статистикийн функцууд

14
Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах Статистикийн функцууд AVEDEV Бичигдэх хэлбэр: AVEDEV(number1,number2,…) Үр дүн: өгөгдсөн тоонуудын абсолют хазайлтын дундаж утгыг өгнө. Аргументууд: Number1,number2,… 255 хүртэлх тооны дурын тоон утга. Тооны утгуудыг шууд аргументэд бичиж өгөхөөс гадна нүдний хаяг, мужийн хаяг, мужийн нэр массив хэлбэрээр утгуудыг тодорхойлж өгч болно. Аргументийн утгуудад ядаж нэг тоон утга байхад алдаа өгөхгүй бөгөөд текст, локик утга “хоосон” орсон тохиолдолд утгуудыг тооцохгүй. AVERAGE Бичигдэх хэлбэр: AVERAGE(number1,number2,…) Үр дүн: Өгөгдсөн тоонуудын арифметик дундаж утгыг олно. Аргументууд: number1,number2,... AVEDEV функцийн аргументтэй адилхан. Жишээ нь: AVERAGE буюу дундаж олоход зориулагдсан функц (24,50,25)=33 энэ гурван тооны дурдаж нь 33 гарч байна. AVERAGEA Бичигдэх хэлбэр: AVERAGEA(value1,value2,…) Үр дүн: Өгөгдлүүдийн арифметик дундаж утгыг олно. Аргументууд: value1,value2,... 255 хүртэлх тооны дурын өгөгдсөн байна. Өгөгдлүүдийг шууд аргументэд бичиж өгөхөөс гадна нүдний хаяг, мужийн хаяг, мужийн нэр массив хэлбэр тодорхойлж өгч болно. Санамж: Аргументийн утгыг текст, хоосон , FALSE тохиолдлуудад 0, TRUE 1-тэй тэнцүүлж тооцно. BETADIST Бичигдэх хэлбэр: BETADIST(x,alpha,beta,A,B) Үр дүн: бета магадлалын нягтын функцийн утгыг өгнө. Аргументууд:

Upload: kahatanbayr

Post on 09-Jul-2015

1.650 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Статистикийн функцууд

AVEDEV

Бичигдэх хэлбэр: AVEDEV(number1,number2,…)

Үр дүн: өгөгдсөн тоонуудын абсолют хазайлтын дундаж утгыг өгнө.

Аргументууд:

Number1,number2,… 255 хүртэлх тооны дурын тоон утга. Тооны утгуудыг шууд аргументэд бичиж өгөхөөс гадна нүдний хаяг, мужийн хаяг, мужийн нэр массив хэлбэрээр утгуудыг тодорхойлж өгч болно. Аргументийн утгуудад ядаж нэг тоон утга байхад алдаа өгөхгүй бөгөөд текст, локик утга “хоосон” орсон тохиолдолд утгуудыг тооцохгүй.

AVERAGE

Бичигдэх хэлбэр: AVERAGE(number1,number2,…)

Үр дүн: Өгөгдсөн тоонуудын арифметик дундаж утгыг олно.

Аргументууд:

number1,number2,... AVEDEV функцийн аргументтэй адилхан. Жишээ нь: AVERAGE буюу дундаж олоход зориулагдсан функц (24,50,25)=33 энэ гурван тооны дурдаж нь 33 гарч байна.

AVERAGEA

Бичигдэх хэлбэр: AVERAGEA(value1,value2,…)

Үр дүн: Өгөгдлүүдийн арифметик дундаж утгыг олно.

Аргументууд: value1,value2,... 255 хүртэлх тооны дурын өгөгдсөн байна. Өгөгдлүүдийг шууд аргументэд бичиж өгөхөөс гадна нүдний хаяг, мужийн хаяг, мужийн нэр массив хэлбэр тодорхойлж өгч болно.

Санамж:

Аргументийн утгыг текст, хоосон , FALSE тохиолдлуудад 0, TRUE 1-тэй тэнцүүлж тооцно.

BETADIST

Бичигдэх хэлбэр: BETADIST(x,alpha,beta,A,B)

Үр дүн: бета магадлалын нягтын функцийн утгыг өгнө.

