vip expert сэтгүүл. №6

40
June 2015, №6, Үнэ 10’000төг Аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх вэ? Анализ Барилгын салБар тэргүүлэгч байр сууриа хадгалж чадах уу? Хөрөнгө оруулалт, зах зээл Материал үйлдвэрлэгчид Хот төлөвлөлт- Дахин төлөвлөлт 26 PAGE 35 PAGE 43 PAGE 8 PAGE 70 PAGE

Upload: ganbaatar-davaadorj

Post on 22-Jul-2016

250 views

Category:

Documents


13 download

DESCRIPTION

Vip Expert сэтгүүлийн 6 дахь дугаарыг уншина уу

TRANSCRIPT

Page 1: Vip Expert сэтгүүл. №6

June 2015, №6, Үнэ 10’000төг

Аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Анализ

Барилгын салБар

тэргүүлэгч байр сууриа хадгалж чадах уу?

Хөрөнгө оруулалт, зах зээл

Материал үйлдвэрлэгчид

Хот төлөвлөлт-Дахин төлөвлөлт

26Page

35Page

43Page

8Page

70Page

Page 2: Vip Expert сэтгүүл. №6

Редакцийн бүРэлдэхүүн

эРхлэгч, РедактоРБ.Уугантуяа

СэтгүүлчидХ.ӨнөрсайханГ.ДаваадоржА.Сэвжид

А.Амарсайхан

гРафик дизайнеРНаруд дизайн

ПРогРам хангамж Х.Мягмарпүрэв

маРкетингийн албаО.Батзаяа

Б.БаярцэнгэлР.Ганпүрэв

Н.ЛхагвадоржА.Минжбадгар

СанхүүчД.Оюунгэрэл

Утас: 70122701, 99703507И-мэйл: [email protected]

[email protected]Вэб хуудас: www.vip76.mn

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 54,

Peace tower 809

Vip Эксперт барааны тэмдгийг ашиглах эрхийг “Маш чухал мэдээ” ХМХ эзэмшдэг болно. Сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэл, зөвлөгөөг хэсэгчлэн болон

бүрэн эхээр дахин хэвлэн олшруулахыг хориглоно. Тухайн экспертийн үзэл бодол, нийтлэл, хэлсэн үгэнд

Vip Эксперт сэтгүүл хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгүүлийн нэРVip Эксперт

Сэтгүүлийн тӨРӨлНийгэм, Эдийн засаг

захиалга ӨгӨхМонгол шуудан, Улаанбаатар шуудан

захиалгЫн индекС206092

захиалгЫн үнэ10 000 төг, улиралд 1 дугаар

Page 3: Vip Expert сэтгүүл. №6

3

vip76.mn

Vip Эксперт June 20157-р сарын элсэлт явагдаж байна.

Бидэнтэй холбогдох:Холбогдох утас 323663 328080

Вэбсайт www.raffles.mn

Facebookhttps://www.facebook.com/rafflesmgl

v

OUR MISSIONWe are committed to provide quality education through our network of institutions in Asia Pacific region to devel-op industry-relevant skilled professionals.

ҮНДСЭН АНГИУДДизайны үндсэн ангиуд

1) Интерьер дизайн 2) График дизайн

Бизнесийн үндсэн ангиуд 1) Менежмент 2) Маркетинг3) Санхүү

Англи хэлний анги 1) Нэг дүгээр түвшин 2) Хоёр дугаар түвшин3) Гурав дугаар түвшин4) Дөрөв дүгээр түвшин5) Тав дугаар түвшин6) Зургаа дугаар түвшин буву IELTS бэлтгэл

Элсэлт авах хугацаа 4 удаа1 сар 4 сар 7 сар 10 сар

Монголд цорын ганц Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн боловсролын зэрэг олгох их сургууль

Австралийн боловсролын 3 жилийн түргэвчилсэн сургалтын системээр Бизнесийн болон Дезайны чиглэлээр баклаврийн зэрэг

Сургалт 100 хувь англи хэл дээр явагддаг бөгөөд мэргэжлийн Англи Америк болон Европ багш нараас бүрдсэн боловсон хүчин

Олон улсын жишигт нийцсан сурах таатай орчин, сургалтын материаллаг хангамж маш сайн, Анги дүүргэлт 15-20 оюутан

Туршлагад суурилсан сургалт, мэргэжлийн дадлага хийх боломжоор бүрэн хангагдсан

12 улсын 30 гаруй хотын Рафлес сүлжээ сургуулиудад ямар ч кредитын зөрүүгүйгээр шилжин суралцах боломтой

Зорилго, тэмүүлэлээр дүүрэн удирдагч, манлайлагчдаас бүрдсэн анги хамт олон, Таньд ч бас боломж нээлттэй.

Page 4: Vip Expert сэтгүүл. №6

4 Vip Эксперт June 2015

хӨРӨнгӨ оРУУлалт, зах зээл

26 Орон сууцны 10 хувийн урьдчилгааг ажил хэрэг болгоё

28 Б.Солонго, Д.Гантөгс

30 О.Бат-Эрдэнэ, А.Гантулга

31 Ц.Эрдэнэбат

32 Н.Баярсайхан

33 Б.Нэмэхбаатар

34 Ж.Дэлгэрсайхан, С.Сугар

баРилгЫн матеРиал үйлдВэРлэл

36 М.Улаанхүүхэн

37 Ч.Баатарсүрэн

38 Б.Батаа

39 Т.Ганбаатар, Б.Батжаргал

42 М.Даваасүрэн, Д.Алтангэрэл

хот тӨлӨВлӨлт, дахин тӨлӨВлӨлт

44 Д.Хайсамбуу

46 Э.Хүрэлбаатар

47 О.Одбаяр, Б.Наранзул

48 Л.Шагдаррагчаа

49 Н.Дорж

52 Г.Даваадорж

53 Дахин төлөвлөлтийн хоёр дахь давалгаа

54 Ө.Ганболд, Ганхуяг

55 Ш.Төрбат, Л.Өнөрбат

56 Экспертийн санал

8 б.мӨнхбаяР

Нөөц хязгаарлагдмал, бүтээлч сэтгэлгээ хязгааргүй

10 а.СаРангэРэл

Газрын маргаан шүүхийн байгууллагад маш их ачаалал үүсгэдэг

12 д.ганбат

Шинжлэх ухаан технологийн төсөлд тендер шаардлагагүй

18 н.баяРСайхан

Уул уурхайн компаниасаа хандив авдаг төр хяналт тавих чадвартай юу?

60 ToTal music

64 English World

баРилгЫн СалбаР “тэРгүүлэгч” байР СУУРиа хадгалж чадах УУ?

24Page

24Page

8-19Page

60-65Page

35Page

43Page

Агуулга

Анализ

Book and Art

14иРээдүйгээ тӨлӨВлӨхӨд хэзээ ч

оРойтохгүй

Page 5: Vip Expert сэтгүүл. №6

5Vip Эксперт June 2015

20 ШАХААНЫ ХҮН

57 ОРОН СУУЦНЫ ХӨӨРӨЛ

66 СОНГУУЛИЙН СИСТЕМИЙН СОЛБИО ЯРИЛЦЛАГА

98 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АДАЛ ЯВДАЛ

108 ЭНЭ ЦАГИЙН ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТНЫ ҮЛГЭР

А.АМАРСАЙХАН

73 Д.Оюунхорол

74 М.Билэгсайхан

75 Э.Баттулга

76 Д.Мөнхтөмөр

77 М.Навчаа

78 Б.Маргад

79 Б.Барсболд

80 Ч.Уранбилэг

81 Малын бэлчээрт аялал жуулчлах эрхлэх боломж

83 Ж.Оюунбаатар, К.Бекжан

84 Ц.Пүрэвдорж

85 Б.Жавхаа

86 Т.Батжаргал

87 Ч.Гантулга

89 А.Александр

90 Х.Мөнхзул

92 АСЕМ ба Монголын боломж

94 Н.Зоригтбаатар

95Д.Сүхбаатар

70Page

аялал жУУлчлалЫн дэд бүтцийг хэРхэн хӨгжүүлэх Вэ?

АСЕМ ба МОНГОЛ

фельетон 100-105

104100

Page

VIP зочин

С.энхтайВан

миний ажлЫн 80 хУВь нь хүмүүнлэг ёС, 20 хУВь нь бизнеС

бүтээе гэСэн хүн хэзээ ч Шалтаг хайдаггүй

ц.амаРбаяСгалан

н.оюУндаРь

88 аСем-Ын УУлзалтааР чингиС хаан ниСэх бУУдлЫн хүчин чадлЫг нэмнэ

91 С.мӨнхбат

Монголд бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

93 Р.СоРонзонболд

2016 оноос зочид буудлынхан хагас цэрэгжилтийн байдлаар ажиллана

Page 6: Vip Expert сэтгүүл. №6

6 Vip Эксперт June 2015

анализ

Page 7: Vip Expert сэтгүүл. №6

7

vip76.mn

Vip Эксперт June 2015

Page 8: Vip Expert сэтгүүл. №6

8 Vip Эксперт June 2015

зөрүү нь их гардаг. Үүнээс болж байгууллагуудын төлөх НӨАТ-ын хэмжээ нэмэгддэгээс зарим компаниуд борлуулалтаа багасгаж мэдээллэх хандлага байгаа юм. Мөн гаалийн барааны нэр төрлийг нь болон үнийн дүнг өөрөөр тайлагнах асуудал бий. Тиймээс НӨАТ-тай холбоотой зүйлүүдийг л суурь шалтгаан гэж үзээд засах хэрэгтэй болов уу гэж боддог.

ер нь үүнийг бууруулах уу, эсвэл компаниудад аливаа

хэлбэрээр урамшуулал үзүүлэх хэрэгтэй юу?

Ер нь энэ төрлийн татвар нь өөрсдийн эдийн засгийг барих, хэмжих арга хэрэгсэл болдог. Гэтэл бид төсвийн орлого бүрдүүлдэгээр л хараад байгаа юм. Тиймээс төсөв бүрдүүлэх талаас нь биш эдийн засгийг барьж, далд байгаа эдийн засгийг аль болох багасгах гэсэн чиглэл рүү нь харах хэрэгтэй. Тэгэхээр НӨАТ-ыг бүх аж ахуй нэгжүүдээс ямар нэгэн лимит тогтоохгүй авдаг болчихвол эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ.

анализ

Нөөц хязгаарлагдмал, бүтээлч сэтгэлгээ хязгааргүй

Сүүлийн үед “эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг Уих-аар хэлэлцэж байгаа. хуулийн гол

зорилтуудын нэг нь далд эдийн засгийг ил болгох. тэгэхээр хууль батлагдвал дотоодын эдийн засагт бодитойгоор ямар нөлөө үзүүлж

болох вэ?

Үүнийг ярихаас өмнө дотоодын эдийн засаг яагаад далд болсон шалтгааныг олчихоод, зассан тохиолдолд л “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг ярьвал зөв. Гэтэл шалтгаанаа олоогүй байж асуудлын өнгөн хэс-гийг нь засаад байвал үр дүнгээ өгөхгүй. Өмнө ч гэсэн “Татварын өршөөлийн хууль” гарсны дараа-аар үр дүн өмнөхтэйгөө адилхан байсан. Одоог хүртэл зарим аж ахуй нэгж татвараа нууж, хоёр санхүүгийн тайлантай байгаа үзэг-дэл хэвээрээ л байгаа. Тиймээс юун түрүүнд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйлийг нь олоод, зассаны дараа өршөөл үзүүлэх нь логик дарааллын хувьд зөв.

зарим аж ахуй нэгжүүд санхүүгийн тайлангаа хоёр

хувилбараар гаргаад байгаа нь эрх зүйн орчиндоо байна уу?

Хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь татвар. Тэр дундаа нэмэгдсэн өртөгийн албан татварын асуудал. НӨАТ-т тодорхой босго тогтоочихсон байгаа нь гол хүчин зүйл. Одоогийн байдлаар арван сая төгрөгөөс дээш борлуулалттай аж ахуй нэгжүүд уг татварыг төлнө хэмээн хуулиндаа заачихсан байдаг. Гэтэл жижиг, дунд түвшний компаниуд арван сая төгрөгөөс дээшхи орлогоо тайлагнахыг хүсдэггүй. Харин том компаниуд жижиг аж ахуй нэгжүүдтэй худалдан авалт хийхээр нэг НӨАТ-гүй, нөгөө нь НӨАТ-тэй болчихоор худалдан авалт, борлуулалтын

СЭзДС-ийн Сургалт судалгаа, шинжилгээ хариуцсан дэд захирал Б.Мөнхбаяр

2008 онд татварын өршөөлийн хуулиар нэлээдгүй олон компаниудыг өршөөлд

хамруулсан. гэтэл зургаан жилийн дараа агуулга адилхан эдийн

засгийн өршөөлийн хуулийн тухай ярьж байна. тэгэхээр аж ахуй

нэгжүүдэд өршөөл үзүүлж байгаа хугацаа ийм ойр байх нь хэр үр

дүнтэй вэ?

Цаг хугацааны давтамж гэхээс илүүтэйгээр цаг үеэ олсон уу эсвэл эдийн засгийн тохироо нь бүрдсэн үү гэдэг нь чухал. Тэр нь юу гэхээр шалтгааныг нь засах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд далд эдийн засагт хөрөнгөө эргэлдүүлээд байгаа шалтгааныг нь засахгүйгээр өршөөл үзүүлэх нь нэг удаагийн зүйл болоод өнгөрчихөж байгаа юм. Дараа нь татвараа нуух, хоёр тайлан гаргасан хэвээр байдаг.

Өөр нэг зүйл нь маш нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж, зөв үед нь чимээгүйхэн гаргах ёстой. Тэгэхгүйгээр л яриад байвал хуулийн сургаар компаниуд орлогоо худлаа мэдүүлж, татвараа цагт нь төлөхгүй байх зэрэг олон асуудлууд гарч ирнэ. Нэг үгээр хэлбэл эдийн засагт буруу хүлээлтийг үүсгэж байгаа юм.

Page 9: Vip Expert сэтгүүл. №6

9

vip76.mn

Vip Эксперт June 2015

Улстөрчид “эдийн засаг унаад байна” гээд хэвлэл мэдээллээр их ярих болсон. гэтэл өнгөрсөн

жилийн эдийн засгийн үзүүлэлтээ харахаар 7.8 хувийн өсөлттэй

гарсан байгаа. харин салбарын мэргэжилтний хувьд юу гэж харж

байна вэ. үнэхээр эдийн засаг уналттай байгаа юу?

Эдийн засаг унаагүй. Тиймээс уналт гэж ярих нь зохимжгүй. Харин эдийн засгийн өсөлт удаашраад саармагжиж байна гэж хэлж болно. Шалтгаан нь ч гэсэн тодорхой. Уул уурхай. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд буурах нь манай эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс бид зөвхөн уул уурхай гээд байлгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох салбар руу анхаарах хэрэгтэй. Тухайлбал боловсролын салбар.

Бидэнд ухаалаг боловсон хүчин, техник, технологи хэрэгтэй. Зарим зүйлийг нь харахад хэзээ үр дүнгээ өгөх нь мэдэгдэхгүй салбар руу хөрөнгө оруулалт хийж байгаа харагддаг. Тиймээс залуучуудаа гадны байгууллагад ажиллаж чадахаар түвшинд дотооддоо бэлдэх нь чухал. Тэгж л дотоодын эдийн засагт хөгжил гарах болно. Харин одоо бидний зарж буй түүхий эд үнэтэй байвал эдийн засаг өсөж, үнэ нь бууралттай бол тухайн өсөлт нь саарчихдаг дүр зураг л харагдаад байгаа юм.

Сүүлийн үед оУВС-ийн хөтөлбөр хэрэгтэй гэж яриад байна.

яг үнэндээ бидэнд Стенд бай хөтөлбөр хэрэгтэй юу?

Бид эдийн засгаа өөрсдөө залах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүллээ гэж бодоход Монголын онцлогийг гаргасан шийдлүүд хийгдэж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс монголын төлөө монгол хүн л чин сэтгэлээсээ санаа тавина уу гэхээс гадаадын ямар ч өндөр мэргэжлийн хүн биднээс илүү

сэтгэл гаргаж чадахгүй л дээ. Бид өөрсдөө л өмнө байгаа асуудлаа шийдэх хэрэгтэй.

хүлээх нь зӨВ Шийдэл

манай эдийн засаг маш жижиг учраас улстөрийн шийдвэрүүдээс ихээхэн хамаардаг. нэг өглөө л Уих-ын дарга нь тавантолгойн

гэрээг хэлэлцэхгүй гэхэд л хөрөнгийн бирж дэх хувьцаа нь хэлбэлзэх жишээтэй. таны хувьд эдийн засагт хэрэгжүүлж байгаа улстөрийн арга хэмжээг хэрхэн

дүгнэдэг вэ?

Ер нь бүгдээрээ л салбар тус бүрдээ хөгжиж байна. Мэдээж сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа. Гэхдээ болж байгаа зүйлээ харахгүй бүгдийг л муулаад байвал сайн нь олдохгүй. Тиймээс хүлээх нь зөв шийдэл. Дээрээс нь эдгээр зүйл сайн тал руугаа өөрчлөгдөхийн тулд цаг хугацаа бидэнд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ өөрчлөлт нь хүн өөрчлөгдөж байж л илэрнэ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт ч гэсэн ялгаагүй. Хүн нь л юун түрүүнд хөгжих хэрэгтэй. Тиймээс миний хувьд улстөрийн шийдвэрүүдийг сайн муу гэж хэлэх нь зохисгүй. Харин хүнээ л хөгжүүлэхдээ л хөрөнгөө зараачээ гэж хэлмээр байгаа юм.

ер нь эдийн засгаа сайжруулж, нөгөө талаар хүнээ хөгжүүлэхийн

тулд юу хийх ёстой вэ?

