reach САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар...

8
1. REACH ТӨСЛИЙН 1 САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС 1.1 REACH төслийн ээлжит “БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ УР ЧАДВАР ОЛГОХ” 3 өдрийн сургалт боллоо АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн ээлжит сургалт болох “Бизнес Төсөл Боловсруулах Ур Чадвар Олгох” 3 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад худалдаа, үйлчилгээний салбарын 20 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж, - Бизнес төсөл боловсруулах аргачлал, - Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг, хугарлын цэгийг тооцох, Санхүүгийн тайланг уншиж ойлгох, - Санхүүгийн тайлангийн шинжилгээ ба хэрэглээ, Зээлийн боловсрол сэдвүүдийн хүрээнд бизнес, санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүллээ. 1.2 REACH төслийн цайн уулзалт бүхий сургалт боллоо АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл түншлэлийн хүрээнд ХасБанкны харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгч захирал, менежерүүдэд өглөөний цайн уулзалт бүхий V.I.P сургалтыг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагаанд хамрагдсан ЖДБ-үүд өөрсдийн бизнесийг удирдах арга барил, зах зээлд ялгарах стратегид суралцаж хоорондоо харилцан туршлага солилцлоо. 1 ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22 REACH Төслийн оффис: № 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс ХОЛБОО БАРИХ: Баян-Өлгий Оффис: № 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг Дорнод Оффис: № 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг Дундговь Оффис: № 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг Сэлэнгэ Оффис: № 1 тоот, Алтан Булаг Төв Сүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг 1. REACH Төслийн 1 сарын онцлох үйл явдлуудаас 2. Амжилтын түүх 3. Таны мэдлэгт булан: Брэндийн анатоми 4. Бизнес ба зах зээл: Та яагаад зах зээлийн судалгаа хийх шаардлагатай болдог вэ? 5. Монгол улсад хэрэгжиж буй олон улсын байгууллагуудын төслүүд 6. Зах зээл ба судалгаа: Зах зээлийн судалгаа хийх 5 алхам 7. Салбаруудад болсон онцлох үйл явдлуудаас 8. Бизнес ба төлөвлөгөө: Төлөвлөлтийг боловсронгуй болгох хэрэгсэл +(976) 7722-2210 [email protected] www.dsmongolia.org www.facebook.com/REACHProject Утас: 7042-2080 Утас: 7058-2030 Утас: 7059-2209 Утас: 7036-3440

Upload: leque

Post on 13-Jul-2018

245 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

1. REACH ТӨСЛИЙН 1 САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

1.1 REACH төслийн ээлжит “БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ УР ЧАДВАР ОЛГОХ” 3 өдрийн сургалт боллоо

АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн ээлжит сургалт болох “Бизнес Төсөл Боловсруулах Ур Чадвар Олгох” 3 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад худалдаа, үйлчилгээний салбарын 20 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж,

- Бизнес төсөл боловсруулах аргачлал,

- Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг, хугарлын цэгийг тооцох, Санхүүгийн тайланг уншиж ойлгох,

- Санхүүгийн тайлангийн шинжилгээ ба хэрэглээ, Зээлийн боловсрол сэдвүүдийн хүрээнд бизнес, санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүллээ.

1.2 REACH төслийн цайн уулзалт бүхий сургалт боллоо

АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл түншлэлийн хүрээнд ХасБанкны харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгч захирал, менежерүүдэд өглөөний цайн уулзалт бүхий V.I.P сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд хамрагдсан ЖДБ-үүд өөрсдийн бизнесийг удирдах арга барил, зах зээлд ялгарах стратегид суралцаж хоорондоо харилцан туршлага солилцлоо.

1

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ:

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

REACH Төслийн оффис:

№ 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

ХОЛБОО БАРИХ:

Баян-Өлгий Оффис:

№ 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг

Дорнод Оффис:

№ 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг

Дундговь Оффис:

№ 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг

Сэлэнгэ Оффис:

№ 1 тоот, Алтан Булаг ТөвСүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг

1. REACH Төслийн 1 сарын онцлох үйл явдлуудаас

2. Амжилтын түүх

3. Таны мэдлэгт булан: Брэндийн анатоми

4. Бизнес ба зах зээл: Та яагаад зах зээлийн судалгаа хийх шаардлагатай болдог вэ?

