programmd medeelel oruulah gariina avlaga munhtuya

34
ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ (HRMIS) ПРОГРАММД МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ГАРЫН АВЛАГА Улаанбаатар хот 2011 он

Upload: gozko-gozko

Post on 28-Apr-2015

58 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

afasfasfsafsafasfsaf

TRANSCRIPT

Page 1: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ (HRMIS)

ПРОГРАММД МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ

ГАРЫН АВЛАГА

Улаанбаатар хот 2011 он

Page 2: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 2 | х у у д а с

АНХААРУУЛГА

Энэхүү програм нь Монгол Улсын Засгийн газар болон Төрийн Албаны Зөвлөлтэй хамтран

хэрэгжүүлж буй Хүний Нөөцийн системийн үйл ажиллагаанд ашиглагдах зорилгоор боловсруулагдсан

бөгөөд бүтээлийн зохиогчийн эрх, програмын санаа, архитектур дизайн нь Монгол Улсын зохиогчийн

эрхээр баталгаажин хамгаалагдсан тул төслөөс гадуур аливаа үйл ажиллагаанд бусад зорилгоор

ашиглахыг хориглоно.

Мөн програмын санаа, дэлгэц, зохиомжийг дуурайлган бүтээх, мэдээллийн санг хууль бусаар

ашиглах, гарын авлагыг хувилан олшруулах, дамжуулан тараах зэрэг зохисгүй үйл ажиллагаа

гаргахгүй байхыг анхааруулж байна.

Програмд ашиглагдаж буй мэдээлэл, аргачлал нь олон жилийн турш боловсруулагдсан оюуны

бүтээл ба агуулагдаж буй мэдээлэл нь нууцлалын өндөр зэрэгт хамаарагдах тул дээрх анхааруулгыг

зөрчвөл хуулийн болон санхүүгийн хатуу хариуцлага тооцох болно.

2009 Төрийн Албаны Зөвлөл, Интерактив ХХК

Жич: Энэхүү гарын авлагыг 2009 онд Интерактив компаниас HRMS программыг боловсруулах

үед хийсэн гарын авлагад тулгуурлан зарим нэг мэдээллийг нэмэх, хасах байдлаар

боловсруулав.

Page 3: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 3 | х у у д а с

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

Ашиглагдах үг Тайлбар

ТАХ - Төрийн албан хаагч

ТЗ - Төрийн захиргаа

НЗ - Нутгийн захиргаа

УТ - Улс төрийн

ТЗ - Төрийн захиргааны

ТТ - Төрийн тусгай

ТҮ - Төрийн үйлчилгээний

ТӨ - Төрийн өндөр

ТАЗ - Төрийн албаны зөвлөл

ЗГ - Засгийн газар

АА - Ажлын алба

Page 4: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 4 | х у у д а с

ПРОГРАМД АШИГЛАГДАХ УТГУУД

Талбар - Тухайн нэг үзүүлэлтийг утгыг оруулах хэсэг

Жагсаалтын цонх - Талбарт сонголт хийж утга оруулах тохиолдолд сонгох

мэдээллүүдийн жагсаалтыг харуулдаг цонх. Энэ цонхонд

байгаа мэдээллийг Системийн тохиргооны цонхонд

Админ эрхтэй хэрэглэгч тохируулж өгдөг.

Утгыг гараас оруулах - Утга оруулах талбарт гараас үсэг болон тоо оруулахыг

гараас оруулах гэнэ

Утгыг сонголт хийх - Утга оруулах талбарт өмнө тохируулагдсан мэдээллээс

сонгож оруулахыг сонголт хийж оруулах гэнэ. Дараах 2

хэлбэрээс сонголт хийнэ.

1)

2)

2 дахь хэсгээс сонголт хийхдээ сонгох утгынхаа

эхний үсгийг бичихэд тухайн үсгээр эхэлсэн утга

шүүгдэж харагдана. Энэ нь ажиллагааг

хялбарчилж хугацааг хэмнэнэ.

Утгыг тэмдэглэх Энэ нь тодорхой нэг утгыг тийм, үгүй гэсэн хариултаар

сонгоно. Тэмдэглэсэн тохиолдолд Тийм, тэмдэглэгээг

авахад Үгүй гэсэн утгыг заана.

Page 5: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 5 | х у у д а с

АГУУЛГА

ОРШИЛ ...................................................................................................................................... Error! Bookmark not defined.

БҮЛЭГ 1. СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА ......................................................................................................................... 7

1.1 Системийн талаарх товч танилцуулга .................................................................................................................. 7

1.1.1 Системийн зорилго .......................................................................................................................................... 7

1.1.2 HRMIS онцлог давуу тал .................................................................................. Error! Bookmark not defined.

1.2 Системд тавигдах ерөнхий шаардлага................................................................... Error! Bookmark not defined.

1.2.1 Сүлжээний тохиргоо .......................................................................................... Error! Bookmark not defined.

1.2.1.1 Төв сервер рүү дэд серверийг холбож мэдээлэл дамжуулах ................ Error! Bookmark not defined.

1.2.1.2 Сервер болон клиент компьютерийг холбох дотоод сүлжээний тохиргоо хийхError! Bookmark not

defined.

1.3 Системийн Техник хангамж ..................................................................................................................................... 7

БҮЛЭГ2. ПРОГРАМЫГ СУУРИЛУУЛЖ ЭХЛҮҮЛЭХ ........................................................ Error! Bookmark not defined.

2.1 Програм суулгах ........................................................................................................... Error! Bookmark not defined.

2.2 Системд нэвтрэх .......................................................................................................... Error! Bookmark not defined.

2.3 Програмын бүтэц ....................................................................................................................................................... 7

БҮЛЭГ 3. HRMIS СИСТЕМ ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ДАРААЛАЛ ....................................................................... 10

3.1 HRMIS програм дээр ажиллах ерөнхий дараалал ........................................................................................... 10

БҮЛЭГ 4. ПРОГРАМЫН ТОХИРГОО ХИЙХ ..................................................................... Error! Bookmark not defined.

