lekts10

11
ЛЕКЦ ¹10 Сэдэв: Үр тариаг тээрэмдэх процесс Тээрэмдэлтийн төрөл, ангилал Тээрэмдэх машины технологи ажиллагаа Тээрэмдэх процессын үр ашгийн үнэлгээ Хатуу биеийг нунтаг болгох үйл ажиллагааг 2 аргаар явуулдаг. Үүнд: Энгийн Нийлмэл Хэрэв нунтаглагдах бүтээгдэхүүн нэг төрлийн байвал түүний бүтцэн дэх хэсгүүд бүтэц механик шинжийн хувьд адилхан байна. Гарсан бүтээгдэхүүн нь ч нэг төрлийн нунтаг болно. Үүнийг энгийн тээрэмдэлт гэнэ. Хэрэв нэг төрлийн биш байвал химийн бүрэлдэхүүн, механик шинжээрээ хэсэг тус бүр хоорондоо ялгагдана. Энэ тохиолдолд шинж чанарын зөрүүг нэмэгдүүлэх замаар өөр өөр шинж чанар бүхий (хэмжээ, химийн бүтэц) нунтаг хэсгүүдийг гарган авна. Үүнийг нийлмэл тээрэмдэлт гэнэ. Өөрөөр хэлбэл тавьсан зорилгодоо хүрэхийн тулд олон удаагийн нунтаглалт шаардлагатай болно. Олон сортын гурил үйлдвэрлэх үед энэ аргыг хэрэглэнэ. Нийлмэл тээрэмдэлтийг дараах үе шатаар явуулна. Үүнд: - няцлах - өнгөлөх - тээрэмдэх

Upload: 96675604

Post on 31-Mar-2015

348 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: lekts10

ЛЕКЦ ¹10

Сэдэв: Үр тариаг тээрэмдэх процесс

Тээрэмдэлтийн төрөл, ангилал

Тээрэмдэх машины технологи ажиллагаа

Тээрэмдэх процессын үр ашгийн үнэлгээ

Хатуу биеийг нунтаг болгох үйл ажиллагааг 2 аргаар явуулдаг. Үүнд:

Энгийн

Нийлмэл

Хэрэв нунтаглагдах бүтээгдэхүүн нэг төрлийн байвал түүний бүтцэн дэх хэсгүүд

бүтэц механик шинжийн хувьд адилхан байна. Гарсан бүтээгдэхүүн нь ч нэг

төрлийн нунтаг болно. Үүнийг энгийн тээрэмдэлт гэнэ.

Хэрэв нэг төрлийн биш байвал химийн бүрэлдэхүүн, механик шинжээрээ хэсэг тус

бүр хоорондоо ялгагдана. Энэ тохиолдолд шинж чанарын зөрүүг нэмэгдүүлэх

замаар өөр өөр шинж чанар бүхий (хэмжээ, химийн бүтэц) нунтаг хэсгүүдийг

гарган авна. Үүнийг нийлмэл тээрэмдэлт гэнэ. Өөрөөр хэлбэл тавьсан зорилгодоо

хүрэхийн тулд олон удаагийн нунтаглалт шаардлагатай болно. Олон сортын гурил

үйлдвэрлэх үед энэ аргыг хэрэглэнэ. Нийлмэл тээрэмдэлтийг дараах үе шатаар

явуулна. Үүнд:

- няцлах

- өнгөлөх

- тээрэмдэх

Няцлах процесс нь үр тариаг тээрэмдэж аль болох их хэмжээний завсрын

бүтээгдэхүүн гарган авах зорилготой. Өнгөлөх процесс нь завсрын бүтээгдэхүүний

чанарыг сайжруулах зорилготой. Тээрэмдэх процесс нь баяжуулагдсан завсрын

бүтээгдэхүүнээс сайн чанарын гурил гарган авах зорилго тавина.

