Тэмдэглэлийн ном 2012

98
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2012 Монгол Улс, Улаанбаатар хот 2012 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүд ТЭМДЭГЛЭЛ

Upload: huralday

Post on 29-Jul-2015

773 views

Category:

Documents


12 download

TRANSCRIPT

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2012

Монгол Улс, Улаанбаатар хот 2012 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүд ТЭМДЭГЛЭЛ

ТАЛАРХАЛ2012 оны Монголын Эдийн Засгийн Чуулганыг амжилттай зохион байгуулахад хүч хөдөлмөр, санал санаачилга гаргаж ажилласан ажлын хэсэг, сайн дурынхан, ивээн тэтгэгч байгууллагууд, нийт зочид оролцогчиддоо гүн талархал илэрхийлье.

Чуулганы үеэр энэхүү тэмдэглэлийг хөтөлсөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны ажилтнууд болон өөрсдийн уран бүтээлээрээ бидний мэлмийг баясгасан Монголын Урлагийн Зөвлөлийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ

Тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг

Хамтарсан гүйцэтгэх захирал:

Б.Найдалаа

Л.Төр-Од

Зохицуулагч: Ж.Алтангүний

Б.Уртнасан

Л.Энх-Амгалан

Хэвлэлийн эхийг бэлтгэсэн:

Р.Баярмагнай

Зургийг: У.Ганбаяр

Монголын урлагийн зөвлөл

Жи Монгол агентлаг

Монголын Эдийн Засгийн Форум

403 тоот, Сити центр,

Ерөнхий сайд А.Амарын гудамж

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,

Монгол Улс

Утас / Факс: +(976) 11-321-051

Цахим шуудан: [email protected]

Цахим хаяг:

http://meforum.mn/

https://facebook.com/Huralday

https://twitter.com/Huralday

http://youtube.com/huralday

2012 Mongolia Economic Forum - All rights reserved

Энэхүү тэмдэглэлийн цахим хувилбарыг Монголын Эдийн Засгийн Форумын цахим хуудаснаас бүрэн эхээр нь үзэх боломжтой.

АгуулгаӨмнөх үг 4Монголын эдийн засгийн Чуулганыг нээж МЭЗФ-ын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 5Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт 10Эрсдэл, түүний удирдлага 17Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар 23Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт 30Монголын эдийн засгийн Чуулганы Хүндэт зочин Лорд Уэвэрлигийн хэлсэн үг 37Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт Ядуурал: Өсөлт ядуурлыг бууруулах уу? 42Тэтгэврийн тогтолцоо: Нийгмийн хамгааллын хэрэгсэл болох нь 47Эрүүл мэндийн салбар: Асуудал ба шийдэл 50Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг 55Өрсөлдөх чадвар: Инноваци ба ногоон өсөлт Инновацийн орчин, технологийн гарц 60Нүүрс үү, салхи уу? 65Усны менежмент 70Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, даван туулах нь 77Тусгай хэлэлцүүлэг Хамтын үнэт зүйл ба сайн засаглал 82Авлигын эсрэг түншлэлийн санаачилга 86Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 89Монголын эдийн засгийн Чуулганыг хааж МЭЗФ-ын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 94

ЗУРАГ

Зураг 1. Тогтворжуулалтын сангийн динамик, тэрбум төгрөгөөр 10Зураг 2. Эдийн засгийн бүтэц 11Зураг 3. Экспортын барааны бүтцийн өөрчлөлт 12Зураг 4. Гадаад худалдаа, сая ам.доллар 17Зураг 5. Мөчлөг дагасан сангийн болон мөнгөний бодлого 18Зураг 6. Инфляцийн задаргаа 18Зураг 7. Санхүүгийн зах зээлийн бүтэц 24Зураг 8. Мөнгөний нийлүүлэлт 25Зураг 9. Валютын ханш 26Зураг 10. Төсвийн орлого, зарлагын бүтэц, 2011 31Зураг 11. Халамжийн зардал болон ядуурлын түвшний хамаарал 42Зураг 12. Ажиллах хүчний оролцооны түвшин 43Зураг 13. Хүн амын суварга болон Хүн ам зүйн ачааллын түвшин, 2010 он 47Зураг 14. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо 48Зураг 15. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо 50Зураг 16. Монгол Улсын үндэсний инновацийн өнөөгийн тогтолцоо 61Зураг 17. Экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж 62Зураг 18. Монгол Улсын гадаргын усны сүлжээ 70Зураг 19. Усны хэрэглээний хэтийн төлөв 71Зураг 20. Усны хэрэглээний бүтэц 72Зураг 21. Монгол Улсын томоохон голуудын усны эрчим хүчний нөөц 72

ХҮСНЭГТХүснэгт 1. Санхүүгийн салбарын зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх 23Хүснэгт 2. Санхүүгийн салбарын дэд бүтцийг бүрдүүлэх 24

ӨМНӨХ ҮГ

Монголын Эдийн Засгийн ээлжит Чуулганыг “Хөгжилд хамтдаа” уриан дор 2012 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд Та бүхэнд Чуулганы хэлэлцүүлгийн тэмдэглэл, зөвлөмжийг нэгтгэн толилуулж байна.

Чуулганаар (1) Эдийн засгийн хөгжил: хүртээмжтэй өсөлт, (2) Нийгмийн бодлого: тэнцвэртэй өсөлт, (3) Өрсөлдөх чадвар: инноваци ба ногоон өсөлт сэдвүүдийн хүрээнд 11 салбар хуралдаанд хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Хамтын үнэт зүйл ба сайн засаглал, Авлигын эсрэг түншлэлийн санаачилга сэдвүүдээр тусгай хэлэлцүүлэг боллоо.

Энэ жилийн Чуулганы онцлог нь сонгосон бүх сэдвээр урьдчилсан хэлэлцүүлгийг цуврал болгон явуулж, эрдэмтэд судлаачид, бизнесийн байгууллагууд, олон нийтийн анхааралд хүргэж, санал бодлыг нь тусгасан явдал байлаа. Цуврал хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд Чуулганы оролцогчид, хөтлөгч сэтгүүлчид хэлэлцэх сэдвийг урьдчилан судлах, асууж ярилцах, бие биетэйгээ танилцах боломж гарч байсан бөгөөд Чуулганы хэлэлцүүлгийн түвшин, гарах дүгнэлт, зөвлөмжийн чанарт мэдэгдэхүйц нөлөөлсөн гэж үзэж байна.

Энэхүү номын агуулга, зураг, хүндэт зочид, тэргүүлэгч оролцогчдын хэлсэн үг, нэрсийн дараалал нь Чуулганы хөтөлбөрийн дарааллаар байгаа болно. Мөн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг давхардуулахгүй байхаар эмхэлж, нэмэлт зураг, хүснэгт, мэдээллээр баяжуулж, сэдэв тус бүрт гарсан саналуудаас тоймлон Дүгнэлт, зөвлөмж хэсгийг нэмж орууллаа. Энэ хэсгийг бодлого боловсруулагчид, судлаачид, бизнесийнхэнд зориулсан асуудлын тодорхой шийдэл, ажлын чиглэл болгон санал болгож байна. Дүгнэлт, зөвлөмж хэсэг асуудлыг бүрэн хамраагүй эсвэл Чуулганаар хэлэлцсэн санаан дундаас оновчгүй шийдэл гаргалгаа хийсэн байхыг үгүйсгэхгүй. Иймээс Та бүхэнд ямар нэг нэмэлт санаа, гаргалгаа байвал бидэнд ирүүлэхийг хүсье.

Монгол Улсын хөгжлийн оновчтой бодлого, эрсдэлгүй ирээдүйн төлөө хуран чуулж, мэдлэг оюунаа шавхан дайчилдаг улс төр, бизнесийн манлайлагчид, судлаач эрдэмтэд Та бүхэндээ талархал илэрхийлье. Чуулганы энэхүү тэмдэглэл, зөвлөмж ном бид бүхний хэлэлцсэн зүйлс, гаргасан санал, шийдлүүдийг сануулж, цаашид баримтлах бодлого, гаргах санал, судалгааны ажлыг илүү оновчтой болгож, хурцална гэдэгт эргэлзэхгүй байна.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ

5

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХҮРГЭХ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монголын эдийн засгийн чуулга уулзалтын хүндэт оролцогчид оо,

Эрхэм зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэндээ хаврын тэргүүн сарын өлзий билэгтэй энэ өдрийн мэндийг хүргэж, улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодол байр сууриа илэрхийлэхээр хуран цугларсанд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье. Өнөөдөр хаврын урь орж, ирж яваа цагийн шинж дохио тодорч, эдийн засгийн хөгжилд ханш нээгдэж буй цаг үед Та бид хуран цугларч, хөгжил дэвшлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ өнгөрсөн жилийн чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн ярилцах гэж байгаа нь билэгшээлтэй.

Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалт сэдэвт энэхүү хэлэлцүүлэг, санаачилгын арга хэмжээг Та бид 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Бид өнгөрсөн жилд Эдийн засгийн чуулга уулзалтаа “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж олон чухал санаачилгыг дэвшүүлсэн. Харин бид өнөөдөр Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт сэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна.

Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаар зарим нааштай хандлага гарлаа. Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж байна. Мөн засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байна. Засаглалыг сайжруулах хүрээнд иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжэх бодлогыг баримталж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд V цахилгаан станцын төслийг бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал замыг тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг Их Хурал хэлэлцээд батлахад бэлэн боллоо. Уул уурхай, ноос, ноолуур, мах, арьс ширний кластерийн үйлдвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад дотоодын санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулахаар болсон.

Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МЭЗФ-ЫН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

6

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг энэ жил ашиглалтад оруулна.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч ирлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж, аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна. Үүнээс гадна чуулганаар хэлэлцэгдээд бэлтгэл ажил нь ундарч байгаа бусад олон ажлууд бий.

Энэ жилийн чуулга уулзалтыг ач холбогдолтой, хариуцлагатай, үр дүнтэй болно гэж зохион байгууллагчдын зүгээс хүсэн хүлээж байгаа билээ. Учир нь Та бид хамтдаа өнгөрсөн хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ахиц дэвшлийг бий болгож чадсан, ирэх жилүүдэд үүнээс илүүг бүтээж, эдийн засгийнхаа өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтоо хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн чуулга уулзалт нь тодорхой тулгамдсан асуудлаар зөвшилцөж, иргэдийнхээ санал бодолд тулгуурлаж, улс орны хөгжлийг бодлого, төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн томоохон арга хэмжээ юм.

Өнгөрсөн 2 удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор Та бид хамтдаа хичээж, ажиллаж ирсэнийг энд зориуд тэмдэглэе.

Үр дүнд нь 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өслөө. Энэ бол дэлхийд нэлээд өндөр өсөлттэйд тооцогдож байна. Цаашид ч үүнээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байна. Тэгвэл Та бид нэг талаас энэхүү эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг Монгол Улсын иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар ярилцах болно.

Эдийн засгийн өсөлтөөс дутахааргүй нэг чухал асуудал бол хөгжлийн хөдөлгүүрийн хүчийг алдагдуулалгүй, найдвартай ажиллах санхүүгийн салбар юм. Тиймээс санхүүгийн салбарыг хэрхэн хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн хангах аргачлал, манай улсын санхүүгийн салбарын ойрын жилүүдийн хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй. Өнөөдрийн энэхүү хуралдаанаар эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтэнүүд, гадаад түншүүд Та бүхэн эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн салбарын чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх асуудлаар үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна.

Санхүүгийн салбарын хүрээнд бидний анхаарлаа хандуулах хэд хэдэн асуудал бий. Их хэмжээний экспортын орлого манай эдийн засагт орж ирэхэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх даатгалын салбар ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэдэд найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байх арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод бизнесээ өргөжүүлэхэд туслах зорилготой. Энэ бүх санхүү даатгалын салбарт бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгааг ярилцацгаая.

Бид дээрх салбар бүрийн хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл бий болгох замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, тогтолцоог олон улсын жишиг стандартад нийцэх эрх зүйн орчинг бий болгох, төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох шаардлага байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе буюу 1990-ээд онд манай улсын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүн ам цөөн буюу дийлэнх нь өсвөр насныхан байсан. Харин өнөөдөр залуу насны бүтэцээс идэрших бүтэц рүү шилжлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2010 онд даруй 159 мянгаар нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтөөс түрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэсэн үг юм. Эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдсээр байгаа боловч ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байсаар байна. Энэ нь манай улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаатай бас холбоотой юм. Гэвч бид эдийн засгийн өсөлтдөө тулгуурлан ядуурлыг арилгах, ажлын байраар хангах бодлого зорилтоо хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хүнийг хөгжүүлэх, эрүүл байлгах, амьдрах аюулгүй орчинг бий болгоход ч анхаарна.

Улс орны хувьд төдийгүй иргэн болгон хуримтлалтай болох нь нэн чухал болж байгаа юм. Түүнийг бий болгодог даатгал, хуримтлалын тогтолцоог боловсронгуй болгож, хүний хөгжилтэй холбоход, гадаадын тэргүүн туршлага хэрэгтэй. Тухайлбал, Сингапур улсад иргэн болгон өөрийн нийгмийн даатгалын дансанд

7

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

зайлшгүй хуримтлал үүсгэдэг. Энэхүү хуримтлалд зах зээлийн үнээс доогуургүй хүү авч, хэрэгцээтэй үедээ боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Энэ тогтолцооны зарим зарчим, ололттой талуудыг манайд нэвтрүүлэх нь иргэдийн өөрсдийн санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хуримтлалыг үүсгэж, цаашид уул уурхайн орлоготой холбоход чухал гэж үзэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд, ер нь энэ салбар бүхэлдээ хөгжихөд засаглалыг сайжруулах, ил тод байдал, итгэлийг эрхэмлэн ажиллах хэрэгтэй.

Засаглалын хувьд улс орны хөгжлийн үндсэн нөхцөл нь сайн засаглал мөн. Иймээс чуулганы үеэр засаглалыг үндэсний хэмжээнд сайжруулах, боловсронгүй болгох талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. Үүнд засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах механизмыг шинжлэх ухаанч, стратегид тулгуурласан, ил тод тунгалаг, авлигаас ангид байлгах нь манай цаашдын хөгжлийн суурь гэж үзэж байна.

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж экспортын хэмжээ нэмэгдсээр байгаа хэдий ч экспортын бүтээгдэхүүний дийлэнх нь өндөр технологийг шингээсэн бүтээгдэхүүн биш байна. Стратегийн гол бүтээгдэхүүн болох хүнсний зарим бүтээгдэхүүний тодорхой хувийг, газрын тосны дийлэнхийг гадаад улс орноос импортлон улсынхаа хэрэгцээг хангаж буй эрсдэлт байдлаас бид гарахын төлөө ажиллах ёстой. Тиймээс эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийг барьж байгуулахыг нийтээрээ дэмжиж ажил болгоцгооё. Мөн эрдэс баялгийг байгаль орчинд халгүй, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглах, орлогын хуваарилалт удирдлагыг зохистой болгох асуудалд анхаарч, эдийн засгийг олон тулгуурт болгох нь бидний гол зорилт байх болно. Энэ талаар ч манай Засгийн газар анхааран ажиллаж байна. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөд суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай тулгамдсан асуудал мөн. Энэ зорилгоор “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталсан.

Эрдэс баялгийн орлогыг хүний хөгжилд зориулах асуудлыг эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л хүрээний харилцан уялдаа холбоог нь ойлгож, судалгаа, төлөвлөлт дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх ёстой. Учир нь одоогоор манай улсын хүн амын бүтцэд залуучууд дийлэнхийг эзэлж байгаа. Харин нэлээд хугацааны дараа ахмадууд дийлэнх хувийг эзлэх магадлал өндөр байгаа учир одооноос тэтгэврийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг бидэнд бий болгож байна. Энэ мэт урт хугацааны төлөвлөлтийн асуудлыг ч өнөөдрөөс ярьж, суурийг нь зөв тавих учиртай.

Чуулганы эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Та бүхнийг эдийн засгийнхаа чуулга уулзалтад идэвхитэй оролцож, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж, үзэл бодлоо илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна.

Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд гарсан санал зөвлөмжийг манай Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө ч тусган хэрэгжүүлэх талаар чармайлт гарган ажиллах болно.

Сайхан монгол орныхоо хөгжлийг эзний ёсоор харж, тодорхойлцгооё. Иргэн бүр ирээдүйдээ итгэлтэй амьдрахын төлөө хичээл зүтгэл гаргаж буй Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2012.03.05. Төрийн ордон

8

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

9

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ

Энэхүү сэдвийн хүрээнд (1) Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт, (2) Эрсдэл, түүний удирдлага, (3) Эдийн

засгийн өсөлт ба санхүүгийн зах зээл, (4) Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт гэсэн салбар хуралдаанууд зохион байгуулсан юм. Эдгээр хуралдаануудын тэмдэглэл болон санал

зөвлөмжийг Та бүхэнд танилцуулж байна.

Чуулганы тэмдэглэл

www.meforum.mn

10

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ

Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт

Хэлэлцүүлгийн агуулга

Олборлох салбар нь үндэсний орлогыг нэмэгдүүлэх үндсэн дээр ажлын байр бий болгох, хувийн салбарыг бэхжүүлэх, нийтийн үйлчилгээг сайжруулах, дэд бүтэц хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг цөөнгүй орны туршлага харуулж байна. Гэхдээ энэхүү боломж шууд бодит хөгжил болох баталгаа байхгүйн дээр харин ч засаглалыг доройтуулж авлигыг газар авахуулах, нийгмийн дотоодод зөрчил тэмцэл үүсгэж, улс төрийн тогтворгүй байдалд хүргэх аюул буюу “баялгийн хараал” хэмээх үзэгдлийг бодитой дагуулж байдаг билээ.

Иймд олборлох салбараас хараат, хөгжил буурай орнуудын хувьд байгалийн баялгийн орлогын удирдлага томоохон сорилт болдог байна. Орлогын менежментийн эрх зүйн орчин боловсронгуй бус, институциудын сул дорой байдлаас гадна баялгийн орлого нь тогтвортой бус, хэлбэлзэмтгий, шавхагдах нөөцөөс хамаарсан, их хэмжээтэй, гадаад валютаар орж ирдэг зэрэг нь орлогын зохистой удирдлага хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулдаг байна.

Өөрийн орны өвөрмөц нөхцөл байдалд нийцүүлэн орлогоо зохистой удирдахад баримтлах үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдал, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид тууштай хэрэгжүүлэх явдал нэн тулгамдсан зорилт болж байна.

Эрдэс баялгийн салбараас орж буй орлогыг оновчтой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг эдийн засгийн тогтвортой хөгжил болгож хувиргах, өөрөөр хэлбэл эдийн засгаа өрсөлдөх чадвартай олон тулгууртай болгох бодлогын боломжит шийдлийг хэлэлцэж, бодлого боловсруулагч, судлаачид, олон нийтийн анхааралд хүргэхэд энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Уул уурхайгаас гэнэт орж ирсэн орлогын сул тал нь их хэмжээний гадаад валют гаднаас орж ирснээр үндэсний валютын ханш чангардаг. Энэ нь экспортын бүтээгдэхүүн болон үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бууруулж, тэднийг зах зээлээс шахдаг. Тиймээс орж ирж байгаа гадаад валютыг хэрхэн удирдах тал дээр харьцуулсан судалгаа хийх хэрэгтэй.

• Тогтворжуулалтын санд уул уурхайгаас орж ирэх орлогыг хуваарилж байгаа ч цаашид илүү их хэмжээний орлого орж ирнэ. Тус орлогыг сангуудад хэрхэн байршуулах талаар судалгаа хийж, санал боловсруулах хэрэгтэй. Баялгийн сан байгуулж, гадаадад байршуулах хэрэгтэй юу?

Зураг 1. Тогтворжуулалтын сангийн динамик, тэрбум төгрөгөөр

• Уул уурхайгаас орж ирэх орлогыг хэрхэн зөв зохистой удирдах тал дээр Катар, Сингапур, Норвеги, Чили1 зэрэг улсын загварыг судалж үзэх нь чухал байна. Монголд аль тохирохыг нь баяжуулан авч ашиглаж нэвтрүүлэх нь чухал.

• Мөн уул уурхайгаас болж хэцүү байдалд орсон орнуудын туршлагыг2 сайн судалж сургамж авах хэрэгтэй.

• Томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг татах боломж их байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалт улс төрийн нөхцөл байдалтай нягт

1 Чили улсын ажиллах хүчний 5 хувь нь уул уурхайн салбарт, 95 хувь нь бусад салбаруудад ажилладаг. Чили улс дарсны экспортоороо дэлхийд 5 дугаарт ордог. Мөн бүс нутгийн хувьд томоохон экспортлогч орон болсон. Хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт хүн амын 25 хувь нь ажиллаж байна.2 Африкийн томоохон газрын тосны орд газартай Нигер улсын хувьд уул уурхайн буруу менежментээс улбаалж, хүн амын 90 хувь нь ядуу байдаг.

20,7 20,7 20,740,7 40,7 40,7 40,7

2011 2012

65,7 65,7

138,8

241,0 241,0 241,0 249,1

II IIIIII IIIIV V VI VII VIII IX X XI XII

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар:

“Хөгжил хүнд тустай, хорхойд хоргүй байх ёстой. Ийм хөгжлийг бид хамтдаа цогцлуулж чадна.”

11

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

100%

90%

80%

70%

60%

50%

40%

30%

20%

10%

0%

33%

Áóñàä

Á¿òýýãäýõ¿¿íèé öýâýð òàòâàð

¯ë õºäëºõ õºðºíãº

Òýýâýð áà àãóóëàõ

Áººíèé, æèæèãëýí õóäàëäàà

Áîëîâñðóóëàõ ¿éëäâýðëýë

Óóë óóðõàé, îëáîðëîëò

պ人 àæ àõóé14%

• Олон улсын туршлагаас харахад 5-7 салбарыг тэргүүлэх чиглэл болгон авч байна. Тиймээс манай улс бас солонгын 7 өнгө болох 7 салбарыг тэргүүлэх чиглэл болгон авч үзэх хэрэгтэй. Эдийн засгийг төрөлжүүлнэ гээд хэтэрхий олон салбаруудыг авах хэрэггүй. Гол 7 салбарыг л эхний ээлжинд бүх талаар дэмжих хэрэгтэй. Үүнд: (1) ноолуур1 , (2) ноос, (3) мах, (4) сүү, (5) аялал жуулчлал2 , (6) нефт, (7) аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр. Үүнийг хийхэд хөгжлийн яамтай байя, хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг дэмжиж бодит ажил болгоё.

• Монгол Улсын хөгжлийн бодлогод баруун бүсэд уул уурхайг хориглож, эко аялал жуулчлал, бэлчээрийг мал аж ахуйг хөгжүүлэхээр бодлого гаргах хэрэгтэй.

Зураг 2. Эдийн засгийн бүтэц

1 1 кг ноолуур 1 тн нүүрстэй тэнцэж байна.2 Кени улсад аялал жуулчлалыг голлох салбар болгосноор хөгжил нь дээшилсэн.3 БНХАУ-д Менню гэсэн томоохон сүүний үйлдвэр байдаг. Тэр сүүний үйлдвэр нь Өвөр Монголын органик сүүг боловсруулдаг.

холбоотой байдаг. Тиймээс төр бодлогоо илүү тодорхой, тууштай болгох, улс төрчид өөрсдөө бизнест оролцохоо болих хэрэгтэй.

• Монголын эдийн засагт хамгийн түрүүнд хийх ёстой юм бол эдийн засгийг олон тулгууртай болгох ажил. Үүний тулд уул уурхайгаас гадна нийгэм, байгаль орчны асуудлыг ч хамтад нь авч үзэх шаардлагатай юм.

• Ирээдүйд эдийн засгийг уул уурхайгаас хараат бус байлгахын тулд ХАА, боловсруулах аж үйлдвэр, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Үүнийг цогцоор нь шийдэхэд дэд бүтцийн асуудал чухал учраас энэ талын томоохон төлөвлөгдсөн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

• Махан бүтэгдэхүүнийг Австрали улс руу экспортлогч болох боломж байна. Мөн сүүний үйлдвэр байгуулж5, бүтээгдэхүүн экспортлох боломж байна.

• Эдийн засгийн өсөлт их байна гэдэг нь бодит цалин ийм хурдаар өсч байна гэсэн үг. Тиймээс ХАА, боловсруулах салбарын үйлдвэрлэлээ авч үлдэхийн тулд хөдөлмөрийн бүтээмжид анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн бүтээмж өссөнөөр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

• Уул уурхайгаас бусад салбарт монголын бизнес эрхлэгчид дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох тал дээр сул байна. Уул уурхайгаас бусад салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй.

• Уул уурхайн салбарын хөгжүүлэхэд 5 газар л уул уурхайн үйлдэр байгуулж, үлдсэн газар нутагт газар тариалан, МАА-г хөгжүүлэх нь чухал.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон МакРей:

“Монгол хүний ур чадвар, авьяас мэдлэг эдийн засгийнирээдүйн хөгжлийг хүчирхэгжүүлэх болно. Тиймээс ч бид боловсролыг тэргүүн эгнээнд дэмжиж энэ салбарт хамгийн том хувийн хөрөнгө оруулалтхийгээд байгаа юм.”

12

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

2010 Ìàë àìüòäûí

ãàðàëòàé

á¿òýýãäýõ¿¿í

Ýðäýñ á¿òýýãäýõ¿¿í

3%2%6%

7%

82%

Íýìýëò áîëîí

íýõìýë á¿òýýãäýõ¿¿í

¯íýò ÷óëóó, ¿íýò

ìåòàëë, ãî¸ëûí

ç¿éëñ, çîîñ

Áóñàä

2008Ìàë àìüòäûí

ãàðàëòàé

á¿òýýãäýõ¿¿í

Ýðäýñ á¿òýýãäýõ¿¿í

4% 3%

24%

9%

Íýìýëò áîëîí

íýõìýë á¿òýýãäýõ¿¿í

¯íýò ÷óëóó, ¿íýò

ìåòàëë, ãî¸ëûí

ç¿éëñ, çîîñ

Áóñàä

60%

Зураг 3. Экспортын барааны бүтцийн өөрчлөлт

• Монголын компаниудыг хамтарч нийлэхийг дэмжих хэрэгтэй. Олон улсын түвшинд нэр хүндийг өсгөж, үндэсний брэндийг гаргахад дэмжлэг өгөх нь чухал.

• Уул уурхайн салбар бол өнөөдөр Монгол улсын харьцангуй давуу тал. Үүнийг хэт ашиглах нь Голланд өвчин тусах аюултай. Харин төрөлжилт бий болгох нь хамгийн чухал юм.

• Байгалийн баялаг бол ирээдүйг хөгжүүлэх гол эх үүсвэр. Олсон орлогоо маш хурдан зарцуулж байгаа нь буруу юм. Харин үндэсний баялгийн сан байгуулж, тэр хөрөнгөөсөө боловсон хүчнээ бэлтгэх зэрэг ирээдүйдээ анхаарах нь чухал юм.

• Уул уурхайн хэт халалт болж байна. Үүний нөлөөгөөр асар их илүүдэл мөнгийг санхүүгийн нөөц болгох шаардлагатай. Уул уурхайн орлогыг хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулахад зарцуулах хэрэгтэй.

• Бүсчилсэн хөгжлийн асуудлыг эдийн засгийн төрөлжилтийн асуудалтай уялдуулж бодлого боловсруулах хэрэгтэй.

6 Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монголд төгрөгөөр зээл олгох асуудал яригдаж байна.

• Бүс нутагт олборлолт хийж байгаа тохиолдолд орж ирэх орлогын хэдэн хувь нь улсын төсөвт, хэдэн хувь нь тухайн орон нутагт зарцуулагдах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

• Хөгжлийн асуудал хариуцсан байгууллагыг Засгийн газрын хэмжээнд тавих хэрэгтэй.

• Урт хугацаанд эдийн засаг хөгжих үү, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэгт институцын хөгжил, хүмүүн капитал бий болсон уу гэсэн хоёр асуудал чухалаар тавигдаж байна.

• Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагад Оролцоотой, Тэнцвэртэй, Тогтвортой гэсэн 3 зарчим маш чухал юм. Төрөлжилт гэдэг нь эдийн засаг олон салаа салбартай байна гэсэн үг. Үүнийг төрийн оролцоотой хийх ёстой. Оролцоотой гэдэг нь өсөлтийг бий болгоход иргэд ямар үүрэг гүйцэтгэв, тэр хэмжээгээрээ ямар үр ашиг хүртэх вэ гэдэг асуудал юм.

• Монголд орж ирж байгаа орлогыг валютаар биш төгрөгөөр оруулах боломжийг судлах6 ,

• Тэгш хуваарилалт уу, тэгш боломж уу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Одоогоор Монгол улс тэгш хуваарилалтын зарчмыг баримталж байна. Харин тэгш боломжийн зарчим нь залуу хүмүүсийг сурч, ажиллах орчин бий болгоход хэрэгтэй.

• Их хэмжээний хөрөнгийн урсгал орж ирэхэд түүнийг зөв зохистой ашиглахын тулд санхүүгийн салбар хөгжсөн байх хэрэгтэй.

• Хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөө болон хэрэгжилтийг хянах арга механизмуудыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үүнийг хийх ёстой.

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Норихико Като

“Асар хурдацтайгаар өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн бизнесийн орчинд бид бүхэн өдөр тутмын ажил, асуудалдаа дарагдаад завгүй байдаг. Харин Монголын Эдийн Засгийн Чуулганы ачаар бүхий л салбарын тулгамдаад буй томоохон, чухал асуудлуудыг илүү өргөн цар хүрээнд хэлэлцсэн нь бидэнд ус агаар мэт хэрэгтэй байлаа.”

13

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж 7

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн яам, байгууллагыг тусгайлан бий болгох.

