1.1 mah ehlen bolovsruulah hh zovlomj

13
1 Хяналтын байцаагч нарт зориулсан үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ болон эрүүл ахуйн зохистой дадлын /GHP/ зөвлөмж 1.1 кодтой “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэл” Нэг. Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж 1. Барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу барьсан, өргөтгөсөн, эсвэл шинэчилсэн Барилга байгууламжийн зураг төсөл тухайн аж ахуйн нэгж дээр хадгалагдсан, хяналтын байцаагчид гарган үзүүлэх боломжтой байх ѐстой. Зураг төслийн хуулбар дээр тоног төхөөрөмжүүдийн байрлал, ажиллагсад, түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний урсгалыг зурж, тэмдэглэсэн байна. 2. Үйлдвэр нь ус, намаггүй, хог хаягдал болон бусад бохирдолгүй цэвэр орчинд байрладаг Үйлдвэр нь дараах газруудад баригдсан байх ѐсгүй: Үер усанд автагдах магадлалтай Хог хаягдлыг үр дүнтэйгээр зайлуулах боломжгүй Урд нь уул уурхайн аж үйлдвэр, химийн аж үйлдвэр эсвэл агуулах, мал аж ахуй эрхэлж байсан газар болон/эсвэл өвчнөөр үхсэн малыг булдаг байсан газарт Шавьж, мэрэгч ихээр тархсан газарт. 3. Гадна орчны зам талбай нь хатуу хучилттай, зүлэгжүүлсэн, цэвэрхэн Барилга байгууламжийн гаднах зам нь хатуу хучилттай, орчин тойрон нь цэвэрхэн (хог хаягдлаа ил задгай хаяагүй, хуучирсан тоног төхөөрөмжийг ил задгай, хараа хяналтгүй орхиогүй (энэ нь хортон шавьж үүрлэх нөхцлийг бүрдүүлдэг)), гадна хашаа нь эвдрээгүй, тэжээвэр болон зэрлэг амьтад хашаан дотор байхгүй 4. Хог хаягдлыг тусгай цэгт түр хадгалж графикийн дагуу зайлуулдаг Хашаан дотор хог хаягдлыг тагтай, битүүмжлэлтэй саванд хадгална. Тагийг зөвхөн хог хаягдал нэмж хийх болон/эсвэл хог хаягдлыг ачих үед л онгойлгоно. Савны гадуур хальж гарсан хог хаягдал байх ѐсгүй. 5. Усан хангамж нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон Усны аюулгүй байдлын үзүүлэлтийг жилд хоѐр удаа лабораторийн шинжилгээгээр шалгах ба ус нь ундны усны MNS 900:2005 стандартын шаардлагыг хангаж байх ѐстой. 6. Өөрийн худагтай, түүнээсээ шугамаар холбогдсон ба ус нь ундны усны MNS 900:2005 стандартын шаардлагыг хангасан Хэрэв тухайн аж ахуйн нэгж өөрийн худагтай бол ус цэвэршүүлэлтийн үйл ажиллагааныхаа үр дүнг өдөр бүр шалгаж (түргэвчилсэн тест – колориметрийн арга, рН шалгах г.м.), үр дүнг нь журнал дээр тухай бүр нь тэмдэглэж, хяналтын байцаагчид үзүүлнэ. Мөн хууль тогтоомжийн дагуу худгийн усныхаа аюулгүй байдлын үзүүлэлтийг жилд хоѐр удаа хөндлөнгийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх ѐстой ба шинжилгээний дүнгээр ус нь ундны усны MNS 900:92 стандартын шаардлагыг хангасан байх ѐстой. 7. Зөөврийн устай Дараах тохиолдлуудад зөөврийн усан хангамжтай гэж үзнэ: - Төвлөрсөн эсвэл хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй, усаа саваар зөөдөг бол - Хэсэгчилсэн байдлаар шугам сүлжээнд холбогдсон бол (зарим өрөөнд нь саваар ус зөөж хэрэглэдэг, зарим өрөө нь шугам сүлжээнд холбогдсон, крантнаас усаа авдаг бол) - Усанд зохих ѐсоор цэвэршүүлэлт, урьдчилан боловсруулалт хийлгүйгээр шууд голоос хоолойгоор дамжуулан авч хэрэглэдэг бол

Upload: doljin

Post on 21-Jan-2016

145 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

мах

TRANSCRIPT

Page 1: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

1

Хяналтын байцаагч нарт зориулсан үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ болон

эрүүл ахуйн зохистой дадлын /GHP/ зөвлөмж

1.1 кодтой “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэл”

Нэг. Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламж

1. Барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу барьсан, өргөтгөсөн, эсвэл

шинэчилсэн

Барилга байгууламжийн зураг төсөл тухайн аж ахуйн нэгж дээр хадгалагдсан, хяналтын байцаагчид

гарган үзүүлэх боломжтой байх ѐстой. Зураг төслийн хуулбар дээр тоног төхөөрөмжүүдийн байрлал,

ажиллагсад, түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний урсгалыг зурж, тэмдэглэсэн байна.

2. Үйлдвэр нь ус, намаггүй, хог хаягдал болон бусад бохирдолгүй цэвэр орчинд байрладаг

Үйлдвэр нь дараах газруудад баригдсан байх ѐсгүй:

Үер усанд автагдах магадлалтай

Хог хаягдлыг үр дүнтэйгээр зайлуулах боломжгүй

Урд нь уул уурхайн аж үйлдвэр, химийн аж үйлдвэр эсвэл агуулах, мал аж ахуй эрхэлж байсан

газар болон/эсвэл өвчнөөр үхсэн малыг булдаг байсан газарт

Шавьж, мэрэгч ихээр тархсан газарт.

3. Гадна орчны зам талбай нь хатуу хучилттай, зүлэгжүүлсэн, цэвэрхэн

Барилга байгууламжийн гаднах зам нь хатуу хучилттай, орчин тойрон нь цэвэрхэн (хог хаягдлаа ил

задгай хаяагүй, хуучирсан тоног төхөөрөмжийг ил задгай, хараа хяналтгүй орхиогүй (энэ нь хортон

шавьж үүрлэх нөхцлийг бүрдүүлдэг)), гадна хашаа нь эвдрээгүй, тэжээвэр болон зэрлэг амьтад хашаан

дотор байхгүй

4. Хог хаягдлыг тусгай цэгт түр хадгалж графикийн дагуу зайлуулдаг

Хашаан дотор хог хаягдлыг тагтай, битүүмжлэлтэй саванд хадгална. Тагийг зөвхөн хог хаягдал нэмж

хийх болон/эсвэл хог хаягдлыг ачих үед л онгойлгоно. Савны гадуур хальж гарсан хог хаягдал байх

ѐсгүй.

5. Усан хангамж нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон

Усны аюулгүй байдлын үзүүлэлтийг жилд хоѐр удаа лабораторийн шинжилгээгээр шалгах ба ус нь

ундны усны MNS 900:2005 стандартын шаардлагыг хангаж байх ѐстой.

6. Өөрийн худагтай, түүнээсээ шугамаар холбогдсон ба ус нь ундны усны MNS 900:2005 стандартын

шаардлагыг хангасан

Хэрэв тухайн аж ахуйн нэгж өөрийн худагтай бол ус цэвэршүүлэлтийн үйл ажиллагааныхаа үр дүнг

өдөр бүр шалгаж (түргэвчилсэн тест – колориметрийн арга, рН шалгах г.м.), үр дүнг нь журнал дээр

тухай бүр нь тэмдэглэж, хяналтын байцаагчид үзүүлнэ. Мөн хууль тогтоомжийн дагуу худгийн усныхаа

аюулгүй байдлын үзүүлэлтийг жилд хоѐр удаа хөндлөнгийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор

шинжлүүлэх ѐстой ба шинжилгээний дүнгээр ус нь ундны усны MNS 900:92 стандартын шаардлагыг

хангасан байх ѐстой.

