүй дээ ... ердөө ч тийм биш. Тэгэхээр ийм байна. Илья ... Илья ... хэн Нович билээ?

Илья – Иванович

Атнон – Яг үнэн. Тийм л дээ. Иймэрүү орос хүн өөр ямар ч овогтой байх билээ. Мэдээж

Иваннович! Би яагаад шууд таасангүй вэ? Тэгэхээр ийм байна. Илья Иваннович. Би чамайг

илчлэхээр ирлээ. Тиймээ. Би одоо зодооноор хичээллэнэ. Өвөрмөц маягийн чоно шиг

юмнуудтай чоно шиг л харьцах хэрэгтэй. Өөр яах ч аргагүй. Чам мэтийн цонх хагалагчдын нэг

бол гарыг нь хуга цохино эсвэл хоншоорыг нь чихэх хэрэгтэй. Нармайгий нь нээх хэрэгтэй.

Ямар байна? Чи яагаад дуугарахгүй байна. Миний ярьж байгааг ойлгохгүй байна уу?

Илья – Чи юу яриад байнаа?

Антон – Ойлгохгүй царай гаргаж байна уу? Намайг дуугүй байлгая гэвэл намайг

хахуульд. Хэрвээ чи хийсэн хэргээ нууя гэвэл надад мөнгө төл. Ойлгов уу? Ахиад юу ч

ойлгохгүй байна уу?

Илья – Ойлгосонгүй.

Антон – Өө тийм үү. Ойлгохгүй байгаа биз ... Тийм бий .. Би тэгвэл тэнэг хүнд хэлж

байгаа юм шиг тайлбарлая. Би одоо гараад танай ойр хавийн гудамны бүх байруудаар ороод

цонх хагалсан эзнийг олохгүй байгаа хүмүүст чамайг зааж өгнө. Тэд чамайг яахаа мэднэ биз.

Хэрвээ чи надад мөнгө өгөхгүй бол шүү дээ. Харин мөнгө өгвөл би юу ч хэлэхгүй. За яах уу?

Илья – /аяархан/ Надад мөнгө ... Яг одоо юу ч алга.

Антон – Мэдээж! Мөнгөтэй болох ч үгүй! Чи ажилдаа явахгүй байгаа юм чинь. Чи өдөр

болгон очиж суугаад гуйлгаа гуйж байх хэрэгтэй. Одоо эрхтэн дутуу хөлгүй надад мөнгө

хайрлаач гэж хэлээд л суугаад бай. Ойлгов уу? Пайзан дээр Афаканд байлдаж байгаад

хөлнөөсөө салсан гээд биччих за юу. Ойлгож байна уу? Би чамд ямар л бол ямар цэрэг

хувцас олж өгч чадна. Чи тэгээд “Дайнд хоѐр хөлөө алдсан надад өглөг хайрлаач” гээд хэлээд

суугаад бай. Тэгэх юм бол их мөнгөтэй болно. Харин надад өдөр болгон орлогынхоо 50

хувийг өгч бай. Би чамд үхтэл чинь өлсгөж алахгүй. Чи бол ѐстой бөөн орлого гэсэн үг. За

зөвшөөрч байна уу? Илья Иваннович тэгэхгүй бол би чиний тухай бүгдийг хэлж орхино шүү ...

Нэгийг ч үлдээхгүй бүгдий нь зарлаж орхино шүү.

Илья – /аяархан/ Антон ... Хэрэггүй ... Чи арай тийм хүн биш шүү дээ... /цөхрөнгүй

хоолойгоор/ Антон ... Чи бол миний бурхан шүү дээ! ...