5. Монгол улсад хэрэгжиж буй олон улсын байгууллагуудын төслүүд

6. Зах зээл ба судалгаа:

Зах зээлийн судалгаа хийх 5 алхам

7. Салбаруудад болсон онцлох үйл явдлуудаас

8. Бизнес ба төлөвлөгөө: Төлөвлөлтийг боловсронгуй болгох хэрэгсэл

+(976) 7722-2210

[email protected]

www.dsmongolia.org

www.facebook.com/REACHProject

Утас: 7042-2080

Утас: 7058-2030

Утас: 7059-2209

Утас: 7036-3440

Page 2: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

2

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

2. АМЖИЛТЫН ТҮҮХ

Есентай овогтой Манар нь Алтайн Оймс ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд анх бизнес санаагаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлуулан олж авсан түүхтэй.

Тэмээний ноосон оймсыг Монгол улсад төдийгүй хөрш зэргэлдээ БНХАУ, БНКазУлс, ОХУ зэрэг улсуудаас манай оронд ирж буй жуулчид ихэд сонирхон их хэмжээгээр худалдан авч буйг анзаарсан тэрээр “Ягаад би энэ зах зээлд орж, өөрийн гэсэн бизнестэй байж болохгүй гэж?” хэмээн бизнес сэтгэлгээгээр зориг чулуудан үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг 2014 онд Солонгос улсаас оруулж ирсэн байна.

Е.Манарын хувьд үйлдвэрээ байгуулагдсан цагаас нь эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ “Алтай Оймс” нэрээр өөрийн гэсэн брэнд болгож чадсан юм.

Тэрээр бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, загвараа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн хэд хэдэн үйлчилгээнд хамрагдсан юм.

Түүний хувьд төслийн зүгээс зохион байгуулагдсан сургалтад суухаас өмнө үйлдвэр нь:

• Бизнес загваргүй тул сав баглаабоодол байхгүй,

• Бүтээгдэхүүн нь албан ёсоорбаталгаажих бар код аваагүй,

• Бусад ижил төрлийн үйлдвэрүүдээсялгарах онцлоггүй байсан юм.

Тэрээр “Бизнес загвар”-ын сургалтад сууж, зөвлөгөө авснаар дээрх асуудлуудаа бүрэн шийдэж чадсан ба бусдаас “Ялгарах” гэдэг үгийг маш сайн ухамсарлаж ажил хэрэг болгож чадсан юм.

Түүнчлэн Е.Манар нь REACH Төслийн зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санхүүжилтэд хамрагдсанаар 100%-ийн Монгол тэмээний ноосон оймс үйлдвэрлэж эхэлсэн төдийгүй хөрш зэргэлдээ БНХАУ, БНКазУлс, ОХУ-д нийлүүлж, чанар онцлогоор гайхагдан борлуулалт сайтай байна.

Төслийн зээлийн зуучлал, сургалтаар олж авсан мэдлэг, зөвлөгөөг ажил хэрэг болгосон Е.Манар: “REACH Төслийн үйл ажиллагаанд хамрагдсандаа өөрийгөө азтайд тооцож байна ” хэмээв.

Түүний хувьд цаашид REACH Төсөлтэй холбоотой байж, бизнесээ өргөжүүлэн сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна.

Бизнесийн салбар: Ноос, ноосон эдлэл үйлдвэрлэл

Бизнесийн нэр: “Алтайн Оймс” ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Есентайн Манар

Байршил: Баян-Өлгий аймаг

Page 3: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

3

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

СТРАТЕГИ / БОДОЛ САНАА Тиймээ, танд нэн түрүүнд брэндээ зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөө хэрэгтэй. Энэ нь зүгээр ч нэг төлөвлөгөө биш стратеги төлөвлөгөө юм. Таны брэнд зах зээлд танигдаж, өөрийн байр сууриа олж, хэрэглэгчдийн далд ухамсарт нөлөөлөх чадвартай болохын тулд урт хугацаанд хэрэгжих стратеги төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ НЭР ХҮНДЭЭ УДИРДАХ / СОНСОХ ЭРХТЭНЗах зээлд нэр хүнд олж авах төвөгтэй зүйл биш, харин нэгэнт бий болгосон нэр хүндээ хадгалах нь хэцүү байдаг. Хэрэглэгч танай брэндийн талаар юу ярьж байгааг тасралтгүй сонсож байх хэрэгтэй. Энэ нь танд хэрэглэгчээ ойлгоход тусалдаг. Хэрэглэгч танай брэндийн талаар сөрөг зүйл ярихыг сонсохгүй өнгөрхөөс зайлсхийх нь чухал.