Эдгээр үе шатуудыг хэрхэн зөв зохион байгуулж явуулснаас бүтээгдэхүүний чанар,

бэлэн бүтээгдэхүүний үнэ, нунтаглах машины энергийн зарцуулалт шалтгаална.

Нунтаглалтын хууль

Энэ нь хатуу биеийг шинэ гадаргуу үүсгэх замаар жижиг хэсгүүдэд хуваах процесс

юм. Энэ процесс даралт, үрэлт, цохилтын хүчээр шилжилт шахалтын деформац

Page 2: lekts10

үүсгэх замаар явагдана. Гаднын хүчний үйлчлэлийн нөлөөгөөр биеийн гадаргууд

хүчдэл үүсч улмаар ан цав гарч эхэлнэ. Материалын бат бэх чанарыг алдагдуулах

үүднээс энерги зарцуулах ба энергийн зарим хэсэг нь үүсэх үрэлт болон ажлын

эрхтний элэгдэлд зарцуулагдана.

Нунтаглалтын нэгдсэн хууль энергийн бүх хэлбэрийг тооцсон байна.

M - нунтаглалтын циклийн тоо

S – материалын хүчдэл (критик)

V - деформацид орж буй материалын эзэлхүүн

W - материалын гадаргуугийн хувийн энерги

F - нунтаглалтын үед шинээр үүсэх гадаргууны хэмжээ

A – нунтаглалтын зэргээс хамаарах коэффициент

A - деформацийн болон ажлын эрхтний үрэлтийн ажил

E - уян хатны модуль

Энергийн зардлыг багасгахын тулд:

- деформацийн циклийн тоог багасгах

- хүчдэлийг бууруулах

- уян хатан чанарын модулийн утгыг нэмэгдүүлэх (УДБ-ын үр дүнд)

- F - минимум байх (зайлшгүй)

- машины эд ангийн бат бэх чанарыг нэмэгдүүлэх (элэгдэлд орохгүй)

Тээрэмдэх машин дээр нунтаглах

Энэ машины үндсэн эд анги нь хэвтээ байрлалтай урд урдаасаа эргэдэг ирт

гадаргуутай 2 гол байна. Нунтаглагдаж байгаа бүтээгдэхүүний шинж чанар

төрлөөс хамаарч янз бүрийн геометрийн кинематикийн ачааллын параметрийг

хэрэглэнэ. Гурилын үйлдвэрт нунтаглалтын зэргийг бүтээгдэхүүний нийт гаралтаар

тодорхойлно. Энэ үзүүлэлтэнд машины параметрүүд нөлөөлнө.

- 2 голын хоорондох зай бүтээгдэхүүний гаралтанд нөлөөлөх байдлыг дараах

томьёогоор олно.

Page 3: lekts10

Үр тарианы чанарын тэнцвэржүүлж тээрэмдэлтийн жор зохиох: Гурилын үйлдвэрт

чанарын хувьд харилцан адилгүй үр тариа хүлээн авдаг тул тэдгээрийг тус бүрд нь

боловсруулахад ихээхэн хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулахаас гадна

үйлдвэрлэсэн гурил ч чанарын хувьд харилцан адилгүй болох нь ойлгомжтой.

Иймээс гурилын үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах үр тарианы

ашиглалтыг сайжруулах гурилын чанар гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үр тарианы

чанарыг тэнцвэржүүлж тээрэмдэх, жор зохиодог.

Үйлдвэрийн жигд ажилладаг хангахын тулд үр тарианы нөөцийг 10 - аас

доошгүй хоногт хүрэлцэж байхаар тооцно.

Тээрэмдэх жор зохиоход үр тариаг түүний төрөл сорт чанараар нь ангилж

хадгалах нь онцгой ач холбогдолтой. Иймээс үр тариаг дараахь байдлаар ангилж

хадгалах шаардлагатай гэж үздэг.