Антон - /зэвүүнээ орилон/ Үгүй ердөө мөөн! Би бурхан гэнэ шүү. Чи намайг гоѐ үгээр

хуурах нь уу? Ямар ч гоѐ үг урсгаад нэмэргүй. Наадахыг чинь зөндөө уншсан! Чихэнд чинь

хэлээд нэмэргүй бол маханд чинь хэлнэ шүү. Чи бид хоѐрулаа адилхан хогийн жалганд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Ijil huisten

31

амьдардаг үхэр огтонууд шиг амьдарч байгаа. Чиний энэ гэр чинь үхэр огтоны нүхнээс ер

ялгаа алга. /пауз. Чимээгүй байцгаана/ За юугаа гөлрөөв? Юунд зэвүүн нүдээрээ шал

ширтээд бодлогошорчоов. Дургүй чинь хүрээд байна уу? Юунд? Хэнд? Хэлээч! Би чамд

таалагдахгүй байна уу? Хэл л дээ.

Илья – Таалагдаж байна ... Үнэхээр

Антон - /чарлаж/ Дуугаа тат! Амаа хамхи! Тэгэхгүй бол алга шүү!!!

Илья – Алаа ал.

Антон - /өрөөгөөр нааш цаашхэсэг холхино. Юу ч дуугарахгүй үсээ илбэнэ./ Аа тийм ...

Тийм ч гэж дээ онц юм биш л дээ! Гэхдээ би чамд хаана байгаагаа хэлэхээ мартчихаж! Гол

юмаа мартчихаж. Чи яг зөв хэлсэн. Намайг шалгалтаа онц өгөө юу гэж таасан. Тайвшир!

Тайвшир! Тэнгэр минь би ямар тэнэг амьтан гэж бодноо. Шал тэнэг! Бүх юм надаас биш, тэр

донгио хүүхнээс болж байж. Тэр муугаас болж би айж чичэрч, арчаагаа алдаж байсан байна.

Ямар ч мэдлэггүй. Бөгсний ажилд. Ямар ч сэрэлгүй хүүхэн байсан байна. Гэтэл надад жаахан

л үйлчилгээ хийчихсэн бол бүх юм гайхалтай болох байж. Ойлгож байна уу? Тэгэхээр ингэлээ

л дээ. Урьд нь би чамд Светагийн тухай ярьж байсан ш дээ. Санаж байна уу? Тэгээд ингэлээ.

Аав эж хоѐр маань зуслан руугаа явдаг юм байна. Хөөрхий минь би Светаг кофе ууж видео

үзье гээд гэртээ дуудсан юм. Би тэр тухай бодсонгүй. Өнөөх чинь өөрөө өдлөө. Тэгснээ ѐстой

л багшилж өглөө л дөө. Ямар сайхан гэж бодноо. Өөр ертөнцөд л очсон юм шиг л болсон. Бүх

юм болдог ѐсоороо л болсон. Тэр ч битгий хэл над шиг жинхэнэ эр хүнтэй амьдралдаа

ойртож үзсэнгүй гэж магтсан гээч! Жинхэнэ эр хүн шүү! Бүр салмааргүй байна гэсэн. Тэр бүр

үнэнээсээ хэлсэн. Тэр хүүхэн намайг хүн болголоо. Яг л ялсан баатар шиг боллоо. Тэрнээс

урьд нь ямар байсан гэж бодноо. Галзуурмаар, эмчид ч очиж үзүүлдэг юм билүү, яах ч учраа

олохгүй, хичнээн эм уугаад ч юм уу эсвэл машин дор орж үхмээр юм шиг. Тэнэг шүү! Шал

тэнэг! Гэтэл бүх юм зүгээр болох байсан байж шүү дээ. Юун ичиж зовох, юун бардах ѐстой

байтал, би өвчтэй юм болов уу гэж бодоод л ... Гэтэл цоо эрүүл. Азрага шиг эрүүл байсан

байж. Хоѐр цагийн дотор дөрвөн удаа. Ойлгож байна уу? Тэр хүүхэн хичнээн хангалуун

байсан гэж бодноо. Одоо байнаа! Одоо би ... хүүхэдтэй болно ... Би хүүхэдтэй ... Энэ ертөнц

дээр миний мах цусны тасархай. Үр мэндлэх болно. 5,6,8,10 ч хамаагүй. Орой болгон

ажлаасаа ирэхэд минь хүүхдүүд шуугилдаад л ... Гүйж харайгаад л ... над дээр шавцгаагаад

л. Ойлгож байна уу? Миний хүүхдүүд ... Заавал хүүхэдтэй болно!

