crc.gov.mncrc.gov.mn/.../12/28/1299/6580-2016_edited_00_20181217.docx · web...

Click here to load reader

Upload: others

Post on 25-Dec-2019

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

MNS 6580: 2016

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 01.100.27; 01.100.30

Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага

MNS 6580 : 2016

The general requirements for the development of the fixed information and communications of residential buildings

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31–ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандартыг 201.. оны … дүгээр сарын …-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

1 Зорилго

Энэ стандарт нь Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа орон сууцны барилгын мэдээлэл холбооны суурин сүлжээг (цаашид МХСС гэх) төлөвлөх ерөнхий шаардлагыг тодорхойлоход оршино.

2 Хамрах хүрээ

2.1 Энэ стандарт нь Монгол улсын хэмжээнд орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлт, зураг төсөл боловсруулах шаардлага нөхцлийг тогтоож, шинээр барих олон давхар орон сууцны барилга ба амины орон сууцны МХСС-г төлөвлөхөд хамаарна. Барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, баталгаажуулагч болон эрх бүхий байгууллагууд мөрдөнө.

3 Норматив эшлэл

Энэ стандартад дараахь эш татсан баримт бичгийг хэрэглэнэ. Хугацаа заасан эшлэлийн хувьд эш татсан хэвлэл, харин хугацаа заагаагүй эшлэлийн хувьд хамгийн сүүлийн хэвлэлийг хэрэглэнэ. Үүнд:

-MNS 5471, Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт

-MNS 5532:2016, Барилгын зураг. Мэдээлэл, холбоо, дохиоллын тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ,

-MNS 6586:2016, Барилгын зураг. Барилга байгууламжийн мэдээлэл, холбоо, дохиоллын ажлын зураг,

-MNS 5596, Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага,

-MNS 5535, Хамгааалалтгүй тэгш хэмт 5 ба 5Е ангиллын кабелийн техникийн үндсэн шаардлага,

-MNS 2285, Орон сууцны барилгын гэрлийн самбар стандарт

-MNS 3757-16, Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних тэмдэглэгээ,

-БД 43-101-03, Цахилгаан байгууламжийн дүрэм

- БД 43-102-07, Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах

-БД43-101-03-12, Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ

-ISO/IEC 14763-2, “Барилгын доторх кабелийн байгууламжийн суурилуулалт, ашиглалтанд тавигдах ерөнхий шаардлагууд” 2-р хэсэг: Төлөвлөлт ба суурилуулалт. Мэдээллийн технологийн стандарт

-ANSI TIA/EIA буюу АНУ-ын Үндэсний стандартын газар, Цахилгаан холбооны үйлдвэрийн нийгэмлэг/Электроник үйлдвэрийн холбооноос эмхлэн гаргадаг. Барилгын доторх мэдээлэл холбооны кабелийн системийн бүтэц 568 C багц. стандарт

-MNS 6588:2016 Мэдээлэл холбооны суурин сүлжээний сувагчлалын хоолойд уян нийлэг дэд сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага

-MNS 6589:2016 мэдээлэл холбооны суурин сүлжээнд шилэн кабелийн бичил хоолойн сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага

-MNS 6668:2017 холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага

4 Нэр томьёо, тодорхойлолт

Энэ стандартад дараахь нэр томьѐо, тодорхойлолтыг хэрэглэнэ.

4.1

МХСС (Мэдээлэл, холбооны суурин сүлжээ)

Суурин телефон, кабелийн телевиз, интернэт протоколд суурилсан үйлчилгээ үзүүлэх зорилгоор суурилуулсан кабель шугам, тоног төхөөрөмжийн цогц байгууламж

4.2

Техникийн өрөө дотор үйлчилгээ үзүүлэх МХСС-ний тоног төхөөрөмж, кабель шугамын байгууламж, хуваарилах техник хэрэгслийг байрлуулах, холболт хийх технологийн нөхцөл шаардлагыг хангасан байр

4.3

хамгаалалтын сувагчлал

МХСС-ний кабель шугамыг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор дотуур нь татаж суурилуулах хуванцар хоолой, далдлагчийн иж бүрдэл

4.4

хуванцар хоолой

МХСС-ний кабель шугамын сүлжээг дотуур нь сүвлэж гадны нөлөөллөөс хамгаалах хэрэгсэл

4.5

кабелийн сувагчлалын хоолой суурилуулах ховил- орон зай

барилгын техникийн өрөөнөөс давхаруудад, давхрын хуваарилах хайрцгаас айлуудын хуваарилах хайрцаг руу, айлын хуваарилах хайрцагнаас өрөөнүүд рүү мэдээлэл холбоо ба дохиоллын сүлжээний кабель шугам татах сувагчлалыг суурилуулах босоо ба хөндлөн ховил

4.6

гадна сүлжээний кабелийн оролт

МХСС-ний кабель шугамыг дамжуулах хамгаалалтын хоолойг барилгад оруулах нүх

4.7

давхрын хуваарилах хайрцаг

барилгын давхар бүрт МХСС-ний босоо кабель шугамыг айлын орон сууцны хуваарилах хайрцаг руу дамжих кабель шугамтай холболт хийх техник хэрэгсэл байрлуулах, холболт хийх боломжийг хангах орчин

