olimp

25
Олимп

Upload: 5464684864

Post on 20-Jul-2015

1.440 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Olimp

Олимп

Page 2: Olimp

Эртний Олимпийн наадмын үүсэл хөгжил

• Грект овог, аймгуудын хоорондын мөргөлдөөнийг намдаах зорилгоор анх МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсны баяраа тэмдэглэжээ. Хожим үүнээс улбаалан Олимп уулын хормойд МЭӨ 774 онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон байна.

• Олимпийн уул нь Зевс бурханы эзэмшил, бишрэлт нутаг байв. Олимпийн наадам дөрвөн жил тутам зохиогдож, Грекийн хуанлаар огторгуйд сар бүтэн үзэгдэх өдөр, намар буюу хавар болдог байв.

Page 3: Olimp

Олимпод оролцогчид

• Олимпод оролцох тамирчид, зохиолч хөгжимчин, гүн ухаантан, улс төрчид, худалдаачид, усан цэргүүд олимп болохоос сарын өмнөЭлидаас Олимпийн уул руу 57,7 км замыг маршаар аялж очно.

• Хөтөлбөр нь тус тусын ажил мэргэжлээр ном хаялцахаас гадна 192,27 метрийн гүйлтээр уралдана. Наадамд оролцогчдыг бүрээн дуугаар алдаршуулан зарлаж, үнэнч шударга оролцох тангараг өргүүлдэг байжээ.

• Олимп нь бүх Грекийн наадам байсан бөгөөд олимп болох үед овог аймгуудын хооронд дайн самуунтай байсан бол дайнаа зогсоодог байлаа. Тэр үед зөвхөн эрчүүд уралдаан тэмцээнд оролцдог байв.

• Олимпод оролцогчдоос зөвхөн нэг хүн шалгаруулж “Олимпчин” гэдэг цол олгож, олив модны навчин эрх /хэлхээ/- г Зевс бурхны өмнө ёслол төгөлдөр гардуулдаг байжээ.

• Хожим Олимпийн наадам Грекийн хэмжээнээс хальж, хүрээгээ тэлэн Хар тэнгис, Эгийн тэнгис, Африкийн хойт хэсэг, Газар дундадын тэнгисийн баруун талыг хамрах болжээ.

Page 4: Olimp

Олимпийн наадмын төрлүүд

• Олимпийн эхний 17 наадам нэг өдөр зөвхөн гүйлтээр зохиогддог байсан бол М.Э.Ө 708 онд /18-р олимп/ хөтөлбөрт нь бөхийн барилдаан, таван төрөлт нэмэгдэж, 688 онд /23-р олимп/ нударган зодоон нэмэгдснээр 2 өдөр үргэлжлэх болжээ.

• 680 онд /25-р наадам/ морин спорт /2 дугуйтай тэргэнд 4 морь хөлөлж 24 тойрог /13,5км/ уралддаг болжээ. Эртний олимпийн наадамд 632 оноос /37- р олимп/ хүүхэд оролцдог болсон байна.

• Эртний грекүүд олимпийн наадмыг найрамдлын баяр, газар дэлхий дээр аюул заналхийлэлгүй, энх тунх амьдрахын баталгаа гэж хүндэтгэдэг байжээ.

Page 5: Olimp

ОЛИМПИЙН НААДМЫГ ОРЧИН ҮЕД СЭРГЭЭН ХӨГЖҮҮЛСЭН НЬ

• Эртний олимпийн үзэл санааг сэргээж, уламжлан хөгжүүлсэн гавъяат хүний нэг нь Францын нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нийгмийн зүтгэлтэн Пьер Де Кубертин юм.

