сэдэв 7-хотш

12
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОДОРХОЙ ТӨСЛҮҮДЭД ХИЙХ ШИНЖИЛГЭЭ Боловсруулсан: Л.Баасандорж

Upload: byambadrj-myagmar

Post on 17-Jan-2017

83 views

Category:

Education


3 download

TRANSCRIPT

Page 1: сэдэв 7-хотш

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОДОРХОЙ ТӨСЛҮҮДЭД ХИЙХ ШИНЖИЛГЭЭ

Боловсруулсан: Л.Баасандорж

Page 2: сэдэв 7-хотш

Хөрөнгө оруулалтын тодорхой төслүүдэд хийх шинжилгээ

Хөрөнгө оруулалтын төслийн шийдвэр гаргалт нь төслийн зорилгод хүрч болох янз бүрийн хувилбараас сонголт хийх үйл ажиллагаа юм. Шийдвэр гаргах үйл ажиллагаа нь дараах үе шатуудтай. Үүнд:

1. Асуудлыг илрүүлж, шийдвэр гаргалтын зорилгыг тодорхойлох

2. Боломжит хувилбарыг эрэлхийлэх

3. Мэдээлэл цуглуулах

4. Хувилбарыг үнэлэх

5. Хувилбараас сонголт хийх

Page 3: сэдэв 7-хотш

Шийдвэр гаргалт:

Урт хугацааны шийдвэр гаргалт: Хэрэв урт хугацааны шийдвэр гаргах бол түүнд мөнгөний цаг хугацааны хүчин зүйл, үнэ цэнийг харгазан үзэх шаардлагатай.

Богино хугацааны шийдвэр гаргалт:Мөнгөний цаг хугацааны хүчин зүйл, үнэ цэнийг харгалздаггүй

Page 4: сэдэв 7-хотш

Хамаарах ба үл хамаарах мөнгөн урсгал:

Хамаарах мөнгөн урсгал:Ирээдүйн орлого, зардалХувилбар бүрт ялгаатай гарах орлого, зардалАлдагдсан боломжийн өртөг

Үл хамаарах мөнгөн урсгал:Живэх өртөгХувилбар бүрт ижилхэн гарах орлого, зардал

Page 5: сэдэв 7-хотш

Шийдвэр гаргалтын төрөл

Тоног төхөөрөмжийг шинэчлэх эсэхСегментийн үйл ажиллагааг зогсоох эсэхӨөрөө үйлдвэрлэх эсвэл гаднаас худалдан авахХөрөнгө худалдан авах төсөлБизнесийн худалдан авалт, нэмэлт хөрөнгө оруулалтын төсөлЗээлийн санхүүжилттэй төсөлОлборлох үйлдвэрлэлийн төсөлХамтарсан үйлдвэр байгуулах төсөл

Page 6: сэдэв 7-хотш

Тоног төхөөрөмжийг шинэчлэх эсэх

Үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах (солих) дэвшил технологи нэвтрүүлэх арга хэмжээ нь өнөөдөр зохих хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт боловч тухайн төслийг хэрэгжүүлсэнээр ашиглалтын явцад гарах ирээдүйн эардлыг бууруулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний нэр төрөл чанарыг сайжруулах зэргээр үйлдвэрлэлийн эцсийн үр дүн ( орлого болон ашиг) -г дээшлүүлэхэд чухал үүрэгтэй.

Үйлдвэрлэлийн техник, технологийг шииэчлэх төслийн үр ашгийг тодорхойлох 4 арга байдаг. Үүид:

1. Хувилбар тус бүрээр өнөөгийн цэвэр үнэ цэнийг тодорхойлох (Хувилбар тус бүрийн NPV-ийг зэрэгцүүлэх арга) NPV

2. Ялгаварын аргаар өнөөгийн цэвэр үнэ цэнийг тодорхойлох (Ялгаварт МГ-ын NPV-ийг зэрэгцүүлэх арга) NPVa-b

3. Жил тутмын дундаж зардлаар тооцох (Жишигдэх зардлын арга) NPVa/(P/Ai,n)

