КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “mon...

8
09-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №10 (102) 2019 оны 10-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: 09-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 4-р нүүрт 7-р нүүрт СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД CAD, CAE, CAM ГЭЖ ЮУ ВЭ? ЖИН ХАСАХ 20/80 ЗАРЧИМ “ХООЛНЫ ДЭГЛЭМ БА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” ЦӨСНИЙ ХҮҮДИЙН ҮРЭВСЭЛ КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON-P10” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ. Төсөл хэрэгжүүлэх нэгж “Дулааны 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн багц нэгийн гүйцэтгэгчээр Ёкогава Электрик корпораци, багц хоёрын гүйцэтгэгчээр MHPS болон MCS компанийн хамтарсан консорциум тус тус шалгарсан. Зээлийн 4 тэрбум 201 сая иенийн хөрөнгийг жилийн 0,3% хүүтэй, 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, 2 багц болгон гүйцэтгэсэн. Багц 1-д дараах ажлуудыг хийж гүйцэтгэх. Үүнд: Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх. (ТА №1-6-д) Уурын турбинуудын удирдлагыг автомат хяналт удирдлагын систем (DCS)-д шилжүүлэх. (ТА №1-6-д) Зуухны тэжээлийн цахилгаан насосны удирдлагыг автомат хяналт удирдлагын систем (DCS)-д шилжүүлэх. (ПЭН №1-8-д) Багц 2-т дараах ажлуудыг хийж гүйцэтгэх. Үүнд: Зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах. (Зуух №1-8-д) Зуухны тээрмийн бул, тавгийг дэвшилтэт технологиор шинэчлэх, тээрмийн зарим эд ангиудыг сайжруулах (Зуух №5-8-д) гэх мэт. Төслийн багц-1-ийн хувьд 2017 онд ТА № 2, 3, 6-д, 2018 онд ТА №1, 5-д шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтанд өгсөн ба хэрэгжүүлсэн тоноглолтой холбоотой техникийн баримт бичиг, тоноглолын ашиглалтын заавруудыг холбогдох цехүүдэд тухайн үе шатанд нь хүлээлгэн өгсөн. 2019 онд ТА №4-д төслийн ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгалаа. ТА№4-ийн хувьд ачаалал хаяулах, дотоод хэрэгцээгээ барьж үлдэх болон бусад туршилтуудыг хийж гүйцэтгэснээр шинэчлэлийн ажил дуусч байгаа болно. Төслийн 2-р багц болох зуух №1-8-д үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах, зуух №5-8-ын тээрмийн бул таваг шинэчлэлийн барилга угсралтын ажил дуусч, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, Эрчим хүчний сайдын 144 тоот тушаалаар томилогдсон улсын комисс хуралдсан. Комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу, ажлыг 100% хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл- чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос энэхүү эрчим хүчний барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглагч байгууллага болох “ДЦС-4” ТӨХК-ийн мэдэлд 2019 оны 09 -р сарын 23-ны өдрөөс ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэн, улсын комиссын дүгнэлт баталгаажснаар төслийн 2-р багцын ажлыг амжилттай хэрэгжүүлж ашиглалтанд хүлээлгэн өглөө. МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

Upload: others

Post on 25-Dec-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

09-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№10 (102) 2019 оны 10-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

09-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

4-р нүүрт

7-р нүүрт

СПОРТЫН МЭДЭЭМЭДЭЭЛЛҮҮД

CAD, CAE, CAM ГЭЖ ЮУ ВЭ?

ЖИН ХАСАХ 20/80 ЗАРЧИМ “ХООЛНЫ ДЭГЛЭМ БА ДАСГАЛ

ХӨДӨЛГӨӨН”

ЦӨСНИЙ ХҮҮДИЙН ҮРЭВСЭЛ

КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON-P10” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Төсөл хэрэгжүүлэх нэгж

“Дулааны 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн багц нэгийн гүйцэтгэгчээр Ёкогава Электрик корпораци, багц хоёрын гүйцэтгэгчээр MHPS болон MCS компанийн хамтарсан консорциум тус тус шалгарсан. Зээлийн 4 тэрбум 201 сая иенийн хөрөнгийг жилийн 0,3% хүүтэй, 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, 2 багц болгон гүйцэтгэсэн.

