near news vol.65 (mng)

16
Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 10-р хурал Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Монгол үндэсний тоглоом наадгай Vol . 65 NEAR Ажлын хорооны 10-р хуралд оролцогчид News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments Нэг Зүүн хойд Ази- Нэг хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2015 онь ו11-12 сар 65 дахь дугаар

Upload: neargov

Post on 27-Jul-2016

227 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.65 (MNG)

Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 10-р хуралЭнэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээГишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэлМонгол үндэсний тоглоом наадгай

Vol. 65

NEARАжлын хорооны 10-р хуралд оролцогчид

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Нэг Зүүн хойд Ази- Нэг хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2015 онь11-12 ו сар 65 дахь дугаар

Page 2: NEAR news vol.65 (MNG)

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Ажлын хорооны 10-р хуралд оролцсон зочид төлөөлөгчид Иркутск мужийн Тальцы угсаатны музейд айлчлах үеэр

Vol. 657 9 11

Page 3: NEAR news vol.65 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 78 орон нутаг(73 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын ө ө р ч л ө л т и й н R 2 0 з э р э г о л о н у л с ы н байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.65 (MNG)

Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 10-р хурал

Тусгай нийтлэл

Холбооны Ажлын хорооны 10-р хурал10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск мужид болсон тус хуралд БНХАУ, Япон улс,

БНСУ, Монгол улс, ОХУ-аас нийт 100 гаруй хүн оролцлоо. Хурлын нээлтийн ажиллагаанд Иркутск

мужийн захирагч мэндчилгээ дэвшүүлж, NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон

Иркутск мужид суугаа Монгол улс, БНХАУ, БНСУ-ын Ерөнхий консулууд баяр хүргэж, үг хэлэв.

Дараагаар нь Холбооны гол үйл ажиллагааны тайлан, гишүүн орон нутгуудийн төлөөлөгчид илтгэл

тавив. Мөн гишүүний хураамж төлөх журмийн санал, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, Салбар

хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга зам зэрэг Холбооны дотоод асуудлыг хэлэлцэв.

Холбооны гол үйл ажиллагааны тайлан Жолланам мужаас 2014 онд зохиосон Холбооны 10-р Бүгд хурлын тайланг тавьсан. Хурлаар

Холбоонд гишүүн нэмж элсүүлэх, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, дараагийн тэргүүлэгч орон

нутгийг сонгох, гишүүний хураамж төлөх тогтолцоог нэвтрүүлэх, салбар хороодын үйл ажиллагааг

идэвхжүүлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна салбар 8 хорооноос үйл ажиллагааны

тайланг тавьсан байна.

Холбооны Хэрэг эрхлэх газраас Холбооны гишүүн орон нутгууд хоорондын харилцаа хамтын

ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжиж тусалсан болон шинээр гишүүн элсүүлэх, үйл ажиллагаа нь

зогсонги шахуу хороодыг идэвхжүүлэх талаар хийсэн ажлууд, олон улсын байгууллагуудтай хамтын

ажиллагаа тогтоосон тухай тайлан тавьсан.

Мөн удахгүй болох NEAR-Олон улсын

форумын талаар танилцуулахаас гадна 2015

оны төсвийн байдлыг танилцуулсан. Түүнээс

гадна Холбооны үйл ажиллагааны тайлан ном

гаргасан, видео танилцуулга хийсэн болон тус

газарт ажиллаж буй гадаадын төрийн албан

хаагчдийн ажиллах нөхцлийг сайжруулсан

тухай тайлагнасан.

NEAR NEWS Vol. 654

Page 5: NEAR news vol.65 (MNG)

Холбооны Ажлын хорооны 10-р хурал

Салбар хороодын үйл ажиллагааны тайланХолбооны харьяа 14 хороо байдаг ч сүүлийн 2-3 жилд 8 хороо л идэвхтэй

үйл ажиллагаа явуулж байгаагаас дараах 6 хорооноос тайлан тавив.

Шаньдун мужаас далайн эдийн засагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, далайн

шинжлэх ухаан, технологийн чиглэлээр Далай загасны аж үйлдвэрийн

хорооны хурал зохиосон хийгээд 2015 онд болох арга хэмжээний талаар

танилцуулсан. Байгаль орчны хорооноос удахгүй зохиох хурлаар далайн хог

хаягдлаар урлагийн бүтээл хийх болон байгаль орчны зурагт хуудасны

үзэсгэлэн гаргах талаар танилцуулав. Гамшгаас сэргийлэх хорооноос олон

улсын гамшгаас сэргийлэх байгууллагуудтай санал бодол солилцох уулзалт

зохиосон талаар танилцуулсан. Боловсрол соёлын хорооноос сурагч,

оюутнуудад зориулж олон талт соёлыг ойлгуулах үүднээс соёлын хөтөлбөр

явуулсан тухай тайлагнасан. Мөн Газар тариалангийн хорооноос үйл

ажиллагааны тайлан тавьсан. Дараагаар нь Эдийн засаг, хүмүүнлэгийн

харилцааны хорооноос тайлан тавьсан. Тус хорооноос өнгөрсөн 8 дугаар

сард 11 дэх удаагийн хурлыг “Зүүн хойд Азийн эдийн засаг, ложистикийн

харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр зохион явуулсан тухай танилцуулав.