Мөн үр тариаг хатуу зөөлөн хүчит болон хольцын хэмжээ хортон шавьжаар

бохирдсон байдлаар нь ангилан хадгална. Тухайлбал: буудайн хүчийг түүнд

агуулагдах уураг, нойтон цавуулгийн хэмжээ цавуулгийн чанар шилэнцэр болон

талх болох чанарын үзүүлэлтээр тодорхойлно. (Хүснэгт ¹ 15)

Чанарын хувьд хүчит болон сул ангиллын буудайд тээрэмдэх жор

зохиосноор сул чанартай буудайн гурилын талх болох чанар мэдэгдэхүйц

дээшилж байгааг туршилтаар тодорхойлсон байна.

Буудайн гурилын талх болох чанарын өөрчлөлтийг дараахь томьёогоор

тооцно.

Энд: Y1 –Тээрэмдэх жор хийгдсэн буудайн гурилын талхны эзэлхүүн, см3

Y2 - Чанарын сул ангиллын буудайн гурилын талхны эзэлхүүн, см3

Тээрэмдэх жорыг үр тарианы чийг, үнслэг, шилэнцэр, цавуулаг зэрэг

үзүүлэлтүүдийг харгалзан урвуу хамаарлын үндсэн хэсгээр тооцоо хийх,

графикийн зэрэг хэд хэдэн аргаар зохиодог.

Тээрэмдэлтийн хольц зохиох үндсэн шаардлага

Тээрэмдэлтийн хольц зохиох тооцооны арга

Page 4: lekts10

I. Гурилын үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг хангахад үр тарианы ашиглалтыг

сайжруулахад, бэлэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд тээрэмдэлтийн хольц

чухал ач холбогдолтой. Тээрэмдэлтийн хольц шаардлага нь:

- янз бүрийн нутаг районоос янз бүрийн чанарын тариа

- тус тусад нь боловсруулах нь бэлэн бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх

- түүхий эдийг аль болох хаягдалгүй ашиглах хэрэгтэй.

1. Тариа нь чанарын хувьд боловсруулалтанд орох шаардлага хангасан. Жишээ нь

тариа цэвэрлэх хэсэг рүү чийглэг -13,5-14,5%, хог хольц – 2%, хорт хольц 0.2%,

ү.хольц-5% гэх мэт.

2. Технологийн процесст мөрдөж байгаа горимыг алдагдуулахгүйгээр байх

3. Гарсан бэлэн бүтээгдэхүүн нь стандартад нийцэж байх Тээрэмдэлтийн хольцыг

ихэвчлэн элеваторт зохионо. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч тодорхой

хэмжээгээр зохиож бэлтгэнэ (24ц-36цаг)

II. Тээрэмдэлтийн хольц зохиохдоо шилэнцэр, чийглэг, үнслэг, цавуулаг зэрэг

үзүүлэлтүүдийн аль нэгийг сонгоно.

Тээрэмдэлтийн хольц зохиохдоо тооцооны ба графикийн аргыг хэрэглэнэ. Жишээ

нь 52 % шилэнцэртэй 300тн тариа бэлтгэх шаардлагатай.

1-р хэсэгт - 58m ба n – коэффициент

b – гол хоорондын зай

Ирний хэлбэр нь нунтаглах процесст нөлөөлнө

Ирний хөндлөн огтлолыг авч үзэхэд 2 хажуу нь тэгш бус байна.

Бага S-тай ирмэгийг – ир

өнцөг

Том S – тай ирмэгийг – нуруу

Ир нь тодорхой өнцгөөр байрлана. (налуутай % илэрхийлэгдэнэ)

Налуу ихсэхэд нунтаглалтын идэвх өсөж улмаар нунтаглалтын бүс дэх хэсгүүдэд

ирний үйлчлэлийн тоо өснө. Нунтаглалтын ажиллагаанд ирний харилцан байрлал

нөлөөлнө.

ир х ир - тээрэмдэлтийн зэрэг өсөж энергийн зарцуулалт багасна.

Энэ үед их хэмжээний хальс няцлагдах тул бүтээгдэхүүний чанарт муу.