4.8

айлын орон сууцны хуваарилах хайрцаг

барилгын давхрын хуваарилах хайрцагнаас айлын орон сууцанд оруулах МХСС-ний кабель шугамыг өрөөнүүдийн кабель шугамтай холбох, салаалах техник хэрэгслийг байрлуулах, тэдгээрийн хоорондын холболт хийх орчин

4.9

зураг төсөл боловсруулах даалгавар

орон сууцны доторх МХСС-ны төлөвлөлтөнд шаардагдах техник, технологийн нөхцөл, шаардлагыг тодорхойлон гаргасан бичиг баримтын иж бүрдэл

4.10

загвар хувилбар

зураг төсөл гүйцэтгэгч орон сууцны дотор МХСС суурилуулах чиглэл, тоног төхөөрөмжийн техникийн шийдлийг тусгасан, тайлбар бүхий зураг төслийн анхны тойм хувилбар

4.11

19 инчийн зогсвор (Rack)

МХСС-ны тоног төхөөрөмжүүдийг дотор нь суурилуулах зогсвор, өндөр нь 13 unit-ээс 45 unit хүртэл байна.

ТАЙЛБАР: 1 инч = 25,4 мм, 1Unit = 44,45 мм

4.12

3 ба 5е дугаар ангиллын тэгш хэмт кабель (Cat 3, Саt 5e UTP 4x2x0.5- unshielded twisted pair)

тус бүрдээ тусгаарлалтын бүрхүүлтэй 2 зэс утсыг хооронд нь тодорхой алхамтайгаар мушгин хосжуулсан, гадны цахилгаан соронзонгийн нөлөөллөөс хамгаалах бүрээсгүй 4 хосын дамжуулагч

ТАЙЛБАР: Олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 С стандартаар ажиллах царааны дээд хязгаар 16 МГц-ийн давтамжтай дохиог дамжуулах кабелийг 3 ангиллын, 100 МГц-ийн давтамжтай дохио дамжуулах кабелийг 5е ангиллын гэж тогтоосон

4.13

6 дугаар ангиллын S/STP4x2x0.5 (Cat-6 Shielded/Shielded Twisted Pair 4x2x0.5)

тус бүрдээ тусгаарлалтын бүрхүүлтэй 2 зэс утсыг хооронд нь тодорхой алхамтайгаар мушгин хосжуулсан, хос ба кабель нь тус бүрдээ гадны цахилгаан соронзонгийн нөлөөллөөс хамгаалах бүрээстэй 4 хосын дамжуулагч

ТАЙЛБАР: Олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 С стандартаар ажиллах царааны дээд хязгаар 250 МГц-ийн давтамжтай дохиог дамжуулах кабелийг 6 ангиллын гэж тогтоосон.

4.14

дотор холбооны сүлжээ (домофон)

домофон гэдэг нь айлын орон сууц, орцны гадна хаалганы хооронд нийтийн сүлжээгээр дамжихгүйгээр харьцах дуут болон дүрст дохионы сүлжээ

4.15

телефон холбооны хайрцаг (коробка)

суурин телефон холбооны олон хосын кабелийн төгсгөлийн, хэрэглэгчийн шугамыг холбох төхөөрөмж телефон холбооны хайрцаг дотор хэрэглэгчийн шугамыг холбох залгуур бүхий суурь

4.16шугам холбох залгуур (плинт)

телефон холбооны хайрцаг дотор хэрэглэгчийн шугамыг холбох

4.17

интернэт протоколд суурилсан үйлчилгээ (IP based service)

шилэн кабелиар интернэт протоколд суурилсан суурин телефон, интернэт, телевиз мөн тэдгээрийг нэгтгэн дамжуулах үйлчилгээ

4.18

шилэн кабелийн залгааны хайрцаг (splice panel)

шилэн кабелийн шөрмөсийг хооронд нь механик аргаар холбон суурилуулах технологийн шаардлага хангасан хайрцаг

4.19нарийн шилэн кабель (Indoorcable)

дотор зориулалтын 24 хүртэл шөрмөстэй

4.20

нарийн шилэн кабель (dropcable)

дотор зориулалтын 4 хүртэл шөрмөстэй нарийн шилэн кабель

4.21

шилэн холбогч (Patchcord)

шилэн кабелийн шөрмөсийг шилэн кабелийн оролттой төхөөрөмжтэй холбох зориулалтын шилэн шөрмөсөн холбогч

4.22

hомe gateway

мэдээлэл холбооны технологийн гурвалсан үйлчилгээний сүлжээний төгсгөлийн, үйлчилгээний төрлийг ялгах хэрэгсэл

4.23

сүлжээний хуваарилах төхөөрөмж (splitter)

МХСС-ний төрөл бүрийн кабель шугамыг салаалах тэжээлийн хангамж шаардахгүй техник хэрэгсэл

4.24

110 маркийн контакт, Krone маркийн контакт

МХСС-ний кабелийн шөрмөсийг тусгай багажаар иртэй хоногт оруулан дарж бүрээсийг тусгаарлан холбох залгуурийн суурийн хувилбарын нэр

4.25

идэвхитэй салаалагч (switch)

сүлжээний орчин үүсгэх зориулалтын төхөөрөмж

4.26

давхар хоорондын кабелийн зам (ladder)

