6 medeelel tsugluulah

64
Аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй Аудитын гүйцэтгэлийн үе шат

Upload: -

Post on 08-Jan-2017

158 views

Category:

Business


4 download

TRANSCRIPT

Page 1: 6  medeelel tsugluulah

Аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй

Аудитын гүйцэтгэлийн үе шат

Page 2: 6  medeelel tsugluulah

Аудитийн гүйцэтгэлийн үе шат

Аудитын ажлын буюу гүйцэтгэлийн үе шат нь мэдээлэл цуглуулах болон аудитын шалгалтыг гүйцэтгэх гэсэн хэсгээс бүрддэг.

Мэдээлэл цуглуулах үе шатанд аудитын дүгнэлт тайлангаа гаргахын тулд хангалттай зохистой нотолгоог олж авсан байх хэрэгтэй байдаг. Нотолгооны хангалттай байна гэдэг нь тоон үзүүлэлтийг, зохистой байна гэдэг нь чанарыг хангасан үзүүлэлт юм. Аудитын нотолгоог олж цуглуулахын тулд аудитын төрөл бүрийн горимуудыг хэрэгжүүлдэг. Аудитын горимыг ерөнхийд нь хяналтын тест ба биет горим гэж ангилдаг.

Биет горим нь шинжилгээний горим ба дэлгэрэнгүй тест гэж ангилагддаг.

Хяналтын тест гэдэг нь үйлчлүүлэгч байгууллагын дотоод хяналт үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг нотлохын тулд аудиторын хэрэгжүүлж байгаа горим юм.

Биет тест гэдэг нь санхүүгийн тайлангийн үлдэгдэл, ажил гүйлгээ болон холбогдох батламж мэдэгдлүүд нь материаллаг буруу тайлагнал агуулаагүй талаар зохистой баталгаагаар хангахуйц нотолгоо олж авахын тулд хэрэгжүүлж буй байгаа шинжилгээний горим болон дэлгэрэнгүй тестийг багтаана.

Page 3: 6  medeelel tsugluulah

Аудитын шалгалт хяналтын ажлын арга зүй

1. Шалгалтын мэдээлэл түүний материаллаг чанар

2. Аудиторын ажлын баримт бүрдүүлэлт3. Аудитын нотолгоо, түүний төрөл ангилал4. Аудитийн шалгалтын горимууд5. Түүвэр шалгалтын арга зүй6. Аудитын батламж мэдэгдэл7. Ажлын баримтанд хийх аудиторын

урьдчилсан дүгнэлт зэрэг чиглэлүүдэд ангилан авч үздэг

Page 4: 6  medeelel tsugluulah

1. Шалгалтын мэдээлэл түүний материаллаг, чанар

Аудитын хяналт баталгаажуулалтын үйл ажиллагаа аливаа үйлчлүүлэгч байгууллагад зохион байгуулагдахдаа анхан шатны бүртгэлийн баримтжуулалт бусад баримт бичиг материалд үндэслэгдэнэ. Тодорхой баримтанд тусгагдсан мэдээлэлгүйгээр ямар ч аудиторт хяналт шалгалт баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэх боломж бүрдэхгүй юм.

Page 5: 6  medeelel tsugluulah

Аудитийн онол, ажлын практикт олон тооны төрөл чиглэлтэй мэдээлэл, баримт материалыг заавал ангилан авч үзнэ. Үүнд:

Шууд биш материал-Энэ нь үйлчлүүлэгчийн дотоод хяналт аудитын тооцоо дүгнэлтийн баримт материалууд юм.

Шууд материал- Анхан шатны бүртгэлийн баримтжуулалт, (тооллогын баримт, илүүдэл дутагдлын акт, мөнгөн ба БМҮБЗ- ийн орлого зарцуулгын баримт, цалин хөлсний тооцоо гэх мэт) баримтууд орно.

Материаллаг чанартай баримт. Энд хөрөнгийн өөрчлөлт хөдөлгөөнтэй холбогдсон эх материалуудхамаарагдана.

Материаллаг биш баримт. Иргэд ажилчдын хүсэлт өргөдөл, мэдээлэл энэ ангилалд хамаарагдана.

Page 6: 6  medeelel tsugluulah

Мөн баталгаат чанараар нь мэдээлэл баримт материалыг дор дурдсан байдлаар ангилна. Үүнд:

Анхан шатны бүртгэлийн мэдээлэл ба анхлан гарсан ажил гүйлгээтэй холбоотой юм. Энэ ангиллын мэдээлэл бол дээр дурдсан шууд материалын чанартай баримтуудад тусгагдсан байна.

Чөлөөт мэдээлэл гэдэг нь хоёрдугаар зэргийн чанартай хөндлөнгийн субьектээс гарна. Тухайлбал, дээрхи ангиллын материаллаг биш баримтууд юм.

Албан ёсны биш мэдээллийг материал, түүхий эд хөрөнгө хариуцагчид өөриин санаачилгаар гаргана. (Түүвэр судалгаа тооцоо гэх мэт) Эдгээр мэдээллииг тухайн субьектээс аудиторын хүсэлтээр, эсвэл өөрсдийн сайн дурын санаачилгаар бүрдүүлдэг байна.

Туслах чанарын мэдээлэлд Эдийн засгийн тодорхой үзүүлэлтээр хийсэн судалгаа орно. Жишээ нь аудитор хяналт хийсэн аж ахуйнхаа орлого зардал, ашгийг урд үетэй нь, төлөвлөгөө төсөвтэй нь харьцуулж зэрэгцүүлсэн судалгаанууд болно.

Бодит норм үнэлгээ нь (Жишээ нь: ткм, квт, м2, м3, м, кг, тн хүн/цаг гэх зэрэг) орлого зардал тодорхойлох чиглэлтэй баримтуудад тусгагдсан мэдээллүүд байна.

Page 7: 6  medeelel tsugluulah

Аудитор шалгалтыг хийхдээ дор дурдсан хэлбэрүүдээр гүйцэтгэнэ. Үүнд:

Байцаан шалгах ажил. Энэ нь аудитийн байгууллага ба аудиторын зүгээс Санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтийг тодруулан танилцах үйл явц болно.

Ажиглан хэмжиж үнэлэх ажиллагаа бол аудиторын зүгээс аж ахуйн үндсэн үзүүлэлтийг шууд гардан шалгахгүйгээр ерөнхий байдлыг хөндлөнгөөс ажиглалтаар тодруулан дүгнэлт хийх үйл явц болно.

