Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

54
БҮЛЭГ ХОЁР. ТӨСЛИЙН БОЛЗОШГҮЙ БОЛОН ГОЛ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭ Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг талбайн суурь судалгаа болон технологитой уялдуулан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль”, БОАЖЯ- наас гаргасан нарийвчилсан үнэлгээ хийх аргачлал, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос гаргасан жагсаах болон матрицын арга ашиглаж тодорхойлов. Ашигт малтмал олборлох, уул уурхайн үйлдвэрлэл явуулах үед байгаль орчны төлөв байдал, орон нутгийн нийгэм эдийн засагт нөлөөлж болох нөлөөллүүдийн хэлбэр, тэр нь эргэж нөлөөлөх эсэхийг болон нөлөөллийн үргэлжлэх хугацаа, түүний эрчимшил зэргийг тодруулахын тулд магадлан жагсаах аргыг өргөн хэрэглэдэг. Магадлан жагсаах арга нь нөлөөлөл байна, байхгүй гэсэн зарчим дээр тулгуурладаг бөгөөд нөлөөлөл байвал “х”-ээр тэмдэглэв. Ингэхдээ 2 төрлийн жагсаалт гаргаж ашигласан. Үүний нэг нь нөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчимшил зэргийг илрүүлэхэд зориулагдсан бөгөөд нөлөөлөл шууд, шууд бус, буцах нөлөөлөл, буцалтгүй байх, давхардах эсэхийг тодруулах, хугацааны хувьд урт, богино, эрчимшлийн хувьд ямар байхыг үзүүлнэ. 2.1. Болзошгүй нөлөөлөл, үргэлжлэх хугацаа, эрчим Төслийн үйл ажиллагаатай холбоотой болзошгүй нөлөөлөл Төслийн үйл ажиллагаанаас экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх болзошгүй сөрөг нөлөөллийг магадлан жагсаах аргаар үнэлэв. Хүснэгт 1. Магадлан жагсаах арга Хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэг Нөлөөлөхгүй Нөлөөлөл Хуга- цаа Дав- талт Эрчим Шууд Шууд бус Өөрөө зохицуулагдах Богино Урт Буцаж нөлөөлөх Буцаж нөлөөлөхгүй Бага Дунд Хүчтэй 1 Биологийн төрөл зүйлийн оршин амьдрах орчин 1.1 1 Гадаргын усны нөөцийн өөрчлөлт + 1.2 2 Газрын доорхи усны нөөц + 1.3 3 Ойн нөөц + 1.4 4 Хөрсний эвдрэл + + + + 1.5 5 Геологийн тогтоц + + + 1.6 6 Зэрлэг амьтдын орон зай + 2 Уур амьсгал + + + + 2.1 Байгаль орчны аюул, осол

Upload: others

Post on 15-Jun-2022

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

БҮЛЭГ ХОЁР. ТӨСЛИЙН БОЛЗОШГҮЙ БОЛОН ГОЛ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ,

ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭ

Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг талбайн суурь судалгаа болон

технологитой уялдуулан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль”, БОАЖЯ-

наас гаргасан нарийвчилсан үнэлгээ хийх аргачлал, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн

засаг, нийгмийн комиссоос гаргасан жагсаах болон матрицын арга ашиглаж

тодорхойлов. Ашигт малтмал олборлох, уул уурхайн үйлдвэрлэл явуулах үед байгаль

орчны төлөв байдал, орон нутгийн нийгэм эдийн засагт нөлөөлж болох нөлөөллүүдийн

хэлбэр, тэр нь эргэж нөлөөлөх эсэхийг болон нөлөөллийн үргэлжлэх хугацаа, түүний

эрчимшил зэргийг тодруулахын тулд магадлан жагсаах аргыг өргөн хэрэглэдэг.

Магадлан жагсаах арга нь нөлөөлөл байна, байхгүй гэсэн зарчим дээр тулгуурладаг

бөгөөд нөлөөлөл байвал “х”-ээр тэмдэглэв. Ингэхдээ 2 төрлийн жагсаалт гаргаж

ашигласан. Үүний нэг нь нөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчимшил зэргийг

илрүүлэхэд зориулагдсан бөгөөд нөлөөлөл шууд, шууд бус, буцах нөлөөлөл, буцалтгүй

байх, давхардах эсэхийг тодруулах, хугацааны хувьд урт, богино, эрчимшлийн хувьд

ямар байхыг үзүүлнэ.

2.1. Болзошгүй нөлөөлөл, үргэлжлэх хугацаа, эрчим

Төслийн үйл ажиллагаатай холбоотой болзошгүй нөлөөлөл

Төслийн үйл ажиллагаанаас экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх

болзошгүй сөрөг нөлөөллийг магадлан жагсаах аргаар үнэлэв.

Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

№ Хүрээлэн буй орчны

бүрэлдэхүүн хэсэг

Нөлөөлөхгү

й

Нөлөөлөл Хуга-

цаа

Дав-

талт Эрчим

Шууд

Шууд

бус

Өөрөө

зохи

цуулаг

дах

Б

оги

но

Урт

Буц

аж н

өлөөлөх

Буц

аж

нөлөөлөхгү

й

Баг

а

Дун

д

Хүчтэ

й

1 Биологийн төрөл зүйлийн оршин амьдрах орчин

1.1 1 Гадаргын усны нөөцийн

өөрчлөлт +

1.2 2 Газрын доорхи усны нөөц +

1.3 3 Ойн нөөц +

1.4 4 Хөрсний эвдрэл + + + +

1.5 5 Геологийн тогтоц + + +

1.6 6 Зэрлэг амьтдын орон зай +

2 Уур амьсгал + + + +

2.1 Байгаль орчны аюул, осол

Page 2: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

2.2 8

Хор аюултай бодисын

ашиглалт,хадгалалт холбоотой

аюул осол

+

2.3 9

Байгаль орчны аюул нэмэгдэх,

магадлал нь ихсэх шалтгаан

бий болох

+ + + +

2.4 10

Тухайн орон нутгийн байршил

нь аюулт үзэгдлийн нөлөөлөлд

эмзэг байх

+

3 Байгалийн нөөц, ашиглалт

3.1 11 Гадаргын нөөц баялаг +

3.2 12 Бэлчээрийн байдал + + + +

3.3 13 Газар тариалан +

3.4 14 Эрдэс түүхий эдийн нөөц +

3.5 15 Эрчим хүчний нөөц +

4 Байгаль орчны өөрчлөлт

4.1 16 Усны чанар, хэмжээ /ундны ус/ +

4.2 17 Урсгал усны хэрэгцээ +

4.3 18 Хорт бодис усаар дамжин хүн,

амьтанд нөлөөлөх +

4.4 19 Агаарын бохирдол + + + +

4.5 20 Хөрсний бохирдол, элэгдэл + + + +

4.6 21 Дуу чимээний нөлөө + + + +

5 Нийгэмд үзүүлэх нөлөө

5.1 22

Усан хангамжийн асуудлаар,

бусад газрын үйл ажиллагаанд

нөлөөлөх

+

5.2 23 Дэд бүтцийн хөгжилд

нөлөөлөх нь х х х х

5.3 24 Нүүлгэн шилжүүлэх асуудал

гарах + + + +

5.4 25 Хүн амын орлого өөрчлөгдөх + + + +

5.5 26 Хүн амын тоо өөрчлөгдөх +

6 Байгалийн үзэсгэлэнт газар, амралт, жуулчлал

6.1 27 Байгалийн үзэсгэлэнт төрх

өөрчлөгдөх +

6.2 28 Ландшафтын хэлбэр, өнгө

өөрчлөгдөх + + + +

6.3 29 Тусгай хамгаалалттай газар

нутагт нөлөөлөх +

6.4 30 Аялал жуулчлал, амрах

нөхцөлд нөлөөлөх +

7 Түүхийн дурсгалт зүйл, соѐлын өв, археологи палентологийн олдвор

7.1 31 Түүхийн дурсгалт зүйлд

нөлөөлөх +

7.2 32

Археологи, палентологийн

олдворт

нөлөөлөх

+

8 Нийгэм, Эдийн засаг

Page 3: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

8.1 33 Хувийн өмчийн болон

татварын орлого өөрчлөгдөх х х х х

8.2 34 Орон нутгийн орлого нэмэгдэх х х х х

8.3 35 Улирлын чанартай эрэлт

хэрэгцээ нэмэгдэх х х х х

8.4 36 Ажлын байр нэмэгдэх х х х х

8.5 37 Ядуурлыг бууруулах дэмжлэг

болох х х х х

9 37 Дүн Эерэг 20 4 2 6 6 2 4

Сөрөг 4 3 3 1 10 4 6 2 7 2

Тайлбар: + - учирч болзошгүй сөрөг нөлөөлөл

х - учирч болзошгүй эерэг нөлөөлөл

Нийт 37 үзүүлэлтээр болзошгүй нөлөөллийг тооцоолоход 20 үзүүлэлт нь сөрөг

нөлөө үзүүлэхгүй, харин 17 үзүүлэлтэд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж

болзошгүй гэж үзлээ. Төслийн үйл ажиллагааны үр дүнд байгаль орчны бүрдэлд сөрөг

нөлөө үзүүлж, харин нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр гарч байна.Үүнээс:

Нөлөөлөл: 17 нөлөөллөөс 8 нь шууд нөлөөлөхөөр байна. Үүний 4 нөлөөлөл нь

эерэг, 4 нь сөрөг нөлөөлж болзошгүй байна. Эдгээр сөрөг нөлөөлөл нь газрын гадарга

өөрчлөгдөх, бэлчээрийн талбай багасах, агаарын чанар, геологийн тогтоц зэрэгт сөргөөр

нөлөөлнө. Харин уур амьсгал, нүүлгэн шилжүүлэх зэрэг нь шууд бусаар нөлөөлж,

агаарын бохирдол, дуу чимээ зэрэг нь өөрөө зохицуулагдах байдлаар нөлөөлж байна.

Хугацаа: Хугацааны хувьд төслийн үйл ажиллагаа 13 жил явагдах тул ихэнх

нөлөөлөл нь урт хугацаанд нөлөөлөхөөр байна.

Давталт: Нийт 26 нөлөөлөл байгаагаас 12 нь буцаж нөлөөлөхөөргүй байна. Үүнээс

6 нь эерэг, 6 нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Учир нь, уг төсөл өөрөө говийн бүсэд

оршино. Мөн суурин газраас хол байрлаж байгаа юм.

Эрчим: 17 нөлөөллөөс 4 нь бага, 11 нь дунд, 2 нь хүчтэй нөлөөлөхөөр байна. Үүнд:

Байгаль орчны аюулт үзэгдэл буюу салхи, шороон шуурга үүсэх тохиолдолд орчны

тоосжилт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Харин нийгэмд үзүүлэх 7 үзүүлэлт нь

дунд зэргийн эерэг нөлөө үзүүлнэ.

Технологи ажлын үе шаттай холбогдох болзошгүй нөлөөлөл

Ил аргаар байгалийн баялгийг ашиглахад хөрс хуулах, овоолго байгуулах, карьер

үүсгэх, үерийн хамгаалалтын ус зайлуулах далан суваг татах, хөрс болон хүдэр ачих,

тээвэрлэх гэх мэт үндсэн технологийн үе шаттай байна. Технологийн үе шаттай

холбогдсон байгаль орчны нөлөөллийг Леопольдын матрицын аргаар тодорхойлсон.

Энэ арга доорхи 3 үйлдэл хийхийг шаарддаг. Үүнд:

- Хэрэв ямар нэг нөлөөлөл байна гэж үзвэл түүнд хамаарах дөрвөлжинг ташуу

зураасаар 2 хуваана.

- Хуваагдсан хэсгийн доод талд болзошгүй нөлөөллийн чухал байдлыг 1-10

хүртэлх тоогоор үнэлнэ.

- Хуваагдсан хэсгийн дээд талд 1-10 хүртэлх оноогоор нөлөөллийн хир зэрэг

хүчтэйг үнэлж бичнэ.

Page 4: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Үүнд: 1 бол нөлөөллийн эрчим хамгийн бага, 10 бол хамгийн их утга байхаар

мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг үндэс болгосон болно.

Хүснэгт 2. Ашиглалтын технологи үйл ажиллагааны үед байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөлөл

Тү

р х

отх

он

ШТ

С

Хө

рс

ху

улах

Ух

аж а

чи

х

Ово

олго

Кар

ьер

ух

ах

Ур

ин

шлах

Тээ

вэр

Дү

н

Агаар - 2/5 8/9 8/2 8/3 8/4 8/5 8/6 50/34

Гадаргын ус - - - - - - - - -

Гүний ус 1/3 - - - - - - - 1/3

Хөрс 6/4 6/4 10/10 6/4 10/10 7/3 10/10 7/5 62/54

Ургамал 6/4 6/4 10/10 6/4 10/10 7/3 10/10 6/5 61/50

Ой - - - - - - - - -

Зэрлэг амьтад - - - - - - - - -

Байгалийн

үзэсгэлэнт

тогтоц

- - - - - - - - -

Бэлчээр, газар

тариалан 1/1 1/1 10/10 5/10 10/10 6/5 10/10 3/3 46/50

Хүний эрүүл

мэнд - 3/5 4/4 3/2 - 2/4 4/4 3/3 22/22

Дүн 14/12 18/19 28/43 28/28 38/33 30/19 42/39 27/22 242/113

Уг матрицын аргаас үзэхэд хөрс хуулах, овоолго үүсгэх, уриншлах зэрэг нь

хөрсийг шууд эвдэж, ургамлан нөмрөг устгаж байгаа тул өндөр үзүүлэлттэй, харин ачих,

карьер үүсгэх, тээвэрлэх зэргээс тоосжилт их гарах тул орчны доройтол үүсгэж байна.

Төслөөс гүний усанд үзүүлэх нөлөө бага байна. Гол болзошгүй сөрөг нөлөөлөл нь

тоосжилтоос үүдэлтэй байна. Иймд тайлангийн сөрөг нөлөөллийг бууруулах арга

хэмжээний зөвлөмж хэсэгт орсон тоосжилт бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь

зүйтэй.

2.2. Агаар орчинд нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Ширээгийн хөндийн гөлтгөнийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэх явцад агаар

мандалд хаях бохирдуулагчдыг урьдчилан тодорхойллоо. Бохирдуулагч эх үүсвэрүүдэд

цэгэн болон талбайн, түр зуурын эх үүсвэрүүд байна.

2.2.1. Агаарын физик бохирдол (чимээ, шуугиан)

Төслийн үйл ажиллагаанд өрөмдлөг, тэсэлгээ хийгдэхгүй тул техник хэрэгслийн

чимээ, шуугиан нь бичил орчны бохирдол үүсгэж болзошгүй. Талбайн ажлын үед

soundmeter-ээр орчны дуу чимээний бохирдлыг 3 цэгт тодорхойлоход дараах үр дүн

гарсан. Үүнд:

Page 5: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

1. Карьер дотор 2. Карьерийн гадна талд 3. Шигшүүр орчим

Зураг 16. Дуу чимээний хэмжилт

Дээрх хэмжилтийн үр дүнг эрүүл ахуйн нормативаар орчныг шуугианы

түвшингээр нь ангилсан ангилалтай харьцуулахад:

Хүснэгт 3. Дуу чимээний хэмжилтийн үр дүн

№ Хэмжилт хийсэн

байршил Эрүүл ахуйн нормативаар орчныг шуугианы түвшин

1 Карьер дотор Энд 40-60 дба байсан ба харьцангуй тааламжтай орчинд

тооцогдохоор байна. Энгийн орчинд нам буюу ердийн дуугаар

ярилцах боломжтой орчин гэж үзэгддэг тул орчны бохирдол

үүсгэхгүй. 2

Карьерийн гадна

тал

3 Шигшүүр орчимд

60-80 дба байсан ба харьцангуй тааламжгүй орчин бүрдэж байна.

Шуугианы түвшин 60 дба-д хүрвэл хүнд цочроох үйлчлэл үзүүлэх

бөгөөд 70 дба-д хүрвэл яриа далдалж эхэлдэг байна.

Хэмжилтээр орчны шуугианы түвшин 80 дба-аас өндөр буюу тааламжгүй орчин

хэмжигдсэнгүй. Хэрэв 80-130 дба-д орчны чимээтэй байвал гэмтэл учруулах аюултай,

ба 130 дба-аас дээш байвал гэмтэл учруулах онц аюултай гэж үздэг. Харин 40 дба-аас

бага байвал тааламжтай орчин гэнэ. Энэ нь байгалийн фон орчны дуу чимээ гэж үздэг

ба уурхайлалтын үйл ажиллагаа явагдаагүй үед энэ орчинд хамаарна.

2.2.2. Тоосжилт

Ширээгийн хөндийн уурхайд түүхий эд болох гөлтгөнийг уринш хийх, эцсийн

бүтээгдэхүүнийг зөөвөрлөх үед болон олборлолтын үйл ажиллагаанаас үүдсэн тоосжилт

үүснэ. Ил уурхайг ашиглах явцад хүнд даацын автомашин явах үед болон гөлтгөнийг

ачиж буулгах, уринш хийх, шигших үед их хэмжээний тоос ойр орчиндоо тархах

нөхцөлтэй байна. Ялангуяа хөрс хуурай, салхи ихтэй хаврын улиралд их тоос босож ойр

хавийн агаар, хөрсийг бохирдуулах, улмаар хүн ам, мал сүрэгт сөргөөр нөлөөлөх болно.