Багц 1-д дараах ажлуудыг хийж гүйцэтгэх. Үүнд:

○ Уурын турбинуудын тохируулгын системийг цахилгаан гидравлик болгон шинэчлэх. (ТА №1-6-д)

○ Уурын турбинуудын удирдлагыг автомат хяналт удирдлагын систем (DCS)-д шилжүүлэх. (ТА №1-6-д)

○ Зуухны тэжээлийн цахилгаан насосны удирдлагыг автомат хяналт удирдлагын систем (DCS)-д шилжүүлэх. (ПЭН №1-8-д)

Багц 2-т дараах ажлуудыг хийж гүйцэтгэх. Үүнд:

○ Зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах. (Зуух №1-8-д)

○ Зуухны тээрмийн бул, тавгийг дэвшилтэт технологиор шинэчлэх, тээрмийн зарим эд ангиудыг сайжруулах (Зуух №5-8-д) гэх мэт.

Төслийн багц-1-ийн хувьд 2017 онд ТА № 2, 3, 6-д, 2018 онд ТА №1, 5-д шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтанд өгсөн ба хэрэгжүүлсэн тоноглолтой холбоотой техникийн баримт бичиг, тоноглолын ашиглалтын заавруудыг холбогдох цехүүдэд тухайн үе шатанд нь хүлээлгэн өгсөн.

2019 онд ТА №4-д төслийн ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгалаа. ТА№4-ийн хувьд ачаалал хаяулах, дотоод хэрэгцээгээ

барьж үлдэх болон бусад туршилтуудыг хийж гүйцэтгэснээр шинэчлэлийн ажил дуусч байгаа болно. Төслийн 2-р багц болох зуух №1-8-д үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах, зуух №5-8-ын тээрмийн бул таваг шинэчлэлийн барилга угсралтын ажил дуусч, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, Эрчим хүчний сайдын 144 тоот тушаалаар томилогдсон улсын комисс хуралдсан.

Комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу, ажлыг 100% хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл- чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос энэхүү эрчим хүчний барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглагч байгууллага болох “ДЦС-4” ТӨХК-ийн мэдэлд 2019 оны 09 -р сарын 23-ны өдрөөс ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэн, улсын комиссын дүгнэлт баталгаажснаар төслийн 2-р багцын ажлыг амжилттай хэрэгжүүлж ашиглалтанд хүлээлгэн өглөө.

МЭДЭЭМЭДЭЭЛЛҮҮД

Page 2: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

09-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 4596.524 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, диспетчерээс өгсөн даалгаварыг зөрчилгүй ажиллаж төлөвлөгөөг 101.9 %-иар биелүүллээ. Цахилгаан эрчим хүчний доод ачаалал 300 МВт, дээд ачаалал 478 МВт байсан. Энэ сард манай компани үйл ажиллагааны доголдолгүй ажиллаа.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 242.3 246.9 +4.6 101.9% 2401.8 2461.0 +59.2 102.5%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 210.1 210.1 - 100.0% 2565.1 2565.1 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 101,9%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтУдаа мян.кВтц Удаа мян.кВтц Удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

52 4596.524 38 3403.534 - - 478 300 4596.524

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 748.073 мян.кВтц буюу 63.7 сая.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдсан. Энэ сард бусад станцуудаас ЦЭХ худалдаж аваагүй, импортын хазайлтгүй ажилласан. Оны эхнээс 180.1 сая.төгрөгийн авлагатай байна.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 6.5 сая.кВтц-аар давж 102.7 % биелсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 29.3 сая.кВтц-аар буюу 13.5% - иар өссөн. Оны эхнээс 90.4 сая.кВтц-аар давж, 103.8 % -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 6.5 мян.Гкал-аар буурч 97 %-ийн биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 мян.Гкал буюу 1.1 %-аар буурчээ. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 64.1 мян.Гкал-аар давж биелсэн. Үүнээс “УБДС” ТӨХК–д нийлүүлэх дулаан 23.5 мян.Гкал –аар давж байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа Энэ сард горим ажиллагаанд 7 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 4.46 зуух, 4.5 турбинтэй ажиллаж, 1 зуух бэлтгэлд , турбин бэлтгэлгүй байсан. Үндсэн тоноглолуудаас ТГ - 1 шинэчлэлд, К-7 их засварт зогссон тул ажиллаагүй.

ТГ-2-ын перепускийн шугам солих ажил хийгдэж 9/10-ны өдрийн 301 цагт, ТГ-4-г шинэчлэлээс 9/20-ны 032 цагт тус тус ажиллагаанд залгасан. Зуух №1-г дунд засвараас явуулж УЕШ-д залгасан. 9/26-ны өдрийн 153 цагт ТГ-3-н перепускийн шугам солихоор зогсоосон.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 150.000 159.017 +9.017 106.0%

Шивээ-Овоо мян.тн 130.000 130.802 +0.802 100.6%

Бүгд мян.тн 280.000 289.819 +9.819 103.5%

Мазутын зарцуулалт Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгөөс 144 тн-ийг түлж, 44 тн мазут хэтрүүлсэн. Зуухыг хүйтнээс 7 удаа галлаж 134 тн мазут түлжээ. 10/21-ны өдөр К-5 Соfe-

АВС зогсож 5 тонн мазут, 10/25-ны өдөр К-1-г хүйтнээс галлан УЕШ-д хийх үед Мill-B зарцуулалтын хэмжүүр ажилгүй болж 5 тонн мазут тус тус түлсэн. 10/5-ны өдөр К-3 хүйтэн галлагаа хийх үед барабаны люк үлээж галлагааг зогсоосон бөгөөд 18 тонн мазут үргүй зарцуулсан.