4.1 Системийн тохиргоо .................................................................................................... Error! Bookmark not defined.

4.2 Хэрэглэгчийн мэдээлэл оруулах болон эрхийг нь тохируулах ........................ Error! Bookmark not defined.

4.2.1 Хэрэглэгчийн мэдээлэл оруулах ...................................................................... Error! Bookmark not defined.

БҮЛЭГ 5. СУУРЬ МЭДЭЭЛЛИЙГ ПРОГРАМД ОРУУЛАХ ............................................. Error! Bookmark not defined.

5.1 Байгууллага ................................................................................................................... Error! Bookmark not defined.

БҮЛЭГ6 .ПРОГРАМ ДЭЭР АЖИЛЛАХ ЭХЛЭХ ДАРААЛАЛ .................................................................................... 11

6.0 Байгууллагын хүний нөөцийн мэдээлэл .................................................................................................................. 11

6.1 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ ................................................................................................................... 11

6.1.1 Ерөнхий мэдээлэл оруулах .................................................................................................................. 11

6.1.1.1 Одоо ажиллаж байгаа газар ................................................................................................................ 11

6.1.1.2 Албанаас чөлөөлөгдсөн ....................................................................................................................... 12

6.1.1.3 Албанаас халагдсан .............................................................................................................................. 12

6.1.1.4 Хүүхдээ харж байгаа ............................................................................................................................. 13

6.1.1.5 Албан хаагчаар хайх, шүүх .................................................................................................................. 13

6.2.1 Анкетын 1-р маягт ............................................................................................................................................ 14

6.2.2 ГЭР БҮЛ ............................................................................................................................................................. 16

6.2.3 Боловсрол ......................................................................................................................................................... 16

6.2.4 Мэргэшил сургалт ............................................................................................................................................ 17

6.2.5 Зэрэг дэв, цол ................................................................................................................................................... 18

6.2.6 Ур чадвар ........................................................................................................................................................... 18

6.2.7 Гадаад хэл ......................................................................................................................................................... 19

6.2.8 Туршлага ............................................................................................................................................................ 20

6.2.9 Бусад .................................................................................................................................................................. 20

БҮЛЭГ 7. БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨН ....................................................................................................................... 21

7.1 Одоогийн албан тушаал ......................................................................................................................................... 21

7.2 Шилжих хөдөлгөөн .................................................................................................................................................. 23

7.3 Ажилласан түүх ........................................................................................................................................................ 24

7.4 Байгууллагаас гарах хөдөлгөөн ........................................................................................................................... 25

БҮЛЭГ 8. ЦАЛИН ХӨЛС .................................................................................................................................................... 26

8.1.1 Сүлжээгээр авч байгаа цалин ....................................................................................................................... 26

8.1.2 Одоо авч байгаа болон цалингийн сүлжээнээс тусдаа цалинждаг бол:............................................. 26

8.1.3 Нэмэгдлүүд ....................................................................................................................................................... 26

8.2 Бусад орлого ............................................................................................................................................................. 26

БҮЛЭГ 9. ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ........................................................................................................................................ 28

9.1 Үр дүнгийн гэрээ ....................................................................................................................................................... 28

9.2 Өмнөх жилийн үр дүнгийн гэрээнүүд: ................................................................................................................. 28

БҮЛЭГ 10. БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ ................................................................................................................... 29

10.1 Дутуу орсон мэдээллийг нөхөж оруулах буюу байгууллагын мэдээлэлтэй харьцах ............................. 29

10.2 Харьяалагдах нэгж ................................................................................................................................................ 29

Page 6: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 6 | х у у д а с

10.3 Байгууллагын мэдээллийг засварлах ............................................................................................................... 29

БҮЛЭГ 12. БААЗ НЭГТГЭЖ, ХУУЛАХ ............................................................................... Error! Bookmark not defined.

12.1 Нэгтгэлд зориулж бааз бэлдэх .............................................................................. Error! Bookmark not defined.

12.2 Бааз хуулах ................................................................................................................. Error! Bookmark not defined.

БҮЛЭГ13. АЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ ..................................................................................... Error! Bookmark not defined.

13.1 Систем рүү нэвтрэх ................................................................................................... Error! Bookmark not defined.

Холбоо барих: ........................................................................................................................ Error! Bookmark not defined.

Page 7: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 7 | х у у д а с

БҮЛЭГ 1. СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА

1.1 Системийн талаарх товч танилцуулга

Системийн зорилго

HRMIS програм нь тухайн байгууллагын хүний нөөцийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хөтлөх, мэдээллийн

сангаас төрөл бүрийн тайлан судалгааг гаргаж авах, зорилго тодорхойлох, төлөвлөх, хянах зэрэг үндсэн үйл

ажиллагаанд шаардлагатай мэдээллийг илүү цэгцтэй, бага хугацаанд бэлэн болгож гараар хийгддэг механик

асуудлыг автоматжуулах, хүний нөөцийн мэргэжилтэн ба дээд шатны удирдлагуудад зөв шийдвэр гаргахад нь

туслахад програмын гол зорилго оршино.

Системийн Техник хангамж

Төрийн Албан Зөвлөлийн HRMIS програмыг суурилуулан ажиллуулахын тулд дараах техникийн үзүүлэлтийг заавал хангасан байх шаардлагатай.

Портал сайтад хандахын тулд та Internet Explorer програмын 6 болон түүнээс дээших хувилбартай байх ѐстой

ба портал сайт нь үсгийн Unicode формат ашигласан тул түүнийг дэмждэг систем болох WINDOWS XP, Windows

7 бүхий компьютертай байх шаардлагатай.

2.3 Програмын бүтэц

2.3.1 Нүүр хуудас

2.3.1.а Төрийн захиргааны төв байгууллага

Энэ хэсэгт төрийн захиргааны төв байгууллагуудын нэрсийн жагсаалт харагдах ба нэг хавтас дотор хэд

хэдэн төрийн нэгжүүд байрлана. Жишээ нь: Засгийн газар гэсэн хавтас дотор түүнд харьяалагдах сайдууд байх

бөгөөд сайд дотор ямар ямар төрийн томоохон байгууллагууд багтаж байгааг энд харуулна.