Page 6: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 17. Шигшүүрээс үүсэх тоосонцор

Байгалиас ялгарах шороон шуурга, шороо тоосны дэгдэлт нь цаг агаарын нөхцөл

байдал, улирлаас хамаарахаас гадна тухайн нутгийн газрын гадаргын шинж чанар

(хөрсний механик бүтэц, ургамал бүрхэвч, цасан бүрхүүл, хөрсний чийг г.м) газрын

гадаргын хотгор гүдгэр байдалтай шууд хамааралтай байдаг. Шороо тоосны өөр эр

үүсвэр нь хүний үйл ажиллагаа (хотжилт, газар тариалан, уул уурхай г.м)-ны улмаас

үүдэлтэй байдаг. Хүний үйл ажиллагаа болон байгалийн жамаар газрын гадаргаас

салхиар босох шороо түүний ялгарал, шилжилт нь хүний эрүүл мэнд, үйлдвэрлэл, аж

ахуй, нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Агаар мандал

болон газрын гадаргын харилцан үйлчлэл, хүний үйл ажиллагаанаас үүссэн

бохирдуулагч хий болон тоосонцрыг загварчлахад газрын гадаргын суурь мэдээлэл, эх

үүсвэрээс ялгарах ялгарлын хэмжээг үнэн зөв тооцоолох нь маш чухал. Тус тайланд

хүний үйл ажллагаа буюу уурайн үйл ажиллагааны улмаас үүдэлтэй шороо тоос болон

агаар мандал газрын гадарга хоёрын харилцан үйлчлэлээс ялгарах шороо тоосыг

загварчилж, түүний тархалтын талбайн хэмжээг гаргав.

Загварчлалд тухайн газар оронд байгалийн жамаар шороон шуурга дэгдэх

нөхцөлийг тоон загвараар тооцоолохдоо агаар мандал болон хөрсний шинж чанараас

хамаарсан салхины босго утгатай харьцуулан тогтоодог.

Агаар мандал, газрын гадарга, хими болон шороон шуурганы хосолсон буюу

газрын гадарга агаар мандлын харилцан үйлчлэлийг тооцдог Weather Research Forecast

and Chemistry (WRF-Chem) цогц тоон загвар ашиглав. Байгалийн салхиар босох

шорооны хувьд загварын суурь өгөгдөл болох газрын бүрхэвчийн мэдээлэл ялангуяа

MODIS хиймэл дагуулын ногоон ургамлын бүрхэвч (NDVI), навчны гадаргуугийн

индекс (LAI), ногоон ургамлын бүрхэц (Fpar) зэрэг 7 хоног, сараар өөрчлөгддөг газрын

гадаргын мэдээллийг тооцоолол хийж сар бүрийн мэдээг татан авч загварын (WRF-

Chem) формат руу хөрвүүлэн загварт тооцсон. Харин хүний үйл ажиллагааны улмаас

үүсэх шорооны хувьд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн

компанийн үйл ажиллагааны эрчим, техникийн хүчин чадал зэргээс хамааран

уурхайгаас ялгарах том болон жижиг ширхэглэгт тоосонцрын ялгарлын хэмжээг

тооцоолон загварт оруулж түүний шилжилт тархалтыг тооцоолов.

Тус уурхай нь шороон шуурга их тохиолддог говийн бус нутагт байрлаж байгаа

учир байгалиас ялгарах шороог давхар тооцох шаардлага гарсан.

Page 7: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Үндсэн туршилт 1: Байгалийн салхиар босох шороо

WRF-Chem загварын ажиллагааны схем

Зурагт WRF-Chem загварын ажиллагааны схемийг үзүүлэв. Агаар мандал болон

газрын гадаргын харилцан үйлчлэлийг тооцоолоход хоёр үндсэн оролтын мэдээ

шаардлагатай.

Агаар мандал

Газрын гадаргын мэдээлэл

Агаар мандлын мэдээнд захын болон анхны нөхцөл NCEP FNL реанализ буюу

бодит ажиглалтын грид мэдээг сонгон авсан. Загварын газрын гадаргын оролтын

мэдээлэл болох 7 хоног, сараар өөрчлөгддөг ногоон ургамлын бүрхэвч (NDVI), навчны

гадаргуугийн индекс (LAI), ногоон ургамлын бүрхэц (Fpar) зэргийг хиймэл дагуулын

мэдээгээр шинэчлэн боловсруулав.

Шороон шуурганы схем

WRF-Chem загварт ашигласан шороон шуурганы схемд (Shao 2004) тооцогдсон

механизмыг үзүүлэв.

Байгалиас ялгарах шороо нь схемд үзүүлсэн механизмаар ялгарч агаар мандлын

нөхцөл байдлаас хамааран босоо болон хэвтээ чиглэлд тархдаг.

Зураг 18. Шороон шуурганы ялгарлын схем

Page 8: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Үндсэн туршилт 2: Уурхайн үйл ажиллагааны улмаас үүсэх шороо

WRF-Chem загвар нь агаар мандал, газрын гадаргын харилцан үйлчлэл хооронд

хүний үйл ажиллагаанаас үүссэн агаар бохирдуулагч хий болон тоосонцрын ялгарлын

мэдээг тооцоолон оруулж өгснөөр эх үүсвэрээс ялгарах хорт хий, тоосонцор агаар

мандлын хөдөлгөөнөөс хамааран хэрхэн хаашаа тархаж, хаана унахыг тооцоолдог цогц

загвар юм.

Уурхайгаас ялгарах PM10 болон PM2.5-ийн ялгарлыг тооцоолоход тухайн уул

уурхайн компанийн үйл ажиллагааны эрчим, техник технологийн хүчин чадал,

хэмжилтийн үр дүн дээр тулгуурлан цэгэн болон шугаман эх үүсвэрээс ялгарах ялгарлыг

тооцоолов. Цэгэн буюу хөдөлгөөнгүй эх үүсвэр болох уурхайгаас ачих, шигших,

буулгах цэгүүдээс ялгарах ялгарлыг тооцоолоход (1)томьёог ашиглав.

Emission (point source) =Activity (1hour)* Emission Factor(1)

Activity(1hour) – Үйл ажиллагааны эрчим

Emission Factor– Техникийн хүчин чадлаас хамаарсан ялгарлын коэффициент

Emission(point source) – Цэгэн эх үүсвэрээс ялгарах ялгарал

Шугаман буюу хөдөлгөөнт эх үүсвэр болох уурхайгаас ачих, шигших, буулгах

цэгүүдийг холбосон замаас ялгарах ялгарлыг тооцоолоход доорхи томьёог ашиглав.

Emission (line source) =Activity (1hour)* Emission Factor

Activity(1hour) – Үйл ажиллагааны эрчим

Emission Factor– Машины жингээс хамаарсан ялгарлын коэффициент

Emission(point source) – Шугаман эх үүсвэрээс ялгарах ялгарал

Тахирмаг 2. Цэгэн эх үүсвэрээс цаг тутамд ялгарах PM10

Цэгэн эх үүсвэр тус бүрээс ялгарах PM10-ийн нийлбэр ялгарлыг хоногийн 24 цаг

тус бүрт тооцоолон доорхи зурагт үзүүлэв. Загвар бүс нутгийн хэмжээнд уурхайг төв

цэгээ болгон 20х20км-ийн харьцаатай 200 метрийн өндөр нарийвчлалтай авч, эх

үүсвэрүүдийн байршлаас хамааран загварын гридийн цэгт тооцоолсон ялгарлын мэдээг

байршуулан загварын формат руу хөрвүүлж оруулав.

Харьцуулсан судалгааны үр дүн: /Загварын үнэлгээ:/

Үнэлгээнд ашигласан загвар нь агаар мандал болон хими, шороон шуурганы

хосолсон загвар учир агаар мандал болон шороон шуурганы бодит ажиглалтын мэдээтэй

харьцуулан загварыг үнэлэв. Загварын үнэлгээг уурхайгаас 90км зайд Өмнөговь

0

50

100

150

200

250

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23

PM

10

агу

ул

ам

жм

кг/м

3

Цэгэн эх үүсвэрээс ялгарах PM10-ийн ялгарал

Ажлын өдөр

Амралтын өдөр

Page 9: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

аймгийн Цогт-Овоо суманд байрлах цаг агаар болон шороон шуурганы ажиглалтын

станцын мэдээтэй харьцуулав.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байрлах агаар мандал, шороон шуурганы

мониторингийн станцын салхины хурд, агаарын температур, PM10-ийн 2015 оны 04

дүгээр сарын цаг тутмын ажиглалтын мэдээтэй харьцуулан үнэлэв.

Тахирмаг 3. Цогт-Овоо станц орчим дэх салхины хурдны 2015.05.01-ээс 31-ний хоорондох бодит

ажиглалт болон загварын үр дүн

Тахирмаг 4. Цогт-Овоо станц орчим дэх PM10-ийн 2015.05.01-ээс 31-ний хоорондох бодит ажиглалт

болон загварын үр дүн

Бодит ажиглалт болон загварын үр дүн харьцуулалт ба статистик үнэлгээ

харьцангуй сайн таарцтай байна.

Уурхай орчим дэх загварын үр дүн:

WRF-chem загварын шороон шуурганы схемийн шорооны өөр өөр диаметртэй

хэсгүүдийн ялгарлын үр дүнг зураг 19-т үзүүлэв. 2015 оны 04 дүгээр сарын дундаж

ялгарлын дүнгээс харахад уурхай байрлаж байгаа цэг (улаан цэг)-т шорооны эх үүсвэр

харьцангуй бага боловч тухайн бүст болон салхин дээд талд газрын гадаргаас шороо

ялгарч байгаа нь загварын үр дүнгээс харагдаж байна. Бүдүүн ширхэглэгт тоосонцор

(в,г) нь нарийн ширхэглэгт тоосонцор (а,б)-ээс бага зэрэг их байна.

Page 10: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

а) б)

в) г)

Зураг 19. 2015 оны 04 дүгээр сарын дундаж а) 0-2.5 б) 2.5-7.5 в) 7.5-10 г) 10-20 мкг –ийн диаметртэй

шорооны хэсгүүдийн ялгарлын тархалт

Загварын 1 дүгээр түвшин буюу газрын гадарга орчимд шорооны жижиг

хэсгүүдийн агаар дахь агууламжийг зурагт 20-т үзүүлэв. Агаар дахь жижиг хэсгүүдийн

агууламжид тухайн газраасаа ялгарсан шорооноос гадна өөр газраас зөөгдөж ирсэн

шороо давхар тооцогдож байдаг. Үр дүнгээс харахад 7.5-10 мкг диаметртэй шорооны

хэсэг бусад хэсгүүдээсээ их байна. Энэ нь тухайн газрын хөрсний механик бүтэц болон

зөөгдөн ирсэн шорооны бүтцээс хамаарна.

а) б)

в) г)

Зураг 20. Загварын 1 дүгээр түвшиний 2015 оны 04 дүгээр сарын дундаж а) 0-2.5 б) 2.5-7.5 в) 7.5-10 г)

10-20 мкг –ийн диаметртэй шорооны хэсгүүдийн агууламж

Page 11: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Тахирмаг 5-д уурхай орчимд 2015 оны 04 дүгээр сарын дундаж PM10–ийн ялгарал

болон агууламжийг үзүүлэв. Зургаас харахад 2015 оны 04 дүгээр сард 3 том хэмжээний

шороон шуурга болсон байна. PM10-ийн ялгарал нь уурхай орчмын хөрсний байдал,

салхины хурдаас хамааран ялгарах бөгөөд агаарт хөөрч агууламж болно. Шороон

шуурганы үед PM10-ийн ялгарал 80-120 µг/м2, агууламж 1000-1400 µг/м3 хүрсэн нь

загварын үр дүнгээс харагдаж байна. Мөн уурхайн орчноос ялгарсан шорооноос гадна

өөр газраас зөөгдөн ирсэн шороо нь давхар тооцогдсон болно.

Тахирмаг 5. 2015.04 дүгээр сарын уурхай орчим дэх PM10-ийн ялгарал болон агууламж

Тахирмаг 6-д 2015 оны 04 дүгээр сарын уурхай орчим дэх PM10-ийн ялгарал

болон салхины хурдыг харьцуулан үзүүлэв. Зурагаас харахад салхины хурд 8-9 м/с

болоход шороо ялгарч байгаа нь үр дүнгээс харагдаж байна. Шороо босох салхины босго

утга нь газрын гадаргын байдлаас хамааран өөрчлөгдөж байдаг.

Тахирмаг 6. 2015.04 дүгээр сарын уурхай орчим дэх PM10-ийн ялгарал болон салхины хурд

Доорхи зурагт уурхай орчимд 2015 оны 05 дугаар сарын PM10–ийн ялгарал болон

агууламжийг тооцоолсон дүнг үзүүлэв. Зурагаас харахад 2015 оны 05 сард 5-6 том

хэмжээний шороон шуурга болсон ба ялгарал болон агууламж нь 4 дүгээр сартай

харьцуулахад их байна.

Page 12: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Тахирмаг 7. 2015.5 дугаар сарын уурхай орчим дэх PM10-ийн ялгарал болон агууламж

Доорхи зураганд 2015 оны 5 дугаар сарын уурхай орчим дэх PM10-ийн ялгарал

болон салхины хурдыг харьцуулан үзүүлэв. Зургаас харахад шороон шуурга болон

салхины босго утга 9-10 болж ихэссэн байна.

Тахирмаг 8. 2015.05 дугаар сарын уурхай орчим дэх PM10-ийн ялгарал болон салхины хурд

Доорхи зураганд уурхай орчим дэх 2015 оны сар болгоны дундаж PM2.5, PM10-

ийн дундаж агууламжийг үзүүлэв. Зурагаас харахад 4, 5 дугаар сард бусад саруудаас

илүү шороон шуурга болж байгаа нь харагдаж байна.

Page 13: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Тахирмаг 9. 2015 оны сар бүрийн PM2.5-ийн дундаж агууламж

Тахирмаг 10. 2015 оны сар бүрийн PM10-ийн дундаж агууламж

Уурхайн буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй PM10 болон PM2.5-ийн

хэмжилтийн үр дүн:

Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цэгэн болон шугаман эх үүсвэрээс ялгарах

ялгарлыг өндөр нарийвчлалтай WRF-Chem загварт оруулж хоногийн дундаж тархалтыг

тооцоолов. Загварт 4 цэгэн эх үүсвэр тооцогдсон. Үүнд:

1. Уурхайгаас ачих талбай

2. Бутлуурын талбай

3. Хурдсыг уриншийн талбайд буулгах үе

0

2

4

6

8

10

12

14

16

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар

Агу

улам

ж [

мкг

/м3]

Жижиг ширхэглэгт тоосонцор PM2.5

0

10

20

30

40

50

60

70

80

90

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар

Агу

улам

ж [

мкг

/м3 ]

Том ширхэглэгт тоосонцор PM10

Page 14: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

4. Шигшүүрийн талбай

Эдгээр цэгэн эх үүсвэрүүдээс хамгийн их тоосонцор ялгаруулж байгаа нь шигших

талбайгаас ялгарч байна. Мөн эдгээр цэгэн эх үүсвэрүүдийг холбосон шугаман эх үүсвэр

буюу замаас ялгарах ялгарал тооцогдсон. Уурхайгаас ялгарч байгаа тоосонцор агаар

мандлын хөдөлгөөн, салхины чиглэл, хурд зэргээс хамааран харилцан адилгүй талбайд

тархах ба бидний загварчлалын хугацаанд салхины дундаж хурд 6 м/с байв.

Агаарын чанарын индексийг тооцоолох

Агаарын чанарын индексийг хэмжилтийн үеийн агаар дахь бохирдуулагч

бодисын агууламжийг бохирдуулагч бодисын стандарт хүлцэх агууламжийн хэм

хэмжээнд харьцуулж бохирдуулагч бодис тус бүр дээр дараахи томъёог ашиглана.

АЧИ = ББА/ХХХ*100

АЧИ- Агаарын чанарын индекс

ББА-Хэмжилтийн үеийн бохирдуулагч бодисын хэмжээ

ХХХ-Стандартад заагдсан бодисын хэм хэмжээ

Хүснэгт 4. Агаарын чанарын индекс /АЧИ/ Индексийн

тоон үзүүлэлт Агаарын чанар Үзүүлэх нөлөөлөл

0-50 Цэвэр Сайн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй

51-100 Хэвийн

Агаарын чанарын шаардлага хангах боловч, зарим

бодисийн нөлөөлөлд хэт мэдрэмтгий хүмүүс өртөж

болно.

101-250 Бага зэргийн

бохирдолтой

Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөгөөр

нөлөөлнө.(Ялангуяа зүрх судасны архаг өвчтэй, гуурсан

хоолойн багтраатай хүмүүс)

251-400 Дунд зэргийн

бохирдолтой

Нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Хэт

мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд хүндээр нөлөөлнө.

401-500 Их бохирдолтой Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл

мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

500-с дээш Маш их

бохирдолтой

Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл

мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Жижиг ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5

Загварын үр дүнд жижиг ширхэглэгт тоосонцор PM2.5-ийн хоногийн дундаж

утгыг агаарын чанарын индексэд хөрвүүлэн доорхи зурагт үзүүлэв. Зургаас харахад

PM2.5-ийн агаарын чанарын индекс 500-аас дээш буюу маш их бохирдолтой хэсэг нь

уурхайн шигших хэсэг /цэгэн эх үүсвэр/ орчимд байна. Ялангуяа шигших цэгээс 300-400

метрийн радиустай талбайд маш их бохирдолтой байгаа нь үр дүнгээс харагдаж байна.