Нөөц бол хязгаарлагдмал, бүтээлч сэтгэлгээ бол хязгааргүй гэсэн үг бий. Бидэнд одоохондоо нөөц байгаа. Тиймээс зөвхөн нөөцөө л хараад байгаа юм. Гэтэл ямар нэгэн нөөцгүй хүн бол юуг хийж бүтээх вэ гээд бодоод эхэлдэг. Ялгаа нь эндээ байгаа юм. Одоо эдийн засгийн жаахан сорилт бидэнд тулгараад байгаа. Ийм зүйлийг даван туулахын тулд өөрсдөд байгаа, тогтвортой мал аж ахуйн салбараа хөгжүүлж болно. Үүгээрээ бид олон улсад ялгарал хийе.

Ингэхийн тулд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүндээ үнэ цэнийг шингээх хэрэгтэй. Зарим хүмүүс үнэ цэнэ гэхээр үнэтэй гээд ойлгоод байдаг. Хараахан тийм биш. Бидний хувьд хамгийн бага үнэ нэмэгддэг бүтээгдэхүүний хэсгийг дотроо хийгээд хүмүүст бэлдээд өгчихөж байгаа юм. Тухайлбал Солонгосчууд нэг килограмм ноосыг худалдаж аваад Европын зах зээлд тэмээний ноосон хөнжил болгоод хэдэн мянган ам.доллаар зарчихаж байгаа юм. Тиймээс түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болгож зарахад 500-2000 дахин үнийн өсөлт бий.

Түүнчлэн малын махаа ч гэсэн үнэ цэнэд хүргэх нь чухал. Энэ бол зүгээр нэг зарах тухай асуудал биш үнэ цэнэтэй болгож олон улсын зах зээлийн өрсөлдөөний давж чадах ялгаралыг бий болгох чухал асуудал юм. Тиймээс дэлхийд өрсөлдөх хамгийн өндөр үнэтэй мах, сүүг хэрхэн бий болгохыг бодолцох хэрэгтэй. Уг нь монголчуудын уламжлалт мал аж ахуй эрхэлдэг туршлага өөрөө ялгарал.

Түүнийг л зөв олж хараад эрүүл ахуй, стандартын талаас өндөр шаардлага тавиад ажиллачихвал дэлхийн шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой. Мэдээж хамгийн гол нь олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх. Гэхдээ бид бөөний буюу хямд зах зээл рүү биш ялгарал өрнүүлж өндөр үнэтэй зарж болох уу гэдгийг нь сайтар судлана. Судалгаагаа бизнес эрхлэгчдэд санал болгон тавьж ажил хэрэг болох тал дээр ажиллана даа.

бид эдийн заСгаа ӨӨРСдӨӨ залах хэРэгтэй

Page 10: Vip Expert сэтгүүл. №6

10 Vip Эксперт June 2015

газрыН маргааН шүүхийН байгууллагад маш их ачаалал үүсгэдэг

захиргааны хэргийн шүүхэд иргэд газрын маргаантай асуудлаа

шийдүүлэхээр хандах нь нэмэгдэж байгааг шүүгчид хэлдэг. ер нь шүүхэд ачаалал ямар байна вэ?

Манай шүүхийн хувьд өндөр байгаа. Улсын хэмжээнд шийдвэрлэгддэг нийт захиргааны хэргийн 54 хувийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дангаараа шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд 2014 оны байдлаар захиргааны 1187 хэрэг шийдэгдсэн. Үүнээс манай шүүх 634 хэргийг шийдсэн байгаа. Үүний 38 хувийг газрын маргаан эзэлдэг.

газрын маргаан гараад байгаа гол шалтгаан нь юу вэ?

Олон шалтгаан байдаг. Тодруулбал, төрийн өмчийн газрыг иргэд, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрхтэй захиргааны байгууллагууд газар олголт хийхдээ газрыг давхцуулдаг, бусдын эзэмшил, өмчлөлийн газар

болон байшин, барилгын орц гарцыг хаадаг, оршин суугчдын нарны гэрэл хаадаг, зай хэмжээ, галын аюулгүй байдал хангагдах наад захын шаардлагыг зөрчдөг зэрэг шалтгаанаас үүдэлтэй маргаан гардаг. Мөн хот төлөвлөлттэй холбоотой зам барих, гэр хорооллыг барилгажуулахтай холбоотойгоор захиргааны байгууллагаас өмнө гаргасан шийдвэрээ цуцлах, өмнө нь гаргасан алдаатай шийдвэрээ засах зорилгоор гаргаж байгаа шийдвэрүүд нь мөн газрын маргаан үүсэх шалтгаан болж байгаа харагддаг. Нөгөө талдаа иргэд маань Газрын хуулийн мэдлэг тааруугаас шалтгаалж хаа дуртай газраа очиж суурьшдаг, байшин, барилгаа барихдаа газрын эзэмших, ашиглах, өмчлөх албан ёсны зөвшөөрөл авдаггүй шалтгаан мөн байгаа.

энэ байдлаас харахад газар олгож байгаа захиргааны байгууллагуудын алдаа, дутагдлаас үүдэлтэй газрын

маргаан гараад байна. тэгэхээр иймэрхүү тохиолдол нь нийт

шийдэгдэж байгаа хэргийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

2014 оны байдлаар захиргааны нийт шийдвэрлэсэн хэргийн 634 хэрэг байлаа гэхэд 47 хувийг нь нэхэмжлэгчийн талд гаргасан гэсэн судалгаа байна.

Нэг талдаа газар олголтын асуудлыг эрхэлж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтнууд газар олголтыг хийхдээ тухайн газрыг бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцаж байна уу, орц гарцыг хааж байна уу, хүний амьдрахад шаардагдах эрүүл аюулгүй байдлын наад захын зай хэмжээ, бусад шаардлагыг хангаж байна уу гээд Газрын тухай хууль тогтоомжид заасан бусад шаардлагад нийцэж байгааг нарийн судалж, эргэн тойрных нь баримт, судалгааг иж бүрнээр нь хийж байж газрыг олгох шаардлага байгааг харуулж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн хувийн байгууллагаар иргэд

захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч а.Сарангэрэл

кадастрын зураг хийлгээд өргөдлөө өгдөг түүнийг үндэслээд газар олголт хийсэн маш олон тохиолдол байдаг. Үүнээс шалтгаалж нөгөө олон төрлийн газрын маргаан гараад байгаа байдал ажиглагдаж байгааг анхаарах шаардлагатай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлд иргэд, байгууллагын эзэмшил, өмчлөл, ашиглалтын мэдээллийг бүрэн оруулах, уг мэдээллийн сантайгаа ажлаа уялдуулан ажиллах гээд олон шаардлага байна.

засаг дарга нар өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгодог гэсэн

асуудал түрүүн гарсан. тэгэхээр энэнээс болоод иргэд хохироод

байна уу?

Иргэдийнхээ өмнө амласан амлалт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлага сонгуулиар томилогддог ямар ч захиргааны байгууллага, албан тушаалтанд ялангуяа Засаг дарга нар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт гаргаж ажилладаг. Үүнээсээ шалтгаалаад өмнөх гаргасан засаг дарга, ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага гарна. Тэгэж шийдвэрлэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтнууд хуулиа мөрдөж нэгэнт газар эзэмших, ашиглах эрх авсан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль болох зөрчихгүй, хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

тэгэхээр иймэрхүү тохиолдолд яах ёстой вэ?

Хот төлөвлөлтөндөө тааруулж газар олголт, газар зохион байгуулалтыг хийх ёстой. Гэтэл манай Нийслэлийн хувьд анхнаасаа ингэж яваагүй учир өнөөдөр дахин хот төлөвлөлт, газар зохион байгуулалт хийхээр өмнө нь олгосон газруудын хувьд мэдээж хэрэг олон маргаан, асуудал дагуулж байгаа.

анализ

Page 11: Vip Expert сэтгүүл. №6

11

vip76.mn

Vip Эксперт June 2015

Үүнийг засахын тулд, өмнөх алдаатай шийдвэрээ засахын тулд дахин алдаа битгий гаргаасай, бусдын эрхийг зөрчихгүйгээр өмнөх алдаагаа засаасай, дараагийн газар олголтыг хийхдээ эргэн тойрны судалгаанд үндэслэж, газрын кадастрын мэдээллийн сангаа ашиглаж хариуцлагатай хандаасай, иргэдэд Газрын хууль тогтоомжийн тухай ойлголт өгөх ажлыг газар зохион байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагууд олон хийгээсэй л гэж хэлмээр байна.

төрийн албан хаагчдын хувьд хариуцлагагүй ажиллаад байна гэж

хэлж байна. тэгвэл иргэд юу мэдэж байх хэрэгтэй

вэ? тэгж байж эрхээ хамгаалах байх.

Мэдээж хэрэг, газрын маргаан гарч байгаа шалтгаан нь зөвхөн захиргааны байгууллагын буруу, алдаатай үйл ажиллагаанаас дан ганц шалтгаалахгүй байгаа гэдгийг тодруулан дурьдмаар байна. Жишээ нь иргэд маань хөдөө орон нутгаас шилжин ирэхдээ болон зуслангийн газрыг эзэмшиж авах зэрэгтээ Газрын хуулийн мэдлэгтэй байх шаардлага байгаа. Дурын газартаа очоод хашаа хатгаж, байшингаа барьдаг, нилээн удаан амьдарсных нь дараа түүний амьдарч байсан газар нь Газрын хуулийн дагуу гэрчилгээ, зөвшөөрөл авсан өөр этгээдийн газар болж таардаг. Тэгээд л би энэ газар дээр удаан жил амьдарсан учир газар эзэмших эрхтэй гэж маргаж байгаа асуудал олон гарч байна. Газрын

хуулиараа эхэлж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ авсны дараа иргэд, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иргэд маань тухайн газрыг эзэмших, ашиглахыг хүсч байгаа бол газрын хуулийг сайтар мэдэж байх ёстой. Монгол Улс чинь газрын хуультай, төрийн өмчийн газрыг эзэмшүүлэх, ашиглах гэж байгаа бол иргэд заавал хуулийн дагуу дүүргийнхээ газрын албанд хүсэлтээ гаргаад тэр хүсэлтийн дагуу газар эзэмших хуультай. Үүний дагуу гэрчилгээтэй газар эзэмшиж байж тэр нь хууль ёсны болно. Зуслангийн газар дээр маргаан маш их гарч байгаа. Газрын кадастраараа барьдаггүй энэ арай тэгшхэн газар байна гээд л өөр хүний эзэмшил газар байшингаа барьдаг. Нөгөө газрын кадастртай иргэнийхээ эрхийг зөрчдөг. Энэ байдал нь газрын маргаан үүсгэдэг.

Шүүхээр хэрэг маргаан удаан шийдвэрлэгддэг гэж зарим иргэд хэлдэг. иргэдийн хувьд газрын

маргаантай байгаа асуудлаа шүүхээр ямар хугацаанд шийдвэрлүүлдэг вэ?

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ өнгөц хандах эрхгүй байгууллага, ялангуяа захиргааны хэргийн шүүх дээд түвшинд нухацтай хандах, гүнзгий судалж байж асуудлыг шийдэхийг хуулиар бидэнд үүрэгжүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа 10 гаруй төрлийн маргаануудаас шүүгчийн зүгээс хамгийн их ажиллагаа шаардлагатай, нилээд их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байж шийдэгдэг маргаан бол газрын маргаан. Хамгийн хялбархан гаргалгаатай газрын маргааны шүүхийн шийдвэр 10-15 хуудас, 250 хуудсаар үдэгдэх 2 хавтас, ээдрээ төвөгтэй маргаан бол шүүхийн шийдвэр нь 20-оос дээш хуудас, 3-10 хүртэл хавтас материалыг захиргааны хэргийн шүүхээс цуглуулж, судалж, дүн шинжилгээ хийж байж шийднэ. Захиргааны хэргийн шүүхийн бусад шүүхээс ялгарах онцлог үүн дээр харагдана л даа. Жишээ нь газрын давхцалтай холбоотой маргаан байлаа гэхэд үнэхээр давхцал байна уу үгүй

юу гэдгийг олж мэдэх, нотлох үүрэг захиргааны хэргийн шүүхэд байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн маргаж байгаа газар дээр шүүгч өөрөө очиж үзлэг хийнэ, холбогдох газрын эзэмшилтэй хүмүүсийн бүхий л материалыг холбогдох газраас нь авчруулах, эсвэл өөрөө байгаа газрын архивт нь очиж олж авчирна, холбогдох кадастрын зураг, түүнтэй холбоотой хийх хэмжилтээ ч шүүгч хийнэ.

Гэрчүүдийг асууна, шаардлагатай бол шинжээч томилуулж дүгнэлт гаргуулна, цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, талуудын тайлбартай зэрэгцүүлэн үнэлж, дүн шинжилгээ хийж, хурлаа хийх, шийдвэрээрээ дамжуулж тухайн давхцалтай эсэхийг нотлох үүрэгтэй гээд маш олон төрлийн ажлыг захиргааны хэргийн шүүгч зөвхөн нэг газрын маргааныг шийдэхийн тулд нэг дор хийдэг.

Тухайн асуудал нотлогдох хүртэл эдгээр ажиллагаа үргэлжилнэ. Ер нь бол эрүүгийн хэргийг нотлохын тулд цагдаа, прокурор, шүүгч бүгд оролцдог бол захиргааны хэргийн шүүхийн шүүгч тэдний хийдэг ажлыг нэг дор бүгдийг нь богинохон цаг хугацааанд амжуулан ажиллах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, газрын давхцлын асуудлыг шийдэхийн тулд өнгөрсөн, одоо, ирээдүйд бий болох бүхий л бодит байдал, нөхцөл байдлыг гаргаж ирсний дараа хуульд нийцүүлэн дүгнэлт гаргах шаардлага байдаг. Үүнтэй холбоотойгоор газрын маргааныг шийдвэрлэх асуудал сунжирдаг байдал ажиглагддаг бөгөөд бусад маргаантай харьцуулахад урт хугацаа зарцуулдаг. Ингэж ажилладаг учраас хэргийн тоо нь ихсэх тусам шүүгчийн ачаалал өндөр байдаг, цаг наргүй ажилладаг.

Гэхдээ л хэрэг маргаан шийдвэрлэх нь хуулийн хугацаатай учир ихэнхдээ 2-4 сарын хугацаанд газрын маргаан анхан шатны шүүхээр шийдвэрлэгддэг гэж хэлж болно.

Page 12: Vip Expert сэтгүүл. №6

12 Vip Эксперт June 2015

ШУТиС-ын Механик Тээврийн сургуулийн профессор, салбарын эрхлэгч Д.Ганбат

шиНжлэх ухааН техНологийН төсөлд теНдер шаардлагагүй

Шинжлэх ухаан эдийн засагт нэв -тэрч чадахгүй байгаагийн шалт-

гааныг та юу гэж бодож байна вэ?

Шинжлэх ухаан технологийн санг анх байгуулагдахад эрдэмтдээ үнэхээр дэмжих байгууллагатай боллоо гэж бодсон. Гэвч жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байна. Манай салбараас зургаан жил тасралтгүй төслийн судалгааны материал өгсөн боловч нэг нь ч хэрэгжээгүй. Эцэстээ залхаад ШУТ-н төсөлд материал өгөхөө больсон. Энэ нь төр эрдэмтдээсээ хичнээн хол хөндий байдгийг харуулж байна. Ингэж ШУТ-н төсөлд найдаж итгэхээ больсон судлаач, эрдэмтэд нэлээд олон болсон.

Дэлхийн жишгээр аль нэг салбарт зайлшгүй хэрэгтэй байгаа төслийг тухайн салбарын эрдэмтэдтэй шууд гэрээ хийж хэрэгжүүлдэг. Гэтэл манай улсад тендер зарладаг. Тендерийг ямар тохиолдолд зарлах, зарлахгүйг бодолцмоор байна. Өнөөдрийн манай улсын түвшинд явагдаж буй тендер бодит шалгаруулалт болох нь ховор байдаг. Эрдэмтэд хийж буй олон судалгааны материалаа санхүүжүүлэх зорилгоор маш олон төслийн санал ШУТ-н сан болон салбар яаманд явуулдаг.

Зарим сэдэв нь батлагдаад тендер зарлаад өөр хувийн компани эсвэл аль нэг танилдаа өгчихдөг. Зарим нь огт хариу хэлдэггүй. Жишээ нь металлурги, машин үйлдвэрлэлийн чиглэлийн төслийг салбарын эрдэмтэдээр хийлгэхгүй тендер шалгаруулсан нэрээр компьютерийн сургалт явуулдаг, програм бичдэг компанид өгчихсөн байх жишээтэй.

Аливаа улс бодлоготойгоор шинжлэх ухааны төслийг дэмжиж явуулж байх ёстой. Технологийг байнга гаднаас авбал тухайн орны нөхцөл, хууль дүрэм, онцлогт тохирох тохирохгүй янз бүр байдаг. Тиймд өөрсдийн гэсэн технологийг хөгжүүлж хэрэгжүүлж байж улс эх орон маань хөгжинө биз дээ? Миний бодлоор яамнаас эдийн засагт хэрэгтэй тэргүүлэх чиглэлийн төслүүдийн жагсаалт гаргаад хариуцсан сургууль, шинжлэх ухааны хүрээлэнд нь шууд гэрээгээр хийлгэж үр дүнг маш нарийн тооцож, түүнийг сурталчилж, үйлдвэрлэлд лицензийн гэрээгээр хэрэгжүүлж байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ ажлыг ШУТС болон салбар яам нь бүрэн хариуцаж явуулдаг байх ёстой. Япон болон Германд ийм жишиг байдаг.

