near news vol.68(mng)

16
News Найралт найрамдах сүм, Бээжин хот Нэг Зүүн хойд Ази- Нэг хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2016 онь ו5-6 сар 68 дахь дугаар Vol . 68 NEAR Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө Зүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ? Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбоо The Association of Northeast Asia Regional Governments

Upload: neargov

Post on 30-Jul-2016

237 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

NEAR news vol.68(MNG)

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.68(MNG)

News

Найралт найрамдах сүм, Бээжин хот

Нэг Зүүн хойд Ази- Нэг хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2016 онь5-6 ו сар 68 дахь дугаар

Vol. 68

NEAR

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээГишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Сэдэвт нийтлэл NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөөЗүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ?

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.68(MNG)

Vol. 684 6 15

NEAR News

Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

Page 3: NEAR news vol.68(MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 80 орон нутаг(73 гишүүн орон нутаг, 7 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын ө ө р ч л ө л т и й н R 2 0 з э р э г о л о н у л с ы н байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй д э л х и й н х э м ж э э н д х а р и л ц а а , х а м т ы н ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.68(MNG)

Үйл ажиллагааны тайлан: Гамшгаас сэргийлэх хорооны хурал болж өнгөрлөө.

2016 оны 3 сарын 7-10-ны өдрүүдэд Япон улсын Хёго мужийн Кобэ хотод Гамшгаас сэргийлэх хорооны хурал болж өнгөрлөө. Хуралд Зүүн хойд Азийн 3 орны 17 орон нутгийн 32 төлөөлөгч оролцлоо.

Гамшгаас сэргийлэх хороо 2002 оноос хойш жил бүр хурал арга хэмжээ зохион явуулж буй бөгөөд Холбооны гишүүн орон нутгуудын гамшиг, онцгой байдлын чиглэлийн албан хаагч, мэргэжилтнүүдийн гамшгаас сэргийлэх чадварыг сайжруулж, бүсийн гамшгаас үүдэн гарах хохирлыг

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын удирдлагууд Япон улсын мужуудын

удирдлагуудтай уулзалт хийв.

3 сарын 10-ны өдөр Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Холбооны гишүүн болох Япон улсын Хёго, Шиманэ, Тояама мужуудын удирдлагуудтай уулзалт хийв. Уг уулзалтаар Холбооны Бүгд хуралд дэвшүүлэх асуудалтай холбогдуулан санал бодол солилцов. Тухайлбал гишүүний татварын журам нэвтрүүлэх, залуучуудын соёлын хөтөлбөр зохиох талаар санал бодол солилцов. Японы талаас Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллаж буй япон төрийн албан хаагчийн ажлын орчин нөхцлийг сайжруулах талаар хүссэн бөгөөд гишүүний татварын журмын тухайд татварын зарцуулалтыг ил тод болгох, журмын агуулгыг тодорхой болгох болон залуучуудын соёлын хөтөлбөр зохион явуулах аргын талаар хэлэлцэв.

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Кёнсанбүг мужийн захиргааны шинэ ордны

нээлтэнд оролцов.

3 дугаар сарын 10-ны өдөр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Кёнсанбүг мужийн захиргааны шинэ ордны нээлтэнд оролцов. Тус мужийн Андун хотод орших захиргааны шинэ ордны өмнөх талбайд болсон ордны нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ тэргүүтэй дотоод гадаадын арван мянга гаруй зочид оролцож баяр хүргэв.

Энэ өдөр Андун хотын Гранд зочид буудалд болсон БНСУ дахь гадаадын дипломат албаны төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна Кёнсанбүг мужийн захирагчийн орлогч, мөн тус мужийн Олон улсын харилцааны зөвлөх элчин сайд, “Шинэ тосгон” хөдөлгөөнийг дэлхийд таниулах сангийн

багасгахад хувь нэмэр оруулах зорилготой.Гамшгаас сэргийлэх хороог ажиллуулдаг Хёго мужийн хувьд 1995

онд хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн туршлага сургамжид үндэслэн гамшгаас сэргийлэх арга замыг боловсруулж, гамшгийн эсрэг байгууламж барих, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж ирсэн. Гамшгаас сэргийлэх хорооны хурлаар гамшиг, онцгой байдлын чиглэлийн олон улсын байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хуралд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байгууламж, байгууллагаар явж танилцан туршлага судлав.

захирал, БНСУ-д суугаа гадаадын 21 улсын элчин сайд зэрэг 40 гаруй хүн оролцжээ.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Сычуан, Хубэй мужуудад айлчлав.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Холбоонд гишүүн элсүүлэх болон тус газраас зохион байгуулах гол арга хэмжээний талаар танилцуулахаар БНХАУ-ын Сычуан, Хубэй мужуудад айлчлав.

3-р сарын 23-ны өдөр БНСУ-аас Вүхан хотод суугаа Ерөнхий консул Жон Жэ Намтай уулзан тус консулын тойрогт багтах Жаньши муж Холбоонд гишүүнээр элсээгүй бөгөөд гишүүнээр элсэхэд нь тусалж дэмжихийг хүсэв. Хариуд нь Жон Жэ Нам консул “Тус Холбоогоор дамжуулан Зүүн хойд орон нутгуудтай идэвхтэй харилцахад хичээх болно” гэв.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Хубэй мужийн захиргааны Гадаад харилцааны газарт айлчлан Холбооны арга хэмжээг танилцуулж, гишүүний татвар төлөх журмын талаар тайлбарлав. Тэрээр Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал, Бүгд хурал, Олон улсын форум зэрэг энэ жил болох арга хэмжээнд оролцохыг хүсэв. Хариуд нь Хубэй мужийн захиргааны Гадаад харилцааны газрын орлогч дарга Пен Ши Гүо “Хубэй мужийн Вүхан хот Хятад улсад боловсролын түвшинээр 3-рт ордог тул Холбоогоор дамжуулан гадаадын орон нутгуудын ахлах, их дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтооход Холбооны зүгээс голлох үүрэг гүйцэтгэн холбож өгнө гэдэгт найдаж байна” гэв.