давхар хоорондын босоо сувагчлалын кабель тогтоох зориулалттай зам

5. МХСС-ны зураг төслийн бүтэц

5.1 Орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах ажил дараах хоѐр хэсгээс бүрдэнэ. Үүнд :

- Орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн зураг төсөлд МХСС-ний тоног төхөөрөмж байршуулах техникийн өрөөг барилгын хийц бүтээцтэй уялдуулан заавал төлөвлөж өгсөн байх,

- Орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн зураг төсөлд МХСС-ний кабель шугамын сувагчилалын байгууламж, тэдгээрийг суурилуулах орон зай, төхөөрөмж хоорондын кабель шугамын орон зайг барилгын хийц бүтээцтэй уялдуулан тус тус төлөвлөж өгсөн байх,

Дээрх 2 хэсгийг зураг төсөлд тусгахдаа Барилгын тухай хууль, норм дүрмийн чандлан баримтлах.

6. Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлтийн зураг төслөөр хийх ажил

Барилгын захиалагч нь зургийн ажлын даалгаварт МХСС-ний төлөвлөлтийг заавал тусгаж өгсөн байх ба зураг төслийн төлөвлөгч нь захиалагчаас өгөгдсөн зургийн даалгаврыг үндэслэн МХСС-ны зураг төслийн төлөвлөгчтэй харилцан тохиролцож дараах төлөвлөлтийг гүйцэтгэнэ. Үүнд:

- Орон сууцны барилгын дотор ашиглах МХСС-ний техник, хэрэгсэл байрлуулах техникийн өрөө,

- МХСС-ний гадна сүлжээний кабель шугамын оролт, гаралт

- Барилгын доторх кабелийн сүлжээний босоо чиглэлийн сувагчлалын орон зай,

- МХСС-ний давхрын хуваарилах хайрцаг суурилуулах орон зай,

- Айлын сууцны МХСС-ний хуваарилах хайрцаг байрлуулах орон зай,

6.1 Техникийн өрөө

Орон сууцны барилгад МХСС-ний гадна ба дотоод кабель шугамын сүлжээний төгсгөлийн төхөөрөмж, техник хэрэгсэл, галын аюул, хамгаалалтын дохиоллын систем, дотор холбооны станц, сүлжээний сервер зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулах зорилгоор лифтний техникийн өрөө, цахилгаан эрчим хүчний хангамжийн өрөөнөөс тусад нь техникийн өрөөг төлөвлөнө.

6.1.1 Техникийн өрөө нь гадна сүлжээний кабель шугамын сүлжээтэй холбоход ойр, үер усны гамшигт автагдахгүй байх зорилгоор барилгын 1-р давхарт байрлах, 9 буюу түүнээс дээш давхар орон сууцад 250м тутамд техникийн өрөөг төлөвлөж өгөх.

6.1.2 Техникийн өрөөний талбайн хэмжээ 4х3 м2-аас багагүй байх,

6.1.3 Орон сууцны барилгад галын аюул, хамгаалалтын дохиолол ба дүрс хяналтын системийн байнгын хяналт тавих операторууд ажиллах бол техникийн өрөөнөөс тусад нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан өрөөг төлөвлөх,

6.1.4 Техникийн өрөө нь 1-р хүснэгтэнд зааснаас гадна дараах шаардлагыг хангахаар төлөвлөгдсөн байна. Үүнд:

- Барилгын давхруудад тархах кабелийн хамгаалалтын сувагчлал ба гадна сүлжээний кабелийн оролтонд ойрхон,

- Дамжин өнгөрөх зориулалтын бус байх,

-Ашиглалтын явцад барилгын дотор галын аюул, хамгаалалтын дохиолол ба дүрс бичлэгийн хяналтын системийн тоног төхөөрөмж суурилуулах боломжийг хангасан байх,

-Барилгын доторх дулаан, цэвэр бохир усны сүлжээнд гарсан гэмтлийн улмаас осол аваарт өртөхөөргүй байршилд, хаалга нь шалаар дамжин ус орохоос хамгаалсан босготой байх,

-МХСС-ний тоног төхөөрөмжийн эрчим хүчний хэрэглээг хангах 220В, 380В-ийн тэжээлийн эх үүсвэр болон хувьсах гүйдлийн АС хуваарилах самбартай байна.

-Техникийн шалнаас тааз хүртэлх өндөр 2600 мм-ээс багагүй, хаалга нь 2000 мм х 900 мм-ээс багагүй хэмжээтэй гадагшаа 180 градусаар нээгддэг байх,

- Цонх нь нарны шууд тусгалаас хамгаалагдсан

- Барилгын ба байгалийн агааржуулах системд холбосон байх,

-Барилгын гал ба хамгаалалтын дохиоллын системд холбогдсон гадны халдлагаас найдвартай хамгаалагдсан байх,

