mah impeks marketingiin tuluwluguu

44
“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº 1 Оршил Монголчуудын гол хэрэглээ болох махан бүтээгдэхүүний буюу хиамны хэрэгцээг хангахаар олон аж ахуйн нэгж хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Хамгийн анх энэ тал дээр санаа тавьж, 1946 онд Мах комбинатнэртэйгээр байгуулагдан, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэр бол Женкогруппын Мах ИмпексХК ий Хиам Консервны Үйлдвэр юм. Монголчуудын, тэр тусмаа нийслэлчүүдийн хиаман бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байгаа нь тус үйлдвэрт сайшаалтай хэрэг юм. Харин энэхүү эрэлтийг өрсөлдөгчдөд алдахгүйн тулд компани өөрийн үйлдвэрлэл, маркетингийн бодлогодоо анхаарах цаг хэдийнэ болжээ. Энэ үүднээс Мах импексХК-ий ХКҮ-ийг сонгон авч, цаашдын 3 жилийн үйл ажиллагаанд зориулан маркетингийн төлөвлөгөө боловсрууллаа. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 21-Apr-2015

3.691 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

1

Оршил

Монголчуудын гол хэрэглээ болох махан бүтээгдэхүүний буюу хиамны хэрэгцээг

хангахаар олон аж ахуйн нэгж хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Хамгийн анх

энэ тал дээр санаа тавьж, 1946 онд “Мах комбинат” нэртэйгээр байгуулагдан, одоог хүртэл

үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэр бол “Женко” группын “Мах Импекс” ХК –ий Хиам

Консервны Үйлдвэр юм.

Монголчуудын, тэр тусмаа нийслэлчүүдийн хиаман бүтээгдэхүүний хэрэгцээ

нэмэгдэж байгаа нь тус үйлдвэрт сайшаалтай хэрэг юм. Харин энэхүү эрэлтийг

өрсөлдөгчдөд алдахгүйн тулд компани өөрийн үйлдвэрлэл, маркетингийн бодлогодоо

анхаарах цаг хэдийнэ болжээ.

Энэ үүднээс “Мах импекс” ХК-ий ХКҮ-ийг сонгон авч, цаашдын 3 жилийн үйл

ажиллагаанд зориулан маркетингийн төлөвлөгөө боловсрууллаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

2

Мах импекс Хувьцаат Компаний товч танилцуулга

йлдвэр худалдааны “Мах импекс” ХК нь анх 1946 онд Мах комбинат нэртэйгээр

ашиглалтад орсон. 1968-1985 онуудад БНГАУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар

шинэчлэгдэн тоноглогдоод өнөөг хүртэл ажиллаж байна.

“Мах импекс” УҮГ нь 1992 онд засгийн газрын Өмч хувьчлалын комиссын

тогтоолоор нийт дүрмийн сангийн 51%-ийг төрийн мэдэлд үлдээж, үлдсэн хувийг нь

хувьцаа эзэмшигчдэд худалдсан бөгөөд 1998 онд бүрэн хувьчлагдаж, одогоор нийт

хувьцааны 71%-ийг “Женко” компани эзэмшиж байна.

Тус хувьцаат компани нь Улаанбаатар хотын хүн амын мах махан бүтээгдэхүүний

хэрэгцээг хангахын зэрэгцээ ОХУ болон Буриад, Япон, Иордан, Герман , Голланд зэрэг

улсуудтай хамтран ажиллаж, экспорт импортын чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.

Одоогийн байдлаар 10 гаруй аймагт мал, түүхий эд бэлтгэлийн салбартай бөгөөд өөрийн

брокероор дамжуулан мал бэлтгэлийн мал бэлтгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж

байна.

Мах импекс ХК нь.

Эхлэн боловсруулах үйлдвэр

Хөргөх үйлдвэр

Үйлчилгээний үйлдвэр

Хиам консервны үйлдвэр гэсэн үндсэн 4 үйлдвэр, 16 цех нэгжтэй

Хиам консервны үйлдвэр

ус үйлдвэр нь 1971 онд ашиглалтад орсон. Жилд 30 гаруй нэр төрлийн 5700 тн

хиам, 10 гаруй нэр төрлийн 10 сая ширхэг консерв үйлдвэрлэх хүчин чадалтай ба хоногт

20 тн мах шулж бэлтгэх, ээлжиндээ 50000 ширхэг лааз үйлдвэрлэх цехтэй. Хиаман

бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулдаг ба консервлосон бүтээгдэхүүн нь

Ү

Т

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

3

дотоодын болон гадаадын зах зээлд ялангуяа ОХУ-д ихээхэн эрэлт хэрэгцээтэй

бүтээгдэхүүн байдаг.

Хиам консервын үйлдвэрийн хиамны цехийн тоног төхөөрөмжүүд үндсэндээ

хуучирч, техник технологи нь ихээхэн хоцрогдож ба хоногт 2.5 тонн буюу хүчин чадлын

дөнгөж 30%-ийг ашиглаж байгаа.

2002 онд тус үйлдвэр нь өдөрт 7 нэр төрлийн 2500 кг хиам үйлдвэрлэж байв.

Одоогийн байдлаар буюу 2003 оны 10-р сард:

Дээж

Зочид

Элгэн

Цусан /чанамал /

Нийслэл

Чанар

Малчин

Аянчин

Аялал / утлагат /

гэсэн нийт 9 төрлийн, 2500 тн хиамыг өдөрт үйлдвэрлэж байна. Харин консервны

үйлдвэрлэлээ зогсоосон.

Мөн дайвар бүтээгдэхүүнүүд / цувдай, элэг гэх мэт/ -ээ боловсруулан савлаж, орлогын

доогуур түвшинтэй иргэдэд зориулан захын хорооллын дэлгүүрүүдээр борлуулж байна.

Монгол улсын хиамны нийт борлуулалт 2000 онд 754.7 тн, 2001 онд 727.5 тн, 2002

онд 950.6 тн болж өсчээ.

Мах импекс ХК-ий жилийн дундаж үйлдвэрлэлт борлуулалтын хэмжээ нь 660 тн

/2.5тн*22 хоног*12 сар/ байгаа нь нийт зах зээлийн 69.4% болж байна.

Хиам үйлдвэрлэгч компаниудын тоо хэдийгээр нэмэгдэж байгаа ч дан ганц Мах импекс

компаний борлуулалтын хэмжээ ийм хэмжээнд байгаа нь үнэхээр гайхалтай үзүүлэлт юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

4

Гэхдээ энэ тоо нь үнэн байж чадахгүй. Учир нь компаниуд татвар бага төлөхийн

тулд өөрсдийн орлогоо дарж тайлан гаргадаг. Мөн Улсын бүртгэлгүй, хувиараа хиам

үйлдвэрлэж байгаа хүмүүсийн мэдээлэл байхгүй зэргээс статистикийн мэдээ учир

дутагдалтай гарч байгаа.

Махимпэкс компанийн хүртсэн шагнал өргөмжлөлүүд

1.Монголын ажил олгогч эздийн холбооны гишүүн батламж 2003.8.05

2.Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн гишүүний гэрчилгээ 2000.3.23

3.Нийслэлийн бизнесийн холбооны гишүүн гэрчилгээ 1997

4.Бизнес фестиваль 2001 2-р байр диплом 2001.9.22

5.Самбо бөх сонирхогчдын холбооны талархлын бичиг 1998.8.25

6.Монгол морь өргөмжлөл 2001.12.15

7.1998 оны шилдэг бүтээгдэхүүн-/Утлагат бүтээгдэхүүн/ 1998.12.11

8.УБ түншлэл Хөвч хиам 1-р зэргийн диплом,цом 2001.09.15

9.Хэрэглэгчдийн найдвартай түнш гэрчилгээ 1998.3 сар

10.МҮХАҮТанхимын хүндэт гишүүн гэрчилгээ 2001.12.21

11.SMET-2002 хүндэт диплом 2002.6.8

12.Эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэрчилгээ

13.Монголын скаутын холбооны өргөмжлөл 2001.8.5

14.Сонгино хайрхан санг дэмжигч гэрчилгээ

15.Монголын хүснчдийн холбооны талархлын бичиг 2001.12.20

16.Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих Эврика сангийн талархлын бичиг

/Гэгээрлийн яамнаас/ 1998.02.11

17.Монгол даатгал компанийн гэрчилгээ 2000.03.29

18.SMET-2003 чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэрчилгээ 2003 он

19.УБ түншлэл 2001 Монголын дизайнеруудын холбооны гэрчилгээ

20.SMET-2001 УБ хотын захирагчийн ажлын албаны гэрчилгээ 2001.06.23

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

5

21.SMEF-1999 Хаврын үзэсгэлэнгийн дурсгалын диплом 1999.06.15

22.УБ түншлэл-2000 Нийслэл хиам хүрэл медаль цом 2000.9.16

23.УБ түншлэл-1998 Дурсгалын диплом

24.Бизнес фестиваль-2002 2 байр диплом

25.Мах-Экспо-2002 МҮХАҮТанхимын гэрчилгээ

26.СХД-ээс Хүндэт өргөмжлөл 2002.9.27

27.Монголын үйлдвэрлэл худалдааны яамны өргөмжлөл

“Мах импекс” Хувьцаат компаний хиам консервны үйлдвэрийн

гадаад дотоод орчны шинжилгээ

1.Компаний гадаад орчны шинжилгээ:

1.1. Макро орчны шинжилгээ

Хүн ам зүйн шинжилгээ

Монгол улсын нийт суурин хүн амын тоо 2002 оны06-р сарын байдлаар 2694000

болж өссөн бөгөөд хүн амын өсөлт нь 1.48% тай байна. Дотоод шилжих хөдөлгөөн хот

суурин газар руу чиглэж байгаагийн улмаас хот суурин газрын хүн амын нягтрал ихээхэн

нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын тоо 800000-д хүрээд байна.

Нийт хүн амд эзлэх 16-95 насны хөдөлмөр эрхэлэж буй хүний тоо 1120000 байгаа

ба Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт аймгуудад 456000 хүн байгаа гэсэн тоо баримт

гарсан байна.

Тус компани нь дотоодын хэрэглэгчид, ялангуяа нийслэл Улаанбаатар хот болон

суурин газруудын хэрэглэгчдийг мах махан бүтээгдэхүүнээр ерөнхийдөө хангадаг тул

хүн амын энэ нягтрал нь сайн нөлөөтэй юм.

Гэхдээ сүүлийн үед хүн амын хэрэглээний бүтцэд мал амьтны гаралтай

бүтээгдэхүүнээс гадна загас, жигүүртний мах , хүнсний ногоо, жимс жимсгэнэ нэлээд

түрж орж ирж байгаа нь махан бүтээгдэхүүний хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулж

болох юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

6

- Эдийн засгийн шинжилгээ:

Аливаа эдийн засгийн нөлөө нийгэмд, ялангуяа дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн

нэгжүүдэд шууд нөлөөтэй байдаг.

Манай улсын:

ҮНБ

- 2000 онд 1,1%,

- 2001 онд 1,0%,

- 2002 онд 3,9%-р тус тус өссөн бөгөөд

инфляцын түвшин

2000 онд 8.1%,

2001 онд 8.0%,

2002 онд 1.6% болж буурсан

ажилгүйдлийн түвшин

2000 онд 4.6%,

2001 онд 4.6%,

2002 онд 3.4% болж буурсан ба

ажил эрхлэлтийн түвшин

2000 онд 60.0%,

2001 онд 59.4%,

2002 онд 60.5% болж өссөн нь эдийн засгийн нэлээд таатай орчин

бүрдээд байгааг харуулж байна.

