mergejliin holboo 2015.12.22

4
МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА Сүүлийн жилүүдэд манай улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, улмаар төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай санал, санаачилгыг дэвшүүлж, төр засгийн түвшинд ч бодлогоор дэмжихээ илэрхийлэх боллоо. Гэвч төрийн чиг үүргийг шилжүүлэн авах “мэргэжлийн холбоо”-ны тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт бүрхэг байна. Өнөөдөр олон улсын түвшинд мэргэжлийн холбоод нь - мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг боловсруулж мөрдүүлэх, - мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, сахиулах, хариуцлага тооцох, - мэргэжилтнийг тасралтгүй сургаж хөгжүүлэх замаар мэргэжлийн хариуцлагыг өндөр байлгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг нийтлэг жишиг тогтжээ. Мэргэжлийн холбоо нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд бүх мэргэжилтнүүдийг хамруулж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, ямар нэгэн бүлэг, улс төрийн хүчин, сонирхлын бүлгийн нөлөөллөөс ангид ажиллах ёстой аж. Ажил үйлчилгээ нь зөвшөөрөл, лицензтэй, чанартай хариуцлагатай байхыг шаарддаг, зохицуулалт шаарддаг мэргэжлүүдээр ихэвчлэн мэргэжлийн холбоо байгуулж ажилладаг. Ийм мэргэжлийн холбоодыг олон улсад “зохицуулалтын эрх мэдэл бүхий мэргэжлийн холбоо” гэж нэрлэдэг. Үйл ажиллагаа, үйлчилгээ нь хэн нэгэнд хохирол учруулахааргүй дараах чиглэлийн холбоодыг мэргэжлийн холбоо гэж үздэггүй. Үүнд: - Хувь хүний сонирхолд чиглэсэн (марк цуглуулагчдын, анчдын, загасчдын гэх мэт), - Спортын холбоод (мэргэжлийн хөл бөмбөгийн, мэргэжлийн сагсан бөмбөгийн гэх мэт), - Гишүүнчлэл нь мэргэжил шаарддаггүй эздийн (сүү үйлдвэрлэгчдийн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн гэх мэт), - Албан тушаалын (татварын ажилтнуудын, төрийн албан хаагчдын, удирдах ажилтнуудын, эрдэм шинжилгээний ажилтнуудын гэх мэт). Мэргэжлийн холбоо зохицуулах эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд хувь мэргэжилтнүүдээс бүрдсэн, “заавал” буюу “албадан” гишүүнчлэлтэй, бүх нийтийг хамарсан (зөвхөн мэргэжлийн хүрээндээ) шинжтэй байх нь бий. Өөрөөр хэлбэл мэргэжлийн холбооны үйл ажиллагаа, шийдвэр нь тухайн мэргэжилд харьяалагдах бүх гишүүдэд тэгш хүрч, хэрэгжиж байх ёстой. Ингэснээр холбооны боловсруулж баталсан мэргэжлийн стандарт, ёс зүйн зарчмууд нь тухайн мэргэжлийн хүрээндээ бүрэн хэрэгжих үндэс бүрддэг. Одоогоор Монгол Улсад мөрдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд мэргэжлийн холбоодод холбогдох харилцааг “Төрийн бус байгууллагын тухай” хуулиар

Upload: ndimongolia

Post on 28-Jan-2016

97 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

TRANSCRIPT

Page 1: Mergejliin Holboo 2015.12.22

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ

ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Сүүлийн жилүүдэд манай улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх,

улмаар төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор төрийн зарим чиг

үүргийг гүйцэтгүүлэх тухай санал, санаачилгыг дэвшүүлж, төр засгийн түвшинд ч

бодлогоор дэмжихээ илэрхийлэх боллоо. Гэвч төрийн чиг үүргийг шилжүүлэн

авах “мэргэжлийн холбоо”-ны тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт бүрхэг байна.

Өнөөдөр олон улсын түвшинд мэргэжлийн холбоод нь

- мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг боловсруулж мөрдүүлэх,

- мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, сахиулах, хариуцлага

тооцох,

- мэргэжилтнийг тасралтгүй сургаж хөгжүүлэх замаар мэргэжлийн хариуцлагыг

өндөр байлгах

үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг нийтлэг жишиг тогтжээ.

Мэргэжлийн холбоо нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд бүх

мэргэжилтнүүдийг хамруулж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, ямар нэгэн бүлэг,

улс төрийн хүчин, сонирхлын бүлгийн нөлөөллөөс ангид ажиллах ёстой аж.

Ажил үйлчилгээ нь зөвшөөрөл, лицензтэй, чанартай хариуцлагатай байхыг

шаарддаг, зохицуулалт шаарддаг мэргэжлүүдээр ихэвчлэн мэргэжлийн холбоо

байгуулж ажилладаг. Ийм мэргэжлийн холбоодыг олон улсад “зохицуулалтын

эрх мэдэл бүхий мэргэжлийн холбоо” гэж нэрлэдэг.