• Уул уурхайн салбарын хөгжлийн хэт хурдан, хянахад хэцүү өрнөлийг сааруулж, эдийн засгаа олон тулгууртай болгож, төрөлжүүлэхэд онцгойлон анхаарах:

• Ашиглалтын лиценз олгохыг зогсоож, хориглох

• Монгол Улсын зарим бүс нутагт (жишээ нь баруун бүс) уул уурхайг хориглож, аялал жуулчлал, бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлэх хувилбарыг судалж үзэх

• Бүсчилсэн хөгжлийн асуудлыг эдийн засгийн төрөлжилтийн асуудалтай уялдуулж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.

• Үндэсний компаниуд нэгдэж, хамтран ажиллах, дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх нөхцөл, хувилбарыг судлах

Хувийн хэвшил, бизнесийнхэн, олон нийтийн байгууллагуудад:

• Дэлхийн зах зээлд Монгол үндэсний шинэ брэндийг бүтээж, гаргах зорилгоор Монголын үндэсний компаниуд хамтран зүтгэх, хөрөнгө оруулах, томоохон төсөл санаачилж, хэрэгжүүлэх.

• Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулах, гадны хөрөнгө татахад учирч буй асуудал, шийдлийн талаар шүүмж, санал санаачлага идэвхтэй гаргаж, хамтран ажиллах.

Судлаач, эрдэмтдэд:

• Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа хийхээс гадна уурхайн бус гол салбаруудын нөлөөллийн судалгаа хийх, санаачлах.

• Эдийн засгийн төрөлжилттэй холбоотой хийсэн судалгааны үр дүн, тайланг бодлого тодорхойлогчид, бусад судлаачдад танилцуулах

7 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

• Ашигт малтмалын лиценз олгохдоо тухайн орон нутгийн захиргаанаас зөвшөөрөл авдаг байх.

• Баялаг бүтээгч гэсэн бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгах нь зүйтэй. Тиймээс тэдгээр хүмүүсийн ажиллах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр төрөөс ажил хийж байгаа боловч уялдаа байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх 5 жилийн төлөвлөгөө боловсруулсан байгаа. Энэ төлөвлөгөөтэй танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах орчинг бий болгох шаардлагатай.

• Хүртээмжтэй өсөлт байгаа үгүй юу гэдгийг үндэслэл сайтай судалгаагаар тодорхойлох хэрэгтэй. Судалгаа хийхэд учирч байгаа хүндрэл нь тоо мэдээлэл цуглуулах явдал юм. Тиймээс энэ асуудал дээр анхаарах нь чухал.

Хуралдааны тэргүүлэх оролцогчидАлишер Али, Евроази капиталБрайан Фишер, БАЭкономикс лимитэд компаниС.Дэмбэрэл, МҮХАҮТНорихико Като, ХААН банкГ.Рагчаасүрэн, ИБУИНВУ-ын Велфаст хотын Хатан Хааны Их СургуульЧ.Сайханбилэг, УИХ-ын гишүүнЧ.Хашчулуун, ҮХШХ

Хуралдааны хөтлөгчБ.Жаргалмаа, Ийгл телевиз

14

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

15

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

16

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

17

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

6 500,00

5 500,00

4 500,00

3 500,00

2 500,00

1 500,00

500,00

(500,00)

Ãàäààä õóäàëäààíû òýíöýë

Ýêñïîðò, ç¿¿í òýíõëýã

Èìïîðò, ç¿¿í òýíõëýã

1 000,00

500,00

-

(500,00)

(1 000,00)

(1 500,00)

(2 000,00)

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ

Эрсдэл, түүний удирдлага8

Хэлэлцүүлгийн агуулга

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын улсын эдийн засаг өндөр өсөлттэй явж ирсэн хэдий ч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид болоод жирийн иргэд тодорхой бус, эрсдэлтэй орчинд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа нь ирээдүйд бий болох эдийн засгийн өсөлтөөс үр шимийг нь бүрэн хүртэхэд саад болохоор байна. Тийм учраас, эдийн засагт тулгараад байгаа эрсдэлийн асуудлуудыг цогцоор нь хэлэлцэж, шинжилж, холбогдох шийдлүүдийг олох шаардлагатай юм.

Салбар хуралдааны гол зорилго нь манай улсын эдийн засагт тулгараад байгаа голлох эрсдэлүүдийг тодорхойлж, өнөөгийн тогтолцоо эдгээр эрсдэлүүдээс хамгаалж чадаж байгаа эсэх, цаашид ямар арга замаар хамгаалж, дархлаа тогтоож болох талаар хэлэлцэхэд оршино.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Эрсдэлд хүргээд байгаа хүчин зүйлсийг гадаад дотоод орчны гэж ангилж үзэх нь зүйтэй. Гадаад хүчин зүйлийн эрсдэл гэдэгт гадаад худалдаа, түүнээс улбаалсан экспортын бүтээгдэхүүнээс хамааралтай эрсдэлүүдийг оруулна. Дотоод хүчин зүйлийн эрсдэлд мөчлөг дагасан бодлогын эрсдэлийг ойлгоно.

Зураг 4. Гадаад худалдаа, сая ам.доллар

8 Монгол Улсын эрсдэлийн тайлан 2012, Монголын эдийн засгийн форум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (http://meforum.mn/).

Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын дарга Т.Очирхүү:

“Орчин үеийн Засгийн газрыг үнэлэх үнэлгээ өөрчлөгдөж байна. Өнөөдөр Засгийн газруудыг эдийн засгийн өсөлтийг хадгалж байгаа эсэхээр нь биш тогтвортой хөгжлийг хангаж чадаж байгаа эсэхээр нь үнэлдэг болж байна. Өөрөөр хэлбэл эрсдэлийн менежментээр нь үнэлэх болов.”

18

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Зураг 5. Мөчлөг дагасан сангийн болон мөнгөний бодлого

• Эдийн засгийн форумаас гарах зөвлөмжид эрсдэлээс хэрхэн зардал багатай гарч чадах вэ гэдэг судалгааг байнга хийх хэрэгтэй гэдэг асуудал тусгах хэрэгтэй.

• Үнийн хэлбэлзэлээс шалтгаалсан богино хугацааны эрсдэлийг бид санхүүгийн механизмууд ашиглан зохицуулж чадна. Харин урт хугацааны эрсдэлийг зохицуулахад хүндрэлтэй.

• Үнийн хэйжин болон валютын ханшийн хэйжин хийх хэрэгтэй. Баялгийн зөв удирдлагыг хийхэд хэйжингийн гүйцэтгэх үүрэг их юм. Хэйжингийн арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зэсийн тодорхой хувиар Лондонгийн зах зээлд хэйжин хийх боломжтой юм. Гэхдээ хэрвээ үнийн өсөлттэй байвал хэйжин өөрөө тогтмол нэмэлт зардал болох хандлагатай учраас маш сайн судалгаа хэрэгтэй.

• Засгийн газраас үнэд хяналт тавьдаг бүтээгдэхүүнүүд инфляцийн 60 хувийг бүрдүүлээд байна. Энэ үнийн өсөлт нь Голланд өвчинг бий болгох үндэс болоод байна.

Зураг 6. Инфляцийн задаргаа

Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Рандолф С.Коппа:

“Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд төрөлжсөн хүчирхэг санхүүгийн салбартай байх нь маш чухал юм.”

12.000.000.0

10.000.000.0

8.000.000.0

6.000.000.0

4.000.000.0

2.000.000.0

0.0

ÇÃ-ûí çàðäàë ÄÍÁ

1997

1998

1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

70.0

60.0

50.0

40.0

30.0

20.0

10.0

0.0

-10.01997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011

Èíôëÿöè Ì2-èéí ºñºëò

35%

30%

25%

20%

15%

10%

5%

0%

-5%

-10%

Õ¿íñíýýñ áóñàä

Ìàõíû èíôëÿöè

20,6%

32,4% 31,7%

23,2%

17,2%

4,7%

1,9%

1,9%

7,8%

12,6%10,9%

14,3%

7,4% 5,5%

11,9% 11,1%

Ìàõíààñ áóñàä õ¿íñíèé

Íèéò èíôëÿöè

I II III IV I II III IV I II III IV I II III IV

2008 2009 2010 2011

19

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

9 Монгол Улсын Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулинд Төгрөгөөр гүйлгээ хийх тухай заасан байдаг.10 Монгол Улсын эрсдэлийн тайлан 2012, Монголын эдийн засгийн форум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (http://meforum.mn/).

• Зэсийн үнийн бууралтаас хэдэн хувийг хамгаалах, хэдэн хувийг нийгэмд зарцуулах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Дор хаяж гадаад худалдааны 1 хувь нь ханшийн эрсдэлээс хамгаалагдсан байх хэрэгтэй.

• Халамжийн бодлого нь хэрэглээг дэмжээд байна. Импорт нэмэгдээд байна. Бодит үйлдвэр өсөхгүй байна. Ирээдүйд манай хувийн хэвшилд хүчтэй эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байна.

• Макро эрсдэлийг хариуцаж байгаа эзэн, институт байхгүй байна. Тиймээс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны статусыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хариуцуулах хэрэгтэй.

• Тогтвортой байдлыг гэрээгээр хийх хэрэгтэй. Сангийн яам, Монголбанк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллага оролцсон хороо байгуулах хэрэгтэй. Хорооны эрх үүргийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Эрхийг нь өгөх хэрэгтэй.

• Мөнгөний бодлого, сангийн бодлогын уялдааг хангах талаар тодорхой авч үзэх хэрэгтэй байна. Мөнгөний бодлого, сангийн бодлогын уялдааг зохицуулаад явдаг байгууллага байх хэрэгтэй байна.

• Гадаадаас орж ирсэн халуун мөнгийг урт хугацаатай байлгах хэрэгтэй байна. Богино хугацааны хадгаламжаас татвар авах тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

• Бодлогын залгамж холбоо хэрэгтэй байна. Урт хугацааны тогтвортой төлөвлөлтийн тогтолцоо хэрэгтэй байна.

• Хууль байгаа ч зарчмын нь эсрэг хэрэглээд байна. Ялангуяа төсвийн бодлогын хувьд авч үзэх хэрэгтэй юм. Төсөвт зэс болон бусад бүтээгдэхүүний үнийг хэт өндрөөр тооцож тусгаж байна. Үнийн эрсдэлээс яаж хамгаалах бэ гэдгээ ярих хэрэгтэй.

• Улс төрийн эрсдэлийг ярих хэрэгтэй10. Авлига нь хамгийн том эрсдэл байна.

• Ирээдүйн хойч үеийнхний сонирхол хангагдаж чадах уу? Үүссэн мөнгөө зарцуулах гэсэн хандлага төрөөд байдаг. Эрх зүйн асуудал, улс төрийн асуудлыг зөв шийдэх хэрэгтэй. Улс төрийн зорилгоор ашиглахгүй байх ёстой гэдгийг анхаарах ёстой. Харин хүүгийн орлогоо жилийн эцэст тарааж өгч, эрүүл мэндэд ашиглах зэрэгт зөв ашиглах хэрэгтэй байна.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс:

“Эдийн засгийн хөгжлийг хүнд хүртээмжтэй байдлаар бий болгохын тулд макро эдийн засгийн эрсдэлүүдийг анхааралдаа авч бодлогын шийдлүүдийг боловсруулах зайлшгүй шаардлагатай.”

• Уул уурхайн салбарт хэрэглэгдэж буй нефтийн бүтээгдэхүүн татваргүй байгаа нь одоо эрсдэлгүй байгаа мэт боловч ирэх жилүүдэд эрсдэлд оруулахаас гадна төрд асар их хүнд ачаалал хүлээлгэхээр байна.

• Уул уурхайд ажиллах ажилчдын тооцоог хийх хэрэгтэй байна. Гол нь ирээдүйд хичнээн ажилтан хэрэгтэйг тооцох хэрэгтэй.

• Гадаад, дотоодод хийж байгаа мөнгөн гүйлгээг төгрөгөөр хийх нөхцлийг нь бүрдүүлээд хянаад явах хэрэгтэй байна9.

• Дотоодын зах зээлд нефт үйлдвэрлэдэггүй байдал нь дотоодын зах зээлийн эрсдэлийг (хараат байдал) нэмэгдүүлж байна. Монгол Улс шатахууны стратегийн нөөцтэй байх хэрэгтэй. Гадаад эрсдэлийг тооцох хэрэгтэй.

• Төр шатахууны импортоос онцгой албан татвараа авч чадахгүй байгаа нь өөрөө эрсдэлийг дагуулах гол үндэс болоод байна. Төр онцгой татвараа авах хүчтэй байх ёстой.

• Эрсдэлээ үнэн зөв тодорхойлно гэдэг бол юун түрүүнд мэдээлэл тодорхой, бодитой байхаас эхлэнэ. Гэтэл Сангийн яам, Монголбанк, Үндэсний статистикийн хороо өөр өөр мэдээлэл гаргаад байна.

• Хуулийн хэрэгжилтийг хангахад хамгийн түрүүнд соёлын асуудал чухал байна.

• Бондийн зах зээлийг тогтвортой байлгах, хөгжүүлэхэд Засгийн газрын бондын гүйцэтгэх үүрэг их юм. Тус зах зээлийг хөгжүүлж чадвал валютын ханшийг зохицуулах боломжтой.

20

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж11

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Аливаа хэлбэрийн халамжийн бодлого улсын эрсдэлийг олон талаар нэмэгдүүлж буй тул зогсоох. Монгол улсад тулгарч буй хамгийн том эрсдэл бол улс төр, бодлогын эрсдэл.

• Улсын, макро эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, нэгтгэж үнэлэх, удирдах, уялдуулах, зөвлөх зорилготой төрийн институц, эсвэл гол төрийн бодлогын байгууллагуудыг багтаасан хороо байгуулж, ажиллуулах

• Уул уурхайн салбарт хэрэглэж буй нефтийн бүтээгдэхүүнийг татваргүй байгааг зогсоож, шатахууны үнийн эрсдэлийг бууруулахад ашиглах талаар тооцож үзэх, арга хэмжээ авах

Хувийн хэвшил, бизнесийнхэнд:

• Валютын ханшийн болон бусад эрсдэлээс хэдж хийх хэлцэл, шинэ хэрэгслүүдийг түлхүү ашиглах, хөгжүүлэх.

• Санхүүгийн байгууллага, банкууд харицлагчиддаа эрсдэлийн удирдлагын шинэ үйлчилгээнүүдийг хүргэх, сургах, хөгжүүлэх.

• Байгууллагын эрсдэлийн удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах, хөгжүүлэх, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо, зөвлөгөө, дэмжлэгийг авах

Судлаач, эрдэмтдэд:

• Улсын эрсдэлийн судалгаа, тайланг тогтмол хийж, шинэчилж, зохих талуудад хүргэж байх.

• Тодорхой эрсдэлийн судалгаа хийх, үнэлгээ, удирдлагын аргачлал стандарт боловсруулах, тэдгээрийг бизнес, төрийн байгууллагуудад хүргэх, сургах

11 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

• Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй. ББСС байгууллага, даатгалын асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Сангийн яам эрсдэлийг мэдэж байгаа хэрнээ хүсэхгүй байгаа.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Жонатан Грийнберг, Стэнфордын Их сургууль

Н.Золжаргал, Монголбанк

Т.Очирхүү, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг

Петер Морроу, ХААН банк

Рандольф Коппа, Худалдаа хөгжлийн банк

Б.Түвшинтөгс, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Д.Энхжаргал, Лондонгийн Их сургуулийн докторант, судлаач

Хуралдааны хөтлөгч

С.Насанжаргал, 25-р суваг телевиз

21

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

22

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Ñàéí ñàéõíûã ñàíõ¿¿æ¿¿ëíý

www.golomtbank.com

эðõэмлэн дээдэлæ, õүндэòгэн дэмæдэг Èòгэлд ñóóðèлñан үнэ öэнэòэй õаðèлöааг

23

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ

Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар

Хэлэлцүүлгийн агуулга

Монгол Улсын эрдэс баялгийн их нөөц болон Хятад, Энэтхэг зэрэг хөрш зэргэлдээ орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах ашигт малтмалын эрэлт нь Монголын эдийн засаг ойрын болон дунд хугацаанд үсрэнгүй хөгжих хөдөлгүүр болох нь тодорхой байна. Энэ боломжийг Монгол Улс үр ашигтай ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, энэ үйл явцад санхүүгийн салбар, байгууллагууд, арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк, бусад компаниуд хэрхэн оролцох вэ? Их хэмжээний валютын урсгалаас бий болох эерэг сөрөг үр дагаврыг төрөөс хэрхэн удирдах вэ? Эдгээр асуудалд зөв шийдэл олох, үйл явцыг удирдахад бодлого боловсруулагч шийдвэр гаргагч, зохицуулагч хянагч, банк, санхүүгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай юм.

Эдийн засгийн өндөр өсөлт, эдийн засгийн идэвхжилийг даган нэмэгдэх санхүүгийн эрэлтийг тэнцвэртэй хангахын тулд Санхүүгийн салбарыг болон зах зээлийн бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, шийдэл эрэлхийлэх юм.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Санхүүгийн салбарт эрх зүйн орчин, институци, засаглал, хүний нөөц зэрэг дэд бүтийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

• Монгол төгрөг 3, 5, 10 жилийн дараа ямар үнэ цэнэтэй байхыг зөвхөн Засгийн газрын өрийн бичиг тодорхойлно. Одоо бондын хоёрдогч зах зээлийг бий болгох, хөгжүүлэх хэрэгтэй байна.

Хүснэгт 1. Санхүүгийн салбарын зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх12

Дэд бүтэц Үгүй Эхлэл ХангалттайХуулийн орчин, хяналтын тогтолцоо Төлбөр дамжуулах систем Үл хөдлөх хөрөнгө бүртгэл Хөдлөх хөрөнгө бүртгэл Зээлийн мэдээллийн сан Зээлийн оноо Зээлийн баталгааны сан Олон улсын НББ-ийн бүртгэлийн стандарт Хадгаламжийн даатгал Валютын эрсдэлийн удирдлагын тогтолцоо Сайн засаглал Хүний нөөцийн ур чадвар

12 Монголын эдийн засгийн 2012 оны чуулганд Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болдын тавьсан илтгэлээс авав

Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч М.Болд:

“Бидэнд хурдтай өсөлтийг сааруулах биш түүнийг удирдах ур чадвар хэрэгтэй байна.”

24

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Хүснэгт 2. Санхүүгийн салбарын дэд бүтцийг бүрдүүлэх13

Дэд бүтэц Үгүй Эхлэл ХангалттайХариуцлагын даатгал Амьдралын даатгал Эрүүл мэндийн даатгал Тэтгэврийн сан Зөвлөх үйлчилгээ Хөрөнгийн үнэлгээ Компанийн үнэлгээ Хөндлөнгийн аудит Лизинг ББСБ Хөрөнгийн зах Хүний нөөцийн ур чадвар

• Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг илүү бэхжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа мобайл мөнгөний операторын үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, агент болон худалдагчийн сүлжээний сайн журам боловсруулах хэрэгтэй. Төрөөс иргэдэд олгох мөнгийг мобайл банкны үйлчилгээг ашиглан хийх асуудлыг судлах хэрэгтэй.

• Манай хадгаламжийн дийлэнх нь богино хугацаатай байдаг. Энэ нь урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрэлдэхгүй байх гол шалтгаан болж байна. Монгол улсын Засгийн газраас иргэдээ банкны хадгаламж, данстай болохыг уриалах, иргэдийн санхүүгийн боловсролд анхаарах хэрэгтэй байна.

Зураг 7. Санхүүгийн зах зээлийн бүтэц

13 Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болдын Монголын эдийн засгийн 2012 оны чуулганд танилцуулсан илтгэлээс авав.14 Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдэд өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрөнгийн чанар, ашигт ажиллагаа, хөрвөх чадвар, санхүүгийн зах зээлийн эрсдэлийн мэдрэмж гэсэн үзүүлэлтүүдийг багтааж ойлгодог (Эх сурвалж: http://www.mongolbank.mn/documents/sanhuugintb/indicators.pdf).

• Санхүүгийн салбарт зохицуулалт хийхдээ эдийн засгийн өсөлтийг дэмжих талыг нь сайн анхаарах хэрэгтэй. Тус салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх эрсдэлийг харахын тулд санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг14 байнга хянаж байх нь чухал юм.

• Хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй байна. Манайд даатгалын 20-иод компани байхад манай томоохон аж ахуй нэгжүүд гадаадад даатгуулаад байна. Яагаад?

• Хувийн даатгалын компаниудад харилцагчдын хэрэгцээнд тохируулсан, ирээдүйтэй бүтээгдэхүүн гаргаж, борлуулалтын шинэлэг сувгууд нээхэд нь дэм үзүүлэх, борлуулалтын сувгийг пропорциональ журамтай болгох үүднээс одоогийн журмыг шинэчилэх хэрэгтэй.

• Актуарчдын мэргэжлийн сургалтыг чанаржуулах. Даатгалын салбарт хяналт тавих СЗХ-ны чадавхийг бэхжүүлэх,

• Манай улсад бэлэн мөнгөний урсгал эрчимтэй нэмэгдэж байна. Ердөө л 3-4 сарын дотор нэг их наяд төгрөг зах зээлд орж ирж байна. Үүнийг хэрхэн зах зээлд шингээх тал дээр Засгийн газар, Монголбанк хамтран ажиллаж, оновчтой шийдэл олох хэрэгтэй.

2%

95%

Áàíê

ÁÁÑÁ

¯Ö

ÄÀÀÒÃÀË

ÕÇÕ

25

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

2008

Àì äîëëàðûã òºãðºãòýé õàðüöàõ ñàðûí äóíäàæ õàíø

Æèëèéí ººð÷ëºëò, áàðóóí òýíõëýã

2009 2010 2011 2012

0,60

0,50

0,40

0,30

0,20

0,10

0,00

-0,10

-0,20

2000,00

1800,00

1600,00

1400,00

1200,00

1000,00

800,00

600,00

400,00

200,00

0,00

I III

V VII

IX XI I III

V VII

IX XI I III

V VII

IX XI I III

V VII

IX XI I

20082007

M2, ñàÿ òºãðºãººð

Æèëèéí ººð÷ëºëò, áàðóóí òýíõëýã

2009 2010 2011 2012

1,10

0,90

0,70

0,50

0,30

0,10

(0,10)

6 500 000,00

5 500 000,00

4 500 000,00

3 500 000,00

2 500 000,00

1 500 000,00

500 000,00

(500 000,00) I

IV VII X I

IV VII X

I

IV VII X

I

IV VII X

I

IV VII X

I

• Инфляцийг дан эрэлт талаас нь бус нийлүүлэлт талаас нь удирдах хэрэгтэй. Бид инфляци, зээлийн хүүг бууруулахын тулд эрчим хүч, шатахуун, мах зэрэг Засгийн газраас шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг бүтээгдэхүүнүүдийг онцгой анхаарах шаардлагатай байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь манай улсын нийт инфляцийн 60 гаруй хувийг бүрдүүлж байна.

Зураг 8. Мөнгөний нийлүүлэлт

Зураг 9. Валютын ханш

Евроази капитал ХХК – ийн захирал Aлишер Али:

“Монголын эдийн засгийн Чуулганд нөлөө бүхий бодлого тогтоогч нар идэвхитэй оролцсон байдал нь мөн чухал бодлогийн асуудлаар, ялангуяа тогтвортой хөгжил ба ногоон эдийн засгийн сэдвээр төрөл бүрийн нээлттэй хэлэлцүүлэг явуулсан нь надад өндөр сэтгэгдэл төрүүлсэн.”

ХААН Банкны Бизнес Харилцаа хариуцсан дэд захирал Д. Батсайхан

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг банкны хувьд ХААН Банк Монголын Эдийн Засгийн Чуулганд алтан ивээн тэтгэгчээр оролцлоо. Сайн хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд сайн ойлголцох нь юунаас ч чухал байдаг. Тийм ч учраас Монголын Эдийн Засгийн Чуулган бүх салбарын, бүх түвшний оролцогчдыг нэгэн зорилго дор нэгтгэж, үзэл бодол, мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцан улс орны ирээдүйн хөгжил, хэтийн төлөвийг томъёолж чадсанаараа үр өгөөжтэй байлаа.

26

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж15

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Санхүүгийн салбарын дэд бүтцийг бүрдүүлэх, бэхжүүлэх ажлыг шуурхайлах

• Даатгалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд онцгой анхаарах. Давхар даатгалын үндэсний компанийг гаргаж ирэх.

• Монголбанк инфляцийг хянахын хажуугаар ханшийг зохицуулах гэж оролдох, мөн банкаар дамжуулан санхүүгийн системийг бүхэлд нь зохицуулж, бүх эрсдэл, хариуцлага, асуудлыг өөртөө төвлөрүүлэх нь оновчтой эсэхийг судлах

• Төсвийн тогтвортой, мөчлөг дагасан биш, үр ашигтай зарцуулалт Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжинэ.

• Мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах, санхүүгийн системийн хөгжлийг дэмжих, хороо зөвлөлийг батлуулж ажиллах,

Хувийн хэвшил, бизнесийнхэнд:

• Сайн засаглалын зарчмуудыг бүх санхүүгийн болон бусад бизнесийн байгууллагууд идэвхтэй нэвтрүүлэх, бэхжүүлэх. Ингэснээр нийт зах зээлийн эрсдэлийг бууруулан, зээлжих чадварыг нэмэгдүүлж, зээлийн хүү буурах таатай байх орчинг бүрдүүлнэ.

Судлаач, эрдэмтдэд:

• Санхүүгийн системийн үр ашиг, зохистой бүтэц, эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, зээлжих чадварын үнэлгээ, зээлийн мэдээллийн сангийн талаар тодорхой судалгаанууд хийх, оролцох,

• Судлаач, мэргэжилтнүүд салбарын хөгжлийн оновчтой шийдлийн талаар идэвхитэй дуу хоолойгоо гаргаж манлайлах, олон нийтийн санхүүгйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах,

15 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

М.Болд, Монголын банкны холбооЧ.Ганхуяг, Сангийн яамЖон Финниган, Голомт банкН.Золжаргал, МонголбанкПол Холден, Азийн хөгжлийн банкРандольф Коппа, Худалдаа хөгжлийн банкЭлэйн МакЕакерн, Олон улсын санхүүгийн корпораци

Хуралдааны хөтлөгчРоберт М. Шоэллхаммэ, Азийн хөгжлийн банк

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:

“Бодлогын уялдаа холбоог хангах, түүнийг мэдээлж, сурталчлах нь төрийн болон хувийн хэвшлийн ажилд бүх талаар хэрэгтэй байна.”

27

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

28

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

29

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

30

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ

Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт Хэлэлцүүлгийн агуулга

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн хөгжлийг даган эрчимтэй өсч, үндэсний нийт орлого, түүн дотроо улсын төсөв, нийтийн сан нэмэгдэн арвижих нь тодорхой болж байна. Эдийн засгийн энэ өсөлтийг хөгжил болгон хувиргах, хөгжлийг нийгмийн бүх гишүүдэд шударга хүртээх, тэгш боломж олгох, нийгмийн сайн сайхан байдлыг бүрдүүлэхэд төрийн мэргэн бодлого, үр ашигтай хөрөнгө оруулалт, зарцуулалт чухал билээ.

Улс, орон нутгийн төсвийг боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх үйл явцыг хянахад татвар төлөгчид, иргэд, олон нийтийн зүгээс оролцоог бий болгож хяналт тавих асуудал олон жил яригдаж сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарч байна. Юуны өмнө төсвийн ил тод байдлыг хангахад чиглэсэн заалтууд хууль тогтоомжинд шинээр орж, мөн тусгайлсан дүрэм журмүүд батлагдсанаар эрх зүйн орчин сайжирч, боломж бүрдэж байна. Үүнийг Монголын эдийн засгийн өмнөх хоёр чуулганы хэлэлцүүлгийн нэг үр дүн гэж хэлж болно.

Дээрх өөрчлөлтүүд юуны өмнө төсвийн ил тод байдалтай холбоотой. Энэ нь төсвийн үйл явцад оролцох, хяналт тавихын үндсэн нөхцөл, эхний алхам юм. Мөн энэ хяналт, оролцоог хангахад татвар төлөгчдийн ч, төсөв зарцуулагчдын ч, сэтгэлгээг өөрчлөх нь мөн дутуугүй чухал юм.

Төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсөв, түүний төлөвлөлт, зарцуулалтад татвар төлөгч байгууллага, иргэдийн зүгээс хяналт тавих одоогийн тогтолцоо, орчин нөхцлийг тодорхойлох, цаашид төсөв бүрдүүлэгчдийн хяналт, оролцоог сайжруулах, төсвийн зарцуулалтын оновтой байдлыг хангах, хариуцлага талаар санал солилцох, оновчтой шийдэлд хүрэх юм.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Төсөв боловсруулахад иргэд, ТББ болон хувийн хэвшлийнхний саналыг авч, тусгах боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

• Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн төсвийн 10 хувийг иргэдийн хурлаар шийддэг механизм байж болно.

• Иргэдийн саналыг авахад интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглахад анхаарах хэрэгтэй. Энэ нь иргэд төсөв боловсруулалтад оролцох, хяналтаа нэмэгдүүлэх боломжыг нэмэгдүүлэх юм.

• http://iltod.gov.mn цахим хуудсанд тавигдсан төсвийн мэдээлэл нь энгийн иргэдэд ойлгомжгүй, тодорхой биш байна. Иймд төсвийн мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой байдлаар хүргэх хэрэгтэй байна.

• Төсвийн талаарх мэдээллийг номын сангаар дамжуулан иргэдэд хүргэдэг гадаад улсуудын амжилттай туршлага байна. Энэ туршлагыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

• Иргэний оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэн бүрийг татвар төлж байгааг нь ойлгуулах хэрэгтэй. Энэ нь нийт иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхэд чухал алхам юм.

