mef_annualreport2011

33

Click here to load reader

Upload: huralday

Post on 21-Apr-2015

593 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: MEF_AnnualReport2011

2011 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ САНАЛ,

АЖЛЫН ТАЙЛАНЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН

2012 оны 2 дугаар сар Улаанбаатар хот, Монгол улс

Page 2: MEF_AnnualReport2011

3

Гарчиг

Монголын эдийн засгийн чуулганы товчоон 4

2011 оны Монголын эдийн засгийн чуулганы хүрээнд хийсэн ажлын тойм:

I. Хүний хөгжил 221.1. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр 22

1.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 22

1.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 22

1.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 23

1.2. Мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт 27

1.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 27

1.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 27

1.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 28

1.3. Хүний хөгжил: Нийгмийн хамгаалалын шинэчлэл 40

1.3.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 40

1.3.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 40

1.3.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 42

1.4. Хүний хөгжил: Дээд боловсрол ба эрэлт хэрэгцээ 45

1.4.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 45

1.4.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 45

1.4.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 46

II. Хөгжлийн бодлого 542.1. Өрсөлдөх чадварын хэмжүүр, Кластер, Инноваци 54

2.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 54

2.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 54

2.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 55

2.2. Санхүүгийн зах зээл 62

2.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 62

2.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 62

2.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 63

2.3. Хөгжлийн загвар, хүнд өгөөжтэй өсөлт 68

2.3.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 68

2.3.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 68

2.3.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 70

2.4. Хотын хөгжил 73

ТАЛАРХАЛТус тайланг боловсруулахад 2011 оны Монголын эдийн засгийн чуулганы санал, зөвлөмжийн дагуу

хэрэгжүүлсэн ажлын тайлангаа ирүүлсэн дараах байгууллагуудад гүн талархал илэрхийлье:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Гадаад харилцааны яам

Компанийн засаглалын хөгжлийн төв

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам

Монголбанк

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Монголын Хөрөнгийн бирж

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам

Нийслэлийн засаг даргын тамгын газар

Оюуны өмчийн газар

Сангийн яам

Санхүүгийн зохицуулах хороо

Төрийн албаны зөвлөл

Төрийн өмчийн хороо

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Шинжлэх ухааны академи

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ

Тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.БатболдЕрөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг

Хамтарсан гүйцэтгэх захирал:Б.НайдалааЛ.Төр-Од

Зохицуулагч:Ж.АлтангүнийБ.УртнасанЛ.Энх-Амгалан

Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Р.Баярмагнай

Монголын эдийн засгийн форум403 тоот, Сити центр, Ерөнхий сайд А.Амарын гудамжСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,Монгол Улс

Утас / Факс: +(976) 11-321-051Цахим шуудан: [email protected] Цахим хаяг: http://meforum.mn/ https://www.facebook.com/Huraldayhttps://twitter.com/Huralday http://www.youtube.com/huralday

Page 3: MEF_AnnualReport2011

54

2.4.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 73

2.4.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 73

2.4.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 74

2.5. Төлөвлөлт, төсөв 75

2.5.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 75

2.5.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 75

2.5.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 78

III. Засаглал 833.1. Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи 83

3.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 83

3.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 83

3.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 84

3.2. Компанийн засаглал/ТӨҮГ-ийн удирдлага 85

3.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 85

3.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 85

3.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 86

3.3. Төрийн албаны шинэчлэл 90

3.3.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 90

3.3.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 90

3.3.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 91

3.4. Бизнесийн таатай орчин 97

3.4.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 97

3.4.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 97

3.4.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 98

IV. Дэд бүтэц 1024.1. Санхүүжилт /Төр хувийн хэвшлийн түншлэл/ 102

4.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 102

4.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 102

4.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 103

4.2. Орон нутгийн хөгжил 105

4.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга 105

4.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж 105

4.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил 106

Монголын эдийн засгийн чуулганы товчоонМонголын эдийн засгийн анхны чуулганыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар 2010 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулсан ба түүнээс хойш жил бүр чуулан, улс орны нийгэм эдийн засгийн бодлогын тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлал тогтоод байна.

Монголын эдийн засгийн чуулганы үндсэн зорилго нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах, оролцоотой болгох зөв зохистой бодлого тодорхойлоход нийгмийн гол төлөөлөл болох бизнес, улс төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхнийг хэлэлцүүлэгт татан оролцуулах, мэдээлэл, санал солилцох, хамтдаа хөгжлийн оновчтой гарц шийдлийг эрэлхийлэх явдал юм.

Цаашид чуулганыг жил бүр тогтмол зохион байгуулах нь Монгол Улсын дунд болон урт хугацааны бодлого, стратеги тодорхойлход нийгмийн бүхий л төлөөллийн хүсэл эрмэлзлэлийг тусгах болон улс орны хөгжилд хөрөнгө оруулахаар сонирхож буй гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой.

Чуулган нь нэгдсэн хуралдаан болон тухайлсан тодорхой сэдвээр явагдах салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулагддаг. Чуулганы хуралдаан нь нээлттэй хэлэлцүүлгийг мэтгэлцэх хэлбэрээр явагдах бөгөөд оролцогчдын бүтээлч санал, идэвхтэй оролцоо хамгийн үнэ цэнэтэй зүйл болно.

Эдийн засгийн чуулга уулзалтад УИХ-ын гишүүд, төрийн сайд нар, яам, агентлагийн төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, үндэсний томоохон компанийн дээд болон дунд шатны удирдлагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн нам, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл болох 1000 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцдог юм. Нийгмийг манлайлж, эдийн засгийн бүтээн байгуулалтыг гардан бүтээж, хөгжүүлж буй гол төлөөлөл нэгэн дор цуглаж, нэгэн зорилгоор, нийтлэг эрх ашигийн төлөө чуулдагаараа Монголын эдийн засгийн чуулганы Монгол улсын хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

Монголын эдийн засгийн чуулган 2010Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Бид хамтдаа чадна” уриан дор зохион байгуулсан юм.

Монгол Улс эрчимтэй хөгжлийн замд тууштай орох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний болон байгалийн дотоод нөөц бололцоогоо зөв зохистой ашиглах шаардлага тулгараад байна. Мөн бизнесийн орчинг сайжруулах, төсвийн шинэтгэл, уул уурхайн хөгжил, дэд бүтцийн болон санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, ногоон эдийн засаг зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарцыг олох, нэгдсэн зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад чиглэгдсэн билээ.

Чуулганы үеэр “Монголын Эдийн Засгийн Форум” нэртэй улс төрийн хамааралгүй, төрийн

бус байгууллагын үндэс суурийг бүрдүүлж, тус байгууллага нь цаашид энэхүү чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж явахын зэрэгцээ улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлаар тухай бүр холбогдох талуудын хооронд нэгдсэн ойлголцол бий болгоход зуучлах болно.

Чуулганы үеэр Монгол Улсын төсвийн шинэтгэл; Байгаль орчин, Ногоон эдийн засаг; Улсын бүртгэлийн шинэчлэл; Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл; Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн бизнесийн орчны шинэтгэлтэй холбоотой олон чухал асуудлыг авч хэлэлцсэн юм.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, яамдын удирдлагууд, Засаг дарга нар болон холбогдох төрийн бусад байгууллагуудын 150 төлөөлөгч, Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, эрдэмтэн, судлаач зэрэг 150 төлөөлөгч, хувийн хэвшлийн 150 төлөөлөгч, гадаад улсын 50 төлөөлөгч, нийт 500 төлөөлөгчийг урьж оролцуулжээ.

Page 4: MEF_AnnualReport2011

76

Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдын ивээл дор 2011 оны 3 дугаар сарын 2–3 –ний өдрүүдэд “Хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгууллаа.

Газрын хэвлийд оршиж буй баялгаас үүдэн гадны хөрөнгө оруулалт эрс өсч, эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч нийгэмд ядуурал, ажилгүйдлийг бууруулах, түүхий эдийн үнээс хэт хараат эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал хурцаар тавигдаж байна.Иймд хүнд өгөөжтэй хөгжлийн бодлого боловсруулах замаар Монгол Улсын хөгжлийг эрэмбэ ахиулан, үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах цаг үеийн шаардлага зайлшгүй урган гарч байна.

Улс орны нөхцөл байдалд тохирсон, хүний хөгжлийг хангахуйц хөгжлийн цогц загварыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх дэд бүтэц, засаглалын чадавхийг бэхжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж нэгдсэн шийдэлд хүрэхэд чиглэнэ. Дээрх зорилгын хүрээнд Засаглал, Дэд бүтэц, Хөгжлийн бодлого, Хүний хөгжил гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Манай улсын хөгжлийн түншүүдтэй уламжлал болгон зохион байгуулдаг Хандивлагчдын Техникийн Зөвлөлгөөнийг тухайн онд Монголын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулсан. Мөн энэ удаагийн чуулганд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын зарим төлөөлөгчид хүрэлцэн ирсэн ба тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Хариуцлагатай уул уурхай”, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал”, “Авлигалын эсрэг хамтдаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагуудад оролцсон билээ.

“Хариуцлагатай уул уурхай” нэртэй олон улсын дугуй ширээний ярилцлага нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, уг санаачлагын хүрээнд сүүлийн 6 сарын турш хийгдсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Энэхүү судалгаа нь Африк, Ази, Латин Америкийн (уул уурхай түшиглэсэн эдийн засагтай) 13 орнуудад хийгдсэн бөгөөд эрдэс баялгийн салбарыг зохистой хөгжүүлэхэд зориулагдсан юм. Энэ судалгааг 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганаар анх олон нийтийн хүртээл болгосон. Дугуй ширээний уулзалтын гол зорилго нь судалгааны үр дүнг хэлэлцэж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг төлөвлөх, санал бодол солилцох явдал болов.

2011 оны Монголын эдийн засгийн чуулганы үеэр Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулав. Энэхүү хөрөнгө оруулалтын чуулганаар “Эрсдэлийн Удирдлага”, “Уул уурхайн салбар ба холбогдох боломжууд”, “Хөрөнгийн Зах Зээлийн Шинэчлэл”, “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлал” гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Үүний зэрэгцээ Монголын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулалтын банкуудад хөрөнгө оруулалт хайж байгаа хэд хэдэн төслийг танилцуулсах билээ.

Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, яамд болон агентлагийн удирдлагууд, орон нутгийн засаг дарга нар болон холбогдох төрийн бусад байгууллагын төлөөлөгч нар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн төлөөлөгч, гадаад улсын төлөөлөгчдийг тус тус урьж оролцуулсан бөгөөд нийт 1100 орчим төлөөлөгчид оролцжээ.

Монголын эдийн засгийн чуулган 2011

Хүний хөгжилЭнэхүү сэдвийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлт, Мэргэжлийн боловсрол, эдийн засгийн өсөлт, Нийгмийн хамгааллын шинэчлэл, дээд боловсрол, эрэлт хэрэгцээ гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулсан ба гарсан санал зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлангийн танилцуулга

Page 5: MEF_AnnualReport2011

98

Хүний хөгжил

I. Хүний хөгжил“Монголын эдийн засгийн чуулган 2011” чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Хүний хөгжил” салбар хуралдааны үеэр ихээхэн анхаарах шаардлагатай байгаа олон санал гарсаныг харгалзан ирэх 5 жилийн үндэсний хөгжлийн бодлогыг тодорхойлсон төлөвлөлтийн баримт бичиг болох “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэлүүд” төслийг “Монгол хүний амьдралын чанарыг сайжруулна” гэсэн үзэл баримтлалын хүрээнд боловсруужээ.

1.1. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр1.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал,

тулгамдаж байгаа асуудлууд;

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэлийн асуудлууд;

Уул уурхайн салбар ажлын байр бий болгохоос илүү төсвийн орлого бүрдүүлэлтэд сайн нөлөө үзүүлж байгаа учир тэндээс нэмэгдэж байгаа орлогыг эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү ашиглах;

Хөдөлмөр эрхлэлтийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;

Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогоор дэмжих;

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх салбар дундын зохицуулалт, ажил олгогч болон төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах.

1.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Эдийн засгийн өсөлттэй байхад ядуурал,

ажилгүйдэл байсаар байна. Ажилгүйдэл нь ажиллах хүчний ажиллах чадвартай холбоотой байна;

Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүсээд байна. Нийт ажилгүйчүүдийн 20-30 хувийг дээд мэргэжлийн ажилгүйчүүд эзэлж байна. Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтнүүд бэлтгэж байна, бэлтгэгдэхээр байна.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дисбалансыг арилгахад төр үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Инноваци, технологи өөрчлөгдөхөөр ажиллах хүчин хэрэгцээгий нь хангаж чадахгүй, ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж байна;

Малаа алдсан малчид сургалтад хамрагдахгүй байна;

Иргэншээгүй иргэн, нийгэмшээгүй хүн их байна;

Хуримтлалгүй ажиллах хүчин бий болж байна;

Бүртгэгдээгүй ажилгүйчүүд суманд хамгийн их байна;

Мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчин бага байна;

Хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчин ажил олгогчдын хэрэгцээг хангаж чадахгүй байна;

Салбар хоорондын уялдаа холбоо байхгүй байна;

Хөгжлийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлого хоцорч байна;

Бий болсон ажлын байр ядуурлыг бууруулахад чиглэгдэж чадахгүй байна;

Давтан сургалт чанаргүй байна;

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж муу байна;

Орон нутагт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлого явуулах;

Байгалийн шинжлэх ухаан, инженер-техникийн ажилтнуудыг бэлтгэх;

Хөдөлмөрийн зах зээлийн эрхзүйн орчныг сайжруулах, хүнээ төлөвлшүүлэх, хүмүүжүүлэх;

Албан бус салбарыг албан болгох зорилгоор, албан ёсны нэгдсэн өөрийн онцлогоо тусгасан шинэ концепцийг боловсруулах;

Нэгдсэн тоон мэдээлэлтэй болох, мэдээллийн сантай болох;

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх;

Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, түүнийг зохицуулах механизмыг бий болгох;

Хөгжлийн бодлогод нийцсэн стандарт, бодлого боловсруулах;

Дагуул хотуудыг байгуулах, зүүн бүс рүү шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа тул баруун бүсэд хүнээ тогтоох бодлого барих;

Ажил олгогч, Засгийн газар, үйлдвэрчний эвлэл,

иргэний нйигэм гэх мэт талуудын оролцоог хангасан нэгдмэл бодлоготой болох;

Ажлын байр бий болгосон хүний тоогоор зээл, татварын урамшууллыг үзүүлэх;

Инфляци, ажилгүйдэл уялдаатай байна. Иймд мөнгөний бодлоготой уялдуулах, Монгол банкны валютын бодлогыг зөв болгох;

Сумдыг нэгтгэх биш, харин сумдын иргэдийг хоршиж хөдөлмөрлөхийг дэмжих;

Төрийн албан хаагч сонгон шалгаруулалтад тусгагдсан ажилласан жил заасан хугацааг хасах, улмаар хуулийг үндсээр нь шинэчлэх;

Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өргөн утгаар нь авч үзэх, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний бодлогыг гаргах;

Ажилгүйчүүдийн армийг задлах, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өөрөө бие даан бизнес эрхлэх боломжийг олгох;

Үйлдвэрлэл дээрх сургалтыг дэмжих;

Ажилчдын зан төлөвийг төлөвшүүлэхэд 10-н жилд суралцахаас эхлэн анхаарах;

Үндсэн хуульд иргэний хөдөлмөрлөх заалтыг оруулж өгөх;

Монгол ажиллах хүчнийг хүчирхэгжүүлэх бодлого боловсруулах, монгол хүний ажиллах чадварын үнэлэмжийг дээшлүүлэх, үнэлж сургах;

Эдийн засгийн өсөлттэй уялдуулан хөдөлмөрийн эдийн засгийг шинэчлэх;

1.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 2011 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоох, нийгмийн зүгээс дэмжлэг туслалцаа шаардлагатай ажил олоход бэрхшээлтэй бүлэгт чиглэсэн нэмэгдэл үйлчилгээг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг эрх зүйн үндэс бүрдлээ. Ингэснээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд аж ахуй эрхлэлтийн сургалт, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж, ХЭДС-аас зээлийн эрсдлийн болон баталгааны сан байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээгээр

дэмжих боломж бүрдсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд

Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эрх зүй, хөрөнгө оруулалт, салбар дундын бодлогын зохицуулалтаар хангаж ажилласны үр дүнд 72 мянган ажлын шинэ байрыг бий болгон энэхүү хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг 20 хувиар давуулан биелүүлсний 42 хувь нь ХХААХҮ салбарт, 18 % барилга, 10 % уул уурхай, 30 хувь бусад салбарт бий болсон байна.

2011 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэрийг 2.6 дахин нэмэгдүүлж, 30 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлүүлэн, сангийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний цар хүрээ өргөжив. Тус сангаас 2011 оны 12 сарын эхний байдлаар давхардсан тоогоор 238 мянган хүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамруулав.

Хүн амын бүлэг, аж ахуй эрхлэлтийн онцлог хэв шинжид нийцүүлэн зорилтот 8 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, 30 гаруй мянган хүнийг байнгын болон түр ажлын байртай болгосон байна.

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг 21 аймгийн 99 сумын 866 залуу малчин өрхийн 2600 гаруй иргэнийг хамруулан хэрэгжүүлж, бизнес инкубаци, мал эмнэлэг-үржлийн болон малын даатгалын үйлчилгээ үзүүлсний зэрэгцээ малжуулах, материаллаг баазыг нь сайжруулах, туршлага солилцох зэрэг арга хэмжээгээр дамжуулан аж ахуй, бизнес эрхлэх ур чадварыг нь дээшлүүлэн тогтвортой ажлын байртай болгох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

“Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”–ийг 2011 оноос Хөвсгөл, Дорнод, Дундговь, Ховд, Архангай, Өвөрхангай, Баян-өлгий, Баянхонгор, Булган, Завхан аймаг, Хан-Уул, Сонгино хайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээний үр дүнд ажлын байраар хангагдах боломжгүйгээс удаан хугацаагаар ажилгүй байгаа 7 зорилтот бүлгийн иргэдийг хамруулан, тэдгээрийн онцлог хэрэгцээ, боломж, чадавхид нь тулгуурлан нэмэлт үйлчилгээ үзүүлэх замаар ажилтай болгох, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

“Ногоон ажлын байр – Чацаргана” дэд хөтөлбөрийг ажилгүй иргэдийн үр жимс

Page 6: MEF_AnnualReport2011

1110

Хүний хөгжил

тариалах, жимсний модыг өвчин хортон, мэрэгчдээс хамгаалах бодис, багаж, тоног төхөөрөмж авах, жимст цэцэрлэг үржүүлгийн талбайг хамгаалах зорилгоор 2011 оноос эхлэн хэрэгжүүлж, 19 аймаг, 8 дүүргийн 581 иргэн, 150 аж ахуйн нэгж байгууллага 680 гаруй га газарт 584.6 мянган ширхэг суулгац тариалж, үр дүнд нь 2446 ажилгүй иргэн тодорхой хугацаанд ажлын байртай болов.

“Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр”–ийг 2011 оны 5 дугаар сараас эхлэн 6 дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, газар тариалан эрхлэх сонирхолтой ажилгүй 800 иргэнийг 40 бүлгээр зохион байгуулан хэрэгжүүлж, байнгын ажлын байртай болгов.

“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 2011 онд цагийн ажил эрхлэх хүсэлтэй 19.4 мянган оюутныг бүртгэж, ААНБ-аас ирүүлсэн 20.7 мянган цагийн ажлын байранд нийт 18 мянган оюутныг зуучилсан. 30.3 мянган оюутанд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэж, 5.3 мянган оюутныг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамруулав.

“Уул уурхай, зам, барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөр”-т 2010 онд 86 ААНБ-д, 3145 хүнийг, 2011 онд 91 ААНБ-д, 3324 хүнийг хамруулан сургажээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээний үр дүнд бие даан хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 2010-2011 онуудад 20 аймаг, 9 дүүргийн 729 төслийг хэрэгжүүлж, ХЭДС-аас 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан ба 2011 оны төсвийн тодотголоор 21 аймгийн 126 сум, 9 дүүргийн нийт 738 төслийг хэрэгжүүлэв. Эдгээр төслүүдийн хүрээнд нийт 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүд байнгын ажлын байртай болгожээ.

“Хүн амын шилжих хөдөлгөөн-орцны жижүүр-хөдөлмөр эрхлэлтийг дэмжих-нийгэмшүүлэх төсөл”-ийг 2011 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж, шилжилт хөдөлгөөн ихтэй, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн орцны жижүүр 90 өрхийн гишүүдийг хамруулан, хэрэгцээг судлах, ёс зүй, зан үйл, хандлагыг өөрчлөх сургалт, зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон Засгийн газрын тусгай сангууд, олон улсын төсөл,

хөтөлбөр, худалдан авах хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд шаардагдах ажлын байрны нийт тоо, үүнээс шинээр нэмэгдэх ажлын байрны тоо хэмжээг салбаруудаар, мэргэжил нэг бүрээр тооцож гаргахад салбарын хэмжээнд нийтдээ 22944 мэргэжилтэй ажилтан шинээр шаардлагатай байсан үүнээс төмөр замд 2459, барилгад 13500, авто замд 3224, авто тээвэрт 3403, иргэний нисэхэд 358 мэргэжилтэй ажилтан шинээр шаардлагатай байлаа. Эдгээрийг хэрхэн бэлтгэх, нийлүүлэх талаар БСШУЯ, НХХЯ-д хандаж хамтарч ажиллажээ.

Мөн “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх нь” сэдэвт семинарыг 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр НХХЯ-тай хамтран зохион байгуулж “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд шинээр ажлын байр бий болгох боломж, хамтын ажиллагаа” илтгэлийг тавьж ярилцлага зохион байгуулав.

Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор баталсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХБНГУ, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудад салбарын бодлого чиглэлийг танилцуулах ажлуудыг зохион байгуулав.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 онд зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд 13936 хүн шинээр ажлын байраар хангуулсан. Үүнээс барилгад 6663, авто замд 4771, авто тээвэрт 2066, төмөр замд 198, иргэний нисэхийн чиглэлээр 238 байна.

Хөдөлмөр эрхлэлт, ерөнхий болон дээд боловсролын талаар асуудал хөндсөн нийтлэл бичих, нэвтрүүлэг хамтран бэлтгэх зэргээр хэвлэл, мэдээллийнхэнтэй хамтран ажиллалаа. Тухайлбал, “Хөдөлмөрийг хүн бий болгосон”, “Монгол Улсын боловсролын систем, дэлхийд өрсөлдөх чадвар” зэрэг нийтлэлийг өдөр тутмын сонин, Төвийн цахим хуудаснаа бичиж нийтэлсэн байна. Мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа ажлын байр, чадварлаг хүний нөөцийн олдоц, дээд болон мэргэжлийн боловсролын чанарын талаар өрсөлдөх чадварын тайлангийн үзүүлэлтэд тулгуурлан МҮОНТ-ийн “Бизнесийн цаг” нэвтрүүлгийн хамт олонтой хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээллээр хангах зэргээр хамтран ажиллажээ.

1.2. Мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт1.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Мэргэжилтнээ давтан сургах, шинэ технологи,

арга барил эзэмшүүлэх, энэ талаарх гадаад, дотоодын тэргүүний туршлагаас танилцуулах;

Ойрын болон дунд хугацааны улс орны хөгжлийн чиг хандлагад тулгуурласан хэрэгцээт ажлын байрны талаар иргэдэд мэдээлэл өгөх замаар залуучуудыг мэргэжлээ зөв сонгох, амьдралаа төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх;

Сургалтын байгууллага, ажил олгогч байгууллагын түншлэлийг шинэ шатанд гаргах;

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төр, хувийн хэвшил хамтран илүү үр бүтээлтэй ажиллуулах;

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх явдлыг хязгаарлах бодит боломжийг бүрдүүлэх.

1.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Мэргэжлийн сургуулийн төгсөгчдийн

ажил эрхлэлтийн түвшинд анхаарах. Үүнд суралцагчдын ур чадварын асуудлыг хөндөх. Ажил олгогчдын зүгээс бэлтгэгдсэн боловсон хүчний нийгмийн хангамж талаас анхаарах;

Техник, технологийн шинэчлэлийг хийх. Мэргэжлийн сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, тодруулбал багш, боловсон хүчин, техник талаас нь төр анхаарч ажиллах. Гурван сургуулийг жишиг буюу загвар сургууль болгон техникийн асуудлыг шийдэх;

Бодит хэрэгцээгээ аж ахуйн нэгжүүд гаргах шаардлагатай. Барилгын салбар дахь ажиллах хүчний бодит эрэлт хэрэгцээг тогтоож, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх нь чухал. Мэргэжлийн боловсролыг дэмжих сан болон Хөдөлмөр эрхлэлтийн сан хоорондын уялдааг хангах хэрэгтэй;

Монголын баялаг бол эрдэс баялаг биш ур чадвартай мэргэжилтэн. Гэхдээ, эдгээрийг ашиглахын тулд тодорхой бэлтгэл ажлыг хангасан байх хэрэгтэй;

Иргэнээ баялаг бүтээгч болгох нь боловсролын нэг гол үүрэг юм;

Мэргэжлийн боловсролын газар БСШУЯ-нд байх шаардлагагүй. ЖДҮ-ийн сан ХХААХҮЯ-нд байх шаардлагагүй. Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн хоёр тусдаа асуудал нэг яаманд хамаарч байгаа нь учир дутагдалтай. Яамдууд дэргэдээ агентлаг байлгахын оронд нэгдсэн судалгаа хийдэг, ажиллах хүчний хэрэгцээ, эрэлтийг судалдаг байгууллага байгуулах нь үр дүнтэй;

Хүүхдүүдэд ямар ур чадвар олгохоос хувийн хэвшлийн ирээдүй тодорно. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудалд хувийн хэвшил түлхүү оролцох нь зүйтэй. Цаашдаа сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чанарт суурилан хөгжүүлэх хэрэгтэй. Техник, мэргэжлийн сургуулиудын чанарын асуудлыг явцуу дүгнэж байна. Тухайн сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажил эрхэлж байна бэ? гэдэг нь чанарыг тодорхойлох үзүүлэлт биш;

Инженер, техникийн мэргэжлийн боловсролтой байнгын ажилтай 17,500 ажилтан, байнгын бус түр 13,000 мэргэжилтэй ажилчид хэрэгтэй байна. Ойрын хугацаанд шинээр 71,000 ажлын байр шинээр бий болно;

Багшаас гадна сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай;

Мэргэжлийн боловсролыг эдийн засгаа дэмжих талаас нь тооцон стратегийг боловсруулах шаардлагатай.Сангуудыг нэгтгэх шаардлагатай. Мэдээллийг ажил олгогчдод хүртээмээр байна;

Төр засаг бодлогын асуудлаа хариуцаад бусдыг нь хувийн хэвшил хариуцмаар байна. Нийгмийн буюу төрийн, хувийн хэвшил хариуцах асуудлаар нэг цэгц ойлголттой болох;

Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талд анхаарах хэрэгтэй:

Бүтээмжийн тухай асуудлыг боловсролын хөтөлбөрт оруулах хэрэгтэй.

1.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил Мэргэжлийн боловсролын хүрээнд мэргэжлийн боловсролын тухай хууль болон дагалдах бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн баримт бичгийг боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газарт өргөн барьжээ.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол, “Их бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Оюу толгой төслөөс хийх 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 12.1 тэрбумыг суралцагчдын сургалтын зардал, тээвэр, тэтгэлэг, нийгтийн даатгал, хоол хүнсний зардалд, 15 тэрбумыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад, 7.8 тэрбум төгрөгийг багш нарын сургалт

Page 7: MEF_AnnualReport2011

1312

Хүний хөгжил

болон олон улсын зөвлөх урих болон Сургалтын хөтөлбөр шинэчлэх, худалдан авах, сургалтын хэрэглэгдэхүүн орчуулах, хэвлэхэд зарцуулах тооцоо гаргажээ.

Оюу толгой ХХК-ний санхүүжилтээр Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх төслийн нийт төсөв 36 тэрбум төгрөг байсныг 41 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж одоогийн байдлаар нийт төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Уг төслийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд эхний ээлжинд 955 суралцагч элсүүлснээс 837 суралцагч төгссөн, хоёрдугаар ээлжинд 2300 суралцагч 7 салбарын 23 мэргэжлээр 43 МСҮТ-д элсэн суралцаж 2109 суралцагч төгсөөд байна. Төгссөн суралцагчдаас дурдсан чиглэлээр суралцаж байгаа хүмүүсийн тоог тодорхойлбол:

- Барилгын салбарт 1368

- Уул уурхай 602

- Аж үйлдвэр 493

- Зам тээвэр 206

- Бусад салбарын мэргэжлээр 277 иргэн суралцаж төгссөн байна.

Түүнчлэн энэ хичээлийн жилийн уул уурхайн салбарын мэргэжлүүдээр 200 гаруй техникч 2012 оны 7 дугаар сард төгсөнө.

Эдгээр хүмүүсийг ажилтай болгох талаар НХХЯ, БСШУЯ, салбарын бусад яамд, ажил олгогч нартай хамтран ажиллаж суралцагчдын бүхий л мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн вэб сайтад байршуулан, зарим нэгэн ажил олгогч нартай эдгээр төгсөгчдийг авч ажиллуулах талаар гэрээ хийж эхлээд байна.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгуул¬лагын сургалтын орчныг шинэчилж, багшийг чадвар¬жуулах хүрээнд Эрүүл мэнд, Уул уурхай, Барилгын салбарын жишиг сургуулийг дэмжиж нийтдээ 3.2 сая орчим ам. долларын хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Үүнээс эрүүл мэндийн жишиг сургуулийн тоног төхөөрөмжийг 2011 оны 3 дугаар сард бүрэн нийлүүлж, дадлагын газруудын нээлтийг хийв.