PM2.5-ийн агаарын чанарын индекс 400-500 буюу их бохирдолтой хэсэгт ачих, буулгах,

зам /цэгэн болон шугаман эх үүсвэр/ гэсэн хэсгүүд орж байна. Агаарын чанарын их

бохирдолтой хэсэг нь харьцангуй бага талбай эзлэх буюу тухайн эх үүсвэрийн цэг

орчимдоо тархсан байна. Агаарын чанарын индекс 401-500 буюу дунд зэрэг

бохирдолтой хэсэгт уурхайн бүх эх үүсвэр багтаж байгаа буюу шигших цэгээс 800-900

метр радиустай талбайг эзэлж байна. Шигших цэгээс 1.5км-ийн радиустай талбайд

агаарын чанарын индекс бага зэргийн бохирдолтой гарсан байна. Уурхайн шигших

цэгээс 1.5км-ээс цааш талбайд агаарын чанар хэвийн хэмжээнд байгаа нь загварын үр

дүнгээс харагдаж байна. Эх үүсвэрүүдээс ялгарч байгаа тоос, тоосонцор газарзүйн

байршил, агаар мандлын хөдөлгөөн, чийгшил, салхины хурд, чиглэл зэргээс хамааран

харилцан адилгүй талбайд тархах ба манай загварчлалаар хамгийн холдоо 4.5км талбайд

Page 15: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

тархсан боловч энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөө байхгүй юм.

Зураг 21. Уурхайн үйл ажиллагаанаас хамааран тархах PM2.5-ын хоногийн дундаж тархалт

Зураг 22. Уурхайн үйл ажиллагаанаас хамааран тархах PM2.5-ын хоногийн дундаж тархалт

Page 16: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Том ширхэглэгт тоосонцор буюу PM10

Том ширхэглэгт тоосонцор буюу PM10-ийн хоногийн дундаж утгыг агаарын

чанарын индексэд хөрвүүлсэн үр дүнг доорхи зурагт үзүүлэв. PM10-ийн хувьд маш их

бохирдолтой талбай харьцангуй их талбай эзэлж байна. Энэ нь эх үүсвэр орчмын

хөрсний механик бүтэцтэй холбоотой гэж дүгнэж байна. Хэдийгээр эх үүсвэр орчимд

маш их бохирдолтой талбай PM2.5-аас харьцангуй их байгаа ч орон зайн тархалтын хувьд

бага байна.

Зураг 23. Уурхайн үйл ажиллагаанаас хамааран тархах PM10-ийн хоногийн дундаж тархалт

Page 17: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 24. Уурхайн үйл ажиллагаанаас хамараан тархах PM10-ын хоногийн дундаж тархалт

Салхиар босох шорооны хувьд 4, 5 сард хамгийн их агууламжтай байсан бөгөөд

маш хүчтэй шороон шуурганы үед PM10-ийн агууламж 1400мкг/м3 хүрч байсан ба

салхины хурд 8-10м/с хүрэхэд уурхай орчимд шороо босч байгаа нь судалгаагаар

тодорхойлогдов. PM10-ын тархалт нь манай загварчлалаар хамгийн холдоо 2.2км

талбайд тархсан боловч энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөө

байхгүй юм. Бага зэрэг бохирдолтой хэсэг шигших цэгээс хамгийн холдоо 1км зайд

тархсан байгаа нь том ширхэглэгт тоосонцор жижиг ширхэглэгт тоосонцроос

харьцангуй хүнд байдагтай холбоотой.

2.2.3. Агаар орчинд үзүүлэх бохирдлын хэмжээ, тархалт

Уг төслийн хүрээнд тайлангийн 1.4.3-р хэсэг, хүснэгт 6-д тооцсоноор

автомашины хөдөлгүүрээс агаарт сард 5.65тн, жилд 50.8тн хорт хий ялгарна.

Төслийн үйл ажиллагаанаас үүссэн агаарт агуулагдах тоосонцрын химийн

найрлага, элементүүд болон төслийн үндсэн түүхий эд болох гөлтгөнийн

дээжинд цацрагийн шинжилгээг “АЛС ГРУП” ХХК-ийн эрдсийн шинжилгээ,

геохимийн иж бүрэн шинжилгээний лабораторид шинжлэн тодорхойлуулав.

(Лабораторийн шинжилгээний дүнг хавсралтаар оруулав.)

Төслийн үйл ажиллагаанаас үүсэх тоосонцрын /PM10, PM2.5/ агууламж, тархалтын

хэмжээ (тархах талбай га)-г зураг 22, 24-г ашиглан агаарын чанарын индексээр

хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 16. PM2.5 тоосонцрын тархалт/АЧИ/

№ Агаарын чанарын үзүүлэлт/PM2.5/ Талбай/га/

1 Хэвийн /50-100/ 569.3859

2 Бага бохирдолтой /<-250/ 204.1771

3 Дунд зэрэг бохирдолтой /<-400/ 59.1485

4 Их бохирдолтой /<-500/ 15.8806

5 Маш их бохирдолтой /<-1000/ 8.0198

Нийт 856.6119

Хүснэгт 17 . PM10 тоосонцрын тархалт/АЧИ/

№ Агаарын чанарын үзүүлэлт/PM10/ Талбай/га/

1 Хэвийн /50-100/ 307.8911

2 Бага бохирдолтой /<-250/ 146.7305

3 Дунд зэрэг бохирдолтой /<-400/ 53.5458

4 Их бохирдолтой /<-500/ 16.6028

5 Маш их бохирдолтой /<-1000/ 31.7299

Нийт 556.5001

Page 18: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Төслийн талбайд ажиллуулсан WRFchem загварчлалын хэмжилтийн дүнг

агаарын чанарын индекст хөрвүүлэн тооцвол жижиг ширхэглэлт PM2.5 тоосонцор

төслийн талбай орчимд 856.61га талбайд хамгийн холдоо 4.5км зайд, том ширхэглэгт

PM10 тоосонцор 556.50га талбайд хамгийн холдоо 2.2км зайд тархахаар байна. Их болон

маш их бохирдол /давхардсан байдлаар/ 70га талбайд тархаж байгаа нь нийт бохирдлын

талбайн 5% -г эзэлж байна. Төслийн үйл ажиллагааны нөлөөллөөс үүсэх том, жижиг

ширхэглэгт тоосонцрын хэмжээ тархалт нь хөрсний бүтэц, бүрэлдэхүүн, салхины хурд

зэргээс хамааран харилцан адилгүй байна.

2.3. Хөрсөн бүрхэвчинд нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны төлөв байдалд гарч болзошгүй

нөлөөллийн үнэлгээг БОНХЯ-ны сайдын 2014 оны 04-р сарын 10 өдрийн А-117-р

тушаалаар гаргасан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний аргачлалын

дагуу магадлан жагсаах(checklist) аргаар тодорхойлсон.

Хүснэгт 18. Нөлөөллийн үнэлгээний систем Нөлөөллийн

эрчим Үргэлжлэх хугацаа Хамрах хүрээ Магадлал

10 - Маш их 5-Байнгын (30-дээш жил) 5-Олон улсын хэмжээнд 5-Гарцаагүй

8– Их 4 - Урт хугацааны (15-30

жил) 4-Үндэсний хэмжээнд

4-Өндөр

магадлалтай

6 - Дунд 3 - Дунд хугацааны (5-15

жил) 3 - Бүс нутгийн хэмжээнд

3 - Дунд

магадлалтай

4 - Бага 2 - Богино хугацааны (0-5

жил) 2 - Орон нутгийн хэмжээнд

2 - Бага

магадлалтай

2 - Маш бага 1 - Түр зуурын 1 - Тухайн орчны хэмжээнд 1 -

Тохиолдохгүй

0 - Нөлөөлөлгүй

Хамгийн өндөр оноо 25 болох бөгөөд түүнийг 100% гэж үзвэл

>75%Нөлөөллийн зэрэглэл өндөр

40%- 75% Нөлөөллийн зэрэглэл дунд

<40%Нөлөөллийн зэрэглэл бага

Байгаль орчны боломжит нөлөөллүүдийг бууруулах арга хэмжээтэй уялдуулан

их, дунд, бага гэж дараах байдлаар зэрэглэн ангилна.

Хүснэгт 19. Болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, үнэлгээ

Хөрсөн

бүрхэвчид

учруулах сөрөг

нөлөө

Хэл

бэр

Эр

чи

м

Үр

гэл

жл

эх

ху

га

ца

а

Ха

мр

ах

хүр

ээ

Ма

гад

лал

Ни

йт о

но

о

Он

оо

ны

эзл

эх

ху

вь

%

Нө

лө

өл

ли

йн

зэр

эг

Уурхай (карьер,

отвол)

Элэгдэл

эвдрэл 10 3 2 4 19 76

Их

буюу

хүчтэй

Шигшүүр,

бутлуур

Эвдрэл

бохирдол 8 3 2 3 16 64 Дунд

Барилга

байгууламж (дэд

бүтэц)

Элэгдэл

эвдрэл 4 3 1 2 11 44 Дунд

Авто зам Эвдрэл

бохирдол 8 3 2 4 17 68 Дунд

Page 19: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Хатуу хог

хаягдал

Хүнд

элементийн

бохирдол

2 3 1 2 8 32 Дунд

Шингэн хаягдал Нянгийн

бохирдол 5 3 1 3 12 48 Бага

Үр дүн (ерөнхий дундаж) 55.3 Дунд

Уг төслийн үйл ажиллагааны улмаас хөрсөн бүрхэвчид үзүүлэх сөрөг нөлөөлөл нь

дунджаар 55.3 буюу дунд зэргийн зэрэглэлд хамаарч байна.

Төслөөс хөрсөнд бүрхэвчинд дараах байдлаар нөлөөлж байна. Үүнд:

Хүснэгт 20. Хөрсөн бүрхэвчинд нөлөөлөх байдал

Нөлөөллийн эрчим Хөрсний хэв шинж Нийт нөлөөлөл

/нөлөөллийн зэргээр/ Элсэрхэг бор Сайргархаг бор

Хүчтэй 38.6 га 15.3 га 53.9 га

Дунд 5.95 га 106.4 га 112.35 га

Нийт нөлөөлөл /хөрсний

хэв шинжээр/ 44.55 га 121.7 га 166.25 га

Нийт ашиглалтын явцад 53.9 га талбайд хүчтэй нөлөөлж, 112.35 га талбайд дунд

зэргээр нөлөөлөх ба үүнийг хөрсний хэв шинжээр нь авч үзвэл элсэрхэг бор хөрс 44.55

га, сайргархаг бор хөрс 121.7 га талбайд нөлөөлж байгаа юм.

Нөлөөллийн зэргийг дараах байдлаар ангилав. Үүнд:

Хүснэгт 21. Нөлөөллийн зэрэг № Нөлөөллийн зэрэг Тодорхойлолт

1 Хүчтэй нөлөөлөл Үүнд уурхайн карьер болон овоолгоны хөрс, уриншийн талбай,

шигшүүр зэрэг болно.

2 Дунд зэргийн

нөлөөлөл

Дунд зэргийн нөлөөлөлд зам талбай болон бусад газрууд орно. Энд

гадаргын хөрсийг хуулж авахгүй ч техник хэрэгслийн хөдөлгөөн,

тоног төхөөрөмжийг байршуулсан талбайнууд болно.

Page 20: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 25. Хөрсөн бүрхэвчинд нөлөөлөх байдлын зураг

2.4. Газрын гадарга, хэвлийд нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Тухайн ашигт малтмалын ордыг ил аргаар уурхайлан ашиглах явцадгазрын

гадарга болон хэвлийн тодорхой гүн хүртэлх зайнд хоосонорон зай (карьер) үүсэх нь

газрын хэвлийн дүр төрхийгөөрчлөн эвдэхээр байна.

Уурхайг дагалдан үүсэх барилга байгууламжууд (ажилчдын байр сууц,

машин механизмуудын засварын газар, агуулахууд, дотоод болон гадаад тээврийн зам

г.м.) газрын гадаргад нөлөө үзүүлэх болно.

Уурхайн гөлтгөнө нь хэвтэй уналттай тул газрын хэвлийд нөлөөлөх нөлөөлөл

харьцангуй бага. Одоогийн байдлаар уурхайн карьер нь ойролцоогоор 390м урт, 90м

өргөн, 5м гүнтэй нийтдээ 179519м3 цүнхээл үүсгэж газрын хэвлийд нөлөөлж байна.

Page 21: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 26. Уурхайн карьер /одоогийн байдал/

Харин цаашид уурхайн үйл ажиллагаа хаагдахад 1800м урт, 5-7м гүнтэй, нийтдээ

2.66 сая м3 цүнхээл үүсч, нөхөн сэргээлт хийгдэх болно.

Харин уурхайн гадаад овоолго нь шимт хөрсний болон хаягдал чулуулгийн,

үндсэн чулуулагт хөрсний овоолго, уринш хийж буй овоолго гэсэн 4 төрлийн овоолго

үүсэх ба үүнээс шимт хөрсний овоолго нь уурхайн нөхөн сэргээлтэнд ашиглагдаж,

уринш хийж буй гөлтгөний овоолго нь зөөвөрлөгдөж, хаягдлын овоолго болон үндсэн

чулуулагт хөрсний гэсэн 2 овоолго нь дотоод овоолго болж нөхөн сэргээлтэнд

ашиглагдах юм.

Зураг 27. Шимт хөрсний овоолго /одоогийн байдал/

Зураг 28. Гөлтгөнө уриншуулалт /одоогийн байдал/

Page 22: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

2.5. Амьтны аймагт нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Төслийн үйл ажиллагаанаас талбай орчмын амьтдын амьдрах орчин өөрчлөгдөж,

түүнийг даган амьтны аймгийн зүйлийн баялаг, тоо толгой, амьтдын тархалт, шилжилт

хөдөлгөөнд тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарах нь тодорхой. Ялангуяа, хөрс хуулалт,

олборлолт, хөрсний овоолго,

тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь

тус төслийн талбайн амьтдын

амьдрах орчинд илүүтэй нөлөө

үзүүлэхээр байна. Мөн машин

техникийн хөдөлгүүрийн дуу

чимээ, тоосжилтын нөлөөгөөр

тус төслийн талбайн орчимд

нутагших болон дайран өнгөрдөг

амьтад дайжна. Төслийн үйл

ажиллагаа 13 жилийн турш

явагдах тул эхний жилүүдэд

амьтад дайжиж холдох боловч

төслийн үйл ажиллагаа

тогтворжихтой зэрэгцэн амьтад

дасан зохицож, амьтдын хөл

хөдөлгөөн, нүүдэллэлт, шилжилт

хөдөлгөөн аажмаар нэмэгдэнэ

гэж тооцов. Учир нь төслийн үйл

ажиллагаанд ямар нэгэн

өрөмдлөг, тэсэлгээ хийхгүй тул

техникийн дуу чимээний

тархалтын цар хүрээ бага

байгаатай холбоотой.

Зураг 29. Төслийн амьтны аймагт нөлөөллөх нөлөөллийн бүс

2.6. Усан орчинд нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Гөлтгөнө олборлолтын үйл ажиллагааны үйлдвэрлэлд ус хэрэглэхгүй, харин

ажилчдын унд ахуйн хэрэгцээний усыг гүний худгаас хангана. Мөн урьд өмнө бэлчээр

усжуулалтын зориулалтаар гаргасан худгуудын судалгааг харьцуулан усны эх үүсвэрийг

хангах боломжтой бөгөөд Онгийн голын ойролцоо орших гүний худаг, Тарагтын худаг

нь газрын доорх усны нөөцөд нөлөөлөл үзүүлж хомсдол үүсэхгүй байх юм. Тус орд дээр

хийгдсэн гөлтгөнийн хайгуулын судалгааны үед малтагдсан өрөмдлөг болон шурф

малталтад ус илрээгүй нь ордын ашиглалтын нөхцөлд таатай, уул техникийн хүндрэл

гарахгүй сайн талтай байна. Харин хөрсөн дээр их хэмжээгээр асгарсан, гоожсон шатах,

тослох материал хөрсний үе давхаргуудад шүүрэн нэвчиж газрын доорх усыг

бохирдуулж болзошгүй юм.

Page 23: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

2.7. Ургамлан нөмрөгт нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Төслийн үйл ажиллагааны улмаас дараах байдлаар ургамлан нөмрөгт нөлөөлнө.

Хүснэгт 22. Ургамлан нөмрөгт нөлөөлөх байдал /Одоогийн байдлаар/

№ Нөлөөллийн эрчим Хамрах талбайн

хэмжээ, га Үндэслэл

1 Хүчтэй нөлөөллийн

бүс 3.2

Үүнд: Уурхайн карьер, гадаад овоолгуудын

талбайн ургамал хамаарна.

2 Дунд зэргийн

нөлөөллийн бүс 42.0

Үүнд: Уриншийн талбай, төслийн талбайн

замууд хамаарч байна.

3 Сул нөлөөллийн бүс 39.1 Сул нөлөөллийн бүсийн гол шалгуур нь

тоосжилтоос шууд хамаарч байна.

4 Нөлөөлөлд өртөхгүй

бүс 81.95

Энэ хэсэг талбайд ямар нэгэн үйл ажиллагаа

явагдаагүй тул нөлөөлөл байхгүй гэж үзлээ.

