suu bolovsruulah uildveriin tosol

26
ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ АГУУЛГА Нэг.Төслийн удиртгал хэсэг I. ТӨСЛИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1. Оршил 2. Төслийн хэрэгжих үндэслэл 3. Онол Хоѐр. Төслийн судалгааны хэсэг II. НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА 1. Эдийн засгийн орчин 2. Улс төр, хууль эрхзүйн орчин 3. Нийгэм соёлын орчин 4. Технологийн орчин 5. Олон улсын орчин 6. Хүн ам зүйн орчин 7. Байршилын судалгаа III. УРЬДЧИЛСАН СУДАЛГАА 1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын эрэлт нийлүүлэлтийн судалгаа /Хэрэглэгчдийн зан төлвийг 7 ”0” загвараар шинжилсэн нь. / 2. Түүхий эд материалын судалгаа 3. Технологи, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн судалгаа 4. Ажиллах хүчний нийлүүлэлтийн судалгаа IV. SWOT, TOWS ШИНЖИЛГЭЭ V. МАРКЕТИНГИЙН ХОЛЬЦ БҮРДҮҮЛЭЛТ VI. САНХҮҮГИЙН ТООЦООЛОЛ 1. Бүтээгдэхүүний өртгийн тооцоолол - Шууд материалын зардал - Шууд хөдөлмөрийн зардал - Байр, байрны түрээсийн зардал - Эрчим хүчний зардал - Уур ус, дулааны зардал - Удирдлагын цалингийн зардал - Хангамжинй материалын зардал - Борлуулалт, сурталчилгааны зардал - Элэгдлын зардал 2. Орлого болон үнийн тооцоолол 3. Ашгийн тооцоолол 4. Санхүүгийн хөрөнгө оруулалтын тооцоолол VII. ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ 1. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугаца VIII. ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ IX. АШИГЛАСАН МАТЕРИАЛ www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

1.366 views

Category:

Documents


12 download

TRANSCRIPT

Page 1: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ АГУУЛГА

Нэг.Төслийн удиртгал хэсэг

I. ТӨСЛИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1. Оршил

2. Төслийн хэрэгжих үндэслэл

3. Онол

Хоѐр. Төслийн судалгааны хэсэг

II. НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

1. Эдийн засгийн орчин

2. Улс төр, хууль эрхзүйн орчин

3. Нийгэм соёлын орчин

4. Технологийн орчин

5. Олон улсын орчин

6. Хүн ам зүйн орчин

7. Байршилын судалгаа

III. УРЬДЧИЛСАН СУДАЛГАА

1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын эрэлт нийлүүлэлтийн судалгаа /Хэрэглэгчдийн зан

төлвийг 7 ”0” загвараар шинжилсэн нь. /

2. Түүхий эд материалын судалгаа

3. Технологи, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн судалгаа

4. Ажиллах хүчний нийлүүлэлтийн судалгаа

IV. SWOT, TOWS ШИНЖИЛГЭЭ

V. МАРКЕТИНГИЙН ХОЛЬЦ БҮРДҮҮЛЭЛТ

VI. САНХҮҮГИЙН ТООЦООЛОЛ

1. Бүтээгдэхүүний өртгийн тооцоолол

- Шууд материалын зардал

- Шууд хөдөлмөрийн зардал

- Байр, байрны түрээсийн зардал

- Эрчим хүчний зардал

- Уур ус, дулааны зардал

- Удирдлагын цалингийн зардал

- Хангамжинй материалын зардал

- Борлуулалт, сурталчилгааны зардал

- Элэгдлын зардал

2. Орлого болон үнийн тооцоолол

3. Ашгийн тооцоолол

4. Санхүүгийн хөрөнгө оруулалтын тооцоолол

VII. ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ

1. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугаца

VIII. ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

IX. АШИГЛАСАН МАТЕРИАЛ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

НЭГ. ТӨСЛИЙН УДИРТГАЛ ХЭСЭГ

I. ТӨСЛИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

ТӨСЛИЙН НЭР: “Дархан хотын сүүний үйлдвэр” төсөл

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Дархан хотын

ТӨСЛИЙН БАЙРШИЛ:

Дархан хотын Дархан-Уул аймгийн Хуучин

дарханд.

ТӨСЛИЙН ҮР ДҮН:

Дархан хотын нийт хүн амын 50%-г сайн чанарын ,

эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай

ариутгасан сүүгээр хангаж , хотоос болон хөдөө

орон нутгаас орж ирж байгаа сүүний хэрэглээг

багасгана.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

БАЙГУУЛЛАГА:

ТӨСЛИЙН ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

БА ХҮЧИН ЧАДАЛ:

Сүүний үйлдвэрлэл явуулах, өдөрт 45000 литр сүү

үйлдвэрлэх хүчин чадалтай.

ТӨСЛИЙН ШААРДАГДАХ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН

ХЭМЖЭЭ,

САНХҮҮЖИЛТ:

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхлэхэд

анхны хөрөнгө оруулатын хэмжээ 71’500’000 төг

байна.

ТӨСЛИЙН ТӨСӨВЛӨСӨН

АШИГ, ОРЛОГЫН ТООЦООЛОЛ:

Сарын орлого – 1,350,000,төгрөг

Сарын ашиг - 675,000төгрөг

Жилийн орлого – 16,200,000 төгрөг

Жилийн ашиг –8,100,000төгрөг байна.

ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,

САНХҮҮЖИЛТИЙН ЭРГЭН

ТӨЛӨЛТ:

Төслийн санхүүжилтийн эргэн төлөгдөх боломжит

хамгийн богино хугацаа 11 сар 28 хоног байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

3

1. Оршил

МУ-ын Улаанбаатар хот төдийгүй Дэлхий, Олон Улсын түвшинд агаарын

бохирдол, цэвэр усны хомсдол, хэт их нүргээн дуу чимээ, хэт үсрэнгүй хөгжил, хэт

технологижилт ба байгалийн цэвэр бүтээгдэхүүний хомсдол гээд олон асуудлууд хүн

төрөлхтөнд тулгарч түүний уршгаар хүн төрөлхтөн амин биеийн дархлаажилт, эрүүл энх

байдалдаа санаа зовниж байна. Үүнийг шийдэх нэг аргын нэг бол яах аргагүй сүү, сүүн

бүтээгдэхүүн юм.

Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуйг хөгжүүлж сүү, сүүн бүтээгдэхүүнийг

өргөнөөр хэрэглэж ирсэн ба өнөөгийн бидний хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон юм.

Сүү сүүн бүтээгдэхүүн нь шинэлэг байдаг бөгөөд хүний хоногийн хэрэгцээтэй амин дэм,

эрдэс бодис амин хүчлийг бүрэн хангаж чадна.

Гэтэл сүүлийн үед өөрийн эх орны цэвэр сүүгээр хийсэн бүтээгдэхүүн биш,

гадаадын янз бүрийн улс орны импортын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Монгол улсад

нийт импортын сүүг 60%-70% эзэлж байна. Импортын сүү сүүн бүтээгдэхүүн нь удаан

хугацаанд хадгалах зориулалтаар төрөл бүрийн нөөшлөх бодис нэмсэн, хадгалалт

тээвэрлэлтийн горим зөрчигдсөн байдаг муу талтай бөгөөд чанар нь алдагддаг. Үүнээс

сүүний үйлдвэрүүд 7,2 сая литрийг нь ашиглан сүү сүүн бүтээгдэхүүн болгон хувиргадаг.

Хэрэглэгчид маань эх орны экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь дотоодын

үйлдвэрлэгчидээ дэмжээд зогсохгүй өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах нь зөв юм. Хөхтөн

амьтдын дундаас хамгийн их ариун сүүтэй нь үхэр бөгөөд Монгол оронд хоѐр төрлийг нь

нутаг ус байгаль, цаг уурынхаа нөхцөлд тохируулан шилж шалгаруулан үржүүлж ашиг

шимийг нь өнө эртнээс өнөөг хүртэл хүртэж байна. Иймдээ тэрхүү өвөг дээдсийн маань

үлдээсэн агуу их өвийг зөв зохистой ашиглаж улс орондоо хувь нэмэр оруулах нь та

бидний хариуцлага юм. Дархан хотын Дархан-Уул аймаг нь нийт 90000 хүн

амтай.Судалгаанаас үзэхэд нийт хүн амын 97 % нь сүү хэрэглэдэг гэж хариулсан боловч

одоогоор Дархан хотод сүү боловсруулах үйлдвэр байхгүй байна. Иймээс сүү

боловсруулах үйлдвэрийн том зах зээл байна гэж үзэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

2.Техник эдийн засгийн үндэслэл

Үйлдвэр байгуулах газрын тодорхойлолт

Дархан- Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн уулархаг нутгийн завсарт,

Орхон Сэлэнгийн сав газрын бүсэд, Хараа голын зүүн хойш хөндийг

хамарсан нутагт оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700-1500 м-ийн

