lekts4

9
ЛЕКЦ ¹4 Сэдэв: Үр тариаг элеваторт хадгалах Элеваторын технологи ажиллагаа Элеваторын төрөл Тоног төхөөрөмж ашиглалтын коэффициент, бункерийн ажлын график Элеватор нь үр тариаг хадгалах механикжсан агуулах бөгөөд үр тариаг хүлээн авч, анхан шатны боловсруулалт хийж, хадгалах үүрэгтэй. Энэ үйлдвэрлэлийн гол зорилго нь тариаг тоо ба чанарын алдагдалгүй хадгалах явдал юм. Бүтцийг авч үзвэл анхан шатны боловсруулалт буюу хольцноос цэвэрлэх, хатаах үйл ажиллагааг гүйцэтгэх хэсэг болох ажлын байр, хадгалах зориулалт бүхий силосноос бүрдэнэ. Элеватор нь дотроо гүйцэтгэх үүрэг, зориулалтаасаа шалтгаалж хэд хэдэн төрөл байна. Бэлтгэл элеватор Бэлтгэл элеватор дээр үр тарианы нөөц хадгалалтын тодорхой хэсэг нь төвлөрдөг. Тэнд үр тариа хадгалалтын 70%, дамжуулах, суурь элеваторуудад 18%, үйлдвэрлэгч болон боомтод 12% ноогддог байна. Бэлтгэл элеваторуудын гол даалгавар нь үр тариаг хүлээн авах, чанарыг нь сайжруулж, хуваарилах, хадгалах, үр тариаг хүлээн авах цэг рүү ачиж өгөх үүргийг хүлээдэг. Үр тариа хүлээн авалтын хугацааг хэдхэн хоногоор хязгаарладаг. (15-30 хоног) Энэ нь үр тарианы хадгалалтын багтаамжийг ихэсгэж өгдөг. Ачаа эргэлтийг эдийн засгийн үзүүлэлттэй холбон тодорхойлдог. Үүнд дараах эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.

Upload: 96675604

Post on 24-Nov-2014

170 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: lekts4

ЛЕКЦ ¹4

Сэдэв: Үр тариаг элеваторт хадгалах

Элеваторын технологи ажиллагаа

Элеваторын төрөл

Тоног төхөөрөмж ашиглалтын коэффициент, бункерийн ажлын

график

Элеватор нь үр тариаг хадгалах механикжсан агуулах бөгөөд үр тариаг

хүлээн авч, анхан шатны боловсруулалт хийж, хадгалах үүрэгтэй. Энэ

үйлдвэрлэлийн гол зорилго нь тариаг тоо ба чанарын алдагдалгүй хадгалах явдал

юм. Бүтцийг авч үзвэл анхан шатны боловсруулалт буюу хольцноос цэвэрлэх,

хатаах үйл ажиллагааг гүйцэтгэх хэсэг болох ажлын байр, хадгалах зориулалт

бүхий силосноос бүрдэнэ. Элеватор нь дотроо гүйцэтгэх үүрэг, зориулалтаасаа

шалтгаалж хэд хэдэн төрөл байна.

Бэлтгэл элеватор

Бэлтгэл элеватор дээр үр тарианы нөөц хадгалалтын тодорхой хэсэг нь төвлөрдөг.

Тэнд үр тариа хадгалалтын 70%, дамжуулах, суурь элеваторуудад 18%,

үйлдвэрлэгч болон боомтод 12% ноогддог байна. Бэлтгэл элеваторуудын гол

даалгавар нь үр тариаг хүлээн авах, чанарыг нь сайжруулж, хуваарилах, хадгалах,

үр тариаг хүлээн авах цэг рүү ачиж өгөх үүргийг хүлээдэг. Үр тариа хүлээн авалтын

хугацааг хэдхэн хоногоор хязгаарладаг. (15-30 хоног) Энэ нь үр тарианы

хадгалалтын багтаамжийг ихэсгэж өгдөг.

