yНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй...

8
Замын-Үүдийн боомтыг тү- шиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар Монгол Улс эртнээс зодоглосон. Одоогоос 13 жилийн өмнө захирагчийн ажлын албыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь сүртэй Хойд Солонгосын эсрэг АНУ- ын тавьсан хориг болон хоёр улсын улс төрийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн Олон улсын харилцааны их сургуулийн багш Ж.Баттөртэй ярилцлаа. -Хойд Солонгосын тив алга- сах баллистик пуужингийн туршилтыг АНУ эсэргүүцэж, тус улсад НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлөөс эдийн засгийн хориг тавьсан. Гэсэн ч Хойд Солонгос АНУ-ын Гуам арал руу бөмбөг хаяхаа мэдэгдлээ. Судлаач хү- ний хувьд олон улсын энэхүү нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ? -Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт амжилттай болсон нь АНУ-ыг сандаргаж байна. Хойд Солонгосын нарийн технологи бүхий баллистик пуужин нь олон зуун км газарт маш оновчтой, хурдтай харвадаг дэлхийн хамгийн хөнөөлт зэвсэг юм. Энэхүү пуужин биологийн, химийн болон цөмийн зэвсэг тээвэрлэн, дэлхийн агаар манд- лаас хэсэг хугацаанд гарч, онилсон газартаа эгц дээрээс нь буух хүчин чадалтай. Богино хугацаанд олон хүний амь насанд хүрэх, олон хотыг сүйрүүлэх аюултай. Тиймээс АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужин хөгжүүлэлтийг дэмжих- гүй байгаагаа мэдэгдэж байгаа. ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695) 00695 Хойд Солонгос баллистик пуужин цэнэглэж болохуйц жижиг цөмийн бөмбөг бүтээсэн тухай мэдээ цацагдсаны дараа ноён Трамп “Дэлхийд өмнө үзэгдээгүй догшин галаар угтана” гэж анхааруулсан юм. 7 Дэд бүтцэд "улаан гэрэл" асжээ Дулааны цахилгаан станцуудын дөрөв нь "тэтгэвэр"-т гарах болжээ. > 5 Урд хөрш эмзэг байдлаа давуу тал болгоно Хятад улсын эрчим хүчний хэрэглээнд ач холбогдол өгөх цаг болжээ. > 8 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.08.10 ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ 18° 12° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2447.51 366.40 40.83 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.41 0.05% 97.32 0.00% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1267.00 0.76% УЛС ТӨР Экс Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно. Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө. Засгийн газраас “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 22-нд гаргажээ. БХ-ын сайд ОХУ-д болох Олон улсын цэргийн наадмын хаалтын ёслолд оролцоно. ЭДИЙН ЗАСАГ Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэнэ. “Сүү” ХК эхний хагас жилд 2.29 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн 600 тэрбум төгрөгийг давлаа. “Шарын гол” ХК олборлолтоо нэмэгдүүлэхээр шинэ тоног төхөөрөмж худалдан авчээ. БНХАУ-ын кофены эрэлт 2004-2014 онд дунджаар 16 хувиар өссөн байна. НИЙГЭМ Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 40 га талбайд цэвэрлэгээ хийж эхэллээ. Сингапурын Чанги нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авахаар боллоо. Автобусны суудлын бүрээсийг долоо хоногт хоёр удаа цэвэр- лэхийг үүрэгдлээ. Машин, мотоциклоо зориу- лалтын бусаар тоноглосон бол хариуцлага тооцно. Багш нар цалингаа нэмэгдүү- лэх шаардлага тавьж, өнөөдөр тайван жагсаал хийнэ. ДЭЛХИЙ Солонгосын хойгийн хямралаас шалтгаалан Азийн биржүүдэд алт, йений үнэ өсөв. Умард Атлантын эвсэл В.Путиныг Абхазид айлчилсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Сөүл хотын хамгаалалтыг дээшлүүлэхийг уриаллаа. Оросын Алс Дорнодын 34 хот, сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 770 удаа чичирхийлжээ. 6372 0.03% 909.22 0.76% Умард, Өрнөдийн бардамнал НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН УЛС ТӨР ЗГМ: ИНФОГРАФИК Сонгуулийн мөчлөгт тушигдсан чөлөөт бүс Ж.Баттөр: Хоёр Солонгос нэгдэх нь ганцхан Монголд ашигтай Б.Баяртогтох @bayartogtokhZGM Б.Бямбасүрэн @byambaZGM Япон аюулын зэрэглэлээ нэмэгдүүлэв Эх оронч кино Хятадад блокбастер боллоо гэгч нь эхлүүлж байлаа. Энэ эрчээрээ урагшилсан бол тэс өөр зүйлийн тухай энд өгүүлэх байлаа. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хууль эрх зүйн орчин 2004 он гэхэд бүрдсэн тул тусгай нэгж өрхөө татаж, улсын төсвөөс жил бүр хөрөнгө мөнгө чамгүй хуваарилах болсон. 3 2 НИСЭХ БУУДАЛ ТООНЫ ХЭЛЭЭР Олон улсын зорчигч тээвэрлэлт Шуудан Ачаа Хамгийн олон удаа нислэг үйлддэг чиглэлүүд Chinggis Khaan International Airport© 41% 34% 24% 59% Олон улсын чиглэлийн нийт зорчигчийн 41% СӨҮЛ (тонн) (тонн) Олон улсын чиглэлийн нийт зорчигчийн 24% БЭЭЖИН Орон нутгийн нийт зорчигчийн 59% ТӨВИЙН БҮС Орон нутгийн нийт зорчигчийн 34% БАРУУН БҮС МИАТ AIR CHINA АЭРОФЛОТ TURKISH AIRLINES AIR BUSAN AEROMONGOLIA HUNNU AIR KOREAN AIR 51% 13% 21% 4% 1% 2% 1% 6% 2016 он АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ 2012 2 2016 5000 4 2015 4200 6 2014 500 8 2013 5800 10 2012 5700 2013 2014 2015 2016 “АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн зүгээс Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжих “Автомашингүй гудамж” төслийн албан ёсны тайлбарыг хүргүүлж байна. “Автомашингүй гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх санаачилгыг анх 2016 оны НИТХ-ын төлөөлөгчид болон тэргүүлэгчид гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А/501 тоот “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар ол- гогдсон. “Автомашингүй гудамж төсөл” нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжих бөгөөд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. 3 Ubinfo.mn сайт шилдэгт багтлаа Gogo.mn Ikon.mn Caak.mn Xorom.com Zaluu.com “Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын долдугаарт бичигдлээ. Unuudur.mn Ubinfo.mn Medee.mn News.mn Eagle.mn TAEPODONG 2 10.000км АЛСЫН ТУСГАЛТАЙ ДУНДЫН ТУСГАЛТАЙ ОЙРЫН ТУСГАЛТАЙ KN -08/14 5.500+км MUSUDAN 4.000км NODONG 1.300км SCUD ER 1.000км TOKSA 120км Бээжин Пхеньян Токио Бангкок Сингапур Сидней Хавай Сан Франциско Анкориж 1.500км 4.000км 10.000км 6.000км 1.000км The Military Balance 2016© БНАСАУ-ЫН ПУУЖИНГИЙН ТООЦСОН ТУСГАЛ

Upload: others

Post on 23-Oct-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Замын-Үүдийн боомтыг тү-шиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар Монгол Улс эртнээс зодоглосон. Одоогоос 13 жилийн өмнө захирагчийн ажлын албыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь сүртэй

Хойд Солонгосын эсрэг АНУ-ын тавьсан хориг болон хоёр улсын улс төрийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн Олон улсын харилцааны их сургуулийн багш Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хойд Солонгосын тив алга-сах баллистик пуужингийн тур шил тыг АНУ эсэргүүцэж, тус улсад НҮБ-ийн Аюулгүйн зөв лөлөөс эдийн засгийн хориг тавьсан. Гэсэн ч Хойд Солонгос АНУ-ын Гуам арал руу бөмбөг хая хаа мэдэгдлээ. Судлаач хү-ний хувьд олон улсын энэхүү нөх цөл байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт амжилттай болсон нь АНУ-ыг сандаргаж байна. Хойд Солонгосын нарийн технологи бүхий баллистик пуужин нь олон зуун км газарт маш оновчтой, хурдтай харвадаг дэлхийн хамгийн хөнөөлт зэвсэг юм. Энэхүү пуужин биологийн, хи мийн болон цөмийн зэвсэг тээвэр лэн, дэлхийн агаар манд-лаас хэсэг хугацаанд гарч, онил сон газартаа эгц дээрээс нь буух хүчин чадалтай. Боги но хугацаанд олон хүний амь насанд хүрэх, олон хотыг сүй рүү лэх аюултай. Тиймээс АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөл бөр, пуужин хөгжүүлэлтийг дэм жих-гүй байгаагаа мэдэгдэж байгаа.

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

0 0 6 9 5

Хойд Солонгос баллистик пуужин цэнэглэж болохуйц жижиг цөмийн бөмбөг бүтээ сэн тухай мэдээ цацагдсаны дараа ноён Трамп “Дэлхийд өмнө үзэгдээгүй догшин галаар угтана” гэж анхааруулсан юм. 7

Дэд бүтцэд "улаан гэрэл" асжээ

Дулааны цахилгаан станцуудын дөрөв нь "тэтгэвэр"-т гарах болжээ. > 5

Урд хөрш эмзэг байдлаа давуу тал болгоноХятад улсын эрчим хүчний хэрэглээнд ач холбогдол өгөх цаг болжээ. > 8

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.08.10

ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ

18° 12°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2447.51 366.40 40.83

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

100.410.05%97.32

0.00%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1267.000.76%

УЛС ТӨРЭкс Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно. Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө. Засгийн газраас “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 22-нд гаргажээ. БХ-ын сайд ОХУ-д болох Олон улсын цэргийн наадмын хаалтын ёслолд оролцоно.

ЭДИЙН ЗАСАГГазрын тос боловсруулах үйлдвэр жилд 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэнэ. “Сүү” ХК эхний хагас жилд 2.29 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн 600 тэрбум төгрөгийг давлаа. “Шарын гол” ХК олборлолтоо нэмэгдүүлэхээр шинэ тоног төхөөрөмж худалдан авчээ. БНХАУ-ын кофены эрэлт 2004-2014 онд дунджаар 16 хувиар өссөн байна.

НИЙГЭМНийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 40 га талбайд цэвэрлэгээ хийж эхэллээ. Сингапурын Чанги нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авахаар боллоо. Автобусны суудлын бүрээсийг долоо хоногт хоёр удаа цэвэр-лэхийг үүрэгдлээ. Машин, мотоциклоо зориу-лалтын бусаар тоноглосон бол хариуцлага тооцно. Багш нар цалингаа нэмэгдүү-лэх шаардлага тавьж, өнөөдөр тайван жагсаал хийнэ.

ДЭЛХИЙСолонгосын хойгийн хямралаас шалтгаалан Азийн биржүүдэд алт, йений үнэ өсөв. Умард Атлантын эвсэл В.Путиныг Абхазид айлчилсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. БНСУ-ын Ерөнхий лөгч Сөүл хотын хамгаалалтыг дээшлүүлэхийг уриаллаа. Оросын Алс Дорнодын 34 хот, сууринд 2000 гаруй байшин үерт автжээ.Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 770 удаа чичирхийлжээ.

63720.03%909.22

0.76%

Умард, Өрнөдийн бардамнал

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН УЛС ТӨРЗГМ: ИНФОГРАФИК

Сонгуулийн мөчлөгт тушигдсан чөлөөт бүс

Ж.Баттөр: Хоёр Солонгос нэгдэх нь ганцхан Монголд ашигтай

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

Б.Бямбасүрэн@byambaZGM

Япон аюулын зэрэглэлээ нэмэгдүүлэв

Эх оронч кино Хятадад блокбастер боллоо

гэгч нь эхлүүлж байлаа. Энэ эрчээрээ урагшилсан бол тэс өөр зүйлийн тухай энд өгүүлэх байлаа. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хууль эрх зүйн орчин 2004 он гэхэд бүрдсэн тул тусгай нэгж өрхөө татаж, улсын төсвөөс жил бүр хөрөнгө мөнгө чамгүй хуваарилах болсон.