Үүний зэрэгцээ 15 МСҮТ-д хүнд машин механизмын оператор, токарь, цахилгаан, сантехник, гагнуур, халаалт хөргөлтийн технологийн тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 10 сая ам.долларын өртөг бүхий эдийн засгийн тэргүүлэх салбарын 6 мэргэжлийн шинэ дэвшилтэт технологи бүхий сургалтын тоног төхөөрөмжийг 2011 оны 7 дугаар сараас эхлэн нийлүүлж байна.

Мөн төслийн хүрээнд 2011 онд Завхан, Архангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудын МСҮТ-үүдийн

дадлагын байрыг шинээр барьж, 12 сургуулийн одоо байгаа лаборатори, дадлагын байрыг шинэчлэх, их засвар хийх ажлуудыг хийж, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхээр ажиллаж байна. Тоног төхөөрөмжид зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ 10 сая орчим ам. доллар болно.

Мөн 15 сургуульд 3 сая орчим ам. долларын төсөвтэй сургалт заах аргазүйн мультимедиа болон дижитал тоног төхөөрөмж нийлүүлнэ. Эдгээрээс гадна 2 сая орчим ам. долларын цахим ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, мультимедиа материалыг сургуулиудад худалдан авч нийлүүлжээ.

АНУ-ын Засгийн газраас хандивын тусламжийг давхар үзүүлж байна. 2011 онд Япон дахь АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан 1,749,253.00 ам. долларын өртөг бүхий уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Шаамар, Өвөрхангай ШУТИС-ийн Технологийн сургууль, Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө” сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ, Булган аймаг дахь МСҮТ, Хэнтий аймаг дахь МСҮТ, Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ-д тус тус нийлүүлсэн байна.

“Оюу толгой” ХХК-иас зарласан 30 симулятор нийлүүлэх нээлттэй тендер зарлан нийт 1 тэрбум 980 сая төгрөгийн өртөг бүхий гагнуурын симуляторуудыг “Оюутолгой” ХХК-ий төслөөр сургалт явагдаж буй Монгол-Солонгосын Техникийн коллеж, ТТК, Налайх МСҮТ, БТК, ХТК, Дархан МСҮТ, Дархан Өргөө МСҮТ, ШУТИС-ын БК, Архангай МСҮТ, Баян-Өлгий МСҮТ, Булган МСҮТ, Говь-Алтай МСҮТ, Завхан МСҮТ, Ховд МСҮТ, Говь-Сүмбэр МСҮТ, Дорноговь МСҮТ, Дорнод ШШС, Дорнод МСҮТ, Дундговь МСҮТ, Сэлэнгэ /СБ/ МСҮТ, Хэнтий МСҮТ, ШУТИС-ын харьяа Сүхбаатар МСҮТ, Орхон МСҮТ, ШУТИС-ын харьяа МИС, Хөвсгөл МСҮТ зэрэг нийт 25 МСҮТ-үүдэд хуваарилж олгож, дахин санхүүжүүлэх 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай дадлагын сургалтын тоног төхөөрөмжийн судалгааг хийж дуусган худалдан авах саналаа хүргүүлээд байна.

Мөн Өмнөговь МСҮТ-дэд 2.0 сая ам.долларын өртөг бүхий автомашин, барилгын мужаан, гагнуурын дадлагын газар барих, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлжээ.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Оюу толгой ХХК-ийн 1.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 10 мэргэжлийн технологийн лаборатори, спорт-урлагийн зориулалтаар ашиглах 1 заал, 400,000 ам.долларын хөрөнгө оруулалтаар 250 хүүхдийн дотуур байрны зориулалтаар ашиглах орон сууцны

2 орцыг худалдан авч засварлах ажлын явц 70 хувьтай байна.

Даланзадгад суман дахь МСҮТ-д Оюу толгой ХХК-ий 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барилга,уул уурхайн чиглэлийн 3 мэргэжлийн дадлагын газрын өргөтгөлийн ажил хийгдэж байна.

2011 онд БНСУ-ын 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Монгол- Солонгосын Техникийн коллежийн хичээл, дадлагын байрны өргөтгөлийн ажил 2012 оны 4 дүгээр сард бүрэн хэмжээгээр эхлэх нөхцлийг бүрдүүлжээ.

Үндэсний ажил мэргэжлийн ангилал болон тодорхойлолттой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлүүдийн ангилал, түвшин, индекст өөрчлөлт оруулах хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн нэр, нэр индексэд оруулсан өөрчлөлтийг БСШУ-ы сайдын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 377 дугаар тушаалаар баталгаажуулсан байна.

Үндэсний ажил мэргэжлийн ангилал болон тодорхойлолттой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлүүдийн ангилал, түвшин, индекст өөрчлөлт саналын төслийг боловсруулаад байна. Хоёр үе шаттайгаар өөрчлөлтийг баталгаажуулахаар төлөвлөжээ.

Төрийн өмчийн техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг байгуулах асуудлын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.” гэж заасны дагуу Орхон, Булган аймагт хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Улаанбаатар хотод Онцгой байдлын ерөнхий газрын харьяанд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг багтаан Засгийн газарт хүргүүлсэн байна.

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Эрдэнэ суман дахь Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, Сэлэнгэ аймгийн Сант суман дахь Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бүтцээс мэргэжлийн сургалттай хэсгийг тусгаарлан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөх, Орхон, Булган аймагт хөдөө аж ахуйн МСҮТ байгуулах шийдвэр гарч, Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 218 дугаар тогтоолоор баталгаажуулжээ.

Монголын мянганы сорилтын сан, Оюу толгойн хөрөнгө оруулалтын төсөл, БНСУ-ын буцалтгүй

тусламжаар баригдах мэргэжлийн сургуулийн барилга, тоног төхөөрөмж нийлүүлэх, багш нарын чадавхийг бэхжүүлэх сургалт зэрэг Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийг хурдасгах хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангаж, холбогдох шийдвэрийг гаргана.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын төсөл, БНСУ-ын буцалтгүй тусламжаар баригдах мэргэжлийн сургуулийн барилга, тоног төхөөрөмж нийлүүлэх, багш нарын чадавхийг бэхжүүлэх талаар Оюу толгой, КОЙКА олон улсын байгууллагатай байнга хамтран ажиллаж, мэдээллээ тухай бүрд нь солилцож байна. Тухайлбал, Говьсүмбэр аймагт Оюу толгой ХХК –иас шинээр нэмж хөрөнгө оруулж байгаа холбогдуулан дотуур байрны тавилга хэрэгслийг Монголын тал хариуцах болсон тул 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад тусгах, Монгол-Солонгосын техникийн коллежийн барилгын зураг төслийг хурдавчлуулан, 2011 онд барилгын ажлыг эхлүүлэх талаар санал, санамж бичгийн төслийг боловсруулан КОЙКА-д хүргүүлжээ.

“Оюу толгой”, ММСС-ийн хөрөнгөөр баригдах өргөтгөл, барилгын газрын зөвшөөрөл авах, барилгын зураг, төсөв батлуулах талаар холбогдох байгууллагуудад хандаж, шийдвэрүүдийг гаргуулахад дэмжлэг, үзүүлэх албан бичгүүдийг хүргүүлж, хамтран ажилласан. Оюу толгой ХХК-ний хөрөнгө оруулалтаар Налайх дахь Уул уурхайн жишиг сургууль барих ажилд 6.5 сая ам.доллар, Ханбогд сум дахь МСҮТ 2.5 сая ам.доллар, Өмнөговь аймаг дахь уул уурхайн сургууль 5.0 cая ам.доллар тус тус зарцуулах ба барилгын ажлуудыг эхлүүлсэн. Мөн Дарханы Политехник Коллеж 1.9 сая ам.доллар, Эрдэнэт дэх Технологийн сургууль 0.7 сая ам.доллар, Өмнөговь аймгийн Даланзадгад дахь МСҮТ 2.0 сая ам.доллар, Говьсүмбэр аймгийн Уул уурхайн МСҮТ 1.9 сая ам.долларын хөрөнгөөр өргөтгөл барих ажлууд тус тус эхлээд байна.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран барилга, уул уурхай, хүнсний үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэй ажилтны ойрын жилүүдийн хэрэгцээг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд салбарын яамд, ажил олгогчид эрэлт хэрэгцээгээ нарийвчлан гаргаж, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран нийлүүлж байгаа хүмүүсийн мэдээллээ гаргаж эрэлт, нийлүүлэлтийн талаар санал боловсруулж, Мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөлтийг сайжруулах талаар уулзалт ярилцлагуудыг зохион байгуулж, санал бодлоо солилцжээ.

Page 8: MEF_AnnualReport2011

1514

Хүний хөгжил

Цаашид салбар мэргэжил, бүрээр нийлүүлж байгаа инженер-техникийн ажилтан, мэргэжилтэй ажилтны тоог нарийвчлан гаргаж, улс орны хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны прогноз, төлөвлөлтийн саналыг холбогдох яам, газрудаас санал авч Мэргэжлийн боловсрол, сургалтын газар нэгтгэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулсан. Энэ төсөл дээр холбогдох яамд, агентлагаас санал авч нэгтгэн Засгийн газарт хүргүүлсэн байна.

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, 326 дугаар тогтоол, 53 дугаар тэмдэглэлийг гаргажээ.

Засгийн газрын 326 дугаар тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлж, чадамжид суурилсан тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн “Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г 2012 оны II улиралд багтаан боловсруулж батлуулах; Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газрыг өргөтгөх, дадлагын сургалтын бааз, лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн өөрийн өртөг, сургалтын стандартад суурилсан төсвийн тогтолцоог бий болгож нэвтрүүлэх асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох яамд сайдуудад үүрэг болгосон байна.

Засгийн газрын хуралдааны 53 дугаар тэмдэглэлийн 3 дахь заалтаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж, бодит мэдээлэлээр хангах, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулах, мэргэжилтэй ажилтны нөөцийг бүрэн ашиглах талаар тодорхой бодлого, зорилт дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтийг нь нийгмийн түншлэлийн хүрээнд нэгтгэн уялдуулах, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги болон 11 дүгээр анги төгсөгчдөд Мэргэжлийн боловсролын сургуулиар бэлтгэж байгаа мэргэжлийг сурталчлах ажлыг зохион байгуулна.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран сургууль, мэргэжлээ сурталчлах ажлыг хийж эхлээд байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас

“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг боловсруулан сургалтын байгууллагуудад хүргүүлээд байна. Энэ үлгэрчилсэн журмын дагуу сургалтын байгууллагууд өөрсдийн элсэлтийн журмаа шинэчлэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.

Мөн мэргэжлийн сургуулиудын “Хөгжлийн орц-3” сурталчилгааны өдөрлөгийг 5 дугаар 22-23-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулсан байна.

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооноос хамтран мэргэжлийн боловсрол, сургалтыг олон нийтэд сурталчлах нийгмийн түншлэлийн байгууллагуудын хоорондын ажил хэрэгч холбоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн орц-2011” мэдээллийн яармагийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хот хөдөөгийн 20 гаруй мэргэжлийн боловсролын сургуулиуд оролцсон байна. Мэдээллийн яармагийн зэрэгцээ “Би чадна” сэдэвт техник сэтгэлгээ, шилдэг шийдлийн улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан нь шинэ техник, технолоогийг нэвтрүүлэхэд чухал алхам болов. Уг уралдаанд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) багш, оюутнууд өөрсдийн шилдэг бүтээлээрээ оролцжээ.

“Их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчдийг жил бүрийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хүлээн авах, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах, мэдээлэл зөвөлгөө өгөх, ажлын байранд зуучлах үйлчилгээнд хамруулах зэрэг цогц арга хэмжээг хамарсан “Ажил амьдралын гараа-2011” хөдөлмөрийн яармагийг БСШУЯ, НХХЯ, ХХҮГ, МБСГ, МАОЭНХ, Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагууд 2011 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд МҮЭСТО-д анх удаа амжилттай зохион байгуулсан. Монгол улсын Засгийн газар, “Оюу толгой” ХХК-ний хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилд зуучлах, БСШУ-ны сайд, НХХ-ийн сайдын хамтарсан 2010 оны 409/123 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор эхний ээлжинд суралцан төгсч буй иргэдийг ажлын байранд зуучлах зорилготой юм.

БСШУЯ-ны вэб сайт, ММСС-ийн болон Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын вэб сайтуудад “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийн лавлах-2011”, “Ажил мэргэжлийн зөвлөгөө” зэрэг товхимолуудыг бүрэн эхээр нь байршуулж, олон нийтэд хүргэж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжлийн ур чадвар олгох, давтан сургах хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Монголын эдийн засгийн чуулганы мэргэжлийн боловсрол, эдийн засгийн өсөлт хуралдааны холбогдох заалтыг хангуулахаар Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд тулгуурласан Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх төслийг Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд сургагч багшийг бэлтгэх нэг сарын сургалт зохион байгуулж холбогдох мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулсан. Түүнчлэн мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний онлайн үйлчилгээг нэвтрүүлж 100 мэргэжлийн тодорхойлолтыг хийж байна.

Хөдөлмөрийн төв бирж нь www.labornet.mn, www.hudulmur.gov.mn вэб портал түүнд суурилсан LabornetWork программ хангамжийг боловсруулж, ажил хайгч, ажил олгогч, ажлын байрны бүртгэл мэдээлэл, хөдөлмөр зуучлалын үйлчилгээнд нэвтрүүлж эхэлснээр олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, зуучлалын нэгдсэн порталсайт, түүнд суурилсан программ хангамж бүхий онлайн сүлжээний эх суурийг тавьсан бөгөөд түүнийг хөгжүүлэх арга хэмжээг дэс дараатайгаар хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн төв бирж мэдээлэл түгээх үйлчилгээндээ интернет болон холбоо мэдээллийн бусад хэрэгслийг нэвтрүүлж, лавлагаа мэдээллийн 1287 тусгай дугаарын үйлчилгээг ашиглаж эхэллээ. Мөн интернет ашиглах боломж хязгаарлагдмал иргэддээ зориулан “Ажлын байрны зар мэдээ” сониныг гаргаж, идэвхитэй байгаа ажлын байрны мэдээллийг үнэ төлбөргүйгээр нийтлэн, Улаанбаатар хотод түгээж байгаа нь өндөр эрэлттэй байна. Мэдээлэл түгээлтийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчид ойртуулах, хялбар энгийн байлгах зорилгоор хэрэглэгч өөрөө хайх “Мэдээллийн хайлтын киоск”-ийн загварыг зохион бүтээж, загвар 3 киоскийг Хөдөлмөрийн төв биржийн угтах үйлчилгээний танхимд байрлуулан туршилтын журмаар ажиллуулж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны эрэлттэй ажлын байрны хэрэгцээнд үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн дагуу 2012 онд хөдөлмөрт бэлтгэх сургалтанд 16700 иргэдийг хамруулж 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтыг жижиг зээлийн бодлоготой уялдуулан дэмжиж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг мэргэжлийн сургалт, аж ахуй эрхлэлтийн сургалтаар дэмжиж улмаар суралцсан иргэдэд жижиг зээл олгох нэгдсэн тогтолцоогоор хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг үзүүлж

байна.

ХХҮГ-аас мэргэжлийн сургалтыг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах тухай журмын дагуу 145 аж ахуйн нэгж байгууллагын сургалтын төвүүдтэй 2-4 хүртэл мэргэжлээр ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах гэрээг байгуулж жил бүр 2.5-3 тэрбум төгрөгийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх ур чадварын сургалтанд зарцуулжээ.

“ХЭДС-аас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх журам”1-ын дагуу 2008-2011 онд бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд 2011 онд 12 бизнес инкубаторын төв, 21 бизнесийн хөгжлийг дэмжих төв, 19 аж ахуй эрхлэлтийн сургалтын төв, 7 мэргэшсэн зөвлөгөө өгөх төвүүд зэрэг байгууллагуудыг тендерээр төрөлжүүлэн шалгаруулж бизнес эрхлэх үйлчилгээ үзүүлж 2011 оны 9 сарын байдлаар бизнес инкубацийн үйлчилгээний зардалд 110.7 сая, үйл ажиллагааны дэмжлэгт 106.3 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.Эдгээрийг үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл аж ахуй эрхлэлтийн сургалт, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, бизнес инкубацийн үйлчилгээ гэсэн ангилалтай бөгөөд ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч, албан бус хөдөлмөр эрхлэгч, ажлын байртай иргэн, ажилгүй иргэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарын хамтарсан тушаал “Уул уурхай, зам барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын хөтөлбөр”-ийг 2009-2011 онуудад хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2011 онд барилга, зам, уул уурхайн салбарын нийслэл, орон нутгийн 91 аж ахуйн нэгжид 3300 иргэнийг үйлдвэр дээрх сургалтанд хамруулан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жил бүр 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд сургалтанд хамрагдагсдыг ур чадварын шалгалтад хамруулан мэргэжлийн үнэмлэх олгож ажлын байраар хангаж байна. Түүнчлэн, Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэмжлэгтэйгээр “Үйлдвэр дээрх сургалтын арга зүйг сайжруулах” туршилтын төслийг хэрэгжүүлснээр тухайн салбарын ажлын байранд сургалт явуулахад хэрэгцээтэй, загвар болохуйц сургалтын иж бүрэн гарын авлага боловсруулжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сайжруулж, эрэлт, нийлүүлэлтэд тохирсон мэргэжилтэй ажилтаныг бэлтгэх мэргэжлийн боловсрол сургалтын төлөвлөлтийг сайжруулж байна.

Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн төв биржээс Мянганы сорилтын сантай хамтран хийсэн

1 Монгол улсын Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Page 9: MEF_AnnualReport2011

1716

Хүний хөгжил

өмнөх жилийн судалгааны чадавхи туршлагад үндэслэн “Хөдөлмөрийн зах зээлийн барометр“ судалгааг явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тооцсон байна. Судалгаанд улсын хэмжээнд 30002 аж ахуйн нэгж байгууллагыг түүвэрлэн, ойрын нэг жилийн хугацааны хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг эдийн засгийн салбараар, аймаг, бүсээр, мэргэжил бүрээр тооцоолон тодорхойлжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааг 2011 оны 6 дугаар сард хийсэн бөгөөд уг судалгаагаар ажиллах хүчний эрэлт нэмэгдэж ирэх 6 сарын хугацаанд улсын хэмжээнд байнгын /28.0 мянга/ болон түр ажлын байр /19,0 мянга/ 7.4 хувиар буюу 47 мянгаар нэмэгдэх бол дараагийн 6 сарын хугацаанд түр болон байнгын ажлын байр 11.0 мянгаар нэмэгдэх төлөв гарсан. Түүнчлэн эрэлттэй 6000 ажлын байрны 1992 нь үйлчилгээний салбарт, 1957 нь худалдааны салбарт, 565 нь барилгын салбарт бий болох дүн гарсан байна. Түүнээс бүс нутгийн хувьд Улаанбаатар хотод хамгийн их буюу 4706 ажилтан хэрэгцээтэй байгаа хүлээлт бий болсон байна. Шинэ ажлын байр, шинэ ажил мэргэжлүүд бий болохын зэрэгцээгээр ажиллах хүчний нийлүүлэлт, тоо хэмжээ нэмэгдэж байгаа байдлыг үндэслэн 2011-2012 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв дээр үндэслэсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн сургалт, Оюу толгой ХХК-ний хөрөнгөөр суралцах иргэдийн квот зэргийг орон нутагт хуваарилаад байна.

Эдийн засгийн өсөлтийн дүнд бий болсон ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг сайжруулах, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож эдийн засгийн өсөлтөд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Хөдөлмөр зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Хөдөлмөрийн Төв биржийг байгуулан ажиллаж байна. Хөдөлмөрийн төв бирж нь ажилгүй иргэн, ажил олгогч, ажлын байрны захиалгын онлайн болон офлайн бүртгэл

мэдээллийн, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл боловсруулах, судалгаа хийх үйл ажиллагаа, хэрэглэгчдийг мэдээллээр хангах хүрээнд онлайн болон танхимын үйлчилгээ үзүүлж байна.

Тухайлбал, ажилгүй иргэдэд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгөх, бүртгэх, ажлын байр санал болгох, ажилд зуучлах үйлчилгээг танхимаар үзүүлдэг ба өдөрт дунджаар 40-50 хүнд үйлчилж байна. 2010 оны 5 дугаар сараас хойш ажилгүй иргэний мэдээллийн санд 54957 иргэнийг бүртгэлжүүлэн байршуулснаас 7.8 хувь нь www.labornet.mn вэбсайтаар буюу онлайнаар бүртгүүлсэн байна.

2010 оны 5 сараас хойш мэдээллийн санд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдэд 32024 ажлын байр санал болгосноос 17.5 хувьд нь буюу 5560 иргэнийг санал болгосон ажлын байранд зуучилжээ.

БНСУ-руу ажиллах хүч илгээх ажлын хүрээнд өдөрт дунджаар 50-70 хүнд танхимаар үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийн хандаж буй гол асуудал нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан эсэх тухай лавлагаа мэдээлэл авах, Солонгост ажиллаж буй гэсэн тодорхойлолт авах гэх мэт байдаг.

Онлайн туслахаар 7 хоногт дундажаар 35-50 иргэн болон ажил олгогчид мэдээлэл зөвлөгөө өгөх, ажлын байр, ажилгүй иргэн бүртгэх үйлчилгээ үзүүлдэг. Ажлын байрны мэдээллийг ихэвчлэн онлайнаар бүртгэх, ажил олгогчид цахим хэлбэрээр ирүүлэх байдлаар бүртгэлжүүлж байгаа ба өдөрт дунджаар 250-350 ажлын байр бүртгэдэг байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийн багц программ хангамж болох Labornet-Work, LabornetTime, LabornetCall, LabornetStatic, LabornetConnection программуудыг боловсруулан www.labornet.mn, www.hudulmur.mn онлайн хуудсаар ажил олгогч болон ажил хайгчид хамтран ажиллаж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлын хүрээнд LabornetWork программын сар бүрийн мэдээллийн сангийн эмхтгэл, их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчдийн мэдээлэл, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл /ТЕГ-ын мэдээлэл/, ҮСХ-ны хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээллийн нэгтгэл, ХХҮГ-ын ХЗЗ-ийн төлөв байдлын танилцуулга гэх мэт мэдээллийг оруулаад байна.

Худалдааны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулж ажиллав. Гадаад худалдааны гэрээ, хэлцэлд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах механизмыг буй болгохыг зорилт болгож байна. Энэ хүрээнд НҮБ-ын ЭСКАП, ДХБ болон Харвардын Их сургууль зэрэг олон улсын байгууллага, дэлхийн нэр хүндтэй сургуулийн багш нар оролцсон сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.

МҮХАҮТ-аас “БОНИ” мэргэжлийн сургалтын төвтэй ярьж 12 төгсөгчдөд хамтарсан сертификат гардуулах арга хэмжээг 5 сарын 06 –нд танхим дээр зохион байгуулсан. Сертификат гардуулах үйл ажиллагааны үеэр суралцагсадын хийсэн бүтээлээр нь үзэсгэлэн гаргаж хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан. Тухайн төгсөгчдийг дэмжих зорилгоор тэднээр төсөл бичүүлэн авч шалгаруулан Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгчид гутлын иж бүрэн тоног төхөөрөмж гардуулжээ.

Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төвийн 8 хүнд гардуулах арга хэмжээг танхим дээр 5 дугаар сард зохион байгуулж, төгсөгчид хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж танилцуулсан.

Төгсөлтийн арга хэмжээнд “Ажил сайн уу” нэвтрүүлэг бэлтгэн явуулж байгаа “В” телевизийг ирүүлэн бичлэг хийлгэж нэвтрүүлэгт оруулсан. Сертификат гардуулах үеэр төгсөгчдийн 3 бүл тус бүрд МҮХАТ-аас гаргасан “Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага”, “Төсөл боловсруулах аргачлал” зэрэг номыг өгсөн байна.

“ШҮХЭР” тогтолцооны хүрээнд хамтран ажиллаж байгаа “Ноосон зангилаа дундын хоршоо”-ны эсгий эдлэлийн сургалтанд зорилтот 6 сумаас нийт 7 хүнийг ирүүлэн 10 хоногийн сургалтанд хамруулсан. Оролцогсодыг сонгохдоо өмнө нь төслийн хүрээнд ноос сэмлэх, самнах тоног төхөөрөмж авч энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байгаа бүлүүдээс оролцуулах зорилго тавьж салбар танхимын ажилтнууд болон сумдын засаг дарга нартай ярьж сонголт хийсэн. Төгсөгчдийг танхим дээр авчирч уулзан сум тус бүрд 4 ширхэг гутал, шаахайны хэв авч өгсөн байна.

5 дугаар сард Говь ХК-д очиж хүний нөөц, сургалт хариуцсан хүмүүстэй уулзаж, дадлага хийж байгаа хүмүүс, дадлагын орчин, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтарч ажиллах чиглэлээр тохиролцсон. Уг үйлдвэр энэ онд өргөтгөл хийснээр 300 ажлын байр шинээр бий болсон боловч ажиллах мэргэжилтэй ажилчид олдохгүй байна. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр дамжуулан зарлаж 100 гаруй хүн сонгон авч МСТК дээр онолын сургалтыг нь явуулаад үйлдвэр дээрээ дадлагын сургалтыг 1 – 2 сар хийлгэсэний дараа жинхэнэ ажилчнаар авч ажиллуулж байна. Хамтарсан сертификат олгох ажлыг зохион байгуулахаар тохиролцож сургалтын байгууллагуудаар очиж танилцах явцдаа

Үйл ажиллагааны нэгдсэн тоо, мэдээ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ 2011 оны турш 2010.05-2011.12.10Шинээр бүртгэн, мэдээллийн санд байршуулсан ажил хайгч

44703 54957

Онлайнаар бүртгүүлсэн ажил хайгч 3450 3889Мэдээллийн санд оруулсан ажлын байрны захиалга 43023 47571Санал болгосон ажлын байрны тоо 28593 32024Бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд зуучлагдсан 4968 5560Мэдээллийн санд шинээр бүртгэсэн ажил олгогч 9459 10033

Мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авсан хүний тоо

333 359

Мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн зөвлөгөө, мэдээлэл авсан хүний тоо

1976 2059

Ажил мэргэжлийн чанарын тохирох шинжилгээ хийлгэсэн хүний тоо

306 306

Аж ахуй эрхлэх сургалт болон үйлдвэр дээрх сургалтын тухай мэдээлэл, зөвлөгөө авсан хүний тоо

433 607

Хөдөлмөрийн яармаг, уулзалт форум, нээлттэй хаалганы өдөр, аян өдөрлөг г.м олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авсан хүний тоо

146218 247218

БНСУ-руу ажиллах хүч илгээх ажлын хүрээнд бүртгэл хийлгэх, зөвлөгөө мэдээлэл авсан хүний тоо

104944 104944

Онлайн үйлчилгээ:Вэб хандалт: Нийт хуудас сөхсөн 1033602 1079024Онлайн үйлчилгээ:Вэб хандалт: Нийт зочилсон 179635 18983

2 Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгуулллагуудын 8.8 хувь

Page 10: MEF_AnnualReport2011

1918

Хүний хөгжил

тэдгээрийн үнэлгээний шалгуурыг хийсэн, мөн түр зуурын үнэлгээний хуудсыг нээн хөтөлж байна.

“Говь” компанийн сургалтанд хамрагдан төгсөөд тус компаний сүлжмэлийн I, II үйлдвэр дээр ажиллаж байгаа 25 хүн, мөн эмэгтэйчүүдийн хорих анги дээр уг компаниас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан 25 хүнд сертификатыг хийлгэж, хамтарсан сертификат гардуулах үйл ажиллагааг 7 дугаар сарын 21-ний өдөр танхим дээр болон засан хүмүүжүүлэх газар дээр нь очиж зохион байгуулсан байна.

“ШҮХЭР” тогтолцооны хүрээнд 7 дугаар сард “Сор кашмир” компаний 25 хүний сертификатыг хийлгэж, хамтарсан сертификат гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үеэр төгсөгчдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж хэвлэл мэдээллээр сурталчилжээ.

Нидерланд улсын PUM олон улсын зөвлөгөө өгдөг байгууллагаас эксперт урьж Увс, Ховд аймгуудад “Ноос самнах, ээрэх, нэхэх” сургалтыг зохион байгуулан Увс аймгийн 4 сумаас нийт 16 хүн, Ховд аймгийн 4 сумаас 12 хүн оролцож мэргэжлийн анхан шатны мэдлэг эзэмшиж тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сурсан байна.

Тухайлбал, танхимын талх, нарийн боовны сургалтанд хамрагдсан Увс аймгийн Давст сумын бизнес эрхлэгчид талх, нарийн боовны тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээг зохион байгуулж, энэ үеэр “Туул” сургалтын төвийг төгссөн 5 хүнд хамтарсан сертификат гардуулжээ.

Энэхүү мэдээлэлд гутлын сургалт явуулдаг “Туул” сургалтын төв, эсгий гар урлалын сургалт явуулдаг “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв”, “Говь ХК”, “Сор кашмер ХХК”, “Талх, нарийн боовны мэргэжлийн сургалтын төв” зэргийн талаарх мэдээллийг багтаасан байна.

“ШҮХЭР” тогтолцооны хүрээнд хамтран ажиллаж байгаа БОНИ ХХК-ний “Туул” сургалтын төвтэй тохиролцоонд хүрсэний үндсэн дээр Увс аймгийн Хяргас, Ховд аймгийн Дөргөн сумдаас тус бүр нэг хүнийг 20 хоногоор авчирч цагаан ултай гутал, хромон гутал, эрэгтэй ботинк хийх сургалтанд хамруулан хамтарсан сертификат, иж бүрэн тоног төхөөрөмж олгожээ.

GTZ-ээс зохион байгуулсан “Хүний нөөц”-ийн сургалтанд “ШҮХЭР”-т орж байгаа байгууллагуудаас сонгож 13 байгууллага оролцуулсан байна.