Орон нутгуудийн илтгэлЯпон улсын Шиманэ мужийн захиргаанаас NEAR Холбооны дотоод

асуудалтай талыг шүүмжилж, дүгнэлт хийн асуудлыг шийдвэрлэх арга

замыг санал болгосон. БНСУ-ын Инчон хотын захиргаанаас Инчон хотод

зохиогдсон олон улсын арга хэмжээний талаар танилцуулсан бол Кёнги

мужийн захиргаанаас мужийн шинжлэх ухаан, технологийн бодлогын

талаар танилцуулсан. Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас аймгийн аялал

жуулчлалын өнөөгийн байдлыг танилцуулсан. Иркутск мужийн

захиргаанаас тус мужид хөрөнгө оруулалт хийхийн давуу тал болон

нөхцлийн талаар танилцуулсан.

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.65 (MNG)

Ажлын хорооны 10-р хурлын тогтоолАжлын хорооны хурлаар Холбооны 12-р Бүгд хурал зохиох хүсэлт,

Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, Салбар хороодын үйл ажиллагааны

талаарх судалгаатай холбогдох асуудал, гишүүний хураамж төлөх

журмийн төсөл зэргийг хэлэлцэж дараах тогтоолыг гаргав.

1. 2018 онд NEAR 12-р Бүгд хурал зохиох хүсэлт

БНХАУ-ын Хунан мужаас Зүүн хойд Азийн орон нутгуудын талаар

ойлголтыг нэмэгдүүлж, төрөл бүрийн салбарт харилцаа хамтын ажиллагааг

явуулах үүднээс 2018 онд болох Холбооны 12-р Бүгд хурлыг зохиох хүсэлт

тавьсныг 2016 оны 11-р Бүгд хуралд санал оруулж шийдвэрлүүлэхээр болов.

2. Холбооны Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах санал

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас орон нутгууд хоорондын харилцааг

өргөжүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Үндсэн дүрэм(4.1)-д эчнээ

гишүүнчлэл гэсэн зүйлийг нэмж оруулах, 6-р зүйл(Бүгд хурлын бүтэц зохион

байгуулалт, үйл ажиллагаа)-д “гишүүн орон нутгийн төлөөлөл” гэснийг

“гишүүн орон нутгийн дарга” гэж өөрчлөн, 9-р зүйл(Шийдвэр гаргах)-д

“бүртгэлтэй гишүүдийн олонхийн саналаар, гишүүдийн 2/3-аас олон

гишүүдийн саналаар шийднэ” гэснийг “бүртгэлтэй гишүүдийн талаас

дээшхи ирэхэд болон ирсэн гишүүдийн гуравны хоёроос дээшхийн саналаар

шийдвэрлэнэ” гэж өөрчлөх тухайд гишүүд харилцан адилгүй саналтай

байсан ба 2016 онд 11-р Бүгд хуралд санал оруулж шийдвэрлүүлэхээр болов.

3. Салбар хороодын үйл ажиллагааны талаарх судалгааны

тайлан, үйл ажиллагааг сайжруулах тухай асуудал

Холбооны харьяа 14 салбар хороо байдаг ч удаан хугацааны турш үйл

ажиллагаа явуулаагүй хороодоос санал асуулга авч, хорооны арга хэмжээг

хамтран зохиох, өөр хороонд хороог шилжүүлэх, цуцлах талаарх арга замыг

Холбооны Хэрэг эрхлэх газраас боловсруулна.

4. NEAR Холбооны гишүүний хураамж төлөх журмийн

төслийн санал

2014 онд Жолланам мужид болсон 10-р Бүгд хуралд дэвшүүлсэн гишүүний

хураамжийн тогтолцоог нэвтрүүлэх саналтай холбогдуулан Холбооны Хэрэг

эрхлэх газраас гаргасан гишүүний хураамж төлөх журмийн төслийг гаргаж

үүний дагуу орон нутгуудийн дунд санал асуулга явуулсан тухай

танилцуулсан. Гишүүний хураамж төлөх журмийн төслийн талаарх орон

нутгуудийн саналыг тусган 2016 онд болох 11-р Бүгд хуралд санал

дэвшүүлэхээр болов.

Хурлын дараах хөтөлбөр Хурлын дараагаар зочид Иркутск хотын Тальцы угсаатны музей,

Листвянка далайн эрэг, Байгаль нуураар явж орос үндэсний соёл зан

заншил, байгаль орчинтой танилцав.

Холбооны Ажлын хорооны 10-р хурал

NEAR NEWS Vol. 656

Page 7: NEAR news vol.65 (MNG)

NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны үйл ажиллагаа Салбар хорооны тайлан : Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал

Тус хурал 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Кёнсанбүг мужийн

Кёнжү хотноо болж өнгөрлөө. Хуралд Монгол улсаас 8 орон нутаг,

БНХАУ-аас 4 орон нутаг, Япон улсаас 2 орон нутаг, БНСУ-аас 6 орон

нутаг, ОХУ-аас 2 орон нутаг буюу нийт 5 улсын 22 орон нутгаас 63 хүн

оролцож, Зүүн хойд Азийн бүсийн ложистикийн харилцааг идэвхжүүлэх

тухай илтгэл, санал тавьж, хэлэлцсэн. Хурлыг нээж Гэмён их сургуулийн

багш Ха Ён Сог, Солонгосын Гадаад харилцаа, эдийн засгийн бодлогын

судалгааны хүрээлэнгийн захирал Им Ху Ёл тусгай илтгэл тавив.

Монгол, Орос, Япон, Хятад, Солонгосын орон нутгуудаас бүсийн эдийн

засгийг идэвхжүүлэх талаар илтгэл тавив. Хурлын дараагаар зочид

Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо зохиогдож байсан “Торгоны зам 2015”

арга хэмжээг үзэж сонирхов.