7. Зөөврийн устай

Дараах тохиолдлуудад зөөврийн усан хангамжтай гэж үзнэ:

- Төвлөрсөн эсвэл хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй, усаа саваар зөөдөг бол

- Хэсэгчилсэн байдлаар шугам сүлжээнд холбогдсон бол (зарим өрөөнд нь саваар ус зөөж хэрэглэдэг,

зарим өрөө нь шугам сүлжээнд холбогдсон, крантнаас усаа авдаг бол)

- Усанд зохих ѐсоор цэвэршүүлэлт, урьдчилан боловсруулалт хийлгүйгээр шууд голоос хоолойгоор

дамжуулан авч хэрэглэдэг бол

Page 2: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

2

8. Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт халуун устай, даралтат хоолойгоор шүршиж угаах боломжтой,

зөвхөн ундны усны шаардлага хангасан усыг хэрэглэдэг

Тоног төхөөрөмжийг угааж, цэвэрлэхэд хэрэглэдэг халуун усны хэм нь 65°C ± 2°C байх ѐстой ба

ээлжийн үеэр дор хаяж нэг удаа температурыг нь шалгаж, тэмдэглэл хөтөлнө. Үйлдвэрлэлд болон

угаалга, цэвэрлэгээнд хэрэглэдэг халуун усны хангамж нь хүрэлцээтэй ба зөвхөн ундны усны шаардлага

хангасан усыг хэрэглэдэг.

Багаж хэрэгсэл: хутга, заазуур, хөрөө зэргийг ариутгахад 82°C ± 2°C температуртай халуун усыг

хэрэглэнэ. Нэг малын махыг бүрэн шулж, хэрчиж дууссаны дараа багаж хэрэгслийг ариутгах

процедуртай байх ѐстой. Шинэ малын махыг заавал ариутгасан багаж хэрэгслээр хэрчинэ. Энэ

процедурыг дагаж мөрдөхийн тулд ажилтан бүрийг хос хутга, заазуур, хөрөөгөөр хангах ѐстой ба

ингэснээр нэг хос хутга, заазуур, хөрөөг ариутгахаар халуун усанд дүрээд орхисон байхад нөгөө хосыг

нь хэрэглэж байх боломжтой болно.

9. Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт халуун устай, даралтат хоолойгоор шүршиж угаах боломжгүй,

зөвхөн ундны усны шаардлага хангасан усыг хэрэглэдэг

Угаалга, цэвэрлэгээний үеэр халуун усыг саваар зөөж хэрэглэдэг бол

10. Хэрэгцээний халуун усгүй

Технологийн хэрэгцээт болон угаалга, цэвэрлэгээнд хэрэглэх халуун усыг саваар зөөдөг бол

11. Бохир усны төвлөрсөн шугамд холбогдсон

Барилга байгууламж нь бохир усны төвлөрсөн шугамд холбогдсон ба бүх угаалтуур, суултуур бохир

усны хоолойд холбогдсон. Хаягдал ус угаалтуураас шууд шал руу ил гоожих эсвэл угаалтуурын дор

тоссон саванд хаягдал усаа цуглуулдаг тохиолдлууд огт байхгүй.

12. Бохир усны хэсгийн шугамд холбогдсон

Хэсгийн шугам сүлжээгээр бохир ус цуглуулах худагтай холбогдсон ба бохир ус цуглуулах худгийг

тогтмол соруулж, сулладаг.

13. Бохир ус цуглуулах худагтай

Хаягдал усыг бохир ус цуглуулах худаг руу саваар зөөж хийдэг.

14. Хангалттай гэрэлтүүлэгтэй

Гэрэлтүүлэггүй газар байхгүй. Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, эсвэл дан зохиомол

гэрэлтүүлэгтэй байж болох ба гэрлийн энерги нь:

Боловсруулалтын хэсгүүдэд – 540 люкс

Агуулахад – 220 люкс

Корридорт – 110 люкс

15. Гэрлийн шил хагарч бүтээгдэхүүнийг физикийн бохирдлоос хамгаалсан бүрхүүлтэй, цэвэрлэхэд

хялбар, цэвэрхэн

Гэрлийн шил хагарсан тохиолдолд хагархай шилний хэлтэрхийнүүд бүтээгдэхүүний дээрээс унах

эрсдэлтэй тул гэрлийн шилний гадуур заавал хамгаалалт хийх шаардлагатай. Чийдэнгийн тоос шороог

тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.

16. Агааржуулалтын систем нь /вентилятор нь/ хэвийн ажиллагаатай , цэвэрхэн

Агааржуулалтын системийг тогтмол цэвэрлэж, арчилж байх шаардлагатай. Агаарыг сорох болон гаргах

хоолойнуудын амсар нь хоорондоо ойрхон байж болохгүй (гаднаас сорогдон орж ирж буй агаарыг

дотроос гадагш гарч буй бохир агаараар бохирдуулахгүйн тулд)

17. Агааржуулалтын систем нь халуун болон бохир агаарыг гадагшаа сорох ажиллагаатай

Page 3: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

3

Халуун агаар, уур болон хурц үнэр ялгардаг өрөөнүүдэд гадагш сорох ажиллагаатай агааржуулалтын

системийг байрлуулсан байна. Хэрэв агааржуулалтын систем нь боловсруулалтын хэсгийг шугам

хоолойн тогтолцоогоор дамжуулан цэвэр агаараар хангахаар хийгдсэн бол цэвэр агаарыг гаднаас

соруулах хэсэг нь дотроос бохир агаарыг гадагшлуулж буй хэсэгтэй зэргэлдээ байж болохгүй.

18. Хортон шавьж нэвтрэхээс хамгаалсан торон хаалттай

Агааржуулалтын хоолой болон вентиляторын нүхний гадна талд шавьж, харх зэрэг хортон амьтад

нэвтрэхээс сэргийлсэн бат бөх тор байрлуулсан байна.

19. Шал нь гулгадаггүй, зохих налуутай хийгдсэн

Шал нь усанд тэсвэртэй материалаар хийгдсэн байна. Мөн муу ус зайлуулах суваг руу ус шууд урсахаар

налуутай хийгдсэн байна. Боловсруулалтын хэсгийн шал нь коридорын шалнаас өндөр түвшинд байна

(ингэснээр бохир ус коридороос боловсруулалтын өрөө рүү урсан орохоос сэргийлнэ)

20. Шал нь ан цавгүй угааж цэвэрлэхэд тохиромжтой

Шаланд ус хуримтлагдах нүх, ан цав байхгүй.

21. Шаланд бохир ус цуглуулах траптай, шүүрэн хаалттай

Шүүрэн хаалтууд нь үйлдвэрлэлд хэрэглэх зориулалттай (төмөр), хүнд тэргэнцэр дээгүүр нь явахад

эвдрэхгүй, даац сайтай

22. Хана нь ус нэвтэрдэггүй, зай завсаргүй, цэвэрлэж халдваргүйтгэхэд хялбар, цэвэрхэн

Хана нь цайвар өнгөтэй, цэвэрлэхэд хялбар, сайн арчилж тордсон, дор хаяж 2 метр хүртэл өндөртэй

хэсгээрээ цахилгаанд (шоконд) тэсвэртэй, хөгц мөөгөнцөр үржээгүй, аалзны тор, тоос шороо байхгүй,

тогтмол угааж цэвэрлэдэг.

23. Хана шал болон хана таазны хоорондын өнцөг хагас дугуйрсан, цэвэрлэхэд хялбар байх

Хэрэв боломжтой бол хана болон шалны хоорондын булан, өнцөг нь хагас дугуйрсан холбоостой,

түүнийг нь тогтмол цэвэрлэдэг байх хэрэгтэй. Хэрэв хагас дугуй биш энгийн хурц өнцгөөр уулзалдсан

бол тухайн буланд тоос шороо, бохир зүйлс хуримтлагдахаас сэргийлж тогтмол сайтар угааж

цэвэрлэдэг байх шаардлагатай.

24. Тааз нь цэвэрлэхэд хялбар, тоос хуримтлуулдаггүй, будаг шохой нь хуурч унаагүй

Таазыг сайтар арчилж тордсон, аалзны тор болон будаг нь холцорч унасан хэсэг байхгүй байх.

25. Тааз нь чийг хуримтлуулахгүй, хөгц8 мөөгөнцөр ургаж үржээгүй

Хэрэв таазанд хөгц мөөгөнцөр ургаж үржсэн шинж тэмдэг байвал агааржуулалт муу байна эсвэл

усны/бохир усны хоолойноос ус алдаж байна гэсэн үг юм.

26. Цонх нь тоос шороо, шавьж нэвтрүүлэхгүй, /онгойлгодог хэсгээрээ торон хаалттай/ угааж цэвэрлэхэд

хялбар

Цонх нь хөнгөн цагаан эсвэл PVC материалаар хийгдсэн байвал хамгийн зохимжтой. Хэрэв өөр

материалаар хийгдсэн бол будгийг нь тогтмол арчилдаг байх хэрэгтэй. Бүх тохиолдолд цонхыг тогтмол

угааж цэвэрлэнэ. Цонх битүүмжлэлтэй, хаалттай байх нь хамгийн зохистой ба хэрэв ингэх боломжгүй,

цонхыг онгойлгож агааржуулалтын нэг хэлбэр болгон ашигладаг бол төрөл бүрийн шавьж нэвтрэхээс

сэргийлсэн торон хаалт хийсэн байна (торон хаалтыг тогтмол арчилж, бохирдсон эсвэл эвдэрсэн,

урагдсан үед нь сольдог байх).