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас баруун 5 аймагт мэргэжлийн сургалтын хослосон систем нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор эдгээр аймгуудын салбар танхимуудаас томоохон аж ахуйн нэгжүүдийн судалгаа гаргуулан төслийн судалгаанд хамруулжээ.

1.3. Хүний хөгжил: Нийгмийн хамгаалалын шинэчлэл

1.3.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Нийгмийн хамгааллын асуудлыг эдийн засаг,

нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлага, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэх явдал хэлэлцүүлгийн үндсэн зорилго байх болно;

Эмзэг, ядуу, орлого багатай хэсэгт чиглэсэн нийгмийн халамжийн хөтөлбөр бий болгох үзэл баримтлалыг зөвшилцөж, түүний эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг тодорхойлох; Тэтгэврийн олон давхаргат тогтолцоо, ялангуяа суурь буюу универсаль тэтгэвэр, тэтгэврийн даатгалын хуримтлалын болон хуваарилалтын хэлбэр, параметрын өөрчлөлт, тэтгэврийн хувийн даатгалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх;

“Хүн ам зүйн цонх”-ны дараа эхлэх насжилтын үйл явцад бэлтгэх, ирээдүйн тэтгэврийн зардалд зориулсан хуримтлал бүрдүүлэх арга замыг тодорхойлж, зөвшилцөх.

1.3.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Ядуурал байгаа нөхцөлд нийгмийн хамгааллын

асуудлыг авч үзэх шаардлага байна;

Тэтгэвэр авагчдын тоо цаашид улам өснө. 15-20 жилийн дараа эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийг төлөх хуримтлал байхгүй байна. Үүний тулд одооноос хуримтлал бий болгох асуудал чухлаар тавигдаж байна;

Төсвийн орлого нэмэгдэж байгаа хэдий ч, ард иргэдэд шударга хуваарьлагдахгүй байна;

Цалин, тэтгэврийн ялгаа зааг байхгүй байна. Цалингийн системд реформ хийх хэрэгтэй байна;

Байгалийн баялагийн орлогыг хүн бүрт хавтгай олгож байгаа болон бэлэн мөнгийг тарааж байгаа нь ядуу хэсгийг улам ядууруулж, баян хэсэгт илүү их боломжийг бүрдүүлж байна;

Бэлэнчлэх сэтгэлгээг халах;

Ядуурлын түвшинг хэмжих янз бүрийн аргачлал байгаа бөгөөд өөрийн орны нөхцөлд тохирсон боловсронгуй аргачлалыг бий болгох;

Нийгмийн эмзэг бүлгийг зөв тодорхойлох зорилтот хөтөлбөрийг боловсруулах;

Татварыг шатлалтай болгох;

Нийгмийн үйлчилгээг цалингаараа дамжуулж

авах;

Нийгмийн үйлчилгээг чанартай болгох;

Төрийн албаны нүсэр бүтцийг чадавхи сайтай цомхон бүтцээр өөрчлөх;

Даатгалын зохицуулалтыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч, илүү боловсронгуй болгох шаардлага байна. Үүнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, урт хугацааны тогтвортой даатгалын тогтолцоог бий болгох бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатай байна;

Хувийн тэтгэвэрийн сангууд байгаа хэдий ч, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна. Ийм сан байгуулсан нь эрсдэлд хүрч болзошгүй байна;

Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх асуудал чухал байна;

Тэтгэврийн даатгалын сангаас 320 мянган тэтгэвэр авагчид тэтгэвэр авч байна. Хоёр шимтгэл төлөгчид нэг тэтгэвэр авагч ногдож байна. Тэтгэврийн даатгалын сангийн хомсдолыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна;

Мөнгөний бодлого, төсвийн бодлоготой тэтгэврийн шинэчлэлийг уялдаатай, нухацтай авч үзэх хэрэгтэй байна;

Хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль эрхзүйн орчинг бий болгох;

Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд төрийн оролцох оролцоог тодорхой болгох, үүнд эрсдлээс хамгаалах зорилгоор төрөөс хяналт тавих, зохицуулалт хийх;

Сайн дурын тэтгэврийн тогтолцоог сайжруулах;

Тэтгэврийн нэрийн дансны тогтолцоог боловсронгуй болгох;

Олон давхаргат тогтолцоог бүрдүүлэх;

Нэрийн дансанд цугласан 5 хувийг хуримтлалд өгөх боломжийг бүрдүүлэх;

Тэтгэвэр бол хойшлуулсан цалин, үүнийг халамжаас тусд нь авч үзэх;

Хуримтлалын тогтолцоог улсын тэтгэврийн сантай хамт авч явах асуудлыг дахин авч үзэх;

Ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулах;

Иргэдийн тэтгэврийн санг байгуулах;

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох;

Хуримтлалын сан байж болно гэсэн хуулийн заалтыг боловсронгуй болгох;

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг даатгалд хамруулах, улмаар тохирсон хуримтлалын тогтолцоог бүрдүүлэх;

Байгалийн баялагийг ирээдүйн хойч үедээ үлдээх боломжийг бүрдүүлэх;

Халамжийг хүртэх ёстой иргэндээ хүргэх, үр өгөөжийг дээшлүүлэх;

Ядуу эмзэг бүлгийг зөв оновчтой тодорхойлох, улмаар түүнд чиглэсэн зөв бодлогыг явуулах;

Нийгмийн үйлчилгээний стандарт, төрөл, үйлчилгээг бий болгох;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг бусад тэтгэвэр авагчдынхаас нийгэмд оруулсан хувь нэмрээр нь ялгаатай болгох;

400 мянган хүн нийгмийн даатгалд хамрагдахгүй байна. Эдгээр иргэд нь ямар нэг байдлаар шимтгэл төлөөгүй боловч, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа тул эрх зүйн орчныг сайжруулах;

Нийгмийн халамжид реформ хийх;

Тэтгэврийн даатгалын санг эрдслээс хамгаалах зорилгоор эрхзүйн орчинг бий болгох;

Ирээдүйн сангийн хуримтлалыг бий болгох;

ХЭДС, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад төсвийн хуваарилалт байдаг. Төр үүргээ чанд сайн биелүүлэх;

Тэтгэврийн даатгалыг хуваарилалт болон хуримтлалын зарчмаар явуулах;

Нөөц санг бий болгох асуудлын хүрээнд байгалийн баялагийн орлогын хуваарилалтын тодорхой хувийг одоогийн тэтгэврийн сангийн дутууг нөхөхөд зарцуулах боломжийг тодорхойлох.

1.3.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилНийгмийн даатгалын бодлогын асуудлаар:

“Монгол Улсын тэтгэврийн шинэчлэлийн үзэл баримтлал, олон улсын байгууллагуудын зөвлөмж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2011 онд зохион байгуулж, нийгмийн зөвшилцлийн талууд тэтгэврийн шинэчлэлийн талаар цаашид баримтлах үндсэн чиглэлийн агуулгыг зөвшилцөн тохиролцож 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Зөвшилцлийн баримт бичиг”-т гарын үсэг зурсан болно. Уг зөвшилцлийн баримт бичигт 1/ Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, эрх зүйн орчныг Монгол орны нөхцөлд нийцүүлэн бүрдүүлэх, 2/ Тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн таатай

Page 11: MEF_AnnualReport2011

2120

Хүний хөгжил

орчин нөхцөл өнөөг хүртэл бүрдээгүй, тэтгэврийн хамралтын хүрээ, ялангуяа нэрийн дансны хамралтын хүрээ хязгаарлагдмал байгаа учраас тэтгэврийн даатгалын зарчмаа хуваарилалтын тогтолцоогоор үргэлжлүүлэх, 3/ Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансыг үргэлжүүлэн бүртгэж, тэтгэвэр бодох аргыг энгийн ойлгомжтой болгох, 4/ Тэтгэврийн сангийн тогтвортой, бие даасан байдлыг хангах, ирээдүйн тэтгэврийн сан байгуулах, зарцуулах талаар хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, 5/ Нийгмийн даатгалын хуулиудыг боловсруулах ажлын хэсгийг талуудын төлөөллийг оролцуулан шинэчлэн байгуулж, тэтгэврийн шинэчлэлийн хүрээн дэх бусад асуудлуудыг нарийвчлан судалж, талууд байр сууриа нэгтгэх замаар Нийгмийн даатгалын багц хуулиудыг боловсруулах зэрэг асуудлууд тусгагдсан болно. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн түншлэгч талуудын оролцоотой байгуулагдсан ажлын хэсэг Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүнд: Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг болно. Эдгээр хуулиудын төсөлд шимтгэлийн хувь хэмжээ, нийгмийн даатгалын хамрагдалт, тэтгэврийн нас, тэтгэвэр тогтоох орлогын хязгаар, тэтгэвэр бодох аргачлал, тэтгэврийн доод хэмжээ, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн тэтгэврийн асуудлуудыг өөрчлөх, хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн хүчин зүйлтэй уялдуулан уул уурхайн салбараас орох орлого, бусад эх үүсвэрээс сан байгуулах зэрэг параметрийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг зохистой тогтоохоор холбогдох тооцоо судалгааг хийж байна.

Түүнчлэн, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зохистой түвшинд хүргэх, ирээдүйд тэтгэврийн тогтолцоонд зайлшгүй үүсэх гажуудлыг засах, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Нийгмийн суурь тэтгэвэр нь олон давхаргат тэтгэврийн тогтолцооны хамгийн доод давхарга болох ба тэтгэврийн тогтолцооны 2 дахь давхарга нь даатгуулагч хэдий хэмжээний шимтгэл төлнө түүнтэйгээ уялдаатай хэмжээний тэтгэвэр авах

шимтгэлийн тогтолцоо байх юм.

“Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, дипломат дээд цолтой ахмадуудад тэтгэврийн зохих нэмэгдэл олгохтой холбогдуулан “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тус боловсруулан, үзэл баримтлалыг нь батлуулах, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Нийгмийн халамж, хөгжлийн бодлогын асуудлаар :

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, 17.4, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хууль, уг хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон УИХ-ын 67 дугаар тогтоолоор дээрх хөрөнгийг зарцуулах болон иргэд сар бүр хүртэх хишиг хувиа өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор авах тохиолдолд бөөн дүнгээр нь олгох асуудлыг зохицуулсан журам гаргахыг Засгийн газарт даалгасан юм.

Дээр дурьдсан ажлын хүрээнд “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын шинэчилсэн төсөл, холбогдох тооцоо судалгааны хамт тус газраас боловсруулан Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар батлуулсан. Түүнчлэн, уг журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон маягтуудыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2011 оны 1 сарын 11-ний өдрийн А/04 тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна. Ийнхүү дээрх тогтоолд заасны дагуу иргэд хишиг, хувиа бөөн дүнгээр нь авах тохиолдолд иргэдийг аливаа эрсдэлд оруулахгүй байх, хэт бага хэмжээний мөнгийг дээрх нэрээр авч үр ашиг муутай зарцуулан инфляцийг хөөрөгдөх байдлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн санаачлагыг дэмжин аль болох бодитой, тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх хэмжээнд дэмжих, иргэд аж ахуй эрхлэх туршлагагүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд аж ахуй эрхлэх сургалтанд хамруулах асуудлыг Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д тусгажээ.

Үүнээс гадна, малчид, оюутан зэрэг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр төлөх болон оюутны сургалтын төлбөр 500,0 мянган төгрөг олгох асуудлыг мөн энэ журмаар зохицуулж байна. Журмыг боловсруулахдаа иргэд аль болох шат дамжлага багатайгаар хишиг, хувиа авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарсан юм.

Нийгмийн халамжийн чиглэлээр 2004 онд 3 хууль хэрэгжиж байсан бол өнөөдөр 5 төрлийн

хууль хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд шинээр гарсан хуулиуд хэрэгжсэнээр нийгмийн халамжид зарцуулах хөрөнгийн хэмжээ бараг 10 дахин, хамрагдах хүний тоо 5 дахин нэмэгдсэн бөгөөд 2010 оноос “Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай” хуулийг хүчингүй болгосон ч Хүний хөгжил сангаас нийт иргэдэд хишиг, хувийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгож байна. Цаашид төсвийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамжийг ядуу болон эмзэг хэсэгт түлхүү хандуулах шаардлага зүй ёсоор гарч байна. Одоо мөрдөж байгаа Нийгмийн халамжийн хууль тогтоомж нь хүн амын категориор эмзэг бүлгийг тодорхойлж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх, эцэг зэрэгт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт үйлчилгээг хүргэж байна. Гэвч зорилтот бүлгийг нарийвчлан тогтоож хүн амын хамгийн орлого багатай ядуу хэсэгт зориулсан дэмжлэг тусламж олгох асуудал одоогийн хууль тогтоомж, үйлчилгээнд тусгагдаагүй учраас ядуурлыг бууруулахад нөлөөлөх нөлөөлөл нь бага байна.

Иймд, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Уг хуулийн төсөлд ядуу өрхөд сар бүр тэтгэмж олгохоор тусгасан ба энэ нь ядуучуудын хэрэглээг нэмэгдүүлэх, ядуу өрхийн хүүхдийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн, хуулийн төсөлтэй уялдуулан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, “Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох төслүүдийг боловсруулсан болно.

Түүнчлэн Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулах, ядуу өрх иргэдийг тодорхойлох зорилгоор Орлогыг орлуулан тооцох аргыг боловсруулж, Үндэсний статистикийн хорооны дарга болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал”-ыг батлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшний салбар дундын нэгдсэн мэдээллийн баазыг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр улсын хэмжээнд өрхийн амьжиргааг үнэлсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдэж, ядуурлыг бууруулах болон бага орлоготой иргэдийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах боломжтой болж байгаа юм.

1.4. Хүний хөгжил:

Дээд боловсрол ба эрэлт хэрэгцээ 1.4.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Дээд боловсролын тогтолцоо, агуулга,

стандартыг өндөр хөгжилтэй орны жишигт ойртуулах, иргэдийн сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх, боловсролыг интеграцчилах чиглэлээр онцгойлон анхаарч, Монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага урган гарч байна;

Иймд дээд боловсролын сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулах, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний мэдлэг, чадвар орчин үеийн шаардлагыг тасралтгүй хангаж байх нөхцөл бүрдүүлэх, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, аттестатчиллын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, эрэлтэд суурилсан мэргэжилтэй боловсон хүчний захиалгын тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг оролцогчид, олон нийтэд хэлэлцүүлж, санал бодлыг цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгах.

1.4.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Дээд боловсролын чанарыг сайжруулах

чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх үү;

Өнөөдөр Монгол улсад хаана ямар мэргэжил хэд байна гэдэг дээр тооцоо судалгаа байхгүй;

Хөдөлмөрийн бирж дээр оюутнуудыг байршуулах, мэдээллийг ил, тод болгох;

Хувь хүний ашиг сонирхлоор мэргэжилтэн бэлтгэвэл зах зээлийн шаардлагыг хангахгүй /Жишээ нь: МУИС-д Олон улсын харилцаа, эдийн засаг, хуулийн чиглэлээр эрэлт хэрэгцээ их/. Тиймээс ажиллуулах газрын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх;

Мэргэжлээ зөв сонгох бололцоог бүрдүүлэх;

Дээд боловсролын сургалтын чанарыг сурталчилах, сургалтын төлбөрийг нэмэх;

Их, дээд сургуулийг хувийн, улсын гэж ялгахгүй, чанараар ялгах;

Дэлхийн өрсөлдөх чадварын индексээр Монгол улс 139 орноос 99-р байранд орсон. Дээд боловсролоор 139 орноос 47-р байранд орж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Дээд боловсролын чанараар авч үзвэл 111-р байранд,

Page 12: MEF_AnnualReport2011

2322

Хүний хөгжил

менежментийн чанараар 114-р байранд орж байна;

Ерөнхий боловсролын сургуулийн чанарыг ярихаас өмнө, ямар орчинд байгаа билээ. Багшийн цалин, сургуулийн орчин муу;

Дээд боловсролын байгууллага чанартай байх, бүх нийтийн байх, эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Чанартай боловсон хүчин бэлтгэх орлогын эх үүсвэртэй байх ёстой;

Хөгжлийн язгуур суурь үндэс нь шинжлэх ухаан юм. Мэдлэг бүтээх процесс нь шинжлэх ухаан юм;

Залуучууд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна;

Хямд өртөгтэй боловсрол хямд мэдлэгийг бий болгож байна;

Их дээд боловсрол төрөлжөөгүй. Нарийн мэргэжил байхгүй байна;

Дээд боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

Дээд боловсрол нь дотооддоо мэдлэг инноваци дээр үндэслэх, гадаадад өрсөлдөх чадвартай байх;

Дээд боловсролын санхүүжилийн асуудал дээр анхаарч ажиллах шаардалагтай;

Дээд боловсролын эрх зүйн орчинг тодорхой болгох; • Дээд боловсролын талаар олон улсын туршлага судлах;

Их дээд сургууль хариуцлага, тайлагналын тогтолцоог сайжруулах шаардлагатай;

Суралцаж байх хугацаанд эрдэм шинжилгээний ажил хийх бололцоог бүрдүүлэх;

Дээд боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх шаардлагатай;

МУ-ын хувьд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай

Төр, хувийн хэвшлийн ажлын уялдааг сайжруулах;

Малчны хотноос өндөр боловсролтой иргэн бий болгох.; /Англи хэлтэй/;

Боловсролын салбарын бодлогыг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах;

Зөгийн үүр хөтөлбөрийг ажил хэрэг болгох;

Мэргэжил сурталчилах өдөрлөг бий болгох;

Оюутнуудад тэтгэлэг олгох асуудлыг улам боловсронгуй болгох.

1.4.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилБоловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, танилцуулга, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, танилцуулга зэрэг материалыг эцэслэн боловсруулж, ХЗДХЯ-нд хүргүүлж үзэл баримтлалыг батлуулжээ. Дээр дурдсан үзэл баримтлал, хуулийн төслийг яамдад хүргүүлэн санал авч, зохих өөрчлөлтийг хийн Засгийн газар, УИХ-д өргөн бариад байна.

Мэргэжлийн боловсролын тухай хууль болон дагалдах бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн баримт бичгийг боловсруулж, Засгийн газарт өргөн барьжээ.

Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгийг Их сургуулиудын хотхоны хичээлийн байрны барилга, спорт цогцолборын байгууламжийг барихад болон Бээжин хотын нэрэмжит гудамжийг тохижуулахад зарцуулахаар хоёр талаас тохироод байна. Мөн хотхоны “Силикон ваалий”-д Энэтхэгээс 20 сая долларын зээл авах, БНСУ-аар хотхоны номын санг бариулах асуудлыг судалж үзэх тохиролцоонд тус тус хүрээд байна.

Их сургууллийн хотхоны асуудлаар санал боловсруулж Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Өмнө нь Их, дээд сургуулиудын цогцолбор хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах шийдвэр гараад байсан бөгөөд энэ удаад уг шийдвэрт өөрчлөлт оруулж, Багануур дүүрэгт боловсрол, шинжлэх ухааны энэхүү цогцолборыг байгуулахаар болсон байна.

Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг зохион байгуулах хүрээнд

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 9 дүгээр тушаалаар “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур, үзүүлэлт” гэсэн баримт бичгүүдийг батлав. 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамаар Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

2011 оны эхний хагас жилд аттестатчилалд хамрагдах сургуулийн нэрс, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг сайдын 2011 оны 104 дүгээр тушаалаар баталж, аттестатчилал явуулан

дүнг яамны Нэгжийн дарга нарын зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд танилцуулсан. Их, дээд сургуулиудыг аттестатчилах комиссуудын дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 263 ба 306 дугаар тушаалаар 9 дээд сургууль, коллежийг аттестатчилагдсанд тооцох, 6 дээд сургууль, коллежийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 8 дээд сургууль, коллежийг аттестатчилагдаагүйд тооцохоор шийдвэрлэсэн. “Чингис хаан” дээд сургууль, Олон улс судлалын дээд сургууль, “Гурван-Эрдэнэ” дээд сургууль, Дорнод Казахстаны их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны коллеж, “Гэгээ” коллеж, “Далай ван” коллеж, “Гурван Тамир” коллежийг аттестатчилагдсанд тооцож, гэрчилгээ олгохоор болсон байна.

Аттестатчилалд тэнцээгүй “Хан-Уул” дээд сургууль, “Архангай” коллеж, “Шинэ Дархан” коллеж, “Ховд-эрдэм” коллеж, “Хархорум” коллеж, “Мон-Фреш Мөнх-Ану” коллежийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.

Мөн “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургууль, “Маргад” дээд сургууль, “Евро-Ази” дээд сургууль, “Хэл судлаач” дээд сургууль, Бизнесийн коллеж, Дизайн урлагийн коллеж, Цахим дээд сургууль, “Номун далай” коллежийн зарим мэргэжлийн элсэлтийг 2011-2012 оны хичээлийн жилээс бүрэн зогсоосон байна.

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан сургалтын байгууллагуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгуулах, суралцаж байсан оюутнуудыг ижил мэргэжлийн сургуулиудад шилжүүлэн суралцуулах арга хэмжээ авсан байна.

2011 оны хоёрдугаар хагаст аттестатчилалд хамрагдах сургуулийн нэрс, аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнийг сайдын 384 дүгээр тушаалаар баталж, 28 дээд боловсролын сургалтын байгууллага дээр аттестатчиллын комисс ажилласан. Комиссын дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 560 дугаар тушаалаар эдгээрээс 24-ийг аттестатчилагдсанд, харин 4-ийг нь аттестатчилагдаагүйд тооцсон байна.

Төрийн өмчийн их сургуулиын мэргэжлийн чиглэлийн хүрээнд

Мэргэжлийн давхардлыг арилгах, сургуулийн дотоод бүтцээ сайжруулах талаар төрийн их сургуулиудын захирлуудын Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгав. Энэхүү гэрээнд тусгасны дагуу сургууль бүрт МБГ-ын дарга албан бичиг явуулж, сургуулийнхаа дотоод

бүтцийн асуудлыг судлан сайжруулж, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлалын талаар чиглэл өгч ажиллалаа. Тухайлбал хяналтын тооны санал боловсруулахдаа саналыг сургууль бүр өнгөрсөн оны элсэлтийн гүйцэтгэлтэй уялдуулах, төрийн өмчийн сургуулиудын захирлууд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд туссаны дагуу сургуулийнхаа дотоод бүтцийн асуудлыг судалж, элсэлтийн хяналтын тоог уялдуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлсон судалгаануудыг ашиглах, Боловсролын мастер төлөвлөгөөнд туссан инженер технологийн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлэх, нийгмийн ухааны мэргэжлээр суралцагчдын хувийн жинг багасгах зорилтыг харгалзахыг зөвлөсөн байна.

Төрийн өмчийн сургуульд элсэгчдийн хяналтын тоог батлахад доорх зохицуулалт хийсэн:

1. ШУТИС-ийн тухайд: Ижил чиглэлийн мэргэжлүүдийг багцлан элсүүлэх талаар тавьсан асуудлыг судлаад, Дизайны, Үйлдвэрлэлийн менежментийн, Бизнесийн удирдлагын чиглэлийн нийт 26 мэргэжлийн хяналтын тоог багцлан элсүүлэхээр тусгав. Эдгээр оюутнууд нь 2-р анги төгссөний дараа тухайн багцад харгалзах мэргэжлүүдээс сонголт хийж үндсэн ангиудад хуваарилагдана Бусад инженерийн чиглэлийн мэргэжлүүдийн багцуудыг энэ удаа нь шийдвэрлээгүй болно.

Бизнесийн удирдлага, менежмент, дизайны чиглэлийн мэргэжлүүдийн хяналтын тоог сургуулиас ирүүлсэн нийт саналаас 133-р бууруулав. Хоёрдугаар ээлжээр элсүүлдэг оюутны тоог өдрийн ангийн оюутны тоонд нэгтгэн, оройн ээлжийн элсэлтийг авахгүйгээр тусгажээ.

2. МУИС–ийн тухайд: Энэ жилдээ тэнхимүүдийн бүтцийг өөрчлөх ажил, багш нарын ажлын байрны асуудалтай холбогдуулж, өмнөх жилээс нэг их өөрчлөхгүй байх хүсэлтийг нь харгалзсан. 2011 онд дотоод бүтцээ цэгцэлсэний дараа ирэх жилээс элсэлтээ оновчтой болгох талаар тохиролцсон байна.

3. МУБИС-ийн тухайд: Хувцас дизайны ангийг бүрмөсөн хаахаар шийдвэрлэв. Математик-физик, физик-байгалийн шинжлэл, хими-байгалийн шинжлэл, физик-математик, физик –мэдээлэл зүй, орос-англи хэл, англи-орос хэл, мэдээлэл зүй-математикийн, мэдээлэл зүй-англи хэлний зэрэг зарим багшийн хосолсон мэргэжлийг БСШУ-ны сайдын тушаалын дагуу элсэлт авахгүй, дагнасан мэргэжлүүдээр голдуу байхаар зохицуулжээ.

4. ХААИС-ийн тухайд: Эдийн засаг бизнесийн удирдлагын мэргэжлийн хяналтын тоог сургуулийн саналаас 100-аар бууруулав.

Page 13: MEF_AnnualReport2011

2524

Хүний хөгжил

5. СУИС-ийн тухайд: Бүтцийн шинэ зохион байгуулалтаар сургуулийг хөгжүүлж, бэхжүүлэхээр бодож, хяналтын тоог тогтоожээ.

Мэдлэгт тулгуурласан дээд боловсролын шинэчлэл

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мэдлэгт тулгуурласан дээд боловсролын шинэчлэл”-ийн техник туслалцааны төслийн хүрээнд Их сургуулиудын хотхоны бүтээн байгуулалт, туршлага судлах 2 ажлын хэсгийг БНХАУ болон Сингапур улсад томилон ажлуулсан. Уг төслийн баг Техникийн туслалцааны төслийн дунд хугацааны тайлан-семинарыг 2011-9-20-ны өдөр зохион байгуулж, дунд хугацааны төслийн урьдчилсан тайлангийн төслийн БСШУЯ-ны МБГ-т хүлээлгэн өгсөн байна.

Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөл¬бөрийн магадлан итгэмжлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хийж, дээд боловсролын сургалтын байгууллагууд хөтөлбөрөө олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд АНУ-н “Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн холбоо”-ны хуралдаанд оролцох, холбооны гишүүн сургуулиудын үйл ажиллагааны туршлага судлах, хөтөлбөрүүдэд олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх бэлтгэл хангах зорилгоор боловсролын яам, боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монголын хувийн сургуулиудын холбооны төлөөлөл бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг 21 хоногийн хугацаанд АНУ-ын магадлан итгэмжлэл, “Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн холбоо”-ны туршлага судлуулсан. Эдгээр төлөөлөгчдийн замын зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцан гаргасан бөгөөд 2011 онд төрийн өмчийн их дээд сургуулиудаас ШУТИС-ийн Комьпютер техник, менежментийн сургууль, Хөдөө, аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургууль, төрийн бус өмчийн сургуулиудаас Мандах-бүртгэл, Этүгэн, МҮДС, ОУЭЗБДС, ЭЗБДС, Идэр, Сэрүүлэг зэрэг дээд сургуулиуд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гаргасан бөгөөд тус байгууллагаас сургууль тус бүр дээр шинжээчид томилогдон ажиллахаар болсон. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, АНУ-ын Бизнесийн сургууль, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөлтэй хамтран “Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл” сэдэвт олон улсын сургалт семинарыг 2012 оны 2 дугаар сард зохион байгуулжээ.

ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн “Хүний их эмч” бэлтгэх анагаахын суурь боловсролын сургалтын нэгдмэл хөтөлбөрийг олон улсын

магадлан итгэмжлэл хийлгэхтэй холбоотой зардлын тодорхой хэсгийг БСШУЯам хариуцан 28 мянган долларын санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 9 хоногийн хугацаанд Номхон Далайн Баруун бүсийн анагаах ухааны боловсролын холбооны 9 шинжээчид “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийлгэж урьдчилсан байдлаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлээд байна. Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны боловсролын холбооноос гаргасан стандартад нийцсэн нэгдмэл чанарыг агуулж үндэсний онцлогийг тусгасан эсэхийг тодорхойлж томоохон алхам болсон бөгөөд монгол улсын эрүүл мэндийн салбарын олон улсын жишиг стандартуудаас суралцаж үндэсний стандартыг сайжруулан сургалтын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн ахиц дэвшил болсон байна.

Суралцагчдад олгох тэтгэлэгийг олгох хүрээнд:

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хууль, “Боловсролын тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын болон ”Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”, Монгол Улсын эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтын болон “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулан товч танилцуулгын хамт Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байна.

Бакалаврын боловсролын стандартыг шинэчлэх хүрээнд:

Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөр инженерийн чиглэлийн 15 мэргэжлээр бакалаврын боловсролын стандартыг батлуулах ажлыг зохион байгуулсан юм. Эдгээр стандарт батлагдсанаар 115 мэргэжил бакалаврын боловсролын стандарттай болоод байна. Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн 16 мэргэжлийн бакалаврын боловсролын стандартын төслийг ШУТИС-ийн шугамаар боловсруулж, СХҮТ-д хүргүүлжээ.

СУИС-ийн бэлтгэж буй чиглэлээр стандарт боловсруулах талаар СУИС-ийн тэхимийн эрхлэгчидтэй санал солилцон, хамтран ажиллаж

байна.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн төлөөлөлтэй уулзаж, мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн чиглэл, стандартыг боловсронгуй болгох талаар санал солилцжээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 103 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэгт орж, хуульч бэлтгэдэг 13 сургууль дээр очиж, “Эрх зүйн боловсролын бакалаврын стандарт”-ын хэрэгжилттэй танилцаж, дүгнэлт гаргасан. Уг стандартад зарим өөрчлөлт оруулах үндэслэл байна гэж ажлын хэсэг үзсэн байна.

