yНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой...

12
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д улс төрийн намуу- дын хуралд оролцож байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Дээд шүүхээс хүчингүй болгожээ. НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суух төлөөлөгч Ц.Жамбал- дорж итгэмжлэхээ барив. “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 105 ажилтныг намын харьяаллаар халаагүй гэв. ТАЗ агентлагийн дарга нарыг тодруулж, Засгийн газарт саналаа хүргүүлэв. ЭДИЙН ЗАСАГ Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2.4 хувиар өсчээ. Барилгын салбар есдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Малын зүй бус хорогдол гуравдугаар улиралд 37.4 хувиар буурсан байна. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ энэ онд өсгөх магадлал 70 хувь болж нэмэгдлээ. Урд хөршийн экспорт есдүгээр сард 10 хувиар буурсан байна. НИЙГЭМ 14 мянган иргэн, аж ахуйн нэгж галт зэвсэг эзэмших, хадгалах зөвшөөрөлтэй. Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд талын замыг засаж, авто зогсоол болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй иргэнд цэргийн зарлан өгөхгүй. БНСУ-д “харласан” гадаадын иргэдэд үзүүлэх өршөөлийн аяныг он дуустал сунгажээ. Улаанбаатар хот Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болох зорилт тавилаа. ДЭЛХИЙ Хятадын экспорт нь есдүгээр сард 10% буурсан энэ оны доод үзүүлэлт боллоо. Филиппинд буудуулж нас барсан Өмнөд Солонгосын гурван иргэнийг олжээ. Өмнөд Африкт оюутнууд сургалтын төлбөрийг багасгахыг шаардав. Германы шүүх ЕХ, Канадын худалдааны гэрээг ардчилсан бус гэсэн заргыг няцаав. ОХУ Украйнтай байгуулсан нефтийн хоолойн талаар гэрээг зогсоосон байна. ЦАГ АГААР 2016.10.14, БААСАН ~ №219 (497) АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 4814 0.04% 96.700 0.02% 2286.28 339.91 36.12 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1258.40 0.28% 813.14 0.06% 89.830 0.1% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 00497 Дэлхий дээр аж төрж буй 25-40 сая нүүдэлчин ахуйгаас “Торгоны зам”-ын аялал, жуулчлалд манлайлах боломж, чадавхиараа Монгол Улс бусад орны анхаарлыг илүүтэй татдаг. 5 Б.Ганбаяр / ЗГМ© Хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргана 2015 оны байдлаар Японы 551 аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байна. > 2 Биржийг хувьчлах ээлжит төлөвлөгөө Биржийн хувьчлалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой. > 12 Н.Наранбаатар: Миний эцсийн “зогсоол” жааз байх болно Би хэсэг дуулаад алга болох биш, дал, наян нас хүртлээ тайзан дээрээ амьдарна гэж боддог. > 7 Эрх мэдлээ өргөтгөх Эрдоаны төлөвлөгөө Сансрын анхны иргэдийг бүртгэнэ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” УЛААНБААТАР 2016.10.14 БАГАВТАР ҮҮЛТЭЙ 16° YНЭ: 600₮ ZASAG.CO БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ 3 11 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН САЙД ЯРЬЖ БАЙНА Хямралын гарц ба хуримтлал “Стэнд бай”-д хамрагдах, эсэх нь оны эцэст тодорхой болно “Өчүүхэн зардлаа л тэвччих. Таны хуримтлуулсан жижигхэн дуслууд аварга том хөлөг онгоцыг ч хөвүүлэх болно” хэмээн АНУ-ын үндэслэгч эц- гүүдийн нэг гэгддэг Бенжамин Франклин нэгэнтээ хэлсэн байдаг. Харин монголчууд “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэж сургадаг. Эдийн засгийн хүндрэл хүн бүрийн хэтэвчинд хүрч нөлөөлж буй энэ цаг үе дээрх үгсийг ухаж ойлгон, амьдралдаа хэвшүүлэхийг хүн бүрээс шаардаж байна. -УИХ-ын даргын БНХАУ дахь айлчлал, ОУВС-тай хийж буй хэлэлцээ, өрийн эргэн тө- лөлтийн стратеги зэрэг олон нийтийн анхаарлын төвд буй сэдвээр Сангийн сайд Б.Чой- жилсүрэнтэй ярилцав. Тэрбээр Монгол Улс “Стэнд бай” хөтөл- бөрт хамрагдах, эсэх нь энэ оны эцэст тодорхой болохыг онцоллоо. -Та УИХ-ын даргын БНХАУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд Р.Оюунцэцэг @oyuntsetsegZGM Г.Байгал @baigalZGM Тулгынх ам бүл тавуулаа. Тэрбээр таксины компанид хэдэн жил зүтгэсний буянаар хөл залгуулах өөрийн гэсэн унаатай болжээ. Түүгээрээ өглөө, оройд хүн зөөж, өдөртөө шатахууны зардлаас гадна 20 орчим мянган төгрөгийн орлоготой буудаг. Хааяа нэг хөдөө гадаа явах ажил гарахыг эс тооцвол долоо хоногт аль болох амрахгүй ажиллахыг хичээнэ. Харин эхнэр Хишигт нь Жуулчны гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Урт цагааны нэгэн цайны газарт угаагчаар ажиллаад сард 400 мянган төгрөгийн цалин авчихдаг. Гурван хүүхдийнх нь хоёр нь дунд сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг болохоор одоохондоо зардал багатай гэж болно. Тэдний сарын цэвэр орлого үндсэндээ нэг сая орчим төгрөг. багтаж байгаа. Айлчлалын үеэр урд хөршөөс санхүүжилт татах талаар хэлэлцээ хийх үү? -БНХАУ-тай хэд хэдэн чухал сэдвээр яриа хэлэлцээ хийнэ. Үүнд томоохон төслүүд багтаж байгаа. Одоогоор эцэслэн ший- дээгүй учир тодорхой хариулт өгөх боломж алга. Засгийн газар хямралыг давах төлөвлөгөө боловсруулж, батлаад байгаа. Энэ төлөвлөгөөнд хөрш орнууд- тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санхүүгийн дэмж- лэг авах талаар тусгасан. ХАРААНЫ БЭРХШЭЭЛ нүдний анхан шатны тусламжийн нарийн мэргэжлийн түвшинд эмчлэх боломжтой эмчлэгдэх боломжтой ӨВЧЛӨЛИЙН НЭМХ© Сохролтын шалтгааны 87.8% урьдчилан сэргийлэх боломжтой байв Бүрэн хараагүй Сул хараатай Хараа муудах шалтгааны 39 246 80% 285 сая хүн харааны бэрхшээлтэй САЯ САЯ урьдчилан сэргийлж боломжтой байв бүрэн хараагүй дунд зэргийн хараа сулралтай 50-иас дээш насны 6900 6800 36700 ХҮН нь хүнд ҮҮНЭЭС ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 2013 ОНЫ БАЙДЛААР 26.7 % 20% 41.1% ЗГМ: ИНФОГРАФИК Таны хадгалуулсан мөнгө жилд дунд- жаар 20 хувиар өснө

Upload: others

Post on 21-Sep-2019

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРУИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д улс төрийн намуу-дын хуралд оролцож байна.МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Дээд шүүхээс хүчингүй болгожээ.НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суух төлөөлөгч Ц.Жамбал-дорж итгэмжлэхээ барив.“Тогтвортой амьжиргаа-3” төслийн 105 ажилтныг намын харьяаллаар халаагүй гэв.ТАЗ агент лагийн дарга нарыг тод руулж, Засгийн газарт саналаа хүргүүлэв.

ЭДИЙН ЗАСАГАж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2.4 хувиар өсчээ. Барилгын салбар есдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Малын зүй бус хорогдол гуравдугаар улиралд 37.4 хувиар буурсан байна.АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ энэ онд өсгөх магадлал 70 хувь болж нэмэгдлээ. Урд хөршийн экспорт есдүгээр сард 10 хувиар буурсан байна.

НИЙГЭМ14 мянган иргэн, аж ахуйн нэгж галт зэвсэг эзэмших, хадгалах зөвшөөрөлтэй. Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд талын замыг засаж, авто зогсоол болголоо.Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй иргэнд цэргийн зарлан өгөхгүй.БНСУ-д “харласан” гадаадын иргэдэд үзүүлэх өршөөлийн аяныг он дуустал сунгажээ.Улаанбаатар хот Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болох зорилт тавилаа.

ДЭЛХИЙХятадын экспорт нь есдүгээр сард 10% буурсан энэ оны доод үзүүлэлт боллоо. Филиппинд буудуулж нас барсан Өмнөд Солонгосын гурван иргэнийг олжээ. Өмнөд Африкт оюутнууд сургалтын төлбөрийг багасгахыг шаард ав. Германы шүүх ЕХ, Канадын худалдааны гэрээг ардчилсан бус гэсэн заргыг няцаав. ОХУ Украйнтай байгуулсан нефтийн хоолойн талаар гэрээг зогсоосон байна.

ЦАГ АГААР

2016.10.14, БААСАН ~ №219 (497)

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

48140.04% 96.700

0.02%2286.28 339.91 36.12

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1258.400.28%

813.140.06% 89.830

0.1%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

0 0 4 9 7

Дэлхий дээр аж төрж буй 25-40 сая нүүдэлчин ахуйгаас “Торгоны зам”-ын аялал, жуулчлалд манлайлах боломж, чадавхиараа Монгол Улс бусад орны анхаарлыг илүүтэй татдаг. 5

Б.Ганбаяр / ЗГМ©

Хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргана2015 оны байдлаар Японы 551 аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байна. > 2

Биржийг хувьчлах ээлжит төлөвлөгөөБиржийн хувьч лалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой. > 12

Н.Наранбаатар: Миний эцсийн “зогсоол” жааз байх болноБи хэсэг дуулаад алга болох биш, дал, наян нас хүртлээ тайзан дээрээ амьдарна гэж боддог. > 7

Эрх мэдлээ өргөтгөх Эрдоаны төлөвлөгөө

Сансрын анхны иргэдийг бүртгэнэ

Нүүдэлчний брэндээ “өмчиллөө”

УЛААНБААТАР2016.10.14

БАГАВТАР ҮҮЛТЭЙ

16° 1°

YНЭ: 600₮

ZASAG.COБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

3

11

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

САЙД ЯРЬЖ БАЙНА

Хямралын гарц ба хуримтлал

“Стэнд бай”-д хамрагдах, эсэх нь оны эцэст тодорхой болно

“Өчүүхэн зардлаа л тэвччих. Таны хуримтлуулсан жижигхэн дуслууд аварга том хөлөг онгоцыг ч хөвүүлэх болно” хэмээн АНУ-ын үндэслэгч эц-гүүдийн нэг гэгддэг Бенжамин Франклин нэгэнтээ хэлсэн байдаг. Харин монголчууд “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэж сургадаг. Эдийн засгийн хүндрэл хүн бүрийн хэтэвчинд хүрч нөлөөлж буй энэ цаг үе дээрх үгсийг ухаж ойлгон, амьдралдаа хэвшүүлэхийг хүн бүрээс шаардаж байна.

-УИХ-ын даргын БНХАУ дахь айлчлал, ОУВС-тай хийж буй хэлэлцээ, өрийн эргэн тө-лөлтийн стратеги зэрэг олон нийтийн анхаарлын төвд буй сэдвээр Сангийн сайд Б.Чой-жилсүрэнтэй ярилцав. Тэрбээр Монгол Улс “Стэнд бай” хөтөл-бөрт хамрагдах, эсэх нь энэ оны эцэст тодорхой болохыг онцоллоо.

-Та УИХ-ын даргын БНХАУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд

Р.Оюунцэцэг@oyuntsetsegZGM

Г.Байгал@baigalZGM

Тулгынх ам бүл тавуулаа. Тэрбээр таксины компанид хэдэн жил зүтгэсний буянаар хөл залгуулах өөрийн гэсэн унаатай болжээ. Түүгээрээ өглөө, оройд хүн зөөж, өдөртөө шатахууны зардлаас гадна 20 орчим мянган төгрөгийн орлоготой буудаг. Хааяа нэг хөдөө гадаа явах ажил гарахыг эс тооцвол долоо хоногт аль болох амрахгүй ажиллахыг хичээнэ. Харин эхнэр Хишигт нь Жуулчны гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Урт цагааны нэгэн цайны газарт угаагчаар ажиллаад сард 400 мянган төгрөгийн цалин авчихдаг. Гурван хүүхдийнх нь хоёр нь дунд сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг болохоор одоохондоо зардал багатай гэж болно. Тэдний сарын цэвэр орлого үндсэндээ нэг сая орчим төгрөг.

багтаж байгаа. Айлчлалын үеэр урд хөршөөс санхүүжилт татах талаар хэлэлцээ хийх үү?

-БНХАУ-тай хэд хэдэн чухал сэдвээр яриа хэлэлцээ хийнэ. Үүнд томоохон төслүүд багтаж байгаа. Одоогоор эцэслэн ший-дээгүй учир тодорхой хариулт өгөх боломж алга. Засгийн газар хямралыг давах төлөвлөгөө боловсруулж, бат лаад байгаа. Энэ төлөв лөгөөнд хөрш орнууд-тай хамтын ажил лагаагаа өр гө жүүлж, санхүүгийн дэмж -лэг авах талаар тусгасан.

ХАРААНЫ БЭРХШЭЭЛ

нүдний анхан шатны тусламжийн

нарийн мэргэжлийн түвшинд эмчлэх боломжтой

эмчлэгдэх боломжтой

ӨВЧЛӨЛИЙН

НЭМХ©

Сохролтын шалтгааны 87.8% урьдчилан сэргийлэх

боломжтой байв

Бүрэн хараагүй Сул хараатайХараа муудах шалтгааны39 24680%

285 сая хүн харааны бэрхшээлтэй

САЯ САЯ

урьдчилан сэргийлж боломжтой байв

бүрэн хараагүй дунд зэргийн хараа сулралтай

50-иас дээш насны

6900 6800

36700ХҮН

нь хүнд

ҮҮНЭЭС

ДЭЛХИЙ ДЭЭР

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 2013 ОНЫ БАЙДЛААР

26.7%

20%41.1%

ЗГМ: ИНФОГРАФИК

Таны хадгалуулсан мөнгө жилд дунд­жаар 20 хувиар өснө

Page 2: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Сөрөг хүчин болох Ард-чил сан намаас зохион байгуулалттайгаар орон нутгийн сонгуулийг улстөржүүлж байна гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Тэрбээр “Ардчилсан нам орон нутгийн сонгуульд хэт улстөржсөн байдлаар оролцож байна. Бид УИХ-ын ээлжит сонгуулиар олонх болсон эрхийнхээ дагуу Засгийн газраа бүрдүүлсэн. Эрх баригч намаас эдийн засгийн хямралтай холбогдуулан оюутны 70 мянган төгрөгийг хасах, найман төрлийн татвар нэмэх зэрэг асуудлыг 2016 оны төсвийн тодотголд оруулж ирсэн. Гэвч уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн өргөт-гөсөн хуралдаанаар хэлэлцэж, буцаасан. Үүнийг ард түмэн мэдэж байгаа.

МАН олонх болж, засгийн эрхийг авсан цагаас олон бусармаг зүй лийг засаж, залруулах ажил хийж эхэлсэн. Тухайлбал, гадаад, дотоодын зээл тусламж, бондуудын хөрөнгийг зориулал тын бусаар зарцуулсан хууль бус үйлдэл илрээд байна. Үүнийг залруулахын төлөө Зас гийн газар ажиллаж байгаа. Жишээ нь, “Чингис” бондын зарцуулалтаар хийсэн шалгал тын үр дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчил

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.14, БААСАН ~ №219 (497)

Японы хөрөнгө оруулагчдын ан­хаар лыг Мон голын зах зээл татсаар иржээ

Б.ГанааЗГМ

Б.ТогтохЗГМ

Сонгуулийг зохион байгуулалттайгаар улстөржүүлж байна гэв

НАМУУД

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

» УУЛЗАЛТУИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг сайжруулахтай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа дуулгалаа.

» ЗАСГИЙН ГАЗАР Шадар сайд У.Хүрэлсүх Дундговь аймагт ажиллаж байна. Тэрбээр иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулав. Мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд иргэдийн саналыг авч байгаа аж.

» ТАЗЗасгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс арав орчим агентлагийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг хийжээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгүүлжээ.

» МЭДЭЭЛЭЛДэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд сум дэмжих багт ажиллаж байсан 105 ажилтныг тодорхой үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас нь халсан гэх мэдээллийг Сангийн яамнаас няцаав. Дээрх ажилтнуудтай хийсэн зургаан сарын хугацаа дуусгавар болсон тул ажлаас нь чөлөөлсөн байна.

» ШИЙДВЭРМАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан хэмээж, Сонгуулийн ерөнхий хороо, ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийг буруутган шүүхэд хандаад байсан. Тэгвэл түүний нэхэмжлэлийг Улсын дээд шүүхэд хянан хэлэлцээд хүчингүй болгожээ.

» ТОО

469Тэрбум төгрөг. 2017 оны төсвийн төсөлд нийгмийн халамжийн сангийн зардлыг 469 тэрбум төгрөгөөр тусгасан байна. Энэ нь 2016 оны төсвийн тодотголоос 172 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

ЗГМ ТОВЧХОНАЙЛЧЛАЛ

Хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэ-батын Япон улсад хийж буй албан ёсны айлчлал лхагва гарагт хоёр дахь өдрөө үргэл-жиллээ. Энэ өдөр Ерөнхий сайд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхжээ. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэсэн байна. Мөн “Манай хоёр улс ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгаагийн илэрхийлэл” хэмээн тодотгожээ.

Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ гэдгийг ноён Т.Оошима онцолсон байна. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харилцан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим. Ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсныг тэрбээр онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжлаад, Монгол Улсад айлчлахыг

урив. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болно. Энэ хугацаанд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм байна.

Ноён Т.Оошиматай уулзахдаа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажил-лагааг улс төрийн харилцааны адил өндөр түвшинд хүргэх нь Монгол Улсын Засгийн газрын зорилго байх болно гэж Ерөнхий сайд онцолжээ.

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээ-рийг амжилттай хэрэгжүүлж, худал дааны эргэлтийн хэм-жээг дорвитой нэмэгдүүлэх шаард лага байгааг Ерөнхий сайд чухалчиллаа. Тэрчлэн юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг байгуу лах асууд-лыг шийдэхийг хүсчээ.