3

2

НИСЭХ БУУДАЛ ТООНЫ ХЭЛЭЭР

Олон улсын зорчигч тээвэрлэлт

Шуудан Ачаа

Хамгийн олон удаа нислэг үйлддэг чиглэлүүд

Chinggis Khaan International Airport©

41% 34%24% 59%

Олон улсын чиглэлийн нийт

зорчигчийн 41% СӨҮЛ

(тонн) (тонн)

Олон улсын чиглэлийн нийт

зорчигчийн 24%

БЭЭЖИН

Орон нутгийн нийт зорчигчийн

59% ТӨВИЙН БҮС

Орон нутгийн нийт зорчигчийн

34% БАРУУН БҮС

МИАТ

AIR CHINA

АЭРОФЛОТ

TURKISH AIRLINES

AIR BUSAN

AEROMONGOLIA

HUNNU AIR

KOREAN AIR

51%

13%

21%

4%1%2%

1%

6%

2016 он

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ

2012

22016 5000

4 2015 4200

6 2014 500

8 2013 5800

10 2012 5700

2013 2014 2015 2016

“АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ”ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн зүгээс Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжих “Автомашингүй гудамж” төслийн албан ёсны тайлбарыг хүргүүлж байна.

“Автомашингүй гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх санаачилгыг анх 2016 оны НИТХ-ын төлөөлөгчид болон тэргүүлэгчид гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А/501 тоот “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирам жаар ол-гогд сон. “Автомашингүй гудамж төсөл” нь Улаан баатар хотын Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжих бөгөөд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм.

3

Ubinfo.mn сайт шилдэгт багтлааGogo.mnIkon.mnCaak.mnXorom.comZaluu.com

“Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас

Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг

сайтуудын долдугаарт бичигдлээ.

Unuudur.mnUbinfo.mnMedee.mnNews.mnEagle.mn

TAEPODONG 210.000км

АЛСЫН ТУСГАЛТАЙ

ДУНДЫН ТУСГАЛТАЙ

ОЙРЫНТУСГАЛТАЙ

KN -08/145.500+км

MUSUDAN4.000км

NODONG1.300км

SCUD ER1.000км

TOKSA120км

Бээжин Пхеньян

Токио

Бангкок

Сингапур

Сидней

Хавай

Сан Франциско

Анкориж

1.500км

4.000км

10.000км

6.000км

1.000км

The Military Balance 2016©

БНАСАУ-ЫН ПУУЖИНГИЙН ТООЦСОН ТУСГАЛ

Page 2: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

0 0 6 9 5

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

Утас. 99997481

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Даваатогтох

Утас: 99901637

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Г.Баярсайхан

Утас: 99903574

Э.ЭнхбаатарУтас. 99903578

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

ubinfo.mn

Дугаарын удирдагчБ.Даваатогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

СУДЛААЧ ЯРЬЖ БАЙНА

Дайн гэхээс илүүтэй бие биенээ сүрдүүлсэн мэдэгдлүүд хийж байна

1Улмаар АНУ НҮБ-ын

Аюул гүйн зөвлөлд хандахын зэрэгцээ Хятадаас тусламж хүссэн. Гэвч Хятад энэ асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Харин НҮБ эхний ээлжинд Хойд Солонгосын гадаадаас авч буй хөрөнгө оруулалтыг зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн ч Хойд Солонгос НҮБ-аас айхгүйгээр үл барам АНУ-д цохилт өгнө гэж сүрдүүллээ.

Зүүн Азид Япон болон БНСУ АНУ-ын гол холбоотон. Учир нь АНУ-ын цэргийн бааз Япон, Өмнөд Солонгос болон АНУ-ын Гуам арал дээр байрлаж байна. Тиймээс дайн боллоо гэхэд Хойд Солонгос АНУ-ын хотуудыг онилохоос гадна дээрх цэргийн баазууд руу цохилт хийж таарна. Хэдийгээр АНУ Хойд Солонгосыг ялах нь тодорхой ч дайн хамгийн багадаа 3-7 хоног үргэлжилнэ гэж судлаачид үзэж байна. Ийм хугацааны дайнаас БНСУ болон Япон улс хамгийн их хохирол амсахаар байгаа. АНУ

ЗГМ ТОВЧХОН» ЗАСГИЙН ГАЗАРЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж байгаа эсэх, 2017 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг Ерөнхий сайдаас шаардлаа.

» ХҮСЭЛТМонгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 22-нд гаргажээ. Гадаад харилцааны яаманд тус хүсэлт өнгөрсөн долоо хоногт ирсэн байна. Тиймээс хуулийн хүрээнд түүний хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа УИХ хэлэлцэнэ. Үүний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эгүүлэн татах юм.

» АЖЛЫН АЛБАШадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба хэвлэлийн бага хурал зарлаж, Шадар сайдыг тагнаж, мөрдсөн асуудлыг ЦЕГ, АТГ, ТЕГ шалгахгүй байгааг шүүмжиллээ. Тэд энэ асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд холбоотой хэмээв. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгах ёстой гэлээ.

Хоёр Солонгос нэгдэх нь ганцхан Монголд ашигтай

хохирол ихтэй дайн болохоос айж байгаа болохоос биш Хойд Солонгосоос айх учир шалтгаан тэдэнд байхгүй.

-Дэлхийн анхаарлын төвд орсон энэхүү асуудал цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

-Одоогоор дайн гэхээс илүү-тэй бие биенээ сүрдүүлсэн мэдэгд лүүд хийж байна. Хойд Солонгосын гаргаж байгаа энэ үйлдэл олон улсын хэм жээнд маргаан дагуулж, байд лыг улам хурцатгаж байна. Хойд Солонгос эдийн засгаа хүндрүүлж, ард иргэдээ туйл дуулж, улс орноо дэнчинд тавин байж байр сууриасаа ухрахгүй байгаа нь тун ойлгомжгүй байна. Дэлхийд Хирошимагаас өөр цөмийн цохилт өгсөн түүх байхгүй. Хойд Солонгосын хамгийн эхний зорилго нь цөмийн зэвсгээр өөрсдийгөө хамгаалах, дараа нь сүрдүүлэг хийх, эцэст нь цөмийн цохилт өгөх юм. Тэд өнөөдрийг хүртэл сүрдүүлэг хийж байсан бол одоо байдал хэт өндөр түвшинд хүрлээ. Энэ нөхцөл байдлыг үнэхээр урьдчилан таамаглах аргагүй.

-Энэ асуудалд манай хоёр хөршийн гаргаж байгаа үйлд-лийг та хэрхэн дүгнэж байгаа

вэ?-Эхний ээлжинд хоёр Солон-

гос улс нэгдэх үү, үгүй юү гэсэн асуудал байна. Нэгдвэл хэнд, нэгдэхгүй бол хэнд ашигтай вэ? Бүс нутгийн хэмжээнд Хятадын маш том өрсөлдөгч нь Япон улс. Хэрэв хоёр Солонгос улс нэгдвэл эдийн засаг болон цэрэг армийн хувьд маш хүчтэй өрсөлдөгч болон гарч ирнэ. Нөгөөтэйгүүр, БНСУ АНУ-тай ойр байдаг. Иймд АНУ-ын нөлөө улам хүчирхэгжинэ. Тиймээс зарим улс хоёр Солонгосыг нэгтгэхгүй байх сонирхолтой байдаг. ОХУ-д хоёр Солонгостой эвтэй байх сонирхолтой. Сүүлийн хэдэн жилд АНУ Оросын эсрэг хориг тавьж, НАТО тус улсын эсрэг байр суурьтай байгаа. Үүнээс үүдэн ОХУ баруун талаасаа шахагдаж, зүүн тийш хөгжих зорилт тавьсан. Дорнод Сибирьт асар их байгалийн баялаг бий. Үүнийг хөгжүүлэхэд Хойд Солонгос саад болж байгаа учир нэгдэх нь зөв гэж бодож байж ч болох талтай. Гэхдээ АНУ-тай сөргөлддөг жижиг улстай хиллэх нь ОХУ-д ашигтай хувилбар ч байж мэднэ. Энэ бол миний хувийн таамаглал юм шүү. Харин энэ хоёр улсыг

нэгтгэх чин хүсэл гагцхүү Монголд бий. Ингэснээр манай зам тээвэр, боомт нээгдэж, гадаад худалдаа өргөжих олон талын ач холбогдолтой.

-Хойд Солонгосын асуудалд Монгол Улс-ын баримталж байгаа байр суурийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Миний харж буйгаар манайх төвийг сахисан байр суурь баримталж байгаа нь зөв алхам биш болов уу. Учир нь БНСУ-д Монгол Улсын хамгийн олон иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаа. Иргэд олноор байгаа газарт үндэс ний эрх ашиг үйлчлэх ёстой. Тиймээс бид БНСУ-тай илүү санал бодлоо солилцож, үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй болов уу гэж судлаачийн хувьд бодож байна.

-Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдалд анхаа рал хандуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Зүүн хойд Азийн асуудлаарх Улаан-баатарын яриа хэлэлцээг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Аюулгүй байдлыг тогтворжуулах ирээдүйн

гэрээ хэлэлцээрийг зуучлах үүрэг хүлээсэн Монгол Улсын цаашдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх ёстой вэ?

-Эерэг талаас нь харвал “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-д Хойд Солонгосын төлөөлөгчид удаа дараа ирж байгаа нь том давуу тал. Ялангуяа, Өмнөд, Хойд Солонгосыг Монгол Улсад уулзуулна гэдэг асар чухал төдийгүй энэ ажлыг өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсан. Цаашид дэлхий нийтийн анхаарлыг татахын тулд хурлыг илүү даацтай зохион байгуулах хэрэгтэй байна. Үүний тулд дотоодын эрдэмтдийг татан оролцуулах ёстой. Мөн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний хүрээнд хоёр талт уулзалтыг сайн хийх хэрэгтэй байна. Тухайлбал, АНУ Хойд Солонгос, Өм нөд Солонгос болон Хойд Солон-госын хоёр талт уулзалтыг зохион байгуулах ёстой.

-“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндөр дээд түв-шинд хүргэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Үүнд төр, засгийнхан анхаа рах хэрэгтэй. Ялангуяа, Зүүн хойд Азид байр сууриа бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” маш үр дүнтэй. Учир нь энэ яриа хэлэлцээнд эдийн засаг, байгаль орчин, эрчим хүч, цэргийн хамтын ажиллагаа гэх мэт олон сал-барыг хамарсан асуудлыг хөнд дөг. Нөгөөтэйгүүр, инсти-туцийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй.