Илья – /аяархан ханиалгаж/ Би ч гэсэн ... Яг чам шиг ... тэгж үзээд ... өчигдөр ...

Ларисатай. Алив ууцгаая. Аягал тэр өөрөө ирж намайг гуйсан л даа. Мэдээж хэрэг чамайг яаж

гүйцэхэв. Гэхдээ л бүх юм ѐсоороо болсон. Дажгүй шүү! За ууцгаая. Амьдралд анх удаа

тохиолдож байгаа зүйлийг сайхан тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд ч чинийхээр бол бүр онцгой

болсон болохоор сайн уух хэрэгтэй. Алив ууцгаая. Хийгээд бай!!! /Антон Ильягийн ярьж

байгаад шууд итгэж Ильягаас хараа салгахгүй хурдан ярина/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Ijil huisten

32

Антон – Ларисатай гэнээ? Овоодоо Илюха! Зөв! Тэгэх хэрэгтэй. Чи бүр эрт ингэх

хэрэгтэй байсан юм. Аль эрт! Цаадах чинь аль эрт чамайг эргүүлж, юм хумыг чинь арчиж

цэвэрлэж юу хэрэгтэй бүхэнд чинь тусалдаг байсан шүү дээ. Зүйтэй! Тэгээд дажгүй болсон

уу? Эр хүн. Аан? Гайхамшигтай байгаа биз? Аль хэдийн л ингэх байсан юм. Ямар байна. Айх

зовох юм юу ч байхгүй байгаа биз дээ? Хэл л дээ. Зүв зүгээр байгаа биз дээ? Таалагдсан уу?

Аан? Ууцгаая! Ууцгааяч! Ууцгаая! /хөнтөрцгөөнө. Антон ч тэр, Илья ч тэр стаканд шүд нь

хавиран тачигна. Чимээгүй хэсэг сууцгаана/

Илья – Шөнө болчихож ... Хүйтэн байна. Удахгүй намар болох нь.

Антон - /хурдан/ Ларисатай гэдэг зөв шүү ... Зөв шүү. Сайн байна. Сайхан байгаа биз

дээ? Эртхэн тэгэх хэрэгтэй байсан юм. Маш зөв. Тэгэх л хэрэгтэй Илюха! ...

Илья – Уулгүй удаж шүү ... Толгойд гарч ... Бүх юм эргэлдэж байна. /толгойгоо барьж

инээмсэглээд/ Хөөш нэг удаа манай ээж хаанаас ч юм бэ, хэнээс юм ч нэг тахиа хулгайлаад

авчирдаг юм байна. Бүр амьд тахиа авчирсан гээч. Би тэгэхэд жаахан байсан юмаа.

Антон – Тахиа юу? Амьдаар нь гэнээ?

Илья – Тэгэхгүй яахав! Амьдаар нь! Ээж тэрийг Эсмеральда гэж нэрлэдэг байсан юм.

Тэр тахиа энэ орон дээр бүх л өдөржин суухдаа энэ хавийг юу ч үгүй мэрж орхидог байгаа...

Тэгэнгүүт ээж түүнийг сандал дээр аваачиж ... толгойг нь атгаж байгаад сүхээр ... толгойг нь ...

сүхээр ... хоѐр гурван удаа ... гэтэл нөгөөх чинь үсрээд зугтдаг байгаа. Ээж айсандаа шалан

дээр өнхрөөд өглөө. Ээж хараагаад л байдаг, өнөөх чинь юм юм мөргөсөөр бүр тэр өрөөнд

ордог байгаа. Би орон дотор нуугдаад тэр хоѐрыг харж элгээ хөштөл шоолж билээ.

Антон - Илья ... чамтай тохирох юм байна. Нөгөө чи бид хоѐрын явдлын талаар ...

ярилцах хэрэгтэй байна. Сонсож байна уу?

Илья – Тэгье! Тэгье! Тэгье!