Мөн тэрбээр айлчлалын хүрээнд тус улсын Либерал ардчилсан намын дарга ноён Тошихиро Никайтай уулзжээ. Тус уулзалтаар хоёр тал бодит хөрөнгө оруулалтын талаар ярилцсан байна. Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монголын зах зээл байнга татсаар ирснийг онцлов. Мөн одоогийн Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа илэр-хийлжээ. Японы талынхан за л у у ч у удын хөгж лийг дэм жи хэд ихээхэн анхаарал хан дуулж буйгаа илэрхийлээд сурагчдын уулзалтад Монголын

хүүхдүүдийг орол цуулах боломж бий гэдгийг Ерөнхий сайдад дуулгажээ.

Япон улс нь аливаа хуулийг төлөөлөгчдийн болон зөв лө-хүүдийн танхимаар хэлэлцүүлж баталдаг аж. Байн гын ажил-лагаатай Төлөө лөгч дийн тан хим нь хууль батлах санал гаргадаг юм байна. Энэ өдөр Ерөнхий сайдын уулзаж, санал солилцсон бас нэгэн эрхэм бол Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэтэй байв.

Ноён Ч.Датэ “Улс төрийн тогтвортой байдал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг Монголд бий болгож, улмаар хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахад ихээхэн дэмжлэг болно” гэжээ.Манай хоёр орны стратегийн түнш-лэлийг өргөжүүлэхэд бизне сийн харилцаа, ард иргэ дийн хоорон-дын нөхөрлөл маш чухал тулгуур гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр тэмдэглэсэн байна.

Айлчлалын үеэр болсон хамгийн чухал арга хэмжээ нь

ЗГМ©

Б.Ганбаяр / ЗГМ©

-МАН 2016 оны УИХ-ын сонгуульд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, малчдыг нийгмийн даатгалд хамруулж, ирээдүйн баталгааг нь дээшлүүлэх зорилгоор олон зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл боловсруулаад, УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

ЭШЛЭЛ

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа ч хэт олонхтой ажиллах тактикаа боловсруулж, бүлгийн дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулсан. Үүний дүнд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байсан олон хууль бус үйлдлийг зогсоож, мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Харин эдийн засгийн хямралтай байдлаас гарах аливаа алхмыг дэмжиж хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Япон, Монголын бизнес форум байлаа. Тус форумд оролцохдоо Ерөнхий сайд "Монгол Улс Япон улсыг гуравдагч хөрш, стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч гэж тооцдог. 1990 оноос 2016 он хүртэл Япон улсаас Монголд нийт 262 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2015 оны байдлаар Японы 551 аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн" гэдгийг онцлов.

Японы тал уул уурхай, боловс-руулах бүтээгдэхүүний сал барт хөрөнгө оруулах боломж бийг онцолжээ. Түүнч лэн Ерөнхий сайдыг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчид чацаргана, зөгийн бал, эсгий урлал экспортлох сонир холтой байгаагаа тус форумын үеэр Японы бизнес-мэнүүдэд дуулгасан байна. Хоёр улсын эдийн засгийн фору мын үеэр “Энержи ресурс” компани Японы “Sumitomo” корпорацитай, “Цагаан чу луут” консерциум “Suzuki Shoukai” компанитай хамтын ажилла-гааны гэрээ үзэглэжээ.

илэрлээ. Энэ нь Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаа, ажил хариуцаж байсан хүмүүсийн хууль бус үйлдэлтэй холбоотой нь харагдсан. Иймээс МАН хуу лийн байгууллагад хандаж байгаа” гэдгийг онцлов. Ардчил сан намын зүгээс “МАН амлалтаас буцаж, мөрийн хөтөлбө рөө сөө ухарлаа” гэсэн мэдээлэл цацаж байна. Гэтэл МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын

үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүрэн тусгасан. Үүний хэрэгжилтийн үр дүнг 2020 оны сонгуулийн өмнө танилцуулна. Ардчилсан намынхан дараагийн дөрвөн жилд МАН-аас хэрэгжүүлж буй бүх ажлыг анхан шатны нэгжид гацаах зорилготой сурталчилгаа явуулж байгаад харамсаж байна гэдгийг тодотгосон.

Мөн энэ үеэр эрх баригч намаас эдийн засгийн хямралыг ОУВС-

гаас хэрэгжүүлдэг “Standby” хөтөлбөрт хамрагдах, “Чингис” болон “Самурай” бондын эргэн төлөлтийн хугацааг сунгах, бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авах гэсэн гурван үндсэн аргачлалын хүрээнд гэтлэхээр ярилцаж байгаагаа дуулгав. Эдгээр гурван асуудлаар Засгийн газрын гишүүд болон Монгол-банкны удирдлагууд хилийн чанадад хэлэлцээ хийж, судалгаа явуулж байгаа гэлээ.

Давхар татварын хэлэлцээр байгуулах асуудлыг

шийдэхийг хүсэв

Ноён Т.Оошима Монголын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэжээ.

Page 3: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Хямралын гарц ба хуримтлал

3

Нийтлэлчийн булан

2016.10.14, БААСАН ~ №219 (497) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Өдөр бүр Танд

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, И-мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Засгийн Газрын Мэдээ сонинынэмэлт захиалга явагдаж Байна.

Захиалгын үнэ: 21,000^Улиралд

44 дугаар

Хэр их олсноороо бус, хэн сайн хуримтлуулс­наараа амьдардаг

Б.Ганбаяр / ЗГМ©

1Тулга бага хүүгээ сургуульд

орохоос нь өмнө байшин барих мөнгө босгох зорилготой. Угаас хөрөнгө мөнгө өвлөөгүй, өөрсдийн хүчээр амьдралаа залгуулж буй болохоор ганц сонголт нь хуримтлал. Үүнээс өөр аргагүй гэдгийг ухамсарласан тэд сард олсон орлогынхоо таван хувийг нь цааш хийхийг эрмэлздэг. Тиймээс эхнэр нь цалингаасаа 20, нөхөр нь орлогоосоо 30 мянган төгрөгийг хадгаламжинд хийж хэвшжээ. Харин үлдсэн орлогоороо хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдралаа зохицуулчихна. Жилийн 15.2 хувийн хүүтэй хадгаламж нээлгээд жил хагасын хугацаанд 1,007,607.67 төгрөг хуримтлуулж амжсан байна. Гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдоход аргаа барвал хүн царай алдахгүйгээр аргалах боломжтой хэмээн Тулга сэтгэл өег явдаг аж.

Харин Тамир, Жаргал хоёр харьцангуй өндөр орлоготой гэр бүл. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаар Монгол Улсын нэг ажиллах хүчинд ногдож буй цалин 2016 оны наймдугаар сарын байдлаар 888 мянган төгрөгөөр хэмжигдэж байгаа бол эднийх үүнээс гурав дахин өндөр орлоготой. Тамир хувийн барилгын ком панид борлуулалтын менежерээр ажилладаг. Үндсэн цалингаас гадна борлуулалтын хэмжээгээрээ урамшуулал авдаг тул сарын цалин нь хоёр саяас буудаггүй. Эхнэр Жаргал нь төрийн албан хаагч. Элдэв шимтгэл, суутгалаа төлөөд 800 орчим мянган төгрөг гар дээрээ авдаг.

Цалингаа хэн хэн нь хоёр хувааж авдаг болохоор цалин буусан дөрвөн өдөр гэр бүлээрээ

гадуур хооллоно. Орон сууцны зээлд төлдөг 480 мянган төгрөгийг эс тооцвол бусад мөнгө нь хоол хүнс, унаанаас гадна хувцас, амралт зугаалга, найз нөхдийн уулзалт гэх мэт зүйлст урсаад өнгөрнө. Цалингаас цалингийн хооронд гал алддаггүй тул ерөнхийдөө мөнгөнд санаа зовоод байдаггүй. Тийм ч учраас цалингийн хуримтлалд төдийлэн анхаар-даггүй улс. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийн байдал эрс муудаж, ялангуяа барилгын салбарын борлуулалт бараг зогссон нь Тамирыг ажилгүй болгоход хүргэжээ. Сардаа гурван сая орчим төгрөгийн орлоготой байсан хосууд нэг л өдөр нэг сая ч хүрэхгүй төгрөгөөр бүтэн 30 хоног амьдрах хэрэгтэй болов.

МӨНГӨНИЙ СОЁЛЫН БУРУУ ЗУРШИЛ

Яг Тамирынх шиг айл Монгол Улсад зонхилдог учраас өдгөө нүүрлээд буй эдийн засгийн хямралд олон айл барьц алдаж байгаа хэрэг. Дараах тоо баримтыг уншаад та ч бас энэ дүгнэлттэй санал нийлэх байх.

Монгол Улсын хэмжээнд 820 мянган өрх байгаагийн 760

мянга буюу 90 хувь нь ямар ч хадгаламжгүй гэсэн тоо бий. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдоход энэ гэр бүлүүд бүгд Тамирынх шиг эрсдэлд орж, ангал руу шууд л унаж байна. Тухайлбал, 2008 онд АНУ-д болсон эдийн засгийн хямралын үед америкчуудын 75 хувийнх нь хуримтлал хагас жилээ даах хэмжээнд хүрээгүй байснаас хямрал илүү хүнд туссан гэдэг. Гэхдээ энд зургаан сар хүрэхгүй хугацааг даах хадгаламж хэмээснийг дахин тодотгоё. Мөнгөнийх нь хэмжээ их үү, бага уу гэдэг нь чухал болохоос биш хадгаламжгүй хүн гэж нэг ч байдаггүйг илтгэх санаа. Хуримтлал бол зайлшгүй байх ёстой амьдралын нэг зуршил болсон нь энэ.

Гэтэл манай улсад 10 өрх тутмын ес нь нэг ч төгрөгийн хуримтлалгүй гээд бодоод үз дээ. Улс даяараа ямар эрсдэлтэй амьдарч байгааг батлах баримт энэ. Ийм болохоор л эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд хүндээр тусаж, өрхүүдийн нийт хэрэглээ сүүлийн гурван сар дараалан 2-3 хувиар уруудсан хэрэг.

Хамгийн ойрын жишээ татъя. БНХАУ-ын иргэд сарын

орлогынхоо 30 хувийг хуулиар хүлээсэн үүрэг мэт ухамсарлан, хадгаламжинд шууд хийдэг. Хамгийн наад зах нь нэг юаниар хүн зөөдөг дугуйтай хятад эрийн хадгаламжид гэхэд дор хаяж 30 сая юань байдаг хэмээн Эрээний “найз” нар цухалзуулдаг. Хятадууд хэзээ ч тансагладаггүй. Монголчууд 400 мянган төгрөгийн цалинтай байхдаа автобусаар ажилдаа явж, “Атар” талх идэж, “Esse” татаж, цайны газарт хааяа нэг хооллодог бол 1.5 сая төгрөгийн орлоготой болоод ирэхээрээ такси хөлөглөж, багетт идэж, “Parliament” зуугаад тансаг ресторануудыг гүйцээдэг. Харин урд хөршийн ард түмэн 1000 юань ч бай, 100 сая юанийн орлоготой ч бай ялгаагүй иддэгээ идэж, хэрэглэдгээ л хэрэглэнэ. Ахиу болсон орлогын тэр зөрүүгээ аль болох дансандаа л хийнэ. Харин ямар ч хятад хүн өөрт таалагдсан бараагаа хэдэн юанийнх ч бай хамаагүй, гар таталгүй шууд авдаг зантай. Энэ бол тэд чамлахааргүй хуримтлалтай байдгийн давуу тал. Тийм ч учраас тус улс хадгаламжийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг.

ОЛСНООРОО БИШ, ХАДГАЛСНААРАА

Өнөөдрийн байдлаар яг хэчнээн хүн хэдэн төгрөгийн хадгаламжтай талаар сүүлийн шинэ тоо алга. 2015 оны наймдугаар сарын байдлаар манай улсын хадгаламжийн хэмжээ 8.1 их наяд төгрөг байв. Харин банкуудын харилцах, хадгаламж 2016 оны есдүгээр сарын эцэст 2.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 139.7 тэрбум буюу 5.7 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 657.3 тэрбум төг буюу 40 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээл-лээс харж болно.

Та орлогоосоо сар бүр таван хувийг нь жилийн 15-18 хувийн хүүтэй хадгаламжинд хийгээд үзээрэй. Таны өөртөө зориулсан тэр хөрөнгө оруулалт жилдээ 20 орчим хувиар өссөн байх болно. Хэрэв Монгол Улсын 820 мянган өрх бүгд хадгаламжтай болчихвол улсын элсийн засаг болоод өрхийн төсөвт маш том

хувь нэмэр болох юм. Зөвхөн сард 50 мянган төгрөг хийгээд байхад тэр айл 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй болсон байна. Цалингаа сард хоёр удаа хувааж авдаг бол буух болгонд нь 25 мянган төгрөг л цааш нь хадгална гэсэн үг. Энэ бол мэдэгдэхгүйгээр гарын салаагаар урсаад алга болдог, аятайхан зоогийн газарт ганц таваг хоол авах л мөнгө.

Харин удаан хугацаанд хуримтлуулж чадвал таны ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болох их хэмжээний мөнгө юм. Айл болгон яг ийм хэжээний мөнгөн хадгаламж хөтлөөд явуулбал 10 жилийн дараа Монгол Улс 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болсон байх нь. Заавал 50 мянга гэлтгүй, өөрийнхөө боломжид тааруулаад 10, 20 мянган төгрөг хадгалсан ч багадахгүй. Цагаа тулахаар 10000 байтугай 1000 төгрөг ч олдохгүй үе тохиолддог шүү дээ. Энэ бүх эрсдэлийг давж, эдийн засгийн хямралын энхэл доголд бүдэрч, бусдаас царай алдахгүйн тулд хуримтлалтай болох шийдвэр л таныг аварна.

Сарын сая сая төгрөгийн орлого олох нь чухал биш. Харин сарын 500 мянган төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй 5000 төгрөг ч болов хуримтлуулж сурах нь үнэ цэнэтэй. Хүн олсныхоо хэрээр биш, хуримтлуулсныхаа хэм-жээгээр амьдардгийн учир энэ ажээ.

Монгол Улсын арван өрх тутмын

ес нь ямар ч хуримтлалгүй

» 2015 оны наймдугаар сарын байдлаар манай улсын хадгаламжийн хэмжээ 8.1 их наяд төгрөг байв.

» Зөвхөн сард 50 мянган төгрөг хийгээд байхад тэр айл 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй болсон байна.

» Банкуудын харилцах, хадгаламж 2016 оны есдүгээр сарын эцэст 2.3 их наяд төгрөг болжээ.

Банкуудын харилцах, хадгаламж 2016 оны есдүгээр сарын эцэст 2.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 139.7 тэрбум буюу 5.7 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 657.3 тэрбум төг буюу 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Page 4: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.14, БААСАН ~ №219 (497)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526Орлогч эрхлэгч

Лхагважавын СУГАРМААУтас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Энхжаргал

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 9 7

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Нефтийн баялаг дагасан эдийн засгийн өсөлт арабчуудын амьдралын хэв маягийг өөрчилсөн

Г.ГомбоПроф. (PhD)

Саудын Арабт 14 мянган бүсгүй эрх баригчиддаа өргөx бичиг илгээсэн дуулиан намжаагүй байна. Эр нөхөр, эсвэл эцэг, ахаасаа зөвшөөрөл авахгүйгээр эмэгтэйчүүд эрх чөлөөтэй ажиллаж амьдаръя гэсэн утга бүхий өргөх бичгийг Хүний эрхийн олон улсын байгуул лагууд шүүрэн авах нь тэр. Лалын хэм хэмжээг өөрчилье, зөөлрүүлье гэсэн шаардлагыг нь нэн олзуурхав.

Лалын хэм хэмжээ гэдэгт нь: эр нөхөр ба эцгийн зөвшөө рөлгүй гэр бүл болох, салахыг хатуу цээрлэнэ. Бас тийм зөвшөөрөлгүй боловсрол эзэмших, ажилд орох, хилийн чанад руу явах, тэр ч бүү хэл жолоо барих, эмнэлэгт очих, хагалгаанд орох, шинжилгээ хийлгэх, банкинд данс нээлгэх, орон байр түрээслэх бүгд хориотой.

Арабын хаврын дуулианаар энэ орон доргисон. Шиит шашинтнууд нь Тегераны “5 дугаар цуваа” (буюу дотроос нь хагалан бутаргах урвагчид) болчиход бараг бэлэн байна. Йеменд дэгдсэн иргэний дайн дажин энэ улсыг хөлдөө чирсэн ба Сауд нь хааш хаашаа цэрэг, мөнгө илгээж юм юм л үзлээ. Ингэхэд энэ ямар гээч улс вэ?

Саудын Арабын Вант Улс – монголчуудад төдийлэн танил

Саудын Араб өнгөт хувьсгалын босгон дээр ирлээ

биш. Очсон монгол хүний тоо хязгаартай, гэвч дэлхийн хэвлэлээр их дурдагддаг. Энэ улс арабын орнууд дотроо газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадлаараа нэгдүгээрт, хүн ам, зэвсэгт хүчнээрээ Египетийн дараа хоёрдугаарт ордог. Орчин үеийн Саудын Арабын Вант Улсыг анх 1932 онд Абдулазиз бин Аль Сауд гэх Ван үндэслэн байгуулж тэр цагаас хойш түүний хөвгүүд угсаа залгамжлан захирч байна. Тэрээр 45 хүүтэй эцэг тул хөвгүүд нь ахаас дүүд гэдэг зарчмаар захирсаар өнөө хүрчээ. Тэнд Хаан нь хосгүй, онцгой дээд эрх мэдэлтэй. Тэрээр Ерөнхий сайдын албыг давхар хашина. Засгийн газрын сайдууд болон хууль тогтоох дээд байгууллага–Зөвлөлдөх зөвлөл буюу Мажлис Ашурагийн нийт гишүүдийг шууд томилно. Мекка, Медина гэх ариун дагшин хоёр газрын эзэн гэдгээрээ орчин цагийн зөнч л гэсэн үг.

Газрын тосны маш их хэмжээ-ний нөөц байгаа нь 1930-аад онд тогтоогдсоноос энэ улс дэлхийн эдийн засагт нэгэн шинэ түүхийг эхлүүлжээ. Тэр нь Саудын Араб, улмаар Ойрх Дорнодын орнуудын улс төр, эдийн засагт эрс шинэчлэл авчирсан байна. Хэдийгээр Саудын Арабын дээд эрхийг одоогийн байдлаар нийт долоон хаан ээлжлэн бариад байгаа боловч улсын гадаад болон дотоод бодлогод төдийлэн өөрчлөлт ороогүй. Тус улс анхнаасаа лалын шашинт орнуудын хамтын үзэл санаа, Палестины тусгаар тогтнолыг тууштай дэмжиж ирсэн ба харин ойрмогхоноос тэр үзэл нь ганхаж эхэлжээ.