Аргументууд:

Page 2: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

X: АбаВ-ийн завсар орших функцийн хувьсагч ;

Alpha: тархалтын параметр;

Beta: тархалтын параметр;

A: х аргумент утгаа авах завсарын доод хил;

B:х аргумент утгаа авах завсарын дээд хил; Санамж :

Аргументууд нь натураль утгаа авна. А=0 утгыг авч болно.

X<A, x>B, x=B тохиолдлуудад функц #NUM! алдааны утгыг өгнө.

А ба В аргументуудыг тодорхойлж өгөх албагүй. Орхисон тохиолдолд А= 0 ба В=1утгуудыг авна.

BINOMDIST

Бичигдэх хэлбэр: BINOMDIST(number1_s,trails,probability_s, cumulative)

Үр дүн: Бином магадлалын масс буюу бином тархалтын функцийн утгыг өгнө.

Аргументууд:

Number_s: амжилттай туршилтын тоо

Trails: нийт туршилтын тоо

Probability_s: туршилт амжилттай байх магадлал

Cumulative: логик утга авах ба бином тархалтын функцийг , тодорхойлох тохиолдолд TRUE, массыг тодорхойлох тохиолдолд FALSE утгыг авна.

Санамж:

Мэдээллийн эрин зуунд мэдээлэл солилцох дамжуулах түгээх, хүлээн авах болон харилцан холбогдохгол арга бол интернэтийг хэрэглэх явдалюм.

Интернэт гэдэг нь дэлхийн улс орнуудын хамтарсан том компьютерийн

сүлжээ бөгөөд маш их баялагтай мэдээллийн сан юм. Нөгөө талаас

мэдээлэл дамжуулах суваг юм.

Number_s, trails аргументууд нь натурал утга авна.

CORREL

Бичигдэх хэлбэр: CORREL(array1, array2)

Үр дүн : корроляцын коэффициентийн утгыг өгнө.

Аргументууд :

Array1, array2:тоон утга бүхий мужийн хаяг , мужийн нэр, массив зэрэг байж болно.

Page 3: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Санамж :

Аргументуудад текст буюу” хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Хоѐр мужийн өгөгдлүүдийн тоо ялгаатай тохиолдолд функц #N/A алдааны утгыг өгнө.

Аргументэд тодогхойлогдсон тухайн нэг мужийн нүднүүд “хоосон ” эсвэл стандарт хазайлтууд нь тэгтэй тэнцүү үед #DIV/0! Алдааны утгыг өгнө.

COUNT

Бичигдэх хэлбэр : COUNT(value1,value2,…)

Үр дүн: мужийн тоон утга бүхий нүднүүдийг ба аргументийн жагсаалтанд байгаа

тоон утгуудыг тоолж утгыг өгнө.

Аргументууд :

Value1,value2,… 255 хүртэлх тооны дурын өгөгдөл байж болно. Өгөгдлүүдийг шууд аргументэд бичиж өгөхөөс гадна нүдний хаяг , мужийн хаяг ,мужийн нэр, массив хэлбэрээр утгуудыг тодогхойлж өгч болно.

COUNTA

Бичигдэх хэлбэр: COUNTA(value1,value2…)

Үр дүн: мужийн өгөгдлүүд ба аргументийн жагсаалтанд байгаа өгөгдлүүдийг тоолж

, утгыг өгнө. Өөрөөр хэлбэл хоосон ялгаатай өгөгдлүүдийг тоолно.

Аргументууд :

Value1,value2,… 255 хүртэлх тооны дурын өгөгдөл байж болно. Өгөгдлүүдийг шууд аргументэд бичиж өгөхөөс гадна нүдний хаяг, мужийн хаяг , мужийн нэр , массив хэлбэрээр тодорхойлж өгч болно.

COVAR

Бичигдэх хэлбэр: COVAR(array1,array2)

Үр дүн: каварицын утгыг өгнө.

Аргументууд :

Array1,array2: бүхэл тоон утга Санамж :

Аргументуудад текст буюу “хоосон ” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Хоѐр мужийн өгөгдлүүдийн тоо утга ялгаатай тохиолдолд функц #N/A Алдааны утгыг өгнө.