Гадаадад магистрантур, докторантурт сургах ажлыг зохион байгуулах хүрээнд

Сургалтын төрийн сангийн зээлээр 2011-2012 оны хичээлийн жилд гадаадад магистранур, докторантурт суралцуулах чиглэлийн захиалгыг холбогдох яамд, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудаас авч Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, заалтуудыг үндэслэн нэн шаардлагатай 108 чиглэлийг сонгосны 20 хувь байгалийн ухаан, 40 хувь нь инженер, технологи, 13 хувь нь эрүүл мэнд, 7 хувь нь хөдөө аж ахуй, 20 хувь нь хууль эрх зүй, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг нийгмийн ухааны чиглэл байна.

Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргүүлэн төлүүлэх журам”-ын дагуу шалгаруулалтыг 2011 оны 6, 10, 12 дугаар сард зохион байгууллаа. Сургалтын төрийн сангийн зээлээр суралцах шалгаруулалтад инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх чиглэлээр оролцогчид хангалтгүй байснаас шалгаруулалтыг давтан зохион байгуулах шаардлагатай болсон юм.

Сонгон шалгаруулалтын дүнд 2011 оны 7 дугаар сард 32, 10 дугаар сард 27, 12 дугаар сард нийтдээ 20 хүнийг гадаадад магистрантур, докторантурт суралцуулахаар шийдвэрлжээ.

Түүнчлэн, их сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, багшийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2011 онд МУИС, ЭМШУИС, МУБИС, ШУТИС, Отгонтэнгэр их сургуулийн нийт 18 багшийг өндөр хөгжилтэй оронд магистрантур, докторантурт суралцуулах болсон байна.

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль нь АНУ-ын Аризонагийн их сургууль, ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуультай хамтран хос диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Америкийн болон Европын уул уурхайн

чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг олон улсын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар Монголын оюутан залуус АНУ, ХБНГУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл монголдоо 2-3 жил суралцаад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулийхаа шаардлага хангахуйц англи, герман хэлний түвшинтэй бол Аризонагийн их сургууль, Фрайбергийн техникийн их сургуульд дахин хоёр жил суралцаж хоёр их сургуулийг зэрэг төгсөнө гэсэн үг юм. Энэ нь манай уул уурхайн салбарт дэлхийн түвшинд хүрсэн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарах бололцоог бүрдүүлж байна.

Засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох АНУ-ын Фулбрайтын сан, ХБНГУ-ын Германы эрдмийн солилцооны албатай санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлний үр дүнд тэтгэлгээр АНУ, ХБНГУ-д суралцах оюутны тоо нэмэгдэнэ. 2011-2012 оны хичээлийн жилд Фулбрайтын Гадаад Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр эрүүл мэнд, хот тохижилт, боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан технологийн чиглэлүүдээр Нью-Йорк, Охайо, Небраска, Иллиной, Техас, Жоржия зэрэг АНУ-ын их дээд сургуулиуудад 15 магистр оюутан, БСШУЯ-ГЭСА-ны хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрөөр геологи, уул уурхай, байгаль орчин, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр ХБНГУ-д 22 бакалавр, 7 магистр оюутан суралцаж байна.

Фулбрайтын сан, Германы эрдэмийн солилцооны алба нь тухайн улсын Засгийн газрын тэргүүлэх боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд бөгөөд өндөр шалгуур болон шударга, нээлттэй сонгон шалгаруулалтаараа хэдийнээ дэлхийд танигдсан юм. 2012-2013 онд эдгээр хөтөлбөрүүд үргэлжлэх болно.

БСШУ-ны сайд болон АНУ-ийн Төрийн Департамент дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч нар 2010 оны 1 дүгээр сард Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.

БСШУ-ы сайд болон ХБНГУ-ын ГЭСА-ны дэд захирал нар 2010 оны 6 дугаар сард хоёр талын адил хэмжээний санхүүжилт /50:50/-тай Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Улсын Их Хурлаас 2011 онд анх удаа дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр суралцах бакалавр

Page 14: MEF_AnnualReport2011

2726

оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасны дагуу Засгийн газраас “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд суралцуулах журам”-ыг боловсруулан 2011 оны 2017 дугаар тогтоолоор баталсан байна.

2008, 2009, 2010 оны улсын олимпиадуудад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах бөгөөд эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн

технологийн улсын олимпиадад эхний 3 байранд орсон 50 гаран оюутанд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх олгосон тухай албан захидлыг гардуулжээ.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх авсан эдгээр оюутнууд дэлхийн тэргүүлэх 50 инженер-технологийн их сургуулиудад хандан суралцах хүсэлтээ тавихад Монгол Улсын Засгийн газраас санхүүжилтийн баталгаа өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах авъяаслаг залуучуудыг дэлхийн тэргүүлэх их сургуулиудад манай улсад нэн тэргүүний шаардлагатай байгаа инженер-технологийн мэргэжлээр суралцах сайхан боломжийг олгож байна.

Хөгжлийн бодлогоЭнэхүү сэдвийн хүрээнд Өрсөлдөх чадварын хэмжүүр, кластер, инноваци, Санхүүгийн зах зээл, Хөгжлийн загвар, хүнд өгөөжтэй өсөлт, Хотын хөгжил, Төлөвлөлт, төсөв гэсэн таван салбар хуралдаан зохион байгуулсан ба гарсан санал зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлангийн танилцуулга

Page 15: MEF_AnnualReport2011

2928

Хөгжлийн бодлого

II. Хөгжлийн бодлого

2.1. Өрсөлдөх чадварын хэмжүүр, Кластер, Инноваци 2.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулгаМонгол улсын өрсөлдөх чадварын өнөөгийн байдал, эрэмбэ хэр байна. Эдийн засгийн төрөлжилт, кластерын хөгжлийн ирээдүй: Ноос ноолуур, банк санхүү, аялал жуулчлал, хүнс гэх мэт; Инновацийг дэмжсэн мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлэх боломж хэр байна? Өндөр технологийн бодлого амьдралд хэрэгжих боломж хэр байна вэ? Орон нутгийн индекстэй болох хэрэгцээ шаардлага бий юу? Аж үйлдвэрийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?

2.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж• Монгол Улс анх удаа эдийн засгийн өрсөлдөх

чадвараа өөрсдөө тогтоох байгууллагатай болсон. Манай улсын өрсөлдөх чадвар өнгөрсөн оны үзүүлэлтээр дэлхийд 133-р байр байснаас 99-р байрт шилжин дээшилсэн;

• Өрсөлдөх чадвар дээшилж байгаа ч дэд бүтэц, хүний хөгжил талаасаа доошоо чангаагдаж байна;

• Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд, мах боловсруулж экспортлох гэсэн 3 кластерт манай улс төвлөрч ажиллавал илүү боломжтой гэж үзсэн;

• Катар, Вьетнам зэрэг улсуудаас суралцах зүйл бидэнд байна. Катар улс нь дэлхийн өрсөлдөх чадварт 133 орноос 17 дугаар байранд орсон байгаа юм;

• Төрийн зүгээс хувийн хэвшлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр төрийн байгуулагуудад бодлого нь байна. Гэвч хэрэгжилтэндээ удаан байна;

• Уул уурхай хөгжин бид мөнгө олох тусам түүнийгээ уламжлалт аж ахуй дээрээ хөрөнгө оруулах шаардлагатай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, гадаадад экспортлоход бид кластер дээр тулгуурлавал хэрэгтэй болов уу;

• Бид өрсөлдөх чадварын зарим үзүүлэлтээр хоцорч байгаа бол энэ нь нөгөө талаас боломж гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв Монгол Улс төрийн бодлогоо бүрэн хэрэгжүүлье гэвэл техник, технологийн боловсролын тогтолцоогоо

сайжруулах хэрэгтэй. Мөн техникийн дамжуулалтын механизмыг нэвтрүүлэх нь зүйтэй;

• Бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Ноос, ноолуур боловсруулагчдаа бид дэмжих хэрэгтэй. Татаас, гадаад худалдааны бодлого, эрх зүйн тогтвортой байдал гэх зэргээр дэмжих хэрэгтэй;

• Монгол Улс аль болох баялагийн хараалаас ангид хөгжихийг эрмэлзэж байна. Гадаадынхан төдийгүй Монголчууд өөрсдөө баялагаа хэт сонирхож байгаа нь эрсдэлийг бий болгож байна;

• Кластерийн тухайд бол шийдэлд хүрэхэд арай л эрт байна. Хамгийн гол нь бид саалиа бэлдэхийн урьд саваа бэлдэх л хэрэгтэй. Кластерийг амжилттай хөгжүүлж чадсан орнуудын туршлагаас харахад Засгийн газар кластер хөгжүүлэгч нь биш, харин хөгжлийн зохицуулагч нь юм;

• Залуучуудыг хөгжүүлэх орчныг л бүрдүүлэх хэрэгтэй байна. Улс төрчдийн хийсэн бүтээснийг хожим барилга, байшингаар хэмжихгүй;

• Бид хөгжлийн хувьд хаана хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлж, төвлөрөх хэрэгтэй. Бидэнд хоёр зам харагдаж байна: Түүхий эдийн бэлтгэгч хэвээр үлдэх; Эсвэл инновацид суурилсан эдийн засагтай орон болох.

• Манай улс чөлөөт худалдааны талаар Япон, БНХАУ, ОХУ-тай хэлэлцээр хийж байгаа. Бидний зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чөлөөтэй худалдаалах талаар түлхүү анхаарч байгаа;

• Бид хэрэглээний эдийн засагтаа анхаарах хэрэгтэй. Бид ахмад эрдэмтэн, докторуудаа сонсохгүй байна. Тэднийг сонсох хэрэгтэй;

• Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж байгаа хамгийн гол зүйл бол дэд бүтэц. Эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдэж чадахгүй бол хөгжихгүй. Эрчим хүчний асуудлыг шийдэхдээ шинэ технологи ашиглая; Сэргээгдэх нөөцөө ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй. Одоо байгаа үйлдвэрүүдээ унагалгүйгээр дэмжих хэрэгтэй;

• Манай хувийн хэвшлийнхний хувьд гадаадад гарахад бэлтгэл бага байна. Үүнд анхаарах хэрэгтэй. Оюуны өмчийн салбарт анхаарал хандуулахгүй бол орхигдож байна;

• Манай өрсөлдөх чадвар нөөцөд түшиглэж байгааг хөрөнгө оруулалтанд чиглүүлж, дараагаар нь инновацид түшиглэх нь зүйтэй;

• Өрсөлдөх чадварыг хөгжүүлье гэвэл илүү

өрсөлдөх чадвартай үнэ, чанар, үйлчилгээ, нөөц бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Эрх зүйн орчин тодорхой байх хэрэгтэй;

• Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боломж их байгаа хэсэгт илүү анхаарах хэрэгтэй. Инноваци, технологийг төр засгийн түвшинд анхаарах нь чухал. Манай санхүүгийн зах зээлийг цогцоор нь харахгүй бол олон улсад дэндүү доогуур байна.

2.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил2011 оны Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр өрсөлдөх чадварт ихээхэн анхаарах талаар олон санал гарсаныг харгалзан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь бүхэлдээ Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн концепцийн хүрээнд боловсруулагдсан. Түүнчлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гарсан ажил хэрэгч санал, санаачлагыг анхаарч, холбогдох тооцоо судалгааг холбогдох яам, агентлагуудтай хамтран боловсруулж, Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, УИХ-д өргөн мэдүүлсэн. Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-ын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Өрсөлдөх чадварын хэмжүүр:

2011-2012 оны тайлан судалгаагаар Монгол улсын өрсөлдөх чадвар 3.9 оноогоор 142 орноос 96-р байрт орсон буюу өнгөрсөн оны 139 орноос 3,7 оноогоор 99-р байрт орсон үзүүлэлтээ сайжруулж чадсан юм. Манай улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт дээшилж гарахад суурь хүчин зүйлсийн үзүүлэлт, үүний дотор макро эдийн засгийн үзүүлэлтүүд дээшилж /4,9-өөс 5,4/, төсвийн тогтвортой байдал сайжирсан, ДНБ-д эзлэх засгийн газрын өрийн хэмжээ буурсан зэрэг нь голлон нөлөөлсөн. Мөн дэд бүтэц, эрүүл мэнд, суурь боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн сургалт, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, технологийн бэлэн байдал, бизнесийн боловсронгуй байдал зэрэг тулгуур үзүүлэлтүүд ялимгүй /0,5-1 оноогоор/ сайжирсанаар манай улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт дээшилэхэд эерэгээр нөлөөлсөн байна.

Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв (ЭЗБӨЧСТ) -өөс Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварыг олон улсын аргачлалаар анх удаа судлан тайлан хэвлүүллээ. Энэхүү судалгааг цаашид жил бүр тогтмол хийх юм. Судалгааны дүнгээс Монгол Улс өмнөх жилээсээ ямар үзүүлэлтээр сайжирч дээшлэв, бодлого боловсруулагчдын зүгээс юунд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа нь тодорхой болно.

“Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх зарчим, ёс зүй, хэв шинжид тулгуурласан, аж ахуйн үйл ажиллагаа удирдан зохион байгуулах нийтлэг арга барил бүхий үндэсний компани, бизнес эрхлэгчдийг бий болгох ач холбогдолтой юм.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэргэд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулсан бөгөөд “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй ажиллуулж боловсруулан Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Стратегийн зорилго нь Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг харилцан ашигтайгаар хөгжүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршино.

Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хууль батлагдсан. Уг хуулийн зорилго нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлоход оршино. Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль батлагдсан. Энэ хуулийн зорилт нь

Page 16: MEF_AnnualReport2011

3130

Хөгжлийн бодлого

хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг үүсгэн байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулийг 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийг байгуулж, дүрмийг баталсан. Хөгжлийн банк нь Засгийн газраас тодорхойлсон хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан салбаруудад санхүүгийн зуучлалын ажил үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна. Хөгжлийн банк нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөгжлийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтэц, аж үйлдвэржилтийг дэмжиж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй (ЛХБ) “Ажлын мастер гэрээ”-нд 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурснаар цаашид ЛХБ нь Монголын хөрөнгийн бирж (МХБ)-тэй удирдлага зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, МХБ, төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх, дотоодын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл арилжааны орчин үеийн “Millennium IT“ технологи нэвтрүүлэх, зах зээлийн бус эрсдлийг бууруулах, хүний нөөцийг сайжруулах зэрэг бидний өмнө тулгамдаад байгаа нэн яаралтай хийгдвэл зохих олон чухал ажлуудыг хамтран гүйцэтгэх юм.

Улсын Их Хурлын 2010 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр ҮХШХ-ны даргын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот тушаалаар “Өндөр технологийн аж үйлдвэр хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, яамд, агентлагуудын саналыг тусган эцэслэн боловсруулж ЗГХЭГ-т 2011 оны 11 сарын 16-ний өдөр хүргүүлжээ. Хөтөлбөрийн төсөл 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэгдэн дэмжигдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 01

дүгээр сарын 21 өдрийн 01 дүгээр захирамжаар “Технологи” үндэсний хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг ҮХШХ удирдсан ба ажлын хэсэгт БСШУЯ, ХХААХҮЯ, ШУА, сургуулийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Уг хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийт 6 удаагын ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж ажлын хэсгийн төлөвлөгөний дагуу ШУА-ийн Их чуулган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэн эцэслэн нэгтгэж ажлын төлөвлөгөөний дагуу 2011 оны 10 сарын 1-ны өдөр багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлжээ.

“Өндөр технологи, инновацийн хөрөнгө оруулалтын корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийг байгуулах тухай саналыг ҮХШХ-оос боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн байна.

Оюуны өмчийн газраас “Оюуны өмчийн стратеги”-ийн төслийг боловсруулж байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх санал”-ыг боловсруулан ЗГХЭГ-т хүргүүлжээ.

“Венч хөрөнгийн сангийн тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тушаалаар төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, их сургууль болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг гаргаж, хуулийн төслийн эхний хувилбарыг гарган ажлын хэгийн гишүүдэд санал авч боловсруулахаар хүргүүлээд байна

“Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан 2011 он 11 сард УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр ажилласан байна. Стратегийн төслийг боловсруулах явцад манай улсын хөрөнгө оруулалтын орчны үнэлгээг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд энэ чиглэлээр НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD)-тай хамтран ажиллах, дэмжлэг авах хүсэлт тавьсаны дагуу манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын үнэлгээг Монгол Улсын Засгийн газар UNCTAD-тай хамтран гүйцэтгэж байна. Уг бодлогын үнэлгээг гүйцэтгэснээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүй, захиргааны болон дэд бүтцийн орчныг үнэлж, тэдгээрийг цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар стратегийн зөвлөмжүүдийг гаргах юм.

Кластер

“Монгол Улсад хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн кластерүүдийг хөгжүүлэх стратеги”-ийг

боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд, ҮХШХ-ны дарга нар хамтран 2011 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн А/38/38 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар стратегийн үзэл баримтлал, ерөнхий чиглэл, болон оролцогчдын чиг үүргийн талаар хэлэлцсэн ба хоёрдугаар хуралдаанаар стратегийн Кластерийн зураглал болон зорилтыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар тохиролцсоны дагуу ажиллаж байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны захиалгаар МУИС-ын эрдэмтэн, судлаачид “Монгол улсад мах, ноос, ноолуур, арьс шир, чацаргана, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх нөхцөл байдлын үнэлгээ хийх” бодлогын судалгаа хийж байна. Судалгаанаас гарсан дүгнэлт, үр дүнд тулгуурлан ХХААХҮЯ-тай хамтран байгуулсан “Монгол Улсад хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн кластерүүдийг хөгжүүлэх стратеги”–ийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэн ажиллана. Ажлын хэсгийн хүрээнд 5 чиглэлээр (мах, ноос, ноолуур, аpьс, шир, оёмол эдлэл, чацаргана) дэд ажлын хэсэг байгуулагдан чиглэл тус бүрээр стратегийн төслийг боловсруулах болно. Стратеги боловсруулах ажлын хэсэгт ХХААХҮЯ, МУИС, ШУТИС, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо, мэргэжлийн холбоод, Азийн хөгжлийн банк (АХБ) болон хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбар болох уул уурхайн компаниудад үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт, үр ашгийг дээшлүүлэх, тэдгээрийг кластер хэлбэрээр зохион байгуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Дарга, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал нар харилцан тохиролцон хамтран ажиллахаар санамж бичгийг 2011 оны 9 дүгээр сар 2-ны өдөр байгуулсан. Санамж бичгийг байгуулснаар уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ, шаардлага, тоо хэмжээ, стандартыг нээлттэй ил тод болгох, түүнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын үйлдврэлэгчдийг кластер хэлбэрээр зохион байгуулан үзүүлэх; төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.

“Монгол улсад хөгжүүлэх боломжтой 4 кластер”–ийн судалгааг АХБ-ны дэмжлэгтэйгээр хийлгэхээр Ажлын даалгаврыг боловсруулан АХБ-т хүргүүлэн батлуулсан. Судалгааны ажил 2012 оны 1 дүгээр

сард эхлэнэ.

Инноваци:

Мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжихэд инноваци, технологийн салбарыг хөгжүүлэх төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Уг салбарын онцлог нь ихээхэн хэмжээний мэдлэг, оюуны хөрөнгө оруулалт шингээсэн, уг мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад их цаг хугацаа шаардсан, уламжлалт санхүүжилтийн үйлчилгээ авах боломжгүй зэрэг хүндрэлүүд байдаг. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, төрөөс зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан дараахь хөтөлбөр төслүүдийг боловсруулаад байна.

Засгийн газраас өргөн барьсан “Инновацийн тухай хууль”, мөн УИХ-ын дахь “Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж дүн шинжилгээ хийх, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Ганбямба нарын санаачилсан “Инновацийн тухай хууль”-ийн төслүүдийг УИХ-д өргөн барьж 2011 оны намрын чуулганаар хэлэлцүүлэн дэмжсэн. “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хамт уг хуультай холбогдон өөрчлөлт оруулах 16 хуулийн төслийн хамт өргөн барьсан. Хоёр хуулийн төслийг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулдан ажиллаж байна.

Уг хуулийн төсөлд Аж үйлдвэрийн болон шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах инновацийн төслүүдэд олгох хөнгөлөлт, урашууллын хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн. Нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудад гаалийн,орлогын, нэмэгдсэн өртгийн татвараас хугацаатайгаар чөлөөлөх, татварыг дараа тооцох талаар тусгажээ.

Мөн үндэсний инновацийн тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх үүднээс инновацийн дэд бүтцийн байгууллагууд, үүн дотор шинжлэх ухаан технологийн парк, венч хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн байдлын талаар бүлэг, заалтуудыг тусгасан. Инновацийн үйл ажиллагааны хөгжлийн шат бүрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтуудыг тодорхой болгож, төсвийн болон Засгийн газрын тусгай сангуудаас хийгдэх санхүүжилтийг хэлбэрийг тодорхойлж, шинээр Инновацийн санг байгуулахаар тусгасан байна.

“Инновацийн тухай хууль” батлагдан гарснаар Монгол улсад технологи, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай, нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх ба үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах замаар эдийн

Page 17: MEF_AnnualReport2011

3332

Хөгжлийн бодлого

засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх нөхцөл бүрдэж, инновацийн санхүүжилтийн шинэ институци болон механизм бий болох бөгөөд Үндэсний Инновацийн Тогтолцоог цогцоор бүрдүүлэх бололцоо бий болно.

Их сургуулиуд зөвхөн мэдлэг бий болгох бус мөн түүнийг арилжаалж баялаг бий болгон улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах, оюуны хөдөлмөрөө үнэлүүлэн шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллах шаардлатай байна. Үүний тулд их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг тодорхойлж, багш, эрдэм шинжилгээний ажилчдын инновацийн талаарх ойлголтыг сайжруулж, оюуны өмчийн хамгаалалт, ашиглалт, технологи дамжуулалт, шинэ санаа, оюуны бүтээлийг зах зээлийн бүтээгдэхүүн болгох, түүнийг үнэлэх, шинээр бизнес эрхлэхтэй холбоотой асуудлуудаар чадвахижуулж, уг үйл ажиллагааг дэмжих дэд бүтэц, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай байна.

МУИС-ийн 2020 он хүртэлх Стратегийг шинэчлэн боловсруулж “Энтрепренер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж байна. 2011 оны 10 сард МУИС дээр ”Технологи дамжуулах төв” нээлтээ хийсэн ба үйл ажиллагаагаа өргөгжүүлэх тал дээр ажиллаж байна. ШУТИС-ийн дүрэм болон технологи дамжуулах бодлогодоо өөрчлөлт оруулан “Энтрепренер их сургууль” болох стратеги болововсруулан ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсын тэргүүлэх аж үйлдвэрийн салбарууд, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, зам барилга, хүнд аж үйлдвэрийн салбаруудад ААН-үүдтэй хамтран сургалт хийж, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хэрэгжүүлэх, мэдлэг, технологийг дамжуулах, старт-ап компани байгуулж, санхүүгийн эх үүсвэр нэмэгдүүлэх зэрэг олон талт ач холбогдолтой болно.

Их сургуулиудыг санхүүжилтийн бие даасан эх үүсвэртэй болгох, оюуны өмчид тулгуурласан старт-ап компани байгуулах тухай заалт, оюуны өмчийг ашиглах зах зээлд нэвтрүүлэх тухай зүйлийг “Инновацийн тухай хууль”-ийн төсөлд тусгасан. Хуулийн төсөлд технологийн инновацийн үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, их сургууль, бизнесийн идэвхитэй, нягт хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэхээс гадна эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг бодитойгоор үнэлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх механизмуудыг оруулсан байна.

УИХ-ын 2008 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Банк, санхүүгийн тогтолцоог хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, банкны байгууллагаас үзүүлэх санхүүгийн

үйлчилгээг нийтлэг хэлбэрээр явуулах”, УИХ-ын 2009 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөн олон улсын жишигт хүргэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тус тус заасан. Мөн Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын 2010 оны 34 дүгээр тогтоолын 4.2.1.1.-д “Инноваци, инновацийн сан, венчур хөрөнгө, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх болон бусад эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд инновацийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, инновацийн санхүүжилтийн арга хэлбэрийг сайжруулах, төр хувийн хэвшлийн инновацийн салбар дахь түншлэлийг хөгжүүлэх зорилгоор 2011 оны 6 дугаар сард Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж инновацийн төслийг зарлах, хүлээн авах ажиллагааг Танхимд шилжүүлсэн билээ. Энэхүү Санамж Бичгийн хүрээнд инновацийн төслүүдийг эдийг засгийн эргэлтэд оруулах, санхүүжилтийн шинэлэг хэлбэр, механизмыг нэвтрүүлэх зорилгоор нийт 42 инновацийн төсөл хүлээн авсан байна. Үүнээс шалгаруулалт хийж дараах төслүүд шалгарч дараах 6 төслийг хамтран санхүүжүүлэхээр эргэн төлөгдөх нөхцлөөр тушаал гарсан. Уг тушаал гаргаснаар 2012 хэрэгжиж эхлэх бөгөөд 3 жилийн турш тодорхой үр дүнгээ өгсөн байх ёстой юм. Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлтээс гадна МҮХАҮТ нь шинжлэх ухааны хөгжлийн салбарт тодорхой хувь нэмэр оруулахаар зорилгоор 50 сая төгрөгийн сан гарган хамтран санхүүжүүлэх болжээ.

Шинжлэх ухаан – Бизнес – Залуу үе чуулга уулзалт, шинэ бүтээл, ашигтай загвар үзэсгэлэн

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой 2011 онд тохиосон билээ. Энэхүү чухал цаг үед БСШУЯ, ШУТИС, МҮХАҮТ, Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэн, “Шинжлэх ухаан-Бизнес -Залуу үе” IV чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Чуулган, үзэсгэлэнгийн үеэр 2011 онд судлагаа, эрдэм шинжилгээнийхээ ажилд амжилт гаргасан 10 залуу судлаачид БСШУЯ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантыг олгох үйл ажиллагаа болсон. Энэ үеэр төр засгаас юу хийхийг зөвхөн хараад суухдаа бус харин үйл ажиллагаа, бодлого зорилго, нийгмийн хариуцлагынхаа үүднээс МҮХАҮТ-аас 2012 онд эрдэмтэн судлаачдын дунд

10 сая төгрөгийн грант зарласан юм.

2.2. Санхүүгийн зах зээл 2.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төр засгийн эрмэлзэл; 2010 онд зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн чуулганаас хойш гарсан дэвшилтэт үр дүн; Зах зээлийн хууль эрх зүйг боловсронгуй болгох нь; ЛХБ групптэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний цар хүрээ; МХБ-иин үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх шаардлага бүхий ажлууд; Хөрөнгийн зах зээлийн өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, цаг үеийн холбогдолтой асуудлуудын тухай нэгдсэн ойлголтыг олон нийтэд хүргэх.

2.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Монгол улсад хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй

байна. Хөрөнгийг илүү татах шаардлага байна;

Ашигт малтмалын нөөцөө ашиглан хөгжиж байгаа орнуудын хувьд бодит ханш чангарах үзэгдэл маш их явагддаг. Монгол улс ханшны хэлбэлзлийг хянаж байх нь маш чухал юм. Учир нь ханш болон инфляци нь санхүүгийн зах зээлд маш чухал үүрэгтэй юм;

Хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудал нь хүний нөөцийн асуудал юм;

Тооны олноос чанарын түвшин рүү шилжих шаардлагатай байна. 60-аад брокерын компани байна. Эдгээрийн чанарыг сайжруулах шаардлагатай юм;

Хөрөнгө оруулалтын таатай орчин болон хөрөнгийн зах зээлийн таатай орчин алга байна. Боловсон хүчний бэлтгэл тааруу байна. Сэтгүүлчдийн оролцоо чухал;

Баялагаа удирдах цогц бодлого хэрэгтэй байна. Баялгийг удирдахад шаардагдах хүмүүсийг сургах хэрэгтэй байна. Мөн эрсдлийн асуудлыг үндэсний хэмжээнд ярьж байх хэрэгтэй;

Дотоодын банкуудыг гадны зах зээлээс хөрөнгө босгох бололцоог олгох хэрэгтэй байна. Хөрөнгийн зах зээлийн чухал хэрэгслүүдийг авч үзэх хэрэгтэй;

Тогтворжуулалтын сангаас гадна. хөгжлийн сан гэж байх хэрэгтэй байна. Хөгжлийн сан нь томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй юм;

Хөрөнгө оруулалтын сангуудыг босгох хэрэгтэй байна. МХБ нь гадаадад хөрөнгө босгоход анхаарах хэрэгтэй байна. Тогтворжуулалтын сан нь хөрөнгийн сан болж хөрвөх асуудлыг ярих хэрэгтэй;

Санхүүгийн зах зээл урсгалд ороход бэлэн биш байна. Гадаад зах зээлд гарах шаардлага байна;

Хөрөнгийн арилжаа хийх IT системийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ерөнхийдөө шинэчлэл хийгдээгүй;

Манай стратегийн томоохон ордууд гадны зах зээлээс хөрөнгө босгож байгаа. Хуулийн дагуу бол арван хувиа дотоодын зах зээлд гаргах ёстой;

Нүүрсээ дэлхийн үнээс доогуур зарж болохгүй тиймээс гадны компаниудыг оруулах хэрэгтэй байна. Дэлхийн түвшинд борлуулалт хийх хэрэгтэй байна;

Уул уурхайн хэт их хөгжлөөс улбаалан эрсдлийг олон талбарт хувиарлах хэрэгтэй. Дотоодын бонд гаргаснаар энэхүү эрсдлийг багасгах боломжтой;

Төгрөгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Уламжлалт арга хэрэгслүүд МУд үйлчилж байсан. Энэ арга хэмжээг ашиглаад хөрөнгийн урсгалыг дотоодын хөрөнгийн урсгалтай тэнцвэржүүлэх шаардлагатай;

Хувьцааны индексийг авч хэлэлцэх шаардлагатай байна. Манай индекс зургаахан сарын дотор эрс өссөн ийм индекс дэлхийн бусад оронд байхгүй;

Санхүүгийн зах зээл дээр маш их эрсдэл хуримтлагдаад байна. Банк хоорондын зах дээр ханшын эрсдэл байна;

Хөдөөд хүрч ажиллах асуудал маш сул байна. Мобайл банкны үйлчилгээг хөгжүүлэх, компанид данс нээх нь бас алслагдмал хөдөө орон нутагт маш хүнд юм. Зарим хүмүүс онлайнаар банкны болон брокерын дансуудыг нээх боломжийг олгох хэрэгтэй байна. Цахим банкны үйлчилгээг өргөн хүрээтэй нэвтрүүлэх шаардлагатай байна;

Хөрөнгийн зах зээлийн талаар ард түмнээ мэдлэгтэй болгох үүднээс сэтгүүлчдийг энэ чиглэлээр ажиллуулах хэрэгтэй байна. Мөн сургалт судалгааны томоохон институци байх хэрэгтэй байна;

Дотоодын үндэсний сангуудыг байгуулах. Тухайлбал, нийгмийн даатгалын санг хөрөнгийн биржтэй холбох хэрэгтэй юм. Хүний хөгжлийн сангийн нэг хэсгийг дотоодын хөрөнгө оруулалтаар өөрөө арвижаад явах боломжтойгоор зохицуулах хэрэгтэй байна;

Орон сууцны урт хугацаат зээлийг ажиллагаанд оруулах шаардлага байна. Ипотекийн зах зээлийг хурдацтай хөгжүүлэх үүнийг хөрөнгийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлж хоёрдогч зах зээлийг бий болгох хэрэгтэй;

Page 18: MEF_AnnualReport2011

3534

Хөгжлийн бодлого

Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг батлах шаардлагатай байна.