Асуулт тодруулга нь Аудиторын зүгээс аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох үзүүлэлт яаж тодорхойлогдсоныг аргачлалаар нь шалган тооцоолох, мөн холбогдох ажилтнаас нь асууж тодруулах ажлын хэлбэр юм.

Тооцоолон дүгнэх түүвэр шалгалт хийх ажиллагаа нь нягтпан бодох бүртгэлийн дансны бичилтүүдийг аудиторууд бие даан шалгаж дүгнэх ажлын арга хэлбэр болно.

Дэлгэрэнгүй байдлаар иж бүрэн хэмжээнд шалгалт хийх ажлын хүрээнд үндсэн үзүүлэлтүүдийг шалган баталгаажуулж хоорондын уялдаа холбоог илрүүлж, алдаа зөрчлийг тодотгох, санхүүгийн тайлангийн чанарт үнэлгээ өгөх гэх мэт олон төрлийн ажлууд хамаарагдана.

Үнэлэлт дүгнэлт өгч тайлагнах ажлын хүрээнд шалгалтын явцад танилцан үзэж, шалгаж тооцоолсон үзүүлэлтийн байдлыг дүгнэн тодорхойлж үнэлгээ нотолгоог тайлбарлан тайлагнах зэрэг ажлын чиглэлүүд хамаарагдана.

Page 8: 6  medeelel tsugluulah

"Материаллаг чанар" гэсэн АОУС-320-д энэ тухай дараах байдлаар тодорхойлсон байна:

"Санхүүгийн тайланд зөрчилтэй илэрхийлсэн эсвэл орхигдуулсан мэдээллийн улмаас хэрэглэгч, санхүүгийн тайланд тулгуурлан гаргах гэж буй эдийн засгийн шийдвэрээ өөрчлөхөд хүрч байвал тэдгээр мэдээллийг материаллаг чанартай мэдээллүүд гэнэ. Материаллаг чанар нь орхигдуулсан эсвэл зөрчилтэй илэрхийлсэн мэдээллийн хэмжээнээс хамаардаг. Иймээс материаллаг чанар нь мэдээллийн хэмжээнд тогтоосон тасалбарын цэг болохоос биш ач холбогдолтой мэдээлэл байхын тулд хангах ёстой чанарын үзүүлэлт биш юм".

Page 9: 6  medeelel tsugluulah

2. Аудиторын ажлын баримт бүрдүүлэлт

Ажлын баримт гэдэг нь аудитын үйл ажиллагааны явцад аудиторын олж бүрдүүлсэн, бичиж бэлтгэсэн баримтууд юм.

Ажлын баримт нь аудиторын хийсэн ажлыг баримтжуулж, дүгнэлт хийх, дүгнэлтээ хамгаалах гол хэрэгсэл болдог.

Page 10: 6  medeelel tsugluulah

Аудиторын ажлын баримтууд нь дараахь зорилгод үйлчилдэг байна. Үүнд:

Аудиторын тайлан буюу дүгнэлтийг найдвартайгаар нотолж батлах үндэслэл болно.

Гүйцэтгэсэн ажлыг батлах эцсийн нотолгоо болдог. Туслагчийн ажлыг зохих ёсоор хянаж, магадласныг бас

харуулна. Аудитийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах ба удирдан

чиглүүлэхэд үр дүнтэй байдаг.

Page 11: 6  medeelel tsugluulah

Аудиторын ажлын баримт бүрдүүлэлт

Тогтмол хэрэглэгдэх баримт

бичиг

Ажлын удирдамж

болох баримт бичиг

Шалгалтын ажлын баримт бичиг

Page 12: 6  medeelel tsugluulah

Тогтмол хэрэглэгдэх баримт бичгүүд

Компаний дүрэм Үүсгэн байгуулалтын гэрээ Түрээсийн, лицензийн, төлбөрийн гэх мэт урт

хугацаанд мөрдөж байгаа гэрээ хэлэлцээрүүд Компаний эдийн засаг, санхүүгийн үндсэн

үзүүлэлтүүдийн жил бүрийн судалгаа Хувьцаа эзэмшигчдийн жил бүрийн судалгаа Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зөвлөлгөөний

санхүүгийн жилд шийдвэрлэсэн протокол, тогтоолууд Эзэмшигчдийн өмч, хуримтлагдсан ашгийн дансдын

үлдэгдэл Өмнөх хугацаанд хийгдсэн аудитийн шалгалт

( аудиторуудын)-ын тайлан дүгнэлт эдгээр болно.

Page 13: 6  medeelel tsugluulah

Ажлын удирдамж болох баримт бичгүүд

Аудит хийлгэхийг хүссэн албан бичиг захидал Аудитийн ажлын хэсэг томилсон тухай удирдлагын тушаал

шийдвэр Үйлчлүүлэгч байгууллагын удирдлагатай уулзсан тухай

протокол, тэмдэглэл Үйлчлүүлэгчийн бизнесийн орчин, эдийн засаг, санхүүгийн

байдалд нь хийсэн урьдчилсан тойм судалгаа Аудитийн шалгалтын төлөвлөгөө, хөтөлбөр  Үйлчлүүлэгчийн дотоод хяналт (аудит)-нд хийсэн судалгаа Санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн талаар үйлчлүүлэгчийн

баримталдаг бодлого, дүрэм журам Аудитийн шалгалтын үр дүнгийн талаар аудиторын

урьдчилсан үнэлгээзэрэг баримт бичгүүд хамаарагдана.

Page 14: 6  medeelel tsugluulah

Аудитын шалгалтын ажлын баримт бичиг нь

Шалгалт бүрийн талаар, чиглэл тус бүрээр цуглуулсан мэдээлэл, хийж гүйцэтгэсэн ажлын горимын тухай тэмдэглэл, гаргасан шийдвэрүүдийг хамааруулна. Эдгээр баримтууд нь ойлгомжтой цэвэр нямбай хөтлөгдсөн, мэдээллийн агуулгаа бүрэн хамруулсан он, сар, өдөр дугаар, гүйцэтгэсэн аудиторын нэр гарын үсэг, тэмдэг тодорхой хийгдсэн, албан ёсны баталгаагаар сайн хангагдсан байвал зохино.