Page 4: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Аргументэд тодорхойлогдсон нэг мужийн бүх нүднүүд “хоосон” үед функц #DIV/0! Алдааны утгыг өгнө.

DEVSQ

Бичигдэх хэлбэр: DEVSQ(number1,number2,…)

Үр дүн : өгөгдсөн тоонуудын хазайлтуудын квадратуудын нийлбэрийг олно.

Аргументууд :

Number1,number2,… нэг буюу массив хэлбэрээр тоон утгуудыг авна.

Мужийн хаяг , мужийн нэрээр дамжуулж утгаа авч болно. Санамж :

Аргументуудад текст буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

EXPONDIST

Бичигдэх хэлбэр: EXPONDIST(x, lampda, cumulative)

Үр дүн : илтгэгч тархалт буюу харгалзах нягтын функцийн утгыг өгнө.

Аргументууд :

х: бодолт хийгдэх функцийн хувьсагч

lambda: хувьсагчийн параметр

cumulative: логик утга авах ба илтгэгч тархалтыг олох тохиолдолд TRUE, харгалзах нягтын функцийн утгыг олох тохиолдолд FALSE утгыг авна.

Санамж :

Lambda аргумент натураль тоо биш тохиолдолд #value алдааны утгыг өгнө.

Х<0 эсвэл lambda £0 тохиолдлуудад #NUM! алдааны утгыг өгнө. GEOMEAN

Бичигдэх хэлбэр : GEOMEAN(number1, number2,…)

Үр дүн : өгөгдсөн утгуудын гоеметр утгыг өгнө.

Аргумент:

Number1,number2,… 255 хүртэлх тооны эерэг утгуудыг авна. Нүд ба мужийн хаяг, мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж:

Аргументуудад текст буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд утгуудыг тооцохгүй.

HARMEAN

Page 5: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Бичигдэх хэлбэр :HARMEAN(number1,number2,…)

Үр дүн : өгөгдсөн тоонуудын гармоник утгыг өгнө.

Аргумент:

Number1,number2,… 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Санамж:

Аргументуудад текст , логик утга буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Аливаа аргументийн утга нь тэгтэй тэнцүү буюу бага тохиолдолд HARMEAN функц #NUM! Алдааны утгыг өгнө.

MAX

Бичигдэх хэлбэр: MAX(number1,number2,…)

Үр дүн : өгөгдсөн тоонуудын хамгийн их утгыг өгнө.

Аргументууд:

Number1,number2,… 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужийн хаяг ,мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж:

Аргументуудад , текст, логик буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Жишээ нь: Хамгийн их утгыг авдаг функц (45;79) хоёр тоо өгөгдөхөд 79 тоог хамгийн их утга гэж авна.

MIN

Бичигдэх хэлбэр : MIN(number1,number2,…)

Үр дүн: өгөгдсөн тоонуудын хамгийн бага утгыг өгнө.

Аргументууд:

Number1,number2,… 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужийн хаяг, мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж:

Аргументуудад текст , логик утга буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Жишээ нь: Хамгийн бага утгыг авдаг функц (21;67) гэсэн хоѐр тоо өгөгдөхөд 21 тоог хамгийн бага утга гэж авна.

MEDIAN

Бичигдэх хэлбэр: MEDIAN(number1,number2,…)

Page 6: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Үр дүн : өгөгдсөн тоонуудын дунд орших утгыг өгнө.

Аргументууд :

Number1,number2,… 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужийн хаяг , мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж:

Аргументуудад текст логик утга буюу хоосон тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй .

Жишээ нь:

MEDIAN(1,2,3,4,5) функцийн утга 3;

MEDIAN(1,2,3,4,5,6)функцийн утга 3,5.

MODE

Бичигдэх хэлбэр: MODE(number1,number2,...)

Үр дүн: аргументуудийн утганд хамгийн олон удаа давтагдсан тоог олно.

Аргументууд:

Number1,number2,… 1-255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Тогтмол утгууд болон нүд ба мужийн хаяг мужийн нэрүүдийг тодорхойлж өгч болно.

Санамж :

Аргументуудад текст логик утга буюу “хоосон “ тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Нэг ч утга давтагдаж ороогүй тохиолдолд функц #N/A алдааны утгыг өгнө.