Шинжлэх ухааны төсөл олон давуу

талтай. Нэг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдсан тоног төхөөрөмжүүд нь тухайн сургууль болон шинжлэх ухааны байгууллагадаа үлдэж эргээд сургалт судалгаанд ашиглагддаг. Энэ нь магистр, докторуудын судалгаанд хэрэгтэй судалгааны лабораториуд бий болж байдаг. Жишээ нь 2013 онд Японд очиход ШУТ-н төслийн хүрээнд хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн 5D фрезерийн машин одоо туршилтанд орж технологийн горим хийгдэхээр ирээд байна гээд гялгар ууттайгаа байж байсан. Үүнийг яагаад танайд ирүүлэв гэхэд бүх технологийн ажлууд хамгийн түрүүнд их сургууль дээр ирж хянагдаж туршигдаж үнэлэлт хийгддэг гэж ярьж байсан. Дараа нь энэ төхөөрөмж нь манай судалгаа болон сургалтанд хэрэглэгдээд үлддэг гэхэд бид атаархаж билээ. Мөн Солонгосын Чанг-Воны их сургуульд улсаас нь том төсөл өгчихсөн тэр ажлын хүрээнд манай салбартай хамтарч ажиллахаар болоод манай салбарт 200 мянган ам.долларын судалгааны лаборатори нийлүүлж хамтарч ажиллахаар яриад байгаа.

тэгвэл монголын гэсэн тодотголтой технологийг бий болгох боловсон

хүчин хангалттай бий юу?

Эрдэмтэд судлаачдыг маань улс эх орон үнэлэхгүй байхад Япон, Солонгос, Герман зэрэг гадаадын орнууд судлаачдыг маань үнэлээд их сургууль болон судалгаан дээр ажиллуулж байна. Эдгээр залуучууд нь улсын болон хувийн шугамаар гадаадад бэлтгэгдсэн, юм хийе гэсэн санаа өвөрлөж байдаг. Ирээд ажиллах гэхээр манайд тэдний хүчийг зөвхөн лекц уншихад ашиглаад байна. Тэд судалгаа хийх гэсэн боловч санхүүжүүлэлт байхгүй, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаас юу ч хийж чадахгүй байна. Нэг зүйл хийхээр өөрийн кармаанаасаа мөнгөө гаргаж хийдэг. Зөвхөн тухайн ажилдаа хобитой хүмүүс нь өөрөө мөнгөө

анализ

Page 13: Vip Expert сэтгүүл. №6

13

vip76.mn

Vip Эксперт June 2015

хийдгийг бид ойлгодоггүй. Манай шинжлэх ухаанд бодлого гэж огт байхгүй шахам. Гэтэл бид казино, казиногийн хууль яриад сууж байна шүү дээ. Үүний оронд нэг металлургийн үйлдвэр барих асуудлыг ярьж, хүнд үйлдвэрийн хуулиа ярьмаар байна. Зайлуул нөгөө үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэр аж ахуйн газрууд нь өөрсдийн бор зүрхээр л ажиллаж байна шүү дээ. Аль ч улсад металлурги буюу гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л бусад салбар нь болон улс нь хөгждөг. Гэтэл манайд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж яриад металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярихгүй жижиг дунд үйлдвэрлэл гэж ярих юм.

эрдэмтдийн явуулсан төслийг чухам хаана гацаагаад байна вэ?

Эрдэмтний бэлдсэн төсөл эхлээд их сургуулийн шинжлэх ухаан технологийн газарт очдог. Дараа нь хариуцсан салбар яамдуудад хүргэгдээд түүний дараа яамны харъяа Шинжлэх ухаан технологийн санд очдог. Төслүүд тэнд үргэлж гацдаг, унадаг, улс төрждэг. Улс орныг улс төрчид биш инженерүүд хөгжүүлдэг байхгүй юу. Зам барьсан ч инженер, барилга барьсан ч инженер хэрэг болно.

Шинжлэх ухааны төслийг түргэн хугацаанд эдийн засгийн эргэлтэд

оруулж чаддаг орнуудад төсөл шалгаруулахад ямар зарчим

үйлчилдэг вэ?

Японд тухайн сургуулийн дэргэд судалгааны төв байгуулаад цаанаас нь төслийн даалгавар өгчихдөг. Харин Германд арай өөр. Автомашины олон үйлдвэртэй учраас том компаниудаас эрдэмтдийн дунд төсөл зарлаж эрдэмтэдийн баг бүрдүүлж ажиллуулдаг. Германд үйлдвэрлэдэг автомашины төслийг зөвхөн эрдэмтэд болон судлаачид л хийдэг.

зараад ганц нэг зүйл хийж байна. Төгсөөд тухайн улсдаа маш олон залуучууд судалгаанд болон их сургуульд ажиллаад үлдэж байна. Зарим нь ирчихээд буцаад явчихаж байна. Тэр их хүч, мэдлэг, чадварыг бид дотооддоо ашигламаар байна. Бид өөрсдийнхөө оюуны нөөц бололцоог ашиглаж чадахгүй байна.

Манай эрдэмтэд дэлхийн түвшний өндөр технологийг хүртэл судлаж, шинэ бүтээл хийж байна. Даан ч түүнийг илүү сайн хөгжүүлж явуулахад санхүүжүүлэлт гэдэг зүйл шаардлагатай болох юм даа. Гэтэл тэр санаачлагыг нь санхүүжүүлэх найдвартай тогтолцоо алга. Одоогийн нөхцөлд эрдэмтэд, судлаачид гуйлга гуйж байгаа юм шиг л судалгааны ажлаа хийж байна.

Мэдлэгтэй хүн түүнийгээ ашиглахгүй удвал зэвэрдэг. Миний хувьд Германаас ирээд 10 жил болж байна. Германы их сургуульд профессорын багт ажиллаж байсан. Гэтэл би Монголд зөвхөн тэнхимийн эрхлэгчээр ажиллаад ямар нэгэн төсөлгүй, дорвитой хийсэн ажилгүй сууж байна. Өчнөөн олон жил судалгааны ажилдаа санхүүжүүлэлт олохоор төсөл бичсэн ч улс минь намайг хүлээж авч итгэж санхүүжүүлэлт өгөхгүй байна. Анх ирэхдээ маш олон судалгааны санаатай ирсэн ч одоо хүртэл бүрэн үр дүн гаргаж чадаагүй. Ер нь гадаадад төгсөөд ирсэн хүмүүс иймэрхүү байдалтай л байдаг. Бүгд улсаас судалгааны санхүүжүүлэлт горьдоод хүлээж суудаг. Хувийн компаниуд ч ялгаагүй энэ жилийн тийм тендер хийсэн “ажлын мөнгө өгөхгүй байнаа” гэж хэлдэг. Ингээд бүх зүйл улсаас хамаатай болчихоод байна.

Өнөөдөр Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамгийн их хэрэгтэй байгаа металлургийн болон химийн үндсэн үйлдвэрийн төслүүдийг манай улс бодлоготойгоор хэрэгжүүлэх ёстой. Яаманд ажилладаг салбар хариуцсан мэргэжилтнүүд юу

Ерөнхийдөө дэлхий дахинд төр, хувийн хэвшил, их сургууль гэсэн гурван тал оролцдог. Төр бодлогоороо зохицуулж, хувийн хэвшил нь төслийн захиалга өгч, эрдэмтэд нь судалгаагаа бичдэг.

хувийн компаниуд шинжлэх ухааны төслийг ойлгож хүлээж авах хандлага нь хэр байна вэ?

Өмнөхөө бодвол хамаагүй дээрдсэн. Урьд нь гахай чирээд ганзагын наймаанд явдаг байсан хүмүүс одоо үйлдвэрлэлд шинжлэх ухаан, технологи хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Манай төгсөгчдийг зарим сайн хүүхдүүдийг суралцаж байхад нь хүртэл санхүүжүүлж авч байна.

Шинжлэх ухааны академи яаж ажиллах талаар янз бүрийн

маргаан явдаг. таны хувьд юу бодож байна вэ?

Хэдийгээр би академич байж дотор нь ажиллаж үзээгүй ч миний бодлоор ШУА яамтайгаа хамтраад боловсрол шинжлэх ухааны бодлогыг барьж байх ёстой газар. Монголын ШУА өөрсдөө компьютер үйлдвэрлэх хэмжээнд хүртэл хөгжсөн үе байсан. Харамсалтай нь одоо нурчихаад байна.

2012 онд батлагдсан инновацийн тухай хуулийн талаар та юу хэлэх

вэ?

Энэ хуульд тусгасан эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулж, шинжлэх ухааны ололтод тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно гэсэн санааг эрдэмтэд дэмждэг.

Page 14: Vip Expert сэтгүүл. №6

14 Vip Эксперт June 2015

ирээдүйгээ төлөвлөхөд хэзээ ч оройтохгүй

таны хувьд Уих-ын гишүүний ажлын хажуугаар төсвийн байнгын хорооны даргын

албыг давхар хашдаг. тэгэхээр байнгын хорооны дарга гэж

ямар үүрэг хариуцлага хүлээсэн байдаг вэ?

Ер нь хууль батлагдахын өмнө заавал ч үгүй хуультай холбоотой бүх асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэж гардаг. Ерөнхийдөө хуулийг техник талаас нь бэлтгэхэд хороо анхаардаг гэсэн үг. Харин даргын хувьд байнгын хорооны хурлыг цаг тухайд нь, дэгийн дагуу явуулах л үүрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн байдлаар давуу эрх эдлэх гэсэн ойлголт байхгүй. Төсөв захиран зарцуулах, эсвэл шинээр хүн ажилд авах, хэн нэгнийг халах зэргийн эрх байхгүй. Нэг л кноптой гэдэг шиг адилхан гишүүд.

төсвийн байнгын хороонд нийгмийн дунд нилээд хүлээлт үүсгэж байгаа ямар хуулиуд

хамаарч байгаа вэ, тухайлбал?

Төсвийн байнгын хороо УИХ дахь голлох хороодуудын нэг. Улсын нэгдсэн төсөвтэй холбоотой бүх хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийдэг. Бид 2015 он гараад хамгийн түрүүнд төсвийн тодотголоо баталлаа. Уг тодотголыг нэлээд үр дүнтэй гаргахын тулд төсвийн байнгын хороо маш ачаалалттай ажилласан. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол маш учир дутагталтай байсан тул нэлээдгүй засваруудыг хийж янзалсан. Түүнчлэн “Ирээдүй өв сангийн” тухай хууль, Татварын ерөнхий цогц хууль болон Эдийн засгийн өршөөлийн хуулиуд байнгын хороонд

харьяалагдаж байгаа. Эдгээрээс “Эдийн засгийн ил тод байдлын” тухай хууль хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн, Ирээдүй өв сангийн тухай хууль бол хэлэлцүүлгийн шатанд байна.

монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан ирээдүй өв

сангийн тухай хууль, түүнчлэн засгийн газрын тусгай сангийн тухай хуульд туссанаар сангийн хөрөнгийг уул уурхайн ашгаас бүрдүүлэх тухай заасан. тэр

дундаа ерөнхийлөгчийн хуулийг бол томоохон мега төслүүд

хөдлөөгүй тохиолдолд цаг үеэ олоогүй гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. байнгын хорооны даргын хувьд үүнд ямар байр

суурьтай байна вэ?

Ер нь ирээдүйгээ төлөвлөхөд бид хэзээ ч оройтохгүй. Мэдээж юун түрүүнд хууль хэзээнээс хэрэгжих вэ гэдэг яригдана. Тэгэхээр өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж ийм хуулийг хэлэлцэх нь буруу гэж хэлж байгаа нь өөрөө буруу. Ирээдүйгээ төлөвлөх нь зайлшгүй шаардлагатай. Тухайлбал “Ирээдүй өв сангийн тухай” хуулийг хэлэлцэх үеэр гишүүдээс гарсан саналыг хуулиндаа тусгаад явна. Түүнээс биш хэлэлцэх цаг үе нь зөв, буруу гэдэг нь гол асуудал биш. Үүнийг хэлэлцлээ гээд ямар нэгэн хор хөнөөл нийгэмд үүсэхгүй.

Харин засгаас өргөн барьсан “Засгийн газрын тусгай сангийн тухай” хууль нь Ерөнхийлөгчийн барьсан дээрх хуультай уялдуулах шаардлага харагдаж байгаа. Миний хувьд бол ирээдүйгээ төлөвлөөд том зургаа харж ажиллахад хэзээ ч оройтохгүй гэж бодож байна.

анализ

Vip ExpErT Сэтгүүл энэ дУгааРааС эхлэн Уих-Ын байнгЫн хоРоонЫ даРга наРЫг онцолж байна. ингээд эхлэл болж Уих-Ын гиШүүн, тӨСВийн байнгЫн хоРоонЫ даРга б.болоРтой яРилцлаа.

Page 15: Vip Expert сэтгүүл. №6

15

vip76.mn

Vip Эксперт June 2015

хэрвээ эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдвал

бодитоор эдийн засагт ямар нөлөөг үзүүлэх вэ?

Ер нь ийм төрлийн хууль дэлхийн улс орнуудад маш олон удаа гарсан байдаг. Гэхдээ шалтгаан нь үргэлж тухайн улсын эдийн засаг хүндэрсэн үед гаргасан туршлагуудтай. Хэрвээ хууль батлагдвал хамгийн энгийнээр хэлэхэд эдийн засагт эерэг нөлөөг үзүүлнэ.

хаврын чуулган эхлээд л төсөвт тодотгол хийгээд эхэлсэн. гэтэл нэг мэдсэн чинь жилийн

тэн хагас нь өнгөрчихлөө. зарим улстөрчид “цалингаа тавьж чадахгүй болчихсон гэдгээ ард түмэнд хэлээч” хэмээн

ерөнхий сайдад хэлж байгаа харагддаг. тэгэхээр үнэхээр

төр цалингаа тавьж чадахгүйд хүрчихсэн юм уу?

Үүнд засаг талаасаа хариулт өгвөл илүү тохиромжтой. Миний хувьд долоо хоног бүр Сангийн яамнаас хүлээн авдаг мэдээлэлтэй байгаа. Гэхдээ ямар ч байсан тэдгээр хүмүүсийн хэлээд байгаа “Цалингаа тавих боломжгүй болчихлоо” гэдэг нь хэт өрөөсгөл. Одоохондоо бид хараахан тэр хэмжээнд хүрчихээгүй байна. Эдийн засгийн хямрал гэж их яриад байгаа. Уг нь хямрал гэдгээ манай мундаг улстөрчид мэдчихмээр юм. Хямрал болоход ажилгүйдэл, инфялацийн түвшин, хүн ам буурах зэрэг маш олон хүчин зүйлсүүд байгаа. Гэтэл одоо бидэнд тулгараад байгаа зүйл нь ердөө эдийн засгийн хүндрэл. Үүний буруу, эх үндсийг нь шалгаад үзэхээр олон

жилийн өмнөх зүйл гарч ирнэ. Зарим хүмүүс гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд хэлээд байгаа нь өнгөрсөн парламентад баталсан сонгуулийн өмнө гаргасан хуулиас болсон байх жишээтэй. Гэтэл энд улстөр хийгээд, өнөөдөр л саран дээрээс буугаад ирчихсэн мэт л зүйл яриад байгаа нь утгагүй. Надад лав хямрал гэж ярьдаг нь арай биш санагддаг.

оны эхний хагасын байдлаар төсвийн бүрдүүлэлт ямар

байгаа вэ?

Аль ч улс төсвөө төлөвлөхдөө үргэлж өөдрөгөөр тооцоолдог. Манай улсын төсвийн бүрдүүлэлт өмнөх жилүүдтэй адилхан түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл тасалдалтай байгаа гэсэн үг. Манай улс чинь үйлдвэрлэгч орон биш учраас цэвэр түүхий эдийнхээ экспортод суурилсан эдийн засагтай. Дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ буурахаар манай эдийн засаг дагаад буучихдаг. Гэтэл эдийн засаг муудахаар “та нар” гэсэн хандлагаар асуудалд хандах нь буруу. Угаасаа доллар оруулдаг байсан бүтээгдэхүүний үнэ нь буурчихаар урсгал багасчих нь ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн сард Оюутолгой хөдөлж эхэллээ гэсэн сигнал явахад л ам.долларын ханш буурах шинжтэй харагдаж байна. Ер нь эдийн засаг савладаг учраас бид төсвөө аль болох өөдрөгөөр л харах хэрэгтэй. Гэвч өнгөрсөн хоёр жилд төсвийн орлого нэлээдгүй тасалдалттай байлаа.

байнгын хороонд данстай хуулиудаас нийгэмд хамгийн их хүлээлт

үүсгэж байгаа нь мэдээж “эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”.

энэ хууль өнгөрсөн долоо хоногуудад нилээд олон удаа хэлэлцэхээс

хойшлогдлоо. ер хойшлогдоод байгаа

шалтгаан нь юу вэ. эсвэл үнэхээр цаг үеэ олохгүй

байна уу?

Миний хувьд уг хуулийг батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймдээ ч эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед энэ хуулийг зайлшгүй гаргах хэрэгтэй. Харин хойшлогдоод байгаа шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Байнгын хороо руу шилжээд ороод ирэнгүүт нь аль нэг гишүүн хойшлуулах горимын санал гаргаад хойшлуулаад байна. Гэхдээ ямартай ч хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн учраас хууль хөдөлчихлөө гэсэн үг. Нөгөө талдаа таны хэлдэгчилэн маш их хүлээлтийг нийгэмд үүсгэчихээд байгаа нь үнэн. Мэдээж төр хайр энэрлээ эсвэл өршөөлийг нэг удаа бизнес эрхлэгчдэд үзүүлэхэд гэмгүй. Гэхдээ хуулийн төсөлд дан ганц өршөөлийн хэлбэр агуулагдаагүй. Цаашдаа далд эдийн засгийг ил болгоод шилэн дансны хуультай адил компаниуд санхүүгийн тайлангаа нээлттэй байдлаар тайлагнах нөхцлийг хангах зорилго бий.

бид СоциализмааСаа гаРч чадаагүй л байна

Page 16: Vip Expert сэтгүүл. №6

16 Vip Эксперт June 2015

анализ

зарим үед төсвийн орлого тасалдаж байгаа тохиолдолд

гишүүд буруутай юм шиг харагддаг?

