Ислам шашин

21
ШАШИН СУДЛАЛ ИСЛАМ ШАШИН Нийгмийн сэтгэл судлал хичээл Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж гуравдугаар курсийн оюутан Б.Энхзул

Upload: batsaikhan-enkhzul

Post on 12-Nov-2014

2.376 views

Category:

Education


1 download

DESCRIPTION

Ислам шашны тухай. Анхны үүсэл гол онцлог баримтлал

TRANSCRIPT

Page 1: Ислам шашин

ШАШИН СУДЛАЛИСЛАМ ШАШИН

Нийгмийн сэтгэл судлал хичээл

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж

гуравдугаар курсийн оюутан Б.Энхзул

Page 2: Ислам шашин

Шашин гэж юу вэ

Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг.

Page 3: Ислам шашин

Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ.

Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг  165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.

Page 4: Ислам шашин

Э. Фромм “шашин нь шинж чанараараа авторитар, демократ гэж хуваагддаг. Эрх чөлөө биеэ даасан байдлыг сурталчилдаг, бурхан бол гэгээрсэн жирийн хүн гэж номлодог буддын шашин хамгийн демократ юм. Харин авторитар шашны хувьд бурхан бол хүнд байдаг сайн сайхан бүхний цогцос. Бурхан хэдий чинээ төгс төгөлдөр байна хүн төдий чинээ муу муухайгийн туйл болно. Хүн өөртөө байгаа бүхий л сайн сайхан зүйлээ бурханд шингээж өгөөд эцэстээ тэдгээр шинжүүдээ олж авахыг хичээн бурхнаас гуйн залбирах болно. Ийм нөхцөлд хүн өөрөөсөө хүнийсэж байсан, байж болох бүх л сайн сайхан чанаруудаа бүхнийг чадагч бурхандаа л  алдах болно” гэж бичсэн байна.

Page 5: Ислам шашин

Дэлхийн гол үндсэн 8 шашин Буддизм, Христос (Загалмайн), Ислам(Лал),

Күнз , Хинду, Иудай, Шинто, Дао/ монголоор Бумба/. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалаа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаалд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Ислам нь зөнч Муххамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс юм.Үүнээс дэлхийг ноёрхох гурван том шашин болох Буддын шашин 2500 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1300 жил оршин сургааль номлолоо хөгжүүлж ирсэн байна.

Page 6: Ислам шашин

Ислам шашин Дэлхийн голлох гурван шашны хамгийн залуу нь

исламын шашин юм. Исламын шашныг үндэслэгч Муххамед 570 онд Мекка-д (одоогийн Саудын арабын нийслэлээс 900 км хол орших ариун хот) төржээ. Тэрээр Курайш омгийн доторх Хамиш овгоос гаралтай ба багаас өнчрөн, авга ах Абу Талибын асрамжинд өсчээ. Тэрээр 25 насандаа жин тээх болж удалгүй Абд Аль-Уззагаас гаралтай баян, бэлэвсэн эхнэр Хадежатай гэрлэсэн байна. Хадежа Муххамедаас 15 насаар эгч байсан ба түүний журамт эхнэр, жинхэнэ дотны туслагч, найз нь байжээ.

Page 7: Ислам шашин

Эзэн тэнгэрийн зарлигийг түгээх ариун үйл хэрэг чухамдаа энэ ухаалаг, сайхан сэтгэлт эмэгтэйн тус дэмээр амжилтанд хүрсэн гэдэг. Муххамед курайшуудын уламжлал ёсоор жил бүр нэг сар гаран хугацаанд Меккагийн ойролцоох Хира уулын агуйд даян хийдэг байжээ. Ийм нэгэн даяанчлалын үеэр түүний өмнө сахиусан тэнгэр Жибрил үзэгдэв. Тэрээр Муххамедийг “Унш” гэж шаардахад , “Юу унших билээ ?” гэж Муххамед хариулав.”Хүмүүнийг бүлээн нөжнөөс бүтээсэн Бүтээгч эзэн тэнгэрийнхээ төлөө унш, үзэг бэхэд сурган , хүмүүний мэдэхгүй зүйлийг нь мэдүүлж өгсөн Өгөөмөр дээд Эзэн тэнгэр чинь тэр” хэмээн айлдсан ажээ.Үүнийг уншсаны дараа Муххамед сэрэв.

