монголд шарын шашин дэлгэрсэн лекц

27
МОНГОЛД ШАРЫН ШАШИН ДЭЛГЭРСЭН НЬ: БАГШ Л.БАЯРБАТ

Upload: naran

Post on 17-Jun-2015

4.062 views

Category:

Documents


19 download

TRANSCRIPT

Page 1: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

МОНГОЛД ШАРЫН ШАШИН ДЭЛГЭРСЭН НЬ:

БАГШ Л.БАЯРБАТ

Page 2: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ШАРЫН ШАШИН НЬ МОНГОЛД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ДЭЛГЭРСЭН ГЭЖ СУДЛААЧИД ҮЗЭЖ БАЙНА.

Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрэн 1206-1368 он-ий үед байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашиглан, байлдан авсан хойноо хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр-шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэж байж.

Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсний дараа Монголын феодлууд шарын шашныг албат харъяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж, Монголчууд шарын шашинд нилэнхүйдээ орсон.

Гуравдугаар үе нь: Монгол орон харийн булаан эзлэгчдийн эрхэнд орсон 1691-1911 оныг хамруулан үздэг байна. Хоёр болон гуравдугаар үеийн эхний хагаст Мин 1368-1644 хийгээд Манж Чин гүрэн 1616-1911-ий хаадууд Монголд шашин дэлгүүлэхийг хөхүүлэн сайшааж, өөрийн хойт зүгийн дайнч түрэмгий хөрш нараа номхтгон захирахад найдвартай зэвсэг болгох гэж зорьж байсан нь талаар болоогүй юм.

Page 3: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ЭНЭ ГУРВАН ШАТ НЬ:

Энэтхэгээс шууд дэлгэрсэн тул

бурханы шашны ерөнхий хэлбэр болох их, бага

хөлгөний сургаал дэлгэрсэн байна. Газар зүйн хувьд эртний торгоны замыг дагасан

нутаг оронд голлон дэлгэрсэн

гэж үздэг

Их хөлгөний сургаал болох

Төвдийн нинма, гарма, сажа гэх

урсгалаар дамжин дэлгэрсэн ба оргил

үе нь их Юань улсаас эхлэлтэй.

Энэ үед ихэвчилэн хааны

ордонд шүтэгдэж байв.

Төвдөөс дэлгэрсэн бөгөөд энэ удаад

шарын шашны урсгал дэлгэрсэн.

Шарын шашны урсгал нь хүн

бүхний ёс суртахуунд суурилсан гэгээрлийн сургаалыг

номлодог тул ард олны дунд өргөн

хүрээтэй дэлгэрчээ.

Page 4: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

НИЛЭЭД ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРСЭН ҮЕ НЬ:

Баруун түмдийн Алтан хан 1507-1582 1576 онд Түвдийн шашны тэргүүн Содномжамц 1543-1588-ыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад феодлуудыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрчээ. Алтан хан бол Батмөнх Даян хааны хөвгүүн Барсболдын хүү билээ. Энэ үед Ар Юань улсыг түүний авга ах Төрболдын жич хүү Түмэнзасагт хаан 1539-1593 тэргүүлж байв.

Page 5: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

АЛТАН ХАН

Түмэдийн Алтан хан (1507 - 1582) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр Батмөнх Даян хааны ач, Барсболд жонон хааны хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь Анд гэдэг.

Түүний ах Гүнбилиг нь Ордосыгзахирч байжээ. Ах нь 1542 онд нас нөгчсөний дараа Алтан Баруун түмэнг ерөнхийд нь удирдах болж, "Түшээт сэцэн хан" цолтой болсон байна.

Page 6: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

АЛТАН ХААНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮРГЭЭС:

Цахарт сууж байсан Бодь Алаг хаан1547 онд нас барахад, түүний орыг залгасан Дарайсун Гүдэн хаанд Алтан шахалт үзүүлсээр "Гэгээн хан" цолтой болж чаджээ. Түүний захирч байсан Ордос буюу Шар мөрний эрэг хавь нь Ойрад, Хятад, Төвдтэйхарилцах зангилаа болж байсныхаа хувьд түүний нэр нөлөөг ихэсгэж байснаас гадна янз бүрийн соёлуудтай харьцах боломжийг олгож байв.