Зураг 2.3.1 Төрийн захиргааны төв байгууллага

2.3.1.б Нутгийн захиргааны байгууллага

Энэ хэсэгт Монгол улсын бүх хот, аймаг, сумдыг багтаасан газрын зураг байх бөгөөд Монгол улсын нийт газар

нутгийн хэмжээ болон нийт хүн амын тоо, монгол улсын нийт төрийн байгууллагуудын тогтолцооны ерөнхий

төрлүүдийг багтаасан.

Page 8: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 8 | х у у д а с

2.3.1. Тайлан мэдээ

HRMIS системийн тайлан мэдээ нь төрийн байгууллагын болоод хөдөө орон нутгийн талаарх төрөл

бүрийн тайланг гаргаж үзэх боломжтой. Мөн тайлан мэдээ нь модуль, модулиараа ялган үзэх боломжтой.

Тайлан нь хувь хүний анкетын мэдээлэл, цалингийн мэдээлэл, хөдөлгөөний мэдээлэл,албан тушаал,

зэрэг дэвийн талаарх мэдээллийг тайлан хэлбэрээр үзэх боломжтой.

Page 9: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 9 | х у у д а с

Page 10: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 10 | х у у д а с

БҮЛЭГ 3. HRMIS СИСТЕМ ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ДАРААЛАЛ

3.1 HRMIS програм дээр ажиллах ерөнхий дараалал

ТАХ-ын мэдээлэл оруулахад зарим шаардлагатай утгыг заавал оруулахыг шаардах ба энэ нь өгөгдлийн санд

дутуу мэдээлэл оруулах, зөрчилтэй мэдээлэл оруулахаас зайлсхийнэ. Заавал утга оруулах үзүүлэлтийн нэрийн

өмнө * тэмдэг тавигдсан байх ба энэ үзүүлэлтийн утгыг заавал оруулах шаардлагатай юм. Хэрвээ ийм

тэмдэглэгээтэй үзүүлэлтийн утгыг оруулалгүй хадгалах товч дарсан тохиолдолд заавал утга оруулах

тэмдэглэгээтэй үзүүлэлтийн талбарыг шалгаж “Утга оруулна уу” гэсэн мессеж өгч мэдээллийг хадгалахгүй болно.

Програмын бүртгэл хийх цонхнууд, лавлах мэдээлэл болон заавал мэдээлэл оруулах цонхнуудын

ажиллах зарчим нь ихэнхдээ нэг загварын цонхнууд байна. Нэг загварынх гэдэг нь: мэдээллээ оруулах, засах,

устгах, хадгалах, болих, гарах гэх мэт үйлдлүүдийн ажиллах ерөнхий зарчим нь ижил байна.

Нэмэх Шинээр мэдээлэл нэмэхийн тулд товчлуурыг дарна.

OK товч нь нэг мөрийн хувьд мэдээллээ оруулаад баталгаажуулах тохиолдолд товч дарж

баталгаажуулна. Харин мэдээллээ баталгаажуулахгүй гэж үзэж байгаа тохиолдолд гэсэн товчин дээр дарна.

Устгах Хэрэв тухайн мэдээллээ буруу оруулчхаад устгая гэж үзэж байгаа бол гэсэн товч дарж

өгөгдлийн баазаас мэдээллээ устгана.

ГАРАХ ТАХ-ын вэб програмаас гарах бол програмын баруун дээд талын чагт товчин дээр

дарах буюу гараас Alt+F4 хослолыг дарж эсвэл баруун дээд буланд байрлах ГАРАХ линкэн дээр дарж системээс

гарна.

Цонхон дээр ажиллаж дуусаад гарах болон баруун дээд буланд байгаа чагт тэмдэглэгээтэй товчин дээр

дарж цонхноос гарна.

Page 11: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 11 | х у у д а с

БҮЛЭГ6 .ПРОГРАМ ДЭЭР АЖИЛЛАХ ЭХЛЭХ ДАРААЛАЛ

6.0 Байгууллагын хүний нөөцийн мэдээлэл

Бид өмнөх бүлгүүдэд Програм ажиллаж эхлэх хамгийн эхний алхам болох суурь мэдээллүүдийг хэрхэн

бөглөж яаж ажиллах талаарх товч ойлголттой болж програм дээр хэрхэн кодлож, яаж бүртгэж оруулах талаар

үзсэн билээ. Одоо бид энэхүү бүлэгт програмд зайлшгүй байх мэдээллийн талаар дурдах болно. Өөрөөр хэлбэл

энэ нь програм ашиглаж эхлэхэд зайлшгүй хамгийн том мэдээллийн нэг байх болно.

ТАЗ-ын HRMIS систем дээр хамгийн түрүүнд ажиллах хэсэг нь хувь хүний мэдээлэл оруулах цонх бөгөөд үүнд

нэн шаардлагатай дараах төрлийн мэдээллүүд орох болно. Үүнд:

6.1 Хувь хүний мэдээлэл оруулах

6.1.1 Ерөнхий мэдээлэл оруулах

6.1.2 Анкетын 1-р маягт

(a) Хувь хүн

(b) Гэр бүл

(c) Боловсрол

(d) Мэргэшил, Сургалт

(e) Зэрэг дэв, цол

(f) Ур чадвар

(g) Гадаад хэл

(h) Туршлага

(i) Бусад

6.1.3 Бүрэлдэхүүн хөдөлгөөн

6.1.4 Цалин хөлс

6.1.5 Үр дүнгийн гэрээ

Програмд ашиглагдах зайлшгүй гол мэдээллийг програмд бүртгэж өгч оруулахын ямар цэс, цонхтой харьцах вэ?