Салбар хороодын үйл ажиллагааны тайлан : Газар тариалангийн хорооны хурал болж өнгөрлөө.

Тус хурал “Байгальд ээлтэй газар тариаланг тогтвортойгоор хөгжүүлэх

арга зам” сэдвээр 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Жолланам мужийн

Ённам сумд зохиогдов. Хуралд 5 улсын 19 орон нутгийн 60 гаруй хүн

оролцлоо. Хурлыг нээж БНСУ-ын Үндэсний Газар тариалан, шинжлэх

ухааны хүрээлэнгийн Органик газар тариалан эрхлэлтийн хэлтсийн

дарга Ким Сог Чоль “Солонгосын органик газар тариалалтын талаарх

судалгаа ба технологийн тогтолцоо” хэмээх сэдвээр илтгэл тавив.

Дараагаар нь Жолланам мужийн захиргааны Газар тариалангийн

бодлогын хэлтсээс “Өндөр орлого бүхий био газар тариаланг

хөгжүүлэх”төлөвлөгөөг танилцуулав. Мөн байгальд ээлтэй газар

тариаланг эрхлэх талаар төрөл бүрийн илтгэл тавигдав. Энэ удаагийн

хуралд Монгол улсаас орон нутгийн төлөөлөл олноор оролцсон бөгөөд

шилдэг туршлага, технологийг нэвтрүүлэх талаар сонирхож байв.

Хурлын дараах өдөр зочид тус мужид зохиогдож байсан “Олон улсын

газар тариалангийн үзэсгэлэн”-г үзэж сонирхов.

Далай загасны аж үйлдвэрийн хорооны арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус арга хэмжээ “Зүүн хойд Азийн бүсийн загасны аж үйлдвэрийн эдийн

засаг, худалдааны хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болон

Хятадын далайн загас үйлдвэрлэлийн дээд хэмжээний форум” хэмээх

нэртэйгээр 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ний өдрийг хүртэл БНХАУ-

ын Шаньдун Вэйхай хотноо зохиогдов. Хурлаар Хятад, Монгол,

Солонгос улсын орон нутгуудийн далай болон загасны аж үйлдвэрийн

холбогдох бодлогоос танилцуулж, загасны аж үйлдвэрийн компаниуд

илтгэл тавив. Хурлын дараагаар зочид загас үйлдвэрлэлийн холбогдох

компаниудаар явж танилцахаас гадна Далайн загасны аж үйлдвэрийн

дээд хэмжээний форумд оролцлоо.

NEAR-Олон улсын форум болно.

Тус форум 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сөүл хотноо болно.

Зүүн хойд Азийн бүсэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн

хүрээнд хамтарсан арга хэмжээ авах үүднээс 2007 оноос эхлэн NEAR-

Олон улсын форумыг зохиож байна. Энэ жил 7 дахь удаа болох

форумаар Зүүн хойд Азийн бүсийн гамшиг, аюулгүй байдлын салбарын

мэргэжилтнүүд болон холбогдох салбарын эрдэмтэн судлаач оролцож

асуудлыг хэлэлцэж, мэдээлэл солилцоно.

○ Сэдэв 1. Гамшиг болон гамшгаас сэргийлэх(Илтгэгчид : БНСУ, Япон улсын

эрдэмтэн)

2. Эдийн засаг ба гамшиг(Илтгэгчид : Монгол улс, БНХАУ-ын

эрдэмтэд)

3. Гамшиг ба хамтын ажиллагаа(Илтгэгчид : ОХУ, БНСУ-ын

эрдэмтэд)

Энэ сарын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.65 (MNG)

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ1. Ажлын хорооны 10-р хурал, салбар хороодын

үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв.

Иркутск мужид болсон Холбооны Ажлын хорооны 10-р хурал, 8 дугаар

сард БНСУ-ын Кёнсанбүг мужид болсон Эдийн засаг, хүмүүнлэгийн

харилцааны хорооны хурал, 10 дугаар сард мөн улсын Жолланам мужид

болсон Газар тариалангийн хорооны хурал, БНХАУ-ын Шаньдун мужид

болсон Далай загасны аж үйлдвэрийн хорооны хуралд Холбооны Хэрэг

газраас хурлын материал орчуулах, арга хэмжээний зарыг хүргэх гэх

мэтээр дэмжлэг үзүүлэв.

NEAR Холбоо Тувагийн үндэсний их сургууль, Гэмён их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

8 дугаар сарын 18-ны өдөр NEAR Холбоо Тувагийн Үндэсний их

сургууль болон Гэмён их сургуультоай хамтын ажиллагааны гэрээ

байгуулав. Энэхүү гэрээг байгуулснаар залуучуудыг дадлагжуулах

хөтөлбөрийн талаар хамтын ажиллах, залуучуудын ажлын байрыг

нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга “Хятад жуулчдийн өдөр” арга хэмжээнд оролцов.