3 сарын 24-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Сычуан мужид айлчлан Холбооны талаар танилцуулж тус мужийг гишүүнээр элсэхийг хүсэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “NEAR Холбоогоор дамжуулан Монгол, Орос, Солонгос, Хятад, Японы орон нутгуудтай

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа & Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR NEWS Vol. 684

Page 5: NEAR news vol.68(MNG)

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

харилцаа хамтын ажиллагаа тогтоож харилцан хөгжих боломжтой”-г дурдаад Сычуан мужийг Холбоонд гишүүнээр элсэхийг санал болгов.

Хариуд нь Сычуан мужийн захиргааны Гадаад харилцааны газрын орлогч дарга Жан Тао “Ажиглагчаар Холбооны төрөл бүрийн арга хэмжээнд оролцож үзээд гишүүнээр элсэх талаар судлах болно. 9 сард болох Бүгд хуралд оролцохыг хүсч байна” гэж нааштайгаар хүлээн авав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ази Номхон далайн бүсийн дээд хэмжээний анхдугаар

хуралд оролцов.

3 сарын 30-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Ази Номхон далайн бүсийн дээд хэмжээний 1-р хуралд оролцов. БНСУ-ын Гадаад харилцааны яам, НҮБ-ийн Ази Номхон далайн эдийн засаг, нийгэмлэгийн хорооноос хамтран зохион байгуулсан уг хурал Инчон хотноо болж өнгөрлөө.

Ази Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг хэлэлцэх зорилготой уг хуралд улс орнуудын сангийн яамны сайд, төв банкны захирал зэрэг 20 гаруй орны өндөр албан тушаалтан, олон улсын байгууллага, сургууль боловсролын газрын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон хуралд оролцогчидтой тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн захиргаад хоорондын хамтын ажиллагаа, үүргийн талаар хэлэлцэв. Мөн олон улсын хөгжлийн банк зэрэг байгууллагад NEAR Холбооны талаар танилцуулав.

НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн хорооноос Ази Номхон далайн бүсийг хамрах Засгийн газар хоорондын байгууллагын хувьд бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хамтын ажиллагааны тулд гол үүрэг гүйцэтгэж байна. NEAR Холбооны гишүүн 6 улс бүгд тус хорооны гишүүн улс юм.

2016 онд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллах гадаадын албан хаагчдийг танилцуулж

байна.

Холбооны Хэрэг эрхлэх газарт 1-2 жилийн хугацаатайгаар төлөөлөгчөөр ажиллах гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдийг танилцуулж байна.

Гү Ан Ча/NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт Хятад улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгч (Утас : +82-54-223-2326)

Ц. Байгалмаа/NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгч (Утас : +82-54-223-2327)

Харада Норихиса/ NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт Япон улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгч (Утас : +82-54-223-2386)

Иргит Валерий/NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгч (Утас : +82-54-223-2325)

БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы Улс төрийн хэлэлцээрийн хурлын дэд

тэргүүлэгч тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.

4 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы Улс төрийн хэлэлцээрийн хурлын дэд тэргүүлэгч Ли Шү Фен тэргүүтэй зочид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон зочдыг хүлээж авч уулзахдаа “Тус Холбооны Хэрэг эрхлэх газарт хүрэлцэн ирсэн явдалд болон Ниншягийн хотон

үндэстний ӨЗО 2000 онд Холбоонд гишүүнээр элссэнээс хойш Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье” гэв. Хариуд нь Ли Шү Фен дарга “NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн орон нутгуудтай харилцахад тус нэмэртэй, дөхөм байдаг болон удахгүй болох Бүгд хурал, Олон улсын форумд ч холбогдох хүмүүсээ оролцуулах болно” гэв. Мөн тэрээр “Ниншягийн нутгийн онцлох бүтээгдэхүүн болох гоучи хэмээх жимсгэнэ, вино зэргийг NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азид сурталчлан эскпортлохыг хүсч байна” гэв.

Ниншягийн хотон үндэстний ӨЗО нь 2000 онд болсон Холбооны 3-р Бүгд хурлаар гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй харилцаатай байгаа бөгөөд 2012 онд Холбооны 9-р Бүгд хурлыг амжилттай зохион байгуулж байсан билээ.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Шанхай, Анхүй мужуудад айлчлав.

4 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Анхүй мужид айлчилж, тус мужийн захиргааны Гадаад харилцааны хэлтсийн дарга Вуан Шинтэй уулзан Холбооны талаар танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар дурдах явцдаа Анхүй мужийг Холбоонд гишүүнээр элсч Зүүн хойд Азийн орнуудтай идэвхитэй харилцахыг хүсэв.

Хариуд нь Вуан Шин дарга “Тус Холбоогоор дамжуулан хөрш зэргэлдээ орнуудын орон нутгуудтай харилцах боломж байна гэж үзэж байна. Холбоонд гишүүнээр элсэх болон Холбооны хурал үйл ажиллагаанд идэвхтэй оролцох талаар хичээн ажиллах болно” гэв.

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.68(MNG)

болон Жожан мужийн аялал жуулчлалын нийгэмлэг хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэргээр аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэхэд ч анхаарч байна.

1. Жожан мужийн ахлах сургуулийн 100 сурагч Фүкүй мужид айлчлав.

2. Аялал жуулчлалын харилцааны хурал

3. Уран бичлэгийн сургалт

Киото муж- Япон улс

“Киото-Ухаалаг хот” Экспо болно.

2016 оны 6 сарын 1-3ны өдрүүдэд Киото хот болон Кансай шинжлэх ухааны хотод “Киото-Ухаалаг хот” экспо болно.

6 сарын 1-ний өдөр болох олон улсын симпозиумийг нээж ‘TED(Technology Entertainment Design) буюу даян дэлхийд санаагаа хуваалцах арга хэмжээнд илтгэл тавьж байсан Венкатраман илтгэл тавих ба дэлхийн дэвшилтэт салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэг тавьж оролцох юм.

6 сарын 2-3-ны өдрүүдэд “Ухаалаг хот-Кэйханна(Киото, Осака, Нара хотуудын товчилсон нэр)-д” хэмээх хуралд ухаалаг хоттой холбогдох дотоод гадаадын компани, байгууллагын төлөөлөл оролцохоос гадна бизнесийн салбарынхан уулзах боломжтой.

