niigmiin uhaani hicheeliin medeelel

16
Монголчуудын чулуун өв соёл Ямар ч орон түүх соёлын чулуун дурсгалаар хэдий чинээ арвин бол төдий чинээ баян өв соёлт улс үндэстэнд тооцогддог. Тийм баян өв соёлт орны нэг нь Монгол гэж баттай хэлж болно. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сонин дүрс бүхий чулууны соёлын цомгийг хэн бүтээдэг бол гэсэн бодол төрж энэхүү соёлын талаар та бүхэнд толилуулах нь зүй гэж үзсэн юм. Монголчуудын чулуун өв соёлыг 1. Чулуун багаж, зэвсэг, зэмсэг, эд эдлэлийн өв соёл 2. Хаданд зурж, чулуунд сийлсэн өв соёл 3. Чулуун уран баримал, уран барилгын өв соёл 4. Шүтлэг, зан үйл, бэлгэдэл, цээр ёсны чулуун соёл 5. Утга соёлын их шилтгээний эрдэс чулуун шигтгээ

Upload: urangua85

Post on 16-May-2015

5.596 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Niigmiin uhaani hicheeliin medeelel

Монголчуудын чулуун өв соёл

Ямар ч орон түүх соёлын чулуун дурсгалаар хэдий чинээ

арвин бол төдий чинээ баян өв соёлт улс үндэстэнд

тооцогддог. Тийм баян өв соёлт орны нэг нь Монгол гэж

баттай хэлж болно. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн

сонин дүрс бүхий чулууны соёлын цомгийг хэн бүтээдэг бол

гэсэн бодол төрж энэхүү соёлын талаар та бүхэнд толилуулах

нь зүй гэж үзсэн юм.

Монголчуудын чулуун өв соёлыг

1. Чулуун багаж, зэвсэг, зэмсэг, эд эдлэлийн өв соёл

2. Хаданд зурж, чулуунд сийлсэн өв соёл

3. Чулуун уран баримал, уран барилгын өв соёл

4. Шүтлэг, зан үйл, бэлгэдэл, цээр ёсны чулуун соёл

5. Утга соёлын их шилтгээний эрдэс чулуун шигтгээ

6. Үнэт эрдэнэ, гоёл чимэглэлийн чулуу

7. Чулуун эм тан, дом засал

8. Чулуун тоглоом, наадам, наадгай

9. Чулуун мэргэ, төлгө

10. Чулуун гал тогоо хэмээн судалвал оюун ухаан

маань шинэ эрчим хүчээр баяжих нь дамжиггүй.

I. Чулуун багаж, зэвсэг, зэмсэг, эд эдлэлийн өв соёл

Page 2: Niigmiin uhaani hicheeliin medeelel

Эрт үеийн чулуун багаж зэвсэг, зэмсэг, хэрэгсэл дурсгалаар нэн

арвин улс орны нэг нь монголчууд бидний хэзээний уугуул нутаг ус –

Монгол орон билээ. Эрт цагийн хүмүүсийн чулуугаар хийсэн зэр зэвсэг,

ажлын багаж , бусад эд зүйлийг чулуун зэвсгийн дурсгал гэдэг.

Чулуун зэвсгийн бүхий л үе шатуудыг дамжин монгол газар шороон

дээр идээшин амьдарч асан бидний өвөг дээдэс шинэ чулуун зэвсгийн

үеийг үдэж зэс – чулууны үетэй золгосон ч уламжлалт чулуун багажаа

бүр мөсөн орхиогүй бөгөөд улам боловсронгуй болгон газар тариалан

хийгээд бусад туслах аж ахуйн эрхлэл, ваар сав, суулгын хэрэглээ,

төмөрлөг хайлуулалтай уялдан хас, мана, цахиур, хаш, мэтийн аль

болох өвөрмөц хагарал хатуулаг бүхий чулууг сонгонхэрэглэхийн

сацуу чулуун ганпанз, ганжин, уур, нухуур, анжис, зээтүү, тээрэм,

цутгуурын хэв, шанага, цомбон мэтэд иллэг буюу шаварлаг, занарлаг,

элслэг эрдэс чулуу, боржин, асмалжин, баргилт, гантиг, бөсөл, хүрмэн

чулуу мэтийг өргөн хэрэглэдэг байсан.