27. Цонхны тавцан нь налуу, тавиур болгон ашиглах боломжгүй

Цонхны тавцанг налуу хийснээр зөвхөн тавиур болгон ашиглахаас сэргийлээд зогсохгүй тоос шороо

хуримтлагдахаас давхар сэргийлнэ.

Page 4: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

4

28. Хаалга нь тэгш гөлгөр гадаргуутай, ус шингээдэггүй, зэвэрдэггүй материалаар хийсэн

Хаалга нь хөнгөн цагаан эсвэл PVC материалаар хийгдсэн байвал хамгийн зохимжтой. Хэрэв өөр

материалаар хийгдсэн бол будгийг нь тогтмол арчилдаг байх хэрэгтэй (хаалгыг гэмтлээс хамгаалахын

тулд 1 метр хүртэл өндөртэй металлаар бүрж болно). Хаалга нь хортон шавьж, мэрэгч амьтад нэвтрэх

боломжгүйгээр дээр, доор, хажуугаараа ямар ч завсаргүй бүрэн хаагддаг.

29. Бүрэн хаагддаг, эсвэл өөрөө хаагддаг байх

Хаалгыг хэрэглээгүй тохиолдолд дандаа хаалттай байлгах хэрэгтэй (ялангуяа гадна талбай руу нээгддэг

хамгийн гадна талын хаалганууд). Агуулахын өрөөний хаалгыг зөвхөн бараа материал оруулах, гаргах

үед л онгойлгоно. Ажиллагаа дууссаны дараа хаалгыг нэн даруй хаана.

30. Шат, цахилгаан шат, бүтээгдэхүүн буулгах тавцан, дамжуулах хоолой зэрэг туслах хэрэгслүүд нь мах,

махан бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй материалаар хийгдсэн, цэвэрхэн

Бүх хэсгийг зохих давтамжтайгаар буюу ажлын өдрийн төгсгөлд дор хаяж нэг удаа угааж, цэвэрлэдэг

байх ѐстой.

31. Үйлдвэр нь ажиллагсадын хувцас солих, бие засах, усанд орох, цайны газартай, тоног төхөөрөмжөөр

хангагдсан байх

Ажиллагсад гадуур хувцас болон гэрээсээ өмсөж ирсэн хувцсаа тайлж орхих газар, болж өгвөл тусдаа

шүүгээнүүдтэй байна. Хүнстэй шууд харьцдаг ажиллагсдыг цэвэр ажлын хувцас, малгай, гутал, бээлий

(үйл ажиллагааны төрлөөс хамааран хамгаалалтын эсвэл эрүүл ахуйн зориулалтын) болон амны

хаалтаар тогтмол хангахыг тухайн аж ахуйн нэгж хариуцна. Хувцас солих өрөө, шүршүүр болон ариун

цэврийн өрөөнүүдийг дор хаяж ээлжийн төгсгөлд нэг удаа тогтмол угааж цэвэрлэнэ. Ариун цэврийн

өрөөнд халуун, хүйтэн устай, гар угаах саван болон гар арчих цаасан алчуур эсвэл автомат гар

хатаагчаар тоноглогдсон байна. Боловсруулалтын хэсгүүдэд юм уух, идэх, бохь зажлах болон тамхи

татахыг хатуу хориглоно.

32. Эдгээр өрөөнүүд нь үйлдвэрлэлийн хэсэг рүү хаалга нь шууд нээгддэггүй байхаар зохион

байгуулагдсан

Эдгээр өрөөний хаалга нь боловсруулалтын хэсэг рүү шууд онгойдоггүй, голдоо корридороор

тусгаарлагдсан байна.

33. Дотор эрхтэн цэвэрлэх, өлөн гэдэс боловсруулах, арьс шир давслах, хадгалах өрөөнүүд нь тус тусдаа

Үйлдвэр нь дээрх цех тасгийг тус тусад нь байхаар өөр хоорондоо огтлолцохгүйгээр байрлуулсан байна.

Өлөн гэдэс боловсруулах цехэд сэвс ялгадасыг угаах зориулалтын тоног хэрэгсэлтэй ажиллагсад нь

гараа угаах ариутгах нөхцлийг бүрдүүлсэн байна. Арьсыг халимлах зориулалтын бандан тавиуртай

ажиллагсад нь гар угаах боломжоор хангагдсан байна.

34. Гулууз махны өвчилгөөнөөс эхлэн арьснаас гулуузыг салган дотор эрхтэнг гаргах хүртэл

/бохир,цэвэр гэж/ зааглаж ялгасан тэмдэглэгээтэй байна

Мал, амьтныг өлгөн арьсны өвчилгөө хийж дуусгаад гулууз махыг арьснаас салган дотор эрхтэнг

гулуузнаас авах хүртэл бохир хэсэг гэж үзэн цехийн шалны дагуу тэмдэглэгээг хийж / улаан, шар

зэрэг өнгөөр ялган / бохир болон цэвэр хэсгүүдийг нарийн зааглаж, тусгаарласан байна.

Тус өрөө нь зохих тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Махыг шалтай ойрхон хадгалж болохгүй

ба зөвхөн хуванцар тавцанг тавиур болгон хэрэглэнэ.

35. Мах, дайвар бүтээгдэхүүнийг сэврээх загсаах тусдаа өрөө хонгилтой

Нядалгааны дараах гарсан гулууз махыг сэврээх зориулалтын өрөөнүүдтэй /камерууд нь/ тэдгээр

өрөөнүүдийг хэмжих хэрэгсэлээр тоноглосон байх

36. Мах, дайвар бүтээгдэхүүнийг хөлдөөх хонгил хадгалах зоорьтой

Үйлдвэрлэлд хэрэглэх гулууз махны хэмжээнд тохирсон хангалттай хэмжээний зайтай зоорьтой.

Дамжин бохирдлоос сэргийлэхийн тулд гулууз махнуудыг хэтэрхий их чигжиж хадгалж болохгүй.

Page 5: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

5

Хэрэв гулууз махыг өлгөж хадгалах тохиолдолд гулууз мах нь шалнаас дор хаяж 20 см дээш зайтай

байна (гулууз махны хэмжээнд нь тохирсон өндөрт дэгээнүүдийг байрлуулсан байна). Гулууз махыг

хана налуулж байрлуулж болохгүй.

37. Дээрх өрөө, агуулах нь (асуулт №35, 36) температур чийгийг хянах төхөөрөмжөөр тоноглогдсон,

температур болон чийгшилийг тогтмол хянаж, тэмдэглэгээ хөтөлдөг байх

Тодорхой температурын горим шаардлагатай өрөө болгонд термометр байрлуулсан эсэхийг шалгана.

38. Мах, түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүнийг ачих, буулгах, зориулалтын талбай саравчтай,

шалны түвшин нь автомашин, вагоны шалны өндрийн хэмжээнд тохирсон

Ачих, буулгах процесс явагдах хаалгануудыг зөвхөн ажиллагааны үеэр л онгойлгох ба ачих, буулгах

ажиллагаа дууссаны дараа заавал хаана.

39. Үйлдвэрлэлийн дамжлагын урсгал нь түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах

хүртэл нэг чиглэлийн урсгалтай байхаар өрөө тасалгааг зохион байгуулсан байх

Түүхий эдийг үйлдвэрлэлийн хэсэг рүү оруулах зам болон завсрын ба эцсийн бүтээгдэхүүнийг

боловсруулалтын хэсгээс гаргах замууд нь хоорондоо огтлолцдоггүй байх ѐстой. Хэрэв үйлдвэрлэлийн

хэсэг нь ганцхан хаалгатай бол эхлээд түүхий эдээ оруулаад, шаардлагатай тохиолдолд түүхий эд

оруулсан хэсгийг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээд дараагаар нь тус хаалгаар савлагааны материал

оруулах болон эцсийн бүтээгдэхүүнийг гаргана.

Хоѐр. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

40. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хүнсний үйлдвэрийн зориулалтын, зэвэрдэггүй материалаар

хийгдсэн

Тоног төхөөрөмжийг зэвэрдэггүй гангаар хийсэн байвал хамгийн зохимжтой. Хэрэв өөр материалаар

хийсэн тоног төхөөрөмж хэрэглэдэг бол хүнсний үйлдвэрт хэрэглэх зориулалттай будгаар тухайн тоног

төхөөрөмжийг тогтмол будаж, арчлах ѐстой ба будаг нь холцорсон байх ѐсгүй. Ямар ч материалаар

хийсэн байсан тоног төхөөрөмжийг тогтмол угааж, цэвэрлэн, зэврэлтээс хамгаална. Тоног

төхөөрөмжийг бүрэн гүйцэд цэвэрлэхийн тулд салж болох эд ангиудыг нь салгаж, хүнстэй харьцдаг бүх

хэсгүүдийг нь сайтар угааж цэвэрлэнэ.