Давталтын тоо нь тэнцүү хэд хэдэн утга байвал хамгийн эхний байрлалд дахь утгыг өгнө.

NORMSDIST

Бичигдэх хэлбэр: NORMSDIST (ɀ)

Үр дүн: өгөгдсөн утгыг стандарт хэвийн тархалтын утгыг өгнө.

Аргументууд:

ɀ: тархалтын бодох хувьсагчийн тоон утга Санамж:

Standart_dev£0 тохиолдолд функц #NUM! алдааны утгыг өгнө. RANK

Бичигдэх хэлбэр : RANK(number, ref, order)

Page 7: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Үр дүн: өгөгдсөн тоон цуваанаас тухайн тооны эрэмбэ дэх дугаарыг өгнө. Уг цуваа

эрэмбэлэгдсэн үед байрлалын дугаарыг өгнө.

Аргументууд :

Number: эрэмбийн дугаарыг олох тоо

Ref: тоон цуваа буюу тоон утга бүхий мужийн хаяг , массив

Order: эрэмбийн дугаарыг буурах эрэмбээр тодорхойлох 0, өсөх эрэмбээр тодорхойлох тохиолдолд тэгтэй тэнцүү биш байх утга авна.

VARP

Бичигдэх хэлбэр : VARP(number1,number2,…)

Үр дүн : өгөгдсөн тоонуудын нийт хүн ам дээр суурилсан дисперсийн утгыг өгнө.

Аргумент:

Number1,number2,… хүн амд хамааралтай 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна.

Санамж:

Аргументуудад текст , логик утга буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

Хүн амд хамааралтай 255 хүртэлх тооны тоон утгуудыг авна. Санамж:

Аргументуудад текст , логик утга буюу “хоосон” тодорхойлогдсон тохиолдолд уг утгуудыг тооцохгүй.

VARPA

Бичигдэх хэлбэр: VARPA(value1, value2, …)

Үр дүн: тоон утга текст болон логик утга агуулсан бүх хүн ам дээр суурилсан

аргументуудын дисперсийн утгыг өгнө.

Аргумент:

Value1,value2,… хүн амд хамааралтай 255 хүртэлх тооны дурын утгуудыг авна.

Санамж:

Аргумент дэх TRUE утгыг 1, FALSE болон текст утгуулыг тэгтэй тэнцүүлж авна.

FLOOR

Бичигдэх хэлбэр : FLOOR(number , significance)

Page 8: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Үр дүг : significance аргументын утгаас бага буюу хамгийн ойр орших тоог багтах ,

number аргументийн утгаас бага буюу хамгийн ойр орших тоог олно.

Аргументууд :

Number: ойролцоо утга

Significance: number аргументийн утгаас бага буюу хамгийн ойр орших тоонд давталтайгаар багтах тоо.

RADIANS

Бичигдэх хэлбэр: RADIANS(angle)

Үр дүн : градусаар илэрхийлсэн өнцгийг радианаар илэрхийлнэ.

Аргумент: angle градусаар илэрхийлсэн өнцгийн утга

SIN

Бичигдэх хэлбэр : SIN(number)

Үр дүн : синусын утгыг өгнө. Энэ утгыг градусаар илэрхийлэх тохиолдолд PI()/180

үржүүлнэ.

Аргумент :

Number:радианаар илэрхийлсэн өнцгийн утга Жишээ нь: Синус функцийн утга SIN(1)=0

LOWER

Бичигдэх хэлбэр: LOWER(text)

Үр дүн : текстын бүх үсгийг жижиг үсгүүдэд нь хөрвүүлнэ.

Аргумент :

Number: радианаар илэрхийлсэн өнцгийн утга NOW

Бичигдэх хэлбэр :NOW()

Үр дүн : компьютерийн системийн тухайн агшин дахь хугацааны сериал тоог олно.

Аргумент : байхгүй

Санамж:

Page 9: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Windows-ийн Microsoft Excel, Macintish-ийн Microsoft Excel программуудын цагийн тооллын систем нь ялгаатай байдаг. 1900оны 1сарын1-нээс 1999 оны 12сарын 31 хүртэлх өдрүүдэд сериал тоог харгалзуулдаг.