Page 24: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 30. Ургамлан нөмрөгт нөлөөлөх байдал /Одоогийн байдлаар/

2.8. Нийгэм, эдийн засагт нөлөөлөх байдал, түүний үнэлгээ

Улс, орон нутгийн нийгэм эдийн засагт нөлөөлөх хувь нэмэр:

Ширээгийн Хөндийн ордыг ашигласнаар 95 ажлын байр шинээр бий болгох

бөгөөд орон нутгаас нийт ажилчдын 30 орчим хувийг сургаж, дадлагажуулж уурхайд

ажиллуулах төлөвлөгөөтэй.

Нийгмийн даатгалын шимтгэл:

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу үйлдвэр уурхайн хүнд нөхцөл,

ажиллах ажлын байрны нөхцлийн дагуу нийт олгох цалингийн 13%-аар

тооцож ажил олгогчоос төлнө.

Улсын төсөвт оруулах татвар, хураамж:

Ашигт малтмалын нөөцашигласны төлбөр, газар, ус ашигласны төлбөр, аж ахуйн

нэгжийн орлогыналбан татвар болон бусад татвар хураамжийг Монгол улсад хүчин

төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоол, дүрэм, журмын дагуу тооцоолов.

Төслийн нийт хугацаанд 14.8 тэрбум төгрөг, жилд дунджаар 1.1 тэрбум төгрөгийн татвар

хураамжийг улсын төсөвт оруулах тооцоо бий.

Төслийн талбай орчмын малчин иргэдэд нөлөөлөх байдал:

Энэ төслийн талбайгаас 10км орчим радиустай талбайд О.Мөнхжаргал гэх

малчин айлаас өөр айл байхгүй болно.

Уг айлын өвөлжөө нь уурхайн баруун хойд талд 200м-т, хаваржаа нь уурхайгаас

баруун урд зүгт 4км зайд оршино.

Зураг 31. Малчин О.Мөнхжаргалынхаас уурхай хүртэл харагдах байдал

Зураг 32. Уурхайгаас малчин О.Мөнхжаргалынх хүртэл харагдах байдал

Гөлтгөний уурхай

200 м

Page 25: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Тус сумын малчин О.Мөнхжаргал гуайтай уулзаж дэлгэрэнгүй сайн ярилцаж,

санал бодлыг авав. Хаваржаа нь уурхайгаас 4км-ийн цаана байдаг ба худаг, усгүйгээс

болоод ойр хавьд өөр өвөлжөө, хаваржаа болон суурин газар байхгүй гэж ярив.

Төслийн зүгээс малчин өрхөд дараах байдлаар нөлөөлж болзошгүй. Үүнд:

- Малчин айл нь төслийн талбайн зонхилох салхины чиглэлийн дээр байрлах

боловч бичил уур амьсгалын нөлөөгөөр төслийн тоосжилт малчин айлд сөргөөр

нөлөөлж болох юм.

- Мөн төслөөс үүдэлтэй дуу чимээ нь малчин айлд дуу чимээний бохирдол үүсгэж

болно.

- Төсөл нь 166.25га талбайг хамрах бөгөөд энэ хэмжээний бэлчээр хашигдаж,

малчин өрхийн мал бэлчих талбайг хязгаарлах юм.

Малчин О.Мөнхжаргалын (утас: 93124920) албан ёсоор хэлсэн зүйл, санал нь:

“Энэ өвөлжөөнд 18 жил өвөлжсөн. Өвөлжөөний газрын гэрчилгээ байгаа. Том

машины дуу чимээ, тоосноос болоод мал бэлчээрлэхэд хэцүү болсон. Эднийх уг нь сайн,

Монголын үндэсний том компани гэдгийг би мэднэ, дэмжиж байгаа.

Хуулийн дагуу /Тийм хууль байдаг гэж сонссон/ манайхыг нүүлгэн шилжүүлэх

нөхөн олговор өгвөл өөр тийш өвөлжөөгөө шилжүүлэхэд бэлэн байна. Манай

хаваржаанаас 100м-т МАК-ийн цахилгааны шон өнгөрч байгаа. Тэрнээс манай хаваржаа

руу цахилгаан татаж өгвөл надад эндээс нүүхэд татгалзах зүйлгүй, Энэ өвөлжөөгөө

хаваржаа руугаа өөрийн хөрөнгөөр шилжүүлээд тэндээ суурьшина” гэж яриад санал

асуулгын хуудас бөглөн өгч, гарын үсгээ зурав. (Санал асуулгын хуудас болон

өвөлжөөний газрын гэрчилгээ, кадастрын зургийг хавсаргав.)

Төслийн ажилчдад үзүүлэх сөрөг нөлөөлөл:

Техник хэрэгслийн хөдөлгүүрийн дутуу шаталтаас үүссэн хорт хий болон дуу

чимээний бохирдол нь дараах байдлаар нөлөөлнө. Азотын ислүүд нь хүний хамар,

нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын

нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг. Хүхэрлэг хий нь дааврын үйл ажиллагааг алдаг-

дуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр

амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэн амьсгалын

эрхтэнг гэмтээдэг байна. Хүний амьсгалын эрхтнүүд нь байгалиасаа өөрийгөө цэвэрлэх,

хамгаалах, хоргүйжүүлэх үйл ажиллагаатай, хоорондоо нарийн уялдаатай явагдаж, бие

махбодыг бүрэн хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл агаарын бохирдол, хүрээлэн буй

орчны өөрчлөлтийн нөлөөгөөр дээрх үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог аж.

Нүүрстөрөгчийн исэл л гэхэд амьсгалж буй агаарын хамт биед орж цусны улаан цогцсын

эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл

ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах зэрэг сөрөг

нөлөө үзүүлдэг. Мөн зүрх судасны өвчин үүсэх гол шалтгааны нэг болдог байна.

2.9. Хуримтлагдах нөлөөлөл

Ямар хүн, ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран

тухайн нутаг дэвсгэрт хэрэгжсэн, хэрэгжиж буй, мөн ирээдүйд хэрэгжих төслийн

нөлөөлөл дээр тухайн төслийн нөлөөллийг нэмэхэд тэдгээрийн нийлбэр үр дагавраас

үүсэх байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг “хуримтлагдах нөлөөлөл” гэнэ. Гөлтгөний

уурхайн талбайн ойролцоо 5 лиценз байгаа боловч одоогоор “МАК” компанийн MV-

Page 26: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

016898 лицензийн талбайгаас өөр талбайд гөлтгөнө олборлолтын үйл ажиллагаа

явагдаагүй байна. Иймээс уг судалгааны үр дүнд төслөөс дараах хуримтлагдах нөлөөлөл

үүсгэнэ гэж тооцооллоо. Үүнд:

Ургамлан нөмрөгт: Төслийн үйл ажиллагаа эрчимжих үед төслийн нийт

хугацаанд хуримтлагдах нөлөөллийг дараах байдлаар зураглав. Энэ нь тухайн жилийн

хугацаанд нөлөөлөл үзүүлэхгүй боловч урт хугацааны туршид талбайн хэмжээнд хэрхэн

нөлөөлж буйг тодорхойлохыг хичээж ажиллалаа.Үүнд:

Хүснэгт 23. Ургамлан нөмрөгт нөлөөлөх бүс

№ Нөлөөллийн

эрчим

Хамрах талбайн

хэмжээ, га Үндэслэл

1 Хүчтэй

нөлөөллийн бүс 84.3

Энд уурхайн үйл ажиллагаанд одоогоор шууд

өртөж, ургамал доройтох хэсгийг хамааруулж

тооцлоо.

2 Сул нөлөөллийн

бүс 217.6

Тоосжилтоос хамааруулж тооцоолсон ба шууд

нөлөөлөлд өртөхгүй тоосжилтын улмаас

ургамал доройтох хэсгийг хамрууллаа.

Зураг 33. Ургамлан нөмрөгийн хуримтлагдах нөлөөллийн бүс

Page 27: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Ургамлан нөмрөгийн зүйлийн бүрдлээс харахад тачир, сийрэг ургамалжилттай

цөлөрхөг болон цөлжүү хээрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани олон

салаа зам гаргахгүй байх, их хэмжээний талбайг хусах, ухах зэргээр ашигласны дараа

биологийн нөхөн сэргэлтийг зөв технологоор хийхгүй бол цөлжилтийг асар ихээр

нэмэгдүүлнэ гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй.

2.10. Болзошгүй болон гол сөрөг нөлөөллийн нэгтгэл

Дээрх дэд бүлгүүдийн судалгааны үр дүнгээс харахад төслийн болзошгүй болон

гол сөрөг нөлөөлөл нь дараах байдлаар томъёологдож байна. Үүнд:

Болзошгүй сөрөг нөлөөлөл:

Төслийн үйл ажиллагааны явцад уг тайлангийн зөвлөмж, сөрөг нөлөөллийг

бууруулах, арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд бүх шатны үйл

ажиллагаанаас сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Тайлангийн зөвлөмж, сөрөг

нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг Байгаль орчны менежмент төлөвлөгөөний

дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд болзошгүй сөрөг нөлөөллөөс бүрэн урьдчилан

сэргийлж, зайлсхийх боломжтой. Цаашлаад гол сөрөг нөлөөллийн эрчим, хугацаа,

давтагдлыг ч багасгах үндэс болно.

Гол сөрөг нөлөөлөл:

Төслийн талбай салхи ихтэйгээс гадна хуурай гандуу говийн бүсэд хамаарах тул

үзүүлэх гол сөрөг нөлөөлөл нь салхиар босох тоосжилт болж байна. Тоосжилтоос үүдэн

агаар орчинд PM2.5 болон PM10 хэмжээтэй тоосжилт 2-4.5км хүртэл тархаж орчны

бохирдол үүсгэхээр байна. Цаашлаад ургамлан нөмрөгт нөлөөлж, ургамлын тоос

хүртэлтийг багасгаснаар ургамлан нөмрөгийн масс багасч болзошгүй. Ургамлан нөмрөг

багассанаар хөрс барих үндэс устаж, сул хөрс үүсч, салхиар дэгдэж, нүүдэллэнэ. Ингэж

хөрсний үржил шимтэй нарийн хэсэг нь салхиар зөөгдсөнөөр үржил шим муутай шороо

үлдэж ургамал ургах нөхцөл багасч байгаа юм. Ургамлан нөмрөг багасахад экологийн

идэш тэжээлийн хэлхээний зарчмаар ургамал хоолтон болох мэрэгч амьтад болон зээр,

хар сүүлт зэрэг амьтдын нутагших бэлчээр хязгаарлагдана. Гэхдээ уурхайн хүчин чадал

бага, техник хэрэгсэл цөөн бөгөөд зам талбайн усалгааг сайн хийж байвал гол сөрөг

нөлөөллийн эрчим, хугацаа, давтагдал нь харьцангуй бага байна. Мөн төслийн үйл

ажиллагааны явцад нийгэм эдийн засагт учруулах нөлөөлөл нь эерэг гарч байгаа юм.

Page 28: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

БҮЛЭГ ГУРАВ. СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

БУУРУУЛАХ, АРИЛГАХ, ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

3.1. Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга хэмжээний

зөвлөмж

Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлж болзошгүй болон гол сөрөг

нөлөөллүүдийг тодорхойлоход үйлдвэрлэлийн явцад хөрс, ургамал, агаар орчин

бохирдох, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь тогтоогдсон. Иймд төслийг

хэрэгжүүлэх үед үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний талаар

доорх зөвлөмжийг өгч байна.

3.1.1. Агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга

хэмжээний зөвлөмж

№ Хийгдэх арга хэмжээ Гарах үр дүн

1

Судалгаагаар 0.25 мм хур

тунадастай өдөр тоосжилт

үүсэхгүй гэх үзсэн байдаг тул 0.25

мм-ээс бага хур тунадас унах үед

тоосжилт дарах зориулалттай зам

талбайн усалгааг хийж байх

шаардлагатай. Өөрөөр хэлбэл цаг

агаарын нөхцөл байдалтай

уялдуулж зам талбайн усалгааг

хийж байх нь зүйтэй юм.

Тоосжилт үүсэхээс урьдчилан сэргийлж,

тоосжилтыг багасгана.

Зарим судалгааны дүнгээр 1 метр квадрат талбайд

0.6 л ус зарцуулан усалгааг хийсний дараа нийт

тоосжилт 30 минутын турш 95%-иар буурч байсан

бол усны хэмжээг нэмэгдүүлэн 2л/м2 болгоход 3-4

цагийн турш нийт тоосжилт 74% буурах

боломжтойг тогтоосон байдаг. Иймд тоосжилт

дарах усалгааг нэгэн жигд хэмнэлтэй тогтмол

услах нь үр ашигтай.

2

Гадаад тээврийн замыг хатуу

хучилттай болгох /Тухайн гадаад

тээврийн замыг ашиглах бусад

зэргэлдээх төсөл

хэрэгжүүлэгчидтэй хамтран

ажиллах/

Уг замыг хатуу хучилттай болгосноор тухайн

чиглэлийн бүх төрлийн тээвэр нэг замаар хийгдэж

улмаар агаар орчин дахь тоосжилтын хэмжээ

буурч газрын элэгдэл эвдрэл багасна. Газрын

хэвлий, хөрс, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөлөл

буурна.

3

Уурхайн ахилт хийх болон

овоолго үүсгэхээр шимт хөрсийг

хуулж авсан талбайд уурхайн

ахилт, овоолгыг хугацаа алдалгүй

байгуулах

Шимт хөрсийг хуулж авсан талбайн сул шороо нь

дэгдэмхий байдаг тул хугацаа алдалгүй ахилт хийх

болон овоолгыг үүсгэснээр илүү хэмжээгээр

тоосжилт үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

4 Шимт хөрсний овоолго байгуулж

дуусмагц тус овоолгод олон наст

булцуут ургамал тариалж байх

Олон наст ургамал дундаа булцуут ургамал нь

хөрсний азот, фосфор зэрэг хөрсөнд шаардлагатай

шим тэжээлийн бодисыг өөртөө агуулдаг тул хөрс

сайжрах, улмаар ургамал ургах нөхцлийг

бүрдүүлж өгдөг ач тустай.

Мөн цаг алдалгүй ургамалжуулснаар тоосжилтыг

багасгах тустай юм.

5

Тээврийн хэрэгслийн хурдны

хязгаарлалтыг хийж, түүний

хэрэгжилтэнд хяналт тавьж

ажиллах

Судалгаагаар техникийн хурдыг 40км/цагаас

16км/цаг болгож бууруулахад замаас үүсэх 10

микроноос бага ширхэглэлтэй тоосонцорын

хэмжээ 58%-иар, хурдыг 40км/цагаас 24км/цаг

болгоход 42%-иар тус тус буурах боломжтойг

тогтоосон байдаг.

6 Байнгын том тээврийн хэрэгслүүд

явдаг карьераас уриншийн талбай,

уриншийн талбайгаас

Хайрган хучилт нь шороон замаас илүү бага

тоосжилт дэгдээдэг тул энэ ажил нь тоосжилтыг

багасгах нэгэн арга зам болно.

Page 29: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

шигшүүрийн талбай хүртлэх

замыг хайрган хучилттай болгох

7 Хог хаягдал шатаахыг хатуу

хориглож ажиллах

Хог хаягдал нь төрөл бүрийн нийлэг болон пластик

материалаас голчлон бүтсэн байдаг тул түүнийг

шатаах нь агаарт олон төрлийн хорт болон

аюултай бодис дэгдэх үндсэн нөхцөл болдог.

8

Уурших шингэн (нефтийн

бүтэгдэхүүн агуулсан) болон

ахуйн хог хаягдал ил задгай

хаяхгүй байх

Хөрс бохирдох болон янз бүрийн халдварт өвчин

үүсэхээс сэргийлэх

9 Төслийн талбайд олон салаа зам

гаргахгүй байх

Шинээр хөрс эвдрэлд орж, ургамал талхлагдаж

шороо тоос босохгүй байх

10 Гөлтгөнө ачсан машины тэвшийг

хучиж байх Тоос салхинд хийсэж, агаар орчинд тархахгүй байх

11

Машин, механизмын утааны

агууламжинд хяналт тавьж,

ашиглалтын горим, журмыг

баримтлан ажиллах

Автомашины дутуу шаталтаас үүдэлтэй агаарын

бохирдлыг багасгах

12 PM2.5; PM10 тоосонцрын

хэмжилтийг байнга хуваарийн

дагуу хийж байх

Тоосонцрын хэмжилтийг хийж хяналт тавьснаар

авч бай арга хэмжээнүүдийнхээ үр дүн бодит

байдалд анализ хийж дараагийн авах арга хэмжээг

төлөвлөх

Тээвэрлэлтийн замаас үүсэх тоосыг бууруулах аргууд

Төслийн гөлтгөнө тээвэрлэлтийн дотоод замын тоосжилтыг дараах аргуудаар

бууруулж болно. Үүнд:

Замыг урьдчилан бэлдэх: Ихэнх төрлийн тоос дарагчийг ашиглахын өмнө замыг сайтар

бэлтгэх шаардлагатай байдаг. Тоос дарагчийг хэрэглэхэд замын грейдер, хөрс

нягтруулагч, усны машин (ус шүршигч) зэрэг машин тоног төхөөрмжүүд ашиглагддаг.