2.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилСанхүүгийн зах зээлийн хөгжлийн бодлогын хүрээнд:

Салбарын бодлогыг олон улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийн бодлоготой нийцүүлэх, зохицуулалтын байгууллагуудын зүгээс гишүүд, харилцагчиддаа нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, зах зээл дэх шинэ бүтээгдэхүүнийг дэмжих, төрийн бодлого, зохицуулалтыг сайжруулах асуудлын хүрээнд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталж эрх зүйн орчинг бүрдүүлсэн нь тун чухал асуудал юм.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай бие даасан хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх, эрх зүйн зохицуулалтаар бүрэн хангахтай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа заавар, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, шинээр шаардлагатай бусад заавар, журмуудыг боловсруулах ажил хийгдэж эхэлсэн байна.

Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг баталсан бөгөөд уг тогтоолд “Зээлийн хүү бууруулах эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэх хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх шатандаа ажиллаж байна.

ЭЗБӨЧСТ-өөс иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх, эдийн засгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт, үйл ажиллагааг тоймлон хүргэх зорилгоор улирал тутам Монгол Улсын арилжааны банкуудын тойм мэдээг бэлтгэн боловсруулж байна. Уг тоймтой танилцахыг хүссэн хэн бүхэн Төвийн цахим хуудаснаас татаж авах, ашиглах боломжтой болжээ.

Монгол улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд тулгарч буй эрсдлийг тодорхойлох асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй тавигдаж байгаа. Энэ чиглэлээр Сангийн яам “Дэлхийн Эрсдлийн тайлан-2011” дээр үндэслэж, монгол улсын эдийн засаг, нийгэм улс төрийн системийн эрсдлийг тодорхойлсон тайланг гаргасан. Түүнчлэн 4 жил тутамд нэг удаа зохион байгууллагддаг “Бүртгэл санхүү, эдийн засагчдын улсын V зөвлөлгөөн”-д макро эдийн засгийн тогтвортой байдал, түүнд тулгарч буй эрсдлүүд сэдвээр салбар хуралдааныг зохион байгуулан, хуралдаанаас гарсан санал зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байна.

Уул уурхайн салбараас орж ирж буй нэмүү орлогыг төсвийн тогтворжуулалтын сангаас гадна хүний хөгжлийн санд хуваан байршуулж байгаа. Хүний хөгжлийн сан нь хуулиар заасны дагуу дөрвөн салбарт санхүүжилт хийх үүрэгтэй. Харин хөгжлийн томоохон бүтээн байгуулалтыг төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан бөгөөд тус байгууллага эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай 22 төслийг санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Өмнө нь дурдсанчлан эдийн засаг дахь голланд өвчний шинж тэмдгийг арилгах, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2011 онд 100 тэрбум төгрөгийг ноолуур, 50 тэрбум төгрөгийг ноос, 150 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор засгийн газрын бонд хэлбэрээр гарган санхүүжүүлсэн байна.

Орон сууцны урт хугацаат зээлийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд “100,000” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгох чиглэлээр холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна. 2012 онд 10 мянган орон сууцны зээлийг 400 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эх үүсвэрийн нийлүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Орон сууцны анхдагч зах зээлд урт хугацаат моргейжийн зээлийн багцууд бүрэлдсэнээр орон сууцны хоёрдогч зах зээл хөгжих суурь болж, хоёрдогч захаас нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой хэмээн тооцоолж байна. Монгол Улсын Засгийн газар Германы Сэргээн босголт хөгжлийн банкнаас 4.8 сая еврогийн урт хугацаат, хөнгөлөлттэй зээл авч, Монголын ипотекийн корпорацид моргейжийн зээлийн багц худалдаж авахуулах, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлээд байна.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны ахалж буй. 2012 оны УИХ-ын намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Даатгалын салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлууд:

Даатгалын үйл ажиллагаа нь иргэд, даатгуулагчдын даатгалын зах зээлд итгэх итгэл дээр суурилж байдаг онцлогтой тул иргэдийн энэхүү итгэлийг нэмэгдүүлж бататгах шаардлагын үүднээс Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 онд багтаан даатгалын компанийн санхүүгийн чадавхийг сайжруулж, дүрмийн сангийн хөрөнгийн хэмжээг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гарган мөрдүүлж эхэлүүлсэн байна.

Манай улс дахь албан журмын даатгалын анхны хэлбэр болох “Жолоочийн даатгалын тухай” хуулийг 2011 онд УИХ-аар батлуулаад байна. Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд даатгалын журам, заавруудын төслийг боловсруулж батлуулах ажил хийгдэж байна.

Мэдээллийг олон нийтэд ил тод байлгах чиглэлээр нэгд, даатгалын байгууллагуудын санхүүгийн тайлангийн нэгтгэл, танилцуулгыг Хорооны цахим хуудсанд байршуулах, хоёрт, Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын компаниудын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг өдөр тутмын хэвлэлээр нийтлүүлэх ажилд хяналт тавьж ажиллажээ.

Нийгмийн даатгалын санг хөрөнгийн биржтэй холбох ажил эхэлсэн. 2011 онд 60 тэрбум төгрөгийн өртөг бүхий Монгол Улсын Засгийн газрын бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор худалдаж, худалдан авсан болно. “Хүний хөгжил сангийн тухай” хуулийн 5.1 дэх хэсэгт сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээрх санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна гэж заасан байдаг тул дотоодын хөрөнгө оруулалт хийх эрх нь хуулиар нээлттэй юм.

Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн талаар

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор суурь хуулийг өөрчилөх ажлыг эхлүүлсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгосон бөгөөд УИХ-ын 2012 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Хөрөнгийн зах зээлийн суурь дэд бүтцийг сайжруулахтай холбоотойгоор Хөрөнгийн биржийн удирдлага, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, програм хангамжийн шинэчлэлтийг Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулсан. Засгийн газраас гадаадаас хөрөнгө татах эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан босгохоор болсон бөгөөд 600 сая ам.долларын эх үүсвэрт баталгаа гаргажээ.

ТӨХ болон ЛХБГ-ийн “Стратеги хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийн хүрээнд 2011 оны 4 дүгээр сард талууд “Мастер ажлын гэрээ”-г байгуулан ажиллаж байгаа билээ. Тус гэрээнд заасны дагуу “Миллиниум АйТ” арилжаа, төлбөр тооцооны системийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ онд багтан системийг бүрэн ажиллуулах юм. Мөн уг салбарын 60 мэргэжилтнийг Улаанбаатар-Лондон гэсэн хоёр шатлалтай сургалтанд хамруулан мэргэшүүлсэн байна.

Хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг шинэчлэх ажлыг амжилттай эхлүүлсэн бөгөөд биржийн үйл ажиллагааны журмуудын төслийг боловсруулж, хуулийн шинэ төслийг бэлэн

боловсруулан хэлэлцэж байна.

ТӨХ, Монголбанк, ҮЦТТТХТ байгууллагууд хамтран хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны нэгдсэн системийг бий болгосон бөгөөд хөрөнгийн зах зээлийн оролцогчид өөрсдийн хүссэн банкны харилцах данснаас арилжааг зохион байгуулах боломжтой болсон нь энэ салбарт томоохон шинэчлэл болсон байна.

УИХ-ын 39, Засгийн газрын 86 дугаар тогтоолын хэрэгжилтийн дагуу 2011 эхний хагаст “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувьтай тэнцэх хувьцааг нийт иргэдэд адил тэнцүү хэмжээтэй, үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан нь хөрөнгийн зах зээлдэх иргэдийн оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх чухал алхам болжээ.

Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах болон уг ордын ашгаас Монгол Улсын иргэдэд хувь, хишиг хүртээх, Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх талаар авах арга хэмжээний тухай ЗГ-ын тогтоолын төсөл, танилцуулгыг бэлтгэн хүргүүлж, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажиллагааг Монголын хөрөнгийн биржээр эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажилласнаас гадна хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдахад Засгийн газрын зүгээс ажлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хурлыг тухай бүр зохион байгуулж, тус компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай асуудлыг боловсруулан ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

“Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Үндсэн хууль, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулахаар тус компанийн дүрэм, бүтцийг шинэчлэх, холбогдох бусад саналыг боловсруулах Ажлын хэсэг байгуулан ажиллаж, холбогдох баримт бичгийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO хийх бэлтгэл ажлыг хангах зорилгоор IPO хөтөлбөрт хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын банкийг сонгох, иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх хувьцааг тодорхойлох болон Хүний Хөгжил Сангийн тухай хуулинд нийцүүлэн өөрчлөх зэрэг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хорооны төлөөлөл орж ажиллаж, хувьцаа гаргах шийдвэр, хувьцааны нэрлэсэн үнийг тооцох, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөллийн талаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ.

Мөн “Багануур” ХК болон “Монголын төмөр зам” ХХК-иудын нэмэлт хувьцаа гаргах ажлын бэлтгэл ажил хийгдэж байгаа ба “Багануур” ХК-ийн андеррайтер компани сонгон шалгаруулах ажил ид явагдаж байна.

Үнэт цаасны хадгаламжийн бүртгэл, хадгалалт,

Page 19: MEF_AnnualReport2011

3736

Хөгжлийн бодлого

хамгаалалт, нууцлалын үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэх ажлын хүрээнд Үнэт цаасны хадгаламжийн бүртгэл хийх (Custodian) банкны эрх нээх талаар Монгол банктай хамтран ажиллаж, Төрийн банктай Custodian банкны эрх нээх талаар тохиролцон, гэрээний төслийг боловсруулж, үнэт цаасны хадгаламжийн бүртгэл хийх туршилтын ажил хийж байна. Үүнтэй холбогдох журам зааврыг шинэчлэх, боловсронгуй болгох, бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлогын шинж чанартай арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Хувьцааг олон нийтэд санал болгох тухай гарын авлага боловсруулж 500 хувь хэвлүүлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад хүргүүлжээ.

БСШУ-ны сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл, сургалтыг радио, телевиз, сонин хэвлэлээр дамжуулан зохион байгуулав. Энэ чиглэлээр ТӨХ Монголын радиогоор цуврал нэвтрүүлэг явуулсан болно. Төрийн өмчийн хороо Монголын компанийн засаглалын хүрээлэн, JP Morgan банктай хамтран “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаийн хөрөнгийн зах зээлд гарах боломжууд” сэдэвт сургалтыг Төрийн өмчийн хорооны ажилтнууд, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захрилуудыг хамруулан амжилттай зохион байгуулсан байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь зах зээлд оролцогчид болон бусад холбогдох этгээдүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ. Хуулийн төсөлд олон улсын хуульчид, ЛХБ, Дэлхийн банк, биржийн гишүүд болон бусад мэргэжилтнүүдээс санал, зөвлөмж авсан. Тэдгээр санал, зөвлөмжийг тусгасан хуулийн төслийг 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн билээ. Уг хуулийн төсөл нь Монголын хөрөнгийн зах зээлийн дэлхийн хэмжээний бусад зах зээлүүдтэй зэрэгцэх хэмжээнд хөгжихөд зайлшгүй хэрэгцээтэй хууль, эрхзүйн орчны шаардлагыг тусгасан юм.

Зах зээлийн үйл ажиллагааг үр ашигтай, эмх цэгцтэй, ил тод байлгахад шаардлагатай цогц дүрэм, журмыг боловсруулан удирдлагын байгууллагуудад танилцуулан тэдгээрээс ирүүлсэн санал хүсэлттэй танилцан зохих нэмэлт өөрчлөлтүүдийг хийж байна. Эдгээр дүрэм, журмуудад Гишүүнчлэлийн журам, Үйл ажиллагаа журам, Арилжааны журам, Арилжааны дараах үйл ажиллагааны журам, Бүртгэлийн журам, Үнэт цаасны танилцуулгын, болон Мэдээллийн

нээлттэй, ил тод байдлын журам багтаж байна.

МХБ-д ерөнхий болон Үндэсний дата төвд нөөцийн зориулалтаар техник хангамжийг суурилуулж дууссан ба програм хангамжийг суурилуулахад бэлэн эсэхийг шалгах техник хангамжийн туршилтыг явуулж дууссан. Програм хангамжийг 2011 оны 10 сарын 17-ны долоо хоногоос суурилуулж эхэлсэн. IT –ийн ажилтнуудын сургалтыг биржээс гадуур зохион явуулсан. Хэрэглэгчдийн эрчимжүүлсэн сургалтыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн явуулсан ба 2012 оны 1 дүгээр сард багтаан програмаа ажиллуулж эхлэхээр төлөвлөөд байна.

Төлбөрийн эрсдэлүүдийг тодорхойлж, арилжаанд оролцоход тавигдах санхүүгийн болон бусад шаардлагуудыг тогтоосон. Барьцаа хөрөнгө нь төлбөрийн анхан шатны эрсдэлийг хаахад ашиглах ба энэ нь эхний үедээ хангалттай, цаашид арилжааны хэмжээ нэмэгдэх үед төлбөрийн баталгааны санг байгуулах юм.

2.3. Хөгжлийн загвар, хүнд өгөөжтэй өсөлт 2.3.1. Хэлэлцүүлгийн товч агуулгаИргэддээ нэмэртэй, байгаль орчиндоо ээлтэй, улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүргэх, эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт тэгш хүрдэг, ажилгүй иргэнгүй байх тийм хөгжлийн загварыг бий болгох, сонгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Хөгжлийн загвар нь бусад улсын туршлагад үндэслэгдсэн, олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдсэн, өөрийн орны онцлогт тохирсон, эцсийн дүндээ хүний хөгжлийг дэлхийн өндөр хөгжингүй орнуудын түвшинд хүргэхүйц байх учиртай. Улс орны эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн загварыг босгох, нутагшуулах, хэрэгжүүлэхэд тус хэлэлцүүлгийн гол цөм орших юм.

2.3.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Улс орон хөгжихдөө юу нь тэргүүлэх чиглэл нь

байх вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Уул уурхайн салбарыг дагаж тээвэр, банк санхүү, барилга, эрчим хүчний салбарууд эрчимтэй хөгждөг. Харин хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудын хөгжил хоцрох хандлагатай байдаг;

Шууд мэдлэгт суурилсан хөгжлийн загварт шилжих хэцүү буюу боломжгүй зүйл юм. Тодорхой хугацаанд мэдлэгт суурилсан хөгжлийн загварт шилжих хэрэгтэй;

Бид хөгжлийн салбартаа аж үйлдвэрийн

салбарыг хөгжүүлэх талаар бодлогын олон асуудлыг тусгах хэрэгтэй;

Уул уурхайгаас орж ирэх орлогыг хөгжлийн хөрөнгө оруулалт болох боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд оруулах хэрэгтэй;

Хөгжлийн загварыг бий болгоход дараах гурван нөхцөлийг авч үзэх хэрэгтэй. Үүнд: Тухайн орны эдийн засгийн одоогийн нөхцөл байдал; Тухайн улсын бодлогын орчин институцийн чадамж ямар түвшинд байх; Гадаад орчны нөхцөл байдал, хандлага дээр судалж, загвар маань Тогтвортой өсөлт; Хүний өсөлт; Ухаалаг өсөлт зэрэг дээр суурьлах ёстой

Хүнийг харахдаа ажиллах хүч ойлголтоор манайхан ойлгодог. Харин хүнийг хувь хүн гэдэг талаас нь авч үзэх хэрэгтэй. Хүндээ анхаарсан бодлого явуулж байна гэдэг нь хүндээ бэлэн мөнгө тараах бус харин тогтвортой байнгын ажлын байраар хангаж ажиллуулах, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм;

Хөгжлийн загварыг сонгохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй. Улс орон бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Урт хугацааны хөгжлийн алсын хараатай байх хэрэгтэй. Одоогийн Монголын хөгжлийн бодлого нь улс төрийн ашиг сонирхолын үүднээс сонгуулийн хугацаат жилээр төлөвлөгдөж байна;

Инфляцийн бодлого, төсвийн менежментийг сайн хийх хэрэгтэй байна. Сайн интитуцийн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байна;

Улс төрийн сонгуульд оролцохдоо 10 жилийн төлөвлөгөө боловсруулсан байна гэж хуулиндаа тусгасан байх хэрэгтэй;

Монгол улсын ирээдүй зөвхөн уул уурхайн салбараас хамаарахгүй, бусад салбараа мөн хөгжүүлэх хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох хэрэгтэй;

Манай улс харин макро чиглэлийг баримталсан учир үйлдвэр сайн хөгжөөгүй. Тиймээс микро түвшинд хөгжүүлэх нь зүйтэй;

Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд төрийн оролцоог зарим тал дээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулалт талаасаа байх шаардлагатай;

Ямар салбарыг яаж хөгжүүлж чадах вэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Экспортын гол салбар болох ноолуурын асуудлаа шийдвэрлэж чалахгүй байна;

Монгол улсын хувьд хүн ам, техник технологийн хувьд сул учир хөгжлийн нөөц нь муу байна. Хүнд аж үйлдвэрийн парк байгуулж хөгжүүлэх хэрэгтэй;

ХАА-г бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй.

Ийм үүднээс ҮХШХ-ноос Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна;

Үндэсний боломжийг үнэлэх хэрэгтэй. Үр дүнд хүрэх арга замыг тодорхойлсон байх хэрэгтэй. Төр эдийн засагт үзүүлэх үүргийн оновчтой болгох хэрэгтэй. Дотоодын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахын тулд тухайн улсын зах зээлийг сайн судлах хэрэгтэй;

Шинээр дэд бүтцийн асуудлыг ярилцаж байна. Тэр дэд бүтэц, үйлдвэрийг хангах эрчим хүчийг бий болгох хэрэгтэй;

Төмөр замын асуудлыг эцэслэн шийдвэрлэх;

Агаарын тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Олон улсын нисэх онгоцны буудлыг яаралтай барьж дуусгах хэрэгтэй байна;

Монгол, Орос, Хятад улсын хооронд хийн хоолой болон бусад дамжин өнгөрөх тээвэр зэрэг асуудлыг төрийн хэмжээнд зөвшилцөх хэрэгтэй байна;

Форумд нийгмийн судлаачдыг оролцуулах хэрэгтэй байсан. Умард загвар нь хүнийхээ хэрэглээг хүртэл төрөөс зохицуулдаг. Хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүнээр ард иргэдийг хангадаг;

Ерөнхий сайдын дэргэд Үндэсний Хөгжлийн Зөвлөлийг байгуулах хэрэгтэй байна. Мөн ҮХШХ дээр ийм байгууллагыг байгуулах хэрэгтэй. Энэ зөвлөлд хувийн сектор, эрдэмтдийг оролцуулж, санал солилцдог байх хэрэгтэй;

Монгол Улсыг экспортын баримжаатай орон болгохын тулд ноос, ноолуурын салбарыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй;

Төр хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв биелүүлж чадахгүй бол Засгийн газар огцордог байх хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна;

Нэг салбараас хараат байдлаас гарах хэрэгтэй байна. Орос Хятадыг холбосон санхүү, дэд бүтцийг хөгжүүлж, үүнээс тодорхой хэмжээний ашиг олох хэрэгтэй байна;

Хэмнэлтийн бодлого, хуримтлалын бодлого зөв явуулж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг явуулах хэрэгтэй;

Дараа жилийн форумд өмнөх жилийн ярьсан асуудлын биелэлтийг хэлэлцэх хэрэгтэй байна;

Дараагийн стратегийн загварыг бий болгох хэрэгтэй. Учир нь байгалийн нөөц баялаг шавхагдашгүй биш юм. Эрдэмтэдийн зөвлөл байх хэрэгтэй байна.

Page 20: MEF_AnnualReport2011

3938

Хөгжлийн бодлого

2.3.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил2011 оны Эдийн засгийн чуулга уулзалтын Хөгжлийн бодлого салбар хуралдааны үеэр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулах талаар олон санал гарсаныг харгалзан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулж Засгийн газарт хүргүүлээд байна. Тус хууль батлагдсанаар Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн нөөц бололцоог урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тодорхойлсон тэргүүлэх салбаруудад хуваарилах, дэмжих эдийн засгийн хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтүүдийн тасралтгүй, харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх зарчим хангагдаж болно.

“Ховор металлийн талаар төрөөс баримтлах бодлого” “Монгол Улсад ховор металд түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж” сэдэвт бага хурлыг ҮХШХ, ГОУХАН хамтран зохион байгуулж, “Металз Монголиа-2011” форумд “Ховор металлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөл, илтгэл танилцуулгыг хийж энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжүүдийг тусгах талаар зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

“Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн бүрэлдэхүүн “Үндэсний брендинг”-ийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд ҮХШХ, МҮХАҮТ, ХХААХҮЯ, “The Hat Factor” компаний хооронд Монгол Улсын худалдааны нэр хүнд /Үндэсний бренд/-ийг бий болгох, салбар хоорондын брендийг бий болгох, Монголын Үндэсний маркетинг, зохицуулалтын газрыг байгуулах, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийг боловсруулжээ. УБ хотын инновацийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг мэргэжлийн холбоодтой хамтран боловсруулж, Нийслэлийн ЗДТГ-т хүргүүлэв. Засгийн газраас 150 тэрбум төгрөгийн бондыг гаргаж жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэн УИХ-ын чуулганд саналыг оруулав. УИХ-ын 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэн дэмжигджээ.

Инновацийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах хүрээнд: Тус хорооноос “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийг хуулийн үзэл баримтлал, танилцуулга, уг хуультай

холбогдон өөрчлөлт оруулах 16 хуулийн хамт боловсруулан УИХ дахь “Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж дүн шинжилгээ хийх, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүллээ. Ажлын хэсгээс хуулийн төслийг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хэлэлцүүлэн дэмжигдэж УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүллээ. “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай” хууль батлагдсанаар Монгол улсад технологи, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай, нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх ба үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах замаар эдийн засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх нөхцөл бүрдэж, инновацийн санхүүжилтийн шинэ институци болон механизм бий болох ба Үндэсний Инновацийн Тогтолцоог цогцоор бүрдүүлэх бололцоо бий мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн суурь тавигдах юм.

Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийн үндсэн элементүүд болох мэдлэг бий болгох түүнийг ашигладаг байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа, тогтолцоог хөгжүүлэх, аж үйлдвэр, зах зээлийн сүлжээнд интеграцчлах асуудлаар ШУТ-ийн салбарын удирдлага, менежмент, бүтцэд шинэтгэл хийх үзэл баримтлалын төслийг боловсруулах, Төрийн өмчит томоохон их сургуулиудад инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, технологийн менежментийн хөтөлбөр эхлүүлэх, хамтран ажиллах, Технологийн инкубатор, технологи дамжуулах төв, аж үйлдвэрийн парк, инкубатор, кластер зэрэг инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын болон судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Өндөр технологийн аж үйлдвэрийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх хүрээнд: “Өндөр технологийн аж үйлдвэр хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаа. “Өндөр технологийн аж үйлдвэр хөгжүүлэх хөтөлбөр” Хөтөлбөрийн төслийг ажлын хэсгийн уулзалтууд, “Хувийн хэвшлийг дэмжих, инновацийн бодлогын зөвлөл”-ийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн, яамдаас ирүүлсэн санал, өндөр технологийн аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлсэн олон улсын туршлага, дотоодын зах зээлийн хүний нөөц, санхүүжилтийн тогтолцоо, үйлдвэрлэл, борлуулалт, дэд бүтэц, эрх зүйн орчны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар нарийвчлан тусган Засгийн газрын тогтоолын болон хөтөлбөрийн төсөл, танилцуулгын хамт Засгийн газарт хүргүүллээ. Төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, их сургууль

болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан “Венч хөрөнгийн сангийн тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан холбогдох тооцоо судалгааг хийж ажилласан байна.

Үндэсний өрсөлдөх чадвар, эдийн засгийн төрөлжилтийг дээшлүүлэх бодлого боловсруулах хүрээнд: Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын 2011 оны тайланд 99-өөс 96 дугаар байрт орж 3 функтээр сайжруулсан боловч цаашид дунд хугацаанд манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийлээ. Монгол Улсын өрсөлдөх чадварт тогтмол сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлс болох Институцийн тогтолцоо, Дэд бүтэц, Дээд боловсрол ба сургалтын түвшин, Санхүүгийн зах зээлийн хөгжил, Технологийн бэлэн байдал, Бизнесийн боловсронгуй байдал, Инноваци зэргийг сайжруулах чиглэлээр Засгийн Газраас авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг нэгтгэсэн мэдээллийн санг бүрдүүллээ. Эдийн засгаа амжилттай төрөлжүүлж, тодорхой салбарыг оновчтой хөгжүүлж чадсан Чили, Норвеги, Казакстан зэрэг улс орнуудын туршлагыг судалсан байна. Монгол улсын нөөц, боломжид тулгуурлан ойрын хугацаанд кластер хэлбэрээр хөгжүүлэх боломжтой Мах, Ноос ноолуур, Чацаргана, Арьс, шир боловсруулах, Оёмол эдлэл, Уул уурхай дагасан үйлчилгээ, Мэдээлэл холбооны өндөр технологи, инноваци салбаруудыг сонгож, кластер хэлбэрээр хөгжүүлэх чиглэлээр салбарын яамдтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, энэ чиглэлээр бодлогын судалгааны ажлыг захиалж хийлгэлээ.

“Салбарын хөгжлийн инноваци” дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 101 тоот тушаалаар батлуулан хийгдэх ажлын төлөвлөгөөг ГХГЗЗГазарт хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Барилга, замын салбарт Инновцийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ЗТБХБ –ын сайдын 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 101 дүгээр тоот тушаалаар байгуулаад байна. 

2.4. Хотын хөгжил 2.4.1. Хэлэлцүүлгийн товч агуулгаНийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчин; Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн загвар; Улаанбаатар хотын экологи байгаль орчин; Хот байгуулалт /Нийслэлийг нүүлгэх эсэх/; Хотын хөгжлийн стратеги.

2.4.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Гэр хорооллыг орон сууцжуулах:

Утаа нь иргэдийн амьдралын нөхцөл байдал, хөдөөгөөс хот руу шилжин ирэх нүүдэл зэрэг олон хүчин з үйлтэй холбоотой үүсдэг тул асуудлыг цогцоор нь хар ж хөрөнгө оруулалтыг дорвитой гаргаж шийдэх хэрэгтэй;

Гэр хорооллыг орон сууцжуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд дараах арга хэмжээг авмаар байна;

Гэр хорооллын хашаа, байшин, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгож, иргэд үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх;

Гэр хорооллын дэд бүтцийг цогцоор нь барьж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх;

Газраа чөлөөлсөн иргэдийн түр суух орон сууцнуудыг яаралтай барих;

Улаанбаатар хотоос баруун тийш хурдны зам тавьж, Эмээлт, Аргалант зэрэг тосгонд түр оршин суух түрээсийн орон сууцны хороолол барьж түр оршин суугчдыг байршуулах зэрэг арга хэмжээ авах;

Орон сууцны хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийнх нь хамт цогц байдлаар төлөвлөж барих;

Хотын иргэдийн ёс зүй, соёлыг дээшлүүлэх;

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг худалдах;

Хүлэмжийн хийг бууруулж, худалдаалах эрхийг БОАЖЯ, Улаанбаатар хотод өгөх хэрэгтэй;

Хотод 2-оос доошгүй том хогны үйлдвэр баримаар байна. Хогийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон бизнес байдаг;

Түлшний хэрэглээг бууруулах, ялангуяа түүхий нүүрсний хэрэглээг бууруулж хотын түүхий нүүрс түлдэггүй бүсүүдийг тогтоох, утаагүй түлш хэрэглэх;

Page 21: MEF_AnnualReport2011

4140

Хөгжлийн бодлого

Улаанбаатар хот тив, дэлхийн хэмжээнд ямар онцлог, үүрэгтэй хөгжих талаар хэтийн төлөв, алсын зорилго тавих;

Улаанбаатар хотын усны хангамжийн асуудлыг олон жилээр урьдчилан төлөвлөх. Гүний усыг хэрэглэхийг хориглож, голуудын гадаргын усыг усан сан байгуулж ашиглах. Улаанбаатар хот орчмын ойн бүс ногоон модыг хамгаалалтанд авах;

Хот төлөвлөлтийн стандартыг тогтоох:

Улаанбаатар хотод том ЭКСПО центр барих, Азийн тоглолт зэрэг олимпизмын болон тив, дэлхийн хэмжээний том арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлэх; “Модун хааны цогцолбор” зэрэг хотын дүр төрөхөд нөлөөлөхүйц том бүтээн байгуулалт хийх;

“Парламентийн ордон” зэрэг томоохон байгууламжийг хөгжлөөр хоцорч буй хотын бүсэд барьж хөгжлийг татах.