Сериал тооны аравтын бутархайн таслалын баруун талын цифрүүд нь огноонд харгалзах сериал тоо юм. Жишээлбэл: Windows-ийн Microsoft Excel програмын цаг тооллын системд 367,5 сериал тоо нь 1901 оны 1сарын 1ны 12:00Р.М гэсэн хугацааг илэрхийлнэ.

Microsoft office товчлуур дээр дарахад нээгдэх цэгээс Excel Options харилцах цонхны Advanced хавтасыг сонгож when calculating this workbook хэсгийн 1904 date system товчлуурыг идэвхжүүлж windows –ийн ML программын цаг тооллын системээс Machintosh-ийн ML программын цаг тооллын системээс шилжинэ.

Now функц нь бодолт хийгдсэн үеийн утгыг өгнө. Дахин хугацааг харах бол гараас F9 товчлуурыг дарх хэрэгтэй.

NOT

Бичигдэх хэлбэр: NOT(logical)

Үр дүн : өгөгдсөн логик утгыг эсрэг утгыг өгнө.

Аргумент:

Logical: логик утга авна. Логик утга бүхий нүдний хаяг , логик илэрхийлэл байж болно.

LOOK UP

Бичигдэх хэлбэр: LOOK UP(look up_value, look up_vector,result_vector)

Үр дүн: нэг мөр ба нэг баганы зэрэгцээ орших нүднүүдийн өгөгдлийг координатаар

өгөгдсөн нэг вектор гэж үзэж болно.

LOOK UP функц нь өгөгдсөн векторын , өгөгдсөн координатын утгаар ижил суурьтай өөр нэг векторын харгалзах координатын утгыг тодорхойлдог.

Аргументууд:

Look up_value:өгөгдсөн векторын координатын утга

Координатын утга тоо ,текст, логик утга нүдний хаяг , мужийн нэр зэрэг байж болно.

Look up_vector: нэг мөр ба нэг баганы өгөгдлөөр тодорхойлох look up_value аргументын ойролцоо буюу тэнцүү утга орших муж . тоо текст логик утга ,мужийн хаяг , мужийн нэр зэрэг байж болно.

Санамж :

Look up_vector аргументэд өгөгдөх муж үндсэн өсөх эрэмбээр эрэмбэлэгдсэн байх ѐстой.

Look up_ value аргументэд тодорхойлогдсон утга look up_vector аргументэд тодорхойлогдсон мужаас олдоогүй тохиолдолд #N/A алдааны утгыг өгнө.

Page 10: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

ACCRINTM

Бичигдэх хэлбэр: ACCRINTM(issue, settlement, rate, par, basis)

Үр дүн : хугацаа нь дууссан үнэт цаасны хуримтлагдсан хүүний орлогыг өгнө.

Аргументууд:

Issue: үнэт цаасыг гаргасан огноо

Settlement: үнэт цаасыг худалдаж авсан огноо

Rate: үнэт цаасны жилийн хүү

Par: үнэт цаасны нэрлэсэн үнэ

Basis: ашиглах цаг тооллын бичигтэй хүснэгт Санамж: ACCRINT функцийн санамжыг үзнэ үү

DCOUNTA

Бичигдэх хэлбэр: DCOUNTA(datebase)

Үр дүн : datebase өгөгдлийн сангийн criteria шинжүүрийг хангасан бичлэгүүдийг

field талбарын элемент хоосон биш байх бичлэгүүдийн тоо.

Жишээ:

DCOUNTA(datebase “Нас” A1:F2) функцийн утга 1. Алимны модны өндөр 10-аас их 16-аас бага байх шинжүүрийнг 4-р бичлэг хангасан ба харгалзах нас талбарын элемент хоосон биш байна.

DGET

Үр дүн : database өгөгдлийн сангийн нэг бичлэгтэй criteria шинжүүрийг хангасан

бичлэг цор ганц байвал тухайн бичлэгийг field талбарын элементийг өгнө.

Санамж:

Шинжүүрийг хангасан бичлэг нэг ч байнгүй тохиолдолд DGET функц нь #VALUE алдааны утгыг өгнө.

Шинжүүрийг хангасан бичлэг нэгээс олон тохиолдолд DGET функц нь #NUM алдааны утгыг өгнө.