Тоос дарагчийг ашиглахдаа сайтар төлөвлөх шаардлагтай ба зам бүрэн хатаж бэхжихэд

нилээд хугацаа шаарддаг. Тоос дарагчийг хэрэглэхийн өмнө замын хонхор нүх,

дэржигнүүрийг хусаж тэгшлэх, ус тогтохоос сэргийлж гүдгэр хэлбэрийг үүсгэх зэрэг

бэлтгэл ажлуудыг хийх шаардлагатай. Энэхүү замыг урьдчилан бэлтгэх ажлыг сайтар

хийх нь тоос дарагчийн тоос бууруулах үр ашиг хамгийн өндөр байх нөхцлийг

бүрдүүлдэг. Давсны уусмал ашиглах тохиолдолд замын гадаргын 1-2 инч өнгөн хэсгийг

сийрүүлж уусмалыг цацсаны дараа нягтруулж индүүддэг. Тоос дарагч бүрэн хатаж

хатуурах хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай. Бүрэн хатуурах хугацаа

тоос дарагчаас хамаарах ба ерөнхийдөө 24 цаг байдаг.

Усалгаа: Замыг услах нь тоос дарах хамгийн энгийн арга юм. Энэхүү аргыг хэрэглэхэд

замыг урьдчилан бэлтгэх шаардлагагүй бөгөөд ус шүршигч машинаар замын гадаргууг

усалж норгоно. Зам усалгааны машин нь усны нөөцлүүр, шахуурга, ус шүршигч

цорготой байна. Цоргын хувьд ихэвчлэн машины арын хэсэгт байрласан байдаг. Усны

нөөцлүүрийн багтаамж нь машины хүчин чадлаас хамааран янз бүр байдаг. Зарим усны

машинд тоноглогдсон гидропульт нь операторын удирдлагаар эргэх боломжтой байх

тул нурмаг боргио үүссэн байршилууд руу ус шүршин услах боломжтой байдаг. Ус

шүршигч цорго нь хөдөлгөөнгүйгээр суурилагдсан байх хэдий ч цоргын хийц бүтцээсээ

Page 30: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

хамааран ихэвчлэн цацраг хэлбэрээр усыг шүршдэг. Тоос дарах усалгааны аргын

дутагдалтай тал нь усалгааг тогтмол хугацаанд давтан хийх шаардлагтай байдаг.

АНУБХА-с гаргасан зарим судалгааны дүнгээр 1 метр квадрат тадбайд 0.6 л ус

зарцуулан усалгааг хийсний дараа нийт тоосжилт 30 минутын турш 95%-иар буурч

байсан бол усны хэмжээг нэмэгдүүлэн 2л/м2 болгоход 3-4 цагийн турш нийт тоосжилт

74% буурах боломжтойг тогтоосон байдаг. Гэхдээ усалгааны аргын тоосжилт бууруулах

үр ашиг нь замын материал, замын хөдөлгөөний ачаалал, цаг агаарын нөхцлөөс хамааран

нилээд хэлбэлзэлтэй байдаг. Уурхайн замаас үүсэх тоосжилтыг бууруулахад

шаардлагтай усны хэмжээг нормчилсон зөвлөмж материал байхгүй ч АНУ-ын БХА-н

замаас үүсэх тоосонцрыг тооцох аргачлалд 0.254 мм хур тунадастай өдөр тоосжилт

үүсэхгүй гэж үзсэн байдаг. Замын усалгааны тохиромжтой давтамжийг тодорхойлоход

тухайн бүс нутгийн цаг уурын нөхцөл, замын ачаалал, нэг удаагийн усалгаанд

шаардагдах усны хэмжээ зэргийг харгалзан үзнэ.

Сурфактант уусмал: Сурфактант уусмал бүхий усаар усалгаа хийснээр тоосжилтийг

хянах хугацааг уртасгадаг. Энэхүү бодис нь устай адил замыг урьдчилсан бэлтгэх ажил

хийх шаарлагагүй. Гэхдээ замын гадаргуу дахь суларсан хэсгийг хусаж цэвэрлэсэн байх

шаардлагатай. Энэ бодисын онцлог нь усны гадаргуугийн таталцлын хүчийг

багасгаснаар усны нэвчих/норгох чанарыг сайжруулдаг. Ийм уусмал ашигласан үед

замын суурь хүртэлх давхарга бүрэн чийглэгдэж, чийгээ удаан хугацааны туршид

хадгалах боломжтой болдог ба тэр хэмжээгээрээ тоосжилтыг бууруулах үр ашиг нь

өндөр байдаг.

Давсны уусмал: Замаас үүсэх тоосжилтыг хянахад магни хлор зэрэг давсны

уусмалуудыг өргөн ашигладаг. Түүнчлэн үүнтэй төстэй шинж чанартай кальци хлор,

шохойн гидрат, натри силикат зэрэг давсуудыг түгээмэл хэрэглэдэг. Кальци хлорид нь

ус татах шинж чанараар орчны агаараас чийг шингээж замын гадаргуу чийгтэй байх

нөхцлийг бүрдүүлдэг. Хэт хуурай уур амьсгалтай бүст давсны уусмалыг хэрэглэсний

дараа давтамжтай усалгаа хийх шаардлагатай байдаг. Магни хлорид/кальци хлоридын

уусмалыг хэрэглэхдээ дээр дурьдсан замыг бэлтгэх аргачлалын дагуу хийнэ. Магни

хлоридын уусмалыг хэрэглэсний дараа тоос бууруулах үр ашиг 22 хоногийн турш

дунджаар 95% байжээ. Харин кальци хлоридын хувьд хэрэглэснээс хойш 2 долоо

хоногийн дараа 82% байсан ба 7 долоон хоногийн дараа 14% болж буурсан судалгаа

байна. Давсны уусмалуудын тоос дарах үр ашгийн бууралт нь замын ачаалал, хур

тунадаснаас ихээхэн хамаарах ба хур бороо элбэг үед хлоридууд нь замын гадаргуугаас

борооны усаар угаагдаж арилдаг. Энэ арга нь чийгээ хадгалах хугацаа харьцангуй урт,

уусмалыг хэрэглэсний дараа зам хатуурахыг хүлээх шаардлагагүй, хүйтэн сэрүүн

улиралд замын гадаргуу мөстөж, хөлддөггүй зэрэг олон давуу талуудтай боловч хур

тунадасны усаар угаагдсан давснууд нь ойр орчмын хөрс ургмалд удаан хугацааны турш

сөргөөр нөлөөлөх зэрэг сул талуудтай.

Нефтийн эмульс: Нефтийн давирхай нь тос тосолгооны материалын үйлдвэрийн

дайвар бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө замын гадаргууг

тэгшилж хуссан байх шаардлагатай. Ихэнх нефтийн давирхайн бүрэн хатуурах хугацаа

24 цаг байдаг. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах хэрэгтэй. Нефтийн

Page 31: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

давирхайн хэрэглэсэн бусад туршлагагаас харахад энэхүү арга нь тоосыг маш үр дүнтэй

бууруулдаг ба 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд тоосжилт үүсэхгүй байх тохиолдол ч

бүртгэгдсэн байдаг. Хүнд даацын уурхайн замын хувьд 3-4 долоо хоног тоос үүсдэггүй

ба бууруулах үр ашиг нь янз бүрээр тодорхойлогдсон байдаг. Хэд хэдэн нүүрсний ил

уурхайд хэрэглэсэн туршлагаар 4 долоо хоногийн хугацаанд тоос бууруулах үр ашиг нь

4-38% байжэ. Нефтийн давирхайн төрөл, хэрэглэсэн арга, тээврийн хэрэгсэлийн төрөл,

замын ачаалал, тоосжилтыг хэмжсэн аргачлалаас хамааран тоосжилтыг бууруулах үр

ашиг нь янз бүр тодорхойлогдсон байж болно. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх

нь тоног төхөөрөмжид зэврэлт үүсгэхгүй, усан уусах чанаргүй учир борооны усаар

угаагдаж арилахгүй, ууршдаггүй, ургамлын өсөлт хөгжилтөд хор нөлөөгүй, шатамхай

бус, хоруу чанаргүй зэрэг давуу талуудтай бол бүрэн хатуурах хугацаа бага зэрэг удаан

(24 цаг), зөвхөн дугуйт тээврийн хэрэгсэл зорчих боломжтой зэрэг дутагдалтай талтай

юм. Гинжит машин механизм нь замын гадаргууг эвдэж тоосжилт дарах үр ашгийг

бууруулдаг. Эцэст нь бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө хадгалах нөхцлийг сайтар

хангах хэрэгтэй ба энэ бүтээгдэхүүн нь хөлдөлт, халалт зэрэг температурын эрс

өөрчлөлтөд тэсвэр муутай юм.

Нийлэг материалууд: Нийлэг материал нь акрил болон винил агуулсан химийн хольц

бүхий усанд уусгасан урвалж бөгөөд замын тухайлсан гадаргуун хэсгүүдэд

хэрэглэгддэг. Хэрэглээ нь нийлэг материалын төрлөөс ихээхэн хамаардаг ч ерөнхийдөө

замын гадаргууг бэлдсэний дараа хэсэгчилсэн байдлаар шүршдэг. Энэ төрлийн

бүтээгдэхүүнийг хэрэглэсэн зарим туршлагаар уурхайн хүнд даацын замын тоосыг 4

долоо хоногийн турш 74-81%-иар бууруулах боломжтой ба 5 долоо хоногийн дараа тоос

бууруулах үр ашиг нь 3-14% болж буурч байжээ. Тоосжилт бууруулах үр ашиг нь

уурхайн замын байршил, хур тунадаснаас хаамаарах ба зарим судалгааны үр дүнгээр

орон нутгийн шороон замаас үүсэх тоос бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш долоо

хоногийн хугацаанд 94-100%, 11 сарын дараа 37-64%-р бууруулж байжээ. Энэ төрлийн

тоос дарагч нь тоног төхөөрөмжид зэврэлт өгөхгүй, хортой нөлөөгүй, хэдийгээр хур

тунадаснаас хамаардаг ч насжилт харьцангуй урт зэрэг давуу талтай. Бүтээгдэхүүнийг

замыг урьдчилан бэлтгэсний дараа усалгааны машин ашиглан уусмалыг замын

гадаргууд цацаж хэрэглэх ба бүтээгдэхүүнийг хэрэглэж байх үед мөн гадаргууг хусаж

тэгшлэх шаардлагатай байдаг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөрсийг

тогтворжуулахад ашиглагддаг.

Цавуулаг материал: Энэ төрлийн бүтээгдэхүүнийг замын гадаргууг хийх материалтай

хольж хэрэглэдэг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг энэ төрлийн бүтээгдэхүүн нь лигнин

сульфонат юм. Лигнин сульфонат нь цаасны үйлдвэрийн хаягдал бүтээгдэхүүн бөгөөд

тоосыг үр дүнтэйгээр бууруулдаг. Модны үртсийг сульфонатын уусмалд хийхэд үртэс

дэх лигнин уусмалд шингэж лигнин сульфонатыг үүсгэдэг. Энэхүү уусмалыг

зохистойгоор ашиглаж чадвал замаас үүсэх тоосыг 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд

бүрэн хянах боломжтой. Ачаалал ихтэй уурхайн хүнд даацын замын хувьд 3-4 долоо

хоног тоосыг бүрэн хязгаарлах ба цаашлах хугацаанд уусмалыг дахин ашиглах хэрэгтэй.

Замын нөхцөл байдал бүр дордчихоогүй үед уусмалыг шүршиж хэрэглэх ба замын

нөхцөл муудсан бол урьдчилан бэлтгэсний дараа уусмалыг ашиглана. Тоосжилтыг

бууруулах энэ аргыг хэрэглэсний дараах хугацааны эхэн үед маш өндөр үр дүнтэй

Page 32: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

байдаг ба 4 долоо хоногийн дараа тоос бууруулах үр ашиг нь 50-63%-тай байдаг. Гэхдээ

тоосжилтыг бууруулах үр ашиг нь замыг барьсан материалын шинж чанар, замын

ачаалал, хур тунадас цаг агаарын нөхцлөөс хамаарч өөрчлөгднө. Энэ уусмал усан уусах

чанартай тул усархаг хүчтэй бороонд угаагдаж тоосжилт бууруулах үр ашиг нь буурдаг.

Лигнин сульфонатыг тоосжилт буруулахад хэрэглэх нь тоног төхөөрмжид зэврэлт

өгөхгүй, цаасны үйлдвэртэй газар олдоц ихтэй байдаг зэрэг давуу талтай бол борооны

усаар амархан угаагддаг сул талтай.

Тээврийн хэрэгслийн хурдын хяналт: Тээврийн зам дээрх тээврийн хэрэгслийн хурдыг

хязгаарлах нь тоосжилтыг хянах үр дүнтэй аргуудын нэг юм. Гэхдээ энэ арга бүтээмжид

сөргөөр нөлөөлдөг. Учир нь хүнд даацын ачааны автомашинууд тодорхой хурдны

горимд өндөр үр ашигтай ажилладгаас гадна хурдыг бууруулснаар нэгж хугацаанд

уурхайгаас гарах бүтээгдэхүүний хэмжээ буурдаг. Нөгөөтэйгүүр хурдыг 40км/цаг-с

16км/цаг болгож бууруулахад замаас үүсэх 10 микроноос бага ширхэглэлтэй

тоосонцрын хэмжээ 58%-иар, хурдыг 40км/цаг-с 24км/цаг болгоход 42%-иар тус тус

буурах боломжтойг судалгаагаар тогтоосон байдаг. Мөн шороон замаар зорчих тээврийн

хэрэгслийн хурдыг 40 км/цаг-аар хязгаарлахад тоосжилтыг бууруулах үр ашиг нь 44%

орчим байна гэж үзсэн байлаг.

Замын ачааллын хяналт: Үйлдвэрийн бүсэд хүнд даацын ачааны машинаас гадна

туслах материал, сэлбэг хэрэгсэл тээвэрлэх бусад ачааны болон суудлын автомашины

хөдөлгөөн их байдаг. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавих

шаардлагтай. Шороон замаар зорчих ачааны автомашинуудын хоорондын зайг 20

секундээр тогтоосноор жолооч нарын тоосонцорын нөлөөлөлд өртөх эрсдэлийг 52%-р

бууруулах боломжтой [Reed and Organiscak 2005]. Мөн 20 секундын хугацааны интервал

нь өмнөх машины үүсгэсэн тоос сарниж үзэгдэх орчин сайжрах боломжийг олгодог ба

үүгээрээ тоосжилтоос үүдэлтэй ослын боломжийг бодитойгоор бууруулна.

Тээврийн хэрэгсэл, машин тоног төхөөрмжийн кабинд үйлчилгээ хийх: Машин тоног

төхөөрмжийн кабиныг сайтар битүүмжилж үйлчилгээ хийх нь операторуудын

тоосонцрын нөлөөлөлд өртөх эрсдлийг бууруулдаг.

3.1.2. Хөрсөн бүрхэвчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга

хэмжээний зөвлөмж

№ Хийгдэх арга хэмжээ Гарах үр дүн

1

Уурхайн карьер, овоолго,

уриншийн талбайд өртөх газрын

хөрсийг 30см гүнээр хуулж

шимт хөрсний овоолго үүсгэж

стандартын дагуу хадгалах

Нийт уурхайн ашиглалтын явцад 120.3 га талбай

хөндөгдөж шимт хөрсийг хуулж хадгална. Ингэж

шимт хөрс хуулж хадгалснаар хөрсний элэгдэл,

бохирдлоос урьдчилан сэргийлж ажиллах ба нөхөн

сэргээлтэнд чухал ач холбогдолтой.

2

Шимт хөрсний овоолгоор

барилга байгууламж барих

болон бусад бүтээн

байгуулалтын үед талхлагдсан

газрыг нөхөн сэргээх

Үйл ажиллагаа эхлэх үед ялангуяа бүтээн

байгуулалтын шатанд тодорхой бус талбайн хөрс

эвдрэлд ордог. Иймд уг талбайг ажилбар дуусах

тухай бүрт нь нягтарсан шимт хөрсийг

сийрэгжүүлж, графикаар усалж байх хэрэгтэй юм.

3 Олон салаа зам үүсгэхгүй байх

ба автозамын сүлжээг

Автозам нь өөрөө хөрснийг болоод ургамлан

нөмрөгийг устгаж, доройтолд оруулдаг. Иймд

Page 33: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

боловсруулж батлуулах, зөвхөн

батлагдсан зам талбайгаар

зорчуулах

уурхайн ашиглалтын дотоод болон гадаад тээврийн

автозамуудын зураг төслийг боловсруулан уурхайн

удирдлагаар батлуулж, хэрэгжилтэнд уурхайн

инженер техникийн ажилчид хяналт тавьж ажиллах

шаардлагатай байна. Мөн автозамаас шалтгаалж

тоосжилт дэгддэг тул энэ арга хэмжээ нь

тоосжилтоос мөн урьдчилан сэргийлэх нэгэн чухал

ажил болно.

4

Эвдрэлд орсон талбайд нөхөн

сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ

шар царгас түлхүү ашиглахыг

эрхэмлэх нь зүйтэй.

Шар царгас нь хөрсийг азотоор баяжуулдаг

онцлогтой тул нөхөн сэргээлтэнд хэрэглэснээр

хөрсний доройтлыг багасгаж, ургамал түргэн ургах

нөхцлийг бүрдүүлэх давуу талтай.