Програмд ашиглагдах зарим гол мэдээллийг бүртгэж оруулахын тулд ХҮНИЙ НӨӨЦ гэсэн цэст байгаа

цонхнуудтай ажиллахаас гадна ТАЙЛАН болон БАЙГУУЛЛАГА гэсэн цэстэй ажиллана. Үүнийг дэлгэрэнгүй

тайлбарлаж авч үзье.

6.1 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ

6.1.1 Ерөнхий мэдээлэл оруулах

6.1.1.1 Одоо ажиллаж байгаа газар

Энэ хэсэгт тухайн байгууллагад харьяалагдах төрийн албан хаагч хүн тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн

жагсаалт гарч ирнэ.

Page 12: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 12 | х у у д а с

6.1.1.2 Албанаас чөлөөлөгдсөн

Энэ хэсэгт тухайн байгууллагад ажиллаж байгаад албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг харах

боломжтой.

Төрийн албан хаагчдын Албанаас чөлөөлөгдсөн, Албанаас халагдсан мэдээллийг хэрхэн оруулах талаар

Бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээлэл хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Зураг 6.1.1.2 Албанаас чөлөөлөгдсөн.

6.1.1.3 Албанаас халагдсан

Энэ хэсэгт тухайн байгууллагад ажиллаж байгаад халагдсан хүмүүсийн мэдээллийг жагсаалт хэлбэрээр харах

боломжтойгоос гадна тухайн халагдсан хүмүүсийн нэрсийг үсгийн эхний үсгээр хайх боломжтой.

Page 13: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 13 | х у у д а с

6.1.1.4 Хүүхдээ харж байгаа

Энэ хэсэгт тухайн байгууллагад ажиллаж байгаад жирэмсэн болоод хүүхдээ харах болсон хүмүүсийн мэдээллийг

харах боломжтой.

6.1.1.5 Албан хаагчаар хайх, шүүх

Төрийн албан хаагчийн мэдээллийг шинээр бүртгэхээс өмнө энэ албан хаагч урьд нь аль нэг байгууллагын

харьяалалд бүртгэгдсэн эсэхийг хайлт хийж шалгаж үзнэ.

Ингэхийн тулд Албан хаагч хайх гэсэн хайлтын цонхонд

Нэр: Талбарт хайх гэж буй нэрээ бичнэ.

Регистер: Талбарт хайх гэж хүнийхээ регистерийн дугаарыг оруулж өгнө.

Хайх гэж буй мэдээллээ оруулаад товчин дээр дарна.

Жишээ болгож Алтанцэцэг гэдэг хүнийг хэрхэн хайж байгаа талаар доорхи зурагт харуулав.

Page 14: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 14 | х у у д а с

Зураг 6.1.1.5 Албан хаагчаар хайх

Хэрэв энэ албан хаагч урьд нь бүртгэгдээгүй бол ямар ч үр дүн гарч ирэхгүй ба хэрэв энэ албан хаагч урьд нь

бүртгэгдсэн бол Хайлтын үр дүнд 1 албан хаагч олдлоо гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ тохиолдолд албан

хаагчийн мэдээллийн дахин бүртгэх шаардлагагүй. Зөвхөн албан хаагчийн ажлын шилжилт хөдөлгөөний талаарх

мэдээллийг оруулна. Энэ мэдээллийг Бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээлэл хэсэгт оруулах ѐстой ба энэ хэсэгт

шилжихийн тулд та албан хаагчийн нэр дээр дарна. Бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээлэл-ийг хэрхэн оруулахыг

27 дугаар хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан.

6.2.1 Анкетын 1-р маягт

Хувь хүний мэдээлэл оруулах

Хүний нөөцийн мэдээлэл оруулах цонхны асуултуудыг бөглөх үед тохиолдож болох зарим хүндрэлийг арилгах

зорилгоор тайлбар хийе.

Хувь хүний мэдээлэлд нь дараах 4 бүлэг мэдээлэл багтана

6.2.1.1 Хувийн мэдээлэл

6.2.1.2 Төрсөн газар, үндэс угсаа

6.2.1.3 Оршин суугаа хаяг

6.2.1.4 Холбоо барих ойр дотны хүн

6.2.1.1 Хувь хүний мэдээлэл – Энэ бүлэгт дараах мэдээллүүдийг бүртгэж оруулна.

Ургийн овог – Албан хаагчийн иргэний үнэмлэх дээр байдаг ургийн овгийг гараас бичиж оруулна

Төрсөн огноо – ОН-САР-ӨДӨР гэсэн дарааллаар оруулна

Боловсрол – Харгалзах утгыг боловсролын жагсаалтын цонхноос сонгоно

Мэргэжил - Харгалзах утгыг мэргэжлийн жагсаалтын цонхноос оруулна

Хүйс – Эр, эм гэсэн сонголтоос аль нэгийг сонгоно

Нас – Төрсөн огноог оруулаад Enter товч дарах буюу курсороо өөр нүдэнд шилжүүлэхэд нас

автоматаар бодогдож харагдана.

Page 15: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 15 | х у у д а с

6.2.1.2 Төрсөн газар, үндэс угсаа – ТАХ-ын төрсөн газрын мэдээлэл болон үндэс угсааны мэдээллийг

оруулна

Төрсөн аймаг, хот – Төрсөн газар аймаг болон хотыг жагсаалтаас сонгоно

Сум дүүрэг – Төрсөн газрын сум дүүргийн мэдээллийг жагсаалтаас сонгоно.

Төрсөн газар – төрсөн амьдарч буй төрсөн газрын сум дүүрэг, хотын мэдээллийг сонгоно.

Угсаа үндэс – Гарал үүслийн жагсаалтаас сонгоно.

Нийгмийн гарал – Нийгмийн гарал сонгоно.

6.2.1.3 Оршин суугаа хаяг – Энэ бүлэгт ТАХ-ийн одоогийн оршин суугаа хаяг болон холбоо барих

мэдээллүүдийг бүртгэнэ.