Тоног төхөөрөмжийг хэрэглэх заавар болон эд ангиудыг салгаж, угсрах заавар бичмэл хэлбэрээр байх

ба ажиллагсдыг энэ талын сургалтад хамруулсан байна.

41. Ажлын ширээ, вандан нь хүнсний үйлдвэрийн зориулалтын, хуванцар материал болон/эсвэл

зэвэрдэггүй гангаар хийгдсэн

Модон ажлын ширээ хэрэглэх ѐсгүй. Металл эсвэл хатуу хуванцар материалаар хийсэн ширээг хэрэглэх

нь зохистой. Мөн үйлдвэрлэлийн онцлогоос хамааран чулуун тавцантай (талх нарийн боов, шоколадны

үйлдвэрт) ширээг хэрэглэж болно. Хэрэв хатуу хуванцар эсвэл чулуун тавцантай ширээ хэрэглэж байгаа

бол ашиглалтын үеийн элэгдлийг нь арилгахын тулд тогтмол өнгөлж байх шаардлагатай. Ямар ч

тохиолдолд ширээг тогтмол угааж, шаардлагатай тохиолдолд халдваргүйжүүлэх ба хүнс эсвэл

савлагааны материалын наалдсан үлдэгдэл байх ѐсгүй.

42. Хүнсний болон дагалдах бүтээгдэхүүн, хаягдал тус бүрт тусад нь тоног төхөөрөмж, сав хэрэгсэл

хэрэглэдэг, тэдгээр нь ялгах таних тэмдэгжүүлсэн

Цэвэр болон бохир савыг нарийн ялган тусгаарласан байна. Хог хаягдлын сав нь таглаатай байх ѐстой

ба тогтмол суллаж байх хэрэгтэй.

43. Мах шулах, сортлох, дотор мах ялгах /цувдай/ үед гарсан хаягдал түүхий эд бүтээгдэхүүнийг түр

хадгалах сав нь таглаатай ба түүнийгээ тогтмол цэвэрлэдэг

Ээлж бүрийн төгсгөлд савнуудыг халуун ус болон угаалгын бодисоор угааж, өөрөөр нь хатаана.

44. Цахилгаан тасарсан онцгой нөхцөлд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах журамтай, мөрдлөг

болгон ашигладаг

Page 6: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

6

Цахилгаан тасарсан тохиолдолд хөргөх болон хөлдөөх камеруудад цахилгаан үүсгүүр байрлуулсан

байх нь илүү зохистой.

45. Тоног төхөөрөмж, зөөврийн хэрэгсэл нь тусгайлсан таних тэмдэгтэй, цэвэрлэгээ ариутгал хийхэд

тохиромжтой байхаар суурилуулж технологийн дамжлагын дарааллын дагуу байрлуулсан.

Тоног төхөөрөмж болон барилга байгууламжийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу арчилж,

цэвэрлэх боломжийг олгох байдлаар хана/шал/тааз болон тоног төхөөрөмжийн хоорондын зайг

тохируулсан байна (хүний гар хүрч цэвэрлэж болохгүй хэсэг байж болохгүй). Хэрэглэдэггүй тоног

төхөөрөмжийг үйлдвэрлэлийн хэсгээс гаргах, эсвэл ийм боломжгүй бол үйлдвэрлэлийн хэсэгт нэг

буланд нь хуванцар бүтээлгээр хучиж тавих ба бүтээлгийг тогтмол тоос шорооноос нь цэвэрлэж байх

шаардлагатай.

46. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг ашиглах заавартай, зориулалтын дагуу ашигладаг байх

Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэх ѐстой. Тоног төхөөрөмжийн ойролцоо

схемчилсэн зааврыг ил байрлуулсан байх нь зохистой байдаг ба ингэснээр ажиллагсад тухайн тоног

төхөөрөмжийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгээ амархан сэргээх боломжтой.

Гурав. Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуй

47. Үйлдвэр цехийн ажилчид нь эрүүл мэндийн үзлэгт жилд 2 удаа хамрагддаг

Хүнстэй шууд харьцдаг (хүнсний бүтээгдэхүүнтэй харьцдаг эсвэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлд

оролцдог) ажилтан бүрийг жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.

48. Ажиллагсад нь гар нүүрэндээ ил шарх сорвигүй, халдварт өвчнөөр өвчлөөгүй

Ажиллагсдын гар, нүүр болон бусад ил гарсан арьсыг шалгах замаар стафилококкын халдвараас үүссэн

байж болзошгүй гэмтлүүдийг системтэйгээр хянадаг байх ѐстой.

Ажиллагсдад салмонеллийн халдвар байгаа эсэхийг хянана (хамгийн гол шинж тэмдэг нь ойр ойрхон

суулгах).

Тухайн аж ахуйн нэгжийн менежментийн хэлтсийн ажилтан амьсгалын замын архаг өвчтэй,

стафилококк эсвэл салмонеллийн халдвартай ажиллагсдыг үйлдвэрлэлийн хүнстэй шууд харьцдаггүй

хэсэг рүү шилжүүлэн ажиллуулах (зөвхөн савласан бүтээгдэхүүнтэй харьцах – ө.х. эцсийн савлагаатай

бүтээгдэхүүний хадгалалтын хэсэг, эсвэл бүр үйлдвэрлэлийн бүсээс гаргаж, хашаан доторх талбайг

цэвэрлэх, арчлах зэрэг ажилд томилох) үүргийг хүлээнэ.

49. Ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл, ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг

эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг

Өвчтэй ажиллагсад эмчилгээнд хамрагддаг, хэрэв стафилококкын эсвэл салмонеллийн халдвартай бол

өвчнийг бүрэн эмчилсний дараа лабораторийн шинжилгээгээр халдвар тараахгүй гэдэг нь батлагдсан

тохиолдолд тухайн ажилтан хүнстэй шууд харьцдаг ажилдаа эргэн орж болно. Ийм халдварт өвчнөөс

болж хүнстэй шууд харьцдаг ажлаа тодорхой хугацаанд хийж чадаагүй тохиолдолд ажилчдад ямар нэг

байдлаар торгууль, шийтгэл оногдуулж болохгүй.

50. Ажиллагсад нь ажлын байранд ээмэг, бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас зэргийг хэрэглэдэггүй, гарын

хумс ургуулж будаагүй, эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлдэг

Хүнсний дамжин бохирдлоос сэргийлэхийн тулд хувийн эрүүл ахуйг сайтар сахих шаардлагатай.

51. Ариун цэврийн өрөө болон ажлын байранд байрлах гар угаах цэгүүд нь халуун, хүйтэн устай

Угаалтуурыг ээлж бүрийн дараа тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Угаалтуурын дэргэд гар угаах

зурагт зааврыг байрлуулах нь зохистой.

52. Цорго нь мэдрэгчтэй эсвэл шууд гар, хуруугаар хүрэлгүйгээр нээх, хаах боломжтой

Цоргыг тохойгоор нээж, хаах зааврыг ажиллагсдад өгсөн байна. Хэрэв гараар нээж, хаах зориулалттай

угаалтууртай бол гараа угаасны дараа угаалтуурыг хаахдаа цаасан алчуураар жийрэглэж хаах хэрэгтэй.

Менежментийн зүгээс ажилчдад гараа хэзээ, хэрхэн угаах талаарх сургалтыг жил бүр зохион байгуулж

Page 7: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

7

байх шаардлагатай. Мөн шинэ ажилтанд гараа хэрхэн зөв зохистой угаахыг дор бүр нь зааж, сургаж

байх ѐстой.

Менежментийн ажилчид ба хяналтын байцаагч нар дамжин бохирдлоос сэргийлэх, мөн үйлдвэрийн

ажиллагсдад гар угаахын ач холбогдлыг харуулахын тулд үйлдвэрлэлийн хэсэг рүү нэвтрэхдээ гар угаах

дүрмийг чандлан мөрдөнө.

53. Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, ариутгалын бодис, гар хатаагч эсвэл цаасан сальфеткатай

Ариун цэврийн өрөөнүүдийг тогтмол арчилдаг, цэвэрхэн, халуун, хүйтэн устай байна. Хангалттай

тооны угаалтуурыг зохих газруудад нь байрлуулсан байх ѐстой ба эдгээр нь халуун, хүйтэн устай, саван,

автомат гар хатаагч/цаасан алчууртай байна. Ажиллагсдад тохойгоор цоргыг нээж, хаах зааврыг өгсөн

байна. Хэрэв цорго нь гараар нээж, хаах зориулалттай бол хаахдаа цаасан алчуураар жийрэглэж хаах

ѐстой.

54. Үйлдвэрлэлийн өрөөнд гар угаах саван, ариутгалын бодис, гар хатаагч эсвэл цаасан сальфеткатай

Нэг угаалтуурыг гар угаах ба түүхий эд болон/эсвэл багаж хэрэгслийг угаахад хольж ашиглаж болохгүй.

55. Гар бохирдсон үед болон бие засах газарт орсны дараа гараа тогтмол угааж ариутгахыг анхааруулсан

санамжуудыг хүний нүдэнд ил харагдах газруудад байрлуулсан

Ажиллагсад дараах тохиолдлуудад гараа байнга угааж байх ѐстой:

- Ажлаа эхлэхийн өмнө

- Ажлын дундуур бохирдсон үед, эсвэл шаардлагатай бол аль болох ойр ойрхон

- Түүхий эдтэй харьцаж ажилласны дараа боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцахын өмнө

- Ариун цэврийн өрөөнд орсны дараа

- Хоол идсэн болон тамхи татсаныхаа дараа

- Ээлжийн төгсгөлд (үйлдвэрлэлийн хэсгээс гарч явахын өмнө)

56. Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцсаар / халад, цамц, гутал, хормогч бээлий, үсийг бүрэн

халхлахуйц толгойны өмсгөл зэрэг/ хангагдсан, ажлын байран дээрээ эдгээрийг бүрэн хэрэглэж

хэвшсэн

Менежментийн зүгээс ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж ажиллахыг шаардана. Хэрэв

ажиллагсдад нэг удаагийн бээлий өмсүүлдэг бол бохирдох болгонд нь шинээр сольж хэрэглэх нөхцлийг

нь хангаж, хангалттай хэмжээгээр нэг удаагийн бээлийгээр хангасан байна. Нэг удаагийн бээлийг

тайлсны дараа дахин хэрэглэж болохгүй.

Хэрэв ажиллагсдад олон удаагийн хэрэглээний бээлий хэрэглүүлдэг бол гар угаадагтай ижил

давтамжаар угааж байх ѐстой:

- Ажлаа эхлэхийн өмнө

- Ажлын дундуур бохирдсон үед, эсвэл шаардлагатай бол аль болох ойр ойрхон

- Түүхий эдтэй харьцаж ажилласны дараа боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцахын өмнө

- Ээлжийн төгсгөлд (угаасны дараа тохиромжтой газарт, хуруунуудыг нь дээш нь харуулж хатаана,

ингэснээр гадна доторгүй гүйцэд ус нь гоожиж, хатах боломжтой)

Хэрэв ажиллагсад хамгаалалтын гутал, хормогч хэрэглэдэг бол бохирдсон үед нь угааж байх

зориулалтын хэсэгтэй байх ѐстой. Ээлжийн төгсгөлд угаагаад, хатаахаар тавина (гутлыг усыг нь бүрэн

гоожих хэлбэрээр доош нь харуулж, харин хормогчийг хананд өлгөнө)

57. Мах, махан бүтээгдэхүүн зөөх, ачих, буулгах дамжлагын ажилчид хөдөлмөр хамгааллын хувцсыг

/тусгай зориулалтын бээлий, гутал/ хэрэглэж хэвшсэн

Ажлын хувцсыг бохирдсон үед нь сольж, угаадаг байх ѐстой.

58. Үйлдвэрийн байранд гадны хүн оруулахдаа хамгаалах хувцас /халат, улавч, малгай/ өмсүүлдэг

Үйлдвэрийн байранд гадны хүн орохдоо гараа угааж, халдваргүйжүүлэн, хамгаалалтын хувцас хэрэглэл

өмсөнө.

59. Ажлын хувцсыг угаах нөхцлийг бүрдүүлсэн /тоног хэрэгсэлтэй эсвэл угаалгын гэрээт газартай/

тогтмол угааж, хэрэглэдэг

Page 8: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

8

Гэрийн болон ажлын хувцсыг сайтар тусгаарласан байна. Үүний тулд ажилтан бүрт хоѐр шүүгээ (нэгэнд

нь гэрийн хувцсаа, нөгөөд нь ажлын хувцсаа хийдэг) олгох, эсвэл боловсруулалтын хэсэг рүү орохын

өмнө ажилтан бүрт гэрийн хувцас болон ажлын хувцсаа хийх тусдаа тавиур бүхий нэг шүүгээ гаргасан

байна. Ажлын хувцсыг байгууллага дотооддоо эсвэл угаалгын гэрээт газраар угаалгана. Ажиллагсад

ямар ч тохиолдолд ажлын хувцсыг угаахаар гэрлүүгээ авч явж болохгүй. Бохирдсон үед нь дор дор нь

солиод байх боломжоор хангаж, ажиллагсдад хангалттай ээлжийн ажлын хувцсыг олгоно.

60. Ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо сургалт

явуулдаг, эсвэл гадны ийм чиглэлийн сургалтад хамруулдаг, сэдэв болон оролцогчдын талаар бүртгэл

хөтлөдөг

Ажиллагсдыг эрүүл ахуй болон хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт болон давтан сургалтад тогтмол

хамруулна. Хүнстэй харьцдаг ажилтан бүр ийм сургалтад заавал хамрагдсан байна. Сургалтын сэдэв

болон оролцогчдын талаарх бүртгэлийг хөтөлж, хяналтын байцаагчийн хүсэлтээр гаргаж үзүүлнэ.

Дөрөв. Үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэвэр

61. Бохирын трап, шугам хоолойн хэсэг, цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэг

Муу усны сувгаар бохир усыг чөлөөтэй зайлуулахын тулд ээлжийн төгсгөлд шүүрэн тагийг тогтмол

цэвэрлэнэ. Мөн бохирын цооногийг тогтмол суллана.

62. Ажлын байр болон тоног төхөөрөмжийг угаах зориулалттай угаалгын шланк, хоолойны үзүүр шаланд

хүрэлцэхгүй байхаар хурааж эвхдэг

Уян хоолойг хананд эмх цэгцтэйгээр эвхэж хураана.

63. Цэвэрлэгээний бодис, бусад, туслах материалыг зориулалтын тусгай шүүгээ, эсвэл буланд байрлуулах,

эсвэл хайрцганд хийж хаягласан байх, цэвэрлэгээний материалын хэрэглэх заавар нь монгол хэл дээр

Зөвхөн хүнсний үйлдвэрт хэрэглэх зориулалтын цэвэрлэгээний бодис болон бусад химийн бодисыг

хэрэглэнэ. Цэвэрлэгээний болон халдваргүйжүүлэлтийн бодисуудыг тусад нь өрөөнд/саванд хадгална.

Химийн бодисууд нь:

- Нэр

- Концентраци

зэргийг тодорхой бичсэн хаягтай байна.

Зөвхөн нэг өдрийн хэрэгцээнд шаардагдах хэмжээгээр боловсруулалтын хэсэгт хадгалах ба үүнээс илүү

гарсныг нь боловсруулалтын хэсгээс гадна, хүнс эсвэл савлагааны материалтай ойр хүрэлцэхгүй газарт

хадгална.

64. Ажлын байр, талбай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг ажил эхлэх болон явц дунд, төгсгөлд

байнга угааж цэвэрлэж хэвшсэн байх

Ажилтанд угаалга, цэвэрлэгээний үе шатууд болон хэрэглэх химийн бодисуудын төрлийн талаар

сануулах зорилгоор тоног төхөөрөмжийг угааж, цэвэрлэх бичгэн зааврыг тоног төхөөрөмжийн

ойролцоо ил байрлуулна.

65. Өлөнгийн болон дотор мах, цувдайн үйлдвэрлэлийн өрөөнүүдэд гар угаах боломжийг бүрдүүлсэн

Өлөн гэдэс боловсруулах цехэд сэвс ялгадасыг угаах зориулалтын тоног хэрэгсэлтэй ажиллагсад нь

гараа угаах ариутгах нөхцлийг бүрдүүлсэн байна.