Хөрөнгө = Өглөг өр төлбөр + Эзэмшигчдийи өмч

Page 15: 6  medeelel tsugluulah

Дээр дурдсан зорилтоор шалгалтын ажлын явцад бүрдүүлсэн баримтыг үндсэнд нь хоёр ангилна

Байнгын буюу тасралтгүй хэрэглэх аудитийн баримт. Энэ нь дараа дараагийн аудитад зарчмын өөрчлөлтгүйгээр хэрэглэгдэнэ. Тухайлбал: Зохион байгуулалтын схем, компанийн дүрэм, үл хөдлөх хөрөнгийн шинжилгээ, урт хугацаат гэрээ хэлцлүүд зэрэг болно.

Тайлант жилийн буюу тухайн тэр үеийн аудитийн баримт. Дараагийн аудитийн ажилд шууд хэрэглэх боломжгүй баримтууд гэсэн үг. Эдгээр нь аудиторын дүгнэлтийн төсөл, санхүүгийн тайлан, эрсдлийн үнэлгээ, данс ба ажил гүйлгээний шинжилгээ гэх мэт цаг үеийн явцад өөрчлөгдөх шинж чанартай баримтууд орно.

Page 16: 6  medeelel tsugluulah

3. Аудитийн нотолгоо, түүний төрөл ангилал

Аудитын нотолгоо гэдэг нь аудиторын дүгнэлтийн бодит үндэслэлийг хангах зорилгоор тусгай аргуудын тусламжтай цуглуулсан бүх мэдээллийг хэлдэг.

Аудитийн уйл ажиллагааны явцад шалгалт баталгаажуулалтыг хийхдээ аудитор бүхэн заавал нотолгоогоор дамжуулан эцсийн баталгаат чанарыг хангах ажилд тулгуурлана

Page 17: 6  medeelel tsugluulah

Аудитийн нотолгоог үндсэн гурван төрөл болгож ажлын бэлтгэл, бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж эцэст нь нэгтгэн ангилж үзнэ. Энэ нь:

Санхүүгийн тайлан бэлтгэх үндэс суурь болох мэдээлэлтэй холбоо бүхий нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримт бичгүүд байна. Тухайлбал: Журнал, ерөнхий ба туслах дэвтэр, данс бүртгэлийн аргачилал заавар, гарын авлага зэрэг болно.

Нягтлан бодох бүртгэлийн үндсэн мэдээллийг баталгаажуулах анхан шатны баримтжуулалт бүхий бүртгэлүүд байна. Тухайлбал, нэхэмжлэх, орлого зарлагын ордер, чек, хүлээн авалтын тайлан, шилжүүлэлтийн баримт, бүтээгдэхүүний өртгийн тооцооны тайлан гэх мэт болно.

Гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгө, төлөх өрийг тулган баталгаажуулсан баримт, шинжээчдийн оролцсон ажил, бараа материалын тооллого хийсэн баримт зэрэг бусад эх сурвалжууд.

Page 18: 6  medeelel tsugluulah

Хүчин төгөлдөр нотолгоо Бичгэн нотолгоо нь аман нотолгооноос илүу хучин

төгөлдөр байдаг. Дотоодод бий болгосон нотолгооноос илүү гадна бий

болсон гадаад нотолгоо улам хүчин төгөлдөр байна. Ажиглалт буюу биет шалгалтын үр дүнд аудиторын өөрөө

олж авсан нотолгоо нь нилээд хүчин төгөлдөр гадаад нотолгоо гэдгийг анхаарах ёстой. Учир нь аудитор өөрийн биеэр үйлчлуүлэгч байгууллагын болоод гуравдагч этгээдийн төлөөлөгч нартай уулзаж хөрөнгийн бодитой оршин тогтнох үндэс суурийг судлан үнэлгээ тариф, өртгийн бүтэц тооцооллын арга аргачлалыг биет ажиглалтын аргаар шалган баталгаажуулдаг байна.

Тулган баталгаажуулах захидлаар шууд аудиторт ирсэн нотолгоо нь гадаад нотолгооны хамгийн хүчин төгөлдөр чанартай байдаг. Жишээ нь: Хадгаламж болон төлөгдөөгүй байгаа зээлийн талаар банкны байгууллагаас албан ёсны баталгаат захидал авах явдал юм.

Page 19: 6  medeelel tsugluulah

Аудитын нотолгоо: Дотоодын буюу үйлчлүүлэгчээс

хүлээн авсан мэдээлэл Гадаад буюу үйлчлүүлэгчдийн

харилцагчдаас авсан мэдээлэл Холимог буюу үйлчлүүлэгчдээс

авсан мэдээллийг гадны байгууллагаар баталгаажуулсан

Page 20: 6  medeelel tsugluulah

Аудиторуудын гүйцэтгэдэг баталгааны баримт бичгүүдийг хяналтын ба биет тест гэсэн үндсэн хоёр төрөлд ангилна

Дотоод хяналтын бүтэц ба бодлого нь үр ашигтай ажиллаж байгаа эсэх талаар нотолгоо бүрдүүлэхийн тулд аудитор нь хяналтын тестийг гүйцэтгэнэ.

Түншийн дотоод хяналтын бүтцийг авч үзэхдээ бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжилсэн дүн (өглөг) зөв гэдгийг магадлахын тулд дансны өглөг хариуцсан нягтлан бодогч нь нэхэмжлэхийн хажуугийн ба хөлийн дүнг нэмж шалгахыг дотоод хяналтаар шаардсан хэмжээнд хийсэн эсэхийг аудитор тэмдэглэгээгээр нь батлах, эсвэл өөрөө бодож нотлох ёстой юм

Page 21: 6  medeelel tsugluulah

Биет тест нь ажил гүйлгээ ба дансны үлдэгдлийн нарийвчилсан ажиглалт болон шинжилгээний горимоос бүрддэг. Биет тестийн зорилго нь санхүүгийн тайланд агуулагдах удирдлагын батламж мэдэгдлийг дэмжих буюу санхүүгийн тайлан дахь алдаа ердийн бус зүйлийг илрүүлэх нотолгоогоор удирдлагыг хангах явдал юм.

Энэхүү тестийн жишээ нь худалдан авалт, борлуулалт, үндсэн хөрөнгийн данснаас хийсэн хасалтыг батлах үндсэн баримтуудын талаар нотолгоо дүгнэлтэнд үндэслэгдсэн шалгалт юм.

Page 22: 6  medeelel tsugluulah

Нотолгоо дараах үндсэн 3 бүтэцтэй

1. Нотлох шаардлагатай нөхцөл (тезис).