Үйл ажиллагаа, үйлчилгээ нь хэн нэгэнд хохирол учруулахааргүй дараах

чиглэлийн холбоодыг мэргэжлийн холбоо гэж үздэггүй. Үүнд:

- Хувь хүний сонирхолд чиглэсэн (марк цуглуулагчдын, анчдын, загасчдын гэх

мэт),

- Спортын холбоод (мэргэжлийн хөл бөмбөгийн, мэргэжлийн сагсан бөмбөгийн гэх

мэт),

- Гишүүнчлэл нь мэргэжил шаарддаггүй эздийн (сүү үйлдвэрлэгчдийн, худалдаа

үйлчилгээ эрхлэгчдийн гэх мэт),

- Албан тушаалын (татварын ажилтнуудын, төрийн албан хаагчдын, удирдах

ажилтнуудын, эрдэм шинжилгээний ажилтнуудын гэх мэт).

Мэргэжлийн холбоо зохицуулах эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд хувь

мэргэжилтнүүдээс бүрдсэн, “заавал” буюу “албадан” гишүүнчлэлтэй, бүх нийтийг

хамарсан (зөвхөн мэргэжлийн хүрээндээ) шинжтэй байх нь бий. Өөрөөр хэлбэл

мэргэжлийн холбооны үйл ажиллагаа, шийдвэр нь тухайн мэргэжилд

харьяалагдах бүх гишүүдэд тэгш хүрч, хэрэгжиж байх ёстой. Ингэснээр холбооны

боловсруулж баталсан мэргэжлийн стандарт, ёс зүйн зарчмууд нь тухайн

мэргэжлийн хүрээндээ бүрэн хэрэгжих үндэс бүрддэг.

Одоогоор Монгол Улсад мөрдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд мэргэжлийн

холбоодод холбогдох харилцааг “Төрийн бус байгууллагын тухай” хуулиар

Page 2: Mergejliin Holboo 2015.12.22

зохицуулж байгаа бөгөөд 150 гаруй байгууллага өөрсдийгөө мэргэжлийн холбоо

гэж нэрлэж байна.

Монгол Улсын хууль, УИХ-ын болон Засгийн газрын тогтоолоор баталсан

бодлогын баримт бичгүүдэд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод

шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан заалт цөөн, зөвхөн “Үнэт

цаасны зах зээлийн тухай” хуульд товчхон тодорхойлсон нь бий. “Мэргэжлийн

холбоо” гэдэгт юуг ойлгох, түүний статус чиг үүрэг ямар байх тухай тусгайлан

тогтоосон эрх зүйн баримт бичиг байхгүй.

Энэ нь тухайн салбар, мэргэжлээ төлөөлөх чадваргүй “мэргэжлийн холбоо”

нэртэй цөөн хүний ашиг сонирхлыг илэрхийлсэн байгууллагууд бий болох, нэг

салбарт чиг үүрэг, зорилго, үйл ажиллагааны чиглэл нь давхардаж, зөвхөн нэр

болон эрх ашгийг нь төлөөлж буй бүлгээрээ ялгаатай, хариуцлага хүлээх

чадваргүй олон холбоод байгуулагдах, олон нийтийн дунд төөрөгдөл үүсэх

нөхцлийг бүрдүүлж байна.

“Мэргэжлийн холбоо” гэж юу болох тухай манай мэргэжлийн холбоодын

өөрсдийнх нь ойлголт ч олон улсын жишгээс дийлэнх тохиолдолд өөр байна.

Ёс зүйг дээшлүүлэх

0.6%

Мэргэшлийн түвшин тогтоох

2.5%Бодлого боловсруулах, төрийн бодлогод тусгах

3%

Салбарын үйл ажиллагааг дэмжих,

хөгжүүлэх16%

Судалгаа хийх6%

Төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

7%

Гишүүн байгууллагуудаа дэмжих

1%

Гишүүдийнхээ идэвх, санаачилга, оролцоог

дэмжих4%

Гишүүдийнхээ мэргэжил, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, дээшлүүлэх, сургах, давтан сургах

28%

Гишүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх

7%

Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах

13%

Сурталчилах, гишүүд болон иргэдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх

14%

Мэргэжлийн холбоодын 60% нь гишүүд, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалах нь үндсэн үүрэг гэж үзэж байна. (157 мэргэжлийн холбоо)

Page 3: Mergejliin Holboo 2015.12.22

Мэргэжлийн холбоодын тухай олон улсын жишиг, нийтлэг ойлголтын түвшинд

эрх зүйн орчныг бүрдүүлэхгүйгээр мэргэжлийн холбоодод төрийн чиг үүргийг

шилжүүлэх нь боломжгүй юм.

Мэргэжлийн холбоо нь төрийн нэрийн өмнөөс чиг үүргийг шилжүүлэн авч

гүйцэтгэхийн тулд

1. тухайн салбарын бүх мэргэжилтнийг хамарсан,

2. албадан гишүүнчлэлтэй,

3. гишүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалтын эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх

зүйн болоод бусад чиглэлийн (санхүү, хүний нөөц, менежмент, засаглал, дотоод

ардчилал, ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвар гэх мэт) чадамжтай байгууллага

байх ёстой.