өндөрт өргөгдсөн харьцангуй нам дор газарт байрладаг . Ой хээр, уул ус хосолсон байгаль

экологийн өвөрмөц тогтоцтой, 327.5 мянган га газар нутагтай, үүний 3,53 хувь нь хот

тосгон суурингийн, 71,1хувь нь ХАА-н зориулалтын, 22,4 хувь нь ойн сав бүхий, 0,64

хувь нь усан сан, 0,8хувь нь зам шугам сүлжээний газар, 1,5 хувь нь нөөц газар байна. Ойн

сангийн 72.79 хувийг Хус, 23.69 хувийг Нарс мод тус тус эзэлж байна. Аймгийн усаар

бүрхэгдсэн нийт талбай 2112.54 га юм. Үүнээс гол горхи 1998.0 га, нуур цөөрөм 24.0 га,

үйлдвэрийн болон аж ахуйн зориулалтын усан сангийн талбай 1.0 га тус тус эзэлдэг

Төв хангайн бүсэд оршдог. Эрс тэс уур амьсгалтай. Зундаа 40 – 5 С хэм халуун, өвөлдөө -

30 – 7 С хэм хүйтэн байдаг. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 3.2 мм. Дархан- Уул

аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум 24 багтай. 2007 оны байдлаар Дархан-Уул

аймаг нь 90.2 мянган хүн амтай, (үүнээс эрэгтэй 43.0 мянга, эмэгтэй 47.1 мянга, 66,3 хувь

нь 35 хүртэлх насных, 58,5 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байна). Нийт хүн амын

64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрх 23.1 мянга, үүнээс 67.5 хувь нь

орон сууцанд амьдардаг. Сүүний үйлдвэрийг бид Дархан хотоос 10 кмын зайд байрлах

Хуучин дархан байрлуулна. Үйлдвэрийн барилгыг эхний ээлжинд 5н жил хугацаатайгаар

түрээслэнэ. Уур, ус , дулаан , цахилгааныг Дархан хот дахь Дулааны цахилгаан станцаас

нийлүүлэх болно.

Түүхий эдийн нийлүүлэлт

Өнгөрсөн жил 230749 толгой мал тоологдож байсан бол өнөө жил 345292 толгой мал

тоологдсон байна Гэвч өнөөдрийн байдлаар бэлчээр газар нутгийн хүрэлцээгүйгээс

шалтгаалан 175 өрхийн 29.3 мянган мал бусад аймгийн буюу Сэлэнгэ аймгийн

Номгон,Хушаат, Жавхлант сумуудад өвөлжиж байгаа юм.Бид нэг хэсэг малын тоо

толгойгоо нэмэгдүүлэх, мянгат малчин нарыг хөхүүлэн дэмжсэн нь эргээд сөргөөр

нөлөөлөх болсон байна. Өнөө жилийн хувьд 52.6 мянган тонн хадлан бэлтгэсэн бол

1375тонн хүчит тэжээл, 112.3 мянган гар тэжээл ,1653.3 тонн ногоон тэжээл бэлтгэжээ.

Энэ нь төлөвлөгөөт зорилтыг аймгийн хэмжээгээр 98.2 хувиар биелүүллээ гэсэн тоо юм.

Нийт 90000 хүн амтай ба нийт хүн амын 50 %ийг ариутгасан сүүгээрээ хангахаар

төлөвлөж байна . Дунджаар нэг үнээнээс өдөрт 30 литр сүү гардаг 30-аас дээш саалийн

үнээтэй айлаас түүхий эдээ нийлүүлнэ. Бидний тооцоолсноор ойролцоогоор 50н айлтай

гэрээ хийж ажиллана.

А= Бж* Хж = 45000*1=45000 литр / өдөрт

А- Жилийн нийт хэрэглээ

Хж- Жишсэн хүний тоо=90000*0.5=45000

Бж- Бүтээгдэхүүний хэрэглээний норм=1литр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

5

3.Онол

Үнээний сүүний бүрэлдэхүүн хэсэг

Сүү нь хөхтөн амьтны дэлэнгийн

булчирхайнаас ялгарах нарийн бүтэц , шинж

чанартай биологийн шингэн юм. Сүүний

бүрэлдэхүүн шинж чанар нь тухайн амьтны

төрөл , үүлдэр , нас , байгаль , цаг уурын

нөхцөл , саалийн үе , нутаг , орон , тэжээл

зэрэг онцлогуудаас шалтгаалан харилцан

адилгүй байдаг.

Сүү үйлдвэр технологи дараалал

1.Сүү хүлээн авах-Ундны сүүний үйлдвэрлэлд сүүний чанарыг стандартад заасан

үзүүлэлттэй дүйцүүлэн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн хүлээн авна.

2. Сүү цэвэрлэх- Сүүг 35-45°С температуртай болтол халааж механик бохирдолтыг сүү

цэвэрлэх сеператорын тусламжтайгаар цэвэрлэнэ

3. Тос хуурай бодисын тохируулга: Тосны тохируулгыг стандартын шаардлагад

нийцүүлэн тооцооны аргаар тохируулганд шаардлагатай цөцгий, тосгүй сүүний хэмжээг

тооцож сүүнд нэмэх замаар тохируулна.

4. Дулааны боловсруулалт: Сүүнд агуулагдах гадны бичил биетэнг устгах, зарим төрлийн

ферментийн идвэхийг бууруулах, хадгалалтанд тэсвэртэй болгох зорилгоор дулааны

боловсруулалт хийнэ. Ундны сүүний үйлдвэрлэлд гол төлөв 74-76°С температурт 15-

20сек, 82-85°С температурт 2-3сек барилттайгаар халааж боловсруулна.

5. Жигдрүүлэх: Тосны бөөгнөрөлөөс урьдчилан сэргийлэх, тосны бөмбөлгийн хэмжээг

жижиглэн жигдрүүлэх зорилгоор уг ажиллагааг явуулна. Сүүг 45-65°С температурт 10-

12мПа даралттайгаар жигдрүүлнэ. Жигдрүүлэх ажиллагааг сүүг халааж ариутгахаас өмнө

мөн дараа нь явуулж болно.

6. Сүүг хөргөх: сүүг 4-6°С-т хөргөнө.

10. Савлах : Хөргөсөн сүүг 0.2-0.5л, 1д багтаамжтай лонх, нийлэг уутанд савлана.

11. Хадгалах: Савласан сүүг 0-8°С температурт 18 цагаас хэтрэхгүй хугацаагаар хадгална.

Бүтээгдэхүүний мэдрэхүйн, физик-химийн үзүүлэлт

Биет төлөв Нэгэн жигд өтгөн

Амт үнэр Исгэлэн сүүний амт, үнэртэй

Өнгө Шаргал туяатай, цагаан өнгөтэй

Тос агууламж, % багагүй 25

Исгэлэн, Т° 65-100

Температур, °С ихгүй 8

Бүрэлдэхүүн хэсэг Агуулагдаж буй

хэмжээ %

Ус

Хуурай бодис

Тос

Уураг:

-Казейн

-Шар сүүний уураг

Нүүрс ус

Эрдэс бодис

85-88

12-15

2,9-4,8

2,8-3,6

2,2-3,0

0,6

4,5-5,1

0,6-0,85

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

ХОЁР. ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ ХЭСЭГ

II. НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

1. Эдийн засгийн орчин

МУ-ын эдийн засаг чадавхжиж нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр 1500 орчим ам.доллар болж ард

түмний ахуй амьжиргаанд томоохон эргэлт хувьсалууд гарч байна. Хүн амын орлогын түвшин жил ирэх тутам дээшилж бодит худалдан авах чадвар дээшилж хэрэглээний сагсны барааны

бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа болон оруулах шаардлагатай болоод байгаа юм. Өөрөөр

хэлбэл хүн амын худалдан авах чадвар дээшлэхийн хэрээр өөрийн хувийн эрүүл мэнддээ илүү ач холбогдол өгч анхаарлаа хандуулан чанартай сайн эрдэс баялаг арвинтай, амин дэм, витамин

бүхий бүтээгдэхүүнийг хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдан авч хэрэглэх хандлага өсч байна.

Манай үйлчилгээнд Дархан хотын хүн амын ажил эрхлэлтийн түвшин, тэдгээрийн орлого,

цалин тэтгэвэрийн өсөлт зэрэг олон зүйлүүд шууд бусаар нөлөөлнө. Манай орны эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр хувьтай байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байна гэдгийг

мэргэжилтнүүд таамаглаж байна. Эдийн засаг өссөнөөр улс орны хөгжил өсөлтийн хурд нэмэгдэж,

хүн амын орлогын түвшин нэмэгдэж, улс төр нийгэм маань тогтворжиж, урт бизнесийн орчин харцангуй тогтворжих хандлагатай байна.