8 дугаар сарын 8-ны өдөр Кёнжү хотын Хилтон зочид буудалд “Хятад

жуулчдийн өдөр” хэмээх арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд

Кёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жү Наг Ён, Холбооны Ерөнхий

нарийн бичгийн дарга Жон Жэ Вон, БНХАУ-аас Пусан хотод суугаа

ерөнхий консул Ём Бун Ран, хятад жуулчид, Солонгос дахь хятад

оюутнуудын төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцлоо.Энэхүү арга

хэмжээний хүрээнд хамтын ажиллагааны гэрээ, хятад оюутнууд

Кёнсанбүг мужтай танилцах аялалын талаарх сэтгэгдлээр илтгэл тавих,

тэквандогийн үзүүлэх тоглолт, брейк бүжгийн тоглолт зэрэг төрөл

бүрийн хөтөлбөр зохиогдсон бөгөөд Кёнсанбүг мужаас цаашид жил

бүрийн 8 дугаар сарын 8-ны өдрийг “Хятад жуулчдийн өдөр” болгон

тэмдэглэхээр

боллоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга Чүнчонбүг мужийн захиргааны урилгаар тусгай лекц уншив.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Холбооны гишүүн болох

Чүнчонбүг мужийн захиргааны урилгаар 8 дугаар сарын 26-ны өдөр

Чүнчонбүг мужийн хөгжлийн судалгааны хүрээлэнд “Хятадын баруун

бүсийн төв Шиан хот ба Чүнчонбүг мужийн Шиан хоттой харилцах

стратеги” сэдвээр тусгай лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жилинь Хятад, Солонгос, Японы орон нутгийн хамтын ажиллагааны хуралд оролцов.

БНХАУ-ын Жилинь мужийн урилгаар Ерөнхий нарийн бичгийн дарга

Жон Жэ Вон тэргүүтэй төлөөлөгчид Хятад, Солонгос, Японы орон

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR NEWS Vol. 658

Page 9: NEAR news vol.65 (MNG)

нутгийн хамтын ажиллагааны хуралд оролцохоор 8 сарын 30-31-ний

өдрүүдэд тус мужийн Чанчүн хотод айлчлав. Ерөнхий нарийн бичгийн

дарга Жилинь мужийн захирагч Жа Чау Рянд бараалхсны дараа

Кёнсанбүг муж болон Жилинь муж хооронд найрамдалт харилцаа

тогтоох гэрээнд гарын үсэг зурах ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг

хөтөлбөрт оролцов. Мөн Хятад, Солонгос, Японы орон нутгийн хурлаар

NEAR Холбоог танилцуулахын зэрэгцээ дээрх 3 улсын хамтын

ажиллагааны талаар илтгэл тавив.

Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньси мужийн захирагчийг хүлээн авч уулзав.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 9 сарын 11-ний

өдөр БНХАУ-ын Шаньси мужийн захирагчийн орлогч Жиан Жэнийг

хүлээн авч уулзан NEAR Холбооны талаар танилцуулав. Мөн Шаньси

муж, Кёнсанбүг муж хооронд эдийн засаг, соёлын харилцааг

идэвхжүүлэх талаар санал бодол солилцов.

Шаньси мужийн Захирагчийн орлогч урьд Шэнянь хотын захирагчаар

ажиллаж байсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас Шаньси мужийн

Захирагчийн аж үйлдвэр, соёл хариуцсан орлогчоор томилогдсон юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга "Хотын ногоон хөгжил" сэдэвчилсэн хуралдаанд оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 9 дүгээр сарын 21-22-ны

өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн хотын дарга

нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаанд

оролцов. 9 дүгээр сарын 21-ний өдөр хурлын үеэр Ерөнхий нарийн

бичгийн дарга Улаанбаатар хотын захирагчийн Нийгмийн хөгжлийн

асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй уулзав. Захирагчийн орлогч

Ц.Энхцэнгэл NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгууд хооронд

харилцаа хамтын ажиллагааг явуулахад үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод

цаашид тус Холбооны хүрээнд өөр хотуудтай илүү их харилцааг

явуулахыг хүсч байна гэв. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга

Холбооны үйл ажиллагааг дэмжиж байхыг хүсэхийн зэрэгцээ 10, 11-р

сард NEAR Холбооноос зохион байгуулах олон улсын арга хэмжээний

талаар танилцуулан оролцохыг хүсэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга 9 дүгээр сарын 22-ны өдөр Холбооны

гишүүн болох Монгол улсын аймгуудын удирдлагуудтай уулзалт зохион

байгуулав. Уулзалтад Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр , Хэнтий

аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг , Өвөрхангай аймгийн Засаг

даргын орлогч М.Мөнхбаяр нар оролцов. Ерөнхий нарийн бичгийн дарга

Холбооны үйл ажиллагаанд Монгол улсын аймгууд идэвхтэй оролцож

ирснийг онцлон дурдав. Мөн Холбооны үйл ажиллагааг цаашид

сайжруулах зүйл их байна гээд удахгүй болох Ажлын хорооны хурал,

NEAR Олон улсын форумын зарыг дуулгав.Уулзалтын үеэр Говьсүмбэр

аймгийн Засаг дарга Л.Одсэр Солонгосын аль нэг орон нутагтай шууд

харилцаа тогтоох болон төрийн албан хаагчийг сургалтын хөтөлбөрт

хамруулахад тусалж дэмжихийг Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсэв.

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг аялал жуулчлалаар

дамжуулан нутгаа хөгжүүлэх бодлоготойг дурдаад аялал жуулчлалын

чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэйгээ уламжлав. Өвөрхангай аймгийн

Засаг даргын орлогч М.Мөнхбаяр аймгийн иргэдийг БНСУ-ын

эмнэлгийн байгууллагуудад зуучлахад холбогдох мэдээллээр хангаж,

туслалцаа үзүүлэхийг хүсэв.