Жишээ:

DGET(database, “үр” A1:F2) функцын утга 10.

Шинжүүрийн муж нь нэг бичлэгтэй , энэ шинжүүрийг хангасан 4-р бичлэгийн Үр талбарын элементэй нь 10.

WORKDAY

Бичигдэх хэлбэр : WORKDAY(start_date,days,holidays)

Page 11: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Үр дүн : өгөгдсөн эхлэлийн огнооноос тодорхой тооны ажлын өдрийн өмнөх ба

дараах огнооны сериал тоог олно .

Аргументууд:

Start_date эхлэлийн огноог хашилтанд бичих , эсвэл харгалзах сериал тоог олно.

Days : ажлын өдрийн тоо , эхлэлийн огнооноос өмнөх огноог тодорхойлох тохиолдолд сөрөг дараах огноог тодорхойлох тохиолдолд эерэг утга авна.

Holidays:массиваар өгөгдөх баяр ѐслолын өдрүүдийн сериал тоонууд YEAR

Бичигдэх хэлбэр : YEAR(serial_number)

Үр дүн : оны утгыг өгнө. Функцийн утга нь [1900;9999] завсар орших бүхэл тоо.

Аргумент :

Serial_number: сериал тоо , эсвэл хашилтанд бичсэн огноог авна. Жишээлбэл: “06/22/41” “31-DEC-98”

Санамж : windows Microsoft Excel, Macintosh Microsoft Excel программуудын цаг

тооллын систем нь ялгаатай байдаг. Бусад мэдээллийг NOW функцийн

санамжаас үзнэ үү.

DSTDEV

Үр дүн : database өгөгдлийн сангийн criteria шинжүүрийн хангасан бичлэгүүдийг

field талбарын элементүүдийн тухайн жишээн дээр суурилсан стандарт хазайлтыг

өгнө.

DSTDEV=

Үүнд: n- шинжүүрийн хангасан бичлэгийн тоо х- өгөгдсөн талбарын шинжүүрийг хангасан бичлэгүүдийн элементүүд .

Жишээ нь: DSTDEV(database, “үнэ” A1:B2) функцийн утга 21,21320344. 1,4-р бичлэг А1:В1 мужид байгаа шинжүүрийг хангасан. Үнэ талбарын эдгээр бичлэгт харгалзах 105ба75 элементүүдийн стандарт хазайлт.

Логик функцууд

AND

Бичигдэх хэлбэр : AND(logical1,logical2,….)

Үр дүн : бүх аргумент нь TRUE байвал TRUE, ядаж нэг FALSE байвал FALSE

утгыг өгнө.

Page 12: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Аргументууд :

Logical1,logical2,… 255 хүртэлх тооны TRUE, FALSE гэсэн логик утгыг авна. Логик утга бүхий хаяг ,муж, массив, логик утга өгөх томъѐо байж болно. Эдгээр дотор TRUE, FALSE утгаас өөр утга байвал утгуудыг тооцохгүй.

Санамж:

AND функцийн аргументэд нэг ч логик утга байхгүй тохиолдолд #value алдааны

утгыг өгнө.

FALSE

Бичигдэх хэлбэр : FALSE()

Үр дүн:FALSE утгыг өгнө.

Аргумент: байхгүй.

IF

Бичигдэх хэлбэр : IF(logical_test,value_if_true,value_if_false)

Үр дүн : Logical_test нөхцөл биелэсэн тохиолдолд value_if_true утгыг биелээгүй

тохиолдолд value_if_false утгыг өгнө.

Аргументууд :

Logical_test: логик утга ба логик утга өгөх нүдний хаяг , логик илэрхийлэл байж болно.

Value_if_true: тогтмол утга томъѐо байж болно х нөхцөл биелэсэн тохиолдолд функцийн утгыг өгнө.

Value_if_false: тогмол утга , томъѐо байж болно . Нөхцөл биелээгүй тохиолдолд функцийн утгыг өгнө.