Ачаа эргэлтийг эдийн засгийн үзүүлэлттэй холбон тодорхойлдог. Үүнд дараах

эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг. Элеватор хамгийн их хэрэгцээтэй

нутаг, тариалалтын талбай түүний өсөлт, үр тариа хадгалалтын сангийн багтаамж

зэргийг харгалзан үзнэ.

Бэлтгэгч элеваторуудын загварууд

Элеватор Л - 2х100

Элеваторын их биены корпус нь төмөр бетонон 3 эгнээ өндөр 25м, хана нь шууд

суурь шаланд тулсан байдаг. Энэ элеваторын их биеийн багтаамж нь 150-170тонн,

Page 2: lekts4

энэ нь зайлшгүй шаардлага гарвал элеваторт их хэмжээний янз бүрийн сортын үр

тариаг байршуулах боломжтой байдаг.

Үндсэн суурь нь хоёр далавчтай, голдоо ажлын байгууламжтай, хоёр хажуу

талаараа их биеийн (силос) корпусаар хүрээлэгдсэн байдаг. Энэ элеваторын

хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Элеваторын угсралтын бүтээмжийн

онцлог нь гулсдаг тавцанг шууд суурь шалтай угсарсан байдаг. Элеватор нь ТНС-

100 хоёр босоо зөөгчөөр тоноглогдсон 7 туузан дамжуулагчтай. Цэвэрлэхийн тулд

хоёр сепараторыг байрлуулж цэвэрлэж байх үед хог хаягдлыг хянаж байх

зорилготой.

Элеватор Л - 2х100

Жилд 25 - 40 мянган тонн тариа ачаа эргэлттэй үйлдвэрт илүү тохиромжтой.

Бүтээмжийн чадал нь 100, 175 т/ц, шанаган жингүүдийг автомат жингээр сольсон.

Сепаратор нь (ПДП-10) - ыг ЗСМ - 50 сепаратороор сольж их биеийн корпусны

хажууд нэмэлт үр тариа хатаагч СП - 32 суурилуулсан.

Элеватор Л - 3х100

Атар ба атаржсан газрыг эзэмшихийн тулд бүтээгдсэн юм. ХАА-д их хэмжээний үр

тариа тарих талбайтай болж бэлтгэгч үйлдвэрүүдэд нэг сортын шинж чанартай үр

тариа их хэмжээгээр ирдэгээс болж тэдгээрийг хадгалахын тулд элеватор дээр их

хэмжээний багтаамжтай силос шаардлагатай болсон. Үүнд: Их биеийн корпусын

загвар нь дугуй төмөр бетонон хэлбэртэй их биеийн өндөр нь 30м, диаметр нь 6м

ба ханын зузаан нь 0.16м. Их бие бүрийн багтаамж нь 600тн. Элеваторын

үйлдвэрлэлийн бэлтгэлийн жилийн хэмжээ нь 40 - 70 мянган тонноос ихгүй газарт

зориулагдсан. Ийм хэмжээний ажлыг биелүүлэхийн тулд 3 босоо зөөгчийг

суурилуулсан ба нэг нь 100 тонн/цаг хүчин чадалтай.

Ажлын байрандаа 10тонныг шанаган хэлбэртэй жингээр жинлэдэг загварын

элеваторыг төмөр замын дагуу байрлуулдаг онцлогтой. Энэ нь төмөр замаас их

биеийн корпуст үр тариаг шилжүүлэн нэг зэрэг 4 том ачааны вагоныг дүүргэх,

буулгах боломжтой юм.