• Иргэн бүр татвар төл гэж байгаа нь мөн боловсролын асуудалтай холбоотой. Иргэд санхүүгийн харилцаанд оролцохдоо ямар ч хөнгөлөлтгүй татвараа төлж байх ёстой. Хамгийн наад зах нь бүх нэмэгдсэн өртгийн албан татвараа төлдөг иргэн жилдээ 50 хувийн татвараа буцааж авдаг болох хэрэгтэй. Ингэснээр иргэн бүр төлсөн татвараа хянах боломжтой болох юм.

• Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх анхаарч ажиллах хэрэгтэй.

• Төсвийг хянахын тулд зайлшгүй нутгийн иргэдийн оролцоог бий болгох хэрэгтэй. Олон улсын туршлагаар орон нутгийн идэвхитэй иргэдээр бүлэг үүсгэж төсвөө хянах боломжтой байдаг.

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг:

“МЭЗЧ-ны зорилго нь мэдээллээр бүх оролцогч талыг хангах, хооронд нь холбох, уулзуулах юм. Ямар нэг шийдвэр гаргаж, биелэлтийг хэн нэгнээс шахаж эхлэвэл энэ талбар өөрөө хараат болж, эрхэм зорилгоо биелүүлж чадахгүйд хүрнэ.”

31

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрдэмтдийн дунд уралдаан зарлаж нэмэгдсэн төсвийн 10 хувиар урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй.

• УИХ-ын дэгийн тухай хуулинд заасан нээлттэй сонсголын заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

• Төсвийн зарцуулалтанд тавих хяналт олон хэлбэртэй байдаг. Тэдгээрийн нэг нь төрийн зүгээс мэргэжлийн түвшинд төсвийн зарцуулалтанд тавьдаг хяналт ба энэ нь аудитаар хэрэгждэг16. Олон улсын байгууллагаас аудитын байгууллагын хараат байдлыг 8 зүйлээр тодорхойлсон байдаг. Манай Үндэсний аудитын газрын хараат байдал хангагдаагүй учраас аудитын газрын тавьсан зөвлөмжүүд хэрэгждэггүй бөгөөд хэрэгжих хариуцлагын механизм нь байдаггүй. Тиймээс аудитын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх механизмийг илүү тодорхой болгох хэрэгтэй.

16 Аудит нь дотоод аудит, хөндлөнгийн аудит гэсэн хоёр төрөлтэй. Дотоод аудит бол манайд бараг байхгүй болсон. Ирэх жилээс хэрэгжиж эхлэх төсвийн тухай хуулиар төсвийн захирагч нар дэргэдээ дотоод аудитын нэгжтэй болж, чиг үүргээ хэрэгжүүлж эхлэнэ. Тэр үед дотоод аудит зөв голдрилоор явагдана. Хөндлөнгийн аудитын хувьд Үндэсний аудитын газар төрийн байгууллагуудад аудит хийх чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Зураг 10. Төсвийн орлого, зарлагын бүтэц, 2011

• Үндэсний аудитын газраас хуулиараа зөвлөмж өгөх эрхтэй боловч өгсөн зөвлөмжийг заавал хэрэгжүүлнэ гэсэн эрх зүйн тогтолцоо байдаггүй учраас хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байдаг. Бусад орнуудад нийтийн данс тооцооны хороо нь аудитын байгууллагын зөвлөмжүүдийг бүртгэлдээ авдаг хоёр талдаа ашигтай мехнизмтай байдаг.

• Төсөв заагдсан хэмжээгээр орон нутагт хүрч байна уу гэдгийг шалгах байнга хянах хэрэгтэй.

• Их татвар төлж байгаа компанийн мэргэжилтэн нягтлангууд аудитор болсноор төсвийн зарцуулалтыг хянах боломжтой.

• 2011 оны 12 дугаар сарын 22-ний НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 66-р чуулганаас аудитын байгууллагыг дэмжиж, Улсын хэвшлийн үр ашиг, үр нөлөө, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлнэ гэсэн тогтоол гаргасан. Манай улс Лимагийн тунхаглал, Мексикийн тунхаглалыг хүлээн зөвшөөрч гишүүн орнуудтай эдгээр тунхаглалын зарчмуудыг дагаж ажиллахыг уриалсан байгаа.

• Манай өнөөгийн сонгуулийн тогтолцоогоор УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт хийх сонирхол их байдгаас техник эдийн засгийн үндэслэлгүй хөрөнгө оруулалт их хийгдэж байна.

• Иргэдийн дунд УИХ-ын гишүүн бол төсвийн зарцуулагч гэсэн буруу ойлголт их байдаг. Иймд “УИХ-ын гишүүн төсвийн захиран зарцуулагч” гэсэн нийгэмд үүссэн буруу ойлголтыг нэн тэргүүнд өөрчлөх ёстой.

• УИХ нь Засгийн газрын боловсруулж оруулсан төсөв дээр нэмдэггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. УИХ зарцуулах бус хянах тогтолцоондоо шилжиж үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.

ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун:

“Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь өндөр хурдацтай байх үедээ орлоо. Одоо үүнийг зөв залуурдаж жинхэнэ хөгжил болгох хөгжлийн төлөвлөлт, менежментийг тогтолцоог байгуулах цаг болсон.”

12%

1%

87%

Òàòâàðûí

îðëîãî

Òàòâàðûí áóñ

îðëîãî

Õºðºíãèéí áà

òóñëàìæûí

îðëîãî

68%

22%

10%Óðñãàë çàðäàë

Õºðºíãèéí

çàðäàë

Öýâýð çýýë

32

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

17 4 сарын 1-ний дотор төсвөө олон нийтээр хэлэлцүүлээгүй байгууллагууд буюу аймаг нийслэл, дүүрэг сумдын удирдлагуудтай хариуцлага тооцох18 Солонгосын иргэд худалдан авалтын баримтаа татварын албанд төлөөд урамшуулал авдаг тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. 19 Хөвсгөл аймгийн Улаан уул суманд улсын төсвөөр баригдсан эмнэлэгт нэг ч өвчтөн байдаггүй. Барилгын хана нимгэн дулаалга байхгүй.

Петровис Хувьцаат Компанийн ТУЗ – ийн дарга Ж. Оюунгэрэл:

“Монголын эдийн засгийн форум бол нийгмийн бух оролцогчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх шинэлэг ардчилсан арга хэмжээ мөн. Гагцхүү МЭЗФ-ийн удмрдлагыг төр, бизнес,иргэний нийгмийн оролцоог жигд хангасан байнгын ажиллагаатай хүчирхэг байгууллага болгох асуудал нэн тэргүүний зорилт болж байна.”

• Олон нийтэд төсвийн талаар мэдээлэл хүргэхдээ ажлаа хийгдсэнийх нь дараа мэдээлэхээс биш өмнө, явцыг мэдээлж байх хэрэгтэй.

• Төсвийн ил тод байдал Сангийн яамнаас доод шатны байгууллагуудад хангалтгүй байдаг. Журам байдаг боловч тэр бүр хэрэгждэггүй. Яамнаас доошх шатны байгууллагуудын ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

• Төсвийн зарцуулалтыг харж байгаа төсвийн гэрчүүдийг, хамгаалах, төлөөлөх иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй.

• Төсвийн сахилга алдсан удирдлагуудтай хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй17.

• Монгол Улсын хувьд төвлөрлийг сааруулах тухай асуудал гарч байгаа. Үүнийг хянах нэг арга нь хяналтын картаар шийдэх арга юм.

• Эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг 7 сарын 1-нд буюу төсвөөс хамаагүй өмнө баталж, хэлэлцэгдэхгүй явсаар орхигддог. Тиймээс энэ хугацаан дээр анхаарах хэрэгтэй.

• Аймгуудад төсөв олгохдоо тухайн аймгийн хүн амын шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн тоо зэрэг онцлог, нөхцөл байдалд тохируулах хэрэгтэй. Аймаг бүрт ижил хэмжээний төсөв хуваарилах нь буруу юм.

• 2007 онд татварын тухай хууль батлагдсан. Гэтэл өнөөдрийн эдийн засгийн өндөр өсөлтийн үеийг энэ хууль гүйцэхгүй байна. Тиймээс татварын талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй.

• Татвар төлөгчдийн бүртгэлийн системийг татварын алба сайжруулах хэрэгтэй. Банкаа хянаж чаддаггүй татварын алба ганцхан Монголд байна.

• Монголд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материал үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

• Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог хянах хуулийг 2 жилийн өмнө Сангийн яаманд хүргүүлсэн18. Тус хуулийг батлуулж хэрэгжүүлэх хэрэгтэй.

• Шинэ хөрөнгө оруулалтыг хийхдээ Засгийн газар нь заавал ТЭЗҮ-ийг хийдэг байх хэрэгтэй19.

• 2008 онд татварын өршөөлийн хууль гаргаж 2870 компани татвараас чөлөөлөгдсөн. 2008-2010 оны хямралын үед манай улсын татвар дундажаар 150 орчим хувиар давж биелж байсан. Хуучин өндөр татвар тогтоож байхад татварын орлого бага байсан. 2008 оны хууль 2870 компанид эдийн засгийн санхүүгийн орон зайг нээж өгсөн. Үлдсэн 98 хувьд нь энэ орон оройн зай хэрэгтэй байна. Үүнийг УИХ-ын гишүүд нэн яаралтай хийх ёстой. Хэрэв хийхгүй юм бол манайд жижиг дунд аж ахуйн бизнес өсч бойжих нөхцөлгүй болно.

• Тендерт орж байгаа ажилтны авч байгаа хөлс нь ердийн бизнесээс хоёр дахин их байвал нийтийн мөнгийг ашиглаж байгаа газар маш чанартай юм бий болно. Манай Үндсэн хуульд нийтийн санхүүг хянах механизм байхгүй байна. Төрийн аудит, Монголбанкаа Үндсэн хуулийн институт болгоогүйгээс болж дарга нар дураараа шийдвэр гаргаж байна.

33

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Н.Дорждарь, Нээлттэй нийгэм форум ТББ

Б.Лхагважав, Ерөнхий сайдын зөвлөх

Ж.Оюунгэрэл, МШТУЗТ ТББ

Ц.Оюунгэрэл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо

Плаус Роландд, Дэлхийн банк

Д.Хаянхярваа, УИХ, Сангийн яам

Хуралдааны хөтлөгч

Б.Оюунчимэг, МҮОНРТ

Дүгнэлт, зөвлөмж20

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Төсвийн мэдээллийг (http://iltod.gov.mn цахим хуудсанд буй) иргэдэд илүү ойлгомжтой, хялбар болгож өөрчлөх, хөгжүүлэх. Төсвийн талаарх мэдээллийг номын сангаар дамжуулах, интэрнэт сувгуудыг ашиглах.

• Төсөв боловсруулах, юунд хөрөнгө оруулах зэрэгт орон нутгийн иргэд, ТББ болон хувийн хэвшлийнхний саналыг төсөв батлагдахаас өмнө авч, тусгах шинэ хувилбар, тогтолцоог эрэлхийлж, бүрдүүлэх хэрэгтэй байна.

• Нэмэгдсэн өртгийн татварын тодорхой хувийг буцаан авдаг тогтолцоог нэвтрүүлэн, иргэдийн хяналтыг бүрдүүлэх аргыг судлах, хэрэгжүүлэх

• Үндэсний аудитын газрын хараат байдлыг хангах, аудитийн байгууллагын зөвлөмж, шийдвэрийг заавал хэрэгжүүлэх, эргэж хянах эрхзүйн механизмийг тодорхой болгох.

• УИХ-ын гишүүд бол төсвийн зарцуулагчид биш, энэ буруу жишгийг зогсоох, ташаа ойлголтыг нийгэмд залруулах,

• ЗГ-ын оруулсан төсвийг УИХ нэмэгдүүлж баталдаггүй байх эрхзүйн тогтолцоо нэвтрүүлэх үндэслэл, боломжийг судлах

• Жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор Татварын өршөөлийн хууль дахин гаргах тухай судлах

• Яамнаас доогуур, дунд ба анхан шатны төсөв зарцуулагч байгууллагуудын ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн журам хангалтгүй, илүү тодруулж, сайжруулах.

• Эдийн засаг нийгмийн үндсэн чиглэл ба төсөв хэлэлцэж батлах хугацааг хооронд нь уялдуулж өөрчлөх

Хувийн хэвшил, бизнесийнхэн, татвар төлөгчдөд:

• Татвар төлөгчид төсвийн зарцуулалтад хяналт тавихад бүх талаар санаачлага, идэвхтэй оролцох.

• Төлсөн татвараа юунд хэрхэн зарцуулагдаж буйг байнга сонирхож, хянаж байх. Томоохон татвар төлөгч компанийн төлөөлөгч, нягтлангууд аудитор болсноор төсвийн зарцуулалтыг хянах боломжтой.

Судлаач, эрдэмтдэд:

• Төсвийн хяналтын талаар хийгдсэн судалгаа, нэвтрүүлэх шинэлэг аргачлалын тухай мэдээллийг нийтэд болон бодлого тодорхойлогчдод хүргэх, уулзалтууд хийх, нэмж хийх шаардлагатай судалгааны чиглэл тодорхойлох.

20 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

34

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

35

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

36

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

37

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТ ЗОЧИН ЛОРД УЭВЭРЛИГИЙН ХЭЛСЭН ҮГ

Дэлхий ертөнцөд хямрал нүүрлээд байгаа энэ үед ирээдүйд итгэл найдвар, боломжоор дүүрэн байгаа Монгол оронд айлчилж байгаа нь сонирхол төрүүлж байна. Монгол Улс нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны нэг болоод байгаа юм. Энэхүү стратегийн чухал бүсд оршиж байгаа танай орны иргэд, улс төр, эдийн засгийн байдал нь Их Британийн хувьд, цаашилбал дэлхийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой билээ. Түүнчлэн Монгол Улс нь бүс нутгийн хэмжээнд голлох тоглогч болохын хувьд ирээдүйд чиглэсэн бодлого боловсруулагч нарын анхаарлыг татаж байгаа бөгөөд найз нөхрийн хувьд бид та бүхэнд өөрийн зорилгодоо хүрэхэд тань туслах аливаа боломжийг найрсгаар хүлээн авах болно.

Улаанбаатарыг чиглэсэн олон янзын ашиг сонирхол бий болж байгааг бид бүгд мэднэ. Гэхдээ би Их Британи Улсын та бүхний зайлшгүй хамтрагч болох хүсэл сонирхол болон үүрэг, оролцоог онцолмоор байна.

Эрхэм Ерөнхий сайд, ноёд хатагтай нар аа,

Би энэхүү Монголын Эдийн Засгийн Чуулганд таван санаачлагыг албан ёсоор зарлах болсондоо баяртай байна. Барууныхан улам ихээр өсөн нэмэгдэж буй Зүүний нөлөөг таатайгаар хүлээн авч байгаа тул Еврази нь томоохон гүрнүүдийг холбох олон чиглэл бүхий газрын гүүр болох чухал үүргийг гүйцэтгэж байна. Бүс нутгийн шинжтэй болохын хувьд эдгээр санаачлагыг Монголд буй бидний найз нөхөдтэйгээ хамтын ажиллагаанд байх гэж хөрвүүлэх нь зүйтэй. Тиймээс би тэдгээрийг энд зарлахдаа баяртай байгаа юм.

Манай хоёр улсын парламентийн хооронд тохиролцсон яаралтай хамтын ажиллагааны 10 зүйл дээр тулгуурлаад ач холбогдлын тухайд ямар нэгэн дараалалгүйгээр хэлэхэд, нэгдүгээрт, Лондон хотод төвлөрсөн байнгын ажиллагаатай Шинэ Торгоны Зам Форумыг байгуулах, хоёрдугаарт, тодорхой шалгуурт нийцсэн дэлхийн өнцөг булан бүрийн улс орны дэд бүтцийн санхүүжилтэнд чиглэсэн санаачлага, гуравдугаарт, татвар болон урсан орж буй хөрөнгө оруулалтыг дэмжих хөрөнгө оруулалтын загвар дээр хамтран ажиллах явдалд байнгын дэмжлэг үзүүлэх, эцэст нь, гэхдээ энэ нь хамгийн бага ач холбогдолтой гэж байгаа юм биш, Монголын дуу хоолойг Их Британий парламент, цаашилбал, АНУ-ын конгресс болон Европын парламентад хүргэх зорилгоор зохион байгуулагдаж буй тусгай санаачлагуудыг дурдах хэрэгтэй. Эдгээрийг тус бүрт нь дэлгэрүүлэн ярихыг зөвшөөрнө үү.

Шинэ Торгоны Зам Форум нь “Шинэ Торгоны Зам”-ын улс орнуудын засгийн газрууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийн хоорондын холбоог хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан өөрийгөө санхүүжүүлэх, ашгийн бус байгууллага юм. Энэ нь хурдацтай хөгжиж буй танай улс үндэстнүүдийн хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх болно.

Шинэ торгоны зам Форум нь салбар бүрээр мэргэжлийн Ажлын хэсгүүдийг байгуулах замаар өөрийн зорилгодоо хүрэх бөгөөд “Шинэ Торгоны Зам”-д өргөн хүрээг хамарсан чухал яриа хэлцлийн орчинг бий болгох юм. Бид жил бүрийн уулзалт, форумыг зохион байгуулах ба энэ үеэр Ажлын хэсгүүд өөрсдийн санал, дүгнэлтээ танилцуулах бөгөөд оролцогчдыг өөрсдийн харилцаа холбоогоо өргөтгөх боломжоор хангана. Энэ нь нийтлэг ашиг сонирхлыг хайсан ижил тэгш хамтрагч талуудын чуулган болно.

Хоёрдугаарт, Улаанбаатарын гудамжаар явж байхдаа би нэгэн удаа нийгэм, эдийн засгийн зорилтод дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн хөгжлийг бий болгох зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн хөгжил болон өөрийн потенциалд хүрэхийн тулд Монголчуудын хувьд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах механизмыг бий

38

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

болгох нь чухал гэдгийг өөртөө хэлж байлаа. Засгийн газруудад тулгардаг чухал асуудлуудын нэг нь тухайн дэд бүтцийг байгуулахад шаардлагатай санхүүжилтийг татах, тийм санхүүжилтийн найдвартай загварыг бий болгох байдаг. Тиймээс Лордуудын Танхимаас гаргасан шинэ санаачлага нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлуудад чиглэсэн болохыг хэлье. Дэд бүтцийн Дэлхийн Форум нь Лондон хотын давуу тал, туршлагыг ашиглан дэд бүтцийн хөгжлийн зорилго бүхий дэлхийн улс орнуудын Засгийн газарт туслах, Засгийн газрын санхүүжилтийн хувь оролцоог хувийн секторын санхүүжилттэй нэгтгэх үйл ажиллагаа явуулах юм.

Дэд бүтцийн тодорхой төслүүдийн нарийн төвөгтэй байдалтай тулгарах үед Засгийн газрууд авч үзэх шаардлагатай нэлээд хэмжээний цогц мэдээллийг бид цуглуулсан. Дэлхийн Дэд бүтцийн Хөгжил ба Санхүүжилтийн Гарын Авлага – ыг гаргах бөгөөд энэ нь зохих үндэслэл бүхий, санхүүжилт нь хийгдсэн, эх үүсвэр нь шийдэгдсэн, нэгэнт хэрэгжсэн дэд бүтцийн программуудын хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн юм.

Энэ ажлын хэсгийн гишүүд нь банкууд, санхүүгийн зөвлөхүүд, хуульчид болон барилга, газрын тос, уул уурхайн салбарын компаниуд байна. Эдгээр компаниудын туршлага болон дэмжлэг үзүүлэх систем нь дэд бүтцийн гол төслүүдийг амжилттай санхүүжүүлэх загварыг судлах, хөгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болох болно. Тив бүрийн төлөөлөл болсон гол улс орнуудад загвар төслүүдийг төлөвлөсөн бөгөөд Монгол Улс нь Ази тивийн төлөөлөл болох талаар санал нэгтэй байгаа.

Вашингтон хот дахь миний хамтран удирддаг Олон Улсын Татвар, Хөрөнгө Оруулалтын Төв нь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, энэ нь эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлээр татвар, эдийн засгийн зохих реформыг хийх зааварчилгааг боловсруулах талаар арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлсээр байх болно.

Одоо би Евразид байгаа бидний анд нөхдөд тулгараад буй дотоод асуудлын талаарх ойлголт, мэдээллийг бий болгох асуудалд анхаарлаа хандуулъя. Гурав дахь санаачлага нь Eurasia Dispatch хэмээх интернэтэд суурилсан сонин юм. Үүнд Евразийн улс орнуудын засгийн газрын бодлогын байр суурь, саналууд болон урилгаар бичигдэх зүйлсийг оруулах юм. Eurasia Dispatch нь АНУ-ын Конгресс, Их Британийн Парламент, Европын Парламентийн гишүүд болон гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдэд тараагдах юм.

Эцэст нь, Ерөнхий сайд аа, би хамгийн сүүлд Монголд ирэхдээ Их Хурал болон Их Британийн Бүх Намын Парламентийн Бүлгийн хоорондын парламентийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах завшаан тохиосон билээ. Энэ нь хоёр талын харилцаан дахь дутагдаж байсан холбоог бий болгох, нөгөө талын байр суурийг шууд ойлгох боломжийг бий болгосон. Харилцан ойлголцлын санамж бичигт парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, нийгмийн ойлголцол болон хөгжил зэргийг улам сайжруулах үндсэн зарчмуудыг заасан юм. Бид бүс нутгийн тогтвортой байдал, усны эх үүсвэр, эдийн засгийн хөгжлийг гүнзгийрүүлэх шаардлага, худалдаа болон дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг тусгасан. Бидний үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж байгаа бөгөөд жишээ нь бид эрүүл мэнд зэрэг бусад асуудалд анхаарлаа хандуулж байна.

Дөрөвдүгээрт, Харилцан ойлголцлын санамж бичгийн үзэл санааг улам гүнзгийрүүлэх явцад би Лондон дахь танай улсын ЭСЯ-тай энэ жил Монголын өдрийг Их Британийн Парламентад зохион байгуулах талаар тохиролцсон. Улаанбатараас танай Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирж Монгол Улсын нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудын талаарх ойлголттой болох явдалд туслалцаа үзүүлнэ гэдэгт би найдаж байгаа юм.

Зохих цаг нь болох үед би Британийн Парламент хэрхэн яаж ажилладаг талаарх тусгайлан бэлтгэсэн хоёр цагийн интернэтэд суурилсан монгол хэл дээрх бүтээлийг танилцуулах бөгөөд энэ нь миний өнөөдрийн Эдийн засгийн форумд гаргаж буй тав дахь буюу сүүлийн санаачлага юм. Энэ бол Их Британид байгаа бидний Монголтой харилцах харилцааг хэрхэн чухалчлан авч үзэж байгаагийн нотолгоо бөгөөд энэ утгаараа би Парламент дахь өөрийн хамтран зүтгэгч нартаа сайн сайхныг хүсье.

Эцэст нь дүгнээд хэлэхэд Лондон болон Евразийн улс орнуудаас гаргаж буй сүүлийн үеийн санал санаачлагууд нь бидний харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн илүү их хөдөлгөгч хүч шаардлагатай байгааг ойлгож, түүнд ач холбогдол өгч байна. Талуудыг холбох гүүрийн суурь нэгэнт найдвартай тавигдсан болох нь надад илэрхий байна. Миний мэдэгдсэн эдгээр санаачлагуудыг хэрэгжүүлэх нь яриа хэлцэл, харилцаа холбоог бий болгох үндсийг бэхжүүлэх болно. Танай өвөг дээдэс Зүүнийг Баруунтай холбож байсан бол бид үнэнч нөхрийн хувиар та бүхэн дээр ирж байна. Одоо Шинэ Тоглоом эхэлж байна, гэхдээ эерэг.

39

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

40

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

41

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

НИЙГМИЙН БОДЛОГО: ТЭНЦВЭРТЭЙ ӨСӨЛТ

Энэхүү сэдвийн хүрээнд (1) Ядуурал: Өсөлт ядуурлыг бууруулах уу?, (2) Тэтгэврийн тогтолцоо: Нийгмийн хамгааллын хэрэгсэл болох нь, (3) Эрүүл мэндийн салбар: Асуудал ба шийдэл

гэсэн салбар хуралдаанууд зохион байгуулсан юм. Эдгээр хуралдаануудын тэмдэглэл болон дүгнэлт зөвлөмжийг Та бүхэнд танилцуулж байна.

Чуулганы тэмдэглэл

www.meforum.mn

42

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

НИЙГМИЙН БОДЛОГО: ТЭНЦВЭРТЭЙ ӨСӨЛТ

Ядуурал: Өсөлт ядуурлыг бууруулах уу? Хэлэлцүүлгийн агуулгаЭдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн аж амьдрал сайжирч, ядуурал буурдаг эдийн засгийн зүй тогтол бий. Гэвч Монголд эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүн бүр хүртээмжтэй тэгш хүртэж чадахгүй байна гэсэн санаа бодол, ойлголт улс төрчид, олон нийт, судлаачдын дунд ч байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулж байгаа эсэх, хэрвээ үгүй бол энэхүү эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийт ард иргэд, тэр дундаа ядуу иргэд хүртэх боломжийг нэмэгдүүлэх, хэрхэн сайжруулах талаар төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, судлаачид болон олон улсын түнш байгууллагууд ярилцах шаардлагатай байгаа юм.Энэхүү салбар хуралдааны гол зорилго нь ядуурал хэмээх өргөн хүрээтэй асуудлыг төр, хувийн хэвшил, судлаачид болон иргэдийн төлөөллийн оролцоотой хэлэлцсэний үндсэнд эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэхэд төр, хувийн хэвшил ямар үүрэгтэй байж оролцох талаар санал солилцоход оршино.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Ядуурлын шалтгаан нь олон янз байдаг тул олон талаас нь харах хэрэгтэй21. Орон нутагт ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь ядууралын шалтгаан болж байна. Ядуурлын шалтгааныг тодорхой болгож байж ядуурлаас гаргах тохирсон бодлогуудаа тодорхойлох хэрэгтэй.

• Ядуурлыг бууруулахын тулд иргэдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Зураг 11. Халамжийн зардал болон ядуурлын түвшний хамаарал

21 Ядуурлын талаар ярьдаг 100 гаруй чиглэлийн онол байдаг. Тэдгээрийг шалтгаанаар нь ангилаад үзвэл (1) хувь хүний хариуцлагагүй байдал, (2) Зан заншил болон соёлтой холбоотой, (3) Улс төр болон эдийн засгийн тогтворгүй байдал, (4) Газар зүйн байршил ялгаатай, оновчгүй байдал, (5) хуримтлагдсан болон циклийн нөлөөнөөс үүдэлтэй гэсэн таван бүлэгт хуваагддаг.

• Ажлын байрыг бий болгодог салбарууд болох ХАА, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд анхаарах хэрэгтэй байна. Ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдийг урамшуулах хэрэгтэй.

• Статистик мэдээллээс харахад ажиллах хүчний оролцооны түвшин буурч байна. Энэ нь хүмүүсийн ажил хийх сонирхол буурч байгааг илэрхийлэх ба ямар шалтгаанаар ажиллах сонхирхол буураад байгааг тодорхойлох, иргэдийн ажил хийх сонирхлыг нэмэгдүүлэх,

Монголын Эдийн Засгийн Форумын Гүйцэтгэх захирал Б. Найдалаа:

Монгол Улсын хөгжлийн оновчтой бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд зөвхөн төр засаг, бодлого тодорхойлогчид биш, бизнесийнхэн, судлаачдын дуу хоолой, үүрэг, оролцоо, хариуцлага маш их билээ. Энэ хүчин чармайлтыг нэгтгэж, хамтын үнэт зүйл болгож чадах үр дүнтэйхэлэлцүүлгийн тавцан болох нь МЭЗФ-ын үндсэн зорилго юм.

Íèéãìèéí õàëàìæ, ÕÕÑ-èéí çàðäàë ßäóóðëûí ò¿âøèí /Óëñûí äóíäàæ, ÁÃÒ/

1000900800700600500400300200100

0

òýðá

óì ò

ºãð

ºã

32,2

35,2 35,2

38,739,2

78 114213 228

412

932

õóâü

4039383736353433323130

43

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Сонголтын боломжийг нэмэгдүүлэх, өргөтгөх, өмч эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтийн хөдөлмөрийн мэдрэмжийг өсгөх хэрэгтэй.

• Ядуурлаас гарах нэг гол асуудал бол мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх.

• Өнөөдрийн ядуучуудын 50-60 хувь нь боловсрол багатай хүмүүс байна. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарт бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Боловсрол болон эрүүл мэндийн зардлыг хөгжлийн хөрөнгө оруулалт гэдгээр нь ойлгох хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд сайжрах нь тэгш байдлыг дээшлүүлэх болно.

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгшид зэрэг хүмүүст дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даасан агентлагтай байж болно гэж хуульд заасан байгаа. Энэ тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Хүн рүүгээ чиглэсэн, хүнээ чадавхижуулах бодлого явуулах.

• Компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болоход нь дэмжих, авч ажиллуулах хэрэгтэй.

• Төрөөс өөрийн амрыг хараад тэгш хуваарилалтыг хийгээд байна. Ялгавартай бодлого явуулж, зорилтот бүлэгт л халамж үзүүлэх, ажил хөдөлмөр хайгчдад хүргэх.

• Халамж хүндээ хүрч байгаа үгүйд хөндлөнгийн хяналт тавих.

• Эдийн засгийн үндсэн зорилт нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх учраас ядуурлыг бууруулах асуудлыг хариуцсан бүтэц, яам байгуулах хэрэгтэй.