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК ” ХХК ЭРСДЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

ШАЛГАРУУЛЖ АВНА

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ: Компанийн харилцагч банк санхүүгийн байгууллагын учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, тайлагнах, тэдгээрээс сэргийлэх санал боловсруулах болон компанийн харилцагч талын эрсдэлийн журам заавар боловсруулах, харилцагч талын эрсдэлийг үнэлэх арга зүй, цогц загварыг бий болгон хөгжүүлэхэд оршино.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:• Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;• Санхүүгийн байгууллагад 2-с доошгүй жилийн турш хөрөнгө оруулалт, арилжааны чиглэлээр эсвэл зээлийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай;• Базелийн хорооны харилцагч талын эрсдэлийн чиглэлийн зөвлөмж, шаардлагуудын сайн мэдлэгтэй, зохих сертификатыг авсан;• Бүтцийн санхүүгийн мэдлэгтэй;• Санхүүгийн мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;• Хариуцсан асуудалд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, илтгэх чадвартай;• Компьютерийн хэрэглээний болон судалгаа, шинжилгээний программыг бүрэн эзэмшсэн;• Гадны болон олон улсын санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно. • Гадаадад их дээд сургууль төгссөн бол давуу тал болно.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:• Хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, ажлын цаг ашиглалтын зохион байгуулалт сайтай;• Ажлын ачаалал даах чадвартай;• Нууц хадгалах чадвар, дадалтай;• Байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах;• Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;• Багаар болон бие даан ажиллах чадвартай;• Ёс зүйн өндөр шаардлага өөртөө болон бусдад тавьдаг;• Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:• Анкет (www.mik.mn вэб сайтаас татаж авна уу);• Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);• Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх); • Иргэний үнэмлэхний хуулбар;• 3 үеийн түүх (гараар бичсэн);• Өмнөх хийж байсан ажил, туршлагын талаарх товч мэдээлэл.•Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.

mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны оффисийн 10-р давхарт 2017 оны 04-р сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-318454 (827) Вэбсайт: www.mik.mn И-мейл: [email protected]

"Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр хоёр талт

уулзалтыг сайн хийх хэрэгтэй

ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Зас гийн газрын гишүүнтэй тэн цэх цалин олгохоор шийд вэрлэлээ. Тодруулбал, Ерөнхий лөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох хуулийн заалтыг үндэслэн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн долдугаар сарын 10-наас эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэг дор жийг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойшхи дөрвөн жилд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байлгах бөгөөд холбогдох зард лыг улсын төсвөөс санхүү-жүүлэхээр болов.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санхү үжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав.

“Элэг бүтэн Монгол” үндэс-ний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж буй. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусийн илрүүлэг шинжил-гээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17.5 хувь нь вирусийн халдвартай гэсэн мэдээлэл байна.

Экс Ерөнхийлөгчид сайдынхтай тэнцэх цалин олгоноХөтөлбөрийн санхүүжилтыг шуурхай шийдвэрлэнэ

Б.СүрэнЗГМ

Page 3: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

авсаар. Зургаан жилийн өмнө анх Замын-Үүдийн чөлөөт бүсэд хөл тавьж байлаа. Үүнээс хойш их зүйл өөрчлөгдөж, хөгжсөн дүр зураг харах гэсэн минь талаар болов. Манай чөлөөт бүс урьдын янзаараа, цаг хугацаа энд зогсчихсон гэлтэй үнэхээр уйтгартай дүр төрх тосон авлаа.

Үе үеийн Засгийн газар чө лөөт бүсийг эрчимтэй хөг-жүүлэх талаар төлөвлөгөө боловсруулдаг. Цаасан дээр буусан төлөвлөгөө, зорилт олон бий. Тэдгээрээс биеллээ олсон нь ховор. Гадаад,

дотоодын хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж ирсэн чөлөөт бүсийн талаар 10 гаруй жил төр засгийн түвшинд ярьж байна. Гэвч зурагласан дөрвөн чөлөөт бүсийн үйл ажиллагаа өдийг хүртэл даанч жигдэрч чадсангүй. Төсөв мөнгөний зовлонг бүхнээс урьтан захирагч нар нь ам уралдан тоочдог. Угтаа жил болгоны улсын нэгдсэн төсөвт чөлөөт бүс рүү чиглэсэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, тус байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зардлын эх үүсвэр багтдаг билээ.

Ийм атал “хоол”-оо чамлах нь түгээмэл.

Чөлөөт бүс өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой. Үйл

ажиллагаагаа өргөжүүлэхэд газар ашиглалтын хураамж, төлбөр зэрэг багагүй орлого төвлөрдөг. Дэлхий нийтийн жишиг ч үүнээс гажаагүй. Уг нь Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсээс эрс ялгаатай төдийгүй илүү хурдан хөгжих боломжтой. Учир нь, манай улсын гадаад худалдааны 60 гаруй хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжиж байна. Үүнийг дагаад үйлчилгээний салбар хөгжихөөр байгаа. Эрээн хоттой Замын-Үүдийг

Гадаад худалдааны гол боомт энэ цагаас хойш эдийн засгийн чөлөөт бүс гэсэн тодотгол зүүж яваа нь энэ. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг хүн өөрөө олдог гэдэг. Хүнээр зүйрлэх юм бол их хүлээлт үүсгэсэн чөлөөт бүс маань сайхан нэрнээс цаашгүй байна.

Замын-Үүдийн боомтоор өмнөд хөрш рүү зорчих иргэн болгон 1000 төгрөг бэлнээр тушаадаг. Хэрэв мөнгө тушаасан баримтгүй бол та хилийн зурвас алхах боломжгүй. Та бидний төлж буй энэ мөнгийг Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжилд зарцуулдаг гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Гэтэл чөлөөт бүсийн өнгө зүс үнэхээр гундуухан. 1000 төгрөг бага мөнгө биш ээ. Энэ мөнгөөр та хоёр удаа нийтийн тээврээр үйлчлүүлж болно. Гэртээ 850 төгрөгийн үнэтэй талх авахад бас элбэг хүрэлцэнэ. Олон хүний 1000 төгрөг их наядаар хэмжигдэхгүй ч олон тэрбум руу дөхнө.

Замын-Үүдийн боомтоор хүний хөл огт тасардаггүй. Өдөрт л хамгийн багадаа 1000 гаруй хүн хилээр гарч байна. Олны урсгалд дарагдах боомтын аж байдал туйлын зутруу. Чухамдаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа зогсонги байдалтай он удаан жилийг үдэж байгаатай энэ нь шууд холбоотой. Бизнес эрхлэгч болон иргэдэд ямар ч шинэ боломж олгоогүй атлаа 1000 төгрөгийн “торгууль”

3

Нийтлэлчийн булан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

Гадаад худал дааны гол боомт 2004

оноос хойш чөлөөт бүс гэсэн тодотгол

зүүж яваа

Замын-Үүдийн чөлөөт бүс дөнгөж суурь дэд бүтцээ тавьж байна

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

1Төслийг хэрэгжүүлснээр

тус гудамж нь автомашины түгжрэлгүй, оршин суугчдын тав тухыг болон иргэд, жуулчдын амгалан тайван зорчих нөхцлийг хангасан, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн шийдэлтэй газрын тэг тэнхлэгээс доошх түвшинд буюу газар доорх олон нийтийн соёл, амралт, үйлчилгээ, худалдааны цогцолбор болох зориулалттай барилга байгууламж юм.

Энэхүү төслийг нийслэ-лийн зүгээс санхүүжүүлэх бо ломжгүй байсан тул хувийн хэвшлий хэнд хандсанаар төсөл болон тохижилтын санхүү-жил тийг Монголын Барил гын Үндэс ний Ассоциацийн ги-шүүн компаниуд нийгмийн хариуц лагынхаа хүрээнд улс ба нийслэлийн төсвийн хөрөнгөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр 100 хувь өөрсдийн хөрөнгийг гарган санхүүжүүлэн богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр болсон байна.

Монголын Барилгын Үндэс-ний Ассоциаци нь хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, ба-рил га угсралт, тохижилт, интерьер дизайн, зураг төсөл зэрэг барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой идэвхтэй явуулж буй мэргэжлийн 150 гаруй гишүүн компанийг нэгтгэсэн, Монгол Улсын хэмжээнд нийт бүтээн байгуулалтын 70-80 хувийг гүйцэтгэн хэрэгжүүлдэг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Монголын Барилгын Үндэс-ний Ассоциацийн Удирдах зөвлөл, гишүүд нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан “Автомашингүй гудамж төсөл”-ийн саналыг дэмжин энэхүү төслийг хэрэгжүүлэн тухайн хэсгийн оршин суугчид, үйлчилгээний байгууллагууд, цаашилбал одоо байгаа тохижилтыг улам

“АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАбүрдүүлсэн болно.

Энэхүү төслийн эхний хэсэг нь гурван сарын хугацаанд хийгдэх бөгөөд тус гудамжинд байрлах “Битлз”-ын хөшөөг буцаан талбайд байршуулахаас гадна хуучин усан оргилуурыг шинэчлэн дууны ая, олон өнгөөр цацардаг болгох, хуучин мод бут сөөгийг буцаан суулгаж, гацуур, нарс, монос, голт бор зэрэг Монголын нөхцөлд тохирсон 10-н төрлийн мод, бут сөөгийг нэмж тарин ногоон байгууламжийг 3-5 дахин нэмэгдүүлнэ.

Нийслэл хотдоо өөрсдийн хувь нэмрийг оруулж, бүтээн байгуулалтад гар бие оролцох, төслийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үргэлжлүүлэн дэмжиж 2017 оны наймдугаар сарын 2-ны билэгт сайн өдөр энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Бид иргэд оршин суугчдыг энэхүү бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Мэдээлэл дутмаг байгаагаас болж буруу ойлголт-той байгаа учир ийнхүү албан ёсны дэлгэрэнгүй тайлбарыг Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн зүгээс өгч байна.

Иймд та бүхэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгатай энэхүү төслийг дэмжиж, тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна. Мөн төсөл бүрэн хэрэгжиж дуусах үед иргэд та бүхнийг хүрэлцэн ирж уг бүтээн байгуулалттай танилцахыг урьж байна.

Монголын Барилгын Үндэс-ний Ассоциаци нь энэ газар дээр орон сууц барьж иргэд та бүхнийг хуурах өчүүхэн ч бодол байхгүй бөгөөд манай байгууллагын нийт гишүүдийн зүгээс нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаад бид бүхэн баяртай байна.

сайжруулан нийслэлд дараах ач холбогдолтой бүтээн байгуулалтыг бий болгох шийдвэрийг гаргав. Үүнд:• Улаанбаатар хотын

төвд орчин үеийн тохижилт бүхий үлгэр жишээ, гадаад дотоодын жуулчдыг татсан газартай

болгох• Явган зорчигчид

эрсдэлгүй зам хөндлөн гарах нөхцлийг бүрдүүлэх

• Төв замын автомашины түгжрэлийг багасгах

• Төсөл бүрэн хэрэгж­сэнээр иргэд, залуучууд, жуулч дын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай

гудамж бий болж ойр орчмын үйлчилгээний газруудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, орчин тойрны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх боломжийг бүрдүүлэх

• Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг тал

талын ач холбогдолтой болно.“Автомашингүй гудамж

төсөл”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн зураг, техникийн нөхцөл, ажил эхлүүлэх зөвшөөрөл зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг нэг жилийн хугацаанд хууль ёсны дагуу

Сонгуулийн мөчлөгт тушигдсан чөлөөт бүс

харьцуулах нь бий. Аль аль нь элсээр шуурсан говийн элгэн дээр боссон. Харин хөгжлийн эрэмбэ, хурдац нь сүүлийн жилүүдэд газар тэнгэр шиг ялгаатай болжээ. Эрээн хотын хөгжлийг гүйцэхийн тулд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна.

Төрөөс чөлөөт бүсийн хөгж-лийг тодорхой хэмжээгээр анхаарч байгаа. Гэхдээ их биш. Тухайлбал, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төс-лийн ажил мэлхийн хурдаар урагшилж явна. Энэхүү төслийн өртөг 58.8 сая ам.доллар. Мон-голбанкны зарласан албан ханшаар 144 тэрбум төгрөг болж байна. Ийм хэмжээний өрөөр босгосон хөрөнгөө төр зарцуулж байгаа. Төслийн хүрээнд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, авто замын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байна. Чөлөөт бүсийн захиргаа байгуулаад 13 жил болж буй. Энэ ойн босгон дээр суурь дэд бүтцээ дөнгөж байгуулж байна гэхээр хэдэн жилийн дараа хөгжихийг хэлж мэдэхгүй юм. Эдийн засгийн энэ чөлөөт бүсийг шоовдор хүүхэдтэй харьцуулж болох юм.