Аймаг, хот – Оршин суугаа аймаг болон хотыг жагсаалтаас сонгоно

Сум, дүүрэг - Оршин суугаа сум, дүүргийг жагсаалтаас сонгоно

Гэрийн хаяг – Гэрийн хаягийн дэлгэрэнгүйг гараас оруулна

Утас – Гэрийн утсыг гараас оруулна

Үүрэн утас – Үүрэн утас буюу гар утсыг гараас оруулна

И-мэйл хаяг – Зөвхөн латин үсгээр и-мэйл хаягийг бүтнээр оруулна. Жишээлбэл:

[email protected], [email protected] гэх мэт

Шуудангийн хаяг – Энэ талбарт утга оруулахдаа гараас оруулна

6.2.1.4 Холбоо барих ойр дотны хүн – Холбоо барих ойр дотны хүний мэдээллийг урьдчилан

кодлон оруулсан байх бөгөөд үүнд тухайн хүнтэй ойр дотно болон хамт амьдардаг аль нэг

хүний мэдээллийг оруулна.

Нэр- Таны ойр байдаг хүний нэрийг гараас оруулж өгнө.

Таны юу болох- Таны хэн болох талаар жагсаалтаас сонгоно.

Гэрийн хаяг- Гэрийн хаягийг гараас оруулж өгнө.

Утас- Холбоо барих гар утасны дугаарыг бүртгэж өгнө.

Үүрэн утас- Холбоо барих гэрийн утасны дугаарыг бүртгэж өгнө.

Майл хаяг- Тухайн хүний майл хаягийг оруулж өгнө.

Зураг 6.2.1 Хувь хүний мэдээлэл оруулах

Анхааруулга - (*) гэж тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөх хэрэгтэй.

Page 16: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 16 | х у у д а с

Бүх үйлдлээ хийж дууссаны дараа хадгалах товч дарах буюу дүрстэй Icon дээр дарж мэдээллээ өгөгдлийн

сан руу хадгална.

6.2.2 ГЭР БҮЛ

Гэр бүлийн мэдээлэлд дараах 2 бүлэг мэдээлэл багтана.

6.2.1 Гэр бүлийн байдал

6.1.2 Садан төрлийн байдал

6.2.2.1 Гэр бүлийн байдал - Энэхүү бүлэгт зөвхөн гэр бүлийн бүртгэлд байгаа хүмүүсийг бичнэ.

Таны хэн болох- Таны хэн болох талаарх мэдээллийг бүртгэж өгнө.

Эцэг эхийн нэр- Өөрийн эцэг эхийн нэрийг бичиж өгнө.

Өөрийн нэр- Өөрийн нэрийг бичиж өгнө.

Он- Төрсөн он бичиж өгнө.

Аймаг хот- Төрсөн аймаг, хотын жагсаалтаас сонгоно.

Сум дүүрэг- Төрсөн сум, дүүргийн жагсаалтаас сонгоно.

Одоо эрхэлж буй ажил- Одоо эрхэлж буй ажил албан тушаалыг бүртгэж өгнө.

6.2.2.2 Садан төрлийн байдал-Таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, өрх тусгаарласан хүүхэд болон таны эхнэр,

нөхөр, эцэг, эхийн нэр болон одоо эрхэлж буй ажлын нэрийг оруулна.

Таны хэн болох- Таны хэн болох талаарх мэдээллийг бүртгэж өгнө.

Эцэг эхийн нэр- Өөрийн эцэг эхийн нэрийг бичиж өгнө.

Өөрийн нэр- Өөрийн нэрийг бичиж өгнө.

Он- Төрсөн он бичиж өгнө.

Аймаг хот- Төрсөн аймаг, хотын жагсаалтаас сонгоно.

Сум дүүрэг- Төрсөн сум, дүүргийн жагсаалтаас сонгоно.

Одоо эрхэлж буй ажил- Одоо эрхэлж буй ажил албан тушаалыг бүртгэж өгнө.

Зураг 6.2.2.1 Гэр бүл

6.2.3 Боловсрол

Боловсрол цонхоор боловсролын зэргийн мэдээллийг оруулна.

Боловсрол бүртгэх цонх руу Хүний нөөц-Албан хаагч нэмэх-Боловсрол гэсэн дарааллаар орж бүртгэнэ.

Боловсролын мэдээллийг оруулахдаа ерөнхий боловсролоос нь эхлээд эрдмийн цол авсан хүртэл дарааллаар

нь бүртгэж өгнө. Боловсролын мэдээлэл нь: 3 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт Боловсрол бүлэг байна.

Энэ хэсэгт Ерөнхий, тусгай, дээд боловсрол, дипломын боловсрол, бакалаврын болон магистрийн зэргийг

оролцуулан бүртгэж өгнө.

6.2.3.1 Боловсрол

Сургуулийн нэр- Төгссөн сургуулийнхаа нэрийг бичнэ.

Орсон огноо- Сургуульд элссэн он гараас оруулж өгнө.

Төгссөн он- Төгссөн сургуулиа оруулж өгнө.

Эзэмшсэн боловсрол, мэргэжил Ямар боловсролтойгоор төгсөж гарсан талаарх мэдээллээ оруулж өгнө.

Боловсрол, мэргэжлийн зэрэг Мэргэжлийн зэргийг жагсаалтаас сонгож оруулж өгнө.

Гэрчилгээ, дипломын № Гэрчилгээ, дипломын дугаарыг бүртгэж өгнө.

Зураг 6.2.3 Боловсрол

Page 17: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 17 | х у у д а с

6.2.3.2 Боловсролын докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг

Зэрэг- Зэрэг дэвийг бүртгэж өгнө.

Хамгаалсан газар- Хамгаалсан сургуулийнхаа нэрийг бичиж өгнө.

Хамгаалсан сэдэв- Ямар сэдвээр хамгаалсан сэдвээ бичиж өгнө.

Он- Хэдэн онд хамгаалсан

Гэрчилгээ дипломын №- Гэрчилгээ дипломын дугаарыг бөглөж өгнө.

