tsever sn 1 - ger youth · pdf fileтаван хүүхэд нь ... Харин таван...

4
X үндэт эцэг эхчүүд , x айрт найз нар аа ! Монголчууд бид Цээж тэнүүн амьсгалах Цэвэр тунгалаг агаар, Тал дүүрэн бэлчих Таван хошуу мал , Хоёрхон чавхдаснаас бүтсэн xосгүй аялгуут Морин хуур, Уртын дуу , ардын хөгжим, үндэсний бүжиг , Мартаж болшгүй соёл " Монгол бичиг ", Түмний баяр, Эрийн гурван наадам, Дархан хүний Бурхан ухаан гээд бахархаж ханашгүй, өвлүүлж баршгүй сайхан уламжлалтай ард түмэн билээ. Энэ сайхан эх орон, ард түмэн, аав ээж, ах дүү нараасаа хол Америк оронд сурч хүмүүжиж, өсөн торниж байгаа Монгол найзууддаа зориулсан сар тутмын, танин мэдэхүйн энэхүү сэтгүүлийнхээ анхны дугаарыг толилуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ сэтгүүлийг хүүхдүүд- Бид нар өөрсдөө бүтээж байгаагаараа маш их онцлогтой юм. Ингээд бидний өмнөө тавьсан зорилгыг болгооно уу? 1. Үеийн үед уламжлагдаж ирсэн ардын аман зохиол, монгол түүх соёлыг найз нөхөд, дүү нартаа уламжлан таниулах, сургах 2. Авъяаслаг, бүтээлч найз нараа сурталчлах, тэдний амжилт , бүтээлийг олон нийтэд хүргэх 3. Хүүхдүүдийн Монгол хэлний мэдлэгийг хөгжүүлэх 2007 оны 9-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа Хамгийн хамгийн... Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Мааньт уул, хойд өргөрөгийн 48 o 58', Дорнод уртрагийн 87 o 44' -т оршино. Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 км зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар, хойд өргөрөгийн 46 o 53', дорнод уртрагийн 119 o 56' -д оршино. Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа, хойд өргөрөгийн 52 o 09', дорнод уртрагийн 95 o 57' -д оршино. Монголын хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгойн хойд өргөрөгийн 41 o 35', дорнод уртрагийн 105 o 00' - д оршино. БИ МОНГОЛ Б.У . - Саруулaa, өөрийгөө танилцуулна уу? Т .С.-Сайн байна уу? Намайг Түвшинтөгсийн Саруулдарь гэдэг . Би Валнут Крийк хотын “Northgate High School”-д сурдаг . АНУ-д ирээд 5 жил болж байна. Б.У .- Шүрэн Бугуйвч зохиолыг орчуулсан тухай... Т .С.- Өнгөрсөн зун манай Монголд байдаг нагац ах маань надруу Шүрэн Бугуйвч номыг явуулсан юм. Би анх удаагаа уншчихаад их дуртай байсан болохоор Америк найзууддаа уншуулмаар санагдсан, тэгээд би эхний хэдэн хуудасыг орчуулчихаад багшдаа үзүүлсэн чинь энэ номыг дуустал нь орчуулчих гэсэн, тэгээд би орчуулсан. Бас аав ээж хоёр маань үргэлж Монгол хэлээ хэзээ ч мартаж болохгүй гэж захидаг нь дуусгахад их нөлөөлсөн. Б.У .- "CoralBracelet"номыг яаж худалдаж авч болох вэ? Т .С.- Одоо номыг манай аав, ээжтэй холбоо барьж байгаад худалдаж авч болно. Утас нь (925) 695 5024 Б.У .- Одоо ямар нэгэн бүтээл дээр ажиллаж байна уу? Т .С.- Тиймээ. Одоо би Англи дээр өөр шигээ адилхан цагаач Монгол охины тухай зохиол бичээд эхэлчихсэн байгаа. Зохиол бичихийн тулд маш их юм судалж мэдэх хэрэгтэй байдаг юм байна. Б.У .- Номыг орчуулахад бэрхшээл тулгарсан уу? Т .С.- Их том бэрхшээл тулгараагүй. Зүгээр их цаг авсан. Б.У .- Ирээдүйн сургууль, мэргэжлийнхээ талаар... Т .С.- Би сургуулиа төгсчихөөд “Columbia University”-д сэтгүүлч мэргэжилээр суралцахыг хүсэж байна. Б.У .- Үе тэнгийн найзууддаа хандаж юу хэлэх вэ? Т .С.- Монгол хэлээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлэх байна. Б.У .- Манай сэтгүүлийн талаар... Т .С.- Эх хэл, соёлоо хадгалахад нэмэр болох сэтгүүл учир маш хэрэгтэй зүйл гэж бодож байна. Өөрөө чадахаараа Монгол болон бусад уран зохиолын шинэ сониноос болон шинэ мэдээллийг бичиж өгч байх болно. Б.У .- Танд улам их амжилт хүсье. Т .С.- Баярлалаа. Ярилцсан Б.Урангоо /Оакланд/ Нэгэн санаагаар Монголоо дээдлэе ! Орчуулагч Охин