Мэдээж үүнд гишүүд ч буруутай. Энэ жил төсвөө алдагдалгүй баталцгаая гэхээр “Тэнд ч нэг цэцэрлэг, энд ч нэг сургууль” гэх зэргээр төсвийн хөрөнгөөр баригдах ёсгүй зүйлүүд рүү хөрөнгө оруулалт хийгээд байдаг. Энэ бол бид социализмаасаа гарч чадаагүйн нэг илрэл. Зах зээлийн эдийн засгийг сонгоод 25 жил явчихаад үүнийхээ хуулийг нь мөрдөхгүй байгаа юм. Машины зогсоолд мөнгө хураахад хүртэл дургүйцээд байна шүү дээ. Гэтэл аль ч улсад машины зогсоолд мөнгө хураадаг. Эсвэл буцаад төвлөрсөн эдийн засаг руу шилжээд бүх зүйлээ төр нь хариуцаад явах хэрэгтэй. Тийм учраас төсвөө батлахдаа хүртэл зөв хийх ёстой. Эрчим хүчний төсвүүдийг төр батлах ёсгүй. Гэрэл асч л байвал хүн мөнгө төлж л байдаг. Энэ мэтчилэн зарим зүйлээ төсвөөс гаргаж тооцох хэрэгтэй байгаа юм. Үүнийгээ зориглоод үнэндээ больчимоор санагдаад байгаа ч улстөрчид маань өөрсдөө зориглож чадахгүй байна. Одоо сонгууль дөхчихсөн учраас бүр хөдлөхгүй л байх. Уг нь манай улс зах зээлийнхээ зарчмаар хөгжих бүрэн боломжтой.

Тавин сая малтай айл байж ийм байдалтай байгаа нь харамсалтай. Улстөр гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд хэтэрхий орчихож. Телевизээр гарч буй нэг цагийн мэдээний талаас илүү хувь нь улстөр гарч байгаа юм. Дэлхий хаана ч ийм зүйл байхгүй. Энэ бол үнэхээр эмгэнэл.

далд эдийн засаг үүсээд байгаа шалтгааныг мэргэжилтнүүд

нӨат-тай холбож тайлбарладаг. нӨат-ын босго нь арван сая учраас илүү гарсан орлогоо нуух, хоёр тайлан гаргах

зэрэг зөрчлүүд гардаг. үүнтэй холбогдож байгаа нэг хууль

танай байнгын хороонд харьяалагдаж байгаа нь

нягтлан бодох бүртгэл, аудитын тухай хууль. хэрвээ энэ хууль гарснаар тэдгээр жижиг дунд

үйлдвэрлэгчдэд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ?

Ерөнхийдөө их либериал болгож байгаа. Би Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байсан. Тэр хэлэлцээрийн үеэр Евростандартыг монголд хэрэгжүүлэх тухай заалт оруулаад нилээд мөнгө гаргаж ажилласан. Тэр үеэр л нягтлах бодох бүртгэл, аудитын тухай бүх зарчмуудыг судлаад үр дүнд нь

энэ хуулийг хүнд суртал багатай болгож байгаа юм. Нөгөө талдаа та НӨАТ-ын асуудал хөндлөө. Тэгэхээр “Эдийн засгийн ил тод байдлын” тухай хууль, “Аудитын” тухай болон “Нягтлан бодох бүртгэлийн” хуулиуд чинь Татварын ерөнхий цогц хуультайгаа уялдаад гарахаар далд эдийн засаг байхгүй боллоо гэхэд нэг удаагийн өршөөлөөс ч илүү ашиг олно. Учир нь НӨАТ-ын босгоо нэмчихээр аж ахуй нэгжүүд чинь орлого нуудгаа болино. Тэгэхээр маш ашигтай. НӨАТ-ын босгын хувьд бага байгаа нь үнэхээр үнэн. Үнэндээ төгрөг ямар байхад, нэг ширхэг талх хэд төгрөгийн үнэтэй байхад НӨАТ-ын босгоо арван сая гэж тогтоосон билээ. Тэгэхээр өнөөдрийн арван сая бол бодитой тоо биш. Тиймээс үүнийг нэмэх нь зүйтэй. Жишээ нь тавин саяаар босгыг нь тогтоочихвол дөчин саяын орлоготой компани гучин саяаа нуудаг байсан бол бүгдийг нь ил гаргачихаар эдийн засаг руугаа л орно. Ийм л байр суурьтай байна. Гэхдээ үүнийг бас л улстөржүүлмээргүй л байгаа юм. Улстөржилт хэтрээд ирэхээр л улсдаа хэрэгтэй биш, хортой зүйл л болчихоод байна. Ямартай ч С.Дэмбэрэл гишүүний хэлдэгээр татварын реформыг зайлшгүй хийх шаардлага бий.

Page 17: Vip Expert сэтгүүл. №6

17

vip76.mn

Vip Эксперт June 2015

-Сум болгонд уу ?

Аймгийн төвдөө 100 хувь, сумдуудад бол ерөнхийд нь шийдсэн. Харин дутуу байгаа газруудад үргэлжлүүлэн хийгдэж байна.

-архангай аймгийн хувьд орлогын эх үүсвэр болон голлох

ажлын байр нь юу вэ ?

Мэдээж уул уурхайн том бүс нутаг биш. Хоёр жилийн өмнөөс эхлэн “Ногоон хөгжил”-ийн загвар аймаг болно гэсэн зорилттой ажилласны үр дүн уран олборлолт болон ашигт малтмалын үйл ажиллагааг Н.Батбаяр гишүүн бид хоёр бүрэн зогсоосон. Архангай аймагт уул уурхайгүй хөгжих бүрэн боломжтой.

Уламжлалт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг олон эх үүсвэрүүд бий. Яг өнөөгийн нөхцөлд аймгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Түүнчлэн дэд бүтцийг нь хөгжүүлснээр өмнө нь зөвхөн гадаадын жуулчид л очдог байсан газруудад зундаа монголчууд их очдог болсон байна.

Энэ нь эргээд аймгийнхаа эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байгаа юм. Тиймээс ойрын тавин жилдээ уран олборлолт хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Уг нь ураны нөөц сайтай, мөнгөний орд байгаа гэдэг ч үүнийг заавал одоо ашиглах албагүй. Техник технологио сайн хөгжүүлээгүй байж тэдгээрийг олборлох шаардлага байхгүй.

-магадгүй зарим хүмүүсийн хувьд Уих-ын гишүүн гэхээр хүсэл биелүүлдэг “бирд” шиг ойлгох хандлагууд байдаг.

тэгэхээр иргэдтэйгээ уулзахад юуг тэдгээр хүмүүс өөрөөс тань

хүсч байна вэ?

Орон нутагт улстөржилт гэх зүйлийг л байхгүй болгомоор

байна. Арай хэтэрхий. Мэдээж нэг талдаа улстөрчид өөрсдөө буруутай. Хөдөөд “Одоо хэн нь юу амлах бол” гэсэн сонгуулийн мөрөөдөл болчихсон хүмүүс байна. Хэн нэгэн нь ирж юм амалсаар байгаад ийм зантай болгочихож.

Над дээр ирдэг өргөдлүүд дунд үнэхээр инээдтэй өргөдлүүд байдаг. “Манай хүүхэд хурим хийх гэж байна. Гэр хэрэгтэй байна” эсвэл “Найр хийх гэж байна хоёр сая төгрөг өгөөч” гэх зэрэг өргөдлүүд ирнэ шүү дээ. Гэхдээ ийм нь хамаагүй бага. Учир нь хөдөөд эдийн засгийн хүндрэл гэх зүйл бараг алга. Хүндрэлд хамгийн бага тусаж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс улстөржилт гэдэг зүйлээ багасгачихвал малынхаа буянаар сайхан амьдрах боломж бий.

Захын нэг хөдөөний айлд очиход л машин, мотоцикль нь хүний тоогоор. Бараг морь унадаг хүн багасаад байгаа нь хөгжлийн нэг илрэл болж харагдаж байна. Түүнчлэн сүүлийн үед малчид хөдөө аж ахуйн биржээ ойлгоод үйлчлүүлж дадаж байгаа.

Тойрогтоо очихоор иргэдийн хэлж байгаа зүйлүүд нь “Та нар УИХ дээрээ хийдэг хэрүүлээ боль. Их муухай харагдаж байна” гэдэг. Эсвэл зарим нь хүүхэд сургуульд оруулж өг гэдэг. Гарцаагүй конкурсээ өгөөд уначихсан хүнийг чинь би яах болж байна.

та архангай аймгаас сонгогдсон төрийн түшээ. төрийн

их ажлынхаа хажуугаар тойргийнхоо сонгогчидтойгоо

хэрхэн уулзаж, амжуулж байна вэ?

Би сонгогдсоноос хойш 14-н удаагийн томилолттой ажилласан байдаг. Гэхдээ олон явсан нь чухал биш гол нь ажлын үр дүн. Архангай аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаа бол бүтээн байгуулалтын он жилүүд өнгөрсөн. Баталгаа нь улс даяар эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайнгүй байхад Архангай аймгийн үзүүлэлт байнга өсөлттэй гарлаа.

Түүнчлэн нийт 60 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн нь бусад аймгуудаас хол тасархай үзүүлэлт. Орон нутгийн хөгжлийн сан гэж 2012 онд байгуулагдсанаас хойш сумдууд өөрсдийн бүтээн байгуулалтандаа 300-400 сая төгрөгийг зарцуулах боломжтой болсон.

Үүний дагуу сумдуудад гэрэлтүүлэг зэргээс авахуулаад нэлээдгүй бүтээн байгуулалт өрнөсөн. Мэдээж үүнийг гишүүд л төсөвт суулгах талаас нь ярилцаж байж л энэ их ажлууд явагдана. Энэ мэтчилэн үлдэж байгаа ажлууд нь чухал.

Мэдээж очих нь чухал ч гэлээ чуулгантай үед бол зав гаргана гэдэг нэлээд хүндрэлтэй. Өнгөрсөн намрын чуулганы завсарлагаанаар аймгийнхаа есөн сум, 20-оод багт ажилласан.

Сүүлийн үед Улаанбаатар хот руу шилжих иргэдийн тоо их байгаа гэх боловч манай аймгийн хувьд хамаагүй бага болсон. Түүнчлэн өнгөрсөн жилд улсдаа хамгийн их мал тоолуулсан аймаг болсон. Мөн аймгийн түвшинд цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн.

Page 18: Vip Expert сэтгүүл. №6

18 Vip Эксперт June 2015

анализ

уул уурхайН компаНиасаа хаНдив авдаг төр хяНалт тавих чадвартай юу?

ямар шалтгааны улмаас эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг санаачлах болсон бэ?

Энэ хуулийн төслийг боловсруулахаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Уул уурхайн яамнаас баталж гаргасан. Бид ярилцаад хуулийн төслөө боловсруулсан. Ингэхдээ эрдэс баялгийн салбарын төсөв, орлого, байгуулагдаж буй гэрээ, тусгай зөвшөөрөл, орон нутагт уул уурхайн компаниудаас төсвөөс гадуур өгдөг хандивын зарцуулалт зэрэг нэлээд олон асуудлыг ил тод байлгахаар хуулиндаа тусгаж УИХ-д өргөн баръя гэж төлөвлөж байсан. Ялангуяа жижиг, том гэлтгүй төрийн байгууллагууд уул уурхайн компаниас хандив авдаг байдал түгээмэл байдаг учраас үүнийг олон нийтэд нээлттэй болгох шаардлага гарсан.

Хууль боловсруулах явцад олборлох үйлдвэрлэлийн эрдэс баялгийн санаачлагын олон улсын шинэ стандарт батлагдсан. Өмнө нь олборлох салбарт зөвхөн орлого, зарлагыг ил тод болгох асуудал яригддаг байсан бол шинэ стандартаар илүү өргөн хүрээг

хамрах болсон. Төр менежмент хийж байгаа юм бол нэгдүгээрт олборлох салбараас олсон ашгийг урт хугацаандаа яаж зарцуулаад, эдийн засагт юуг хөгжүүлэх гээд байгаа, хөрөнгө оруулагчтай гэрээний ямар тохиролцоо хийснийг ил тод болгоё гэж шийдсэн. Хоёрдугаарт үндсэн гэрээнээс гадна дагалдах гэрээнүүд гэж бий. Жишээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд дагалдах 5 гэрээ байдаг ч энэ нь олон нийтэд хаалттай. Татварын ямар нөхцөлтэй байх, баяжмал гаргавал ямар үнээр зах зээлд нийлүүлэх зэрэг нь тодорхойгүй. Тэгэхээр эдгээр дагалдах гэрээг ч ил болгох хэрэгтэй гэж үзсэн. Энэ маягаар зөвхөн орлого, зарлага гэлтгүй ил тод байдлыг улам өргөжүүлэх шаардлага зөвхөн манайд биш олон улсын түвшинд гарч ирсэн.

Гэвч манай нөхцөлд нэг төвөгтэй зүйл гарч ирсэн. Жишээ нь Гачуурт компанийг аваад үзэхээр аялал жуулчлал, газар тариалан, зочид буудал, уул уурхай гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ компани ашгаа тайлагнахдаа зөвхөн компаний олсон нийт ашгаа л тайлагнадаг. Харин уул уурхайгаас чухам ямар орлого олсон нь мэдэгддэггүй. Тиймээс тусгай зөвшөөрөл бүрээр нь тайлагнуулдаг байя гэсэн гарц олсон. Монголросцветмет л гэхэд 16 аймгийн 18 суманд лицензтэй, Алтан Дорнод Монгол 54 суманд лицензтэй. Хэрэв лиценз бүрээр нь тайлан авдаг болчихвол ил тод байдал илүү бодитой байж цаашдаа Монголын газрын хэвлийгээс олсон ашиг юунд зарцуулагдсан тухай бүхэл бүтэн түүх үлдэх учиртай.

Түүнээс гадна Монголын компаниудын засаглалтай

холбоотой асуудал бий. Монголын компаниуд нийтийн компани бус, гэр бүлийн компани байдаг. Өөрөөр хэлбэл эцсийн эцэст ашгийг зөвхөн нэг гэр бүл хүртдэг. Тодорхой жишээ гэвэл Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой компаний 49 хувийг дөрөвхөн хүн эзэмшдэг. Ямар нэгэн зөрчил гараад төр тэр компанитай хариуцлага тооцох гээд очихоор зүгээр нэг уул уурхайн инженер, эсвэл геологийн маркшейдер сууж байдаг. Жинхэнэ хувийн ашгийг нь хүртдэг, нууцлаг байдаг нэг гэр бүлд хариуцлага тооцох боломжгүй болчихдог. Тэгэхээр жинхэнэ ашиг хүртэгчийг ил болгож хуульчилъя гэсэн санаа гарсан.

Энэ мэт зүйлийг ил тод болгох шаардлага зөвхөн Монголд биш хөгжиж буй бүх оронд байдаг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Олон улсын хороо гэж бий. Удирдах хороонд нь үндэстэн дамнасан корпорациуд, иргэний нийгмийн байгууллага, Засгийн газруудын төлөөлөл байдаг. Үндэстэн дамнасан корпорациуд лиценз бүрээр тайлагнаж, жинхэнэ ашиг хүртэгчиийг ил тод болгох санаачилгыг дэмжиж баталсан. Монгол улсын хувьд энэ хорооноос гаргасан шинэ 7 стандартыг

дэмжиж Сидней хотод болсон хурлын үеэр Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг Монголын Их Хурлаар батлуулна гэж амласан. Уул уурхайн яамнаас ажлын хэсэг байгуулсан шалтгаан нь энэ.

Ингээд бид нийт эрдэс баялгийн салбарыг хамарсан хуулийн төсөл боловсруулсан.

Гэтэл нэг болгоомжлол төрсөн. УИХ-д суугаа олон хүн уул уурхайн компаниас хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр энэ хуулийн төсөл

“Хил хязгааргүй алхам” ТББ, “Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулагч, багш судлаач н.Баярсайхан

тусгай зөвшөөрөл

өгдөг газрын тосны газарт

компаниуд чухам ямар сонирхол

өвөрлөөд хандива өгөөд байна вэ гэдэг

чинь том асуулт.

Page 19: Vip Expert сэтгүүл. №6

19

vip76.mn

Vip Эксперт June 2015

байнгын хороогоор ч давахгүй байх магадлал өндөр болсон. Хэрвээ яам хуультай байхыг хүсч байгаа юм бол өнөөдөр олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнаж, хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж байгаа энэ үйл явцыг л эхлээд хуульчилъя гэсэн тохиролцоонд хүрсэн.

Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа ч Монголын эрдэс баялгийн салбар ил тод байж чадахгүй байна. Хэдийгээр М.Энхсайхан сайд нээлттэй байгаа гэж хэлж байгаа ч Монгол улс ямар ашигтай ажиллаад байгаа, Таван толгойн төслийн консорциумд хэдэн компани өрсөлдөөд ямар шалгуураар Хятадын Шинхуа, Монголын Энержи ресурс шалгарсан тухай мэдээлэл олон нийтэд ойлгогдох хэмжээнд нээлттэй байх ёстой. Монгол улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа юм чинь аливаа шийдвэр, гэрээ батлагдсаны дараа биш, батлагдахаас өмнө оролцох учиртай.

тэгвэл одоо энэ асуудал маань ямар шатандаа явж байна вэ?

Ямартаа ч бид арай “зөөлөн” хууль баталъя гэж тохиролцсон тухай дээр хэлсэн. Ер нь эрдэс баялгийн салбарыг бүхлээр нь ил тод болгон хуульчлах шаардлага байгаа. Байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байна. Тогтвортой байдлын гэрээнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд олширсон. Шатдаг занарын хайгуулын гэрээнүүд бий болж байна. Эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар олон шийдвэр шахалтаар гарч байна. Засгийн газар олон улсын санхүүгийн

корпораци, үндэстэн дамжсан корпорациудын ашиг сонирхлын дагуу, тэдний шахалтан дор гэрээнүүдийг баталж байна. Ийм байгаа тохиолдолд эрдэс баялгийн салбарыг тэр чигт нь тунгалаг болгох шаардлагатай.