Зураг 6.2.3 Боловсролын докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг

6.2.3.3 Эрдмийн цол. /дэд профессор түүнээс дээш зэрэгтэй академийн гишүүдийг бүртгэж өгнө./

Цол- Ямар цол хэргэмтэй төгссөн талаарх мэдээллийг бүртгэж

өгнө.

Цол олгосон байгууллага- Цол авсан байгууллагынхаа нэрийг бичиж өгнө.

Он- Хэдэн онд төгссөн оруулж өгнө.

Гэрчилгээ, дипломын №- Гэрчилгээ дипломын дугаарыг бөглөж өгнө.

6.2.4 Мэргэшил сургалт

Мэргэшил цонхоор төрийн албан хаагчдын мэргэшил, сургалтанд хамрагдаж байсан зэрэг мэдээллийг оруулна.

Мэргэшлийн бэлтгэл/Мэргэжлийн болон бусад нарийн чиглэлээр мэргэшил мэргэшүүлэх сургалтад хамрагдсан

байдлыг бичнэ/

Хаана - Хаана ямар газарт мэргэшил дээшлүүлсэн талаарх

мэдээллээ жагсаалтаас сонгож өгнө.

Ямар байгууллагад- Ямар байгууллагад мэргэшил дээшлүүлсэн

талаарх мэдээллийг бүртгэж өгнө

Эхэлсэн болон дууссан он- эхэлсэн болон дууссан он оруулж өгнө.

Хугацаа- Сар, өдөр, жилийг бүртгэж өгнө.

Ямар чиглэлээр- Ямар чиглэлээр сурч төгссөн тухай мэдээллийг

бүртгэж өгнө.

Үнэмлэх гэрчилгээний дугаар- Үнэмлэх, гэрчилгээний дугаарыг бүртгэж өгнө.

Олгосон он сар өдөр- Олгосон, сар өдрийг бичиж өгнө.

Page 18: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 18 | х у у д а с

Зураг 6.2.4 Мэргэшил сургалт

6.2.5 Зэрэг дэв, цол

Албан хаагчийн албан тушаалын зэрэг дэв, цолны мэдээллийг оруулна. Хэрвээ тухайн албан хаагч ямар нэг

зэрэг дэв, цолгүй бол энэ хэсэгт мэдээлэл оруулах шаардлагагүй.

Албан тушаалын зэрэг- Албан тушаалын зэргийг бичиж өгнө.

Албан тушаалын дэв- Албан тушаалын дэв, цол хэргэмийг бичиж өгнө.

Зарлиг, захирамж, тушаалын нэр- Тоот тушаалын дагуу

Он, сар, өдөр, Төгссөн огноо бичиж өгнө

Үнэмлэхний дугаар- Үнэмлэхний дугаарыг бичиж өгнө.

Зураг 6.5 зэрэг дэв, цол

6.2.6 Ур чадвар

Төрийн байгууллагаас жил бүр төрийн албан хаагчийн ур чадварын дүгнэж тэдгээрийн түвшинг тогтоож оноогоор

дүгнэдэг. Энэ талын мэдээллийг энэ хэсэгт оруулна.

Онооны үнэлгээний түвшин нь гурван хэсэгтэй ба тохирох түвшинг сонгоно. "1-тааруу, 2-дунд, 3-сайн”

Ур чадварын бүлэг нь: 5 бүлгээс бүрдэж байгаа бөгөөд

Хувь хүний ур чадвар

Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар

Бүлгээр ажиллах ур чадвар

Дээр дурдсанаас бусад ур чадварыг нэрлэнэ үү

Бусад ур чадвар

Дээрх бүлгүүдээс тохирох сонголтоо хийсний дараа заавал хадгалах товчийг дарж өгөгдлийн сан руу

хадгална.

Page 19: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 19 | х у у д а с

Зураг 6.2.6 Ур чадвар

6.2.7 Гадаад хэл

Байгууллагаас албан хаагчийн гадаад хэлний мэдлэгийн түвшин болон компьютер дээр ажиллах мэдлэг чадвар,

оффисын тоног төхөөрөмж, технологийн эзэмшсэн байдал зэргийг үнэлгээгээр тогтоодог. Тухайн хүний чадварын

түвшинг оноогоор үнэлж дүгнэнэ.

Зураг 6.2.7 Гадаад хэл

Page 20: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 20 | х у у д а с

6.2.8 Туршлага

Тухайн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлно. Урьд нь төрийн бус байгууллагад хөдөлмөр

эрхэлж байсан болон, тухайн байгууллагад хэдэн жил ажилласан мөн хэр их туршлагыг хэдэн жилийн

хугацаатай хуримтлуулсан талаарх мэдээллийг оруулна. Төрийн албан хаагч нь төрийн албаны шалгалт өгсөн

эсэх болон тангараг өргөсөн эсэх мэдээллийг тохируулж өгнө.

Зураг 6.2.8 Туршлага

6.2.9 Бусад

Тухайн албан хаагчийн гадаад руу зорчсон мэдээлэл, орон сууцны нөхцөл, төрөл, төрийн албан хаагч нь

тухайн ажлын байрандаа маргаан гаргаж байсан талаарх болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаарх

мэдээллийг бүртгэж өгөхөөс гадна одон медаль, аль нэг орноос шагнагдаж байсан тухай зэрэг мэдээллийг

бүртгэж өгнө.

Page 21: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 21 | х у у д а с

БҮЛЭГ 7. БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨН

7.0 БҮРЭЛДЭХҮҮН ХӨДӨЛГӨӨН Төрийн албан хаагчийн ажлын шилжилт хөдөлгөөн, албан тушаал, зэрэг дэв, харьяалагдах нэгж зэрэг

мэдээллийг бүртгэнэ.

Бүрэлдэхүүн хөдөлгөөн дараах хэсгээс бүрдэнэ.