Дэлхийн 130 гаруй оронд 45 мянга орчим чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс. Хэдий ийм боловч чөлөөт бүсийн стандарт, шаардлагаар олон улсад манайх гологдож мэдэх нь. Хүслээр болдог бол 60 гаруй сая хүнийг ажлын бай-раар хангаж, 500 орчим тэрбум ам.долларын бараа эргэлт гүйцэтгэдэг дэлхийн чөлөөт бүсүүдийн эгнээнд Замын-Үүд нүүр бардам нэгдэхсэн. Хаяг, тамгатай, хариуцах эзэд нь дөрвөн жилээр ирж, буцаж байдаг чөлөөт бүсийн гуниг-тай жишээ Замын-Үүдийнхээр дуусах болтугай.

ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Доктор Ган Лантуу-Владимир Кличко

Владимир Кличко ширэн бээ лийгээ тайлахаар болсноо найм дугаар сарын гурванд мэдэгдсэн. Бокс сонирхогчдоос аваргыг үнэлэх үнэлэлт янз бүр. Зарим нь түүнийг нь гарамгай боксчны хувьд тө дийгүй бусад олон зүйлд үлгэр дууриал хэмээн үздэг. Харин нөгөө хэсэг нь түү ний болгоомжтой тулалдах барил, амьдралынх нь зарим хэв маягийг шүүмжлэх нь бий. Тэр ч байтугай ах дүү Кличког спортоос төрсөн бизнесмэнүүдийн адилаар нухацтай тамирчин биш хэмээн өөлдөг хүн ч цөөнгүй.

Юутай ч Владимир, Виталий

Спорт

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

Барилгын засварын ажлын тендерт урьж байна

ТЕНДЕРИЙН ЗОРИЛГО:

“Хаан Палас” ХХК-ийн хэрэгжүүлж буй Рестораны засварыг хийж гүйцэтгэх

ТЕНДЕРИЙН ДУГААР: KIULN-15/346

ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ:

Оролцогчид нь “Таван Богд Трейд” ХХК-ийн оффист хүрэлцэн ирж засварын ажлын зураг болон ажлын даалгаврыг авах ба Тендерт оролцохыг хүсэгчдэд материал хүлээлгэн өгөх сүүлийн хугацаа 2017.08.18-ны 17:30 цаг хүртэл байна.

Тендерт оролцогч байгууллагууд дараахи материалуудыг бүрдүүлж ирүүлнэ.

1. Тендерт оролцох хүсэлт2. Байгууллагын танилцуулга3. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан4. Гүйцэтгэсэн ажлын танилцуулга5. Засварын ажлыг гүйцэтгэх нарийн задаргаа бүхий үнийн санал6. Засварын ажлын график төлөвлөгөө7. Засварт ашиглах материалын мэдээлэл

Барилга объектын байршил: Зүүн 4-н зам Кемпински зочид буудлын 1-р давхарын Тэнгэр Рестораны засварын ажил

Материал, үнийн санал хүлээн авах хугацаа, хаяг:

2017.08.18-ны 15:00 цаг хүртэлУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Таван Богд Группын төв оффис, 1-р давхар, Тендерийн хайрцаг

И-мэйл хаяг: [email protected]

Утасны дугаар: 99184354, 99903148“Таван Богд Трейд” ХХК

kempinski.com

хоёр төрөлхийн нарийн чанд зангаараа болгоомжтой хандаж байв. Тухайн үеийн мэргэжлийн боксын бизнесийн хаан Дон Кингийн удаа дараагийн саналд Владимир, Виталий хоёр тат-галзсан хариу өгсөөр. Хээнцэр америк эрийг зальхай, луйварчин болохыг нь таньсан ах дүү хоёр Европын шилдэг промоутерын нэг Клаус-Питер Коль хэмээх герман эрээс тавьсан саналыг хүлээн авч гэрээ байгууллаа. Гэрээний дагуу Германд шилжин байрласан Кличко Олимпын аварга болсон 1996 ондоо мэргэжлийн боксод хөл тавьсан юм.

Эхний жилүүдэд ах дүү хоёр учраа таарсан өрсөлдөгч нараа бокс сонирхогчдын хэлдэгээр дасгал сургуулийн зориулалттай “элстэй шуудай” аятай нүдэж байлаа. “Элстэй шуудай”-ны үе удаан үргэлжилсэнгүй. Владимир 1998 оны арванхоёрдугаар сард хар арьст, чийрэг америк эр Росс Пьюриттид санаанд оромгүй ялагдлаа. Ялагдал Владимирыг нугалж дийлсэнгүй. Тэрбээр 1999 оны есдүгээр сард тухайн үеийн германчуудын хайртай тамирчин Аксель Шульцыг нам унагаж, Европын аварга болсноор тус тивийн бокс сонирхогчдын шинэ од болов.

АВАРГЫН ГАРАА, ЯЛАГДАЛ

Владимир Германы бус АНУ-ын дэвжээнээ хүч үзэх нь ихсэж, спортын нэр хүндтэй HBO сувгаар хүртэл тоглолтыг нь нэвтрүүлж эхэллээ. Тэрбээр ахыг нь “гомдоосон” өрсөлдөгч болох хүч, хурд сайтай, хар арьст Крис Бердийг 2000 оны аравдугаар сард буулгаж авав. Амжилтынх нь түүхнээ онцгой үйл явдал болж мөнхөрсөн уг ялалтын э ц э с т тэр бээр W B O - д анх удаа дэлхийн а ва р г а б о л о в . Г э х д э э

тухайн үед WBO-гийн аварга нь зэрэглэлийн хувьд WBC, WBA, IBF-ийнхээс доогуур байжээ.

Владимир Кличко таван удаа амжилттай тоглосныхоо дараа 2003 оны гуравдугаар сарын 8-нд хоёр дахь удаагаа санаанд оромгүй ялагдал хүлээлээ. Өмнөд Африкийн тамирчин, цагаан арьст Корри Сандерс аваргыг ердөө хоёр дахь тойрог эхлэх үед нам цохиж орхив. Ялагдал түүнийг дэмжигчдэд төдийгүй өөрт нь ч шок болжээ. Сэргэх зорилгоор цуцалтгүй дасгал сургуулилалт хийж, дахиад хоёр удаа ялалт байгуулсан тэрбээр Сандерсаас WBO-гийн аваргын бүсээ эргүүлэн авахаар шийдэв. Гэвч Сандерс WBC-гийн аваргын төлөө ахтай нь тоглох учраатай байсан тул хар арьст Лэймон Брюстертэй тулалдлаа.

Тоглолтын эхний тойрогт олон цохисондоо цуцсан Владимир өрсөлдөгчөө нокдаун унагаж дийлсэнгүй. Тэрбээр америк эрд цохиулсандаа бус ядарсандаа болоод дараалан унаж байв. Той-рог хоорондын завсарлагаанаар Клич код уулгаж байсан усыг хордуулсан гэсэн цуу байдаг ч баримт нотолгоо байхгүй. Тэрбээр гуравдахь удаагаа ялагдлаа.

ЭРГЭЛТГҮЙ АЛХАМ

Гуравдахь ялагдлын дараа Владимирт зодог тайлахыг олон хүн зөвлөж байсныг ах дүү хоёр дурссан удаатай. Виталий ах нь ч түүнд ийм зөвлөгөө өгч байлаа. Чухам энэ үед Владимирын зан төрхийн онцгой нэг шинж илэрсэн юм. Тэрбээр шүдээ зуу саар шинэ дасгалжуулагч, Эммануэль Стюардтай хамтран дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэв. Ялалтын замнал аажимхан сэргэж эхэллээ. Нигерийн лут эр, аймшигт нокаутын эзэн, тухайн үедээ ганц ч ялагдаагүй Сэмюэль Питертой хийсэн тулаан эргэлтийн цэг боллоо.

Тэртээх 2005 оны есдүгээр сарын тоглолт Кличкод хүнд байв. Тоглолтын явцад тэрбээр гурван ч удаа нокдаун боллоо. Гэхдээ эхний хоёр нь Питер түүнийг шилэн хүзүүнд нь цохисноос

шалтгаалсан юм. Гэвч Владимир тэвчээр заан хамгаалж, өөрийн брэнд болох шулуун цохилтыг угсруулсаар. Сүүлийн тойрогт өрсөлдөгчийн эрүүнд зүүнээр өлгөж цохиход цутгасан мэт хөлтэй африк эр тэнцвэр алдан унаж, шүүгчдийн оноогоор Вла ди-мир яллаа. Тэр бээр

2006 оны дөрөв-дүгээр сард хуучин

танил Крис Бердийг ялсанаар IBF-ийн дэлхийн аваргыг хугацаанаас нь өмнө хүртэв.

НОЁРХЛЫН ҮЕВладимир Кличко 2006 оноос

хойш боксын хүнд жингийн ангилалд бараг арван жил ноёрхсон. Тэрбээр өөр өөр

хамгаалалт амжилттай угсруулан хэрэглэх аргыг чадамгай ашиглаж байлаа. Ийм тоглолтын нэг нь 2007 оны долдугаар сард Лэймон Брюстерээс даагаа нэхсэн тэмцээн.

Жилийн дараа буюу 2008 оны хоёрдугаар сард Кличко WBO-гийн аварга, ОХУ-ын Султан Ибрагимовыг ялсанаар боксын хүнд жингийн аваргын бүх алдрыг хүртэгч боллоо. Дараа нь тэрбээр 2011 оны долдугаар сар хүртэл дэлхийн аваргын хоёр ч бүсээ амжилттай хамгаалж тоглов. Хүнд жингийн хоёр ч ангилалд дэлхийн аварга, чалчаа мэдэгдлээрээ зартай британи эр Дэвид Хэй шүүгчдийн

шийдвэрээр ялагдаж аваргын алдраа Владимирт алдлаа.

Уг тоглолтоос хойш Тайсон Фьюрид ялагдах хүртлээ Влади-мир Кличко дэлхийн авар гын алдраа хамгаалах найман тулаанд дараалан ялалт байгуулжээ. Үүнээс хамгийн алдартай нь ОХУ-ын Александр Поветкинтэй хийсэн тулаан. Уг тулааны шагналд Владимир 17 сая ам.доллар авчээ. Мөн Болгарын Кубрат Пулевийг унагасан нь түүний ялалтын түүхнээ хамгийн харууштай нокаут болж үлдсэн юм.

Сөхөрч үзээгүй америк эр, хар арьст Брайант Женнингстэй

үзэлцсэн нь Владимирын хувьд сүүлчийн ялалт байлаа. Удаан завсарлагааны эцэст Америкийн дэвжээнээ гарсан түүний хурд хүч, рефлекс тодорхой хэмжээнд саарсаныг мэргэжилтнүүд чухам энэ үед анх анзаарсан байна.

АВАРГЫН БҮСЭЭ АЛДСАН НЬ

Их Британийн аварга эр, 206 сантиметр өндөр Тайсан Фьюритэй хийсэн тоглолтын эхэнд Кличко бокс сонирхогчдын шүтээн хэвээр байв. Бүкмекерийн конторуудад Кличко, Фьюри хоёрт тавьсан бооцоо 5 х 1 харьцаатай байснаас үзэхэд олонх нь “Ган лантуу”-ны ялалтад эргэлзэхгүй байжээ. Гэтэл аварга хөшүүн Фьюри дэвжээнээ гайхмаар хурд, хүчтэй ажиллаж, онооны давуугаар ялсан юм.

Даагаа нэхэх тоглолт зохион байгуулахыг хүлээх зуур жил хагас өнгөрч олон жилийн туршлагатай тамирчныг нас дарлаа. Тэмцээний товыг удаа дараа сунгасан Фьюри эцэст нь боксыг орхиж буйгаа мэдэгдсэн тул Владимир 2012 оны олимпын аварга, мэргэжлийн дэвжээнээ шинээр тодорч буй од Энтони Жошуатай үзэлцэв.

Дөрөвдүгээр сард болсон уг тэмцээн хүнд жингийн боксын түүхнээ хамгийн сонирхууштай тоглолтын нэг байв.

Бие биеэ дараалан нокдаун болгосон хоёр тоглогч санаачилгыг ээлжлэн гартаа авсаар. Эцсийн мөчид залуу нас туршлагыг дийлж 11-р тойрогт хоёр метрийн аварга хар эр Владимирыг гурван ч удаа нокдаунд оруулснаар тэмцээн өндөрлөв.