4. Бүтээгдэхүүний нэгжид ногдох зардал буюу нэгжийн өөрийн өртгийн өөрчлөлтөөр дүгнэлт өгөх зэрэг болно. (Нэгжид ногдох зардлын дүнгээр зэрэгцүүлэх арга) NPV/Q

Page 7: сэдэв 7-хотш

Тоног төхөөрөмжийг шинэчлэх эсэх

Шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал өөрчлөгдөхгүй тохиолдолд эхний 3 аргын аль тохиромжтойг сонгон авч тооцоо хийн дүгнэлт гаргаж болно, Харин төслийг хэрэгжүүлсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх (буурах)-ээр бол гагцхүү бүтээгдэхүүний нэгжид ногдох зардлын төвшин буюу нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг яаж хямдрах вэ? гэдгээр нь төслийн үр ашигт үнэлэлт өгдөг.

ТТ-ыг шинэчилснээр зардал хэмнэхээс гадна орлогыг нэмэгдүүлж болдог. Мөн худалдан авахаас гадна түрээслэх хувилбар ч байж болно.

Page 8: сэдэв 7-хотш

Сегментийн үйл ажиллагааг зогсоох эсэх

Нийтлэг тогтмол зардлыг сегментэд хуваарилахгүйгээр сегментийн тайлагналыг хийж, цэвэр орлогыг тооцно.

Сегментийг хаах болон хаахгүйгээр үйл ажиллагааг үргэлжлүүлэх үйл явцын хамаарах мөнгөн урсгалаар NPV-ийг тооцож хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргана.

Page 9: сэдэв 7-хотш

Өөрөө үйлдвэрлэх эсвэл гаднаас худалдан авах

Өөрөө үйлдвэрлэлийг явуулснаар гарах үйлдвэрлэлийн зардал болон гаднаас худалдан авах зардалуудын өнөөгийн үнэ цэнийг харгалзан үзэх ба үүнд хамаарах зардлыг л авч үзнэ. Тухайлбал, өөрөө үйлдвэрлэл явуулах, гаднаас авах аль аль хувилбарт ижилхэн гарч л байдаг шийдвэр гаргалтад үл хамаарах зардлыг авч үзэх шаардлагагүй, жишээ нь тогтмол шинжтэй гарах зардал болон живэх өртөгүүд

Page 10: сэдэв 7-хотш

Олборлох үйлдвэрлэлийн төсөл

Ийм төслийн тухайд байгалийн нөөцийн ашиглалтын эрх, олборлолтын үеийн бэлтгэл ажил, байгууламж, тоног төхөөрөмж, эрхийн шимтгэл, байгалийн нөөц ашиглалтын төлбөр зэрэг бусад хөрөнгө оруулалтын төслөөс онцлог шинжтэй хөрөнгө оруулалтын болон урсгал зардлууд гардаг.

Хөрөнгө оруулалтын шинжтэй гарсан зардлыг шулуун шугамын аргаас гадна үйл ажиллагааны аргыг ашиглан хорогдуулах, элэгдлүүлэх боломжтой байдаг.

Мөн ийм төрлийн бизнесийн орлогоос нөөц ашиглалтын төлбөрийг тооцож ТНО-оос хасах шаардлагатай болдог.

Page 11: сэдэв 7-хотш

Хөрөнгө болон бизнесийн худалдан авалт, нэмэлт хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын төсөл

Эдгээр төслүүд нь хөрөнгө оруулалтын ердийн төслүүдтэй ерөнхийдөө ижил байдаг.

Нэмэлт хөрөнгө оруулалтыг тухайн жилүүдийн тооцоонд оруулан тооцоолох, эсвэл анхны хөрөнгө оруулалтын зардлын тооцоонд шилжүүлэн тооцож төслийн үр ашгийг тодорхойлж болдог.

Харин төсөл зээлийн санхүүжилттэй байвал төслийн шинжилгээг төслийн, зээлийн, өөрийн хөрөнгийн мөнгөн гүйлгээдээр ангилан шинжлэх шаардлагатай.

Page 12: сэдэв 7-хотш

Хамтарсан үйлдвэр байгуулах төсөл