хандивын талаар тодруулж асуумаар байна. ер нь төрийн байгууллагууд уул уурхайн

компаниас хандив авдаг явдал хэвийн үзэгдэл мөн үү?

2010 оны тайлангаас харахад Ерөнхийлөгчийн Тамгын газар 122 сая төгрөгийг “Монгол алт”, “Энержи ресурс”, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан байна. ЗГХЭГ 13 сая төгрөг, ГХЯ 25 сая төгрөг, Лондон болон Москва дахь Элчин сайдын яамдууд, ХХҮГ, Газрын тосны газар хүртэл хандив авсан байна. Эндээс нэг асуулт урган гарч байна. Төр ард түмнээс авсан эрх мэдлийнхээ дагуу эрдэс баялгийн салбарт менежмент хийж байгаа. Төр тусгай зөвшөөрөл өгөөд түүнийхээ хэрэгжилтийг хянадаг учраас зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлах учиртай. Гэтэл төр маань өөрөө Ерөнхийлөгчийн тамгын газраасаа авахуулаад Газрын тосны газар, МХЕГ-тайгаа, МҮОНРТ-тэйгээ төрийн бүх байгууллагууд уул уурхайн компаниудаасаа хандив аваад байхаар чинь хяналт хэрэгжих үү? Ялангуяа тусгай зөвшөөрөл өгдөг Газрын тосны газарт компаниуд чухам ямар сонирхол өвөрлөөд хандива өгөөд байна вэ гэдэг чинь том асуулт. Цөмийн энергийн газар ураны компаниудаас яагаад хандив авсан бэ гэдгийг бас мэдүүштэй. Ер нь уул уурхайн салбарт төр хандив авах нь зөв юм уу? Компани хандив өгөх биш зөвхөн хөрөнгө оруулж баймаар.

Түүнчлэн бүх аймгийн Засаг даргын Тамгын газрууд хандив авчихсан байна. Нэг Тамгын газар хэд хэдэн компаниас авсан нь цөөнгүй.

хандив нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай яаж холбогдох вэ? Уг хуулинд ийм

хандив өгч болохгүй гэсэн заалт байдаггүй юм уу?

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйл хоёр хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ уг заалтууд хоорондоо зөрчилддөг. Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Төрийн байгууллага нь эмнэлгийн үйлчилгээ, бүх шатны боловсролын үйлчилгээ, соёлын үйлчилгээ хүргэх зорилгоор иргэн, компаниас тусламж, хандив авч болно” гэж заасан. Гэтэл Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гээд заачихсан.

Энэ хоёр хуулийн гажуудлыг арилгах ажил огт хийгдэхгүй байна. Энэ тал дээр Авлигатай тэмцэх газар хангалттай ажиллаж чадахгүй байна.

Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг судлаад үзэхээр 2010 онд уул уурхайн салбарт хувьцаа эзэмшдэг хүмүүсийн тоо харьцангуй бага. Харин түүнээс хойш тогтмол нэмэгдэж ирсэн. Өнөөдөр уул уурхайн салбарт авлига газар авчихаад байна. Аль нэг албан тушаалтан баригдаад явдаг ч ямар ч хохирол төлүүлдэггүй, хариуцлага тооцдоггүй.

Уул уурхайн ашиг орлогыг дагаад эдийн засаг хөгжих ёстой. Гэтэл улам өрөнд ороод, бонд гаргаад байгаа нь хачирхалтай.

Page 20: Vip Expert сэтгүүл. №6

20 Vip Эксперт June 2015

ФельеТон

өглөө ажилдаа иртэл хүн бүгд гүйлдэж ирж мэндлээд л, мэхэлзээд л,

гайхамшигтай. Намайг хараад яравгар Ядам хүртэл малийтал мишээж, бас гэдгэр Гэндэн өмнө ирчихсэн бөхөлзөж байна. Ямар гоё вэ гэж дуу алдмаар. Захирлын албан тушаалтай болчихоор бүх зовлон гачлан ард хоцорч, санаа зовох юмгүй сайхан амьдрал эхэллээ л гэж би бодож билээ. Гэвч эндүүрэл байж.

Нарийн бичиг охиноос бүх лай эхэлсэн юм. Төрийн том компанийн захирлын хувьд анхны тушаалдаа гарын үсэг зурна гэхээс учиргүй догдолж, тоймгүй яарлаа. Айлын жаахан Дулмаатай сүргийн бэлчээрт анх уулзсан мөчийнх шиг л зүрх булгилна. Тушаалыг бэлдэж байх зуурт гарын үсгээ хэдэн удаа таталгаж сургууль хийлээ. Тас хар бэхтэй, гил хар үзгээр таталгасан гарын үсэг минь цасан цагаан цаасан дээр гялтайтал зурайгаад, аргагүй л захирлынх гэмээр буурьтай харагдаж, урам зоригийг улам бадраасныг яана.

Хаалга тогшин, цоо шинэхэн захирлын нарийн бичиг, годгор охин тушаал барьсаар орж ирлээ. Ээ, бүү үзэгд! Дөчин дөрвөн үг бичсэнд нь тавин таван алдаа байх нь тэр! Эхний өглөө, эхний хоромдоо хэрүүл хийвэл билэг дэмбэрэлгүй гэж бодохоос би тэслээ. “Чи шинэ зууны, шинэ залуу ажилтан. Ингэж алдаатай бичиж болохгүй!” гэх зэргээр аятайхан анхааруулга өгөх зуураа өнөөх тушаалыг улаан эрээн болголоо.

шахааНы хүН/шог өгүүллэг/

Дөчин дөрвөн үгтэй тушаалыг гучин гурав дахин буцааж, засч бичүүлэхэд илүү ч үгүй, дутуу ч үгүй найман цаг зарцуулсан нь өшөө хүрмээр. Үдээс өмнөхөн найруулга зүйн хичээл оров. Үдийн цайгаа умартан цэг таслал янзаллаа. Эцэст нь үг үсгийн алдаан дээр ажиллаж, хамаг уураа барлаа. Захирлаа болиод бага ангийн багш болох шахсан нь энэ. Оройн нар жаргаж байхад удтал дуншсан анхны гарын үсгээ зурав. Уураа арайхийн барьж, хамаг булчингаа чангалсан учраас махан гарын хуруу чичирч, ган үзэгний хошуу чихарч байлаа.

Маргааш нь захирлын зөвлөлийн хурал болж, Хөгжлийн хэлтсийн захирал хөлдүү толгойтой нөхөр хэдэн сар сууж боловсруулсан гэх компанийн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. “Ээ, бүү үзэгд! Гуравдугаар ангийн хүүхэд ч ийм юм хийхгүй!” гэж би дотроо дуу алдлаа. Тэр лайт бичвэрийг хөгжлийн төлөвлөгөө гэснээс сүйрлийн төлөвлөгөө гэж нэрлэх нь ономоор. Ядахдаа гурав хоног гүрийе, анхны хурал дээрээ хэрүүл хийх билэггүй гэх бодол толгойд бас л зурсхийв. Мастер төлөвлөгөө гэгчийг хэрхэн хийдэг тухай хичээлийг хэлтсийн захиралд зааж, багш болохдоо шахан зогсохдоо би бас л хамаг биеэ хөвчлөн уураа барьж байлаа.

Дөрөв дэх хоног дээр компанид аудитын шалгалт буулаа. Ээ, бүү үзэгд! Манай тайлан тэнцэл, санхүүгийн бичиг баримтууд гээд ямар хөгийн юмнууд гарч ирсэн

гэж санана аа! Нүүр хийх газар олдохгүй болтлоо ичиж, мэнчийж улайтлаа бантлаа. Энэ удаа би биш шалгалт хийж яваа байцаагч манай ерөнхий нягтланд хичээл зааж, багш болохдоо шахав. Ямар ч байлаа дүүрч, эхний арав хоногоо хэрүүлгүй өнгөрөөе гэж энэ удаа шийдээд, бас л уураа хүчлэн барилаа.

Ерөнхий ня-бо авгайн тарьсан лай ланчгийг намжаах гэж ядаж байтал угсрах цехэд асуудал гарлаа гэсээр механик гүйж ирлээ. Айж цочсондоо хоёр нүд нь оройдоо гаран эргэлдэж, яг л галзуурсан гэлтэй. Түүнийг даган үйлдвэр лүү ороод, юу харсан гэж санана аа! Ээ, бүү үзэгд! Манай компанийн угсардаг хөргөгчнүүдэд тракторын дугуй, комбайны хадуур тавьж байх нь тэр. Миний тэвчээр өөрийн эрхгүй алдарлаа.

“Юугаа хийгээд байгаа эргүү малнууд вэ! Манай үйлдвэр “Беларусь” трактор биш “МонКоулд” хөргөгч угсардаг шүү дээ!” гэж би хашгирлаа. Ажилчид нусаа шордхийтэл таталж, толгойгоо хүрдхийтэл маажин гөлөлзөцгөөх нь өрөвдөлтэй. Механик зориг гарган, “Шинэ инженер хөлдөөх төхөөрөмжийнх биш трактор комбайных гэсэн. Тэгээд л хөргөгчинд трактор комбайны эд ангиуд угсар гэж тулгаад байна” хэмээн шивнэлээ.

Тавхан хоногтой захирал миний бие уурандаа багтрах дөхөөд, хүний нөөцийн менежерийг таван хормын дотор бэлэн бай гэж дуудууллаа.

Page 21: Vip Expert сэтгүүл. №6

21

vip76.mn

Vip Эксперт June 2015

“Есдүгээр анги ч дүүргэж чадаагүй нарийн бичиг оюуны хомсдолтой хүүхэн, хөгжлийн хэлтсийн хөлдүү толгойтой захирал, тайлангаа гаргаж мэддэггүй балай авгай, мэргэжлийн бус эргүү ерөнхий инженер гэх мэтийн бүх мулгуу, домбой, дүнхүү юмнуудыг бүгдийг нь хал!” гэж байдаг чадлаараа чарлав. Хүний нөөцийн царай хувхай цайсан харагдана. Энэ тавхан хоногт хуралдсан асар их уур цөмийн бөмбөг мэт дэлбэрч, махан нударга минь царсан ширээн дээр тас тасхийтэл бууж байлаа.

Тэгтэл таван хормын дараа сайд утасдаад, “Юугаа хийгээд байгаа эргүү мал вэ!” гэж хашгирав. Ээ, бүү үзэгд! Цочсоноос болоод миний зүрх эгээтэй л зогссонгүй. Дахиад таван хором өнгөрөхөд би сайдын ширээний

өмнө нусаа шордхийтэл татлаад, толгойгоо хүрдхийтэл маажаад зогсож байлаа. Сайд махан нударгаа царсан ширээндээ тасхийтэл буулган, хөөрхий намайг бондгосхийтэл цочооно. “Чи миний эхнэрийн төрсөн дүүг оюуны хомсдолтой гэнэ ээ? ...Бас Ерөнхий сайдын хүнийг хөлдүү толгойт гэж дуудсан гэнэ..!” гэж орилохдоо тэр бараг л багтарчих дөхлөө. “Манай Хөх тэнгэр фракцын шахааны хүнийг балай авгай гэж дууддаг.., чи хэн юм бэ?” гэж сайд дахин хашгирахад яамны шилэн цамхаг тэр чигтээ дар-р-р-хийтэл доргих нь үнхэлцэг хагалмаар.

Ингэж л би “Төрийн компанид заавал шахааны хүмүүс ажиллах ёстой” гэх хатуу хуулийг үнхэлцэг зүрхэндээ тултал ойлгосон доо. Яаж зүгээр байхав хуулийг ягштал мөрдөөд,

ханийнхаа дүү дүнхүү Баярааг нэг цехийн даргын орон тоондоо шахчихлаа. Одоо би төрийн өмчийн том компанийг захирсан дүр эсгээд л, нарийн бичигтээ зөв бичих дүрмийн хичээлээ заагаад л, цалингаа хал балгүй идээд л явж байгаа. Хөгжлийн хэлтсийн хөлдүү захирал компанийг хөгжүүлж гавихгүй ч сүйрүүлчихгүй байж дөнгөөд л байгаа, чааваас. Харин ерөнхий инженер хөргөгчийг трактор гэж эндүүрдэг хэвээрээ. Юмыг яаж мэдэхэв тракторын дугуйтай, комбайны хадууртай хөргөгчийг тариаланчид самар шиг аваад эхлэх ч юм билүү. Горьдох л юм даа.

А.АМАРСАЙХАН

Page 22: Vip Expert сэтгүүл. №6

22 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

Page 23: Vip Expert сэтгүүл. №6

23

vip76.mn

Vip Эксперт June 2015

Page 24: Vip Expert сэтгүүл. №6

ХЭлЭлцүүлЭГ

байр сууриа хадгалж чадах уу?

үндэСлэл: Бүхний хайрыг татдаг ч хамгийн их хэл амтай уул уурхайн салбар хямралд өртсөний дараа, барилгын салбар тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор шилжиж орсон.

барилгыН салбар

ТЭРГҮҮЛЭГЧ

24 Vip ЭкСперТ June 2015

Page 25: Vip Expert сэтгүүл. №6

vip76.mn

өнөөдөр бүх салбарт зээл өссөн боловч барилга, үл хөдлөх

хөрөнгийн салбар болон уул уурхайн салбарт зээл илүү төвлөрчээ.

2014 оны 1 дүгээр улирлын байдлаар барилгын

салбарт олгосон зээл

117.5%түүний дараа үл хөдлөх

хөрөнгийн салбар

72.7%уул уурхайн салбар

63.2%бөөний/жижиглэнгийн

худалдааны салбар

53.7%тус тус оржээ.

Урин дулааны улирал ирж барилгын салбарт их бүтээн байгуулалт, хөгжил, мөнгө эргэлдэх гэж байна. Гэхдээ эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт, орон сууцны зах зээлийн халалт барилгынханд хэрхэн нөлөөлөхийг бүгд чимээгүй харж сууна. Ялангуяа барилга руу хөрөнгөө хийчихсэн этгээдүүд бүгд амьсгаа даран хүлээж байна.

Тийм ч учраас “Маш чухал хүн” ХМХ-ийн vip76.mnсайт “Хэлэлцүүлэг” буландаа Барилгын салбарын хөгжлийн асуудлыг хөндөн, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоо, ТББ, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд онлайн хэлэлцүүлгийг өрнүүлж эхэллээ.

http://vip76.mn/forum?id=21

25Vip ЭкСперТ June 2015

Page 26: Vip Expert сэтгүүл. №6

хэлэлцүүлэг

ороН сууцНы 10 хувийН урьдчилгааг ажил хэрэг болгоё

хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогод нэг зүйлийг өөрчлөхгүй

бол цаашаа явахгүй учраас хөнгөлөлттэй зээл олголтын 30 хувийн урьдчилгааны босгыг бууруулах хэрэгтэй. Учир нь улсын хэмжээнд орон сууц шаардалгатай 200 000 орчим өрх байгаагийн 140 000 нь 30 хувийн урьдчилгааны нөхцлийг хангаж чадахааргүй орлоготой байна.

Төрийн зүгээс цаг үеийн энэ шаардлагыг дагаж иргэдийн төлөх 30 хувийн урьдчилгааг 10 болгох тухай яамны түвшинд ярьж эхэллээ. Гуравдугаар сарын дундуур Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтраад урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх шаардлага хүргүүлсэн. Хэдийгээр заасан хугацаанд нь хэрэгжиж эхлээгүй ч Барилга хот байгуулалтын сайд энэ хувилбарыг судалж Засгийн газар, УИХ-д өргөн барихаар болсон нь иргэдийн дунд том

хүлээлт үүсгээд байна.

Саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум-2015”-ын салбар хуралдааны үеэр БХБ-ын сайд Д.Цогтбаатар мэдээлэл өгөхдөө “Урьдчилгааг бууруулах боломжтой” гэж ярьсныг нь зарим сэтгүүлчид шүүрэн авч “30 хувийн урьдчилгааг 10 хувь боллоо” гэж цагаас урьтаж яаран мэдээлж нэг хэсэг иргэдийг бужигнуулаад авав. 10 хувиа төлөөд зээлд хамрагдая гэсэн хүмүүс арилжааны банкуудад хандсан тохиолдол ч гарав.

Одоогоор БХБЯ, ХЗЯ, СЯ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас бүрдсэн ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах байрны талбайн 80 м/кв-ын хязгаарыг цуцлах талаар судалж байгаа аж.

Урьдчилгааг бууруулах ажлыг сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй. Хэрэв Засгийн Газар, УИХ зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрийг бууруулсан тохиолдолд орон сууцны үнэ өсөх эрсдэлтэй учраас дараах хувилбарыг

хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Орон сууцны урьдчилгааны 30 хувийг хэвээр байлгаж, зээлдэгчийн төлөх урьдчилгааг л 10 хувь болгож, 20 хувь дээр нь төр батлан даана. Ингэхдээ хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдах орон сууцны үнийн хязгаарыг зааж өгч босго тавина. Харин зээлд хамрагдах иргэдийг төрд ажилладаг, хувьд ажилладгаар нь, хөгшин, залуугаар нь ялгахгүй” гэсэн хувилбарыг дэвшүүлж байна.

Зээлдэгчийн сард төлдөг төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж ачаалал өгөхгүй, зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчмыг барьж байгаа тул зээлийн хугацааг уртасгах талаар ажлын хэсэг ярилцаж байна. Хэрэв хөтөлбөр хэрэгжээд эхэлвэл та бид байраа авахаасаа өмнө 30 хувийн урьдчилгаа төлөх байсан бол 10 хувийг нь төлөөд л үлдсэн 20 хувийн урьдчилгааг зээлийн хамтаар олон жилийн хугацаанд төлөхөөр болж байна гэсэн үг. Харин 20 хувийн урьдчилгааг батлан даах сангийн хөрөнгө одоо яригдаж байгаа 80 тэрбумаар хязгаарлагдах уу, цаашид нэмэгдэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Одоогийн 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа дундаж хэмжээгээр тооцвол 80 тэрбум төгрөгөөр 5000 орчим хүний зээлийг л батлан даана. Энэ нь мөн одоогийн олгож байгаа хэмжээгээр тооцвол 4-5 сарын хүрэлцээ юм.