тэргү

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн захирагчид бараалхав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Иркутск мужид болсон

Холбооны Ажлын хорооны хуралд оролцсны дараагаар 10 дугаар сарын

31-ний өдөр тус мужийн захирагч Левченко Сергейд бараалхаж, Иркутск

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.65 (MNG)

мужийн захирагчаар сонгогдсонд нь баяр хүргээд, NEAR Холбооны үйл

ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв. Мөн энэ удаагийн Ажлын

хорооны хурлыг зохиоход харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлсэнд

талархал илэрхийлээд, Холбоо байгуулагдсны 20 жилийн ой тохиох ирэх

жилд Бүгд хурал зохиох бэлтгэлийг хангах талаар хэлэлцэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Кёнсанбүг мужийн SW кластерийн төвийн нээлтэд оролцов.

10 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ

Вон Пухан хотын Технопаркт байгуулагдсан тус төвийн нээлтэд

оролцсон юм. Төвийн нээлтийн ажиллагаанд кластерийн төвийг

байгуулсан явц, төлөвлөгөөг танилцуулжээ. Тус төвийг ажлын байрыг

тогтвортойгоор бий болгох, ирээдүйн хөгжлийн шинэ хөдөлгөгчийг

эрэлхийлэн хөгжүүлэх зорилгоор байгуулжээ.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

БНХАУ-Ниншягийн хотон үндэстний ӨЗО

Хятад 2015-Арабын орнуудын үзэсгэлэн болж өнгөрлөө.

Үзэсгэлэнгийн нээлт

Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх” сэдвээр

болох тус үзэсгэлэнгийн хүрээнд форум, тусгай сэдэвчилсэн үзэсгэлэн,

уулзалт зэрэг нэмэлт арга хэмжээ болж өнгөрлөө.

Тухайлбал нээлтийн ажиллагааны дараа Йордан улстай холбогдох арга

хэмжээ болсон. Мөн Хятад-Арабын бизнес эрхлэгчдийн форум, Торгоны

зам сэдэвт онлайн форум, Хятад-Арабын эрүүл мэндийн салбарын

хамтын ажиллагааны форум, Хятад-Арабын газар тариалангийн

салбарын семинар, Хятад-Арабын аялал жуулчлалын компаниудийн

уулзалт, Хятад-Арабын технологи өвлүүлэх болон инновацийн хамтын

ажиллагааны уулзалт зэрэг 6 гол арга хэмжээнээс гадна “Онлайн

торгоны зам 2015 клауд компютинг технологи болон хэрэглээний

үзэсгэлэн”, Хятад-Арабын өндөр технологи, төхөрөөмжийн үэзсгэлэн,

Хятад-Арабын орчин үеийн газар тариалангийн үзэсгэлэн, Ниншя-

Цэцэрлэгжүүлэлт тариалалтын үзэсгэлэн, Хятад-Арабын соёл урлагийн

үзэсгэлэн тус тус болж өнгөрлөө.

4 өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн нь Хятад-Арабын орнууд

харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үндэс болов.

Япон улс- Аомори муж

Солонгос-Японы наадамд Аомори мужаас оролцов.

9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Сөүл хотноо “Солонгос, Японы

наадам 2015” болж өнгөрлөө. Солонгос, Японы найрамдал нөхөрлөл,

Гишүүн байгууллагуудын мэдээ

NEAR NEWS Vol. 6510

Page 11: NEAR news vol.65 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ

соёлын ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд 2

улсын төрөл бүрийг соёлыг таниулсан нь хүмүүсийн анхаарлыг татсан

юм. 2005 онд анхдугаар наадам болсноос хойш Аомори мужаас уг арга

хэмжээнд жил алгасахгүй оролцож байна. Энэ жил Аомори мужийн

Сгарү сямисэн хэмээх чавхдаст хөгжим ба Сгарү ардын дуу, Сгарү хуруу

гарны бүжгээс толилуулсан. Түүнээс гадна Жэжү мужтай хамтран

павилион гаргаж модон хүүхэлдэйг будах сургалт хөтөлбөр зохиосон.

Мөн Японы төлөөлөх зуны наадам болох “Аомиори Небүта” ба

“Гушюгавуара хотын Дачинэбүта”-г үзүүлэн толилуулсан. Энэ удаагийн

арга хэмжээ зочид төлөөлөгчдөд Аомори мужийн талаар өргөн ойлголт

өгсөн төдийгүй Японы соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, аялал

жуулчлалаар дамжуулан хоёр улсын харилцааг явуулахад түлхэц болов.

Япон улс-Тояама муж

2016 онд “Их долоо” Байгаль орчны яамны сайд нарын хурлыг зохион явуулна.

Тус муж 2016 онд зохиогдох голлох орнуудын дээд хэмжээний

уулзалтыг угтаж 2016 оны 5 сарын 15-16-ны өдрүүдэд Тояама мужийн

Тояама хотноо “Их долоо” Байгаль орчны яамдын сайд нарын хурлыг

зохиохоор боллоо. Тояама муж “Зүүн тэнгис(Японы тэнгис)-ийн бүсийн

байгаль орчин, эрчим хүчний манлайлагч болох зорилт тавьж Японд анх

удаа мужийн бүх нутагт гялгар уут тараахыг хориглох, нутгийн Датэяама

уулын байгалийг хамгаалах, ойжуулах, бага оврын усан цахилгаан станц

барих зэргээр сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг

явуулж ирсэн. Мөн Хятад, Солонгос, Япон, Орос 4 улс оролцох “Баруун

хойд Номхон далайг хамгаалах төлөвлөгөө(NOWPAP)-ний салбарыг

байгуулсан. 2007 онд Хятад, Солонгос, Япон 3 улсын байгаль орчны

яамны сайд нарын хурал” зохиох зэргээр олон улсын байгаль орчны

хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байна. Цаашид Японы Байгаль

орчны яамтай хамтран ирэх жилийн 5 сард зохиох “Их долоо” Байгаль

орчны яамдын сайд нарын хурлын бэлтгэлийг хангахын зэрэгцээ хуралд

оролцох дотоод гадаадын хүмүүст Тояама мужийн байгаль орчны

тэргүүний бодлогооос танилцуулах болно.