• Үйлдвэрчний эвлэл зөв ажиллах ёстой. Ажлын байрыг бий болгоогүй байхад үнэлэмжийг нэмэгдүүлэх нь ажил олгогчидод дарамт үүсгэдэг. Цалин нэмэхэд ажилчдын ажиллах сонирхол нэмэгдэх ч ажил олгогчдод хүндрэлтэй. Бизнесийн зохистой харьцааг мөрдөх хэрэгтэй.

Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг:

“Хүнд өгөөжтэй өсөлтийг бий болгох нь манай эдийн засгийн өмнө тулгамдаж байгаа чухал асуудлуудын нэг юм.”

Зураг 12. Ажиллах хүчний оролцооны түвшин

БАЭкономикс Лтд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Брайан Фишер:

“Үйл ажиллагааны зохион байгуулалтаас баялгийн сангийн амжилт шууд хамаарна. Сангийн хөрөнгийг гагцхүү эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарыг бэхжүүлэхэд зарцуулах учиртай.”

68,00%

67,00%

66,00%

65,00%

64,00%

63,00%

62,00%

61,00%

60,00%

66,78%

64,18%64,39%64,40%

2004 2005 2006 2007 2008 2009 2010

63,49%

61,56%

63,45%

44

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

22 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

Дүгнэлт, зөвлөмж22

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Янз бүрийн хэлбэрээр хавтгайруулан халамж үзүүлэх, мөнгө тараах нь ажиллах хүчний оролцооны түвшинг бууруулж байна. Энэ хавтгай бодлогыг зогсоох.

• Ядуурлын ялгаатай бүлгүүдийг оновчтой тодорхойлох, шаардлагатай бол судлаачдаар судлуулах, бүлэг бүрт зориулсан ялгавартай бодлого явуулах.

• Мэргэжлийн ур чадвартай ажилчин анги, ажиллах хүчнийг бэлтгэх, сургах.

• Боловсрол болон эрүүл мэндийн зардлыг хөгжлийн хөрөнгө оруулалт гэж үзэн нэмэгдүүлэх

• Халамж зорилтот хүндээ хүрч байгаа үгүйд хөндлөнгийн хяналт тавих, судалгаа хийж үзэх.

• Орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуй, жижиг дунд бизнесийг дэмжих бодлогыг оновчтой болгох, эрчимжүүлэх

Хувийн хэвшил, бизнесийнхэн, олон нийтийн байгууллагуудад:

• Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцлагатай, судалгаатай байх ёстой. Ажлын байрыг бий болгоогүй байхад үнэлэмжийг хүчээр нэмэгдүүлэх нь ажил олгогчдод дарамт үүсгэж, ажлын байрыг бууруулснаар, ядуурлыг багасгах биш, эсрэг үр дүнд хүргэж болохыг судлах хэрэгтэй.

• Бизнесийнхэн хөгжлийн бэрхшээлтэй, ажил хийх сонирхолтой ядуу иргэдийг ажилтай болоход нь аль болох нас зүс харгалзахгүй дэмжих, авч ажиллуулах.

Судлаач, эрдэмтдэд:

• Ядуурлын хувь хэмжээг оновчтой тодорхойлох, хэмжих, ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх, ядуурлын ялгаатай бүлгүүдийг хот, бүс нутгуудаар тодорхойлох судалгаанууд хийх, баяжуулах шаардлагатай байна.

• Үндэсний Статистикийн хороо болон Дэлхийн банкны ядуурлын түвшний хоорондоо зөрүүтэй тооцоолол, аргачлалыг ярилцаж тохируулах, нэгтгэх, олон улсын стандарт, судалгааны аргачлалд нийцсэн нэгэн хэмжүүр, аргачлалтай болох.

• Эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулж буй эсэх, хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх.

• Хийсэн судалгааны үр дүн, тайланг бодлого тодорхойлогчид, бусад судлаачдад сайн танилцуулах

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн

Т.Баярсайхан, Оюу толгой ХХК

Д.Даваасамбуу, УИХ-ын даргын Ахлах зөвлөх

С.Даваасүрэн, МУИС

Н.Дашзэвэг, Монгол дээд сургууль

Б.Найдалаа, Монголын эдийн засгийн форум

Филип О`Кийфи, Дэлхийн банк

Хуралдааны хөтлөгч

Ө.Отгонбаатар, C1 телевиз

NTV Телевизийн захирал М. Уламбадрах:

“Хавтгайрсан халамж, тэгшитгэсэн тараалтаас татгалзая. Эрвийж дэрвийж, мэрийж гүрийвэл энгийн нэг охин эгнэшгүй од болж, жирийн нэг залуу зүйрлэшгүй баян болох алтан боломж, агуу ирээдүй бүхий орны эзэд нь бид.”

45

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

46

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

47

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

НИЙГМИЙН БОДЛОГО: ТЭНЦВЭРТЭЙ ӨСӨЛТ

Тэтгэврийн тогтолцоо: Нийгмийн хамгааллын хэрэгсэл болох нь

Хэлэлцүүлгийн агуулга

Тэтгэврийн тогтолцооны талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргагчид, судлаачид болон жирийн иргэд зөв мэдлэг, мэдээлэлтэй байх нь тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ялангуяа өөрийн орны эдийн засаг, нийгмийн онцлогт нийцсэн тэтгэврийн тогтолцоог оновчтой сонгож, урт хугацаанд тууштай хөгжүүлэх нь Монгол Улсын иргэний өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өнчрөх зэрэг тохиолдолд тэтгэвэр авах эрхийг хангах гол арга хэрэгсэл болно. Гэвч хийсвэр дансны тогтолцоог хуримтлалын тогтолцоотой адилтгах, андуурах явдал түгээмэл, мөн хувийн тэтгэврийн сан, хувийн хэвшилд суурилсан тогтолцоог хөгжүүлэх эсэх дээр зөвшилцөл байхгүй байгаа тул энэ асуудлаар ойлголтоо нэгтгэж, цаашид тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх талаар санал бодлоо солилцож, зөвшилцөхөд энэхүү сэдэв чухал үүрэг гүйцэтгэх болно.

Тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал, түүний давуу болон сул талуудыг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлага, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэх явдал хэлэлцүүлгийн үндсэн зорилго байх болно.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Тэтгэврийн тогтолцоог оновчтой болгохын тулд хуримтлалын тогтолцоог бий болгох.

• Насжилт тогтвортой өссөөр ирсэн. 60-аас дээш насныхан харьцангуй бага хувийг эзэлдэг буюу хүн ам зүйн ачаалал бага байна. Энэ давуу талаа ашиглан тэтгэврийн тогтолцоог одооноос бодолцож, бодлогоо тодорхойлох.

Зураг 13. Хүн амын суварга болон Хүн ам зүйн ачааллын түвшин, 2010 он

• Уул уурхайгаас орж ирж байгаа орлогоо нийгмийн даатгалын шимтгэл, хуримтлалтай уялдуулах, хуримтлалын сан байгуулах.

• Ирээдүйн хуримталын санг хүний хөгжлийн сантай адил хуульчилж өгөх.

• Тэтгэврийн ирээдүйн санг бий болгох.

• Тэтгэврийн зөрүүг тэтгэврийн тогтолцоонд оролцож байгаа тэтгэвэр авагчид болон залуучуудын эрх ашгийг хохироохгүйгээр шийдэх.

• Гурван шатлалт тэтгэврийн тогтолцооны үр шимийг хүртэх хүмүүс өнөөдрийн оюутнууд тул сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, мэдээллийг өргөжүүлэх.

УИХ- ын гишүүнС.Оюун:

“Аливаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, мэдээлэл авч, дундаас нь оновчтой шийдэл гаргах нь Монголын эдийн засгийн Чуулга уулзалтын хамгийн чухал үр дүн юм. Цөөхөн хэдэн дарга асуудлыг шийддэг цаг ард хоцорсон бөгөөд иргэдийн оролцоотой засаглал нь сайн засаглалын гол шинж билээ. Тиймээс Монголын эдийн засгийн Чуулган бол Монгол дах сайн засаглалд нэмэр болж байгаа үр дүнтэй үйл ажиллагаа юм.”

70+

65-69

60-64

55-59

50-54

45-49

40-44

35-39

30-34

25-29

20-24

15-19

10-14

5-9

0-4

Ýðýãòýé Ýìýãòýé

64.3%

0-14

íàñíû

õ¿í àì

65, ò¿¿íýýñ

äýýø íàñíû

õ¿í àì

15-64

íàñíû

õ¿í àì

45.02010

2000

1989

64.6

84.9

200 000 100 000 0 100 000 200 000

64.7%

48

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж23

• Нэрийн дансны системээ илүү боловсронгуй хөгжүүлэх. Армяны туршлагаас үзэхэд хөрөнгийн зах зээл болон далд эдийн засгийн тогтолцоогоо бүрэн шинэчилэсэн байна.

• Цалингийн тогтолцоог хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах.

• Хувийн даатгалын сангууд бий болж байгаа тул төрөөс хууль эрх зүйн орчинг бий болгож өгөх.

• Мэдээлэл түгээх асуудлыг боловсронгуй болгох.

• Суурь тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх.

• Суурь тэтгэврийн тогтолцоонд малчид, тариаланчдыг хамруулах хамралтыг нэмэгдүүлэх.

• Суурь тэтгэврийн тогтолцооны зэрэгцээ сайн дурын болон хувийн тэтгэврийн тогтолцоог төлөвшүүлэх нь зайлшгүй чухал.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Ч.Алтанхуяг, НДЕГ

Г.Ганболд, Голомт банк

Т.Ганди, НХХЯ

Л.Төр-Од, Монголын эдийн засгийн форум

Г.Туул, Монголын тэтгэврийн холбоо

Х.Хулан, УИХ-н гишүүн асан

Хуралдааны хөтлөгч

Б.Сайнбаяр, UBS телевиз

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн үүрэг оролцоо ямар ч зохицуулалтгүй байна. Иймд хувийн тэтгэврийн даатгалын сангийн хууль, эрх зүйн орчинг яаралтай бий болгож өгөх, дэмжих.

Судлаач, эрдэмтдэд:

• Тэтгэврийн тогтолцоо, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар судалгааны ажил хомс, сонирхогч судлаач цөөхөн байна.

• Тэтгэврийн төрийн ба хувийн тогтолцооны давуу ба сул тал, бусад улсын туршлага, Монгол улсад тохирсон оновчтой зохицол, хувилбарын талаар, мөн эдийн засагт урт хугацаанд үзүүлэх ачаалал, нөлөөний талаар судалгаа хийх.

23 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

Зураг 14. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо

Тэнгэр Даатгал ХХK-ийн Ерөнхий захирал Г.Цогбадрах:

“Эдийн засгийн өсөлтөд даатгалын салбар чухал үүрэгтэй. Даатгалын салбарын хөгжилд төр засгийн бодлого, хөтөлбөр, даатгалын компаниудын хүчин чармайлт чухал ач холбогдолтой.”

III äàâõàð - Ñàéí äóðûíàðèëæààíû äààòãàë

II-äàâõàðãà - Òýòãýâðèéí äààòãàë

Òýòãýâðèéí äààòãàëûí øèìòãýëýýðñàíõ¿¿æèõ òýòãýâýð

I äàâõàðãà - Íèéãìèéí ñóóðüòýòãýâýð /øèìòãýëã¿é/:Íýìýëò áàòàëãàà, òºñ⺺ññàíõ¿¿æíý

49

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

50

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

НИЙГМИЙН БОДЛОГО: ТЭНЦВЭРТЭЙ ӨСӨЛТЭрүүл мэндийн салбар: Асуудал ба шийдэл

Хэлэлцүүлгийн агуулга

Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох хүний хүчин зүйл, тэр дундаа хүний эрүүл мэндийн байдлын талаар хэлэлцсэнээр эрүүл мэндийн салбарын гол тулгамдсан асуудлууд, шийдлийг олон нийт, бодлого, боловсруулагчид, судлаачдын анхааралд хүргэх ач холбогдолтой.

Хувь хүний эрүүл мэндийн байдлыг хамгаалах, дэмжих, иргэд хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй авахад бэрхшээл учирч байгаа төдийгүй өвчин эмгэгийн улмаас хувь хүн, гэр бүл санхүүгийн дарамтанд орж байгаа зэрэг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, эдгээр асуудлыг шийдэх бодлогын хувилбарууд, арга замыг тодорхойлж, бодлого боловсруулагч, судлаачид, олон нийтийн анхааралд хүргэх

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Эрүүл мэндийн салбарын гол бэрхшээл нь засаглал, санхүүгийн асуудал юм. Санхүүгийн болон засаглалын хувьд бие даасан байх хэрэгтэй.

• Засаглалын стандартыг оруулах хэрэгтэй байна. Эмнэлгийн дарга нь сайн менежер байх. Өнөөдөр хуучин системээрээ буюу эмнэлэгүүд эмч хүнээр удирдуулан ажиллаж байна.

• Санхүүжилт хэт тархай, бутархай байгаагаас эмнэлгүүдийн хүчин чадал дээшлэхгүй байна24.

Зураг 15. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо25

24 Одоогийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь Төрийн сан, даатгал гэсэн хоёр урсгалаар дамждаг, хуваагдмал байна. 25 Эх сурвалж: “Эрүүл мэндийн салбарын санхүүжилийн тулгамдсан асуудлууд, шинэчлэх хэрэгцээ шаардлага, санал болгож байгаа шинэчлэлийн бодлого” илтгэл, 2012. Ц.Нацагдорж, эрүүл мэндийн эдийн засагч, Эрүүл мэндийн салбарын хөжлийн хөтөлбөр III төслийн зөвлөх

• Эрүүл мэндээс болж мөнгө гадагшаа урсахыг багасгах хэрэгтэй байна. Дотооддоо оношилж, эмчилдэг болох хэрэгтэй.

• Санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалтай уялдуулах хэрэгтэй.

• Анхан шатны тусламж үйлчилгээг суурь хэсэгтээ сайжруулах шаардлагатай байна. Дээд шатанд шаардлагагүй хэвтэн эмчлүүлэгчид олон байна.

• Эрүүл мэндийн даатгалын системийн тогтолцоог өөрчлөх, өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй.

• Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл нь биеэ даасан бүтэц зохион байгуулалтын хувьд боловсронгуй байх ёстой.

• Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжих хэрэгтэй.

Òºâëºðñºí òºòâºð

ÝÌÄ-ûí øèìòãýë

Ñß-íû

Òºðèéí ñàí

ÝÌß 3 äàõüøàòëàë

ýìíýëã¿¿ä

Ä¿¿ðãèéíýìíýëã¿¿ä

ÓÁ ºðõèéíýìíýëã¿¿ä

Àéìãèéííýãäñýí

ýìíýëã¿¿ä

Àéìãèéíºðõèéí

ýìíýëã¿¿ä

Ñóìûíýìíýëã¿¿ä

Àéìãèéí ÇÄÒÃ

Ñóìûí

ÇÄÒÃ

Íèéñëýëèéí

ÇÄÒÃ

ÓÁ ÝÌÄ-ûí õýëòýñ

Àéìãèéí ÝÄ-ûí õýëòýñ

Ä¿¿ðãèéí

ÇÄÒÃ

Íèéñëýëèéí

ÝÌÃ

Àéìãèéí ÝÌÃ

Èðãýíèé

ÝÌÄ-ûí ñàí

51

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Эрүүл мэндийн даатгалын урамшууллын системийг бий болгох хэрэгтэй байна.

• Эрүүл мэндийн салбарыг өөрчлөхөд улс төрийн эрмэлзэлийг бий болгох хэрэгтэй.

• Эрүүл мэндийн салбарын бие даасан байдлыг хангаж улс төрөөс ангид байлгах, эрүүл мэндийн салбар бие даасан бус байгаагаас хөгжиж чадахгүй байна. Эмнэлгийг бусдаас хараат бус байлгах ёстой.

• Эмнэлгийн урт хугацааны стратеги төлөвлөгөө, бодлогын асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

• Эрүүл мэндийн мастер төлөвлөгөөг боловсруулсан хэдий ч эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал шийдэгдэхгүй байна. Эрүүл мэндийн тухай хуультай холбоотойгоор Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль гэх мэт 16 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

• Одоогийн эрүүл мэндийн үйлчилгээ, тогтолцоог эргэн харж 3 ээлжийн системд оруулах хэрэгтэй. Ингэснээр оношилгооны тоног төхөөрөмжийн үр ашиг дээшилнэ.

• Эмнэлгийг шинээр барих биш харин дотоод нөөц бололцоогоо ашиглан эмнэлгийн үр ашгийг сайжруулах шаардлагатай байна.

• Эрүүл мэндийн үйлчилгээг нэг цонхны хэлбэрт оруулах шаардлагатай байна.

• Оюутанд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Оюутныг эмнэлэгт үзүүлэхээр очиход Улаанбаатарын эмнэлгүүд хүлээж авдаггүй.

• Эрүүл мэндийн салбарыг сурталчлах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Сурталчилгааг чанартай, ойлгомжтой, хүртээмжтэй хийх хэрэгтэй байна.

• Утаа, хөрс, усны бохирдолт ихэссэн нь иргэдийн эрүүл мэндийг муутгаж байна. Иймд эдгээртэй холбоотой хариуцлагын системийг бий болгох хэрэгтэй.

• Сайн бенчмаркет, салбарыг хэмжих хэмжүүр байх хэрэгтэй байна. Тоон мэдээлэл дээр үндэслэж эрүүл мэндийн салбарт эдийн засгийн үр ашгийн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй.

• Хүн эрүүл байна гэдэг нь эмнэлгийн үүрэг үү? Хувь хүний үүрэг үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна.

• Эрүүл мэнд салбарт өвчнөөс урьдчлан сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна. Залуучуудын эрүүл мэндийн талаар судалгаа хийх шаардлагатай.

• Эрүүл мэндийн салбарын зардлын 50-аас дээш хувь нь урьдчилан сэргийлэх асуудалд зарцуулсан байх хэрэгтэй. Энэ нь зөв эрүүл мэндийн тогтолцоо гэж олон улсад тодорхойлдог.

• Хөгжлийн бэрхшээлтэй хүн, өвчтэй хүн хоёрыг ижил түвшинд биш авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангиллыг олон улсын стандартад нийцүүлж ангилах.

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмчлэх мэргэжлийн хүн байхгүй байна. Иймд энэ тал дээр анхаарах шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх эмчилгээний стандартыг хийх хэрэгтэй байна.

• Эрүүл мэндийн салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

• Эмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Одонтуяа:

“Дийлэнхи өрхийн эдийн засгийг сүйрүүлж буй эрүүл мэндийн зардлыг бууруулах бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлье.”

ХХААХҮ-ийн дэд сайд асан Х.Золжаргал:

“Иргэдэд ажлын байр, бизнес эрхлэгчдэд боломж, ТББ –дад оролцоо, төрийн байгууллагуудад хурд хомс байна. Яаж шийдэх гарцыг олоё.”

52

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж26

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Эрүүл мэндийн салбарыг өөрчлөх улс төрийн зориг, эрмэлзлэл, манлайлал дутаж байна.

• Эрүүл мэндийн тухай хуультай холбоотойгоор Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль гэх мэт олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.

• Салбарыг хэмжих стандарт хэмжүүр бий болгож, тоон мэдээлэл дээр үндэслэж эрүүл мэндийн салбарын эдийн засгийн үр ашгийг хэмжих.

• Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангиллыг олон улсын стандартад нийцүүлж ангилах, тусгай эмч, эмчилгээний арга хөгжүүлэх.

• Эрүүл мэндийн даатгалын системийн тогтолцоог өөрчлөх, өрсөлдөөнийг бий болгох хувилбарыг судлах.

• Засаглалын стандарт хэрэгтэй байна. Эмнэлгийн дарга нь сайн эмч гэхээсээ сайн менежер байх.

Хувийн хэвшил, бизнесийнхэн, олон нийтийн байгууллагуудад:

• Эрүүл мэндийн салбарын зардлын 50-иас дээш хувь нь урьдчилан сэргийлэхэд зарцуулах нь оновчтой гэж үздэг байна. Урьдчилсан сэргийлэх үзлэгт ажилтнуудаа өргөнөөр хамруулах, дэмжих.

26 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

• Цогц үйлчилгээг иргэдэд хүргэх, хүн хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

• Хөдөө сумдын эмч нарын цалинг нэмж, чадвартай эмч нарыг ажиллуулах шаардлагатай. Мөн хөдөө орон нутгийг оношилгооны аппаратаар хангах хэрэгтэй байна.

• Эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэл хийх хэрэгтэй.

• Хүний нөөц, оношилогоо, эмчилгээг сайжруулж, эмчийн ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ц.Ариунаа:

“Дэлхий ертөнц хөгжлийн хэвшмэл хэв маягаас шинэ, нээлттэй, бүтээлч загварыг хайж байна. Энэ хандлагад аливааг шинээр сэтгэх, бүтээлчээр хийх, бүтээх чадвар нэн чухал. Энд л урлаг, бизнес ба хөгжил бүтээлчээр хамт орших боломжтой.”

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Ц.Бүжин, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг

Клод Бодарт, Азийн хөгжлийн банк

Индэрмохан Нарула, эрүүл мэндийн салбарын зөвлөх

С.Одонтуяа, Иргэн та баялаг ТББ

А.Отгонболд, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо

Н.Хүрэлбаатар, ЭМЯ

Хуралдааны хөтлөгч

Д.Энхтуяа, NTV телевиз

53

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

54

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

55

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ

НОГООН ЭДИЙН ЗАСАГ БОЛ БҮХ НИЙТИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛС МӨН

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Зочид, төлөөлөгчид, Хатагтай, Ноёд оо,

Та бүхний энэ өглөөний амар амгаланг эрж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Эдийн засгийн чуулга уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж буй Та бүхэнд талархлаа илэрхийлье.

Эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ард иргэдийнхээ амьдралыг эрс дээшлүүлж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэх боломж нөхцөл манай оронд бүрдээд байна.

Уг боломжийг сайтар ашиглах стратеги зорилтоо бид хэрэгжүүлэх асуудлаар Та бүхэнтэй ярилцаж байгаа нь энэ. Энэ талаар хүний эрүүл мэндэд хоргүй, эх дэлхий, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Бидний өнөөдөр ярилцах ногоон эдийн засаг маш өргөн хүрээтэй асуудал аа. Ийм болохоор би зөвхөн Монгол орны амьдралаас үүсэлтэй эх дэлхийтэй ойрхон, “ногооруулж” болох, мөн саад болж буй тулгамдсан үндсэн 3 асуудлын талаар санал бодлоо илэрхийлье.

Нэгд, Хөдөө аж ахуй ба уул уурхайн харилцан уялдаа, нөлөөллийг аваад үзье.

Монголын мал аж ахуй хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн голомтын нэгд тооцогдох байх аа. Манай орон 113 сая га малын бэлчээрийн талбайтай. Энэ нь нутаг дэвсгэрийн 72 хувийг эзэлдэг. Үүнийг зөв хамгаалж ашиглах нь Монголын нөхцөлд ногоон эдийн засгийн хамгийн том суурь асуудал гэж би үзэж байна. Монгол хүн байгальтай зохицсон бэлчээрийн технологийг олон мянган жилийн тэртээгээс боловсруулан мөрдсөөр өдий хүрсэн юм. Энэ суурь асуудлыг зөв шийдвэрлэхээс бусад салбарын хөгжил шууд хамаарна.

Дулаарлаас үүдэлтэй цөлжилт бэлчээрийг улам хумих болов. Ургамлын гарц муудах болсноор мал сүргээ тоо толгойн хувьд өсгөх боломжийг бууруулж байна. Нөгөө талаар уул уурхайн үйлдвэрийн хөгжил, газар тариаланг өргөтгөн зохион байгуулсантай бэлчээрийн асуудлыг холбон авч үзэх хэрэгтэй боллоо. Энэ талаарх зохицуулалтыг бид шийдвэрлэх шатанд ирээд байна. УИХ газрын хуульд өөрчлөлт оруулж, бэлчээрийн хуулийг гаргахаар ажиллаж байна.

Бэлчээрийн даацыг тохируулах талаар байгаль өөрөө бидэнд нэг зүйлийн сануулга өгсөн. 2009 оны өвлийн зуднаар манай орны 10 сая мал хорогдож, хавар нь урьдынхаасаа цөөн төл авах болсон юм. 45 сая малыг ганцхан жилийн дотор 35 саяд буулгалаа. Нөхцөл байдал зөвхөн цас, хүйтнээс болсон юм биш. Бэлчээр хэтэрхий давтагдан ургамлын гарцыг муутгасан нь ноцтой нөлөөлжээ. Үнэндээ өнөөгийн бэлчээрийн даацыг монголд байгаль 35 сая малаар тогтоох санал өгч байх шиг. Үүний цаад утга нь мал сүрэг 45 сая хүрч даац хэтэрч, өвс ногоо ховордсоныг байгаль эх цаанаас “зохицуулсан” мэт харагдаж байгаа.

Өнөөдрийг хүртэл бидний явуулж ирсэн мал аж ахуйн бодлого чиглэл бол малын тоо толгойг өсгөхөд чиглэгдэж ирлээ. Бидний магтаал, уриа лоозон бол “аймаг сум бүр малаа таван төрөл өсгөн нэмэгдүүллээ,

56

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

аварга сайн малчид мал сүргээ 2, 3 мянгад хүргэлээ” гэдэг. Газар тариалан дээр ч мөн адил олон мянган га газар хагалж, өдий төдий олон тонн тариа ногоо авлаа хэмээн ярьж сурталчилдаг. Сайн малчин, тариаланчдыг шалгаруулдаг болзол нөхцлийг авч үзсэн ч бас нөгөө “тооны хойноос хөөцөлдөх”-ийг чухалчилдаг. Олгодог урамшуулал нь нэг га-гаас хэдий хэмжээний ургац авсныг үл харгалзан тонн тутамд 50,0 мянган төгрөг олгоно гэсэн үнэндээ хатуу дүрэмтэй байх жишээтэй. Хүн их газар хагалаад ургац авав уу эсвэл га-гын гарцыг нэмэгдүүлэв үү гэдэг нь төдийлэн хамааралгүй байна.

Ийм болохоор байдлыг бүхэлд нь өөрчлөн ногоон эдийн засаг гэсэн бодлогын бодит хөрсөн дээр ажлаа явуулах нь чухал байна.

Мөн хөдөө аж ахуйн мөнгөн сангуудын зорилго, өөрөөр хэлбэл, зарцуулах хөрөнгө маань уг агуулга чиглэлээр өөрчлөгдөх ёстой.

Эдийн засгийн гол механизм: татвар, татаас, урамшууллын аргуудыг шинэ байдлаар авч үзэх нь чухал. Эдгээр нь ногоон эдийн засагт шилжих болон энэ талаар тавьсан зорилтыг хангах урьдчилсан нөхцөл болно.

Уул уурхайн орлогын нэг хэсгийг хөдөөгийн хөгжилд гэсэн бидний зорилго ийнхүү хөдөө аж ахуй, газрын гадаргуугийн бэлчээр, тариалангийн талбайн “бор” бодлогыг өөрчлөхөд туслах ёстой болно.

Хоёрт, Бидний хөгжлийн үндэс болсон уул уурхайн талаар цөөн үг хэлье.

Манай оронд байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг эрчимтэй ашиглах үе эхлээд байна. Энэ нь хөгжилд шинэ эрч хүч, түлхэц өгч, сайхан боломж олгож буй хэрэг ээ. Яг үүнтэй зэрэгцээд байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах явдал нь зөвхөн ашгийн төлөө улайран зүтгэхтэй харшилдах боллоо. УИХ гол усны эх сав, ойн сан бүхий газруудад ашигт малтмал хайх, ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзэж, хориглосон хууль гаргасан. Гэсэн ч энэ хүрээнд, хөрөнгө мөнгөний заргыг төртэй үүсгэж, үнэндээ хуулийн хэрэгжилт хутганы ирэн дээр л байна. Энэ байдлыг харсан хүн чухам л мөнгөний эрх ашиг, сүр хүч давамгайлж, “хууль гууль” болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа.

Уул уурхай өөрөө газрын хэвлийг хөндөхдөө ногоон орчин бүрдүүлэх орчин үеийн зохих технологитой юм.

Байгалийн баялгийн зүй бус ашиглалтын зэрэгцээ хөрсний гэмтэл, тоосжилт, нөхөн сэргээлтийн ажил, орчны үнэлгээ хоцорч байна. Судалгаагаар 4250 га газарт хөрсний сэргээлт хийлгүйгээр орхигдуулсан байна. Одоо ашиглаж байгаа уурхайнуудад 17 мянган га газар нөхөн сэргээлт хийгээгүй байна. Өнөөдөр лицензтэй хайгуулын талбай 21.7 сая га, ашиглалтын лицензтэй талбай 720 мянган га, нийтдээ 22.4 сая га болж нийт нутгийн 14 хувийг эзэлж байна. Бас нэг зүйл бидэнд ойлгомжтой байгаа. Байгаль орчин, уул уурхайг сэргээхэд оруулж буй хөрөнгө оруулалт нь хомс, тодорхойгүй, харин байгалиас авч байгаа нь “үлэмж их” гэдгээр асуудал тодорхойлогдож байна.

Энэ талаар манай оронд зохих тэмцэл өрнүүлснээр эхний ээлжинд ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд хямгатай хандахаар болж, хайгуулын лицензийг түр зогсоогоод байгаа билээ.

Бидний хийх ажил нь:

- Юуны өмнө, эрх зүйн зөв орчин, баялаг ашиглах стандарт, норм норматив, оновчтой бодлого, шийдвэр гаргаж, нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна.

- Нэмж орд ашиглахаас илүүтэй одоогоор ажиллаж байгаа томоохон ордууд дээр хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй.