- Техникийн шалаар тоноглогдсон, антистатистик гадаргуутай байх,

- Дулааны болон цэвэр бохир усны шугам дамжин өнгөрөхгүй, төгсгөхгүй байх

- Тоног төхөөрөмжийн хамгаалалтын газардуулгатай байх,

1-р хүснэгт-Техникийн өрөөнд тавих нэмэгдэл шаардлага

Үзүүлэлтүүд

Хэм.нэгж

Тоо хэмжээ

Хэмжилт хийх байршил

Агаарын халуун хүйтний температур

°С

18-аас 24 хүртэл

Шалнаас дээш 1,5 м-ийн өндөрт

Агаарын чийглэг

%

30-аас 55 хүртэл

Шалнаас дээш 1,5 м-ийн өндөрт

Гэрэлтүүлэг

Люкс

540 ба түүнээс дээш

Шалнаас дээш 1,5 м-ийн өндөрт

Цахилгаан орны хүчлэг

В/м

3-аас ихгүй

Тоосжилт

мг/м3

0,75-аас ихгүй

6.2 Техникийн өрөөний цахилгаан хангамж, газардуулгын төлөвлөлт

6.2.1 МХСС-ний тоног төхөөрөмжийн хувьсах тэжээлийн хүчин чадлын хэмжээг харгалзан 230 В, эсвэл 380 В-ийн тэжээлийн хүчдлийн шугамыг хуваарилах самбарын хамт суурилуулах ажлын зураг төслийг орон сууцны барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл хийж байгаа аж ахуйн нэгж ба иргэд “Цахилгаан байгууламжийн дүрэм” БД43-101-03, “Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөвлөх ба угсрах” БД43-102-07, “Орон сууцны барилгын гэрлийн самбар” MNS 2285:1994, “Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних тэмдэглэгээ ”MNS 3757-16:2015 зэргийг үндэслэн төлөвлөнө.

6.2.2 Хэрэв барилга хоѐр талын цахилгаан тэжээлийн эх үүсгүүртэй бол тус бүрээс нь тэжээлийн шугамыг техникийн өрөөнд оруулна.

6.2.3 Тоног төхөөрөмжийн ба ажиллагсадын аюулгүй ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжийн хамгаалалтын газардуулгын холболтыг шинээр оруулж хуваарилах самбараар дамжуулан тоног төхөөрөмжийг 5 мм-ээс багагүй диаметртэй зэс бүрээстэй кабелиар холбохоор төлөвлөх.

6.2.4 Газардуулгын эсэргүүцлийн хэмжээ 4 Ом-оос ихгүй байх. Газардуулгын байгууламжийг “Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ” БД43-101-03-12 дүрмийг баримтлан төлөвлөнө.

6.3 Гадна сүлжээний кабелийн сувагчлалын оролтыг төлөвлөх

6.3.1 Барилгажсан хороололд орон сууцны барилгад МХСС-ний гадна сүлжээнийкабелийн сувагчлалыг барилгын сууриар оруулахаар төлөвлөнө.

6.3.2 Нийтийн үйлчилгээний суурин холбооны сүлжээний ашиглалт хариуцдагэрх бүхий байгууллагаас олгосон Техникийн нөхцлийг үндэслэн холбооны кабелийн сүлжээний төгсгөлийн худгийн байршлаас хамааруулан барилгад оруулах сувагчлалын оролтын байршлийг сонгоно.

6.3.3 Кабелийн сувагчлалд 110 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой

ашиглахаар төлөвлөнө.

2 хоолойтой сувагчлал оруулах оролтын хэмжээ 300мм х150 мм-ээс багагүй байна.

6.3.5 Гадна сүлжээний кабелийн сувагчлалын оролтыг барилгын гаднах газрын түвшингээс доош 0,6 м-ээс 1,0 м-ийн гүнд ашиглалт үйлчилгээ явуулах тохиромжтой нөхцлийг хангасан байхаар төлөвлөнө.

6.3.6 Гадна сүлжээний кабелийн оролтыг барилгын сууриар дамжуулан хийх боломжгүй болон зоорийн давхаргүй барилгуудад кабелийн оролтыг ханаар оруулахаар бол барилгын хийц бүтээцийн зурагт тусгахгүй, МХСС-ний кабелийн зураг төсөлд тусгана.

Түлхүүр үг: 1 мм-ээс 110 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой

1-р зураг - Орон сууцны барилгын зооринд МХСС-ны сувагчлал

оруулах оролтын хэмжээ

6.4 Орон сууцны барилгын давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг, давхар хоорондын сувагчлал суурилуулах ховил-орон зайг төлөвлөх

6.4.1 Барилгын давхар бүрийн нийтийн эзэмшлийн талбайд

-Мэдээлэл, холбоо болон дохиоллын сүлжээний кабель шугамыг босоо сувагчлалын орон зай,

- Давхрын хуваарилах хайрцаг,

-Айлын орон сууцанд хуваарилах хайрцаг суурилуулах орон зайг 2-р хүснэгтэд заагдсан хэмжээ 2-р зурагт заагдсан бүдүүвчийг үндэслэн төлөвлөнө.

6.4.2 Давхрын хуваарилах самбарын байршлийг айлын сууцны өрөөнүүдийн дунд,

кабелийн тархалтын хэмжээ богино байхаар, барилгын хийц бүтээцийн

архитектуртэй уялдуулан төлөвлөнө.

2-р хүснэгт - Давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцаг суурилуулах орон зайн хэмжээ

Хайрцагны төрөл

Хэмжээ, мм-ээр

өргөн

өндөр

Гүн

1

Давхарын хуваарилах хайрцаг

≥600

≥ 400

≥800

≥240

2

Айлын сууцны хуваарилах хайрцаг

400

500

≤ 110

6.4.3 Орон сууцны давхарт 10 хүртэл айл төлөвлөгдсөн бол нэг хуваарилах хайрцаг, давхартаа 10-аас дээш айл төлөвлөгдсөн тохиолдолд хоѐр хуваарилах самбар ба босоо сувагчлалын орон зайг төлөвлөнө.