Антон – Сонож бай ... Чи ч надтай тэгсэн, би ч чамтай тэгсэн ... ойлгож байна уу?

Илья – Тэгээд!

Антон – Тэгээд гэх юмгүй гүйцээ! /гараараа шоронгийн торын дүрслэн/ Балрана гэдгээ

ойлгож байна уу? Тийм бол сайн байна. Тэгэхээр, бидний хооронд болсон тэр явдлыг бүгдийг

мартах хэрэгтэй, бүр эндэхээсээ авч хая. Март ... Тэр үед бид хоѐр хэт их уусан учраас

мэдээж хүн согтуудаа л тийм юм хийнэ шүү дээ, тийм биз дээ? Тийм болохоор болсон бүх

явдлыг хоѐулаа мартацгаая, тэгэх үү? Би одоо чам дээр ирж байхгүй. Хэзээ ч! Хэрэггүй биз

дээ! Чамд ч надад ч ичгэвтэр! Ердөө л хэрэггүй. Энэ бол маш муухай, заваан юм. Эр улсууд

хоорондоо тэгж болхогүй гэдгийг ойлгож байгаа биз дээ? Энэ бол замбараагүй явдал. Ойлгож

байна уу? Чи бид хоѐр чинь эрчүүд биз дээ. Эр хүний хувьд балай заваан ичмээр юм.

Илья – Надад бол ичгэвтэр юм биш ...

Антон - /аяархан/ Амаа хамхи ... хүн амьтан сонсчихно, дуугаа татаж үз... Би чиний

дэргэд оймс бага элээсэн ч гэсэн чамд амьдрал зааж байна ... Цаашид хэнтэйгээ яах чинь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Ijil huisten

33

чиний хэрэг боловч, тэр хүн чинь би биш ойлгоо? Ичиж байна, чадахгүй. Би хүсэхгүй байна ...

болохгүй ...

Илья – Надад чамаас өөр хэн ч байхгүй.

Антон - /хашгичин/ Дуугаа тат! Дуугаа тат! Аяар! /толгойгоо барин өрөөн дотор нааш

цааш хурдхан алхан аяархан шивнэж/ Чимээгүй, чимээгүй ... боль, больж үз... энэ бол зүгээр

түр зуурын хүсэл, сэтгэлийн жолоогоо алдсан хэрэг. Өөр юу ч биш. Мулгуу явдал! Хэт

ганцаардсанаас болсон хэрэг. Миний худлаа маяглаж учир утгаггүй тэнэгтэж чамтай нялуурах

юу нь чамд сайхан байгаа юм? Энэн шиг бузар шившигтэй юм байхгүй гэдгийг мэдэж байна

уу? Өөрийгөө ийм арчаагүй гэдэгтээ гутарч үзэн ядаж байна. Биеэ ингэж бузарлах хэрэггүй

байсан юм. Сүүлийн хэдэн өдөр би өөрийгөө харааж зүхэж гутарч явлаа. Хэрвээ өнөөдөр

Светатай юм болоогүй бол яах байсныг бүү мэд. Лав л энэ шөнө боож үзэх байсан биз?

Харин азаар энэ бузар явдлаас саллаа. Светатай тэгснийхээ дараа угаалгын өрөөнд орж бүх

бузраа угааж цэвэрлэсэн. Одоо би дахиад хэнтэй ч хавьтахгүй. Хэнтэй ч ! Хуримлах хүртлээ!

Света бид хоѐрын хувьд өөрийгөө чаддаг гэдгээ л өөртөө нотлосон хэрэг. Одоо бол гүйцээ.

