Амьтны сэтгэц ба зан үйл

13
Сэдэв АМЬТНЫ СЭТГЭЦ ЗАН ҮЙЛ ЗӨН БИЛЭГ

Upload: -

Post on 19-Jul-2015

406 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: Амьтны сэтгэц ба зан үйл

Сэдэв

• АМЬТНЫ СЭТГЭЦ ЗАН ҮЙЛ

• ЗӨН БИЛЭГ

Page 2: Амьтны сэтгэц ба зан үйл

Сайн ажиглавал амьтад зүгээр нэг амьтны хүрээлэнд үзэгчдийг баясгаж суудаг амьд үзвэр

биш юм.Амьтныг ерөнхийд нь дээд доод хөгжилтэй гэж 2 ангилдаг.Дээд хөгжилтэй амьтад

нь олон эсээс бүрддэг сээр нуруутан амьтдыг хэлнэ.Харин доод хөгжилтэй буюу нэг эсээс

бүрддэг ургамал шавьж гэх мэт байдаг.Дээд хөгжилтэй амьтдын давуу тал нь дасан

зохицох чадвар сайтай 2 нутагтан ч байж болдог.Ихэвчлэн сүүгээр бойждог буюу хөхтөн

амьтад байдаг.Тэдгээр өндөр хөгжилтэй амьтдад нийтлэг зүйлүүд ажиглагддаг.Жишээлбэл

Page 3: Амьтны сэтгэц ба зан үйл

Яргай загас бол хаана ч байсан хэдийд ч явсан төрсөн газраа

мэддэг бөгөөд тэр газраа буцаж

ирдэг.

Гриззли баавгайн бамбарууш анх төрсөн даруйдаа загас

барих аргыг аль хэдийн

сурсан мэт их чадварлаг

байдаг. Арслан газар нутгаа хиллэхийн тулд өөрийн шээсээрээ таних

тэмдэг тавьдаг.

Page 4: Амьтны сэтгэц ба зан үйл

Өндөр хөгжилтэй бүх төрөл

зүйлийн амьтдын үр төл төрсөн

даруйдаа эхийгээ дагадаг Тогос өдөө гайхуулж хосоо

сонгодог бол зарим шувууд хэн нь түрүүлж хамгийн сайн

үүр барьсныг нь илүүд үздэг.

Нохойнууд хоорондоо мэдээллээ

шээснийхээ тусламжтай

солилцдог.

Page 5: Амьтны сэтгэц ба зан үйл

Эдгээр ухаалаг ч юм шиг зөн билэгтэй ч юм шиг үйлдлүүдийг хүмүүс ойлгодоггүй.Учир нь хүмүүсийн эрс ялгаатай

амьдралаас болоод.Жишээ нь хүний хүүхэд төрөөд живх зүүдэг, эм тан хэрэглэдэг, хөлд оруулагч, сүү орлуулагч гэх мэт

шаардлагатай зүйлс олон бөгөөд бүхэлдээ зөн билгийн бус замаар өсдөг.Иймд хүмүүс амьтны зан үйлийг ойлгохгүй ч юмуу,

мэддэггүй явдал нь асар хурдацтай хөгжилтэй холбоотой байх.

Амьтдын зан үйлийг судлах судалгаа эрчимжиж өнөө үед олон эрдэмтэд төрсөн.Тэдний нэг бол Лоренц юм.Тэрээр анх

галууны өндгийг энкуваторт хийж дэгдээхийнүүдийг өндөгнөөсөө гарч ирэхийг нь хүлээж байв.Нэг өдөр дэгдээхийнүүд гарч

ирэн эргэн тойрноо ажиглаж байснаа ганцаараа сууж байсан Лоренц эрдэмтэнг харж гэнэ.Үүнээс хойш Лорэнцийн хөдөлгөөн

бүрийг дагаж байв.Учир нь дэгдээхийнүүд Лоренцийг эхээ гэж төсөөлсөн байна.Энэ нь төрөлх зөн билэг ба ихэнх амьтад

төрсөн даруйдаа эхээ таньдаг.Лоренцийн дүгнэснээр амьтан төрсөн даруйдаа хамгийн түрүүнд харсан обьектийг эхээ хэмээн

төсөөлдөг гэжээ.

Page 6: Амьтны сэтгэц ба зан үйл

Мөн Харри Харлов гэх эрдэмтэн шимпанзее сармагчны үр төлд туршилт хийж байв.Түүнийг сүргээс нь

салгаж эх шимпанзеетай төстэй чихмэл загварыг бүтээж түүнтэй хамт үлдээжээ.Үнэхээр чихмэл загварыг

эхээ гэж бодож байсан ч хожим нас биед хүрээд сүргийхэн дундаа дасан зохицож чадаагүйн улмаас

алуулсан байдаг.