Дагавар хотыг хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжиж тогтвортой суурьших нөхцлийг бүрдүүлэх;

Улаанбаатар хотын бүсэд байгаа байгаль орчинд ээлгүй үйлдвэрүүдийг хотын бүсээс гаргаж, норм стандартын дагуу хамгаалалтын бүс үүсгэн, дагавар хотууд руу шилжүүлэх;

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлж, олон улсын хотын жишигт хүргэх;

Эрчим хүчний 5 дугаар эх үүсвэрийг барих ажлыг хурдасгах;

Усан хангамж, ариутгах татуурга, эрчим хүч зэрэг инженерийн хангамжийг цогц байдлаар төлөвлөж том хэмжээний хөрөнгө оруулалтаар шийдэх;

Эрчим хүч, усны үнийг төр хатуу барьж байгаа бодлогоо өөрчилж чөлөөлөх;

Метро барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэх;“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголд хотын хөгжлийн чиглэлээр гарсан саналуудыг хэлэлцэж тусгах;

Улаанбаатар хотын даргыг хотын иргэд сонгох, улс төрийн томилгооноос ангид байлгах;

Улаанбаатар хотын том, жижиг, урт, богино хугацааны төлөвлөлт, төлөвлөгөөнүүдийг иргэдэд ил тод болгож тэдний саналыг тусган хэлэлцүүлдэг нээлттэй, ардчилсан удирдлагатай байх;

“Нийслэлийн бонд”-ыг гаргаж худалдан

хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх;

Улаанбаатар хотын үндсэн хөрөнгийн татварыг ялгавартай тогтоож авч байх;

ЭКСПО хэлбэрийн арьс ширний худалдааны төв байгуулах;

Улаанбаатар хотын эргэлтгүй, үр ашиггүй хөрөнгийг эргэлтэнд оруулах. Жишээ нь зуслангийн газруудад дэд бүтэц барьж газрыг үнэтэй болгож, арилжаанд оруулах;

Улаанбаатар хотын газрын дуудлага худалдаанаас олсон орлогыг хотын эдийн засгийг хөгжүүлэхэд нэмэрлэх;

Төсөв санхүүгийн хувьд бие дааж хөгжих;

Хотын урт хугацааны төлөвлөлтөөс гадна бичил төлөвлөлт, бичил санхүүгийн механизмыг өргөн ашиглах.

2.4.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилМонгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2008-2012-т тусгагдсан ажлуудыг нэгтгэн боловсруулж “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолд гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийгдэх ажлуудыг тодорхой тусган хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Мөн энэхүү тогтоолд авто замын талаар хийх ажлуудыг тодорхой тусган шийдвэрлүүлжээ.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр YII, XIY хороололд 2592 айлын орон сууцыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” ХХК-тай 47.05 сая ам.долларын гэрээг 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, Монгол Улсын Сангийн яамнаас БНХАУ-ын Экзим банктай хамтран ажиллах Зээлийн тусгайлсан хэлэлцээрийг 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулаад байна.

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-Импорт банкинд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөх тухай асуудлыг Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн “Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай” 246 дугаар тогтоолыг баталжээ.

Мөн энэхүү хөтөлбөрт тусгадсан 100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд баригдах орон сууцны хорооллуудыг барихад шаардагдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийг барих ажлуудыг нэгтгэн боловсруулж Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоор батлуулан гаргажээ.

Мөн нийслэл хотод шинээр барих шаардлагатай авто замын жагсаалтыг гарган шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан боловсруулж Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолоор зураг төсөл боловсруулах шаардлагатай авто замын жагсаалт, шинээр барих авто замын жагсаалтыг батлуулан хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлүүлсэн байна.

2.5. Төлөвлөлт, төсөв 2.5.1. Хэлэлцүүлгийн товч агуулгаХөгжлийн стратегийн дунд болон урт хугацааны төлөвлөгөө бодитой байж чадах уу; Улсын төсвийн зардлыг оновчтой болгох нь; Яам агентлагуудын бүтэц, чиг үүргийг оновчтой болгох; Төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга замууд; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх нь; Татваруудыг оновчтой, ойлгомжтой болгох хувилбарууд; Хөтөлбөрт суурилсан төсвийн хуваарилалт үр дүнтэй байж чадах уу; Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, тэргүүлэх чиглэлийг зөв тодорхойлох.

2.5.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Улс орнууд түргэн хөгжиж байгаа шалтгаан нь

хүнээ хөгжүүлж чадсан, мөн улс төрийн хувьд тогтвортой, газарзүйн байрлал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хөгжлийн зөв, алсын хараатай төлөвлөлт их чухал. Хөгжлийн стратеги, алсын харааны тогтолцоо дутагдаж байна. Үндэсний, бүс нутгийн стратегийг зангидах шаардлагатай. Үндэсний хөгжлийн бодлогыг хуульчилж өгөх хэрэгтэй байна;

Өсөлтийг баталгаажуулахын тулд төрийн болон хувийн байгууллагуудын уялдаа холбоог хангах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулах шаардлагатай байна. Ямар төрлийн хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй, ашигтай вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй. Мэдээж нэн тэргүүнд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй;

Манай улсын хөгжлийн төлөвлөлт бүрэн бүрдэж чадаагүй байна. Аливаа улс урт, дунд, богино хугацааны төлөвлөлттэй байдаг. Манайд дунд

хугацаанд засгийн газрын сонгуулийн мөрийн хөтөлбөр л байдаг;

Орон нутгуудыг төсвөөр дэмжих ёстой. Төсвийн тухай хуулийн төсөл нь батлагдахгүй УИХ дээр саатаад байгаа. Хөгжлийн бодлого, төсөв хоёрыг маш сайн уялдуулах ёстой;

Зөвхөн улсын төсөв биш хувийн хэвшлүүдийн төсвийн төлөвлөлт нь улс орны хөгжилд хэрэгтэй юм. Улсын төсөв гэж юу вэ? 3 тэрбум доллар, хувийн хэвшлийнхэний төлж байгаа 10 хувийн татварын л мөнгө. Цаана нь үлдсэн 90 хувийг нь яаж төлөвлөх вэ гэдэг нь чухал асуудал! Цаанаа байгаа хувийн хэвшлийнхний их мөнгийг яаж хөгжилд чиглүүлэх вэ гэдэг асуудал их чухал юм;

Төсвийн байгууллагыг иргэний нийгмийн байгууллагууд хянадаг байдлыг хуульчилж өгөх хэрэгтэй байна, оролцоог хангаж өгөөч;

Баялаг бүтээж байгаа хүнд биш баялаг бүтээдэггүй хөдөө рүү зам, эрчим хүчний шугам татахад замбараагүй хөрөнгө зардаг, эдгээр нь ихэвчлэн үр ашиггүй болж байна. Эдийн засгийг авч явж байгаа үйлдвэрүүдэд төсвийн орлогыг зарцуулах шаардлагатай;

2030 он хүртэлх эдийн засгийн стратеги боловсруулж засгийн газар дээр дөрөв дөрвөн жилээр хэрэгжүүлээд явъя. Сонгуулийн үед эдийн засгийг өсгөх төлөвлөлт, зорилтыг амлах хэрэгтэй байна;

320 сумыг нэгтгэх хэрэгтэй байна. Арван мянгаас бага хүн амтай сумд нь эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг эргэн харах хэрэгтэй;

Төсвийн төлөвлөлтийг урт хугацаанд хийх нь зөв юм. Энэ нь өөрөө хувийн секторт нэн хэрэгтэй. Төсвийн оролцоо өндөр орны хувьд төлөвлөлт нь урт хугацаанд байхгүй болохоор хувийн хэвшлийнхэн төлөвлөлтөө хийж чадахгүй болдог;

Засгийн газрын бондыг таван жил хүртэлх хугацаагаар гаргах хэрэгтэй юм. Гэтэл хөгжлийн төлөвлөлт байдаггүй. Тиймээс мөнгө байршуулах нь эрсдэлтэй болгодог;

Манай улсын Үндсэн хууль нь эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл багатай байгаа. Тиймээс өөрчлөх шинэчлэх цаг болсон. Банк санхүүгийн салбараа Үндсэн хуулийн хамгаалалтанд авах ёстой;

Хөгжлийн банкаар дамжуулж төсвийн мөнгийг хөгжилд зарцуулах нь хамгийн зөв асуудал юм. Гэвч энэ чиглэлийн эрсдлийг сайн тооцож удирдах хэрэгтэй байна;

Page 22: MEF_AnnualReport2011

4342

Хөгжлийн бодлого

Төлөвлөлт, төсөв хоёр нь салшгүй холбоотой юм. Гэхдээ эхлээд хөгжлийн төлөвлөлт явах ёстой түүн дээр үндэслэн төсвийн төлөвлөлт явах ёстой;

Дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг батлах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байгаа. Тиймээс хууль эрх зүйн үндэслэлийг батлах хэрэгтэй байна. Үндэсний хөгжлийн газар байсан түүхийг эргээд харахад СЯ, ҮХГазар хоёр хоорондоо нэлээн зөрчилддөг байсан юм билээ. Яг одоогийн байдлаар төлөвлөлтийг хариуцаж байгаа ҮХШХ агентлагийн статустай байгаа учраас зөвлөгөө өгөх түвшинд л явж байгаа, тиймээс яамны, эсвэл яамнаас дээш хэмжээнд аваачих ёстой. Гэхдээ бусад улсын туршлагыг судлах хэрэгтэй юм;

Ноолуурын салбарыг төрөөс эрчимтэй дэмжих болно. Харин ямар замаар дэмжихээ тодорхойлох хэрэгтэй байна. Татвар, татаасын бодлогоор ч юм уу. Харин энэ салбарынхан өөр хоорондоо өрсөлдөх биш хоорондоо нэгдэж кластер үүсгэх ёстой. Та бүхний өрсөлдөгч бол зах зээлийн 70 хувийг эзэлж байгаа нэг том өрсөлдөгч гэдгийг ойлгоод нэгдэж чадвал Засгийн Газрын зүгээс дэмжих болно;

Даатгалын тогтолцоог сайжруулж эрсдэлээс хамгаалах хэрэгтэй;

200-300 тэрбумын бондыг Монгол банк гаргадаг. Гэхдээ энийг Монгол банк биш Засгийн газар богино хугацаат өрийн бичиг болгон гаргах ёстой;

Өнөөдөр төрийн мэдэлд байгаа барилга байгууламжийг даатгах шаардлагатай байна. Эрсдлээс хамгаалсан даатгалын системийг бий болгох хэрэгтэй байна. Эрсдлээс хамгаалсан хороо байх шаардлагатай байна;

Гадаад төлбөр тооцооны төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй байна. Төгрөг чангарахаар импорт нэмэгдэнэ тэгэхлээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй. Энэ эрсдлүүдээс хамгаалах нь маш чухал юм;

Мэдээлэл хязгаарлагдмал байна. Нийт монголчуудын эдийн засгийн мэдлэг их сул байна. Хийснээрээ суралцдаг зарчим явагдаж байна. Энэ нь өөрөө урт хугацаат эрсдэлүүдийг бий болгож байгаа юм;

Бэлэн мөнгөний амлалтыг эрчим хүчний салбараар дамжуулж хэрэгжүүлж болохгүй юу. Хэрэв тийм бол инфляциас гадна агаарын бохирдол багасах боломжтой юм. Эрчим хүчний үнэ бага байвал ЖДҮ-ийг ихээхэн дэмжинэ;

Хөрөнгө оруулагчид нь тогтвортой байдлыг ихээхэн сонирхдог. Тиймээс тогтвортой байдлыг

хангах ёстой. Үүнд их хэмжээний өөрчлөлт хэрэгтэй байна;

Улс төрчид эдийн засгаас холдох хэрэгтэй;

Дэд бүтэц нь зөвхөн төрийн асуудал биш бас хувийн секторын асуудал юм. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь зайлшгүй чухал;

Хямрал нь сорилтоор үргэлжилдэг юм байна. Тиймээс хамтын шийдвэрээр энэ сорилтыг давж, төсөв, халамж, мөнгөний урт хугацааны бодлоготой болох хэрэгтэй юм байна;

Монгол улс түргэн өсөх бололцоо бий болж байна. Энэ нь уул уурхайн салбартай холбоотой юм. Энэ салбараас орж ирэх орлогыг хэрхэн зарцуулах нь хамгийн чухал асуудал юм. Тухайлбал, хүний хөгжлийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлж чадвал хөгжлийг хангаж чадах юм;

Бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид нэг зорилготой хамтран ажиллах хэрэгтэй байна;

Бүх мэдээллийг ил тод болгох хэрэгтэй байна. Хүсэж сонирхож байгаа зүйлд нь зориулж мэдлэгийг дэмжих хэрэгтэй байна. Сэтгэлгээний хувьсгалаа хийхгүй бол нийгмийн халамжийг шаарддаг, амладаг тийм л нийгэм бий болоод байна. Үүнийг засах чиглэлээр засаг төр ажиллах болно;

2.5.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам”-ын дагуу “Монгол Улсын 2011-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж салбарын яамаас ирүүлсэн саналыг мэдээллийн баазад нэгтгэн, хянаж, дунд хугацаанд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ач холбогдолоор ангилан төрөлжүүлж Засгийн газрын тогтоолын төслийн хамт ЗГХЭГ-т 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүргүүллээ. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хэрэгжүүлэх тогтолцоо, төсөв-төлөвлөлтийн уялдааг сайжруулах зорилгоор “Монгол Улсын хөрөнгө оруулалтын 2011-2016 оны хөтөлбөр”-ийн төсөл, Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2011-2016 оны хөрөнгө оруулалтын хязгаарыг Сангийн яаманд хүргүүлж хамтран санал солилцож ажиллажээ.

ЭЗБӨЧСТ –өөс сар бүр Монгол Улсын макро эдийн засгийн тойм шинжилгээг тогтмол хийж, цахим хуудсаараа дамжуулан нийтийн хүртээл болгож байна. Төсвийн ашиг/алдагдал, инфляци, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, валютын ханш зэрэг тухайн сарын эдийн засагт гарсан өөрчлөлт, учир шалтгааныг тоо баримттай нь товч хэлбэрээр

тоймлон хүргэж, олон нийт богино хугацаанд эдийн засгийн талаар мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлсэн.

Хэлэлцүүлэгээс нийт 29 санал гарсаныг салбар хуралдааны хэлэлцүүлгийн агуулга, зорилгод нийцүүлж төсөөтэй байдлаар бүлэглэж үзэхэд дараах 4 багцад хувааж болохоор байна. Үүнд:

1. Хөгжлийн бодлого төсөв хоёрыг сайтар уялдуулах ёстой:

Төлөвлөлтийг урт хугацаанд хийж үүндээ үндэслэн төсвийн төлөвлөлтөө хийдэг байх. Төлөвлөлтийн асуудал хариуцсан байгууллага болох ҮХШХорооны статусыг төрийн захиргааны төв байгууллагын түвшинд хүргэх. Энэ бүхнийг шийдэхийн тулд Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг батлаж нэн даруй хэрэгжүүлэх.

Монгол улсын сүүлийн 10 жилд баримталсан төсвийн бодлого нь санхүүгийн харилцааны хууль эрх зүйн орчныг үндсээр нь шинэчлэх, төсвийн бодлогыг макро эдийн засгийн тогтворжуулалтын нэг үндсэн хэрэгсэл болгож төлөвшүүлэх замаар санхүү-төсвийн харилцааны тунгалаг, оновчтой байдлыг хангаж төсвийн сайн засаглалд шилжих түүхэн алхам хийхэд чиглэгдэж зохих үр дүнд хүрээд байна.

Үүний тод илрэл бол УИХ 2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хууль болоод түүний үргэлжлэл болгож 2012 оны эцсээр баталсан Төсвийн тухай хууль юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улс орны макро түвшний зорилтууд болох нийт орлого, нийт зарлага, улсын өрийн хязгаар зэрэг үндсэн хязгаарлалтууд буюу тусгай шаардлагуудыг тогтоож, түүнийг хууль тогтоох засаглал хэрхэн хэрэгжүүлэх тухай хэм хэмжээг тогтоож өгсөн. Харин Төсвийн тухай хуулиар Төсвийн тогтвортой байдлын хуулиар тогтоосон тэрхүү тусгай шаардлагын хүрээнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ, улс орныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд хэрхэн хамгийн үр ашигтай байдлаар жилийн төсөв болж батлагдан зарцуулагдах үйл явцын дараалал, зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагыг тогтоож өгч байгаа юм.

Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын төлөвлөлт болон санхүүжилтийн харилцааг тодорхой тусгаж өглөө. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газар 4 жилд нэг удаа баталж жил бүр тодотгож байх заалт энэ хуульд тусгагдсан. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ҮХШХ хариуцан боловсруулах бөгөөд уг хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн, нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ багтах

юм. Ингэснээр 2013 оноос хэрэгжиж эхлэх улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан холбогдох хязгаарлалтын хүрээнд жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийн төслийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо боловсруулж Засгийн газрын хуралдаанаар 2 удаа хэлэлцээд дахин сайжруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хуулийн төсөлд төлөвлөлтийн баримт бичгүүдийн төрөл, хэрэгжилтийн хугацаа, хөгжлийн төлөвлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагын статус зэргийг тодорхой тусгагасан байна.

2. Уул уурхайн салбараас орж ирэх орлогыг хүний хөгжлийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлэх: Хөгжлийн банкаар дамжуулж үндэсний баялагийг бий болгож байгаа үйлдвэрүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх замаар хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулах

Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хуулиар сан бүрдүүлэх эх үүсвэр, сангаас Монгол улсын иргэнд хишиг, хувь хүртээх хэлбэрийг тогтоон олгож байна.

Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг хэлбэрээр 2010 онд 159,0 тэрбум төгрөг, 2011 оны ХБГ-ээр 297,8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол энэ орлого 2012 онд 478,0 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байна. 2012 онд улсын төсвөөс нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ 2011 оны батлагдсан дүнтэй харьцуулахад 1 жилийн дотор 2.4 дахин өсч, 2008-2010 онуудад хийгдэж байсан хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээнд хүрч байна. Эрчим хүч, зам, тээвэр, барилга, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцааны салбарт 2012 онд нийтдээ 900.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр байгаа нь жилийн хөрөнгө оруулалтын төсвийн 64.3 хувийг эзэлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк 600 сая ам,долларын дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран хэрэгжүүлэхээр болов. Эхний ээлжинд 20 сая ам.долларын бондын шилжүүлэг хийх эрх

Page 23: MEF_AnnualReport2011

4544

Хөгжлийн бодлого

нээгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх боломж нээгдэх аж. Өрийн бичгийг 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар Сингапурын Хөрөнгийн бирж дээр арилжаалахаар төлөвлөөд байна.

Саяхан батлагдсан Төсвийн тухай хуульд төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр болох концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган санхүүжүүлэх харилцааг тусгажээ.

3. Төсвийн үйл явцад иргэд олон нийтийн оролцоог хангаж мэдээллийг ил тод, нээлттэй болгох:

Төсвийн тухай хуулиар тогтоосон томоохон шинэлэг зүйлсийн нэг бол төсөв болон төсөвлөлттэй холбоотой бүх үйл явцыг иргэд олон нийтэд ил тод байхын зэрэгцээ иргэд өөрсдөө төсөв боловсруулж батлах үйл явцад оролцох ёстой гэсэн зарчим, түүнийг хэрэгжүүлэх үйл явцыг хуульчилж өгсөн явдал юм. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаас саяхан баталсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулиар жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг төр өөрийн цахим хуудсанд хуулинд заасан хугацаанд байрлуулж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан нь иргэд олон нийт мэдээлэлээр хангагдах эрхийг давхар баталгаажуулсан явдал болжээ.

Төсвийн үйл ажиллагааны ил тод, найдвартай, шуурхай байдлыг хангах, авилгал, хүнд суртлыг арилгах, иргэд олон нийтээс төрд хандах мэдээллийн илүү нээлттэй, чөлөөтэй шинэ урсгалын орчинг бүрдүүлэх зорилгоор 2006 оноос “ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” буюу www.iltod.gov.mn цахим хуудсыг Сангийн яам ажиллуулж байна. Түүнчлэн, 2012 оны эхэнд уг цахим хуудсанд иргэдийн төсвийн гарын авлагын шаардлагыг хангахуйц нэмэлт хуудсыг байршуулан ажиллуулж эхлээд байна. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд энэхүү цахим хуудаснаас илүү өргөн хүрээний буюу төсвийн бодлого тэр дундаа татвар, төсвийн зарлага, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бодлогын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл, төсвийн чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээ, улсын төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлсэн болон УИХ-аар хэрхэн хэлэлцэгдэж, батлагдсан байдлыг үзэж, дүгнэлт

хийн ажил, амьдралдаа ашиглах боломжтой болно. Жилийн төсвийг зарцуулах сар, улиралын хуваарийг төсвийн байгууллага бүрээр мэдэх, адил чиг үүрэг хэрэгжүүлдэг дурын хоёр байгууллагын төсвийг хооронд нь харьцуулан харах боломж бүрдэж байгаа нь төрөөс худалдан авч буй бараа, ажил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх мэт үйлчилгээний гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа болон хэрэгжсэн эсэхэд олон нийт нийгмийн аудит хийх боломжтой болж байна.

4. Орон нутгийн хөгжлийг төсвөөр дэмжих:

Төв болон орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох, орон нутгийн эрх мэдэл хязгаарлагдмал байгаа байдлыг өөрчлөх зорилгоор Төсвийн тухай хуульд тусгагдсан томоохон шинэчлэл бол төвлөрлийг сааруулж орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхийг баталгаажуулсан явдал юм.

Төсвийн харилцааг шинэ шатанд гаргах, төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд орон нутаг зарим татвар, төлбөрийн хэмжээг тогтоох, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг засаг захиргааны шатлал бүрт нэг бүрчлэн тогтоож, нийслэл хотын төсөвт арилжааны зээл авах, бонд гаргах эрхийг нээж өгчээ.

Ирэх 2013 оноос эхлэн аймаг, нийслэлд орон нутгийн төсвийн суурь тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх санхүүгийн дэмжлэг олгохоос гадна зөвхөн тодорхой үйлчилгээн /ерөнхий боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ г.м/-д орлогыг зарцуулах эрхтэй тусгай зориулалтын шилжүүлэг олгоно. Үүний зэрэгцээ орон нутгийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж хүн ам, газар нутгийн хэмжээ, алслалт зэргийг харгалзсан томъёонд суурилсан орлогын шилжүүлэг улсын төсвөөс олгож, улсын төсөвт орон нутгаас орлого төвлөрүүлдэггүй байх, тогтолцоонд шилжиж байна.

ЗасаглалЭнэхүү сэдвийн хүрээнд Иргэдийн оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи, Компанийн засаглал/ ТӨҮГ, Төрийн албаны шинэчлэл, Бизнесийн таатай орчин гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулсан ба гарсан санал зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлангийн танилцуулга

Page 24: MEF_AnnualReport2011

4746

Засаглал

III. Засаглал

3.1. Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи 3.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Салбарын бодлого тодорхойлох, эрх зүйн орчин бүрдүүлэхэд иргэний болон мэргэжлийн холбоодын оролцоог хэрхэн нэмэх талаар ярилцаж дүгнэлт өгөх;

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэхтэй холбоотой боломжууд болон тулгарчбуй саад бэрхшээлүүдийг тодорхойлох;

Мэргэжлийн холбоод тухайн салбарынхаа бүрэн төлөөлөл болж хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохын тулд юу хийх хэрэгтэйг тодорхойлох;

Мэргэжлийн холбоодыг зохицуулж байгаа эрх зүйн орчны талаар дүгнэлт гаргах.

3.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Төрийн байгууллагууд мэргэшсэн байдлаар

ажиллах хэрэгтэй, төрийн манлайлал чухал. Төрийг авлигаас ангид байлгах, ТББ-уудыг чадавхжуулахад төрөөс мөнгө гаргах хэрэгтэй.

“Гэрээлэн Түншилж Ажиллах” шинэ арга барилд төр болон бусад талууд суралцах хэрэгтэй байна.

Төрийн ажлыг ТББ-т шилжүүлэх үед шаардагдах хариуцлагын механизмыг сайжруулах;

Улс төрийн институцийг бий болгож чадсан бол одоо бизнес эдийн засаг, иргэний нийгмийн институци, хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй.

Хөгжилд хүн бүрийг оролцуулах институци байх хэрэгтэй. ТББ болон мэргэжлийн холбоод оролцох хэрэгтэй. Иргэдийн оролцоог институцицүүлж өгөх;

Мэргэжлийн холбоодод эрх, үүрэг, мөнгийг ньөгөөгүй байж хамтрахгүй.

Мэргэжлийн хяналтын газар стандартуудыгнэвтрүүлэх;

Иргэний нийгмээр дамжуулан төрд хяналт тавих бүтцийг бий болгож байна, үүнд мэргэжлийн холбоодын мэдлэг нь өндөр байх хэрэгтэй.

Төрийн хийх, хийхгүй ажлыг ангилах;

Мэргэжлийн холбоодоос төр саналуудыг нь авч байх хэрэгтэй.

Иргэдийн дуу хоолой болсон ТББ-ууд, иргэний нийгмээ төр сонсдог байх;

Гаднаас мэргэжлийн зөвлөгөө авдгаа багасгаж,мэргэжлийн байгууллагуудад боломж олгох;

МЭЗФ ТББ нь хараат бус, сайн судалгаатай, бие даасан институци байх;

Эрдэмтэн судлаачдын холбоо бий болгож төртэй ойр ажиллах;

Хүрээлэн буй орчинг хамгаалах, дахин сэргээхажлыг ТББ-д өгөх;

Хууль дүрэмд олон нийтийн байгууллагуудаас санал авдаг болох;

ТББ нь мэргэжлийн байгууллагаас өөр учраас үүнийг ялгаж салгах хэрэгтэй.

Хүүхдүүдийн санхүүгийн боловсролд анхаарах;

Нарийн судалгаа тооцоо хийсний үндсэн дээрхамтын ажиллагааг хөгжүүлэх;

Мэргэжлийн байгууллагуудын талаар хууль, дүрэм гаргах хэрэгтэй байна. Төрийн болон ТББуудын хамтын ажиллагаа эрх үүргийг зааглах, хариуцлагын тогтолцоо зэргийг хууль дүрмээр зохицуулах нь зүйтэй юм.

Арга зүйн төвүүдийг байгуулж төр болон ТББ-дыг сургах, яаж хамтран ажиллах талаар аргачлал боловсруулах хэрэгтэй юм. Эдгээр аргачлал дээр стандартууд байх ёстой.

3.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилТомоохон бүтээн байгуулалтыг бий болгох, хувийн хэвшлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг таатай болгоход төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох үндэсний болон бүсийн хэмжээний форум хэлэлцүүлэгийг төр, хувийн хэвшил хамтран зохион байгууллаа. Тус форумаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хэлэлцлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн санал санаачилга, зөвлөмжийг авч, санал бодлоо хуваалцаж ажиллах зорилго бүхий “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” ажиллаж байна. Энэхүү хороо нь эдийн засгийн салбар болон аймаг бүрт салбар хороодыг байгуулан бизнес эрхлэгчдийн санал зөвлөмжийг авч уялдаа холбоотой ажиллаж байна. Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхийг сайжруулах/Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн

холбоодод шилжүүлэх/ ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлээд байна.

Төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоог 30 хувиар цөөлсөн.

Нэг цэгийн, нэг цонхны, цахим гааль, цахим татвар, бизнес ширээ үйлчилгээнүүд 21 аймаг нийслэлд бүрэн нэвтрээд байна.

Хадгаламж, зээлийн хоршоод болон банк бус санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн гишүүд, харилцагчдад зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах ажлыг Монголын Хоршооллын Сургалт Мэдээллийн Төв, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Хадгаламж, зээлийн хоршоод болон банк бус санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн гишүүд, харилцагчдад зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах чиг үүргийг дээрх нэр бүхий ТББ-уудад шилжүүлэх зорилтын хүрээнд уг асуудлыг Хорооны стратеги төлөвлөгөөнд тухайлан тусгажээ.

Төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулагдаж буй сургалт, семинарыг санхүүжүүлэхтэй холбогдуулан Олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх талаар анхааран ажилласан байна.

Бичил санхүүгийн чиглэлээр зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэхтэй холбоотой боломжууд, тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох, хууль эрх зүйн орчны талаар дүгнэлт гаргах болон төрийн ажлыг шилжүүлэх үед шаардагдах хариуцлагын механизмыг сайжруулах талаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Төрийн бус байгууллагууд нь төрд хяналт тавих бүтцийг бий болгох нэн шаардлагатай байгаа хэдий ч тэдгээрийн мэргэжлийн мэдлэг төдийлэн хангалттай бус байгаагаас багагүй бэрхшээл тулгарч байгаа тул Төрийн бус байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах тал дээр анхааран ажиллаж байна.

3.2. Компанийн засаглал/ТӨҮГ-ийн удирдлага 3.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Компаний засаглалын орчин үеийн чиг

хандлага,үүнийг Монголын хөрсөнд буулгах боломж, Монголын компаниудын өмнө тулгарч байгаа засаглалын гол бэрхшээл, түүнийг ямар замаар даван туулах вэ гэдгийг тодорхойлно.

СЗХ-оос гаргасан компаний засаглалын кодексийн хэрэгжилт ил тод нээлттэйбайхыг компаниуд, тэдний удирдлага хэрхэн хүлээнавч байгаа, мэдээллийн ил тод байдлын шаардлагыг бид хангуулж чадах уу гэдгийг дүгнэх;

ТӨҮГ компаний засаглалын тухайд засгийн газраас тавьдаг улс төрийн хяналтыг өөрчилж хараат бус мэргэжлийн ТУЗ-ийн гишүүдийг томилж чадах уу,томилгооны ийм шаардлагыг хангах ТУЗ-ийн гишүүд бэлэн байна уу, ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-өөс томилогдох боломжийг бүрдүүлэх зэрэг асуултад хариулт өгөхөд оршино.