Энэ нь учир шалтгааны бусад шалгуураар баталж харуулахыг шаарддаг бодит үнэн юм. Тухайлбал санхүүгийн тайлан ямар нэг алдаа агуулаагүй, бүх мэдээлэл нь үнэн зөв гэдгийг баталж харуулах нь аудитад зайлшгүй болдог.

Page 23: 6  medeelel tsugluulah

2. Маргашгүй баримт буюу аргумент.

Аудитын нотолгоо болох мэдээллийн найдвартай байдлыг харуулсан ойлголт бөгөөд энэ нь дараах бүтэцтэй:

а. Өөрөө оролцож бий болгосон үнэн бодит мэдээлэл.

б. Иж бүрэн мэдээлэл .в. Тодорхой байдал.г. Суурь зарчмууд.д. Өмнөх мэдээлэл.

Page 24: 6  medeelel tsugluulah

3.Нотолгоог харуулах байдал.Энэ нь баримт (аргумент)-аас нотолох

шаардлагатай нөхцөл байдал (тезис)-ыг бий болгох арга юм. Нотолгоог харуулах байдал нь нотолох шаардлагатай нөхцөл байдал нь маргашгүй баримтаас урган гардаг бөгөөд тэдгээр нь хоорондоо логик уялдаатай гэдгийг харуулах нөхцлийг хангаж байх ёстой.

4. Нотолгоо нь итгэл үнэмшилтэй байх.5. Зохистой байх.6. Иж бүрэн байх.7. Үнэн зөв байх.8. Бодитой орших.9. Цаг хугацаатай байх.

Page 25: 6  medeelel tsugluulah

7. Үнэлэгдсэн байх.8. Эрх, үүрэгтэй байх.9. Зөв ангилж хуваарилах.10. Хараат бус байх.11. Мэдээллийн эх үүсвэрийн найдвартай байдал.12. Хангалттай байх.13. Цаг үеэ олсон байх.14. Дотоод хяналтын систем үр ашигтай байх.

Нотолгоонд тавигдах дээрхи шаардалагуудыг хангаж ажилласанаар дүгнэлтийн бодит үндэслэлийг бүрдүүлэгч нотолгооны үнэн зөв, найдвартай байдал дээшилж аудитын үйл ажиллагааны үр дүнд эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэнэ.

Page 26: 6  medeelel tsugluulah

Нотолгоог түүний нийтлэг шинж чанараар нь ангилж үзвэл:

1. Ач холбогдлоор нь нотолгоог Үндсэн Туслах гэж ангилна. Үндсэн нотолгоо гэдэг нь дүгнэлтийн

бодит үндэслэлийг хангадаг, тодорхой ажил гүйлгээ, дансдын талаарх бие даасан шинжийг агуулдаг нотолгоог хэлдэг.

Туслах нотолгоо дээрхи нотолгоог тодотгож байдаг, бие даасан шинжийг агуулдаггүй мэдээлэл юм.

Page 27: 6  medeelel tsugluulah

2. Нотолгоог гүйцэтгэх үүргээр нь Эмпирик Математик гэж ангилдаг.

Эмпирик нотолгоо гэдэг нь туршилтад тулгуурласан, тодорхой дадлага, чадвараас шууд хамаардаг нотолгоог хэлдэг.  

математик нотолгоо гэдэг нь математик тооцооллыг шалган аудитад ашигладаг бүлэг мэдээллийг хэлэх бөгөөд эдгээр нь зарим асуудлын хувьд хууль мэт хатуу тогтсон аргачиллын дагуу тооцооллогддог.

Page 28: 6  medeelel tsugluulah

3. Нотолгоог зорилгоор нь Хамгаалах Няцаах нотолгоо гэж ангилдаг.

Хамгаалах нотолгоо нь тухайн асуудлаар ямар нэгэн зохистой бус байдалд орж эрсдэл учирсан үед түүнээс хамгаалах зорилгоор хийгдсэн баримт нотолгоог хэлнэ.

Няцаах нотолгоо гэдэг нь зохистой бус, буруу шийдвэрлэгдсэн асуудлын хариу болох зорилгоор цуглуулсан нотолгоог хэлнэ.

Page 29: 6  medeelel tsugluulah

4. Нотолгоог баталгаажуулах аргаар нь Биет Биет бус нотолгоо гэж ангилдаг.

Биет нотолгоог жинхэнэ биет нотолгоо, бичгэн нотолгоо гэж гэж ангилдаг.

Утас, факс, харилцааны боломжтой бусад хэрэгсэлийг ашигладаг бөгөөд аудитор тухайн мэдээллийн цаад тооцоолол, бичилтийг тухайн үед биечлэн шалгах боломжгүй байдгаас түүнийг биет бус нотолгоо гэдэг.

Page 30: 6  medeelel tsugluulah

5. Нотолгоог үйл явдлыг илэрхийлэх байдлаар нь

Ердийн Үүсмэл нотолгоо гэж ангилдаг.

Ердийн нотолгоо гэдэг нь бодит үйл ажиллагааны талаарх мэдээлэл байдаг бөгөөд үйл ажиллагаа нь өөрөө нотолгоог зайлшгүй бий болгож байдаг онцлогтой.

Үүсмэл нотолгоо тухайн үйл явдал, хөдлөлийг дагалдан түүнийг баримтжуулах замаар бий болдог.

Page 31: 6  medeelel tsugluulah

6. Үйл явдал буюу баримт, нотолгооны хоорондын уялдаагаар нь нотолгоог

Шууд Шууд бус нотолгоо гэж ангилдаг.

Шууд нотолгоог анхдагч, хоёрдогч гэж хуваана. Нотолгооны эдгээр төрөл тухайн үйл явдалтай нягт холбоотой байх тул тэдгээрийг агуулгын хувьд шууд нотолгоо гэж үздэг.

Тухайн үйл ажиллагааны талаарх баримт мэдээлэл тодорхой бус, эсвэл тэр нь устаж үгүй болсон нөхцөлд бусад баримт мэдээллийн үндсэн дээр олж авдаг нотолгоог шууд бус гэж нэрэлдэг.

Page 32: 6  medeelel tsugluulah

7. Нотолгоог бий болох эх үүсвэрээр нь Аудиторын Удирдлагын Гуравдагч этгээдийн хяналт дор бий болсон

гэж ангилдаг. Энэ нь аудитор чухам аль мэдээлэлд илүү итгэж

болох, алиныг нь дахин нягтлах шаардлагатайг харуулдаг.