Мөн цаашид 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг тэтгэврийн даатгалын сантай холбож орон сууцны эх үүсвэрийг өргөтгөх

Сэтгүүлч Г.Даваадорж

30%

26 Vip ЭкСперТ June 2015

Page 27: Vip Expert сэтгүүл. №6

27

vip76.mn

Vip Эксперт June 2015

талаар ярьж байна. Засгийн газрын бондын эх үүсвэрээр Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавьсан тухайгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж ажлын хэсэг гарган С.Эрдэнэ сайдаар ахлуулсан билээ.

Гэхдээ 8 хувийн зээлийг тэтгэврийн сантай холбоно гэдгийг олон нийт тэр болгон ойлгохгүй байна. Энгийн үгээр хэлбэл иргэн та сар бүр нийгмийн даатгал төлж ирээдүйд авах тэтгэврийнхээ хуримтлалыг үүсгэж 50 юмуу 55 насанд хүрэхээр тэтгэвэр авах эрхтэй байдаг. Харин тэтгэврийн санг 8 хувийн зээлтэй холбовол тухайн хүн тэтгэврийн нэрийн дансанд байгаа хуримтлалаа барьцаалаад орон сууц авах боломжтой болно гэсэн үг. Ийм жишиг дэлхийд багагүй бий. Тухайлбал Канад улсад байр худалдаж авах, эсвэл бариулахыг хүссэн иргэн тэтгэврийнхээ данснаас 25 000 хүртэлх долларыг ашиглах эрхтэй. Ингэхдээ тухайн хүн орон сууцаа өөрөөсөө гадна хөдөлмөрийн чадваргүй ойр дотныхоо хүнд зориулан худалдан авч, эсвэл бариулж болно. Тэтгэврийн сангаас авсан мөнгөө 15 жилийн дотор эргүүлэн төлөх учиртай. Хэрвээ иргэн тухайн жилдээ тодорхой мөнгийг буцаан өгөөгүй бол

түүнд нь орлогын албан татвар ногдуулдаг жишиг байдаг.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 6-ны хуралдаанаараа 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлыг хэлэлцсэн нь орлого багатай иргэдийн хувьд чихэнд чимэгтэй мэдээ болов. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн концессийн гэрээгээр хийж гүйцэтгэх үүргийг Барилга хот байгуулалтын сайдад даалгав.

Хямд түрээсийн байраар орлого багатай иргэдийг хангах тал дээр Япон улс хамгийн туршлагатай. 1960-1970 аад онд Японд орлого багатай, тэр тусмаа нийгмийн эмзэг хэсэгт зориулсан маш олон түрээсийн орон сууцыг улсын болон орон нутгийн төсвөөр барьжээ.

Дээр дурьдсан санал санаачлагууд хэрэгжээд эхэлвэл эрэлтэд зохицож чадаагүй орон сууцны зах зээл хэвийн хөгжих нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр борлогдохгүй үлдэх магадлалтай байгаа 30 мянган орон сууц эргэлтэнд орно. Хэрвээ 30 хувийг бууруулж 10 болгоод, төр 20 хувийг нь батлан даачихвал орон сууц худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж барилгын салбарт ажиллаж буй 5500 ААН, 95700 хүн ажилтайгаа, орлоготойгоо үлдэнэ. Үлдээд зогсохгүй улам олон болж барилгын салбар

10%

Хөрөнгө оруулалт, заХ зээл

өмнөхөөсөө ч эрчимтэй хөгжинө. Одоогоор 30 хувийн босгыг давж чадахгүй байгаа 140 000 айл орон сууцтай болох боломж нээгдэнэ.

Хэрэв тэтгэврийн санг ипотекийн зээлтэй холбох санаа үр дүнтэй хэрэгжвэл зээлийн эх үүсвэр ч нэмэгдэж, ёроолгүй сав шиг болсон тэтгэврийн сан маань хөрөнгийн зах зээлээс мөнгөжих таатай нөхцөл бүрдэх юм.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжвэл гэр хорооллын дахин төлөвлөх ажилд том түлхэц болно. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд орох сонирхолтой компаниудын хувьд нэгэн том зах зээл үүсч, тэнд ажиллаж цалин авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Энэ нь цаанаа агаарын бохирдлыг бууруулах, хүн амын амжиргааг дэмжих гээд олон эерэг талтай.

Түүнээс гадна өнөөдөр иргэдийн газрыг авч орон сууц барих явцдаа тухайн айлын амьдрах байрны түрээсийн мөнгийг өгч байгаа компаниудын хувьд тэр айлдаа хямдхан түрээстэй орон сууц олж өгөх бололцоотой болно.

Гол нь ямар нэгэн байдлаар улстөржиж бүх ажлыг нураахгүй байгаасай л гэж залбиръя.

нэг СУмааР хэд хэдэн тУУлай бУУдъя

Page 28: Vip Expert сэтгүүл. №6

28 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

оРон СУУцнЫ СалбаР дахь үл хӨдлӨх хӨРӨнгийн зах зээлийн байдал, цааШдЫн чиг хандлага

2015 оны 3 сарын 31-ний байдлаар УБ-ын 7 дүүрэгт нийт 229

барилгын төслийн 43,962 айлын шинэ орон сууц борлуулагдсан. Нийт төслийн жигнэсэн дундаж үнэ 2,277.2 мянган төгрөг байгаа, 229 төслийн 1 м2-ын зарласан үнийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 3.2%-иар, өмнөх сараас 36.5 мян.төгрөгөөр буюу 1.6%-иар буурсан. Банкуудын орон сууцны ипотекийн зээл олголт хөтөлбөр эхэлснээс хойш буурч ирсэн.

2015 онд ч үргэлжлэх төлөвтэй. Энэ онд орон сууцны үнэ тогтвортой байх бөгөөд цаашдын чиг хандлага макро эдийн засгийн ерөнхий төлвөөс хамаарна. 2015 оны эхний хагаст орон сууцны үнэ тогтвортой байж хоёрдугаар хагасаас бага зэргийн бууралт үзүүлэх болов уу. Үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн хэсэгт 2014 онд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг төрөөс хийж өгсөн боловч өнөөдрийн байдлаар нийт 14 мянга гаруй айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа хэдий ч 80 гаруй хувь нь борлогдоогүй.

оРон СУУцнЫ эРэлт,

нийлүүлэлтийн хаРьцаа

Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн судалгааг жил бүр хийх хэрэгтэй. Иргэдийн байр суурь, өрхийн зан төлөв, эрэлт хэрэгцээ хурдтайгаар өөрчлөгдөж байгаагаас орон сууцны тоо, шинж төлөв тогтмол өөрчлөгдөх ёстой. 2014 оны судалгаагаар орон сууцны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр өнөөг хүртэл эрэлтийн илүүдэлтэй байгаа ч 2015 онд нийлүүлэлтийн илүүдэлтэй байх дүн гарсан. Энэ онд 27435 айлын орон сууц зах зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаагаас гадна 2014 онд борлуулагдаагүй 7000 айлын орон сууц нэмэгдэж орж ирсэн. Үүнээс харахад эдийн засгийн ерөнхий төлөв, барилгын секторын удаашралаас үүдэн эрэлт буурсан.

Эрэлтийн хувьд 2015 онд 2014 өрх бодит эрэлттэй байна. Энэ нь нийт орон сууцны хэрэгцээтэй байгаа өрхийн 28,7 хувь нь бодит эрэлттэй гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын хэдэн хувь нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй, хэдэн онд эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцэх бодит судалгаа байдаггүйгээс үүдэн Үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацааны бодлого төлөвлөлт өнөөдрийг хүртэл байхгүй байна.

ашиглалтад орсоН ороН сууцНуудыН 80 хувь Нь борлогдоогүй

бүү саНаа зов, 8 хувийН зээл тогтвортой үргэлжилНэ

“Мастер Пропертиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Солонго

8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хүрээнд

манай байгууллагын гол үүрэг бол банкуудын шинээр олгож буй 8%-ийн орон сууцны зээл болон өмнө нь олгосон байсан өндөр хүүтэй зээлийг 8% руу шилжүүлсний дараа эдгээр зээлийн хөрөнгийг үнэт цаас болгон хөрөнгийн зах зээлд гаргадаг.

Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг 2013 оны 12 сард гаргасан бөгөөд үүнээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос дөрвөн удаа зөвшөөрөл авч нийлбэр дүнгээрээ 1,32 их наяд гаруй төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас гаргасан. Бид 36 мянган айл өрхийн орон сууцны зээлийг хамруулснаас 32,5 хувь нь орон нутагт олгосон зээл.

Гэхдээ манай хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгөөр баталгаажсан, урт хугацаатай үнэт цаас гаргах замаар хотжилт, хүн амын орон сууцны зах зээлийг хөгжүүлэх нь эрх зүйн болон эдийн засгийн нөөц бололцоогоор бусад орнуудтай харьцуулахад бүрэн гүйцэт бүрэлдэж нутагшаагүй.

банкУУдЫн зээлийн ШалгУУР яагаад ӨндӨРСӨӨд байна Вэ?

Банкуудын зээлийн бодлого ерөнхийдөө чангарч байгаа. Иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт банкны салбарын хувьд буурах хандлагатай болсон. Нөгөө талаар манай компанийн зүгээс орон сууцны зээлүүдэд тавьдаг шалгуур үзүүлэлтүүдээ хэдийгээр хэвээр мөрдүүлж байгаа боловч эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдын үнэт цаасны стандартыг хангах үүднээс банк болон орон сууцны зээлтэй иргэдийн зээлийн болон барьцааны гэрээний эрх зүйн стандартыг Иргэний, Барьцааны, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиудыг хэрэгжүүлэх дүрэм журмын биелэлтэнд цахим хяналт нэвтрүүлсэн.

Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгуулага, иргэдийн хооронд байгуулж буй эрх зүйн бичиг баримтын алдаа зөрчлүүдийг бууруулах, үүний улмаас иргэдэд үүсдэг байсан чирэгдэл, цаг алддаг явдал багасахын зэрэгцээ 8%-ийн хөтөлбөрөө зээл авсан иргэдийн эрх зүйн бичиг баримтын бүрдэл илүү ил тод, алдаагүй, төрийн үйлчилгээний бүртгэлийн ажил илүү түргэн болж байгаа. Иймд шалгуур өндөрссөн гэхээсээ илүү уг шалгуурын үзүүлэлтүүд илүү нарийн тодорхой хууль дүрэмд нийцтэй болж байгаа юм.

Монголын ипотекийн корпорацийн Захирал Д.Гантөгс

Page 29: Vip Expert сэтгүүл. №6

29

vip76.mn

Vip Эксперт June 2015

Page 30: Vip Expert сэтгүүл. №6

30 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

2015 оНд барилгыН салбарт Нэг их Наядыг улсыН төсвөөс зарцуулНа

Сангийн яамны Төсөв хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэ

ТОСК-ийн захирал А.Гантулга

хүн амын орлого багатай хэсэг рүү чиглэг, урьдчилгаа

30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлж уян хатан ажиллана. Тухайлбал улсад олон жил ажилласан хүний 30 хувийнх нь 15 хувийг төр дааж болно. Түүнчлэн нийслэлийн яндангийн тоог цөөлж жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажиллаж байна. Энэ бол бидний нэг том зорилт.

Төрийн орон сууцны корпораци аймгуудад 1000 айлын орон сууцнууд барьж байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал суманд 9 давхар орон сууц бариад эхлүүлчихсэн. Бид бүх аймагт БХБЯ, Барилгын үндэсний ассоциацитай хамтраад дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэл, хүн амын амьжиргаа, орлого, ажиллах хүчний судалгааг цогцоор нь хийсэн.

Төрийн орон сууцны корпораци анхны худгаас орон сууц хүртэлх дэд бүтцийг хариуцдаг. Тэрнээс өмнөхийг нь аймгийн удирдлага өөрсдөө шийдэх ёстой. Гэтэл аймгийн удирдлагууд дэд бүтцийн

2014 онд хувийн хэвшлийн эх үүсвэрээр1,5 их наяд ₮, хөгжлийн банкны эх үүсвэрээр 1,3

их наяд ₮, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар

1 их наяд ₮-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг

хэрэгжүүлсэн.

2014 онд баРилгЫн СалбаРт оРУУлСан хӨРӨнгӨ оРУУлалт:•Барилгынсалбартхувийн

хэвшлээс 1,5 их наяд•Хөгжлийнбанкнаас1,3

их наяд•Улсынтөсвөөс1ихнаяд

Õóâèéíõýâøèë

1,5

Õºãæëèéíáàíê1,3

Óëñûíòºñºâ

1

асуудал шийдэгдсэн мэтээр ярьдаг ч газар дээр нь очихоор хийсэн юм байхгүй. Учрыг нь асуухаар улсын төсөвт суугаагүй гэдэг. Дарханд л гэхэд 100-гаад сая төгрөгийн өртөгтэй 200 метр шугамын асуудал яригдаж байна. Гэтэл аймаг бас мөнгөгүй. Ингээд л бид шаварт унасан шарын эзэн гэгчээр дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй болдог. Угтаа үүнийг чинь төр хийж өгөх ёстой. Хэрэв хийж чадахгүй юм бол Төрийн орон сууцны корпорацид эрхийг нь шилжүүлээд, хөрөнгийг нь шийдээд өгчих хэрэгтэй.

Орон нутагт орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ гэдгийг зөвхөн барилга барих, шугам тавихаар хязгаарлаж ойлгож болохгүй. Орон нутгийн иргэдийг ажлын байртай болгож, амьжиргааг нь дэмжих боломж бүрдэнэ. Хэн нэгэн нь жижигхэн тоосгоны үйлдвэр барилаа гэхэд бид тоосго худалдаж аваад барилгаа барина. Зуурмагийн үйлдвэртэй хүнээс зуурмагаа авчихна. Ядаж л барилгын компанид ажиллаж байгаа хүмүүсийн хувцсыг оёчихно. Орон сууцжуулахын зэрэгцээ төр иргэдийн бизнесийг дэмжээд явчихна. Энэ чинь л дэд бүтэц, хүн амын асуудлыг зэрэг шийдэж байгаа хөгжлийн арга зам байхгүй юу. Яам ийм л бодлогыг боловсруулаад дэмжих хэрэгтэй.

урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй иргэдэд хөНгөлөлт үзүүлНэ

зөвхөн барилга хот байгуулалтын салбарт улсын 2013 оны төсөвт

186 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, зардлыг тусгайлан хэрэгжүүлсэн. Энэ төлөвлөгөөний 30 гаруй хувийг ялангуяа төлөвлөгөө төсөв, судлагаа тооцоо хэмээх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын суурь оюуны хөрөнгө оруулалтад төлөвлөж ирснээр онцлог байсан.

Ер нь 2015 оны улсын төсвийг батлахдаа барилгын салбарт 381 орчим тэрбум,

794 тэрбумыг Хөгжлийн банкнаас гаргаж бүтээн байгуулалтад оруулахаар болсон.

Ер нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар том зорилтууд дэвшүүлж, шинэ бүтээн байгуулалтын хүрээнд 96 сумыг шинэчлэхээр болсон. Эхний ээлжинд Баянхонгор аймгийн хоёр сум, Дорноговь аймгийн Сайншанд сумыг нийтдээ 35 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн.

“баталгаат хУгацааг 3 биШ 15 жил болгоё”

Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрээр Баянхонгор аймагт хоёр сумыг шинэчлэхээр тус тус 10 тэрбум, Дорноговьт 15 тэрбумыг зарцуулсан ч араасаа дандаа нэхэлтэй, мөнгө дутлаа хэмээн асуудал үүсгэж байгаа.

Миний хувьд барилгын салбарт олон жил ажилласан хүний хувьд эдгээр үр дагаврын цаана барилгын салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын суурь тооцоолол, судлагаа, үнийн механизм, төсөв зохиох, зураг төслийг боловсронгуй болгох асуудал, хот байгуулалтын төлөвлөлт, норм стандартууд мэргэжлийн талын зүйлүүд дутагдаж ирсэн гэж хардаг.

Төсвийн хөрөнгөөр баригдсан барилгыг хүлээж авсаны дараа нуралт цооролт эвдрэл үүсдэг тохиолдлууд гардаг. 2007 онд гэхэд 120 сумын гэрэл цахилгааныг нь шинэчилсэн бөгөөд алслагдсан 13 суманд 13,4 тэрбумын салхин сэнс тавьсан. Тэгсэн чинь дараа жил нь уначихсан. Дахиад тавья гэтэл дахиад 19 тэрбум шаардлагатай. Энэ хэний мөнгө юм бэ. Ингэж тоглож боломгүй санагдана.

Page 31: Vip Expert сэтгүүл. №6

31

vip76.mn

Vip Эксперт June 2015

Хөрөнгө оруулалт, заХ зээл

хямрал болхарайлтыН тавцаН

“Дельта Консерциум” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Монгол улсын зөвлөх инженер

өсч байгаа орны хямрал, уруудаж байгаа орны хямрал нь тэс ондоо. Манай улс өсч

байгаа орны хямралыг туулж байгаа учраас үйлдвэрлэгч, бүтээгчдэд хямрал нөлөөлөхгүй.

Харин ч шинэ өсөлт рүү үсрэх харайх тавцанг бэлдэж өгч байна гэдгийг ухаарах хэрэгтэй. 2008 оны хямрал ч гэсэн биднийг ганцхан барилга барих бус, бүхэл бүтэн хотхоноор нь бариулдаг болгосон. “БҮТИ” шиг, “Дельта” шиг компаниудыг төрүүлсэн.