- Өмнөговийн ордуудыг дагуулан төмөр зам, цахилгаан, дулааны төслүүдийг хэрэгжүүлэх ажил эрх ашгийн зөрчилд орж удаашран тэр бүс нутагт тоосжилт, хөрсний эвдрэл ямар хэмжээнд хүрч байгааг зогсоох бэрхтэй болсонд дүгнэлт хийх ёстой. Үүнээс дэд бүтцийг бүрдүүлэхгүй уул уурхайд орно гэдэг байгальд үлэмж хохиролтой болох анхны гашуун сургамжийг амсч байна.

- УИХ Улаанбаатарт 2012 оноос утаагүй машин явуулах, нийлэг уут үйлдвэрлэхийг хориглох, цаашлаад хүнсний бүтээгдэхүүнийг нийлэг уут, саванд хийхийг хориглох хууль гаргасан. Шургаагийг барилгын тулгуур материал болгон ашиглахгүй байх, мөн ой, ус хамгаалах талаар зүйлчилсэн бодлого, чиглэл, хууль гарсан. Энэ бүхнийг ёсчлон хэрэгжүүлэхийн оронд ашиг олж байвал байгаль сүйдэж бохирдох нь хамаагүй юм шиг байдлаар ажиллаж байна. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагуудад, хууль хяналтынханд шийдвэр хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байна гэсэн асуулт аяндаа гарч ирдэг. Энэ бол авлига, хээл хахууль. Ногоон эдийн засагт юу саад болж байгаа нь эндээс тодорхой байна. Шалгадаг, гэвч “өгч авалцаад өнгөрдөг” гэсэн

57

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

яриа үндэстэй байх нь.

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтад, нэн ялангуяа байгаль орчинд ээлтэй байх талаас төр өндөр шаардлага тавих болно. Хаврын чуулганаар Байгаль орчны багц хуулийг хэлэлцэнэ. Үүнд нийтдээ 10 хууль багтаж байгаа юм. Эрх зүйн орчинг зөв бүрдүүлэх талаар та бүхний санал зөвлөмжийг бид хүлээж байна.

Бид баялгаа олборлоод түүхийгээр гаргаад, шавхагдахыг нь харж суухыг хүсэхгүй байна.

Их нөөцтэй баялаг ордуудыг түшиглэн бүхэл бүтэн аж үйлдвэрийн цогцолбор байгуулахыг зорьж байна. Энэ нь эдийн засгийг олон тулгууртай, бүх хүнд хүртээмжтэй, ажлын байр олноор бий болгох юм. Холбогдох салбарууд ч дагалдан хөгжих боломж ч гарна. Зэс хайлах, нүүрс боловсруулах, газрын тос нэрэх шийдвэрүүдийг энэ удаагийн УИХ гаргасан. Цаашдаа төмөр хайлах болон аж үйлдвэрийн түүхий эдийг ашиглан гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахыг чухалчилна.

Уул уурхайн ашиглалт, байгаль орчныг хамгаалах ажилд иргэд, олон нийтийн байгууллагуудыг аль болохоор оролцуулах, ажлын ил тод байдлыг хангах чиглэлд УИХ илүүтэй анхаарал тавьсан. Ганцхан жишээ хэлэхэд, байгаль орчинд хохирол учруулсан бол зөвхөн төр, захиргааны байгууллага гэлтгүй иргэн, төрийн бус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байхыг дэмжиж хуульчилсан. Ингэж чадвал уул уурхайг ногоон болгож чадна.

Гуравдахь миний хөндөн ярих гэсэн зүйл бол агаарын бохирдолтой холбоотой асуудал юм. Эрчим хүч, дулааныг агаарын бохирдолгүйгээр үйлдвэрлэх явдал нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь өрх гэр, албан байгууллага, төр засаг бүгдэд хамааралтай асуудал.

“Шинэ бүтээн байгуулалт”-ын төсөл, хөтөлбөрүүдийг баталсан. Улаанбаатарын утааг арилгахад зориулан сүүлийн 3 жилд ихээхэн хөрөнгө хүч гаргасан. Энэ чиглэлээр Үндэсний хороо ажиллаж байна. Энэ ажлыг хэд дахин эрчимжүүлэх шаардлагатай.

Нөгөө талаар манай эдийн засагт эрчим хүчний үрэлгэн хэрэглээ ноёрхож байна. Үйлдвэрлэлийн зардалд эрчим хүчний зардлын эзлэх хэмжээ Европын ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад 3-4 дахин их байна. Юуны өмнө эрчим хүчний хэмнэлттэй технологи, горимд шилжих шаардлагатайг байдал харуулж байна. Энэ бол бусад орнуудад аль эртний эхэлсэн ажил. Хэмнэлттэй ажиллана гэдэг нь зөвхөн үр ашгийн төдийгүй, байгаль, экологийн хортой нөлөөллийг багасгана гэсэн үг.

Монгол орны цахилгаан дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг эхний ээлжинд нүүрснийхээ нөөцийг ашиглан хангахаас өөр аргагүй байгаа юм. Тэгэхдээ сэргээгдэх эрчим хүчний хөгжилд анхаарал тавихгүй байж болохгүй. Харин бидэнд салхи, усны хүчийг ашиглан эрчим хүчний хэрэгцээг хангах гэж 20-иод жил ярихдаа алдсан, оносон жишээ, сургамж байгаагаа сайтар судалж баймааж шийдэх асуудлын гогцоо тайлагдана.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, боломжтой бүс нутаг, газруудыг эрчим хүчний сүлжээнд холбох, хэмнэлттэй технологийг ашиглах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, Улаанбаатарын утааны бохирдлыг эрчим хүчинд суурилж шийдвэрлэх зорилтыг тавин ажиллах нь өнөөгийн зорилт болж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, хүний нийгэм байгаль эхтэй хүйн холбоотой амьдарч байна. Дэлхий дахин, улс гүрнүүд энэ талаар ихээхэн анхаарал тавьж хөрөнгө зарж, төсөл хөтөлбөр олныг хэрэгжүүлж байна. Японд 3 А буюу байгалийн нөөц ашиглалтыг хэмнэх, дахин ашиглах, дахин боловсруулах; Хятадад агаар бохирдуулдаг үйлдвэрийг хаахад хүрч, Герман сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг тэргүүлэх зорилт гэж үзэх босон зэрэг жишээ туршлага бидэнд үлгэртэй байна. Манай эрдэмтэн, судлаачид ногоон эдийн засгийн талаар олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Малчид, газар тариаланчид ногоон эдийн засагт чухал үүрэгтэй гэдэг нь бас тодорхой юм. Энэ бүхэн нь ногоон эдийн засаг бүх нийтийн шинжтэй үйлс болохыг харуулж байна. Бүх хүний анхаарал, санал санаачилгыг энэ зүгт хандуулахаас эцсийн үр дүн шалтгаална.

Үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа нь хүн, байгальдаа ээлтэй гэсэн зарчимд тулгуурлах нь зүйд нийцнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

58

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Ïèéáîäè Ýíåðæè íü äýëõèéí õóâèéí õýâøëèéí í¿¿ðñíèé õàìãèéí òîì êîìïàíè áºãººä öýâýð í¿¿ðñýýð ýð÷èì õ¿÷ ¿éëäâýðëýõ øèéäë¿¿äýýðýý äýëõèéä òýðã¿¿ëýã÷ þì. 129 æèëèéí ò¿¿õòýé ýíýõ¿¿ êîìïàíè íü ÀÍÓ-ûí ýð÷èì õ¿÷íèé ¿éëäâýðëýëèéí 10 õóâèéã, äýëõèéí öàõèëãààí ýð÷èì õ¿÷íèé ¿éëäâýðëýëèéí 2 õóâèéã õàíãàõûí çýðýãöýý æèëä 16 òýðáóì àì äîëëàðûí ýäèéí çàñãèéí ¿ð øèìèéã ººðèéí ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áóé óëñ îðíóóäàä áèé áîëãîäîã. ªíººäðèéí áàéäëààð Ïèéáîäè êîìïàíè çóðãààí òèâèéí 25 óëñûã ýð÷èì õ¿÷ýýð õàíãàæ áàéíà.

Ïèéáîäè íü àþóëã¿é àæèëëàãàà, áàéãàëü õàìãààëàë, íèéãìèéí õàðèóöëàãàíä ñóóðèëñàí óóë óóðõàéí ¿éë àæèëëàãàà áîëîí áàéãàëü õàìãààëëûí äýëõèéí äýýä çýðãèéí ñòàíäàðòóóäûã íýâòð¿¿ëýã÷ äýëõèéí òýðã¿¿ëýã÷ êîìïàíè.

2011 îíû ¿ç¿¿ëýëò¿¿ä:

2011îíä 250.6 ñàÿ òîíí í¿¿ðñ áîðëóóëñàí.

Àþóëã¿é àæèëëàãààãààðàà äýëõèéí ÷àíàðûí äýýä àìæèëòàíä õ¿ðñýí.

Äýëõèéä õàìãèéí òîì, ºíäºð á¿òýýìæòýé í¿¿ðñíèé óóðõàéã àìæèëòòàé àæèëëóóëñàí.

Êîìïàíèéí íèéãìèéí õàðèóöëàãûã ÀÍÓ-ûí Ãàäààä áîäëîãûí íèéãýìëýãýýñ îíöãîéëîí ¿íýëñýí.

Àþóëã¿é àæèëëàãàà, áàéãàëü õàìãààëàë, êîìïàíèéí òýðã¿¿ëýã÷ ¿éë àæèëëàãààãààð 30 ãàðóé ãîë øàãíàëóóäûã õ¿ðòñýí.

Ïèéáîäè Ýíåðæè:Óóë óóðõàéí ò¿íø, Èðýýä¿éí òºëººõ ò¿íø

www.PeabodyEnergy.mn

Àþóëã¿é, òîì õýìæýýíèé èë óóðõàéã àæèëëóóëäàã äýëõèéí òýðã¿¿ëýã÷ êîìïàíè

59

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

www.meforum.mn

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: ИННОВАЦИ БА НОГООН ӨСӨЛТ

Энэхүү сэдвийн хүрээнд (1) Инновацийн орчин, технологийн гарц, (2) Нүүрс үү, салхи уу?, (3) Усны менежмент, (4) Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал,

даван туулах нь гэсэн салбар хуралдаанууд зохион байгуулсан юм. Эдгээр хуралдаануудын тэмдэглэл болон санал зөвлөмжийг Та бүхэнд танилцуулж

байна.

Чуулганы тэмдэглэл

60

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: ИННОВАЦИ БА НОГООН ӨСӨЛТИнновацийн орчин, технологийн гарц

Хэлэлцүүлгийн агуулга

21 дүгээр зуунд улс орнуудын хооронд технологийн хөгжлийн эрс ялгарал, мэдлэг үйлдвэрлэх, хэрэглэх чадавхийн ялгаа улам ихсэх хандлагатай байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд технологийн хараат байдалд орох, өндөр боловсрол, мэдлэгтэй, “глобал” ертөнцөд өрсөлдөх чадвартай залуусаа гадагш нь алдах аюул тулгарч байна. Ойрын жилүүдэд Монгол Улсад эрдэс баялагт түшиглэсэн эдийн засаг давамгайлах хандлагатай байна. Гэвч хүн ам цөөн, зах зээлээс алслагдмал манай улсын хувьд гаднын капиталаас хэт хамаарсан, ажиллах хүчин ихээр шаарддаг “хүрэн” эдийн засгаас “мэдлэгт” суурилсан эдийн засгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх боломж бий юү? Үндэсний баялгаа хэрхэн өөр аргаар эрс нэмэгдүүлэх боломжтой вэ? Инноваци, өндөр технологийн салбарыг хөгжүүлэх нөхцөл бүрдсэн үү? Инновацийг хөгжүүлэх, технологийн гарцыг бий болгоход шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэр, санхүү, төрийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцох вэ гэсэн асуудлаар ярилцаж шийдэлд хүрэх цаг нь ирээд байна.

Монгол Улсын хөгжлийн шинэ үе болох мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай инновацийн тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухаан болон бизнесийн хамтын ажиллагааг шинээр бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд шаардлагатай эдийн засаг, эрх зүйн таатай орчинг богино хугацаанд бүрдүүлэх талаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх, шийдэл эрэлхийлэх юм.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Монгол Улс Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхай дээр түшиглэж биш харин Монгол хүний толгойд түшиглэж хөгжих ганцхан боломж бий.

• УИХ дээр хэлэлцэгдэж буй Инновацийн тухай хуулийг яаралтай батлах. Энэхүү хууль батлагдснаар инновацийг хөгжүүлэх эрх зүй, санхүү, боловсон хүчин болон инновацийн үйл ажиллагаанд оролцогч гол субъектуудын харилцааг зохицуулахад чухал ач холбогдолтой болно.

• Монгол Улсад инновацийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, алсын харааг тодорхой болгох, инновацийн орчныг боловсронгуй болгох төрийн бодлогыг тодорхойлох. Инноваци өндөр хөгжсөн орнуудын туршлагаас харахад (Сингапур, БНСУ) “дээрээс-доош” стратегийг баримталсан байдаг. Харин манай орны хувьд “доороос-дээш” чиглэсэн стратегиар хөгжиж байгаа ч улс төрийн манлайлал үгүйлэгдэж байгааг анхаарах хэрэгтэй байна.

• Инновацийн асуудлыг улсын урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны статусыг дээшлүүлж, инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд манлайлж, манаж ажиллах эрх зүйн орчныг бий болгох.

• Монгол Улс өөрийн онцлогт нийцсэн инновацийн тогтолцоог бий болгох, энэ талаар Үндэстний хүсэл (Na-tional Will)-ийг тодорхойлох

• Одоогоор манай ихэнх их сургуулиуд хичээл заах, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд суурь судалгааг хийх, үйлдвэрийн байгууллагууд шинжлэх ухааны салбарын санал, санаачилгыг тусгадаггүй тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа нь инновацийг хөгжүүлэхэд гол саад болж байна. Иймд төрөөс аж үйлдвэр, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, уялдаа холбоог нарийн тодорхойлж хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.

ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат:

“Инноваци, өндөр технологи нь зөвхөн цоо шинэ бараа, үйлчилгээг зах зээлд гаргах асуудал биш. Энэ бол монгол орон мэдлэгийн нийгэм, эдийн засагт эргэлтгүй шилжих хөгжлийн концепци юм.”

61

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Инновацийг хөгжүүлэх сэтгэлгээг өөрчлөхөд бүх нийтээрээ анхаарах, инновацийн мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэх, гадаад улс оронд суралцуулах, бүх нийтийн инновацийн боловсролын түвшинг дээшлүүлэхэд анхаарч ажиллах,

• Инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын мэдээлэл солилцоо байхгүй байгаа учраас мэдээллийн нэгдсэн сан байгуулах, мэдээлэл солилцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

• Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудад зэрэг хамгаалсан буюу эрдэм шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтдийн мэдээллийн санг бий болгон тэдэнтэй хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх, тэднийг эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,

• Байгалийн баялаг шавхагддаг тул байгалийн баялгийг боловсруулах үйлдвэртэй зэрэгцүүлэн шавхагдашгүй баялаг болох хүний оюун ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд төрөөс анхаарч байгалийн баялгаас олж байгаа орлогоос шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах.

• Инновацийн төслийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох seed funds, angel fund, венч капиталын сангийн тогтолцоо, гарааны компаниудын хөрөнгийн зах зээл мөнгө босгох орчныг бүрдүүлэхэд төрөөс анхаарч ажиллах шаардлагатай байна.

• Дотоодын шинжлэх ухааны байгууллагуудыг олон улсын түвшинд шаардлага хангасан ижил төстэй шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллахад төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

• Инновацийн сангийн тогтолцоог хөгжүүлэхдээ Segaway Capital зэрэг олон улсын туршлагатай Венч сантай хамтарсан сан байгуулах, инновацийн төсөл хэрэгжүүлэх.

• Инновацийн тэргүүлэх чиглэлд нүүрс шингэрүүлэх технологи, нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна БНХАУ зэрэг гадаад зах зээлд гаргах талаар төрөөс одооноос анхаарч ажиллах. Мөн био технологи, нано технологи, мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын зах зээлд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

27 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбатын илтгэлээс авав.

Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн захирал Б. Болдсайхан:

“Хүн бүр хичээн чармайн ажиллахаас өөр хөгжих арга байдаг юм болов уу?”

УИХ гишүүн С.Бямбацогт:

“Монгол орны хаана ч нийгэм, эдийн засаг, хүний хөгжил адил тэгш байж гэмээнэ Монгол улс жигд бөгөөд эрчимтэй хөгжих болно. Үүний тулд Улаанбаатар шиг таталцлын төвүүдийг бүс нутгуудад бий болгох хэрэгтэй.”

Зураг 16. Монгол Улсын үндэсний инновацийн өнөөгийн тогтолцоо27

Ñàíõ¿¿æèëò

Çàñãûí

ãàçðûí

Ñóóðü

ñóäàëãàà

À¯-èéí òåõíîëîãè

Õýðýãë.

ñóäàëãààÁ¿òýýãä., ¿éë÷èëãýý

áîëîâñðóóëàëòÒóðøèëòûí

¿éëäâýð

ØÓÀ-èéí õàðúÿà ÝØÕ

Èõ ñóðãóóëü

Àæ ¿éëäâýð

??

¯éëäâýðëýëÒåõíèêèéí

¿éë÷èëãýý

Õóâèéí

YA

62

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж29

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:• Инновацийг хөгжүүлэх улс төрийн санаачилага, манлайлал, дэмжлэг дутагдаж байна. • Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны статусыг өндөрсгөж, инновацийн чиглэлд манлайлж ажиллах нөхцөл

бүрдүүлэх.• УИХ дээр хэлэлцэж буй Инновацийн хуулийг яаралтай батлах, хэрэгжүүлэх.• Монгол үндэстний хүсэл эрмэлзлэлийг шинээр (National Will)-ийг тодорхойлж, Инновацийг үндэсний хөгжлийн

тэргүүлэх чиглэл болгон бодлогод тусгах. • Бүх нийтийн иновацийн боловсролыг сайжруулах чиглэлээр хичээл оруулах, мэргэжлийн сургууль, анги нэмэх,

гадаадад суралцагчдыг энэ чиглэлээр сургах• Гадаадад ажиллаж буй судлаач, эрдэмтдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэдний мэдлэгийг ашиглах, хамтран

ажиллах, эх орондоо ажиллах орчин, тогтолцоо бүрдүүлэх • Инновацийн төслийн санхүүжилтийг дэмжих санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх, орчныг сайжруулах

Хувийн хэвшил, бизнесийнхэнд:• Уламжлалт бүтээгдэхүүн, уул уурхайгаас гадна мэдлэг, өндөр технологид суурилсан өндөр үр ашигтай томоохон

бизнес төслүүд болон түүнийг тойрсон санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний асар өргөн боломж Монгол улсад нээгдэж байна.

• Нүүрс шингэрүүлэх технологи, нар, салхины эрчим хүч, био технологи, нано технологи, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангахаас гадна дэлхийн зах зээлд гарах.

Судлаач, эрдэмтдэд:• Дэлхий даяар суугаа монгол эрдэмтэд, судлаачид болон тэдний хийж буй судалгааны ажлуудын мэдээллийн сан

бүрдүүлэх, баяжуулах. • Судалгааны байгууллагууд ба бизнесийг холбосон хамтын ажиллагааны оновчтой бүтэц, тогтолцоог эрэлхийлэх,

бүрдүүлэх. • Судлаачид бодлого тодорхойлогчид болон бизнесийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллах, санал өгөх, санаачлага

гаргах, судалгааны ажлаа танилцуулах, тодорхой төсөл, судалгаанд санхүүжилт хүсэх.

28 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно. 29 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

• Өндөр технологи, инновацийн салбарт гадаадад ажиллаж, сурч байгаа монголчууд “Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж, Европын стандарт” сэдэвт олон улсын хурлыг 2012 оны 5 дугаар сарын 5-нд Норвеги Улсад зохион байгуулах гэж байгаа талаар салбар хуралдаанд мэдээлэл хийж Засгийн газрын байгууллага, хувийн хэвшлийг хамтран оролцохыг уриалсан.

Хуралдааны тэргүүлэх оролцогчидМ.Ариунаа, СудлаачБ.Болд, Монголын хөрөнгийн биржБ.Болдсайхан, Улаанбаатар Сонгдо эмнэлэгС.Буянцогтоо, Цахим Өртөө ТББС.Бямбацогт, УИХ-ын гишүүнБ.Ганбат, ҮХШХCиэ Чин Сионг, IDA InternationalХуралдааны хөтлөгчС.Наранбаатар, NBS телевиз

Зураг 17. Экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж28

100%

90%

80%

70%

60%

50%

40%

30%

20%

10%

0%

2004 2005 2006 2007 2008 2009 2010

ªäºð òåõíîëîãèò á¿òýýãäýõ¿¿í

Äóíäàæ ºíäºð òåõíîëîãèò á¿òýýãäýõ¿¿í

Äóíäàæ íàì òåõíîëîãèò á¿òýýãäýõ¿¿í

Íàì òåõíîëîãèò á¿òýýãäýõ¿¿í

Òåõíîëîãèéí àãóóëàìæã¿é á¿òýýãäýõ¿¿í

63

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

64

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

65

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: ИННОВАЦИ БА НОГООН ӨСӨЛТ

Нүүрс үү, салхи уу?

Хэлэлцүүлгийн агуулга

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдаад таван жил болж байтал яагаад хөрөнгө оруулагчид энэхүү салбарт орохдоо хойрго байна вэ? Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад учирч байгаа саад бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, улмаар төр засгаас ямар бодлого баримтлах нь ногоон хөрөнгө оруулалтыг татахыг тодорхойлно.

Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь чухал ч гэсэн нэгэнт л манайх хангалттай нөөцтэй учраас нүүрс монголчуудыг хэдэн арван жил дулаан байлгах нь тодорхой. Дэлхийд “цэвэр нүүрс” гэх ойлголт нэвтрээд, хэрэгжээд, үр ашгаа өгөөд явж байгаа учраас тэрхүү дэвшилт технологийг нэвтрүүлэх нь эдийн засаг болон байгаль орчин талаасаа нэн ашигтай байгаа юм. Гэвч нүүрсийг хийжүүлэх, нүүрснээс шингэн түлш гаргаж авах талаар олон жил ярьсан боловч яг яагаад хэрэгжихгүй байгаа шалтгааныг хэлэлцэнэ. Улмаар цэвэр нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатайг тодорхойлно.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Манай улсын эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөх хандлагатай байна. Тус хэрэглээг хангахын тулд эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний технологи нь өөрийнхөө өртгийг нөхөх боломжтой тул энэ талыг тууштай дэмжих нь чухал.

• Нүүрснээс орж ирж байгаа орлогоо ашиглаад сэргээгдэх эрчим хүчний станцууд барих нь зүйтэй. Цаашид салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаанаа гадаад улсуудад экспортлох боломжтой юм.

• Өнөөдөр нийт эрчим хүчний 5 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байгаа ба үүний нэмэгдүүлж 15 хувиас дээш гаргах хэрэгтэй. .

• Эрчим хүчний цахилгаан, дулааны үнэ зах зээлийн үнээс хэр зөрүүтэй байгаа талаар бодит судалгаа хийх хэрэгтэй.

• Нэг хүнд ногдох нүүрс хүчлийн хийгээр манай улс Ази тивдээ тэргүүлдэг. Тиймээс нүүрсний үйлдвэрлэлд шингэрүүлэх, хийжүүлэх зэрэг цэвэр технологиудыг30 яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй. Байгаль орчинд халгүй, хэмнэлттэй цахилгааныг нүүрснээс гаргаж ашиглаж болно. Нүүрсийг ашигласнаас болж, байгаль орчин бохирдож байна гэж хүмүүст харуулах нь буруу юм.

• Эрчим хүчний салбарт томоохон үсрэлт хийх гэж байгаа бол ямар боловсон хүчин ажиллах хэрэгтэй вэ гэдэг талаар авч үзэх нь зүйтэй. Гадаадад боловсон хүчнийг сургахын тулд нүүрснээс олж байгаа орлогоос ядаж 10 хувийг боловсролд зориулсан сан бүрдүүлж, тэрхүү сангаас цэвэр боловсон хүчний зардалд зарцуулах хэрэгтэй.

• Цахилгааны үнийг нүүрсний үнээс тусад нь авч үзэх хэрэгтэй. Нүүрсний үнэ нэмэгдэхэд цахилгааны үнэд татаас өгдөг байх хэрэгтэй. Бид үнийн тухай ярихаас илүү хангамжийн асуудлыг ярих хэрэгтэй. Тиймээс төрийн мэдэлд байгаа компаниудыг хувийн хэвшилд шилжүүлж, тэдэнд боломж олгох хэрэгтэй.

• Сэргээгдэх эрчим хүчний хувьд зах зээлийн системд шилжиж, эргээд төр хяналт тавьдаг байх хэрэгтэй. Гол нь төр өөрөө бодлого гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх процедурыг шийдэж чаддаг байх хэрэгтэй.

• Монголын брэнд бол нүүрс. Мөн Монголын нар салхийг Монголын брэнд болгох хэрэгтэй. Тиймээс Монголын салхи гэсэн брэндийг уриа болгоцгооё.

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан:

“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний тогтоогдсон нөөц АНУ, Японы эрчим хүчний жилийн хэрэгцээнээс ч хэд дахин илүү бөгөөд Саудын Арабын нефтийн баялаг нөөцтэй зүйрлэж болно. Иймээс, Монгол Улс дэлхийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлж, эрчим хүчний диваажин болох ёстой”

30 Нүүрснээс шингэн түлш гаргаж авах, газрын гүнд хийжүүлэх зэрэг технологи байдаг

66

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• ТЭЦ-5-ийг Улаанбаатарт биш Багануурт баръя. Станц барихын тулд нүүрсний уурхайг хувьчилж авах уу гэдгийг тодруулах хэрэгтэй.

• Одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн сэргээгдэх эрчим хүчийг Улаанбаатарт ашиглах хэрэгтэй. 4-р цахилгаан станц 1,5 гВт хүчин чадалтай болгох боломж байгаа.

• 5-р цахилгаан станцыг барихын өмнө судалгаагаар хүхэрлэг хийг 99 хувь бууруулах боломжтой гэсэн тооцоог гаргасан. Тиймээс 5-р цахилгаан станц нь шинэ стандарт технологиор баригдах учир үүнийг бид яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй.

• Бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна. Дор хаяж 2 мВт хүчин чадалтай 2 станц орон нутгуудын төвд барих хэрэгтэй.

• Нүүрс, салхин дээр аль алин дээр нь тодорхой төрийн бодлого байх хэрэгтэй. Нүүрсний цэвэр технологи, станцаас гарч байгаа утааг хэмжиж, хяналт тавих зэрэг бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

• Эрчим хүчний салбарт хэмнэлтийн талаар хууль яригдаж эхэлсэнээс хойш батлагдалгүй 5, 6 жил боллоо. Энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна.

• Төр засгаас зөвхөн шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх, хянах талаас нь идэвхитэй оролцох хэрэгтэй.

• Сэргээгдэх эрчим хүчний хууль 2007 онд батлагдсан. Салхин цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн бүсийнхэн 9.5 центрээр31 худалдаж авч болно гэж заасан байгаа. Гэтэл инфляци өндөр, энэ үед ингэж үнийг тогтмолоор хуульчилснаар тодорхой бус байдлыг бий болгож байна.

• Зөвшөөрөл авдаг хүсэлтийн нэг болох байгаль орчны үнэлгээг яаж, ямар процессоор хянадаг байх хэрэгтэй вэ? Энэ талаар мэргэжилтнүүдийг нь бэлтгэх хэрэгтэй байна.

• Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод байна. Эдгээр хүмүүсийн 2/3 нь гэр хороололд байна. Гэр хорооллын айлын сард төлж байгаа гэрэл цахилгааны төлбөр маш бага. Хувийн хэвшлийн эрчим хүчний салбарт оролцоход тулгардаг нэг хүндрэл нь энэ юм. Тиймээс цахилгааны үнийг чөлөөлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

Пийбоди компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиед:

“Монгол Улс дэлхийн хэмжээний нүүрсний үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний эх үүсвэр болон нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн шилдэг үйлдвэрийг бид хамтдаа Монгол улсад бий болгож чадна.”

• Ногоон бүсүүдийг зарим аймаг, бүсүүдэд байгуулъя. Гэхдээ хадгалах байдлаар биш, орчин үеийн технологийг дэмжсэн байдлаар байгуулъя.

• Нийслэл хотоор 152 хороо байгаа тэр хорооны 40 айлын газрыг худалдаж авах хэрэгтэй. Тэр талбай дээр ногоон байгууламж барих хэрэгтэй.

• Сэргээгдэх эрчим хүчний сангийн журмын орлогыг бүрдүүлэх эх үүсвэр нь тодорхой бус байна. Иймээс нүүрснээс эко татвар гэж аваад эрчим хүчний сандаа төвлөрүүлэх нь зүйтэй юм.

• Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийг оруулах нь зүйтэй юм. Одоо байгаа эрчим хүчний салбарт компаниуд 100 хувь төрийн өмчит байгаа. Тиймээс өмч хувьчлалын замаар хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. 51 хувийг төр, 49 хувийг хувийн хэвшлийнхэнд өгөх хэрэгтэй. Гэхдээ концессээр биш хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах хэрэгтэй. Ингэснээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа эрчим хүчний салбарт хөгжинө.

• Төрөөс үнийг хатуу тогтоож, татаас олгодог нь хувийн хэвшил үйлдвэрлэл эрхлэхэд энэ нь бэрхшээл болж байна32. Харин гаднаас хөрөнгө оруулалт оруулъя гэхээр төртэй өрсөлдөх хэрэг гардаг. Тиймээс энэ салбар луу хувийн хэвшил ордоггүй.

• Засгийн газар оюутны хотхон байгуулах шийдвэр гаргасан. Энэ хотхонд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах нь зүйтэй болов уу.