Монгол улсын хиамны нийт борлуулалт

2000 онд 754.7 тн,

2001 онд 727.5 тн,

2002 онд 950.6 тн болж өсчээ. / Статистикийн эмхэтгэлээс авав./

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

7

Дээрх тоо баримтаас харахад хэрэглэгчдийн ажил эрхлэлтийн түвшин өссөнөөс

орлого нэмэгдэх буюу амьжиргааны түвшин жил ирэх тусам өсч байна. УИХ-ын 2003

оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн чуулганаар цалинг 2004 оны 2 дугаар сарын 1,

тэтгэврийг 1 дүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гарлаа.

/ “Зууны мэдээ” сонин, ¹286/

Санхүү, эдийн засгийн яамны сайд Ч.Улааны мэдэгдсэнээр цалин, тэтгэврийг 2004

онд 2000 оныхтой харьцуулахад хоѐр дахин нэмэгдүүлэхээр болсон.

/”Зууны мэдээ” сонин, ¹258/

Үүний үр дүнд хүн амын орлого өсч, хэрэглээний бүтэц нэмэгдэх боломжтой болж

байна.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор засгийн газраас явуулж буй арга

хэмжээнүүдийн дотор татварын ачааллыг бууруулах асуудал мөн хэлэлцэгдэж, аж ахуйн

нэгжийн татварын дээд хэмжээ 40% байсныг 30% болгон бууруулахаар шийдвэрлэсэн ба

2004 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Иймээс дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо өсгөх

боломж нээлттэй байна.

Улс төрийн орчны шинжилгээ

Байгууллагын үйл ажиллагаанд тухайн үеийн төр засгийн байдал, бодлого, хууль

тогтоомж зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Ойрын жилүүдэд Монгол улс эдийн засгийн

байдлаа сайжруулах зорилгоо үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж байгаа.

Тухайлбал экспортыг дэмжих, татварын ачааллыг бууруулах зэрэг үр дүнтэй ажлуудыг

зохион байгуулж явуулж байгаа билээ.

2004 онд болох УИХ-ын сонгуульд намууд хүч тэнцүү өрсөлдөх бөгөөд одоо

засгийн эрх барьж байгаа МАХН-д өгөх иргэдийн үнэлгээ ерөнхийдөө сайн гэж хэлж

болно. Учир нь МАХН инфляцыг тогтвортой барих, улс орны хөгжил цэцэглэлтэд

ихээхэн анхаарч, 2003 оныг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

8

зарлаж, үр дүн нь тодорхой харагдахуйц ажлуудыг хийсэн. Сонгуулиас өмнө цалин

тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон зэргээс харахад УИХ-д МАХН-ын эзлэх хувь ихээр

багасахгүй байх магадлалтай юм. Иймээс МАХН-ын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих

бодлого хэвээр үргэлжилнэ гэж тооцож болно.

“Мах импекс” ХК нь хувийн өмчид шилжсэнтэй холбогдон улс төрийн энэ

орчноос илүүтэйгээр удирдлагын ур чадвараас компаний ирээдүй ихээхэн шалтгаална.

Тус компани нь Монгол улсын хуулиудын дагуу бүхий л үйл ажиллагаагаа эрхлэн явуулж

байна.

Шинжлэх ухаан технологийн орчны шинжилгээ

Техник технологийн дэвшлээс бизнесийн оршин тогтнох үндэс шалтгаална.

Хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт Герман, ОХУ тэргүүлдэг байна. МИК нь анх

байгуулагдсан цагаасаа хойш 1968-1985 онуудад тэр үеийн БНАГУ-н техник эдийн

засгийн тусламжтайгаар шинэчлэн тоноглогдоод өнөөг хүртэл ажиллаж байна.

Технологич ажиллагсад нь хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай юм.

Өнөөдөр томоохон өрсөлдөгчид орчин үеийн өндөр үр ашигтай техник технологийг ОХУ

болон БНГУ-с нийлүүлэн, гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан бүтээгдэхүүний

нэр төрлийг нэмэгдүүлэх, гарцад анхаарч ажиллаж байгаа нь салбарын өсөлтөнд чухал

нөлөөтэй хэдий ч өрсөлдөөний эрчимийг нэмэгдүүлж байгаа учир тус компанид таагүй

нөлөөг үзүүлж байна.

Интернетэд өөрийн веб сайтаа байрлуулсан хэдий ч ганцхан англи хэл дээр,

дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, анх хийснээс хойш шинэчлээгүй байна. Мөн дизайн нь

муу, чадварлаг хүнээр дахин хийлгэж, байнга шинэчилж байх шаардлагатай.

Нийгэм, соёлын орчны шинжилгээ

Зах зээл нь өөрөө нийгмийн тодорхой нэг хэсэг болдгийн хувьд пүүсийн үйл

ажиллагаанд нийгмийн нөлөөлөл шууд нөлөөтэй ба түүнийг зайлшгүй тооцож үзэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

9

шаардлагатай. Монгол хүний хоол хүнсийг махгүйгээр төсөөлөх аргагүй. Хоол хүнсэндээ

махыг голлон хэрэглэдэг нь монгол хүний нэг онцлог гэж үзэж болно.

Монголд анх МИК-ний дэргэд Хиам Консервийн үйлдвэр баригдсан цагаас хойш

тэдний хоол хүнсэнд хиам гэсэн шинэ бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн. Он жил улиран

өнгөрөх тусам хиаман бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн түүнийг хэрэглэх хэрэглээ ч

өсөн нэмэгдсэн. Өмнө нь хиамыг голлон баяр ѐслолоор салат, зуушинд хачир маягаар

хэрэглэдэг байсан бол одоо өдөр тутмын хэрэглээ болж чадсныг хэрэглэгчдээс авсан

судалгаанаас харж болно. Хүмүүс түргэн хооллохыг чухалчлан үзэх болж, өглөө, үдийн

цайны цагаараа хагас боловсруулагдсан бүтээгдэхүүн болох хиаман бүтээгдэхүүнийг

өргөн хэрэглэх болсон. Үүнийг нэг талаар хүн амын өсөлттэй ч холбон тайлбарлаж болно.

1.2.Микро орчны шинжилгээ

Бэлтгэн нийлүүлэгч

“Мах импекс” ХК нь орон нутгийн малчдаас түүхий эд буюу үхэр, хонь , гахайг

худалдаж авдаг. Хиаманд ордог нитрит гэх мэт бусад бодисуудаа импортолж авч байна.

Бэлтгэн нийлүүлэгчдээ татах тал дээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж

байгаа. Тухайлбал малчдад зориулан сугалаа гаргасан, мөн малчидтай гэрээ байгуулж,

шаардлагатай тохиолдолд хүүхдийнх нь сургалтын төлбөрийг зээлүүлэх зэрэг үйл

ажиллагаа явуулж байна. Үнийн хувьд малчид аль өндөр хэлсэнд нь өгдөг боловч

иймэрхүү үйл ажиллагаа явуулсны дунд “Мах импекс” ХК-д махаа өгөх сонирхолтой

малчдын тоо нэмэгдэж байгаа. 2003 оны 11 сарын 29-нд малчин бизнесменүүдийн дунд

зохион байгуулсан сугалааны тохирлыг Монголын үндэсний телевизээр улс орон даяар

шууд нэвтрүүлж, шагнал олгосон.

Ойрын жилүүдэд ган, зудад мал ихээр хорогдож байгаатай холбогдон

шаардлагатай хэмжээний махаа урьдчилан нөөцөлж авч байх хэрэгтэй.

Өрсөлдөгчид

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

10

Гол өрсөлдөгчид буюу үйлдвэрлэлт борлуулалтаараа “Мах импекс” ХК-тай ойролцоо

гэж үзэж болохуйц компаниудыг авч үзье.

А. “Хатансүйх импекс” ХХК

Тус компани нь 1996 онд хувийн өмч дээр тулгуурлан байгуулагдсан. 2000 оны 6-р

сард орчин үеийн аргаар хиам, консерв үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Герман, Австри

улсуудаас худалдан авч, үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчилсэн.

Тус үйлдвэр нь 17 нэр төрлийн чанамал, утлагат хиам болон махан бүтээгдэхүүн, үхэр

хонины махан консерв үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Солонгос,

Япон, Голланд, Герман улсууд руу консервуудаа болон өлөн гэдэс экспортлодог.

“Хатансүйх импекс” ХХК-ийн давуу тал:

Техник технологийн иж бүрэн шинэчлэл хийсэн

Түгээлт сайтай, зуучлагч борлуулагч нартаа хүрч ажилладаг

Бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад реклам сурталчилгааг харьцангуй сайн

хийдэг

Мэргэжлийн боловсон хүчин сайтай

Хиам борлуулагч нартай хорогдол сайн тооцдог

Сул тал:

Хиамны шахалт амт муудаж байгаа

Маркетинг, менежментийн бодлого, стратеги муу

Хүчин чадлаа тутуу ашигладаг

Б. “Дэлгэрхангай” ХХК

Давуу тал:

Хиамны амт чанар сайн

Нэр төрөл олон. Захиалгаар тусгай хиам үйлдвэрлэдэг

Хэрэглэгч болон борлуулагчдын дунд нэр хүнд нь өсч байгаа

Хиамны сав баглаа боодол, гадаад үзэмж сайн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

11

Мэргэжлийн боловсон хүчин сайтай

Сул тал:

Маркетингийн нэгдсэн бодлого, стратеги муутай ажилладаг

Маркетинг, менежментийн чиглэлийн боловсон хүчин дутмаг

Идэвхижүүлэлт, зар сурталчилгаа бага хийдээ

¹ Нэр төрөл кг МИК Хатансүйх

Импекс

ХХК

Хүн-Од

ХХК

Дэлгэрханга

й

ХХК

1. Нийслэл хиам кг 2720

2. Чанар хиам кг 2660

3. Малчин хиам кг 2550

4. Аялал хиам кг 2900

5. Аянчин хиам кг 1950

6. Элгэн хиам

/ нухаш/

кг 1920 2600

7. Зочид хиам кг 2800 2900

8. Дээж хиам кг 2430 2400

9. Цусан хиам кг 1650

10. Өег хиам кг 2200

11. Цомбон хиам кг 2200

12. Одон хиам кг 2400

13. Марал хиам кг 2150

14. Чинжүүтэй хиам кг 2400

15. Шимт хиам кг 2150

16. Талхан хиам кг 2300

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

12

17. Өөхт хиам кг 2600

18. Тослог хиам кг 4500

19. Аяны хиам кг 4200

20. Анчин хиам кг 1800

21. Баялаг хиам кг 2600

22. Тансаг хиам кг 2500

23. Сувилал хиам кг 2500

24. Үлмэдэх хиам кг 2500

25. ТОП хиам кг 2400

26. Улаанбаатар хиам кг 2500

27. Алаг хиам кг 2400

28. Алтай хиам кг 3100

29. Байгаль хиам кг 2900

30. Эх нутаг кг 3000

31 Илчлэг кг 2200

32 Өөдөсхөн хиам кг 1200

33 Зайдас кг 2900 2900 3550

34 Гахайн утсан мах кг 3800 4900 4000

35 Үхэр, хонины утсан

мах

кг 3800 3300

36 Мөөгтэй хиам кг 3400

37 Перцтэй хиам кг 3400

38 Сыртэй хиам кг 3400

39 Тослог бүт.ут кг 3700

40 Краповская кг 3400

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

13

41 Леонская кг 3200

42 Фиторская кг 2000

43 Шпинечта кг 3800

44 Ветчинкая кг 2400

45 Биржетен кг 2400

46 Флейшкейз кг 3200

Дундаж үнэ кг 2390 2670 2840 3196

Дээрх үнийн судалгаанаас харахад өрсөлдөгчдийн бүтээгдэхүүний нэр төрөл олон бөгөөд

үнэ нь илүү өндөр байна

Хэрэглэгчид

Хэрэглэгчийн зан төлөвийг судлах зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүлэн

хэрэглэгчийн судалгаа авлаа.