“ӨСч байгаа оРнЫ хямРал, УРУУдаж байгаа оРнЫ хямРал нь хоёР ӨӨР зүйл”

Нийгэмд манай салбарыг унаж байна, муу гэдгээр хараад байгаа тал бий. Гэхдээ барилгын мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ хямралтай он цагийг хэрхэн даван туулах вэ, ямар

өрсөлдөөний тактик, арга хэлбэрийг барих вэ, хэрхэн тэсч үлдэх вэ, ямар бодлого тактик, стратегийн тохируулгууд хийх вэ гэдгийг шийдэх нь энэ жилийн онцлог болж байна.

Ард иргэд маань хэрэглэгчийн нүдээр асуудалд хандаж байгаа бол байгууллагын хувьд удирдлага, бүтэц, зохион байгуулалт, чанарын шинэ тогтолцоо, менежментийн шинэ аргачлалын талаар арга хэмжээ авах ёстой гэдгийг соргогоор мэдэрч байна.

Иргэдийн худалдан авах чадвар буурч, валютын ханш өссөнтэй холбоотойгоор хямрал байгааг үгүйгэхгүй.

Засгийн газрын баримтлах ёстой гурван чухал амин зүйлийн нэгдүгээрт, төр засаг жинхэнэ том мега төслийг эхлүүлэх, ажлын байрыг олноор бий болгох, хоёрдугаарт эдийн засагт байгаа үргүй хөрөнгө оруулалтуудыг болиод зорилтот хөтөлбөрүүдэд чиглүүлэх, гуравдугаарт 8 хувийн зээлийн урьдчилгааг бууруулах байдлаар ухаалаг арга хэмжээг авах нь чухал. Залуу гэр бүлийн хоолойг багалзуурдаад байгаа урьдчилгаа 30 хувийг бууруулж, 20 хувийг нь төрөөс батлан дааж, 10 хувь болгох боломжтой.

Хямралыг ашиглах хэрэгтэй. Харин барилгын компаниуд нь техникийн шинэчлэл хийж, менежментээ сайжруулж, эрэлтийг бий болгох тал дээр ажиллах ёстой. Барилгын салбар дотор компаниуд нэгдэж, сайн зохион байгуулалтад орж, сахилга

хариуцлагаа өндөрсгөж, хөдөлмөр аюулгүй байдлаа хангах ёстой.

Тэгэхээр хямралын цаг үеийг би дахиад нэг оргил, “ХАРАЙХ ТАВЦАН” гэж харж байгаа. Ингэвэл сул хөрөнгө оруулагч нараас салж, жинхэнэ

мэргэжлийн түвшин рүү үсэрнэ. Тохиолдлын хөрөнгө оруулагч нар хүссэн хүсээгүй мориныхоо амыг татна. Би хямралыг бусдаас арай өөдрөг харж байгаа.

Дельта консорциумыг байгуулж байгаа явдал нь бид хөгжилтэй хөл нийлэх гэсэн оролдлого. Өнөөдөр барилгын хамгийн шилдэг менежментийн компаниуд

гэж байхгүй. Ерөнхий гүйцэтгэгч компаниуд нь өөрсдөө менежментээ хийгээд явдаг. Тиймээс гэр бүлийн компанийн удирдлагаас хамтын удирдлагын хэлбэр лүү шилжиж компанийнхаа удирдлага зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх нь хамгийн зөв бодлого. Энэ хямрал бидэнд ийм зүйлийг л ойлгууллаа.

Нөгөө талдаа бид нар ч гэсэн өөрсдийнхөө чаддаг зах зээлийг бусдад алдах ёсгүй. Дотоодын үндэсний компаниуд орон сууцны зах зээл дээр өөрсдийн ноёрхлыг тогтоож, харин гадны компаниудыг өөрсдийн хараахан туршлагажаагүй мега төслүүд рүү, усан цахилгаан станцын далан руу, 700 мегаваттын цахилгаан станц руу, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу оруулах хэрэгтэй.

Чадах зүйл дээрээ өөрийнхөө зах зээлийг хамгаалж, чадахгүй бол технологи сурах шаардлагатай.

хямРалЫг аШиглах хэРэгтэй

би Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж хоёр

жилийн хугацаанд “Буянт ухаа-1”,2 төслүүд дээр ажилласан учраас үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн үйл ажиллагаа зовлонг нь илүүтэй мэднэ.

Дотоодын компаниуд гадаадын барилгын компаниудаас дутуу явдгийг ойлгосон. Бүтэц зохион байгуулалт, удирдлагын схем, нөөцийн удирдлагын системд шилжээгүй дутагдлаа засах хэрэгтэй. Түүнчлэн командын удирдлагын системээс салж хүний нөөц, материалын нөөц, техник тоног төхөөрөмжийн нөөцийн удирдлага, цаг хугацааны нөөцийн удирдлага руугаа анхаарах цаг болсон.

консорциум болсноор зорилго, саваа томосгоод, чадвараа нэмэгдүүлж, дотооддоо байгаа нөөцийг өсгөж, олон улсын жишгээр барилгын ерөнхий гүйцэтгэгч компани болох чиглэл рүү тэмүүлж байна гэсэн үг.

Солонгосыг Самсунгаар тэргүүлсэн 10 компани босгосон бол манай улсыг ч гэсэн тийм компаниуд барих цаг ойрхон гэж би хардаг.

гэхдээ энэ хямралыг

барилгынхан өөр өнцгөөр харах ёстой.

Page 32: Vip Expert сэтгүүл. №6

32 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

зах зээл жамаараа цаг зуур тохиргоогоо хийж байгаа. Хэт

их хурдлах зам зуур, хурдаа хасахаас ч аргагүй огцом эргэлт, мушгиа орж ирдэг шиг бидэнд хямрал анхааруулж байна.

Дунджаар нэг метр квадрат нь 500 америк доллараас эхэлсэн орон сууцны үнэ 1,000 ам.доллар хүрсэн өнөөгийн зах зээлийн ханш жамаараа яваа үнэ ханш. Гагцхүү үүний уршиг нь хадгаламж зээл, уул уурхай бизнесээс ахиуц ашигтай байх нэг мөчлөгт дотоод, гадны хөрөнгө оруулагчид шууран орсоноор чанар мартагдсан барилгууд бий болсон. 100 төгрөгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд л 150 төгрөг олоод гардаг шунал хөдөлгөсөн сонин зах зээл байлаа шүү дээ.

Шилжилтийн бэлтгэл

Барилгын зах зээл дараагийн үе шатанд шилжих бэлтгэлээ базааж байгаа. Ялангуяа хөөсөрсөн үнэ, нийлүүлэлт болон эрэлтийн тэнцвэржүүлэлт, зах зээл өөрөө тохиргоогоо хийх мөчлөг гэж би харж байгаа.

Бид бизнесээ нэгтгэж томорч яагаад болохгүй гэж. Томрох тусам, олноор нийлүүлэх тусам үнэ буурна даа, өрсөлдөх чадвар ч нэмэгдэж, үнэ буурна. Чанар бол бидний өрсөлдөөний талбар, төр засаг бага, дундаж орлоготой өрхөө орон сууц, амины байшинд амьдруулах хүсэл сонирхол байгаа бол газрыг нь үнэгүй, цахилгаан, халаалт, бохир, цэвэр ус, зам харгуйг нь шийдсэн газрыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт л хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийнэ. Хамгийн чухал зүйл бол тухайн өрх газар өмчлөх эрхээ хамгаалсан байх ёстой. Тэр цагт магадгүй банк орон сууцны зээл олгоно, барилгын компаниуд байшин барина.

Барилгын компаниудад чанар, сахилга бат, хариуцлага дутагдаж байна. Тиймээс бид өөрсдөө хариуцлагаа хүлээж, сахилга баттай байж, чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх ёстой.

Өнөөдөр барилгын салбар төр засгаас мөнгө хөрөнгө нэхэж чадахгүй, нилээдгүй өгсөн, бас ч үгүй мөнгөнөөс өөр арга замаар зохицуулах эрх мэдэл төрд байгаа.

Түрээсийн орон сууцны зах зээл хөгжих хөрс суурь өдий хүртэл байхгүй байгаад төр засгийг буруутгахаас өөр яахав дээ. Гэр хороололд нэг залуу хашаандаа 30 сая төгрөгөөр 10 өрөөтэй 2

давхар тоосгон байшин бариад л сарын 150-200 мянган төгрөгөөр түрээслэж байна. Манайд газар өмчлөх эрх хязгаарлагдмал, зах зээлийн үнэлгээ бага тул гадна, дотнын хөрөнгө оруулагчид эмээж зугтдаг байдал анзаарагддаг. Бид ч бас өрнөх байдлаа анзааралгүй, алгуурдсан байх талтай. Өнөөдөр бид яах вэ гээд л, өөр хоорондоо сураг тавьж байна. Арга байгаа. Татвар, төлбөрийн бус олон арга замууд байдаг. Залуу өрх, гэр бүлийн хүсээд байгаа орон сууцны зээлийн урьдчилгааг 10-20 хувь болгох, зах зээлд эрэлттэй байгаа 4-с дээш ам бүлтэй, дундаж орлоготой өрхийн 100 орчим метр квадрат байр худалдаж авах сонирхол зэргийг анзаарч бодлогоо уян хатан болгоход буруудахгүй мэт санагддаг.

Бид өнөөдөр ганцхан орон сууцны тухай ярилцаад байгаа ч үүний цаана барилгын дотор засал, цахилгаан, сантехник гэхчилэн туслан гүйцэтгэгчидээс гадна гал тогоо, хувцасны шүүгээ, сандал ширээ, үүдний өрөөний хувцасны өлгүүр зэрэг үйлдвэрлэгчдийн асуудалыг огт ярилцаагүй. Байшин барихад төмөр, цемент, элс, шохой байтугай олон бүтээгдэхүүн хэрэгтэй. Энэ бүхний цаана хүч хөдөлмөр зарцуулсан цаг нар байдаг учраас л би их эмзэглэдэг.

Уян хатан бодлого, газрыг дэд бүтэцтэй нь шийдээд өгчихвөл хувийн хэвшил орон сууцны түрээсийн зах зээлийг хөгжүүлэх, иргэдийнхээ орлогоор баримжаалсан урьдчилгаа, ипотекийн зээлийг санал болгох асуудлыг шийдэхэд тус нэмрээ оруулна даа л гэж боддог доо.

чаНар,сахилга бат,хариуцлагаа сайжруулья

Монголын үндэсний барилгын ассоциацийн Тэргүүн Дэд ерөнхийлөгч н.Баярсайхан

Page 33: Vip Expert сэтгүүл. №6

33

vip76.mn

Vip Эксперт June 2015

Хөрөнгө оруулалт, заХ зээл

засгийН газар Нь Найрсаг болчихвол амьдрал цэцэглэНэ

“заг” ХХк-ийн ерөнхий захирал Б.нэмэхбаатар

энэ жил барилгын салбарт хямрал нөлөөлж байгаа ч бид ажлын байраа хадгалахыг хичээж, менежментээ сайжруулахаар зорьж байна.

барилгын салбарт төсвийн болон гадны хөрөнгө зогсчихоор орон сууцны

борлуулалт саарч, барилгын компаниуд хүнд байдалд орж байна. Уг нь өдийд ид пижигнэж, ажил оволзож байх цаг. Гэтэл өнөөдөр хөдөлж байгаа кран байна уу. Бараг нэг ч байхгүй гэж хэлж болохоор. Түүнийг дагаад барилгын материалын үйлдвэрүүд нь борлуулалтгүй учраас дагалдах олон жижиг аж ахуй нэгжүүд бас зогсч байна. Тавилга, хөшиг, замын хар гээд тэр чигээрээ зогсолт хийж байна. Энэ ганц барилгын салбар гэхээс илүү эдийн засаг нийтдээ хямарч байгаатай холбоотой.

Ямартай ч Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны цогцолборыг ашиглалтад оруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бараг байхгүйтэй адил учраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд л хамаг анхаарлаа хандуулж байна.

Манай компани хоёр жилийн өмнөөс 100 айл орчим 60 гаруй га газар 7 хэсэг байршлийн дахин төлөвлөлтөд оролцож, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тусгай албыг байгуулж, бүхэл бүтэн зургийн товчоог ажиллуулж бэлтгэл ажлыг хангаад байна. Газар чөлөөлөлт, иргэдэд нөхөн олговор олгох, дэд бүтцийг

байгуулах, төсөл бэлтгэх гээд бараг 3 тэрбумыг зарцуулсан. Нийслэлийн захиргааны зүгээс компаниудтайгаа үнэхээр сайн хамтарч, уялдаж дэмжиж байгаа учраас бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Тэд хүнд сурталгүй, харьцангуй ил тод болсон. Ер нь Засгийн газрын түшмэдтэй ажиллахад хэцүү байдаг ч нийслэлийнхэн бол ямар ч асуудалгүй үнэхээр найрсаг болчихсон. Харин одоо Засгийн газар нь найрсаг болох л дутуу

байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажлаа эхлэх гээд энэ жил гадны хөрөнгө оруулагчтай гэрээ хийх шатандаа очсон ч засгийн газрын тогтворгүй, улс төржсөн байдлаас болоод хөрөнгө оруулагчид хөдөлж өгөхгүй байна.

Ард иргэдээ тохь тухтай, амьдрах орчноор хангах, орон сууцны моргейжийг дэмжих нь үе үеийн Засгийн газрын зорилго. Тийм ч учраас урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоод, үлдсэн 20 хувьд батлан даалтын сан байгуулахаар ярьж байгаа нь маш зөв. Одоогийн байдлаар орон сууцны зах зээл дээр 30 мянган айлын орон сууц 80 хувийн гүйцэтгэлтэй болчихсон эзнээ хүлээж байна. Эдгээр ажлыг ажил хэрэг л болгох хэрэгтэй. Уг нь

компаниудын төсөөлж байснаар батлан даалтын санд 250 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлбэл

моргейжийн зээл сайн явах боломжтой ч хямралтай учраас Засгийн газар эхний ээлжинд 80 тэрбумыг гаргахаар ярилцаж байгаа гэсэн. Хэрвээ ажил хэрэг болговол барилгын салбар сэргээд ирнэ.

Таван толгойн төсөлд Монголын

талыг “Энержи ресурс”ХХК төлөөлж байгаа нь бидний итгэл бахархал юм. “MCS” бол уул уурхайн үйлдвэрлэлийг нэгэнт бий болгож байгуулсан туршлагатай компани шүү дээ. Төрөөс хувийн хэвшлийг тууштай бодлогоор дэмжиж бизнест бага оролцоотой байгаасай гэж боддог.

ажил хэРэг болгох Санал

оюутолгой, тавантолгойг

явуулахгүй улс төржөөд гацаагаад

байна шүү дээ. мега төслүүдээ

хөдөлгөж, хувийн эрх ашгаас илүү улс орноо бодох

хэрэгтэй.

Page 34: Vip Expert сэтгүүл. №6

34 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

барилгын мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэл, угсралт

зураг төсөл гээд тодорхой хэмжээгээр нэгдэж, хамтын удирдлагатай болох байдал ажиглагдаж байна. Тухайн салбар хүндрэх нь өөрөө шинэ зүйлийг эрэлхийлэх, оршин тогтнохын тулд зохион байгуулалтын өөр хэлбэрийг шаардах, нэгдэн нийлэх, нэг нэгнийгээ худалдан авах гэх мэт өөрчлөлтийг хийх нөхцөл, шаардлагыг тулгадаг.

Энэ бол жам ёсных. Мэдээж хэрэг цаг сайхан үед бизнесээ тусдаа хийгээд болж байсан бол өнөөдөр тэрхүү бүтцээр явах боломжгүй учир зарим нь үүд хаалгаа барьж, бусад нь гарцыг эрэлхийлж, бусадтайгаа нийлэх, хамтрах байдал руу орж байна. Ерөнхийдөө жижиг бөгөөд хувьсамтгай зах зээл дээр бие даасан байдлаар бизнес эрхэлнэ гэдэг хэцүү.

Хямралын үед хэрэглэгчдийг аль болох худалдан авах чадвараар нь дэмжих, чадварыг нь сулруулахгүй байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, бууруулахгүй эрэлхийлэх чиглэлийн бодлогыг явуулах учиртай. Өнөөдөр ард түмний худалдан авах чадвар буурч, бизнес эрхлэгчид бий болгосон бараа үйлчилгээгээ борлуулахад хүндрэлтэй

барилгын улирлын чанартай учраас зун, намрын

хэдэн сард л ажилладаг болохоор барилгачдын мэргэшсэн, мэргэжлийн, хөдөлмөрийн баг бүрдэх, чадваржих боломжгүй байдаг. Төр, хувийн хэвшлийн аль нь ч адил барилга руу хэтэрхий хошуурсанаас уг салбарын маань үнэлэмж буурч барилгын системийн мэргэжлийн бодлого алдагдахад хүрч байна.

Манай барилгын

үндэсний компаниуд өөрийн хүч боломжоороо арай гэж нэг барилга аваад барилаа гэхэд санхүүжилт нь хүрдэггүй учраас өөрт нь ашиг байдаггүй.

Санхүүжилтыг нь тайрсан барилгын чанар ямар болох нь ойлгомжтой. Барилгын үйлдвэрлэлийн

үр могой адилмоНголыН төр

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхмийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

байдал үүсээд байна. Үүний нэг жишээ нь барилгын салбар.

Түүнээс гадна аль болох үндэсний хэмээх тодотголтой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бууруулахгүй, дампууруулахгүй байх бодлогыг цаг зуурын болон үргэлжилсэн байдлаар явуулах хэрэгтэй. Ингэж байж монгол улс хямралыг давж цаашид урт удаан хугацаанд дахин хямрахгүйгээр эдийн засаг тэлэх сууриа бүрдүүлж чадах юм.