Амьдрал, соёлын чанарыг сайжруулах, нийгмийн аюулгүй байдал, эдийн

Хэнан муж- БНХАУ

Жөнжөү 2016-Олон улсын аялал жуулчлалын хотуудын захирагч нарын форум болно.

Хятадын Аялал жуулчлалын газар, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Хэнан мужийн Ардын засгаас хамтран зохион байгуулж, Дэлхийн аялал жуулчлалын салбарын удирдах зөвлөл, Ази Номхон далайн аялал жуулчлалын нийгэмлэгээс дэмжих “Жөнжөү 2016-Олон улсын аялал жуулчлалын хотуудын захирагч нарын форум 5 сарын 24-нөөс 26-ны өдрийг хүртэл Хэнан мужийн Жөнжөү хотноо болно. Энэ удаагийн форумыг “Аялал жуулчлалаар хотуудыг холбох нь” сэдвээр зохион явуулахаас гадна “Олон улсын аялал жуулчлалын хотуудын шоу” зэрэг нэмэлт арга хэмжээг зохион байгуулна.

Тус форумыг 2008 оноос 2014 он хүртэл нийт 4 удаа амжилттай зохион байгуулж байсан. Одоогоор олон улсын аялал жуулчлалын салбарт их ирээдүйтэй арга хэмжээ болсон бөгөөд гадаадын аялал жуулчлалын компани, хотуудын хооронд харилцах боломжийг нээж буйн хувьд дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Уг арга хэмжээг аялал жуулчлалын салбар болон дэлхийн аялал жуулчлалын хотууд өндөр үнэлдэг.

Нөгөөтэйгүүр дэлхийн аялал жуулчлалын салбарт чухал байр суурь эзлэх Хятадын аялал жуулчлалын салбар Хятадын Засгийн газрын удирдлага дор үсрэнгүй хөгжсөн бөгөөд иргэдийн эдийн засгийг авч явах стратегийн чухал салбар болсон. Одоо Хятад улс дэлхийд олон улсын аялал жуулчлалын 3 дахь том улс болсон бөгөөд дэлхийн хамгийн том аялал жуулчлалын экспортлогч улс болсон. Түүнээс гадна дэлхийд хамгийн том дотоодын аялал жуулчлалын зах зээлтэй.

Хэнан муж дээрх форумыг зохион байгуулагчийн нэгийн хувьд Хятадын төвийн бүсийн аялал жуулчлалын чухал бүс, аялал жуулчлал экспортлогч хийгээд Хятадын эдийн засаг, соёл аялал жуулчлал болон “1х1” хэмээх хөгжлийн төлөвлөгөөний чухал хотын хувьд дотоод, гадаадыг холбогч гүүрийн үүрэг гүйцэтгэж байна.

Фүкүй муж- Япон улс

Фүкүй муж ба Жожан муж хоорондын харилцааг идэвхжүүлнэ.

Япон улсын Фүкүй муж ба БНХАУ-ын Жожан муж 1993 оны 10 сард нөхөрлөлт харилцаа тогтоожээ. 2014 оны 2 дугаар сард Фүкүй мужийн захирагч Жожан мужид айлчлахад талууд залуучууд, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон аж. Үүний дагуу өнгөрсөн жилээс 2 мужийн бага, дунд сургуулийн сурагчдийн уран бичлэгийн харилцааг эхлүүлж, Фүкүй мужийн дунд сургуулийн сурагчдийг Жожан мужид илгээн ширээний теннис, агаарын теннис, шавар урлал, спорт, соёлын харилцааг явуулжээ. Түүнээс гадна өнгөрсөн жилийн 12 дугаар сард Жожан мужийн 6 ахлах сургуулийн 100 гаруй сурагч Фүкүй мужид айлчлан мужийн ахлах сургуулийн хичээлд оролцож, япон айлд байрлах хөтөлбөрт оролцсон байна. Мөн өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Жожан мужийн захиргааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Фүкүй мужид айлчлах үеэр Фүкүй мужийн аялал жуулчлалын холбоо

Гишүүн байгууллагуудын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

NEAR NEWS Vol. 686

Page 7: NEAR news vol.68(MNG)

Кёнги муж- БНСУ

Кёнги 2016-Олон улсын завьны үзэсгэлэн болно.

2015 оны 8 дахь удаагийн Кёнги-Олон улсын завьны үзэсгэлэн амжилттай болж өнгөрсөн бөгөөд гадаадын холбогдох салбарын мэргэжилтнүүд Азийн 3 том завьны үзэсгэлэнгийн нэг гэж үздэг. Энэ жил ээлжит үзэсгэлэн 5 дугаар сарын 19-ний өдрөөс 4 өдрийн хугацаатай болно. Мөн энэ удаад завиар загасчлах төрлийг оруулсан байна. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг дор хавсаргав.

Цаг 10:00 ~ 17:00 (16:00 цаг хүртэл орно)

Хаана KINTEX танхимын 1-р үзэсгэлэнгийн 3,4,5-р заалКимпу Арамарина

Зохион байгуулагч Кёнги мужийн захиргаа, Далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн яам

Удирдан хариуцсан KINTEX, KOTRA/Солонгосын худалдааны агентлаг

АгуулгаЗавь, завьны системДалайн тоног төхөөрөмж, чимэглэлУсан спортын тоног төхөөрөмж, үйлчилгээ гм

Мэдэхэд илүүдэхгүйГоо сайхны мэс засал хийлгэсэн гадаадын иргэдэд НӨАТ

буцаан олгоно. БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас 4 дүгээр сарын 1-ний

өдрөөс эхлэн гадаадын үйлчлүүлэгч гоо сайхны мэс засал хийлгэсэн тохиолдолд НӨАТ буцаан олгоно гэж зарлав. Ердийн мэс заслын тасаг, дотрын тасагт эмчлүүлэхэд НӨАТ буцаан олгодог бол гоо сайхны мэс засал хийлгэхэд нөат ногдуулдаг байсныг халж, буцаан олгодог болж байгаа юм.