• П. Кубертиний санаачилгаар 1894 онд Парист олон улсын тамирчдын их хурал хуралдаж, “Олимпийн тоглолтын сэргэлт” сэдэв хэлэлцэн олимпийн хартийн үндсэн зарчмыг боловсруулж, 6 сарын 23- нд ОУОХ- г байгуулан орчин үеийн анхны олимпийн наадмыг 1896 онд АФИН хотод /Грек/ зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

• П. Кубертин өөрийн санаачлан байгуулсан ОУОХ- г 1896- 1925 онд 29 жил толгойлохдоо Швейцарийн Лозанна хотод 1915 онд нүүлгэн төвлөрүүлсэн бөгөөд 1937 онд 74 насандаа Женев хотод таалал төгссөн юм.

Page 6: Olimp

• ОЛИМПИЙН ХӨДӨЛГӨӨН• П. Кубертин эртний олимпийн энэрэнгүй үзэл санааг баяжуулан хөгжүүлж “Олимпийн

хөдөлгөөн нь хүн төрөлхтний эрх чөлөөний үзэл санаа, найрамдалт тэмцээн, биеийн бүх талын хөгжлийг олгож, ард түмний найрамдал, соёл хамтын ажиллагаанд тусална” гэсэн үзэл бодлыг удирдлага болгож байв.

• Олимпийн хөдөлгөөний уугуул, утга учир, зорилго нь ардчилал, найрамдал хамтын ажиллагааны үр дүн юм.

• Олимпийн үзэл санааг хамгаалан дэлгэрүүлэх нь эцсийн эцэст хүн төрөлхтний хөгжил дэвшил, хүнлэг энэрэнгүй зарчим, хүний эрхийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тэмцэл юм.

• Олимпийн хөдөлгөөн нь олон улсын спортын хамтын ажиллагааны үзэл санааг тайван амгалан нөхцөлд улс төр, зохион байгуулалт, ёс суртахууны бүхий л хүчин чармайлтыг, найрамдал хамтын ажиллагааны ашиг сонирхолд нийцүүлэн, түүний уламжлалыг хадгалж өргөжин хөгжүүлснээр өнөөгийн түвшинд хүрчээ.

• Олимпийн хөдөлгөөнд баяжих, хувиа хичээх, үндсэрхэх, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлах халдвар аваагүй, биеийн болон ёс суртахууны өндөр соёлтой залуус нэгдэх эрхтэй билээ.

• Олимпийн хөдөлгөөний үүргийг зөвхөн түүнд оролцогсдын цар хүрээ, спортын өндөр амжилт төдийхнөөр бус, үзэл санаа, ёс суртахууны давуу талаар нь үнэлэх ёстой.

Page 7: Olimp

• Олимпизмийн ач холбогдол• Олимпийн үзэл санаа, уламжлал нь орчин үеийн хөгжлийнхөө

бүхий л үеийн турш, нийгмийн хөгжлийн утга агуулгыг гүнзгий тусгаж, олон улсын хурцатмал байдлыг зөөлрүүлэх, ард түмний хоорондын харилцааг сайжруулах, найрамдал эвлэрэлийн үзэл санаа, итгэл үнэмшлийг бэхжүүлэх, хамтран ажиллах, нөхөрсгөөр өрсөлдөх явдал юм. Олимпийн наадмын утга учир үнэ цэнэ үүнд оршино.

• Өрсөлдөөн гэдэг үгийн утга хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй нягт уялдаатай, нийгмийн амьдралын шаардлагад хэлбэржиж тогтсон хэрэг. Эрт цагт хүн амьдрахын тулд байгалийн элдэв үзэгдэлтэй зохицох, араатан амьтантай тэмцэлдэхдээ хэрэглэх багаж зэвсэг унаа бий болгож улмаар өөрчлөн сайжруулж ирснээр, өдгөө спортын хэрэгсэл, төрөл зүйл болон хувирчээ.

Page 8: Olimp

ОЛИМПИЙН БИЛГЭДЭЛ

• Олимпийн бэлгэдэл нь олимпийн таван цагиргаас бүрдэх бөгөөд нэг өнгөөр буюу олон өнгийн хувилбараар тусгайлан хийгдсэнээр ашиглагдана.