2005 оны хагас жилийн эцсээр 312,3 мянган хүн ам ямар нэгэн байгууллагуудад ажил эрхлэж

байна. Дархан хотын хүн амын ажил эрхлэлтийн түвшин жил ирэх тусам өсөж байгаа нь манай үйлчилгээний зах зээлийн потенциалыг нэмэгдүүлж байгаа эерэг үзүүлэлт юм. Хүн амын орлогын

түвшин төвшин өмнөх жилийнхээс дунджаар 20,8 %-иар өссөн, мөн хүүхэд бүрт сар болгон

10,000 төгрөг хувиарлагдаж хүн амын амьжиргааны түвшин нэмэгдэж байгаа нь ард иргэдийн

худалдан авах чадвар нэмэгдэх эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Мөн ААНБ-ын албан татварын шинэ хуулиар батлагдсан татварын хувь хэмжээ буурсан нь шинээр зах зээл дээр нэвтэрч

байгаа манай компанийн хувьд нэн таатай хэрэг юм.

Мөн МУ-ын гадаад худалдааны эргэлт 2006 оноос эхлэн тогтворжиж ашигтай зүүлэлттэй гарч Олон Улсын зах зээл дэхь нэр хүнд өсч байгаа нь Сүү, сүүн бүтээгдэхүүнийг цаашдаа боломжтой

бол гадаад зах зээлд экспортлоход улам хүчтэй дэмжлэг түлхэцийг буй болгох нь тодорхой юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

7

2. Улс төр, хууль эрхзүйн орчин

Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны тэргүүлэх 11 чиглэлийн дотор

тогтвортой хөгжил, эрүүл чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг

асуудлууд тусгагдсан байдаг.. Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам болон Улсын Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хүнсийн

аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм стандартуудад нь манай үйлчилгээнд нарийн

тохироогүй хэдий ч тэндээс гаргасан дүрэм журмаас манай үйлчилгээнд хамаарагдах дүрэм,

журам, стандартыг мөрдөн ажиллах болно Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлэхэд МУ-ын Улс төр, хууль эрхзүйн орчны зүгээс асар

өндөр дэмжлэг, тааламжтай байдлыг үзүүлж байгаа болно.

1) 2007 оны 1 – р сарын 1-нээс хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт орж орлогын татварын хэмжээ 10% болж буурсан зэрэг нь бизнес

эрхлэгчдийн төдийгүй хэрэглэгч, худалдан авагчдын хувьд сайн үр дагавартай.

2) Манай улсад сүүний салбарыг сэргээн хөгжүүлэх гурван ч жилийн хугацаатай төсөл

хэрэгжүүлэхээр ХХААЯ ажиллаж байна.

3) Үүний үр дүнд “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар

4) Япон улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран

хэрэгжүүлнэ. Төслийн үр дүнд дээрх зорилтууд хэрэгжээд зогсохгүй фермерийн аж ахуй,

малчдын орлого, ажлын байр тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх

бололцоотой аж. 20-40 литр сүү цуглуулах, боловсруулах, зах зээлд нийлүүлэх ажилд шинээр

нэг ажлын байр бий болдог юм байна. Ингэхээр мэдээж ядуурлыг бууруулахад эерэгээр тусах

юм. 5) Засгийн газрын “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ингэснээр

зах зээлийн шаардлагад нийцсэн эдийн засгийн үр ашигтай, тогтвортой сүүний салбарыг

хөгжүүлж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, тэр ч байтугай экспортын боломж

нэмэгдэх аж

6) “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөр”, “Шилмэл хээлтүүлэгч” хөтөлбөрүүд ч

хэрэгжиж байгаа.

7) Хүнс, ХАА-н сайдын зөвлөлийнхөн гаднаас арвиг ашиг шимтэй үнээ мал импортлох

талаар хэлэлцээр хийсэн нь амжилттай болсон байна.

8) Мөн Монгол улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд бидний үйл ажиллагаанд ихээхэн нөлөө, дэмжлэг үзүүлж байна.

9) Монгол Улсын Засгийн Газрын Үйл Ажиллагааны Хөтөлбөр нь Чацаргана, Чацарганы

үйлдвэрлэл эрхэлэх асуудалд бүхий л талаар хамааралтай байдлаар дэмжигдэж байгаа юм. Үүнд: Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх ажлын

хүрээнд:

o Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бодлогыг үргэлжлүүлж өргөтгөнө.

o Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэгдсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулна.

o Экспортын чиглэлийн болон оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг дэмжинэ.

o Засгийн газрын захиалт бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого

баримтлана.

o Орон нутагт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн

тогтолцоог боловсронгуй болгоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

o Жижиг, дунд үйлдвэр, фермерийн аж ахуйг дэмжих зорилгоор жижиг зээлийн үйлчилгээний

хүрээг өргөтгөж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээл, түрээс, лизингээр олгох болон төлбөрт үйлчилгээний хэлбэрийг дэмжинэ.

o Монгол Брэндийг өргөн нэвтрүүлнэ. Брэндийг дотоод, гадаадын зах зээлд сурталчлах

зорилго бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжинэ.

o “Нэг суурин – нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг өрнүүлж, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжинэ.

o Хөдөө орон нутагт бичил зээл олгох тогтолцоог бий болгоно.

o Экологийн цэвэр бүтээгдэхүүн, гойд чанартай шилмэл үүлдэр, омгийн мал, амьтдын

зорилтот зах зээлийг бий болгох санаачлагыг дэмжинэ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнэээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн таатай үйлдвэрлэл

болон бизнесийн нөхцөл байдал үүснэ. Манай байгууллагын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд

хамрагдаж байгаа учраас цаашдын үйл ажиллагаанд түлхэц болж байгаа юм. Уг хөтөлбөрийн хэд хэдэн төлөвлөсөн үйл ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүн рүү чиглэсэн,

дотоодын брэндтэй болох үйл явцыг дэмжсэн үйл ажиллагаанууд юм.

Хүнс, жимс жимсгэнэ, сүү, мод боловсруулах гэх мэтчилэнгээр ХАА –н салбарт хамтын үйлчилгээний чиглэлийн ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалт хийхээр тогтож

байна. 3.Нийгэм соѐлын орчин

Зах зээл хөгжихийн хирээр хүн ардын мэдлэг боловсрол дээшилж, өөрсдийн хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнийг сонгох тал дээр илүү их анхаардаг болжээ. Өнөөдөр Монгол улс

төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн бүхэлдээ эрүүл хүнс, эрүүл бие, эрүүл саруул ухаандаа улам их

анхаарлаа хандуулж ач холбогдол өгч байна. Энэ ч утгаараа хүний сайхан амьдрахын үндэс нь зөв зохистой хооллолт хийгээд эрүүл чийрэг бие махбодын асуудал байдаг гэдгийг дэлхийн хүн

төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

Хүн төрөлхтний эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг, амин

дэмээр баялаг цэвэр амьтны гаралтай бүтээгдэхүүн бол сүү, сүүн бүтээгдэхүүн юм. Манай ард түмний хувьд малынхаа сүүг дээр үеэс хэрэглэж ирсэн бөгөөд энэ ч утгаараа

тухайн үеийн хүмүүс бие сайтай эрүүл чийрэг байдаг байсан. Харин одоо үеийн хүмүүсийн ихэнх

л өвчин тоочих болсон шүү дээ. Энэ нь тэдэнд сүүн бүтээгдэхүүнээс авч чадах эрдэс баялаг дутаж байгаагийн шинж юм. Хүмүүс сүүг хүний гар дээр авдаг байсан бол одоо арай соѐлжиж илүү

баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг сонгох гэдэг болж.

Энэ бүхэн нь тэдний эрүүл мэнддээ анхаарах байдал нэмэгдсэнтэй холбоотой юм.

Монгол хэрэглэгчийн нэг онцлог бол бие биенээ даган дуурайдаг. Энэ байдал нь

хөдөөгийн хэрэглэгчидэд илүү их байдаг. Хэн нэгэн хүн бүтээгдэхүүнийг сайн хэмээн

магтах юм бол тэр бүтээгдэхүүнийг сайшааж, түүнийг байнга хэрэглэх хандлага их

байдаг. Энэ нь манай бүтээгдэхүүнд нэг байдлын зах зээлд эхний ээлжинд гарахад нь

тустай байж болох юм. Манай судлагааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан

хүмүүсийн 97% нь хэрэглээндээ сүү хэрэглэдэг гэсэн хариултыг өгсөн байсан нь манай

бүтээгдэхүүний эрэлт их байгаг илтгэж байгаа юм. Мөн Та ихэвчлэн ямар сүүг худалдан

авдаг вэ? гэсэн асуултанд тетрапак буюу цаасан савтай сүүг 37% худалдан авдаг болох нь

харагдсан бөгөөд энэ нь задгай сүү худалдан авдаг хэрэглэгчдээс 2% /35%/ хувиар илүү л

байгаа юм. Энэ мэтчилэн нийгэм соѐлын өөрчлөлтүүд нь манай бүтэээгдэхүүний зах зээлд

эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Мөн хүмүүс задгай болон хуурай сүүнээс эрс татгалдаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

9

болоод байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй, нэмэлт хольц

ихтэй гэсэн шүүмжлэл нийгэмд бий болоод байгаа нь бидний хувьд таатай нөхцөл юм. .