Нөат буцаан олгох эмнэлгүүдийн нэрсийн жагсаалтыг (www.medicalkorea.or.kr) сайтад тавьсан байгаа бөгөөд Эрүүл мэнд, халамжийн яамнаас гадаадын иргэдэд үйлчилдэг эмнэлгүүд НӨАТ буцаан олгох үйл ажиллагаанд оролцохыг уриалж, НӨАТ буцаан олгох эмнэлгүүдэд гадаадын үйлчлүүлэгчдийг татахад урамшуулан дэмжихээр төлөвлөж байна. Нөат буцаан олгох тогтолцоог энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд явуулах ба үр дүнг нь харгалзан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

засаг, нийгмийн тогтвортой хөгжил зэрэг чухал асуудлыг голчлон ухаалаг хотын хүрээнд санал гарган, шинээр хийж болох бизнесийн талаар хэлэлцэнэ.

Кёнсанбүг муж- БНСУ “Хумигут” далайн эргийн замыг нээв.

БНСУ-ын хамгийн зүүн хязгаар болох Хумигутд далайн эргээр зугаалахад зориулсан явган хүний зам нээгдлээ. Солонгосын хойгийн хамгийн зүүн хэсэг гэдгээр бэлгэдэл, далайн аялал жуулчлалын нөөцөт газар болох “Хумигут”-д далайн эргээр аялах замыг нээжээ. Энэ зам нь Солонгосын хойгийн газрын зургийг барын хэлбэртэй гэж бодоход барын сүүл хэсэгт далайн эрэгт 58км үргэлжлэх зам юм. Явган аялалын зам нээгдсэнээр хавцал, далайн давалгаанаас үүдэн ойртож очих боломжгүй байсан Пухан хотын Дунхэ багийн Ибамни Сонбаүгээс Масанни хүртэл 700 метр явж үзэх юм. Пухан хотын захиргааны Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга “Урьд нь далайн эргээр аялах нөхцөл бүрдээгүй байсан бол хурдны галт тэрэг болон Үльсан-Пуханы чиглэлийн хурдны авто зам нээгдсэнээр олон жуулчид Хумигутд ирнэ гэж найдаж байна” гэв.

Кёнсанбүг муж- БНСУ

13 дахь удаагийн Пухан-Олон улсын салют шоу наадам болно.

Пухан хотыг домогт “Гал ба гэрлийн хот” гэдэг. 2000 гаруй жилийн өмнө Солонгосын эртний Шилла улсын үед нар сарны бэлгэдэл болох Ёнуран ба Сэунёгийн домогт гардаг тэнгэр газар үүсэх үеийн гэрлийг Пухан хотын гэрлийн эхлэл гэж үзлэг. Пухан хотын зуны арга хэмжээ болох “Пухан-Олон улсын салют шоу наадам” энэ жил 13 дахь удаагаа болох ба 7 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл Ёнылдэ далайн эрэгт болно.

Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.68(MNG)

May2016. 5

June2016. 6

• Ангилал : Инчон хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Инчон-Дэлхийн инлайны аварга шалгаруулах тэмцээн

• Хэзээ : 5.15• Хаана : Инчон Сунду хот• Харилцах утас : Соёл, аялал жуулчлал, биеийн тамирын газрын Биеийн тамирын хөгжлийн хэлтэс(T)+82-32-440-4074

• Ангилал : Инчон хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Дэлхийн аэробикийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн

• Хэзээ : 6.13~6.19• Хаана : Намдун биеийн тамирын ордон• Харилцах утас : Соёл, аялал жуулчлал, биеийн тамирын газрын Биеийн тамирын хөгжлийн хэлтэс(T) +82-32-440-4074

• Ангилал : Хэнан муж/БНХАУ• Арга хэмжээний нэр : Жанжөү 2016-Олон улсын аялал жуулчлалын хотуудын захирагч нарын форум

• Хэзээ : 5.24~5.26• Хаана : Жанжөү хот• Харилцах утас : Хэнан мужийн Аялал жуулчлалын газар (T) +86-371-65506790Хэнан мужийн захиргааны Гадаад харилцааны хэлтэс (T) +86-371-69068089 (F)+86-371-69068089

1 2 3

8 9 10

15 16 17

22

29

23

30

24

31

Sunday Monday Tuesday

5 6 7

12 13 14

19

26

20

27

21

28

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 688

Page 9: NEAR news vol.68(MNG)

• Ангилал : Жолланам муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Дэлхийн байгальд ээлтэй дизайны үзэсгэлэн 2016

• Хэзээ : 5.5~5.29• Хаана : Жолланам мужийн Газар тариалан технологийн төвийн орчимд

• Харилцах утас : Жолланам мужийн захиргааны Олон улс, худалдааны хэлтэс(T) +82-61-286-2421

• Ангилал : Дэгү хот/БНСУ• Арга хэмжээний нэр : “Өнгөт Дэгү 2016” фестиваль

• Хэзээ : 5.7~5.8• Хаана : Дэгү хот• Харилцах утас : Дэгү хотын соёлын сан(T) +82-53-422-0996www.cdf.or.kr/kor/

• Ангилал : Киото муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Киото-Ухаалаг хот экспо 2016

• Хэзээ : 6.1~6.3• Хаана : Киото хот• Харилцах утас : Киото мужийн Соёл, эрдэм шинжилгээ судалгааны хэлтэс(T) +81-75-414-5194

• Ангилал : Хэйлонжан муж/БНХАУ• Арга хэмжээний нэр : Харбин-Олон улсын худалдааны 27 дахь удаагийн үзэсгэлэн

• Хэзээ : 6.15~6.19• Хаана : Харбин хот• Харилцах утас : Хэйлонжан мужийн Гадаад харилцааны хэлтэс(T) +86-451-53638943(F) +86-451-53607553

• Ангилал : Красноярск хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : Ази Номхон далайн олон улсын хөгжмийн 5 дахь удаагийн фестиваль

• Хэзээ : 6.23~6.29• Хаана : Красноярск хот• Харилцах утас : Красноярск хязгаарын Соёлын яам (T) +7 (391) 249-34-84(E) [email protected]

[email protected]

• Ангилал : Хакасын БНУ/ОХУ• Арга хэмжээний нэр : Олон улсын соёл аялал жуулчлалын форум”Сахагийн соёлын хөгжил, нөөц, түүх соёлын өв Siber-Il’

• Хэзээ : 6.30~7.3• Хаана : Хакасын БНУ• Харилцах утас : Хакасын БНУ-ын Засгийн газар

• Ангилал : Улаанбаатар хот• Арга хэмжээний нэр : Улаанбаатар-Олон улсын аялал жуулчлалын экспо

