steelmate s 838e tailbar

2
Модель : 838E new АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай . Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа PKE-функц буюу Гарны оролцоогүйгээр хаалгануудыг түгжих Та машинаасаа буугаад 3 метр холдоход бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхжинэ . ( Энэ функц нь заавал удирдлагаа гаргаж дарах шаардлагагүй цүнхэнд чинь юмуу өмдний карманд байгаа тохиолдолд ч автоматаар идэвхиждэгээрээ онцлог юм ) PKE-функц буюу Гарны оролцоогүйгээр хаалгануудыг нээх Таныг автомашиндаа 2 метр ойртоход хаалганууд автоматаар нээгдэж сигнал 2 удаа дуугарч Led гэрэл унтаран систем ажиллагаанаас гарна . PKE-функийг асаах унтраах Түлхүүрээ ACC дээр тавиад товчлуурийг 5 секунд дарна .Ингэсний дараа Сигнал дуугарна.Дараа нь багааж онгойлгодог товчлуурыг нэг удаа дарсанаар PKE ( Зайнаас автоматаар мэдэрч хаалга онгойж хаагддаг ) функцийг унтраана .Энэ үйлдлээ хадгалахын тулд товчлуурийг нэг удаа дарна . Буцаад функцийг идэвхжүүлэхдээ дээрхи үйлдлийг давтаж хийхэд систем ажиллагаанд орно . ( PKE-функцийг ажиллагаатай эсэхийг шалгахдаа автомашиндаа ойртоход автоматаар түгжигдэхгүй бол функц идэвхжээгүйг илэрхийлнэ ) Энгийн ажиллагааны горим товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ . ( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугаран ослын гэрэл анивчина ) товчлуурыг 1 секунд тасралтгүй дарахад бүх хаалга түгжигдсэн байдалтайгаар дуугүй горимд орно. ( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугарахгүйгээр ослын гэрэл анивчина ) товчлуурыг 2 секунд удаан дарахад дохиололын дуут дохио дуугарна ( Үзэгдэх орчин муу нөхцөлд машинаа энэ функцээр хайж болно ) Автомашинаасаа буугаад бүх хаалгаа бүрэн хаагаад орхиж явсанаас хойш 5 секундын дараа систем идэвхжээгүй бол дуут дохио 3 удаа дуугарч ослын гэрэл анивчина (Дохиолол идэвхжээгүйг сануулна) Та машинаасаа буугаад жолооч талын хаалгаа дутуу хаагаад явсан нөхцөлд хэсэг хугацааны дараа дуут сигнал дуугарна . ( Хаалга дутуу хаагдсаныг сануулаж буй ) Хөдөлгүүр ассанаас хойш тормоз гишгэхэд бүх хаалга автоматаар цоожлогдож , машинаа унтраан түлхүүрээ хариулахад бүх хаалга автоматаар онгойно Батарей дуусаж буйг анхааруулах Жирийн цэнэгтэй үед удирдлаган дээрх LED гэрэл ногоон байна .Харин батарей багассан үед LED гэрэл улаан болно . ( Энэ нь таныг яаралтай батарэйгаа солихийг сануулаж буй )

Upload: wwwcardoctormn

Post on 11-Mar-2016

239 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

Steelmate S 838e tailbar dohiolol www.cardoctor.mn

TRANSCRIPT

Page 1: Steelmate S 838e tailbar

Модель : 838E new

АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ

ХАМГААЛАЛТ

Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн

хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг

санаарай . Зааварчилгаатай танилцана уу .

Ашиглалтын зааварчилгаа

PKE-функц буюу Гарны оролцоогүйгээр хаалгануудыг түгжих

Та машинаасаа буугаад 3 метр холдоход бүх хаалганууд түгжигдэж дохиолол идэвхжинэ . ( Энэ функц нь

заавал удирдлагаа гаргаж дарах шаардлагагүй цүнхэнд чинь юмуу өмдний карманд байгаа тохиолдолд ч

автоматаар идэвхиждэгээрээ онцлог юм )

PKE-функц буюу Гарны оролцоогүйгээр хаалгануудыг нээх

Таныг автомашиндаа 2 метр ойртоход хаалганууд автоматаар нээгдэж сигнал 2 удаа дуугарч Led гэрэл

унтаран систем ажиллагаанаас гарна .

PKE-функийг асаах унтраах

Түлхүүрээ ACC дээр тавиад товчлуурийг 5 секунд дарна .Ингэсний дараа Сигнал дуугарна.Дараа нь багааж

онгойлгодог товчлуурыг нэг удаа дарсанаар PKE ( Зайнаас автоматаар мэдэрч хаалга онгойж хаагддаг )

функцийг унтраана .Энэ үйлдлээ хадгалахын тулд товчлуурийг нэг удаа дарна .

Буцаад функцийг идэвхжүүлэхдээ дээрхи үйлдлийг давтаж хийхэд систем ажиллагаанд орно .