4.Технологийн орчин

Өнөөдөр шинжлэх ухаан, техник технологийн эрин үе юм. Энэ орчинд зарим салбар нь

техник, технологийн дэвшлийг хурдацтай хүлээн авч, төдий чинээ давуу талыг бий

болгож байна. Манай бүтээгдэхүүний гол сав баглаа боодлын техник тоног

төхөөрөмжийн нийлүүлэлт зах зээл дээр харьцангуй их байдаг бөгөөд энэ талын орчины

нөлөөл бидэнд тийм хүчтэй нөлөөлөхгүй байгаа юм. Харин нэгж бүтээгдэхүүний зардалыг

бууруулах зорилгоор үйлдвэрлэлдээ автомат ажиллагаа, мэдээллийн технологийн

хөгжлийг нэвтрүүлэх асуудлууд авч үзэж боломжтой юм.

5.Олон улсын орчин

Дэлхий хөгжингүй улс орнуудын хамгийн гол анхаарч ажилдаг зүйлийн нэг бол ард

түмний эрүүл мэндийн асуудал байдаг бөгөөд ард иргэдээ байгалын гаралтай чанартай

бүтээгдэхүүнийг санал болгох тал дээр ихээхэн анхаарч олон төсөл хөтөлбөрүүдийг авч

хэрэгжүүлдэг. Мөн түүнчлэн ард иргэддээ эрүүл мэндийн үзлэгийг тодорхой хугацаанд

хямд төлбөртэйгээр үзэх, томоохон дэлгүүр супермаркетууд нь чанаргүй бүтээгдэхүүнийг

буцаан авах, уучлал хүсэж төлбөр төлөх зэрэг хэрэглэгчиддээ хандсан олон зүйлсийг

хийдэг. Зах зээл гэдэг ойлголт томоосоо жижиг ямагт нөлөөлж байдаг болохоор энэхүү

соѐл нь удахгүй манайд нэвтрэх, хэрэглэгчид нь үүнийгээ дагаад маш үнэ цэнэтэй болох

юм. Энэхүү нөлөөлөл нь ч чанартай, амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй манай

компаны хувьд ч таатай нөлөөл үзүүлэх юм.

Гэхдээ олон улсын орны нөлөөл харьцангуй бага гэж үзэж болно.

Харин хамгийн сүүлд Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагийн санхүүжилтаар

хэрэгжиж буй төслийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг сүүгээр

хангах үүднээс саалийн жижиг хэмжээний механикжсан фермүүдийг байгуулагдсан

байгаа бөгөөд энэ нь манай түүхий эдээ татан авахад хялбар болох юм.

6.Хүн ам зүйн орчин

Дархан- Уул аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум 24 багтай. 2007 оны

байдлаар Дархан-Уул аймаг нь 90.2 мянган хүн амтай, (үүнээс эрэгтэй 43.0 мянга, эмэгтэй

47.1 мянга, 66,3 хувь нь 35 хүртэлх насных, 58,5 хувь нь хөдөлмөрийн насны

хүмүүс байна). Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрх

23.1 мянга, үүнээс 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

III. УРЬДЧИЛСАН СУДАЛГАА

ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛВИЙН ШИНЖИЛГЭЭ

1. Occupants- хэн зах зээлийг бүрдүүлдэг вэ?

Судалгаанд хамрагдагсадын насны бүтэц:

Та сүү хэрэглэдэг үү? гэсэн асуултанд нийт 100 хүн хариулсан бөгөөд үүний 97% нь сүү

хэрэглэдэг, 3 % нь хэрэглэдэггүй гэх хариулсан байна.

Сүүний хэрэглээг хүйснээс хамааруулбал судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 4% нь

сүү хэрэглэдэггүй гэсэн бол, эмэгтэйчүүдийн 2% нь сүү хэрэглэдэггүй, мөн сүү

хэрэглэдэггүйчүүдийн 50% нь эрэгтэйчүүд байсан зэрэг нь эрэгтэйчүүдийн сүүний

хэрэглээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад ялимгүй

бага байгааг харуулж байгаа юм. (Судалгаанд

хамрагдагсдын 34% нь эрэгтэй, 66% нь эмэгтэй

байсан) Насны хувьд 31-45 насныхны 98% нь

сүү хэрэглэдэг гэсэн бөгөөд сүү хэрэглэгчдийн

31% энэ насныхан байгаа нь бүх насныхны

сүүний хэрэглээнээс ялимгүй илүү байх

хандлагатай байгаа бол 16-22 насныхны 4% нь

хэрэглэдэггүй гэж хариулсан ба сүү

хэрэглэдэггүйчүүдийн 27% нь энэ насныхан

байгаа нь бусад насныхныгаа бодвол үл ялиг

бага хэрэглэдэг гэсэн зүйл харагдаж байна.

2. Objects- хэрэглэгчид юуг худалдан авдаг вэ?

Ямар сүүг ямар хэрэглэгчид хэрэглэж байгааг тодруулах зорилгоор Та ихэвчлэн ямар сүүг

худалдан авдаг вэ? гэсэн асуулт асуухад тетрапак буюу цаасан савтай сүүг 27% худалдан

авдаг болох нь харагдсан бөгөөд энэ нь задгай сүү худалдан авдаг хэрэглэгчдээс 24%

/41%/ хувиар бага байгаа юм. Дээрх 2 төрлийн сүүнээс гадна гялгар ууттай сүүг 25% нь

худалдан авдаг байна.

Үлдэж буй хэрэглэгчдийн 3% нь хуурай сүү худалдан авдаг бөгөөд 2% нь бусад

төрлийн сүү буюу хөлдөөсөн сүү, пластик савтай сүүг худалдан авдаг байна.

Нас Тетрапак Задгай сүү

0-15 43% 30%

16-22 43% 32%

23-30 38% 31%

31-45 37% 37%

46-с дээш 28% 50%

Дээрх дүнгээс харахад цаасан савтай сүүг гол хэрэглэгч нь 30 хүртэлх насныхан

бөгөөд харин задгай савтай сүүг гол хэрэглэгч нь 31-ээс дээш насныхан болох нь харагдаж

байна. Гялгар ууттай сүүний хувьд дээрх зүй тогтол нь ерөнхийдөө хадгалагдаж байгаа

бөгөөд 23-30 насныхан хамгийн их буюу/24%/ хэрэглэж байхад, 46-аас дээш насныханы

хувьд хэрэглэх байдал 18% болтлоо буурч байгаа юм. Бусад төрлийн сүүний хувьд насны

хувьд ямар нэгэн онцын хамаарал ажиглагдсангүй

Таны нас

46-аас

дээш,

15%

23-30 нас

33%

16-22 нас

20%

31-45 нас

30%

15 хүртлэх

2%

1 2 3 4 5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

11

Худалдан авалтанд хэн нөлөөлдөг вэ?

Гэр бүл

46%

Найз нөхөд

26%

Худалдагч

8%

Нөлөөлдөггүй

20%

Гэр бүл Найз нөхөд Худалдагч Өөрөө

3. Objectives- яагаад худалдан авдаг вэ?

Ямар сүүг яагаад худалдан авдаг шалтгааныг нь тодруулах зорилгоор авсан асуулгад

өөрийн хэрэглэдэг сүүгээ 32% нь хэрэглээд зуршчихсан учраас худалдан авдаг гэж үзсэн

бол. 27% нь чанарын баталгаатай учраас худалдан гэж үзсэн байна. Дээрх дүнгээс харахад

үнийн нөлөө төдийлөн их биш буюу 13%-тай гарсан нь сонирхол татаж байгаа юм.

Õóäàëäàí àâäàã øàëòãààí

13%

32%

27%

9%

18%

2%

0%

5%

10%

15%

20%

25%

30%

35%

¯íý õÿìä õýðýãëýýä

çóðø÷èõñàí

×àíàðûí

áàòàëãààòàé

Õýðýãëýõýä

õÿëáàð

Àìò ñàéòàé Áóñàä

4. Organization- Худалдан авалтанд хэн оролцдог вэ?

Худалдан авалтанд нь оролцдог нөлөөлдөг

этгээдийг мэдсэнээр тэдний зан төдвийг

илүү сайн тодорхойлж чадах буюу мөн

түүнчлэн тэрхүү нөлөөлөгч этгээдээр нь

дамжуулж маркетингийн идэвхжүүлэлтээ

явуулах зэрэгт түлхүү ач холбогдолтой

хандах боломжтой байдаг Дээрхээс

харахад хэрэглэгчид маань худалдан

авалтыг гол гэр бүлийн шийдвэрээр хийдэг

бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүдийн

хэрэглэж дадсан сүү нь зах зээл дээр илүү

амжилт олох боломжтой гэдгийг харуулж

байна

5. Operations- яаж худалдан авдаг вэ?

Тэд худалдан авалтаа үргэлж бэлэн мөнгөөр хийдэг бөгөөд гаадад орон шиг элэктрон

арилжаа хөгжөөгүй байдаг нь үүнд нөлөөлдөг болов уу. Иймээс бил хэрэглэгчид маань ер

нь нэг удаагийн худалдан авалтаараа хэр их сүү худалдан авдаг талаар тодотгосон асуулт

асуухад:

Уг асуултад нийт 95 хүн хариулсны

- 52% буюу – 0,5-1л-ийг

- 37% буюу – 2–3л-ийг

- 8% буюу – 4–8л-ийг

- 2% буюу – 9-с дээш литрийг худалдан авадг гэсэн хариултуудыг сонгожээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

Эндээс хүмүүс нэг удаагийн худалдан авалтаар ихэвчлэн 0,5-1л-ийг худалдан авдаг

байна. Иймээс бид бүтээгдэхүүний 0,5-1л савлагаатай хийвэл зах зээл дээр илүү амжилт

олох нь харагдаж байна.