нуруу х нуруу – энергийн зарцуулалт ихсэж тээрэмдэлтийн зэрэг буурна.

Page 5: lekts10

Голын 1 см тойрог дахь ирний тоо (нягт) гурилын төрлөөс шалтгаална. R - олон

байх тусам нягт их байна. Ирний ямар ч байрлалын үед нягт ихсэхэд

бүтээгдэхүүний нийт гаралт нэмэгддэг. Өндөр чанартай гурил авахын тулд

өнгөлөх, тээрэмдэх системүүдэд жижиг иртэй голыг ашиглана. Бусад кинематик

параметрүүд хэрхэн нөлөөлөхийг авч үзье.

Голын эргэлтийн хурд ихэссэнээс бүтээгдэхүүнд үйлчлэх хүч өснө. Хурдны

харьцаа (голын дифференциал) нунтаглалтын зэрэгт шууд пропорциональ

хамааралтай.

2 голын ирний харилцан үйлчлэлийн максималын тоо:

% шил

2-р хэсэгт - 50% шил

3-р хэсэгт - 40% шил, тариа хадгалагдаж байсан.

S - нунтаглалтын замын урт (мм)

n - коэффициент

Тээрэмдэх машины технологи ажиллагаа

Тээрэмдэх машины технологи ажиллагаа нь дараах хүчин зүйлээс хамаарна. Үүнд:

- Гурилын төрөл

-Тарианы технологийн шинж чанар

-Тээрэмдэх машины геометрийн болон кинематикийн параметр

- Ачааллын байдал

Тухайн процессын ажиллагаа нь үйлдвэрлэж байгаа гурилын төрлөөс хамаарч

системийн тоог тодорхойлно. 1 ба 2 сортын гурил үйлдвэрлэхэд системийн тоо

олон сортын гурилынхаас бага байна. Системийн хуваарь гэж тухайн үеийн

системд гарган авсан бүтээгдэхүүний гарц гэж ойлгож болно

Үрийн хатуулаг, бат бөх чанар нь тээрэмдэх ажиллагаанд онцгой нөлөөтэй. Улаан

буудай нь хатуу ба зөөлөн гэж байдаг. Хатуу улаан буудайнаас их хэмжээний

завсрын бүтээгдэхүүн зөөлөн улаан буудайнаас бага хэмжээний завсрын

бүтээгдэхүүн авна. Өндөр ширхэгтэй үр тариаг тээрэмдэхэд их энерги зарцуулах

Page 6: lekts10

боловч завсрын бүтээгдэхүүн их авна. Гурилархаг эндоспермтэй үр амархан

тээрэмдэгдэх боловч шигшихэд хүндрэлтэй байдаг.

Кинематикийн параметрт:

- хурдан эргэлдэгч голын эргэлтийн хурд

- удаан эргэлдэгч голын хурд

- голын дифференциал буюу 2 голын хурдны харьцаа

Геометрийн параметрт

- Голын урт диаметр

- Голын ирний тодорхойлолт

- Ирний харилцан байрлал

Чийг - тариаг тээрэмдэхэд гол нөлөөтэй. Чийг ихтэй тариаг тээрэмдэхэд хуурай

тариаг бодвол их хэмжээний энерги зарцуулна. Энэ нь түүний уян хатан чанар

нэмэгдсэнтэй холбоотой. Ялангуяа энэ үед зөвхөн том крупаны гарц буурна.

(Бусад нь бараг өөрчлөлтгүй) Крупа үүсэх процессийн үед бүтээгдэхүүний үнслэгч

багасч тээрэмдэлтэнд зарцуулах энерги нэмэгдэнэ.