Page 33: 6  medeelel tsugluulah

4. Аудитийн шалгалтын горимууд:Аудитын нотолгоо цуглуулах арга

Аудитын нотолгоо хангалттай байхаас гадна зохистой байх талаар АОУС-д заасан байдаг. Нотолгооны хангалттай байдал нь нотолгооны тооны талыг, харин зохистой байх гэдэг нь чанарын талыг илэрхийлэх учир чанарын энэхүү ойлголтод нотолгооны үнэн зөв байх асуудал хамаарна.

Page 34: 6  medeelel tsugluulah

4. Аудитийн шалгалтын горимууд

1. Биет шалгалтын горим: Хөрөнгийн тоо хэмжээ болон чанар иж бүрдлийн байдлыг тодорхойлох арга юм. Энэ нь үндсэндээ тооллогоор тодорхойлогдож байдаг. Хөрөнгө, ажил гүйлгээ (дансны) ний үнэн магадтай байдлыг нотлохдоо заавал тооллого хийж үзнэ.

Page 35: 6  medeelel tsugluulah

4. Аудитийн шалгалтын горимууд

2. Асуулгын горим: Асуулга явуулахдаа аудитор үйлчлүүлэгч байгууллагын болоод бусад этгээдээс нотолгоонд шаардлагатай мэдээлэл авах зорилгоор асууж лавлах хэлбэрээр гүйцэтгэнэ. Асуулгыг амаар болон бичгээр явуулж болно. Харин энэ асуулга нь заавал баримт болж тэмдэглэгдсэн байх ёстой юм. Асуулгын тусламжтайгаар аудитор нотолгоо олж авахдаа түүнийг цааш нь баталгаажуулахын тулд шалгалтын бусад горимуудыг хэрэглэн улам лавшруулан шалгах нь тун чухал байдаг.

Page 36: 6  medeelel tsugluulah

4. Аудитийн шалгалтын горимууд

3. Ажиглалтын горим: Ажиглалт хийхдээ аудитор харах, сонсох, хүрч мэдрэх зэрэг олон хэлбэрийг ашиглан үйлчлүүлэгч байгууллагын хөрөнгө түүний бодитой байдал, ажил үйлчилгээ технологийн шаардлага нь бүрэн хангагдсан эсэхэд дүгнэлт өгч болно. Шалгалтын энэ горимыг аудиторын хяналтын ажлын ямар ч үе шзтанц байнга хэрэглэж байвал зохистой юм.

Page 37: 6  medeelel tsugluulah

4. Тулган баталгаажуулалтын горим: А. Баталгаа тайлбар гаргуулахдаа гол нь хөндлөнгийн буюу харилцагч гуравдахь этгээдэд аудитор хандана. Энэ горимын ажил аудитийн шалгалтанд маш өргөн дэлгэр ашиглагддаг билээ. Тухайлбап үйлчлүүлэгчийн гол ажил гүйлгээ болон дансдын үлдэгдлийн талаар дор дурдсан баталгаа тайлбар гаргуупж болох юм.  Мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн баталгааг банкнаас

гаргуулан авна. Авлагын тооцооны үлдэгдлийн тухайд худалдан

авагчаас тайлбар баталгаа авна. Зээлийн дүн ба төлөх хугацааны талаар

зээлдүүлэгчээс баталгаа гаргуулна. Замд яваа болон бэлтгэн нийлүүлэгчийн агуулахад

байгаа бараа материалын тухай агентуудаас баталгаа авна.

Даатгалын гэрээний явц биелэлтийн тухай даатгалын байгуулллагаас тайлбар гаргуулна.

Page 38: 6  medeelel tsugluulah

4. Тулган баталгаажуулалтын горим:

Өглөгийн тооцооны үлдэгдлийг бэлтгэн нийлүүлэгчийн баталгаагаар нотолж үзнэ

Эргэлтэнд байгаа хувьцааны тоо дүнгийн баталгааг хөрөнгийн биржээр гаргуулна

Түрээсийн гэрээний явцад түрээслэгчдийн өгсөн баталгаа дүгнэлтээр үнэлэлт өгнө.

гэх зэрэг баталгаа тайлбаруудыг аудитор өөрийн биеэр харьцаж авна. Б. Үйлчлүүлэгчийн өмнө хийгдсэн дансдын бичилтийн байдлыг анхан шатны баримт бүрдүүлэлт, удирдлагын гаргасан шийдвэртэй нь, эсвэл гаргасан санхүүгийн болон татварын тайлангийн дүнг дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл, ажлын хүснэгтүүдтэй нь тулган үзэж үнэн магадыг нотлох асуудал юм.

Page 39: 6  medeelel tsugluulah

5. Баримтын шалгалт хийх: үйлчлүүлэгчдийн өмнө бүрдүүлсэн баримтыг шалган үзэж байгаа ажлын горим юм. Шалгалтын ажльн энэ горимын үндсэн хэлбэр бол гэрээ хэлэлцээр, хурлын протокол, албан бичиг тушаал, шийдвэрийг уншиж танилцах, анхан шатны баримтаас нь эхлэн ажил гүйлгээ дансдын харилцааны дүнгээс хөөж шалгах зэрэг болно. Үүний үр дүнд мэдээллийг үнэн зөв, иж бүрэн тооцоолж, тайлагнаж тодруулсан байдлыг нотолж өгдөг байна.

Page 40: 6  medeelel tsugluulah

6. Ä¿íãýýñ øàëãàõ. Ñàíõ¿¿ãèéí òàéëàíä òóñãàãäñàí ä¿íãýýñ ýõëýí åðºíõèé äýâòýð, æóðíàë, àíõíû ýõ áàðèìò ðóó 纺í øàëãàõ àæèëëàãàà þì.

7. Àíõíû ýõ áàðèìòààñ õººí øàëãàõ. Àíõíû ýõ áàðèìòààñ ýõëýí æóðíàë, åðºíõèé äýâòýð, ñàíõ¿¿ãèéí òàéëàíãèéí ä¿í õ¿ðòýë øàëãàõ àæèëëàãàà.