Элеватор Л - 4х175

Бэлтгэгч элеваторуудаас хамгийн том хүчтэй загварын нэг. Зарим бэлтгэгч

үйлдвэрүүдэд их хэмжээгээр үр тариа ирдгээс (200-300 тонн) багтаамж хүчин

Page 3: lekts4

чадал, технологийн хувьд цоо шинэ төхөөрөмж бүтээсэн юм. Шинэ элеватор 4

босоо зөөгчөөр тоноглогдсон үйлдвэрлэлийн хүчин чадал нь 175 т/ц, ачаа эргэлт

нь жилдээ 100 мянган тонн ба түүнээс дээр эргэлтийг хангаж өгдөг. Элеваторт 25

мянган тонн багтаамжтай их биеийн корпусын загвар хэрэглэгдсэн, 6 эгнээ

байрласан их биеийн диаметр нь 6 м ба өндөр нь 30 м. Үр тариа цэвэрлэх хэсэг нь

хүчин чадал ихтэйгээрээ онцлогтой. Тэр нь 4 сепаратороор тоноглогдсон нэг нь

100 т/ц. Хаягдлыг хянахын тулд дөрвөн сепараторыг байрлуулсан. Нэг нь 10 т/ц.

Цэвэрлэж байх үед гарах хаягдал тоос шороог тусгай бункерт хуримтлуулж хийн

шахуургаар хаягдлыг нь цех рүү явуулдаг.

Бэлтгэгч элеватор

РЗС-5х175-72. Багтаамж нь 150 мянган тонн. Зургаан их бие, корпус СКМ - 6х36,

хүлээн авах төхөөрөмж нь төмөр зам болон авто тээврээс буцаан явуулах нь мөн

адил. Үр тариаг хатаагч агрегат нь РД-2х25-70 хог хаягдлын бункер ажлын

байгууламжийн хэмжээ нь 24х30 метр, өндөр нь 57м. Ажлын байгууламжинд

технологийн төхөөрөмжүүдийг суурилуулсан байдаг. Таван иж бүрдэл босоо зөөгч

II-175 өндөр 54.7м. Таван автомат жин ДН-2000, дөрвөн иж бүрдэл сепаратор

ЗСМ-100, хоёр дугуйгүй гинжин дамжуулагч ЦТ-30 ба ЦТ-12, Их биеийн корпус нь

нэг бүр нь 23.800 тонн багтаамжтай диаметр нь 6м, ханын өндөр нь 30м.

Дамжуулагч ба суурь элеваторууд

Дамжуулагч элеватор: Үр тариаг нэг төрлийн тээврээс нөгөөд ачих хамгийн хямд

тээвэр болох усан замын тээвэрт их ашигладаг. Үүний багтаамж нь 25-50 мянган

тонн. Заримдаа үр тариаг 100 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх шаардлага гардаг.

Ийм тохиолдолд дамжуулагч элеватор нь суурь элеватор болон хувирдаг.

Суурь элеватор

Түүний үүрэг их хэмжээний үр тариаг хадгалах зориулалттай. Энэ нь үр тарианы

их урсгалын зам дагуу байрладагаараа онцлогтой. Суурь элеваторын багтаамж нь

маш том.

Суурь дамжуулах элеваторын загвар

Үр тариаг автомашин, төмөр зам, усан тээврээс хүлээн авч төмөр замын тээвэрт

ачдаг. Ажлын байгууламжиндаа 5 босоо зөөгчтэй, 350 т/ц бүтээмжтэй, 5 шанаган

жинтэй, 70тн ачаа өргөх чадалтай, 4 сепаратор, 4 хатаагчтай. Долоон эгнээ их

Page 4: lekts4

биеийн корпустай, их биеийн диаметр 7м, өндөр нь 30м, шатарчилсан дарааллаар

байрлуулсан байдаг. Элеватор нь алсын зайн удирдлагаар тоноглогдсон байдаг.

Үр тарианы нөөцийн сан

Нөөцийн сан нь төмөр зам усан тээврээс үр тариа хүлээн авч түүний удаан

хадгалалтыг хангаж өгдөг. Үр тарианы нөөцийн сангийн онцлог нь багтаамж ихтэй,

80-100тн мянга ба түүнээс дээш байна. Нөөцийн санд ирж байгаа үр тариаг дахин

цэвэрлэж, хатаадаг тул өндөр хүчин чадалтай хатаагч, цэвэрлэгч төхөөрөмжтэй

байна.