Олон улсын хурлын танхим болон хөнгөн галт тэрэг

БНСУ-Жолланам муж

Олон улсын газар тариалангийн 12-р үзэсгэлэн болж өнгөрлөө.

10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл

Жолланам мужийн Нажү хотноо “Био газар тариалан-Хүн ба байгальтай

хамтдаа” хэмээх сэдвээр шинээр гаргасан органик тариалан зэрэг

байгальд ээлтэй газар тариалангийн технологи, материал төдийгүй

нэмүү өртөг бүхий боловсруулсан, тусгай үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг

үзүүлэн гаргав. Мөн нүүрстөрөгчийн гаралт бага ногоон хөгжлийн

салбар болох газар тариаланг хөгжүүлэх боломжийг харуулан байгальд

ээлтэй газар тариалангийн аюулгүй байдал, давуу талыг өргөн таниулав.

Үзэсгэлэнгийн хүрээнд цэцэрлэгжүүлэлтийн уралдааны бүтээлийн

үзэсгэлэн, газар тариалан ба хөдөө тосгоны аялал жуулчлалын сэдэвт

гэрэл зургийн үзэсгэлэн, модны гоо заслын бүтээлийн үзэсгэлэн, газар

тариалангийн бэлгэдлийн үзэсгэлэн гарсан бөгөөд илжигний чих түүх,

органик саван хийх, мужийн дуу бүжгийн чуулгийн тоглолт, брейк

бүжгийн бүжгийн тоглолт, Ёнгуан сумын соёлын урлагийн тоглолт

болов.

БНСУ-Пусан хот

Шинэ жилийн сүлд модны соёлын 7-р наадам болно.

11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 сарын 3-ны өдрийг хүртэл

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.65 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ

Пусан хотноо зохиогдох энэхүү наадам 2009 онд анх зохиогдсноос хойш

жил бүр уламжлал болсон бөгөөд “Хорвоо ертөнцийг хайраар

гэрэлтүүлье” хэмээх сэдвээр амьдралын боломж нөхцөл тааруу иргэд,

нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслахын зэрэгцээ нутгийн ард иргэдийн

орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ жил гудамжний гэрлэн

чимэглэл, гэрэл зургийн үзэсгэлэн, соёлын тоглолт, иргэд биечлэн

оролцох хөтөлбөр зохиогдоно.

БНСУ-Инчон хот

Дэлхийн номын хот-Инчон хот 2015

Инчон хотын захиргаанаас 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдрөөс

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл номтой холбогдох үйл

ажиллагааг дэмжихэд анхаарч байна. ЮНЕСКО-гоос жил бүрийн 4

дүгээр сарын 23-ний өдрийг “Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдөр”

хэмээн зарлаж, үүнийг тэмдэглэхийн тулд 2001 онд Испани улсын

Мадрид хотоос эхлэн жил бүр 5 тивээр дэлхийн номын хотыг сонгон

шалгаруулдаг болсон. Энэ жил Инчон хот шалгарсан бөгөөд “Бүх нийтэд

номыг, номоор нэгдэх ертцөнц” хэмээх уриан дор төрөл бүрийн арга

хэмжээ явуулж байна. 2015 оны 10 дугаар сараас хойш зохиогдох голлох

арга хэмжээний товыг дор оруулав.

Арга хэмжээний нэр Агуулга

Солонгосын номын санчдийн арга хэмжээ

Хэзээ : 10.21-10.23Хаана : Сунду конвеншиа төвНомын хурал, семинар

Солонгос ба Инчоны номын соёлын үзэсгэлэн

Хэзээ : 10.30-11в29Хаана : Инчон хотын музейНомын үзэсгэлэн

Инчон-Олон улсын хүүхдийн номын анхдугаар үзэсгэлэн

Хэзээ : 11.11-11.15Хаана : Сунду конвеншиа төв30 улсын 350 компани оролцож, 400 павилион нээнэ.

Инчон хотын нэгдсэн цахим номын санг байгуулах

Хэзээ : 2016.1-4 сарИнчон хотын 6 номын сан

ОХУ-Алтайн хязгаар

Солонгос улсын Канвон мужийн төлөөлөгчид Алтайн хязгаарт айлчлав.

2015 оны 8 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд БНСУ-ын Канвон

мужийн Глобаль бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны газрын Олон

улсын харилцааны хэлтсийн дарга Ан Жин Сук тэргүүтэй төлөөлөгчид

Орос улсын Алтайн хязгаарт айлчлал хийлээ. Айлчлалын үеэр

Солонгосын төлөөлөгчид Алтайн хязгаарын захирагчийн орлогч

Виталий Снесартай уулзаж, “Канвон муж, Алтайн хязгаарын хооронд

Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарт хамтран

ажиллах тухай санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний

төлөвлөгөөг боловсруулах асуудлаар ярилцлаа.

Түүнчлэн Солонгосын төлөөлөгчид сүү боловсруулах, чацаргана

боловсруулах зэрэг томоохон үйлдвэрүүд болон бугын цусан эврийн орц

бүхий Биологийн идэвхит бүтээгдэхүүний үйлдвэр, бугын аж ахуйд

очиж, буга үржүүлэх, цусан эврийг ямар нөхцөлд хэрхэн бэлтгэж,

хадгалдгийг үзэж танилцсан байна.