Хас , мана, цахиур, цахирлаг чулуу, зануул, нангис, элсэн чулуу,

цахиурлаг занар, хүрмэн чулуу, цахиурлаг бөсөл, гашил буюу галт

уулын шил, асмалжин, толболжин, боржин, цамаг, болор, гартаам,

чүнчигноров, чулуужсан мод, уураг чулуу, хаш, чон, оюу, номин, дун,

хясаа, тана, зүүрс зэрэг чулууг ашиглан чулуун сүх, чулуун ооль,

чулуун алх, чулуун цүүц, чулуун дөш,чулуун лантуу, хусуур чулуу,

чулуун хусуур, чулуун цоолтуур, чулуун шөвөг, чулуун зүү, тэвнэ,

хануур заслын чулуун зүү, ээрүүлийн чулуун таваг, самбар чулуу,

чулуун нухуур, нүдүүр чулуу, чулуун зээтүү, анжис, чулуун уур, тээрэм,

чулуун муна, чулуун лоого, чулуун пял аяга, чулуун хуанли, чулуун

гэрэгэ,чулуун хөөрөг, чулуун хөгжим, чулуун царгил, чулуун лимбэ, дун

бүрээг хийж бүтээж байсан.

Page 3: Niigmiin uhaani hicheeliin medeelel

II. Хаданд зурж, чулуунд сийлсэн өв соёл

Монгол газар шороон дээр эрт цагаас оршин амьдарч ирсэн олон овог

аймаг, үндэстэн угсаатан хад чулуунд дурсгал болгон үлдээсэн зураг

дүрслэлийг ангилж үзвэл:

1. Зэрлэг адгуус амьтан

2. Мал гэрийн амьтан

3. Домгийн амьтан

4. Мөр, дүрс тэмдэг, тамга

5. Хүн

6. Хувцас, чимэг зүүлт

7. Сууц

8. Унаа хөсөг тээвэр

9. Зэр зэвсэг, ажлын багаж хэрэгсэл

10. Ан агнуур

11. Газар тариалан

12. Атаа тэмцэл

13. Шүтлэг

14. Хөгжим бүжиг

15. Спорт наадам

16. Тоглоом

17. Уламжлалт мэдлэг

Хад чулууны бичээсийг бүтээхдээ бидний өвөг дээдэс бүдүүн

ширхэгт боржин чулуулаг яваандаа үйрч бутрах нь хялбар

байсныг харгалзан салхины чиглэл нөмөр нөөлгийг аль болохоор

их анхаарч хөшөө, дурсгал ,пайлуур чулууг байгалийн өгөршилөөс

хамгаалахын тулд асар хорго, сүм барьдаг байсан.

Page 4: Niigmiin uhaani hicheeliin medeelel

III. Чулуун уран баримал, уран барилгын өв соёл

Үеийг элээн оршин суусаар ирэгсдийн үлдээсэн дүрслэх урлагийн

чулуун дурсгалын бие даасан томоохон төрлийн нэг нь уран баримал

юм. Тэр нь эртний чулуун зэвсгийн үед холбогдох барималын жижиг

хэлбэр болох амьтан хүний бяцхан дүрс, онгон сахиусаас авахуулаад

буган чулуу, хүн чулуу, бусад хөшөө дурсгал, уран барилгын чимэглэл,

сийлбэр цоолборыг хүртлэх олон төрөл зүйлээс бүрдэх бөгөөд сэдэв,

хэлбэр, агуулгын цараар нэн өргөн, холточлох, сийлбэрлэх

цоолборлох зэрэг олон арга барилаар хөгжиж иржээ.

Жижиг баримал: Өвөрхангай, Өмнөговь аймгийн зааг нутаг Арц

богдын нурууны өвөр зүүн үзүүрийн цахиурлаг чулуун эдлэл, чулуун

онго, Норовлин уулын булшнаас гарсан олдвор, хүний хаш чулуун

дүрс, Манлайбаатар Дамдинсүрэнгийн бүсний хаш толь ... гэх мэт.

Том баримал: Хар Хорум хотын малтмалаар гарсан эмэгтэй хүний

толгойн баримал, дааган дэлийн буган хөшөө, Чулуут Тээлийн голын

бэлчирийн буган хөшөө, хүн чулууд.. гэх мэт.

Овор том баримлын бусад дурсгалан: Хар балгасын лууны сийлбэр,

Хөндийн ордын лууны цоолбор, Хархорумын чулуун мэлхий, Байбалык

балгасны зааны цоолбор, Шивээт улааны цогцолборын хонины дүрс,

Хөл асгатын дурсгал, Очирваань бурхны товгор сийлбэр, Дарь эхийн

сүмийн чулуун багана, Их Бурхантын наян тохой Жанрайсэг, Их

Бурхантын цогцолборын хэсэг.