7.1 Одоогийн албан тушаал

7.2 Шилжих хөдөлгөөн

7.3 Ажилласан түүх

7.4 Байгууллагаас гарах хөдөлгөөн

7.1 Одоогийн албан тушаал

Тухайн байгууллага дотроо албан тушаал дэвшсэн болон буурсан тохиолдолд зэрэг дэвийг ангилан бүртгэж

өгөхөөс гадна тухайн ажилтан маань үндсэн үү? Гэрээт ажилтан уу гэдгийг бас бүртгэж өгнө.

Анхааруулга

Одоогийн албан тушаал маань дотроо 6 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа ба үүнд:

7.1.1 Албан тушаал

7.1.2 УТ, ТЗ, ТТ, ТҮ-ийн ангилал зэрэглэл

7.1.3 ТӨ, АА-н албаны ангилал зэрэглэл

7.1.4 Түшмэдийн зэрэг дэв

7.1.5 Цалингийн сүлжээ

7.1.6 Цэргийн албан хаагчийн цол

Одоогийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн албан хаагчын

мэдээллийг уг цонхоор засч болохгүй бөгөөд ажилд орсноос эхний нэг

жил ажиллаж байгаа төрийн албан хаагчын мэдээллийг уг цонхоор

засч, өөрчлөх боломжтой бөгөөд нэг ба түүнээс дээш жил ажиллаж

байгаа албан хаагчын мэдээллийг засахаар бол заавал шилжих

хөдөлгөөн гэдэг цонхоор орж засна гэдгийганхаарна уу.

Page 22: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 22 | х у у д а с

7.1.1 Албан тушаал

Энэхүү хэсэгт албан тушаалын үүрэг болон төрлийг жагсаалтаас сонгохоос гадна тухайн ажилтан маань ямар албан тушаалд харьяалагдаж байгааг жагсаалтаас сонгох боломжтой. Зураг 7.1.1 Албан тушаал

Page 23: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 23 | х у у д а с

7.1.2 УТ, ТЗ, ТТ, ТҮ-ийн ангилал зэрэглэл

Төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албуудыг сонгож бүртгэнэ.

Зураг 7.1.2 Албан тушаал

7.1.3 ТӨ, АА-н албаны ангилал зэрэглэл

Төрийн өндөр болон ажлын албаны ангилал зэрэглэлийг бүртгэж өгнө.

Зураг 7.1.3 ТӨ, АА-н албаны ангилал зэрэглэл

7.1.4 Түшмэдийн зэрэг дэв

Түшмэдийн зэрэг дэвийг бүртгэж өгнө.

Зураг 7.1.4 Түшмэдийн зэрэг, дэв

7.2 Шилжих хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөн цонхоор тухайн ажилтан маань нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү шилжих хөдөлгөөн хийж байгаа

тохиолдолд энэ цонхоор орж ажилтны шилжих хөдөлгөөнийг хийнэ. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан нь тушаал

дэвших юм уу эсвэл тушаал буурах, хэлтэс тасгаа сольж өөр хэлтэс тасаг руу шилжиж буй нөхцөлд энэхүү

цонхоор орж шилжих хөдөлгөөнийг хийнэ.

Page 24: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 24 | х у у д а с

а. Одоогийн албан тушаал

б. Шинэ албан тушаал

Ажилтны шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд тухайн ажилтны шинэ хэлтэс тасаг ямар албан тушаалын ямар ангилалд ангилахыг шинээр тохируулж өгнө. Учир нь шилжүүлэг хийсэн ажилтан шинэ хэлтэс тасагт өөр цалингийн системтэй ажилладаг ба албан тушаалын ангиллыг хүртэл шинээр зоож өгнө.

7.3 Ажилласан түүх

Албан хаагчийн албан тушаал, зэрэглэл, ажлын хөдөлгөөний мэдээллийг энэхүү цонхоор харахаас гадна уг цонх

нь шилжих хөдөлгөөн цонхоор шилжсэн болон одоогийн албан тушаал хашиж байгаа хүний нөөцийн төрийн

албан хаагчын мэдээллийг жагсаалт хэлбэрээр харах боломжтой.

Зураг 7.3 Ажилласан түүх

Б.

А.

Page 25: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 25 | х у у д а с

7.4 Байгууллагаас гарах хөдөлгөөн

Албан хаагч маань байгууллагаас гарах болон өөр хөдөлгөөн хийж байгаа нөхцөлд энэхүү цонхоор тухайн хөдөлгөөнийг заавал бүртгэж өгөх шаардлагатай.

7.4 Байгууллагаас гарах хөдөлгөөн

Page 26: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 26 | х у у д а с

БҮЛЭГ 8. ЦАЛИН ХӨЛС

8.1 Цалин хөлс

Албан хаагчийн цалин, хөлсний мэдээлэл шинээр оруулахдаа Хүний нөөц-Цалин хөлс гэсэн дарааллаар орно.

Энэ хэсэгт сүлжээгээр цалинжиж байгаа болон нэмэгдэл цалинг, түүнтэй адитгах бусад орлогын талаарх

мэдээллийг бүртгэж өгч оруулна.

Огноо

Тухайн үеийн он, сарыг оруулна.

8.1.1 Сүлжээгээр авч байгаа цалин

Энэ хэсэгт албан хаагчийн сүлжээгээр авч байгаа цалингийн мэдээлэл харагдана. Сүлжээгээр авч байгаа

цалингийн мэдээлэл нь Бүрэлдэхүүн хөдөлгөөн цэсний Албан хаагчийн ажлын хөдөлгөөний мэдээлэл

гэсэн хэсгийн Хөдөлгөөний мэдээлэл цонх ямар мэдээлэлтэй хадгалагдсан гэдгээс хамаарч сүлжээгээр авч

байгаа цалингийн дүн автоматаар тавигдана. Өөрөөр хэлбэл тухайн албан хаагчийн хашиж байсан албан тушаал

нь албан тушаалын ямар ангилал, зэрэглэл, цалингийн ямар шатлалд хамрагдаж байсан эсэхээс хамаарч

сүлжээгээр авах цалингийн дүн тодорхойлогдож байна гэсэн үг юм.