6. Occasions- хэзээ худалдан авдаг вэ? Хүмүүс сүүг ихэвчлэн өглөө цайн дээрээ хэрэглэх зорилгоор оройд авадг гэсэн судалгааны

үр дүнг байдаг юм билээ. Тэд орой ажилаасаа тараад дэлгүүр орж хүнснийхээ юм

цуглуулах замдаа сүү авдаг бөгөөд өгөлөө болон өдөр сүү авадг хэрэглэгчид эдгээр

хэрэглэгчдийг бодвол арай бага хувийг эзэлж байгаа юм.

Та ямар үед сүү худалдан авдаг вэ? гэсэн бидний асуултанд

- 38% буюу - өдөр бүр зорьж авдаг

- 49% буюу – хүнсний бүтээгдэхүүн цуглуулж байх үедээ

- 13% буюу – санамсаргүйгээр гэж хариулцгаажээ.

Үүнээс харахад ихэнх хүмүүс сүүг хүнсний бүтээгдэхүүн цуглуулж байх үедээ

худалдан авдаг байна. Гэдэг ньхарагдаж байна

7. Outlets- хаанаас авах вэ?

Судалгааны дүнгээс харахад

нийт судалгаанд оролцогсдын 40%

нь хөдөө орон нутгаас буюу

хамаатан саднаасаа ямар нэгэн

боловсруулалт хийгээгүй түүхий

сүү авч хэрэглэдэг гэсэн бол харин

30% нь задгайгаар гар дээрээс

худалдаалж байгаа сүүг хэрэглэдэг

гэж хариулжээ. Судалгаанд

оролцогсдын үлдсэн хэсэг нь Дархан

хотын томоохон дэлгүүрүүд болох

Бирж( Дарханы зах)-аас 10% нь ,

Дархан номин худалдааны төвөөс 20% нь сүү сүүн бүтээгдэхүүнээ авч хэрэглэдэг гэж

хариулжээ. Үүнээс үзэхэд Дархан хотын сүү , сүүн бүтээгдэхүүний ихэнх хувь нь ямар

нэгэн боловсруулалт хийгдээгүйгээр задгайгаар худалдаалагдаж байгаа ба мөн хөдөө орон

нутгаас орж ирсэн сүүн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг нь харагдаж байгаа юм.

Бүтээгдэхүүний нэр төрлийн сонголт

Судалгаанаас үзэхэд худалдан

авагчид задгайгаар сүү авдаг

гэсэн нь хамгийн их буюу

41% байгаа хэдий ч

дэлгүүрүүдээр худалдаалж

байгаа сүүний хувьд ууттай

буюу элекстэр савалгаатай

сүүг илүүд үздэг нь харагдаж

байна. Ууттай сүүг тетрапак

савалгаатай сүүнээс даруй 7%

-аар илүү худалдан авдаг гэж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

13

хариулсан нь энэ төрлийн сүүний үнэ хямд , хадгалах хугацаа богино байдагтай холбоотой

юм. Газар нутгийн хувьд жижиг , хүн ам цөөн хот учраас бүтээгдэхүүнийг удаан хадгалах

шаардлага байдаггүй.

Үйлдвэрийн хүчин чадлыг тогтоох

Дархан-Уул аймаг нийт 90000 хүн амтай ба бидний зорилго нийт хүн амын 50%-ийг

ариутгасан сүүгээрээ хангах юм. Жилд нэг хүний сүүний хэрэглээг дунджаар 1 литр гэж

үзвэл 2 ээлжээр ажиллах үйлдвэр жилдээ нэг ээлжинд 14000 т сүү үйлдвэрлэх хүчин

чадалтай.

П=NA/n= 365*45000/2=14287.5 т/ээлжинд

П-Ээлжийн хүчин чадал т/ээлжинд

А-Хүн амын тоо -45000

N-Жилд нэг хүний хэрэглэх сүүний хэмжээ-1литр*365=365 литр

n-ээлжийн тоо-2 ээлж

Өрсөлдөгчийн судалгаа: Импортын сүү, цагаан идээ /2000-2003/

Хүснэгт

Бүтээгдэхүүний төрөл 2005 2006 2007 2008

Шингэн сүү 2322.6 4420.4 5769.5 5258.7

өтгөрүүлсэн сүү 707.7 1875.4 1876.9 2182.2

Хуурай сүү 345.6 1385.1 835.2 967.8

Тараг цагаан идээ 130.3 293.4 467.4 265.7

Цөцгийн тос 54.9 62.4 18.6 34.1

Бяслаг аарцан

бүтээгдэхүүн 11.3 159.9 18.7 110

Нийт дүн 3572.4 8196.6 8986.3 8818.5

Импортоор авсан сүү, цагаан идээ

Дээрх хүснэгт болон графикаас харахад импортоор орж ирж буй сүү цагаан идээний

хэмжээ жилээс жилд өсч байна. Эдгээр бүтээгдэхүүнийг сүүнд шилжүүлэн тооцоход 50

Импортоор орж ирж байгаа сүүний хэмжээ

3572.4

8196.6 8986.3 8818.5

0

2000

4000

6000

8000

10000

2005 2006 2007 2008

литр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

сая литр сүү болж байгаа юм. Нийт сүү, цагаан идээний импортын 59.6 хувь нь шингэн

сүү, 24.7 хувь нь өтгөрүүлсэн сүү, 10.9 хувийг хуурай сүү эзэлж байгаа нь импортын 95.2

хувийг зөвхөн сүү эзэлж байна.

2007 оны эцсийн байдлаар манай улсад сүү боловсруулах 40 үйлдвэр, цагаан идээний 22

үйлдвэр, зайрмагийн 273 үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод сүү

боловсруулах 7, цагаан идээний 7, зайрмагийн 163 үйлдвэр ажиллаж, өдөртөө дундажаар

15.0 тн сүү боловсруулж, ариутгасан сүү, төрөл бүрийн тараг, зөөхий аарц, ааруул зэрэг

бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж буй нь нийслэлийн зах зээлийн 20 орчим хувийг эзэлж

байна.Харин одоогоор Дархан хотод Сүү боловсруулах үйлвэр байхгүй байна. Дархан

хотын хүн ам сүүний хэрэгцээгээ хотоос ирсэн томоохон үйлдвэрүүдийн сүүгээр болон

хөдөө орон нутгаас ирсэн сүүгээр хангаж байна.

Одоогийн байдлаар зах зээл

дээр NZM, Сэлэнгэ, Шар сүү, Өөв,

Или, Монмилк, Бөмбөөлэй, Гум

зэрэг сүүнүүд борлогдож байгаа

бөгөөд хамгийн их борлоддог сүүний

тоонд Сүү ХК-ны шинэ сүү хэмээх

сүү, Бөмбөөлэй, NZM гэсэн сүүнүүд

тэргүүлж байна. Нэгэнт зах зээл дээр

хангалттай эрэлт байгаа учираас

манай бүтээгдэхүүн борлогдохгүй

гэсэн эрсдэл харьцангуй бага. Гэсэн

хэдий ч эдгээр дотоодын сүүний

үйлдвэрүүд нь өөрийн гэсэн үнэнч

хэрэглэгчидтэй болж чалсан учир манай компани нь маркетингийнхаа ажилд маш их

анхаарах хэрэгтэй гэдэг нь мэдрэгдэж байгаа юм.

3.1 Түүхий эд материалын судалгаа

Сүү үйлдвэрлэхэд шаардлагатай гол түүхий эд:

a) Сүү / Сайн чанрын үйлдэрий малны/

b) Элекстэр уут

Түүхий эдийн нийлүүлэлт

Өнгөрсөн жил 230749 толгой мал тоологдож байсан бол өнөө жил 345292 толгой мал

тоологдсон байна Гэвч өнөөдрийн байдлаар бэлчээр газар нутгийн хүрэлцээгүйгээс

шалтгаалан 175 өрхийн 29.3 мянган мал бусад аймгийн буюу Сэлэнгэ аймгийн

Номгон,Хушаат, Жавхлант сумуудад өвөлжиж байгаа юм.Бид нэг хэсэг малын тоо

толгойгоо нэмэгдүүлэх, мянгат малчин нарыг хөхүүлэн дэмжсэн нь эргээд сөргөөр

нөлөөлөх болсон байна. Өнөө жилийн хувьд 52.6 мянган тонн хадлан бэлтгэсэн бол

1375тонн хүчит тэжээл, 112.3 мянган гар тэжээл ,1653.3 тонн ногоон тэжээл бэлтгэжээ.