Уран барилга: Хархорум хотын туйрын дэвсгэр, Өгөдэй хааны

Түмэн – Амгалан ордны дэвсгэр зураг, Шандын буурь, Хубилайн

цэргийн хотын туйр, Цогтын цагаан байшингийн ханын өрлөг.

IV. Шүтлэг , зан үйл, бэлгэдэл, цээр ёсны чулуун соёл

Page 5: Niigmiin uhaani hicheeliin medeelel

Ээж хад - Өргөл барьц өгч эрэгтэй хүн баруун, эмэгтэй хүн зүүн чихэнд нь шивнэн хүссэн хүслээ гуйдаг хад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт бий.

Эхийн умай буюу шургуул хад – Хүний бие арай чуу багтан шурган орж болохуйц бачуу давчим нүх сэнжийг нь эхийн умай мэтээр сэтгэн түүний доотуур могойчлон шурган орж гарч ирэх зан үйл гүйцэтгэж ирсэн хад. Өвчин зовлон, нүгэл хилэнцтэй бол тэрнээсээ салж сая төрсөн хүүхэд лугаа адил ариусдаг.

Хүүхдэд чулуу зүүлгэх ёс. Энхрий буюу бусдаас илүү хайрлагдах хүүхдийн нялхад унасан газрынх нь нүхтэй жижиг чулуу (хөх өнгийн) зүүж өгдөг ёс монголчуудад эртнээс уламжлагдан ирсэн.

Чулуугаар мал манах ёс. Малыг маналгүйгээр хээр хөдөө

хонуулах тохиолдолд малаа бэлчээсэн зүгээс жижиг чулуу гэртээ

авчирч << мал манаж хоно >> хэмээн шившиж гал голомтныхоо үнсэн

доогуур хийдэг эртний заншил бий.

Бэлгэдэл: Хар цагаан, алаг аль ч сүлдний хөлийг чулуун яст мэлхийн нуруунд гаргасан гурви нүхэнд суулгаж ирсэн моногл төр ёсны эртний уламжлал нь галав юүлтэл газар дэлхийн биед суурилсан гэсэн бат бэх оршихуйн зөн бэлгэдлийн утга агуулна.

Хад чулууны хүнд цулыг тэнхээ чадлын бэлгэдэл болгох нь их.

Цээр ёс: Тахилагт уул овооны чулуу хөндөхийг ихээхэн цээрлэнэ.

Нуураас давс авахдаа улаан идээний зүйл оруулахыг цээрлэнэ.

Уулын овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэнэ.

Мал бэртэнэ, буян заяа барагдана гэж мар руу чулуу шидэхийг эрс цээрлэнэ.

Хөөрөгний толгойг нар буруу эргүүлж, толгой дээр нь эрхийгээр дарж өгөхийг өширхөлийн санаа гэж цээрлэнэ.

Page 6: Niigmiin uhaani hicheeliin medeelel

V. Утга соёлын их шилтгээний эрдэнэс чулуун шигтгээ.

Монгол туургатны шүтлэг, уншлага, шившлэг, сан тахилгын үгээс аваад үлгэр, домог, туульс, тууж, оньсого таавар, урт богино дуу, холбоо үг, зүйр үг, ертөнцийн гурав ... бадаг мөрөөрөө арвин байдаг. Эртний уламжлалт сэтгэл итгэлийн засах аргыг дом гэдэг. Мөнхүү үед ухаанаа төвлөрүүлэн амандаа шившин хэлэх цөөн мөр шүлэглэл үгийг шившлэг гэнэ.

Гар хуруунд гарсан үүг хөшөө чулуунд үрэх юм уу шинэ онгон шороогоор үрж засах домд:

Дом бол дом бол Дороо сайн бол гэж долоон удаа шавшин, долоон удаа үрдэг амой.

Харьд очсон бэрд хэлдэг шившлэг: Бэр очсон газрааЧулуу шидсэн газраа гэж хэлдэг.

Үнэт, өнгөт эрднийн чулуулгийн тухай үгээс: Алмаас эрдэнэ Зүлгэх тусам өнгө орноАавын хүү Явах тусам ухаан сууна.

Молор эрдний эрдэм ихМонгол газрын жаргал их.

Эрээд олдохгүй эрдэнэСураад олдохгүй сувд.