66. Үйлдвэрийн дамжлага дундад хэрэглэх эргэлтийн хайрцаг, тэргэнцэр, сагс болон зөөврийн тавиурыг

хадгалах талбайтай ба эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хадгалдаг, хэрэглэх бүрийн өмнө

угааж, халдваргүйжүүлдэг

Хайрцаг, сагс болон зөөврийн тавиурыг хэзээ ч шалан дээр шууд тавьж болохгүй. Цэвэрхэн хуванцар

тавцан дээр эсвэл цэвэрхэн тавиурууд дээр хадгалах ѐстой.

67. Хутга, багаж хэрэгслийг халуун усаар эсвэл бусад аргаар угааж халдваргүйжүүлдэг

Page 9: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

9

Гулууз маханд хэрэглэж байгаа хутгийг зориулалтын халдваргүйжүүлэх уусмалд дүрж байлган угааж

халдваргүйжүүлдэг байх энэ талаар ариутгал халдваргүйтгэлийн журамдаа тусгах

68. Халуун усны Т˚-ыг хэмжиж бүртгэдэг байх

Хутга, заазуур, дэгээ зэргийг ариутгах халуун усны температур +82°C ± 2°C байх ѐстой ба

температурыг хэмжиж бүртгэл хөтөлнө. Хэрэв багаж хэрэгслийг ариутгахад химийн бодисын уусмалыг

хэрэглэдэг бол эхлээд усаар угаасны дараа (мах, цусны толбо, үлдэгдлийг арилгахын тулд) уусмалаар

ариутгана.

69. Байр, талбай (өрөөнүүд, корридор, ариун цэврийн өрөө, агуулах болон бусад хэсгүүд), тоног төхөөрөмж

болон багаж хэрэгслийг хэрхэн угааж цэвэрлэх талаар бичмэл заавартай байх нь зүйтэй. Зааврууд нь

маш тодорхой, цэвэрлэгээний логик дэс дарааллыг тусгасан байна. Хяналтын байцаагч биет шалгалт

хийхээр очихдоо угаалга, цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй ажилтан тодорхой нэг тоног төхөөрөмжийг

хэрхэн угааж цэвэрлэх процедурыг тайлбарлаж чадаж байгаа эсэхийг шалгана. Үүний дараа ажилтны

хэлсэн тайлбар бичгэн заавартай ижилхэн байгаа эсэхийг тулган шалгана. Хэрэв биет шалгалтын үеэр

угаалга, цэвэрлэгээ (халдваргүйтгэл) явагдаж байвал хяналтын байцаагч энэ үйл явцыг ажиглан, бичсэн

процедурын дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг шалгана.

Хяналтын байцаагч угаалга, цэвэрлэгээ хийх бичгэн зааваргүй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа

эрхлэгчид ямар нэгэн шийтгэл, торгууль ноогдуулахгүйгээр ийм бичгэн зааврыг боловсруулж гаргах

болон ажиллагсдыг зааврын дагуу угаалга, цэвэрлэгээ хийж сургахад нь тодорхой хугацаа өгч зөвлөн

туслах үйлчилгээ үзүүлэх ѐстой.

Угаалга, цэвэрлэгээнд хэрэглэж буй халуун усны температурыг хэмжиж (+65°C ± 2°C), тэмдэглэл

хөтлөх ѐстой ба хяналтын байцаагчийн хүсэлтээр энэ тэмдэглэлийг үзүүлнэ. Тэмдэглэлд

угаалга/халдваргүйжүүлэлтэд хэрэглэдэг уусмалуудын нэр, төрөл болон концентрацийг бичсэн байна.

70. Хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг хийдэг, бүртгэл хөтлөж хяналт

тавьдаг

Аливаа байгууллага болж өгвөл хортон шавьж устгалын компанитай гэрээтэй ажилладаг, эсвэл өөрсдөө

хортон шавьжны устгал, халдваргүйтгэлийг хийдэг байна. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн

гадна болон дотор талд аль алинд нь хавх байрлуулсан байна (ялангуяа түүхий эд, савлагааны материал

болон эцсийн бүтээгдэхүүний агуулахад).

Барилга, байгууламж дотор хортон шавьжийг барих, устгах зориулалттай химийн бодисуудыг хүнс

эсвэл тоног төхөөрөмжтэй ойр байрлуулж болохгүй.

Хэрэв инсектрон байрлуулсан бол нисдэг шавьжийг барихад тохиромжтой хэлбэрээр байрлуулсан

байна (ө.х. инсектроныг гадна орчин луу онгойдог хаалга эсвэл цонхны яг эсрэг талын хана/баганад

байрлуулах ба ингэснээр гаднаас орж ирсэн шавьж агаарын урсгалаар шууд эсрэг талд байрлах

инсектронд орох болно). Инсектроныг онгорхой хаалга, цонхноос хэдхэн метрийн зайтай байрлуулах

ѐстой ба зай нь хэт холдвол үр дүнгүй болно.

71. Нүдэнд харагдах хортон шавьж, мэрэгч болон тэдгээрийн үлдэгдэл байхгүй байх

Биет шалгалтаар очих үед хортон шавьжны аливаа үлдэгдэл, ялгадас болон шувууны сангас байхгүй

байх ѐстой.

Хэрэв хортон шавьж, мэрэгчдээс сэргийлэх, халдваргүйтгэлийн баримт бичиг дээр бүх зүйл хэвийн,

хяналтанд байгаа гэж бичсэн боловч биет шалгалтаар очих үед байгаа бодит нөхцөл байдал нь үүнээс

зөрүүтэй байвал хяналтын байцаагч хортон шавьжны устгал, халдваргүйтгэлийг дахин гүйцэтгэхийг

үүрэг болгох ба үүнийг гүйцэтгэснийхээ дараа тухайн байгууллага хяналтын байцаагчид эргээд

мэдэгдэх ѐстой.

Тав. Түүхий эдийн баталгаажуулалт, технологийн үйл ажиллагаа

72. Үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэдээлж, урьдчилсан

хяналт шалгалтад хамрагдсан

Урьдчилсан хяналт шалгалтад хамрагдах шаардлагатай байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө

хяналт шалгалтад хамрагдсан байна.

73. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрт батлагдсан технологийн заавартай

Page 10: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

10

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болгонд үйлдвэрлэлийн заавар, орц найрлагыг бичсэн байх ба

үйлдвэрлэлийн шат дамжлагад ажиллаж буй ажилтан бүр эдгээрийн дагуу ажлаа хэрхэн гүйцэтгэхийг

мэддэг байх ѐстой.

74. Мал, амьтныг мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийж баталгаажуулж олгосон гарал үүслийн бичигтэй

хүлээн авч бүртгэл хөтөлдөг

Тухайн байгууллага мал, амьтан бүрийн хувьд гарал үүслийн гэрчилгээг хадгалсан байх ѐстой ба үүнийг

нь хяналтын байцаагч үзэж шалгана.

75. Мал, амьтныг нядлахын өмнө технологийн дагуу сойдог, бүртгэл хөтөлдөг

Үйлдвэрт орж байгаа мал, амьтныг 24-48 цаг сойно. Сойлтын үед мал амьтны гадаад байдалд үзлэг

хийж өвчтэй халуурсан, сэжигтэй мал амьтан байгааг ажиглах, мөн сэжигтэй байвал тусгаарлах

хашаанд хийж мал эмнэлгийн үзлэг шинжилгээг дахин хийх шаардлага гарах тул сойлтын үед малын

эмчийн бүртгэлийг сайн хийх хэрэгтэй. Мал амьтныг сойж амарсаны дараа нядалгаанд оруулдаг тэр

тухай бүртгэлийг толгй тус бүрээр хөтөлдөг байна. Үүнийг байцаагчид үзүүлнэ.

76. Мал, амьтныг муужруулах, өлгөхөд хялбар зориулалтын тоног хэрэгсэлтэй

Үйлдвэр нь мал муужруулах зориулалтын / даралтат буу, цахилгаан ташуур хэрэгсэлтэй/ эдгээр

хэрэгсэлийг ажиллуулдаг мэргэжлийн хүнтэй байна. Мал амьтныг зэрэг олноор нь муужруулж

унагаахыг хориглоно. Дутуу муужирсан мал босох өөрийн биеийг хамгаалах үүднээс ажиллагсад руу

дайрах эрсдэл гардаг тул муужруулах үйл ажиллагааг цехийн мастер, үйлдвэрийн удирдлагууд

анхааралдаа авч зааварчилгаа өгч хяналт тавьж байх ѐстой.

77. Мал, амьтныг муужруулсны дараа унагах зориулалтын цэвэр талбайтай

Мал, амьтныг муужруулсны дараа /бохоос гарган / унагах зориулалтын талбайтай түүнийгээ үргэлж

даралтат усаар угааж цэвэрхэн байлгах хэрэгтэй ба муужирсан малын гадна арьсыг бохирдуулахгүй

байх нөхцлийг бүрдүүлж байх байцаагч яг энэ үйл ажиллагааг үзэж үнэлгээг өгнө.