Энэ нь төлөвлөгөөт зорилтыг аймгийн хэмжээгээр 98.2 хувиар биелүүллээ гэсэн тоо юм.

Нийт 90000 хүн амтай ба нийт хүн амын 50 %ийг ариутгасан сүүгээрээ хангахаар

төлөвлөж байна . Дунджаар нэг үнээнээс өдөрт 30 литр сүү гардаг 30-аас дээш саалийн

үнээтэй айлаас түүхий эдээ нийлүүлнэ. Бидний тооцоолсноор ойролцоогоор 50н айлтай

гэрээ хийж ажиллана.

А= Бж* Хж = 45000*1=45000 литр / өдөрт

Õýðýãëýã÷äèéí õýðýãöýý øààðäëàãûã õàíãàæ áóé

êîìïàíè

20%

27%6%8%

17%

3%

17% 2%

Ìîíôðåø Ñ¿¿ ÕÊ

Ìîí ñ¿¿ ÀÏÓ ÕÊ

Èìïîðòûí ñ¿¿ ÃÓÌ ÕÕÊ

Çàäãàéãààð çàðæ áóé õóâü õ¿í Áóñàä

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

15

А- Жилийн нийт хэрэглээ

Хж- Жишсэн хүний тоо=90000*0.5=45000

Бж- Бүтээгдэхүүний хэрэглээний норм=1литр

3.2 Тоног төхөөрөмж, суурилуулалтын судалгаа

Ариутгах тоног төхөөрөмж

Ультра туяагаар сүүг ариутгах BR-UHT тоног

төхөөрөмж

Энэхүү тоног төхөөрөмж нь сүүг нэгэн зэрэг ультра

туяагаар өндөр температурт богино хугацаанд ариутган

боловсруулдаг.

Түүхий эдийг төхөөрөмжид оруулсны дараа 137С0

хүртэл өндөр температурт ариутган боловсруулснаар

удаан хугацаанд хадгалах боломжтой амт чанартай

ариутгасан сүүг бэлэн болгодог. Энэхүү төхөөрөмж нь

бүрэн автомат, хагас автомат гэсэн төрлүүдтэй.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд 3 сонголттой

бөгөөд үйлдвэрлэгч өөрөө үүнийгээ сонгох боломжтой.

Төхөөрөмжийн давуу тал нь өндөр бүтээмжтэй, цомхон

зохион байгуулалттай, дулааны энергийг ашигладаг гэх мэт. Мөн үүнээс гадна энэхүү

төхөөрөмжийг ундаа, жүүс, шингэн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах

боломжтой

Хүчин чадал цагт/литр 2000 3000 5000

Дулааны солилцоо м2 22 33 55

Түүхий эдийн C0 5 5 5

Усны халууны C0 140 140 140

Ариутгах t0 137 137 137

Ариутгах хугацаа Дулаан

хадгалалт (s) 3 3 3

Дулаааны дахин

боловсруулах түвшин (%) 82 82 82

Түүхий эд усны харьцаа 1:2:1 1:2:1 1:2:1

Уурийн даралт (Mpa) 0.6 0.6 0.6

Үнийн Санал

Ультра туяагаар сүүг ариутгах BR-UHT тоног төхөөрөмж

Ариутгах

BR-UHT

тоног

төхөөрөмж

2 т/цаг 3 т/цаг 4 т/цаг 5 т/цаг

Хагас

автомат

$17,650 $20,000 $22,352 $24,710

Автомат $30,590 $32,950 $37,650 $41,180

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

Манай сонголт: 3 т/цаг

Ариутгах BR-UHT Автомат $32,950

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

17

Савлах тоног төхөөрөмж:

0,5 литрийн элекстэр уут савлагч

савлагаагаар савлах төхөөрөмж TBA 8 0,5 литрийн Elek Pak савлагаагаар савлах төхөөрөмж

8-ийн шугам нь чанарын өндөр нөхцөлд нэг цагт 6000

ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай. Энэ савлах машин дээр төхөөрөмжийг ажиллуулах нэг хүн

мөн савалгааны дараах баглаа боодол битүүмжлэх

процесст 2 хүн ажиллуулна. Энэхүү төхөөрөмжөөр мөн жимсний шүүс савлах

боломжтой.

ҮНЭ: 20.000 US$ буюу 25.000 евро /Манай сонголт/

Загвар EВА 8

Савалгаа Elek pack

Савлах хэмжээ 0.5 литр

Үйлдвэрлэлийн хүчин чадал

6000ш/цагт

Үйлдвэрлсэн улс Швед

IV. SWOT, TOWS ШИНЖИЛГЭЭ

4.1 SWOT ШИНЖИЛГЭЭ Давуу тал: Сул тал:

Бусдаас илүү хүчин чадалтай тоног

төхөөрөмж

Гадаад харилцаа сайтай

Мэргэжлийн ажиллах хүчинтэй

Технологийн шинэ шийдэл

Үнэ хямд

Шинэ

Олон улсын стандартын шаардлага хангасан.

Дарханд одоогоор үйл ажиллгаа явуулж буй

үйлдвэр байхгүй

Шинэхэн байгуулагдаж буй

Олон төрлийн өрсөлдөгчтэй

Хэрэглэгч нэгэнт сонголт хийчихсэн.

Импортын сүүг их хэмжээгээр хэрэглэх

болсон.

Боломж: Аюул занал:

Зах зээлийг эзлэх бүрэн боломж.

Технологийн давуу байдлыг ашиглах.

Монгол улсад үйлдвэрлэлсэн бүтээгдэхүүнийг

татваргүй экспортлох.

Мэргэжлийн боловсон хүчинтэй болох.

Хүн амын өсөлт жил бүр өссөөр байна.

.

Импортын бүтээгдэхүүн хэдийнээ зах зээлээ

олчихсон

Или, монмилк хятадын томоохон компаниуд

орж ирсэн.

Шинээр маш олон төрлийн сүү сүүн

бүтээгдхүүний олон төрлийн үйлдвэрлэгчид

орж ихэлсэн.

Улс төрийн бодлого дотоодын үйлдвэрлэгчид

рүү чиглээгүй.

Татварын дарамт их

Хөдөө орон нутгаас сүү ихээр орж ирдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

4.2 TOWS ШИНЖИЛГЭЭ

OS (Боломжийг ашиглаж давуу талаа бэхжүүлэх

стратегиуд)

- Нийгмийн зүгээс эерэг нөлөөтэй байгаа тул зах

зээлийн багтаамжыг улам нэмэгдүүлэх

- Зээл тусламж сайн авч үйлдвэрлэлээ өргөжүүлж,

технологийн орчиноос хоцрохгүй байж,

бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулж, нэр

төрөлийг оршруулах

- Нийгмийн хандлага сайн байгаа тул үйл

ажиллагаагаа улам идэвхижүүлж, зах зээл дээр үргэж анхлан санаачлагч байх

-

OW (Боломжоо ашиглаж сул талаа багасгах стратегиуд)

- Төр засгаа үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийг авсанаар

нийт үйлдвэрлэлийн зардалыг бууруулж болно.

- Зээл тусламж авч, үйл ажиллагаагаа амжилттай

эхлэж, төр засгийн дэмжлэгийг авч тогтвортой

ажилассанаар туршлага хуримтлуулна, өөрийн

бүтээгдэхүүний олон нийтэд таниулна.

- Мөн дээрх дэмжлэгүүдийг авч үйл аиллагаагаа

өргөжүүлснээр түүхий эдийн бэлтгэн нүүлэлтийн

асуудалд хөнгөрөх, тодорхой бэвтгэн

нийлүүлэгчитэй хамтран аижллана.

ST (Давуу талаараа аюулаас зайлсхийх стратегиуд)

- Хаягдал уутыг Монгол үйлвэрлэснээр түүхий идээ

дотоодоос хангавал валютын ханшын өөрчлөлтөөс

үүсэх зардлын өсөлтийг бууруулна.

- Мөн үйлдвэрлэлийн нийт зардалыг буурлах тул

инфляцийн муу нөлөөллийг багасгана

- Бүтээгдэхүүнийхээ сайн чанар, орчин үеийн

технологи хэрэглэж байгаа тул боловсруулах

үйлдвэрлэлийн өсөлтийг хурдасгана.

- Манай бүтээгдэхүүн өргөн хэрэглээний

бүтээгдэхүүн тул инфляцийн нөлөөллийг бууруулж

болно.