Upload: lamtu

Post on 06-Feb-2018

246 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: TSEVER SN 1 - Ger Youth  · PDF fileтаван хүүхэд нь ... Харин таван сумаа баглаад өгөхөд хэн нь ... хэдээр яах бэ? гэж

X ү н д э т э ц э г э х ч ү ү д , x а й р т н а й з н а р а а !

Монголчууд бид Цээж тэнүүн амьсгалах Цэвэр тунгалаг агаар, Тал дүүрэн бэлчих Таван хошуу мал , Хоёрхон чавхдаснаас бүтсэн xосгүй аялгуут Морин хуур, Уртын дуу, ардын хөгжим, үндэсний бүжиг, Мартаж болшгүй соёл "Монгол бичиг ", Түмний баяр, Эрийн гурван наадам, Дархан хүний Бурхан ухаан гээд бахархаж ханашгүй, өвлүүлж баршгүй сайхан уламжлалтай ард түмэн билээ. Энэ сайхан эх орон, ард түмэн, аав ээж, ах дүү нараасаа хол Америк оронд сурч хүмүүжиж, өсөн торниж байгаа Монгол найзууддаа зориулсан сар тутмын, танин мэдэхүйн энэхүү сэтгүүлийнхээ анхны дугаарыг толилуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ сэтгүүлийг хүүхдүүд-Бид нар өөрсдөө бүтээж байгаагаараа маш их онцлогтой юм. Ингээд бидний өмнөө тавьсан зорилгыг болгооно уу?

1. Үеийн үед уламжлагдаж ирсэн ардын аман зохиол, монгол түүх соёлыг найз нөхөд, дүү нартаа уламжлан таниулах, сургах

2. Авъяаслаг, бүтээлч найз нараа сурталчлах, тэдний амжилт, бүтээлийг олон нийтэд хүргэх

3. Хүүхдүүдийн Монгол хэлний мэдлэгийг хөгжүүлэх

2007 оны 9-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Хамгийн хамгийн...‣Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Мааньт уул, хойд өргөрөгийн 48o 58', Дорнод уртрагийн

87o 44' -т оршино.

‣ Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 км зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар, хойд өргөрөгийн 46o 53', дорнод уртрагийн 119o 56' -д оршино.

‣Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа, хойд өргөрөгийн 52o 09', дорнод уртрагийн 95o 57' -д оршино.

‣ Монголын хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгойн хойд өргөрөгийн 41o

35', дорнод уртрагийн 1 0 5 o 0 0 ' - д

оршино.