Нефтийн асар их баялаг даган бий болсон эдийн засгийн өсөлт, залуучуудын амьдралын хэв маяг нь Саудын Арабт олон жилийн турш мөрдөж ирсэн лалын хэт консерватив үзэл санааг цаашид дагах эсэх дээр улс төр, нийгмийн дунд маргаан дэгдээгээд буй.

Саудын Арабын хаан Фай-сал бин Абдулазиз Аль Сауд: Манай улсын иргэд тэмээн дээрээс шууд кадиллакт суусан бол хэзээ нэгэн цагт бидний хойч үеийнхэн кадиллакаас буцаад шууд тэмээн дээрээ мордох вий хэмээн болгоомжлон хэлсэн нь өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Тэрхүү сануулгыг Саудын Арабын үе үеийн хаад анхаарч ирсэн ба өмнөх Хаан Абдалла бин Абдулазиз энэ асуудлыг онцгой анхаарч ирээдүй хойч үе болсон 70 000 гаруй залуусыг АНУ, Британи, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад Засгийн газрын бүрэн тэтгэлгээр суралцуулжээ. Саудын Арабын дотоодод ч хэд хэдэн их сургууль байгуулж, нийгмийн өөрчлөлтүүдийг ч ааж-маар эхлүүлээд байв. Тухайлбал тэрээр Саудын Арабын нийгэмд хамгийн тулгамдаад байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаа-лах чиглэлээр санаачилга гарган эмэгтэйчүүд сонгуульд оролцох боломжийг нээж өгснөөс гадна Засгийн газарт эмэгтэй сайдыг хүртэл томилсон байв. Гэвч шинэчлэлийнхээ үр дүнг Абдал-ла хаан амьддаа үзэж чадаагүй.

Абдалла хааны эл шинэч-лэлийг улс төрийн хүрээнд эрс эсэргүүцсэн. Ах дүүсээс нь ч олон хүн дэмжээгүй. Ибн Саудын удмаас насны дарааллаар хаан ширээнд заларч байгаа нөхцөлд шинэчлэлийг зоригтой хийж чадах залуу хүн Засгийн эрхэнд гарч ирэх боломж ч байхгүй. Абдалла хааныг төр барьж байх хугацаанд хоёр ч угсаа залгамжлах ханхүү–дүү нар нь ээлжээ хүлээж тэсэлгүй нас барсан. Одоогийн Хаан Салман нь хаан ширээнд суусныхаа дараахан яг ийм шалтгаанаар угсаа залгамжлах ханхүү дүү Мукрин гэгчийг огцруулж оронд нь нэр хүндтэй, хүчирхэг нэгэн болох Дотоод хэргийн сайд 56 настай Мухаммед бин Найфыг, дэд угсаа залгамжлах ханхүүгээр

өөрийн хүү, Батлан хамгаалахын сайд 30 настай Мухаммед бин Салманыг тус тус томилсон нь Саудын Арабын ирээдүйн удирдагчид залуу хүмүүс байх болов уу гэх хүлээлт үүсгэв. Гэхдээ энэ нь хааны гэр бүлийн дотор эрх мэдлийн төлөөх өрсөл-дөөн хүчтэй явагдаж байгааг харуулсан хэрэг байж бас болно.

Саудын Арабын нийгэмд төрдөө үл итгэсэн, бодлого шийдвэрийг нь дэмждэггүй маш олон хүн далд бугшин байна. Нийгмийн дундаж давхарга болсон тэднийг цалингийн нэмэгдэл, хааны хишиг, нефть экспортын орлого нэрийн дор тараасан санхүүгийн дэмжлэг (нэг ёсондоо авлига) өнөөг хүртэл чимээгүй байлгаж чадсан боловч харин одоо тэгж чадахгүй нь дээрхи 14 мянган бүсгүйн хилэнт захидлаас харагдлаа.

Дэлхийн эдийн засгийг дагалд ан Саудын Арабын эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед тэр олон төрлийн тэтгэвэр, хөнгөлөлт, хахуулийн мөнгийг Засгийн газраас цаашид үргэлж лүүлэн олгоно гэдэг нь эргэлзээтэй боллоо. Нефтийн үнэ унасан буюу доогуур түвшинд

байна. Саудын Арабт facebook,

twitter зэрэг олон нийтийн сүлжээ нэвтрэн орсонд хатуу хяналт тавьж, улс төр-нийг-мийн шинжтэй аливаа сөрөг үзэл, хэвлэн нийтлэлийг хориг-ложээ. Эзэн хааны гэр бүлийг шүүм жилсэн, гүтгэсэн худал мэдээлэл тараасан хэргээр хоёр ч улстөрчийг олон түмэнд сур-гамж болгох үүднээс эрүү үүсгэн шоронд хорьсон ба шиит шашны хэсэг зүтгэлтнийг цаазаар аваа-чив.

Эдүгээ тус улсын дотоодод иргэд хоорондоо үл итгэх, бие биеэ буруутгах, өөнтөглөх явдал улам газар авлаа. Суннит, шиит шашны урсгалуудын тэмцэл Сири, Ирак, Йеменд цус урсгасан шашны дайн болсон нь Саудын Арабт сөргөөр туслаа. Сауд дахь сөргөлдөгч талуудын аль аль нь буруутныг улс төрийн хүрээнээс хайж дотоодын аюул гүй байдлыг хангалттай сахиулж чадахгүй байгаа гэж үзсэн Угсаа залгамжлах ханхүү, Дотоод хэргийн сайд Шейх Мухаммад бин Наифын зургийг шатааж доромжилсон нь байдал хяналтаас гарахын өмнөх дүр

зураг юм. Хамгийн ноцтой нь газрын

тосоор хамгийн их баялаг нутаг буюу Саудын Арабын зүүн хэсэгт амьдардаг шиит арабчууд төрийн бодлогын эсрэг үзэл бодлоо хүчтэй илэрхийлж, зарим тохиолдолд салж тусгаар тогтнох саналаа ч айж ичилгүй ярьдаг дэвшүүлдэг боллоо.

Саудын Арабын дотоодод нөхцөл байдал ингэж хүндэрсэн яг энэ үед дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ нэмэгдэх шинж алга. 2015 оны зун Саудын Араб 15 тэрбум ам.доллартой тэнцэх Засгийн газрын өрийн бичиг дотоод зах зээлдээ гаргасан. Энэ нь тус улс 2007 оноос хойш анх удаа ийм их хэмжээний зээл авсан тохиолдол байв. Асуудал үүгээр зогссонгүй. Сангийн сайд Ибрахим Аль Ассафынх нь мэдэгдсэнээр үр ашиггүй төсвийн зарлагыг хэмнэх зорилгоор Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөл-бөрүүдийг зогсоох, дахин өрийн бичиг хэвлэх санаачилгыг ярьжээ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 ам.долларт хэл-бэлзэж байгаа нөхцөлд тус улс

төсвөө газрын тосны үнийг 100 ам.доллароор тооцож баталсан нь улсын төсөв ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний алдаг дал хүлээсэн гэсэн үг юм. Олборлол-тоо тооцоогүйгээр нэмэгдүүлэх, төрийн мэдлийн баялгийн сангийн хөрөнгөөр төслийн алдагдлаа нөхөх зэрэг аргацаасан үйлдлүүд Засгийн газраас жил тойрон авч хэрэгжүүллээ.

Дэлхийн газрын тосны хам-гийн том экспортлогч Саудын Араб маань тэр имижээ аажмаар алдаж эхэллээ. Энэ нь яван явсаар 2030 он гэхэд нефть, эрчим хүч импортлогч орон болно гэсэн хар прогнозыг эдийн засагчид сануулах боллоо. Саудын Арабт газрын тосны томхон ордууд нээгдсэн цагаас л тус улс хувийн хэвшилд тулгуурласан, олон хэвшилт эдийн засгийг бий болгохыг зорьж төрөл бүрээр хөрөнгө оруулсан боловч хямд эрчим хүч, Засгийн газрын дэмжлэг хоёрт тулгуурласан тодорхой хэдхэн үйлдвэрлэлийн салбар хөгжиж иржээ. Өрсөлдөх чадвар сайтай томхон аж үйлдвэр бараг хөгжсөнгүй. Саудын Арабын ДНБ-ий талаас илүү хувийг газрын тосны экспортын ор лого бүрдүүлсэн хэвээрээ байна.

Олон улсын тавцанд Саудын Арабын нэр нөлөө тун таагүй байна. Бүс нутагт давамгайлахын төлөөх Саудын Араб, Ираны өрсөл дөөнд Иран давамгайлах тал руугаа эргэлээ. Тэр нь Ирак, Сири, Йемен, Ливанд мэдрэгд-лээ. Сауд нь цэргээ хөдөлгөж, олон улсын цэргийн эвсэл байгуулан Йеменд гал зог-соохоор ажилласан ч байлдааны ажиллагаа амжилтыг эс олжээ. Сири дэх Башар Аль Асадын дэг лэмийг ОХУ дэмжиж цэр-гээ оруулсан, Турк Оростой най рамдсан, Египет тэднийг дэмжсэн зэрэг шалтгаанаар саудынхны том амбицтай эхэлсэн гадаад бодлого мухардалд оржээ. Ийм байж Египет, Палестин, Йеменд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүндхэн бөгөөд нэн хариуцлагатай үүрэг өөртөө авчээ. Зөвхөн 2015 онд Египетэд дөрвөн тэрбум ам.доллар, Йеменд 500 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлснээс гадна Палестины төсвийн тодорхой хувийг бүрэн хариуцлаа гэсэн нь санхүүгийн том дарамт болж төсвийг нь бүр хүндрүүлжээ. Гэтэл энэ гачланг нь дэмжсэн мэт АНУ тэргүүтэй өрнийн гүрнүүд Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар ойлголцолд хүрч, түүнийг нь гол өрсөлдөгч Иран баяр бахдал болгон хүлээн авч, тэр нь гадаад бодлогод нь нэмэх оноо авчирчээ.

Саудын Араб гадаад, дотоод бодлогоо эргэн харж, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтүүдээ яаралтай эхлүүлэхгүй бол, тэр дундаа дэлхий дахины лалын шашныг дэвэргэх бодлогоо хумихгүй бол энэ орны хэтийн ирээдүй тун бүрхэг байж мэдэх дүр зураг ажиглагдаж байна. Өнгөт хувьсгал нөмрөх ч юм бил үү.

Олон улсын тавцанд Саудын Арабын нэр нөлөө тун таагүй байна.

Page 5: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

5

Нийгэм

2016.10.14, БААСАН ~ №219 (497) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

“Торгоны зам бол дэлхийн хамгийн том брэнд. Магад­гүй “Disney”, “Coca Cola”­гаас ч том”

Ажлын байр #1 Нягтлан (Project Finance Control)Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэйМэргэжлээрээ бизнесийн байгууллагад 4 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатайМэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болноАнгли болон Хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.Идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтойТогтвор суурьшилтай ажиллах.Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай.

Ажилд орохыг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлэн манай Төлөөлөгчийн газрын байранд эсвэл мэйл хаягаар ирүүлнэ үү!

• Өөрийн намтар /CV/• Дипломын хуулбар• 1% Цээж зурагАжилд орох өргөдөл хүлээж авах хугацаа:2016 оны 10 сарын 20-ыг дуустал

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үндсэн Хуулийн гудамж-24 “Рокмон” билдинг, 409тоот. Харилцах утас № 70110727, 88116687 И-мэйл: [email protected]

Huawei Tech Investment Co., Ltd төлөөлөгчийн газраас дараахи нээлттэй ажлын байрыг танд санал болгож байна.

түүх, соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн жуулчлал хөгжүүлэх, говийн бүсэд палеонтлогийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулах зэргээр утаагүй үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх зорилт тавьсан байна. Мөн салбарын тулгамдсан асуудал болох аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, соёлын жуулчлалын нэр төрлийг олшруулах, нутгийн иргэдэд Торгоны замын аялал жуулчлалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэйг салбарын сайдын зөвлөх Д.Гансүх илт-гэлдээ дурдсан юм.

Энэ бүхний дүнд 2020 он гэхэд Торгоны замын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эртний эзэнт гүрнүүдийн өлгий нутаг болох Монголд жилд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарыг ДНБ-ий найман хувьд хүрнэ гэж тооцоолжээ.

Нүүдэлчний брэндээ “өмчиллөө”

Нүүдэлчин ахуйн соёлтой танилцах зорилгоор Монголоос Итали хүртэл аяласан Авст-ралийн зохиолч, кино зохиолч, аялагч Тим Көүпийг Мон-гол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” одонгоор шагнав.

“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлын тусгай зочин болох

тэрбээр “Торгоны замын дагуух Нүүдлийн аялал жуулчлалын бололцоо илтгэлдээ аяллынхаа талаар хуваалцсан юм. Тим Көүп Чингис хааны гаргасан ул мөрөөр 6000 км зам буюу Монгол, Казахстан, Орос, Украйн, Унгарын газар нутгаар мориор, гурван жилийн турш аялжээ.

Тэрбээр аялах хугацаандаа чоно, зэрлэг нохой, адууны хулгайчтай учирч, мөн

өндөр уулын тэсгим хүйтэн, Казахстаны шатам халуун цөл, Карпатын нуруун өндөр давааг туулахад Тигон хэмээх казах нохой, морь хоёр нь л хань болж явсан гэдэг.

Евразийн тал нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон их аяллынхаа талаар Тим Көүп “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном, телевизийн бүтээл туурвисан байна.

Вашингтон муж улсын их сургуулийн биологич Мехтильд Тегедер шар буурцгийн чанар болоод өгөөжийг эрс нэмэг-дүүлэх нэгэн арга олжээ.

Түүний хүлэмжинд ургуулсан шар буурцгууд агаар мандал дахь азотыг хөрсөнд дамжуулах чадвар нь байгалийн ижил төрлийн буурцагнуудаас хоёр дахин их болсон байна. Мөн ургалт болон тоос хүртээх чад вар нь ч “үеийнхнээсээ” 36 ху виар илүү байжээ.

Эрдэмтэд олон жилийн турш буурцагт ургамлын хөр сөнд азот дамжуулах чадвар бүхий нэгэн төрлийн бичил орга низ мыг нэмэгдүүлэхээр чармайж буй. Гэвч Тегедер шиг амжилт олсон нь байхгүй юм. Харин Тегедер

тэрхүү бичил биетээс ургамлын навч, үр боловсруулах эд болон бусад хэсэгт очих ёстой азотын хэмжээг нэмэгдүүлэх уургийн тоог ихэсгэсэн байна. Ингэснээр ургамал илүү том, хурдан бөгөөд байгалийн буурцагт ургамлаас илүү эрүүл ургаж байжээ. Тэр ч бүү хэл ган зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед ч хэрэглэж болохуйц арга хэмээн үзэж буй аж.

Буурцагт ургамал нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг. Бидний өргөн хэрэглэдэг шар буурцаг, царгас, вандуй, шош, сэвэг зарам зэрэг нь буурцагт ургамлууд бөгөөд хөрсөнд азот дамжуулах чадвар сайтай байдаг юм. Азот бол ургамлын

ургалтад нэн чухал нөлөөтэй бодис юм. Өнөөдөр дэлхий дахинаа ургацын гарцыг нэ-мэг дүүлэхийн тулд азотын синтетик буюу химийн бордоог их хэмжээгээр ашиглаж байна. Гэвч үүний уршгаар АНУ зэрэг аж үйлдвэржсэн орнуу дад эр-чим хүчний хэт өндөр хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал, хөрс болоод усны бохирдол, хүний эрүүл мэнд болоод экосистемд сөргөөр нөлөөлөх олон асуудал үүсдэг.

Харин хүрээлэн буй орч ны эдгээр тулгамдсан асууд лыг шийдэхэд Тегедер на рын байгалийн аргаар азот ху римт-луулах нээлтийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх нь чухал хэ мээн судлаачид үзсэн байна.

Он гарсаар дэлхийн хэмжээнд суулгалт өвчний улмаас тав хүртэлх насны 531 мянга орчим хүүхэд нас баржээ. Харин га раа савандаж угаах энгийг ар гыг хэв шүүлснээр энэхүү нас ба-рал тыг 50 хувиар бууруулах бо ломж тойг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гараа угаах хэвшлийг төлөв-шүүлэхэд чиглэсэн дэлхийн гар угаах өдрийг “Гараа савандаж угааж хэвшицгээе” уриан дор 100 гаруй улс энэ бямба гарагт тэмдэглэх аж. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” болгон 2008 онд тунхаглаж байсан

түүхтэй. Амьдралын хэв маяг хүний

эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн 50-70 хувийг бүр-дүүлдэг болохыг ДЭМБ-аас суд лан тогтоосон байна. Тиймээс хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудлын

нэг болдог. Мөн хүнд заавал төлөвших ёстой зан үйл гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг аж.

Гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьд-чилан сэргийлээд зогсохгүй ууш гины хатгалгаа, бусад халд-вараас сэргийлэх боломжтой байдаг.

ШАГНАЛХҮНС

ЭРҮҮЛ МЭНД

Торгоны замыг сурталчлаад "Найрамдал" одонгоор шагнуулав

Дэлхийг тэжээх шар буурцаг

Суулгалт өвчний нас баралтыг 50 хувь бууруулах арга нь гар угаах

Айргийн хөхүүр, араг шээзгий гээд нүүдэлчин амьдралаас гаралтай ахуйн соёлоо баруун хаяандаа залсан монгол гэрийн гадаа цамын догшид цуглажээ. Техник технологийн эрин үед монголчууд “нүүдлийн” гэх брэндээ олон улсын аялал жуулчлалын салбарт “өмчилж” авахаар ийн тодотгов.

Торгоны зам дагуу байрлах 33 орон, мөн хандивлагч улсуудын нийт 350 орчим төлөөлөгчийг багтаасан “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг БОАЖЯ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Бага хурлын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын өлгий нутаг гэдгийг тодотгон, Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёл, аялал жуулчлалын төв болох зорилт тавьж буйгаа илэрхийлсэн юм.

Дэлхий дээр 25-40 орчим сая нүүдэлчин аж төрдөг гэсэн тооцоо бий аж. Хэдийгээр монголчууд энэ тооны 10 хувьд ч хүрэхгүй боловч Торгоны замын аялал жуулчлалд манлайлах боломж, чадавхиараа олон улсын сонирхлыг татаж байгааг салбарын “аварга”-ууд онцолсон юм. Энэ хүрээнд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын

байгууллагаас хэрэгжүүлж буй “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөлд Монгол Улс манлайлж оролцох учиртайг тус байгууллагын тэргүүн Талеб Рифайн тодотгосон юм.

Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бид өмнө нь аялал жуулчлалын салбарт зөвхөн өрсөлдөгчийн статустай байсан бол өнөөдөр олон улсын төлөөлөгчдийг эх нутагтаа цуглуулан, дэлхийн аялал жуулчлалын бодлого, хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж буй индэр нь болж байна” хэмээв.

Түүнчлэн “Forbes” сэтгүүл “Торгоны зам бол дэлхийн хамгийн том брэнд. Магадгүй “Disney”, “Coca Cola”-гаас ч том байж болох юм” хэмээн дүгнэснийг ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн тэргүүн Алла Пересолова тодотголоо. Дэлхийн улс орнуудын туршлагатай гэсэн 7747 жуулчны дунд явуулсан

санал асуулгаар 87 хувь нь Торгоны замын талаар сонссон аж. Мөн 72 хувь нь эртний түүх соёлоор аялах хүсэлтэйгээ хэлсэн байна. Тиймээс өвөрмөц, шинэ соёл иргэншилд татагдаж буй шинэ цагийн жуулчдын эрэлтийг бүрэн хангах боломж нүүдэлчдэд байгаа аж.

Манай улсад жилд 400 орчим мянган жуулчин ирж, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулдаг байна. Энэ нь ДНБ-ий 3.2, экспортын 3.6, ажил эрхлэлтийн 4.5 хувьтай тэнцдэг байна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа 140 орноос 99 дүгээрт, Ази, Номхон далайн 25 орны 19 дүгээрт бичигддэг байна. Харин ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд 90 дүгээрт болох зорилт тавьсан байна. Мөн утаагүй үйлдвэрлэл гэх аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг

даван туулахад энэ удаагийн бага хурал манай улсыг гадаадад сурталчлах маш том давуу тал болж буй юм.

Торгоны замын аялал жуулч-лалын анхдугаар хуралдааны үеэр нийслэлийг аялал жуулч-лалын үүд хот болгох зорилт тавьснаа салбарын яамны хан тодотгов. Өөрөөр хэлбэл, Монголд ирсэн жуулчин 21 аймгаас хаашаа аялавал хүсэл эрмэлзэлд нь нийцэх талаарх иж бүрэн мэдээлэл авах аялал жуулчлалын төвийг Улаанбаатарт байгуулахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар, Хустайн нуруу, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэрлэнгийн хөдөө арал, Хархорин гэсэн долоон газрыг голлон хөгжүүлснээр жуулчдын урсгалыг тасралтгүй татах халуун цэг болох юм байна. Энэ хүрээнд баруун бүсийг олон үндэстэн, ястны аж байдал, соёлыг илтгэсэн арга хэмжээ зохион явуулах, зүүн бүсэд

З.Цэлмэг@tselmegZGM

» Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол Улс манлайлах учиртайг ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цохон тэмдэглэлээ.

» 2020 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог нэг сая, ДНБ-д аялал жуулчлалын салбарын эзлэх хувийг наймд хүргэх зорилт тавьжээ.

» Монгол Улс дэлхийн аялал жуулчлал дахь статусаа өрсөлдөгчөөс шийдвэр гаргагч болгон ахиулав.

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 6: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

BBM©

Авто

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ6 2016.10.14, БААСАН ~ №219 (497)

Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд ХБНГУ-д нэг саяас доошгүй тооны дан цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэг лэх ёстой.

Европын холбооны улсуудад 2030 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашины хэрэглээг хориглох саналыг ХБНГУ-ын хууль тогтоох байгууллага - Бундесрат буюу Холбооны улсуудын төлөөлөгчдийн зөвлөл дэвшүүллээ.

Бундесрат уг санаачилгыг есдүгээр сарын эцсээр анх дэвшүүлсэн талаар Der Spiegel сэтгүүл тайлбарлаж байна. Санаачилгыг тус улсын эрх бүхий 16 мужийн засгийн

ХБНГУ дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины хэрэглээг хориглоно

Эрс хурдацтай шилжих бэлтгэл муутай байгааг шинжээчид анхааруулав

Г.Очирбат@ochirbatZGM

Prius-11 он хөгшин тэрэг учраас тоормос нь бага зэрэг тааруу байх нь аргагүй. Тухайн үедээ л дэлхийн хамгийн дэвшилтэд технологийн автомашин байсан болохоор энэ мэт жижиг зүйлийг нь уучилъя. Харин хоёрдугаар үеийн Prius-д нэлээн сүрхий шинэчлэлүүд хийсэн байдаг. Хэдийгээр загварлаг болсон гэж хэлэхгүй ч гадаад үзэмж, гоо зүйн хувьд "Prius-11"-ээс хавьгүй дээр. Түүнчлэн 11-ийн арын суудлыг эвхэж болдоггүй байсан бол 20-д энэ дутагдлыг засаад авсан. Ер нь салоныг тэр чигт нь шинэчилснээр улам аятайхан болсон. Жишээлбэл, суудлыг илүү тав тухтай болгож, жолооны хүрдэн дээрх араа шилжүүлэгчийг урд самбар дээрх parking товчлууртай жижиг цахилгаан шилжүүлэгчээр орлуулсан юм.

Хоёр болон гуравдугаар үеийн Prius хоорондоо их төстэй ч 2009 оны загвар нь зальтай “нүд”, хажуу талын эмжээр болон шинэчилсэн гэрлийн ачаар хамаагүй сүр жавхаатай харагдаж байлаа. Салон бол янзын болжээ. Хэт “модон” хийцтэй салонд хөнгөн удирдлагын самбар, 2D дэлгэц, паар, эйркондишн болон GPS-г удирддаг жолоон дээрх товчлуур, спидометрийн өвөрмөц гэрэлтүүлэг нь хээнцэр хэв маягийг бий болгоно.

Автомашинтай хүн бүрийн толгойны өвчин болсон зүйл нь замын түгжрэл гэж болно. Харин энэ үед гибрид машины давуу тал болох шатахуун хэмнэлтийн үр ашиг гарч эхэлдэг. Prius-ууд нийт 100 км явахад дундаж хурд 25 км/ц байгаа гэдгийг одометр заалаа. Хотын жолоодлогод оролцох машин өдрийн турш яг л ийм хурдаар тийм зайг туулдаг байх.

Prius-ийг харьцуулсан ньАВТО ТУРШИЛТ

ЗГМ: ИНФОГРАФИК

ШТС­уудын өст дайсан гэж үүнийг л хэлэх байх

Г и б р и д х ө д ө л г ү ү р улаан гэрлэн дохион дээр унтарч, ногоон гэрэл асмагц мэдэгдэхгүй ажиллаж эхэлнэ. Батерейг цэнэглэсэн тохиолдолд цахилгаан горимоор асдаг. Харьцуулахад Prius-11 нь 20 км/ц хүртэл хурдалж байж бензин хөдөлгүүрийг автоматаар асаадаг бол Prius-20 болон Prius-30 загварууд зөвхөн цахилгаан горимоор хэдэн километр явж байж бензин хөдөлгүүр асна.

Гурав дахь үеийн гибрид нь цахилгаан горимоос гадна хэмнэлтийн горим (Eco) руу шилждэг онцлогтой. Eco товчлуурыг дарвал тэр даруй динамик суларч, хаазны педаль нь богино зайд хүчтэй гишгэхэд хариу үйлдэл үзүүлэхээ байдаг. Энэ нь түвэгтэй санагдаж магадгүй ч шатахууны хэмнэлт илт мэдэгдэнэ.

Хотын замд Prius хэр шатахуун зарцуулж байгааг харьцуулж үзлээ. Тэгэхдээ шинэ Prius-үүдийн нэмэлт тохируулгуудыг ашиглаагүй юм. Туршилтаас харахад 100 км-т долоон литр шатахуун зарцуулдаг Prius-30 хамгийн хэмнэлттэй машин байв. “Хөгшчүүл” ч бас муугүй үзүүлэлт харуулж Prius-20 6-7, харин Prius-11 найман литр зарцууллаа. Хотын жолоодлого учраас хамаагүй давхиагүй ч шинэ Prius нөгөө хоёроосоо хамаагүй хүчтэй гэдгийг мартаж болохгүй.

Харин чөлөөтэй замд туршилтаа үргэлжлүүлэхэд өөр дүн сонирхолтой гарлаа. Чөлөөтэй зам руу гараад 100

км/ц хурдтайгаар зэрэгцэж явна гэсэн дүрэм тогтоосон юм. Замын ачаалал их байгаагүй ч цуваа эгнээгээр явахад Prius-ууд нэг нэгнээ гүйцэж түрүүлэх гэж цаг их алдсанаас болоод дундаж хурд 60 км/цагаас дээш хэтрээгүй юм.

Аяндаа хурд 60 км/ц давахад Prius-11 болон Prius-20 хоёрын динамикийн ялгаа нь илт мэдэгдэж эхэллээ. 20 арай өөртөө итгэлтэй давхих ч аль алины хаазыг тултал нь гишгэвэл хүч дутсанаас болж сэтгэл гонсойх мэдрэмж төрж байсан. Харин 136 морины хүчтэй Prius-30 хамаагүй хурдан бөгөөд шидэт Power товчлуурыг дарвал салхи татуулаад л алга болно. Энэ товчлуур нь хүч нэмдэггүй ч олон төрлийн цахилгаан хүлээсийг тайлдаг учиртай. Жишээ нь, хөлдүү замаар дугуйгаа шарвуулан түвэггүй явна гэсэн үг. Нэг бол шатахуун хэмнэх, эсвэл эрч хүчтэйгээр гүйцэж түрүүлэх гэсэн сонголт жолооч нарт тулгарна гэсэн үг.

100 км-т Prius-11 5,4 литр, харин Prius-20 5.3 литр шата-хуун зарцуулж онцын ялгаа гарсангүй. Харин Prius-30 ердөө 4,6 литр зарцуулжээ. Prius-30 өмнөх загваруудаасаа техник дэвшлийн хувьд нэг алхам, тодруулбал нэг шатаар илүү болох нь эндээс харагдаж байна. Зүгээр ч нэг шатахуун хэмнэдэг төдийгүй жолоодлого сайтай, тав тухтай эко-автомашин юм. Байгальд ээлтэйгээс гадна ШТС-уудын өст дайсан гэж үүнийг л хэлэх байх.

cardoctor.mn

Японы автомашин үйлд-вэрлэгч "Toyota Motor" компани зах зээлийн гол өрсөлдөгч "Su-zuki Motor"-той хамтран ажил-лахаар боллоо. Хоёр компани автомат удирдлагатай болон

Өрсөлдөгчтэйгөө хамтарнаБ.НоминШинжээч

хямд үнэтэй автомашины үйлдвэрлэлд хамтрах юм байна. Автомашины зах зээл хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үйлдвэрлэгчид хүнд үеийг хамтарч давах шаардлага байгааг компанийн удирдлагууд хэлжээ. "Suzuki" нь Энэтхэгийн авто зах зээлийн 40 гаруй хувийг эзэлдэг. Улмаар "Alto", "Swift"

зэрэг хямд үнэтэй автомашин нь тус улсад эрэлттэй байдаг аж. Харин "Toyota"-гийн хувьд судалгаа, хөгжүүлэлтийн салбарт "Suzuki"-ээс долоо дахин илүү хөрөнгө зарцуулдаг. Тиймээс хамтарч ажилласнаар шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд амжилт гаргах төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.

эрхийг баригч нам, эвслүүдийн удирдагчид дэмжжээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг нухацтай хүлээн авч байгаа л бол 2030 оноос хойш гарах шинэ автомашинд дотоод шаталтын хөдөлгүүр тавих ёсгүй” хэмээн Бундестаг дахь Ногоон нам тэргүүтэй эвслийн дэд тэргүүн Оливер Кришер мэдэгдэв. Бундесрат нь ХБНГУ-д хууль тогтоох үүрэг багатай ч дэвшүүлдэг санаачилга нь нийт Европын хууль тогтоомжид нөлөө ихтэй.

Дээрх санаачилгыг хэрэг-

жүүлэхийн тулд Европын комисс автомашинаас авдаг татварын бодлогоо эргэн харж, “Экологийн хувьд аюулгүй тээврийн хэрэгсэлд шилжих” шилжилтэд бэлтгэх шаардлагатайг Der Spie-gel тайлбарлаж байна.

Парист 2015 оны арван-хоёрдугаар сард хэлэлцэн тохиролцсон Уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барих дэлхий нийтийн хэлэлцээр 2016 оны арваннэгдүгээр сарын дөрөвний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Уг хэлэлцээрийг ХБНГУ тэргүүтэй Европын холбооны долоон улс санал нэгтэй

баталсны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэлцээр хэрэгжиж эхлэх товыг өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Баримт бичгийг дэмжиж гарын үсэг зурсан 196 улс хорт утааны ялгарлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрч лөлтөд нийц ү үлэн технологийн шинэчлэл хийх үүрэг хүлээсэн юм. Эдүгээ дотоод шаталтын хөдөлгүүрээс ялгардаг утаа нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 14 хувийг эзэлдэг.

ХБНГУ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэвэл 2050

он гэхэд агаарт хаяж буй нүүрсхүчлийн давхар ислийнхээ хэмжээг 95 хувиар багасгах ёстойг Deutsche Welle тайлбарлав. Засгийн газар цахилгаан тээвэр хөгжүүлэх, цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдан авагчдад үнийн зохих хэсгийг эргүүлэн олгох зэрэг арга хэмжээ авч байгаа. Гэвч авто үйлдвэрлэлийн салбарт ногоон технологи нэвтрүүлэх хурдац удаан байна.

Тус улсад 2016 оны дөрөв дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд цахилгаан хөдөлгүүрт авто машин худалдан

авагчдад төрөөс 4000 еврог нь буцаан олгож байгаа. Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд ХБНГУ-д нэг саяас доошгүй тооны дан цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэг лэх ёстой. Одоогоор тус улс нийт 45 сая автомашинтайгаас дөн гөж 25.5 мянга нь дан цахилгаан хөдөлгүүрт, 130 мянган гибрид хөдөлгүүрт загвар бий.

Гэтэл ХБНГУ-ын үйлд-вэрлэгчид иргэдийнхээ хэрэг цээнд зориулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд ийм эрс хурдацтай шилжих бэлтгэл муутай байгааг

шинжээчид анхааруулж байна. Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд ногоон технологит автомашин төдий гүй цахилгаанаар цэнэг лэх станцын дэд бүтцийг ч одоогийнхоос хавьгүй илүү түвшинд хөгжүүлэх шаардлагатай.

Дотоод шаталтын хөдөл-гүүрийг хэрэглээнээс бүрмөсөн халах санаачилгыг дэлхийн хэд хэдэн улс дэмждэг. Нидерланд, Норвеги улс 2025 оноос, Энэтхэг улс 2030 оноос бензин болон дизель хөдөлгүүрт автомашины хэрэглээг хориглохоор төлөвлөж байна.

Page 7: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

С.Батсайхан / ЗГМ©

7

Энтертайнмэнт

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.10.14, БААСАН ~ №219 (497)

Холоос гүйдэлтэй борлог миньСулдаа ганхам жороо дооГолоос хайртай амраг миньШөнөдөө гэрэлтэм царайлаг

аа хэмээн Д.Лувсаншарав гуйан “Би чамд хайртай” дууг дуучин Н.Наранбаатар /Наагий/ жааз хөгжмийн хэмнэлд оруулан, хөнгөн гэгч нь дуулав.

Тэрбээр хуучны уянгалаг, хит дуунуудыг жааз хэмнэлд оруулан дуулсан “Миний захидал” нэртэй цомгоо удахгүй гаргах гэж байна. Түүнтэй уулзан, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Таныг багаасаа дуучин

болох хүсэлтэй байсан ч тэс өөр мэргэжил сонгосон гэж дуулсан. Яагаад дуучны мэргэжлээр сураагүй юм бэ?

-Өсвөр насандаа л гаргасан шийдвэр. Тэр үед хэдэн найзы-гаа дагаад аялал жуулчлалын мэргэжлээр сурахаар болсон. Харин энэ шийдвэртээ би хэзээ харамссан гээч? Сургуулиа төгсөөд “Naturе sound” дуулаа-чийн курст Дашка ахын хаа удирдлаган дор очихдоо. Би тэнд найман жил ажиллаж, урлагийнхны 50 гаруй цомог дээр ажилласан. Олон ч зүйл сурч, асар их туршлага хуримтлуулсан. Энэ үед “Наагий чи ямар тэнэг юм бэ. СУИС-д ороод дөрвөн жил сураад төгсчихгүй яав даа” гэж бодож байлаа. Одоо хүртэл өөрийгөө гайхдаг шүү. Нэг сонин зүйл нь аялал жуулчлалаар сурч байхдаа би нэгдүгээр курсээс эхлээд төгсөн төгсөтлөө мэргэжлээрээ ажилласан байдаг. Харин төгс-сөнийхөө дараа нэг ч удаа ажил-лаагүй. Хүний хувь төөрөг, амьдралынх нь зам цаанаасаа

Н.Наранбаатар: Миний эцсийн “зогсоол” жааз байх болно

өгөгдөлтэй байдаг юм шиг. -Найман жил гэдэг маш

урт хугацаа. Хэт их хугацаа зарцуулсан юм шиг санагддаг уу?

-Энэ хугацаанд урлагийн ах эгч нартай болж, хүрээлэл маань өссөн. Туршлага хуримтлуулсан он жилүүд байсан. Эргээд бодоход би энэ хугацаанд огт харамсдаггүй. Учир нь одоо миний хийх гэж эхэлж байгаа уран бүтээл маань аажим аажмаар явж, үр дүнд нь насаа-раа бахархах мэдрэмж өгнө гэдэгт итгэдэг. Би хэсэг дуулаад алга болох биш, дал, наян нас хүртлээ тайзан дээрээ амьдарна гэж боддог.

-Насаараа л урлагт зүтгэнэ гэж ойлголоо.

-Бүх насаараа дуулна. Яагаад гэвэл надад тийм том давуу тал бий. Жааз, сонгодог талын уран бүтээл хийнэ. Барууны том дуучидтай өөрийгөө

харьцуулж, тэдний хэмжээнд очино гэж мөрөөддөг. Хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал заавал амжилтад хүрдэг гэж ээж маань надад хэлдэг юм.

-Жааз хөгжмийн онцлог нь юу юм бэ?