78. Мал, амьтны толгойг үзлэгт бэлдэж угаах хэсэгтэй, зориулалтын тоног хэрэгслээр хангагдсан

Мал маьтны толгойг эх биеэс салгасны дараа мал эмнэлгийн үзлэг хийх зориулалтын бандан, эсвэл

өлгөдөг дэгээтэй байж малын эмч үзлэг хийх боломжийг бүрдүүлсэн байна. Малын эмч толгойн

үзлэгээр улаан хоолой, багалзуурт байрлах булчирхай, тунгалагийн зангилгааг үзэж өвчний шинж

тэмдэг байгаад үзлэг хийнэ. Хэрэв өвчний сэжигтэй мал, амьтан байвал тусгаарлаж тухайн гулууз

маханд тэмдэглэгээг зүүж гэдэс дотор эрхтнийг үзэх шаардлагатай. Үзлэг хийх нөхцөл бүрдснийг үзэж

үнэлнэ.

79. Нядалгааны дараах үзлэгийг хийж дуустал толгой, дотор эрхтэн болон бусад хэсгүүд аль гулууз

махных болохыг ялган таних боломжийг бүрдүүлсэн.

Малын эмч толгойн үзлэгээр улаан хоолой, багалзуурт байрлах булчирхай, тунгалагийн зангилгааг

үзэж өвчний шинж тэмдэг байгаад үзлэг хийнэ. Хэрэв өвчний сэжигтэй мал, амьтан байвал гулууз

мах, толгой, дотор эрхтэнд нэг дугаарын тэмдэглэгээтэй бирк зүүж өөр хоорондоо холилдохгүйгээр

ялгах болмжийг заавал бүрдүүлж сэжигтэй гулуузыг тусгаарлах өрөөнд байршуулна.

80. Дотор эрхтэн салгах үед гулууз махыг бохирдохоос хамгаалан улаан хоолой, шулуун гэдэсний

төгсгөлийг битүүмжилж боож хэвшсэн,

Дотор эрхтэнг гулуузнаас салгах үед улаан хоолой, болон шулуун гэдэсний үзүүрийг уях зарим

тохиолдолд гялгар уут углан гадуур нь резиндэж боодог ба үүнийг гарах дотор эрхтнийг салгах бүрт

хийлгэж хэвшсэн байгааг үзэж үнэлгээ өгнө.

81. Хутга, багаж хэрэгслийг угааж цэвэрлэсний дараа дараагийн гулуузанд хэрэглэж хэвшсэн

Хутга багаж хэрэгсэлийг нэг гулуузанд хэрэглэсний дараа угаагаад дараагийн гулуузанд ашиглах

боломжоор хангаж ажлын байр бүрийн дэргэд халуун хүйтэн устай кранттай тэр нь ажиллагаатай

байна. Хяналтын байцаагч нь угаах боломжийг бүрдүүлсэн эсэх, хутгаа угааж хэрэглэж хэвшсэн

эсэхийг үзэж үнэлнэ.

82. Өвчний сэжигтэй “саатуулсан” гулууз мах, буцаагдсан түүхий эдийг тусад нь хадгалах өрөөтэй,

тэдгээрийг устгасан бүртгэлтэй

Мал эмнэлгийн үзлэгээр өвчний сэжигтэй гарсан гулууз мах, толгой, дотор эрхтэнг тусдаа хадгалж

түүнийгээ яаж устгасан тухай бүртгэлтэй түүнийг үзэж үнэлгээ өгнө.

83. Мах сэврээх, гэсгээх өрөө, камерын температур 0-+4˚С -ээс дээшгүй, агаарын урсгал жигд байхаар

тоноглогдсон, температур хэмжигчтэй, хяналт тавьж, бүртгэл хөтөлдөг

Махыг тасалгааны хэмд гэсгээж болохгүй.

Page 11: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

11

84. Мах хадгалах, хөлдөөх камерын температур -18˚С -ээс доошгүй, агаарын урсгал жигд байхаар

тоноглогдсон, температур хэмжигчтэй, хяналт тавьж, бүртгэл хөтөлдөг

Хөргөлтийн системээс мах руу ус/конденсат дуслах, гоожих ѐсгүй. Хэрэв хөргөлтийн системийн эргэн

тойронд мөс үүссэн бол махны дээрээс гоожихоос нь сэргийлж цэвэрлэж, зайлуулах ѐстой. Хөргөлтийн

камерийн хаалгыг зөвхөн мах оруулах/гаргах үед онгойлгох ба бусад үед нь байнга хаалттай байлгана.

Хаалга нь бүрэн хаагддаг байх ѐстой. Камер дотор термометр байрлуулсан, эсвэл камерийн гадна талд

камер доторх температурыг харуулсан дэлгэц байрлуулсан байна.

85. Хөргөөж сэврээсэн махны гүний температур 4˚С-ээс дээшгүй байх, температурыг хянаж, бүртгэл

хөтөлдөг

Хөргөж сэврээсэн махыг температурын тохируулгатай, түүнийг нь хэмжиж болох (термометрыг маханд

хийж, гүний температурыг нь хэмжих) өрөөнд байлгана. Термометрийг хэрэглэх бүрийн өмнө

ариутгана.

86. Дотор махны гүний температур 3˚С-ээс дээшгүй температурыг хянаж, бүртгэл хөтөлдөг

Дотор махан бүтээгдэхүүний (цувдай, элэг уушиг г м) гүний температур боловсруулалтын явцад 3˚С -

ээс дээшгүй байх, температурыг хэмжиж, бүртгэл хөтөлдөг

87. Гэсгээх, шулах махыг бохирдохоос хамгаалж шал, хананаас зайтай өлгөсөн

Үйлдвэр нь махыг гэсгээж ангилан савладаг бол гэсгээх махыг зориулалтын дэгээнд шал хананаас

зайтай өлгөж гэсгээдэг байх Махыг гэсгээж байгаа байдлыг үзэж үнэлгээг өгнө.

88. Хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэг, дагалдах бичиг баримттай

Савлагааны материалыг бохирдлоос хамгаалсан байх ѐстой. Савлагааны материалыг хамгаалах

зориулалттай гаднах уутыг савлагааны материалыг боловсруулалтын өрөө рүү оруулахын өмнө авах

шаардлагатай (гадна уут нь ихэвчлэн бохир байдаг тул бохирдлын эх сурвалж болж болзошгүй).

Зургаа. Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, эргүүлэн таталт

89. Бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл хөтөлдөг, бүртгэлд мэдээлэлийг бүрэн тусгасан. (үйлдвэрлэсэн он

сар өдөр, бүтээгдэхүүний цуврал хэсгийн дугаар, борлуулсан байгууллагын нэр, бүтээгдэхүүний тоо,

хэмжээ, Е кодын тэмдэглэгээ гэх мэт)

Тухайн байгууллага эцсийн бүтээгдэхүүний цуврал бүрийг хааш нь борлуулсан талаарх тэмдэглэлийг

хөтөлнө. Эцсийн бүтээгдэхүүний бүх цувралыг эцсийн бүтээгдэхүүний хадгалалтын журналд

тэмдэглэсэн байна. Агуулахад хадгалагдаж буй бүтээгдэхүүнээс түгээлтэд гаргах бүрт тус журналд

дараах зүйлсийг тэмдэглэнэ:

- Нэг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний цувралын дугаарууд

- Тоо хэмжээ (жин)

- Тээвэрлэсэн огноо

- Тээврийн хэрэгслийн дугаар

- Бүтээгдэхүүний очих газар (бөөний эсвэл жижиглэн худалдаалагчийн нэр, хаяг)

Бүтээгдэхүүнийг дагалдаж буй төлбөрийн баримтад цувралын дугаар, борлуулсан огноо, худалдан

авагчийн нэр болон хаягийг бичсэн байна.

90. Эцсийн бүтээгдэхүүнийг -18˚С-аас доошгүй хэмд хадгалдаг

Эцсийн бүтээгдэхүүнийг агуулахын зориулалттай газруудад хадгалах ѐстой ба эдгээрийг тогтмол

цэвэрлэж, атмосферийн нөлөө, хортон шавьж болон гадны хүмүүсээс хамгаалсан байх ѐстой. Зохих

температурын горимыг барих ѐстой ба температурын бүртгэлийг хөтөлнө.

91. Бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй нөхцлийг хангаж, хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг

Тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй. Хэрэв эцсийн

бүтээгдэхүүнийг тодорхой температурын нөхцөлд хадгалах ѐстой бол үүнийг нь дагаж мөрдөх ѐстой.