• Хэзээ : 6.4~6.5• Хаана : Улаанбаатар хот• Харилцах утас : Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газар(T) +976-70128687

• Ангилал : Кёнги муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Компьютер тоглоомын үзэсгэлэн

• Хэзээ : 5.19~5.22• Хаана : Кёнги муж Kintex төв• Харилцах утас : Кёнги мужийн захиргааны Дипломат харилцаа бодлогын хэлтэс(T) +82-31-8008-2198

• Ангилал : Кёнги муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Кёнги-Олон улсын завьны шоу

• Хэзээ : 5.19~5.22• Хаана : Гуяан хот, Кёнги муж• Харилцах утас : Кёнги мужийн захиргааны Дипломат харилцаа бодлогын хэлтэс(T) +82-31-8008-2198

• Ангилал : Приморийн хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : Ази Номхон далайн

аялал жуулчлалын 2 дахь удаагийн форум, Ази Номхон далайн олон улсын аялал жуулчлалын 20 дахь удаагийн үзэсгэлэн

• Хэзээ : 5.18~5.22• Хаана : Владивосток хот• Харилцах утас : Приморийн хязгаарын Аялал жуулчлалын газар(Т) +7 423 240 08 16 (Т) +7 432 240 23 21 [email protected]

Wednesday Thursday Friday Saturday

4 5 6 7

11 12 13 14

18 19 20 21

25

26

27 28

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

1 2 3 4

8 9 10 11

15 16 17 18

22

29

23

24

30

25

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.68(MNG)

4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Пухан хотноо болж өнгөрсөн уг хуралд Монгол, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг 5 улсын 36 орон нутгийн 80 гаруй төлөөлөгч оролцлоо.Холбооны гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчид нэг дор цуглан Холбооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутаг хоорондын хүмүүсийн харилцаа тогтоох зорилгоор 2006 оноос эхлэн зохион байгуулах болсон бөгөөд энэ жил 11 дэх удаа зохион байгуулж өнгөрсөн 10 жилийн хугацаанд 800 гаруй хүн уг хуралд оролцжээ.

Хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайланг тавьсан. Мөн орон нутгуудаас өөрийн нутагт болох гол арга хэмжээний талаар танилцуулсан. Холбооны дотоод асуудал болох гишүүний татвар төлөх журам нэвтрүүлэх, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, мэргэжилтнүүд санал бодлоо солилцов.

● Холбооны Хэрэг эрхлэх газрын ажлын тайлан NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас 2015 оны ажлын тайлан болон 2016 онд

хийх ажлын талаар танилцуулсан. 2016 онд Холбооны 11-р Бүгд хурал, NEAR-Олон улсын форум, Зүүн хойд Азийн залуучуудын манлайлал форум, Хүүхэд залуучуудын эссэ бичлэгийн 4-р уралдаан зэргийг зохион явуулах талаар танилцуулж, гишүүн орон нутгуудын зүгээс идэвхтэй дэмжиж оролцохыг уриалав.

Дараагаар нь салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хийсэн ажлын явцыг тайлагнав. Холбооны Хэрэг эрхлэх газраас салбар хороодын дунд явуулсан судалгааны үр дүн, салбар хороодыг цаашид үйл ажиллагааг нь хэвээр явуулах болон хороог өөр орон нутагт шилжүүлэх талаар зохицуулалт хийхээр болсон бөгөөд энэ жилийн Бүгд хурлаас өмнө дээрх ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

болж өнгөрсөн36 орон нутгийнХолбооныХолбооныхарилцаабөгөөд энэ800 гаруй хүн

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилж, үг хэлэв

ОХУ-аас БНСУ-ын Пусан хотод Ерөнхий консул үг хэлэв

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралд оролцогчид

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө Сэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 6810

Page 11: NEAR news vol.68(MNG)

● Гишүүн орон нутгуудын арга хэмжээний танилцуулга Япон улсын Тояама мужаас Байгаль орчны салбар хорооны үйл ажиллагааны тайланг тавьж Зүүн

хойд Азийн бүсийн байгаль орчинтой танилцах хөтөлбөр, байгаль орчны постерийн үзэсгэлэн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан. Хёго мужаас

Гамшгаас сэргийлэх хорооны үйл ажиллагааны тайлан болон дараагийн хурал зохиох төлөвлөгөөг танилцуулсан. Шиманэ муж 7 сарын 31-ний

өдрөөс 8 сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгуулах Боловсрол, соёлын харилцааны хорооны хөтөлбөрийг танилцуулсан.

БНСУ-ын Дэжон хотоос хэрэгжүүлж буй гол ажил бодлогын талаар, Жолланам мужаас 5 сарын 5-ны өдрөөс 29-ний

өдрийг хүртэл болох “Дэлхийн байгальд ээлтэй дизайны үзэсгэлэн”-гийн талаар танилцуулсан.

Төгсгөлд нь ОХУ-ын Иркутск мужаас Иркутск мужийн талаар танилцуулж, 9 дүгээр сард

болох Холбооны Бүгд хуралд гишүүн орон нутгуудыг өргөнөөр оролцохыг хүсэв.

● NEAR Холбооны гишүүний татвар төлөх журам нэвтрүүлэх болон Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг

Энэ удаагийн хуралд Ажлын хэсгийн хорооны 10-р хуралд төслийн санал оруулж байсан “Гишүүний татвар төлөх журам” болон Холбооны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахтай холбогдуулан гишүүн орон нутгуудын мэргэжилтнүүдийн саналыг сонсох үүднээс хэлэлцүүлэг явуулсан. Эхлээд гишүүний татвар төлөх журам нэвтрүүлэх тухайд Япон улсын орон нутгууд “Гишүүний татвар төлөх журам нэвтрүүлэхийг дэмжиж байгаа ч гишүүний татварын зарцуулалтын талаар тодорхой заалт оруулах шаардлагатай” гэж үзсэн. Монгол, Хятад, Оросын орон нутгуудаас гишүүний татвар төлөх журмыг дэмжсэн бөгөөд гишүүний татвар ялгавартай ногдуулах асуудлыг онцлон ярьсан.