-Жааз, блюз хөгжим XVIII зууны сүүлээр гуниг зовлон, ядуу зүдүү байдал, боолчлолоос үүссэн урсгал. АНУ-ын Нью Орлеаны хар арьстнуудаас үүсэлтэй гэж үздэг. Тиймдээ ч хамгийн үнэ цэнэтэй хөгжмийн

нэг хэлбэр. Бүхий л хөгжим жаазаас үүссэн байдаг. 1930-аад оноос хойш өөрийн хэлбэрийг олж, хүн бүр сонирхлоороо салаалуулан хөгжүүлсэн. Харин одоо хөгжлийнхөө дээд түвшинд ирчихлээ. Энэ хэрээр сонсогч нь багасч байна. Яг мэргэжлийн жааз тоглодог, дуулдаг, сонсдог хүмүүс нь ойлгодог болжээ. Миний хувьд хөгжмийн энэ урсгал гайхамшиг. Гэхдээ би сонгодог, поп урсгалаар ч дуулна. Харин эцсийн зогсоол нь жааз байх болно.

-Таньд анх яагаад жааз урсгалаар дуулъя гэсэн сэдэл төрсөн юм бэ?

-Хүн хөгждөг шүү дээ. Найман жил студид ажиллахдаа өөрийгөө хөгжүүлж байсан. Миний найзууд анх Фрэнк Синатрагийн “My way”, “Fly me to the moon”, “It was a very good year” зэрэг дуунуудыг дуурайж дуулдаг байсан. Тэр үеэс л автаж

эхэлсэн гэх үү дээ. Тэгээд л эргэж буцалтгүй орсон доо.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонир-хуулахгүй юу. Цомог гаргах гэж байгаа гэж дуулсан?

-”Миний захидал” нэртэй СD-нийхээ ажлыг хийгээд дуусчих сан байна. Энэхүү цомогтоо Монгол дуунуудыг жааз урсгалаар дуулсан. Мөн дундаа нэг ч зогсолтгүй, ямар ч алдаа мадаггүйгээр бичсэн гэдгээрээ миний цомог онцлог. Цомгийнхоо нүүрэнд “Өрнийн салхи зүрхэнд хүрч, Монгол аялгуутай найрсан нэгдэж, хүмүүний сэтгэлийг хөдөлгөх тэр мөчид би дуулахын жаргалыг мэдэрнэ” гэж бичсэн. Мундаг байна уу? (инээв). Өрнийн гэдэг нь өнөө л жааз хөгжмөө хэлж байгаа юм. Өрнөөс гаралтай урсгалыг Монгол аялгуутай сүлсэн гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон.

-Таны зорилго юу вэ?-Жааз дуучны хувьд би

Монгол дууг энэ хөгжимтэйгөө хослуулан, нутагшуулах зорил-готой. Гаднынхныг дуурайж уран бүтээл хийж болохгүй. Тэртээ тэргүй 100 жил хөгжиж, дэлхийн алдартай уран бүтээлчдийн хүртээл болсон энэ урлагийг Монголд тэр чигт нь хуулах онцгүй. Аливаа зүйл алхам алхмаар дээшлэх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Үсрэн гүй хөгжил гэж хаана ч байхгүй. Чи өөрөө хэт хөгжсөн байж болох ч ойр тойрныхон чинь ямар байна вэ гэдэг чухал. Тиймээс хүмүүсийн сонсож байгаа зүйлийг дахин хүргэх биш хүмүүсээр хүрээлүүлэх, хэзээд ч үнэ цэнээ алдахгүй уран бүтээл туурвих зорилготой.

-Тайзан дээр та маш эрч хүчтэй харагддаг. Амьдрал дээр ямар байдаг вэ?

-Амьдралд үнэн байх юмсан гэж хүсдэг. Мэдээж амьдрал дээр тайзан дээрхээсээ илүү цоглог байж чадахгүй юм.

-Таны амьдралын аз жаргал юу вэ?

-Хэдхэн хоногийн өмнө бага охиноо тэврээд хацар дээр нь үнсэхдээ “Үүнээс илүү аз жаргал гэж байдаг гэж үү” гэж өөртөө хэлж байсан. Манай бага охин нэг ойтой. Харин том нь дөрвөн настай. Миний охидууд надад хам гийн царайлаг, хамгийн авьяастай нь. Мэдээж тайзан дээр байхдаа аз жаргалыг мэдэрнэ.

-Харин та өөрөө хүүхэд насандаа ямар байв?

-Би айлын хоёр дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Гэхдээ гэр дотроо хам гийн царай муутай нь би. Харин манай хоёр маш царайлаг. Би яагаад ийм царай муутай төрчихсөн юм, бүү мэд. Эсвэл ээж маань намайг тээж байхдаа тойг мөлжихөө мартсан байх. Намайг зургадугаар ангид байхад манайх хотод шилжин орж ирсэн.

Энэхүү цомогтоо Монгол дуунуудыг жааз урсгалаар дуулсан. Мөн дундаа нэг ч зогсолтгүй, ямар ч алдаа мадаггүйгээр бичсэн гэдгээрээ миний цомог онцлог.

Хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж

чадвал заавал амжилтад хүрдэг

Амьдралд үнэн байх юмсан гэж боддог

Б.Бямбасүрэн@byambaZGM

УРЛАГ

Тэд бол хүүхдүүд. Гэхдээ онцгой. Тэдэнд бусдаас гойдын онцгойрох ухаан, авьяас чадвар байхгүй. Ердөө л ойр тойрондоо байгаа зүйлсийг засаж залруулах сэтгэл бий. Эдгээр хүүхэд бяцхан зүрхтэй ч уужим сэтгэлтэй, агууг санаачлагчид юм.

Тэд хүрээлэн буй байгаль орчныг аврах, ядуу тарчиг хүмүүст туслах чин хүсэл эрмэлзэлтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цайлган сэтгэлийг тоглоом болгон, өхөөрдөөд өнгөрөх биш, дэмжих хэрэгтэйг тэдний жишээнээс харж болох юм.

Хасан Зафар 15 настай, Ширин 13 настай. Пакистаны Карачи хотод Гудамжны сургууль нээж орон гэргүй хүүхдүүдэд хичээл заадаг. Хасан, Ширин хоёр хичээлийн дараах чөлөөт цагаараа бусад хүүхдэд хичээл заахаар шийджээ. Тэд энэ оны эхээр хоосон талбайд Гудамжны сургуулиа нээсэн байна. Пакистанд эцэг, эхчүүд хүүхдэдээ боловсрол олгохыг эсэргүүцэж, оронд нь гудамжинд гуйлга гуйж, ажил хийхийг шаарддаг. Тиймээс Хасан, Ширин хоёр хүүхдүүдийн ажилд нь тааруулж, 16.00 цагаас хичээлээ эхэлдэг байна. Гудамжны сургууль анх 25 сурагчтай байсан ч одоо 80 хүүхдийг хамруулж байна. Мөн зургаан багшийг цалинтай ажиллуулах болжээ.

Юсра Мардини 18 настай. Иргэний дайны хөлд таван жилийн турш нэрвэгдсэн Сириэс Юсра Мардини дүүгийн

Дэлхийг өөрчилсөн хүүхдүүдГ.Сайнзаяа@sainzayaZGM

хамтаар дүрвэжээ. Ингэж явахдаа тэрбээр 20 хүний амь аварсан аж. Мардини дүүтэйгээ Грекийн арал руу бяцхан завиар 18 хүний хамт явсан байна. Гэтэл хөдөлгүүрт завины даац хэтэрсэн тул эвдэрч, живж эхэлсэн байна. Мадини болон түүний охин дүү завийг чирэн аюулгүй бүсэд аваачсан аж. Герман улсад аюулгүй хүрч очоод Риогийн олимпт оролцох эрхтэй болсноо Мардини мэджээ. Тэрбээр шагнал хүртээгүй ч олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж, хэвлэлүүдийн анхаарлын төвд байлаа.

Энн Макосински 18 настай. Биеийн дулаанаар цэнэглэдэг гар

чийдэн бүтээсэн. Канадын залуу зохион бүтээгч Макосински “Google”-ийн Шинжлэх ухааны үзэсгэлэнгийн хамгийн хүндтэй шагналыг 2013 онд хүртжээ. Тэрбээр “Hollow Flashlight” нэртэй гар чийдэн бүтээсэн юм. Уг гэрэл гарын дулаанаас эрчим хүч үүсгэж LED гэрлийг цэнэглэдэг байна. Энэ нь эрчим хүчний хүрэлцээгүй бүс нутагт оршин суудаг хүмүүст нэн хэрэгтэй хэмээн олон хүнээр сайшаагдсан бүтээл. Макосински үүний дараа халуун кофетой аяганаас үүсгэсэн эрчим хүчээр компьютер ажиллуулах арга олсон аж.

Кэти Стальяно 17 настай.

Ядуу дорой хүмүүст шинэхэн ногоо хүргэдэг. АНУ-ын Өмнөд Каролина мужийн гуравдугаар ангийн сурагч Кетигийн арын цэцэрлэгтээ тарьсан нэг ширхэг байцай нь 18 килограмм болж ургажээ. Тэрбээр аварга том байцайгаа цайны газар өгч 275 хүнийг хооллосон байна. Одоо тэрбээр 32 мужид 100 гаруй бичил тариалан эрхэлдэг бөгөөд ногоо, ургацыг зөвхөн хүүхдүүд арчилж торддог. Ургацаа тэд орон гэргүй хүмүүсийг хооллодог цайны газруудад хандивладаг аж.

Уинтер Винсент 11 настай. Есөн настай Винс НҮБ-ын Дэлхийн цэвэр усны өдрөөр

өөрийнхөө хайртай серфингийн тамирчдыг цэвэр усгүй амьдран суугаа хүмүүсийн талаар ярьж, тэдэнд туслахыг хараад үлгэр дуурайл авчээ. Улмаар Винс орон нутгийнхаа хүмүүсээс хандив цуглуулж, ус цэвэршүүлэгч шүүлтүүр аваад Индонезийн Ментавайн арлуудад хүргэж өгсөн байна. Австралид амьдардаг Винс тус аянд олон мянган сурагчдыг хамруулж, дэлхий даяар 30 мянга гаруй ам.доллар цуглуулжээ. Тэд сургууль дээрээ серфингийн хувцастай ирж, янз бүрийн үзүүлбэр үзүүлэн оронд нь хандив цуглуулдаг юм.

Лалита Прасида Срипада

Хасан ЗафарКэти СтальяноЭнн Макосински

Лалита Прасида Срипада Срисай Уинтер Винсент Юсра Мардини

Срисай 15 настай. Энэтхэгийн тал нутгаар алхаж явсан Срисай фермерүүд эрдэнэ шишийн голыг замын хаяагаар хөглөр төл их хэмжээгээр хаяж байхтай таарчээ. Срисай тэднээс нэгийг гэр рүүгээ авч очоод савтай усанд хийсэн байна. Гэтэл ус илүү тунгалаг болсныг анзаараад цааш судалгаа хийж эхэлжээ. Удалгүй хатаасан эрдэнэ шишийн гол ус цэвэршүүлдгийг олж тогтоосон юм. Энэ аргаа хөгжүүлсээр усыг 70-80 хувь цэвэршүүлдэг төхөөрөмж боловсруулсан нь “Google” компаниас 10 мянган ам.долларын тэтгэлэг хүртсэн байдаг.

Page 8: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.14, БААСАН ~ №219 (497)

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.10 “Би эмэгтэй хүн” Монголын уран сайхны кино

12.05 “Play time” амьд хөгжмийн наадам 4 дүгээр хэсэг

14.05 Энд гарц байна. ”Тэгш боломж”

17.30 Залуу зохион бүтээгч -2016

20.00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

22.30 “Найз” Монголын уран сайхны кино

07.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

11.00 "Made In Mongolia. Жи Эн Бевережис ХХК" нэвтрүүлэг

15.00 "Бизнесийн төв цэг" хөтөлбөр

17.00 "Bloomberg Surveillance" шууд орчуулгын хөтөлбөр

20.00 "Блумбергийн ярилцах цаг" нэвтрүүлэг

22.00 "Хөгжилд хүрсэн түүх" нэвтрүүлэг

09.45 "Монголчууд XX зууны эхэнд" нэвтрүүлэг

11.15 "Найзууд" ОАК 171, 172 дугаар анги

14.05 "Ялалт" ток шоу нэвтрүүлэг /Б.Билгүүн ОУХМ/

17.00 "Туршилтын туулайнууд" ОАК 3 дугаар бүлэг 12 дугаар анги

20.50 "Цагаан хадаг" Монголын уран сайхны кино бүтсэн түүх

22.00 “Гэрлэн дохио” инээдмийн ОАК 10 дугаар анги

10.00 Хүүхдийн цаг 39 дүгээр хэсэг

11.40 "Хар хаймран гутал" хүүхэлдэйн кино 34 дүгээр анги

15.00 Өөрчлөлт /season-4/ 9 дүгээр хэсэг

17.00 Тара Данкан хүүхэлдэйн кино 14 дүгээр анги”

20.00 “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр

22.20 "Хавай 5-0" /season-6/ ОАК 4 дүгээр анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

Хүүхдэд зориулсан музейг нээнэ

Монголд анх удаа нээж буй багачуудын музейн нээлтийн өдөрлөг болох гэж байна. Энэхүү музей нь 2-7 насны хүүхдүүд болон гэр бүлүүдэд зориулсан төв юм. Хүүхэд багачууд тус музейд очсоноор сурах нь хөгжилтэй байж болохыг ойлгуулах аж. Тоглож, хөгжилдөх явцдаа сурч, хөгжих нь хүүхдүүдийн төрөлхийн сониуч занг улам ихээр дэмжиж, тэднийг урамшуулдаг. Өөрөөр хэлбэл, тоглоомын газрыг сургуультай өвөрмөц байдлаар хослуулан хүргэх зорилготой. Түүнчлэн энэ музейд хүүхдүүд ба гэр бүлүүдийн дунд сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулах аж. Энэ сарын 22-нд Шангри-Ла моллд нээлтээ хийх “Багачуудын музей”-д ирснээр гэр бүлээрээ чөлөөт цагийг хөгжилтэйгээс гадна үр ашигтай өнгөрүүлэх боломжтой.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬУБ-Хонконг 07.20 10.50Хонконг-УБ 12.00 17.40УБ-Токио 08.55 13.40Токио-УБ 14.40 20.10УБ-Сөүл 09.45 12.50Сөүл-УБ 14.20 17.50УБ-Бээжин 18.55 20.10Бээжин-УБ 21.10 00.40

УБ-Москва 13.50 14.28Эрээн-УБ 18.00 11.15УБ-Бээжин 07.15 14.04УБ-Хөх хот 20.00 20.49Хөх хот-УБ 22.50 11.15УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Сүхбаатар 21.15 05.12Сүхбаатар-УБ 20.55 05.03УБ-Эрдэнэт 20.30 07.45Эрдэнэт-УБ 19.10 05.48УБ-Замын-Үүд 17.20 07.05Замын-Үүд-УБ 17.35 08.55УБ-Зүүнхараа 17.30 21.45Зүүнхараа-УБ 04.25 08.40УБ-Сайншанд 09.15 19.15Сайншанд-УБ 20.25 07.01

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Б.БямбаЗГМ

ЗГМ: КОМИКС

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарыг "Хөхний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд олон арга хэмжээ зохион бай гуулдаг билээ. Тэгвэл аравдугаар сарын 13-ны өдрийг "Хөхний даруулгагүй өдөр" болгон тэмдэглэдэг уламжлал хэдийнэ тогтжээ. Хөхний хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор дэлхийн өндөр хөг-жилтэй орнуудад тэргүүлэх байр эзэлж байгаа. Харин Монгол Улсын хэмжээнд хавдрын нийт өвчлөлийн зургадугаарт ордог аж.

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог болохыг тогтоожээ. Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.

ЭРҮҮЛ МЭНД

Хөхний хорт хавдрын эсрэг аян

ЦАГ АГААР

УЛААНБААТАР X.1416o

1o

X.159o

3o

X.16 2o

-5o

X.17 5o

-7o

X.18 3o

-6o6м/с

5 м/с

9 м/с

7м/с

11м/с

8м/с

8 м/с

9м/с

7м/с

6м/с

Бага зэргийн цас орноБагавтар үүлтэй Үүлшинэ Үүлшинэ Үүлшинэ

УВС6o

1o

ХОВД 15o

4o

ЗАВХАН14o

-3o

БАЯНХОНГОР15o

1o

ГОВЬ-АЛТАЙ13o

1o

ӨВӨРХАНГАЙ16o

4o

АРХАНГАЙ16o 2o

ХӨВСГӨЛ 15o

-2o

БУЛГАН 17o

-1o

ТӨВ15o

1o

ДУНДГОВЬ20o 4o

ӨМНӨГОВЬ 20o

7o

ГОВЬ-СҮМБЭР 15o

3o

ДОРНОГОВЬ17o

3o

СҮХБААТАР17o

2o

ХЭНТИЙ17o

1o

СЭЛЭНГЭ 20o

1o

ОРХОН17o

4o

ДАРХАН-УУЛ20o

4o

ДОРНОД19o

3o

БАЯН-ӨЛГИЙ8o

2o

ОХУ-ын “Московский Дель-финарий” явуулын циркийн "Далайн амьтдын тоглолт" Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн. Тэд долоо хоног бүрийн лхагва, пүрэв, баасан гарагт 18.00 цагаас, бямба, ням гарагт 12.00, 15.00, 18.00 цагт ҮСАХ-нд тоглож байна. Тоглолтын тасалбарыг тус хүрээлэнгийн билетийн кассаар худалдаж байгаа юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч, 15-30 мянган төгрөгийн үнэтэй. Харин гурав хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авч ирэн үнэгүй үзэх боломжтой юм байна. Аав ээж хүү гурван дельфин цагариг эргүүлж тоглох бол далайн хав ч бас авьяас чадвараа үзүүлэх аж. Сонир-хуулахад, ухаалаг дельфинүүд Монголд хоёр амьтан сургагч, нэг туслах багш гээд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй иржээ.

Тэднийг сарын турш хоол-лохоор ОХУ-аас таван тонн орчим далайн загас авч ирсэн байна.

Далайн амьтдын тоглолт үргэлжилж байна

Билгийн тооллын 13Намрын адаг шар нохой сарын найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөрҮс засуулбал: Жаргал ирнэНаран ургах, шингэх: 07.13-18.17Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Аргын тооллын аравдугаар сарын 14. Сугар гараг. Бил гийн тоол лын 13. Могойг хүлэгч одтой, шарагчин могой өдөр.