Хатуу үг хаш мэтШог үг шор мэт.

Хад чулууны тухайт үгсээс: Бага чулуугаар Том чулууг доргиулах

Булгарсан чулуу Буцаад байрандаа багтахгүй.

Page 7: Niigmiin uhaani hicheeliin medeelel

VI. Үнэт эрдэнэ, гоёл чимэглэлийн чулуу.

Гэрэл нэвтлэх, ойлгох, задлах, сарниулах чадвар, өвөрмөц

гүймэл өнгө гялбаа, бат бэх, хатуу, ховор олддог, өндөр үнэ хүрдэг,

хүний биед эерэг нөлөөлдөг, химийн бодист тэсвэртэй, сайтар

өнгөлөгддөг, уламжлалт гоёл чимэг, бэлгэдлийн зэрэг гойд шинж

чанарыг агуулсан эрдэс чулуугийг үнэт эрдэнэ, гоёл

чимэглэлийн чулуу гэнэ.

Очир алмаас: Алмаас буюу очир алмаасыг чулууны хаан, юунд ч дийлдэшгүй, мятрашгүй очир эрдэнэ гэсэн утга илэрхийлмуй. Оройн дээд очир алмаас эрдэнийн гайхамшигт увидасын нэг нь түүний хамгийг халираагч хатуулаг чанар, өдөр шөнийн алинд нь ч гэрлийн туяаг гоц ойлгож саринуулдагт оршино.

Маргад: “Үнэт эрдэнийн чулууны хаан” гэгддэг маргад бол биндэрьяагийн ховор гойд нэгэн төрөл болой. Нүд булаам дулаан өнгө, хатуу, химийн бодист тэсвэртэй зэрэг шинжүүдийг цогц агуулсан энэхүү эрдэс хагарал, гав цавгүй олдох нь ховор, олдож гэмээнэ очир алмааснаас илүү үнэлэгдэнэ.

Бадмаараг: Очир алмаасын дараагаар орох хатуулагтай тэргүүн зэргийн үнэт эрднийн чулууны нэг бадмааргийг өрнөдийнхөн рубин гэж нэрлэдэг. Хурц гэрэл тусгахад индранилтай адил 60 градусын өнцгөөр бие биеэс салж цацарсан зургаан туяат од харагддаг нь онцлог.

Биндэрьяа: Найрлага нь цахиурт биндэр, хөнгөн цагаанаас

бүрддэг. Өтгөн тод ногоон өнгөтэйг маргад, ногоовтор цэнхэр,

цэнхэр , хөх цэнхэрийг усан биндэрьяа, алтан шар, улбар шарыг

наран биндэрьяа, ягааныг нилбиндэрьяа, өнгөгүйг нь цаган

биндэрьяа, цэлмэг хөх тэнгэрийн өнгөтэйг хөх биндэрьяа гэж

нэрлэдэг.

Молор: наймдугаар зэргийн хатуулагтай, хүнд шинжтэй, байгальд

голдуу усан тунгалаг, хул шар, ногоовтор, ягаавтар, юмуу хааяа хөх

цэнхэр өнгөтэй оршдог.

Page 8: Niigmiin uhaani hicheeliin medeelel

VII. Чулуун эм тан, дом засал

Уламжлалт эмийн эрдэс чулуугийг эрдэнийн, чулуун, шороон,

давсан , шимийн гэж ангилдаг.

Алтыг хүний насыг уртасгахад, эрдэнийн болон бусад хорыг

арилгахад ,

Мөнгийг шар усны өвчин илааршуулж өгөр цус хатаахад

Зэсийг өгрийг хатааж, уушиг, элэгний халуун зайлуулахад

Төмрийг элэгний хор, нүдний өвчин,

Номинг арьсны болон шар усны өвчин,

Шүрийг элэг, уушиг, халдварт хижиг мэтийн хортой эмгэг,

Сувдыг мэдрэлийн гажиг согог, тархины гэмтэл, толгойн ясны

бэртэл,

Лавайг идээ бээр, элдэвяр шарх, ясны бэртэнгэд голдуу үнсэлж

номхотгон хэрэглэнэ.

Зарим бор арга, дом засал:

Алт болон мөнгийг чанаж шөлийг уух нь цөсний өвчинд

тустай.

Амгай яр гарваас мөнгөн халбагаар жигнэх нь сайн.

Нүүрэнд шарх гарвал хөхний сүүнд мөнгө дүрж арчвал сорви

тогтохгүй.