Холбооны Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тухайд орон нутгуудын дийлэнхи нь сурвалжлагч гишүүн, ажиглагч статусын ангилал онцын ялгаагүй, гишүүний татвар төлөх үүрэг ч хүлээхгүй байна. Одоо Холбоог сурвалжлагч гишүүнээр өргөтгөх нь цаг хугацааны үед эрт байна гэсэн байр суурьтай байв.

Холбооны Хэрэг эрхлэх газраас хэлэлцүүлгээр гарсан орон нутгуудын санал бодлыг гишүүний татвар төлөх журам болон Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах заалтад тусган агуулгыг дахин зассаны дараа гишүүн орон нутгуудад тайлагнахаар болов.

● Соёл, аж үйлдвэртэй танилцах аялал Хурлын дараа зочид дэлхийд нэртэй “Поско” төмөрлөгийн

үйлдвэртэй танилцсан. Пухан хотод байрлаж буй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав. Түүнээс гадна ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй Кёнжү хотын Яндун тосгонд зочилж, солонгосын түүхт тосгоны аж амьдрал, уламжлалт соёлтой танилцав.

үзэсгэлэн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан. Хёго мужаас Гамшгаас сэргийлэх хорооны үйл ажиллагааны тайлан болон дараагийн

хурал зохиох төлөвлөгөөг танилцуулсан. Шиманэ муж 7 сарын 31-ний өдрөөс 8 сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгуулах Боловсрол,

соёлын харилцааны хорооны хөтөлбөрийг танилцуулсан.БНСУ-ын Дэжон хотоос хэрэгжүүлж буй гол ажил бодлогын

Жолланам мужийн захиргааны төлөөлөгч илтгэл тавив

Иркутск мужийн захиргааны төлөөлөгч илтгэл тавив

Холбооны Хэрэг эрхлэх газарт хурлын төлөөлөгчид айлчлав

Япон улсын Шиманэ мужийн захиргааны

төлөөлөгч илтгэл тавив

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө

Хэлэлцүүлэг 1-р хэсэг

Хэлэлцүүлэг 2-р хэсэг

Оройн хүндэтгэлийн хүлээн авалт

Кёнжү хот дахь Яндун тосгонд айлчлав

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.68(MNG)

Зүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ?Хятад, Япон, Солонгос орнуудын хуримлах ёсон

Хятад хурим

Хятад улс том газар нутагтай, олон үндэстэн ястнаас бүрддэгийн хувьд нутаг бүрийн хуримлах ёс заншил өөр байдаг. Иймд хятад хүмүүсийн нийтлэг хуримын ёс заншилаас танилцуулья.

Хятад хүн амьдралдаа төрөх, үхэх, хурим хийхийг амьдралын хамгийн 3 чухал зүйлд тооцдог. Тийм ч учраас хурим нь тэдний соёлд чухал байр суурь эзэлнэ.

1. Улаан өнгө мөнхөд чухал өнгөХятад үндэсний уламжлалт хуримын ёсоор бол сүйт бүсгүй, сүйт залуугийн

хуримын хувцаснаас эхлээд гутал, хуримын эд зүйл, чимэглэлд улаан өнгө давамгайлдаг. Барууны соёлын нөлөө хятад хуриманд нөлөөлж байгаа ч улаан өнгө бол хуримын ёслолд мөнхөд чухал өнгө байна. Энэ нь эртнээс хятадад улаан өнгө аз жаргал, баян чинээлгийн бэлгэдэл болж байсантай холбоотой юм.

Хүний амьдралын хамгийн жаргалтай, дурсамжтай, нандин мөч бол хурим юм. Хуримын ёслолд гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд цугларч хуримлагч хосуудад баяр хүргэх нь аль ч цаг үед хувиран өөрчлөгдөөгүй бол хуримын ёслол, зан үйл цаг үеээ дагаад өөрчлөгдсөөр ирсэн. Улс орон бүрийн хуримын ёслол харилцан адилгүй байдаг. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Холбооны гишүүн орнууд болох Солонгос, Хятад, Японы хуримын ёс заншлаас танилцуулж байна.

Хятад

Зүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ?

NEAR NEWS Vol. 6812

Page 13: NEAR news vol.68(MNG)

Япон хурим

1. Мөнгө бэлэглэхЯпонд хуримлаж буй хосуудад мөнгө бэлэглэх нь их үнэ цэнэтэй бэлэг болдог. Хуримлагч

хосуудад хэр ойр дотны хүмүүсээс хамаарч мөнгөний хэмжээ харилцан адилгүй байдаг.

Гэр бүл,төрөл төрөгсөд Найз нөхөд, хамт олон20 настнууд: 3000-50 000 иен (300-500 доллар буюу 0.3-0.5 сая вон)30~40 настнууд : 50000-100000 иен (500 доллар, 0.5~1 сая вон)50 настнууд : 70000~100000 иен (700~1000 доллар, 0.7~1 сая вон)

Дунджаар: 30000 иен (300доллар , 0.3 сая вон )Хэрвээ оролцохгүй бол:10000~20000 иен (100-200 доллар, 1~0.2 сая вон)

Гэр бүл төрөл төрөгсдийн бэлэглэх мөнгө их байдгийн шалтгаан нь 1 хүний хоолонд дунджаар 20000 иен (200 доллар, 0,2 сая вон) зарцуулдагтай холбоотой ба бэлгийн хэмжээ ойролцоогоор 10000 иен (100 доллар, 0,1 сая вон ) байдаг.

Мөн хуримлаж буй хосуудын байр, унааны зардлын зарим хэсэгт зарцуулах тохиолдол байдаг. Тийм учраас хуримлагч хосууд аль болох таагүй байдалд орохоос зайлсхийж хамгийн ойр дотны хүмүүсийг хуримандаа урьдаг.

Тиймээс ч Хятадад цагаан өнгийн хуримын даашинзнаас илүүтэй улаан өнгийн даашинзыг залуу хос илүү сонирхдог.