Эхнэр автлаа ариун ѐсыг сахина. Ямар нэгэн сайн охинтой танилцаж гэрлэнэ. Тэр үед би тэр

охинд бие сэтгэлээ ариунаар нь хадгалж ирсэн гэдгээ хэлнэ. Илья! Чи бид хоѐрын хооронд

болсон бузар булай нүглээ анминчлаж бүгдийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Чамтай

үнсэлцэж байсан хошуугаараа эхнэр хүүхдээ үнсэж, чамайг тэвэрч байсан гараараа

тэднийгээ тэвэрнэ гэж бодохоос надад ичгэвтэр. Гутамшигтай санагдах болно. Ойлгож байна

уу? /пауз/

Илья – /аяархан/ Чи дэмий чалчаагүй байх нь ээ

Антон - Чи байнаа, өөр хот руу ч явсан болно ш дээ. Аан. Хэд л бол хэдэн төгрөг би

өгье. Хэрвээ чи явчих юм бол бид хоѐрт айх аюул үгүй болно. Чи энэ хотоос явчих тэгэх үү?

Илья – /татвалзан/ Яах юм? Би хэнд ч юу ч ярихгүй.

Антон – Зөв. Сайн байна. Юу боллоо гэж өөрөө өөрийгөө ... Ам алдах юм бол ... мэдэж

чи өөрөө л ... Ойлгож байгаа биз дээ? Яагаад намайг ингэж сандраагаад байгааг чи ойлго ...

Хамгийн гол нь өнөөдрөөс эхлээд чи бид хоѐр хэнийгээ ч танихгүй, үзээгүй улсууд. Ойлгов

уу? Хэзээ ч хаана ч тааралдаж байгаагүй, хараа ч үгүй, бид юу ч хийгээгүй, юу ч мэдэхгүй.

Арав хорин жилийн дараа мөн ч адил! Хэрвээ нэгэн цагт ... ямар нэгэн юм болох юм бол ... би

чамайг ... ойлгож байгаа биз дээ... би чамайг өршөөхгүй шүү ... Тийм учраас одоо чи надад

амла. Чи намайг танихгүй гэдгээ амла.

Илья – Ингэтлээ догдлох хэрэггүй. Үлдэж байгаа амьдралдаа эрүүл мэндээ бодох

хэрэгтэй. Бие чинь гүйцэхгүй байж мэднэ шүү ... Чи юундаа ингэтлээ айгаав. Чи бид хоѐр ахиж

хэзээ ч уулзахгүй. Хэрвээ уулзалдах юм бол би чамайг хэзээ ч тэд нарт барьж өгөхгүй.

/сөөнгө хоолойгоор инээнэ/ Нөгөө ертөнцөд очиж уулзацгаая. Тэр ертөнцөд бол болно биз

дээ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Ijil huisten

34

Антон – За за дэмий яриа яахав. Ингээд гүйцээ! Илья. Хөгшин чинь явлаа. Хошуугаа

унжуулаад тэнэгтээд байх ерөөсөө хэрэггүй. Бүх юм санасан ѐсоор чинь сэтгэгчлэн бүтнэ.

Чамд амжилт хүсье.

Илья – Хүлээж бай ...

Антон - /босгоны өмнө зогсож/ Үгүй, хэрэггүй, намайг энд барихын хэрэггүй, намайг

манайхан хүлээж сүйд болцгоож байгаа. Баяртай, одоо боллоо... Гүйцээ, баяртай ...

Илья – Би чамайг хүлээж бай гэж байна шүү ... Битгий ай, чамайг яах ч үгүй ... энэ

сурах бичгээ эргүүлээд ав! /боодол зурагнуудыг Антон руу ишднэ. Антон шалан дээрхи

зурагнуудыг яаран шүүрч мунгинана/

Антон – Нээрэн зөв шүү ... Ямар ч ул мөр үлдээж болохгүй. Хөгшин минь баяртай ...

Илья – Бас хүлээж бай...

Антон - /хашгичин/ Чи яах гэж хүн зовоогоод байгаа юм бэ? Өөр чамд юу хэрэгтэй юм

бэ? Юу?

Илья – /чимээгүй байснаа/ Бухимдах хэрэггүй. Тэнэг хүүхэдтэй болно шүү. Чам шиг ...

Юу гэвэл ... Чи надад юу ч амласангүй шүү дээ.

Антон - /зэвүүцэн/ Юуг тэр вэ? Би чамд юу амлах ѐстой юм бэ?