2-р зураг - Барилгын хийцийн зурагт МХСС-ний босоо тэнхлэгийн кабель шугамын сувагчлалын хоолой, давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцаг суурилуулах орон зайг төлөвлөх бүдүүвч

MNS 6580: 2016

11

6.4.4 Давхрын хуваарилах хайрцагийг цахилгааны сүлжээний шугамын хайрцаг (самбар)-аас тусдаа, зэрэгцээ нэг түвшинд аюулгүй ажиллагааны техникийн шаардлагыг хангасан орон зайд байрлахаар төлөвлөнө.

6.4.5 Айлын орон сууцны хуваарилах хайрцагийн орон зайг тухайн айлын үүдний ойролцоо, дотор байрлуулахаар төлөвлөнө.

6.4.6 Барилгын зоорийн давхраас эхлэн техникийн өрөөгөөр дамжуулан бүх давхруудын хооронд болон барилгын дээвэр дээр гартал мэдээлэл, холбооны суурин сүлжээний кабелийн суурилалтын давхар хоорондын кабелийн зам зорилгоор тааз, шаланд тэгш өнцөгт хэлбэртэй нүх (өргөн нь 400мм-ээс багагүй, урт нь 600 мм-ээс багагүй) гаргахаар төлөвлөнө.

ТАЙЛБАР: МХСС-г төлөвлөгчөөс давхар хоорондын кабелийн замын хэмжээг нэмэгдүүлэх санал ирсэн нөхцөлд сувагчлал дамжих ховил, барилгын шал, таазны хоолой дамжих нүхний хэмжээг тооцоо хийж өсгөн нэмэгдүүлнэ.

6.4.7 Барилгын дээвэрт гаргах нүхний хэмжээг хэрэгцээнээс хамааруулж 110 мм диаметртэй 1-2 хоолой гаргахаар төлөвлөнө.

6.4.8 Босоо чиглэлийн ховил-орон зайг хаалт хийж таглахаар төлөвлөнө.

7. Орон сууцны барилгын МХСС төлөвлөх ерөнхий шаардлага

7.2 Орон сууцны барилгад мэдээлэл холбооны суурин телефон холбоо, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүд техник технологийн дэвшлийн төрлөөс үл хамааран хэрэглэгчдэд үйлчилгээ авах сонголт үзүүлэх боломжийг хангах,

7.3 Мэдээлэл, холбооны суурин сүлжээний үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжүүд сүлжээндээ ямар ч үед ашиглалт үйлчилгээ явуулах боломжоор хангагдсан байх,

7.4 Суурин сүлжээний кабель шугам, тоног төхөөрөмжийг механик гэмтэлд өртөх, ус, чийг, уур болон химийн бодист нэрвэгдэх боломжийг бүрэн хаасан, цахилгаан соронзон орны нөлөөлөлд автахааргүй орчинд суурилуулахаар төлөвлөх.

7.5 Барилгын хөндлөн, босоо сувагчлал болон техникийн өрөөнд ашиглаж байгаа материал нь галд тэсвэртэй, галын дөлийг дэмждэгггүй, шаталтын үед хортой, амьсгал боогдуулах, хий гаргадаггүй материал ашиглахаар төлөвлөх,

7.6 МХСС-ний төлөвлөлтийн зураг төслийг MNS 6586:2016 “Барилгын зураг. Барилга байгууламжийн мэдээлэл, холбоо, дохиоллын ажлын зураг”, MNS 5532:2016 “Барилгын зураг. Мэдээлэл, холбоо, дохиоллын тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ” стандартыг баримтлан гүйцэтгэнэ.

8. Орон сууцны барилгын МХСС суурилуулах зураг төсөл төлөвлөх зарчим

8.1 Орон сууцны барилгад суурилуулах МХСС-ний төлөвлөлтийн зураг төслийг дараах техникийн баримт бичгийг үндэслэн суурин телефон, кабелийн телевиз, интернэт протоколд суурилсан үйлчилгээг авах боломжтой байхаар төлөвлөнө.

Үүнд:

- Зураг төсөл боловсруулах ажлын даалгавар,

- Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектурын зураг төсөл

8.2 Орон сууцны барилгын МХСС-ний зураг төсөл боловсруулахдаа барилгын хийц, бүтээцийн архитектурын зураг төсөлтэй сайтар танилцаж, газар дээр нь хайгуул хийж, шаардагдах техникийн норм, стандарт, дүрэм, журам болон суурилуулах тоногт төхөөрөмжийн техникийн бичиг баримтыг үндэслэн гүйцэтгэнэ.

8.3 Техникийн шийдлийг тусгасан (шийдлийн хувилбаруудтай байж болно) зураг төслийн загвар хувилбарыг тайлбар бичгийн хамт гарган захиалагчид танилцуулан тохиролцсны дараа зураг төслийн ажлын үндсэн хувилбарыг хэрэгжүүлнэ.