Page 8: Ислам шашин

Түүнийг агуйгаас гарч, уулын бэлд ирсэн хойно тэнгэрээс “Муххамедаа чи бол Аллахын элч , харин би Жибрил байна” гэсэн дуу хоолой сонсогдов.Төдөлгүй Муххамед гэртээ ирж үзэж харсанаа эхнэртээ дуулгажээ. Ийнхүү түүний эхнэр болон үрчилж авсан хүү Зайд ибн аль-Харис Али нар хамгийн анхны дагалдагч нь болов. Гэвч түүний зам дардан байсангүй. 619 онд түүний түшиг тулгуур болж байсан эхнэр Хадежа, Абу Талиб нар дараалан нас барлаа. 630 онд Меккаг ариун хот хэмээн хүлээн зөвшөөрөх, бүх онгон шүтээнүүдийг устган, ганц Эзэн тэнгэрт итгэх, Каабад бүх мусулманчуудын сүм байгуулах тохиролцоо хийгджээ.

Page 9: Ислам шашин

Муххамед 632 оны 1 сард Меккад мөргөөд Мадина руу явсан юм. Энэ нь түүний хамгийн сүүлийн буюу салах ёсны мөргөл байлаа. 632 оны 7 сард буюу 62 насандаа өөд болжээ. Муххамед өөрийн залгамжлагчийг нэрлэж амжилгүй өөд болсон байна. Энэ нь мусулманчуудын хооронд маргаан үүсгэв. Маргаанд мухажирууд ялж Абу Бекра халиф болов. Түүний дараа Омар аль-Хаттиб халифаар суусан 634-644 оны хооронд мусулманы эзэнт гүрний ихэнх нь бүрэлдэн тогтсон юм.Дараагийн халиф нь Осман ибн Аффан байлаа.Харин 4 дэх халифаар Али ибн Абу Талиб 656-661 оны хооронд суусан. Эдгээр 4 халифыг мусулманы уламжлалд “ ариун явдалт”хэмээн нэрлэдэг. Чухамдаа энэ дөрвийн үед мусулманчууд арабын ертөнцийг бүрэн захиргаандаа оруулсан юм. 

Page 10: Ислам шашин

Онцлог Ислам шашны үүсэл , түүний үзэл санаа, сургаал

номлолын төлөвшилд иудай, христос шашин мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, ул мөрөө үлдээжээ.

Иудай, Христос, Ислам гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг эх зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ.

Мусульманчууд үхэр, гахайн мах, архий дарс уухыг цээрлэдэг. Мусульман зан үйл гүйцэтгэх байрыг мечеть гэнэ.

Page 11: Ислам шашин

Ислам шашны номлолын эх сурвалж нь Коран хэмээх хамгийн дээд ариун гэрээслэл хэмээх болно. Кораныг Аллах бурхны элч тэнгэрт оршигч Жебраил Мухаммедэд хэлж єгсєн гэдэг. Коранд арабын ард тvмнvvдийн ёс заншил, зан vйл, хууль эрхийн хэм хэмжээнvvд эмх цэгц, системгvйгээр тусгагдсан байдаг. Иймээс Кораны номлолыг тодруулан тайлбарласан Сунн хэмээх эмхэтгэл нэмэлт болон гарчээ. 

Page 12: Ислам шашин

Коран болон Сунныг хамтад нь дээдлэгчдийг суннитууд гэх болжээ. Мєн ислам шашны номлолыг тайлбарлан таниулахад єєрсдийгєє зориулагч нэг ёсны санваартнуудыг суфизмын талынхан гэнэ. Коран болон Суннд тулгуурлан мусульман хvний мєрдєх ёстой хууль ёсыг бvхэлд нь шариат гэдэг.