Жишмэл түлшний зарцуулалт Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 18,103 гр/кВтц-аар, Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 0,282 кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 4528 тн жишмэл түлш буюу 9640 тонн бодит түлш /илчлэг 3288 ккал/кг/ хэмнэсэн.

Горим параметрийн даалгаврын биелэлт ЭХЗХ-оос батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,71 %-иар буюу 1975.916 сая.кВтц-аар хэмнэсэн.

№ Үзүүлэлт нэгж09-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 29.61 27.95

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.32 4.07

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.88 8.38

4 Эргэлтийн усны насосд зарцуулагдах цахилгаан % 1.43 1.35

5 Дулаанжуулалтын насосд кВтц / тн.сүлж.ус 0.64 0.60

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0.76 % буюу 9442 тонн конденсат хэмнэсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 15365 тн-оор буурсан. Осмосын халаагч уурын зарцуулалт 3023 тн байлаа.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр: ○ Зууханд – 436 м3

○ Турбинд – 21153 м3 ус өгсөн. ○ Зуух дүүргэх усны зарцуулалт 341 м3 байлаа.

2

Page 3: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

09-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 09-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 9 бүртгэгдсэнээс зуух 5 удаа, турбин 4 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт гараагүй.

Тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн 4 акт /32815,2 мян₮/: ТДЦ-2 /30292,7 мян₮/, МЦ-1 /2522,5 мян₮/, ЗЦ-1.

○ Мазут зарцуулалтын 2 акт: ЗЦ-1, ДХХАЦ-1 ○ Тоноглолын аваарын зогсолтыг судалсан 1 акт: ТЦ-1 ○ Тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах 20 акт: ТЦ-5, ЭЗГ-13, ТДЦ-1, МЦ-1 ○ Нийт 27 акт /32815,2 мян₮/ тогтоогдсон.

Дээрхи 27 актны 6 буюу 22,2 % нь ажлын зохион байгуулалт хангалтгүй, засварын чанар муу, чанаргүй бараа материал нийлүүлэгдсэнээс шалтгаалан бичигдсэн.

Үндсэн үйлдвэрлэлийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (85 дб)

Ажлын байрны халуун (12-30оС)

Ажлын байрны чийглэг (30-60%)

Ажлын байрны тоосролт (10 мг/м3)

2018

оны

09

-р с

ар

2019

оны

09

-р с

ар

2018

оны

09

-р с

ар

2019

оны

09

-р с

ар

2018

оны

09

-р с

ар

2019

оны

09

-р с

ар

2018

оны

09

-р с

ар

2019

оны

09

-р с

ар

1 ТДЦ 81.3 81 22.5 22.8 30.5 34 17.3 ↑ 17.8 ↑

2 ЗЦ 89.1 ↑ 89.6 ↑ 31.1 ↑ 31 ↑ 28.7 ↓ 28.5 ↓ 11.1 ↑ 11.4 ↑

3 ТЦ 88.2 ↑ 90 ↑ 30.9 ↑ 28.7 29.7 ↓ 26.8 ↓

Стан

цын

дунд

аж

14.8

4 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

14.6

мг/

м3

4 Хими 72.2 70.5 21.9 27 30.9 32.4

5 Механик 72.7 71.2 22.3 26 32.2 29.2 ↓

Хяналтын алба

ЗАЛУУС БИД БАЙГУУЛЛАГЫН ҮНЭ ЦЭНЭ

3 Залуучуудын холбоо

“ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан “Залуус бид байгууллагын үнэ цэнэ” уриатай үйл ажиллагааг 09-р сарын 27-ны өдөр “Найрамдал” ОУ-ын хүүхдийн цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд залуучууд маань Хандлага, Хувь хүний хөгжил, Байгууллагын үнэ цэнэ гэсэн сэдвийн хүрээнд сонирхолтой сургалтуудыг

сонсохын зэрэгцээ хөгжөөнт тоглоом, урлагийн мэндчилгээ, анхны залуучуудын холбооны тухай түүхэн дурсамжийг сонсон, комеди, сонирхолтой шагналаар дүүрэн эрч хүчтэй өдрийг өнгөрөөлөө.

Үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллагынхаа удирдлагуудад болон бүх цех, нэгжийн дарга нартай маш их баярлалаа.

Page 4: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

Судалгаа хөгжлийн алба4

МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

МУЗН-ээс 2019 оны 10 дугаар сарын 4-нд Нийслэл хотноо зохион байгуулагдсан “Анхны тусламж-2019” улсын, бүсийн тэмцээнд компанийн гамшигаас хамгаалах штабын дэргэдэх “Анхны тусламж үзүүлэх нөхөрлөлийн бүлгэм”-ийн гишүүдээс бүрдсэн баг БГД-ээ төлөөлөн амжилттай оролцож шагналт 3-р байр эзэлсэн байна.

Багийн гишүүд: Л.Болд /ХА-ны галын байцаагч инженер/, Б.Цолмончимэг /СХА-ны сүлжээний техникч/, М.Мөнхнасан /ТДЦ-ийн вагон хөмрөгчийн засварчин/, Ё.Цолмонбаатар /ЗЦ-ийн ЗБТБТ-ийн засварчин/, Э.Мөнх-Эрдэнэ /ЦЦ-ийн хуваарилах байгууламж, кабель шугамын засвар угсралтын цахилгааны монтёр/, Б.Баярчимэг /МЦ-н үйлдвэрлэлийн эдийн засагч/

2019 оны 9-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Эрчим хүчний салбарын “Нээлттэй өдөрлөг”-т “ДЦС-4 ТӨХК оролцож дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

○ Бэлтгэл ажлын хүрээнд олон нийтэд зориулан компанийн үйл ажиллагаа, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, сурталчилгааг цахим ба цаасан хэлбэрээр бэлтгэв.

○ Компанийн үйл ажиллагаа, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, гадны байгууллага, хувь хүнд үзүүлж болох лабораторийн ба бусад үйлчилгээний танилцуулга, үзүүлэх материал, зарим багаж хэрэгслийг тусгайлан зассан асарт байрлуулав.

○ 2019 оны 09-р сарын 26-ны өдрийн 11.00 цагт өдөрлөгийн нээлтэд компанийн удирдага ба ИТА, ажиллагсдын төлөөлөл нийт 65 хүн оролцов.

○ Өдөрлөгийн хүрээнд компанийн хэвлэмэл танилцуулга 450 ширхэг, гадны байгууллага, ААН, хувь хүнтэй хамтран ажиллах боломжтой лабораторийн ба бусад үйл ажиллагааны чиглэлээр болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийн танилцуулга, брошюр, тараах материалууд, компанийн лого бүхий бал тараагдав.

○ “ДЦС-4” ТӨХК-д улсын төсвийн хөрөнгө ба гадаад, дотоодын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг, явцыг олон нийтэд танилцуулав.

○ Компанийн талаар болон бусад санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Новатек компаниас 4 дэх жилдээ зохион байгуулж буй Шинэ бүтээл оновчтой санал-2019 уралдаанд манай компани 5 бүтээл уралдуулсан. Нийт 12 бүтээл шалгаруулалтанд оролцсоноос ТЦ-ийн засварчин Д.Ганбатын “Турбины жигд бишийн зэргээр цахилгаан ачааллыг оновчтой хуваарилах, станцын ашигт ажиллагааны симуляц загвар”, СХА-ны инженер Батжаргалын “Авто замын цементээр бэхжүүлсэн сууринд хаягдал үнс ашиглах боломж” бүтээлүүд шалгарч тэргүүн байрууд буюу 1,2-р байрыг эзэллээ!

Page 5: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

5 СХА-ны Патентийн мэргэжилтэн Ч.Баясгалан

*** Залуучуудын улсын аварга шалгаруулах “Гоё Кап U-21” тэмцээн9-р сарын 23-29 ны хооронд Спортын төв ордонд ЗУАШ тэмцээн амжилттай зохион явагдаж дүнгээ

гаргалаа. Эрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин 6 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд эмэгтэй баг шилдэг 6 багийн нэгээр шалгарч шагналт V байранд орсон бол эрэгтэй баг өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж аварга цолоо хамгааллаа. Тэмцээний MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор багийн ахлагч Б.Батсуурь тодорсон бол шилдэг холбогчийн шагналыг багийн холбон тоглогч О.Золбоо хүртлээ. Баг бүрэлдэхүүнээ амжилттай сайн оролцуулсанаар Б.Даринчулуун Шилдэг Дасгалжуулагчаар шалгарлаа.