Page 7: Амьтны сэтгэц ба зан үйл

Харин Jane Goodall гэх эмэгтэй насаараа шимпанзее сармагчны дунд судалгаа хийсэн хүн.Jane Goodall бол амьтны зан аашыг судалдаг

этологич антродологич Мөн их Британийн энх тайвны төлөөлөгч юм.Тэрээр Танзианагийн үндэсний паркд зэрлэг шимпанзэг 45 жилийн турш

судалснаараа алдартай.Мөн Jane Goodall institute сангийн үүсгэн байгуулагч бөгөөд амьтны эрүүл мэндийн асуудал дээр нухацтай ханддаг

эмэгтэй юм.Тэрээр эхний 2 жилдээ судалгаа хэзээ дуусах бол гэж хоног тоолон хүлээдэг байжээ.Гэвч удалгүй сармагчингуудтайгаа хагацаж

чадахааргүй сайн найзууд болжээ.Тэрээр шимпанзее нарын сүргийн дунд янз бүрийн зан үйлүүдийг ажиглаж тэднийг 4-5 үе хүртэл нь

судалсан байдаг.Харьцаа тааруу ааш муутай шимпанзеегийн зулзага мөн ялгаагүй тийм зан үйлүүдийг давтаж байсан бөгөөд үр төлөө алдсан

шимпанзее хэрхэн шаналж амиа хорлож байгаа тухай түүний судалгаанд гардаг.Судлаач Goodall-аас хойш шимпанзее,горилл зэрэг

сармагчны төрлүүд дээр хийх судалгаа эрчимжиж эхэлсэн байна.

Page 8: Амьтны сэтгэц ба зан үйл

Нохдын нэгэн хачирхалтай араншинг мэргэжилтнүүд олж тогтоожээ. Хүний хамгийн үнэнч нөхөр гэгддэг эл амьтан ч бас эзнээсээ урвах магадлалтай гэнэ. Нохой эзнийхээ өөрийг нь хараагүй гэдгийг итгэлтэй мэдэрсэн үедээ хоол хулгайлах чадвартай байдаг аж. Энэ нь нохой хүний харцны илэрхийллийг ойлгодог болохыг баталж байгаа юм. Нохой сонирхогч, судлаач нар нохой эзнийхээ харц, үгийг шууд ойлгодог хэмээн олон жилийн туршид магтан алдаршуулсаар ирсэн. Гэвч энэ чадварыг шинжлэх ухааны барим таар батал- гаажуулсан тохиол дол үгүй. Тэгвэл шинжээчид үүнийг батлах нотолгоо олсон байна. Жишээ нь эзэн нохойгоо энэ хоолыг идэж болохгүй шүү хэмээн захихад нохой даалгаврыг дуулгавартайгаар гүйцэтгэдэг хэдий ч харанхуй орчинд бол үгийг нь үл тоомсорлодог байна. Энэ нь нохой хүний харанхуйд муу хардаг чадварыг мэддэг төдийгүй түүнийг нь далимдуулдаг болохыг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэжээ. Портсмутын их сургуулийн эрдэмтэд эл шинэ дүгнэлтийг судлан тогтоосон бөгөөд энэ нь ноходтой ажилладаг цагдаа, хамгаалалтын байгууллага, хараагүй хүмүүст тус болно гэж үзсэн байна. Мөн шинэ судалгаагаар ноход төгс биш ч уян хатан ухаантай болох нь тогтоогджээ. Оюун ухааны ийм чадварыг зөвхөн хүн л эзэмшсэн гэж өмнө нь тооцогддог байсан билээ. Эрдэмтэд нохойны талаархи шинэ судалгаандаа 84 хүнийг нохдынх нь хамт оролцуулжээ. Гэхдээ эрдэмтдийн эл дүгнэлтийг нөгөө өнцгөөс нь харах юм бол нохой харанхуй орчинд аливаа зүйлийг ойлгох нь хэр байдаг нь тодорхойгүйгээс гадна гэрэл, харанхуйг ялгахдаа муу тул ийм үйлдэл үзүүлдэг байж болох юм.