2. Хуримын машины цуваа сүртэйХятадад хуримлах ёслол болох өдөр сүйт залуу сүйт

бүсгүйн гэрт очиж, түүнийг зочдын хамт хуримын ордон руу дагуулж явдаг заншилтай. Хуримын ордон руу зүглэх зочдын машины цуваа маш сүртэй харагддаг. Амьдралын хамгийн чухал үйл явдал тул хуримын ёслолыг нүсэр хийхийн тулд найзуудынхаа машинуудыг дайчлах юмуу машин түрээслэдэг. Машины цуваан дунд өндөр үнэтэй гадаадын үйлдвэрийн машин ялгарч харагддаг. Нийгмийн давхарга, эдийн засгийн чадвараас шалтгаалан машины загвар, төрөл, тоо харилцан адилгүй байдаг.

3. Хуримын арга хэмжээг зочид буудалд зохион байгуулдаг

Хуримын ёслол болон найрыг зочид буудалд зохион байгуулдаг. Хятадад зочид буудлыг бараг нэг жилийн өмнөөс захиалдаг. Хуримаа хийж буй хосуудын ах дүү, хамаатан садан, найз нөхөд баяр хүргэж мөнгө бэлэглэдэг бөгөөд мөнгөний дугтуй нь ч улаан өнгөтэй байдаг. Зочдын ширээнд архи, тамхи, ундаа, хачир, хуримын чихэр тавьдаг. Ирсэн нийт зочдод өгдөг чихрийг улаан өнгийн уут юмуу жижиг хайрцаганд хийж өгдөг. Тэр чихрийг шитан гэж нэрлэдэг. Тиймээс хэзээ хуримаа хийх вэ гэдгийг хэзээ шитан идүүлэх гэж байна гэж асуудаг.

Япон

Зүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ?

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.68(MNG)

2. Хуримын урилга ба зочдын суудлын хуваарилалт Танд урилга ирсэн л бол та хуримын ёслолд заавал оролцох ёстой. Хуримын өдөр зочид урилгаа авч

ирэх ёстой байдаг.Хуримлагч хосуудад зориулан бэлдэж ирсэн мөнгөө бэлэглэсний дараа суудлынхаа хуваарийг авч

өөрсдийн нэрсийг бичиж бэлтгэсэн суудалд суудаг. Хуримын ёслол дуусахад зочид өөрсдийн нэрсийг авч явах ёстой. Найз нөхөд, багш, хамтран

ажиллагсад нь урдуур сууж, гэр бүл, төрөл төрөгсөд нь хойгуур суухаар хувиарлагдсан байдаг.

• A~B: Ажлын газрын удирдлага, Багш нар

• C~E: Найз нөхөд

• F~G: Гэр бүл,төрөл төрөгсөд

MAIN

A

F

C D E

B

G

3. Зочдын хувцаслалт

Эмэгтэй зочид

- Даашинз нь сүйт бүсгүйгийнхээс гоёмсог байж болохгүй- Даашинзны хормой өвдгөөр татсан урттай байх - Хар цагаан өнгөнөөс зайлсхийх- Дээгүүрээ нөмрөг буюу шааль алчууртай байх- Биений өнгөтэй тирко өмсөх (хар өнгөнөөс зайлсхийх )- Клач, жижиг цүнх барих- Хуруугаа гаргасан онгорхой туфль өмсөхөөс зайлсхийх- Хэрвээ урт үстэй бол боох юмуу дээш нь шуух

Эрэгтэй зочид

- Хар өнгийн костюм өмсөх- Цагаан цамц өмсөх- Цайвар өнгийн, цулгуй, торгон зангиа зүүх - Цайвар өнгийн цулгуй тэлээ зүүх- Хар ботинк өмсөх- Судалгүй хар оймс өмсөх - Цулгуй, хар, энгийн бүстэй байж болно.

4. Хуримын ёслол • Зочдын тоо: Дунджаар 100 хүн• Ёслолын хугацаа: Дунджаар 3 цаг• Япончуудын хуримлах ёс заншлын дагуу ёслол үйлдэнэ. Японд хуримын ёслолыг ариун сүм, зочид буудал дахь хуримын танхим гэх мэт газруудад зохион байгуулж хуримлагч хосын ойр дотны хүмүүс уригдан оролцдог. Хэрэв хуримын ёслолоо сүмд хийвэл ёс журам нь Солонгосын зан үйлтэй маш ижилхэн. Японд хуримын ёслол гүйцэтгэхдээ их ач холбогдол өгдөг

- Хуримын ёслол гүйцэтгэх дараалал

1-р хэсэг [Хуримын өмсгөл өмсөх] <Хуримлагч хосууд>

Хуримын өмсгөл-даашинз, хослолоо

өмсөж нүүрээ будна.

2-р хэсэг [Кимоно, Япон үндэсний хувцас]

Танхимд сүйт бүсгүй, сүйт залуу орж ирнэ.→ Зохион байгуулагч тэдэнтэй мэндчилж ёслолыг эхлүүлнэ.→ Хуримлагч хосуудад зориулсан мэндчилгээний үг хэлнэ. → Сүйт залуу үг хэлнэ.→ Сүйт бүсгүй үг хэлнэ.→ Хуримын бялуу хуваах үйл ажиллагаа→ Бүгдээрээ баяр хүргэнэ. → Найр эхэлнэ

Хуримлагч хосууд ширээн дээр тавьсан лааг асаана. (талархлаа илэрхийлнэ) → Хуримлагч хосуудын найз нөхдөөс зохион байгуулах үйл ажиллагаа болон дуу хөгжмийн үзүүлбэр → Хуримлагч хосуудын гэр бүлийнхэн баяр хүргэнэ. → Хаалтын үйл ажиллагаа→ Тарах

<Зочид>Хуримлагч хосуудын

дурсамжтай холбоотой кино клип хийнэ

Зүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ?

NEAR NEWS Vol. 6814

Page 15: NEAR news vol.68(MNG)

Солонгос хурим

1. Уламжлалт хуримлах ёсСолонгосын уламжлалт хуримлах ёс нь

урьд цагт их ярвигтай байсан, гэвч орчин үед их энгийн болж байна. Хуримлагч хосын эцэг эхчүүд хоорондоо уулздаг бөгөөд, хурим болохоос нэг өдрийн өмнө сүйт залуугийн гэр бүлээс сүйт бүсгүйгийн гэр бүлд хайрцагтай бэлэг хүргүүлдэг уламжлалтай юм. Сүйт залуугийн найз нь сүйт бүсгүйн гэрт бэлэг хүргэхээр ирэхдээ нүүрэндээ баг өмсөх буюу бүтээдэг нь нийтлэг байдаг. Энэ уламжлал одоог хүртэл хадгалагдаж ирсэн.