Даагаа нэхэх тоглолтыг гэ рээнд тусгасан байсан ч 41 настай Вла димир удаан эргэцүүлсэний эцэст бээлийгээ хананд өлгөхөөр шийдсэн юм.

Боксын хүнд жингийн аварга Владимир Кличко спортын замналаа дуусгаж байна

Г.Очирбат@ochirbat_ZGM

хоёр амьдрал, спортын онцгой хэв маягаа ягштал баримталдаг. Шилдэг нь байхыг эрмэлздэг тул зөвхөн аваргуудтай тулна гэдгээ ах дүү хоёр нэг бус мэдэгдэж байв. Ийм ч учраас ах дүү хоёр янз бүрийн ажил мэргэжлийн хүчирхэг баг ажиллуулдаг. Ажил үйлсэд жижиг зүйлс гэж байхгүй тул бүгдийг нэг бүрчлэн анхаар гэсэн зарчим дээр Владимир Кличкогийн спортын замнал суурилдаг.

Владимир 2013 онд зодог тайлж улстөрч болсон Виталий ахынхаа адилаар дахин ринг дээр тулалдахаа больж байна. Цаашид чухам ямар ажил үйлс эрхлэх нь хараахан тодорхойгүй. Магадгүй өөрөө ч мэдэхгүй байж болох юм. Түүний хувийн амьдрал хэдэн жилийн өмнөөс тогтворжсон. Амьдралынхаа ханиар сонгосон кино жүжигчин Хайден Паннетьери түүнд охин төрүүлж өгсөн тул жаргалтай аав, ээж хоёрын хийдэг бүхнийг хосууд хийж байгаа.

БОГИНО, ГЯЛАЛЗСАН ЗАМНАЛ

Владимир Владимирович Кличко 1976 оны гуравдугаар сарын 25-нд Казахын ЗБНУ-ын Семипалатинск хотноо цэргийн алба хаагчийн гэрт төржээ. Зөвлөлт армийн офицер эцэг нь үүрэгт албаныхаа дагуу ЗХУ-ын олон хотыг дамжсаар Киевт гэр бүлийнхээ хамт суурьшсан тул Украины нийслэлд ах дүү хоёрын хүүхэд, залуу нас өнгөрсөн байна. Хүүхэд байхаас ахынхаа үйлдэл бүхнийг даган дууриадаг байсны ачаар Владимир боксын спортоор хичээллэх болжээ.

Владимирт ахынх шиг нь дайчин тулаанч зан байгаагүйг ойр дотно нөхөд нь онцгойлон дурсдаг. Тэрбээр ах шигээ боксчин бус, цэргийн эмч болох мөрөөдөлтэй байснаа хожим хуучилсан. Гэвч боксоор хичээллэсэн нь түүний хувь заяаг өөрчилжээ. Ах дүү хоёрыг гарамгай тамирчин болоход сонирхогчийн дэвжээнээ дасгалжуулж байсан Владимир Золотарёв их үүрэг гүйцэтгэсэн.

Сонирхогчийн боксын замнал дардан байсангүй. Ялалт, ялагдал ээлжилж, гутрах үе тохиолдох бүрт ах дүү хоёрт тавьсан зорилго, сахилга бат нь тус болж байв. Ах нь сонирхогчийн боксын спортын оргилд хүрч чадаагүй бол Владимир чадсан. Тэрбээр 20 нас хүрсэн жилээ буюу 1996 оны Атлантын олимпод с о н и р х о г ч и й н боксын аварга болсон юм.

МЭРГЭЖЛИЙН БОКСОД ХӨЛ

ТАВЬСАН НЬОлимпын тэмцээнээс

хойш мэргэжлийн боксын промоутерууд ах дүү хоёрыг ивээлдээ авахаар өрсөлдөж эхэллээ. Өөрсдөд нь тавьсан сайхан санал бүрт ах дүү

Page 5: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Улаанбаатар хотын дулааны төв шугамын 49 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан тул задрах, бөглөрөх зэрэг гэмтэл цөөнгүй гардаг. Нийт 379.5 км урт шугамын тал нь буюу 185.9 км хэсэг нь засвар, шинэчлэлт хийхгүй л бол хэзээ мөдгүй “дэлбэрэх” эрсдэлтэй байгаа юм. Ер нь манай улсын дулаан болон цахилгаан дамжуулах, түгээх шугамын тэн хагас нь насжилт өндөртэйд тооцогддог байна. Цахилгаан дамжуулах, түгээх зориулалттай 41152 км шугамын 65 хувь нь буюу 26 мянга гаруй км-ийнх нь ашиглах хугацаа нь дуусаж, арай ядан үүргээ гүйцэтгэж буй. Мөн 5566 цахилгаан дамжуулах дэд станцын 50 хувь буюу 3300 нь энэ ангилалд багтжээ.

Харин 1961-1969 онд ашиг-лал тад орж байсан долоон

Дулааны цахилгаан станцуудын дөрөв нь “тэтгэвэр”-т гарах болжээ

5ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Улаанбаатар хотын дулааны

төв шугамын 49 хувийнх нь

ашиглалтын хугацаа дууссан

тул задрах, бөглөрөх зэрэг гэмтэл цөөнгүй

гардаг.

Нийгэм

2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

Дэд бүтцэд "улаан гэрэл" асжээ

Б.Баярмаа@bayarmaa.boZGM

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн

гэрэлтүүлгийн ажил /Сонгинохайрхан дүүрэг / Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0051-1 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос

Орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн гэрэлтүүлгийн ажил /Сонгинохайрхан дүүрэг / -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан

байна. Үүнд:1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж орлого нь санал

болгож буй үнийн саналын 50 хувиас багагүй байх.2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/

санхүүгийн тайланг ирүүлнэ.4. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Эрчим хүчний яамнаас олгодог: 03.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон түүнээс дээш

Тендерийн хамт Багц 1- 9.578.000 /есөн сая таван зуун далан найман мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим

системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодны давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,Утас: 75757807

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn, www.ub-procurement.mn)-ээс татаж авна уу.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН ДЭД БҮТЦИЙН БАЙГУУЛАМЖУУД

17%

50%

78%

65%

13.3%

АВТО ЗАМ

ДЭД СТАНЦ

НИЙТИЙН ТЭЭВЭР

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМ

ГҮҮР

(501.2 км)

(3300 ширхэг)

(648,034)

(26,000 гаруй км)

Барилга, нийтийн тээвэр, ду-лааны шугам сүлжээ гээд манай улсын дэд бүтцийн салбарын ихэнх хэсэгт “улаан гэрэл” ас жээ. Манай орны өнцөг булан бүрт 1950-1960 оны бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон зам, барилга, бай-гууламжуудын ихэнх нь өдгөө ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн ан гилалд багтаж байна.

ду лааны цахилгаан станцын дөрөвт нь их засвар, шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд санууллаа. Тавь гаруй жил ашигласан “ДЦС-2”, “ДЦС-3”, “Даланзадгад ДЦС”, “Дархан ДЦС”-ын “тэтгэвэр”-т гарах хугацаа нь хэдийнэ болсон ч үүргээ гүйцэтгэсээр байна. Долоон станцаас нэг нь л эрсдэлгүй, тав нь дунд эрсдэлтэй ангилалд багтаж байгаа бол Даланзадгад дахь дулааны станцыг өндөр эрсдэлтэй, найд варгүйд тооцжээ.

Улс орон даяар ус дамжуулах, түгээх байгууламжууд ч мөн ийм дүр төрхтэй байна. Гү-ний худаг, усан сан, ариутгах та туур гын сүлжээ, цэвэр лэх бай гууламжуудын 10 хувь нь 1970 оноос өмнө, 35 хувь нь 1971-1990 оны хооронд ба-ригдсан. Эдгээрт мэргэжлийн байгууллага судалгаа хийхэд, 160 гүний худаг, 44 усан сан, 30 гаруй цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг тухай бүрт нь хийгээгүйгээс шаардлага хангахгүй болсон нь илэрчээ.

Харин авто замын салбарын хувьд сүүлийн таван жилд багагүй хөрөнгө зарснаар нөхцөл байдал дээрдэж буй. Хатуу хучилттай авто замын сүлжээний 28 хувь буюу 825 км-ыг 2-5 жилийн өмнө барьсан зам эзэлж байгаа юм. 5-13 жилийн насжилттай замууд урсгал засвар хийхгүй л бол жолооч, зорчигчдод хохирол учруулах хэмжээнд хүрчээ. Түүнчлэн 13-аас дээш жи лийн насжилттай, ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн хуучин зам 17 хувийг эзэлж байна.

Замын ачааллыг багас гах, зор чигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гүүрэн гар-цуудын хувьд мөн л эрсдэлтэй хэсэг нь жин дарж байна. Манай улсад нийт 860 гүүр, гүүрэн байгууламж байдгаас 39.2 хувь

буюу 37.5 мянган метр хэсэг нь ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрч хуучирчээ. Үү -ний гол шалтгааныг жил тутамд арчлаагүй, дунд болон их зас варыг хугацаанд нь хийгээ гүй-гээс үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Төсвөө та наж буй энэ үед их засвар хийх

боломжгүй гэдэг хариуг тө рийн байгууллагууд хэлдэг. Гэхдээ эд-ийн засгийн өсөлт өндөр бай сан он жилүүдэд дэд бүтцээ шинэч-лэх, ядаж л урсгал засвараа хийх боломж байсан.

Хариуцсан бай гууллагууд нь үеийн үед хо но цын сэтгэлээр хандсанаас өдгөө ийм байдалд

хүрчээ. Эв дэрсэн, нурсных нь дараа их мөнгөөр засаж байхаар орон ну таг, нийслэлийн удирдлагууд урсгал засвараа цаг хугацаанд нь хийгээд явбал иргэдийн аюул гүй байдал, улсын төсөвд учрах эрс длийг багас гах боломжтойг мэр гэжилтнүүд хэлж байна.

Б.Ганбаяр / ЗГМ©

“ГАЙХАМШИГТ АЯЛАЛ” АЯНЫ ЭХНИЙ 12 АЗТАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын

урамшуулалт аяны “Европын аялал”-ын эхний 12 азтан 08-р сарын

05-ны Бямба гарагт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон

бөгөөд азтанууд батламжаа гардан авлаа.

“Гайхамшигт аялал” урамшуулалт аяны Европын орнуудаар аялах азтай

харилцагчдаар УБ хотын харилцагч П.Очиртуяа, Д.Батдаваа, Ш.Уранчимэг,

Ө.Маралгуа, Х.Бадамханд, Б.Дамдинбазар нар, Дархан-Уул аймгийн

харилцагч А.Азбаяр, Ховд аймгийн харилцагч Ц.Гантулга, Говь-Алтай

аймгийн харилцагч Х.Цэрэнпэлжид, Дорноговь аймгийн харилцагч

Д.Мөнгөнзул, Дундговь аймгийн харилцагч Ц.Гантуяа, Сүхбаатар аймгийн

харилцагч П.Мөнхбат нар тодорч. батламжаа гардан авлаа.

Аяны хүрээнд сар бүр ХААН Банкны картаараа ХААН Банкны карт уншигч

ПОС машин дээр 300,000 төгрөгөөс дээш гүйлгээ хийснээр аянд оролцох

эрх үүснэ.

Тус аян 08-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд

сар тутам 12 азтай харилцагчийг тодруулна. Хоёр дахь удаагийн шууд

нэвтрүүлгээр Европын орноор аялах 11 азтай харилцагч болон АНУ-ын Нью

Йорк, Вашингтон, Атлантик хотуудаар аялах супер 1 азтанг тодруулах бөгөөд

09-р сарын 02-ны Бямба гарагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр хүрнэ.

Нийт 24 азтай харилцагч Парис, Женев, Милан, Вена хотуудаар хамтдаа

аялж, гайхамшигт аялал, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээх юм.