БИ МОНГОЛ

Б.У. - Саруулaa, өөрийгөө танилцуулна уу?Т.С.-Сайн байна уу? Намайг Түвшинтөгсийн Саруулдарь гэдэг. Би Валнут Крийк хотын “Northgate High School”-д сурдаг. АНУ-д ирээд 5 жил болж байна. Б.У.- Шүрэн Бугуйвч зохиолыг орчуулсан тухай...Т.С.- Өнгөрсөн зун манай Монголд байдаг нагац ах маань надруу Шүрэн Бугуйвч номыг явуулсан юм. Би анх удаагаа уншчихаад их дуртай байсан болохоор Америк найзууддаа уншуулмаар санагдсан, тэгээд би эхний хэдэн хуудасыг орчуулчихаад багшдаа үзүүлсэн чинь энэ номыг дуустал нь орчуулчих гэсэн, тэгээд би орчуулсан. Бас аав ээж хоёр маань үргэлж Монгол хэлээ хэзээ ч мартаж болохгүй гэж захидаг нь дуусгахад их нөлөөлсөн.Б.У.- "CoralBracelet"номыг яаж худалдаж авч болох вэ?Т.С.- Одоо номыг манай аав, ээжтэй холбоо барьж байгаад худалдаж авч болно. Утас нь (925) 695 5024Б.У.- Одоо ямар нэгэн бүтээл дээр ажиллаж байна уу? Т.С.- Тиймээ. Одоо би Англи дээр өөр шигээ адилхан цагаач Монгол охины тухай зохиол бичээд эхэлчихсэн байгаа. Зохиол бичихийн тулд маш их юм судалж мэдэх хэрэгтэй байдаг юм байна. Б.У.- Номыг орчуулахад бэрхшээл тулгарсан уу?Т.С.- Их том бэрхшээл тулгараагүй. Зүгээр их цаг авсан. Б.У.- Ирээдүйн сургууль, мэргэжлийнхээ талаар...Т.С.- Би сургуулиа төгсчихөөд “Columbia University”-д сэтгүүлч мэргэжилээр суралцахыг хүсэж байна.Б.У.- Үе тэнгийн найзууддаа хандаж юу хэлэх вэ?Т.С.- Монгол хэлээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлэх байна.Б.У.- Манай сэтгүүлийн талаар...Т.С.- Эх хэл, соёлоо хадгалахад нэмэр болох сэтгүүл учир маш хэрэгтэй зүйл гэж бодож байна. Өөрөө чадахаараа Монгол болон бусад уран зохиолын шинэ сониноос болон шинэ мэдээллийг бичиж өгч байх болно.Б.У.- Танд улам их амжилт хүсье.Т.С.- Баярлалаа. Ярилцсан Б.Урангоо /Оакланд/

Нэ г э н с а н а а г а а р Мон го ло о

д э э д л э е !

Орч уула г ч

Охин

Page 2: TSEVER SN 1 - Ger Youth  · PDF fileтаван хүүхэд нь ... Харин таван сумаа баглаад өгөхөд хэн нь ... хэдээр яах бэ? гэж

А л д б и е м и н ь а л ж а а в а а с а л ж а а т у г а й А х у й т ө р м и н ь б ү ү а л д а р т у г а й

Т Ү Ү Х С О Ё Л

Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо "-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ-ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна.

1. Эзэн Богд Чингис Хааны болон Монголчууд бидний өвөг эцэг бол Бөртэ Чоно1 юм. Бөртэ Чонын гэргийг Гуа Марал гэдэг байжээ. Тэд Онон мөрний дэргэд Бурхан Халдун гэдэг ууланд амьдарч байв. Бөртэ Чоноос хойш хорин хоёр үейин дараа Чингис Хаан2 төрсөн юм.

2. Чингис Хааны удамд Алун Гуа гэдэг ухаантай эмэгтэй байжээ. Алун Гуа таван хүүхэдтэй, гэтэл тэр таван хүүхэд нь хоорондоо муудалцаад байж гэнэ. Нэгэн өдөр Алун Гуа ээж хүүхдүүдээ суулгаад нэг нэг сум өгчээ. Тэгээд " Хугал " гэхэд бүгд хугалж орхив. Харин таван сумаа баглаад өгөхөд хэн нь ч хугалж чадсангүй. Ингээд ээж нь " Та нар ганц ганцаараа явбал салангид сум шиг амархан дийлэгдэнэ. Харин хамтдаа эвтэй байвал тэр багласан сум шиг хэнд ч дийлэгдэхгүй болно " гэж сургажээ.

Тайлбар: 1.Монголчуудын өвөг дээдсийг Бөртэ Чоно, Гуа Марал гэж олон ном зохиолд бичжээ. Зарим судлаачид энэ хоёрыг 8-р зууны үед амьдарч байсан жинхэнэ бодитой хүн гэж үздэг. Харин зарим нь Монголчуудыг, Чоно, Марал буга хоёроос үүсэлтэй гэсэн домгийн амьтдын нэр юм гэж үзэж байна.

2. " Чингис" ийг Тэнгис гэдэг үгнээс гаралтай гэж ихэнх эрдэмтэд үздэг. Их Монгол улсын эзэн учир "Хаан" гэж урт "аа" -тай, харин бусад жижиг улс аймгийн удирдагчдыг "хан" гэж богиноор бичиж дууддаг. М.С.

Асуулт: 1. Монголчуудын өвөг эцэг хэн бэ?