Өнгөрсөн онд цементийн үйлдвэрийг маш хүчтэй дэмжиж, бараг монголын хэрэгцээг хангахуйц түвшинд хүргэсэн атал цемент нь өмнөд хөршийнхтэй өрсөлдөж чадахгүй, түүнийг нь төрийн зүгээс тодорхой бодлогоор дэмжиж чадахгүй бол үр ашиггүй болж, үйлдвэр хүнд байдалд орох эрсдэлтэй. Тиймээс борлуулалтыг нь дэмжих бодлого явуулах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ тодорхой цаг хугацаатай, зорилготой, эрсдэлийг харгалзан үзсэн байх шаардлагатай.

Худалдаа, үйлчилгээ, барилгын салбарынхантай уулзаж ярилцаж байхад бүгд төр засгийн зүгээс учруулж байгаа дарамт ихэсч байгааг хэлж байсан.

Үнэхээр эдийн засаг суларч, хэцүү болсон үед төрийн зүгээс хувийн хэвшлийг хяхаж хавчих бус тэднийг дэмжих учиртай. Тэднийг дэмжиж аж ахуйн нэгжүүдийг хүндрэлийг даван гарах, цаашид урт хугацаанд оршин тогтнох боломжийг олгох шаардлагатай.

Төр үндэсний аж ахуй нэгжүүддээ үр могой шиг загнаж болохгүй. Хойд эцэг шиг байж болохгүй.

өөрчлөлтийгзөв хийх хэрэгтэй

өртөгийг бодитой тооцож үнийг зөв тогтоох асуудлыг авч үзмээр байна.

Барилгын үйлдвэрлэлийн өртөг зардал, үнийн үндэслэлийг задлан шинжилж, үнэн бодит байдлыг тогтоон дүгнэлт гаргаж, цаашид норм нормативаа шинэчилж техник эдийн засгийн үндэслэлээ сайжруулж боловсронгуй болгох шаардлага чухал.

Одоогийн нөхцөлд барилгын зургийн даалгавар, боловсруулалт хир зэрэг хийгдэж байна гэдгийг авч үзэх нь чухал мэт.

Зөвхөн өнөөгийн түвшинд хийсэн техник эдийн засгийн тооцоог үндэслэн зураг, төсөв боловсруулах нь барилгын системийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрчимжүүлэх гол хүчин зүйл болох техник технологийн асуудал орхигдох вий гэдэг асуудал байна.

Өөрөөр хэлбэл маргаашийн бус өчигдөрийн түвшинд тулгуурлан барилгажилтын ажил явагдаж болохгүй мэт санагдаж байна.

Барилгын бүтээн байгуулалтын асуудлыг цогцоор нь авч үзэж бодлогын зөв өөрчлөлт хийж, түүнийгээ ажил хэрэг болгож системтэй зохион байгуулалт хийснээр энэ салбар улс орны хөгжилд эзлэх байр суурь нь тодорхойлогдох учиртай.

баРилгЫн ажлЫн гүйцэтгэлийн ӨРтӨгт, үйлдВэРлэлийн Шат дамжлагад бий болоогүй маШ их заРдал үнийг хӨӨРӨгдӨхӨд ШУУд нӨлӨӨлж байна.

Эдийн засагч С.Сугар

Page 35: Vip Expert сэтгүүл. №6

материал үйлдвэрлэгчид

vip76.mn

35Vip ЭкСперТ June 2015

Page 36: Vip Expert сэтгүүл. №6

36 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

дотоодыН цемеНтийН үйлдвэрлэл НэмэгдсэНээр үНэ буурНа

Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны менежер М.Улаанхүүхэн

манай УлСарматурын

60%дуу, дулаан тусгаарлах материалыг

80%цементийн

50%-ийг

дотооддоо үйлдвэрлэж

байна.

цааШдЫн боломж

төмрийн хүдрийн орд хаа сайгүй учраас түрүүчээсээ үйлдвэрүүд

байгуулагдаж байна. Архангай аймагт Бэрэн группын хүдэр хайлуулах үйлдвэр байгуулагдаж, технологи эзэмших түвшиндээ орсон. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангаар хангах нөхцөл бүрдсэн.

Дуу, дулаан тусгаарлагч материалуудын орд ихэнх аймгуудад бий. Одоогоор 100 хувь гадаадаас авдаг плитаг хүртэл хийх нөөц бололцоо байгаа. Аргагүйн эрхэнд гаднаас авч болох зүйл нь химийн гаралтай барилгын материал.

2012 онд “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” батлагдсан. Түүнээс хойш дуу, дулаан тусгаарлах материалын үйлдвэрүүд бий болж энэ төрлийн материалыг гаднаас авах нь эрс багассан.

Барилгын дүүргэгч материалыг дотоодоосоо хангадаг. Хэдийгээр Монгол улс дүүргэгч материалын ордууд ихтэй ч ихэнх материалаа Туулын сав газраас авдаг. Хэдэн арван жилийн турш хайргаа Туулын орчмоос тээвэрлэсэн учраас тэндхийн экологийн тэнцвэрт

байдал алдагдсан. Монголчууд уулын чулуулгаа буталж дүүргэгч материалаа бэлдэх цаг болсон.

чанаР

Монгол цементийн чанар олон улсын стандартын хэмжээнд хүрч, гангийн чанар боломжийн түвшинд очсон. Харин дуу, дулаан тусгаарлах материалын чанар алагтай цоогтой.

Чанарыг хангахын тулд эхлээд материал үйлдвэрлэх үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Мөн тухайн үйлдвэрийн чанарын үзүүлэлтийг гэрчлэх тохирлын гэрчилгээ байх учиртай. Энэ бүхнийг хянадаг хяналтын тогтолцоо байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарт хүнд суртал, авлига газар авчихсан нь харамсалтай. Түүнээс гадна хэрэглэгчид өөрсдөө худалдан авч буй материалын чанар, стандартыг шалгалгүй шууд авчихдаг тал бий.

Чанартай барилгын материал үйлдвэрлэхэд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь мэргэжлийн лабораториуд. Монголд үйлдвэрлэж буй энэ олон барилгын материалыг судалж чанарын үнэлгээ өгч байдаг лабораториуд хэрэгтэй.

Page 37: Vip Expert сэтгүүл. №6

37

vip76.mn

Vip Эксперт June 2015

МатЕриал ҮЙлДВэрлэгЧиД

импортлогчдийгад үзэж болохгүй

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн, Монгол улсын зөвлөх инженер Ч.Баатарсүрэн

засгийн газрын барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн үр

дүнд 70 орчим шинэ үйлдвэр байгуулагдсан. Үйлдвэр орж ирсэн даруйдаа гялалзаад эхлэхгүй, монголын нөхцөлд нутагшуулахад тодорхой хугацаа орно. Тэгээд ч манай зах зээлд хэрэглэгч тархай бутархай, бусад улс шиг их хэмжээний үйлдвэрлэл явуулахад зохимжгүй. Монголын бүх хэрэгцээг хангана гээд аль нэг аймагт том үйлдвэр барьчихвал тээврийн зардал нь гаднаас оруулж ирдэгтэй тэнцэнэ.

Барилгын материалын үйлдвэрүүдийн хүчин чадал нь хангалттай байх, олон улсын стандартад нийцсэн материал үйлдвэрлэхэд техник, технологийн дэвшил гол үүрэгтэй.

Импортлогчийг ад үзэж болохгүй, хяналтаа сайн тавих хэрэгтэй. Импортлогч гарал үүсэл, стандарт нь тодорхой, буух эзэнтэй буцах хаягтай бүтээгдэхүүн оруулж ирж байна уу үгүй юу гэдгийг л мэдэхэд хангалттай. Үүнийг гааль, мэргэжлийн хяналт, яам хийх ёстой.

Монголд нутагшаад хэрэгцээ хангаж байгаа бүтээгдэхүүнийг зөвхөн импортлоод байх биш, тийм үйлдвэр барих гэсэн бизнесменүүдийг дэмжих хэрэгтэй. Үүний тулд тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөс эхлээд дэмжих арга замууд олон бий. Харамсалтай нь барилгын асуудал хариуцсан төрийн байгууллагуудад мэргэжлийн бус хүмүүс ажилладаг.

Өнөөдөр монголд барилгын материал

үйлдвэрлэдэг

600орчим компани

байна.

Page 38: Vip Expert сэтгүүл. №6

38 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

үНдэсНий үйлдвэрлэгчид дотоодыН зах зээлийг бүрэН хаНгах чадалтай

Барилгын материал үйлдвэрлэлийн “Unico” ХХК-ийн Захирал Б.Батаа

барилгын материалын бүх төрлийн

бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болвол хямд зардлаар барилга барих боломжтой. Өнөөдөр манайхан ихэнх материалаа дотоодоосоо авчй байна.

Харин нэг асуудал нь материал үйлдвэрлэлийн түүхий эдийг импортоор авдагт байгаа юм. Хэдий ам.долларын

ханш өсч байгаа ч бидний бүтээгдэхүүн хоёр жилийн өмнөх үнэтэйгээ ижилхэн зарагдаж байгаа нь биднийг алдагдалд оруулдаг.

Тухайн үед ам.доллар 1640-тэй байхад бүтээгдэхүүний үнэ 5500 байсан ч 2000 руу дөхөж байгаа үед ч үнээ барьсаар л байна. Мэдээж бидний хувьд зах зээлээ алдахгүйн тулд үнээ барьж байгаа ч ижил төрлийн компаниудын хувьд өнөө, маргаашаа л харсан зүйл болчихсон.

Тэгэхээр импортоор оруулдаг барилгын материалын түүхий эдийн татварыг чөлөөлчихвөл барилгын материалын үнэ улам буурч, үйлдвэрлэгч нар хямд өртгөөр барилгаа барих боломжтой болж, байрны үнийг бууруулах нөхцөл үүсэх юм. Жишээ нь манай компани түүхий эдээ БНСУ-аас оруулж ирдэг ч тэнд таван жилийн өмнөх ам.долларын ханш одоог хүртэл яг хэвээрээ байхад манайд эсрэгээрээ алдагдалд оруулдаг.

Түүнчлэн эрчим хүч, усны үнэ ямагт өсч байгаа нь эрсдэл авчирдаг. Өндөр хүчин чадал бүхий технологийг 24 цагаар ажиллуулдаг учраас хүндрэлүүд гардаг.

Өөр нэг жишээ хэлэхэд Солонгост энгийн иргэн хүн импортын машин унадаггүй.

Хэрвээ дотоод нь байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирвэл 100 хувийн татвар төлдөг. Энгийнээр хэлбэл 100 мянган ам.долларын автомашин оруулж ирэхийн тулд татварт нь дахиад 100 мянган ам.долларыг нэмж төлдөг гэсэн үг.

Харин Монголд хэдэн залуучууд нийлээд барилгын цавуу хийсэн. Гэтэл яг адилханг урдаас оруулж ирсэн цавууг хямдхан гээд худалдагч нар авч байна. Яг үнэндээ хамгийн гол чанар. Түүнчлэн намайг Бээжинд ажлаар явж байхад худалдагч нь “Та аль улсын хоолойг авах вэ” гэж асуусан.

Манай компани цэвэр, бохир усны хоолойг 100 хувь үйлдвэрлэдэг байхад бас нэг өөр компани дан бохир усны хоолой үйлдвэрлэдэг байх жишээтэй. Хэрвээ нийлээд ажиллавал дотоодын зах зээлээ бүрэн хангаж чадахаар байгаа юм.

Манайх хоногт 3500-4000 метр хоолой боловсруулах чадвартай. Ингэснээр есөн давхар барилгын цэвэр бохир усны хоолойг 3-4 өдөрт багтаан үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Мөн дотоодынхон бүх төрлийн барилгын материалыг олон улсын стандартын дагуу хийж чадна.

Page 39: Vip Expert сэтгүүл. №6

39

vip76.mn

Vip Эксперт June 2015

бидНийг дэмжихгүй бол солоНгос, хятадууд зах зээлийг эзлэх Нь туулыН ай

саваас элс, хайргаа олборлохоос өөр аргагүй

1995 оноос хойш манай бетон зуурмагийн салбарт Хятад,

Солонгос зэрэг хөрөнгө оруулагчид ихээр орж ирснээр зуурмагийн чанарын асуудал маш эрсдэлтэй болсон. Мэргэжлийн хяналтын шаардлагыг биелүүлдэггүй байдал явсаар өдийг хүрсэн.

Тухайн үед бид бетон хэрхэн хийх туршлага, өндөр техник технологи байхгүй байсан ч өнөөдөр үндэсний компаниуд бүх технологийг нутагшуулж, боловсон хүчнээ бэлдчихэж. Тэдэнтэй, тэдэнгүй бетоныг чанартай, сайн хийх учраас энэ салбараа өөрсдөө авч явъя гэдэг үүднээс үндэсний компаниуд нэгдэн холбоог байгуулсан.

Бетон үйлдвэрлэгчдийн жараад хувь нь гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд байна. Энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол магадгүй арван жилийн дараа үндэсний компаниуд шахагдаж гадныхнаар дүүрэх байх.

Өнгөрсөн жил бид импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөлд холбоогоороо нэгдэн арваад аж ахуй нэгж санал оруулсан ч импортыг орлох

Үндэсний Бетон үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганбаатар

Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбооны Гүйцэтгэх захирал Б.Батжаргал

МатЕриал ҮЙлДВэрлэгЧиД

гэдэг шалгуурт нь дэмжигдээгүй. Бид ЖДҮ-ийн төсөл зэрэг олон зүйлд хамрагдах гэж явдаг ч улирлын чанартай, өвөл эргэн төлөлт хийж чадахгүй гээд хасчихдаг.

бетон зУУРмагийн үйлдВэРлэлийн чанаР, СтандаРт, ноРмМонголд энэ чиглэлийн зуугаад компани үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд мөн төдий хэмжээний төрлийн л бетон үйлдвэрлэдэг гэсэн үг. Стандарт нормоо мөрдөх ёстой. Мэргэжлийн хяналт аж ахуй нэгжүүдээр явж шалгадаг ч чанар тал руугаа сайн шалгаж, дүн өгч чаддаггүй.

Аюулгүй байдал, байгаль орчин дахь хор хөнөөл, тоног төхөөрөмжийн паспорт, тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шалгадаг. Гэтэл олон улсад бүтээгдэхүүний чанар дээр хяналт хийж, дүгнэж гэрчилгээ, тусгай зөвшөөрөл өгдөг.

Бүтээгдэхүүний чанарт Барилга хөгжлийн үндэсний төв, Барилга архитектур корпораци гэсэн хоёр байгууллага тохирлын баталгаажуулалт өгдөг ч учир дутагдалтай ажилладаг.

Үйлдвэр рүү нь ороод түүхий эд, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс нь дээж авч түүн дээрээ үндэслэн зөвшөөрөл олгодог. Уг нь олон улсад үйлдвэрээр нь зууруулаад, гарч ирсэн бүтээгдэхүүнийг нь үзэж шинжилснийхээ үндсэн дээр зөвшөөрөл олгодог байх жишээтэй.

бид хүссэн хүсээгүй Туул голынхоо л ай сав дахь элс

хайргыг ашиглаж, бүтээн байгуулалтынхаа ажлыг хийнэ. Хэрэв ашиглахгүй гэвэл эсгий гэртээ амьдрахаас аргагүй болж байна. Харин яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг л чухал. 1948 оноос хойших судалгаагаар Улаанбаатар орчмын 180 км радиус дотор олборлолт хийхэд хамгийн ойр бөгөөд боломжтой нь Гишүүний ам буюу Биокомбинат, Шувуун фабрикийн ойр орчим дахь Туул голын сав газар гэдэг нь тогтоогдсон. Эндхийн хайргаар 1, 3, 4, 11, 13-р хорооллууд баригдсан. Одоо ч гэсэн ашигласаар л байна. Нэг хэсэг Төв аймгийн Баянчандманаас олборлоно гэж ярьсан ч хотоос 76 км зайд хэрхэн тээвэрлэх, ямар замыг ашиглах нь тодорхойгүй. Тэгээд ч холоос зөөвөл барилгын өртөг өсч таарна.

Элс, хайрганы карьеруудаас болж Туул голын ус ширгэж байна гэдэг ч энэ тийм биш. Энэ буруу ойлголтоос болж компаниудад төрөөс бодлогын шантааж, дарамт ирдэг. Био комбинат, Шувуун фабрикийн орчимд олборлолт хийж байгаа. Туул голын урсац Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх хэсэгт багасдаг. Энэ нь Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэлх газарт арьс шир, бетон зуурмагийн үйлдвэрүүд, мөн

хүнсний бүх төрлийн үйлдвэрүүд, амины орон сууцнууд байрлаж байгаатай холбоотой. Тэд бүгд гүний худагтай. Туул голын сав газрын захиргаанаас гаргасан судалгаагаар энэ хэсэгт нийт 6000 орчим гүний худаг байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр карьеруудаас болж Туул гол усгүй болж, загаснууд үхэж байгаа мэт ярьдаг нь ташаа ойлголт. Нэмж хэлэхэд элс, хайрга олборлолт хийж байгаа манай компаниуд ганц ч химийн бодис хэрэглэдэггүй.

Элс хайрганыхан тээвэрлэлт хийснээр Био комбинат, Шувуун фабрик, Эмээлтийн зам эвдэрчихлээ, тусгай зам барь гэсэн шаардлага ирж байгаа. Нэг жишээ хэлэхэд 2012 онд “Бэрх Зараа” ХХК –ийн барьсан 22-ийн товчооноос Хүй долоон худаг хүртэлх замыг наадмын гурван хоногт нээгээд хаахад л цөмөрсөн. Энэ цөмрөлтийг хүнд даацын машин явсантай холбож тайлбарладаг. Наадмаар хүнд даацын машин явахыг хориглосон байсан учраас ганц ч машин яваагүй. Тэгэхээр замын чанар стандартыг ярихгүйгээр хүнд даацын машинуудад буруу өгөх нь утгагүй.

Page 40: Vip Expert сэтгүүл. №6

40 Vip Эксперт June 2015

хЭлЭлцүүлЭг

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АУТСОРСИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Утас: 70005638, 99995638, 99115638

Хаяг: УБ хот, БЗД, 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-63, Альфа бюлдинг 304 тоот