Жишээ нь: if(A4>=60 “тэнцсэн”, “тэнцээгүй”) энэ нь A4 нүдэнд байгаа мэдээлэл нь 60аас их буюу тэнцүү бол тэнцсэн гэсэн үр дүн гарна. Харин эсрэг тохиолдолд тэнцээгүй гэсэн үр дүн гарна. If(A8>80000,A8*20%,A8+5000) энэ нь A8 нүдэнд байгаа мэдээлэл нь 80000 аас их бол A8 нүдний мэдээллийг 20% аар үржүүлэх,эсрэг тохиолдолд A8 нүдний мэдээлэл дээр 5000 нэмэх үйлдэл хийнэ. Гэх мэтээр текстэн мэдээллийн хувьд ч функцийг ашиглаж болно.

TRUE

Бичигдэх хэлбэр : TRUE()

Үр дүн : TRUE утгыг өгнө.

Аргумент : байхгүй

Page 13: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

Санхүүгийн функцууд

Санхүүгийн үйл ажиллагааг задлан шинжлэх , нэгтгэн дүгнэх төлөвлөх зэрэг өргөн

хэрэглэгддэг үйлдлүүдийг санхүүгийн функцийн тусламжтайгаар хялбархан

гүйцэтгэж болно. Санхүүгийн функцүүдийг хэрэглээний зориулалтаар элэгдэх

хорогдол , түрээсийн төлбөр орлого зарлагыг тооцоолох гэж 3 хувааж болдог.

ACCRINT

Бичигдэх хэлбэр : ACCRINT(issue,first_interest,settlement,rate,par,frequency)

Үр дүн : хүүг тодорхой үеүүдэд төлөх үнэт цаасны хуримтлагдсан хүүтэй орлогыг

өгнө.

Аргументууд :

Issue: үнэт цаасны гаргарсан огноо

First_interest:эхний хүний төлбөрийн огноо

Settlement: үнэт цаасыг худалдан авсан огноо

Rate: үнэт цаасны жилийн хүү

Par: үнэт цаасны нэрлэсэн үнэ

Frequency: жилд хүүг төлөх үеийн тоо

basis : ашиглах цаг тооллын бичиг ( хүснэгт 13.13)

Basis аргументийн утга Цаг тооллын бичиг

0 эсвэл орхих 1 2 3 4

US(NSAD) 30/360 Бодитой/бодитой Бодитой/360 Бодитой/365 Европийн 30/360

Хүснэгт 13.13

Санамж:

Issue,first_interst,settlement, аргументууд огноог байх ба функцанд шууд бичиж өгөх бол хашилтанд (“ ”) бичиж өгнө.

Issue,first_interest, settlement аргументуудад буруу огноог (тухайлбал 1999.11.31) тодорхойлсон тохиолдолд функц #NUM алдааны утгыг өгнө.

Rate, par аргументууд эерэг биш утга авсан тохиолдолд функц #NUM алдааны утгыг өгнө.

Frequency аргумент нь 1,2,4 утгуудаас өөр утга авсан тохиолдолд функц #NUM алдааны утгыг өгөх ба хүүн жилд нэг удаа удаа төлөн бол

Frequency=1; хагас жилд нэг удаа төлөх бол

Frequency=2; улиралд нэг удаа төлөх бол

Frequency=4; утгуудыг тус тус авна

Хэрэв issue I settlement тохиолдолд функц #NUM алдааны утгыг өгнө.

Page 14: статистикийн функцууд

Microsoft office excel 2007 стандарт функцуудыг ашиглах

IRR

Бичигдэх хэлбэр : IRR(values,guess)

Үр дүн : хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг олно .

Аргументууд:

Values: массив буюу хаягаар авах мөнгөн гүйлгээний утгууд Guess: хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийн анхны утга . анхны утгыг

дураараа сонгож авна. Тодорхойлоогүй тохиолдолд анхны утгыг 0,1(10%)-ээр авдаг.

Санамж:

Values аргумент нэг эерэг эсвэл нэг сөрөг утгыг өөртөө агуулна.

IRR функц нь итерацийг ашигладаг . guess аргументийн утга нь анхны утга болох ба 20 интерацийн дараа утга олдоогүй тохиолдолд функц 20 интерацийн дараа утга олдоогүй тохиолдолд функц #NUM! алдааны утгыг өгнө. Энэ тохиолдолд guess аргументийн утгыг өөрчлөөд үзэх хэрэгтэй.