*** “Тэнүүн Огоо Кап” клубуудын аварга шалгаруулах тэмцээн2019 оны клубуудын аварга шалгаруулах “Тэнүүн Огоо” кап тэмцээн жил өнжсөний эцэст 9-р сарын 16-21

ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тэс тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 6 баг оролцож эрэгтэй багийн тамирчид хүрэл медаль хүртэж багийн довтлогч Б.Батсуурь “Шилдэг довтлогч”-оор шалгарлаа. Эмэгтэй багийн хувьд хамгийн анхны том хэмжээний тэмцээн учраас их зүйлийг сурсан, туршлага хуримтлуулсан сайхан тэмцээн боллоо хэмээн дасгалжуулагчдын багийн зүгээс үзэж байна.

*** Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын, талбайн хөлбөмбөгийн “Sumiya CUP” 6 дахь удаагаа 10 сарын 5-10-ны хооронд зохион байгуулагдлаа. Тэмцээний 45-54 насны ангилалд оролцсон баг Мөнгөн медаль, 60-аас дээш насны баг Алтан медаль хүртлээ.

*** МХБХ-ны U19 насны Лигийн тэмцээнд Эрчим клубын идэрчүүдийн баг хүрэл медаль хүртлээ. Хаалгач Цэгмид шилдэг хаалгач болсон байна.

Page 6: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

CAD, CAE, CAM ГЭЖ ЮУ ВЭ?

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат6

1980-аад оны эхэн хүртэл үйлдвэрлэх бүтээгдэхүүний загвар гаргах нь маш их цаас, ажиллагаа шаардсан ажил байв. Зургийг боловсронгуй болгоход их цаг хугацаа шаардана. Аж үйлдвэрийн машин механизмын салбарт гарсан нэг том дэвшил бол компьютерийн тусламжтай дизайн буюу CAD-ийг нэвтрүүлэх явдал байв. Өсөн нэмэгдэж буй компьютерийн хүч нь CAD / CAE / CAM хэмээх программ хангамжийн шинэ төрлийг бий болгосон.

CAD гэж юу вэ?CAD нь Компьютерийн тусламжтай дизайн

/Computer aided design/ хийхэд зориулагдсан программ ба 1980-аад оны сүүлээр компьютерийн тооцоолох хүч нэмэгдэхийн хэрээр CAD-д хэрэглэгддэг программ хангамж улам боловсронгуй болжээ. CAD нь загварчлал хийх үед маш хурдан, үр дүнтэй ажиллах боломжийг олгодог. Эхэндээ CAD-ийг техникийн зураг зурах, зохион бүтээх ажлыг хялбарчлахад ашигладаг байсан бол цаг хугацаа өнгөрөхөд бусад олон салбарт хэрэглэгдэж дизайнерууд, инженерүүд ашигладаг багаж хэрэгсэл болсон.

CAE гэж юу вэ?CAE нь компьютерийн тусламжтай инженеринг

буюу Computer Aided Engineering нь инженерийн дизайн хийхэд тусалдаг программ хангамжийн олон янзын хэрэгсэл юм. Инженерүүд температур, даралт, хүч гэх мэт бүтээгдэхүүнтэй холбоотой олон параметрүүдийг түүний ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, хэрхэн оновчтой байлгах талаар ажилладаг. CAE программ нь бүтээгдэхүүний загварыг оновчтой болгохын тулд эцсийн дүн шинжилгээ, тооцоололд математик, физикийн шинжлэх ухааныг ашиглан хамгийн ашигтай хувилбарыг боловсруулдаг. CAE программ хангамж нь дизайны багт шийдвэр гаргахад тусалдаг мэдээллийн чухал эх сурвалж юм.

CAM гэж юу вэ?CAM бол computer aided manufacturing буюу

Компьютерийн тусламжтайгаар үйлдвэрлэх гэсэн товчлол юм. Орчин үед үйлдвэрлэлийн явцад багаж хэрэгсэл, холбогдох машин механизмыг хянахын тулд компьютерийн программ хангамжийг ашигладаг. Энэ нь ихэвчлэн CAD/CAE-тэй хамт хэрэглэгддэг боловч инженерийн программ хангамжийн систем гэж тооцогддоггүй үйлдвэрлэлийг хялбаршуулахад туслах программ хангамжийн иж бүрдэл гэгддэг.

CAD / CAE / CAM нь архитекторууд, механик, цахилгаан, иргэний, электроник, сансрын зэрэг маш олон инженерингийн салбарт ашиглагддаг.

ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ CAD ПРОГРАМ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧИД

AUTODESKКомпанийг 1982 онд AutoCAD-ийн анхны

хувилбаруудын хамтран ажиллагч байсан Жон Уокер үүсгэн байгуулсан. Компанийн тэргүүлэх компьютерийн дизайн (CAD) программ хангамж болон Autoit программ хангамжийг Revit программыг архитекторууд, инженерүүд, бүтцийн дизайнерууд барилга, бусад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зураг төсөл боловсруулах, загварчлахад ашигладаг. Autodesk программ хангамжийг олон салбарт ашиглаж байсан бөгөөд дэлхийн худалдааны төвөөс эхлэн Tesla цахилгаан машин хүртэлх төслүүдэд ашиглаж байсан.

Autodesk нь AutoCAD программын ачаар алдартай болсон, гэхдээ одоо дизайн, инженерчлэл, зугаа цэнгэлийн программ хангамж, хэрэглэгчдэд зориулсан Sketchbook өргөн хүрээний програм хангамжийг боловсруулж байна. Тус компани нь өөрийн программ хангамжийн боловсролын хувилбаруудыг Autodesk боловсролын нийгэмлэгээр дамжуулан их сургуулийн оюутан, багш нарт үнэ төлбөргүй хүргэх, мөн TechSoup Global-ээр дамжуулан ашгийн бус ашгийн төлөө хандив болгон өгдөг. Үйлдвэрлэлийн салбарт Autodesk-ийн дижитал загварчлалын программ хангамжийг ашигладаг бөгөөд үүнд Autodesk Inventor, Fusion 360, Autodesk Product Design Suite зэрэг нь дизайн боловсруулах явцад дижитал загвар ашиглан бодит ертөнцийг дүрслэн харуулах, загварчлах, дүн шинжилгээ хийхэд ашигладаг.

DASSAULT SYSTEMESDassault Systèmes нь 1981 онд Avions Mar-

cel Dassault-ийн CATIA хэмээх компьютерийн загварчлалын (CAD) програм хангамжийг бий болгох зорилгоор байгуулагдсан Dassault группын охин компани юм. Dassault Systèmes нь 1981 онд байгуулагдсан гэдэг ч 1977 онд Avions Mar-cel Dassault-ээс 15 нисэх онгоцны зохион бүтээгч, дизайны инженер Фрэнсис Бернараар ахлуулан онгоцыг бүтээх үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан.. Тэд эхэндээ 3D дизайн хийх программ хангамжийг загвар зохион бүтээхэд зориулан боловсруулах ёстой байсан ч инженерүүд бусад аж үйлдвэрийн салбарт тусламж үзүүлэх зорилгоор ажлынхаа цар хүрээг өргөжүүлжээ.

CATIA нь агаарын нисэх онгоцны дизайнаас бусад салбарт, ялангуяа автомашины үйлдвэрлэлд ажиглагдаж эхэлсэн ба BMW, Mercedes, Honda компанид ашиглагддаг. Тус компанийн өөр нэг бүтээгдэхүүн болох SolidWorks программ нь аж үйлдвэрийн салбарт мөн өргөнөөр ашиглагддаг.

Page 7: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

Эмнэлэг

ЦӨСНИЙ ХҮҮДИЙН ҮРЭВСЭЛ

7

ДЦС-4 ТӨХК урьдчилан сэргийлэх үзлэг явагдаж байгаа билээ. Урьдчилсан байдлаар зонхилон тохиолдож байгаа өвчнүүдээр нойр булчирхайн үрэвсэл, цөсний өтгөрөл, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт их байна. Энэ нь буруу хооллолт оройн цагаар 2-р хоол хэрэглэх болон амьдралын буруу хэвшил элэгний В С виурус мөн хоол боловсруулах замын архаг үрэвсэлүүдтэй холбоотой байна. Иймээс энэ удаа цөсний хүүдийн үрэвсэлийн талаар мэдээлэл хүргэж байна.

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч хоол идэх үед цөсний хүүдий агшиж хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.

ШАЛТГААНҮрэвсэл гэнэт бий болохгvй бєгєєд ямар нэгэн таагvй

хүчин зүйл цєсний хvvдийд нөлөөлсєн байдаг. Ихэнх тохиолдолд цөс чулуужих өвчний суурин дээр үүсдэг. Цөсний чулуу нь хүүдийний ханыг гэмтээх, эсвэл цөс ялгаруулалтанд саад учруулдаг. Vрэвсэлээр євдєгсдийн 60-с дээш % нь цєсєнд нь халдвар орсон байдаг. Жишээ нь гэдэсний савханцар , стрептококк, сальмонель г.м. Эдгээр өвчин үүсгэгч бичил биетүүд нь цус, эсвэл тунгалагын урсгалаар, 12 хуруу гэдсээр дамжин орох боломжтой юм. Мөн vvнээс гадна холециститийг цагаан хорхой, үүсгэсэн байж болно. Нойр булчирхайн шүүрэл цөсний хүүдийд орсон үед ч үрэвсэл үүсэх боломжтой. Энэ нь нойр булчирхайн үрэвсэл (панкреатит) хавсарсан vед явагддаг.