8. Давтан гүйцэтгэх горим бол үйлчлүүлэгчийн өмнө хийсэн тооцоог дахин гүйцэтгэж шалгаж байгаа арга юм. Үндсэн хөрөнгийн элэгдэл, найдваргүй авлагын нөөц, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, баталгаат засварын зардал зэрэг үзүүлэлтүүдийг шалгахад энэ горимыг өргөн хэрэглэнэ

Page 41: 6  medeelel tsugluulah

9. Аман ярилцлагын горимоор шалгалтыг гүйцэтгэхдээ аудиторын зүгээс хөндлөнгийн хүмүүстэй уулзаж ярилцах, ажиллагчдын санал хүсэлт сэтгэгдлийг сонсох, албан ёсны хуралд оролцох бүртээ тэмдэглэл бичилт хийж бүрхэг байгаа аливаа нэг асуудлыг тодруулах зорилт тавина. Ингэж аман ярилцлагар олж авсан мэдээллүүдээ аудитор бусад горимоор батлах шаардлагатай. Аман ярилцлагын явцад аудиторт шинэ санаа төрүүлэх; ажлын арга аргачиллаа өөрчлөн улам дэлгэрүүлэх, шалгалтын эцсийн дүгнэлтэнд тодорхой чиглэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ач холбогдолтой

Page 42: 6  medeelel tsugluulah

10.Сонгох шалгалт хийх горим/ Гүйлгэн шалгалт хийх горим нь холбогдох мэдээллийг гүйлгэн авч үзэж шалгаснаар хэвийн бус үзүүлэлт тоо баримтыг олж сонгох асуудлыг шийдвэрлэнэ.

11.Шинжилгээ хийх ажлын горимыг аудитор хэрэглэхдээ шалгалтын ажилд нилээд дэлгэрэнгүй, олон талт ажиллагааны арга аргачилал болгон ашиглана.

Page 43: 6  medeelel tsugluulah

Аудитийн төгсгөлд шинжилгээний горимыг ашиглан аудитор ерөнхий дүгнэлт гаргахдаа заавал ашигладаг тухайд АОУС-520-д доорхи байдлаар заасан байна.

"...13.Адитор нь шинжилгээний горимыг аудитийн төгсгөлийн шатанд нэгдсэн дүгнэлт гаргахдаа тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан нь үнэн зөв эсэхийг нотлохдоо хэрэглэх ёстой. Дээрх горимыг хэрэглэн тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн тухай нэгдсэн дүгнэлтийг үнэн зөвөөр гаргах, аудитор нь аудит хийх явцдаа санхүүгийн тайлангийн тодорхой хэсгүүдэд хийсэн шинжилгээндээ тулгуурлах үүрэгтэй. Аудитор нь цаашид хяналт шалгалт хийх шаардлагатай зүйлийг олж тогтоовол тэр тухай саналаа нэгдсэн дүгнэлтэнд тусгана..." гэжээ.

АНУ-ын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар “алдааны 30 орчим хувийг шинжилгээний энэ аргын тусламжтайгаар илрүүлдэг” гэсэн дүн гарчээ.

Page 44: 6  medeelel tsugluulah

5. Түүвэр шалгалтын арга зүй

Аудитийн түүвэрлэлт гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн дансны үлдэгдэл, мөн ажил гүйлгээнд нотолгоо бүрдүүлж аудитороос зохих үнэлгээ өгөхөд чиглэгдсэн ажилбар болно

Page 45: 6  medeelel tsugluulah

Түүвэр шалгалтын ойлголтыг тайлбарлахдаа нийт бүтэц, бүрэлдэхүүн, олонлог гэсэн нэр томъёонуудыг хэрэглэдэг.

Нийт бүтэц гэдгийн хувьд аудит хийхэд хамрагдаж байгаа үйлчлүүлэгчийн бүхий л баримт материал бүртгэл данс тооцоо тайлангийн бүрэлдэхүүн болно. Иймд энэ нь аудит хийхэд хамрагдаж байгаа мэдээ, мэдээллийн цогц баримт бичиг юм.

Олонлог гэж дээрхи мэдээ мэдээллийн цогц баримт бичгийг агуулсан үзүүлэлтүүдийн нийлбэр юм. Олонлог ямагт 100 хувьтай тэнцүү байна. Ер нь нийт бүтэц бүрэлдэхүүн, олонлог гэсэн нэр томьёонууд эцсийн дүндээ түүвэр шалгалт хийхэд хамаарагдаж байгаа данс бүртгэл, тооцоо тайлан гэсэн үг бөгөөд эдийн засгийн талаас (бүтэц бүрэлдэхүүн), математик тооцооллын тухайд (олонлог) хэрэглэгдэж байгаа ухагдахуунууд юм.

Page 46: 6  medeelel tsugluulah

Түүвэр шалгалтын ойлголтыг тайлбарлахдаа нийт бүтэц, бүрэлдэхүүн, олонлог гэсэн нэр томъёонуудыг хэрэглэдэг.

Харин дээрх нийт бүтэц, бүрэлдэхүүн олонлогуудыг бүрдүүлж байгаа зүйл тус бүрийг бид түүвэрлэлтийн нэгж гэж ойлгох ёстой.

Page 47: 6  medeelel tsugluulah

Түүвэр судалгааны аргыг аудитийн шалгалтанд хэрэглэхдээ хоёр үндсэн төрөл чиглэлд ангилан авч үздэг. Эдгээр нь:

Нэгдүгээрт. Түүврийн сонголтын аргууд Хоёрдугаарт. Түүвэр шалгалтыг гүйцэтгэх

аргууд гэсэн үндсэн хоёр төрөл чиглэлээр ойлгогдох юм

Page 48: 6  medeelel tsugluulah

Түүвэр шалгалтын эрсдлийг: Түүвэр шалгалтаас гарч болох эрсдэл Түүвэр шалгалтаас хамаарахгүй эрсдэл гэж

ангилна.

Page 49: 6  medeelel tsugluulah

Туүвэрлэлт хийх сонголтын талаар АОУС-530 дугаар стандартад доорхи байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

"... 18, Аудитор нь түүвэрлэлтхийх зүйлээ сонгохдоо бусад нийтлэг зүйлээ төлөөлж чадахуйц сонголт хийх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл аудитад хамрагдах бүх зүйлийг сонголтод тэнцүү байдлаар хамруулахыг зорино гэсэн үг.