5

Асгаралт үүсч, газрын хөрс

түлш, ШТМ-аар бохирдохоос

урьдчилан сэргийлж, зохих арга

хэмжээг авч ажиллах, асгаралтыг

үүссэн даруйд нь бүхэлд нь

цэвэрлэж байх

ШТМ-ын асгаралтнь шууд хөрсний бохирдол үүсгэх

үндсэн нөхцөл тул онцгой анхаарч ажиллах

шаардлагатай. Уурхайн удирдлага зохион

байгуулалтын зүгээс асгаралтын үед мөрдөх журам

боловсруулж, нийт ажилчдаар мөрдүүлж ажиллах нь

хөрс хамгаалах арга хэмжээ болно.

3.1.3. Газрын гадарга, хэвлийд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах

арга хэмжээний зөвлөмж

№ Хийгдэх арга хэмжээ Гарах үр дүн

1 Эдвэгдсэн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг

хугацаа алдалгүй хийж байх Ашиглагдсан талбайг хэдий чанартай

нөхөн сэргээлт хийсэн ч байгалийн

аясаар үүссэн хөрсний экосистем,

хөрсний үе давхрагуудын уялдаа

холбоог гүйцэхгүй билээ. Иймд хөрсийг

анхнаас нь бага талбайд эвдрэл үүсгэх

тал дээр анхаарч ажиллах нь хамгийн

оновчтой арга хэмжээ болно.

2

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан

баталгааг мэргэжлийн байгууллагаар

хийлгүүлж, газар зохион байгуулалтын

төлөвлөгөөг нарийн гаргаж тусгах.

Ашиглагдахгүй талбайд ямар нэгэн үйл

ажиллагаа явуулахгүй байх тал дээр анхаарч

ажиллах

3.1.4. Амьтны аймагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга

хэмжээний зөвлөмж

№ Хийгдэх арга хэмжээ Гарах үр дүн

1 Уурхайн зүгээс ан амьтдыг хайрлан хамгаалах тал дээр хийж гүйцэтгэх хамгийн эхний

ажил бол ан амьтдыг агнахыг хориглож, үүнд хяналт тавьж ажиллах явдал.

2 Ан амьтдыг хооллож,

тэжээхийг цээрлэх

Ан амьтад нь байгалийн бүтээгдэхүүнээр хооллодог ба

хүний хэрэглэж буй хоол хүнс нь химийн болон

үйлдвэрийн гаралтай байдаг тул ан амьтдын хооллох

тогтолцоонд нь өөрчлөлт орох эрсдэлтэй.

3

Төслийн үйл ажиллагааны

явцад ан амьтдын үзэгдлийг

бүртгэж байх

Сүүлийн үед нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг тухайн

талбайн ургамалжилтаар бус экосистем хэрхэн

бүрэлдэн тогтсон эсэхээр дүгнэдэг болж байна.

Өөрөөр хэлбэл ургамлын төрөл зүйл, биомассаар

дүгнэдэг байсан бол сүүлийн жилүүдэд ан амьтдын

нутагшилт, тархалт, тоо толгой, тав тухтай амьдрах

орчин нөхцөл бүрэлдсэн байдлаар тодорхойлно гэсэн

үг. Тэгэхээр уурхайн талбай хавийн ан амьтдын төрөл

зүйлийг нарийн бүртгэж, тоо толгой, тархалт зэргийг

Page 34: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

тодорхойлсон дүн уурхайн хаалтын үйл ажиллагаанд

маш чухал баримт бичиг болно.

4

Өвлийн хар зудтай жилүүдэд

орон нутгийн Байгаль орчны

байгууллагатай хамтран ан

амьтдад мөс тавьж өгөх ажилд

хамтран ажиллах

Энэ ажил нь ан амьтдыг хайрлан хамгаалах ажил

болохоос гадна нийгмийн хариуцлагын хүрээнд

хийгдэж буй ажил болох юм.

Манай улсын уул уурхайн компаниудаас энэ тал дээр

бодитой жишээ сүүлийн жилүүдэд гарч ирж байна.

Үүнд “МАК” ХХК-ийн Нарийн сухайтын уурхай

нэгдсэн байдаг.

5

Уурхайн ашиглалтын талбайд

амьтан орохоос сэргийлж

хашаажуулах

Энэ нь зайлшгүй хийгдэх ёстой ажил юм. Ан амьтад

дүрвэх, эсвэл нүүдэллэх үеэс хоцорч болзошгүй. Мөн

уурхайн цүнхээл буюу карьерт орж үхэх эрсдэл манай

улсад хэд хэдэн удаа бүртгэгдсэн байдаг. Уурхайн

тусгай зөвшөөрлийн талбайг хашаажуулах нь зардал

өндөртэй ажил байх тул зөвхөн ашиглалтын

талбайгаар хашаажуулах нь зүйтэй юм.

6 ЦДАШ-д шувуу үргээлэг хийх

Шувуу үргээлгийн гол зорилго нь ЦДАШ-д шувуу

суухгүй байх нөхцлийг бүрдүүлэх, шувууд цахилгаанд

цохиулж үрэгдэхээс урьдчилан сэргийлэх юм.

Зураг 34. Шувуу үргээлэг

Шувуу үргээлэг

1. Шувуу нь ЦДАШ-ын хөндлөвч дээр суух болон нисэх үедээ далавчаа дэлгэхэд

далавч 2 талын цахилгааны шугамд хүрч өндөр хүчдэлд нэрвэгддэг. Иймд

хөндлөвч дээрх 2 лонхны голын зайнуудад шувуу суух боломжгүй тороосон

сараалж хийх

2. Шувуу нь тухайн орчны хамгийн өндөрлөг газарт суудаг. Иймд дээд талын

лонхны дээр суух боломжтой биетэй /нугарч, хугархаарагүй/ дэгээ төмөр хийж

өгөх

Шувуу нь цахилгааны утас харалгүй /ялангуяа сүргээрээ нисэх үед нэг нэгэндээ

шахагдаж/ цахилгааны утас мөргөдөг. Иймд цахилгааны утасны гол хэсэгт алаг

өнгийн бөмбөлөг хийж өгөх /Оюутолгой уурхайн жишээ/

1

2

3

Page 35: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

3.1.5. Усан орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний

зөвлөмж

№ Хийгдэх арга хэмжээ Гарах үр дүн

1

Уурхайн ашиглалтын талбайд гүний худаг

гаргах шаардлагатай.

Уурхайн үйл ажиллагаа нь 13 жил

үргэлжилнэ. Иймд 13 жилийн турш

10км-ын цаанаас ус зөөвөрлөж ашиглах

нь замын тоосжилт, техник хэрэгслийн

элэгдэл, ажилтны цалин хөлс гэх мэт

зардал өндөртэйгээс гадна гадна орчны

бохирдол үүсгэнэ.

2

Усны эх үүсвэрийг 2013.05.16-ны өдрийн

БОНХЯ-ны Сайдын а/156 тоот “Ус ашиглалт,

хэрэглээг тоолууржуулах” журмын дагуу

тоолууржуулж, усны төлбөр тооцоог

тоолуурын заалтыг үндэслэж тооцоолох.

Ингэснээр ус ашиглалтыг бодитой

тооцох юм.

3 Ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, гэрээ хийж,

гэрчилгээ авч ажиллах

Усны тухай хуулийн зохих заалтуудын

хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгж

байгууллагын үүргээ биелүүлэх

4

Төслийн талбай нь хуурай гандуу буюу говийн бүсэд орших тул ус ашиглалтыг багасгах

үүднээс ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэршүүлж, /өөрийн төслийн хүчин

чадалд тохирох цэвэршүүлэх тоног төхөөрөмж/ зам талбайн усалгаанд ашиглаж болно.

5

Хөрсөнд ямар нэгэн хаягдал бохир шингэн

зүйлс /угаадас, шатах тослох материал, түлш

г.м/ ил задгай хаяхгүй байх

Энэ арга хэмжээ нь гүний усны

бохирдлоос сэргийлэхээс гадна хөрс,

ургамал хамгаалах ажил болдог.

6

Өөрсдийн талбайд гаргах гүний худаг болон

одоо ашиглаж байгаа орон нутгийн гүний

худагт эрүүл ахуйн хамгаалалтын бүс

тогтоолгож, хашаажуулан тэмдэгжүүлэх

Усны эх үүсвэр бохирдохоос урьдчилан

сэргийлэх ажил юм.

3.1.6. Ургамлан нөмрөгт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга

хэмжээний зөвлөмж

№ Хийгдэх арга хэмжээ Гарах үр дүн

1 Хөрс, ус, газрын гадарга хамгаалах арга

хэмжээг бүрэн гүйцэт хэрэгжүүлэх

Ургамал хамгаалах ажил нь агаар орчин, хөрс,

ус хамгаалах арга хэмжээтэй нягт уялдаатай.

Иймд дээрх арга хэмжээнүүдийг бүрэн авч

хэрэгжүүлснээр ургамал хамгаалах арга

хэмжээг хослуулж байгаа юм.

2

Төслийн үйл ажиллагааны нөлөөллийн

бүсэд хамаарах /хүчтэй болон дунд

зэрэг нөлөөлөх талбай/ талбайн

ургамлын зурагжилт хийж, тухайн

талбайгаас үр түүж бэлтгэх

Нөхөн сэргээлтэнд тухайн газарт ургаж буй

ургамлыг эргүүлэн тариалах нь ургамлын

амьдралт болоод цаашид биеэ дааж ургахад нь

илүү дөхөм байдаг.

3

Хүний хөлөөр болон техникийн

нөлөөллөөс талхлагдсан зам талбайг

усалж, ургамал ургаж, орчин сэргэх

нөхцлийг бүрдүүлж байх

Усалгааг хийж, хөрсийг сийрэгжүүлж байх нь

дээр дурьдагдсан хөрс хамгаалах арга

хэмжээнээс гадна ургамлан нөмрөгийг ч

хамгаалах ажил болно.

Page 36: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

4

Дахин ашиглахгүй болсон газрын

техникийн болон биологийн НС-ийг

хугацаа алдалгүй хийх

Тухайн талбайд ургамал ургаснаар хэвийн

байдалд орж тоосжилт гарахаас мөн

сэргийлнэ.

3.1.7. Түүх соёлын дурсгалт зүйлст нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах

арга хэмжээний зөвлөмж

ТХГН болон түүх соёлын ач холбогдолтой хөшөө дурсгалууд нь уурхайн

талбайгаас /хамгийн ойр орших нь 10км/ хол зайд байрших тул ямар нэгэн сөрөг нөлөө

үзүүлэхгүй. Харин олборлолтын явцад археологи, палеонтологийн олдвор олдсон

тохиолдолд уурхайлалтыг зогсоож, энэ тухай орон нутагт мэдэгдэж, компанийн

санамсаргүй олдворын үед ажиллах журмын хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй.

3.1.8. Нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга

хэмжээний зөвлөмж

Гөлтгөний уурхайгаас нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл нь сөрөг

нөлөөллөөсөө илүү байна. Гэвч уурхай нь үйл ажиллагааныхаа явцад дараах арга

хэмжээг хэмжээг авч ажиллах шаардлагатай. Үүнд:

Одоогоор уурхайд Дэлгэрхангай сумаас 3 хүн ажлын байраар хангагдан ажиллаж

байна. Бүтэц орон тоогоор 95 ажилтан байхаар ТЭЗҮ-д тусгасан байна. Иймд

төслийн хүний нөөцийн бодлогод нийт бүтэц орон тооны 30 хувиас доошгүй орон

нутгийн иргэдийг авч ажиллуулах шаардлагатай. Ингэснээр орон нутгийн

нийгмийн амьжиргааг бодитоор дэмжиж буй хэрэг болно.

Улс орны болон орон нутагт төлөх татваруудаа цаг тухайд төлж байх

Орон нутгаас авах ажилчдын тоог төслийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх

Мэргэжилгүй иргэдийг сургалтанд хамруулсны дараагаар ажлын байраар хангах

Оюутан залуусыг зуны амралтын хугацаанд цагийн ажил болон түр ажлаар

хангаж ажиллах /Эхлээд тодорхой сургалтанд хамруулах/

Сумын иргэдийн дунд байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр

уралдаант тэмцээний арга хэмжээ зохион байгуулж, тодорхой байр эзлүүлэн

шагнаж урамшуулах

Төслийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхүйц хүнс, бараа материал, хувцас, сэлбэг

материал зэргийн судалгаа явуулж, боломжит зүйлсийг аль болох орон нутгийн

иргэн аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах

Орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжиж, зохих дэмжлэг, урамшуулал олгох,

хамтран ажиллах

Төслийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажлууд нь бэлэн мөнгө

олгохоос татгалзсан байх

Төслийн үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн байдлыг орон нутгийн мэдээллийн

самбарт сар, улирал бүрээр байршуулж, тогтмол үнэн зөв мэдээллээр хангаж байх

Уурхайн үйл ажиллагааг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн

болон төрийн бус байгууллагуудад хагас жил, улирал бүр танилцуулж, санал

бодлыг нь сонсож байх

Page 37: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Өвөлжилтийн хүнд бэрх нөхцөл буюу зуданд өртсөн малчин айл өрх болон

зорилтот бүлгийн иргэдэд төрийн захиргааны байгууллагатай хамтран зохих

дэмжлэг үзүүлэх

3.1.9. Болзошгүй аюул, ослын үед авах арга хэмжээний зөвлөмж

- Гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн онцгой байдлын

газраар батлуулах, жил бүр шинэчлэх

- Нийт ажилчдын дунд дээрх төлөвлөгөөний дагуу сургалт явуулах

- Тайлангийн эрсдлийн үнэлгээнд өгсөн зөвлөмжийг дагаж ажиллах

- Аюулын үед барилга, байшингаас гарах гарцыг тэмдэгжүүлэх

- Эмнэлгийн анхны түргэн тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх

- Цэвэр ус, дулаан хувцас, хүнсний нөөцийг найдвартай хамгаалалтад байлгах

- Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх

- Байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн даатгал хийлгэх

Газар хөдлөлт:

- Барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг стандартын дагуу явуулах

- Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад ажилчдыг сургах

- Галын хор ашиглаж сурах

- Хүн амыг аврах үйл ажиллагааны сургалт, суртчилгааг яаралтай эхлүүлэх

- Газар хөдөлсөн үед шууд болон дагалдах аюулыг давах ажлыг эхлүүлж, нурж

болзошгүй барилга байгууламжыг тодорхойлж, эрсдэлтэй нөхцөлдбайгаа

хүмүүсийг найдвартай хоргодох байранд шилжүүлж гэмтэж бэртсэн

хүмүүстанхны тусламж үзүүлэх

- Байшин, барилга, мод, гэрэл, цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олж заах

- Онцгой байдлын газар руу мэдэгдэх

- Онцгой чухал шаардлагагүй бол нурсан болон нурахад бэлэн болсон обьектод

ойртохгүй байх

Үер, усны аюулын үед:

- Эдэлбэр газрын урд талаар уулын жижиг гуу, жалгыг дагасан хуурай сайруудаар

ус зайлуулах суваг шуудуу татах. Уруйн үерийн онцлогийг харгалзан

шаардлагатай тохиолдолд сувагт хуримтлагдсан сул шороо, хог зэргийг

зайлуулах

- Ажилчдыг энэ чиглэлийн сургалтанд хамруулах

- Газар нутгийн налууг тооцсоны үндсэн дээр ус урсан орох боломжтой хонгил,

барилгын суурь, газар доорхи байгууламж зэргийг хэсэгчлэн болон тойруулан

хаалт хийх

- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл

мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч

сэрэмжлэх, бусдад дамжуулах

- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

- Өөртөө болон бусдад туслах

- Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах

Page 38: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд

мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах

Халдварт өвчин:

- Хэрэв хатуу хог хаядлыг цаг хугацаанд нь зайлуулаагүй, удаан хугацаагаар

хадгалах,эмх замбараагүй хаях, орчны цэвэрлэгээ хийхгүй байх, мөн бохир усны

цооног болон дамжуулах шугам хоолойд эвдрэл гэмтэл гарч ус алдан хөрсний

болон газрын доорх усыг бохирдуулснаас болж халдварт өвчин гарч болзошгүй.

- Холбогдох газар, засаг захиргааны нэгжид мэдэгдэх

- Өвчилсөн хүнийг тусгаарлах

- Өвчилсөн хүн болон өөрөө бусад хүмүүстэй шууд харилцахаас зайлсхийх

- Ариутгалын бодисуудыг хэрэглэж, ариун цэврийг сайтар сахих

Хүчтэй салхи, шороон шуурганы үед:

- Хүчтэй салхины сэрэмжлүүлэг мэдээг урьдчилан мэдэх бололцоотой байх

- Болзошгүй аюул гамшгийн үед цагийн байдлын талаар мэдээлэл цуглуулах,

дамжуулах,холбоо харилцааны техник хэрэгслийг бэлэн байдалд байлгах

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах

- Гал унтраах хэрэгслийг байнгын бэлэн байлгах

- Гэр сууц мэтийн хөнгөн байрыг даруулах, аргамжих

- Бат бэх хорогдох байранд шилжүүлэх, боломжтой тохиолдолд нүүх

- Нүүр, толгойн хэсгээ зузаан алчуур, материалаар боох

- Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах,

аврах,анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох

- Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа,

ариунцэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх,

- Өндөр хүчдэл, цахилгааны шугаман дор гэр сууцаа барихгүй байх

- Хотхоны гэр, орон байрнаасаа гарахгүй байх

- Аян замд гарахаас зайлсхийх

- Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны

нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх

- Ойр дотныхондоо мэдээлэх

- Хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллагад

мэдээлэх

- Хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгах, тэдэнд туслах

- Эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох

Аянга цахилгаан:

- Барилга байгууламжийг барихад аянга цахилгаанаас хамгаалах, 2-с доошгүй

аянга зайлуулагч хийх

- Аянга цахилгаантай үед утсан холбоо хэрэглэхгүй байх

- Цахилгаанаар ажилладаг бүх тоног төхөөрөмжийг унтраах

- Өндөрлөг болон ганц нэгээр ургасан мод, овоо зэрэг газраас холдох

3.2. Орон нутгийн иргэдийн нийтийн хурлаас гарсан санал, санаачлага

Бид 2016 оны 09 сарын 22-ны өдөр төслийн БОННҮ-ний тайланг Дундговь

аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж,

тогтоол гаргуулсан юм. Уг хурлаар “Мак цемент” ХХК-ийн Гөлтгөний ордыг ашиглах

Page 39: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

төслийг дэмжсэн болно. Хурлын үеэр иргэдийн гаргаж байсан саналыг тайланд

орууллаа/Хурлын тогтоолыг хавсаргав/. Үүнд:

№ Иргэдийн санал Авах арга хэмжээ

1

Замын асуудал, тоосжилтыг бууруулах

тал дээр бодитой арга хэмжээг авч, 4

жилийн дотор үр дүнг тайлагнах

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж зам

талбайг услах, зам дагууд хурд хязгаарлах саад

хийх, замын эвдрэл гэмтлийг тухай бүрт

засварлах, сул шороо хуримтлагдсан үед

замыг хусч байх гэх мэт арга хэмжээг авч

ажиллана.