( PKE-функцийг ажиллагаатай эсэхийг шалгахдаа автомашиндаа ойртоход автоматаар түгжигдэхгүй бол

функц идэвхжээгүйг илэрхийлнэ )

Энгийн ажиллагааны горим

товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ .( Гадны биет хүрэхэд дуут дохио

дуугаран ослын гэрэл анивчина )

товчлуурыг 1 секунд тасралтгүй дарахад бүх хаалга түгжигдсэн байдалтайгаар дуугүй горимд

орно. ( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугарахгүйгээр ослын гэрэл анивчина )

товчлуурыг 2 секунд удаан дарахад дохиололын дуут дохио дуугарна ( Үзэгдэх орчин муу

нөхцөлд машинаа энэ функцээр хайж болно )

Автомашинаасаа буугаад бүх хаалгаа бүрэн хаагаад орхиж явсанаас хойш 5 секундын дараа систем

идэвхжээгүй бол дуут дохио 3 удаа дуугарч ослын гэрэл анивчина (Дохиолол идэвхжээгүйг сануулна)

Та машинаасаа буугаад жолооч талын хаалгаа дутуу хаагаад явсан нөхцөлд хэсэг хугацааны дараа

дуут сигнал дуугарна . ( Хаалга дутуу хаагдсаныг сануулаж буй )

Хөдөлгүүр ассанаас хойш тормоз гишгэхэд бүх хаалга автоматаар цоожлогдож , машинаа унтраан

түлхүүрээ хариулахад бүх хаалга автоматаар онгойно

Батарей дуусаж буйг анхааруулах

Жирийн цэнэгтэй үед удирдлаган дээрх LED гэрэл ногоон байна .Харин батарей багассан үед LED

гэрэл улаан болно . ( Энэ нь таныг яаралтай батарэйгаа солихийг сануулаж буй )

Page 2: Steelmate S 838e tailbar

Valet mode горим ( зөвхөн төв түлхүүрээр ашиглах функц )

Та дохиололоо ажиллагаанаас гарган зөвхөн онгойх цоожлох функцийг ашиглахыг хүсвэл түлхүүрээ

ACC дээр тавиад товчлуурыг 3 секундын турш дархад Led анхааруулах гэрэл асна ( Салон дээр

байдаг жижиг диодон гэрэл ) дараа нь товчлуурыг 5 секундын дотор нэг удаа дарахад дуут дохио

нэг удаа дуугаран Valet mode буюу төв түлхүүрээр ашиглаж болох командад шилжсэнийг илэрхийлнэ

.Буцаан дохиололыг идэвхжүүлэхдээ түлхүүрээ Acc дээр тавиад товчлуурыг нэг удаа дарахад Led

гэрэл унтарч хэвийн ажиллагаанд орно .

Санамж:Дохиололын үйлдвэрийн гэмтэл худалдан авагчийн санамсаргүй үйлдэл, ашиглалтын заавар

зөрчигдсөн зэрэгээс шалтгаалан орчин тойрны хөрөнгөд шууд болон шууд бусаар учирсан хохиролыг

тус компани хариуцахгүй болно.

Удирдлага гарыг газар унагаахгүй, норгохгүй байх .

Дохиололын системийг зөвхөн мэргэжлийн хүнээр автомашинд суурилуулах

Автомашины шилэнд наасан гэрэл бууруулагч хальс удирдах зайг багасгана.

Энэхүү систем нь 3000 метрийн зайнаас удирдах чадвартай боловч цаг агаарын байдал ойролцоох

радио долгионууд машины ойролцоох саад болон бусад нөхцөлүүдээс шалтгаалан удирдах зай нь

багасдаг.

Тус систем нь зөвхөн автомашины дохиолол хамгаалалтанд зориулагдсан.

Баталгаа

1. Дохиолол хамгаалалтын системийг суурилуулсанаас хойш 2 жилийн баталгаат хугацааг олгож байгаа

бөгөөд ашиглалтын дагуу зөв хэрэглэсэн тохиолдолд хичнээн ч жил хэрэглэх боломжтой.

2. Хэрэв баталгаат хугацаанд гэмтэл илэрвэл манай компани засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийж

гүйцэтгэнэ .

Дараахи тохиолдолд баталгаат хугацаа хүчингүй болох бөгөөд манай компанийн мэргэжилтэнгүүд

зохих ажлын хөлстэйгөөр засах болно.

Ашиглалтын заавар зөрчсөн

Баталгааны хуудасыг үрэгдүүлсэн

Лац гэмтсэн

Бусад авто сервисүүдэд засвар үйлчилгээ хийлгэсэн

Системийн үзүүлэлтийг дур мэдэн өөрчилсөн

Тэжээлийн хэлбэлзлээс гарсан гэмтэл

Ус чийг орсон

Нэмэлт үйлчилгээ

Дохиололд ямарваа нэгэн гэмтэл гарсан үед та 1937 утсаар хандах эсвэл www.cardoctor.mn сайтад

хандан уу.

Хэрэв та дуудлага өгөхийг хүсвэл 9:00-20:00 цагын хооронд 10,000 төгрөгний тарифаар бид танд

үйлчилнэ. Таны дуудлага өгсөн газар нилээд хол бол км-ийн нэмэлт төлбөр тооцно .