Page 50: 6  medeelel tsugluulah

19. Сонголт хийх арга олон янз байдаг боловч дараах гурван аргыг тугээмэл хэрэглэдэг байна. Үүнд: Санамсаргүй хийх сонголт. Энэ нь аудит хийх зүйлээ

санамсаргүй сонгоход оршино. Ингэснээр аудитад хамрагдах зуйлийг сонгох боломж олгож байна

Системт сонголт. Энэ нь сонголт хийж буй зүйлийг тогтоосон хэмээр (тогтмол интервалаар) тооцож сонголт хийхийг хэлнэ. Ингэхдээ харин хамгийн эхний зүйлийг санамсаргүй сонгож дараагийн аудит хийх зүйл нь тодорхой хэмээр явагдана. Дээрхи хэмийг олон төрлийн зуйлүүдээр харгалзан тогтоодог. Тухайлбал, тодорхой тоогоор таслах, (тодруулбал 20 дахь гэх мэт) эсвэл мөнгөний нийт хэмжээ (1000 доллар тутмаар өсөх үнэтэй зүйлд шалгалт хийх гэх мэт) -г харгалзаж болно.

Зорилгогүй, ер бусын сонголт. Энэ аргыг хэрэглэхдээ аудитор нь асуудалд өрөөсгөлөөр хандаж болохгүй. Тухайлбал, хялбархан аргаар илрүүлж болох зүйлийг сонгох нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн төлөөлж чаддагүй.." зэрэг болно.

Page 51: 6  medeelel tsugluulah

Аудитор түүвэрлэлтээр илэрсэн дутагдалд шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх үед анхаарах нэг асуудал бол илэрсэн алдаа тухайн үйлчлүүлэгч байгууллагад байж болохуйц хэмжээнээс их ба бага байгаагийн алин болохыг тогтоож өгөх асуудал юм. Ганц тэр байгууллагад биш ер нь үйлчлүүлэгч байгууллагын төрөл чиглэл бүхий аж ахуйн газруудын ерөнхий дундаж тоо дүнтэй зэрэщүүлэх, харьцуулах тооцоолол хийж болох тухай асуудал гэдгийг анхаарах ёстой.

Page 52: 6  medeelel tsugluulah

Түүвэр шалгалт хийхэд статистик ба статистик бус түүврийн аргуудыг ашиглана

Статистик түүврийн арга нь " ..нийдмийн* зарим нэг хэсгийг нарийвчлан судалж, түүгээр ерөнхий нийдмийн шинж төрхийг тодорхойлохыг ..."* хэлж байна.

Статистик түүвэр шалгалт явуулахдаа дараахи томъёог ашиглаж болно. Энэ нь:

ni=nx Ni/N гэсэн томьёо юм. Үүнд: ni- бүлэг тус бүрээс сонгох нэгжийн тоо, n- түүвэр

нийдмийн нийт нэгжийн тоо Ni- бүлэг тус бүрийн нэгжийн тоо N- Ерөнхий нийдмийн нэгжийн тоо

Page 53: 6  medeelel tsugluulah

Ерөнхий нийдэм буюу санхүүгийн жил 4 улиралтай бүлэг тус бүрийн нэгжийн тоо буюу улирал бүр 3 сартай, түүвэр нийдмийн нийт нэгж буюу санхүүгийн жил 12 сартай учир бүлзг тус бүрээс сонгох нэгжийн тоо нь буюу есөн сар гарч байх жишээтэй.

ni=12x3/4=9 сар Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн жижиг

мөнгөн санг шалгахад түүвэр хийх тоо нь 9 сар буюу 3 улирал юм. Эндээс аудитор эхний ба эцсийн улиралын аль нэгийг сонгож түүвэр шалгалтанд хамруулахаар шийдвэрлэж болох юм.

Page 54: 6  medeelel tsugluulah

Статистик бус түүвэр шалгалтын аргыг аудитор тухайн нөхцөл байдалдаа тохируулан, бодитой сонголт хийж ашиглах тул статистик сонголтын нэгэн адил үр ашигтай юм.

Page 55: 6  medeelel tsugluulah

Түүвэрлэлтийн энэ хоёр аргаар шалгалтыг зохион байгуулахдаа аудиторын зүгээс үйл ажиллагаагаа дараахь үе шаттайгаар адилхан зохион байгуулна.

А. Түүвэрлэлтийг төлөвлөх Б. Түүвэрлэлтийн сонголтыг шийдвэрлэх В. Түүвэрлэлтээ шийдвэрлэх Г. Аудитийн шалгалтыг гүйцэтгэх Д. Үр дүнг тооцож үнэлж дүгнэх зэрэг

болно

Page 56: 6  medeelel tsugluulah

6. Удирдлагын батламж мэдэгдэл

Аудитийн хяналт шалгалтын үндсэн арга зүйд хамаарах ажлын арга аргачилал (Шалгалтын мэдээллийн материаллаг чанарууд, ажлын баримт бүрдүүлэлт, аудитийн нотолгоо түүний төрөл ангилал, шалгалтын горимууд, түүвэр шалгалт бүгдээрээ) - ууд эцэстээ үйлчлүүлэгчийн зүгээс бэлтгэж өгөх батламж мэдэгдэлд бүрэн үндэслэгдэнэ.

Эдгээрийг бүрэн илэрхийлэх аудитийн маш чухал бичиг баримт бол үйлчлүүлэгчийн удидлагын батламж мэдэгдэл байдаг байна.

Page 57: 6  medeelel tsugluulah

Удирдлагаас санхүүгийн тайлангийн талаар гаргасан батламж мэдэгдэлд заавал байх үндсэн бүтэц нь дараахи байдалтай байна.

Бодитой оршин байх ба тохиолдсон байх- балансад тусгагдсан хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчийн өмч нь бодитойгоор оршин байгаа эсэхийг харуулдаг батламж мэдэгдэл. Энэ батламж мэдэгдэл нь бараа материал, барилга, тоног төхөөрөмж, мөнгөн хөрөнгө зэрэг биет зүйлсэд хамаарна. Тохиолдсон байх гэдэг нь худалдан авалт, борлуулалт зэрэг ажил гүйлгээ нь тодорхой хугацааны явцад бодитойгоор болж өнгөрсөн үйл явдал мөн эсэхийг илэрхийлдэг.

Page 58: 6  medeelel tsugluulah

Удирдлагаас санхүүгийн тайлангийн талаар гаргасан батламж мэдэгдэлд заавал байх үндсэн бүтэц нь дараахи байдалтай байна.