Үйлдвэрлэгчийн элеватор

Үйлдвэрлэлийн элеваторыг гурилын үйлдвэр, пивоны завод, будааны үйлдвэр,

багсармал тэжээлийн үйлдвэр зэрэг газруудын дэргэд байрлуулдаг. Үр тарианы

ихэнх хувийг гурил болгодгоос үйлдвэрлэлийн үр тарианы нөөцийг тээрмийн

элеватор уруу хандуулдаг байна.

Гурилын тээрмийн элеватор

Үр тарианы чанарыг алдагдуулахгүйгээр хадгалж гурилын чанарыг хангахад

зориулагдсан. Элеваторт 3-4 сарын үр тарианы нөөцийг бүрдүүлдэг. Энэ нь

үйлдвэрлэлийн ажлын горимыг алдагдуулахгүйн тулд 3 нэмэлт босоо зөөгчөөр

тоноглогдсон нэг нь 175 т/ц хүчин чадалтай, 2 сепаратортай мөн хатаалгын

төхөөрөмжтэй байна.

Элеваторын технологийн ажиллагаанд тариа хадгалах бункер гол үүрэгтэй.

Бункерийн ажлын график

Технологийн бүх процесст бункер оролцоно. (сеп-ын дээд, доод гэх мэт). Түүнийг

дүүргэх болон суллах нь тухайн процессын тодорхой орон зай хугацааг эзэлнэ.

Бункерийн ажиллагааг графикаар дүрсэлнэ. График байгуулахын өмнө тоног

төхөөрөмжийн ашиглалтын коэффициентийг авч үзье.

1. Интенсивны коэф. (эрчимтэй ажлын)

тоног төхөөрөмжийн бодит хүчин чадлыг паспортын хүчин чадалд харьцуулна.

2. Экстенсивны коэф (идэвхгүй ажлын)

Page 5: lekts4

тарианы шилжилтийн нийлбэр бодит хугацааг ажлын бололцоот хугацаанд

харьцуулна.

n – урсгалын тоо

Шилжиж байгаа хэсэг тариаг Е гэж тэмдэглэвэл:

Шилжилтийн хугацаа:

Бодит хугацаа: болно.

Бодит хугацаа хэд хэдэн хугацааны нийлбэр байна.

x – силос болон бункераас тариа гарч дуусахад түүний эцэст өөрөө ялгаралтаас

болж хурд нь удааширдаг. Үүнээс болж хугацаа (Х) уртсана.

tx – тариа силосоос гарч дуусах, хаалтыг нээх 2-ын хооронд зайлшгүй хугацаа

зарцуулна гэж үзнэ. ( tx )

3. Интегральны коэф:

Бункерийн ажиллагааны график

Бункерийг дүүргэх хүчин чадлыг Q , суллах хүчин чадлыг Q гэж нэрлэе.

1.

Å

Дүүргээд хэсэг хугацаа өнгөрсний дараа суллана.

t tH t t0

2.

Å

Дүүргэж дуусаад шууд суллана.

t tH t0

3.

Page 6: lekts4

Å Дүүргэх ба суллах ажиллагаа нь нэгэн зэрэг

эхэлнэ.

Å Дүүргэлтийн хүчин чадал.

Åá

tH tO

4.

E

Дүүргэж дуусахаас өмнө суллаж эхлэнэ.

(хаалт нээж, хаах үед)

t tH t0

5.

E

Дүүргэх суллах ажиллагаа зэрэг эхэлнэ.

Бункерт тариа хуримтлагдахгүй. Еб = 0

t

6.

Å

Хэсэг хугацаанд дүүргэх суллах ажиллагаа зэрэг явагдана.

Бункер дэх тарианы хүчин чадал Qo – Qн – тэй тэнцүү.

tH

t0

7.

Å

Дүүргэх суллах ажиллагаа зэрэг дуусна.

Page 7: lekts4

Åá

t tH

t0