31 Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 11.1.1 -д “салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам. Доллар” гэж заасан байна.32 ЭЗБӨЧСТ-өөс 200-гаад бизнес эрхлэгчдээс судалгаа авахад өрсөлдөх чадварт хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл нь эрчим хүчний найдваргүй байдал гэсэн үр дүн гарсан. Улаанбаатарт 850 мВт-ын эрэлт байдаг. Манайд бас нийлүүлэлт нь 800, 850 мВт байдаг. Олон улсын түвшинд 30 хувийн илүүдэл дор хаяж байдаг.

67

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж33

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Эрчим хүчний хууль эрх зүй, зохицуулалтын механизмыг илүү тодорхой болгох.

• Оюутны хотхон байгуулахдаа сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах, “ногоон оюутны хотхон” болгож хөгжүүлэх.

• Эрчим хүчний системийн хувьчлалын оновчтой хувилбарыг судлах, шуурхайлах.

• Цахилгааны үнийг чөлөөлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах.

Хувийн хэвшил, бизнесийнхэн, олон нийтийн байгууллагуудад:

• Эрчим хүчний салбар бол төрийн ажил биш, хоорондоо уялдаатай, гинжин бизнесийн маш том талбар юм.

• Хувийн гадаад ба дотоодын хөрөнгө оруулагчид бизнесийн орон зайг ашиглан, зөвхөн дотоодын бус, гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргахаар үр ашигтай төслүүдийг санаачилж, хэрэгжүүлэх.

• Эрчим хүчний оновчтой эх үүсвэр, хэрэглээний хэмнэлтийн бодлогыг судлах, нэвтрүүлэх.

Судлаач, эрдэмтдэд:

• Эрчим хүчний цахилгаан, дулааны үнэ зах зээлийн үнээс хэр зөрүүтэй байгаа талаар судалгаа хийх.

• Нүүрс ба сэргээгдэх эрчим хүч нэгэн зэрэг, цогцоор уялдан хөгжих нь ойлгомжтой. Энэ хоёрын оновчтой байдал, өгөөжийн судалгааг илүү нарийвчлан хийж, бүс нутаг, хэрэглээнээс хамаарч өөр өөр байж болох зохистой харьцааг судалж гаргах.

• Эрчим хүчний хөгжлийн шинэ хандлага, шинэ эх үүсвэр, шинэ технологийн талаар эрэлхийлэл, судалгаа хийх.

33 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б. Бямбасайхан:

“Хөгжлийг хүндээ, иргэндээ, өрх бүлдээ хүргэе. Ингэхдээ бэрхшээлийг тоочилгүй, шийдлээ олоод явъя.”

• Зохицуулалтын механизм тодорхой болсон үед хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчинг тодорхой болгох хэрэгтэй байна.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Ц.Адъяасүрэн, “Эко-ази” байгаль орчин, менежментийн дээд сургууль

Б.Бямбасайхан, Ньюком групп

Да.Ганболд, НЗДТГ

Грэм Ханкок, Эрдэнэс таван толгой ТӨК

Д.Зоригт, УИХ, ЭБЭХЯ

Ч.Отгочулуу, ЭЗБӨЧСТ

Хуралдааны хөтлөгч

Б.Бат-Оргил, SBN телевиз

68

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

69

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ОУСК Монгол Улсад

Хамгийн их хэрэгцээтэй газарт боломжийг бий болгохОУСК нь Монголын хувийн хэвшлийн байгууллагуудад

хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн зээл олгохыг эрмэлзэн ажиллаж, тэр дундаа өргөн хэрэглээний бараа болон үйлчилгээ, тээвэр зууч, санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн менежмент болон барилгын материалын салбаруудад анхаарал хандуулж байна.

Бид санхүүгийн үйлчилгээг зөвлөх үйлчилгээний хамтаар орлого болон нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, мөн байгаль орчинд ээлтэй байлгах, Монгол улсын урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон талт бүтээгдэхүүнүүдийг нэгдмэл хэлбэрээр санал болгодог.

ОУСК-ийн бүтээгдэхүүнүүдСанхүүгийн бүтээгдэхүүнүүд• Зээл • Хувьцаанд болон хөрвөх нөхцөлтэй зээлийн бусад

төрлүүдэд хийх хөрөнгө оруулалт • Хамтын санхүүжилт • Худалдааны санхүүжилт Зөвлөх үйлчилгээ• Санхүүжилт авах боломж: ЖДҮ-үүдэд банкны

үйлчилгээ олгох, мобайл банк үйлчилгээ үзүүлэх, бичил санхүүжилт, тогтвортой эрчим хүчний санхүүжилт хийх

• Компанийн засаглалыг сайжруулах нь: ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл болон томоохон компаниудад шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгөх

• Төр-Хувийн Хэвшлийн Түншлэлийн талаарх зөвлөгөө: Дэд бүтцийн цогц төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх

• Хөрөнгө оруулалтын орчны хөтөлбөр: Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд үүсч буй саад тотгор, дарамтыг багасгах

ОУСК М-Си-Эс Плаза байр, 4 дүгээр давхар, Сөүлийн гудамж - 4, Улаанбаатар 210644, Монгол улсУтас: (976-11) 312-694Факс: (976-11) 312-696

70

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: ИННОВАЦИ БА НОГООН ӨСӨЛТ

Усны менежментХэлэлцүүлгийн агуулга

Уул уурхай хөгжихийн хэрээр байгаль орчин, усны асуудал босч ирж байна. Өмнийн говийн их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэмжээний усны нөөц байна уу? Нийслэл дахь арьс, ширний үйлдвэрүүд бохир, химийн найрлага бүхий усаа цэвэр цэнгэг гол руу урсгасаар байх уу? Ирээдүй хойч үеийн маань уух усыг хэдхэн жилд хэрэглэх уул уурхайн салбарынхан, бусад үйлдвэрийнхний төлдөг бага хэвээр байсаар байх уу? Дэлхийн цаг уурын амьсгалын өөрчлөлтөөс гадна хүний хүчин зүйлийн нөлөөтэй гол мөрөн ширгэсээр байх уу? Байгаа гол мөрнөө гадагшаа хил даван зүгээр л урсгасаар байх уу?Усыг жинхэнэ сэтгэлээсээ гамнадаг сэтгэхүй, соёлыг хэзээ суулгах вэ? Олон нийтийн сэтгэхүйд өөрчлөлт хэрхэн хийх вэ? Усны үнийг нэмснээр усыг гамнадаг болох уу? Өөр ямар гарц байна вэ? Усгүйгээр Монгол Улс хөгжих үү?

Ийм олон асуудал бидний өмнө байна. Эдгээр асуултад тодорхой хариулт өгч, төр, засгийн бодлогод оруулж хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Тиймээс төрийн болон хувийн хэвшил, ард иргэдийн төлөөлөл хамтдаа суугаад хамтдаа ярилцья.

Салбар хуралдааны гол зорилго нь усны үнэ цэнэ, ус бохирдуулсны төлбөрийн талаар онцолж хэлэлцүүлсний үр дүнд усны нөөцийн эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлж, усны бохирдлыг багасгах, усны хэмнэлт, үр ашигтай ашиглах, дахин буюу эргүүлэн ашиглах боломж бий болж, үйлдвэрлэл ба бүтээгдэхүүний зардал буурч, ашгийн түвшинг нэмэгдүүлэх боломжтой. Мөн хил даван гадагшаа урсаж буй гол мөрнийг ашиглаж, усны эрчим хүчийг хөгжүүлэх боломж хэр байгаа, усны эрчим хүч үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх, усан цахилгаан станц байгальд сөргөөр нөлөөлөх үү зэрэг асуултанд хариу өгч, нэгдсэн ойлголттой болох.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Монгол Улсын усны нөөцийг нийтэд нь авч үзэхэд хангалттай гэж авч үзэж болох ч бүс нутгаар нь аваад үзэхэд усны тархалт харилцан адилгүй байгаа34. Өмнөд говийн бүс нутгийн усан хангамжийн асуудлыг чухалчилан авч үзэх хэрэгтэй.

• Дэлхийн эдийн засгийн чуулганаас ирэх 10 жилд учрах эрсдэлүүдийн тоонд хүлэмжийн хийн нэмэгдэл, хамгийн их үр нөлөө үзүүлэх эрсдэлүүдийн тоонд усны нөөцийн хомсдол35, хүнсний нөөцийн хомсдлыг багтаасан байна.

34 Нэг хүнд ногдох усны нөөц хангайн бүсэд дэлхийн дундажаас 4-5 дахин их. Говийн бүсэд 10 дахин бага байдаг. 35 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт вольфрамын орд илэрч, түүнийг ашиглахад жижиг гол горхиуд ширгэж, ундны ус бохирдсон байна.

Эдийн засагч, нийтлэгч Д.Жаргалсайхан:

“Монголын хөгжлийн гол гол асуудлаар бизнес, Засгийн газар, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид хэлэлцэн ярилцах хамгийн зөв индэр бол Монголын эдийн засгийн чуулган юм.”

Зураг 18. Монгол Улсын гадаргын усны сүлжээ

71

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Усны тухай асуудлыг ярихдаа эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаас нь цогцоор хандах шаардлагатай байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн талаас нь авч үзвэл хойд хэсэгтээ усны нөөц ихтэй боловч ихэнх нь гадагшаа урсаж байна. Гадагшаа урсаж байгаа усыг ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ёстой. Тэр дундаа усан цахилгаан станцыг барих нь зүйтэй.

• Ус, эрчим хүч, хүнс, газар гээд экосистемийн асуудлыг бүгдийг цогцоор нь өргөн хүрээтэйгээр авч үзэх нь чухал байна. Жишээ нь, манайд нэг голынхон гээд сайхан уламжлал байдаг. Усаа түшиглэсэн боловч хүмүүс нь усаа ашиглахаас гадна эргэн тойрон бэлчээрээ ашигладаг хүн байгалийг, байгаль нийгмийг цогц тогтолцооны сайхан уламжлал байж байна. Тэр уламжлал дээрээ тулгуурлан ой, ус, бэлчээрийн менежментийг цогцоор нь шийдэх боломжтой. Гэтэл манайд барууныхныг дагаад юм болгоныг салгаад байдаг. Экосистемийн үйлчилгээг өндрөөр үнэлэх цаг ирж байна. Ой болон усны эргийн экосистем бидний хувьд их үнэ цэнэтэй зүйл. Усны эргийн экосистемийг хамгаалж, сэргээх үйлчилгээг нь үнэлдэг болох асуудал их амин чухал байна.

• 2010 онд НҮБ-ийн Ерөнхий ассамблейгаас ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх нь хүний үндсэн эрх байна гэдгийг дэлхий дахинд зарласан. Усны асуудлыг хоёр талаас нь авч үзэх шаардлагатай. Нэг талдаа ард иргэдэд боломжийн бага үнээр, хангалттай хэмжээний цэвэр усаар хангах үүргийг төр засаг хүлээж, нөгөө талдаа усыг их хэмжээгээр ашиглаж байгаа, бохирдуулж байгаа субъектүүд ус ашигласныхаа төлөө нөхөн сэргээх төлбөрийг өгч байх шаардлагатай гэсэн хоёр талын байр суурь усны төлбөрийн асуудалд хүргэдэг.

• Гэр хорооллын иргэд 1 литр усанд 1 төгрөг төлж, уул уурхайн компаниуд 8 дахин бага буюу 12-13 мөнгөөр дахин сэргээгдэхгүй цэвэр усыг үйлдвэрлэлдээ тонн тонноор ашиглаж байна36. Тиймээс уул уурхайн компаниудад ашиглуулж байгаа усны үнэ цэнэ нэмэгдүүлэх хэрэгтэй37.

• Ус бохирдуулсны төлбөр авдаг шинэ механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэглээнээс гарч байгаа ус дээр нь бохирдлын байдлаас нь хамааруулан төлбөр авдаг болох юм38.

Зураг 19. Усны хэрэглээний хэтийн төлөв39

• Борооны усыг хуримтлуулан ашиглах хэрэгтэй. Энэ талаар гадны орнуудын туршлагыг40 судлах нь чухал.

• Уул уурхайн компаниуд гүний усны хайгуулыг давхар хийх ёстой.

• Өмнийн бүс дэх уул уурхайн үйлдвэрлэлийн ирээдүйн усны хэрэглээг хангахад харьцангуй нөөц арвинтай бүс нутгаас усыг шилжүүлэх талын арга хэмжээ авч болно.

• Уул уурхайн хайгуул, олборлолт явуулж байгаа компаниуд усны нөөцийг нэмэгдүүлэх болон усыг хуримтлуулах41 талын судалгааг байнга хийж байх хэрэгтэй. Мөн усыг бүрэн ашиглах хэрэгтэй. Энэ тал дээр нутгийн иргэдтэй ойр дотно ажиллаж, түүнтэй холбоотой асуудлыг дээд зэргээр судалж, байнга хянаж шалгаж ажиллах хэрэгтэй юм.

36 БОАЖЯ болон Усны газраас аливаа нэгэн уул уурхайн болон бусад зорилгоор ашиглаж байгаа усан хангамжийн асуудал нь хүн амын усан хангамжийн асуудлын үргэлж дараа нь байна гэсэн бодлогыг баримталж байна.37 Усны газрын хувьд 1996 онд батлагдсан “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг өөрчилье гэсэн санал гаргасан. 1996 онд анх батлагдахдаа 1 м3 усан дээр 100-150 төгрөгний төлбөрийг тавьж, огт үнэгүй байсан зүйлийг үнэтэй болгож тухайн үедээ их дэвшилттэй хууль байсан бол одоо 16 жилийн дараа энэ хууль хуучирсан байна. Иймээс усны төлбөрийг нэмэгдүүлье гэсэн саналыг тавиад байна. Нэмэгдүүлэхдээ уул уурхайн компаниудад тухайн компанийн жилийн зардлын 1 хувиас нь хэтрүүлэхгүйгээр усны төлбөрийг авна. Хэрвээ 1 хувиас хэтрүүлж тогтоовол тухайн компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үзсэн. Энэ үнэлгээгээр тооцож үзэхэд 1 м3 усны үнийн дээд хэмжээ нь 4500 төгрөг болно. Хуулиар усны үнийг тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл 1996 он шиг хуулиар тогтоочихоод дараа нь өөрчлөх гэхээр ихээхэн ажиллагаа, үе шат хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр уул уурхайн компаниуд 1 литр усыг 4,5 төгрөг төлж байх саналыг өргөн бариад байна.38 Ус бохирдуулсны тухай хууль болон Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг өөрчлөн Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барьсан.39 Усны газрын дарга З.Батбаярын илтгэлээс авав. 40 Шинэ хот, шинэ оюутны хотхон байгуулахдаа борооны усыг хуримтлуулдаг Солонгосын туршлага байдаг. 41 Усан сан байгуулах

72

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Уснаас бий болсон орлогыг эргээд усанд нь, усны эрэл хайгуул, судалгаа шинжилгээнд зарцуулах хэрэгтэй. Усны хайгуулыг хийхдээ одоо төлөвлөгдөж байгаа эдийн засгийн хөгжлийн бүсүүдэд төмөр зам, уурхайгаа дагуулж хийх хэрэгтэй.

• Уул уурхайн ордын ойролцоох жижиг гол мөрөн уул уурхайн ашиглалттай холбоотойгоор зайлшгүй ширгэж алга болдог.

• Голын ургамалжилт хатаж байна. Голын ай сав дагадаг мод, ургамлыг хамгаалах тал дээр анхаарч, сайн дурын хүмүүсийн оролцоон дээр мод нэмж тарих хэрэгтэй байна.

• Усны нөөцийг нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжлийн нэг чухал асуудал юм. Гэтэл манай улсад гадаргын усны 60 гаруй хувь ямар ч ашиглалт байхгүйгээр хил давж урсаж байна. Монголын хойд хэсэгт усан цахилгаан станц барьж байгуулах боломж их байна42.

42 Усан цахилгаан станцийн олон ТЭЗҮ, судалгаанууд ч хийсэн байдаг ч өнөөг хүртэл усан цахилгаан станц олноор баригдахгүй байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, усан цахилгаан станцийн ТЭЗҮ, тендер шалгаруулалт нь их цаг хугацаа шаарддаг ба нэг Засгийн газрын хугацаанд хэрэгжиж амжидаггүй нь гол асуудал юм. Хоёрдугаарт, манай дулааны цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэж байгаа үнэ бага учраас гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай цахилгаан худалдах худалдан авах гэрээнд тохиролцоонд хүрэхгүй байх тал бий.43 Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатрын илтгэлээс авав.

Зураг 20. Усны хэрэглээний бүтэц

ҮХШХ – ны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл:

”Хүн бүхэнд тэгш боломжийг олгож, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нь чухал байна.”

Зураг 21. Монгол Улсын томоохон голуудын усны эрчим хүчний нөөц43

• Тайширын усан цахилгаан станц ямар зардал, орлоготой гэдгээс огт хамаарахгүйгээр хүлэмжийн хий бууруулсан гэдэг үндэслэлээр жилдээ 500 мянган ам.долларыг Монгол Улс олон улсын байгууллагуудаас авдаг. Энэ жижиг станц ийм хэмжээний ашигтай байхад том усан цахилгаан станц баривал ихээхэн ашиг олох боломжтой.

Óíä, àõóé

¯éë÷èëãýý

Àëáàí áàéãóóëëàãà

Õºíãºí ¿éëäâýð

Õ¿íä ¿éëäâýð

Áàðèëãà

Ýð÷èì õ¿÷

Óóë óóðõàé

Ìàë àæ àõóé

Óñàëãààòàé ãàçàð òàðèàëàí

Àÿëàë æóóë÷ëàë

Íîãîîí áàéãóóëàìæ

30,4 17,8

1,2

1,71,1

0,40,4

10,3

12,623,7

0,1 0,3

73

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Сүүлийн үед улс орны хөгжлийг иргэдийнх нь ус, ариун цэврийн байгууламжаар хэр зэрэг хангагдсан байгаагаар нь тодорхойлдог болсон. Манай улс хэдийгээр хүн амын орлого сайжирч байгаа боловч, ус, ариун цэврийн байгууламжийн хангамжийн хангалтгүй хэвээр байна. Үүнийг сайжруулах хэрэгтэй.

• Усны ариун цэврийн асуудлыг стратегийн баримт бичигт тусгах. Усны ариун цэврийн асуудал нь аялал жуулчлалын хувьд хамгийн чухал асуудал байдаг. Халдварт өвчний 30-иад хувь хүнсээр дамжиж байна. Дэлхийн улс орнуудын хэмжээнд хүрэе гэвэл боловсон жорлонтой байх хэрэгтэй байна.

• Дундговь аймгийн хувьд эдийн засгийн хөгжлөөс түрүүлээд байгаль экологиор хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Төв авто замын дагуух газар нутгийг ногооруулах, ойжуулах ажлыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй44.

• Алтны шороон ордыг ашиглахыг хориглох хэрэгтэй. Хэдхэн стратегийн ордуудаа ашиглаад бусад уул уурхайн ордуудыг ашиглахыг хориглох хэрэгтэй гэсэн саналыг байгаль орчны салбарын хүрээнд яриад бүгд дэмжсэн.

• Монгол Улс 5-6 том уурхайг хотжилт, дэд бүтэцтэй нь хөгжүүлээд, үлдсэн нутгууддаа усны хувьд нь дархан цаазтай болгож, хамгаалах хэрэгтэй. Усны газар, ард иргэдтэй хамтраад Монгол орныхоо ихэнх хэсгийг дархан цаазтай болгох боломж харагдаж байна.

• Сүхбаатар аймгийн ирээдүйн хөгжлийн бүс болох Шилийн богд, Алтан овоо, Ганга нуурыг тойрсон байгалийн цогцолборт газар болгох хэрэгтэй45. Ингэснээр тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэс болох юм.

• Усны эргийн экосистемийг анхааралдаа авч экосистемийн үйлчилгээний нэг төрөл нь алжаал тайлах үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй.

• Усны тухай хуулинд усны салбарын бүтэц зохион байгуулалт, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах асуудлыг өөрчлөх шаардлагатай. Дэлхий дахинд сав газрын усны нөөцийн менежментийн асуудлыг онцгой анхаарч байна. Бидэнд сав газрын усны байгууллагуудын эрх зүйн орчныг бий болгох үйл ажиллагаа хэрэгтэй. Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль, Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх нь хүний үндсэн эрх байна гэдгээр Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р заалтыг өөрчлөх хэрэгтэй.

• Усны газар сонирхлын зөрчилгүй шинжээчдийг уул уурхайн төслийн усны багт оруулах хэрэгтэй.

• Усны салбарын нэгдсэн бодлогыг салбаруудын бодлоготой уялдуулах хэрэгтэй. Усны тухай хуулинд Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн байгууллагууд хоорондын уялдаатай байдлыг хангах өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна.

• Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр усны нөөцийн төв байгууллагыг үүсгэн байгуулж, Монгол Улсад анхны усны менежментийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Усны менежментийн асуудлаар Монгол Улс нь бусад улсад жишиг болохуйц хэмжээний хууль эрх зүйн орчин болон менежментийн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх боломж бүрэлдэж байна.

• Хүн ам төвлөрсөн газрын эрчимжсэн фермерийн байршлын асуудлыг зөв тавихгүй бол шүлхий өвчин гарсан тохиолдолд газар авах магадлал өндөр. Энэ талаар ямар бодлого байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Хувийн хэвшлийнхэн улс орныхоо хөгжлийг манлайлж, хамтын үнэ цэнийг бий болгож чадвал эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна.”

44 Улаанбаатар хотоос Оюу толгой, Таван толгойруу тээвэрлэх ачаа тээвэр бүгд Дундговь аймгаар дамждаг юм45 Жилдээ 3000 орчим хун чуулдаг Ганга нуур жилд 4-5 метрээр татарч байна.

Доктор, МУИС-н Профессор Т.Чулуун

Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ”ИРГЭДИЙН ОРЛОГЫН ТЭГШ БАЙДЛЫГ ӨСГӨХ НОГООН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР БОЛГОЁ!”

74

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж46

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Усны бодит нөөц, үнэ цэнийг тогтоосны үндсэн дээр хэрэглээний болон үйлдвэрлэл, уул уурхайд ашиглуулж байгаа усны үнийг шинэчлэх, нэмэгдүүлэх.

• Гадагш урсгалтай голын усыг усны нөөц багатай, үйлдвэрлэл, хэрэглээ төвлөрсөн газрууд руу татаж ашиглах, усан цахилгаан станц барих талаар судлах, төсөл хэрэгжүүлэх.

• Говийн бүсэд уул уурхай, хүнд аж үйлдвэр хөгжүүлэхэд усны нөөц, ашиглалтын талаар онцгойлон авч үзэх, шийдвэр гаргалтандаа ашиглах.

• Уснаас бий болсон орлогыг эргээд усны оновчтой удирдлага, усны эрэл хайгуул, судалгаа шинжилгээнд зарцуулах тогтолцоог судлах.

• Мод тарих, ойжуулахад анхаарч, бизнес, иргэдийн сайн дурын оролцоон дээр мод ургуулах хөшүүрэг, тогтолцоо шинээр эрэлхийлж, нэвтрүүлэх.

• Стратегийн ордуудаа ашиглаад бусад уул уурхайн жижиг, ялангуяа алтны шороон ордуудыг ашиглахыг хориглох хувилбарыг судлах.

• Экологийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх. Экологийн боловсролыг санхүүжүүлэх эх үүсвэрийг усны татвараас санхүүжүүлэх ёстой.

Хувийн хэвшил, бизнесийнхэн, олон нийтийн байгууллагуудад:

• Уул уурхайн хайгуул, олборлолт явуулж байгаа компаниуд усны нөөцийг нэмэгдүүлэх болон усыг хуримтлуулах , усыг бүрэн ашиглах арга, системийг байнга эрэлхийлж, нэвтрүүлж байх.

• Мод тарих, ургуулах талаар анхаарч, бодитойтөслүүдийг дэмжих, санаачилах.

Судлаач, эрдэмтдэд:

• Эрчим хүчний цахилгаан, дулааны үнэ зах зээлийн үнээс хэр зөрүүтэй байгаа талаар судалгаа хийх.

• Нүүрс ба сэргээгдэх эрчим хүч нэгэн зэрэг, цогцоор уялдан хөгжих нь ойлгомжтой. Энэ хоёрын оновчтой байдал, өгөөжийн судалгааг илүү нарийвчлан хийж, бүс нутаг, хэрэглээнээс хамаарч өөр өөр байж болох зохистой харьцааг судалж гаргах.

• Эрчим хүчний хөгжлийн шинэ хандлага, шинэ эх үүсвэр, шинэ технологийн талаар эрэлхийлэл, судалгаа хийх.

46 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

З.Батбаяр, Усны газар

Ц.Баярбаатар, Эрчим хүчний газар

Д.Бэхбаяр, Монголиан экономи сэтгүүл

Марк Ньюбай, Оюу толгой ХХК

Т.Чулуун, МУИС

Хуралдааны хөтлөгч

Б.Отгон, TV9 телевиз

75

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

76

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

77

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: ИННОВАЦИ БА НОГООН ӨСӨЛТ

Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, даван туулах нь Хэлэлцүүлгийн агуулга

Монгол Улс шатахууны хэрэгцээгээ бүрэн гадаад зах зээлээс хангаж байгаа бөгөөд эдийн засгийн хараат байдлыг нөхцөлдүүлэгч нэгэн хүчин зүйл нь нефть, нефтийн бүтээгдэхүүн байсаар ирлээ. Эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган нэмэгдэж буй нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ цаашид хаанаас, хэрхэн хангах вэ гэдэг асуудал нь Монголын эдийн засгийн тогтвортой хөгжил, эрсдэлийн хяналт, удирдлагад чухал үүрэгтэй байна.

Нефтийн бүтээгдэхүүнийн хараат байдлаас гарах арга замыг төр хувийн хэвшил хамтран эрэлхийлэх, ярилцаж дүгнэлт өгөх, эрчим хүчний бусад эх үүсвэрийн технологийг нэвтрүүлэх, хэрэглээнд ашиглахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг төрийн зүгээс тууштай дэмжих хэрэгтэй. Үйлдвэрээ Дорнод аймагт буюу газрын тосны ордтой ойр байгуулж дотоодын хэрэгцээг хангах талаар ажиллах хэрэгтэй.

• Үйлдвэр байгуулах асуудал удаан яригдаж байгаа ба үр дүнд хүрэхгүй байгаа шалтгааныг тодорхойлох, чөлөөт судлаачдаар үйлдвэр байгуулах боломж, үр ашгийн тооцоог нь хийлгэж, шийдэгдэхгүй байгаа шалтгаан хаана байгааг тодорхойлох, үйлдвэр байгуулах асуудал хаанаа гацаад байгааг тодорхойлж шийдвэр хурдан гаргах хэрэгтэй.

• Үйлдвэр байгуулах асуудалд хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай таатай нөхцлөөр хийж өгөх талаас нь төр ажиллах хэрэгтэй.

• Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дарханд барих хэрэгтэй. Япончууд хөрөнгө оруулалт хийх боломжтой байна. 5 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр эдийн засгийн тооцоо гарч байгаа учраас төрийн оролцоогоо яаралтай тодорхойлж, үйл ажиллагааг нь эхлүүлмээр байна.

• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг ОХУ-аас импортолсноос хямд байхгүй бол болохгүй, эдийн засгийн хувьд ямар ашигтай гэдэг талаас нь харж үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэх нь чухал юм.

• Нефть боловсруулах үйлдвэрээс замын хар зэрэг дайвар бүтээгдэхүүн гардаг, эдийн засгийн үр ашгийг нь тооцохдоо үүнийг авч үзэх хэрэгтэй.

• Үйлдвэр байгуулахад хэрэглэж байгаа технологид анхаарах, хяналт тавих, ургамлаас нефть гаргах боломжийг судлах, амлалтаа ажил болгох хэрэгтэй байна.

• Газрын тосны ЖДҮ байгуулах тухай тогтоол гарсан ба хувийн хэвшил болон төр оролцохоор болсон. Хувийн хэвшил төрийн оролцоо ямар байхыг хамтран ярилцах хэрэгтэй байгаа.

• Газрын тосны үйлдвэр нь нарийн мэргэжил шаарддаг учраа ЖДҮ-ийн ажилладаг салбар биш.

• Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд байгаль орчны асуудлыг чухлаар авч үзэх хэрэгтэй.

• Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын нефтийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа ба мөн ОХУ-ын гаалийн татвар47 өсөх хандлагатай байна. Иймд ОХУ 2 сарын өмнө Дэлхийн худалдааны байгууллагад элссэн ба үүнийг ашиглаж гэрээний нөхцлөө сайжруулах боломж байна.

• Газар тариалангийн улирлаас шалтгаалан ОХУ-д ч гэсэн нефть бүтээгдэхүүний хомсдол үүсч болзошгүй тул компаниуд нөөцөө бүрдүүлэх, үүн дээр төрийн нөөц бүрдүүлэх хэрэгтэй байна. Роснефтээс гадна бусад компаниудаас нефт импортлох талаар хөөцөлдөх шаардлагатай байна.

47 ОХУ гаалийн татвар дизелийн түлшинд 26 хувь, бензинд 32 хувь байна.

ОУСК – ийн Монгол ба Хятад Улсыг хариуцсан менежер Хён-Чан Чо:“Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь хурдацтай хөгжиж буй эдийн засаг бүхий улс орны нэг болоод байна. 2011 онд энэхүү өсөлтийн хэмжээ 18% байв. Монгол Улсын хувьд ажлийн байр шинээр бий болгох, өсөлтийг тогтвортой бөгөөд үр ашигтай байлгах зорилгоор уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал цаг үе ирээд байна. Энэ тал дээр ОУСК зэрэг олон улсын байгууллагууд, Засгийн газар, бизнесийхэн хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд бид урт хугацааны хамтын ажиллагааг бий болгохыг хүсч байна.”