Судалгааны зорилго:

Борлуулалтыг нэмэгдүүлэх болмж, борлуулалтын суваг сүлжээг

нэмэгдүүлэх, оновчтой хуваарьлалтыг бий өолгох арга зүйг судлах

Судалгааны зорилтууд:

Хиамны борлуулалтын төлөв байдлыг тодорхойлох

Мах импекс ХК-ий хиамны хүрэлцээг тодорхойлох

Хиам үйлдвэрлэгч болон борлуулагч нарын хоорондын харилцаа холбоог

үйлдвэр тус бүрээр тодорхойлж, дүн шинжилгээ хийх

Хиамны бусад томоохон үйлдвэрүүдийн чанарын үзүүлэлтүүдийг

хэрэглэгчдээр үнэлүүлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

14

Хэрэглэгчдийн хиам худалдан авах онцлогийг хэрэглэгчийн сегмент бүр

дээр тодорхойлох / дүүргүүдээс хамрагдсан байдал, насны ангилал, ам

бүлийн байдал, орлогын ангилал, боловсролын ангилал/

Судалгааны үр дүнг танилцуулвал: / 90 хүнээс авсан/

1.Асуулт 1. Та ямар төрлийн хиамыг худалдан авч хэрэглэх дуртай вэ?

а. Гахайн махан хиам 40%

б. Чанамал хиам 33%

в. Бүрэн утлагатай хиам 33%

г. Хонины махан хиам 23%

д. Хагас утлагатай хиам 18%

е. Дотор махан хиам 14%

ѐ. Адууны утсан мах 0.6%

ж. Үхрийн хэл 0.3%

Санал асуулгаар нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 40% нь гахайн махан

хиамыг худалдан авч хэрэглэх дуртай гэсэн бол чанамал болон бүрэн утлагатай хиам тус

бүрийг 33% нь, хонины махан хиамыг 23% нь, хагас утлагатай хиамыг 18% нь, дотор

махан хиамыг 14 % нь,үүнээс гадна нэмж бөглөх хариултанд адууны утсан мах 0.6%,

үхрийн хэл 0.3% худалдан авч хэрэглэх дуртай гэжээ.Эндээс хиаман бүтээгдэхүүний

үйлдвэрлэлтийн харьцааг төрөл тус бүр дээр тооцон гаргавал:

- Гахайн махан хиам 25%

- Чанамал хиам 20.5%

- Бүрэн утлагатай хиам 20.5%

- Хонины махан хиам 14%

- Хагас утлагатай хиам 11%

- Дотор махан хиам 9%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

15

2.Асуулт 2.Та хэзээ хиам худалдан авдаг вэ?

а. цалин буух, орлоготой үеэр 40%

б. хааяа 32%

в. байнга 16%

г. зөвхөн баяр ѐслолын үеэр 12%

д. дуртай үедээ 0.3%

е. цайны цагаар 0.3%

ѐ. хэрэгцээтэй үед 0.3%

Судалгаанд оролцсон хүмүүсээс 40% нь цалин буух ба орлоготой байх үеэрээ хиам

худалдан авдаг бол, 32% нь хааяа, 16% нь байнга, 12% нь зөвхөн баяр ѐслолын үеэр

худалдан авалтаа хийдэг гэж хариулжээ. Эндээс харахад манай худалдан авагчид маань

хиамыг зөвхөн баяр ѐслолын үеэр бус мөнгөтэй л бол худалдан авдаг болсон буюу өөрөөр

хэлбэл хиаман бүтээгдэхүүн нь тэдний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болж чадсан гэж

үзэж болох юм. Иймээс хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нийт ажилчдын цалин буух

үеэр буюу сарын эхний ба сүүлийн долоо хоногт нэмэгдүүлэх шаардлагатай. Эндээс

хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээг %-р илэрхийлж харуулбал:

Байнгын үйлдвэрлэлт Х / (16%+32%):2=24%/

Цалин буух үеийн үйлдвэрлэлт 1.6*Х /40%:24%=1.6/

Баяр ѐслолын үеийн үйлдвэрлэлт 0.5*X /12%:24%=0.5/

Х утганд байнгийн үйлдвэрлэлийн хэмжээ буюу энгийн өдрүүдэд үйлдвэрлэдэг

үйлдвэрлэлийн хэмжээг харуулсан ба цалин буух үед энэ хэмжээ 1.6 дахин, баяр ѐслолын

үеэр 0.5 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

3.Асуулт 3. Та хиамыг хаанаас худалдан авдаг вэ?

а. Сүлжээ дэлгүүрүүдээс 11%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

16

б. Хүнсний захаас 36%

в. City shop-оос 35%

г. Супермаркетуудаас 13%

е. тааралдсан газраасаа 5%

Эндээс харахад дэлгүүрүүдээр Мах импекс ХК-ий хиам тэр болгон хангалттай

хэмжээгээр тараагддаггүй, эсвэл худалдан авагчид буѐад бүтээгдэхүүнүүдээс онцлон

ялгаж авдаггүйгээс сүлжээ дэлгүүрүүд болон супермаркетуудаас худалдан авах хэмжээ

бага байна.

Иймд МИК нь хиаман бүтээгдэхүүнээ бусад үйлдвэрийн хиамнаас ялгаруулж өгөх,

хуваарилалтын оновчтой байршил, идэвхижүүлэлт сурталчилгааг эрчимтэй хийх хэрэгтэй.

4.Асуулт 4.Та хиам худалдан авахдаа юуг нь чухалчилдаг вэ?

а. баталгаат хугацаа 45%

б. өнгө үзэмж, амт 42%

в. компанийн нэр 24%

г. үнэ 13%

д. сав баглаа боодол 10%

е. хэмжээ 4%

ѐ. өөх 0.3%

Хэрэглэгчдийн хувьд үнэ бол тийм ч чухал зүйл биш, харин баталгаат хугацаа, өнгө

үзэмж амт, компанийн нэрийг ихэд чухалчилж үздэг байна. Энэ нь хиаман

бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг болсон, эрүүл мэнддээ ихэд анхаарч санаа тавих

болсонтой холбоотой. Иймээс бүтээгдэхүүндээ чанарын баталгаат хугацааг тавих ажлыг

улам боловсронгуй болгож, түүндээ байнгийн / хэрэглэгчдэд хүрэх хүртэл / хяналт тавьж

байх, өөрийн бүтээгдэхүүнийг онцгойлон ялгаруулах / борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх,

тэдний байршил, дотоод зохион байгуулалт, нэр хаягыг өндөр түвшинд сайжруулан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

17

зохион байгуулах, бүтээгдэхүүний сав баглаа боодол, нэр, хаягыг бусдаас ялгаруулан

шинэчлэх / хэрэгтэй.

5.Асуулт 5.Та ихэвчлэн хэдийд худалдан авалтаа хийдэг вэ?

а. амралтын өдрүүдэд /хагас, бүтэн сайнд/ 36%

б. ажлаа тараад 35%

в. баярын өмнө 23%

г. ажлын цагаар 10%

д. чөлөөт цагаараа 0.3%

е ямар ч үед 0.3%

ж завтай мөнгөтэй үедээ 0.3%

Эндээс дүгнэлт хийхэд ихэнхи хэрэглэгчид маань ажлаа тараад болон амралтын

өдрүүдэд худалдан авалтаа хийдэг байна.Иймээс борлуулалтын ажилчид ажлаа зөв

зохицуулан хэрэглэгчдэд түргэн шуурхай, зөв боловсон үйлчилэх шаардлагатай. Нэг ч

хэрэглэгчийг сэтгэл дундуур байлгахгүйгээр хэрэглэгчдийг дээдлэн ХЭРЭГЛЭГЧ - ХААН

уриан доор ажиллавал өөрсдийн хэрэглэгчдийн хүрээг тэлэх бүрэн боломжтой.

Асуулт.6Таны бодлоор хиамыг ямар хэмжээтэй савлавал илүү тохиромжтой

вэ?

а. 300-500гр 43%

б. 500-1кг 40%

в. 100-300гр 29%

г. 1кг-с дээш 7%

Худалдан авагчдын дийлэнхи нь 300гр-с 1кг-р савласан байх нь илүү тохиромжтой

гэж үзжээ. Харин тодорхой % нь буюу 30% нь 100гр-300гр байх нь зүгээр гэж үзэж байгаа

учир бүтээгдэхүүнээ савлахдаа 100гр, 150гр, 200гр, 250гр, 300гр гэж багасгах нь нэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

18

талаас хэрэглэгчдийн худалдан авах сонирхолтой нийцэхээс, гадна нөгөө талаас ариун

цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах /том хэмжээтэй хиамыг хувааж жижиглэх

шаардлагатай болдог/ үндэслэлтэй гэж бодож байна.

7.Асуулт7.Та дараах компаниудын бүтээгдэхүүнийг үнэ, чанарын хувьд

дүгнэнэ үү?

Энэ асуултанд харьцангуй цөөхөн хэрэглэгчид хариулжээ. МИК-н бү-тээгдэхүүний

үнийн талаар нийт хэрэглэгчдийн 90% нь өөрийн саналыг өгсөн бол үнийн талаар 81% нь

санал өгчээ. Бусад компаниудийн талаар санал өгсөн нийт хэрэглэгчдийн тоог харвал:

Компани Үнийн талаар Чанарын талаар

МАХ ИМПЕКС 90% 81%

Хатан Сүйх 29% 28%

Дэлгэр Хангай 18% 17%

Хүн-Од 15% 14%

Бусад компани 5% 6%

тус тус өөрсдийн саналаа өгчээ. Энэ нь хэрэглэгчид маань хиаман үйлдвэрлэдэг компани

үйлдвэрийн үнэ болон чанарын талаар хэр мэдлэгтэй байдгийг харуулах нэг үзүүлэлт

юм.МИК-н бүтээгдэхүүний үнэ, чанарыг нийт судалгаанд орлцсон хүмүүсийн 81%-90% нь

мэддэг, тодорхой хэмжээгээр хэрэглэж үзсэн байгаа нь бусад компанитай харьцуулахад

маш өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн сэтгэл санаан дахь байршил юм.

Үнэ Чанар

Өндөр Боломжийн Хямд Сайн Дунд Муу

Мах Импекс 24% 70% 6% 94% 5% 1%

Хатан Сүйх 53% 38% 9% 71% 25% 3%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

19

Дэлгэр Хангай 57% 35% 11% 57% 40% 4%

Хүн-Од 50% 28% 22% 53% 38% 9%

Бусад 59% 29% 12% 16% 53% 31%

Эндээс харахад МИК-н хиаман бүтээгдэхүүний үнийг ихэнхи нь буюу 70% нь

боломжийн, 24% нь өндөр үнэтэй байна гэж үздэг бол, чанарын хувьд бараг бүгд шахуу /

94% нь / чанар сайтай гэж дүгнэжээ. Хатан Сүйхийн үнэ нь ерөнхийдөө өндөр, чанар

сайтай гэж үнэлэгдсэн бол, Дэлгэр Хангайн болон Хүн-Одын үнэ нь харьцангуй өндөр,

чанар ч харьцангуй сайн гэж үздэг байна. Харин бусад компаниудын хувьд үнэ нь өндөр

мөртлөө чанар нь дунд зэрэг үнэлсэн байна.Иймээс чанар ба үнийн хувьд манай

бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн хүсэл таашаалд нийцсэн болохыг харж болно. Харин

үнийн хувьд 1/4 нь өндөр гэж үзэж буй учир үнийг хамаагүй нэмэх нь хэрэглэгчдийг алдах

аюултай байж болзошгүй тул тодорхой судалгаан дээр үндэслэн үнийг тогтоох нь чухал .