1800-1917 дугаарт холбогдон мэдээлэл авна уу.

www.khanbank.com вэбсайтад зочлоорой.

131917 дугаарт “Ayalal” гэж бичин тохирлын эрхээ шалгаарай.

Page 6: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Лавлах

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

Хамгийн эртний түүхэн бичээсийг тайлжээ

ОЛДВОР

ЗУРХАЙ

Билгийн тооллын 18Зуны адаг улаагчин хонь сарын таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр.Үс засуулбал: Эд малын гарлагатайНаран ургах, шингэх: 05.44-20.10Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Шороо

Аргын тооллын наймдугаар сарын 10. Бархасвадь гараг. Бил-гийн тооллын 18. Шувуун хошуут одтой, шарагчин могой өдөр.

Өдрийн наран 05.44 цагт мандаж, 20.10 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр болон байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Б.БаярмааЗГМ

ЦАГ АГААР

УЛААНБААТАРVIII.10 18o

12o

VIII.11 19o

10o

VIII.12 22o

9o

VIII.13 24o

9o

VIII.14 26o

13o 12 м/с

10 м/с

9 м/с

8 м/с

8 м/с

7 м/с

7 м/с

9 м/с

8 м/с

6 м/с

Бага зэргийн бороотойТүр зуурын бороотой Түр зуурын бороотой Үүлшинэ Үүлшинэ

УВС26o

9o

ХОВД 26o

8o

ЗАВХАН22o

7o

БАЯНХОНГОР20o

8o

ГОВЬ-АЛТАЙ19o

4o

ӨВӨРХАНГАЙ 16o

9o

АРХАНГАЙ 16o 7o

ХӨВСГӨЛ 19o

9o

БУЛГАН17o

10o

ТӨВ 17o

11o

ДУНДГОВЬ 20o 13o

ӨМНӨГОВЬ22o

14o

ГОВЬ-СҮМБЭР 20o

13o

ДОРНОГОВЬ 26o

17o

СҮХБААТАР 26o

15o

ХЭНТИЙ 23o

12o

СЭЛЭНГЭ 20o

13o

ОРХОН17o

10o

ДАРХАН-УУЛ19o

13o

ДОРНОД 28o

16o

БАЯН-ӨЛГИЙ24o

8o

Дундговь аймгийн Дэлгэр-хангай уулын ойролцоо Баруун элгэн хаднаас 2000 орчим жилийн тэртээд холбогдох эрт-ний бичээс олдсныг “Чингис хаан” дээд сургууль, Өвөр-монголын их сургуулийн эрдэмтэд тайлж, уншжээ. Уг бичээсийг элгэн хадан дээр урт нь 85, өргөн нь 42 метр талбайн голд сийлсэн байжээ. Ингэх-дээ 250 орчим ханз бүхий 21 мөр бичээсийг цохиж сийл сэн байна.

Энэ түүхэн бичээст Өмнөд, Умард гэж хоёр хуваагдсан Хүннү гүрний дотоод дайн, тулааны тухай гардаг аж. Өмнөд хүннүчүүд тухай үеийн Зин болон Зүүн Хан улстай нэгдэж, Умард Хүннүгийн газар нутаг руу довтолсон байна. Ингэхдээ Модун Шаньюгийн цэргийг Орхон гол хүртэл хөөж, ялалт байгуулжээ. “Чингис хаан” дээд сургуулийн захирал Х.Лхагва-сүрэн “Хэдийгээр Зүүн Хан улсын ханзаар бичсэн ч Монгол нутгаас олдсон, манай улсын тухай хамгийн эртний бичээс боллоо. Энэ бичээс бидэнд хоорондоо нэгдмэл байх ёстойг харуулсан сургамж болж байна. Бичээсийг нутгийн иргэд анх бороонд хорогдож байхдаа олж үзээд, эрдэмтдэд хандсныг ийнхүү 10 жилийн дараа тайл-лаа” гэв. Мөн уг бичээсийн ойролцоогоос Хүннү гүрний үеийн хэд хэдэн хөндөгдөөгүй булш олжээ.

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

457129836

342591768

936758214

698247351

821436975

715683492

164972583

273815649

589364127

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

263

5

3

4

7

5

6

2 5

1

83

9

8

2

14

4

1

7

Өмнөх дугаарын хариу / 08.09

БОСООГООР:1. Уудам бэлчээр нутаг бүхий Европын орон2. Вьетнам улсын нийслэл3. Говь-Алтай аймгийн төв5. Хутганы хурц нимгэн хэсэг6. Хөгжмийн нот10. Дэлхий нарыг тойрон эргэдэг

тухай Коперникийн сургуулийг дорно дахинд нэвтрүүлсэн Монголын нэрт эрдэмтэн, математикч, одон оронч11. 1912-1914 онд Өвөрмонголын нутагт болсон байлдаанд гарамгай гавьяа байгуулж, улсын баатар цолоор шагнуулсан гүн

14. Уолт Диснейн алдарт хүүхэлдэйн киноны баатар15. Сурвалжит удирдагч, эзэн16. Хөндий нүхтэй, нарийхан эд

ХӨНДЛӨНГӨӨР:4. Олон улсын хүүхдийн зуслан7. Хийморь8. Үзүүртэй мод

9. Хөгжмийн нот12. Хүч чадал13. Эхнэр хүний нөмрөг17. Ганц бие18. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, удирдаачийн хүү, УГЗ удирдагч

С

Х

Б

А

Д А Р О

Й Б

И

Э

Р О М О

Х

А

А

М

А

Н

Е

О

У

Ө

Р

Н

М

Ө

Р

А РУ НД Г Ж

Н

М

Й

О

Л

Г

Ж

Г О

Т

О Т

Д Р

А

Ө

Г

Э

М

Ө

В

Н

Л

З

Т

Ө

Ө

Ш

Ө

Д

21 3

4 5 6

7 8 9

10 11

12 13

14 15 16

17

18

ҮЗВЭР

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Япон улсын Элчин сайдын яамнаас тус улсын соёл сурталчилах өдөрлөгийг ирэх бямба гарагт зохион байгуулна.

ӨРГӨӨ КИНО ТЕАТРНайруулагч Дэвид Ф.Сандбергийн бүтээл “Annabelle” аймшгийн киноны хоёрдугаар анги маргааш нээлтээ хийнэ.

Дотоод шилжүүлэг хүснэгт дэх мэдээллийг, гадаад улс орноос шилжүүлэг хийх тохиолдолд Гадаад шилжүүлэг (For Foreign transfers) хүснэгт дэх мэдээллийг ашиглана.

Гадаад шилжүүлэг (For Foreign transfers):

Дотоод шилжүүлэг:

Account Name: Bank Account No: Bank Name: Bank Address: SWIFT Code: Correspondent bank: SWIFT Code: Account No (USD):

Ministry of Finance of Mongolia 100200051015 340101868003 State Bank of Mongolia, Ulaanbaatar, Mongolia STBMMNUB China Construction Bank, New York Branch Address: 1095 Avenue of the America’s 33rd floor, New York, NY 10036 PCBCUS33 675201295560

Дансны нэр: Банкны хаяг: Дансны дугаар (MNT):

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн Төрийн сан 100200051015

8. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ. 9. Тендерийг харьцуулахдаа тендерийн баримт бичигт тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг үл хэрэглэнэ.

төхөөрөмжийн угсралт;2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног

төхөөрөмжийн угсралт;Автозамын нэгдүгээр эгнээгээр суурилуулагдах гол шугам, автозамыг нөхөн

сэргээхэд Зам, Тээврийн сайдын 2013 оны 152-р тушаалын 3.7.1 дэх Автозамын барилга барих ЗБ-1-4 /5км -15км хүртэл/ тусгай зөвшөөрөл.

Гадаадын тендерт оролцогч нь өөрийн орны дүйцэхүйц тусгай зөвшөөрлийг ирүүлнэ.

6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Хаяг: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн

Нийслэлийн засаг захиргааны IV байр, 10-р давхар, 1002 тоот Чингэлтэй дүүрэг, Бага тойруу -15, Самбуугийн гудамж,

Улаанбаатар хот 15000 Moнгол Улс Утас: +976 75757810 Факс: +976 75757809 Цахим шуудан: [email protected]

7. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

“WSNR17A: “Улаанбаатар хотын зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE Ф900мм-ийн 4010 метр урт цэвэр ус дамжуулах гол шугамын болон Ф600мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус зайлуулах зөөлөн ширмэн яндан хоолой шугамын барилга угсралтын ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр доорхи дансаар 200,000 төгрөг болон түүнтэй тэнцэхүйц валютаар (86 ам.доллар) худалдан авч болно. Төлбөрийг МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкаар дамжуулан хийх тохиолдолд Дотоод шилжүүлэг хүснэгт дэх мэдээллийг, гадаад улс орноос шилжүүлэг хийх тохиолдолд Гадаад шилжүүлэг (For Foreign trans-fers) хүснэгт дэх мэдээллийг ашиглана.

8. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

9. Тендерийг харьцуулахдаа тендерийн баримт бичигт тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг үл хэрэглэнэ.

ТЕНДЕРИЙН УРИЛГА/нэмэлт өөрчлөлт/

Огноо: 2017 оны 07 сарын 06Зээлийн дугаар ба нэр: Зээл MFF0078/LOAN FI 83.097: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”Гэрээний дугаар ба нэр: WSNR17A: Улаанбаатар хотын зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE Ф900мм-ийн 4010 метр урт цэвэр ус дамжуулах гол шугамын болон Ф600мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус зайлуулах зөөлөн ширмэн яндан хоолой шугамын барилга угсралтын ажилШинэчилсэн тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 11.00 цаг /Улаанбаатарын цагаар/

1. Монгол улс нь Европын хөрөнгө оруулалтын банк (цаашид “ЕХОБ” гэх)-аас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.

2. Нийслэлийн засаг даргын тамгын газар нь (Цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар хотын зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE Ф900мм-ийн 4010 метр урт цэвэр ус дамжуулах гол шугамын болон Ф600мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус зайлуулах зөөлөн ширмэн яндан хоолой шугамын барилга угсралтын ажил”-ын (цаашид “ажил” гэх) битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендер шалгаруулалтыг ЕХОБ-тай зөвшилцсөний дагуу АХБ-ны дотоодын өрсөлдөөнт нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, нэг үе шаттай явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

i) Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага: (i) Цэвэр усны дамжуулах гол шугам /HDPE Ф600мм-Ф900мм/ яндан хоолой суурилуулалтын ажил гүйцэтгэсэн байх; (ii) Бохир ус зайлуулах /Ф600мм/ зөөлөн ширмэн яндан хоолойн шинэчлэл эсхүл угсралтын ажил гүйцэтгэсэн байх;

ii) Сүүлийн 5 жилд (2012, 2013, 2014, 2015, 2016) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээнь 10.0 тэрбум төгрөг байна

iii) САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатайбөгөөд шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 1.8 тэрбум төгрөг байна.

iv) Сүүлийн 10 жилд (2006-2016 он) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4.3 тэрбум төгрөгөөс доошгүй байх.

v) Барилга, хот байгуулалтын яам болон Зам, тээврийн яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай.

2.2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног

Page 7: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Эх оронч кино Хятадад блокбастер боллоо

Катрина МансонАНУ-ын Ерөнхийлөгч

До нальд Трамп Пхеньяны за-нал хийллийн дараа “Дэлхийд өмнө үзэг дээгүй догшин галаар угтана” хэмээн мэдэгдсэн. Үүний дараа Хойд Со лонгосын мэдээллийн агент лаг Номхон далай дахь Америкийн Гуам аралд цохилт өгөх тухай Ким Жон Ун тунгааж байна гэж мэдээлэв. Уг тайлбар АНУ-ын зүгээс Умардын цөмийн ба пуужингийн хөтөлбөрийг зогсоохын төлөө тэмцэж буй үед асуудлыг бүр ч хурцатгалаа. Солонгосын ардын армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ дээд удирдагч Японоос урагш оршдог 200 мянга гаруйхан хүн амтай арлыг онилох шийдвэр нэгэнт гаргасан тул “Цохилтын төлөвлөгөөг олон чиглэл, дэс дараалалтайгаар ямар ч үед хэрэгжүүлэхээр боловсруулна” гэжээ.