8.4 Техникийн өрөөний тоног төхөөрөмжийн ажлын ба хамгаалалтын газардуулгыг “Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага” MNS 5596:2006 стандартыг үндэслэн төлөвлөнө.

9. Орон сууцны барилгын МХСС-ний кабель шугамын сүлжээний төлөвлөлт

9.1 Кабелийн хамгаалалтын сувагчлалын төлөвлөлт

9.1.1 Орон сууцны барилгын дотор МХСС-ний кабель шугамыг барилга (орц)-ын Техникийн өрөөнөөс хамгаалалтын сувагчлалыг 4-р хүснэгтэд зааснаар давхар хооронд тараахаар төлөвлөнө.

ТАЙЛБАР: Барилгын дотор салхивч, цахилгаан хангамж зэрэг инженерийн шугамтай хамтруулан босоо тэнхлэгийн сүлжээнд зориулан туннель хийхээр барилгын бүтээцийн зурагт төлөвлөгдсөн тохиолдолд мэдээлэл, холбооны кабель шугамыг кабелийн тавиураар суурилуулахаар төлөвлөж болно.

9.1.2 Орон сууцны барилгын дотор мэдээлэл холбооны суурин сүлжээнээс гадна галын аюул, хамгаалалтын дохиолол, домофон (орцны харилцуурын систем), дүрс бичлэгийн хяналтын систем зэрэг сул гүйдлийн систем суурилуулах, өргөтгөх боломжийг хангах зорилгоор хамгаалалтын сувагчлал давхар хооронд, (давхрын хуваарилах самбараар дамжуулан) давхрын хуваарилах самбараас айлын доторх хуваарилах самбар хүртэл тодорхой нөөцтэй байхаар 4 ба 5-р хүснэгтэд заасныг үндэслэн төлөвлөнө.

9.1.3 Орон сууцны доторх мэдээлэл, холбооны кабель шугамын сүлжээний хамгаалалтанд хатуу ба уян хуванцар хоолой, далдлагч, хүчитгэсэн хамгаалалт шаардлагатай нөхцөлд төмөр хоолойг ашиглахаар төлөвлөнө.

4-р хүснэгт – Барилгын айлын тооноос хамааруулан босоо сувагчлалын орон зайг төлөвлөх хэмжээ

Айлын тоо

Босоо сувагчлалын кабелийн замын өргөн /мм-ээр

Босоо сувагчлалын орон зайн хэмжээ /мм-ээр/

Сувагчлал суурилуулах

чиглэлийн

100 хүртэл

400

600

1-р давхар техникийн өрөөнөөс давхруудын хуваарилах хайрцаг хүртэл /барилгын дээвэр дээр гартал/

100 дээш

900

1100

5-р хүснэгт- Хөндлөн сувагчлалын төлөвлөлт

Сувагчлал суурилуулах чиглэлийн

Кабелийн тэнхлэгийн ангилал

Хамгаалалтын сувагчлалын

эхлэх цэг

хүргэх цэг

ангилал

хэмжээ

Тоо

1

Давхруудын хуваарилах самбар

Айлын орон сууцны хуваарилах хайрцаг

Хөндлөн

Даацын уян хуванцар хоолой

Гадна диаметр нь 20 мм-ээс 32 мм

2

Айлын орон сууцны хуваарилах хайрцаг

Өрөөнүүдийн үүр

Хөндлөн

Даацын уян хуванцар хоолой

Гадна диаметр нь 32 мм

Өрөө бүрт 1 ширхэг

9.2 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагны төлөвлөлт

9.2.1 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагийг МХСС-ны хуваарилах тоног төхөөрөмжийг байрлуулан босоо, хөндлөн кабелийн сүлжээний холболт ба хэрэглэгчийн шугамын холболтыг хийх зорилгоор 6-р хүснэгтэд заасан хэмжээг үндэслэн төлөвлөнө.

9.2.2 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг нь цахилгааны сүлжээний шугамын самбартай хамт нэг хайрцаганд хамт байж болохгүй, тусдаа аюулгүй ажиллагааны шаардлага хангасан орон зайд зэрэгцээ нэг түвшинд байрлахаар төлөвлөнө.

6-р хүснэгт – Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагны хэмжээ

Хайрцагны төрөл

Хэмжээ, мм-ээр

Хайрцагны ханын зузаан мм- ээр

Хийцийн материал

өргөн

өндөр

гүн

1

Давхрын хуваарилах хайрцаг

≥600

≥800

≥240

1,5

Төмөр

2

Айлын орон сууцны хуваарилах хайрцаг

400

500

≤110

1,0

Төмөр, хуванцар

9.2.3 Айлын цахилгаан тэжээлийн хуваарилах самбараас айлын орон сууцны хуваарилах хайрцаг руу 220В-ийн хувьсах тэжээлийн эх үүсвэрийг оруулсан байна. Уг тэжээлийн кабелийг МХСС-ийн хөндлөн сувагчлалаар дамжуулахгүйгээр төлөвлөж асуудлыг цахилгаан тэжээлийн зураг төсөл хийж байгаа аж ахуйн нэгж, иргэнд тавьж зураг төсөвт тусгуулна.

9.2.4 Барилгын хийц, бүтээцийн зураг төсөл хийж байгаа ажилтантай давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцаг суурилуулах орон зайн байршлыг тохиролцон барилгын хийц, бүтээцийн зураг төсөлд тусгуулна.