Дүгнэлт

Монголчууд мах болон махан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж ирсэн ард түмэн

билээ. Түүн дотор хиам болон хиаман бүтээгдэхүүний хэрэглээ цаашид өсөх хандлагатай

байгааг борлуулагчдаас авсан судалгаанаас харж болно. Хиаман бүтээгдэхүүн нь өөрөө

хагас боловсруулагдсан зууш маягын бүтээгдэхүүн болох учраас бүхий л насны хүн

хоолны өмнө болон хойно, өглөө болон үдийн ундан дээрээ ихэвчлэн талхтай, төрөл

бүрийн ногоотой хачирлан боловсруулалт хийлгүйгээр шууд хэрэглэх боломжтой.

Түүнээс гадна сүүлийн үед өргөн тэмдэглэх болсон баяр ѐслол, ойн арга хэмжээ, найр

хурим, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт үйл явдлаар хоол хүнсэндээ олон төрлийн салатыг

байнга хийж хэрэглэж заншсан ба нийслэл, холимог г.м. зарим салатны найрлагад хиамыг

их хэмжээгээр хэрэглэдгийг бид мэднэ.

Дэлгүүр, хүнсний зах, хүнсний нэрийн барааны дэлгүүр зэрэг газруудад хийсэн

ажиглалтаас харахад хиаман бүтээгдэхүүнийг ихэвчлэн оройн цагаар ажил тарах үед 5-7

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

20

цагийн үед маш их худалдан авдаг байна. Мөн түүнчлэн өглөөний цагаар бага зэрэг /

бөөний төвөөс ирж хиам бөөнддөг хүмүүс / үдийн цайны цагаар бас худалдан авалт

харьцангуй нэмэгддэг байна. Худалдан авалтыг янз бүрийн насны хүмүүс хийх ба нас

тогтсон болон гэрийн эзэгтэй нар голлон худалдан авдаг болохыг ажиглалаа. Хэрэглэгчид

худалдан авахдаа гаднах өнгө үзэмжийг анхааран үзэж дараах асуултуудыг голлон

тавьдаг. Үүнд:

- Хэзээний хиам юм бэ?

- Хаанахын хиам юм бэ?

- Ямар үнэтэй юм бэ?

Тэдний худалдан авалтанд гаднах орчин ялангуяа лангууны ариун цэвэр, тохижилт,

өнгө үзэмж болон борлуулагчдын харьцааны соѐл, мэргэжлийн ур чадвар их нөлөөлдөг

болохыг мөн ажиглалаа.

Худалдан авагчид нэг хэрэглэж үзээд таалагдсан бүтээгдэхүүнийгээ байнга

худалдан авахыг эрмэлздэг, харин өөр компанийн хүчтэй суртал-чилгаа,

идэвхижүүлэлтэнд өдөөгдсөн тохиолдолд сонирхож худалдан авч хэрэглэж үздэг байна.

Таних тэмдгийн ялгаа бага, худалдан авах бэрхшээл хүндрэл бага худалдан авалт нь

ихэвчлэн зуршмал шинжтэй байдаг байна. Мөн өөр нэг ажигласан зүйл бол чанартай юм

үнэтэй байдаг гэсэн ойлголт юм. Орлого өндөртэй хүмүүс том дэлгүүр, худалдааны

төвүүдээс худалдан авдаг бол орлого багатай хүмүүс хүнсний захаас хэрэгцээт

бүтээгдэхүүнээ худалдан авдаг байна.

Гадаад орчны шинжилгээний дүнд Мах импекс ХКомпаний хиам консервны үйлдвэр нь

гол боломж, гол аюул аль аль нь өндөр буюу бодож сэтгэх бизнесийн түвшинд байна гэж

үзэж байна.

Хуваарьлалт

Хүнсний бүтээгдэхүүн ялангуяа түргэн хугацаанд хугацаанд чанараа алдаж муудаж

болзошгүй бүтээгдэхүүний хувьд хуваарилалтын сувгийг оновчтой байршуулах нь маш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

21

чухал асуудал билээ. Хиам болон хиаман бүтээгдэхүүн нь нийт хүн амын хэрэглээ өөрөөр

хэлбэл зорилтот хэрэглэгчид нь УБ хотын нийт хүн ам гэж үзэж байгаа учир

хуваарилалтийн сувгийн байршилт нь хүн амын төвлөрөлийн дагуу байвал илүү

зохимжтой. МИК-н авч үзэх юм бол борлуулалтыг гүйцэтгэгдэхдээ өөрийн нэрийн

дэлгүүрүүд, хүнсний захууд болон City shop-н салбар дэлгүүрүүд зэргээр дамжуулан

бүтээгдэхүүнийг хуваарилан борлуулдаг. Мөн түүнчлэн захиалгаар гэрээт газруудад

өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчдийн хооронд үүсч

байгаа хуваарилалтийн сувгийг үнэлэн авч үзэх юм бол тэг болон нэг түвшний холимог

сувгаар дамжин борлуулалт хийгддэг байна. Өөрөөр хэлбэл:

- Тэг түвшний суваг / Сувгийн үүргийг үйлдвэрлэгч өөрөө хариуцна.

Борлуулалтыг эцсийн хэрэглэгчидтэй гардан хийнэ./

- Нэг түвшний суваг / Сувгийн үүргийг жижиглэнгийн худалдаачид

хариуцна. Үйлдвэрлэгч борлуулалтыг жижиглэнгийн

худалдаачидтай хийнэ./

2.Дотоод орчны шинжилгээ

Маркетингийн хүрээнд:

1. Монголд анх МИК-ний дэргэд Хиам Консервийн үйлдвэр баригдсан цагаас хойш

тэдний хоол хүнсэнд хиам гэсэн шинэ бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн. Энэ ч утгаараа

хэрэглэгчдэд танил, нэр хүнд сайтай байдаг билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хиам

үйлдвэрлэгчид олноор нэмэгдэж байгаатай холбогдон өмнөх үетэй харьцуулахад нэр

хүнд нь унаж, хүн бүр мэддэг байсан Мах импекс байхаа больж байна. Энэ нь өөрийн

компани, бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд мэдээлэл муу өгдөгтэй холбоотой.

2. Компани зах зээлийг өрсөлдөөний хуулийн дагуу бусад өрсөлдөгчидтэй хуваан эзлэх

болсон.

Мах импекс ХК-ий жилийн дундаж үйлдвэрлэлт борлуулалтын хэмжээ нь 660 тн

/2.5тн*22 хоног*12 сар/ байгаа нь нийт зах зээлийн 69.4% болж байна. Гэхдээ энэ нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

22

тийм ч бодитой тоо биш юм. Учир нь татварын албаны мэдээллийг үндэслэн

статистикийн алба эмхэтгэл гаргадаг ба компаниуд татвар бага төлөх зорилгоор

орлогоо нуун дарагдуулдаг. Үүнээс үндэслэн энэ тоо нь нэлээд багасгасан хэмжээ юм.

Бодит борлуулалтын тоог гаргавал Мах импекс ХК-ийн эзлэх хувийн жин багасах нь

тодорхой. Цаашид зах зээлд эзлэх хувийн жингээ нэмэгдүүлэх тал дээр анхаарах

хэрэгтэй.

3. Мах импекс ХК-ийн бүтээгдэхүүн нь социализмын үеийн технологиор хийгдэж

байгаа бөгөөд орчин үеийн шинэ технологиор хийж байгаа хиамнуудаас

дутагдалтай тал илэрдэг. Мөн 2003 оны 10 сард хиамны үйлдвэрүүдэд хийсэн

шалгалтар хиамнаас савханцар илэрсэн гэсэн мэдээ гарсан. Технологи горимдоо

анхаарч, хяналтаа сайжруулах замаар энэхүү дутагдлаа арилгах боломжтой.

4. Мах импекс ХК нь өөрийн бүтээгдэхүүнээ борлуулагчдад өөрийн унаагаар

хүргэж өгч үйлчилдэг. Ингэхдээ борлуулагчдын захиалгад үндэслэн хүссэн

бүтээгдэхүүнүүдийг түгээдэг.

5.

Он

Үзүүлэлтүүд

1998

1999

2000

2001

2002

Нийт зардал 10454276,5 4238199,0 4663973,4 4971403,8 4764858,0

Нийт борлуулалт 10557722,5 3502285,8 4779587,9 1644555,2 460052,1

Нийт үйлдвэрлэлт 4511459,4 1679555,6 3524462,6 4933584,6 3372335,8

Цэвэр ашиг, алдагдал 103445,9 -735913,2 -277708,5 -37819,2 -1392522,2

Дээрх мэдээнээс харахад нийт зардлын хэмжээ нэлээд их байгаа бөгөөд үүний

улмаас алдагдалтай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг

ашиглавал үйлдвэрлэлийн зардал нь илүү нэмэгдэх бөгөөд үйлдвэр үүнийг нөхөж

чадахгүйд хүрээд байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

23

6. Хуваарьлалтын зардлын хувьд харьцангуй өөрийн унаагаар хүргэж өгдөг тулд

шатахуун, жолооч, түгээгчийн цалин, машины элэгдэл гэх мэт зардал гаргадаг.

Жолоочид болон шатахуунд тавих хяналтыг сайжруулах харэгтэй.

7. Компани нь судалгаа, шинжилгээний ажил харьцангуй бага хийдэг байсан бөгөөд

2003 онд оюутнуудын MMCG группээр зах зээлийн судалгаа хийлгэн, түүний үр

дүнгийн үндсэн дээр хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнээ жижгээр

савлах зэрэг ажлуудыг хийж эхэлж байгаа. Цаашид судалгааг ойр ойрхон хийж,

шинэчлэлт өөрчлөлт хийж байх хэрэгтэй.

8. Борлуулалтын хувьд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнээ ерөнхийдөө борлуулж чаддаг.

Хэрэглэгчдийн зүгээс хиамны хүрэлцээ муу байгаа гэсэн санал гомдол ирж байгаа.

9. Одоогийн байдлаар зөвхөн бэлтгэн нийлүүлэгчдэд ээ зориулан идэвхижүүлэлтийн арга

хэмжээ авч явуулж байгаа бөгөөд үүний үр дүнд түүхий эд материалаа тасралтгүй,

хангалттай бэлтгэн авч чадаж байгаа. Үүнтэй адилаар хэрэглэгчил, борлуулагч нарт

зориулан идэвхижүүлэлтийн арга хэрэгсэл боловсруулж, хэрэглэвэл дээрхийн адил

эерэг үр дүн гарах боломжтой юм.

10. “Мах импекс” ХК нь “Женко” ХХК-ий мэдлийнх бөгөөд мөн Женко” ХХК-ий

эзэмшил болох City shop-уудаар борлуулалт хийдэг. City shop нь нийт хот даяар 50

ширхэг байдаг бөгөөд 7 ширхгийг нь хувь хүмүүс түрээсэлж ажилладаг. Ингээд City

shop-ын 43 салбар, бусад дэлгүүрүүд, супермаркетууд, хүнсний захууд, бөөний

төвүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ худалддаг. Энэ нь боломжийн үзүүлэлт юм.

Санхүүгийн хүрээнд

Түргэн хөрвөх хөрөнгийн харьцаа =

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

24

нийт эргэлтийн хөрөнгө - агуулахад байгаа ашиглагдаагүй бараа материал

богино хугацаат өр

= 3854720850 – 441787846 = 1.58

4323055977

Цэвэр эргэлтийн хөрөнгийн хэмжээ =

нийт эргэлтийн хөрөнгө - богино хугацаат өр=3854720850 –

4323055977 = -468335127

эргэлтийн хөрөнгийн харьцаа =

нийт эргэлтийн хөрөнгө = 3854720850 = 1.78

богино хугацаат өр 4323055977

Нийт зээлийн эзлэх хувийн жин =

нийт өр зээл = 4323055977 = 0.65

нийт хөрөнгө 6688616034

Ашиг, ашигт ажиллагааны түвшинг тодорхойлохдоо:

цэвэр ашиг = -481157604 =

борлуулалт ба зардлын дүн 460052100

Үйлдвэрлэлийн хүрээнд:

Хиам консервын үйлдвэрийн хиамны цехийн тоног төхөөрөмжүүд үндсэндээ

хуучирч, техник технологи нь ихээхэн хоцрогдож байгаа ба хоногт 2.5 тонн хиам

үйлдвэрлэж байгаа буюу хүчин чадлын дөнгөж 30%-ийг ашиглаж байна.