Иж бүрэн байдал- тодорхой хугацааны туршид болсон хүлээн зөвшөөрөгдсөн бүх ажил гүйлгээ, үйл явдал нь бодитойгоор бүртгэгдсэн эсэхийг харуулсан мэдэгдэл. Жишээлбэл: худалдан авсан бүх бараа, үйлчилгээ нь илүү, дутуугүйгээр бүртгэгдсэн байх ёстой. Практикт зарим зүйлийг огт бүртгээгуй орхисон байдаг бол заримыг нь дахин бүртгэсэн явдал тохиолддог.

Page 59: 6  medeelel tsugluulah

Удирдлагаас санхүүгийн тайлангийн талаар гаргасан батламж мэдэгдэлд заавал байх үндсэн бүтэц нь дараахи байдалтай байна.

Эрх ба үүрэг - эрх гэдэг нь санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө эрх зүйн талаасаа тухайн байгууллагын актив болж чадсан эсэх, өр төлбөр нь түүний хариуцах үүргийг илэрхийлж байгаа эсэхийг харуулсан мэдэгдэл

Үнэлгээ ба хуваарилалт - санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу зөв үнэлж бүртгэсэн эсэхийг энэхүү батламж мэдэгдэл илэрхийлнэ. Жишээ нь: үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь үнэлж авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр илэрхийлсэн эсэхийг харуулна.

Page 60: 6  medeelel tsugluulah

Удирдлагаас санхүүгийн тайлангийн талаар гаргасан батламж мэдэгдэлд заавал байх үндсэн бүтэц нь дараахи байдалтай байна.

Толилуулга ба тодруулга - санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг зөв ангилж, тодруулсан эсэх талаарх мэдэгдэл. Жишээлбэл, урт хугацаат өр төлбөрийг барагдуулахдаа эргэлтийн хөрөнгө гэж ангилсан хөрөнгийг ашиглаж болохгүй ба бүртгэлийн бодлогын талаарх санхүүгийн тайлангийн хавсралт мэдэгдэл нь Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим (НББНХЗЗ)-аар шаардагддаг тодруулгыг тусгасан байх ёстой.

Page 61: 6  medeelel tsugluulah

Удирдлагаас санхүүгийн тайлангийн талаар гаргасан батламж мэдэгдэлд заавал байх үндсэн бүтэц нь дараахи байдалтай байна.

Үнэнч зөв байх - энэ батламж мэдэгдэл нь санхүүгийн тайланд тусгагдсан ажил гүйлгээг зөв хураангуйлан ерөнхий дэвтэрт шилжүүлж бичсэнийг илэрхийлнэ. Жишээ нь: бараа, үйлчилгээний худалдан авалтыг зөв үнэ, тоо хэмжээ, зөв тооцоолсон нэхэмжлэлд үндэслэн бүртгэсэн гэдгийг санхүүгийн тайлан илэрхийлж байх ёстой.

Page 62: 6  medeelel tsugluulah

Удирдлагаас санхүүгийн тайлангийн талаар гаргасан батламж мэдэгдэлд заавал байх үндсэн бүтэц нь дараахи байдалтай байна.

Тасалбар болголт - ажил гүйлгээг зохих тайлант хугацаагаар зөв зааглан бүртгэсэн эсэхийг илэрхийлсэн батламж мэдэгдэл. Жишээ нь: 12 сарын 31 нд болсон ажил гүйлгээг дараа өдөр нь буюу 1 -р сард шилжүүлэн бүртгэхгүй, өмнөх онд нь бүртгэх ёстой.

Page 63: 6  medeelel tsugluulah

7. Ажлын баримтанд үндэслэх аудиторын урьдчилсан дүгнэлт ба тайлан.

Аудитийн ажлын өмнөх бүх үе шатуудад дурдсан үүргүүдийг гүйцэтгэсний дараа аудитор ажилдаа эцсийн дүн шинжилгээ хийж, зарим нэмэлт горимын асуудлуудад анхаарал тавина.

Үүний дараа материаллаг байдлын дүгнэлт гаргах, аудитын мэдээ материалыг нэгтгэх, үнэлгээ өгөх, тайпант хугацааны дараахь үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагаатай зарим сонирхсон чиглэлээр танилцах, зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

Page 64: 6  medeelel tsugluulah

Аудиторын тайлан .... компаний хувьцаа эзэмшигчид ба захирлуудын зөвлөлд Бид .... компаний . . оны . . сарын . . ны баланс, энэ өдөр дуусгавар болсон орлого үр дүнгийн

тайлан, эззмшигчдийн өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланд аудит хийлээ. Эдгээр тайлангуудыг бэлтгэн гаргах, түүний үнэн зөв байдпыг хариуцах нь танай удирдлагын

үндсэн үүрэг юм. Бидний үүрэг хариуцлага бол хийсэн аудтийн ажилдаа үндэслэн эдгээр санхүүгийн

тайлангуудад дүгнэлт өгөх явдал билээ. Бид аудитийн олон улсын стандартийн дагуу аудитийн ажлыг гүйцэтгэсэн болно. Эдгээр

стандарт нь Санхүүгийн тайлангуудыг материаллаг алдаа, зөрчилгүй эсэх талаар ул үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд бид аудитийг төлөвлөж, гүйцэтгэхдээ үйлчлүүлэгч байгууллагаас дурдсан горимын асуудлуудыг шаардаж шалган үнэлэлт өглөө. Үүнд:

1. Танай санхүүгийн тайланд тусгагдсан дүн ба нэмэлт тодруулгуудыг дэмжих нотолгоог тестийн үндсэн дээр тодорхой үнэлж, судалгаа шинжилгээний болон хяналтын ажлын горимын дагуу шалгасны дүнд ажил хийгдэв.

2. Танай хэрэглэн мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн зарчмууд, НББОУС-д нийцэж, удирдлагын хийсэн гол тооцооллууд санхүүгийн тайлангийн ерөнхий тайлагналын журамд нийцэж байгаа учир үнэлгээ өгч байна.

3. Бидний хийсэн аудит нь аудиторийн дүгнэлт гаргах гол үндэслэлийг бүрдүүлсэн гэдэгт найдаж байна.

Эдгээр үнэлэлтэнд түшиглэн бид компаний .... оны . . .сарын ... ны өдрийн санхүүгийн тайлангууд нь уул аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт, хуримтлагдсан ашгийг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудын дагуу материаллаг алдаагүйгээр үнэн зөв тайлагнасан гэж дүгнэж байна.

Дүгнэлт гаргасан: “.............аудит" компанийн аудитор/ / . . . .он ....сар ... өдөр