ХАРИЛЦАА ХОЛБОО / ДУУ ХООЛОЙ Хүчтэй брэнд өөрийн дуу хоолойг тасралтгүй хэрэглэгчдэд хүргэж байдаг. Танай брэндийн дуу хоолой брэндийн үнэлэмж, зах зээлд эзлэх хувь, брэндийн мөн чанарыг илэрхийлдэг байх шаардлагатай

ИМИЖ / ХУВЦАСЛАЛТ Танай брэнд зах зээлд бусдаас илүү харагддаг байх шаардлагатай. Энд Арманигийн хослол эсвэл хоолойтой цамц, жинсэн өмд өмсөх эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь хэрэглэгчдэд мэргэжлийн найдвартай харагддаг байх нь чухал.

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВЬ / ХӨЛ Танай брэнд хаана зогсож байна вэ? Бусдын эзэлж байгаагүй хэмжээ бүхий орон зайг танай брэнд эзэлж чадсан уу? Өөрийн онцлог байдлаар зах зээлд өөрийгөө байршуулж чадвал энэ нь танай брэндийн урт хугацаанд оршин тогтнох суурь болно.

ШИНЭЛЭГ БАЙДАЛ / САРАВЧТАЙ МАЛГАЙТанай брэнд жинхэнэ үү? Эсвэл хуурамч уу? өөрийн

брэндийн талаарх бодит, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олон нийтэд хүргэх нь чухал. Энэ нь брэндийн талаар шинэлэг ойлголтыг олж авахад хэрэглэгчдэд тусалдаг.

АЛСЫН ХАРАА / ХАРАХ ЭРХТЭНТанай брэнд ирээдүйд хаана байршиж байхыг та үргэлж хардаг байх хэрэгтэй.

Стратеги хэрэгжихүйц алсын хараатай байх нь таны бизнесийг замаасаа

хазайлгүй урагшилхад тусална

ШИНЖИЛГЭЭ, АНАЛИЗ / ҮНЭРЛЭХ ЭРХТЭН

Өрсөлдөгчийн үйлдэл, зах зээлд шинээр нэвтрэгч хэн болохыг шиншлэж мэддэг байх шаардлагатай. Өөрийгөө өрсөлдөгчийн талаар шинэ мэдээлэлтэй байх нөхцөлийг бүрдүүлснээр зах зээлийн өрсөлдөөнд үлдэж чадна.

ИТГЭЛ / ИНЭЭМСЭГЛЭЛХуурамч инээмсэглэл километрийн зайнаас ч мэдэгдэнэ. Шударга, ил тод байдал хэрэглэгчдэд итгэлийг бий болгодог.

ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХ ЧАДВАР / ГАРТанай брэнд хэрэглэгчтэй ямар зайнд ойртож чадах

вэ? Хэрэглэгчдэд ойртож болох бүх сувгийг ашиглах хэрэгтэй. Хэрэглэгч хаана байна тэнд танай брэнд байршсан байх, хэрэглэгч хаанаас мэдээлэл авдаг байна. Тэнд танай мэдээлэл цацагдаж байх нь чухал.

ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ ЧАДВАР / ГАРЫН АВЛАГАШинийг эрэлхийлэх чадвар нь танай брэнд өрсөлдөгчөөс илүү байх хэрэглэгчийн анхаарлыг өөр дээрээ илүү татах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь өрсөлдөх чадварыг хөгжүүлж байдаг.

3. ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАН

БРЭНДИЙН АНАТОМИ

Page 4: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

4

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

4. БИЗНЕС БА ЗАХ ЗЭЭЛ

ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН

ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

Өөрийн зорилтот сегмент, бусад хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтын процессыг тодорхойлж, тэдний сэтгэлзүйд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн маркетингийн үйл ажиллагаанд ашиглана.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ БОЛОМЖИТ ХЭРЭГЛЭГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ

Одоогийн хэрэглэгчийн мэдээлэл, зах зээл дээрх боломжит хэрэглэгчийн анхдагч мэдээллийг цуглуулан шинжилгээ хийж хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх стратегийг тодорхойлох.

ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН АРГА ХЭРЭГСЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

Зах зээл дээр хэрэглэгдэж байгаагүй шинэ санаа, арга техникийг илрүүлэх, өмнө хэрэглэгдэж байсан хамгийн үр дүнтэй идэвхжүүлэлтийн туршлагыг олж маркетингийн үйл ажиллагаанд ашиглана.

ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ

Зорилтот сегментийн хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэр гаргалт юунд идэвхжиж байгаа, хэрхэн шийдвэр гаргаж байгаа зэргийг тодорхойлж зорилтот зах зээлээ илүү сайн ойлгоно.

БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН, БАГИЙН САНАА БОДЛЫГ

ТОДОРХОЙЛОХ

Борлуулалтын ажилчид бол байгууллага, брэндийн нүүр царай байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг болон бусад борлуулалттай холбоотой үйл ажиллагааны талаарх борлуулалтын ажилчдын санаа бодол, үнэнч үнэлэлт дүгнэлтийг судалгаагаар илрүүлэн үйл ажиллагаандаа ашиглана.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ӨӨРИЙН БРЭНДИЙН БАЙР СУУРИЙГ

ТОДОРХОЙЛОХ

Хэрэглэгчийн брэндэд өгч буй үнэлгээ, брэндийн өрсөлдөх давуу талууд, зах зээл брэндийг хүлээн авч буй байдал зэргийг бодит нөхцөл байдал дээр тодорхойлж цаашдын стратеги төлөвлөгөөг боловсруулахад ашиглана.

Таны оновчтой шийдвэр гаргахад зах зээлийн судалгаа мэдээллээр хангадаг. Зах зээлийг тодорхой мэдсэнээр та шийдвэр гаргалтдаа илүү итгэлтэй болно. Мөн ирээдүйд гарч болзошгүй шаардлагагүй зардлаас зайлсхийхэд тусалдаг.

Судалгаа хийснээр та зах зээл дээрх боломжийг олж харах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх, боломж болгон хувиргах арга замыг илрүүлдэг. Мөн өрсөлдөх давуу талаа хөгжүүлэх боломжийг олж харж болно.

Өмнө гаргасан шийдвэрээ тууштай баримтлах, хэрэгжүүлж буй стратеги, төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх баттай шалтгааныг тодорхойлоход танд судалгаа тусална.

Хэрэглэгчийн санаа бодлыг судалснаар та өөрийн зорилтод хэрэглэгчийн талаарх мэдлэгээ тогтмол нэмэгдүүлж, түүнд түшиглэсэн шийдвэр гаргах нөхцөлөөр хангагдана.

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ТАНД ЯМАР БОЛОМЖУУДЫГ БИЙ БОЛГОДОГ ВЭ?

ТА ЯАГААД ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛДОГ ВЭ?

Page 5: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

5

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

5. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН ЗЭЭЛҮҮД

Төслийн нэрСанхүүжүүлэгч

байгууллагаЗээлийн

зориулалтСанхүүжилтийн

хэмжээ

Зээлийн хүү /

жилээр/

Зээлийн хугацаа

Холбогдох утас, вэбсайт

1Жайка төслийн зээл

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг JICA

Тоног төхөөрөмж худалдан авах Үйлдвэрийн барилга байгууламж барих, өргөтгөх

10.000-400.000$ буюу түүнтэй

тэнцэх хэмжээний төгрөг

8%6 сар тутамд хувьсах хүүтэй

3-10 жилХолбогдох утас: 1132-

5756 Вэбсайт: www.jica.go.jp/mongolia/mon

2BPN төслийн зээл

Швейцарын Хөгжлийн Агентлаг

Тоног төхөөрөмж худалдан авах

2000$-20.000$ 9% 2-3.5 жил

Холбогдох утас: 7711-3309

Website: http://www.bpn.mn/

3KFW төслийн зээл

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын KFW Банк

Экспортын чиглэлийн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих

250.0 мянга хүртэлх евро буюу

түүнтэй тэнцэх төгрөг

15.8% 5 жилХолбогдох утас: 7011-1646, 1800-1646 www.golomt-

bank.com

4

Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төслийн зээл

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк

Тоног төхөөрөмж, Үйлдвэрийн шугам шинэчлэх, Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгоход дэмжлэг үзүүлэх