Тоног төхөөрөмж нь 1968-1985 онуудад БНГАУ-ын техник эдийн засгийн

тусламжтайгаар шинэчлэгдэн тоноглогдоод өнөөг хүртэл ажиллаж байна.

Бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг өөртөө татахын тулд

техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болоод байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

25

Ажиллах нөхцлийн хувьд социализмын үед барилга байгууламж нь баригдсан тул

эргономик сайтай хийгдсэн. Мөн технологич ажиллагсад нь хуучнаар ЗХУ-д мэргэжил

эзэмшсэн дадлага туршлагатай юм.

Бүтээгдэхүүний захиалга авч, цаг тухайд нь нийлүүлэх бүрэн боломжтой.

- Зохион байгуулалтын хүрээнд

Үйлдвэрийн зохион байгуулалт нь дараах байдлаар хийгдэж байгаа. Одоогийн

байдлаар 100 орчим ажиллагсадтай.

Тус үйлдвэр нь бие даасан үйлдвэр болон үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа

бөгөөд зохион байгуулалтаа дээрх байдлаар зохион байгуулах гэж байна. Энд ерөнхий

менежер гэсэн албан тушаал оруулж, чадварлаг, алсын хараатай менежер хүнийг ажилд

авах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд компаний хэтийн төлөвийг зөв тодорхойлж чадна.

Дотоод орчны шинжилгээгээ үнэлгээ ба ач холбогдлын матрицаар үнэлвэл Мах

импекс ХК-ий хиам консервны үйлдвэр нь сул үнэлгээтэй, хүчтэй ач холбогдол бүхий

бизнесийн тоонд орж байна. Иймээс төвлөрүүлэх стартегийг баримталвал илүүүр

ашигтай байна.

¯éëäâýðèéí ýçýí

ÿéöýòãýõ çàõèðàë

Áýë

òãýõ

öåõ

Õè

àìí

û ö

åõ

Äîòî

ð ì

àõàí

õè

àìí

û

öåõ

Øóëàë

ãààí

û ö

åõ

Õºðãº

ëòè

éí

ìàø

èí

ìåõ

àíè

çì

Ñàí

òåõí

èê

Òîí

îã

òºõººðºì

æ

Ñàí

õ¿¿

Ýä

èé

í ç

àñàã

Õ¿í

èé

íººö

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

26

Боломж Давуу тал

- Экологийн цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүн

хийдэг учир дэлхийн зах зээлд өрсөлдөх

боломжтой.

- Улаанбаатар хотын хүн амын тоо ихээхэн

хэмжээгээр нэмэгдэж байгаа тул

бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах,

үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой

- Консервны үйлдвэрийг ажиллуулж, олон улсын

зах зээлд экспортлох боломжтой. /Урьд нь

экспортолдог байсан/

- Олон жилийн туршлагатай.

Боловсон хүчин нь ЗХУ-д мэргэжил

эзэмшсэн.

Борлуулах цэгүүд олон /City shop /

Өөрийн том лабораторитой.

Мах бэлтгэлийн цэгүүд орон нутагт байдаг.

Үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжүүд зэрэг

материаллаг бааз сайтай.

Аюул занал Сул тал

- Байгалийн ямар нэг үзэгдлээс болж махны

бэлтгэн нийлүүлэлт тасалдах магадлалтай.

Техник нь хуучирсан тул эвдрэл гэмтэл гарч,

үйлдвэрлэл зогсож болзошгүй.

Олон өрсөлдөгчид гарч ирж, шинэ техник

технологи ашиглаж байгаа тул зах зээлээс

шахагдаж болзошгүй.

Өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнүүд зах зээлд

илүү танил болсон, нэр төрөл нь харьцангуй

олон.

Салбарт нэвтрэх саад бага

Маркетингийн алба байхгүй.

- Хүчин чадал ашиглалт маш сул

Сав баглаа боодлын дизайн муу, төрөл нь

цөөн

Бүтээгдэхүүний .нэр төрөл цөөн

Идэвхижүүлэлт муу хийдэг

Борлуулагчдад хорогдол бага тооцдог

Төлбөрийн боломжит олон нөхцөл байдаггүй,

зөвхөн бэлнээр авдаг.

Шинэ бүтээгдэхүүн санаачилдаггүй

Зардал, алдагдлын түвшин сүүлийн жилүүдэд

өсч байгаа

Зах зээлийн судалгаа шинжилгээний ажил

хийдэггүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

27

Маркетингийн зорилт

Цаашид авч хэрэгжүүлэх маркетингийн бодлогын хүрээнд дараах зорилтуудыг

дэвшүүлж байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИДЭВХИЖҮҮЛЭХ

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВИА НЭМЭГДҮҮЛЭХ

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЭВТРҮҮЛЭХ

Эдгээр зорилгуудыг биелүүлэхийн тулд тус бүрт нь дэд зорилтуудыг дэвшүүлж

түүнд хүрэх арга замыг ерөнхийд нь тодорхойльѐ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИДЭВХИЖҮҮЛЭХ

1. Бүтээгдэхүүнийг ялгаруулах

2. Бүтээгдэхүүний идэвхижүүлэлтийн хөтөлбөр боловсруулах

3. Хуваарилалтын сувгийг өргөжүүлэх

Тус компанийн нэрийг барин борлуулж хувийн жижиг үйлдвэрүүдийн чанаргүй,

хямд хиаман бүтээгдэхүүнийг шахах зорилгоор өөрийн бүтээгдэхүүний сав баглаа

боодлын өнгө үзэмж, нэр тэмдэг, савлагааны хэмжээг судлан үзэж шинэчлэн өөрчлөх.

Хиймэл бүрхэвчний загварыг батлуулан захиалан хийлгүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

Шинэ сав баглаа боодлыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор компанийн нэр тэмдэг

болон бүтээгдэхүүнийг маш хүчтэй сурталчилах, сурталчилгааг хаана? хэзээ? хэнд? яаж?

юугаар? хүргэх вэ? гэдгээ сайн тооцож чадвал идэвхижүүлэлт үр дүнтэй болж чадна.

Одоогийн байгаа хуваарилалтын сувгийн үр өгөөжийг тооцон үзэж цаашид

хуваарилалтын сувгийг яаж өргөжүүлэх ямар боломж байгааг судлан үзсний үндсэн дээр

үр өгөөжтэй хуваарилалтын сувгийг сонгох. Борлуулалтын цэг салбрын өнгөүзэмж,

тохижилтонд анхаарч борлуулагчдын ур чадвар, харьцааны соѐлыг дээшлүүлэх.

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВИА НЭМЭГДҮҮЛЭХ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

28

Зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх нь пүүсийн салбартаа нөлөөлөх нөлөөллийг

нэмэгдүүлж байна гэсэн үг. Дээрхи иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр

МИК нь худалдан авагчдынхаа тоог нэмэгдүүлж, тэдэнд хүрч ажиллаж чаддаг, тэдний

хүсэл шаадлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. Борлуулалтын хэмжээ

өсснөөр хүчин чадал ашиглалт дээшилж , нэгжид оногдох зардлын хэмжээ буурч ашигтай

ажиллах боломж нээгдэнэ.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЭВТРҮҮЛЭХ

МИК-ний сурталчилгаа худалдаанаас өндөр үнэлгээ авсан адууны утсан мах , каз

зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах эрэлтийг тооцож үзэж судлах шаардлагатай.

Өрсөлдөөний орчинд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх нь зах зээлийн өсөлийг хангах,

амьдрах чадвараа уртасгахад чухал нөлөөтэй.

Маркетингийн стратеги

Тодорхой зах зээл дэх өрсөлдөгчид нь өөрийн зорилго, нөөц, стратегийн хувьд ялгаатай

байдаг. Өөрөөр хэлбэл аливаа пүүс зах зээлд өөр өөр өрсөлдөөний байр суурьтай байдаг.

Хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөгчдийг ерөнхийд нь дараах

байдлаар ангилан авч үзэж болно.

Хүчтэй өрсөлдөгчид

Өсч яваа өрсөлдөгчид

Сул өрсөлдөгчид

МИК нь өөрөө хүчтэй өрсөлдөгчдийн бүлэгт багтах ба зах зээлд эзлэх хувийг

нэмэгдүүлэхийн төлөө ялгарах стратегийг баримтлах хэрэгтэй. Ингэхдээ эдгээр ялгаатай

өрсөлдөгчдийн бүлгийн эсрэг тэдний онцлогт нь тохируулан ялгаатай өрсөлдөөний

стратегийг дэвшүүлэх хэрэгтэй.

1. Хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг хангалттай хүч хуримтлуулсны үндсэн дээр тэдний

хүчтэй тал уруу нь шууд тулж довтлох стратегийг баримтлах Өөрөөр хэлбэл хүчтэй

өрсөлдөгчид өөрсдийн бүтээгдэхүүний үзэмж, чанар, сав баглаа боодолд ихээхэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

29

анхаарал тавьж, идэвхижүүлэлтийг хүчтэй хийдэг байгаа бол МИК ийм байдлыг

өөрсөддөө бий болгоно. Мөн түүнчлэн өөрийн сул талыг анхаарч түүнийг хүчтэй

болгож хамгаалах стратегийг баримтлах. Энэ нь SWOT шинжилгээгээр тодорхойлон

гаргаж ирсэн өөрийн давуу талаа ашиглан сул талыг арилгах.

2. Өсч яваа өрсөлдөгчдийн эсрэг тэдний сул тал уруу нь чиглүүлэн довтлох стратегийг

баримтлах.

3. Сул өрсөлдөгчдийн эсрэг тэдний үйл ажиллагаанд цохилт өгөхүйц стратегийг

баримтлах.

МИК-н маркетингийн баримтлах стратегийг тодорхойлсны үндсэн дээр энэ стратегийн

дагуу маркетингийн 4 хольц тус бүрт нь хөтөлбөр боловсруулах хэрэгтэй.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ /Product/

Утлагат хиам Чанамал хиам Хагас

боловсруулсан

дайвар бүтээгдэхүүн

Утлагат бүтээгдэхүүн

Аянчин

Аялал

Чанар

Нийслэл

Малчин

Зочид

Дээж

Үхрийн годон

Оноо-Заяа

Сэмжтэй элэг

Сүүлтэй элэг

Сүүлэнд ороосон

Хэл

Вакумласан

адууны мах

Гахайн нурууны мах

Гахайн хавирга

Гахайн гуя

Өөхөнд ороосон хэл

Утсан хэл

Адууны утсан мах

Адууны умс

Каз

Бүтээгдэхүүний ялангуяа хүнсний бүтээгдэхүүний савласан хэмжээ маш чухал нөлөөтэй.

Хэрэглэгчид өөрсдийн худалдан авах хэмжээгээр бүтээгдэхүүнийг савласан байвал тэдэнд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

30

эерэг сэтгэгдлийг төрүүлнэ. Иймээс тэдний худалдан авалтаа хийдэг хэмжээг зайлшгүй

авч үзэх шаардлагатай.

а. 300-500гр 157-43% б. 500-1кг 126-40%

в. 100-300гр 92-29% г.1кг-с дээш 21-7%

Эндээс харахад гол үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ 300, 400, 500гр-р болон 0.5-1 кг-р савлаж

байх хэрэгтэй. Харин тансаг бүтээгдэхүүн болох өөхөнд ороосон хэл г.м. бүтээгдэхүүнийг

арай багаар 100-300гр-р савлавал илүү тохиромжтой.