78

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Нефть бүтээгдэхүүн бүх хүний амьдралд нөлөөлдөг, бусад бүтээгдэхүүний суурь үнийг тодорхойлдог тул төрийн оролцоо хэрэгтэй. Төрийн оролцоогүй байхгүй бол монополь зах зээл болж хувирна.

• Төр богино хугацаанд импортлогч компанийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцох нь үнийн өсөлтөнд нөлөөлж байна. Харин төр урт хугацаанд шатдаг занар, нүүрснээс хий гаргах үйлдвэр барих зэрэг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.

• Төр газрын тосны салбарт зохицуулалтыг оновчтой хийх хэрэгтэй. Газрын тосны нөөцөө тодорхойлж, олборлох, импортлох харьцаагаа зөв тодорхойлох.

• Нефть бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр жилд 2-3 удаа өсдөг. Нефт импортлогч компаниуд төлдөг татварыг тусгай санд төвлөрүүлж үнийн тогтворжилтонд хэрэглэх боломжтой.

• Засгийн газар нь газрын тосны үйлдвэр байгуулах талд дэмжиж, бодлогын таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

• Нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор улс төржихөө болих, урт хугацааны үйлдвэрээ барих, компаниудаа дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт төр анхаарах хэрэгтэй байна.

• Уул уурхайн компаниудын авч байгаа нефьтэд онцгой албан татвар тавих хэрэгтэй.

• Дотоодын компаниуд консерциум болж орж ажиллах нөхцлөөр хангах хэрэгтэй.

• Нефть бүтээгдэхүүнийг зөвхөн ОХУ-аас импортлохоос гадна бусад улс орнуудаас импортлох эх үүсвэр хайх хэрэгтэй байна.

• Нефтийн нөөцийн сангууд байгуулах хэрэгтэй байна, төр засгийн шийдвэр гаргах процесс удаан байна. Эхний ээлжинд 1-3 сарын нөөц бий болгох хэрэгтэй. Манай улс импортынхоо 10 хувьтай тэнцэхийг экспортолдог. Хэрэв 30 хувьтай тэнцэхийг экспортолдог болбол дотооддоо өөрийн хэрэгцээг хангах чадавхитай боллоо гэсэн үг. Гадны компаниуд 4-5 жилийн дотор үйлдвэр барих боломжтой ба үйлдвэр барих хүсэлтээ илэрхийлээд байна.

• Био массыг сүрэлнээс, нарны эрчим хүчнээс гаргах асуудлыг судлах хэрэгтэй.

• Монголын нутаг дэвсгэрт газрын тос хайх, олборлох хүсэлтэй компаниудыг дэмжих, бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах талд дэмжлэг үзүүлэх.

Монголын Өрсөлдөх Чадварын Судалгааны Төвийн захирал Ч. Отгочулуу:

“Өрсөлдөх чадвар өөрсдийгөө танин мэдэхээс эхэлнэ.Хөгжил нэгдсэн ойлголцлоос эхэлнэ.”

Монголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жим Двайер:

“Монгол Улс эрчимтэй хөгжлийн шатандаа ирлээ. Эдийн засгийн форумаар “Тогтвортой Хөгжлийн” арга барил, хэмжигдэхүүнүүдийн талаарх мэдлэг оюунаа хуваалцан баталгаажуулах нь гол амжилт болно.”

• Эрдэнэт болон төмөр замын хэрэглэж байгаа бензинийг ОХУ-аас татваргүй авах талаар ярилцах, Таван толгойн төсөл дээр хамтарч ажиллах гэрээг хийхэд нефть бүтээгдэхүүний талаар хэлэлцээр хийх хэрэгтэй.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Б.Ганбаатар, ҮХШХ

П.Сарангэрэл, Газрын тосны газар

Д.Содном, Монгол Улсын Ерөнхий сайд асан, Эдийн засагч

А.Ундраа, ЭБЭХЯ

79

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Дүгнэлт, зөвлөмж48

Төр засаг, бодлого тодорхойлогчдод:

• Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хууль эрхзүйн орчны зохицуулалтыг боловсронгүй болгоход анхаарч Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн зохицуулалтыг тодорхой болгох.

• Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гаргах эрчим хүчний бусад эх үүсвэрийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэх, хэрэглээнд ашиглах хууль эрхзүйн орчныг тодорхой болгож өгөх

• Газрын тосны бүтээгдэхүүний импорт худалдааг зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмаар хөгжүүлэх, төрийн үүрэг оролцоог зохистой харьцаанд барих.

• Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх:

o Засгийн газрын түвшний хэлцэл хийх, урт хугацааны тогтвортой гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх

o Газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлэхэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах

• Боловсруулах үйлдвэр байгуулахад үндэсний хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах, үндэсний компаниуд консерциум болж оролцох нөхцлийг бүрдүүлэх.

• Импортлогч компаниудын төлсөн татварыг тусгай санд төвлөрүүлэн үнийг тогтворжуулах зорилгоор ашиглах хувилбарыг судлах, хэрэгжүүлэх.

• Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах улсын нөөцийн савыг байгуулж, нэн түрүүнд 1-3 сарын нөөцийг бий болгох талаар анхаарах.

• Эрчим хүчний бусад эх үүсвэр нар, салхи, нүүрс шингэрүүлэх, шатдаг занар боловсруулах, метанаас гаргаж авах технологийг нэвтрүүлэхэд төр хувийн хэвшлийн оролцоог жигд хангах

• Сэргээгдэх эрчим хүчний салбар, тэр чиглэлийн бизнес, томоохон төслүүдийг дэмжиж хөгжүүлэх.

Хувийн хэвшил, бизнесийнхэн, олон нийтийн байгууллагуудад:

• Газрын тосны бүтээгдэхүүнийг бусад улс орноос импортлох урт хугацааны эх үүсвэр эрэлхийлэх,

• Түүхий газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх төслүүдийг судалж, хэрэгжүүлэх.

• Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг судалж, нэвтрүүлэх.

• Шатахуун импортлогч компаниуд тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлж, тариалангийн улиралд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх тал дээр нийгмийн хариуцлагаа хүлээн ажиллах.

• Бизнесийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, санаачлагатай ажиллах, ард иргэдэд зохих мэдээллийг нээлттэй хүргэдэг байх.

• Хэвлэл мэдээллийнхэн, төрийн бус байгууллагууд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны талаарх зөв ойлголт, мэдээлэл, мэдлэгийг нийгэмд түгээх талаар анхаарах.

• Шатахууны үнийг тогтвортой байлгахад импортлогчид эрсдэлээс хамгаалах санхүүгийн шинэ хэрэгслүүдийг судалж, ашиглах, банк, санхүүгийн байгууллагууд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх.

Судлаач, эрдэмтдэд:

• Түүхий газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах технологи, боломж, үр ашгийн тооцоог бие даасан, хараат бус байдлаар хийх, танилцуулах.

• Валютын ханш болон шатахууны үнийн хамаарал, хэлбэлзэл, эрсдэлийн бусад хүчин зүйлсийн талаар судалгаа хийх.

48 Зөвхөн МЭЗЧ -ны хэлэлцүүлгийн саналуудад үндэслэн гаргасан тул энэ сэдэвтэй холбоотой бүхий л асуудал, шийдлийг бүрэн хамарч чадаагүй байж болохыг анхаарна уу. Хэрэв нэмэлт санал, мэдээлэл байвал [email protected] хаягаар бидэнд ирүүлвэл талархах болно.

Н.Халиунбат, НИК ХК

О.Чулуунбат, УИХ-ын гишүүн

Б.Эрдэнэбат, МУИС

Хуралдааны хөтлөгч

М.Оюунчимэг, ЗГХМА

80

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

81

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

“ÓËÀÀÍÁÀÀÒÀРҪ̪РÇÀÌ”

ÍÈÉÃÝÌËÝÃ

ÌÎÍÃÎË-ÎÐÎÑÛÍ ÕÓÂÜ ÍÈÉ˯¯ËÑÝÍ

standardchartered.com

Here for progress Here for good

Can a bank’s global connections

benefit local economies?Our knowledge of trade flows across the dynamic economies of Asia, Africa and the

Middle East can help to build your business - whether you’re growing within these

markets, or wanting to gain a foothold. Our broad geographic footprint, proven long term

relationships and decades of experience help business growth globally, strengthen

communities and make a real difference to local economies.

82

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

ТУСГАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хамтын үнэт зүйл ба сайн засаглалХэлэлцүүлгийн агуулга

“Хамтын үнэт зүйлс” гэдэг ойлголтыг Харвардын Их сургуулийн Майкл Портер, Марк Крамер боловсруулж, бизнесийн үйл ажиллагааны нийгэм дэх үнэлэмжийг эргэн харсан юм. “Үнэт зүйлс”-ийг хувь нийлүүлэгчдийн ашгийн үүднээс явцуу үзэх хандлага байдаг. Харин өргөн утгаараа хувь нийлүүлэгч, нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь үнэт зүйлс, үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ойлголт юм.

“Хамтын үнэт зүйлс”-ийн хүрээнд бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэй ажлуудыг нэгтгэснээр бизнесийг ч, нийгмийг ч хөгжүүлнэ. Нийгэм, нитийн төлөөх ажил хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгаа юм. Хамтын үнэ цэнийг цогцоор нь авч үзсэнээр бизнес эрхлэгч, иргэний нийгэм болон орон нутгийн төлөөллийн хооронд нарийн уялдаа холбоо бий болно.

“Хамтын үнэт зүйлс”-ийн үүднээс эдийн засаг, нийгмийн үнэлэмжийг зааглан авч үзэх нь утгагүй юм. Амьдрал дээр хамтын үнэ цэнийг бий болгож байгаа жишээнүүд байна. Тухайлбал, нийгмийн хөгжүүлэх үүднээс бизнес, хөрөнгө оруулагчдыг төр, засаг идэвхитэй дэмждэг. Энэ бол нийгмийн ач тусын төлөө капитализм хэрхэн ажиллаж болохыг харуулсан бодит жишээ. Иймд баялгийг мөлжигч, магадгүй цөлмөн сүйтгэгч гэж бизнесийг үзэхийн оронд төр, нийгэм, орон нутаг, арилжааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг бүтээгч гэж үзэх хэрэгтэй юм. Бизнесийн эцсийн зорилго бол хувь нийлүүлэгч болон нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь сайн сайхны төлөө явах ёстой.

Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах нь үр ашиггүй зардал гэж үздэг уламжлалт бизнес ойлголтыг эвдэж байгаа юм. Компанийн нийгмийн хариуцлага (CSR) нь зардал өртөгтэй нэг үйл ажиллагаа төдий байхад “хамтын үнэт зүйлс” гэдэг нь хувь нийлүүлэгчдэд компанийн үнэ цэнийг дараах байдлаар нэмэгдүүлдэг гэж үздэг. Тухайлбал:

- Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг нийгмийн ач тус талаас хардаг,

- Нэмүү өртгийг шингээх дамжлаг бүрт бүтээмжийг нэмэгдүүлдэг,

- Бизнес эрхлэгчид бөөгнөрч /кластер/ ажиллах нь бүтээмж, инноваци, өрсөлдөх чадварт эерэг нөлөөлдөг,

“Хамтын үнэт зүйлс”-ийг бизнес эрхлэгчид дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаас инноваци, бизнесийн тогтвортой орчин, “тоглоомын дүрмийн” шудрага байдлыг дэмжих хэрээр компаниуд ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны, нийгмийн хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд орон нутгийн жижиг бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудын, орон нутгийн иргэдийн хооронд холбон зуучлах үүрэгтэй оролцох ёстой.

“Хамтын үнэт зүйлс” бол нийгмийн жинхэнэ түншлэл юм. Үнэндээ, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшлийг хэн авчрах нь энгийн иргэдэд тийм ч чухал биш. Хамгийн гол нь, нийгмийн харилцаа үр дүнгээ өгөх ёстой. Хамгийн бага зардлаар хамгийн нөлөөтэй үр дүн авчрах тийм хоршил, хамтын ажиллагаа л нийгэмд ач холбогдолтой.

Хэлэлцүүлгийн гол зорилго бол дээрх түншлэлийг бий болгоход оршино. Энэ нь онолын хувьд ойлгомжтой хэдий ч, амьдрал дээр хэрэгжих нь ховор. “Хамтын үнэ цэнийг” хэрхэн нийгэмд төлөвшүүлэх вэ? Нийгэм, бизнесийн жинхэнэ түншлэлд ямар угтвар нөхцөл шаардлагатай вэ? Бизнес, нийгмийн аль алинд нь ашигтайгаар хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ? зэрэг асуултад хариулт өгөхийг бид зорино. Түүнчлэн тус хуралдаанаар бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн хамт нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх боломжтойг практик жишээн дээр авч үзнэ.

Оюу Толгой ХХК-ийн ахлах зөвлөх С.Отгонбат: “Компаниуд өөрсдөө бизнес болон нийгмийн харилцааг ойртуулахад манлайлах үүрэгтэй. Хамтын үнэ цэнийг бий болгох нь шинэ үеийн эдийн засгийн хөгжлийн гарц юм.”

83

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Ньюком группийн Харилцаа Хамтын Ажиллагаа Эрхэлсэн захирал Э. Содонтогос:“Монгол хүн эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Бидний үеийнхэн энэ хүслийг бодит байдал болгох ёстой. Нэн даруй.”

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Үнэт зүйл бол товчоор хүний эрхэмлэдэг зүйлүүд юм. Үнэт зүйл бий болгох арга нь засаглал юм. Засаглал нь талуудын оролцоо, хамтын ажиллагаа юм. Орчин үеийн нийгэмд хамтын үнэт зүйл бий болгож хэрэгжүүлэх явдал нь түгээмэл болсон. Ингэснээр компанийн нийгмийн хариуцлага, засаглалын ойлголт шинэ үнэт зүйлийг бий болгосон.

• Компанийн нийгмийн хариуцлага нь нэг талаас нийгмээс ашиг олж буй үйл ажиллагаа учир буцаагаад нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм.

• Төрийн байгууллагууд компанийн засаглалын тухай ярьдаг хэрнээ бусад байгууллагуудын засаглалыг ярьдаггүй. Тиймээс хаа сайгүй сайн засаглалыг бүрдүүлэх хэрэгтэй.

• Компаниуд өөрсдөө бизнес болон нийгмийн харилцааг ойртуулахад манлайлах үүрэгтэй. Хамтын үнэт зүйл бий болгох нь шинэ үеийн эдийн засгийн хөгжлийн гарц болно.

• Монголын эдийн засгийн хөгжил дэвшил нь компанид ч ашигтай, нийгэмд ч өгөөжтэй хамтын үнэт зүйл харилцан бэхжүүлэхэд оршино.

• Хууль буюу тоглоомын дүрэм нь маш чухал асуудал юм. Тиймээс хуулийг боловсруулахад хуулиудад шалгуур бий болгох шаардлагатай. Засаглалын гол асуудал бол нийтийн оролцоо, хяналт бий болгох явдал юм.

• Хууль дүрэм, журмын хариуцлагыг маш сайн тодорхойлсон байх хэрэгтэй юм.

• Төрийн нийгмийн хариуцлага бол татвар төлөгчдийн төлсөн татварыг ил тод хариуцлагатай зарцуулах, тайлагнах явдал юм. Төрийн засаглалын гол асуудлын нэг бол сонирхлын зөрчилгүй байх явдал юм.

• Сонирхлын зөрчил бол ухаалаг бус хязгаарлалтаас бий болно. Тэгэхээр одоо ухаалаг хязгаарыг бий болгож чадах хүмүүсийг бий болгох нь бидний гол зорилго юм.

• Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь нийт гишүүдийн 1/3 байх ёстой. Энэ гишүүдийг хэн сонгох вэ гэдэг нь өөрөө сонирхлын зөрчилтэй асуудал юм. Компанийн засаглалыг сайжруулах хөтөлбөрийн дагуу компаниудын зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлөөр дээрх гишүүдийг сонгох нь илүү дээр байх.

• Компанийн хувьд төрөөс хүсэх зүйл бол бүгдэд нь адилхан нөхцөл боломж олгохыг л хүсэх хэрэгтэй. Хамтын баялгийг хамтдаа бүтээхэд төр засаг адилхан хууль, адил боломж, адил эрх өгөхийг бодлого болгох хэрэгтэй.

• Майкл Портер бол өрсөлдөх давуу талын загалмайлсан эцэг. Портерийн гол санаа бол компанийн хамгийн сайн стратеги нь эдийн засгийн боломжийн талаар өрсөлдөх биш, тухайн бялууг томруулах нь чухал. Энэ нь тухайн компанийн хамтын үнэлэмжийг бий болгох гэсэн үг юм гэж үзсэн байдаг.

• Аливаа үнэт зүйлс бол ухаалаг хязгаартай байх ёстой. Энэ бүгдийг төлөвшүүлэхийн тулд олон зүйлийг хийх хэрэгтэй. Жнь: бизнесийн байгууллагын хувьд хамтын үнэт зүйлс, хамтын юмс нь юу байх вэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Засгийн газрын хувьд гүйцэтгэх засаглалынхаа хяналтыг сайн болгох хэрэгтэй. Мөн авлигыг хягаарлах хэрэгтэй.

• Сүүлийн үед Монголын компаниуд боловсролоор шалгуур тогтоож байна. Гэтэл хамгийн гол асуудал бол зөв хандлага, үнэт зүйл юм. Боловсролтой боловч зөв хандлагагүй хүн нийгэм болоод байгууллагад илүү хор хохирол учруулдаг.

84

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Рио тинто, Оюу Толгой зэрэг компаниуд тогтвортой байдлыг бий болгохыг зорьдог бөгөөд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулж үнэлэмжийг бий болгож байна. Жишээ нь: Бэлтгэн нийлүүлэлтэнд Монгол компаниудыг дэмжиж ажилладаг. Энэ нь цаашлаад дотоодын компаниудыг хөгжүүлэх болно. Мөн Оюу Толгой компани үндэсний хэмжээний хүний нөөцийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, энэ нь зөвхөн ажилчдын ур чадварт төдийгүй бусад компаниудад эерэгээр нөлөөлж байна.

• Санхүүгийн хямралын дараа баялгийн хүртээмжийн талаарх ойлголт өөрчлөгдөж эдийн засгийн боломжийн төлөө хоорондоо өрсөлдөх биш, хүртээмжийн хүрэлцээг ихэсгэх талаар илүүд авч үзэх болсон.

• Аливаа улсын тусгаар байдал бол хил хязгаар хууль, үнэт зүйл гэж ойлгодог. Хамтын үнэт зүйл бол боломжит хүсэл мөрөөдлийн хязгаар юм. Бүтээж буй зүйл нь нийгмийн тусын тулд бий болсон зүйл юм. Аливаа үнэт зүйл нь ухаалаг хязгаартай байх ёстой юм.

• Компанийн нийгмийн хариуцлагын асуудал эрт яригдаж эхэлж байгаа нь сайн зүйл. Компанийн нийгмийн хариуцлага гэснээс илүү хамтын үнэт зүйлс гэсэн нь илүү өргөн утгатай, ингэж ч хэрэглэж болно. Компанийн нийгмийн хариуцлага гэдэгт өмгөөлж хамгаалах хил хязгаар, эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс, бүгд тохирсон дүрэмтэй ба түүгээрээ тоглох гэсэн 3 зүйл чухал байдаг.

• Хүртээмжтэй өсөлт гэдэг чинь хүн бүр хөгжил дэвшилд оролцох юм.

• Одоогийн байдлаар бол сонирхлын зөрчил их байна. Тиймээс бодлого боловсруулагчид, намуудын тогтолцоо бий болоогүй байхад яаж ч нийгмийн хариуцлага үүсэхгүй.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Д.Батжаргал, СЭЗДС

Н.Жанцанноров, Монголын урлагийн зөвлөл

Питер Николс, Оюу толгой ХХК

Э.Содонтогос, Ньюком групп

Шоон Хинтон, Тэрбиш партнерс

Хуралдааны хөтлөгч

Н.Болормаа, МҮОНРТ

Тэрбиш Партнерс компанийн захирал Шон Хинтон: “XXI зууны хөгжил дэвшил нь компанид ч ашигтай, нийгэмд ч өгөөжтэй хамтын үнэ цэнийг (shared value) харилцан бэхжүүлэхэд оршино.”

85

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

86

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Авлигын эсрэг түншлэлийн санаачилгаХэлэлцүүлгийн агуулга

Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өсөлтөд сөргөөр нөлөөлж буй нэгэн гол хүчин зүйл нь авлига болж байгааг гадаад, дотоодын байгууллагуудын гаргасан судалгаа, индексүүд, түүнчлэн бизнесийнхний санал гомдол маш тодорхой харуулж байна. Нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулах авлигын асуудлыг бүх нийтээр хэлэлцэж, түүнийг бууруулах, сөрөг нөлөөг хязгаарлах арга зам, шийдлийг хэлэлцэх, эрэлхийлэх нь маш чухал юм. Ялангуяа авлигыг багасгахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн идэвхижүүлэх, авлигын эсрэг хувийн хэвшлийн санаачлагыг өрнүүлэх, дэмжин урамшуулах чиглэлээр ямар арга хэмжээ, шийдэл байж болох талаар хэлэлцэж, тодорхой гарц гаргах шаардлага зайлшгүй байна.

Хуралдааны гол зорилго нь эдийн засаг, бизнесийн орчныг муутгаж, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж буй авлигыг багасгахад хувийн хэвшлийн оролцоог хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцоход оршино.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

• Авлига үүсэхэд хэрэгцээ, шаардлага ба нийлүүлэлт гэсэн 2 талтай байдаг. Хэрэгцээ талыг хуулийн хүрээнд авч үздэг. Нийлүүлэлт талыг авлигын эсрэг авч явуулах олон түмний зүгээс хамтарсан үйл ажиллагаа зохицуулдаг. Мөн авлигын эсрэг НҮБ-ын конвенци гэж батлан гаргасан байдаг. Ямар ч хувийн хэвшил, компаниуд өөрсдийгөө авлига өгсөн гэж хүлээн зөвшөөрдөггүй.

• Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран 3 талын хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллаж байна. Орон нутгийн байгууллага нь төрийн бус байгууллагатай хамтарсан хосолсон гэрээ байгуулж бас ажиллаж байна.

• Талуудын 2 ба 3 талын гэрээнүүд хамтын оролцооны байнгын механизмийг бий болгох хэрэгтэй.

• Үйлдвэр өөрөө ил тод байдлын санаачилга гаргадаг. Жишээлбэл орон нутагт уул уурхайн компани, иргэний нийгэм, орон нутгийн төрийн байгууллага гэсэн 3 талын хамтын ажиллагаа нь явагдаж байгаа нь зөв зүйтэй ажил болж байна.

• Цаашилбал төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага үнэлгээ өгдөг болбол энэ нь авлигаас ангижрах нэг арга болно.

• Бизнесийн орчинг тааламжтай болгосноор авлига үүсэх эх үүсвэрийг байхгүй болгоно. Одоо бол “өгөөд салъя” гэсэн сэтгэлгээтэй байгаа. 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж олон арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч үүнийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын хувьд авлигын эсрэг үйл ажиллагаа тууштай биш байгаа.

• Монгол Улсад авлигын эсрэг үйл ажиллагаа идэвхитэй үргэлжилж байгаа, жишээлбэл, “Ашиг сонирхлын тухай хууль” цоо шинээр батлагдсан. Авлигын хэрэгт хүлээлгэх санкцыг чангатгах шаардлагатай. Одоо явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааг үргэлжлүүлбэл хэдхэн жилийн дараа авлигаас ангид орон болж болно.

Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөдЕрөнхий нарийн бичгийн даргаЛ. Төр-Од: Монголын эдийн засгийн форум нь бизнес, эрдэмтэн мэргэд, улс төр болон иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах, оролцоотой, хүртээмжтэй болгох асуудлаар нийтлэг ойлголцол, нийгмийн зөвшилцөлд хүрэхэд эрмэлзэнэ. Үүний тулд улс төрөөс хараат бус, төрийн бус, олон нийтийн байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг зорино.

• Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компани, корпорациуд авлига өгөх бас нэг уурхай байдаг. Тиймээс гадаадын компани, корпорациудыг Монгол Улсын хуулийг чанд сахихыг шаардах хэрэгтэй.

• Авлигын эсрэг үйл ажиллагаанд шинэ техник, технологи, тухайлбал, цахим-хууль, цахим-эрүүл мэнд, цахим-гарын үсэг зэрэг хэрэгслийг ашиглаж болно. Цахим үйл ажиллагааг ашиглан нүүр тулахгүйгээр асуудлыг шийдэж өгдөг, ийм нөхцөлд авлига өгөх боломж байдаггүй.

• Авлигыг үүсгэдэг гол шалтгаануудад хууль тогтоомжийн цоорхой, мэдээллийн ил тод биш байдал ордог. Монгол Улсад “Мэдээллийн ил тод байдал”-ын тухай хууль батлагдсан.

87

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Авлигын эсрэг дунд хугацааны баримт бичиг боловсруулах шаардлагатай.

• Монгол Улсад авлига авсан, өгсөн, зуучилсан гурван хүнийг бүгдийг шийтгэх хууль үйлчилж байгаа учраас авлигын үйл ажиллагаа нууц байдалд явагдах нөхцөл нь бүрдсэн.

• Авлига авсан, өгсөн хүмүүсийн талаарх олон нийтийн хандлага, хулгай хийсэн хүнийхтэй адилхан биш, харин ч хүлээн зөвшөөрсөн шинжтэй байдаг. Жишээлбэл, оюутнууд ажилд орохдоо авлига авбал авна гэсэн сэтгэлтээтэй байгаа.

• Авлигыг үл тэвчдэг болгохын тулд хувь хүний ёс суртахуун, шудрага байдлыг сайжруулах шаардлагатай.

• Дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт ёс суртахуун, шудрага байдал, хүмүүжлийн талаар оруулах

• Нийгмийн орчныг сайжруулах, нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөтөлбөрт хүмүүжлийн талаар хөтөлбөр оруулах хэрэгтэй.

• Авлига хөгжсөн улс оронд төрийн тэрбумтан төрж, ядуурал улам бүр газар авдаг.

• Авлига өгөхөд бизнесийнхэн өөрсдөө буруутай гэж зарим нь үздэг, харин зарим компанийн зардалд авлига өгөх зардал тусгагдсан байдаг.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С. Дэмбэрэл: “Тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой өсөлт, хөгжлийн загвар Монгол улсын цаашдын цорын ганц зөв зам болно.”

• Швейцарийн хөгжлийн агентлаг авлига багасгах үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Жишээлбэл, нэг цонхны үйлчилгээ, төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа тендерт хяналт тавих зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

• Монгол Улсад “манай нам”, “манай нутаг” гэж бүлгэрхэдэг учир энэ нь өөрөө авлига авсан хүн шийтгэлээс бултах боломж олгодог.

• Аж ахуйн нэгжийг анх бүртгэх, эсвэл экспортод бүтээгдэхүүн гаргах зэрэг зөвшөөрөл авах үед авлига өгөхгүй гэсэн баталгаа гаргуулж авч болно.

• Олон улсын туршлагаас харахад авлигын эсрэг өргөн хүрээтэй арга хэмжээ авсан байдаг. Жишээлбэл, бүх цагдаа нарыг нэг өдөр сольсон байдаг.

• Жендерийн тэгш байдлыг хангасан улс оронд авлигын асуудал бага байдаг.

• Хүнд суртал бол авлигын эх сурвалж юм. Хүнд суртал байхад сонирхлын зөрчил бий болно, сонирхолын зөрчил байхад засаглал буурна, засаглал буурахад авлига бий болно.

• Хувийн хэвшил авлигад буруутай биш харин төр илүү буруутай. Гэхдээ аж ахуйн нэгж хахууль өгөх нь өөрийн үйл ажиллагаанд эрсдэлтэй байдлыг үүсгэх ёс зүйн кодыг бий болговол авлига багасна.

Хуралдааны тэргүүлэх оролцогчид

Артур Васунна, Дэлхийн эдийн засгийн форум

Н.Ганболд, Авлигатай тэмцэх газар

Б.Даринчулуун, ЗГХЭГ

Б.Долгор, Ерөнхий сайдын ахлах зөвлөх

С.Дэмбэрэл, PACI-Mongolia сүлжээ

Л.Төр-Од, Монголын эдийн засгийн форум

Хуралдааны хөтлөгч

Паулиус Кунчинас, Оксфорд бизнес групп

88

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

89

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

ЯРИЛЦСАН АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулагчдад талархал илэрхийлж амжилт хүсч байна. Энэ жилийн Эдийн засгийн чуулган зохион байгуулалт, хэлбэрийн хувьд сайн байгаа ч гүйцэтгэл хангалтгүй байгаа нь харагдаж байна. 2010 онд нэрт эдийн засагч Эрнандо Де Сото ирээд маш чухал асуудал дэвшүүлж тавьсан. Тэрээр “Ядуу хүмүүст бүртгэгдээгүй баялаг их байна, тэдний амьдарч байгаа хашаа байшин, газар гээд хөрөнгийг бүртгэлжүүлээд эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэвэл Монголд асар их боломж байна шүү дээ” гэж хэлж байсан. Энд тодорхой ахиц дэвшил гарсангүй.

2011 оны Эдийн засгийн чуулганаар бид уул уурхайн сэдвийг голчилж ярьсан. Би аль алинд нь их ач холбогдол өгч, оролцож эхний чуулганд нь зочноо танилцуулж, хоёр дахь чуулганд үг хэлж байсан. Харин энэ жил үг бэлдээгүй. Ганцхан шалтгаантай. Учир нь гүйцэтгэл байхгүй байгаа юм. Жил бүр бид яриад өнгөрдөг, энд баахан ярьж ярьж мундаг дүгнэлт хийгээд өнгөрдөг, ажлын гүйцэтгэл байхгүй бол цаашид энэ чуулган үргэлжлэхэд бэрхшээлтэй.