• Эдгээр цагираг нь заавал цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн өнгийн дарааллаар хийгдэнэ. Цагирагууд зүүнээс баруун гар тийш сүлжилдсэн байна. Дээд талд нь цэнхэр, хар, улаан цагираг, доод талд нь шар, ногоон цагираг байрласан байх бөгөөд ОУОХ- ны Төв штабт хадгалагдаж буй албан ёсны дүрс, зурагтай нийцэж байх ёстой.

• Эдгээр цагирагууд нь дэлхийн таван тивийн бат холбоо болон Олимпийн наадамд бүх дэлхийн тамирчдын уулзалтын бэлгэдлийг илэрхийлж байгаа болно.

Page 9: Olimp
Page 10: Olimp

ОЛИМПИЙН ТУГ

• П. Кубертин 1913 онд олимпийн бэлгэ тэмдгийг санаачлан, таван тивийн хүн ардын холбоог таван цагираг, хэлхэн, сүүн цагаан туган дээрээ сүлдэлж, 1914 онд Парист хуралдсан олимпийн VI их хуралд оруулан батлуулаад 1920 оны олимпт анх удаа тугаа мандуулжээ.Олимпийн туг, сүлд нь түргэнээс түргэн, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй /Citius, Altius, Fortius/ гэсэн уриан дор сүр хүчээ агуулж, дэлхийн зон олны дунд хүндэтгэл болон баталгаажсан юм.

• Олимпийн бэлгэдлийг өмчлөх цорын ганц эрхийг 1981 оны IX сарын 26- нд Найробын гэрээгээр ОУОХ- нд олгосон билээ.

Page 11: Olimp

ОЛИМПИЙН СПОРТЫН ТӨРЛҮҮДОлон улсын спортын холбоодоор удирдуулж буй спортын дараах төрлүүд Олимпийнх гэж тооцогдоно. Үүнд:

• 1. Зуны Олимпийн наадмын төрөл• - Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбоо / IAAF/• - Олон улсын сэлүүрт завины холбоо /FISA/• - Олон улсын бейсболын холбоо /IBF/• - Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/• - Олон улсын бокс сонирхогчдын холбоо /AIBA/• - Олон улсын каноэгийн холбоо /FIC/• - Олон улсын дугуйчдын холбоо /UCI/• - Олон улсын морин спортын холбоо /FEI/• - Олон улсын туялзуур жадны холбоо /FEI/• - Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/• - Олон улсын гимнастикийн холбоо /FIG/• - Олон улсын хүнд атлетикийн холбоо /IWF/

Page 12: Olimp

• - Олон улсын гар бөмбөгийн холбоо /IHF/• - Олон улсын зүлгэн дээрх хокеейн холбоо /FIH/• - Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/• - Олон улсын бөх сонирхогчдын холбоо /FILA/• - Олон улсын усан спортын холбоо /FINA/• - Олон улсын таван төрөлт ба биатлоны холбоо /UIPMB/• - Олон улсын софтболын холбоо /ISF/• - Олон улсын таеквондогийн холбоо /WTF/• - Олон улсын теннисний холбоо /ITF/• - Олон улсын ширээний теннисний холбоо /ITTF/• - Олон улсын буудлагын спортын холбоо /UIT/• - Олон улсын байт сурын холбоо /FITA/• - Олон улсын триатлоны холбоо /ITU/ түр хүлээн зөвшөөрөгдсөн• - Олон улсын волейболын холбоо /FIVB/• - Олон улсын далбаат завины холбоо /ISAF/

Page 13: Olimp

Өвлийн олимпийн наадмын төрөл

• - Олон улсын бобслей, тобоганий холбоо /FIBT/

• - Бүх дэлхийн керлингийн холбоо /WCF/• - Олон улсын мөсний хоккейн холбоо

/IIHF/• - Олон улсын чарганы спорт холбоо /FIL/• - Олон улсын орчин үеийн таван төрөлт

ба биатлоны холбоо /UIPMB/• - Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/• - Олон улсын цанын холбоо / FIS/

Page 14: Olimp

Олимпийн 7 билэгдэл

Page 15: Olimp

Олимпийн музей

онд олимпийн музейг Германы залуу Эрнист Курциус 23 настайдаа олсон.