Page 9: Амьтны сэтгэц ба зан үйл

Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэээний үеэр Пол

нэртэй наймаалж аль улс аварга болохыг зөв тааж шуугиан тарьсан ба найман тоглолт

дарааллан алдалгүй зөгнөж чадсан.Гэвч хүн төрөлхтнийг гайхшруулсан амьтны ертөнцийн

дараагийн зөн билэгтэн нь Германы Нелли гэдэг заан юм.Тэрээр одоог хүртэл хөл

бөмбөгийн ДАШТ-ыг нэг ч алдалгүй зөгнөж байгаа гэнэ.Амьтны ирээдүйг зөгнөх энэхүү ер

бусын чадварын талаар ам дамжин яригдахаас гадна тэмдэгдлэгдэж үлдсэн

байдаг.Жишээ нь хүн төрөлхтний түүхэнд тохиосон 6 дахь том газар хөдлөлт 1948 онд

Туркмэнистаны Ашхабад хотын ойролцоо болсон.Энэ үеэр нэгэн гэр бүлийн нохой чанга

дуугаар хуцан эздээ сэрээжээ.Хурдхан гархийг шавдуулах мэт сандарч тэвдэн хаалганы

ойролцоо эргэлдэх нохойгоо гэрээсээ гаргачихаад унтахаар хэвтжээ.Гэвч нохой нь улам чанга хуцаж муухай авирлажээ.Гайхсан эзэн нохойгоо оруулах санаатай хаалганд дөхөхөд

гэрэл унтран хүчтэй чичиргээ мэдрэгджээ.Энэ гэр бүл олон хүний амь насыг авч одсон

аймшигт гамшгаас нохойныхоо тусламжтай амьд үлдсэн байна.Амьтад зөвхөн байгалийн

гамшгийг мэдрээд зогсохгүй хамт амьдрагсаддаа удахгүй тохиох үхлийг бас мэдэрдэг.Энэ

тал дээр хамгийн зөн ч нь муур. АНУ-ын Род Айданд мужын нэгэн эмнэлэгт амьдардаг

Оскар нэртэй муур удахгүй нас барах өвчтөнг эмнэлгийн ажилтнуудад хэлж өгдөг байв.Энэ

амьтан хэн нэгний орон дор хэвтэх нь өвчтөнд цөөхөн хоног үлдсэнийг илтгэнэ.Муур үүнээс

гадна хаана бөмбөг дэлбэрэх томоохон осол зэргийг баараггүй мэддэг гэж судлаачид

баталдаг.Зарим судлаачид 6 дахь мэдрэхүй амьд амьтан бүрт төрөхөөс заяадаг гэж

үздэг.Тэднийхээр Хүний энэ чадвар хөгжлийн явцад гээгдсэн бол амьтдыг одоо хүртэл

хадгалагдсаар байгаа гэнэ.

Page 10: Амьтны сэтгэц ба зан үйл

1. Та өдрийн аль үед илүү сайхан ааштай байдаг вэ?a. Өглөөд - 2

б. Үдээш хойш, орой болохын үед - 4

в. Шөнө оройн цагт - 6

2. Та яаж алхдаг вэ?а. Хурдан, том алхдаг. - 6

б. Хурдан, ойрхон алхдаг - 4 .

в. Удаавтар, эргэн тойрноо харж алхдаг. - 7

г. Удаан, толгойгоо гудайлган - 2

д. Маш удаан - 1

3. Хүнтэй ярих үедээ…а. Элгээ эвхэж зогсдог. - 4

б. Гараа атгадаг. - 2

в. Нэг гараа эсвэл хоёр гараараа ташаагаа тулдаг. - 5

г. Ярьж байгаа хүндээ хүрч эсвэл түлхдэг. - 7

д. Чихээрээ оролдож, эрүүгээ маажин, үсээ засдаг. - 6

Page 11: Амьтны сэтгэц ба зан үйл

4. Амарч байхдаа яаж суудаг вэ?а. Өвдгөө нугалан хөлөө нийлүүлдэг. - 4б. Хөлөө хэрээслэж - 6в. Хөлөө жийж - 2г. Нэг хөлөө дороо нугалж суудаг. - 1

5. Та маш их баярлахдаа юу хийдэг вэ?а. Баярласандаа болоод хөл газар хүрэхгүй шахам болдог. - 6б. Инээдэг, гэхдээ нэг их чанга биш. - 4в. Нэг удаа инээдэг. - 3г. Чимээгүйхэн инээмсэглэдэг. - 2

6. Ямар нэг олон нийтийн ажилд оролцох үедээ…а. Хүн бүр тан руу харахаар дуу чимээ гарган орж ирдэг үү? - 6б. Чимээгүй орж ирээд, таньдаг хэн нэгэн хүн байгаа эсэхийг хайх уу? - 4в. Чимээгүйхэн орж ирээд, хэнд ч анзаарагдалгүй байхыг хичээх үү? - 2

7. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж байтал хэн нэгэн танд саад болж эхэллээ. Та юу хийх вэ?а. Зүгээр энгийнээр хүлээж авна. - 6б. Маш их тавгүйтнэ. - 2в. Сайн мэдэхгүй байна. Дээрх 2 хувилбарын хоорондох үйлдлийг үзүүлнэ байх. - 4

