ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД...

12
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗАР 2015.11.16

Upload: others

Post on 30-Aug-2019

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗАР

2015.11.16

ҮНДЭСЛЭЛ

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхий дахинд хүүхдийн эрхийг хамгаалагч тэргүүлэгч байгууллагынхувьд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) болон Цахим орчинд ХүүхдийгХамгаалах Санаачлагатай хамтран Цахим Орчинд Хүүхдийг Хамгаалах тухай салбарынудирдамжийг 2014 онд шинэчлэн гаргасан.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь ОУЦХБ-ын хөгжлийн салбарын гишүүн байгууллагын хувьд энэхүү санаачлагыг дэмжин ХТҮГ-тай 2015.09.29-ний өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-г байгуулсан.

Санаачлагын зорилго

Цахим орчинд түгээгдэж буй аливаа сөрөг мэдээлэл, түүний нөлөөллөөс бага болон өсвөр насны хүүхдийг хамгаалах, тэдэнд энэ чиглэлээр шаардагдах мэдээ мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн зөвлөмж зөвлөгөө боловсруулж түгээх, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техникийн хувьд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн оролцоог санаачлагад нэгдэхийг уриалах зорилгоор www.cybersafety.mnцахим хуудсыг тусгайлан үүсгэн хөгжүүлж байна.

Хүүхэд багачууд, өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд цахим орчны аюулгүй байдал, цахим тоглоом, интернетийн зүй зохистой хэрэглээний тухай энгийн ойлгомжтой мэдээ мэдээллийг түгээх, хүргэх

Цахим хэрэглээний сөрөг нөлөөнөөс болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг олон хэлбэрээр зохион байгуулах

ЦАХИМ ЕРТӨНЦ

Интернэт

• сурч боловсрох, • оролцох,• нийгмийн харилцаанд идэвхитэй орох • хөгжих, мэдээлэл авах боломжийг олгодог

Үйлчилгээ

• Блог, Википедия, My Space, You Tube, Facebook, Twitter болон онлайн тоглоом зэрэг шинэүйлчилгээнүүд нь интернэт хандалтыг нэмэгдүүлж, улмаар нийгмийн сүлжээгээ өргөжүүлэх , хувийн мэдээллийн сангаа бий болгох, бүтээлч байдалаа хөгжуулэх эерэг боломжуудыг бийболгож байна.

Эрсдэл

• Хүүхэд залуучууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашигласнаар багагүй аюултайтулгардаг. Жишээ нь зохисгүй мэдээ, мэдээлэлтэй таарах, хувийн нууцлалаа алдагдах , дарамт шахалтанд орох, доромлолд өртөх, гэх мэт.

ОРОЛЦОГЧИД

А

Б

В

“А” 0-18 насны хүүхэд “Б” Гэр бүл, найз нөхөд, сургууль,

олон нийт“В” Төр, Нийгэм,

СУДАЛГААНААС ДУРЬДВАЛ...ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР

Интернэт хэрэглээ

• 50 % - гэртээ• 16 % - бусад орчинд• 46,7% гар утас, таблет

ФБ хэрэглээ

• 53 % - нэг хаягтай• 47 % - 2-с дээш хаягтай• 46,4 % - админ эрхтэй

Төрөх мэдрэмж

• 42,6 % - ядардаг• 41 % - айдас төрдөг• 41 % - уур хүрдэг

ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ТАЛААР

мэдээлэл

Сөрөг коммент 37,3 %

Хэвийн 43%

Хариу доромжилдог 17 %

Хамгаалах зөвлөгөө

Аав ээж -37,3 % Гэр бүлээсээ – 16,4 %

Интернэтээс -19 % Найз нөхдөөсөө-14,5 %Багш, НА – 7,3 %

ГЭР БҮЛ

• Интернетээр аялах, нийгмийн сүлжээ, ухаалаг утас хэрэглэх нь бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ нэгэнт болжээ. Тэгвэл онлайн харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд нэр төрөөхамгаалах, хүсээгүй харилцаа, үл таних нэгний халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай болно

• Үйлдлийн системийн хэрэглэгчид тус бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгтэй байж болдог. Энэ нь хүн бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн тохиргоог үүсгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр хүүхдийнхээ компьютер тоглоом тоглох, төрөл бүрийн програм хангамжийг ашиглах хугацаа болон эрхийг хязгаарлах боломжтой болдог. Энэхүү боломж нь Microsoft Windows, MAC зэрэг үйлдлийн системүүдэд байдаг бөгөөд уг системийн нэрийг Parental Controls буюу Эцэг эхийн хяналтын систем гэдэг.

БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ

5-7 насны хүүхдүүд -Технологитой харьцаж сурах үе.Эцэг эхийн аль нэг, насанд хүрсэн хүн тогтмол хянаж байх шаардлагатай. Шүүлтүүрийнпрограммуудыг хэрэглэх, аюулгүй сайтуудын жагсаалтыг гаргах нь зүйтэй. Интернэт дэхаюулгүй байдлын үндэс, ёс зүйн ерөнхий ойлголтыг бий болгох Тусламж хэрэгтэй хамгийнзалуу хэрэглэгчидийн бүлэг.8-12 насны хүүхдүүд - Энэ үеийнхэн шилжилтийн насныхан байдаг. Тэд интернэтийн талааранхны ойлголт туршлагатай болсон үе. Залуу хүн болж төлөвших насныхан тул тэдэнд ойлгожсонирхсон маш олон асуудлууд байдаг бөгөөд тэрэндээ хариу авах сонирхолдоо хөтлөгдөнодоо байгаа хязгаараасаа давж болзошгүй. Энэ насныхан аливаа контент болонконтактанд татагдах магадлалтай.13 ба түүнээс дээш насныхан - Энэ насны бүлгийнхэн технологийг мэргэшсэн хэмжээндхүртэл сайн эзэмшиж хэн нэгний хараа хяналтгүйгээр ашигладаг залуу үеийнхэн юм.. Өөрийнхувийн амьдралын замыг бусдын хараа хяналт оролцоогүйгээр хайж олох, үе тэнгийнхнээолох гэсэн асар их хүсэл эрмэлзлэлтэй. Мөн гэнэн хөнгөн байдалдаа хөтлөгдөн аюултайбайдалд өөрсдийгээ оруулах эрсдэлтэй.Энэ тохиолдолд тэднийг өөрсдийгээ яаж аюулгүйбайлгах вэ гэдгийг ойлгуулах шаардлагатай

ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ

ЦЕГ-ын дэргэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байгаа ба дараахь төрлийн зөрчлүүд бүртгэгдсэн байдаг.• Зохиогчийн эрхийн зөрчил• Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн,

мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил• Садар самууныг сурталчлах зөрчил• Доромжлох, гүтгэх зөрчил• Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын

эсрэг зөрчил.• Цахим хүчирхийлэл

НАСНЫ АНГИЛАЛ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТАЙЛБАР

Бага насныханд. Энэ ангилалд 3 - 10 насны хүүхдүүд хамаарна. 3 -с доош насныханд зориулсан тоглоомонд Сургалтын гэсэн үнэлгээ өгдөг Энэ төрлийн тоглоомнууд нь ойлгомжтой өнгө дүрс нь хүүхдэд зориулагдсан, тоглох хэлбэр нь энгийн

Бүх насныханд.Энэ ангилал нь 6-с дээш бүх насныханд тохиромжтой гэсэн утга агуулдаг. Энэ ангилалд багтсан тоглоомнууд дээрхийн адил ямар нэг хүчирхийлэл, ёс бус зүйл огт агуулдаггүй.

10-с дээш насныханд зориулсан. Энэ ангиллын тоглоомнууд бага хэмжээний хүчирхийлэл, уран зөгнөл, хиймэл цусны зураглал, ёс бус үг хэллэг зэргийг агуулдаг.

Өсвөр насныханд буюу 13 болон түүнээс дээш насныханд зориулсан. Энэ төрлийн тоглоом нь дунд зэргийн хүчирхийлэл, бохир хошигнол, мөрийтэй тоглоом, бага зэрэг ёс бус үг хэллэг агуулдаг.

17 болон түүнээс дээш насныханд зориулагдсан. Энэ ангилалд секс дүр төрх, ёс бус үг хэллэг, согтууруулах ундаа зэрэг зүйлс агуулсан тоглоомнууд багтана.

Зөвхөн насан хүрэгчдэд зориулсан, Энэ төрлийн тоглоомнууд нь хүчирхийлэл, секс, ёс бус үг хэллэгийг дээд хэмжээнд агуулах бөгөөд энэ ангилалд 2010 он хүртэл ердөө 25 тоглоом л багтсан юм.

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