Page 16: Olimp

Олимп хот

Пелофонесийн баруун хязгаар Кроновын нуржж , Альфе голын хоорондох хөндийд Ионы тэнгисийн эргээс хориод километрийн зайд оршдог.

Page 17: Olimp

Зевсийн сүм

МЭӨ 486-456 онд барьсан . 10.5м өндөр , 2.25 хөндлөн огтлол бүхий багануудтай 3 хэсгээс бүрдсэн.

Page 18: Olimp

Зевсийн бурхан

Баримлыг модоор сийлж өмсгөл болон үгийг нь алтаар , их биеийг нь зааны ясаар өнгөлж суудал сэнтийг нь хушаар хийж ,хар өнгийн модоор эрдэнэсийн чулуу шигтгэж уралсан.

Page 19: Olimp

Олимпкийн бамбар

Энх тайвны бэлгэдэл.Өвлөгч нь Грек орон юм.

Page 20: Olimp

Тамирчдын тангараг

Тэнгэр бурхандаа өргөн барьж байгаа билэгдэл тангараг өргөдөг.

Page 21: Olimp

Аваргын шагнал

Page 22: Olimp

Спортын дуулал

Page 23: Olimp

Пьер Де Кубертин олимпийн философийг уран зохиолын аргаар илэрхийлсэн “Спортын дуулал” – г 1912 онд бичиж нууц нэрээр хэвлүүлсэн юм.

• …Өвгөд дээдсийн энэ өвийг буухиа шиг чи

• Өргөн дээдэлж бидэнд дамжуулнам буюу чи

• Эрин үе улирнам

• Амь нас ялан дийлнэм

• Цагийн эрхшээлд автагдашгүй

• Спорт чи үүрд оршном буюу

• * * * * * * * * * * *

• Онцгой эгэлгүй цоглогч уран буюу чи

• Цогцлон байгуулахын хэрэглэгдэхүүн гэвэл

• Хөдлөн бүхий хүмүүн буюу

• Мөнхийн хөдөлгөөн гэдэг мөрөөдөл бус

• Үл биелэх хүслэн бус

• Бүтэн бүрдэхийг баталж өгнөм чи

• * * * * * * * * * *

• Мөнхийн хөдөлгөөн буй амой

• Мөнхийн хөдөлгөөн гэдэг спорт буюу

• * * * * * * * * * * *

• Өө сэвгүй буюу чи

• Дээд зэргийн зан суртахуун чи

• Шударга нандин чанар, ариун ёс

• Хахуульд автагдашгүй шинжийг шаарднам чи

• * * * * * * * * * * *

• Аяа спорт ! энх амгалан буюу чи

• Улс түмний хоорондын сайн санаа

• Эв эеийн сайхан харилцаа тогтооном чи

• Эвсэл нийцэл буюу чи

• Нэгдмэлийг хүсэгч хүн ардыг

• Элгэн дотно болгоном чи

• * * * * * * * * * * *

• Бид бүхний ирээдүй

• Бид бүхний итгэл найдвар болсон

• Залуучуудыг энх амгалангийн

• Туган дор зоригжуулнам чи

• Аяа спорт ! энх амгалан буюу чи

Page 24: Olimp

2008 онд болсон Бээжингийн олимсоос медалл авсан тамирчид

• Түвшинбаяр алт

• Бадар-ууган алт

• Сэрдамба мөнгө

• Гүндэгмаа мөнгө

• Баатар-жав мөнгө

Page 25: Olimp

Анхаарал тавьсанд баярлалаа