Page 12: Амьтны сэтгэц ба зан үйл

8. Та аль өнгөнд хамгийн их дуртай вэ?а. Улаан эсвэл улбар шар - 6

б. Хар - 7

в. Шар эсвэл цэнхэр - 5

г. Ногоон - 4

д. Гүн хөх эсвэл хөх ягаан - 3

е. Цагаан - 2

ж. Бор эсвэл саарал - 1

9. Орондоо ороод унтахаасаа хэдэн минутын өмнө…а. Тааваараа дээш харж хэвтдэг. - 7

б. Доош харж хэвтдэг. - 6

в. Бага зэрэг атийн, хажуу тийш харж хэвтдэг. - 4

г. Гараа дэрлэж хэвтдэг. - 2

д. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрдөг. - 1

10. Зүүдэндээ ихэвчлэн…а. Доош унадаг. - 4

б. Хэрүүл маргаан хийдэг. - 2

в. Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг эрж хайдаг. - 3

г. Нисч эсвэл усанд сэлдэг. - 5

д. Ихэнхдээ зүүдэлдэггүй. - 6

е. Би дандаа сайхан зүүд зүүдэлдэг.- 1

Page 13: Амьтны сэтгэц ба зан үйл

ОНОО:

60 ба түүнээс дээш оноо:Хүмүүс тантай хэврэг эд бараатай харьцаж буй мэт харьцдаг. Ихэмсэг, хувиа хичээсэн, хэтэрхий лидер байдалтай харагддаг. Хүмүүс таныг гайхан бахдаж, тан шиг болохыг хүсдэг ч танд итгэж найддаггүй бөгөөд тантай ойр дотно харилцаатай байхаас зайлсхийдэг.

51- 60 оноо: Хүмүүс таныг урам зоригтой, хөнгөн, бодлогогүй, төрөлхийн удирдах чадвартай, цаг үргэлж зөв биш ч түргэн шийдвэр гаргадаг нэгэн гэж боддог. Мөн таныг эрэлхэг зоригтой гэж үздэг бөгөөд бүгдийг нэг удаа ч болов туршиж үзэхийг хүсдэг, адал явдалтай учрах боломжийг алддаггүй нэгэн юм. Та эрч хүчтэй, өндөр уур амьсгалаар тул хүмүүс тантай хамт ажиллахдаа дуртай байдаг.

41-50 оноо: Хүмүүс таныг залуу, эрч хүчтэй, сэтгэл булаам, хөгжилтэй, эв дүйтэй, үргэлж гайхалтай байдаг гэж үздэг бөгөөд та бол үргэлж анхаарлын төвд байдаг ч үүнийгээ хэтэрхий ихдүүлдэггүй, зохицуулж чаддаг. Мөн эелдэг, өөрийн гэсэн бодолтой, ухаалаг, бусдыг хөгжөөж, тайвшруулдаг нэгэн гэж үздэг.

31-40 оноо: Хүмүүс таныг ухаалаг, хянамгай, анхааралтай, туршлагатай нэгэн гэдэг. Таныг ухаалаг, чадварлаг, авьяастай боловч даруу нэгэн гэж үздэг. Та бол хурдан найз нөхөдтэй болдоггүй ч найз нартаа үнэнч, өөртөө ч тийм байлгахыг хүсдэг хүн юм. Ойр дотны нөхөд тань таны итгэлийг олох нь удаан байдаг, мөн алдсан итгэлээ эргүүлэн сэргээхэд хэцүү байдгийг тань сайн мэддэг.

21-30 оноо: Найз нөхөд тань таныг хэтэрхий цамаан, голомтгой гэж үздэг. Маш хянуур, хэтэрхий болгоомжтой, удаан, тууштай гэдэг. Бодлогогүй, гэнэтийн зүйлд оролцсон байх нь гайхшрал төрүүлдэг. Асуудлыг бүх талаас нь харж, эсэргүүцнэ гэж хүмүүс боддог. Энэ нь таны хянуур болгоомжтой зангаас үүдэлтэй гэдэг.

21-ээс бага оноо: Хүмүүс таныг ичимхий, түргэн ууртай, шийдэмгий бус гэж боддог. Таныг хүмүүс хийсэн зүйлийг ахин шалгаж, өөр хэн нэгэн таны оронд шийдвэр гаргахыг хүлээдэг, илүү дутуу ажилд оролцож хариуцлага үүрэх дургүй гэж үздэг. Асуудлыг дэвэргэдэг гэж боддог ч хүмүүс байдаг. Зарим хүн таныг уйтгартай гэдэг. Харин таныг сайн мэддэг хүмүүс та бол уйтгартай нэгэн биш гэдгийг сайн мэддэг.