medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

9
Мэдээллийн тухай шинжлэх ухааны ойлголт Бэлтгэсэн: Ш.Нарангарав

Upload: narka-sh

Post on 26-May-2015

2.172 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

Мэдээллийн тухай шинжлэх ухааны ойлголт

Мэдээллийн тухай шинжлэх ухааны ойлголт

Бэлтгэсэн: Ш.Нарангарав

Page 2: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Мэдээллийн тухай ойлголт бол нэлээд өргөн хүрээтэй асуудал бөгөөд нийгмийн соёлын үнэт зүйлсийн үндсэн элементүүдийн нэг юм. Ямар нэгэн үзэгдэл, юмсын тухай болон байгаль, нийгмийн ямарваа нэгэн үйл ажиллагааны талаархи мэдлэгийг мэдээлэл гэж ойлгож болно. Мэдлэг нь өнөө үед аливааулс ороны үндэсний гол баялаг мөн гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн байна.

Page 3: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Хүн мэдээллийн тусламжтайгаар шинэ мэдлэгийг олж авах буюу бусдад дамжуулах боломжоор хангагддаг бөгөөд “Мэдээлэл”-ийг тодорхойлон бичвэл: Дэлхий ертөнцөд болж байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэх, хүний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх гэсэн үг юм. Мэдээлэл нь хүнд аливаа үйл явц, судлагдахуун, үзэгдэл, юмсын талаар шинэ мэдлэгийг бий болгож өгдөг. Мэдээлэл болон мэдлэгийн ач холбогдлыг зөвхөн боловсролын түвшинг дээшлүүлэх, бичиг үсэгт тайлагдах төдийгөөр бус нийгэм, эдийн засгийн хүрээнд авч үзэх болсон

Page 4: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Мэдээлэл нь нийгмийн бүх давхаргад асар их нөлөө үзүүлдэг тул түүнийг аливаа салбарын хөгжлийн бодлого боловсруулалт, зохицуулалтын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Мэдээлэл нь шинжлэх ухаан, техникийн, нийгэм-улс төрийн, эдийн засгийн гэх мэт олон төрөл зүйлд хуваагдана.

Мэдээлэл нь устаж үгүй болдоггүй бөгөөд мэдээллийг хэд дахин боловсруулах, түүнийг ямар цаг хугацаа орон зайд дамжуулахаас мэдээлийн шинж чанар тодорхойлогдоно.

Page 5: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Аливаа мэдээлэл нь түүнийг үйлдвэрлэж түгээгчээс хэрэглэгчдэд очих хүртлээ тодорхой цаг хугацаа, орон зайг эзэлж тухайн субьект, обьектын мөн чанарыг өөртөө шингээн түгж тархдаг онцлогтой. Мэдээлэл нь тасралтгүй урсаж байдаг учраас тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлтийн хэмжээг их, бага гэж ярихаас бус огт өөрчлөгдөхгүй гэж үл болно.Мэдээлэл болгон үр дүнтэй байдаггүй.

Page 6: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Мэдээлэл нь маш чухал, онцын шаардлагүй, эсвэл бүр шаардлагагүй байж болно. Энэ нь тухайн цаг үеэсээ хамаарч ямар мэдээлэл вэ гэдэг нь тодорхойлогдоно.

Мэдээлэл нь цаг хугацаа өнгөрөх тусам хуучирч /зарим тохиолдолд агуулгаа алддаг/ анхныхаа хэрэгцээний өртгийг бууруулдаг. Он цаг улиран өнгөрөх тусам зарим мэдээлэл хэрэглэгчийн хэрэгцээг хангах чадвараа алдаж үнэгүйдэхэд хүрдэг. Энэ нь тухайн мэдээллийн өөрийн шинж чанараас хамаарна.

Page 7: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Мэдээлэл хүлээж авах үйл ажиллагаа нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажилагаа, техник технологийн талаарх мэдээллийг өөртөө аль болох богино хугацаанд хурдан олж авах овсгоо, онцгой чадвар юм. Мэдээллийг шилж сонгон, тодорхой цаг хугацаанд хадгалж дахин боловсруулж болохын дээр, түүнийг хэд хэдэн хэрэглэгч өөр өөр орон зайнаас үл хамааран хүлээн авч хэрэглэж болох нөхцлийг орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийн зуун бидэнд нээж өгсөн.

Page 8: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

LOGO

Мэдээллийн бид олон янзын арга замаар хүлээн авч дамжуулдаг. Тухайлбал: Телевиз, радио, интернэт, ном, сонин сэтгүүл гэх мэт.

Мэдээлэл шуурхай түгж тархахад мэдээллийн технологи онцгой үүрэгтэй бөгөөд энэ нь соёлын үнэт зүйлсийн түгж тархах үйл явцад онцгой ач холбогдолтой.

Мэдээллийн шинэ технологуудын нэг болох компьютер зохион бүтээснээр хүн төрөлхтөн хэзээ ч байгаагүй их хэмжээний мэдэллийг авах боломжтой болсон.

Page 9: Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

Анхааран сонссонд баярлалааАнхааран сонссонд баярлалаа