Хэрэв мэргэжлийн холбоодыг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж, үйл

ажиллагааг нь бэхжүүлж чадвал толгой өвтгөсөн олон асуудлуудаас ангижрах

боломж бүрдэнэ.

Нийгмийн бүхий л салбарт оролцож байгаагийн хувьд төрийн бүтэц хувьд улам

данхайдаг, шат дамжлага ихсэхийн хэрээр хүнд суртал, авлига хээл хахууль

нэмэгддэгийг бид мэднэ. Харин төрийн иргэдэд хүргэж буй үйлчилгээ чанаржих,

үр ашигтай, хөнгөн шуурхай, бүтээлч ажиллах, авлига, хүнд суртлаас ангид

орчин бүрдэхэд мэргэжилтний мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй,

хариуцлагын тогтолцоо чухал нөлөөтэй .

Мэргэжилтнүүд нийгмийн бүхий л салбарт, төрд ч, хувийн хэвшилд ч ажилладаг.

Аль ч салбарт ажиллаж байгаагаас үл хамааран мэргэжлийн хувьд ижил

стандарт, ёс зүйн зарчим, хариуцлагын нэгдсэн тогтолцоо үйлчлэх нь нэг талаас

үйлчилгээ хүргэж буй мэргэжилтнийг тэр хэрээр чадавхижуулах, хариуцлагатай

ажиллах, ёс зүйтэй байх, нөгөө талаас төр цэвэр тунгалаг ил тод болох, төрийн

алба чадавхижих, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангахад

чухал нөлөөтэй. Иймд нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хариуцлага

өндөртэй мэргэжлүүдээр холбоо байгуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулахад

Олон улсын хандлага

• “Зөвхөн мэргэжилтнүүдээс бүрдэж, нийгмийн сайн сайхан, олон нийтийн эрх ашгийн тулд мэргэжлийн стандарт, ёс зүйг сахиулах нь мэргэжлийн холбоодын үндсэн чиг үүрэг”

Монголд байгаа мэргэжлийн холбоодын ойлголт

• гишүүд, гишүүн байгууллага, салбарын эрх ашгийг хамгаалах нь мэргэжлийн холбоодын үндсэн чиг үүрэг

Page 4: Mergejliin Holboo 2015.12.22

төрийн зүгээс дэмжих нь бүхий л салбарт мэргэжсэн, ёс зүйтэй, хариуцлагатай

хүмүүн капитал бүрэлдэх суурь болно.

Мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны эрх зүйн орчныг шат дараатайгаар

бүрдүүлэхийн тулд төр, төрийн бус байгууллагын харилцааны орчин,

мэргэжлийн холбоодын хөгжлийн хүрсэн түвшнийг харгалзаж үзэх хэрэгтэй болж

байна.

Эхний ээлжинд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудад мэргэжлийн

холбоодын гүйцэтгэх чиг үүргийг тусгайлан тодорхойлсон нэмэлт, өөрчлөлт

оруулах замаар мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны эрх зүйн суурь орчныг

бий болгох шаардлагатай. Үүний тулд

- мэргэжлийн холбоодын статус, чиг үүргийг нарийн тодорхойлж, төрийн бус

байгууллагын бусад хэлбэрээс ялгах;

- мэргэжлийн холбоодын зайлсхийх ёстой үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг

тогтоох;

- зохицуулалтын эрх мэдэл бүхий мэргэжлийн холбоодын гишүүнчлэлийг албадан

гишүүнчлэлтэй болгож зохицуулах

зэрэг асуудлыг тусгасан нэмэлт өөрчлөлтийг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж

байгаа “Төрийн бус байгууллагын тухай” хуульд тусгахаас энэ ажил эхэлнэ.

Цаашид, мэргэжлийн холбоодын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, статус,

чиг үүргийг төрийн бус байгууллагаас зааглах нь зүйтэй юм.

Мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэнээр дараах

боломжууд нээгдэнэ. Үүнд:

- Мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж хяналт тавих, ёс зүйн

хариуцлага хүлээлгэх ажлыг, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн

холбоодод хариуцуулах.

- Мэргэжлийн холбоод нь “заавал” гишүүнчлэлтэй болсоноор мэргэжлийн

төлөөллийг бүрэн хангаж, тэднийг давтан сургах, хөгжүүлэх

- Мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч,

нөлөөллөөс ангид байх бололцоотой болох,

- Төр, хувийн хэвшлийн салбар дахь ёс зүйн болоод мэргэжлийн

хариуцлагыг дээшлүүлэх боломж сайжирч, төрийн үйлчилгээний чанар,

хүртээмж дээшлэх.

Мэргэжлийн холбоодын тухай ойлголтыг нэг мөр болгож, эрх зүйн орчныг

сайжруулж байж л бид мэргэжлийн холбоодын ашиг тусыг хүртэнэ. Хэсэг бүлгийн

эрх ашгийг хамгаалах гэж өөрсдийгөө ойлгож байгаа байгууллагуудад шууд

төрийн чиг үүргийг шилжүүлэх нь хэр зэрэг оновчтойг эргэцүүлэх, яаралтай

зарим алхмуудыг хийх шаардлагатай байна.

Ж.Алтайбаатар

Үндэсний хөгжлийн хүрээлэн