Илья – Би чамайг хэзээ ч илчлэхгүй гэж амласан. Чи надад тэр тухай юу ч амлаагүй.

Антон - /уртаар амьсгаа аван тайвширч/ Аан, тэр талаар чи бүү санаа зов, айх

явдалгүй тайван байж болно. Бурханы авралаар бидний хооронд сохор зоосны ч явдал, юу ч

болоогүй. Баяртай, би явлаа. Үүрд баяртай! /Антон хаалга саван алга болно. Илья

хөдөлгөөнгүй удаан сууна. Тэгснээ тэргэнцэрээ эргүүлж цонх руу аажуухан дөхнө. Дээшээ

ширтэн шивнэнэ/

Илья – Тэнгэр минь. Энэ бүхний чинь төлөө хараал чамд хүрэг. Чамд миний хараал

хүрэг! Энэ бүхний төлөө үлдсэн бүх амьдралдаа зовж шаналах болтугай. Шөнө болгон

аймшигтай зүүд зүүдлэн тарчлаасай! Зүүдэндээ ч тэр сэрүүндээ ч тэр бүх насаараа тарчлан

зовоосой. Хэзээ ч хэн ч тэрнийг хайрлахгүй гон бие гозон толгойгоороо авсандаа орог! Бүх л

насан туршдаа хийсэн үйл лайгаа чи ингэж эдлэх ѐстой. Өөдгүй амьтан, адгийн шаар чи ...

/чимээгүй болно/ Бурхан минь би юу яриад байнаа... Үгүй ингэж болохгүй, бурхан минь би

худлаа ярьсан юм. Тэрнийг минь нигүүлсэж үз. Муу муухай болгоноос зайлуулж хайрла. Тэр

яасан ч чадахгүй, над дээр эргээд л хүрээд ирнэ. Би мэдэж байна. Тэр ирэхгүй байж яагаад ч

чадахгүй. Намайг өршөө бурхан минь. /тагтныхаа хаалгыг онгойлгон тэргэнцэрээрээ сажилна/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Ijil huisten

35

ЗУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Хагас жил өнгөрчээ. Өвөл болсон байна. Тэнд дөрвөн хаалга харагдана. Шатаар

Антон өгсөнө. Тэр өвлийн малгай богино дээл өмсчээ. Харваас тэр Ильягийнд ирж байгаадаа

ихэд догдлож зүрхшээж байгаа нь илт. Ямар нэгэн далдын иш шидэнд татагдах мэт 8 давхарт

гарах гэж амьсгаадсан бололтой. Ильягийн хаалганы өмнө. Арай хийж ирээд малгайгаа авч

хонхы нь даран түүнээсээ эвгүйцсэн байдал нөгөө талын хаалга онгойх чимээнээр Антон

шатаар доош хурдан буув. Лариса гартаа хогийн сав барьсаар гарч ирнэ. Үс гэзгээ янзлаагүй,

гэрийн улавч өмсөж халат нөмөрчээ. Антонтой нүүр тулсандаа цочиж

Лариса - Ёо ѐо. Чамд юу хэрэгтэй юм? Хүн айлгаад холхилдож сэлгүүцээд, цахилгаан

шат ч бүтэн байлгахгүй элэнцгээ хийж ингэж явдал улс вэ? Арай эднийд ирээгүй байгаа биз

дээ? Юу хийж яваа юм бэ?

Антон - /дуугарч ядан/ Эднийд ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Ijil huisten

36

Лариса – Та нар ер нь ямар төвөгтэй улс вэ? Хүний хэлийг ойлгодоггүй эрүүл согтуу нь

мэдэгдэхгүй. Би хүний хэлээр дахин хэлье. Байхгүй! Тэр одоо байхгүй! Ойлгов уу? Эсвэл би

орох хаалган дээр зарлал бичих болж байна уу?

Антон – Аа ... Илья хаачсан юм бол?

Лариса – Хайчаав, хаачаав гэнэ шүү ... Эргэж ирэхгүй. Бүр мөсөн явчихсан. Эндээс

зайлах уу, үгүй юу?