Мөн түүнчлэн хэрэглэгчдийн судалгаанаас харахад нэр тэмдгийг 24% нь

чухалчилдаг гэжээ. Иймээс өөрийн давуу тал болох хэрэглэгчдэд танил байдлаа ашиглан

бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг шинэчлэх хэрэгтэй. Эдгээр хиймэл бүрхэвчийн

загвар нь юуны өмнө хэрэглэгчдэд өөрийн компанийн нэр тэмдгийг танилцуулах,

бүтээгдэхүүний нэр төрлийн худалдааны тэмдгийг танилцуулах зорилготой хийгдсэн.

МИК-г хэрэглэгчид МАХКОМБИНАТ байх үеэс нь сайн мэддэг, бүтээгдэхүүнийг

хэрэглэх дуртай байдаг нь судалгаанаас ажиглагдсан. Иймд тэдэнд өөрийн

бүтээгдэхүүнийхээ талаар, бүтээгдэхүүний шинээр гаргасан нэр тэмдэг, өөрийн шинэ

эмблемийг сайтар таниулах, тэдэнд ой санаанд нь хэвшүүлэх хэрэгтэй. Эдгээр нэр

тэмдгийг хараад шууд мэддэг, танил болсон байх ѐстой гэсэн үг.

Шинээр гаргасан эмблем нь үхрийн толгой байгаа нь нэг талаар хуучны эмблемтэй

төстэй, нөгөө талаар өөрийн үйлдвэрлэлийн онцлогийг харуулсан болсон гэж үзэж байна.

Харин бүтээгдэхүүн тус бүрийн нэр тэмдэг нь Тухайн бүтээгдэхүүнийхээ найрлага, орц,

стандартаас гадна хадгалах хугацаа, нөхцөлийг зааж өгсөн байна.

Маркетингийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн хүсэл шаардлагад

нийцсэн бүтээгдэхүүнийг тохирсон хэмжээгээр, өөрийн нэр, таних тэмдэг бүхий сав

баглаа боодлыг ашиглан савласнаар МИК-н борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ. Учир нь

хэрэглэгчдийн судалгаанаас эрэлт ихтэй бүтээгдэхүүний төрөл, 1 удаагийн дундаж

худалдан авалтын хэмжээг илрүүлэн гаргаж ирсэн учраас бодит үндэслэлтэй гэж үзэж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

31

байна. Харин өөрийн нэр тэмдэг бүхий сав баглаа боодлыг ашигласнаар өөрийн

бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төдийгүй МИК-н нэрийг барьж хямд

чанаргүй бүтээгдэхүүн борлуулдаг явдлыг таслан зогсоох болно. Хэрэглэгчдийн хувьд

тухайн бүтээгдэхүүний нэр тэмдэг, МИК-н эмблемийг мэддэг танил болох ба тэд МИК-н

бүтээгдэхүүнийг бусдаас ялган мэддэг, тэдний хувьд эрэлт ихтэй бүтээгдэхүүн байх

хэрэглэх дуртай бүтээгдэхүүн байх болно гэж үзэж байна. Гаргах бүтээгдэхүүний нэр

төрөл, тавигдах технологийн горимын хяналт савлалтын хэмжээг үйлдвэрийн дарга буюу

үйлдвэрийн ерөнхий технологич хариуцан ажиллах ба борлуулалтын албаны борлуулагч

нартай байнгийн харилцаа холбоотой ажиллан хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээг байнга

мэдэрч үйл ажиллагаандаа тусган зах зээлдээ зохицон ажиллах хэрэгтэй. Сав баглаа

боодлын үнийн судалгааг Герман, Польш зэрэг орнуудаас авч харьцуулан судласны

үндсэн дээр чанартай харьцангуй хямд бүрхэвчийг захиалан, авч нийлүүлэх, цаашид ч

байнгийн харилцаа холбоотой ажиллах хэрэгтэй.

Yнэ бүрдэлт, үнийн стратеги /Price/

Үнийн тогтоохдоо өөрийн бүтээгдэхүүний чанартай уялдуулах шаардлагатай.

Зах зээлд харьцангуй чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд бусад хүчтэй

өрсөлдөгчидтэй харьцуулах юм бол үнийн түвшин харьцангуй доогуур байгаа билээ.

Эндээс харахад өндөр үнэ болон өндөр чанартай нэр хүндийн үнийн стратеги, өндөр чанар

дундаж үнэ бүхий өндөр үнэлгээний стратеги, дунд чанар дунд үнэ бүхий дундаж

үнэлгээний стратегийг баримтлах хэрэгтэй. Бүтээгдэхүүний олон нэр төрлөөс шалтгаалан

ийнхүү ялгаатай тогтоох шаардлагатай ба энэ нь хэрэглэгчдэд эерэг хандлагыг бий

болгоно. Учир нь тэд манай бүтээгдэхүүнийг өндөр чанартай болон түүндээ тохирсон

өндөр үнэтэй байдаг. Гэхдээ бусад хүчтэй өрсөлдөгчидтэй харьцуулах юм бол харьцангуй

доогуур байгаа нь тэднийг худалдан авахад өдөөж өгөх болно.

Одоо бүтээгдэхүүний үнийн зорилтыг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн

үнийн тогтоосноор юунд хүрэхийг эрмэлзэж байгааг тогтоох хэрэгтэй. МИК-н хувьд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

32

өөрийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн билээ. Иймээс тогтоосон

үнэ нь энэ зорилгыг хангасан байх шаардлагатай.

Үүний дараа эрэлтийг тодорхойлоход нөлөөтэй эрэлтийн үнийн мэдрэмжийг

тооцож үзэх шаардлагатай. Эндээс харахад үнийн маш их мэдрэмжтэй байгаа байгаа

гэхээсээ илүү компанид борлуулалтыг идэвхижүүлэх маркетингийн үйл ажиллагаа

дутагдсантай холбоотой. Иймээс эндээс үнийн мэдрэмжийг тооцох аргагүй юм.

Хэрэглэгчдээс авсан судалгаанаас харахад тэдний дөнгөж 10 хүрэхгүй % нь хиаман

бүтээгдэхүүн худалдаж авахдаа үнийг чухалчилж үздэг гэж хариулсан байгаа нь худалдан

авагчдын хувьд үнэ гол биш харин чанарын баталгаа, амт чанарыг чухалчлан үздэг гэжээ.

Энэ нь хэрэглэгчид өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа ихэд санаа тавих болсонтой

холбоотой гэж үзэж байна. Зөвхөн санал асуулгаар ч бус хэрэглэгчдийн худалдан авалтанд

хийсэн ажиглалт болон ярилцлагаас үзэхэд тэдний ихэнхи нь хаанахынх нь мэдэгдэхгүй

хямд чанар муу бүтээгдэхүүн авч байснаас хэрэглэж сурсан / байнга авдаг /

бүтээгдэхүүнийг илүүд үздэг байна. Эндээс харахад хэрэглэгчдийн эрэлтийн үнийн

мэдрэмж харьцангуй бага. Учир нь үнэ, чанарын нөлөө буюу худалдан авагчид өөрийн

эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах үүднээс чанартай, өндөр нэр хүндтэй гэж

төсөөлөгдсөн бүтээгдэхүүний үнийг бага мэдэрдэг байна.

Зардлын хувьд авч үзэх юм бол нэгжийн дундаж нийт зардал / НДНЗ /

2572¥, нэгжийн дундаж тогтмол зардал / НДТЗ / 8% нь буюу 206¥, нэгжийн дундаж

хувьсах зардал / НДХЗ / 92% нь буюу 2366 ¥ байгаа ба нэгжийн дундаж үнэ / НДҮ /

2050¥ байгаа байна. Эндээс харахад НДҮ нь НДНЗ-с 522¥-р доогуур байгаа юм байна.

Иймд нийт зардалд ихэнхи %-г эзэлж байгаа НДХЗ-г бууруулах арга хэмжээ авах

шаардлагатай. Ийм өндөр зардалтайгаар өрсөлдөх нь компанийг алдагдалд оруулж

дампууруулж болзошгүй байна. Ялангуяа үндсэн болон туслах материал цалингийн

зардлыг 10% хүртэл / энэ нь НДХЗ-г 195¥-р бууруулна / бууруулах хямд үнэтэй ТЭМ-н

нөөцийг олж нийлүүлэх, ажилчдын ажил үүргийн хуваарийг гарган илүү орон тоог

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

33

цомхотгох хэрэгтэй. Мөн түүнчлэн цахилгаан, уур, усны тоолуурыг тавьж ажиллуулснаар

эдгээр зардлыг 20% хүртэл бууруулах боломжтой юм. Энэ нь НДХЗ-г 41¥-р, НДТЗ-г 37¥-р

бууруулна гэсэн үг. Ингэснээр нийтдээ НДХЗ-2130¥, НДТЗ-169¥ болж НДНЗ-2299¥

болгож бууруулах боломжтой.

Зардал %-р НДЗ Хэмнэлт Үр дүн

НДХЗ Үндсэн материал

Туслах материал

Цалин

НДШ

Цахилгаан

Хөргөлт

Ус

53.3%

18.6%

8.9%

1.8%

4.9%

8.8%

3.7%

1261¥

440¥

208¥

43¥

116¥

208¥

90¥

10%

10%

10%

10%

20%

20%

126¥

44¥

21¥

23¥

18¥

Нийт 100% 2366¥ 236¥ 2130¥

НДТЗ Уур

Ариун цэвэр

Хөдөлмөр хам.

Сэлбэг

Элэгдэл

89%

1.8%

1.3%

0.7%

7.2%

183¥

1.4¥

14.6¥

20% 37¥

Нийт 100% 206¥ 37¥ 169

НДНЗ 2572¥ 2299¥

Үнээ тогтооход өрсөлдөгчдийн үнийг зайлшгүй тооцож үзэх шаардлагатай.

Салбарт чанараараа тэргүүлдэг хүчтэй өрсөлдөгчдийн үнэ нь МИК-н дундаж үнэтэй

харьцуулах юм бол

Хатан Сүйх Дэлгэр Хангай Хүн-Од МИК 13% МИК 23%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

34

2444¥ 3044¥ 3706¥ 2050¥ 2255¥

Эндээс харахад харьцангуй чанар болон зах зээлд эзлэх %-н хувьд ойролцоо эдгээр

компаниудаас бүтээгдэхүүнүүдийн дундаж үнийн хувьд доогуур байгааг харж болно.

Үнийг тогтоох аргаа сонгохдоо юуны өмнө өртөгт тулгуурлах хэрэгтэй учир нь

нэгжид оногдох зардлын хэмжээ бүтээгдэхүүний дундаж үнээс өндөр байгаа. Мөн

түүнчлэн ижил төстэй өрсөлдөгчдийн үнийн зайлшгүй тооцох шаардлагатай. Иймд

бүтээгдэхүүний нэгжийн дундаж үнийг 2362¥ болгох саналтай байна. Ингэснээр нэгжийн

ашиг:

2362¥ /НДҮ/ - 2299¥ /НДНЗ/ = 63¥ байхаар тооцож байна.

2004 онд гарах үйлдвэрлэлийн тогтмол зардлыг 56.0 сая ¥ гарна гэж эдийн засагчид

тооцоолсон бол одоо хугаралын цэгийн шинжилгээг хийж үзье.

Тогтмол зардал 56.000.000 ¥ 56.000.000

Хуг.цэг = ----------------------------- = ----------------------- = ------------------ = 241.4 тн

НДҮ - НДХЗ 2362¥ - 2130¥ 232

Өөрөөр хэлбэл 241.4 тн бүтээгдэхүүн борлуулж байж ашиг алдагдалгүй ажиллана

гэсэн үг.