Тээврийн хэрэгсэл нь цэвэрхэн байх ѐстой ба тодорхой онцлог бүтээгдэхүүнүүдийн хувьд зөвхөн

хүнсний зориулалттай (тухайлбал: түүхий сүү эсвэл хүнсний зориулалтын тосыг зөөвөрлөхөд цистерн

Page 12: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

12

хэрэглэх) тээврийн хэрэгслийг хэрэглэнэ. Хэрэв хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнийг нэг

тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол биет тусгаарлалтыг хийсэн байна.

92. Зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс тусдаа, хаягжуулж

хадгалдаг

Зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнүүд нь бохирдлын нэг эх үүсвэр болдог тул бусад

бүтээгдэхүүнээс тусад нь хадгалах ѐстой.

Бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах процедур нь бичгээр байх ѐстой ба дараах зүйлсийг тусгасан

байна:

- Тухайн байгууллагын буцаан татах үйл ажиллагааг эхлүүлэх үүргийг хүлээсэн ажилтан

- Буцаан татсан бүтээгдэхүүнийг хадгалах газар, хадгалалтын нөхцөл

- Буцаан татсан бүтээгдэхүүнийг хаяглах

- Буцаан татсан бүтээгдэхүүнээс дээж авах, лабораторийн шинжилгээнд хамруулах

- Лабораторийн шинжилгээний дараа буцаан татсан бүтээгдэхүүнийг хэрхэх талаарх шийдвэрийг

гаргах үүрэг бүхий ажилтан – ямар арга хэмжээ авсан талаарх шийдвэрийг баримтжуулан хадгална.

- Хэрэв буцаан татсан бүтээгдэхүүнийг өөр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах бол буцаан татсан

бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний цувралын дугаарыг баримтжуулан хадгална

(дуусах хугацааны сүүлийн өдөр хүртэл, эсвэл хэрэглэх хугацаа дууссанаас хойш нэг жилийн

хугацаанд)

- Буцаан татсан тохиолдол бүрийн талаарх баримт бичгийг байнга хадгална.

Буцаан татсан бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээний үр дүнгээр хэрэглэхэд аюулгүй гэдэг нь

тогтоогдохоос нааш шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж болохгүй. Буцаан татсан

бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний үр дүнг журналд тэмдэглэнэ.

93. Зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгасан буюу ашигласан талаарх журамтай

байх

Хэрэв буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах бол хэрхэн устгалыг гүйцэтгэх талаар бичсэн

процедур байх ѐстой. Журналд ямар цувралын дугаартай, хэдий хэмжээний бүтээгдэхүүнийг устгасан

талаар бүртгэлийг хөтөлнө.

Хэрэв бүтээгдэхүүнийг хяналтын байцаагчийн шийдвэрээр буцаан татсан бол тухайн хяналтын

байцаагч ийм бүтээгдэхүүнийг хэрхэх талаарх шийдвэрийг гаргах (лабораторийн шинжилгээний үр

дүнд үндэслэн) ба хэрэв устгах бол бүтээгдэхүүний устгалын процесст биетээр оролцож, хяналт тавина.

Долоо. Бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулалт

94. Бүх орц, найрлагын сав, баглаа боодол нь үйлдвэрлэгчээс олгосон анхны хаяг, шошготойгоо байх

Хэрэв үйлдвэрлэгчээс олгосон хаяг, шошго байхгүй бол тухайн аж ахуйн нэгж дараах зүйлсийг

багтаасан хаяг, шошгыг өөрсдөө хийж, үйлдвэрлэлдээ хэрэглэх орц, найрлага болон сав, баглаа боодлыг

хаягжуулна:

- Тухайн материалын нэр эсвэл тайлбар

- Худалдан авсан огноо

- Дуусах хугацаа

- Гарал үүсэл

- Тоо хэмжээ/жин

95. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн савлагаа (хэд, хэдээр нь багцалсан) нь хаяг, шошготой байх

Агуулахад байгаа эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүх савлагаа нь (үйлдвэрлэлийн савлагаа:

тодорхой тооны бүтээгдэхүүнийг агуулсан хайрцаг, эсвэл тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг сунадаг

гялгар уутаар ороож, багцалсан, эсвэл сунадаг гялгар уутаар ороосон нэг тавцан дээрх багц эцсийн

бүтээгдэхүүнүүд) дараах зүйлсийг багтаасан хаяг, шошготой байх ѐстой:

- Бүтээгдэхүүний нэр

- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг

- Цувралын дугаар

- Цувралын үйлдвэрлэлийн савлагааны дугаар

- Үйлдвэрлэсэн огноо

- Дуусах хугацаа

- Жин/тоо хэмжээ

Page 13: 1.1 Mah Ehlen Bolovsruulah Hh Zovlomj

13

96. Бүтээгдэхүүний нэр, орц найрлагыг (уургийн нэмэлт, цардуул, нөөшлөгч бодис) шошгон дээр

тэмдэглэсэн Эхэнд орсон нь эхэлж гарах зарчмыг баримталж бүтээгдэхүүний эргэлтийг зохион

байгуулдаг

Түүхий эд, орц найрлага, савлагааны материал болон эцсийн бүтээгдэхүүний хадгалалтад эхэнд орсон

нь эхэлж гарах процедурыг дагаж мөрддөг байх ѐстой. Үүний тулд агуулахад бүтээгдэхүүний эргэлтийг

зөв зохион байгуулж, агуулахад эхэлж ирсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг эхэлж түгээлтэд явуулдаг,

эсвэл хэрэглэдэг байх ѐстой.

Эцсийн бүтээгдэхүүнийг агуулахын зориулалттай газруудад хадгалах ѐстой ба эдгээрийг тогтмол

цэвэрлэж, атмосферийн нөлөө, хортон шавьж болон гадны хүмүүсээс хамгаалсан байх ѐстой. Зохих

температурын горимыг барих ѐстой ба температурын бүртгэлийг хөтөлнө.

97. Бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үйлдвэрлэсэн огноог тэмдэглэсэн

Бүтээгдэхүүн нэг бүрийн савлагаан дээрх шошго нь тоо хэмжээ болон үйлдвэрлэсэн огноог тусгасан

байна.

98. Хадгалах хугацаа эсхүл хэрэглэж дуусах хугацаатай

Бүтээгдэхүүн бүрийн хадгалах хугацаа (best before) эсвэл хэрэглэж дуусах хугацааг (use-by date) нүдэнд

харагдах газарт бичсэн байна. Хадгалах нөхцөл тэмдэглэгдсэн

Тодорхой нөхцөлд хадгалах ѐстой бүтээгдэхүүний хувьд хадгалах нөхцлийг нь тодорхой зааж бичсэн

байна. Эсвэл тасалгааны хэмд хадгалах ѐстой бүтээгдэхүүний хувьд үүнийг нь бичсэн байна.

99. Эцсийн бүтээгдэхүүнээ өөрийн магадлан итгэмжлэгдсэн эсвэл хөндлөнгийн магадлан итгэмжлэгдсэн

аль нэг лабораториор баталгаажуулдаг, шинжилгээний дүнг хадгалдаг

Лабораторийн ажилчид зохих мэдлэг, ур чадвартай (холбогдох зохицуулалтын дагуу), өөрсдийн ажлын

чиглэлээр тогтмол сургалтад хамрагдах ѐстой ба ийм сургалтад хамрагдсан талаарх нотолгоог хадгалсан

байна.

Лабораторийн шинжилгээг хэрхэн, ямар давтамжтайгаар гүйцэтгэх талаар бичсэн заавартай байна.

100. Микробиологийн шинжилгээнд улиралд 1 удаа хамруулдаг, шинжилгээний дүнг хадгалсан байх

(Salmonella, Listeria)

Түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний үр дүнг дуусах хугацааны (expiry

date) (эсвэл хэрэглэх хугацаа (best-before) дууссанаас хойш нэг жилийн хугацаанд) сүүлийн өдөр хүртэл

тодорхой цувралын дугаартай түүхий эд, орц, найрлагаар үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний цуврал

бүрт хадгална.

101. Үйлдвэр, цех нь мэргэжлийн эсвэл мэргэшсэн хүний нөөцтэй

Хяналтын байцаагч үйлдвэр, цехэд зохих техникийн ажилчид байгаа эсэхийг шалгана.

102. Бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий

ажилтныг нийт ажилчид дундаасаа томилж ажилладаг

Эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлагуудыг хэрхэн биелүүлж буйг хянах ажилтныг нийт

ажиллагсад дундаасаа томилон ажиллуулна.