3.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Хууль, эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй

болгох, компаний тухай хууль болон бусад холбогдох хуулиудад компаний засаглалын талаар нэмэлт өөрчлөлт оруулах;

Компаний засаглалын талаарх иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх;

Хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход тавигдаж байгаа шаардлагуудыг сайжруулах;

ТУЗ-ийн томилж байгаа процесс, механизмийг өөрчлөх;

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд компаний засаглал, түүний ач холбогдлын талаар мэдлэг, мэдээллийг сайн өгөх;

ТУЗ-ийн хараат бус гишүүн байхын тулд тавигдаж байгаа шаардлагуудыг өөрчлөх;

Компаний засаглалын хэрэгжилтийн асуудлыг төрийн зүгээс бодлогоор дэмжих;

ТУЗ-д улс төрийн албан хаагч болон төрийн албан хаагчдыг оруулахгүй байх;

Төрийн өмчит хувьцаат компаний үйл ажиллагааг(санхүүгийн хувьд) нээлттэй ил тод болгох;

ТУЗ хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох;

ТӨҮГ-ын ТУЗ-ийн нийт 9 гишүүний 3 нь төрийн

Page 25: MEF_AnnualReport2011

4948

Засаглал

байгууллагын төлөөлөл, үлдсэн 6 нь хараат бус гишүүн байхаар өөрчлөх;

ТУЗ-ийг томилох журмуудад өөрчлөлт оруулах;

Гүйцэтгэх захирлыг нээлтэй тэндерээр сонгон шалгаруулдаг болох;

Хараат бус гишүүний ажиллах хугацааг сунган 3-5 жил болгох;

Хараат бус гишүүдэд хариуцлага тооцдог механизм бий болгох;

Иргэдийн хувьцааны талаарх мэдлэгийг сайжруулах;

Иргэний нийгмийн байгууллагын оролцоог сайжруулах, нэмэгдүүлэх;

Төрөөс сайн засаглалыг дэмжиж ажиллах;

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах;

Энэ хуралдаанаас гарч байгаа санал, зөвлөмж, шийдлүүдийг тодорхой төрийн бус байгууллага хариуцан авч үр дүнтэй ажиллах;

3.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилКомпанийн засаглал:

Төрөөс компанийн сайн засаглалыг хөгжүүлэх түүнийг дэмжих зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 69 тоот тогтоолоор “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2011 оны 6 дугаар сарын 79 дугаар тушаалаар “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын алба”-ыг байгуулсан байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Компанийн засаглалын хөгжлийн төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийг байгуулж, анхны хуралдааныг нь 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж Үндэсний зөвлөлийн дүрэм болон бусад асуудлыг хэлэлцжээ.

Уг хуралдаанаас “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд /2011-2013 онд/ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж холбогдох байгууллагуудын саналыг тусгаад байна.

Үүний зэрэгцээ, СЗХ-ны “Бизнесийг дэмжих санаачлага төсөл”-тэй хамтран Хорооны

удирдлага, газрын удирдлагуудын хүрээнд компанийн засаглалын зэрэглэл сэдэвт уулзалтыг зохион байгуулан Үнэт цаасны газраас компанийн засаглалын зэрэглэлийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа.

Олон улсын санхүүгийн корпораци, Компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран СЗХ-ны дэмжлэгтэйгээр “Шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хууль ба компанийн засаглал” сэдэвт семинарыг хувьцаат компани, даатгал, хадгаламж зээлийн хоршоодын удирдлагуудад зохион байгуулснаас гадна Бизнесийг дэмжих санаачлага төслөөс сэтгүүлчдийн дунд Компанийн тухай хуулийн хэлэлцүүлгийг явуулав.

Мөн Компанийн засаглалын хөгжлийн төвөөс компанийн удирдлагуудад зориулсан компанийн засаглалын 3 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Олон улсын байгууллага болон удирдлагын хүрээнд 6 удаагийн уулзалтыг зохион байгуулж 13 албан тоотыг байгууллагуудад хүргүүлж ажиллалаа.

Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Компанийн засаглалын төвөөс компанийн удирдлагуудад зориулсан удаа дараагийн сургалт болон “Компанийн засаглалын форум”-ыг зохион явуулсан байна. Цаашид олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“Өрсөлдөх чадвар ба компанийн нийгмийн хариуцлага” хуралдааныг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Компанийн засаглалын хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран 2011 оны 9 дүгээр сарын 6-7 -ны өдрүүдэд зохион байгуулсан. Хуралдаанаар компанийн нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, ингэснээр ААН болон Монгол Улсын өрсөлдөх чадвар, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Компанийн тухай хуульд төрийн өмчит компанийн хараат бус гишүүдийн нэмэлт үүргийг зохицуулж өгсөн. Төрийн өмчит компанийн хувьд төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн оролцоотой компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь компанийн худалдан авалтын талаарх санал боловсруулах, гүйцэтгэх удирдлага энэхүү ажиллагааг холбогдох хуулийн дагуу үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавихаар зохицуулалтыг хийсэн байна. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Түүнчлэн Төрийн өмчийн хорооноос олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр төрийн өмчит

компанийн компанийн засаглалын үйл ажиллагааг зэрэглэх зэрэглэлийн аргачлалыг боловсруулж компаниас санал авсан.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2007 оны 12 дугаар сард компанийн засаглалын үндсэн зарчмуудыг тусгасан “Монголын компанийн засаглалын кодекс”-ийг батлан гаргаж Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй болон шинээр байгуулагдах хувьцаат компаниуд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа хэдий ч компанийн засаглалыг хэрэгжүүлж, хэвшүүлэх ажлын явц, үр дүн төдийлөн хангалттай бус байгааг холбогдох олон улсын байгууллагуудын судалгаанууд харуулж байна.

Энэ нь нэг талаас компанийн засаглалыг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчин дутмаг, засаглалыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн нэгдсэн бодлого тогтоогүй, үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг дутагдалтай байсан, нөгөө талаас компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх ажилтануудын засаглалын талаарх мэдлэг хомс, дадлага туршлага бага, энэ талаар оролцогч талуудыг сургах, мэдээлэл хүргэх, чадавхижуулах үйл ажиллагаа сул явагдаж ирсэнтэй холбоотой байна.

Манай улсын цөөн тооны аж ахуйн нэгж компанийн засаглалыг нэвтрүүлсэнийг эс тооцвол хувьцаат компани, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хэсэг нь сайн засаглалыг хэвшүүлээгүй байна. Компаниудад сайн засаглал төлөвшөөгүйн улмаас үйл ажиллагаа өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох, бизнесээ өргөжүүлэх боломж хязгаарлагдаж, зарим тохиолдолд ил тод, нээлттэй бус байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын эрх ашиг хохирох явдал цөөнгүй тохиолдож байна. Иймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтын ажилд оролцох компанийн сайн засаглалтай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг бий болгох, компанийн засаглалыг төлөвшүүлэхэд төрөөс дэмжин ажиллах бодлогыг хэрэгжүүлэх явдал чухал байна.

Компанийн засаглалын зарчмууд ба кодексийг хэрэгжүүлэх, төрийн өмчийн компаниудын засаглал, хариуцлагыг сайжруулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын засаглалыг сайжруулах хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн засаглалын үндэсний хороог төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор зохион

байгуулж хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.

ТӨҮГ-ийн удирдлага:

Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгож, үр ашгийг дээшлүүлэх Төрийн өмчийн хорооны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагын менежментийг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг сайжруулах, зардлыг хямдруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаласан байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 74 аж ахуйн нэгжийн 2010 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлтийг дүгнэж, 2011 он, 2012 оны зорилтот түвшинг хурлаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг зохион байгуулжээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, тэнцвэржүүлсэн үнэлгээний аргаар дүгнэх, урамшуулал олгох, хөдөлмөрийн хөлс тогтоох аргачлалын дагуу 74 захиралтай гэрээг шинэчлэн байгуулсан байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг салбарын яамдын ирүүлсэн саналын дагуу тухай бүрд нь хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж ажиллажээ.

Тайлант хугацаанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлд нийт 517 удаа удирдамж өгч, давхардсан тоогоор 2100 гаруй асуудал хэлэлцэн баталж, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Автоимпекс” ХК болон Эрчим хүчний компаниудын Хувь нийлүүлэгчдийн хурлын бэлтгэлийг хангуулан, хуулийн хугацаанд зохион байгуулж, компаниудын 2010 оны ажлын дүн, жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүн, зарим компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн ажлын тайлан, зардлын гүйцэтгэл, төсөв болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

“Төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”, “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, ажлаас чөлөөлөх журам”, “Захирал, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, тэнцвэржүүлсэн

Page 26: MEF_AnnualReport2011

5150

Засаглал

үнэлгээний аргаар дүгнэх, урамшуулал олгох журам” аргачлалыг тус тус баталж мөрдөн ажиллаж байна.

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд СЗХ-оос компанийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр өгсөн зарчмын саналууд тусгагдсан бөгөөд уг хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зөвлөх Д.Байлыхүү орж ажилласан. Одоо компанийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ТӨК, ТӨУҮГ-ын үлгэрчилсэн дүрмийн төсөл, бусад холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, дэд хороод байгуулах ажлын бэлтгэлийг хийгээд байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлэх (ТӨХ-ны цахим хуудсанд байрлуулах) ажлыг тогтмол зохион байгуулж байна. АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (USAID) тай хамтран төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүдэд зориулан “Компанийн засаглал” сэдэвт сургалт явуулсан нь үр дүнтэй ажил боллоо.

3.3. Төрийн албаны шинэтгэл 3.3.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Хэлэлцүүлгийн товч агуулга:

- Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд одоог хүртэл хийсэн ажлын үр дүнг тооцож, цаашдын чиглэл зорилтыг тодорхойлох

- Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд нэн даруй авах арга хэмжээний тойм гаргах

- Төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга хэлбэрийг тогтоох.

3.3.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Төрийн алба гэдэг нь дарга нарын ажил биш,ард

иргэдэд жигд үйлчлэх нийтийн иргэний үйлчилгээний механизм юм

Төрийн албаны шинэчлэлийг хэн манлайлах вэ? Төрийн албаны зөвлөл үү, Засгийн газрын хэрэг эрхлэх Газар уу, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо юу?

Төрийн албаны шинэтгэлийн үзэл баримтлалд Төрийн албаны манлайлал, Төрийн албаны соёл, ёс зүй гэсэн агуулгыг зайлшгүй тусгах

шаардлагатай.

Төрийн албаны шинэчлэл хийх хороог яаралтай байгуулах-

ЗГ олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа MERIT зарчмыг Монгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. MERIT нь Төрийн алба тогтвортой байх (бүтэц, албанхаагчид), Улс төрийн нөлөөллөөс ангид байх (Жишээ нь манайд улс төрийн намуудын томилгоо төрийн албанд их байна), Тухайн салбартаа мэргэшсэн байх (Байнгын сургалтын тогтолцоог сайжруулах, туршлага хуримтлуулах), Зөв албан тушаал дээр зөв хүнийг, зөвүнэлэмжээр томилох зэрэг зарчимтай байдаг.

Засаглалыг сайжруулахын тулд УИХ гүйцэтгэх засаглалын үүрэг биелүүлэхээ больж, эхлээд өөртөө шинэчлэлт хийж, дараа нь ЗГ, дараа ньтөрийн албанд шинэчлэл хийх талаар ярих ёстой

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага буюу иргэний байгууллагад шилжүүлэх

Төрийн албаны шинэтгэл нь тухайн ЗГ, төр өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, зорилтынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулахад Төрийн албыг тогтвортой явуулахын тулд шударга, мэргэшсэн, авъяас чадвараа бүрэн дайчилж ажилладаг төрийн албан хаагчдыгтөлөвшүүлэх, тухайн ЗГ-ын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор шинээр бүтэц бий болгох шаардлагатай байгаа бөгөөд үүнд төрийн албаны шинэчлэл чухал үүрэгтэй.

Төрийн албаны стандартыг боловсронгуй болгох үүрэгтэй.

Төрийн албаны 4 бүтцээс төрийн үйлчилгээний алба буюу багш, эмч зэрэг үйлчилгээний албыг хасах. Төрийн алба нь одоогийн байдлаар Төрийн улс төрийн алба, Төрийн захиргааны алба, Төрийн тусгай алба, Төрийн үйлчилгээний алба гэсэн 4 үндсэн бүтэцтэй.

Төрийг бизнесээс ангид байлгаж, төр бизнесийн салбаруудтай өрсөлдөхгүй байх

Төрийн албаны шалгалтын агуулгыг өөрчилж,шалгалтанд сэтгэн бодох чиглэлийн тест илүү оруулах. Төрийн албаны зөвлөлийг татан буулгах

Төрийн албан хаагч нь бодлого боловсруулахаас гадна төрийн үйлчилгээг олон нийтэд шударгаар хүргэгч байх ёстой

Төрийн албаны үнэлгээг төр биш үйлчлүүлэгч өгч нэгдсэн үнэлгээ хийх

Монголын Эдийн Засгийн Форумыг байнгын үйл ажиллагаатай тогтвортой байлгах

Төрийн албаны шинэчлэлийг цогцоор нь харж төлөвлөж, төрийн албаны хуулиа боловсронгуй болгох

Төрийн албаны шинэчлэлийг нэг удаа хийх биш,тухайн цаг үеийн байдалд тохируулан сайжруулж байх

Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль, Захиргааны процессийн тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэх

Эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулж, Улсын төсвийн ДНБ-нд эзлэх хувийг багасгах

Төрийн албаны стандартыг олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгох

Төрийн албаны нэг цэгийн шуурхай үйлчилгээг бий болгох

Гүйцэтгэх засаглалаас гарч байгаа тогтоол, шийдвэр ил тод байх

Орон нутгийн төрийн албанд эрх мэдлийг шилжүүлж, мөн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх.

3.3.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилТөрийн албаны соёл, ёс зүйн талаар:

“Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлж батлуулав. Үүнтэй уялдуулан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг боловсруулан Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн тогтоолоор батлан мөрдүүлж байна. Журмын дагуу төрийн байгууллага бүр дэргэдээ Ёс зүйн хороо байгуулж, хагас, бүтэн жилээр ёс зүйн зөрчлийн талаарх мэдээг ТАЗ-д ирүүлж байхаар журамлав. Дээрх журмыг үндэслэн 76 байгууллага дэргэдээ Ёс зүйн хороо байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүнд ажил нь жигдэрч байна. Эдгээр ёс зүйн хорооны эхний хагас жилийн мэдээнээс үзэхэд 136 ёс зүйн зөрчил шалгагдаж, үүнээс 123-т нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна. Мөн Ёс зүйн хорооны гишүүдийг чадваржуулах үүднээс нийт аймаг болон нийслэл, нийслэлийн дүүргүүд, ЗД-ын дэргэдэх агентлагууд, бүх яам, агентлагийн ЁЗХ-дын дарга, гишүүд /бүгд 1800 орчим/ хүнд ёс зүйн модульт сургалт зохион байгуулав. Түүнчлэн сургалтын гарын авлага болон “Ёс зүйн дүрэм, журмын эмхтгэл”-ийг хэвлүүлэн, зарим кейс, дүгнэлт боловсруулах загварыг цаашид сургалт зохин байгуулах, сургалтын материал боловсруулахад нь туслах зорилгоор түгээсэн

болно.

2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Төрийн албаны Үндэсний анхдугаар чуулган”-д оролцогчид “Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл”-ийг хэлэлцэн баталж, төрийн албан хаагч бүрээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах чиглэлээр Төрийн албаны зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Төрийн албан дахь манлайллын талаар:

Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг “Ёс зүй, хариуцлагын жил” болгох уриа дэвшүүлж, хэрэгжүүлснээр төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд зохих ахиц гарсан гэж дүгнээд, цаашид төрийн албан хаагчийн ёс зүйн болон сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг байнгын үйл ажиллагаа болгож, Үндэсний чуулганаас дэвшүүлсэн “Эрхэмлэх есөн зүйл”-ийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс суртахууны хэм хэмжээ болгон баримталж, энэ чиглэлийн ажлын одоогийн эрчмийг бууруулалгүй үргэлжлүүлэхийг нийт төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд чиглэл болгожоо.

Төрийн албаны зөвлөлөөс 2012 оныг “Төрийн удирдах албан тушаалтны манлайлал”-ын жил болгон зарласан бөгөөд “Төрийн удирдах албан тушаалтны манлайллын түвшинг үнэлэх ажлын удирдамж”-ийг боловсруулж байна.

Төрийн албаны шинэтгэлийн удирдах хороо байгуулах талаар:

Засгийн газрын 2007 оны 186 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 5.1.3-т “Засгийн газар төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо байгуулах асуудлыг боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авах” гэж заасны дагуу “Удирдах хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон Удирдах хорооны дүрмийн төслийг танилцуулгын хамт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн юм.

Засгийн газрын 2011 оны .5 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Удирдах хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, “Удирдах хороо байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 144 дүгээр тогтоол батлагдсан. Энэхүү

Page 27: MEF_AnnualReport2011

5352

Засаглал

тогтоолоор Удирдах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн дарга болон Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга нар, гишүүдээр бүх яамны ТНБД, бусад холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Удирдах хорооны дүрмийг тус тус баталжээ.

Удирдах хорооны шийдвэрээр Төрийн албаны шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн Төрийн албаны Үндэсний анхдугаар чуулганыг 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, төрийн болон иргэний нийгмийн төлөөлөл 700 гаруй хүн оролцов. Энэхүү чуулганы нэгдсэн хуралдаанд ТАЗ-өөс “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт илтгэл тавьсны зэрэгцээ “Мэргэшсэн, тогтвортой төрийн алба”, “Иргэддээ үйлчилдэг төрийн алба”, “Шударга, хариуцлагатай төрийн алба” сэдвээр 3 салбар хуралдаан зохион байгуулав. Энэхүү Үндэсний чуулганаар Эрхэмлэх 9 зүйл, 18 чиглэлээр Зөвлөмж батлан гаргаж, тэдгээрийг ТАЗ-ийн цахим хуудсанд байршуулж, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх байгууллагуудад хүргүүлэв.

Мерит зарчмыг Монгол улсад хэрэгжүүлэх талаар

“Монгол Улсын төрийн албанд Мерит зарчмыг хэрэгжүүлэх талаар нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн саналыг боловсруулан Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн. Энэхүү арга хэмжээний санал нь дараах 6 чиглэлийг хамарсан юм:

1. Төрийн албаны ангилал, зэрэглэл, цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгмийн баталгаа;

2. Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах, томилох, албан тушаал дэвшүүлэх, чөлөөлөх;

3. Төрийн албаны сургалт, хөгжил, дадлагажуулалт, сэлгэн ажиллуулах;

4. Төрийн жинхэнэ албанд тавигдах тусгай шаардлага;

5. Гүйцэтгэлийн үнэлгээ;

6. Төрийн байгууллагуудын бүтцийн тогтвортой байдлыг хангах

Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн энэхүү саналыг үндэслэн “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн 2016 он хүртэл хэрэгжүүлэх стратеги”-ийн талаарх Төрийн албаны зөвлөлийн саналыг боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад улсын Төрийн албаны комисстой хамтран “Улс төрөөс хараат бус, Мерит зарчимд суурилсан төрийн албаны

томилгоо” сэдэвт Олон улсын бага хурлыг 2011 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Олон улсын бага хуралд Канад, Ирланд, Недерланд, Армени, Вьетнам улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцон цаашид Монгол улсад мерид зарчмыг хэрхэн нутагшуулах талаар санал хуваалцав. Мөн уг хуралд УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд, зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын удирдлагууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцож, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Төрийн албаны зөвлөл уг олон улсын хурлаас гарсан саналуудыг нэгтгэн ажил хэрэг болгон ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албанд анх орох иргэний болох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, түүнд орчин үеийн технологийн ололт нэвтрүүлэх, улс төрийн нөлөө, хүний оролцоог бууруулах үүднээс шалгалтын үйл явцыг цахим хэлбэрт оруулах програм хангамж боловсруулах тендер зарлан, програмыг гүйцэтгэгч компаниас 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн хүлээн авсан байна.

Энэхүү програм хангамжаар төрийн захиргааны төв байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2 удаа, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2 удаа, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны шалгалтыг 1 удаа, орон нутагт (Баян-Өлгий аймаг) мэргэшлийн шалгалтыг 1 удаа тус тус амжилттай зохион байгуулжээ.

Ийнхүү төрийн албанд анх орох иргэний болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсноор:

1. Зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл программд шивэгдэн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар олон нийтэд шууд, ил тод, шуурхай /цаг, минут тутмаар/ хүрдэг болсон. Энэ нь тухайн ажлын байранд хичнээн хүн бүртгүүлснийг иргэд болон байгууллагууд хянах, хэдэн хүнтэй өрсөлдөхөө мэдэх боломжийг нээлттэй олгож байгаа юм.

2. Сорилын шалгалтыг цаасгүй технологи буюу комьпютер дээр өгөх бөгөөд шалгалтын програмаас сорилыг санамсаргүй байдлаар шалгуулагчдын өөрсдийнх нь хяналт дор сэлгэн зохиож шалгалтыг авч, үр дүн нь тэр даруй шалгуулагчид өөрт нь болон интернэтээр нийтэд шууд, цаг тухайдаа мэдээлэгдэх болсон.

3. Шинээр ашиглаж эхэлсэн энэхүү програм хангамж нь бүртгэл, сорилын сан, шалгалтын бүх үйл ажиллааг хамтад нь, цогцоор нь шийдсэн бөгөөд интернэтийн орчинд буюу онлайн горимд ажиллах нөхцлийг бүрдүүлж чадсанаараа төрийн албанд орохоор өрсөлдөж буй иргэд болон нийтэд ил тод, ямар нэгэн хардлага сэрдлэг төрүүлэхгүй байх бүхий л нөхцлийг бүрдүүлсэн. Хүний оролцоо улам багасаж, шударга ил тод, шуурхай явагдах бололцоо улам нэмэгдсэн.

4. Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн талаарх мэдээлэл нөөцийн санд бүртгэгдэж, ингэснээр тухайн иргэн нэр дэвшсэн албан тушаалдаа томилогдсон эсэх болон нөөцөд байгаа иргэдийн мэргэжил, боловсрол, туршлагаар нь хайлт хийх боломжтой болж байна.

5. Цахим хэлбэрт шилжсэнээр шалгалтын зохион байгуулалттай холбоотой маргаан, гомдол гарахаа болсон зэрэг үр дүн гарч байна.

Төрийн албатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар:

Засгийн газраас байгуулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын албаны зарим ажилтнууд орж ажиллаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг томилогдон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Канадын зөвлөхүүдтэй санал солилцож, хамтран ажилласны үндсэн дээр боловсруулаад байна. Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийн гол үзэл баримтлал нь улс төрөөс ангид, меритэд суурилсан төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.

“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах аргачлал”-ыг Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор шинээр батлаж, яам, агентлагийн дэргэдэх болон аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус хүргүүлэн улсын хэмжээнд мөрдөж байна. Энэхүү шинэ аргачлалыг мөрдсөнөөр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулж, 10 орчим үзүүлэлтээр үнэлгээ өгсөний үндсэн дээр тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөл “Төрийн жинхэнэ албан

хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын төслийг боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлсэн бөгөөд Засгийн газрын 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолоор уг журмыг баталсан. Уг журмыг боловсруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн төдийгүй 17 дугаар зүйлийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх харилцааг зохицуулсан юм.

“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг шинэчлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж буй төрийн захиргааны албан хаагчийн болон төрийн тусгай албан хаагчийн тангараг өргөх журмуудыг болон 2011 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдөр зохион байгуулагдсан “Улс төрөөс хараат бус мерит зарчимд суурилсан төрийн албаны томилгоо” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч орнууд түүнчлэн бусад орны туршлагыг судласны үндсэн дээр боловсруулаад байна. Журмын төслийг боловсруулахдаа дээр дурдсан журмуудаас нийтлэг, дэвшилттэй гэсэн хэсгүүдийг оруулан нэгтгэх байдлаар гэхдээ нэгтгэх боломжгүй тухайн байгууллагын онцлогтой холбоотойгоор дагаж мөрдөгдөж ирсэн зан үйлийг энэ журмын хүрээнд нэмэлтээр журамлан гүйцэтгэж болохоор уян хатан байдлаар боловсруулсан. Журмын төсөл, танилцуулга, тангарагийн батламжийн загвар баталсан хавсралт 2, тусгай албаны тангарагийн үгс болон батлах субьектийн судалгааны хамт тусгай байгууллагуудад хүргүүлэн саналыг авч нэгтгэж байна. Зохих саналыг тусгасны үндсэн дээр Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барихаар ажиллаж байна.

Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын 6.1.3.-т “Төрийн тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн байдалд мониторинг, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах” гэж заасан. ҮХШХ-оос дээр дурдсан тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод сүүлийн жилүүдэд шилжүүлсэн чиг үүргүүдийн саналыг 9 яам, 31 агентлагуудаас авч, эдгээрт үндэслэн шилжүүлэх боломжтой төрийн чиг үүрэг, шилжүүлэхэд баримтлах зарчим болон тавигдах шалгуур үзүүлэлтийн төсөл, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан ЗГХЭГ-т 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэн гүйцэтгүүлэх нь

Page 28: MEF_AnnualReport2011

5554

Засаглал

төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлж шуурхай болгох, үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн харилцаан дахь төрийн оролцоог багасгах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад талуудын оролцоог нэмэгдүүлж бодитой шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.

“Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги” батлах тухай УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоол, ЗГ-ын 2007 оны 186 дугаар тогтоол /5.1.1, 5.1.2/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /7.3.5/, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 4.5.10.1-р заалт тус бүрийг үндэслэн яамд, агентлагуудад чиг үүргийн шинжилгээ хийх судалгааны ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2011 оны 11 сарын 21-ны өдрөөс эхлэн судалгааг эхлүүлэв. Уг судалгааг хийснээр яамд, агентлагуудын болон тэдгээрийн хоорондын чиг үүргийн давхардлыг тодорхойлох, Орон нутаг, Төрийн бус байгууллагууд, хувийн сектор, агентлагт шилжүүлэх шаардлагатай чиг үүргүүдийг тодорхойлох, судалгааны үр дүнд үндэслэн яамд, агентлагуудын зохистой бүтэц, чиг үүргийг тодорхойлох боломжтой болно.

“Авто тээврийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтцийг шинэчлэн батлах тухай” ЗТБХБСайдын 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 249 дүгээр тушаалаар Авто тээврийн газрын бүтцийг шинэчлэн батлуулав.

2010 онд шинэчлэн батлагдсан “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”, “Яам, ДТГ-уудын хөдөлмөрийн дотоод журам”-ыг яам, системийн хэмжээнд ажилтнуудаар судлуулж, дүрэм, журмын зорилго, онцлог, ач холбогдлыг танилцуулж, үйл ажиллагаандаа чанд мөрдлөг болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ.

2011 онд ГХЯ-ны хүний нөөцийн дунд хугацааны бодлогыг боловсруулж, системийн хэмжээнд ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэх ажлыг холбогдох журмын дагуу цэгцлэв. Төрийн тусгай албаны онцгой шаардлагыг дагуу Дипломат албанд анх шинээр орох иргэдээс мэргэжлийн шалгалт авах журамд зарим нэмэлт өөрчлөлт оруулан Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 37 дугаар тогтоолоор батлуулав. Мөн Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэжлийн шалгалт авах комиссын ажиллах удирдамжийг холбогдох хууль тогтоомжид үндэслэн ТАЗ-ийн 2011 оны 4 дүгээр тогтоолоор батлуулав.

3.4. Бизнесийн таатай орчин 3.4.1. Хэлэлцүүлгийн товч агуулга- Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд төрийн

оролцоо

- Төрийн бодлого, гаргаж буй шийдвэр, гүйцэтгэх үүрэг, үйлчилгээ нь олон нийтэд ил тод, тогтвортой байх шаардлагыг хангаж ажиллах нь бизнес эрхлэх хамгийн анхан шатны нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс мэдээллийг ил тод болгоход анхаарах нь зүйтэй.

- Төрийн зохицуулалт, үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа орон нутгийн засаг захиргааны түвшинд гаргаж буй шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв, санхүүгийн төвлөрлийг сааруулахгүй байх асуудал өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг юм.

- Эдийн засгийн нөөц бололцоо, өрсөлдөх чадвараас хамааран тодорхой салбаруудыг дэмжих төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тавигддаг. Уул уурхайн салбарын хөгжилд тулгуурлан нэн тэргүүнд хөдөө аж ахуйд суурилсан үндэсний үйлдвэрлэлээ сэргээн, дэмжих, бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд голлон анхаарах нь эдийн засгийн тогтвортой, аюулгүй байдал бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

3.4.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Хууль эрх зүйн орчинд ард иргэдийн оролцоог

бий болгох нь чухал байна.

Төр өөрөө бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна (Жишээ нь, мэргэжлийн холбоогүйгээр асуудлыг шийддэг).

Уул уурхайгаас олдсон байгалийн нөөцөө хөгжлийнбанкаар дамжуулан ногоон эдийн засгийн үзэл баримтлалаар хөгжүүлэх нь зүйтэй болов уу.

Өрсөлдөх чадвар, чанар, стандарт, тусгай зөвшөөрлийн тогтолцоог сайжруулах шаардлагатай. Бизнесийн холбоод хяналтыг сайжруулах шаардлагатай, ингэснээр өрсөлдөх чадавхи бий болно

Эрсдлийг бууруулах, арилгах тал дээр анхаарах ёстой.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг батлуулах гэж байгаа.

Бодлого боловсруулахдаа хувийн хэвшилтэйгээ зөвшилцдөг байх нь чухал байна. Энд улс төр байх ёсгүй.