Асуулт 2. Багласан сум яагаад хугараагүй вэ? Зураач С. Төрбурам

Завгүй хүмүүс /vсгийн дvрсийн тухай наргиа шvлэг/ Зохиолч Д.Батжаргал

Ө с ө х ө ө с с у р с а н ү н д э с н и й х э л М а р т а ж б о л ш г ү й с о ё л

С шиг сар жаргасны дарааО шиг нар мандсаны хойноМалчин залуу ДоржД шиг бvрхээ ємсчП шиг дєрвєлжин мориндооУ шиг хазаар дvржМ шиг эмээл тохоодР шиг уурга бариадБичиг шиг жиргэр замаарVсэг шиг олон адуундаа явлаа

Бяцхан хvv Болд ньБ шиг бохирч суугаадГ шиг бакиал гутлыгТ шиг алхаар хадавЭхнэр Дэжидмаа ньЭ шиг амаа ангайн эвшээжЮ шиг зуухныхаа галыгХ шиг хайчаар хутгах ньН шиг дэлгээтэй vvдээрНэгд нэгэнгvй харагдав

Болдоог гутал хадажБойтоглож мунгинаж сууталҮ шиг чавх барьсанЕ шиг тагжгар хvvЁ шиг охин дагуулсаарДэргэд нь хvрч ирэвБолд хvv бушуухан босчВ шиг ваарнаас ус хийжЦ шиг гоожуурт гараа угаанЩ шиг алчуураар арчижШ шиг самаар vсээр самнав.

Найз нь Болдоог хvлээжФ шиг ташаа туланА шиг хєлєє алцайнЯ шиг гэдийж зогсов.

Page 3: TSEVER SN 1 - Ger Youth  · PDF fileтаван хүүхэд нь ... Харин таван сумаа баглаад өгөхөд хэн нь ... хэдээр яах бэ? гэж

Зургийг Даваанямын Энхзаяа /Аламеда/

Эрт цагт нэгэн баяны хонийг хариулдаг малчин байжээ. Нэг өдөр цөл газарт отроор явах болж, олсон хэдэн зоосоо " Хэнд хадгалуулья даа. Эзгүй цөлд зоосоор яах ч билээ дээ. Аваад явахаар гээчихэж магадгүй. Ер нь хүмүүсийн ярилцаад байдаг шударга даяанчид хадгалуулъя байз " гэж шийдээд зоосоо түүнд өгөөд явж гэнэ. Тэгээд отроос буцаж ирээд зоосоо авах гээд очтол:

- Хүн гуай та юун зоос нэхээд байна? Би таныг зүс үзээ ч үгүй юм байна. Ер нь тань шиг ядуу хүнд юун зоос байх вэ дээ гээд хавьтуулсангүй.

Тэгтэл баяны эхнэр:

- Чи хэрвээ миний үгийг дагавал чиний зоосыг буцааж авч болноо гээд хоньчныг хаа байх, юу гэж хэлэхийг зааж өгөөд өөрөө нөгөө даяанчны руу явжээ.

- Ээ, даяанч ах гуай минь! Манай нөхөр хот орох гэж яваад гурван жил боллоо, буцаж ирсэнгүй. Одоо өөрөө л хойноос нь явахаас даа. Тэгтэл хэдэн зоосоо хүүхдүүддээ орхихоос айгаад байна. Таныг хүмүүс ярих нь үнэнч шударга хүн гэх юм, миний зоосыг хадгалж байхгүй юу гэж гуйх гэсэн

юм гэсэнд Даяанч тэсгэлгүй баярлаж:

- Тэгэлгүй яахав, эрхэм минь! Ийм бэрх цагт хүүхдүүдэд итгэж зоос орхиж яаж болох вэ? Харин над бол санаа зоволтгүй гэж зулгуйдаж гэнэ.

- Ээ, яасан сайн юм бэ? гээд л тэр эхнэр зоосоо тоолж гарчээ. Энэ үед хоньчин:

- Даяанч ах гуай, би хадгалуулсан зоосоо авах гэж дахиад л ирлээ гэсээр орж очиж. Даяанч " Энэ эхнэрийн зоос их юм байна. Тэртээ тэргүй энэ хоньчны хэдээр яах бэ? гэж бодоод авдраа уудалж зоосыг нь өгчээ.

Нөгөө эхнэр зоосоо дахин дахин тоолсоор л сууна гэнэ.

Тэгтэл хүү нь:

- Ээж ээ, ээж ээ! аав ирсэн хурдан хариарай гэсээр гүйн орж иржээ.

- Өө, яасан сайн юм бэ? Манай нөхөр ирсэн бол одоо санаа зовох юмгүй боллоо гээд эхнэр зоосоо боож, инээд алдчихаж: Хоньчин, хүү, эхнэр гурав урьд нь тохирсон ч инээдээ барьж чадсангүй хөхрөлдсөөр л байж. Тэгтэл нөгөө Даяанч ч бас учиргүй инээж гэнэ.