Зоосон үлдэнд гуулин зоос халааж дарна.

Гэдэс түгжрэхүйд ган үрж уулгаваас сайн.

Нүдний цагаанд лавай юмуу танг нарийн нунтаглан хийх

тустай.

Хамрын цус үл тогтоход лавай юмуу явууг түлж үнсийг хамарт

татуул.

Page 9: Niigmiin uhaani hicheeliin medeelel

VIII. Чулуун тоглоом, наадам, наадгай.

Уламжлалт тоглоом наадгай бол манай ард түмний олон

үеийн бүтээлч санаанд суурилсан, тоглох арга, агуулга

хэлбэрийн хувьд төгс төгөлдөр боловсорсон оюуны соёлын

үнэт өв мөн.

Чулуу оролцсон хөдөлгөөнт ба хөлөгт тоглоом : Айл

гэр, хот айл, гүү саах, чулуу долоолгох, есөн эрдэнэ шүүрэх,

хасаа харвах, цөв, жам, ян цохих, нууцгай барих, дүүгүүр, есөн

эрдэнэ. Дөшин чулуу, есөн нүх, чүү чамай, арилжаа / даам/ ,

монгол шатар, бух шатар, жиргээ, бга, мягман, ес, бух туух,

тугал хариулах, үнээ тугаллуулах, тэмээн таваг, есөн морь,

морьтон, есөн ухаан, есөн чулуу, унага, өлзий, зургаадай,

алтан үүр, гэр, хэн хүрэх вэ? бөхийн барилдаан, хар цагаан

чулуу, цахиур

Page 10: Niigmiin uhaani hicheeliin medeelel

IX. Чулуун мэргэ төлгө.

Бидний амьдралд одон зурхай, байгаль ертөнцийн зүй

тогтолтой холбоотой өдөр, мэнгэ, суудал, биохэмнэлийн

бодлого тооцоолол, төдийгүй биет зүйлс: дал, зоос, эрхи,

шоо, ховлог болон очир, сум, мод, чулуу буулгах мэргэ

хийгээд “Ховч”, “Мэргэн гоодой”, “Хүүхэн шодох”,

“Шөвөг эргүүлэх”, “Шагай орхих”, “Уйланхай хагалах”

болон жирийн таавар, ажиглалт, бэлгэдлийн “зүүд

тайлах”, “хурууны өндөг, алганы хээ үзэх”, “хүний

биеийн галбир төрхийн шинж”, “хэрээ шаазгайн хэл”,

“чих шуугих”, “зовхи татах”, “шүлсэндээ цацах”, атан

тэмээ, агт морины эвшээл, шээлгэ, хоточ нохойн улиан

мэтийг хүртлэх бэлгэшээх, эс бэлгэшээхийн олон янзын

хэлбэрээр уламжлагджээ.

Page 11: Niigmiin uhaani hicheeliin medeelel

X. Чулуун гал тогоо

Нүүдэлчин монголчуудын гал тогоонд мах сүүг

болгож хэрэглэх нь тэргүүн зэргээр холбогдож

ирсний дотор түүнийг халуун чулуунд наах,

улайтгасан чулуунд хавчих, цоргих, хорхоглох,

боодоглох аргууд тодорхой байр эзлэн

уламжлагдсаар өдий хүрсэн. Тэдгээрээс дурьдвал:

Хавчаар

Хавчаахай

Цоргимог буюу өтгөрүүлсэн сүү

Модон тогооны хорхог

Гүзээн хорхог

Боодог

Чулуун аяга сав

Модон тогооны хорхог: Цаатнуудад энэ шүүсийг бэлтгэхэд

зориулсан тусгай модон тогоо байдаг. Уг тогоонд цааны үйчсэн махыг

улайтгасан чулуутай салаавчлууланхийж хавхаглан хорхоглодог. Давс,

зэрлэг сонгино, хүнхээл мэтээр амталсан ийм хорхог мөн л арааны

шүлс асгаруулам сайхан хоолны нэг бөгөөд цаатны уламжлалт

хүндтэй зоогны нэгд тооцогддог.

Page 12: Niigmiin uhaani hicheeliin medeelel

УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ

Сэдэв: Монголчуудын чулуун өв соёл

Шалгасан багш: .........................

Гүйцэтгэсэн : ....................... / Б.Пүрэвжаргал/ Солонгос хэлний орчуулагч 1а

Улаанбаатар хот

2010 он