Өдрийн наран 07 цаг 13 минутад мандаж, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

ЗУРХАЙ

ХӨТӨЧ

ҮЗВЭР

ХӨНДЛӨНГӨӨР:1. Морины нэрээр нэрлэгдсэн сум5. Хөнгөн атлетикийн нэгэн төрлийн тамирчин6. Инээдэм, зугаа

7. Загасны биеийн гадна тал9. Жүжиг, янгуу10. Зүг12. Хүчтэй ширүүн бороо13. Хард рок хамтлагийн ахлагч, МУГЖ

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

591

9

4

15 2

78

6

4

8

5

2

43

7

8

1

3

7

6

968571234

534682917

172439856

495368172

613724589

827915463

349157628

256843791

781296345

ҮГИЙН СҮЛЖЭЭ

Өмнөх дугаарын хариу / 10.13

БОСООГООР:2. Өрөвч, зөөлхөн3. Тоглоом4. Элч төлөөлөгч7. Хааны албат

8. Бодын ширээр хийсэн оосор уяа9. Хуучин гэдгийн эсрэг үг11. Дэлхийн хамгийн том арлыг эзэмшдэг Европын улс

Mr. Баагийгийн ПАЯН.....

Эцэг эхээрээ тэжээлгээд хамт амьдрахаар санаа

зовоод байх юм...

УДЭТД.Төрбат, Г. Бирваа “Харц хатан” түүхэн жүжиг маргааш 17.00 цагт,Д.Равжаа, А, Шартолгой “Саран хөхөө” жүжиг энэ сарын 21-нд 19.00, 22-нд 17.00 цагт,Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” энэ сарын 27, 28-нд 19.00 цагт тус тус тоглоно.

УДБЭТЖ.Бизе “Кармен” дуурь маргааш, нөгөөдөр 17.00 цагтЦ.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурь энэ сарын 22-нд 17.00 цагтП.И. Чайковский “Хунт нуур” балет энэ сарын 23-нд 17.00 цагтЖ.Верди “Аида” дуурь энэ сарын 29, 30-нд 17.00 цагт тус тус тоглоно.

СТӨМонгол Улсын Филармонийн 45 дахь жилийн нээлтийн “New season 2017” тоглолт маргааш 15.00 цагт болно. Тоглолтод Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд нийт 160 гаруй хүний бүрэлдхүүн оролцох юм.

МИШЭЭЛ ЭКСПОӨвлийн хувцасны үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-нд болно. Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрүүдээс гадна “Zara”, “United colors of Benetton” дэлгүүрүүд хямдрал зарлах юм.

BLUE SKYАНУ, ОХУ, Англи зэрэг 15 орны шилдэг 20 их, дээд сургуулийн мэдээллийг “Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг- 2016”-д очиж сонирхоорой. Үзэсгэлэн маргааш, нөгөөдөр болно.

CROCUS EVENT HALL“Дижитал” хамтлагийн “Галзуу ганц” тоглолт энэ сарын 21-нд болно. Тоглолтод “Ice top”, “Энхтайван”, “Мон Та Реп”, “No name” хамтлаг болон дуучин Gee оролцоно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг.

НААДАМ

“Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эв-лэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуул даг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл болж байна. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршино. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиг-лэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлд дөг билээ.

Бүртгэл энэ сарын 31 хүртэл МЗЭ-ийн байранд болно.

Х У Н Т А Й ЖО

Г О Ё МО

С О ГТ

А Л У Н Г О О

Л Х А МО

Х Ү ҮҮТ О Г О Р У У

НА Л

О

Т

Б

А Н Г ОР О Л Л Т О Н

А Й Л

В

Д

Ь

В А Р

Ш И Н Д Л Е РЗ Э В Э Г

М

И

Л

ДӨ

ХН

УУ

Д

Н

ЛО

Ц

Р

ЛО

Ч

А

АА

ШОЛ

ДЭ

ДЭ

М

Тэгээд яах бодолтой

байна?

Нэг хэсэгтээ өвөө эмээтэйгээ амьдардаг

юм уу.Би хамт очъё л

доо.

1 2 3 4

5

6

7

9

12

10

13

8

11

Page 9: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Сэтгэдэг компьютер бүтээх ажилд гарсан шинэ амжилт

Японы хөдөлмөрийн зах зээл дэх Абэгийн шинэчлэл

Цагаан ордон Кремлийн хакерт хариуг нь өгөхөөр эргэцүүлж байна

Хүний тархи дууриалган загварчилсан компьютер үүсгэх арга нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх судалгаанд чухал үүрэгтэй. > 10

Ижил ажилд ижил цалин олгож байж л үндсэн, түр ажиллагсдын зааг ялгааг багасгаж чадна хэмээн Ерөнхий сайд үзэж байна. > 10

Кибер мөргөлдөөн даамжрах тохиолдолд эцсийн үр дагаврын талаар АНУ-ын цэргийн удирдлага эдүгээ ч ойлголтгүй. > 10

Майкл СтотхардОлон улсын эрдэмтдийн баг

сансарт суурьших анхдагчдын нийгэм байгуулах төлөв-лөгөө боловсрууллаа. Эхний суурьшигчид сансрын уудмыг бизнес, шинжлэх ухааны зориулалтаар ашиглах үндэс суурийг тавина хэмээн эрдэмтэд тооцож байгаа аж. Төслийг удирдаж буй ЮНЕСКО-гийн шинжлэх ухаан, сансар судлалын салбарын тэргүүн Игорь Ашурбейлийн ярьснаар сансрын анхны үндэстнийг Asgardia гэж нэрлэх ба өөрийн далбаа, паспорттай болж, НҮБ-д элсэхээр өргөдлөө өгөх юм байна.

Тэрбээр мягмар гарагт төслийг нээж Парист хэлсэн үгэндээ “Бид сансарт анхны үндэстэн байгуулахаар шийдсэн. Үүнд дэлхийн бүх иргэн оролцож болно. Asgar-dia-гийн хэтийн зорилго бол ирээдүйн сансар судлалд түлхэц өгөхүйц үзэл баримтлал, хуулийн үндэс суурийг тавих явдал” гэв. Мөн “Та нар Оросын солиотой эрдэмтэн утгагүй юм донгослоо гэвэл би гайхахгүй” хэмээн хошигнов.

Гэвч энэ төсөл сансарт зэв-сэглэлээр хөөцөлдөх асууд лаар түгшүүр нэмэгдэж буй цаг үед эхэлж байна. Одоогийн байдлаар дэлхийн 13 улс 1300 хиймэл дагуул хөөргөсөний олонх нь дэлхийгээс гаднах хөрөнгөө хэрхэн хамгаалах буюу зэвсэглэх талаар бодож төлөвлөж байгаа юм. Ноён Ашурбейли “Сансарт ширэнгийн хууль нэвтрүүлэхгүй байх нь чухал. Дэлхийн гаднах

үндэстний үүрэг, зорилго нь дэлхийн зөрчилдөөнийг сансарт шилжүүлэхгүй байх явдал” гэжээ. Энэ эрдэмтэн 2011 он хүртэл Оросын батлан хамгаалахын Алмаз-Антей компанийн Гүйцэтгэх захирал байсан юм. Тэрбээр Вена хотод байрладаг Олон улсын сансрын төвийг үүсгэн байгуулж, Орос, Британийн Худалдааны танхимд ажилладаг.

Монреалд төвтэй Агаарын ба сансрын хууль эрхийн хүрээлэнгийн захирал Рам Жаху энэ талаар ярихдаа сансрын шинэ үндэстэн ба хуулийн дэглэм нь “сансрыг зөвхөн энхтайвны зорилгоор, тогтвортой хөгжлийн үндсэн дээр судлан ашиглахыг баталгаажуулах ажлын салшгүй хэсэг байх ёстой” хэмээв. Ноён Ашурбейли нэн шинэ төсөлд учирч болох бэрхшээ-лийг танилцуулсны зэрэгцээ өөрийн гэх биет газар нутаггүй үндэстнийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөх нь асуудал болж байгааг дурдав.

Гэхдээ сансар судлалын шинэ эрин үе “Шинэ сэтгэлгээ” шаардаж байгааг онцолсон юм. Тэрбээр уг санаачилгыг хэрхэн санхүүжүүлэх арга зам тодорхойгүй байгааг тэм-дэглээд төслийн баг хөрөнгө оруулагчидтай ярилцаж, олон нийтээс хөрөнгө босгох аргыг судалж байна хэмээн өгүүлэв. Ноён Ашурбейли анхны алхам нь сансрын иргэн байх хүсэлтэй хүмүүсийг хайх явдал гэв. Сонирхсон хүмүүс онлайнаар бүртгүүлж болох юм байна.

Эрх мэдлээ өргөтгөх Эрдоаны төлөвлөгөөЛора Пител

Туркийн хэт үндсэрхэг нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй байна. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Үндсэн хуульд шинэчлэл хийж, эрх мэдлээ өргөтгөж магадгүй талаар Ерөнхий сайд нь үг цухуйлгав.

Бинали Йлдирим хэлэхдээ, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтвортой байдалд амин чухал үүрэгтэй бөгөөд сөрөг хүчин ч дэмжих боломжтойг онцолсон юм. Тэрбээр “Турк улс одоогийн бодит байдлыг хуулийн статусаар баталгаажуулах шаардлагатай. Бид энэ чиглэлд алхам хийж эхэлсэн. Парламент эсвэл ард иргэд шийдвэрээ гаргах ёстой” гэжээ.

Ноён Йлдиримийн тайлбар санал асуулга явуулах замыг засаж байгаа тул Эрдоаныг дэмжигчид болон сөрөг хүчний хооронд зөрчил үүсгэж болзошгүй байна. Туркийн өрнөдийн холбоотнууд болон хөрөнгө оруулагчид НАТО-гийн чухал гишүүн оронд өнгөрсөн зургадугаар сард болсон

төрийн эргэлтийн оролдлогын үеэр 270 хүн амь үрэгдсэнээс хойш хяналт, тэнцвэр алдагдаж буйд улам бүр түгшиж байна. Туркийн улс төрийн тавцанд 2003 оноос зонхилж буй ноён Эрдоан парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжихийг эртнээс хүсэж байсан юм.

Түүний байгуулалцсан эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам Америк маягийн гүйцэтгэх Ерөнхийлөгчийн системийг илүүд үзэж байгаа нь шийдвэр гаргалтыг сайжруулж, олон арван жил үргэлжилсэн эвслийн улс төрийг халах боломжтой. Үүнийг шүүмжлэгчид уг өөрчлөлт хэвлэлийн эрх чөлөө ба шүүхийг дарамталдаг нэг хүний гарт хэт их эрх мэдлийг төвлөрүүлнө гэж болгоомжилдог.

Ноён Эрдоан 2014 онд Ерөнхий сайдын албаа өгч, Ерөнхийлөгч болсон үеэс уг албан тушаалын Үндсэн хуульд тусгагдсан ёслолын шинж чанараас улам холдсоор байгаа. Онц байдал тогтоож, зарлигаар улс орныг удирдах болсноос хойш түүний эрх мэдэл улам зузаарчээ.

Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжих өмнөх оролдлогууд сөрөг хүчин болон олон нийтийн эсэргүүцлийн улмаас амжилтад хүрээгүй юм. Уг төлөвлөгөө 2015 оны зургадугаар сарын сонгуульд ШЁХН-ын гол уриа байсан бөгөөд 2002 оноос хойш анх удаа олонх болж чадаагүйн үндсэн шалтгаан гэж үздэг.

Гэвч таван сарын дараа зохион байгуулсан дахин сонгуульд тус нам олонх болсон ч Үндсэн хуулийг өөрчлөхөд хангалттай гуравны хоёрын суудлыг авч чадаагүй билээ. Гэхдээ парламентад 14 гишүүний нэмэлт дэмжлэгийг авч чадвал санал асуулга явуулахад хангалттай 330 санал бүрдэх юм. Мягмар гарагт хэт үндсэрхэг Үндэсний хөдөлгөөн намын удирдагч Девлет Бахсели хэлэхдээ, Эрдоан “Бодитой Ерөнхийлөгчийн систем”-ээ орхих эсвэл улс орон үүнийг хуульчлах арга замыг олох ёстой хэмээв. Парламентад 40 суудлаар дөрөвт бичигддэг түүний нам “Туркийн ард түмний шийдвэрийг хүндэтгэнэ” гэсэн нь ҮХН улс нийтийн санал

асуулгад уг саналыг дэмжинэ гэсэн үг бололтой.

Харин парламентын хоёр, гурав дахь том намууд энэ санаачилгыг эрс эсэргүүцэж байгаа юм. Саяхны санал асуулгаас үзэхэд Эрдоан санал асуулга явуулбал ялах төлөвтэй байгаа аж. Шинжээчид төрийн эргэлтийг дарсан Эрдоаны хатуу арга хэмжээ түүний дэмжлэгийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Истамбулын Кадир Хасын их сургуулийн судлаач Акин Унвер Ерөнхийлөгч бүх нийтийн санал асуулгад ялах боломжтой ч энэ нь тогтвортой байдалд нэмэр болох уу гэж асуув. Тэрбээр “Сонгогчдод хандсан хурц сурталчилгаа хатуу бодлого руу түлхэж магадгүй. Энэ бол одоогийн Туркийн хувьд гарцгүй тойрог юм” хэмээн өгүүлсэн байна. Төрийн эргэлтийн оролдлогоос хойш өрнөдийн хоёр ч агентлаг өсөлтийн удаашрал болон лирийн ханш уналтын улмаас Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулсан билээ.

Чарльз КловерБээжин Өмнөд Хятадын

тэнгис дэх маргаантай бүсийн агаарын хилийг хянах зөрчилтэй арга хэмжээ авч магадгүй байна гэж Хятадын Засгийн газартай ойр шинжээч мэдэгджээ. Энэ нь халуун цэг болсон бүсэд эрх мэдлээ бататгах эрмэлзлийн хүрээнд хийгдэх шинэ алхам аж.

Бээжин дэх Өмнөд Хятадын тэнгисийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Тэргүүн, ноён Ву Шикун Бээжин хоёр дахь онгоц тээвэрлэгч хөлгөө ашиглалтад оруулж байгаа тул батлан хамгаалалтын таних бүсээ тулган хүлээлгэх “Эрхээ хадгална” хэмээн үзэж байна.

Хэдийгээр 20 гаруй улс түүний дотор АНУ, Япон зэрэг орон өөрийн агаарын бүсэд нэвтрэх явдлыг хянахын тулд таних бүсийн аргыг хэрэглэдэг. Уг аргыг Өмнөд Хятадын тэнгист нэвтрүүлэх нь нэлээд эрсдэлтэй юм. Энэ бүсэд есөн улс газар нутгийн санаархлаа илэрхийлдэг учир Хятадын хөршүүд болон Вашингтон уг алхмыг өдөөн хатгалга гэж үзэх болно. Ноён Ву албан ёсны

төлөөлөгч биш боловч Бээжинд болсон цэргийнхний уулзалт дээр хэлсэн үгэндээ ийм санал илэрхийлж байгаа нь бодлого болж хувирахын тэмдэг хэмээв. Түүний энэхүү ажиглалтаас үзэхэд Хятадын тал Номхон далайд байр сууриа хадгалах буюу улмаар хүчирхэгжүүлэх бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Америкийн нэгэн шинжээч ноён Вугийн хийсэн тайлбарын

талаар “Миний бодлоор энэ нь ганц түүний санаа биш” гэсэн юм. Гэхдээ Ву үүний дараа миний мэдэгдлийн зарим хэсгийг ташаа орчуулсан байна гэв.

Бээжин батлан хамгаалахын таних бүсийг хэрэгжүүлснээр гадаадын онгоцууд өөрийгөө таниулсан дохио өгөх хэрэгтэй болно. Гэхдээ зохих хэмжээнд тулган хүлээлгэх хүчин чадлаа зузаатгахаас өмнө уг арга хэмжээг зарлахаас түдгэлзэж

байгаа бололтой. 2013 онд Бээжин Зүүн Хятадын тэнгист ийм арга хэмжээ ашиглахыг оролдох үед АНУ нэн даруй сөрөн зогсож, В-52 хэмээх хоёр бөмбөгдөгч онгоцоо илгээсэн. Хятадын тал тухай үед чадваргүй байсан, эсвэл хүсээгүй юу Америкийн бөмбөгдөгчийн замыг хаахаар онгоцуудаа хөөргөөгүй билээ.

Хятадын Батлан хамгаалах яам онгоц тээвэрлэгч хоёр дахь

хөлгөө барьж байгаа тухай мэдээ 2015 оны гуравдугаар сард хэвлэлүүдээр нийтлэгдсэн юм. Гэхдээ гадна хэсгийг ерөнхийдөө дуусгажээ. Шинжээчдийн тооцоогоор хөлгийг 2018 онд усанд тавих боловч хөлгийн баг болон тэнгисийн нисэх хүчний нисэгчдийг сургаж, бүрэн ашиглах хүртэл арваад жилийн хугацаа байгаа аж.

Үүний сацуу Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан хурцадсаар байна. Хятадын барьж буй хиймэл арлын ойрын бүс рүү АНУ хөлөг болон онго-цуудаа илгээж, газар нутгийн санаархлыг байнга сорьж буй нь Бээжингийн дургүйц лийг илт төрүүлж байгаа юм. Батлан хамгаалахын таних бүсийг зарласнаар Бээжин онолын хувьд өөрийн санаархаж буй тэн-гисийн агаарын хяналтыг гартаа бүрэн оруулах ёстой. Гэтэл саяхан олон улсын арбитрын шүүхээс Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн санаархлыг буруутгаж, Филиппиний талд шийдвэр гаргасан. Энэ явдалд Хятадын тал ихээхэн эгдүүцсэн нь мэдээж.

Бээжинд жил бүр зохиогддог Хятадын цэрэг стратегийн бод-логын илэрхийлэл болох гурав хоногийн уулзалт дээр ноён Ву тайлбар хийсэн нь цаанаа утга учиртай биз ээ. АНУ-д хандсан өөр нэг сайтар илгээсэн мэдээлэл нь Өмнөд Солонгост баллистик пуужингийн эсрэг систем байрлуулах Вашингтоны төлөвлөөг эсэргүүцэн Орос, Хятадын цэргийнхэн хамтарсан мэдээлэл юм. Хойд Солонгос энэ онд удаа дараа цөмийн цэнэгт хошууны туршилт хийсний дараа Сөүл нутагтаа агаараас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах хүсэлт тавьсан юм.

Хятадын Ардын чөлөөх ар-мийн генерал Кай Жун хэлэхдээ Орос, Хятад улс пуужингаас эсэргүүцэн хамгаалах хамтарсан цэргийн сургуулилалтаа ирэх жил хоёр дахь удаагаа хийхийг мэдэгдэв. Москвад өнгөрсөн тавдугаар сард болсон анхны сургуулилалт АНУ-ын эсрэг сөрөх явдал бүхий Хятад, Орос хоёрыг цэргийн салбарт улам ойртуулсны илрэл байв.