Page 7: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ӨВӨР МОНГОЛ 1560.ОН Тэрээр одоогийн Өвөр Монголын

нийслэл Хөх хотыг үндэслэн байгуулсан юм. Мөн тэрээр Төвдийн Буддизмыг Монголд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэснээрээ Монголы түүхэнд үлдсэн. Монголын анхны Буддын сүм хийд болох Тэгчин Чонхорыг Хөх хотод чухам Алтан хан байгуулсан аж. Мөн 1586 онд Абтай Сайнханы дэмжлэгтэйгээр хуучин Их Монгол Улсын нийслэл Хархорумын ойролцоо Эрдэнэ-Зуу хийдийг байгуулжээ.

Page 8: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

МИНЬ УЛСЫГ САНДАРГАСАН НЬ :

Цэрэг зэвсгийн хувьд Алтан хан нь Минь улсыг сандаргах хүчтэй байв. Тэрээр 1529, 1530, 1542 онуудад Хятад руу довтолж ихээхэн олзтой буцаж байсан бөгөөд 1550 онд Цагаан хэрмийг давж, Бээжинд тулан очиж байсан аж. Хятадын хаан 1571 онд түүнтэй найрамдлын гэрээ байгуулж, адуугаар торго дурдан сольж авах наймааг зөвшөөрч байсан түүхтэй.

Page 9: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ТУЛУЙН УДМЫН ДАЛАЙ ЛАМ

1582 онд Алтан хан нас барахад түүнийг хүү Сэнгэ Дүүрэн нь залгамжилжээ. Мөн ач хүү Ёндонжамц

нь 4-р Далай ламаар тодорч байсан

түүхтэй.

 

Page 10: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

4-R DALAI LAM YONDONJAMTS

Page 11: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

АЛТАН ХЭН БАЙВ

Тvмэдийн Алтан Хан Монголд шарын шашин дэлгэрэхэд маш чухал vvрэг гvйцэтгэжээ. Гэвч тэрээр Монгол тєрийн нэгдмэл байдлыг бэхжvvлж чадаагvй юм. Тvмэд аймгаа (тvмнээ) бие даасан ханлиг болгосноор харин ч феодалын бутралыг тvргэсгэсэн гэж vзэх талтай.

Page 12: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД:

Эцэст нь хувь хvнийх нь хувьд тодорхойлоход Тvмэдийн Алтан хан нь гарамгай зохион байгуулагч, шашны нэрт зvтгэлтэн тєдийгvй мєн чадварлаг эдийн засагч, соён гэгээрvvлэгч, номч хvмvvн байлаа.

Page 13: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

МОНГОЛ ОРОНД ШАРЫН ШАШИНЫ НӨЛӨӨ ЭЕРЭГ, СӨРӨГ ТАЛМонгол орон харийн булаан эзлэгчдийн эрхэнд

орсон 1691-1911 оныг хамруулан үздэг байна. Хоёр болон гуравдугаар үеийн эхний хагаст Мин 1368-1644 хийгээд Манж Чин гүрэн 1616-1911-ий хаадууд Монголд шашин дэлгүүлэхийг хөхүүлэн сайшааж, өөрийн хойт зүгийн дайнч түрэмгий хөрш нараа номхтгон захирахад найдвартай зэвсэг болгох гэж зорьж байсан нь талаар болоогүй юм.

Page 14: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ЯМАРТАА Л ЗЭВСЭГ АГССАН ЦЭРГЭЭР МАНУУЛАХААР ДОГШИРООД БАЙДАГ МОНГОЛЧУУД ГУУТАЙ БУРХНААР МАНУУЛАХААР НОМХРООД ИРДЭГ БАЙНА ШҮҮ ГЭСЭН ТОХУУРХСАН ЯРИА ГАРСАН БАЙХАВ.

Page 15: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

Манжууд XYII зууны эхэн үе 1640-ээс XYIII зууны дунд үе 1760 буюу Өвөр Монголыг эзлэн авсан үе 1636-ээс Амарсанаа, Чингүнжавын нарын толгойлсон Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг дараах үе хүртэл Ар Монголд шашныг бүхий л талаар дэмжин дэлгэрүүлж, сүм хийд барихад хөрөнгө зардал гаргах, хутагт хувилгаадыг хүндэтгэн өргөмжлөх, лам нарыг элдэв алба гувчуур цэрэг, өртөө -аас чөлөөлөх гэх мэт хөнгөлөлт үзүүлж байв. Манжийн хаад тусгайлан хөрөнгө гаргаж, толгойлох үүрэг нөлөө бүхий хутагт нарт сүм хийд байгуулж өгч байв.