TW (Аюул болон сул талаа хоюуланг нь бууруулах

стартериуд)

- Сүүнээс гардаг тос, ээдэм, лактоз зэргэд түшигласэн

дэд үйлдвэртэй болвол зардал буурч, валютын

ханшийн өөрчлөлтөөс айх хэрэггүй болж,

инфляцийн үзүүлэх нөлөөг бууруулна

- Технологийн сайн судалгаа хийж бүтээгдэхүүний

чанарыг сайжруулна

V.МАРКЕТИНГИЙН ХОЛЬЦ БҮРДҮҮЛЭЛТ

Маркетингийн хольцын бодлого төлөвлөлт Мароетингийн стратеги: “Da MILK” ХХК нь дараах маркетингийн стратеги зорилтуудыг

тавьж ажиллана. Үүнд:

1. Дотоод зах зээлд тэргүүлэх байр суурийг эзлэх 2. Үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хянаж, техникийг бүрэх хүчин чадалд хүргэж

ажиллуулах

3. Хэрэглэчдийн дунд бүтээгдэхүүний чанарын талаар байнгын судалгаа явуулж бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг байх

Бараа бүтээгдэхүүний бодлого төлөвлөлт Манай үйлдвэр нь одоогийн байдлаар ариутгасан 0,5 литрийн элекстэр савалгаатай ариутгасан сүү.

Бүтээгдэхүүний загварууд:

Бүтээгдэхүүний савлагаа: 0.5 болон

Бүтээгдэхүүний байдал: Элекстэр ууттай Найрлага: Түүхий сүү

Зориулалтаар нь ангилвал: :

- Цэвэр сүүгээр цай сүүлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

19

- Амны цангаа тайлахБага сургуулиудад зориулан тэдний захилгаар сүүний найрлага,

савлагаа хэмжээнд тохиролцон өөрчилж болох боломжийг бид харилцагч нартай олгоно.

2. Барааны чанарыг сайжруулахын тулд дараах зүйлсийг хийнэ.

Стандартын түвшинг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй эсэхийг тогтмол хянах

Түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарын удирдлагын

тогтолцоог нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх.

Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлж амт чанарыг нэмэгдүүлэх тал

дээр тогтмол анхаарч ажиллана.

Үнийн бодлого

Манай байгууллага нь үнийн бодлогийн хувьд харьцангуй уян хатан байх бөгөөд зах зээлийн дундаж үнэд суурилан үнээ тогтооно.

Сүүний төрөл Үнэ

Da milk цэвэр сүү 500

Бизнесийн байгуулагын хувьд үнэ, борлуулалтын арга хоѐрыг зөв хослуулах нь амжилт

олохын үндэс болдог. Үнийн хувьд ямар бодлого баримтлах нь зардлын түвшин ямар байхаас их хамаардаг. Иймээс:

1. Тогтмол ба хувьсах зардлын харьцаа

2. Үйлдвэрлэлтийн хэмжээ

3. Өртгийн бүтэц зэргийн харьцааг зөв барьж ажиллах нь зүйтэй.

Манай компаний хувьд:

Судалгаанаас үзэхэд үнээ бууруулсанаар эрэлт хэрэгцээ улам өсөх хандлага ажиглагдаж байгаа тул хэрэглэгчидийн орлогын түвшинд тохируулж, зах зээлийн эзлэх хувийг богино

хугацааны дотор ихэсгэх зорилгоор үнийн ялгаатай стратеги баримтлана

Бүтээгдэхүүний ялгаатай байдлаас шалтгаалж үнийн хувьд тодорхой хугацаанаас эхлээд

ялгаварт бодлого баримтална

Идэвхижүүлэлтийн бодлого Идэвхжүүлэлтийг дараах чиглэлээр хийж болно:

Идэвхжүүлэлтийн ямар арга хэрэгслүүдийг ашиглаж байна.

Идэвхжүүлэлтийн арга хэрэгсэлийн төрлүүд тэдгээрт зарцуулж байгаа мөнгөн дүнгүүд Бараа бүтээгдэхүүн ,түүхий эдийн шинж чанар, давуу тал, үнэ, худалдаж буй газрын тухай

ойлголтыг худалдан авагчдад хүргэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

Мэдээллийн хэрэгслээр, реклам зар сурталчилгааг явуулах Үзэсгэлэн худалдаанд байнга оролцох

Зарлал чимэглэл хийх

Каталоги танилцуулга хийх

Мөн барааг борлуулж буй худалдагчийн харилцааны болон үйлчилгээний соѐлын түвшингээс борлуулалтын идэвхжүүлэлт асар их шалтгаалж байдаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

5.1 Борлуулалтын удирдлага

Борлуулалтын бодлого нь дараах журмаар явагдана:

Хийгдэх ажилууд Хариуцах эзэн Хэрэгжүүлэх арга, зөвлөмжүүд

ЗГ-ын үдийн цайны

хөтөлбөрт хамрагдаж Захирал, Менежер

ЗГ-ын хэрэг эрхлэх газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн яамуудтай

улзаж хатран ажиллха гэрээ байгуулах

Байгууллагуудтай хамтарч ажиллах

Захирал, Менежер Томоохон хэмжээний худалдааны төвүүд, супермаркетуудтай

хамтран ажиллаж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах

Сүлжээ дэлгүүрүдтэй

хамтран ажиллах Захирал, Менежер

Миний дэлгүүр, Номин, Бирж зэрэг сүлжээ томоохон

дэлгүүрүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах

Реклам, зар сурталчилгаа

хийх Менежер

Уламжлалт баяр ѐслолын үеэр зар сурталчилгааг явуулж

хэрэглэгчдийн сонирхлыг татах зар сурталчилгааг «Монгол»

ТВ, UBS ТВ –р явуулах зар сурталчилгааг явуулахдаа ТВ-н

сувгийг өргөн ашиглах

Хүүхэд багачуудын дунд

уралдаан зарлах Менежер

Бага ангийнхан болоод цэцэрлэгийн насныханы дунд “Миний

мэдэх Da Milk” нэрэтэй зураг, зохион бичлгэийн уралдаан

зарлах

Танилцуулга, брошур

хийлгэж тараах Менежер

Өөрийн бренд сүүний танилцуулга хийж хүн ихээр бөөгнөрсөн

газруудад тараахаас гадна, өөрийн бренд нэртэй хувцаспудволк

хийлгэж тараана.

Бусад арга хэмжээ Менежер Каталоги танилцуулгыг тараахдаа Алдар цуутай хүмүүсээр

дамжуулан реклам зар сурталчилгааг хийх

Бүтээгдэхүүний давуу

талыг ашиглан ухуулга

хийх

Менежер

Бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг урамшууллын хэрэгсэл

болгон ашиглаж цуглуулсан хэрэглэгчид тодорхой

урамшуулалтай.

Амталгаат үзэсгэлэн

зохион байгуулах Менежер

Бүтээгдэхүүний борлууллатыг нэмэгдүүлэхийн тулд нээлтийн

өдөрөө амтлагаат худалдааг өргөнөөр зохион байгуулж

бүтээгдэхүүнээ таниулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

21

Хувиарлалтын суваг: Хэрэглэгчдийн 7”О” загварын Outlets- хаанаас авах вэ? хэмээх асуултанд судалгаанд хамрагдсан

хүмүүс доорх байдлаар хариулсан байна.

Outlets- хаанаас авах вэ?

Судалгааны дүнгээс харахад

нийт судалгаанд оролцогсдын 40%

нь хөдөө орон нутгаас буюу

хамаатан саднаасаа ямар нэгэн

боловсруулалт хийгээгүй түүхий

сүү авч хэрэглэдэг гэсэн бол харин

30% нь задгайгаар гар дээрээс

худалдаалж байгаа сүүг хэрэглэдэг

гэж хариулжээ. Судалгаанд

оролцогсдын үлдсэн хэсэг нь Дархан

хотын томоохон дэлгүүрүүд болох

Бирж( Дарханы зах)-аас 10% нь ,

Дархан номин худалдааны төвөөс 20% нь сүү сүүн бүтээгдэхүүнээ авч хэрэглэдэг гэж

хариулжээ. Үүнээс үзэхэд Дархан хотын сүү , сүүн бүтээгдэхүүний ихэнх хувь нь ямар

нэгэн боловсруулалт хийгдээгүйгээр задгайгаар худалдаалагдаж байгаа ба мөн хөдөө орон

нутгаас орж ирсэн сүүн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг нь харагдаж байгаа юм.