Хэдийгээр хуримын зардлыг хэмнэх гэж хуучны уламжлалаа өөрчилсөн ч өгдөг бэлэгний хэмжээ бага үнэтэй болж эхэлсэн. Хуримын ёслолын үйл ажиллагаа одоо энгийн болсон.

2. Солонгосын орчин үеийн хуримлах ёс

• Хуримын урилга: Хуримлагч хосууд өөрсдийнхөө боломжийн хирээр аль болох олон хүнд урилга илгээдэг. Хуримын өдөр залуу хосуудын эцэг эхээс гадна 200-300 гаруй зочид ирвэл сайн байдаг. Хамгийн гол нь урилга хүлээж аваад хуриманд оролцох, үгүйгээ мэдэгдэх нь чухал юм.

• Мөнгө бэлэглэх: Хуримлагч хосуудад бэлэглэх мөнгөний хэмжээ, тэдний хэр ойр дотны хүмүүсээс хамаарч харилцан адилгүй байдаг ба энэ нь ихэнхдээ дунджаар 50000 вон байдаг. Хуримлагч хосын ойр дотны зочин нь хуримын бэлэгээ зөв сонгох нь чухал байдаг. Хэрвээ уригдсан зочин хуриманд оролцож чадахгүй бол хурим болохоос өмнө залуу хосуудад юмуу тэдний эцэг эхэд мөнгө шилжүүлж бэлгээ өгдөг.

Гэр бүл, төрөл төрөгсөд Найз нөхөд, хамт олон

100,000 вон(100 доллар)эсвэл үүнээс дээш

50,000 вон (50 доллар) эсвэл үүнээс дээш 100,000 вон(100 доллар) эсвэл үүнээс дээш (Хэр ойр дотно, амьдарч буй бүсээсээ хамаарна. Ялангуяа Сөүл гэх мэтийн том хотуудад мөнгөний хэмжээ 100,000 воноос эхэлнэ. Хосуудын ойр дотны хүмүүс бол 100,000 вон, 150,000 вон , болон 200,000 воноос эхэлдэг

3. Зочдын хувцаслалт: Костюм, хагас энгийн хослол

Хэрэв сүйт бүсгүй цагаан өнгийн даашинз өмсвөл эмэгтэй зочид цагаан өнгийн даашинзнаас татгалзах хэрэгтэй.

Хуримын ёслолын үйл ажиллагаагаа уламжлалт ёс, зан үйлийг дагаж хуримын ёслолын танхимд үйлддэг. Хуримын ёслолыг зочид буудал, хуримын ёслолын танхимд хийдэг болсноороо өнгөрсөн үеийнхээс өөрчлөгдсөн. Бусад улсуудтай харьцуулахад хуримын ёслолын үйл ажиллагаа богино хугацаанд болж өнгөрдөг. Хуримлагч хосууд хуримын танхимд орж ирэхээс эхлэн баяр хүргэж үг хэлэх, тусгай дуу дуулснаар ёслол өндөрлөхөд ойролцоогоор 20 минут зарцуулдаг. Сүүлийн үед хуримын ёслолыг тусгайлан ерөөлийн үг хэлэх хүн байлгахгүйгээр энгийн хэлбэрээр хийдэг болсон. Харин 2 талын эцэг эхчүүд нь бэлгэ дэмбэрэлтэй ерөөлийн үг хэлж энгийн байдлаар ёслол гүйцэтгэдэг болсон. Ёслолын үйл ажиллагааны дараа шинэхэн хосууд гэр бүлээрээ, найз нөхөд, хамт олонтойгоо, ах дүү, төрөл төрөгсөдтэйгээ хамт зургаа авхуулдаг. Дараа нь зочдыг хүлээн авалтын танхимд оруулан найрыг эхлүүлж шинэ хосууд ёслол үйлддэг. Сүйт бүсгүй нь өөрийнхөө болон хадам аав ээжээ хүндэтгэн, бөхийж мөргөх ёслол үйлддэг.

Орчин үед хуримын ёслолыг зочид буудал

болон хуримын ёслолын танхимд зохион байгуулж бүх үйлээ уламжлалыхнаа дагуу тэндээ үйлддэг болсон учраас шинэ хосууд сүйт залуугийн гэрт очин хадам аав ээждээ мөргөх албагүй болсон байна. Сүйт бүсгүй нь нанжин чавга, туулайн бөөр/жимс/, будааны дарс, жимстэй таваг зэргийг ширээн дээр тавьж эхлээд хадам аав ээждээ мөргөөд, хамгийн ойрын төрлийн төрөл төрөгсдөөсөө эхлэн хүндэтгэл үзүүлж мөргөсний дараа бүх хүмүүст будааны дарс хундаглан барьдаг. Гэрлэсэн хосууд сүйт залуугийн аав ээжид хүндэтгэн мөргөсний дараа аав ээж нь залуу хосуудад мөнгө бэлэглэдэг.

Солонгосын хуримлах зан үйлийн зарим сонирхолтой зүйлээс дурдахад сүйт бүсгүй хадам аав ээждээ мөргөж хүндэтгэл үзүүлэх үед тэд залуу хосыг аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахыг бэлгэдэж бүсгүй рүү нанжин чавга, туулайн бөөр жимс шиддэг. Хуримлагч залуу хосууд жимсийг тосон авч бүгдийг идэх хэрэгтэй. Ялангуяа нэг нанжин чавгыг хоёр талаас нь зэрэг хазаж заавал дуустал нь идэх ёстой. Нанжин чавганы үр таарсан хүн гэр бүлдээ манлайлагч нь байх магадлалтай хэмээн ярьцгаадаг. Дараа нь сүйт залуу бүсгүйгээ нуруундаа үүрээд байгаа газартаа тойрч явдаг.

Том тойргоор явбал том байшинтай болно, жижиг тойргоор явбал жижигхэн байшинд амьдрах юм байна гэлцдэг уламжлалтай ажээ.

Солонгос

Зүүн хойд Азийн орнуудад хуримыг хэрхэн хийдэг вэ?

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.68(MNG)

The Association of Northeast Asia Regional Governments

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын ХолбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org