Өмнөд Хятадын тэнгист таних бүс байгуулах санаачилга

Сансрын анхны иргэдийг бүртгэнэ

BBM©

BBM©

BBM©

Page 10: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Робин ХардингЕрөнхий сайд Шинзо Абэ-

гийн төлөвлөж буй Японы хөдөлмөрийн зах зээлд өрнүүлэх шинэчлэл тус улсын эмзэг хөдөлмөрчдөд өгөөжтэй эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Абэномиксын “Гурав дахь сум”-ны хүрээнд ирэх оны гуравдугаар сараас эхлэхээр төлөвлөж буй уг шинэчлэлийг ирэх хавар Японы парламентаар хэлэлцэнэ.

Японы “Сарариман”-ы (тайлбар: Цагаан захтнууд буюу биеийн хүчний бус хөдөлмөр эрхлэгчид) армитай сөргөлдөж, бодлогын алдаа гаргах хүсэлгүй Ерөнхий сайдын шинэчлэл өвөрмөц. Тэрбээр бага цалин авдаг гэрээт болон цагийн ажилтан, их цалин авдаг үндсэн ажиллагсад гэсэн хоёр хэсгээс бүрддэг Японы хөдөлмөрийн зах

зээлийн ялгааг арилгах бодолтой.“Хөдөлмөр эрхлэлтийг өөрч-

лөх нь гурав дахь сум болох бүтцийн шинэчлэлийн суурь. Иймд уг шинэчлэлийг шуурхай өрнүүлэх шаардлагатай” хэ-мээн ноён Абэ хуулийн төсөл бо ловсруулагчдын анхны ху-ралдаан дээр тайлбарласан. Насан туршийн баталгаат ажил бүхий үндсэн ажилчид болон үндсэн ажилчдаас 40 хувиар бага цалин авдаг, түр гэрээгээр ажиллагсдаас бүрддэг Япон орны хөдөлмөрийн зах зээл дээр “Ижил ажилд ижил цалин” уриатай шинэчлэл өрнүүлэхээр төлөвлөж байна.

Японд түр гэрээгээр ажиллуулах явдал эрс ихэссэнээс үүдэн ур чадвараа сайжруулах, цалингаа өсгөх, тэтгэвэр тэтгэмж авахын төлөө аз туршигч

ажиллагсдын бүхэл бүтэн анги үүсээд байгаа юм. Тэгш бус байдал гүнзгийрэх хэрээр мөнгө санхүү, татварын аргаар эдийн засагт түлхэц өгөх бодлогын үр дүн муудсаар. “Ижил ажилд ижил цалин олгож байж л үндсэн болон түр ажиллагсдын зааг ялгаа багасаж, залуучууд ирээдүйдээ итгэлтэй болно” хэмээн ноён Абэ тайлбарласан. “Ингэж чадвал дундаж ангийн хүрээ тэлж, хэрэглээ сайжран, хүмүүс гэр бүл болох нь олширно. Эцэст нь Японд төрөлтийн хувь хэмжээ ч өснө” хэмээн сайд нэмж өгүүллээ.

Түр ажилчдын эрх ашгийг хамгаалж буй Токио үндсэн ажилчдын давуу эрхэнд хамаагүй халдахаас болгоомжилж байна. Учир нь үндсэн ажилчид Японы үйлдвэрчний эвлэлүүд төдийгүй сонгуулийн санал өгөгч хүн

амын цөм болдог. “Засгийн газар ижил ажилд ижил цалин олгох зорилго тавих. Тэгсэн мөртлөө ажил эрхлэх одоогийн тогтолцоог үл хөндөнө гэх нь хоорондоо уялдаж өгөхгүй нь” хэмээн Шёва эмэгтэйчүүдийн их сургуулийн эдийн засагч Наохиро Яширо өгүүлсэн юм. Ноён Яширо урьд нь Засгийн газарт хөдөлмөр эрхлэх бодлогын зөвлөхөөр олон жил ажилласан туршлагатай нэгэн.

Үндсэн ажиллагсдад хавьгүй өндөр цалин олгох нь Япон оронд эртнээс оршиж ирсэн насан туршийн баталгаат ажлын байрны давуу тал хэмээн тэрбээр тайлбарлав. “Давуу тал болж буй өндөр цалинг түр ажиллагсдад олгох нь утгагүй” хэмээн профессор үзлээ. Үндсэн ажиллагсдын цалин тогтвортой

өсөж буй өнөөгийн чиг хандлагыг шүүмжилдэг улстөрч Японд байхгүй.

Японы Засгийн газар ижил ажилд ялгаатай цалин олгохыг зөвшөөрдөг лавлагаа үүсгэх болов уу хэмээн зарим шинжээчид тайлбарлаж байна. Шинэчлэлийн хүрээнд түр ажиллагсдын цалинг өсгөж чаддаггүй юм аа гэхэд залуус, настнуудын хоорондох, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох цалингийн зөрөөг багасгаж болно гэж Ясухиро профессор үзлээ. “Энэ л илүү чухал зүйл” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Ерөнхий сайдын бас нэг том зорилго бол “Кароши” буюу ажлын хэт ачааллаас үүдэлтэй нас баралтын шалтгаан болдог хэт урт ажлын цагийг багасгах явдал. Шинэчлэлийн хүрээнд ажлын

нэмэлт цагийг багасгах бололтой. “Япон орон урт цагаар ажилладаг хүмүүсийг хүндэтгэдэг соёлтой. Тэгэхээр энэ соёлыг л өөрчлөх хэрэгтэй болоод байна” хэмээн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулахад оролцож буй зохиолч, эрдэмтэн Токо Ширакава тайлбарлав.

Ажлын урт цаг, ижил ажилд ижил цалин хөлс олгох асууд лыг хамтад нь шийдвэрлэх шаард-лагатай хэмээн зохиолч өгүүлсэн юм. Урт цагаар ажилладаг үндсэн ажилчид үр хүүхдээ асарч хүмүүжүүлэх боломжгүй учраас түр гэрээний ажилчид эмэгтэйчүүд байх нь их. “Эрчүүд гэр орондоо байж чад даггүй Японы нөхцөлд төрөлтийг нэмэх нь хэцүү хэрэг” хэмээн хатагтай Ширакава өгүүллээ.

Цагаан ордон Кремлийн хакерт өгөх хариугаа эргэцүүлж байнаЖефф Дайер

Хийсэн ч, хийгээгүй ч ха-раал гадаг үйл бий. Энэ оны сон гуулийн кампанит ажлын үеэр илэрсэн цахим сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт ОХУ-ыг буруутгагч Цагаан ордон кибер халдлагатай хэрхэн тэмцэхээ тунгааж эхэллээ.

Хакеруудын гэмт үйлдэлтэй холбогдуулан Москваг цээр-лүүлэх шаардлага тавих нь АНУ-д ихэссэн. Уг шаард лагад нийцүүлэн АНУ-ын засаг захиргаа “Урьдчилан сануу лал-гүйгээр таарсан хариу барьж” бол зошгүй талаар Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест энэ долоо хоногт мэдэгдэв. Ийм хариуд хориг тавих, ижил төстэй сөрөг цохилт өгөх арга хэмжээ багтаж байгаа юм.

Н а р и й н з о х и ц у у л а л т үгүй лэгд сээр байгаа кибер халд -ла гын шинэ эрин АНУ-ын засаг захир гаанаас цахим гэмт хэ-рэгтэй хийх тэмцлийг түвэгтэй болгов. Харин тун нь хэтрэх аваас шийд вэрийг нь урьдчи-лан таахад хэцүү Москватай хянах аргагүй сөргөлдөөнд хут галдах аюултай. Тун бага дах тохиолдолд АНУ-ын сон гуулийн кампанит ажлын кибер гэмт этгээдүүд хөнд-лөнгөөс нэвтрэхийг Цагаан ордон хүлээн зөвшөөрсөн хэрэг болж хувирна.

“Технологийн үүднээс авч үзвэл тодорхой зорилго бүхий маш ноцтой кибер халдлага. Улс төрийн үүднээс авч үзвэл нөхцөл байдал эрсдэлтэй болж хувирсан хэрэг. Хариуг нь өгөх арга хэрэглээд байвал

зөрчил улам л хурцадна” хэмээн Лондон дахь Кингс коллежийн кибер мөргөлдөөний шинжээч, профессор Томас Рид тайлбарласан юм.

Цөмийн тогтоон барих хүчээр далайлгагч хүйтэн дайны үед хоорондын илт зөрчил хэрхэн даамжирдгийг АНУ, тухайн үеийн ЗХУ-ын цэргийн дээд удирдлага сайтар ойлгож авсан. Гэтэл кибер халдлагад ийм илт зөрчил илэрдэггүй тул хувь хүний болон улс орны ашиг сонирхлын зааг ялгаа бүрхэг. Тиймээс дэлхийн олон орон хакерын ур чадварыг тагнуулын зорилгоор ашиглах нь түгээмэл.

Өнгөрсөн онд хятадууд АНУ-ын төрийн ажилтнуудын материалд хууль бусаар нэв-тэрсэн нь илэрмэгц бодлого тодорхойлогчдын зүгээс хи лэнт эсэргүүцэл дэгдээд удал гүй намжсан. Харин АНУ-ын аюулгүйн албаныхан уг хэргийг Бээжингийн эсрэг ижил төстэй хариу арга хэмжээ авах далим хэмээн үзэж байлаа.

Кибер халдлагатай тэмцэх нь түвэгтэй нүсэр ажиллагаа болохыг АНУ-ын Кибер командын төвийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал Майкл Рожерс тайлбарлаж байна.

“Бүхий л халдлагад тохирдог нэгдмэл ганц арга хэмжээ гэж байхгүй. Тохиолдол бүрт өөр өөр. Кибер орчинд өрнүүлэх тэмцлийн түвэгтэй тал нь энэ” хэмээн адмирал Рожерс өгүүллээ.

АНУ-ын хувьд оросуудын кибер тогтолцоонд халдаж, зэвсэгт хүчний чадварыг нь алдагдуулах замаар хариугаа авах арга байж болно. Кибер орон зайд “Довтлох болон хамгаалах чадварын хувьд бид ОХУ болон бусад аль ч улсаас илүү хүчирхэг” хэмээн Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард мэдэгдсэн.

Кибер мөргөлдөөн даамжрах тохиолдолд хэрхэн хяналт тогтоох, эцсийн үр дагавар ямар байх талаар АНУ-ын цэргийн удирдлага эдүгээ ч ойлголтгүй байгаа. Чухам энэ нь шийдвэр гаргахад гол бэрхшээл болж байна. Кибер хүчин чадлаа өрсөлдөгчөө тогтоон барих зорилгоор ашиглаж байгаа тохиолдолд илрэх нөлөө нь тун бага. Ялангуяа хариу арга хэмжээ эсрэг талдаа нууц өрнөх тохиолдолд. Үүний зэрэгцээ Пентагон хөгжүүлж буй кибер зэвсгийнхээ талаар ам ангайх дургүй. АНУ-д боловсруулж буй дайны зориулалттай кибер

технологийн талаар Нэгдсэн штабын (Joint Chiefs of Staff) орлогч дарга, генерал Пол Сельва энэ жил товч тайлбарласан. Тэрбээр “Дайны үед эсрэг талаа ялах бололцоондоо эргэлзэхэд хүргэхүйцээр шийдвэрлэх ү ү р э г т э й ” т е х н о л о г и хөгжүүлэхэд Пентагон анхаарч байгаа талаар мэдэгдсэн юм.

АНУ-ын засаг захиргаа кибер гэмт хэргийн эсрэг хуулийн аргаар тэмцэхэд ч анхаардаг. Үүнд ОХУ-аас эхтэй кибер халдлагад хамаатай хувь хүмүүст ял оноох, компани, албан байгууллагад хориг тавих арга хэмжээ багтана. Вашингтон цахим халдлага үйлдсэн хятадын цэргийн таван офицерын нэрийг 2014 онд зарлаж, ял оноосны дараахан Бээжин АНУ-тай кибер гэмт хэргийн талаар шинэ хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн дүнд БНХАУ-аас эхтэй кибер халдлагын тоо буурчээ. Хятадуудтай харьцуулахад оросууд кибер халдлага үйлдэхдээ АНУ-аас төдийлэн халгаад байдаггүйг шинжээчид анхаарууллаа.

Сонгуулийн кампанит ажлын сүлжээнд хууль бусаар нэвтэрсний хариуд Обамагийн засаг захиргаа ОХУ-д санхүүгийн хориг тавьж болзошгүй. Гэхдээ АНУ-аас тавих санхүүгийн хоригийг дэлхийн бусад улс дэмжих нь эргэлзээтэй. Украинтай холбоотой одоогийн хориг хангалттай хэмээн Европын холбооны албаны хү-мүүс нэгэнт мэдэгдсэн.

Японы хөдөлмөрийн зах зээл дэх Абэгийн шинэчлэл

Клайв КуксонGoogle-ийн харьяа хиймэл

оюун ухаан хөгжүүлэгч компани компьютерийн санах ойг “Мэдрэлийн сүлжээ” бүхий тооцоолох системтэй хослуулах замаар өөрөө суралцах чадвартай компьютер бүтээлээ.

Лондонд байрладаг Deep-Mind компанийн эрдэмтдийн бүтээл DNC (Differentiable Neural Computer) нь урьдчилсан мэдлэггүйгээр энгийн асуудлыг анх удаа шийдвэрлэж чадав. Уг компьютер Лондоны метроны алслагдсан хоёр өртөөний хооронд зорчих хамгийн дөт маршрут сонгож, ургийн бичигт бичээстэй хүмүүсийн төрөл садны хамаарлыг тодорхойлж чадсан байна.

Хүний тархи гэх мэт биологийн мэдрэлийн сүлжээг дууриалган загварчилсан компьютер сүлжээ үүсгэх арга нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх судалгаанд чухал

үүрэг гүйцэтгэдэг. Google Voice, Apple Siri зэрэг үг яриа таних зорилготой дижитал туслагчийн ажиллагаанд ийм сүлжээ нь дүгнэлт хийхдээ гоц сайн байгаа юм.

Одоогоор компаниуд уг тех нологийг зөвхөн дотоод сүл жээндээ ашиглахад хэрэглэж

байна. DNC нь уламжлалт дижи-тал хэлбэрт оруулсан текст гэх мэт урьд нь ашиглаж чаддаггүй байсан гадаад өгөгдлийг DNC амжилттай “ойлгож” ажилласан талаарх DeepMind-ийн судалгааг Nature сэтгүүлд нийтэлжээ.

“Одоогийн түвшинд гол бэрх шээл нь мэдрэлийн сүл-

жээний тооцоолох чадвар санах ойн хэмжээгээрээ хязгаарлагдаж байгаа явдал. Үүнээс шалтгаалан дүгнэлт гаргах чадварыг нь сайжруулах боломж хумигдаж байна” хэмээн DNC төслийн удирдагч Алекс Грэйвс тайлбарлав. “DNC-г илүү сайжруулах гэвэл

процессорын тооцоолох чадварт нөлөөлөхгүйгээр тусад нь санах ой хуваарилж өгөх явдал” хэмээн ноён Грэйвс өгүүлсэн юм.

DeepMind-ийн судалгаа нь “Хиймэл оюун хөгжүүлэх ажилд чухал алхам боллоо” хэмээн Стэнфордын их сургуулийн Оюун, тархи, тооцооллын төвийн захирал Жэй МакЛеланд үзэж байна. DNC-г одоогийн AI буюу хиймэл оюунт системүүдээс илүү хэрэглээ сайтай болгох гэвэл асар их хэмжээтэй санах ойд хандаж чаддаг болгох хэрэг гарна. “Үүний тулд инженерийн асар их хөдөлмөр шаардлага-тай. Одоохондоо судалгааны түвшинд байгаа учраас практик бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар олон зүйл нуршмааргүй байна” хэмээн ноён Грэйвс мэдэгдсэн юм.

Гэхдээ л эрдэмтдийн судал-гаа DNC-г өргөн хэрэглээний зориу лалттай төрөл бүрийн программ хангамжид ашиглах

асар их ирээдүйтэйг харууллаа хэмээн компьютерийн ухааны эрдэмтэд үзэж байна. Жишээ нь видео бичлэгийн тайлбар хийх, текстээс утгыг нь тайлах зэрэгт уг технологийг ашиглаж болохоор байгаа юм.

“Эрдэмтэд DNC-г амжилттай туршиж чадсан баримт өөрөө уг технологийн суурь дэвсгэр нэгэнт үүссэний баталгаа” хэмээн Монреалийн их сургуулийн Ёшуа Бенгио тайлбарлав. “Учир шалтгааны үндэслэлтэйгээр асуулт, хариулт өрнүүлж чадах ирээдүйн программ хангамжийг боловсруулахад эрдэмтдийн шинэ амжилт хэрэг болох нь гарцаагүй” хэмээн тэрбээр үзэж байна.

Анх 2010 онд Лондон хотноо үүссэн хиймэл оюуны старт-ап компани DeepMind-ийг 2014 онд Google 400 сая фунт стерлингээр худалдаж авчээ.

Сэтгэдэг компьютер бүтээх ажилд гарсан шинэ амжилт

BBM©

BBM©

Page 11: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

11

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

САЙД ЯРЬЖ БАЙНА

АНУ, доллар 2286.28

Евро 2517.54

Япон, иен 22.01

ОХУ, рубль 36.12

БНХАУ юань 339.91

БНСУ вон 2.01

ВАЛЮТЫН ХАНШ

» ҮНЭТ ЦААС

280 Тэрбум төгрөг. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар есдүгээр сард 66.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 280.9 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар буурсан дүн.

» ХӨДӨӨ АЖ АХУЙ

5.3Дахин. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар том малын зүй бус хорогдол 26.6 мянга болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеийнхээс 15.9 мянга буюу 37.4 хувиар буурсан байна. Харин өвчнөөр хорогдсон малын тоо 14.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 дахин өсчээ.

» АЖ ҮЙЛДВЭР

2.4Хувь. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн сард 137.4 нэгжид хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувь, оны эцсээс таван хувиар өссөн дүн.

ЗГМ ТОВЧХОН

2016.10.14, БААСАН ~ №219 (497)

Монгол Улс одоо бонд босговол 8.5­9 хувийн хүү төлнө

Б.Ганбаяр / ЗГМ©

◄1Хямралыг давах Засгийн

газрын төлөвлөгөөг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар зэхэж байна. Тус зөвлөлд танилцуулж, зөвлөмж гарсны дараа УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд Засгийн газар бизнес эрхлэгч, тэргүүлэх эдийн засагчидтай албан ёсоор уулзаж, санал, дүгнэлтийг нь тусгасан. 60 орчим арга хэмжээнээс бүрдэх энэ хөтөлбөрийн хүрээнд эхний 18 сард эдийн засгийг тогтворжуулна. Дараа нь сэргээхэд чиглэнэ.

-Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын валютын сангийн хэлэлцээ ямар шатандаа явж байна вэ?

-Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Олон улсын валютын санд тавьсан. Тус сангийн Ажлын хэсэг наймдугаар сарын 15, 16-нд Монгол Улсад ажилласан. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотод болсон уулзалтаар Сангийн яам, Монголбанкны төлөөлөл ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр хэлэлцээний дараагийн үе шатыг аравдугаар сарын 20-нд эхлүүлэхээр тохирсон. Тодруулбал, ОУВС-гийн техникийн баг ирэх долоо хоногоос Монгол Улсад ажиллана. Тус баг энэ сарыг дуустал манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг судлаад, бидэнд тайлангаа танилцуулах юм. Дараа нь арваннэгдүгээр сарын эцэс гэхэд сүүлийн баг ирнэ. Ингээд Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эсэх нь оны эцэст тодорхой болно. Хэрэв хамрагдвал тухайн үед хөтөлбөрийн нөхцөл, хугацаа, цар хүрээ нь ил тод болох ёстой. Одоо хэлэхэд эрт байна.

-УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төсөлд урсгал зардлыг хангалттай танаагүй гэж эдийн засагчид шүүмжлэх юм. Таны байр суурь ямар байна вэ?

-Засгийн газар наймдугаар сарын дундуур 2016 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд хэдэн зарчимд суурилсан. Нэгдүгээрт, Монгол Улсыг нэгдмэл нэг төсөвтэй болгох, мөн төсвийн зарлагыг бууруулж, орлогыг нэмэх. Энэ хүрээнд хэд хэдэн цогц арга хэмжээ авах санал гаргасан.

Тухайлбал, найман төрлийн татвар нэмэх саналыг Засгийн газраас гаргасан. Энэ бол хүн амын 1.6 орчим хувьд хамаарах татварууд. Засгийн газрын өргөн барьсан тодотголын төсөлд төсвийн тэнцэл 500 тэрбум орчим төгрөгөөр сайжрахаар байлаа. Гэвч УИХ-ын чуулганаар Засгийн газрын зарим саналыг дэмжээгүй. Та бүхэн ч мэдэж байгаа. Нэгэнт хууль тогтоох байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан учраас Сангийн яам 2017 оны төсвийн төсөлд татвар нэмэх талаар дахин тусгаагүй. Харин эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас зорилтот бүлгүүдэд чиглэсэн халамжийн бодлого хэрэгжү үлэхээр шийдсэн.

Тухайлбал, оюутнуудад зориулж боловсролын зээлийн сан байгуулж, 101.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Мөн нийт ахмадын дийлэнх нь хэрэглээний буюу тэтгэврийн зээлтэй. Иймд ахмадуудад “Насны хишиг” олгоно. 100-300 мянган төгрөгийн энэ

“Стэнд бай”-д хамрагдах, эсэх нь оны эцэст тодорхой болно

тэтгэмжийг Улсын баяр наадам болон Цагаан сарын өмнө олгохоор төсөвт суулгасан. Тэрчлэн намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанчлан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах тусгай сан байгуулна. Тус сангаас мах, сүү, улаанбуудай зэрэг бүтээгдэхүүнд татаас олгохоор төлөвлөж байна.

-Өрийн эргэн төлөлтийн хэтийн төлөвлөгөөний талаар таниас асуумаар байна?

-Бондын эхний эргэн төлөлт болох Хөгжлийн банкны 500 сая ам.долларын төлбөрийг ирэх гуравдугаар сард хийнэ. Мөн бусад төлбөр хүүтэйгээ нийлээд 300 сая гаруй ам.доллартай тэнцэж байгаа. Ойролцоогоор 2017 онд нэг тэрбум ам.долларын гадаад төлбөр тооцоо хийнэ. 2018, 2019 онд ч ялгаагүй. 2022 онд Чингис бондын сүүлийн төлбөр хийх товтой.

2017 оны гуравдугаар сарын 21-нд төлөх төлбөрийг

Тиймээс зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

Монгол Улс одоо бонд гаргава л 8.5 -9 орчим хувийн хүүтэй байна. Бонд босгох ажлыг Сангийн яам, Монголбанкны төлөөлөл зохион байгуулж байгаа. Сангийн яамны ажилтнууд хөрөнгө оруулагчидтай АНУ-д яриа хэлэлцээ хийж байгаа. Шинэ Засгийн газар бүрдсэн, МАН олонх болсон нь улс төрийн тогтвортой байдал бүрдэнэ гэсэн эерэг хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий болжээ. Энэ нь тэдэнтэй уулзахад анзаарагдаж байлаа.

-Татварын шинэчлэлийг үргэлжлүүлэх үү?

-Манай татварын системд салаа утгатай ойлгогддог, хөрөнгө оруулагчдыг үргээдэг заалтууд бий. Үүнийг засна. Татвар нэг утгатай байх ёстой. Та бүхэн мэдэж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар шүүх болон татварын байцаагч яг адилхан тохиолдолд тэс өөр шийдвэр гаргадаг. Тиймээс ийм төрлийн хуулийн цоорхойг засна. Татварын шинэчлэл хийнэ гээд сүртэй яриад яах вэ. Ерөнхийдөө татварын тогтолцоо тунгалаг, харьцангуй тогтвортой байх ёстой. Татварыг ойр ойрхон өөрчлөх нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тодорхой бэрхшээл үүсгэдэг. Тиймээс шинэчилнэ гэж сүртэй ярихаасаа илүү татварын системд гараад буй алдаа, доголдлыг засаж, сайжруулахыг зорино

Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдал бий болно гэсэн эерэг хүлээлттэй байна.

Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс гаргах боломжгүй. Тиймээс дунд хугацаа буюу ойрын 2-3 жилд бонд босгож төлөхөөс өөр аргагүй. Засгийн газар нэмж бонд гарган, өрийг өрөөр санхүүжүүлнэ.

Монгол Улсад санхүүгийн сахилга бат сүүлийн жилүүдэд алдагдсан нь нууц биш. Засгийн газраас төсвийн бодлогыг нэгдсэн болгохоор зорьсон. Үнэнийг хэлэхэд, өмнө нь Монгол Улс бараг дөрвөн төсөвтэй байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг нэгтгэсэн. Мөн төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр хумина. 2016 оны эцэс гэхэд ДНБ-ий 18 хувьд хүрэхээр байгаа төсвийн алдагдлыг ирэх онд бараг хоёр дахин бууруулж, 9.9 хувьд хүргэх амаргүй зорилт тавиад байна. Энэ үзүүлэлтийг 2018 онд 7.5, 2019 онд 5.5 хувьд хүргэнэ. 2020 он гэхэд улсын төсвийг алдагдалгүй болгохоор зорьж байна. Амаргүй боловч чухал зорилт. 2017 оны нэгдсэн төсвийн орлого 5.9, зарлага 8.4 орчим их наяд төгрөг байхаар байгаа. Нийт зарлагын хоёр их наяд гаруй төгрөг нь ахмадын тэтгэвэр, тэтгэмж. 1.8 орчим их наяд төгрөг нь төрийн албан хаагчдын зардал. Мөн төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал 1.6 орчим их наяд төгрөгтэй тэнцэж байна.

-Бондын төлбөрийг бондоор санхүүжүүлнэ гэж та ярилаа. Гэтэл манай гадаад зах зээлийн нөхцөл байдал ямар байна вэ. Бонд босгоход хэр тохиромжтой үе вэ?

-Гадаад зах зээлийн нөхцөл байдал амаргүй байна. 2011 онд “Чингис” бондыг босгож байхад хүү нь 4.1 хувь байлаа. Харин хамгийн сүүлд “Мазаалай” бондыг 10.8 хувийн хүүтэй гаргасан. Хүүгийн төлбөр ийм хэмжээгээр өсөөд байна.

Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг үнэн бодитоор олон түмэнд дэлгэсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд Монголын талаар сөрөг ойлголт төрүүлэх бус, харин ч олон нийтэд үнэн бодит байдлыг мэдээлэх зорилготой байсан. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын үнэлгээний байгууллагууд Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэдийнэ мэдэж байсан.

» ОУВС-гийн техникийн баг ирэх долоо хоногт Монгол Улсад ажиллана.

» Сангийн яам, Монголбанкны төлөөлөл АНУ-д хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байна.

» Засгийн газар хямралыг давах төлөвлөгөө боловсруулж, дууссан.

Page 12: YНЭ: 600₮ Нүүдэлчний брэндээ “өмчиллөө” · холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.10.14, БААСАН ~ №219 (497)

Хятадын экспорт буурч, Азийн хувьцаануудын ханш уруудав

99903584, 99903581Shanghai Composite индекс сүүлийн нэг сард (нэгжээр)

БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг тус улсын гадаад худалдааны мэдээлэл олон нийтэд ил боллоо. Тус улсын экспорт есдүгээр сард 10 хувиар буурсан байна. Хятадын экспорт буурсан нь АНУ болон Европын орнуудын эрэлт сул байгааг нэг талаар илтгэдэг. Тиймээс энэ мэдээлэл олон улсын санхүүгийн зах зээлд

хүчтэй нөлөөлөв. Тэр дундаа, Азийн хувьцаануудын ханш огцом буурлаа. Ази, Номхон далайн бүсийн жишиг индекс гурван долоо хоногийн доод цэгт хүрээд байна.

Хонконгийн хөрөнгийн зах зээлийн жишиг индекс 1.4 хувиар буурсан. Мөн БНСУ-ын Kospi индекс 0.6 хувиар урууджээ.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1259.14 +0.57% 10/13/2016

ЦАГААН АЛТ PLA унци 946.3 +0.47% 10/13/2016

МӨНГӨ SIA унци 17.59 +0.49% 10/13/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 216.2 -0.67% 10/13/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 56.12 +0.5% 10/13/2016

WTI ТОС CLA баррель 49.79 -0.78% 10/13/2016

БРЕНТ COA баррель 51.48 -0.64% 10/13/2016

БЕНЗИН XBA 145.29 -0.62% 10/13/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.205 -0.16% 10/13/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 10/13/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 85.3 +3.96% 10/13/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 23.15 -0.6% 10/13/2016

БУДАА RRA центнер 10.195 +0.15% 10/13/2016

БУУДАЙ WA бушель 398.5 +0.44% 10/13/2016

КАКАО CCA тонн 2643 -0.83% 10/13/2016

КОФЕ KCA фунт 152.1 +0.86% 10/13/2016Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5239.02 -7.77 -0.15% 10/13/2016DAX INDEX DAX 10428.28 -94.79 -0.9% 10/13/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14618.97 +69.37 +0.48% 10/13/2016S&P/ASX 200 AS51 5435.543 -39.07 -0.71% 10/13/2016S&P 500 INX 2139.18 +2.45 +0.11% 10/13/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3056.826 -1.67 -0.05% 10/13/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18144.2 +15.54 +0.09% 10/13/2016TOP 20 MSETOP 11286.65 -10.98 -0.1% 10/13/2016FTSE 100 UKX 7024.01 -46.87 -0.66% 10/13/2016HANG SENG HSI 23078.37 -328.68 -1.4% 10/13/2016NIKKEI 225 NKY 16774.24 -65.76 -0.39% 10/13/2016

▼▼▲ ▼▲▼▲▼ ▼▼ ▼

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

51.57 -2.7% 10/13/2016

0.025 -10.71% 10/13/2016

2.625 +1.98% 10/13/2016

0.035 -2.78% 10/13/2016

0.013 -7.69% 10/13/2016

3.54 +8.92% 10/13/2016

3.92 +2.62% 10/13/2016

0.32 +1.59% 10/13/2016

0.195 +5.41% 10/13/2016

0.335 +1.52% 10/13/2016

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 420.55 0.13 % 10/13/2016СҮҮ ХК SUU 138.23 -0.55 % 10/13/2016УБ-БҮК ХК BUK 302.14 0.71 % 10/13/2016АРИГ ГАЛ ХК EER 2251 0.04 % 10/13/2016Э-ТРАНС ЛОЖИСТИКС XК ETR 89.99 0.10 % 10/13/2016ХАЙ БИ ОЙЛ ХК HBO 247 0.00 % 10/13/2016ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 65 0.02 % 10/13/2016МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 610 0.00 % 10/13/2016МЕРЕКС ХК MRX 61 1.67 % 10/13/2016ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 1850 -3.50 % 10/13/2016ТҮШИГ УУЛ ХК TUS 411.05 0.01 % 10/13/2016УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК UID 510 0.00 % 10/13/2016

▲▼▲▲▲

◄►

▲◄►▲▼▲

◄►

IX/22 IX/29

» Түгждэг бус, өсгөдөг хөрөнгийн зах зээлийн хөдөлгүүр нь Хөрөнгийн бирж.

» Монголын хөрөнгийн биржийн индекс пүрэв гарагт 817.65 нэгж болж, энэ өдөр 0.10 хувиар өсөв.

» Хөрөнгийн биржийн хувьчлалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж Сангийн яамныхан үзэж байна.

» Санхүүгийн зохицуу-лах хороо ноос Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгуул лагаар бүртгэсэн.

ӨМЧ ХУВЬЧЛАЛ

3080

306030403020

3000

2980

2960IX/13 X/13

Монголын хөрөнгийн биржийн индекс пүрэв гарагт 817.65 нэгж болж, энэ өдөр 0.10 хувиар өсөв. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 1.4 их наяд төгрөгт хүрлээ. Бирж болгон өөрийн гэсэн индекстэй. Уг үзүүлэлт нь зах зээлийн барометр юм. Монголын хөрөнгийн биржийн индекс хоёр өдөр дараалан өсөлттэй гарч байна. Энэ нь үнэт цаасны зах зээлд эерэг мэдээ. Биржийн индекс өсөлттэй байх тусам зах зээлийн үр өгөөж нэмэгдэж байдаг.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны есдүгээр сард 1.38 их наяд төгрөг болсон. Энэ нь наймдугаар сартай харьцуулахад 30.8 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар буурсан үзүүлэлт. Харин энэ сар гарсаар Хөрөнгийн биржийн индекс есдүгээр сараас хамаагүй жигд өсөлттэй байгаа юм. Хэрэв индекс өсөлттэй хэвээр байвал энэ сарын эцэст зах зээлийн үнэлгээ нэмэгдэх нь дамжиггүй.

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг ирэх онд хувьчлахаар Сангийн яамныхан 2017 оны төсвийн төсөлд тусгачихсан. Ингэснээр төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг бүрдүүлэхээр тооцоод байгаа. Гэхдээ Засгийн

Биржийг хувьчлах ээлжит төлөвлөгөөТөсвийн орлогыг бүрдүүлэх хувилбар

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

газрын өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийг УИХ намрын чуулганаараа хэлэлцэж байж эцсийн шийд эндээс гаргах юм. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийг хамгийн багадаа 20 тэрбум төгрөгөөр хувьчлах, эсэх нь УИХ-ын мэдэлд ирээд байна. Тэд ирэх хувьчлалын “кноп”-ыг дарна гэсэн үг.

Биржийн хувьч лалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж Сангийн яамныхан үзэж байгаа юм. Хөрөнгийн биржийг хувьчлах энэхүү санал 2014 оноос эхтэй. Хэрэв УИХ тухайн үед уг саналыг дэмжиж, улмаар Засгийн газар хувьчлах ажлыг түргэтгэсэн бол Монголын хөрөнгийн бирж төрөөр бус, аль нэг хувийн хэвшлээр овоглох байсныг үгүйсгэхгүй.

Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийг энэ онд таван тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байсан юм. Үүнийг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байсан удаатай. Учир нь хувьчлалын үнэлгээ хэт бага байгаа нь төрийн өмчийг үнэгүйдүүлэхэд хүргэхээр байгааг учирлаж байв. Санхүүгийн зах зээлд, тэр дундаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын гурван хүн тутмын хоёр нь Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв

хэмээн Засгийн газрын саналыг дэмжиж байна.

Гэхдээ эдийн засгийн нөх-цөл байдал хүндхэн энэ үед алдагдалтай ажиллаж буй Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр сонирхох хөрөнгө оруулагч байгаа, эсэх нь бас л эргэлзээ төрүүлэхээр. Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэлтийн хөрөнгө нь 913.6 сая төгрөг. Үндсэн хөрөнгийн үнэлгээ 3.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Ашигт ажиллагаа талаас нь харвал энэ оны эхний хагаст Хөрөнгийн бирж 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Төрийн өмчит компани, тэр дундаа Хөрөнгийн бирж ашигтай ажиллаж байсан түүхэн тохиол ховорхон.

Хөрөнгийн биржийг хувьчлах санал гурав дахь удаагаа Сангийн яамнаас гарч байгаа юм. Санал гардаг ч дэмжлэг

авалгүй явсаар. Дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан саатсаар өдий хүрсэн билээ. Хөрөнгийн биржийг өмнөх саналаар бүт-цийг нь өөрчилж, 34 хувийг төрд үлдээхээр төсөөлж байсан. Харин нийт хувьцааны 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгохоор зурагласан ч ажил болоогүй. Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын үнэт цаасны тодорхой хэсгийг арилжих болсон нь биржийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж буй. Энэ нь хувьцаа гэсэн ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаж бай-сан Хөрөнгийн биржийн хувьд алдагдлаа бууруулахад томоохон хөшүүрэг болж ирсэн.

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн Хөрөнгийн бирж итгэмжлэгдсэн дилерийн үйл ажиллагааг нэвт-

рүүлж, амжилттай жигд рүүлсэн. Санхүүгийн зохицуу лах хороо-ноос Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгуул лагаар бүртгэсэн билээ. Энэ нь өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувь цаат компаниудад нэгдсэн стан дарт нэвтрүүлж, хариуцлага хүлээлгэх эрх мэдлийг олгосон юм.

Хөрөнгийн бирж дэлхийн өндөр хурдны арилжааны системийг өнгөрсөн хугацаанд амжилттай суурилуулсан ч дэвшилт техник, технологийн үр шимийг хараахан хүртэж амжаагүй явна. Түгждэг бус, өсгөдөг хөрөнгийн зах зээлийн хөдөлгүүр нь Хөрөнгийн бирж. Тус байгууллага Сангийн сай-дын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Сангийн яам энэ удаа Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлах саналын хариугаа УИХ-аас хүлээж байна.

Хөрөнгийн биржийг

хувьчлах санал 2014 оноос эхтэй

Монголын хөрөнгийн

биржийн индекс хоёр

өдөр дараалан өсөлттэй гарч байна. Энэ нь

үнэт цаасны зах зээлд эерэг

мэдээ.Б.Ганбаяр / ЗГМ©