Үнийн тогтоохдоо уян хатан тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл баяр ѐслолын

өмнө бүтээгдэхүүнийхээ үнийн хямдрал зарлах хэрэгтэй. Гэхдээ энэ хямдрал нь маш бага /

эрэлтийн мэдрэмж муу байгаа учир / зөвхөн өөрсдийн хэрэглэгчдийн урамшуулах,

хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой байх хэрэгтэй. Мөн түүнчлэн их хэмжээгээр

худалдан авч жижиглэн борлуулдаг зуучлагч нарт төлбөрийг дараа хийх эсвэл үнийн

хөнгөлөлт үзүүлэх боломжийг олговол борлуулалтыг нэмэгдүүлэх нөлөөтэй.

Үнийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээний хэрэглэгчдэдээ алдах

талтай боловч нөгөө талаар тэдний хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг тохирсон

хэмжээгээр өнгө үзэмжтэй савлан худалдаалж байгаа нь тэдний хүсэл сонирхолд нийцэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

35

болно гэж үзэж байна. / хэрэглэгчдийн судалгаанаас / Үүний үр дүнд хэрэглэгчдийн маань

тоо хэмжээнд онцын өөрчлөлт орохгүй. / хэрэглэгчдийн судалгаанаас тэд үнийг нэг их

чухалчилж үздэггүй гэсэн ба тэдний хувьд чанар чухал үзүүлэлт байдаг нь чанар дагаж

үнэ өсдөг гэдэг ойлголтын дагуу харин эерэг нөлөө үзүүлэх болно гэж үзэж байна / Үнийн

энэ асуудлыг Борлуулалт хариуцсан менежер гардан хариуцах ба гарах үр дүн, сөрөг

болон эерэг нөлөөллийг судлан үнийн уян хатан бодлого баримтлах шаардлагатай.

Идэвхжүүлэлт /Promotion/

Судалгаа авч байх хугацаанд нэг ажигласан зүйл бол хэрэглэгчид МИК-г

МАХКОМБИНАТ байх үеэс нь сайн мэддэг, өмнө нь ч тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэх

дуртай байсан бол сүүлийн жилүүдэд МИК-н зүгээс маркетингийн ялангуяа

идэвхижүүлэлтийн арга хэмжээ огт авч явуулалгүй, зөвхөн өмнөх нэр хүндэндээ

тулгуурлаж байсан нь шинэ зах зээлийн орчинд нийцээгүйн улмаас зах зээлээ алдаж

борлуулалт буурах болсон нэг гол шалтгаан гэж үзэж байна. Иймд маркетингийн

төлөвлөгөө үүнд голлож чиглэгдэх хэрэгтэй.

1.Зорилтот харилцагчаа тодорхойлох

Юуны өмнө идэвхижүүлэх үйл ажиллагааг хэнд хандаж явуулахаа тодорхойлох

хэрэгтэй. Хиаман бүтээгдэхүүнийг бүх насны хүмүүс хэрэглэдэг учир зорилтот

харилцагчид маань УБ хотын нийт ам болно. Гэхдээ худалдан авалтыг хийдэг шийдвэр

гаргадаг хүмүүс нь ихэвчлэн томчууд байдаг байна.

2.Харилцаа холбооны зорилгыг тодорхойлох

Үүний дараагаар идэвхижүүлэлтэнд үзүүлэх хэрэглэгчдийн хариу үйлдлийг тооцох

шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид хэрэглэгчдийг ямар үйлдэл хийхэд хүргэхээ урьдчилан

тооцно гэсэн үг.

-Сануулах

-Ойлгуулах

-Сонирхол төрүүлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

36

-Туршиж үзүүлэх

-Дасгах

Хэрэглэгчид өмнө МИК-г мэддэг учир түүнийг нь сануулах хэрэгтэй./ энэ нь

өөрийн гол давуу тал / Ялангуяа өөрийн гол гол бүтээгдэхүүнүүдийг сануулан,

хэрэглэгчдэд тэдгээрийн талаар ойлголт төрүүлж өгөх, гэхдээ энэ нь тэдний сонирхлыг

татахуйц байх хэрэгтэй. Үүний дараа тэд худалдан авч хэрэглэн туршиж үзснээр

бүтээгдэхүүний талаар эерэг ойлголттой болж дахин худалдан авдаг болох болно.

3.Мэдэгдлийг төлөвлөх

Мэдэгдлийг дараах хэлбэрээр төлөвлөнө.

1. Мэдэгдлийн агууллага. Нэг талаар сэтгэл зүйн хандлага / сул өрсөлдөгч-дийн чанаргүй

муу бүтээгдэхүүнийг шүүмжлэх, эрүүл мэндэд ямар хортой болохыг анхааруулах / Нөгөө

талаар оновчтой хандлага / чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,

баталгаат хугацаа, технологи зэрэг өөрийн бүтээгдэхүүний давуу талыг илэрхийлэх /

2. Мэдэгдлийн бүтэц. Хэлэх гэж буй мэдээлэл маань эхэндээ анхааруулсан, дараа нь

өөрийн нэрийг сануулж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ танилцуулж эцэст нь худалдан

авахыг уриалсан байх. Мэдэгдэл маань өөрийн бүтээгдэхүүний ба үйлдвэрлэлийн онцлог

давуу талаа илэрхийлэх, хэрэглэгчдийн арааны шүлс асгарах байдалд хүртэл өдөөж өгөх,

нэг удаа ч болов худалдан авахыг санал болгох, тэгсэн тохиолдолд таны худалдан авах

дуртай бүтээгдэхүүн болох болно гэдэгт итгүүлэх санааг гаргасан байх хэрэгтэй.

3. Мэдэгдлийн хэлбэр. Мэдэгдэл д компанийн нэр тэмдэг эмблем, бүтээгдэ-хүүний нэр

тэмдэг голлох байр суурь эзэлсэн байх. Өнгө зургийн хослолыг мэргэжлийн өндөр

түвшинд гаргаж ирэх хэрэгтэй.

4.Харилцааны сувгийг сонгох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

37

Бэлтгэсэн мэдэгдлийг зорилтот харилцагчдад хүргэхдээ өргөн нийтийн хүнсний

бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогоосоо шалтгаалан хувийн бус өөрөөр хэлбэл албан ѐсны

бус харилцаа холбооны сувгийг сонгох хэрэгтэй.

5.Идэвхижүүлэлтийн төсвийг тооцох

Идэвхижүүлэлтийн төсвийг тооцохдоо хийх ажлаа төлөвлөсний үндсэн дээр

зардлын хэмжээ шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэмжээг гарган ирж төсөвлөнө.

Идэвхижүүлэлтийн зардалд 8.0 сая ¥-г төсөвлөсөн ба үүнээс 4.0 сая-г нь сурталчилгааны

самбар, томоохон уралдаан тэмцээн шоу-ийг ивээн тэтгэх зэрэг бусад үйл ажиллагаанд

зарцуулах ба, 2.0 сая ¥-г ТВ-р явуулах бүх төрлийн реклам сурталчилгааг захиалж хийлгэх

болон нэвтрүүлэхэд зарцуулахаар тооцсон. 1.0 сая ¥-г сонины болон радиогийн

сурталчилгаанд зарцуулах ба үлдэх 1.0 сая ¥-г өөрийн нэр тэмдэг бүхий тор уут, үзэг бал

болон календар, зурагт хуудас хэвлүүлж тараах, хотын нийтийн тээврийн хэрэгслүүдэд

бичих зэрэг үйл ажиллагаанд зарцуулах болно.

6.Идэвхижүүлэлтийн хольцын талаар шийдвэр гаргах

Сурталчилгаа, олон нийттэй тогтоох харилцаа холбоо, биечлэн худалдаа,

борлуулалтын урамшуулал гэсэн идэвхижүүлэлтийн 4 хольцоос сонгох аль нь илүү үр

ашигтайг тооцох хэрэгтэй. Зорилтот харилцагчид маань нийт хүн ам учир шууд

хэрэглэгчид уруу хандсан татах стратегийг / сурталчилгаа, олон нийттэй тогтоосон

харилцаа холбоо/ илүүтэй баримтлах хэрэгтэй. Мөн түүнчлэн бөөний худалдааг

идэвхижүүлэх үүднээс зуучлагчид уруу хандсан түлхэх стратеги / биечлэн худалдаа,

борлуулалтын урамшуулал / баримтлах хэрэгтэй.

Сурталчилгааг МТВ, UBS, TV5,TV9, МН-25 зэрэг үзэгчид их үздэг ТВ-үүдээр

нэвтрүүлгийн оргил цагаар явуулах хэрэгтэй. Жишээ нь цагийн хүрдийн өмнө, хойно,

киноны дундуур г.м. 2 долоо хоногийн давтамжтай огцом өсөлттэй байх. Өөрөөр

хэлбэл эхний 2 долоо хоногт сурталчилгааг явуулах, дараагийн 2 долоо хоногт

явуулахгүй байх, харин дараагийнхаас нь явуулах г.м. Мөн түүнчлэн цаг агаарын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

38

мэдээг ивээн тэтгэх. Ингэснээрээ МИК-н эмблем хэрэглэгчдэд танил болох болно.

Түүнчлэн хамгийн их захиалгатай сонин болох өдөр тутмын “Өнөөдөр”, “Зууны

мэдээ” зэрэг сонингуудад өөрийн бүтээгдэхүүнийг сурталчилсан өнгөтэй

сурталчилгааг хэвлүүлэх.

Олон нийттэй тогтоох харилцаа холбооны хүрээнд гудамжинд олон хүн явдаг газар

зурагт самбар босгох, янз бүрийн уралдаан тэмцээн, шоу, тоглолтыг ивээн тэтгэх,

чанар муу хямд үнэтэй бүтээгдэхүүний хор уршигийг таниулсан нэвтрүүлэг,

сурвалжлага, ярилцлагыг явуулах г.м. ажлыг зохион байгуулж болно.

Биечлэн худалдаа болон борлуулалтын урамшуулалтыг зуучлагч нартай харилцахдаа

ашиглаж болох бөгөөд төлбөрийг нь дараа хийх, тоо хэмжээний хөнгөлөлт үзүүлэх,

баяр ѐслолоор үнийн хямдрал зарлах /зөвхөн жижиглэнгийн худалдаачдын хувьд/ г.м.

арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болно.

7.Идэвхижүүлэлтийн эх үүсвэр

Өөрт ашигтай байдлаар хувьцаа зарах

ОУВС болон Дэлхийн банкнаас зээл авах

Удирдлагын зардлыг бууруулан, хөрөнгийг хэрэглэх

8.Идэвхижүүлэлтийн үр дүнг хэмжих

Идэвхижүүлэлтийн үр дүнг борлуулалтын дүнгээр хэмжиж болохоос гадна

хэрэглэгчдээс, болон жижиглэнгийн борлуулагч нараас судалгаа авч үнэлж дүгнэж болно.

Энэ идэвхижүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэрэглэгчид МИК-н одоогийн

үйл ажиллагаа, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний онцлог давуу тал, тэдгээрийн нэр тэмдэг,

шинэ сав баглаа боодол, хуваарилалтын сувгуудийн талаар мэдээлэлтэй болно. Хуучны

хэрэглэх дуртай бүтээгдэхүүнийг сурталчилснаар тэднийг худалдан авалтанд өдөөж өгөх

болно. Идэвхижүүлэлтийн энэ ажлыг борлуулалтын албанаас нэг хүн хариуцан ажиллах

ба энэ ажилд хяналт тавихын хажуугаар үр дүнг нь тооцох, цаашид ямар арга хэмжээ авах

шаардлагатай байгааг судлах шаардлагатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

39

Хувиарлалтын суваг /Place/

Үүний дараагаар цэг салбар, лангууны өнгө үзэмжийг дээшлүүлэх, хаяг нэр тэмдэг,

бүтээгдэхүүний талаар мэдээллийг байрлуулах, үнийг тодорхой бичиж тавих,

бүтээгдэхүүнийг байрлуулахдаа ихэд анхаарч зүсч тавих хэрэгтэй.