- Миний нөхөр, энэ хүүгийн эцэг буцаж ирж, хоньчин маань хадгалуулсан зоосоо авчихлаа. Тэгэхээр бид ч хөгжилдэлгүй яахав дээ. Харин та ягаад хөхрөөд байна гэж нөгөө Даяанчаас асуусанд:

- Тэгэлгүй яахав. Өөрийгөө бодохоос инээд хүрч байна. Би өөрийгөө хүн хүнээс илүү зальтай гэж боддог байхгүй юу? тэгтэл

" Эмэгтэй хүний ороосон учгийг Эргүүлж гаргахад бэрх " гэж хэлцдэгийг мартчихжээ гэж өгүүлж гэнэ.

Бү т э н бие минь зо вбоо с зо вт у га й Бүрэн ул с минь бү ү алдарт у га й ! Эзэн Чин г и с Хаан

АРДЫН АМАН ЗОХИОЛ

Зүйр

цэцэн үгс

Хол явъ

я гэвэл

ойроос

эхэл

Ихийг х

ийе гэв

эл багаа

с эхэл

Оньсого•Ээрэм талын мангас Эр эмгүй сахалтай

Тэр юу вэ?•Мөсөн дээрМөнгөн аяга Тэр юу вэ?

Ертөнцийн гурав

Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхө

н

Борвио нээсэн гөлөг нэг

хөөрхөнБосож тэнцэж байгаа

ботго нэг хөөрхөн

Таавар

Хэсэг шувуу нэг нэгээрээ

суувал нэг шувуу илүүднэ.

Хоёр хоёроороо суувал

нэг мод илүүднэ. Хэдэн мод, хэдэн

шувуу байсан бэ?

Ү х т э л о р ш и х т ө р ө л х н у т а г С а л ж б о л ш г ү й о р о н Д . Н а ц а г д о р ж

Түргэн хэллэг

Хулан жороо Суран жолоо

Билүү чулуу Илүү билүү

Page 4: TSEVER SN 1 - Ger Youth  · PDF fileтаван хүүхэд нь ... Харин таван сумаа баглаад өгөхөд хэн нь ... хэдээр яах бэ? гэж

"Монголын Өсвөр Үе" ТББ нь 2007 онд хүүхдүүдийн дунд дараахь үйл ажиллагааг амжилттай зохион явууллаа.

1. " Миний Ээж " зохион бичлэгийн уралдаан явуулж, Түвшинтөгсийн Саруул-Дарь 1-р байр, Товуучын Энх Амар 2-р байр, Баасансүрэнгийн Төгөлдөр 3-р байрыг эзэлсэн.

2. Улаанбаатар хотын 5 Шар-ын 12-р сургуульд сурдаг өнчин болон амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой айлын 101 хүүхдэд 7 хайрцаг тусламжийн бараа, Баянгол дүүргийн 47-р сургуулийн хүүхдүүдэд 6 хайрцаг тусламжийн бараа явууллаа.

3. Хүүхдийн баярыг 6 сарын 3ны нарлаг сайхан өдөр Вокинг Миллэр гэдэг үзэсгэлэнт сайхан парк-д зохион байгуулж нийт 200 гаруй эцэг эх, хүүхэд багачууд Шатар, Бүжиг, Гүйлт, Зураг, Дууны тэмцээнүүдэд оролцон гэр бүлээрээ сайхан баярлалаа.

4. 10 Хүүхдийг Эрүүл Мэндийн Даатгалд хамрууллаа.

5. 7-р сарын 14нд болсон Наадам-ын үеэр Байт Сурын Харваа явагдаж давхардсан тоогоор 400 гаруй хүүхэд, 100 гаруй насанд хүрэгчид оролцож цэц мэргэнээ сорьж Хөвгүүдээс Төмөрчөдөрийн Чилүгэн, Эрдэнэбатын Тэлмэн, Адяасүрэнгийн Алтаншагай нар 1,2,3-р байрыг эзэлж, Охидоос Даваанямын Энхзаяа аваргалж дурсгалын цом, дипомоор шагнагдлаа.

Тэргүүн Цэдэн-Ишийн Энхтуяа

Лого-г бүтээсэн

Бат-Энхийн Тэмүүлэн /10 настай/

2007 оны 9-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Ивээн тэтгэгч ах эгч нартаа баярлалаа.