2

Орон нутагтай хамтран ажиллах

гэрээний дагуу суманд ямар арга хэмжээ

авч хэрэгжүүлсэн бэ?

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Орон

нутгийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллах

гэрээний хэрэгжилтийг ил тод байлгаж, жилд

2-оос доошгүй удаа танилцуулж, үр дүнг

БОМТ-нд тусгаж байх

3

Сумын нутаг дэвсгэр дээгүүр явах замыг

нэг шугамаар сайжруулсан замаар явах

арга хэмжээг үе шаттай авах Олон салаа

зам гарч, хөрсний эвдрэл, тоосжилт их

гарч байна.

Гадаад болон дотоод тээврийн автозамын

маршрутыг тогтоож, уурхайн захиргаагаар

батлуулж, гадаад тээврийн автозамын сүлжээг

орон нутагтай хэлэлцэн тохирч,

баталгаажуулж ажиллах

Үүнд: замын чиглэл, замын төрөл, зориулалт,

замын тэмдэгжүүлэлт, хаягжуулалт, засвар

үйлчилгээ болон нийгэм талаас нь харсан

чиглэл зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

4

Зам дагуух малчин айлын хороо бууцны

дэргэдүүр ойрхон зам харгуй гаргаж

явдгийг зогсоох

Малчин айлын тав тух, амар амгалан,

эрүүл орчинд амьдрах нөхцөл алдагдаж

байна.

5

Зам дагуух тээвэрлэлтээс унасан

гөлтгөнө маш их байгаа нь хувийн унаа

тэрэгтэй явж байгаа жирийн иргэдийн

явдал суудалд ихээр нөлөөлж байгааг

тээвэрлэлт хийж байгаа жолооч болон

ААН-ийн удирдлагууд анхааралдаа авч

ажиллах шаардлагатай байна.

Удирдлага, зохион байгуулалтын зүгээс гадаад

тээвэр хийх үед мөрдөж ажиллах журам

боловсруулж, уг журамд ажилчдын эрх үүрэг,

хариуцлагыг тодорхой тусгаж өгөх

Ж нь: замын чиглэл, хурд, тээвэрлэлт, ачаа

дүүргэлт, замын арчилгаа тордолт гэх мэт тал

бүрийг харсан журам боловсруулж ажиллах

Төсөл хэрэгжүүлэгч иргэдийн саналын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээг

Дэлгэрхангай сумын 2-р багийн ИНХ-аар жилд 2-оос доошгүй удаа танилцуулга хийж,

дүгнэлт гаргуулж ажиллах хэрэгтэй.

3.3. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний тухай

Уул уурхайн төслүүдээс биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг

зохистой бууруулах үүднээс БОНБҮ-ний хууль тогтоомжид дүйцүүлэн хамгааллын

талаарх заалтуудыг оруулж, холбогдох журам, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж

байна. БОНБҮ-ний тухай хуулийн 3.1.11-д “биологийн олон янз байдлыг дүйцүүлэн

хамгаалах” гэдгийг төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах

орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг

хэлнэ” гэж тодорхойлсон. Мөн хуулийн 8.4.6-д “газрын тос, уул уурхай, цацраг идэвхт

Page 40: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн

сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга

хэмжээ” хэрэгжүүлэх гэж, 9.6.-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль

орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга

хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах

хөрөнгө зардлыг тусгасан байна” гэж тус тус заасан.

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2

дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд

дүйцүүлэн хамгаалах дараах шаардлагуудыг заасан. Үүнд:

5.2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг

дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах

зарчмыг хангасан байна;

5.2.1. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн нөлөөлөлд

өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх;

5.2.2. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит

судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;

5.2.3. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулиар

хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс зайлсхийх нөхцөл

болохгүй байх;

5.2.4. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг

тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх;

БОНБҮ тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн

сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-11 дүгээр тушаалын 2 дугаар

хавсралтаар БОНБНҮний аргачлалыг баталсан байдаг. Уг аргачлалын 3.3.6-д дүйцүүлэн

хамгаалах арга хэмжээг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Хөгжлийн нөлөөллийг зохистой бууруулахын тулд нөлөөллөөс зайлсхийх,

нөлөөллийг бууруулах болон нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхийн хамт үлдэгдэл

нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай. Ландшафтын түвшний төлөвлөлт буюу

экологийн бүс нутгийн үнэлгээ ньнөлөөллийг бууруулах эдгээр алхмуудыг зохистой

хэрэгжүүлэх үндэс болно. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ гэж дүйцүүлэн

хамгаалахаар тогтоогдсон газар нутагт сонгон авсан биологийн олон янз байдлыг

хамгаалах, сайжруулахад чиглэгдсэн хамгааллын менежментийн багц арга хэмжээ юм.

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд тухайн газрын биологийн

олон янз байдал хэвийн нөхцөлөөс илүүтэй сайжирсан байх нь дүйцүүлэн хамгааллын

эцсийн зорилго болно”.

Одоогийн байдлаар БОАЖЯ болон олон улсын “TNC” судалгааны

байгууллагатай хамтран экологийн хувьд чухал ач холбогдол бүхий газруудыг

тодорхойлж, дүйцүүлэх хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хэрэв БОАЖЯ болон олон улсын “TNC” судалгааны үр дүнд дээрх шаардлагыг

хангахүйц дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газар нутаг байхгүй тохиолдолд, орон

нутагтай харилцан зөвшилцсөний үндсэнд байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дараах

төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж болно. Үүнд:

Биологийн олон янз байдлын хамгааллын арга хэмжээ

Биологийн олон янз байдалд учирч буй аюул заналыг бууруулах

Page 41: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Биологийн олон янз байдын амьдрах орчныг бий болгох

Экологийн үүрэг функц, амьдрах орчны холбогдох байдлыг сайжруулах г.м.

Төслийн дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ: Төсөл нь хамгийн багадаа 13 жилийн

хугацаанд ажиллаад хаалтаа хийнэ. Мөн төслийн ашиглалтын явцад буюу 3 дэх жилээс

уурхайн гадаад овоолгыг хааж, дотоод овоолго үүсгэж жил бүр нөхөн сэргээлтийн

ажлыг хийж байхаар тусгагдсан.

Уурхай нь 13 жилийн дараагаар бүрэн хаагдаж, уурхайн ухашыг нөхөн дүүргэж,

налууг хэвгийжүүлэн, биологийн нөхөн сэргээлт хийх тул уурхайн үйл ажиллагаанаас

үүдэн нөхөн сэргээгдэх боломжгүй газар үлдэхгүй. Харин бичил уур амьсгалын

өөрчлөлт, тоосжилтын тархалтын нөлөө, дуу чимээний бохирдол, газрын хэвлийн

өөрчлөлт, эвдрэл зэргээс үүдсэн зарим амьтан ургамал устаж, дайжсан байх тул эдгээр

сөрөг нөлөөлөлд дүйцүүлэн хамгаалах шаардлагатай.

Уурхай нь хэдийгээр нөхөн сэргээлт хийж, талбайг бүрэн ургамалжуулах ч

байгалийн өөрийн аясаар бүрэлдсэн экосистемийг гүйцэхгүй. Иймд энэ хэмжээний

хохирлыг тооцох боломжгүй байгаа тул дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

хэрэгжүүлнэ. Иймд компанийн нийгмийн хариуцлага болон дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээний хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцсөний

үндсэнд дүйцүүлэн хамгаалах зарчимд нийцсэн газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийж,

дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Төслийн нөлөөллийн эх үүсвэрүүдийг зураглах тухай нөлөөллийн үнэлгээний

аргачлалын дагуу гүйцэтгэх эхний алхам нь компаниудыг төслийн НЭҮ-үүдийн орон

зайн мэдээг үүсгэхийг шаарддаг. Нөлөөллийн эх үүсвэрт дэд бүтэц (зам, шугам хоолой,

барилга), үйл ажиллагаа (уурхайн нүхнүүд, овоолго, цөөрөм), суурин газар (оффис, хот

суурин) зэрэг тухайн газрыг хөгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг явуулахын тулд

барихаар төлөвлөсөн обьектууд орно. Эдгээр өгөгдлийг зураглах, атрибут мэдээтэй

болгох нь маш чухал алхам бөгөөд нөлөөллийн эх үүсвэрүүд дээр тулгуурлан

нөлөөллийн эрчим, дүйцүүлэн хамгааллын зардал зэрэг бусад тооцоонуудыг хийдэг.

Page 42: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 35. Ашиглалтын талбайн, төслийн байгууламжууд

Зураг 36. Төслийн талбай орчмын ТХГН-ын зураг

Page 43: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Төслийн ашиглалтын талбай нь ТХГН-ын хилтэй давхцахгүй бөгөөд, хамгийн

ойрдоо 10.6км зайд Улаан нуур, Онгийн сав газар, 12.5 км зайд байгалийн нөөц газар

Дэлгэрхангай уул оршино.

Нөлөөлөлд өртөх талбай, нөлөөллийн хэмжээг тогтоох тухай

Нөлөөлөлд өртөх талбай, нөлөөллийн хэмжээг тогтоох БО-ны нөлөөллийн

үнэлгээний аргачлалд орсон ДХ-ыг хэрэгжүүлэх мөрдлөгийн хоёр дахь алхам нь тухайн

төлөвлөсөн төслийн үйл ажиллагааны улмаас хуримтлагдах нөлөөллийг тооцоолж

олохыг аж ахуйн нэгжүүдээс шаарддаг. Нөлөөллийг тооцохдоо их, дунд, бага гэж 3

ангилна. Үүнийг тооцохдоо дараах 4 үе шаттай гүйцэтгэнэ.

1. Нөлөөллийн эх үүсвэр бүрийн нөлөөллийг хамгийн их нөлөөлөл буурах зай

дээр үндэслэн гаргах,

2. Нөлөөллийн талбай дотор орших нөлөөлөл буурах функцыг харгалзах

нөлөөллийн жинлэсэн утга ба нөлөөлөл буурах зайн утгыг ашиглан

үргэлжилсэн нөлөөллийн хэмжигдэхүүнийг бодож олно.

3. Бүх үргэлжилсэн нөлөөллийн утгуудыг хамгийн их нөлөөллийн эрчмийн

утгатай нэгтгэх

4. Нэгтгэсэн утгуудыг их, дунд, бага гэсэн 3 төрлийн хэмжигдэхүүний бүсэд

байрлуулна.

Харгалзах НЭҮ-ийн нөлөөллийн параметрүүд эцсийн нөлөөлөлд өртөх газрын

хэмжээ ба нөлөөллийн хэмжээг гаргаж авахын тулд 3 төрлийн параметрийг НЭҮ бүр

дээр төрлөөс нь хамааруулан тооцох ёстой. Энэхүү 3 параметр буюу хувьсагчийг TNC-

гээс гаргасан мэргэжилтнүүдийн санал дээр үндэслэн тогтоосон. Хамгийн их нөлөөлөл

буурах зай нь метрээр байна. Нөлөөллийн жинлэсэн утга нь 3 утгын (300, 200 ба 100) аль

нэг нь байх ба эдгээр нь тархалтын эрчмээрээ ялгагдана. Нөлөөлөл буурах функц нь

Алгуур, Дунд, Огцом гэсэн 3 төрөлд хуваагдах ба НЭҮ бүрд харгалзах үргэлжилсэн

нөлөөллийн утгыг олоход ашиглагдана. Нөлөөллийн утгууд нь нөлөөллийн эх үүсвэрээс

зай холдох тусам буурдаг. Сонгосон функцээс хамаарч утгууд нь өөр өөрөөр буурдаг.

Жишээ нь: Огцом функц нь тасралтгүй үргэлжлэх нөлөөллийн хурдтай буурч байгаа

утгыг үзүүлэх бол Алгуур функц нь аажуу бууралтыг үзүүлнэ.

Page 44: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Тахирмаг 11. Харьцангуй нөлөөлөл буурах функцийн муруй

Харьцангуй нөлөөлөл буурах функцийн муруйнууд нөлөөллийн эрчмийг харгалзах

жинлэсэн утгын хамт %-иар харуулж байна. Жишээ нь, Хэрвээ нөлөөлөл үүсгэгч хүчин

зүйлийн нөлөөллийн жинлэсэн утга нь 100 бол хамгийн их нөлөөлөл буурах зай нь 500

м бөгөөд нөлөөлөл буурах функц нь алгуур, нөлөөллийн эх үүсвэрээс 250 метрийн зайд

орших нөлөөллийн эрчим 50 буюу 50 хувь байна.

Нөлөөлөлд өртөх газар, талбайн хэмжээ

Нөлөөлөлд өртөх газрыг тогтоохдоо Euclidian distance – растер мэдээг 10м-ийн

нарийвчлалтай үүсгэв. Энэхүү растер мэдээ НЭҮ-ээс пиксель нүдний төв цэг хүртэлх

шулуун зайнуудыг тогтоодог. Растер мэдээний нүдний утгууд 0-оос эхлэх ба НЭҮ-ийн

байрлалыг заах юм. НЭҮ бүрд хамаарах нөлөөлөл буурах зайн хамгийн их утга хүртэл

үргэлжилнэ. 10м-ийн нарийвчлалыг шороон зам гэх мэт жижиг обьектуудыг зураглахын

тулд сонгодог.

Нөлөөлөлд өртөх газрыг тогтоосны дараа растер мэдээний багц нь үргэлжилсэн

нөлөөллийн хэмжээг харуулах растерыг НЭҮ бүрийн хувьд гаргахад ашиглагдана. Энэ

үйлдлийг хийхдээ тохирох нөлөөлөл бууруулах функцийг ашигладаг.

Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг дараах томъёогоор тооцно.

Үүнд: 𝑆𝑖 = 𝐼∗1+𝐼2 ∗0.66+𝐼3 ∗0.33; Үүнд: 𝑆𝑖 - Нөлөөлөлд өртөх газрын хэмжээ (га)

• Is-Шууд нөлөөллийн талбай

• I1-10 Нөлөөлөл их талбай

• I2-20 Нөлөөлөл дунд талбай

• I3-30 Нөлөөлөл бага талбай

Төслийн их нөлөөлөлд хамрагдах талбайн га бүрийг 1-ээр, нөлөөлөл дунд байх

талбайн га-г 0.66-аар, бага нөлөөллийн талбайн га-г 0.33-аар тус тус үржүүлж нэмснээр

төслийн нөлөөлөлд өртөх нийт газрын хэмжээ буюу 𝑆𝑖 – г тогтооно. Төслийн нөлөөлөлд

өртөх газрын хэмжээ нь дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох

үндэс болно. Нийт нөлөөлөл: 620.75 га

Page 45: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 37. Нөлөөллийн эрчимийг харуулсан зураг

Зураг 38. Амьдрах орчны нөлөөллийн бүс болон нөлөөллийн талбайн давхцал

Дүйцүүлэн хамгаалал

ДХ-ыг хэрэгжүүлэх аргачлалын дагуу ДХ шаардлагатай талбайн хэмжээг тооцож

гаргахдаа хуримтлагдах нөлөөлөл ба нөлөөллийн хэмжээг илэрхийлэх бүсүүдийг

байрлалын 4 хүчин зүйлтэй харьцуулдаг. (Экосистемийн төрөл, Ландшафтын эрүүл

Page 46: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

байдал, Амьдрах орчны ангилал, Ландшафтын байршил). Эдгээр хүчин зүйлсийг эцсийн

дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрыг тогтооход авч үзнэ. ДХ-ын итгэлцүүрийн

матриксыг ашиглан аль нөлөөллийн бүс тухайн хүчин зүйл бүртэй хамааралтайгаар аль

ангилалд орж байгаа эсэхийг тооцож дүйцүүлэн хамгаалал хэрэгжүүлэх газрыг тогтоох

аргачлал, дүйцүүлэн хамгааллын итгэлцүүрийг ашиглан тогтоов.

ДХ-ын итгэлцүүрийг харгалзан дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газар нутгийн

хэмжээг дараах томъёогоор тооцоолно.