VI. Cанхүүгийн тооцоо 1. Цалин хөлс буюу хөдөлмөрийн зардал

2. Уур усны зардал

3. Цахилгааны зардал

4. Захиргааны зардал

5. Хөдөлмөр хамгааллын зардал

6. Тээврийн зардал

7. Түүхий эдийн зардал

8. Сав баглаа боодлын зардал

9. Түрээсийн зардал

1.Цалин хөлс хөдөлмөрийн зардал

№ Албан тушаал Орон тоо

Сарын цалин

мян.төг

Нийт сарын

цалин мян.төг

Нийт жилийн

цалин мян.төг

1 Захирал 1 500000 500000 6000000

2 Менежер 1 250000 250000 3000000

3 Нягтлан бодогч 1 300000 300000 3600000

4 Технологич 1 400000 400000 4800000

5 Ажилчид 5 170000 850000 10200000

6 Механикч 1 200000 200000 2400000

7 Тогооч 1 170000 170000 2040000

8 Үйлчлэгч 2 150000 300000 3600000

9 Хамгаалагч 2 150000 300000 3600000

Бүгд 15 2290000 3270000 39240000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

2. Уур усны зардал

№ Нэр төрөл

Хэмжих

нэгж

Нэгжийн

өртөг

Хэрэгцээ

Нийт зардал

мян.төг хоногт жилд

1 Уур Тн 18500 0.3 84.0 1554.0

2 Ус м3 850 2 560 476.0

3 Дулаан м3 490 7 сар 3399.6

Нийт 5429.6

3. Цахилгааны зардал

№ Тоног

төхөөрөмжийн

нэр

Тоо

ширхэг

Чадал

квт ⁄ цаг

Хоногт

ажиллах

цаг

Нэгж

үнэ

(төг)

Нийт зардал ( мян.төг)

Хоногт Жилд

1 Насос 2 1,5 2,5 90 540 196560

2 Сеператор 1 5,5 2 90 990 360360

3 Сүү хадгалах

сав

2 0,27 2 90 97,2 35380,8

4 Ялтаст аппарат 1 10,7 2,3 90 2214,9 806223,6

5 Сүү нөөцлөх сав 1 1,1 3 90 297 108108

6 Тос

жигдрүүлэгч

1 1,1 1 90 99 36036

7 Сүү савлагч 1 1,1 2,5 90 247,5 90090

8 Гэрэлтүүлэг 40 0,6 9 90 19440 7076160

Бүгд 1087,2 8708918

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

23

4. Захиргааны зардал

№ Нэр Нийт зардал мян.төг

1 Бичиг хэрэг 1500000

2

Албан томилолт

Замын зардал

Хоол хүнсний зардал

Байрлах газрын зардал

250000

100000

150000

3 Утас интернет 1250000

4 Шагнал урамшуулал 600000

5 Үзэгслэн худалдаа 1500000

Бүгд 5350000

5.Хөдөлмөр хамгааллын зардал

№ Нэр Тоо ширхэг

Жилийн

хэрэглээ Нэгж үнэ төг Нийт үнэ төг

1 Ажлын хувцас 5 10 20000 200000

2 Саван 3 75 300 22500

3 Угаалгын нунтаг 1 50 500 25000

4 Алчуур 2 20 600 12000

5 Каустик сода 5 60 500 30000

6 Хлорамин 4 50 1500 75000

7 Хогийн шүүр 2 2 800 1600

8 Хувин 3 3 1500 4500

Бүгд 25 270 25700 370600

6.Тээврийн зардал

Тээвэрлэх

материалын нэр

Хоногт

явах зам

Жилд явах

зам км

Шатахууны

жилийн

хэрэглээ

Шатахууны

нэгж үнэ

Жилийн зардал

мян.төг

1 Түүхий эд 45 16380 2457 1350 3316950

2 Бүтээгдэхүүн 10 3640 546 1350 737100

Бүгд 55 20020 3003 2700 4054050

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

7.Түүхий эдийн зардал

№ Нэр Нэгж Хоногт Жилд Нэгж үнэ Нийт үнэ

( мян.төг)

1 Бэлтгэлийн сүү

-Зун, хавар, намар

( шингэн сүү)

-Өвөл ( хуурай

сүү)

Л

Кг

40000

3000

13360000

90000

350

1500

4676000.0

135000.0

Бүгд 4811000.0

8.Сав баглаа, боодлын зардал

№ Материалын нэр Хоногийн

хэрэгцээ

Жилд Нэгж үнэ Нийт үнэ (

мян.төг)

1 Элекстэр уут 90.0 32760.0 50 1638000.0

2 Шошго хэвлэх 90.0 32760.0 10 327600.0

Бүгд 1965600.0

9.Ажлын байрны түрээсийн зардал

№ Зардал Хэмжээ, м² 1 м²- н сарын

түрээсийн

үнэ өртөг

1сарын

түрээсийн

төлбөр мян.

төг

Жилийн

түрээсийн

төлбөр мян.

Төг

1 Байр 100 м² 7000 700000 16800.0

Үйлдвэрлэл үйл ажиллагааны зардлын тооцоо

№ Зардал Мян.төг

1 Цалин хөлс ба хөдөлмөрийн зардал 39240.0

2 Уур усны зардал 5429.6

3 Цахилгааны зардал 8708918

4 Захиргааны зардал 5350.0

5 Хөдөлмөр хамгааллын зардал 370600

6 Тээврийн зардал 4054050

7 Түүхий эдийн зардал 4811000.0

8 Сав баглаа боодлын зардал 1965600.0

9 Байрны түрээсийн үнэ 16800.0

Нийт 8096992

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

25

Нэгж бүтээгдэхүүний үнэ

Эдийн засгийн үр ашгийн тооцоо

Хөрөнгө оруулалт

1 Тоног төхөөрөмжийн зардал 45000.0

2 Тээврийн хэрэгслийн зардал 20000.0

3 Эд хогшлын зардал 6500.0

Нийт хөрөнгө оруулалт 71500.0

Хүү (4%) 2860.0

Шууд зардал

1 Тээврийн зардал 4054050

2 Түүхий эдийн зардал 4811000.0

Нийт 481505450

Шууд бус зардал

1 Уур усны дулааны зардал 5429600

2 Эрчим хүчний зардал 8708918

3 Хөдөлмөрийн зардал 39240000

4 Хөдөлмөр хамгааллын зардал 370600

5 Захиргаа аж ахуйн зардал 5350000

6 Тоног төхөөрөмжийн зардал+ЭХШ 45000000

7 Зээлийн хүү 2860000

8 Нийт 106959118

№ Нэр төрөл

Хэмжих

нэгж

Савалгааны

хэмжээ

литр

Жилийн

нийт

зардал төг

Жилийн

нийт

үйлдвэрлэх

сүүний

хэмжээ

литр

Нэг

литр

сүүнд

ноогдох

өртөг

Нэг уут

элекстэр

сүүнд

ноогдох

өртөг

Ашгийн

хувь

Нэгжийн

үнэ төг

1

Ариутгасан

элекстэр

сүү литр 0,5 8498343000 16380000 494,3218 250 50% 500

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Suu Bolovsruulah Uildveriin Tosol

VIII.Дүгнэлт

Дархан хотын Дархан-Уул аймагт байгуулагдах Сүү боловсруулах “ Da milk” ХХК нь

2009.08 –с үйл ажиллагаагаа явуулж эхлэх ба Дархан уул аймгийн Хуучин дархан гэдэг

газар үйлдвэрийн барилгыг түрээслэнэ. Дархан хот нь нийт 90000 хүн амтай. Сүү сүүн

бүтээгдэхүүндээ Улаанбаатар хотын томоохон үйлдвэрүүдийн сүүг хэрэглэхээс гадна

ихэнх нь хөдөө орон нутгаас болон гар дээрээс ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй сүүг

авч ундандаа хэрэглэдэг. Одоогоор Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг сүүний үйлдвэр

байдаггүй ба энэ нь бидний хувьд сүүний том зах зээл байна гэсэн үг юм. Манай компани

үйлдвэрийнхээ эхний жилд 0,5 литрийн элекстэр ууттай сүүг зах зээлийн үнээс

харьцангуй доогуур буюу 500 төгрөгөөр худалдаалах болно.Бүтээгэдэхүүнийхээ үнийг

Дархан хотын хүн амын амьдралын түвшинг харгалзан үзэж ашгийг 50 % байхаар тооцож

тогтоосон болно. Түүхий эдээ өдөрт нэг үнээнээс 30 литр сүү гардаг 30аас дээш үнээтэй

50 орчим айлтай гэрээ хийж түүхий эдээ татаж байна.Бидний зорилго Дархан хотын нийт

хүн амын 50%-г эхний ээлжинд сүүгээрээ хангах юм. Өдөр 45000 литр сүү үйлдвэрлэх

хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж тоног төхөөрөмжүүдийг Швед , Герман , Хятад

зэрэг улсуудаас нийлүүлж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд чанарын ISO , HACCP

стандартуудыг хэрэгжүүлж чанарын удирдлагыг явуулах болно. Ингэснээр хэрэглэгчдийг

чанартай сүүгээр хангаж улмаар дараагийн жилүүдээс шоколад , жимстэй сүү таргийг

худалдаанд гаргана.

X. Ашигласан материал

1. Сүү боловсруулах үйлдвэрийн төсөл зохиомж /2003/

2. Монгол улсын статистикийн эмхтгэл /2008/ 3. Бизнес төсөл /2005/

4. Сүү боловсруулах технологи ХБТС

5. Маркетинг Баярмаа

www.zaluu.comwww.zaluu.com