Бадралын гэр бүл / Оакланд/Батхишигийн гэр бүл /Аламеда/Болдбаатарын гэр бүл / Албани/Булганы гэр бүл /Аламеда/Гансүхийн гэр бүл /Оакланд/Голболхүүдэвийн гэр бүл /Аламеда/Даваанямын гэр бүл /Аламеда/Төмөрчөдөрийн гэр бүл /Сан франсиско/Ц. Энхтуяа /Сан франсиско/ С. Баасанхүү, Н. Энхбаатар, Г. Ганзориг / Оакланд/

Б.У. - Сайн байна уу? Төөгий, Бэй-Аэриа дахь Монгол хүүхдүүдийн анхны сэтгүүлийн зочиноор сонгогдсонд баяр хүргэе, ингээд та өөрийгөө, гэр бүлийхнийгээ товч танилцуулна уу. Б.Т. - Анхны зочиноор урьсанд баярлалаа. Би ээж аавтайгаа хамт Оакланд хотод амьдарч байна. Оакланд хотын WestLake middle school-д сурж байна.Б.У. - Сүүлийн 2 жилийн Наадам-ын барилдаанд түрүү авсан тухай...Б.Т. - Аав ээжийнхээ хамт анх наадам үзэхээр очиж байхдаа барилдана гэж огт бодогдоогүй байсан. Өөрийгөө сориж үзье гэж бодоод би барилдсан. Надтай барилдсан хүүхдүүд бүгдээрээ л хүчтэй өрсөлдөгчүүд байсан. 2 дахь жилээ би түрүүлэхийн төлөө барилдсан. Б.У. - Таныг бяр чадал ихтэй сайхан бөх болох ирээдүйтэй гэж хүмүүс ярих юм...Б.Т. - Ер нь эрэгтэй хүүхдүүд бөхөд сонирхолтой байдаг гэж би боддог. Бөх бол миний сонирхол, би цаащид хичээллэх бодолтой байгаа.Б.У. - Өөр ямар хобби-той вэ? сэтгэлд хоногшиж үлдсэн тэмцээн уралдаан, шагналын талаар...Б.Т. - Спортоор хичээллэх хобби-той. Би олон тэмцээн уралдаанд орж байгаагүй. Бэй-Аэриа-гийн наадамд эхний удаад түрүүлсэн маань л байна.Б.У. - Ирээдүйнхээ мэргэжилийн талаар...Ер нь ямар хүн болъё гэж бодож явдаг вэ?Б.Т. - Business man болно гэж боддог. Би эх оронч хүн болохooр бас эх орноо хөгжүүлэхийн төлөө хувь нэмэрээ оруулна гэж бодож явдаг.Б.У. - Үе тэнгийн найз нөхөддөө хандаж юу хэлмээр байна?Б.Т. - Би Бай Аэриа-д амьдарч байгаа үе тэнгийн найз нөхөддөө хандаж хэлэхэд үргэлж Монголдоо хувь нэмэрээ оруулахын төлөө хичээж яваарай.Б.У. - Манай сэтгүүлийн анхны дугаар гарах гэж байгаа тухайд таны бодол?Б.Т. - Энэ бол сайн хэрэг. Олон үе тэнгийхнийг хамруулан олон уншигчтай сонин болно гэж найдаж байна.Б.У. - Танд сурлага, спортын улам их амжилт хүсье.Б.Т. - За их баярлалаа. Ярилцсан Б.Урангоо /Оакланд/

Бөх Хүү

Хайр гэж юу вэ?

- Манай эмээ үе мөчний өвчнөөр өвдөөд тонгойж, хөлнийхөө хумсыг будаж чадахгүй байхад манай өвөө хумсыг нь будаж өгдөг байсан. Тэр бүү хэл өвөөгийн өөрийнх нь гарын үе өвдсөн ч тэр будаж өгдөг байсан. Энэ бол хайр.

гэж 6 настай Рэбэка охин хариулжээ.

Тэгвэл та нарын бодлоор хайр гэж юу вэ? Хүүхдүүд ээ!

Оньсого , Таавaр , Aсуултын хариуг

b i_mongo [email protected]

хаягаар явуулна уу?

“Би Монгол” сэтгүүлийг дэмжиж, хандив өргөх,

хамтран ажиллах хүмүүс

имэйл -ээр болон 510-652-9941

утсаар холбоо барина уу?

Баярлалаа.