2.5 сая доллар буюу түүнтэй

тэнцэх хэмжээний төгрөг

13.8-15% 5 жил

Холбогдох утас: 1131-7974 Website: www.

smemongolia.ebrd.comХолбогдох утас: 1800-1888 Website: www.

xacbank.mn

5Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн зээл

Азийн Хөгжлийн Банк

Агробизнесийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага

150.0-3000.0 сая доллар буюу түүнтэй тэнцэх

хэмжээний төгрөг

8% 7 жил

Азийн Хөгжлийн Банкны холбогдох утас: 1131-5377www.khanbank.com www.xacbank.mn www.golomt-bank.mn www.tdbm.mn

6

Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь төсөл

Азийн Хөгжлийн Банк

Бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх

1 тэрбум төгрөг хүртэл

12-15%10 хүртэл

жил

Холбогдох утас:7700-2033Website:

www.lgf.mnwww.khanbank.com www.

xacbank.mnwww.tdbm.mn

www.statebank.mn

8

ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн оролцоотой бизнесийг дэмжих хөнгөлөлтэй зээл

Олон Улсын Санхүүгийн Корпораци

Бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх

25 саяас - 2.5 тэрбум төгрөг

хүртэл13.8-15%

5 жил хүртэл www.xacbank.mn

Page 6: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

6

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

1-р алхам: Судалгааны шаардлагыг тодорхойлох

1. Боломжит хэрэглэгчийг тодорхойлох

2. Одоогийн хэрэглэгчийг судалж ойлгох

3. Бодит борлуулалтын төлөвлөгөө боловсруулах

4. Үр дүнтэй стратеги боловсруулах

5. Асуудал байгаа эсэхийг илрүүлэх

6. Бизнесийн өргөжилтөд бэлтгэх

7. Бизнесийн боломжийг илрүүлэх

2-р алхам: Судалгааны зорилтоо тодорхойлох

- Судалгаа ямар зорилгоор хийж байгаа вэ?

- Ямар мэдээлэл эрж хайж байгаа вэ?

- Судалгааны үр дүнг юунд ашиглах вэ?

3-р алхам: Бэлэн байгаа мэдээллийг олж авах

Анхдагч мэдээлэл цуглуулах

Мэргэжлийн судалгааны (асуулга судалгаа, фокус групп...) аргачлалуудыг ашиглан мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа юм. Энэ арга нь зардал ихтэй бөгөөд хуурамч мэдээлэл цуглуулах эрсдэл дагуулж байдаг. Судалгааны зорилгыг биелүүлэхэд шаардагдах цаг хугацаа, судалгааны үед үүсэж болох асуудлыг сайн судалсан байх хэрэгтэй.

Хоёрдогч мэдээлэл цуглуулах

Хоёрдогч мэдээлэл цуглуулах нь цаг хугацаа болонзардал бага шаарддаг. Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд цугларсан харилцагчийн болон борлуулалтын мэдээллийг нэгтгэн цуглуулдаг. Үүнд өдөр тутмын борлуулалт, түүнтэй холбоотой үйл ажиллагааг урт хугацаанд бүртгэснээр бүтээгдэхүүний борлуулалтын мөчлөг, улирлын шинж чанар гэх мэт зүйлс орно.

4-р алхам: Судалгааг гүйцэтгэх

Ганцаарчилсан ярилцлага хийх

- Биечилсэн судалгаа

- Фокус группийн ярилцлага

- Ил захидал, и-мэйл судалгаа

- Онлайн судалгаа

Ажиглалт хийх

Энэ аргын хувьд судлаач биечлэн ажиглалт хийх, видео бичлэг хийж шинжлэх болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет орчноос мэдээлэл цуглуулах зэргээр судалгааг хийдэг. Энэ аргыг өрсөлдөгчийн судалгаа хийхэд илүү тохиромжтой.

5-р алхам: Дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг үйл ажиллагаанд ашиглах

- Дутагдалтай асуулт дутагдалтай үр дүн бий болгодог,

- Өөрийн үзэл бодлыг үр дүнд нөлөөлөхөөс болгоомжлох,

- Өөртөө үнэнч байх,

- Судалгаа хэдий сайн хийнэ. Таны шийдвэр төдий чинээ бодитой байж чадна.