Цөсний хүүдийн үрэвсэл үүсэхэд тvлхэц болдог бусад хүчин зүйлүүдийг дурдвал:

○ Цөсний хүүдийн төрөлхийн гажиг ○ Цөсний замын агших хөдөлгөөн алдагдах ○ Цөсний хүүдийн гэмтэл ○ Хэвлийн хөндийн хавдар ○ Бодисын солилцооны алдагдал /чихрийн шижин,

судасны хатуурал/ ○ Хоолны дэглэм алдагдах ( хол зайтай хооллох, хуурай

хоол идэх) ○ Өтгөн хатах, хөдөлгөөн багатай амьдралын хэлбэр,

жирэмслэлт ○ Харшил ○ Хөгшрөлттэй холбоотой цөсний хүүдийн цусан хангамж

алдагдах зэрэг орно.ЯВЦ

Цөсний хүүдийн хана гэмтэх, цөсний урсгал алдагдсанаас болж үрэвслийн vйл явц эхэлнэ. Үрэвсэл дотор давхарганд явагдах боловч аажимдаа ханын бүх давхаргыг хамарна. Ингэж хурц холецистит vvсдэг. Тодорхой хугацааны дараа /сар, жил/ хүүдийний хана зузаарч хөдөлгөөн нь сулардаг. Vvнээс болж цөсний урсгал саатаж шинээр чулуу үүсэхээр болдог. Хурц үрэвсэл архаг хэлбэрт шилжинэ.

ШИНЖ ТЭМДЭГХурц үрэвслийн үед:1. Баруун хавирганы нуман доогуур өвдөх, өвдөлт нь

баруун гар, хүзүү цээжний баруун тал руу дамжих2. Ам халуу оргих, дотор муухай оргиж бөөлжих3. Шарлалт / байнга тохиолддоггvй/

4. Халуурч магадгүй

Архаг үрэвслийн үед:1. Бие эвгүйцэж эсвэл бvр баруун хавирганы нуман

доогуур өвдөж ч болох2. Гэдэс дүүрэх3. Дотор муухайрах, бөөлжих4. Өөх тостой хоол идсэний дараа гүйлгэх зэрэг шинжvvд

гарна.

Архаг үрэвсэлийн vед голдуу өөх тостой, шарсан ба утсан зүйл идсэний дараа 2-4 цаг єнгєрєхєд євчин нь ширvvсдэг. Түүнчлэн бие сэгсрэгдэх( машин ба дугуй зэргээр явахад), хэт даарах, биеийн хүчний ачаалал, сэтгэлийн хямрал зэрэг нь мєн євдєлт vvсгэнэ.

ОНОШЛОГООЦөсний хүүдийн өвчлөл үүссэн үед цаг алдалгүй эмчид

үзүүлэх нь чухал. Хурц үрэвслийн үед өвчин эхэлсэнээс 3-4 хоногийн дараа хэвлийн хөндийн үрэвсэл ч гэсэн аминд хүрч мэдэх аюултай байдгийг анхаарах хэрэгтэй.

Цєсний хурц үрэвсэл байх магадлалтай үед эмчийг ирж анхны тусламж үзүүлэхээс өмнө дараахь зүйлсийг хийхийг хориглодог, үүнд: хэвлийд халуун жин тавих, ходоодоо угаах, туулга уух. Хэвтрийн байдалд байж цөсний хүүдийн орчимд мєсєєр жин тавина.

Оношийг зєв тавихын тулд эмч өвчтөний зовиурыг анхааралтай сонсож , vзлэг хийх бєгєєд шаардлагатай бол нэмэлт шинжилгээ хийлгэнэ. Ерєнхий болон биохимийн цусны шинжилгээ, хэт авианы оношлогоо хийгдэнэ. Хамгийн тvрvvнд цєсний хvvдий болон цєс дамжуулах замыг шинжилнэ. Хэрэв vрэвсэл хvнд шатанд ороогvй байвал цөсний замын /холангиографи/ ба цөсний хүүдийн (холецистографи) рентген шинжилгээ хийх боломжтой. Тодруулагч бодисыг судсаар эсвэл шууд цєсний цоргоор хийдэг. Харин цөсний цорго 12 хуруу гэдсэнд цутгадаг хэсэгт тусгай дурангийн тусламжтай тодруулагч бодисыг хийх аргыг буцах урсгалын панреатодуоденохолецистографи гэдэг. Ерєнхийдєє энэ vйлдэл нь гастроскоптой ( ходоод дурандах) тєстэй.