8.1.2 Одоо авч байгаа болон цалингийн сүлжээнээс тусдаа цалинждаг бол:

Хэрэв тухайн албан хаагч Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээнээс өөр хэлбэрээр цалинждаг бол энэ

хэсэгт гараар бичиж оруулна.

8.1.3 Нэмэгдлүүд

Энэ хэсэгт хэрэв тухайн албан хаагч цалингийн нэмэгдэл авдаг бол эдгээр нэмэгдлүүдийн хувийг оруулна. Албан

хаагчийн цалингийн хувийг тооцож оруулахад төгрөгөөр авах хэсэг автоматаар бичигдэхээс гадна төрийн албан

хаагч нь зэрэг дэв, ур чадвараас хамааран хувь оруулахгүй шууд мөнгөн хэлбэрээр оруулж нэмэгдэл цалинг

тооцно.

8.2 Бусад орлого

Энэ хэсэгт албан хаагчийн цалингаас гадна хуулийн дагуу олгогдох бусад орлогын хэмжээг мөнгөн дүнгээр

оруулан бодох боломжтой.

Page 27: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 27 | х у у д а с

Энэ хэсэгт өгөгдсөн хуулиудын дагуу олгогдох албан хаагчийн бусад орлогыг оруулах ба өөрөөр хэлбэл хуулийн

дагуу олгогдох нэмэгдлийг оруулна. Эдгээр нэмэгдлүүдийг оруулахад тухайн жилд авч байгаа нийт орлогын дүн

автоматаар бодогдож гаргана.

Албан хаагчдын 2008 оны цалин жилээр хэдэн сард ажилд орсон байна түүнээс хойш сараар үржигдэж

бодогдоно. 2009 оноос эхлэн сар бүр бодогдоно гэдгийг анхаарна уу!

Page 28: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 28 | х у у д а с

БҮЛЭГ 9. ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ

9.1 Үр дүнгийн гэрээ

Албан хаагч байгууллагатай хийсэн гэрээний биелэлтэд байгууллага албан хаагчийг хэрхэн дүгнэсэн тухай

үнэлгээний мэдээллийг оруулна.

(*) гэж тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөх хэрэгтэй.

Зураг 9.1 Үр дүнгийн гэрээ

Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ

Нийт бүтээгдэхүүний нийлүүлэлт

Тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлт

Мэргэшлийн түвшин гэсэн гурван биелэлтээр дүгнэх ба энэ бүгд нь тус тусдаа оноогоор дүгнэгдэх

бөгөөд авсан онооны дунджаар төрийн байгууллагын албан хаагчийн дүгнэлтийн биелэлтийг гаргана.

Үр дүнгийн гэрээг байгуулахдаа:

Шууд харьяалагдах даргын үнэлгээ:

Дараагийн шатны даргын үнэлгээ гэж хоѐр үнэлгээгээр дүгнэгддэг.

9.2 Өмнөх жилийн үр дүнгийн гэрээнүүд:

Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээнүүд энд хамрагдана. Зураг 9.2 Өмнөх жилийн үр дүнгийн гэрээнүүд

Page 29: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 29 | х у у д а с

БҮЛЭГ 10. БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

10.1 Дутуу орсон мэдээллийг нөхөж оруулах буюу байгууллагын мэдээлэлтэй харьцах

Энэ хэсэгт жагсаалтаас сонгогдсон байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

10.2 Харьяалагдах нэгж

Тухайн байгууллага зохион байгуулалтын хувьд дотроо хэлтэс, тасагт хуваагддаг бол энэ төрлийн мэдээллийг

энэ хэсэгт оруулна.

Үндсэн мэдээлэл

Код: Код гэсэн талбарт тухайн байгууллагын мэдээллийг кодлон оруулна. Харьяалагдах нэгж: Хаана харьяалагдаж байгааг нэгжийг бүртгэж өгнө.

10.3 Байгууллагын мэдээллийг засварлах

Байгууллагын мэдээллийг шинээр оруулах буюу оруулсан мэдээллийг засах бол Байгууллага бүртгэх цонхны

Байгууллагын мэдээллийг засварлах гэдэг цонх руу орж мэдэээллийг засна.

Page 30: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 30 | х у у д а с

Бүх мэдээллээ оруулж дууссаны дараа Хадгалах товч дарж өгөгдлийн сан руу буюу бааз руу мэдээллээ

хадгална.

Page 31: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 31 | х у у д а с

БҮЛЭГ11. ТАЙЛАН МЭДЭЭ

Энэ хэсэгт мэдээллийн баазад бүртгэгдсэн албан хаагчдын мэдээллийг харьцуулсан тайлан, мэдээнүүдийг харж

болно. Тайлан, мэдээг авахдаа өгөгдсөн төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний талаарх статистикийн

тоймуудаас сонгож графикийг харна.

Төрийн албан хаагчдын нийт ажилтны мэдээллийн тайланг Хүний нөөцийн мэдээллийн модульд орсончлон төрөл

бүрээр ажилтныхаа мэдээллийг авах боломжтойгоос гадна Тайлан авах цонхноос анкет болон хувь хүний

мэдээлэл, цалингийн мэдээлэл, хөдөлгөөний мэдээлэл, албан тушаал, зэрэг дэв, алдаатай оруулсан мэдээлэл

зэрэг тайлангаас төрөл бүрийн мэдээллийг авах боломжтой

Зураг 11.1.а Насны ангилал тайлан

Зураг 11.1б Боловсрол тайлан

Page 32: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 32 | х у у д а с

Page 33: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 33 | х у у д а с

Зураг 11.1в Цалингийн тайлан

Page 34: Programmd Medeelel Oruulah Gariina Avlaga munhtuya

Хэрэглэгчийн гарын авлага 34 | х у у д а с

Зураг 11.1г Зэрэг дэв авсан төрийн албан хаагчдын эзлэх жин тайлан