Зохицуулалтын шинэтгэл их ярих боллоо. Бизнесийн орчин бол суурь ойлголт юм. Төрөөс бий болгож байгаа институци юм. Өөрөөр хэлвэл, төр ба захзээлийн бизнесийн таатай орчин юм.

Зохицуулалтын олон зарчим хангагдах ёстой: Зах зээл өөрөө зохицуулах, янз бүрийн холбоодод эрх олгож зохицуулах, Дээрх хоёр зохицуулалтыг засгийн газраас зохицууулах г.м.

Технологи, норм, лиценз, мэргэжлийн хяналтг.м. асуудлыг бүс нутгийн хэмжээнд авч үзвэл учир дутагдалтай байгаа. Төрийн алба нь засгийн газраасаа илүү их солигддог тал байна.

Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээнбайгуулалт” хөтөлбөрийн дагуу байрны орон сууцны үнийг хямдруулах тал дээр төр оролцоно.

Төр анх жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн байж, борлуулалтын хувь г.м. олон шаардлага тавиад боомилж байна.

Одоогоор жижиг дунд үйлдвэрийнхэн улсаас тендер авч л амиа аргалж байна, энэ нь авилгал болж байна

Монголоос дэлхийн хэмжээний компани гаргах хэрэгтэй байна.

Бизнесийн орчны хууль гэнэт гараад ирдэг, хэлэлцүүлэх механизм алга.

Ажил олгогчдыг урамшуулдаг байх, тендерийнхуулийн босоо тогтолцоог өөрчилж орон нутаг руу чиглүүлэх шаардлага байна.

2010 оны бизнесийн орчны шинэчлэлийн явц 40 хувьтай байна.

Боловсон хүчний чадавхийг сайжруулах;

Оролцоог хангахад бизнес төлөөлөл оруулах;

Хүнд, хөнгөн гэх мэт салбараар асуудлыг ярих;

Татвар нь оновчтой байх.

3.4.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил Монгол улсын Засгийн газрын 2011 оны ээлжит хуралдаанаар “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр”, “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцэн баталсан. Үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх,

бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор баталсан. Импортоор оруулж ирдэг төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо болон гурилын импортын татварыг зохицуулж байсан УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд УИХ-ын 2011 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан тогтмол 15 хувь болгон нэмэх шийдвэрийг гаргажээ.

Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн бариад байна. Энэхүү хуулиар худалдаа, эрхлэгчдийг дэмжиж ажиллах, худалдааг хөнгөвчлөх бодлого баримталж байна.

Гаалийн цахим нэг цонхны системийг Монголд нэвтрүүлэх Мастер төлөвлөгөөг боловсруулан Засгийн газраас дэмжлэг аваад байна. АХБ-наас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулж, анхдугаар хуралдааныг хийв. Хамтарсан нарийн бичгийн даргаар Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын 2011 оны А/26/39 тоот хамтарсан тушаалаар “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги”-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгбайгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тусламжтайгаар хөрөнгө оруулалтын өнөөгийн орчинд үнэлгээ хийх ажлыг эхлүүлэв.

Салбарын бодлого, гаргаж буй шийдвэр, гүйцэтгэх үүрэг, үйлчилгээ нь олон нийтэд ил тод, тогтвортой байх шаардлагыг хангахтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Төр өөрөө бизнесийн орчинд мэргэжлийн холбооны оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийж, салбарын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, зохицуулалтын заавар, журамд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр гаргаж буй журам, зааварын төсөлд мэргэжлийн холбоодын

Page 29: MEF_AnnualReport2011

5756

санал, зөвлөмжийг тусгахад анхааран ажиллаж, салбарын мэргэжлийн оролцогч байгууллагууд болон зохицуулалтын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Бичил санхүүгийн бодлогын орон тооны бус зөвлөлийг Хорооны дэргэд байгуулан, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичгийг байгуулах замаар хэрэгжилтийг ханган ажиллаж ирлээ.

Салбарын зохицуулалтын байгууллагын санхүүгийн тайлан, мэдээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг нэвтрүүлсэн нь мэргэжлийн холбоод, зохицуулалтын байгууллагууд болон олон нийтэд салбарын талаарх статистик мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд томоохон дэвшил боллоо.

Улсын Их хурлын намрын чуулганаар компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуульд компанийн засаглалын зарим зохицуулалтыг тусгаж өгснөөр аливаа компани өөрийн үйл ажиллагаандаа засаглалын зарчимыг мөрдөх үндсэн нөхцөл бүрдсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүд, ТУЗ-ийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус гишүүд байхаар, хараат бус гишүүдийн нэмэлт үүрэг, мөн төрийн өмчит компанийн хараат бус гишүүдийн нэмэлт үүрэг, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, түүний үүрэг, ТУЗ нь нэр дэвшүүлэх, аудитын болон цалин урамшууллын хороодтой байх болон тэдгээрийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн бол гүйцэтгэх удирдлагын гэрээ, эрх бүхий албан тушаалтны зохицуулалтад тодорхой өөрчлөлтүүд тус тус орсон байна. Төрийн өмчит компанийн хувьд төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн оролцоотой компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь компанийн худалдан авалтын талаарх санал боловсруулах, гүйцэтгэх удирдлага энэхүү ажиллагааг холбогдох хуулийн дагуу үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавихаар зохицуулалтыг хийсэн байна. Мэдээллийг ил тод нээлттэй болгох чиглэлээр зарчмын өөрчлөлтүүд хуульд шинээр тусгагдсан. Тухайлбал, компанийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт түүний үр дүн, бүтэц зохион байгуулалт, түүний өөрчлөлт, шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ, сонирхлын зөрчилтэй хэлцлийн тоо хэмжээ,

нэгдмэл сонирхолтой этгээдийн талаархи мэдээлэл зэргийг жилийн үйл ажиллагааны тайланд заавар тусгахаар заасан байна. Хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг бүхий хариуцлагын зохицуулалтыг шинээр тусгасан буюу хориглосон, үүрэг болгосон, мэдээлэх тайлагнах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хувьцаат компанийн эрх бүхий албан тушаалтныг ихээхэн хэмээгээр торгохоор зохицуулалт хийсэн байна. Компанийн засаглалыг зэрэглэх зэрэглэлийн аргачлалыг боловсруулахаар ажиллаж байна.

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын хэлтэс нь гишүүн болон гишүүн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд оюуны өмчийн чиглэлээр, тэр дундаа аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаар заавар, зөвөлгөө өгч ирсэн билээ. Аж үйлдвэрийн өмчийн чиглэлээр зөвөлгөө өгсөн үндсэн дээр тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтээр тэдгээрийн аж үйлдвэрлэлтэй холбоотой эрхийг буюу патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газарт бүртгүүлж үйлчилгээ үзүүлдэг. 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн дараах хуулийн дагуу тухайн аж ахуй нэгж байгууллагууд, ялангуяа хөдөө орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллагуудад бүртгүүлэх шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг бүртгүүлэхэд санхүүгийн боломж бололцоо муутайгаас гадна бидний хамтран ажилладаг аж ахуй нэгж, байгууллагууд энэхүү улсын тэмдэгтийн хураамж нэмэгдсэн нь мэдэгдэхуйц нөлөөлж байсан. Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар цаашид тухайн бизнес эрхлэх, зах зээлээ хамгаалахад тодорохой хэмжээнд бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.

“Орон нутагт бизнесийн орчны шалгуур үзүүлэлтйиг боловсруулах, 2011 оны индексийг гаргах” судалагааг ҮХШХ-ны захиалгаар хийж гүйцэтгэж байна. Судалгааны зорилго нь хөдөө орон нутгуудад болон нийслэл хотод бизнес эрхлэх орчин ямар байгааг гаргахад чиглэгдэнэ.

Дэд бүтэцЭнэхүү сэдвийн хүрээнд Санхүүжилт/ Төр хувийн хэвшлийн түншлэл, Орон нутгийн хөгжил гэсэн хоёр салбар хуралдаан зохион байгуулсан ба гарсан санал зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлангийн танилцуулга

Page 30: MEF_AnnualReport2011

5958

Дэд бүтэц

IV. Дэд бүтэц 4.1. Санхүүжилт /Төр хувийн хэвшлийн түншлэл/ 4.1.1. Хэлэлцүүлгийн товч агуулга Төрөөс дэд бүтцийг сайжруулахтай холбогдсон олон тооны бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж ирсэн ч хүсэн хүлээсэн үр дүндээ хүрээгүй байна. Өнөөгийн бодит хэрэгцээ, төрөөс дэд бүтцийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтын түвшингээр тооцон үзвэл шаардагдаж буй дэд бүтцийн системийг бүтээн байгуулах зорилгодоо хүрэхэд 30 жилээс ч урт хугацаа орохоор байна. Иймд дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг хөхүүлэн дэмжихэд хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах вэ, хувийн хэвшлийн сонирхлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, хувийн хэвшлийн оролцоог яаж хангах вэ, төрийн зүгээс бодлогын ямар шийдвэр гаргах вэ, төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийн таатай орчинг хэрхэн бүрдүүлэх вэ, эцсийн дүндээ эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуултуудын хүрээнд ярилцах нь зүйтэй юм.

4.1.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Монгол ойрын хугацаанд эрчим хүчний

хомсдолд орохоор байна. Тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, шинэ менежмент, техник,технологийг нэвтрүүлэх шаардлагатай;

Мөн 5-р цахилгаан станцыг барьж байгуулах ажилдТХХТ-ийн зарчмыг баримтлах хэрэгтэй;

Цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хугацааг уртасгах, ЗГ-аас баталгаа гаргаж өгөх;

Хууль эрх зүйн орчны зохицуулалтыг сайжруулах. Тухайлбал, бие даасан байдлыг тодорхой болгох;

Концессийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг ТӨХ хариуцан ажиллаж байгаа ч хүн хүч, ур чадварын асуудал дутагдалтай байгаагаас шалтгаалж олон асуудлууд шийдэгдэхгүй байна;

Концессийн жагсаалтад байгаа төслүүдээс 2-3 төслийг сонгон авч үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой;

ТХХТ-ийн сонгодог хэлбэрүүд болох “ВОТ”, “ВОО” гэх мэт хэлбэрүүдийн талаар төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэргэжилтэн ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх;

Засгийн газрын зүгээс ТХХТ дэх хувийн хэвшлийг татвар, гааль, даатгал, батлан даалт зэрэг арга замуудаар дэмжих;

Хувийн хэвшлийн байгууллага ТХХТ-ийн төслийн ТЭЗҮ-г шаардлагын дагуу боловсруулах ур чадвараа нэмэгдүүлэх;

Энэхүү форумаас гарах зөвлөмжийг шийдвэр болгох;

ТХХТ-ын гадны туршлагаас суралцах;

Тэргүүлэх чиглэлийн төслүүдийг сонгон хөрөнгө оруулагчийг тодорхойлох;

ТХХТ гэдэг бол урт хугацааны, эрсдлийг зөв хуваарилах асуудал;

Монгол Улсын Концессийн тухай хуулийг үзэхэд өөрчлөх зүйл их байгаа;

Хэрэгжүүлэх төслүүдийг сонгохдоо нарийн судал жөртөг зардлын судалгаа хийх хэрэгтэй;

Санхүүжилтын асуудлыг зөв шийдвэрлэх, үүнд банкны оролцоо маш чухал;

Таван толгойгоос Сайншанд руу төмөр зам барихтай зэрэгцэн мөн урд хил рүү төмөр замыг бариж байгуулах;

Таван толгой, Шивээ-Овоогийн цахилгаан станцыг гадны хөрөнгө оруулалтаар яаралтай барьж ашиглалтад оруулж эдгээрийг дотоодын нүүрсээр хангах;

Хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчдыг орон сууцаар хангах асуудалд анхаарлаа хандуулах;

Төрийн өмчийн ХК-ийг бий болгож зөв менежментийг нэвтрүүлэх.

4.1.3. Чуулганы хүрээнд хийсэн ажилҮндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ)-ноос “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих стратеги”-ийн төслийг боловсруулж Засгийн газрын 2011 оны 36 дугаар тогтоолоор батлуулав. Мөн “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэхэд тавигдах шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлын хүрээнд 11 яам, 31 агентлаг болон олон нийтийн саналыг авч, шалгуур үзүүлэлт, баримтлах зарчим, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”-ын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт хүргүүллээ. Ерөнхий сайдын 2011 оны 17 дугаар

захирамжаар батлагдсан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”- ын төсөл, үзэл баримтлалыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт бүрэлдэхүүнд орон ажилласан. Үйлдвэржилтийн бодлогын хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний 2010 оны тайланг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулж Тэргүүн шадар сайдын ажлын албанд хүргүүлжээ.

Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч, орон сууцны урт хугацаатай зээлийн хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор ССХОБЗА, ОССК, МИК-тай хамтран боловсруулсан саналыг үндэслэн “Дунд болон бага орлоготой өрхүүдийг орон сууцжуулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан яамдын саналыг авч Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 138 дугаар тогтоолоор батлуулсан байна.

Худалдаа эрхлэгчдийн Улсын 4 дүгээр зөвлөлгөөнийг зохион байгуулав. Хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгчид оролцож, худалдааны салбарын өнөөгийн байдлыг хэлэлцэн Зөвлөмж гаргав. Зөвлөмжийг ЗГ-ын хуралдаанд танилцуулж, төрийн холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Зарим худалдааны түнш оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлын хүрээнд холбогдох судалгааг төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдад хариуцуулан Гэрээт ажлаар хийлгэв. Тухайлбал, Япон болон ОХУ-ын дурдаж болно.

Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад нийт 89 төсөл багтсан. Төслүүдийг “BT” “(Барих -шилжүүлэх)” төслүүд, “BOT/BOO” (Зураг төсөл боловсруулах– Барих– Ашиглах– Шилжүүлэх/ Эзэмших) төслүүд гээд ангилж үзвэл нийт төслийн 70 хувь нь BT төслүүд эзэлж байгаа ба бидний хэлж заншсанаар эргэн төлөгдөх/түлхүүр гардуулах төрлийн төслүүд байна. Монгол Улсын үндсэн хуулийн дагуу УИХ нь жил бүрийн улсын төсвийг батлан төсвийн хөрөнгийг хувиарлалтыг зохицуулдаг ба гагцхүү УИХ–аар батлагдсан нөхцөлд “BT” төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Бусад төслүүдийн хувьд ч тухайн төслийн хэрэгжилтээс үүдэн гарах эрсдэлийг төр, хувийн хэвшил хамтран хариуцан хэрэгжүүлж байж төслийн үр ашиг, хэрэгжилт нь өндөр байдаг гадаад орны жишээ байна. Энэ асуудлаар Сангийн яаманд хэд хэдэн удаа хандсан ч төр санхүүгийн эрсдэл хүлээж авах боломжгүй, төрийн эрсдлийн удирдлагын тухай хууль гарч байж зохицуулна

гэсэн хариултыг хэлсээр өнөөг хүрлээ.

ТӨХ нь өөрсдийн судалгаа болон олон улсын бусад байгууллагад хүсэлт тавьж хамтран хийсэн судалгаандаа үндэслэн төрөөс санхүүгийн дэмжлэг шаардлагагүй гэж тодорхойлсон нийт 9 төслийг сонгон авч хэрэгжүүлээд байна. Эдгээрээс 2 төслийн хэрэгжилтийг ханган Засгийн газрын 2011 оны 127 дугаар тогтоолоор Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 60МВт –ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 22 жилийн хугацаатай концессын гэрээ, Засгийн газрын 2011 оны 262 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Нарийн сухайтаас- Шивээ хүрэн боомт хүртэлх авто зам барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 17 жилийн хугацаатай концессын 2 гэрээг байгуулсан байна.

Таван толгой– Ханбогд- Ханги чиглэлийн авто зам, Улаанбаатар хотыг Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр баригдах олон улсын нисэх буудалтай холбох авто зам барих төсөл, Улаанбаатар– Замын-Үүд чиглэлийн 630 км хурдны авто зам барих төсөл, Алтанбулаг- Улаанбаатар чиглэлийн 367 км хурдны авто зам барих төсөл, Дорнодын дулааны цахилгаан станц барих төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл, Туул сонгино усны нөөцийн цогцолбор төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж байна.

Цаашид “Дорнод газрын тос”, “Аюултай хог хаягдал боловсруулах”, “Боомтуудын барилга”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Их сургуулийн хотхон”, “Хоол, хүнсний комбинат”, “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто терминал”, “Улаанбаатар ложистик төв” зэрэг төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлын судалгааг гүйцэтгэж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын агаарын тээврийн салбарт ажиллах хувийн хэвшлийнхийг төрийн зүгээс дэмжиж ажиллах, энэ салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах арга зам, боломжийг эрэлхийлсэн “Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө” судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах үүднээс холбогдох байгууллага, хувь хүмүүстэй уулзалт, хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

ҮХШХ, ТӨХ, МҮХАҮТ, МАОЭНХ, ГОУХАН /Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг/-ийн БНЭЗД Хөтөлбөр /Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр/, МЭЗФ хамтран “Хөгжилд хүргэх түншлэл” төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндэсний форумыг 2011 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан. Форумд хот хөдөөгөөс нийт

Page 31: MEF_AnnualReport2011

6160

Дэд бүтэц

80 бизнес эрхлэгчийг оролцуулсан. уг форумд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Завхан, Баянхонгор, Дорнод, Архангай аймгуудын салбар Танхимууд идэвхтэй оролцсон. Ховд болон Өмнөговь аймгаас мөн бизнесийн төлөөлөл оролцсон байна.

4.2. Орон нутгийн хөгжил 4.2.1. Хэлэлцүүлгийн товч агуулгаМонгол Улсын төмөр зам болон авто замынсүлжээг хөгжүүлж нийгэм эдийн засгийн хөгжилддэмжлэг үзүүлэхүйц дэд бүтцийн нэгдмэл сүлжээтэй болсноор тээвэрлэлтийн зардал буурч, хямд өртөгтэй тээвэрлэлтээр эдийн засгийн хөгжлийг хурдасгах; Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаар дамжуулан мэргэжлийн ажилтан бэлтгэж ажлын байр бий болгон,ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах;Барилга, орон сууц, авто замын сүлжээг хөгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалтыг татах; “Мянганы Зам” төсөл, “Шинэ Бүтээн Байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх; Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулжтехник, технологийн шинэчлэл хийх; Хүн амын хэт төвлөрөл их нүүдлийг сааруулах; Импортоор оруулж ирж байгаа барилгын материалын70-аас доошгүй хувийг дотоодын үндэсний үйлдвэр үйлдвэрлэнэ.

4.2.2. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж Орон нутагт дэд бүтцийн хөгжил муу байна;

Хөдөө оруулж байгаа хөрөнгө оруулалт нь үр ашиг,өгөөж муутай;

Хөгжлийн сул талыг далимдуулсан сонгуулийн амлалт, амлалтаа биелүүлэх гэсэн гишүүд дэд бүтцэд хөрөнгө оруулж бүтээн байгуулалт хийхээс илүүтэй өнгөц нүд хуурсан ажлуудад хөрөнгө оруулалтыг хийж байна;

Төсвийн үр ашиггүй зардал, бодлогогүй төсөв төлөвлөлтийг ихээр хийж үүнд нь хяналт хариуцлага байхгүй байгаа;

Орон нутагт хүний нөөц, боловсон хүчний чадавх маш сул байна;

Яамнаас шаардлагатай гэсэн дэд бүтцийн хөгжилдхөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн төслийн саналуудыг төсөвт тусган оруулдаг боловч Сангийн яаманд танагдаж, УИХ дээр хасагдаж, зориулалтаас гажиж батлагдаад ихэвчлэн нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт маягаар явж байгаагаас орон нутгийн дэд бүтцийн хөгжил сайжирдаггүй;

МУ-ын бүсчилсэн хөгжлийн бодлогыг

батлуулан хэрэгжүүлсэн ч хөрөнгө мөнгөгүйн улмаас хэрэгжилт муу, цаасан дээр байж, түүнд тавигдсан зорилт арга хэмжээнүүд нь лоозонгийн шинжтэй байсаар ирсэн билээ;

Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд Ашигт Малтмалын Хуулийн дагуу нөөц ашиглалтын татварын 10 хувийг сумын төсөвт, 20 хувийг аймгийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт төлдөг;

Орон нутгийн олсон орлогыг төвлөрсөн төсөвт төвлөрүүлж, аймгийн захиргааны хэдэн ажилчдад,үйл ажиллагааны урсгал зардалд зориулан жилдээ 120 сая төгрөг өгч бусад нь босоо удирдлагатай тул салбараараа төсөвлөгдөг. Аймгийн удирдлагуудөөр төсвийн эрх мэдэлгүйгээс сургууль, цэцэрлэг,өндөр настан нийгэм, соёлын зарим зардалд ААН-дэд хандаж туслалцаа авдаг;

Орон нутагт төсвийн эрх мэдэл ахиухан байвал багазардлаар их юм хийх бололцоо байна;

Харин төсвийг хяналттай, үр ашигтай зарцуулах шаардлагатай;

Зардлын менежмент сайн хийвэл мөнгө багадаггүй гэдэг утгаар орон нутагт ус, газрын төлбөр зэрэг зарим татварын доод, дээд хязгаарыг тогтоож ИТХ-ын эрх мэдэлд өгөх хэрэгтэй;

Зах зээлийн хандлага, хүн амын төвлөрөл, техник технологийн дэвшлийн хөгжилд чиглэлийг нарийвчлан судалж, шинжилгээ, тооцоо хийнэ;

Газар зүйн шинэ онол, эдийн засгийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн загварын суурийг зөв гаргаж тавья;

Бүс нутгийн Хөгжлийн Яам байгуулах эсвэл Үндэсний Хөгжлийн Яам байгуулж түүнд бүс нутгийн бодлогын газартай болж энэ олон жил орхигдож ирсэн бүс, орон нутгийн хөгжлийнбодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлыг зангидаж, салбарын хөгжлийн стратегитэй холбон уялдуулж, хөгжлийн асуудлыг цогцоор явуулах бүтэц тогтолцоог бий болгоё;

Бүс нутаг нь өөрөө эдийн засгийн хувьд биеэ даасан тохиолдолд жинхэнэ утгаар хөгждөг. Бүс нутаг, бизнес хөгжих таатай орчинтой, эрх зүй, технологийн дэвшил өөрөө инкубаци байхаар газар зүйн хувьд шинжилж, судалж байж хөгжинө. Одоо байгаа туршлага дээрээ суурилж, аймаг бүрт нэг нэг орд дээр бодлогоор үйлдвэр барьж тухайн орон нутгийн ажилгүйчүүдийг ажлаар хангаж, ганцхан хоттой бус хэд хэдэн хотыг хөгжүүлье;

Дэд бүтцийн хөгжлийг арай өргөн хүрээтэй харж хөрш орнуудын зам тээврийн сүлжээнд өөрийн замын сүлжээг холбож, зах зээл, худалдааны гарцуудыг хөгжүүлнэ;

ХАА–н түүхий эд, үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх хандлагыг оруулна.

4.2.3. Чуулганы хүрээнд хийсэн ажил“Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн төслийг боловсруулан яам, агентлаг, аймгуудаас саналыг авч олон нийтийн дунд хэд хэдэн удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж төслийг Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгээд байна. Монгол Улсыг Үйлдвэржүүлэх бодлогын Зөвлөлийн хуралдаанд ҮХШХ-ноос Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн тухай танилцуулгыг нэгтгэн, мэдээ, мэдээллийг танилцууллаа. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж ерөнхий зөвлөхөөр АНУ-ын Bechtel компани, хуулийн зөвлөхөөр Английн Hogan Lovels компанийг шалгаруулсан байна.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдуулан “Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилт” –ийн бүдүүвч загвар болон иргэдэд бага хүүтэй орон сууцны зээлийн үйлчилгээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ.

Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн жагсаалтанд оруулан хэрэгжүүлэхээр Улсын их хурлын 2008 оны 41 дүгээр тогтоолд заасны дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас холбогдох тендерийг зарлан явуулж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын Sino Hydro Corporation, CAMC Engineer-ing гэх 2 аж ахуйн нэгж оролцож санал ирүүлснээс CAMC Engineering компани шалгарч, 58.8 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Төслийн нийт өртөг 58.8 сая ам.доллар бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрт заасны дагуу энэхүү төслийн 50 сая ам.долларыг БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас, 8.8 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

Уг төслийн гол зорилго нь манай орны гадаад худалдааны хамгийн том боомт болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хөгжлийг дэмжиж, амьдралын нөхцөлийг

сайжруулахад оршино. Төсөл хэрэгжснээр хот байгуулалтын салбарын институц болон тухайн бүс нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж сайжран, ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн хөгжилд бодитой түлхэц өгөх юм. Төсөл “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 278.62 га буюу 30.9 хувийг, Замын-Үүд тосгоны 300 га газрыг хамран хэрэгжинэ.

Уг төслийн хүрээнд Замын-Үүдийн дэд бүтцийн салбарт 2011-2014 онуудад дулааны станц, дулааны шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуургын байгууламж, авто зам, холбооны байгууламжын гэх мэт нийт 4 багц ажил хийгдэнэ.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2008 2012–т тусгагдсан Хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд хийгдэх ажлуудыг нэгтгэн боловсруулж “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолд Хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд улсын хэмжээнд “Сум дундын төв” загвар төслийг 96 байршилд 2011-2016 онд хэрэгжүүлэх” гэж тусгажээ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Сум дундын төв” загвар төслийг 2011-2012 онд Төв аймгийн Эрдэнэ суманд, 2012-2014 онд 21 аймгийн 21 суманд, 2012-2016 онд нийт 96 суманд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээрх хөтөлбөр тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төслийн удирдах хороог Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 383 дугаар тушаалаар, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг 2011 оны 04 дүгээр тушаалаар тус тус байгуулан ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөг үндэслэн 96 бүлэг суурин сумын төвүүдийн цэвэр усны хайгуул хийж, нөөцийг тогтоох үе шатыг тодорхойлж төсөвт тусган хэрэгжүүлж байна. НҮБ-ын “Ус, ариун цэврийн хамтарсан хөтөлбөрийн МОН 08/302 төсөл”-өөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулжээ.

Аймаг, сумын төвийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх байгууллагыг шинээр байгуулах болон бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох нийтлэг зөвлөмж”-ийг боловсруулан, ЗТБХБ-ын сайд, Төрийн Өмчийн Хорооны даргын 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хамтарсан 304/78 дугаар тушаалаар батлуулсав.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийг 2011 оны 6 дугаар сарын

Page 32: MEF_AnnualReport2011

62

2-ны өдөр батлуулсан ба цаашид энэ хуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн түүхий эдийн бэлтгэлийн төвийг 6 аймгийн сум бүрт загвар хоршоо байгуулах, сумын түүхий эд бэлтгэлийн хоршоодыг тоног төхөөрөмжөөр хангах болон хоршоодыг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр дэмжих ажлыг хэрэгжүүлэхээр 2011 оны төсөвт нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөн ажиллажээ.

Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд Хөгжлийн банкаар дамжуулан “Сум дундын төв” загвар төслийг хэрэгжүүлэхэд эхний үе шатанд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг, хөдөө орон нутагт хийх шаардлагатай инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах 40.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоор тус тус шийдвэрлүүлсэн байна.

Мөн Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолоор орон нутагт барих авто замын зураг төслийг боловсруулах ажилд шаардагдах 10,1 тэрбум төгрөг, авто замын барилгын ажилд шаардагдах 615,3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр батлуулав.

Улсын чанартай, хөдөө орон нутагт шинээр барих шаардлагатай авто замын жагсаалтыг гарган шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан боловсруулж Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолоор зураг төсөл боловсруулах шаардлагатай авто замын жагсаалт, шинээр барих авто замын жагсаалтыг батлуулан хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны санхүүжилтээр

хийхээр шийдвэрлүүлжээ.

МҮХАҮТ –аас аймгууд дах салбар Танхимуудаар дамжуулан хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд бизнесийн болон бодлогын өмгөөллийн чиглэлээр зөвөлгөө өгдөг. Жишээ нь: Орон нутагт байдаг Танхимын салбар танхимуудаар дамжуулан оюуны өмч, аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхээр тодорхой заавар зөвөлгөө өгдөг. Оюуны өмч өөрөө залуу салбар бөгөөд сүүлийн үеийн хандлага нь хүмүүс зах зээлийн өрсөлдөөнд идэвхитэй орж өөрийн бараа бүтээгдэхүүнээ бусдаас ялгах, зах зээлд давамгайлах зэрэг хандлага эрс нэмэгдэв.

ЭЗБӨЧСТ-өөс Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварыг судлаад зогсохгүй, аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлох хөгжлийн индексийг боловсруулахаар зорьж байна. Орон нутгийн хөгжлийг нэг хэмжүүрээр хэмжиж, индексжүүлснээр тухайн аймаг давуу талдаа түшиглэн, сул талаа дээшлүүлэх бодлого боловсруулж, хөгжих боломжтой юм.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫНҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Монголын Эдийн Засгийн Форум нь бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж Монгол Улсын

хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох эрхэм зорилготой, улс төрөөс хараат бус, төрийн бус, олон нийтийн байгууллага мөн.

Форум гишүүдтэй байна.

Жил бүрийн чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнөтулгамдаж буй асуудлаар нэр хүндтэй манлайлагчдыг урин оролцуулж

хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцүүлнэ.

Чуулга уулзалтанд гишүүд болон уригдсан зочид оролцоно.

Page 33: MEF_AnnualReport2011

www.meforum.mn

Монголын Эдийн Засгийн ФорумСүхбаатар дүүрэг, 8-р хорооЕрөнхий Сайд Амарын Гудамж“Сити сентр”–ийн 4 давхартУлаанбаатар хот, Монгол улс

Утас: + (976)-11- 321051Цахим шуудан: [email protected]Цахим хуудас: www.meforum.mn