ЭМЧИЛГЭЭЦөсний хүүдийн архаг үрэвслийн үед дараах арга

хэмжээг авна. Үүнд: ○ Хоолны дэглэм барих. ○ Утсан, шарсан, хурц, нөөшилсөн хоол хүнс, бүх төрлийн

консерв, хиам, какао, шоколад, архи дарсыг хориотой. ○ Сүү, сүүн бүтээгдэхүүн, жигнэсэн ногоо, хүүхдийн будаа,

жигнэсэн загас, мах идэж болно. ○ Цай, компот, жимсний шүүс, сүү, рашаан ууж болно.

Page 8: КОМПАНИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON …tpp4.mn/wp-content/uploads/2019/10/EM-201910.pdfЭрэгтэй 9, эмэгтэй 11 багийн 300 гаруй

ЖИН ХАСАХ 20/80 ЗАРЧИМ “ХООЛНЫ ДЭГЛЭМ БА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН”

Эрчим зоогийн газар

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Ч.БаясгаланЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.10.11

(Healthy Weight Loss = 80% Nutrition + 20% Exercise)

Хүний амьдралын хамгийн тогтвортой бөгөөд зайлшгүй шаардлагатай эрэлт хэрэгцээний нэг нь хоол хүнс бөгөөд үүний зэрэгцээ идэвхитэй дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдрахын үндэс болж өгдөг. Та бид хөдөлгөөний идэвхи, хоол, хүнсний зохистой хэмжээг тогтоосноор өөрийн

амьдралын хэв маягт эрүүл амьдрахуйн суурь хөрсийг бүрдүүлж чадна. Иймээс та бүхэн эрүүл зав аргаар галбиржин турах 20/80 зарчимыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгохыг санал болгож байна.

ХӨДӨЛГӨӨН БА ХООЛЛОЛТ НЬ НЭГ ЗООСНЫ 2 ТАЛХӨДӨЛГӨӨН 20% – Та өөрийн бие махбодид

тохирсон спортын төрлүүд болох ууланд авирах, усанд сэлэлт, фитнесс, аэробик, хүчний дасгалын төрлүүдээс 7 хоногт 3 удаа 2-3 цагаар хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөний үр дүнд эд эс хүчилтөрөгчөөр баяжин, бодисын солилцоо сайжирч цусны эргэлт идэвхжин, булчин чанга, уян хатан, хүч чадалтай, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй, хоолны дуршил нэмэгдэх, өдрийн ажил амьдралын ядаргааг

арилгах, нойр гүн болох, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, мэс заслын шарх амархан эдгэх гэх мэт маш олон сайн талтай. Хүний бодисын солилцоо 30 наснаас хойш 10 жил тутамд 10 %-иар буурч, 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-13 мянган ширхэгээр үхдэг.

Харин 100 м/мин хурдтай 3 км явган явахад бодисын солилцоо 3-4 дахин нэмэгдэж мэдрэлийн эсийн хорогдол 3 дахин багасдаг. Нэг өдөр сонин уншихгүй бол соёлоос 1000 өдөр хоцрохтой адил нэг өдөр дасгал хийхгүй бол 1 өдрөөр хөгширнө.

ХООЛЛОЛТ 80% - Таны хүнсний бүтээгдэхүүн болон бэлэн хоолны сонголтонд давс багатай, ургамлын гаралтай, уургаар баялаг, ханасан өөх тос буюу амьтны гаралтай тос болон боловсруулсан

нүүрсусны агууламжтай цагаан хүнсний хэрэглээ бага байх хэрэгтэй.

Мөн та өөрийн бие организмдаа тохируулан илчлэг буюу ккал хэмжээгээ тооцох аргад суралцах хэрэгтэй. /Жишээ нь: нэг бууз 250 ккал гэж үзэхэд насанд хүрсэн хүн 1 удаад 5-10 ш бууз идэхэд 1250-2500ккал

илчлэгийг нэг дор авна./

Хүн хоол хүнсээрээ дамжуулан хоногт авах илчлэгээ тохируулан бие махбодидоо зайлшгүй шаардлагатай үндсэн шимт бодисуудыг агуулсан хоол тэжээлийг хэрэглэх нь зохистой хооллолт болох юм. Хоол хүнсэнд агуулагдах үндсэн 6 шимт бодис буюу уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, ус нь бидний бие махбодийг бүрэлдэхүүнд оролцож та бидний амьд оршин тогтнохын үндэс нь болохоос гадна халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Иймээс та өдөр тутмынхаа амьдралын 80 хувийг зөв зохистой хооллож, 20%-ийг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж хэвшил болгосноор хүссэн үр дүнгээ биеэрээ мэдэрч зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.