Алтайн хязгаарын Бизнес-инкубатор төвд Канвон мужийн эдийн засгийн

хүчин чадал, айлчлалд оролцогч зарим компаниудын танилцуулга болж,

хоёр талын үйлдвэрлэгчид, бизнесменүүдийн хооронд ажил хэргийн

уулзалт, яриа хэлцэл хийгдэв. Энэ уулзалтанд Алтайн хязгаарын зүгээс

голчлон байгалийн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

компанийн захирлууд оролцсон байна. Мөн зөгийн бал, бугын эврэн

бүтээгдэхүүн, фито-цай, үнэртэн гэх мэт нутгийн бүтээгдэхүүний

үзэсгэлэн болов. Солонгосын тал сүү, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийн чиглэлээрх өөрсдийн амжилт ололтоо танилцуулснаас

гадна спортын бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр дэлгэн сурталчлав.

Айлчлалын үр дүнд талууд Канвон мужид фито, зөгийн бал, биологийн

идэвхит бүтээгдэхүүн гэх зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн,

байгалийн түүхий эдийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг

өргөжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн бугын эвэр боловсруулж

бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг

судалж байна.

хэ

NEAR NEWS Vol. 6512

Page 13: NEAR news vol.65 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

November2015. 11

Sunday Monday Tuesday Wednesday � ursday Friday Saturday

1 2 3 4 5 6 7

8 9 10 11 12 13 14

15 16 17 18 19 20 21

22 23 24 25 26 27 28

29 30

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

•Ангилал: Иркутск муж/ОХУ•Арга хэмжээний нэр : Олон улсын Байгаль кластер сэдэвт 2-р форум, “Кластера” венчур үзэсгэлэн•Болох хугацаа : 11.19~11.21• Болох газар : Иркутск мужХарилцах хаяг: Иркутск мужийн захиргаа, Эдийн засаг, х�гжлийн яам

•Ангилал: Красноярск хязгаар/ОХУ•Арга хэмжээний нэр : Сибирийн эрчим хүчний форум •Болох хугацаа : 11.24~11.27• Болох газар : Красноярск хот• Харилцах хаяг : www.krasfair.ruT.+7-391-22-88-611

•Ангилал: ДэгY хот/БНСУ •Арга хэмжээний нэр : Олон улсын эд анги материалйн үйлдвэрлэлийн 10-р үзэсгэлэн •Болох хугацаа : 11.25~11.28• Болох газар : ДэгY- EXCO арга хэмжээний тYв• Харилцах хаяг : Yзэсгэлэнг зохион байгуулах алба T. +82-53-384-7244

•Ангилал : ДэгY хот/БНСУ •Арга хэмжээний нэр : Олон улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн үзэсгэлэнОлон улсын автомат төхөөрөмжийн 16-р үзэсгэлэн•Болох хугацаа : 11.25~11.28• Болох газар : ДэгY- EXCO арга хэмжээний тYв• Харилцах хаяг : Yзэсгэлэн зохион байгуулах алба T. +82-53-601-5065

•Ангилал : Пусан хот/БНСУ •Арга хэмжээний нэр : 7 дахь удаагийн Пусан-Шинэ жилийн сүлд модны соёлын наадам•Болох хугацаа : 11.28~16.1.3• Болох газар : Гуанбугну• Харилцах хаяг : Пусан хотын захиргааны Соёл, урлагийн хэлтэс T.+82-51-888-5051

•Ангилал: Камчатк хязгаар/ОХУ•Арга хэмжээний нэр : ‘Өвөл 2015’ Элизовскийн бүсийн Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн•Болох хугацаа : 12 сард• Болох газар : Элизов хот• Харилцах хаяг : Элизовскийн Эдийн засаг, х�гжлийн газар www.elizovomr.ru

•Ангилал: Сахагийн БНУ/ОХУ•Арга хэмжээний нэр : 5 дахь удаагийн “Холбоо харилцаа, интернет технологи, аюулгүй байдлын үзэсгэлэн•Болох хугацаа : 11 сард• Болох газар : Якутск хот• Харилцах хаяг : Сахагийн БНУ-ын Зам тээврийн яам

• Ангилал: Сахагийн БНУ/ОХУ• Арга хэмжээний нэр : ‘Саха пром экспо-2015:уул уурхай, нефтьхий олборлолт үйлдвэрлэлийн үзэсгэлэн• Болох хугацаа : 11 сард• Болох газар : Якутск хот• Харилцах хаяг : Сахагийн БНУ-ын Сууц засварлалт, эрчим х�чний яам

•Ангилал : ЖэжY муж/БНСУ•Арга хэмжээний нэр : Смарт грийд арга хэмжээ•Болох хугацаа : 11 сард• Болох газар : ЖэжY муж• Харилцах хаяг : ЖэжY мужийн захиргааны Эрчим хYч, аж Yйлдвэрийн хэлтэсT.+82-64-710-4413

• Ангилал: Иркутск муж/ОХУ• Арга хэмжээний нэр : ”Огторгуйн дуу авиа” олон улсын орган хөгжмийн фестиваль• Болох хугацаа : 11. 4• Болох газар : Иркутск хот• Харилцах хаяг : Иркутск мужийн Соёл, архивийн яам T.+7-3952-20-30-55Email: [email protected]

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.65 (MNG)

Монгол үндэсний тоглоом наадгай

Монгол Yндэснийтоглоом наадгай -Оньсон тоглоом

Улаанбаатар хот дахь Бэлэг дурсгалын зүйлийн дэлгүүрүүдэд явуулсан судалгаагаар хамгийн их эрэлттэй байдаг бүтээгдэхүүний нэгээр оньсон тоглоом шалгарчээ.