Антон - Бүр мөсөн явсан гэнээ? Надад хаягий нь өгөөч ...

Лариса – Тиймээ бүр явчихсан! Чиний тэр Илья чинь ѐстой өөдгүй шаар. Хүн ятгаад

энэ байраа минйи нэр дээр болгоод өгөөчээ гээд байхад хайран сайхан байраа эзэнгүй хаяад

хураалгачихж байгаа юм. Харж байна уу? Аль хэдийнэ лацдаж ломбодоод гүйцээ.

Антон – Юу ... Юу болоов вэ? Ямар нэгэн юм болоо юу? Ямара нэгэн асрах газар

тэрнийг аваачаа юу? Хааш нь?

Лариса - Үхсэн, тэр үхсэн! Архиндаа түлэгдээд тагтнаас унаж үхсэн. Яг тэр зам дээр.

Яаж арчаагүй амьдарч байлаа яг тэрэн шигээ арчаагүй үхсэн. За одоо хувингаар

цохиулахаасаа өмнө эндээс далд ор. Тамхиныхаа хогоор дүүрэгчээгүй бол зайл гэж байна

шүү.

/Антон доош явна. Эргэж хараад шатаар гишгэсээр дээш өгсөнө/

Лариса - Чи яах гэж байнаа? Юу гэж хүн рүү гөлрөөд байгаа юм бэ? Би цагдаа дуудна

шүү. Чи яах гэж байна аа? Үхчихсэн, ойлгож байна уу? Үхчихсэн!

Антон - /Ларисаг заамдан хаалганд шахаж хүчтэйгээр хорсолтойгоор зодож эхлэнэ/

Шуламсаа ... Чи алсан ... чи ... Гичийнүүд ... Та нар алсан, та нарын хэн нь ч тэрнийг

хайрлаагүй ... хэн нь ч тийм хүнийг хайрлаж чадахнгүй, та нар гичийнүүд ... /Лариса дуугарах

сөхөөгүй хаалга налан шалан дээр сөхрөнө. Антон хаалга балбан, мөрөөрөө түлхэн мөрөөрөө

түлхэн бүх л хүчээрээ орилно/

Антон – Илья! Илья! Онгойлго! Илья! Би чам дээр ирлээ! Илья! /өөрийгөө цохин хүүхэд

шиг уйлна./ Илья минь! Би ирлээ шүү дээ! /босгоны өмнө өвдөг сөхрөн уйлна. Лариса хажууд

нь мөн уйлна/

Харанхуйлал

Сүүлчийн зүүд

Цагаан манан

Ильягийн хоолой - Үхэл гэж юу байдгийг би мэднэ... хүмүүсийн ярьдаг шиг тийм хар,

харанхуй биш. Би хүүхэд байхдаа цахилгаанд цохиулж үхэх шахсан юм. Тэгэхэд миний

нүдэнд цав цагаан гэгээ бүрхсэнээ цав цагаан гудамж харагдаж байсан. Тэр үед намайг хэн

нэг нь хэрэггүй сэхээ оруулсан юм. Тэр үед тэр цагаан гудамжаар явчихдаг байсан юм. Тэгсэн

бол өөрийгөө ч бусдыг ч зовоохгүй байсан юм. Гол нь бусдын, бурханы өмнө тавьсан нүгэл

юм байх даа...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Ijil huisten

37

Антон – Би хагас жил чам дээр ирсэнгүй ... Харин одоо бол чам дээр бүр мөсөн ирлээ.

Чамайг энэ хорвоогоос үгүй болох тэр өдөр би танайхаас явахдаа ийм юм болохыг мэдэж

байсан ... Би мэдэж байсан... Чи бид хоѐр дахиад учрах уу? Чи надад ганц үг хэлээч?! Чи бид

хоѐр дахиад уулзах уу?

Илья – Уулзацгаана ... Заавал уулзацгаана.

Харанхуйлал

Төгсөв.

/Хувийн архиваас сэргээж цохив.

2007 оны 10 сарын 15 Д.М/

www.zaluu.comwww.zaluu.com