Хойд Солонгос баллистик пуужинг цэнэглэж болохуйц жижиг цөмийн бөмбөг бүтээ-сэн тухай мэдээ цацагдсаны дараа ноён Трамп “Хойд Со-лон гос Америкийг дахиад занал хий лэхгүй байвал дээр дээ” гэж анхааруулсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн үгийг улс төрийн өрсөлдөгчид нь шүүмжилсэн байна. Тухайлбал, Сенатын цэргийн бодлогын хорооны дарга Жон МкКэйн “Хийнэ гэсэн зүйлээ хийж чадах, эсэхэд нь эргэлзэж байгаа учир би Ерөнхийлөгчийн үгийг эсэргүүцэж байна. Энэ нь АНУ-ыг мөргөлдөөнд улам ойртуулна” хэмээв.

Лео ЛьюсЯпоны Засгийн газар Хойд

Солонгост өгөх албан ёсны сануулгаа шат ахиулж, “Аюулын зэрэглэл шинэ түвшинд гарлаа” гэж мэдэгдэв. Даран гуйлагч дэглэм цөмийн зэвсгийн оврыг багасгах чадамжтай болсон байж магадгүйг энд дурджээ. Японы жил бүрийн батлан хамгаалахын цагаан номонд Хятадыг онцлоод “Тус улс одоогийн тэнцвэрийг хүч хэрэг-лэн өөрчлөхийг оролдож байна” хэмээн тэмдэглэв. Өмнөх оны тайлангаас хойш Пхеньян хоёр удаа цөмийн туршилт хийж, 20 гаруй баллистик пуу жин хөөргөсөн тул аюулын зэрэг-лэлийг эргэн харсан байна. Цагаан номонд “Хойд Солонгос цөмийн зэвсгээ хэдийнэ жижигрүүлж, цөмийн хошуу бүтээсэн байж болзошгүй” хэмээн дүгнэжээ.

Энд Японы батлан хам гаа -ла хын эн тэргүүний зо рил тыг то дор хойлохдоо “тогт вор гүй-жүү лэгч хүчин зүй лүүд илүү бодитой, хурц” болс ноор аюулгүй байд лын орчин улам ширүүсэж буйг онцлов. Дахин томилогдсон Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера тус улс гадаадын пуужингийн баазад цохилт өгөх технологитой болох ёстой

хэмээн мэдэгдсэн юм. Ийм технологи бүтээхэд олон жил шаардлагатай боловч Японы батлан хамгаалах бодлогод эрс өөрчлөлт орох дохио болов. Гэвч дэмжлэг нь сулраад буй Ерөнхий сайд Шинзо Абэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойш тавиад байгаа. Тэрбээр Японы өөрийгөө хамгаалах хүчинд Хойд Солонгосын пуужингийн байрлалд цохилт өгөх төлөвлөгөө боловсруулах зөвшөөрөл олгох бодолгүй байна гэж мэдэгдсэн.

Гэвч зарим шинжээч ноён Абэ болон түүнийг залгамжлагч Хойд Солонгосын аюулыг сөрөх бодлогын өөрчлөлт хий хэд хүчтэй эсэргүүцэхгүй байх гэж үзэж байна. Японд хүрэх хүчин чадалтай пуужин туршсаны дараа тус улсад түгшүүрийн дохиогоор ажиллах, нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийхэд хүрсэн. Энэ

нь олон нийтийн санаа бодолд нөлөөлж, дайралтын зэвсэгтэй болох дэмжлэгийг нэмэгдүү-лэх боломжтой. Ноён Онодера дахин томилогдсоныхоо дараа хэвлэлийн бага хурал хийж “Японы ард иргэдийн амар амгалан, амь насыг хамгаа ла х бодлого чиглэлээ эргэн нягталж, судлахад зогсолтгүй хүчин чармайлт тавина” хэ мээн мэдэгдсэн билээ.

Хойд Солонгосын заналхийллийг “догшин галаар” угтана

Япон аюулын зэрэглэлээ нэмэгдүүлэв

Том Хэнкок“Хятад улсыг доромжилсон

хэн ч бай, шийтгэлээ амсана” гэсэн утга бүхий эх оронч экшн кино БНХАУ-д хамгийн өндөр орло готой дэлгэцийн бүтээл боллоо.

“Дайчин чоно 2” (Wolf War-rior 2) кинонд Ардын чөлөөлөх армийн элит байлдагч явсан эр Африк дахь хятад иргэдийг америкчуу даар удирдуулсан дээрэмчдээс хамгаалж буй тухай гарна. Өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар уг кино 161 сая ам.долларын цэвэр ашиг олжээ.

Дэлгэцнээ гарснаас хойш 11 хоногт 470 сая ам.долларын орлого олсон уг бүтээл Хон-конгийн инээдмийн киноны од Стивен Чоугийн “Лусын дагина” (The Mermaid) бүтээ-лийн амжилтыг эвдэж магадгүй байна. Өнгөрсөн онд гарсан “Лусын дагина” нийт 527 сая ам.долларын орлого олж, Хятадад борлуулалтаараа томоохон амжилт тогтоосон юм.

“Ирэх мягмар гараг гэхэд хуучин амжилтыг бараг эвдэнэ. Ийм их орлого ингэж хур дан

орно гэж хэн ч төсөөлөөгүй” хэмээн кино урлагийн мэ дээл-лийн гол хэрэгсэл China Film Insider-ийн Жонатан Папиш бичжээ.

БНХАУ гадаад дахь анх-ны цэргийн баазаа Дорнод Африкийн Жибутид байгуулс-наас хойш хэдхэн долоо хоног өнгөрч байхад уг бүтээл дэл гэцнээ гарлаа. Мөн БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэж буй эх оронч баярын уур амьсгал дунд энэ бүтээл үзэгчдийн хүртээл болж байна. “Эх оронч, үндэсний үзлийг нэвт шингээсэн уг кинонд сэтгэл догдлуулсан хэсэг олон” хэмээн Хятадын киноны Mtime цахим хуудаст нэгэн үзэгч бичжээ. “Энэ кино Хятад улс дэл-хийд хүчирхэг гүрэн болсныг харууллаа” хэмээн өөр нэгэн тайлбарлав.

“Попкорн идэнгээ үздэг, хөн-гөн чанарын, зугаатай кино. Тэгсэн хэрнээ эх оронч агуул га-тай. Сүүлийн хоёр сард хү мүүст үзэх олигтой кино олдох гүй байсан юм” хэмээн Нан жин

хотын оршин суугч, 24 настай Чи Чю өгүүлэв.

Сильвестр Сталлонегийн The Expendables, Marvel-ийн Captain America зэрэг блокбастерынх шиг тусгай эффект, тулалдаант үзэгдэл “Дайчин чоно 2”-ын со-нирхол татах гол зүйл нь. Үйл явд лын өрнөл нь Хятадын гадаад бод логыг магтсан, Африк дахь өрнө дийнхний үйлдлийг шүүм-жилсэн агуулгаар хөвөрнө. Эцэст нь, Хятадын паспорт дэлгэцнээ тодроход хилийн чанадад ийм паспорт өвөрлөсөн иргэд ямар азтай вэ гэсэн бичиг дурайна.

Уг бүтээл Хятадын кино со-нир хогчдын оргил үе болдог билгийн тооллын сар шинийн

баяртай давхцаж чадаагүй ч амжилттай борлогдож чадлаа.

Хятадын зохицуулах байгуул-лагууд зуны улиралд дотоодын бүтээлүүдийн борлуулал тыг тус улсын кино театруудын жилийн орлогын тал хувьд хүргэх үүднээс гадаадын шинэ кино гаргахыг түр зогсоодог.

Уг киноны найруулагч Ву Жин өөрөө тоглосон гол дүр нь “жинхэнэ хятад экшн од” мөн гэж ноён Папиш тайлбарлав. “Энэ киноноос өмнө хятадуудад жинхэнэ өөрийн гэсэн экшн од үнэхээр байгаагүй” хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.

Ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойд зориулж, төрийн дэмжлэгээр бүтээсэн Founding of an Army кино уг бүтээлтэй харьцуулахад амжилт нь таа-руу байна. Шинэхэн тодорсон поп оддыг цэргийнхний дүрд тоглуулснаас болж Ардын чөлөөлөх армийн хуучин дар-га нарын шүүмжлэлийн бай болсон уг бүтээлийн борлуулалт “Дайчин чоно 2”-ыг гүйцсэнгүй.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис тэргүүтэй цэргийнхэн Хойд Солонгосын цөмийн ба энгийн зэвсэглэл, биохимийн дайралт нь Ва-шингтоны холбоотон болох Өмнөд Солонгос, Японы нутагт хүрэх хүчин чадалтай учир Умардтай хийх дайны өртөг төсөөлөхын аргагүй өндөр болохыг анхааруулж буй. Үүний зэрэгцээ Пхеньяны пуужин АНУ-

ын нутагт хүрч болзошгүй гэх түгшүүр нэмэгдлээ. Америкийн тагнуу лын 17 албаны нэг Батлан хам гаалах тагнуулын агентла-гаас гар гасан дүгнэлтэд “Хойд Солонгос баллистик пуужинд зориул сан жижиг цөмийн хо-шуу бүтээсэн тул тив алгасах пуужин цэнэглэх боломж той” хэмээн дурдсан тухай мэдээ тар-жээ. Тагнуулын албад Пхеньян 60 шахам цөмийн зэвсэгтэй гэж

тооцож байгаа аж.Тагнуулын төв газрын шин-

жээч асан Брюс Клингнер “Хойд Солонгосын пуужингийн тур-шилтууд бүтэлгүйтэж байсан тул бусад улсын бүтээснийг хийж чадахгүй гэж үзсэнээс олон жилийн турш тэдний аюулыг дутуу үнэлсэн. Харин тагнуу-лын албад тус дарангуйлагч дэглэмийг үргэлж хатуугаас хатуу бай гэж үздэг” хэмээн

тайлбарлав. Түүнчлэн Вудроу Вильсоны төвийн олон улсын аюулгүй байдлын судалгааны захирал бөгөөд Пхеньяны цөмийн чадамжийг тусгайлан судалсан Роберт Литвак Хойд Солонгосыг АНУ-ын нутаг дэвс гэрт заналхийлэх то моо-хон алхам хийлээ гэж дүг нэсэн байна.

Тэрбээр “Хойд Солонгос цөмийн салбартаа эргэлт хийх

цэг дээр ирсэн. Гэвч тех ноло-гийн хөгжлийн энэхүү шугамыг өөрчлөх хугацаа бий. АНУ гэхэд л нарийн төвөгтэй, нийлмэл технологийг бүтээхэд олон жил зарцуулж байв. Иймээс улс төр, дипломат арга хэм жээ авах боломж байгаа. Цө мийн хөтөлбөрийг цар цаах нь дип-ломат харилцааны том ам жилт болно” хэмээв.

Үйл явд лын өрнөл нь Хятадын гадаад бод-логыг магтсан, Африк дахь өрнө дийнхний үйлдлийг шүүм-жилсэн агуулга бүхий яриан дунд хөвөрнө.

BBM©

BBM©

БНХАУ-д зуны улиралд кино

теат руу даар гад-нын УСК гаргахыг

хориглодог

BBM©

Page 8: YНЭ: 600₮ Умард, Өрнөдийн бардамнал · сууринд 2000 гаруй байшин үерт автжээ. Хятадын Сычуань мужид 6.5 магнитудын

Эдийн засаг

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.10, ПҮРЭВ ~ №149 (695)

ЗГМ ТОВЧХОН

Ам.доллар 2447.51

Евро 2873.99

Япон иен 22.29

ОХУ рубль 40.83

БНХАУ юань 366.40

БНСУ вон 2.15

ВАЛЮТЫН ХАНШ

» ТЭЗҮ

670 Мянган тонн. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэнэ.

» КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

30.7 Их наяд төгрөг. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нийт 30.7 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж байна.

» УУЛ УУРХАЙ

761.9 Мянган тонн. “Шарын гол” ХК нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмж худалдан авсан байна. Тодруулбал, компани HITACHI EX 1200-6 маркийн экскаватороор парк шинэчлэл хийжээ. “Шарын гол” ХК өнгөрсөн онд 761.9 мянган тонн нүүрс олборлож, 753.7 мянган тонныг борлуулсан. Нүүрсний гол худалдан авагч нь Эрдэнэт үйлдвэр болон Дарханы дулааны цахилгаан станц.

» ТӨСӨВ

14.6 Хувь. Улсын нэгдсэн төсвийн орлогын 14.6 хувийг татварын бус орлого бүрдүүлж байна.

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

66.8Сая төгрөг. “Дархан нэхий” ХК 66.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

» АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

9.8 Хувь. Аялал жуулчлалын салбар дэлхийн үндэсний нийт бүтээгдэхүүний 9.8 хувь, худалдаа үйлчилгээний 30, хөрөнгө оруулалтын 4.3 хувийг эзэлж байна.

» БИЗНЕС

2.29Тэрбум төгрөг.“Сүү” хувьцаа компани энэ оны эхний хагас жилд 24.08 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.29 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар өссөн бол цэвэр ашиг 42.32 хувиар өсчээ.

ЭРЧИМ ХҮЧ

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгодог улсын төсвийн орлогын 50 хувийг нүүрсний экспортоор бүрдүүлж байна. Энэ үед өмнөд хөршийн эрчим хүчний хэрэглээнд ач холбогдол өгөх цаг болжээ. БНХАУ дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч улс болсон цагаасаа хойш гадаад зах зээлээс улам хамааралтай болж буй.

Цагтаа нефть экспортлогч байсан урд хөрш 1993 оноос эхлэн импортлогч орны тоог нэгээр нэмсэн. Үүнээс арван жилийн дараа буюу 2003 онд хэрэглээгээрээ Японыг гүйцэн дэлхийн хоёр дахь том нефть хэрэглэгч орон болсон. Эрчим хүчний хэрэглээ нь хэр огцом өсөж байсныг энэхүү баримт илтгэнэ.

Хятадын газрын тос, бай-галийн хийн импорт 2011 онд нийт хэрэглээнийх нь 55.2 хувьд хүрсэн бол жил өнгөрөхөд газрын тосны импорт нь дангаараа 55 хувь руу огцом үсэрсэн байдаг. Дэлхийн хоёр дахь эдийн засаг 2020 он гэхэд энд дурдсан хоёр төрлийн импортын бүтээгдэхүүний хамаарал 68 хувь болох тооцоотой байна. Эрчим хүчний импортын бүтээгдэхүүнээс хамааралтай болох тусам Хятад улс шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулалт ихээр “цутгах” бол-лоо. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний салбарт хийж буй хөрөнгө оруулалтын хэм жээ нь жил бүр нэмэгдэж байна. Гэхдээ эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтээ төрөл жүүлэхээр ажиллаж эхэлсэн.

БНХАУ дотоодын нүүрс давамгайлсан эрчим хүчний одоогийн бүтцээ өөрчлөхөөр чармайж байгаа. Хэдий эрчим

Урд хөрш эмзэг байдлаа давуу тал болгоноЭрчим хүчний зах зээлд өрсөлдөөн улам ширүүснэ

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

хүчний бүтцэд нүүрсний эзлэх хувь хэмжээг багасгахыг хичээж байгаа боловч ойрын хугацаанд нүүрсний хэрэглээ буурах магадлал тун бага байна. Тоймлон хэлбэл, нүүрс өмнөд хөршийн хувьд “эрчим хүчний хаан” хэвээр байгаатай энэ нь холбоотой.

Харин хоёрдахь нь газрын тос. Тус улс газрын тосны стратегийн нөөц бүрдүүлэхээр 2007 онд Үндэсний газрын тосны төвийг байгуулсан. 15 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн энэхүү төв одоогоор нэг, хоёрдугаар шатны ажлаа дуусгажээ. 2020 он гэхэд гуравдахь шат руу шилжих бөгөөд нийт 90 хоногийн нөөцтэй болох аж.

Өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь коксжих нүүрс. Тиймээс импортын нүүрс Хятад улсын хувьд аж үйлдвэрээ тэжээх чухал түлш нь болж байна. Манай улсад коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний асар их нөөц бий. Үүнийгээ ашиглан цахилгаан

үйлдвэрлэж, урд хөрш рүү нийлүүлэх боломж гарч ирлээ. Товчхондоо томоохон зах зээл хажууд байна. Урд хөрш нефть импортлогч орон болсноос хойш хилийн чанадад эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, томоохон гэрээ хэлэлцээрүүдийг хийх болсон.

Эмзэг байдлаа давуу тал

болгохоор Хятад улс шамдаж буй. Тодруулбал, эрчим хүчний салбарт дэлхий даяар хийж буй томоохон худалдан авалтаас нь үүнийг ажиглаж болох юм. Жишээлбэл, Ойрх Дорнод, Латин Америк, Африк, Австрали зэрэг эрчим хүчний түүхий эдийн гол бүс нутагт худалдан авалт нь түлхүү чиглэж байна. Эрчим хүч гэдэг эдийн засаг тогтвортой өсөх баталгаа төдийгүй тухайн улс орны аюулгүй байд лыг тодорхойлох түвшний стра-тегийн бүтээгдэхүүн. Тиймээс дэлхий нийтээр өндөр хэмжээнд авч үздэг боллоо. Хандлага ч өөрчлөгдөж байна.

Эрчим хүч гарган авч бай гаа нүүрс, нефть хоёулаа шавхагдах баялаг. Ийм нөх цөлд нар, салхи, усаар эрчим хүч гарган авах шийдэл цар хүрээгээ тэлж, энэ чиглэлийн төслүүд “ногоон” тодотголтой хөрөнгө оруулалтыг татаж бай на.

Хүний хэрэглээ хяз гаар гүй. Тиймээс эрчим хүч ний эрэлт, хэрэгцээ цаашид нэмэгдэнэ гэсэн үг. Хята дын хотжилт эрчим хүчний импортыг тэлж байна.

Хотжил тын хурдтай хөгжлийг дагаад өмнөд хөршийн эдийн засаг цаашид өсөлтөө хадгалах найдвар бий. Эдийн засаг нь тогтвортой бөгөөд өндөр өсөлтөөр урагшилна гэдэг нь эрчим хүчний хэрэглээ өсөх угтал.

БНХАУ атомын цахилгаан станц барихаар урьдаас төлөвлөж ирсэн. 2020 он гэхэд урд хөршид эрчим хүч үйлдвэрлэх атомын цахилгаан станц ашиглалтад оруулах төлөвлөгөө бий. Олон улсын эрчим хүчний байгууллагын тайлангаас үзвэл аль нэг улс 100 хувь өөрийн улс орны атомын цахилгаан станцын жишигтэй болтол дунджаар хагас зуун жил шаардагддаг тухай бичжээ. Атомын цахилгаан станцыг автомашин үйлдвэрлэхтэй харьцуулах боломжгүй. Хэдий ийм боловч эдийн засгийн хүчирхэг хөршийн санаанд атомын цахилгаан станц бүхлээрээ багтах нь дамжиггүй. Эрчим хүчний зах зээлд өрсөл-дөөн улам ширүүсэхээр байна. Уг өрсөлдөөний гол тоглогч нь БНХАУ байх нь.

Эрчим хүч гэдэг эдийн засаг тогтвортой өсөх баталгаа төдийгүй тухайн улс орны аюулгүй байдлыг тодорхойлох түвшний стратегийн бүтээгдэхүүн.

» Эрчим хүчний импортын бүтээгдэхүүнээс хамааралтай болох тусам Хятад улс шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулалт ихээр “цутгах” боллоо.

» БНХАУ дотоодын нүүрс давамгайлсан эрчим хүчний одоогийн бүтцээ өөрчлөхөөр чармайж байна.

» Манай улсад коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний асар их нөөц бий. Үүнийгээ ашиглан цахилгаан үйлдвэрлэж, урд хөрш рүү нийлүүлэх боломж гарч ирлээ.

“Kincora copper” компани нэмэлт хувьцаа арилжаалах саналаа хааж байгаагаа мэдэгдлээ. Нэг бүр нь 0.33 канад долларын үнэтэй 13.7 сая ширхэг нэгж хувьцаа арилжаалж, нийт 4.5 сая ам.доллар босгохоор хөрөнгө оруулагчдад санал болгоод байсан бөгөөд шаардлагатай саналыг авч чадсан байна.

Уг арилжааг Канадын хөрөн-гийн биржээр эцэслэн батлуулах аж. Энэхүү арил жаанаас олсон

орлогыг “Kincora copper” хайгуулын ажил болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Тус компани өнгөрсөн онд Девоны үеийн зэс, алтны бүслүүрийг 100 хувь эзэмших болсноор Rio Tinto

болон бусад компаниас давж, тусгай зөвшөөрөлтэй газрын хэмжээгээрээ тэргүүлэх болсон. Компани Зүүн Цагаан суварга, Баян талын бүсэд 16000 метрийн хоёр шатлалтай өрөмдлөг хийхээр бэлтгэж байна.

“Kincora copper” 4.5 сая ам.доллар босгоход бэлэн

УУЛ УУРХАЙ

БНХАУ-ын кофены зах зээл 2004-2014 онд дэлхийн дунджаас хэд дахин өндөр дүнгээр өссөн байна. Үүнд тус улсад хотжилт нэмэгдэж, дундаж давхаргынхны тоо, орлого өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын кофены эрэлт 2004-2014 оны хооронд жил бүр дунджаар 16 хувиар өссөн байна. Дэлхийн дундаж өсөлт хоёр хувьтай байдаг гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолжээ. Өмнөд хөршийн кофены хэрэглээ ийнхүү огцом нэмэгдсэн нь "Starbucks"-ийн анхаарлыг татаж, улмаар тус корпораци 1.2 тэрбум ам.доллараар БНХАУ-

ын 1000 гаруй кофе шопыг худалдан авсан байна.

Олон улсын стандарттай харьцуулахад БНХАУ дахь "Starbucks"-ийн зах зээл харьцангуй бага байгаа ч тус улсад цайны хэрэглээ хамгийн өндөр байгаа нь цаашид кофены хэрэглээ ихээр нэмэгдэх шалтгаан болж байна.

"Starbucks" зах зээлээ БНХАУ-д тэллээ

ДЭЛХИЙ

Ц.УламЗГМ

Түрээсийн үйлчилгээний эрэлт өсөж байгаа талаар үл хөдлөх хөрөнгийн зуучийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хагас жилийн тайландаа дурдсан байна. Улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зуучийн зах зээлд 100 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар

мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд зарж байгаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн 40 хувийг худалдаалдаг “Оsmo” компани оны эхний зургаан сард 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнээс гадна түрээсийн зах зээлийн эрэлт өссөн гэдгийг компани мэдээлсэн. Харин үл хөдлөх хөрөнгийн

зуучийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тухайд 50 орчим хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг "Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо" өмнө нь мэдээлж байсан. Энэ салбар харьцангуй шинэд тооцогддог. Тийм учраас тоон мэдээлэл, судалгаа шинжилгээг өндөр түвшинд хүргэх шаардлагатай байгаа талаар салбарынхан онцолсон юм.

Түрээсийн зах зээлийн эрэлт өсөж байна ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Т.ЭлисаШинжээч

“Дархан нэхий” ХК-ийн хувьцааны ханш