6. ЗАХ ЗЭЭЛ БА СУДАЛГАА

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙХ 5 АЛХАМ

Page 7: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

7

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

7. САЛБАРУУДАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

БАЯН-ӨЛГИЙ САЛБАР

2018.01.18-нд REACH Төслийн Баян-Өлгий салбарт “Эмэгтэй таны хөгжилд” сэдэвт ажил хэрэгч уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уг уулзалтад аймгийн төв болон Буянт, Бугат, Ногооннуур, Алтанцөгц сумдын 26 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд санхүүжилт болон өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн брэнд болгох талаар зөвлөгөө мэдээлэл авч, өөр хоорондоо харилцан танилцаж туршлага солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

ДОРНОД САЛБАР

2018.01.30-нд REACH Төслийн Дорнод салбар энэ удаад “Зээлийн боловсрол олгох нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн томоохон хэмжээний бизнес эрхлэгчид хамрагдаж, зардлыг шинжлэн тооцоолж бизнесийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг оновчтой хийх талаар мэдлэг олж авахаас гадна арилжааны банкнуудын бизнесийн зээлийн болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн зээлийн төрөл, нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, зээлийн хүү буурах нөхцөл, барьцаа хөрөнгийг гуравдагч эх үүсвэрээс хангаж болох боломж зэргийн талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

СЭЛЭНГЭ САЛБАР

2018.01.16-нд REACH Төслийн Сэлэнгэ салбарт “Бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг 25 ЖДБ-ийн төлөөлөл оролцож, бизнес төсөл хэрхэн бичих, МУ-д хэрэгжиж байгаа ОУ-ын төслийн зээл, зээлд хамрагдах боломжуудын талаар мэдлэг, мэдээллийг давхар олгосон үр дүнтэй сургалт боллоо.

ДУНДГОВЬ САЛБАР

2018.01.17-нд REACH Төслийн Дундговь салбар Жижиг дунд бизнес эрхлэгчдэд “Зээлийн боловсрол олгох” сэдвийн хүрээнд тус аймгийн Сайнцагаан суманд боловсруулах шатны үйлдвэрлэл эрхэлж буй 15 бизнес эрхлэгчдийг хамрууллаа. Сургалтаар аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангийн тухай мэдээлэл өгч үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх зааварчилгаа болон зээлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

Page 8: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22dsmongolia.org/wp-content/uploads/2018/02/2018.02.pdf · 2 eac САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар 22

8

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 2 сар №22

8. БИЗНЕС БА ТӨЛӨВЛӨГӨӨ

ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГСЭЛ – ПРИМОРТЕМ

1

АЛХАМ

2

АЛХАМ

3

АЛХАМ

4

АЛХАМ

5

АЛХАМ

БЭЛТГЭЛ ҮЕ ШАТ

Ирээдүй цагт очтол төсөл чинь амжилтгүй хэрэгжсэн байх нөхцөл байдлыг төсөөлөх. Азгүйдэлтэй учирсан үеийн сэтгэл хөдлөлийг мэдрэхийг оролдох хэрэгтэй.

ЗАЙЛСХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ

Хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх шалтгаан бүрээс зайлсхийх арга замыг тодорхойлно.

ШАЛТГААНУУДЫГ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛГОЖ, ХООРОНД ЗЭРЭГЛЭХ

Шалтгаануудыг илүү тодорхой болгож, тохиолдох магадлал, учруулах үр дагавраар нь зэрэглэж жагсаана.

ЯАГААД АМЖИЛТГҮЙ БОЛСОН ШАЛТГААНЫГ ИЛРҮҮЛ

Багаараа хэлэлцэж төсөл амжилтгүй хэрэгжихэд нөлөөлсөн байж болох шалтгаануудыг тодорхойлно.

АРГА ЗАМУУДЫГ ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ТУСГАХ

Амжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаануудаас зайлсхийх арга замыг төлөвлөгөөндөө тусгах, зөвлөмж боловсруулж түүнийгээ хэрэгжилтийн явцад дагаж мөрдөнө.

Эх сурвалж: www.sme.golomtbank.com