- тойргийн хурд хурдан эргэлдэгч голын

- 2 голын хурдын харьцаа

- геометрын параметрт

- 2 голын хоорондын зай

- голын гадаргуу ирний тодорхойлолт

- ирний байрлал

- ирний тоо

- ирний нaлуу

- голын диаметр - , урт -

- голын тойргийн хурд нэмэгдэх тутам тарианы бүтээгдэхүүний тээрэмдпэлтийг

зэрэг өсдөг

- Крупа үүсэх үед К = 2.5 төгсгөлийн бүтээгдэхүүн боловсруулах үед К = 2.0

- Өнгөлөх К = 1.2 - 1.5

- Тээрэмдэх чанар 1-р чанар К = 1.5 -1.8, 2 - р чанар К = 1.5

- Улаан буудайн сортын гурил үйлдвэрлэх үед в = 1.5 – 0.03мм ихэнх системд

голын хоорондох зай багассанаар гурилын үнслэг нэмэгдэнэ.

Page 7: lekts10

- Няцлах системд ихэвчлэн ирт гадаргуутай голыг хэрэглэх ба түүний нягт нь 1 см -

т 3.5- 8 байдаг. Өнгөлөх тээрэмдэх системд 9 -11 байна.

Ирний налуу /У/ тээрдэмдэх процессийн идэвхэд их нөлөөлнө. У = 8% болоход

няцлах системийн завсрын бүтээгдэхүүний гарц буурч чанар сайжирна.

Ирний байрлал:

А. Ир ирээрээ

Б. Нуруу нуруугаараа

Нунтаглах технологийн процесс

технологийн ашгийн үнэлгээ

Ашигт ажиллагаа нь:

- нунтаглалтын зэрэг

- энергийн багтаамж

- хувийн ачаалал (нэгж) - аас хамаарна.

Нунтаглалтын зэрэг гэдэг нь бүтээгдэхүүний нунтаглалтын дараахь ширхэгийн

нийт гадаргуугийн хэмжээг нунтаглалтын өмнөх гадаргуугийн хэмжээнд

харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэнэ.

Гурилын үйлдвэрт тодорхой ¹ шигшүүрийн нэвтрэлтээр тооцдог.

m1; m2 - бүтээгдэхүүн дэх нэвтрэлтийн хэмжээ (нунтаглахын өмнөх ба дараахь)

Энергийн багтаамж гэдэг нь шинэ гадаргуу үүсэхэд зарцуулж байгаа ажил юм.

Гурилын үйлдвэрт 1 т гурил хийхэд зарцуулах энергээр нь тооцдог.

Нэгж ачаалал нь (олон сортын гурил хийх үед)

65 - 85 кг/см сут

Энерги зарцуулалтыг ус дулааны боловсруулалт явуулах замаар багасгаж болно.

Технологийн процессыг бүрэн дүгнэхийн тулд тоо ба чанарын үзүүлэлтийг давхар

авч үзнэ. Чанарын үзүүлэлтэд үнслэгийн бууралтыг тооцдог.

Page 8: lekts10

Нэгдсэн үзүүлэлт:

1 - р технологийн системд бүтээгдэхүүний нийт гаралт - 48%, энэ системд орж буй

1- р хэсгийн үнслэг / ZO/ =1%, / Z1/ = 0.45 %

2 - р хэсгийн үед үнслэг / ZO/ = 0.85%

/ Z1/ = 0.45 % (адилхан)

1 дэх системийн үзүүлэлтэд хүрэхийн тулд бүтээгдэхүүний гаралт 56.1%

хүртэл өсгөх буюу үнслэгийг 0.03% бууруулах шаардлагатай.

АШИГЛАХ ХЭВЛЭЛ

1. Алтанцэцэг Я, Батмэнд Р, Оюунчимэг Ч, Цэцгээ Д, “ Ургамлын

гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” УБ, 2000 он

2. Егоров Г.А “ Краткий курс мукомольного и крупяного производства”

Москва, 2000 он

3. Егоров Г.А “ Технология муки и крупы” Москва, 1999 он

4. Платонов П.Н, Пунков С.П, Фасман В.Б “ Элеваторы и склады”

Москва, 1987 он

5. Я. Баярхүү, Ц. Чимэддулам “Үр тариа боловсруулах технологи”

УБ, 2005 он