9.3 Кабель шугамын сүлжээний төлөвлөлт

9.3.1 Суурин телефон холбоо

9.3.1.1 Захиалагчаас ирүүлсэн зураг төсөл боловсруулах даалгавар, газар дээр нь хийсэн хайгуулийн материалыг үндэслэн суурин телефон цэгийн тоо, кабель шугамын марк, хуваарилах төгсгөлийн төхөөрөмжийн багтаамж, байршлийг сонгон 3-р зурагт заасан бүдүүвчийг үндэслэн төлөвлөнө.

3-р зураг - Орон сууцны барилгад суурин телефон холбооны кабель суурилуулах төлөвлөлтийн бүдүүвч

9.3.1.2 Барилгын доторх суурин телефон холбооны кабелийн сүлжээг барилгын (орцны) техникийн өрөөнд төгсгөлийн төхөөрөмж байрлуулан, түүнээс давхруудын хуваарилах самбар хүртэл олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 C багц стандартаар тогтоосон 3 ба түүнээс дээш ангилалын олон хосын тэгш хэмт кабелиар, хэрэглэгчийн шугаманд тэгш хэмт 1 ба 2 хосын кабель ашиглахаар 7-р хүснэгтэд заасныг үндэслэн төлөвлөнө.

7-р хүснэгт- Орон сууцны дотор суурилуулах суурин телефоны кабель шугамын ангилал, чиглэл бүрээр

Тэгш хэмт кабельсуурилуулах чиглэл

Кабелийн

Зайнхэмжээ м-ээр

Тайлбар

эхлэх цэг

хүргэх цэг

тэнхлэгийн ангилал

ангилал

1

Техникийн өрөө, дотоод сүлжээний кабелийн төгсгөлийн төхөөрөмж

Давхруудын хуваарилах хайрцаг. Телефоны кабелийн төгсгөлийн төхөөрөмж

Босоо

3-аас багагүй ангиллын тэгш хэмт олон хосын кабель

90 м хүртэл

2

Давхруудын хуваарилах хайрцаг, телефоны кабелийн төгсгөлийн төхөөрөмж

Айлын орон сууцны хуваарилах хайрцаг. телефон шугамын салаалагч

Хөндлөн

2-р ангиллын тэгш хэмт 1 хосын кабель

40 м хүртэл

Суурин телефонхолбоогоор интернэтийн үйлчилгээ авахгүй тохиолдолд

3-аас багагүй ангиллын тэгш хэмт 2 хосын UTP 2x2 кабель

90 м хүртэл

9.3.1.3 Суурин телефон холбооны кабелийн төгсгөлийн хуваарилах хайрцагны тоог барилгын давхарт байрлах айлын тоотой уялдуулан сонгоно.

- 10 хүртэл айлтай давхарт 10 хосын суурин телефон холбооны хайрцаг 1 ширхэг,

- 10-аас дээш айлтай давхарт 10 хосын суурин телефон холбооны хайрцаг 2 ширхэг,

ТАЙЛБАР: 1. Орон сууцны 1-3 давхар барилгын нэг орцонд 10-аас ихгүй айл байвал давхрын хуваарилах самбар суурилуулах орон зайг зөвхөн нэг давхарт төлөвлөж болно.

2. Орон сууцны нэг давхарт 4-өөс ихгүй айл төлөвлөсөн бол барилгын хоѐр давхар тутамд нэг ширхэг 10 хосын хуваарилах хайрцаг суурилуулахаар төлөвлөж болно.

3. Нэг давхарын 10-аас их айлын суурин телефон холбооны хэрэглэгчийн шугамыг 1 хайрцагнаас тараах боломжтой бол 20 хосын багтаамжтай хайрцагийг суурилуулахаар төлөвлөж болно.

9.3.1.5 Кабель шугамыг ойр замаар хэрэглэгчийн шугамын төгсгөлийн үүрэнд хүргэх, холболт хийх цэг тус бүрт кабелийг задлаж холболт хийхэд шаардагдах 0,5 м-ээс ихгүй урттай нөөцийг бодолцон материалын түүврийг тооцож гаргасан байх,

4-р зураг - Дотор холбооны станцтай суурин телефон холбооны сүлжээний кабель шугамын төлөвлөлтийн бүдүүвч

9.3.2. Интернэтийн сүлжээний төлөвлөлт

9.3.2.1 Интернэтийн сүлжээг, ерөнхий хуваарилах төхөөрөмжийг орон сууцны техникийн өрөөнд (эсвэл давхарын хуваарилах хайрцаганд) байрлуулан түүнээс UTP кабелиар, сэлгэгч (switch) төхөөрөмжөөр дамжуулан тараахаар 5-р зургийг үндэслэн төлөвлөнө.

5-р зураг - Орон сууцны барилгад МХСС-ний интернэтийн шугамын төлөвлөлтийн бүдүүвч

9.3.2.2 Интернэтийн сүлжээнд ANSI TIA/EIA 568 С багц стандартын шаардлага хангасан 4 хосын тэгш хэмт UTP 4 x 2 кабель ашиглах ба сүлжээний нэг босоо шугаманд 5-аас дээш сэлгэгчийг цувуулан залгахгүй байхаар тооцож 8-р хүснэгтэд заасныг үндэслэн төлөвлөнө.