Зарим хүмүүс надаас асууж байсан. “Эдийн засгийн чуулган энэ маягаараа бол ач холбогдолтой зүйл биш болох нь, ийм хэлбрээр үргэлжлүүлэх нь хэрэггүй юм биш үү гэж”. Харин би энэ асуултад өөр байр суурьтай байгаа. Эдийн засгийн чуулганыг Монголд жил бүр зохиох ёстой гэж бодож байна. Ганцхан гүйцэтгэл, агуулгаа бид анхаармаар байна. Ярьж чадаж байна. Харин нөгөө талд нь шийдвэрүүдээ гаргаж явах хэрэгтэй.

Зарим телевизүүд энэ чуулганыг шууд дамжуулж байгаа. Тэдний “ачаар” энэ удаагийн чуулган дээр яригдаж байсан зүйлүүдийг үзсэн. Надад хамгийн их анхаарал татсан сэдэв нь “эрсдэлийн асуудал” байсан гэж бодож байгаа. 2012 оны хамгийн гол асуудал эрсдэлийн асуудал байх болов уу. 2011 оны хувьд уул уурхайн тухай, төмөр зам, цахилгаан станцын асуудал яригдаж байсан бол өнөөдөр шийдэгдээгүй л байна. “Төмөртэй” ордын талаар тухайн үед шүүмжлэл гарч л байсан. Монголд байсан “Төмөртэй” уул “нүүгээд” хилийн гадаа бууж байна. Энэ болохгүй, үүн дээрээ татвар тавъя гэж хэлж байсан. Төмөрөө боловсруулах гэсэн чинь манай нөөц нүүгээд гарчихсан байж болохгүй гэж хэлж байсан. Энэ маягаар араас нь төрийн зүгээс шийдэл гаргаж явах асуудал чухал юм.

Зүйрлэвэл зочин ирээд их сайн сайхан зүйл ярьж өгөөд явдаг, ард нь тэр айл мөнөөх асуудалтайгаа үлддэг хэв маягтай болчихоод байна. Энэ асуудалд хоноцын сэтгэлгээгээр биш энэ эх орондоо үеийн үед амьдрах нэг л хувь заяатай иргэн нь гэсэн сэтгэлээр хандах ёстой.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 17 хувьд хүрсэн гээд ярьж байна. Гэтэл нөгөө талд нь төрийн зардал 57 хувь өсчихөөд байна. Саяхан УИХ-ын гишүүн Ч.Улаан дотоодын үйлдвэрлэл 30 хувь хүртэл унасан гэж ярьж байсан. Нэлээн судалгаатай ярьсан байх. Ер нь өссөн үзүүлэлт уул уурхай, гадаадаас импортлон оруулж ирсэн зарим барааны дүнгээр л гарч байгаа. Гэтэл яг Монгол Улсын өөрийн бүтээж, үйлдвэрлэж байгаа зүйл ховор байна. Өнөөдөр Монголд төр болон уул уурхай бараадсан хоёр салбар л амжилттай явж байна. Түүнээс биш бусад салбарууд уналтын байдалтай байна. Энэ бол Монголын хамгийн том эрсдэл юм. Бид энэ асуудлаа үнэнээр нь ярьж, тодорхой шийдэлд хүрдэг байх хэрэгтэй.

90

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Сүүлийн хоёр жилд ажлын байр нэмэгдлээ л гэж хэлж байгаа болохоос биш төрд 40 мянган ажлын байр нэмэгдсэн байгаа. Уул уурхай бараадаж 20 мянган ажлын байр гарсан. Төрд өмнө нь 100 мянгаас доош хүн ажилладаг байсан бол одоо 150 мянгад хүрч байна. Ийнхүү ярьж байгаа мөртлөө асуудал буруу зүгт яваад байна. Тэгэхээр шийдэл байхгүй тохиолдолд нэг удаа шүүмжилдэг, хоёр дахь удаагаа ярьдаг, гурав дахь удаагаа бухимддаг, тэгээд дөрөв дэх удаагаа нийгмийн тогтворгүй байдал руу хөтөлдөг аюул байгаа юм. Хамгийн гол шүүмжлэх гэж байгаа зүйл бол мэдээж шийдвэр гаргах гэж байгаа түвшинд шийдлүүдийг гаргах ёстой л гэж хэлэх байна.

Төрийн ярих дургүй хоёр л сэдэв байдаг. Бид энэ хоёр зүйлийг яримаар байгаа юм. Нэгдэх нь яг одоо бидний бодлого дээрээ алдаад байгаа зүйл юу байна? Хоёрдахь нь хуулийн хэрэгжилт, шударга ёсны асуудал юм.

Сая авлигын асуудлаар болсон салбар хуралдаан удирдсан хүн гадаад хүн байна. Тайлангаа англи хэлээр тавилаа шүү дээ. Үүнээс та бүхэн юу ойлгов? Тэгэхээр авлигыг нэг бол Ерөнхийлөгч эсвэл гадаадын хүн л ярьж байна. Төр нь огт ярьдаггүй, бүх салбартаа ярьдаггүй бол үүн шиг утгагүй зүйл байж болох уу? Найман хүн сууж байна, авлигын хурал хариуцсан ганц хүн нь гадаад хүн. Энэ бол зүгээр тохиолдол биш.

Төрд хоёрхон гол үүрэг байна гэж би бодож явдаг. Төр нэгдүгээрт үйлчлэх, туслах л ёстой. Хоёрдугаарт төр хуулиа хэрэгжүүлэх ёстой. Өөр олон юм руу орж, ард түмэн, улс орныхоо амьдралд хүндрэл учруулж болохгүй. Төр өнөөдөр их зээл аваад л байвал хувийн хэвшилд бага зээл үлдэнэ. Төр бага хүүтэй зээлийг нь аваад байвал хувийн хэвшлийнхэнд өндөр хүүтэй нь үлдэнэ. Төр ажлын байрыг нь булаагаад байвал хувийн хэвшлийнхэнд ажлын байр гарахгүй.

Миний гол үүрэг бол монголын ард түмний бодож байгаа сайн санааг хэрэгжүүлэхэд туслах, харин саад болж болохгүй. Мөн хуулийн хэрэгжилт, шударга ёсыг шаардах явдал гэж боддог. Хуулийн хэрэгжилтийг төр хариуцдаг. Төр туслагч, үйлчлэгч боловч бас хуулийн хэрэгжилтийг хариуцдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Манайд одоо төр, уурхай хоёрыг бараадсан нь сайн явж байна. Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орсонгүй гэж яриад байгаа. Бид үүнийхээ оношийг тавьж өгөх ёстой.

Тэгэхээр төрийг тойрсон юман дээр хөнгөлөлт, уурхайд ашиг нь байгаад байна. Яг юмаа хийж буй жижиг, дунд үйлдвэр, бусад салбар дээр тэр ашиг нь алга. Амьдрах чадвартай хувийн хэвшлээ бид хоёр талаас нь хавчаад алга болгож байна. Эрсдэлээс хамгаалах ёстой хувийн хэвшил нь, бас монголын ард түмний амьдрал ингэж муудаж байгаа нь бидний хүсч буй ардчилал, зах зээл, сайн сайхан хүсэл мөрөөдлийг бүгдийг унагах аюултай. Би энд тодорхой шийдлийг дэвшүүлж байгаа. Тодорхой шийдлийг л гаргах хэрэгтэй. Тиймээс төрд, уул уурхайд өгдөгөөсөө илүү таатай нөхцлийг хувийн хэвшил, бусад салбарт олгох ёстой. Тэр татварыг нь чөлөөлдөг юм уу, дарамтыг нь багасгадаг юм уу ямар нэг хэлбэрээр таатай нөхцөл олгохгүйгээр бусад салбар чинь хэзээ ч босохгүй. Тодорхой шийдлүүдийг өнөө маргаашгүй гаргах хэрэгтэй.

Монголын хувьд улстөр хамгийн том эрсдэл болчихоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейганы хэлсэн сайхан үг байдаг. Би түүнийг байнга бодож явдаг. “Төр бол өөрөө асуудал” гэж. Монголын нөхцөлд би төр бол эрсдэл гэж хэлнэ. Төр Монголын нөхцөлд аюул болох тал руу хэлбийж байна.

Төсвийн тогтворжилтын хууль гаргалаа гээд ярьж байсан. Хэрэгжүүлэх хугацаа нь 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш. Хуулиа баталчихаад хоёр жил бид хэрэгжүүлэхгүй сууж байгаа. Яг өнөөдөр ч байгаа, өнгөрсөн 20 жилд ч болохгүй байсан тэр зүйлийг засах гэж л энэ хуулийг гаргасан шүү дээ. Яахаараа хэрэгжүүлэх хугацааг нь 2013 оны нэгдүгээр сарын 1 гэж тавьдаг юм бэ? Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль УИХ баталсан. Долдугаар сарын 15-наас мөрдөнө гэж байгаа. Одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тэр ашиг сонирхол хамаагүй юм уу? Дараа нь байгуулагдах Засгийн газарт тэр ашиг сонирхол хамаагүй юу? Би хамгийн хамаатай гэж бодож байгаа. Тэгэхээр дор дор нь шийдээд явах хэрэгтэй. Одоо би хэрэгжилт нь ямар байх бол доо гэж санаа их зовж байна. Асуудал шийдэхээс ингэж байнга тойрч, зугатаж байгаа нь үнэхээр хүндрэл бий болгож байна.

Банкны асуудлаар ярьсан л гэж байна. Одоо мөнгөний ханш унаад байгаагийн 60 хувь нь төрийн, улс төрийн оролцооноос болсон гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр л аюул хаана байгаа нь ойлгмжтой. 60 хувийг нь унагачихаад Монголбанк руу очоод нөөцөө гаргаж зар, ханшийг тогтвортой барь гэж шаардаж байгаа бол Монголыг л баллана гэсэн үг. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, өөр аль нэг газар үйлдвэрлэл хөгжинө гэсэн үг. Ийм л бодлого явуулаад байна.

Өнгөрсөн оны 6 сард шатахуун хомсдоод, асуудал гараад ирэхээр сайд нь очоод лацдаад, хэнд нь нийлүүлж

91

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

болохоо, хэнд нь нийлүүлж болохгүй вэ гэдгийг зааж яриад явсан шүү дээ. Энэ бол бас л аюул. Харин үүний оронд төр юу хийх байсан гэхээр, нөөцөө ахиухан бэлдэх ёстой байсан. Төр мөнгөө гаргаад, саваа бэлдээд, нөөцөө бэлдээд тэгээд гаднаас шатахуунаа төрийн хэлэлцээрээр боломжийн үнээр худалдаж аваад, нөөцөө бий болгочих байсан.

Өнөөдөр уул уурхайнуудад дизель түлшний бараг 60 хувийг нийлүүлж байна гэж байгаа. Дизель дээрээ өндөр татвар тавиад явах ёстой. Гэтэл одоо бүр татваргүй болоод, тэгээд чөлөөлөх юмгүй болтлоо монголын төр доройтчихсон яваа шүү дээ. Уул уурхайн шатахуун дээр өндөр татвар тавих хэрэгтэй. Тэндээс бага ашиг олдог байх юм бол тэрнийг цахилгаанаар хангах тухай, нүүрсээ шатааж цахилгаан гаргах тухай төр бодож эхлэх байхгүй юу. Гэтэл энэ тухай асуудал 5-6 жил яриад хийгдэхгүй л яваад байгаа. Аюулгүйн зөвлөл дээр ч бид энэ тухай ярьж л байсан, асуудал урагшлахгүй л байна.

Орон сууц. Одоо энэ орон сууцны асуудал моргейж биш халамжийн асуудал болох юм шиг байна. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд орон сууц өгнөө гэвэл утгаа алдана. Би нэг юманд өнөөдөр баярлаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид, надад орон сууц хуваарилдаг юм уу, мэддэг ямар ч эрх мэдэл байхгүй. “Та Ардын Их хурлын депутат байсан, таны нэрэн дээр 70 сая төгрөг байгаа, нэг орон сууцны эрх мэдэлтэй боллоо” гэж байна лээ. Өнөөдөр би нэг орон сууцны мэдэлтэй байгаадаа л баярлаж байна. Энэнээс бид салах гэж хувьсгал хийсэн шүү дээ. Түүнээс биш төр зуун хувь орон сууцны мэдэлтэй байдаг, хамгийн том дарга нь асуудлыг шийддэг байвал юу болох билээ?

Өнөөдөр манай энэ гар утасны компаниуд төрд байсан бол зургаан номертой утаснаасаа Монгол Улс салаагүй байх байлаа. Эрчим хүчний салбар өнөөдөр урагшлахгүй байна гэж байна. Төрийн монополиос салахгүй байгаа учраас тийм байгаа юм. Эрүүл мэндийн салбар өнөөдөр хөгжихгүй байна гэж байна, төрийн монополь байгаа учраас тийм байгаа юм. Төрийн үүргийг даатгалаар орлуулаад л, бусдыг нь бүгдий нь хувийн хэвшилд үлдээх ёстой. Төрийн үүрэг юу байх уу гэхээр, мөнгийг нь төлөх шаардлагатай улсуудынхаа асуудлыг л шийдэх хэрэгтэй. Бусад бүх үйлчилгээг тэр хийж чаддаг улсууд болох хувь иргэд үзүүлэх ёстой.

Тэгэхээр төр ихээр оролцсон газар ажил унаад байна, харин бага оролцсон газар амжилт бий болж байна. Тэгэхээр энэ оролцооны талаар маш сайн ярилцах ёстой.

Алдаа хийдэггүй хүн гэж байхгүй, алдаа хийж байсан хүмүүсийн нэг нь би. Гэхдээ ганц юм ойлгох хэрэгтэй. Нэгэнт алдаа хийсэн гэдгээ мэдсэн бол тэрнийгээ давтахгүй байх хэрэгтэй. Сая намууд Их хурал дээр ярьсаар байгаад бэлэн мөнгө тараах тухай янз бүрийн амлалт сонгуулийн үеэр өгөхгүй шүү гэдгээ тохироод, хуулиндаа оруулсан, энэ бол зөв хандлага гэж харсан. Ер нь халамжаар явах юм бол монголын ард түмэн бүтээлч биш болно, монголын ард түмнийг устгая гэвэл энэ халамжийн бодлого хэрэгтэй байх.

Арабын орнууд сайхан байна гэж байна. Би заримд нь айлчилж үзлээ. Зарим хүмүүс ярьж байна, өөрсдөө хүртэл ярьж байна. “Монголд сайхан байдаг. Монголчууд тэмүүлэлтэй харагддаг. Энд бол амарч болно, 7 хонож болно, амьдрах газар бол биш ээ” гэж байна. Монголыг бид ийм болгож болохгүй. Тийм учраас том алдаа хийж байсан, амлалт өгч байсан бол одоо зориг гаргаад, сонгогддог ч бай үгүй ч бай энэ сонгуулиар тэр байдлаа больё. Тийм зориг гаргахгүй бол болохгүй. Бид 4 жил, 8 жил, 10 жил сонгогдож болно, Монголын ард түмэн мөнх оршино шүү дээ. Тиймээс буруу гэж бодсон зүйлээ тасалж зогсоогоод цаашаа явах хэрэгтэй.

Эрсдэлийн тухай ярьж байна. Монголд дэд бүтэц асар их эрсдэл дагуулж байгаа. Би сая Замын-Үүдэд хачин юм харсан. Хятадын талаас 8 замаар хүн, бараа нь орж ирж байхад манай угтаж авдаг нь ердөө хоёрхон замтай. 80 литрийн ус өгч байхад бид 20 литрийн сав бариад зогсч байна гэсэн үг. Тэгээд бүгд тэрэн рүүгээ чихцэлдээд зогсч байгаа. Хамгийн гол нь үүнийг шийдэх хэрэгтэй. “Замын –Үүдийн эрсдэл” гэдэг нэр томьёо гарсан байна. Тэнд даргын жолооч 10 вагон тавиулах эрхтэй, арын хаалгагүй бол 2-3 хонож байна. Даргын жолоочийг хахуульдаж чадсан бол 10 вагоных нь 2-т нь ачуулж чадаж байгаа байх. Энийг “төрийн зовлон” гэж байгаа юм. Үүнийг бид ярих ёстой, шийдэх хэрэгтэй. Замын-Үүдийн эрсдэлээс болоод юмны үнэнд нөлөөлдөг шүү дээ. Цементийн асуудал л гэхэд юу боллоо, бүгдээрээ санаж байгаа шүү дээ. Улаанбаатарын дундуур галт тэрэг явуулж байгааг болиулья гэж хэдэн жилийн өмнөөс ярьж байсан. Мянганы сорилтын сангийн бэлэн гаргачихсан төсөл хөтөлбөр нь байж байна, тэрний дагуу Богд уулын араар төмөр замаа татчихсан бол асуудлууд багасах л байсан. Яг энэ асуудлуудаа маргааш Засгийн газар хуралдаад асуудлаа шийддэг хэлбэр рүү явахгүй бол болохгүй нь ээ.

Энэ тухай би яриад, аягүй бол та нар гараад мартана. Би яагаад энд үг хэлье гэж бодсон гэхээр ганц л юманд

92

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

итгэж байгаа. Энд цугласан хүмүүст би итгэж байна. Одоо ингээд сонгууль дөхөж байгаа учраас улстөрчдөд итгэх хэцүү л байгаа байх. Би өөрийгөө улстөрч гэж тооцье, аягүй бол миний ярьж байгаад ч итгэхгүй байгаа байх. Би үнэнийг хэлэхийг л хичээсэн. Хувийнхан өөрсдийгөө улс төрийн энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалах менежмент, дархлаагаа бий болгооч. Ерөөсөө улстөрийн албан тушаалтан гэдэг энэ зүйлээс л аюул ирж байгаа. Төрийн албанд энэ улс төрийн албан тушаалаас аюул ирж байгаа. Мөнгөний ханш унавал яах вэ, тэнд хямрал болбол яах вэ гэдэг шиг.

Миний хэлдэг нэг үг байдаг “Дарга байхдаа л шударга бай, эрх мэдэлтэй байхдаа л асуудлыг шийд” гэдэг. Ард түмнийхээ өмнө хийсэн юмтай бай л даа, цаг хугацаагаар тэр нь шүүгдэж үлддэг. Түүнээс биш жирийн иргэн хэн ч бай асуудлыг тавих эрхтэй. Дахин хэлэхэд хувийн хэвшлийнхэн дархлаагаа бий болго, улс төрчидөөс, улстөрөөс ирэх аюулаас. Ард түмэн маань, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл энэ дархлаагаа бий болгох хэрэгтэй.

Сая энд авлигын асуудлаар Руандаг жишээ татаж байна. Хамгийн олон хуулийг хүчингүй болгосон учраас энэ улсад авлига буурч байгаа гэж байна. Үүн шиг, нэг хуулийг батлахдаа л гурван хуулийг хүчингүй болгочих. Тэр баталж байгаа хууль нь зөв ч бай, буруу ч бай өмнөх буруу хууль тогтоомжоо хүчингүй болгочих. Засгийн газар нэг тогтоол гаргахдаа, өмнөх гурван дүрмээ хүчингүй болгочих. Ингэж чадах юм бол төр ажиллаж байна, үйлчилж байна гэж үзэх хэрэгтэй.

Баабар, өнгөрсөн сонгуулиар хоёр атомын цахилгаан станц амлагдсан гэж ярьж байсан. Одоо хэд амлагдах юм бүү мэд. Амлагдахгүй байгаасай гэж бодож байна. Манайх бол байгалийн хувьд асар хавчигдсан. Дөрвөн жил тутам нэг сонгуультай, сонгох гэж нэг жил, дараа нь байгуулах гэж нэг жил, дунд нь нэг жил. Түүний 6 сар нь хөлдүүс, зун болоод жаахан ажиллая гэхээр бүгдээрээ баяр наадам болоод явчихдаг. Ингээд хэдийд нь ажиллах вэ? Жилээс 2 сар нь л, сонгуулийн 4 жилээс нэг жил нь л ажиллах хугацаа болчихоод байна.

Би дахин хэлмээр байна. Алдаа хийсэн бол, тэрнийгээ мэдсэн бол дахин давтахгүй байх хэрэгтэй. Эдийн засгийн чуулганы тайзан дээр цана тавьсан байна. Зохион байгуулагчид нэг зүйл бодож үүнийг тавьсан байх. Цан цохих бол “сана, сэр” гэсэн үг шүү дээ. Санаж сэрцгээе, өнгөрснөөсөө сургамж авцгаагаасай, дэвшил гараасай гэж хүсч байна. Та бүхэнд баярлалаа.

93

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

94

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫГ ХААЖ МЭЗФ-ЫН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

АРГАЧЛАЛАА ЗӨВ ГАРГАЖ БАЙЖ ГЭМЭЭНЭ УЛС ОРОН ХӨГЖДӨГ УЧРААС БИД ЭНЭ ЧИГЛЭЛИЙГ ЗОРИЛГОО БОЛГОНО.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Жилээс жилд эдийн засгийн чуулганы өнгө аяс өөрчлөгдөж, нэлээн ажил хэрэгч болж байгаа нь сайшаалтай. Монгол улсын Ерөнхийлөгч маань хүртэл хүрэлцэн ирж, иргэн хүнийхээ хувьд томоохон саналуудыг хэлж байна. Эдийн засгийн чуулга уулзалтын энэ диалогийн хэлбэрийг нэлээн хөгжүүлж, нийгмийн санаа зовж байгаа асуудлыг ярилцдаг индэр болгох энэ санаачилга маань амжилттай болж чадлаа. Одоо харин хоёр хоног ярьдаг биш, салбар бүрээр сэдэвчилсэн уулзалтуудыг тогтмол хийдэг болж эндээс гарсан шийдвэрийн тайланг Засгийн газар анхны сайн хэрэглэгч байж үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх болно гэдгээ дуулгаж байна.

Аливаа юм зөв аргачлалаар явж байж хөгждөгийн олон жишээг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд харуулж байгаа. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ийм аргачлалгүй явж иржээ. Тухайлбал, ядуурлын тухай, авлигын тухай нэгдсэн тоо гардаггүй нь үүнтэй л холбоотой. Тиймээс энэ удаагийн уулзалтаар нийгмийн олон салбарын төлөөлөгчдийн санал сэтгэгдэл, зөвлөмжүүдийг тусган бид хөгжлийн бодлогоо тодорхойлохыг зорьж байна. Ингэж байж бид хамтдаа хөгжинө. Үүнд энэ чуулганы ач холбогдол оршиж байгааг тэмдэглэхийг хүсч байна. Хамтдаа ажил болгохын төлөө ажиллацгаая.

2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа Монголын эдийн засгийн чуулганыг бид ийнхүү гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн чуулганаар Хөгжилд хамтдаа уриан дор Хөгжлийн цогц ухагдахуунууд болох эдийн засгийн хөгжлийг хүртээмжтэй, оролцоотой байх талаас нь, нийгмийн бодлогын тэнцвэртэй байх талаас нь, байгаль орчны бодлогыг тогтвортой байх талаас нь тус тус хөндөж, урт хугацааны бодлого тодорхойлоход чухал санал санаачилга олныг гаргалаа. Ингээд чуулганаар хэлэлэцсэн сэдвүүдийг товч дүгнэвэл юуны өмнө эдийн засаг өсч байгаа ч хүртээмжтэй байх тулд яах ёстой вэ гэдэг дээр нэлээн төвлөрч, эхний хуралдааныг энэ чиглэл рүү хандууллаа.

Эдийн засгийн хөгжил хүртээмжтэй байх тухай ярилцах үеэр:

• Баялгийн орлогын зохистой удирдлагыг оновчтой удирдан залах. Эрдэс баялгийн орлогыг удирдахад баримталж буй бодлогыг олон улсын хэмжээнд тавигддаг шаардлагын дагуу дүгнэж, цаашид улс орны хөгжлийн эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох,

• Эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай хүний нөөцийн чадавхийг бүрэлдүүлэх,

• Эдийн засаг, нийгэм, байгаль орчны өмнө тулгараад байгаа эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, удирдах арга замуудыг эрэлхийлэх,

95

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

• Хүлээгдэж буй эдийн засгийн хурдацтай өсөлтийн орчинд санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах үндсэн суурь нөхцлийг бүрдүүлэх,

• Төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх үе шатуудад татвар төлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг онцолсон байна.

Нийгмийн бодлого тэнцвэртэй байх тухай ярилцах үеэр:

• Эдийн засгийн хүлээгдэж буй өндөр өсөлтийг ядуурлыг бууруулахад хэрхэн ашиглах, ядуурлыг тооцох нэгдсэн аргачлалтай болох,

• Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байгаа тухай,

• Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн санд төвлөрүүлэх, сайжруулах болон чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг онцолсон байна.

Өрсөлдөх чадварыг сайжруулах, инновацийн орчин бүрдүүлэх, ногоон өсөлтийг дэмжих тухай ярилцах үеэр:

• Инновацийг бид шинжлэх ухаан талаас нь харахаасаа илүүтэй бизнесийн боломж, технологийн гарц талаас харах,

• Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх,

• Усны зохистой үнийг бий тогтоох, усан цахилгаан станц барьж байгуулах, өмнийн бүсийн усны асуудлыг шийдвэрлэх,

• Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, нүүрсний дэвшилт технологийг нэвтрүүлэхэд учирч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх,

• Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боломжуудыг тодорхойлох, хэмнэлтийн нөөц боломжуудыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг онцолсон байна.

Мөн энэ жилийн эдийн засгийн чуулганаар “Хамтын үнэт зүйл” –ийн талаар хэлэлцсэн нь сайшаалтай. Одоо нийтийн төлөөх ажил хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үгүй болж байна. Бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэй ажлуудыг нэгтгэснээр хамтын үнэт зүйл бий болно. Хамтын үнэт зүйлийг хэн нэгэн дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаас инноваци, бизнесийн тогтвортой орчин, шударга өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Харин бизнесийн байгууллагууд ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны тодорхой зорилготой байх, нийгмийн хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд нь зуучлалын үүрэгтэй оролцоно. Ингэж байж бид бүгд хамтын үнэт зүйлийн үр шимийг хүртэх нөхцөл бүрдэнэ.

Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өсөлтөд сөргөөр нөлөөлж буй нэг гол хүчин зүйл нь авлига болж байгааг гадаад, дотоодын байгууллагуудаас гаргасан судалгаа тодорхой харуулж байна. Тийм ч учраас эдийн засгийн чуулганаар Авлигын асуудлыг хөндөж байна. Хувийн хэвшлийн зүгээс авлигаас ангид байх талаар санал санаачлагууд гарч байна. Авлигыг бууруулах, багасгах чиглэлд төр ба хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй байгааг оролцогчид онцолж байна. Чуулганаас гарсан эдгээр санал санаачилга зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагаандаа байнга авч хэрэгжүүлдэг. Цааашид ч энэ хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Нийт оролцогчиддоо талархал дэвшүүлье. Нийгмийн түүчээ болж явдаг сэтгүүлчид маань энэ удаа мөн хөтөлж, эцэст нь дүгнэн ярилцаж байгаа нь бас том дэвшил юм.

96

МОН

ГОЛЫ

Н ЭД

ИЙН

ЗАСГ

ИЙН

ЧУУЛ

ГАН

2012

ЧУУЛ

ГАНЫ

ТЭМ

ДЭГ

ЛЭЛ

Ивээн тэтгэгчид

Товчилсон үгсийн тайлбар

Америкийн нэгдсэн улсБанк бус санхүүгийн байгууллагаБүгд найрамдах солонгос улсБүгд найрамдах хятад ард улсЖижиг, дунд үйлдвэрлэлЗасгийн газрын хэвлэл мэдээллийн агентлагЗасгийн газрын хэрэг эрхлэх газарИх британи, умард ирландын нэгдсэн вант улсМал аж ахуйМонгол Улсын их сургуульМонголын үндэсний олон нийтийн радио телевизМонголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимМонголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө Монголын эдийн засгийн форумНийгмийн даатгалын ерөнхий газарНийслэлийн засаг даргын тамгын газарНэгдсэн үндэсний байгууллага Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамОросын холбооны улсУлсын их хуралҮндэсний хөгжил, шинэтгэлийн хорооСанхүүгийн зохицуулах хорооХөдөө аж ахуйХувьцаат компаниХадгаламж зээлийн хоршоо Хязгаарлагдмал хариуцлагатай компаниТөрийн бус байгууллагаТөлөөлөн удирдах зөвлөлТөрийн өмчит компаниТехник, эдийн засгийн үндэслэлСанхүү, эдийн засгийн дээд сургууль Эрдэс баялаг, эрчим хүчний яамЭдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвЭрүүл мэндийн яамЭлчин сайдын яам

АНУББСББНСУБНХАУЖДҮЗГХМАЗГХЭГИБУИНВУМААМУИСМҮОНРТМҮХАҮТМШТУЗТМЭЗФНДЕГНЗДТГНҮБНХХЯОХУУИХҮХШХСЗХХААХКХЗХХХКТББТУЗТӨКТЭЗҮСЭЗДСЭБЭХЯЭЗБӨЧСТЭМЯЭСЯ

Монголын эдийн засгийн форум403 тоот, Сити центр, Ерөнхий сайд А.Амарын гудамжСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,Монгол Улс

Утас / Факс: +(976) 11-321-051Цахим шуудан: [email protected] Цахим хаяг: http://meforum.mn/ https://www.facebook.com/Huraldayhttps://twitter.com/Huralday http://www.youtube.com/huralday

Монголын Эдийн Засгийн Форум нь бизнес, улс төр,эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд

хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийгхурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий

болгох эрхэм зорилготой, улс төрөөс хараат бус,төрийн бус, олон нийтийн байгууллага мөн.