Түүнээс гадна борлуулагч нарын харилцааны соѐл, борлуулах ур чадварыг

дээшлүүлэхэд анхаарч ажиллах, тэднийг сургалтанд хамруулах, үйл ажиллагаанд нь

байнгийн хяналт тавьж хариуцлагыг тооцож хэвшүүлэх.

Мөн борлуулагч нарыг урамшуулан, компаний эмблем бүхий футболка, хормогч зэрэг эд

зүйлсээр шагнах. /энэ эргээд компаний сурталчилгаа болох учир/

Борлуулалтын түгээлтийн хугацааг маш их эрт байлгах. Өглөөний 8 цаг гэхэд

үйлдвэрээс гарч түгээж эхэлсэн байх. Түгээлтэнд нярав явж түгээн падаан бичиж үлдээх

ба нягтлан нь араас явж тооцоог хийж байх, энэ нь түгээлтийг түргэн шуурхай болгоно.

Борлуулалтын ажилтнуудаар дамжуулан хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг байнга

судалж байх, борлуулалтын ажилтан энэ талаар 7 хоног бүр тайлан бичиж маркетингийн

албанд ирүүлж байх. Ингэснээр хэрэглэгчидтэй эргэх холбоо байгуулах, тэдний хүсэл

сонирхлыг үйл ажилагаандаа тусгаснаар илүү амжилт олох боломжтой.

Боловсон хүчний бодлого, төлөвлөлт

4S-н бодлого

S1- Style

Компаний ажилтан бүрийн биеэ авч явах, харагдах байдлыг дээшлүүлнэ. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

40

Ажлын байранд ажилчдыг жигд, цэвэрхэн, хөдөлмөр хамгааллыг хангасан

хувцас өмсүүлэх

Харилцааны соѐлын талаар сургалт зохион байгуулах

S2 – Skill

Ажилтан бүрт компаний стратегийг хэрэгжүүлэхэд шаардагдах чадварыг эзэмшүүлэхэд

анхаарч, сургалт зохион байгуулах хэрэгтэй.

S3- Staff

Мэргэжлийн ур чадвар шаардсан ажлын байруудад маш сайн бэлтгэгдсэн , ур чадвартай

боловсон хүчнийг сонгон шалгаруулж ажиллуулна. Ингэхдээ гадаадад MBA, болон бусад

магистрын зэрэг хамгаалсан хүмүүсээс түлхүү сонгоно.

S4- Shared value

Ажилтан бүрийн саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах ба компаний эрхэм

зорилгыг өглөө бүр ѐслол төгөлдөр уншиж, ѐсолсны дараа ажилдаа ордог байх.

МИК нь өөрийн маркетингийн албагүй бөгөөд зөвхөн борлуулалт хариуцсан

менежер бүх л борлуулалттай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Зах зээл,

хэрэглэгчид болон өрсөлдөгчдийн талаар хангалттай судалгаа хийгддэггүй нь зах зээлийн

өрсөлдөөний орчинд огт нийцэхгүй байна. Иймээс борлуулалтын албаны бүтцийг дараах

маягаар зохион байгуулах саналтай байна. Борлуулалтын үүргийг борлуулалтын алба

хариуцах ба энэ нь үйлдвэрлэгчийн борлуулалтын үүргийг хүлээсэн борлуулалтын бүрэн

эрхтэй агент байх юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчтэй харилцан гэрээ байгуулан

үйлдвэрлэгчийн бүхий л маркетингийн үүргийг өөртөө хаиуцан хуваарилалт, үнэ,

идэвхижүүлэлтийн бодлогоо үйл ажилагаагаа явуулах МИК-н бие даасан нэгж хэлбэрээр

зохион байгуулах хэрэгтэй. Ийнхүү бие дааж үйл ажиллагаагаа явуулснаар зах зээлд

чөлөөтэй ажиллах, бие дааж шийдвэр гарган зах зээлийн өрсөлдөөний орчинд өрсөлдөх

боломж олдох юм. Одоо энэ бие даасан албаны бүтэц зохион байгуулалт, эрх үүргийн

хуваарилалтыг авч үзье.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

41

Борлуулалт хариуцсан менежрийн шууд удирдлаган дэлгүүрийн ажилтнууд болох

дэлгүүрийн худалдагч, нярав, жолооч нар багтана. Тэд үйл ажилагаагаа борлуулалтын

албаны менежерт тайлагнах ба тэдний үйл ажилагаанд хяналт тавих, ажлаас өөрчлөх,

сургалтанд хамруулах, борлуулалтын нормыг тогтоох, гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах

зэрэг эрх үүрэгтэй. Борлуулалтын ажилтнууд нь 7 хоног бүр судалгааны тайлан бичиж

өгөх, борлуулагчийн ур чадварыг эзэмшиж, борлуулалтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах

үүрэгтэй.

Санхүүгийн ажилтнууд нь тайлан тооцоогоо цагт нь гаргахаас гадна шаардлагатай

мэдээллийг гаргаж өгөх, зарим нэг зайлшгүй шаардлагатай бүртгэлийг хөтөлж байх,

мэдээллийг бүртгэн хадгалаж шаардлагатай үед мэдээллээр хангах үүрэгтэй.

Маркетингийн ажилтнууд нь зах зээлийн судалгааны ажилтнуудаас бүрдэх ба тэд

хэрэглэгчдээс судалгаа авч боловсруулах, зах зээлийн тооцоо, өрсөлдөгчдийн талаар

мэдээллийг цуглуулж цаашдын ерөнхий чиг хандлагыг тодорхойлох, идэвхижүүлэлт

болон бусад хольцын хөтөлбөрийг боловсруулж батлуулах үүрэгтэй.

Борлуулалтын албаны менежерийг МИК-наас томилох ба бие даан ажиллах

боломжийг олгох, хяналт тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл МИК-с үзлэг шалгалт хийх

эрхтэй. Хагас жилээр тайлангаа гарган МИК-д танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх

ажлын талаар санал бодлоо солилцон зөвлөлдөнө. Үйлдвэрлэлийн фунцитай харилцан

мэдээлэл солилцон хамтран ажилладаг байх хэрэгтэй.

Төсөвлөсөн орлого, зардал

Ирээдүйн эрэлтийг бид нэгжийг 2050¥-р бодож 134.0тн-г үйлдвэрлэхээр

төлөвлөсөн нь нийтдээ 275.0 сая ¥ болсон билээ. Үнийн хөтөлбөрт нэгжийн дундаж үнийг

15%- нэмэгдүүлж 2362 ¥ байхаар тооцсон билээ. Маркетингийн төлөвлөгөөний үр дүнд

134.0тн гэж тооцсон борлуулалтын хэмжээ 90%-р нэмэгдэж 254.0 тн болно гэж үзсэн.

Үүнээс:

Сав баглаа боодлыг шинэчлэснээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

42

% тн Зардал

+15% 20.1тн 2.000.000 ¥

Хуваарилалтын сувгийг өргөжүүлснээр

% тн Зардал

+25% 33.5тн 4.000.000 ¥

Идэвхижүүлэлтийн арга хэмжээ авснаар

% тн Зардал

+50% 67 тн 8.000.000 ¥

1999 онд 56.0 сая ¥-н тогтмол зардал гарахаар төсөвлөсөн, нэгжийн хувьсах зардал 2130 ¥

байхаар тооцсон. Одоо үйлдвэрлэлийн зардлын тооцоололтыг хийе.

Зардал НДЗардал Хэмжээ/кг/ Нийт зардал

Хувьсах

Зардал

Үндсэн материал

Туслах материал

Цалин

НДШ

Хөргөлт

Ус

1135 ¥

396 ¥

187 ¥

39 ¥

208 ¥

72 ¥

254.000 кг

254.000 кг

254.000 кг

254.000 кг

254.000 кг

254.000 кг

288.290.000 ¥

100.584.000 ¥

47.498.000 ¥

9.906.000 ¥

52.832.000 ¥

18.288.000 ¥

Тогтмол

зардал

Уур

Ариун цэвэр

Хөдөлмөр хамгаалал

Сэлбэг

Элэгдэл

50.050.000 ¥

1.090.000 ¥

800.000 ¥

390.000 ¥

3.670.000 ¥

Нийт

зардал

573.398.000 ¥

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

43

Одоо орлого зардлаа нэгтгэе.

БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО / 2362¥*254.000кг=600.0сая ¥/ 600.000.000 ¥

Үйлдвэрлэлийн нийт зардал 573.398.000 ¥

- Сав баглаа боодлын зардал 2.000.000 ¥

- Хуваарилалтын зардал 4.000.000 ¥

- Идэвхижүүлэлтийн зардал 8.000.000 ¥

НИЙТ ЗАРДАЛ 587.398.000 ¥

АШИГ 12.602.000 ¥

Хяналт

Маркетингийн хийх ажил бол төлөвлөх төдийгүй төлөвлөгөөний бие-лэлтэнд хяналт

тавих явдал юм. Үүнд борлуулалтын албаны дарга хяналт тавьж явах ба төлөвлөгөөний

хэрэгжилтийг үнэлэн, төлөвлөсөн хэмжээнээс хэрэгжүүлэлт хэр хэр зөрж байгааг

тодорхойлон уг зөрүүний шалтгааныг тодруулж дараагийн хугацааны төлөвлөгөөг

боловсруулахад ашиглана.

Гүйцэтгэлийн үнэлэхдээ:

борлуулалтын шинжилгээ

зах зээлийн эзлэх хувийн шинжилгээ

санхүүгийн шинжилгээ

хэрэглэгчдийн судалгаа

Энэ хяналтын зорилго нь компани төлөвлөгөөндөө тусгасан борлуулалт, ашгийн

болон бусад маркетингийн зорилтуудаа биелүүлж байгаа эсэхийг тодорхойлох явдал юм.

Нийт хувьсах зардал Нийт тогтмол зардал Нийт үйлдвэрлэлийн зардал

517.398.000 ¥ 56.000.000 ¥ 573.398.000 ¥

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Mah Impeks Marketingiin Tuluwluguu

“Ìàõ Èìïåêñ” ÕÊ-èé Õʯ-èéí 3 æèëèéí ìàðêåòèíãèéí òºëºâëºãºº

44

Үүний тулд удирдлага сар, улирлаар зорилтоо тодорхойлоод үзүүлэлт бүрээр гүйцэтгэлээр

нь дүгнэж үр дүн гарсан шалтгааныг тодруулна

Дүгнэлт

“Мах импекс” ХК-ий ХКҮ нь олон жилийн туршлагатай хэрэглэгчдийн танил

үйлдвэр хэдий ч маркетингийн бодлогогүйн улмаас хэрэглэгчдээ өрсөлдөгчдөдөө алдахад

тулгараад байна.

Нэн түрүүнд маркетингийн зөв зохион байгуулалттай алба зохион байгуулж,

нарийн мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин сонгон ажиллуулах шаардлагатай нь

харагдаж байна.

Мөн хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллах бүрэн бололцоотой тул өдөрт үйлдвэрлэх

бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн 5 тоннд хүргэж болно. Идэвхижүүлэлтээ дан ганц

хэрэглэгчид зориулах бус, зуучлагчид, бэлтгэн нийлүүлэгчид зориулан өргөн хүрээтэй

явуулваас борлуулалтаа нэмэгдүүлж чадна.

Эцэст нь дүгнэхэд “Мах импекс” ХК-ийн ХКҮ нь маркетингийн оновчтой бодлого

хэрэгжүүлвэл Монголдоо төдийгүй, дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзлэх бүрэн

боломжтой, манай улсын урдаа барих компаниудын нэг болж чадна.

www.zaluu.comwww.zaluu.com