𝑆𝑜 = 𝑆𝐼∗𝑓𝑛𝑆𝑜=(𝐼1 ∗𝑓𝑛)+(0.66∗𝐼2 ∗𝑓𝑛)+(0.33∗𝐼3 ∗𝑓𝑛)=∑{𝑓𝑛(2∗𝐼𝑠+𝐼1 +0.66∗𝐼2 +0.33∗𝐼3)}

Үүнд: 𝑆𝑜-Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн хэмжээ (га)

𝑓𝑛-Дүйцүүлэн хамгааллын итгэлцүүрийн аль нэг тохирох утга

𝑆𝐼- Нөлөөлөлд өртөх талбайн хэмжээ

Төслийн хэмжээнд 1463 га талбайг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай гэж тооцоогоор

гарч байна.

Дүйцүүлэн хамгааллын зардлыг тооцох

𝑬𝒐 = 𝑺𝒐∗{(𝑪∗𝑹)∗(𝟏+𝒓)𝒕}

Үүнд: Eo – Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардал

𝑆𝑜 - Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай, шууд болон шууд бус нөлөөлөлд

өртсөн талбайн хэмжээ (га)

C – Дүйцүүлэн хамгаалах нэг га-д ногдох зардал; C=(5т.н)10

𝑅 – Дүйцүүлэн хамгааллын харьцааны итгэлцүүрийн утга

R=1011, (1+𝑟) – хэрэв дүйцүүлэн хамгааллын зардлыг нэгээс илүү

жилээр төлөвлөх бол инфляц тооцно.

Итгэлцүүр дээр тулгуурласан нийт ДХ ажилд шаардагдах нэгж= 1463

Дүйцүүлэн хамгааллын зардал = $5; Дүйцүүлэн хамгааллын нийт зардал = $7315

Энэ зардлын тооцоо нь ТNС-н дүйцүүлэн хамгааллын программ хангамжийн

тусламжтайгаар тооцоолсон ба үүнд дүйцүүлэн хамгаалах ажилд жилд 7315 доллар

зарцуулах шардлагатай гэж гарч байна.

Экосистем төрөл

Маш ховор (3) Ховор (1.5) Хэвийн (0.2)

Нөлөөлөл

ангилал Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН

Их (1) 11.36 34 0 0 232.07 46

Дунд (0.66) 3.76 7 0 0 71.46 9

Бага (0.33) 12.34 12 0 0 289.76 19

Дүйцүүлэн хамгааллын нийт нэгж= 127

Амьдрах орчны ангилал

Чухал (3) Хэвийн (1.5) Өөрчлөгдсөн (0.2)

Нөлөөллийн

ангилал Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН

Page 47: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Их (1) 0 0 0 0 243.43 49

Дунд (0.66) 0 0 0 0 75.22 10

Бага (0.33) 0 0 0 0 302.1 20

Дүйцүүлэн хамгааллын нийт нэгж = 79

Ландшафтын эрүүл байдал

Сайн (3) Дунд зэрэг (1.5) Муу (0.2)

Нөлөөллийн

ангилал Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН

Их (1) 0 0 0 0 243.43 49

Дунд (0.66) 0 0 0 0 75.22 10

Бага (0.33) 0 0 0 0 302.1 20

Дүйцүүлэн хамгааллын нийт нэгж = 79

Ландшафтын байршил

Их (3) Дунд (1.5) Бага (0.2)

Нөлөөллийн

ангилал Жинхэн(га) ДХН Жинхэн(га) ДХН Жинхэн(га)

ДХ

Н

Их (1) 0 0 243.43 365 0 0

Дунд (0.66) 0 0 75.22 74 0 0

Бага(0.33) 0 0 302.1 150 0 0

Дүйцүүлэн хамгааллын нийт нэгж = 79

Төслийн хугацаа Дунд (1.5)

Нөлөөллийн

ангилал Жинхэн(га) ДХН

Их (1) 243.43 365

Дунд (0.66) 75.22 74

Бага (0.33) 302.1 150

Дүйцүүлэн хамгааллын нийт нэгж = 589

Байрлалын хүчин зүйлс

4 төрлийн байрлалын хүчин зүйлсийг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс гарсан

мэдээллийн багц дээр тулгуурлан тогтооно. Экологийн бүс нутгийн үнэлгээгээр Монгол

Page 48: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

орны газар нутгийг биологийн олон янз байдлын чухал байдлаар нь 3 төрөлд ангилсан

байдаг. Эдгээр ангилал бүр өөр өөр нэртэй, харин хүчин зүйл бүр ижил итгэлцүүрийг

ашигладаг. Өндөр ангилал нь 3-1 гэсэн утгыг, дунд ангилал нь 1.5-1 гэсэн утгыг, бага

ангилал нь 0.2-1 гэсэн утгыг шаардана. Жишээлбэл өндөр гэсэн ангилалд багтах газрын

1 га хэмжээтэй нөлөөлөл нь 3 га газрыг дүйцүүлэн хамгаалахыг шаарддаг.

Дүйцүүлэн хамгаалах газар нь нөлөөлөл үүссэн тухайн экологийн бүс эсвэл ус

хураах талбайн хилийн дотор хэрэгжинэ. Дүйцүүлэн хамгаалах газар ба түүний

байршлыг сонгохдоо БОНХЯ-аас баталсан дүйцүүлэн хамгааллын аргачлалыг

үндэслэнэ. Дүйцүүлэн хамгаалах газрыг тогтоохдоо нөлөөлөлд өртсөн газартай ойр

байх, экологийн хувьд дүйцэхүйц байх зарчмыг баримтална.

Тухайлбал: - Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдалтай экологийн хувьд

дүйцэхүйц байх, энэ шаардлагыг хангахын тулд Экологийн бүс нутгийн үнэлгээний

мэдээллийг ашиглан нөлөөлөлд өртсөн газартай ижил төстэй экосистем бүхий газар

сонгоно. http://s3.amazonaws.com/DevByDesign-Web/MitDesignTool/index.html

Зураг 39. Тухайн төслийн хувьд Дүйцүүлэн хамгаалалт хэрэгжүүлэх боломжит газруудын

байршил

Дүйцүүлэн хамгаалахаар сонгон авсан газарт биологийн олон янз байдалд сөрөг

нөлөөлөл үзүүлж болзошгүй ашигт малтмалын хайгуул, олборлолын тусгай зөвшөөрөл

олгох гэх мэт хөгжлийн үйл ажиллагаа, бусад сөрөг нөлөөлөл бүхий газар ашиглах

Page 49: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

зөвшөөрлийг давхардуулан олгохгүй байх үүднээс уг газрыг дүйцүүлэн хамгааллын

туршид хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, Дүйцүүлэн хамгааллыг

хэрэгжүүлэхээр сонгон авсан газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад

авах асуудлыг зохих шатны төрийн байгууллагууд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн ашигт

малтмал, газрын тос, цацраг идэвхит бодисын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үед

дүйцүүлэн хамгаалах газрыг Ашигт малтмалын кадастрын бүртгэлд оруулж,

ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцуулан олгохоос сэргийлэх нь зүйтэй.

Зураг 40. ДХ-ын байршил тогтоох аргачлалын жишээ

Page 50: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 41. Дүйцүүлэн хамгаалалт хийх хамгийн боломжит газар

Энэ төслийн хувьд Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус сум, Өмнөговь

аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумдын нутгийг дамнан орших

Өөшийн нуруунд төслийн дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг зохих талбайн хэмжээнд

авч хэрэгжүүлэх нь БОАЖЯ-наас баталсан дүйцүүлэн хамгааллын аргачлалын

шаардлагад нийцэж байна.

Уг төслийн дүйцүүлэн хамгааллын зардлын тухайд, 7315$-ын зардал гарч

байна./TNC-ийн ДХ-ын аргачлалаар 2016 оны 9 сард тооцоолов. /

Уг төсөл нь хамрах талбай, хүчин чадлаар бага төдийгүй, байгалийн баялгийг

түүхийгээр нь шууд экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох

төсөл юм.

БОАЖЯ-наас төсөл хэрэгжүүлэгчийг Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

хэрэгжүүлэхийг шаардсан тохиолдолд “Дүйцүүлэн хамгаалал хийх ажлын төлөвлөгөө”-

г тусад нь тайлан болгон боловсруулж ажиллахыг санал болгож байна.

2017 оны хувьд Дэлгэрхангай сумын Засаг захиргааны байгууллагатай хамтран

ажиллах тохиролцоонд хүрч гэрээ ёсоор дүйцүүлэн хамгааллын ажлыг орон нутгийн

саналын дагуу Ногоон толгой, Ухаа худаг зэрэг мод тариалалтын талбайд хийж

гүйцэтгэж эхэлсэн байна. (Орон нутгаас төсөл хэрэгжүүлэгчид ирүүлсэн саналыг

хавсралтаар оруулав.)

Page 51: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

3.4. Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээ

Төслийн талбайгаас 200м зайд малчин О.Мөнхжаргал гуайн өвөлжөө оршино.

Малчин өрх хэдийгээр төслийн тусгай зөвшөөрлийн талбайд бус ч гэсэн тайлангийн

хоёрдугаар бүлэгт тусгасны дагуу уурхайгаас уг малчин айлд тоосжилт, дуу чимээний

бохирдол болон бэлчээр хашигдах зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.

БОННҮ-ний тайланг боловсруулах явцдаа О.Мөнхжаргал гуайнд очиж,

ярилцахад “МАК уурхайн цахилгааны шугам нь манай хаваржааны хажуугаар 100м-ийн

зайтай өнгөрдөг. Тэр цахилгааны шугамнаас манай хаваржаа руу цахилгаан татаад өгвөл

бид өвөлжөөгөө шилжүүлэн нүүлгэхэд татгалзах зүйлгүй болно” гэж санал гаргасан.

(О.Мөнхжаргал гуайн бэлчээрийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг

хавсаргав.)

Зураг 42. Хамгийн ойр орших өвөлжөөний байрлал /Энэ өвөлжөө нь 17436 тоот

ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дотор байна./

Иймд малчин О.Мөнхжаргал гуайн хүсэлтийн дагуу уурхайгаас 3.5км-ын зайд

орших хаваржаа руу нь цахилгаан эрчим хүчээр ханган өгч нүүлгэн шилжүүлэх ажлыг

хийж болох юм.

Ингэснээр мал нь өвөлжөөний орчим буюу уурхайн ашиглалтын бүст орж ирэх

явдал багасч, учирч болзошгүй эрсдлээс зайлсхийхээс гадна, хариуцлагатай уул уурхайн

үлгэрчилсэн жишээ болох юм. Нүүлгэн шилжлүүлсний дараагаар малчин О.Мөнхжаргал

гуайтай нүүлгэн шилжүүлж, гомдолгүй болсон тухай 2 хувь акт үйлдэж, орон нутгийн

төрийн байгууллагын холбогдох албан хаагчаар баталгаажуулна. Нүүлгэн шилжүүлэх

Page 52: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

ажлыг бүрэн гүйцэт хийж дуусган, акт үйлдэж, баталгаажуулсан тохиолдолд малчин

О.Мөнхжаргал гуайд ямар нэгэн нөхөн төлбөр олгох шаардлагагүй болно.

3.5. Хог хаягдлын менежмент

Хог хаягдал нь орчны бохирдлыг үүсгэгч хамгийн том нөлөөлөгч болдог. Хог

хаягдлыг ашиглаж чадвал үргүй зардал бууруулах сайн талтай ч муу менежмент хийвэл

хүрээлэн буй орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашлаад

төслийн үйл ажиллагааг доголдуулж ч мэднэ. Иймээс төсөл хэрэгжүүлэгч компани нь

хог хаягдлын асуудлыг зөв менежменттэй шийдвэрлэх шаардлагатай.

Хог хаягдлын менежментийн гол зорилго: Хүрээлэн буй орчинд учирч болзошгүй

бохирдлоос урьдчилан сэргийлж, үргүй зардал хэмнэхэд оршино.

Бүх төрлийн хог хаягдлын дамжлага:

Хог хаягдлын дамжлага

Дээрх системээс харахад бидний хэрэглэж буй эд зүйл нь нэг талаараа хаягдал,

харин хаягдал нь бүтээгдэхүүн гэж ойлгож болох юм. Бүх төрлийн хог хаягдлыг дахин

ашиглаж болох ба зөв технологи дамжлагаар орох нь хамгийн чухал.

Хог хаягдлын менежмент нь дээрх системийн ногоон шугамны дагуу ажиллахыг

шаарддаг ба энэ нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулахгүй байх юм.

Уурхайн хог хаягдал:

Нэгдүгээр бүлэгт тооцоолсны дагуу ахуйн болон үйлдвэрлэлийн гэсэн 2 төрлийн

хог хаягдал гарах ба үүнд дараах менежментийг нэвтрүүлснээр хог хаягдлын

менежментийн зорилго биелэх юм. Үүнд:

- Бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүртгэл хөтөлж байх

- Хуванцар болон гялгар уутан, химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах,

байгалийн органик материал түлхүү ашиглах

- Хаягдал нь эх үүсвэрээсээ бүрэн бүтэн биет хэлбэрээр гарах бүтээгдэхүүнийг

дахин олгохдоо хаягдал болж буй өмнөх бүтээгдэхүүнийг орлон авч байх,

Ингэснээр ажилчид тухайн хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, хог хаягдлын

Бүтээгдэхүүн Ашиглалт Зориулалтын

дагуу ашиглах

боломжгүй болсон

үед хаягдал

Хаягдал

Дахин ашиглах

Ангилан ялгалт

Устгах Түүхий эд авах

цэгт

худалдаалах

Мэргэжлийн

байгууллагад

нийлүүлэх

Зохих

технологийн

дагуу устгах

Өөр зориулалтаар

ашиглах буюу

бүтээгдэхүүн

болох

Үйлдвэрт

хүргүүлэх

Дахин

боловсруулах

Page 53: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

бүртгэл мэдээлэл үнэн зөв гарах давуу талтай. Жишээ нь: ажлын бээлий. Ажлын

бээлийг ажилчдад олгохдоо хуучин ашиглаад хэрэггүй болсон бээлийг зөрүүнд

нь авч хураах. Энэ нь бээлийний ил задгай хаягдах байдлаас урьдчилан сэргийлж

байгаа юм. Ажилчдаас ирсэн хаягдал бээлийнүүдийг угааж цэвэрлээд дахин

ашиглаж ч болно. Ингэснээр зардал хэмнэх давуу талтай. Цаашид техникийн

сэлбэг, эд анги, өөр бусад биет эд хөрөнгийг дээрх жишээний дагуу менежмент

хийж байх нь зүйтэй юм.

- Хог хаягдлын хор уршгийн талаарх мэдээлэл бүхий самбар байршуулж, 5 буюу

түүнээс дээш ажилчид цугларах талбайд байршуулах

- Ажилчдыг хог хаягдлыг ангилан ялгадаг байх, ил задгай хог хаяхгүй байхад

хэвшүүлэх

- Хог хаягдлын бүртгэл мэдээллийг байнга хөтлөх

- Хог хаягдлын ангилан ялгалтыг төрөлжүүлэх, дахин ашиглах. Жишээ нь:

техникийн агаар шүүгчийн торыг авч жижиг хашаа хийхэд ашиглах, маслоны

шүүрийг цэвэрлэн цацруулагч хуулга нааж, замын тэмдэгжүүлэлт хийх, пошкиор

төрөл бүрийн ширээ сандал г.м, дахин боловсруулагдах бүтээгдэхүүн болох шил,

лааз, хуванцар, цаасан хайрцаг, төмөр, мод, пластик материал, яс, шатах тослох

материал зэргийг тусад нь ангилан ялган авч, түүхий эд авах цэг болон дахин

ашиглах үйлдвэрт нийлүүлэх, түүний бүртгэл мэдээллийг хөтлөх

- Хогын цэгт сар бүр ариутгал хийж байх

- Нийт ажилчидтай хамтран бүх нийтийн цэвэрлэгээ хийлгэх

- Одоогийн байгаа хогийн цэгийг шинэчлэх

Зураг 43. Одоогийн хог хаягдлын цэг

Page 54: Хүснэгт 1. Магадлан жагсаах арга

Зураг 44. Хог хаягдлын цэгийн шийдэл

- Доод суурь нь хатуу хучилттай, дээр нь хур тунадас унахааргүй сүүдрэвч маягийн

хаалттай, ханан тал нь салхи чөлөөтэй нэвтрэхүйц торон байх

- Ахуйн хэрэглээний хуурай хог хаягдлыг устгахдаа орон нутгаас зөвшөөрөл авч,

захирамж гаргуулан, ландфилл технологи ашиглаж устгах, устгахдаа орон

нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналтанд ажиллах

- Органик хаягдлыг төслийн байгаль орчны мэргэжилтний хяналтанд шимт

хөрсний овоолгоны хөрсөнд булж байх

- Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах

- Нийт ажилчдад зөвхөн хог хаягдлын тухай /хог хаягдлын эх үүсвэр, хог хаягдлын

хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөллийн тухай, хог хаягдлыг ангилах

ялгах тухай, хог хаягдлын журмын тухай г.м/ сэдэвчилсэн сургалт зохион

байгуулж, практик туршилт хийж, ажилчдыг зөв хандлагад суралцуулах

Дээрх арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэхийн тулд өөрийн уурхайн онцлогт

тохирсон хог хаягдлын журам боловсруулж, байгаль орчны удирдлагын тогтолцооны

дагуу удирдлагаар батлуулж, биелэлтэнд хяналт тавьж ажиллах шаардлагатай юм.