Page 16: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ТУХАЙЛБАЛ:I Жавзундамба хутагтад зориулан Амарбаясгалант хийд, II Жавзундамба

хутагтад зориулан Дамбадаржаалан хийд, Өвөр Монголын Жанжаа хутагтад зориулан Долнуурын хийдийг барьсан нь хамгийн томоохонд тооцогдож байжээ. Монгол оронд шарын шашин ихээхэн хурдацтайгаар дэлгэрэх болсон шалтгаан нь Монголын нийгэмд өөрсдийн нэр нөлөө, байр сууриа өсгөх гэсэн дотоодын феодлуудын өрсөлдөөн, эрэмгий дайчин ард түмнийг номхон хүлцэнгүй болгох гэсэн харийн түрэмгийлэнчдийн далд бодлого, Түвдийн улс-төр шашны зүтгэлтнүүдийн зүгээс өөрсдийн дотоодын тэмцэлд Монголын феодлуудын дэмжлэг туслалцааг авах гэсэн сонирхол, Бага хаадуудын дайн тулаан, дотоодын хямралд туйлдан, залхаж гүйцсэн ард олны амар тайван амьдрах гэсэн хүсэл эрмэлзэл тус тус нөлөөлж, ёстой нөгөө хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг шиг юм юм давхцсан түүхэн цаг үе байжээ.

Page 17: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД

Page 18: монголд шарын шашин дэлгэрсэн лекц
Page 19: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ЖАРАН ХАШИРЫН СУВРАГА

Page 20: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

АВТАЙ САЙН ХАН Монголчуудыг XV зуунд дахин нэхтгэж

хамгийн удаан захирсан хvн бол Даян хаан Батмєнх билээ, Тvvнийг vхсэний дараа хаан ширээний тєлєє тэмцэл дахин дэгдэв.Даян хаан отгон хvv Гэрсэнзэд уугуул Монголын тєв хэсэг ноогдсон бєгєєд энэ хэсгийг "халх" хэмээн нэрлэх болов. Гэрсэнзийг таалал тєгсєхєд хатан нь долоон хvvдээ Халхыг хуваан єгснєєр "долоон хошуу" бий болсон аж.

Page 21: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

Халхаас хамгийн тvрvунд Автай хан шарын шашныг єєртєє оруулан Гомбогур бурхан залжээ. Автай хан vе vеийн нvvдэлчдийн тєвлєрєл болох Орхоны хєндийд Хархорумын буурин дээр "Эрдэнэзуу" хийдийг анх байгуулав. Эхэлж байгуулсан сvм нь жижгээс гадна нуудэлчин амьдралд зохицон нvvдэг байжээ. Энэрэнгуй, хvлцэнгvй vзлийг номлогч буддын шашны нэг урсгал орж ирснээр монголчуудын амьдралд томоохон єєрчлєлтvvд гарч эхлэсэн байна.

Page 22: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

108 СУВРАГА

Page 23: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД

Page 24: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ЭЕРЭГ ТАЛ

Шарын шашиныг даган монголын тал нутагт Энэтхэг, Тєвдийн соёлын ололт нэвтрэх боломж бий болсон байдаг. Хууль цааз гарган бєє шvтлэгийн бvдvvлэг ёс заншлыг хаах арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал нас барсан хvнийг дагалдуулан зарц боол мэтийн зарим хvнийг нь алж хамт оршуулдаг заншил халагдав. Мєн хvнээр тахилга, тайлга vйлддэг байсан бурангуй ёсыг ч хvчлэн даржээ.

Page 25: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

Улмаар шарын шашинд орох нь тєрєєс урамшил ягагналтай болж харин бєєгийн зан vйл vйлдвэл торгож шийтгэдэг болжээ. Автай хан буддизмыг Монголд оруулж ирснээр тал нутагт соёлын цоо шинэ єнгє тєрх бий болж, нийгэмд томоохон дэвшил гарсан тvvхтэй.

Page 26: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ДҮГНЭЛТ

Эх болсон Монгол нутаг минь шарын шашин дэлгэрсэнээс ард олонд амар тайван байх боломж бололцоо бүрдсэн хэдийч цаад бодлого нь ухаангүй үхэр Монголчуудыг зангидсан гар шиг атгуулахгүй гэсэн Манжийн төрийн нэг далд санаа байсан гарцаагүй юм.

Гэсэн хэдий ч Монгол минь сэрсэн юм. бидний өвөг дээдсийн баатарлаг их үйлсийн ачаар!!!!

Page 27: монголд шарын шашин дэлгэрсэн лекц

ТИЙМЭЭ......

Могой тасравч Гүрвэлийн дайтай Монгол тасравч Гүрний дайтай....