Page 13: Ислам шашин

Ислам шашны номлол ёсоор ертөнцөд Аллах бурхнаас өөр бурхан байхгvй. Христос шашин дахь эцэг, хvv, санаа гэсэн гурвалын зарчмыг няцааж зөвхөн ганц Аллах бурхныг л хvлээн зөвшөөрдөг. Аллах бурхан бол мөнх, бvтээгдэшгvй, биегvй, газар сайгvй оршин байдаг, танин мэдэгдэшгvй, бvхний анхдагч, эхлэл ч мєн, эцэс тєгсгєл ч мєн гэж vздэг. Иймээс Аллахад vг дуугvй итгэж бишрэн, номхон хvлцэнгvй байхаас єєр аргагvй болдог байна. 

Page 14: Ислам шашин

Хvн бvр ашиг орлогынхоо тодорхой хувийг шашны тэргvvнд өргөх vvрэгтэй бөгөөд Ислам шашин дахь бурхны шийтгэл, хойд насны буян нvгэл, ад чөтгөрийн тухай ойлголтууд нь христос шашнаас нөлөөлсөн байдаг. Мусульманчууд буруу номлолтонтой тэмцэж ислам шашныг дэлгэрvvлэх ариун дайн жихадыг хvлээн зєвшєєрдєг бөгөөд бусад шашинтнууд мусульманы улсад алба татвараа єгсєн тохиолдолд эвийг барьж болно гэж vздэг. 

Page 15: Ислам шашин

Дундад Азид ч ислам шашин ноёрхох болсон боловч хот суурин газраас алс хязгаар малчин ардын дунд ислам шашны номлолоос илvv эртний овгийн шvтээнээ хэвээр хадгалж байв. Жишээ нь, казак vндэстний дотор удаан хугацааны турш ислам шашныг тэнгэр шvтээнтэй зэрэгцvvлэн шvтэж иржээ. Тэд тэнгэрийг Аллах хэмээн ойлгож байлаа. Гэвч XVI зуунд бухарын шейх казакуудыг ислам шашнаас хазайсан буруу номтон хэмээн онгон шvтээнийг нь устгажээ. 

Page 16: Ислам шашин

Мусульман хvн эрхэмлэдэг таван гол зvйл байдаг. чин сvсэглэх буюу Аллах ба Мухаммедэд

зориулж шахад (мєргєл) хэлэх, єдєр тутмын таван зvйл мєргєл - намаз

vйлдэх, жил бvр гучин хоногийн турш мацаг барих

буюу рамадан ёслол гvйцэтгэх, жил бvр орлогынхоо боломжоор татвар -

закят єргєх, амьдралдаа ядаж ганц удаа Мекка дахь

шvтээний тєв газар очиж мєргєх. 

Page 17: Ислам шашин

Мусульманчууд vхэр, гахайн мах идэх, архи дарс уухыг цээрлэдэг. Мусульман зан vйл гvйцэтгэх байрыг мечеть гэнэ. Мекка дахь Кааб, Медина дахь Зєнчийн газар, Иерусалим дахь аль Акса гурав бол хамгийн гол тєв мечеть болдог

Page 18: Ислам шашин

Сонирхолтой баримт Марко Поло олонд дуулдаагүй элдэв сонин

ярьсанд европчуудад итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын(Исламын) болон христосын сүмүүд биендээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.

Page 19: Ислам шашин

Чингисийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Энд тэндгүй үргэлж дайн хийдгийн хувьд Төв Ази нь тухайн үедээ дэлхийн геополитикийн том төв байсан, тэр утгаар нь янз бүрийн шашин нааш их зочломтгой байж. Харин хээр талаас хойгуур уул мод руугаа ойр Хамаг Монголд бөө ноёрхож байлаа. Гэвч дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа.

Page 20: Ислам шашин

Чингис хаан насны бөгсөнд Бумбын шашинд их автсан байдаг. /Хятадын уугуул шашин/ Түүний бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүег христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд гэгээн Мари дарь эхийн орыг эзэлж байв. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.

Page 21: Ислам шашин

Анхаарал тавьсанд баярлалаа