Сэдэвт нийтлэл

Монгол үндэсний тоглоом наадгай– Оньсон тоглоом

“Хүнийг танья гэвэл нөхрийг нь, хүүхдийг шинжье гэвэл тоглоомыг нь үз” гэсэн үг байдаг. Учир

нь хүүхдийн зохион бүтээх, даван туулах, бултан зайлах, эвийг олох, анхаарал төвлөрөх, орон зайг

мэдрэх, тооцоолох, багаар ажиллах зэрэг чадвар, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан гэх мэтийн

нуугдмал давуу тал тоглоомд шингэсэн байдаг. Тиймээс тоглож буй тоглоомоор нь хүүхдийг

төвөггүй таньж болох юм.

Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадам байдгаас

одоо яг идэвхитэй тоглогдож байгаа 150-аад төрлийн тоглоом байдаг. Морь уралдуулах, Оньсон

тоглоом, Хорол, Алаг мэлхий зэрэг хөдөлгөөнт олон төрлийн тоглоомын өв соёлтой. Эдгээрээс

оюун ухаан, ур чадвар хамгийн их шаарддаг, түүнийхээ хэрээр хүнийг хөгжүүлдэг нь оньсон

тоглоом буюу оньслох ухаан юм.

Оньсон бүтээлүүд дэлхийн олон оронд байдаг ч монгол оньс тэдгээрээс хэд хэдэн давуу талтай

аж. Монгол оньс нь эх үүсвэр блох нүүдлийн соёл иргэншлийн хэв шинжээ өнөөг хүртэл хадгалж

буй. Оньсыг энгийн буюу геометрийн дүрс бүхий, урлагийн буюу сонгодог хийцтэй гэж хоёр

ангилдаг байна. Монголчууд оньсон бүтээлээ цаас эсвэл модоор туурвидаг бусад оронтой

харьцуулахад мод, алт, мөнгө, төмөр, үнэт чулуу, яс гэх мэт төрөл бүрийн материалаар сонгодог

хийц, загвартай урлагийн бүтээл урладагаараа онцгой.

Монголчууд оньслох ухаанаа хүүхдүүдийнхээ хөгжил, хүмүүжил рүү хандуулж, тэдний насны

онцлогт тохирсон оньсон тоглоом бүтээж ирсэн. Оньсон тоглоомыг

зориулалтаар нь бага нас, дунд нас, насанд хүрэгч, уралдаан

тэмцээний гэж ангилдаг аж. Хүмүүс бага насныханд

зориулсан оньсон тоглоомын оньсыг тайлахад

хамгийн амархан гэж боддог бол үнэндээ насанд

хүрэгчдийнхээс илүү хэцүү. Учир нь бага насны

хүүхдийн сэтгэх чадвар, ой тогтоолт насанд

хүрэгчдийнхээс илүү гэсэн судалгаанаас

үүдэлтэй.

Оньсон гэр. Монголчууд тооно, хаалга, ор, авдар зэрэг гэрийн бүхий л хэрэгслийг бүр айрагны бүлүүрийг хүртэл оньсолж хийсэн нь бий.

NEAR NEWS Vol. 6514

Page 15: NEAR news vol.65 (MNG)

Олон улсын оюун ухааны музей

Монгол үндэсний тоглоом наадгай

Оюун ухааны олон улсын музейд тавигдсан гадаад орны тоглоом

2 модны оньс. Харахад салгахад хялбар харагдавч төвөөс зугатах хүчний хуулиар бүтээсэн тул оньсийг нэг тийш эргүүлснээр л салгах боломжтой. Хүүхэд тоглонгоо физикийн хуулиас мэдэж авах юм. .

Өлзий хээтэй оньсон бөгж.

Онысон тоглоомын ертөнц-Оюун ухааны олон улсын музей

Оньсон тоглоом зохион бүтээгч, цуглуулагч З. Түмэн-Өлзийгийн байгуулсан

оюун ухааны олон улсын музейд нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11000

гаруй бүтээл тавигдсан байдаг. Физикийн энерци, оптикийн хууралт, тэнцвэр,

чөлөөт уналт зэрэг олон хуулиар бүтээгдсэн хэдэн зуун бүтээлүүдээс гадна алдарт

Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө бий. Мөн дэлхийн 100 гаруй орны 1000

гаруй хүүхэлдэй, илбийн 30 гаруй үзүүлбэр үзүүлдэг хэрэгсэл, 100000 долларын

бооцоотой 33 оньс гүйж байж задарч угсрагддаг 5 кг цэвэр мөнгөөр бүтээгдсэн

оньсон яст мэлхий гээд дурдаад байвал барахгүй их хосгүй бүтээлүүдийг

музейгээс үзэж болно.

Үзмэрийн ихэнх нь шинжлэх ухааны бүхий л салбарыг тоглоом наадмаар

хялбаршуулан ойлгуулсан бүтээлүүд байдаг бөгөөд үзэгчид зөвхөн үзэх биш бас

тэдгээрт хүрч, тоглож ойлгож мэдэж авдагаараар тус музей онцлог юм.

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.65 (MNG)

The Association of Northeast Asia Regional Governments

The Association of Northeast Asia Regional Governments3F Pohang Technopark, #394 Jigok-ro (#601 Jigok-dong), Namgu, Pohang City, Gyeongsangbuk-do, ROKT. +82-54-223-2384 F. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org