8-р хүснэгт - Интернэтийн сүлжээнд төлөвлөх кабелийн ангилал, хэмжээ чиглэлээр

Тэгш хэмт кабель суурилуулах чиглэл

Кабелийн тэнхлэгийн ангилал

Кабелийн ангилал

Зайн хэмжээ м-ээр

эхлэх цэг

хүргэх цэг

1

Техникийн өрөө. Ерөнхий хуваарилах төхөөрөмж

Давхруудын хуваарилах хайрцаг, сүлжээний сэлгэгч төхөөрөмж

Босоо

5-аас доошгүй ангилалын тэгш хэмт кабель

90 м хүртэл

2

Давхруудын хуваарилах самбар, сүлжээний сэлгэгч төхөөрөмж

айлын сууцны хуваарилах хайрцаг, сэлгэгч төхөөрөмж

Хөндлөн

5Е-ээс доошгүй ангилалын тэгш хэмт кабель

90 м хүртэл

9.3.2.3 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг доторх сэлгэгч төхөөрөмж нь ашиглалтын хэрэгцээ шаардлагыг хангасан 4-өөс багагүй оролт, гаралтай байхаар сонгон төлөвлөх,

9.3.2.4 Интернэтийн үйлчилгээг суурин телефон холбооны шугамаар идэвхигүй салаалагч (splitter), (модем) ашиглан авах боломжоор хангахаар төлөвлөх бол айлын сууцны хуваарилах хайрцагт цахилгаан тэжээлийн 220 B-ийн хүчдлийн тэжээлийн шугам оруулсан байх асуудлыг цахилгаан тэжээлийн зураг төсөл хийж байгаа аж ахуйн нэгж, иргэнд тавьж зураг төсөвт тусгуулах,

9.3.3 Кабелийн телевизийн сүлжээний төлөвлөлт

9.3.3.1 Кабелийн телевизийн сүлжээг орон сууцны техникийн өрөөнд (эсвэл давхрын хуваарилах хайрцаганд) ерөнхий хуваарилах төхөөрөмжийг (өсгүүр) суурилуулан, түүнээс давхруудад байрлуулах кабелийн телевизийн салаалах төхөөрөмжүүдээр дамжуулан суурилуулахаар 6-р зургийг үндэслэн төлөвлөнө.

6-р зураг - Орон сууцны барилгад кабелийн телевизийн (КTВ)

сүлжээг төлөвлөх бүдүүвч

9.3.3.2 Кабелийн телевизийн нэг босоо шугаманд холбогдсон хэрэглэгчийн оролтын дохионы түвшин шаардлага хангахааргүй тохиолдолд нэмэлтээр өсгүүрийг суурилуулна.

9.3.3.3 Кабелийн телевизийн сүлжээнд олон улсын IEC 1196 стандартад заасан цахилгааны ба механик үзүүлэлтүүдийг хангасан коаксиал кабелийг ашиглахаар 9-р хүснэгтийг үндэслэн төлөвлөнө.

9-р хүснэгт- Кабелийн телевизийн кабелийн марк, суурилуулах чиглэлээр

Коаксиал кабель суурилуулах чиглэл

Кабелийн тэнхлэгийн ангилал

Оролтын эсэргүүцэл Ом-оор

Шөрмөсний диаметр мм-ээр

эхлэх цэг

хүргэх цэг

1

Техникийн өрөө, өсгүүр өсгүүр

Давхруудын хуваарилаххайрцаг, салаалагч

Босоо

75

0,7 – 0,9

2

Давхруудын хуваарилах хайрцаг, салаалагч

Айлын сууцны хуваарилах хайрцаг, салаалагч

Хөндлөн

75

0,5 – 0,7

9.3.3.3 Давхрын ба айлын орон сууцны доторх хуваарилах төхөөрөмж нь ашиглалтын хэрэгцээ шаардлагыг хангасан оролт, гаралтай байхаар сонгон төлөвлөх,

9.3.3.4 Босоо тэнхлэгийн нэг кабельд холбогдсон хэрэглэгчийн төхөөрөмжинд дохионы оролтын түвшин хангагдахгүй тохиолдолд ерөнхий хуваарилах өсгүүрийн гаралтаас дахин шинээр босоо кабель татаж суурилуулахаар төлөвлөнө.

9.3.3.5 Кабелийн телевизийн сүлжээнд хэрэглэгчийн тооноос хамааруулан дохио өсгөх төхөөрөмжийг барилгын дунд давхруудад байрлуулахаар төлөвлөх тохиолдолд хуваарилах хайрцагны дотор 230 В-ийн тэжээл оруулах асуудлыг барилгын цахилгаан хангамжийн зураг төсөлд тусган шийдвэрлүүлсэн байна.

9.3.3.6 Кабелийн телевиз+интернэтийн үйлчилгээг нэгтгэсэн сүлжээг төлөвлөхдөө 7-р зурагт заасан бүдүүвчийг баримтлан төлөвлөнө.

7-р зураг - Орон сууцны барилгад кабелийн телевиз + интернэтийн нэгдсэн үйлчилгээний сүлжээг төлөвлөх бүдүүвч.

9.3.4 Интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээний төлөвлөлт

9.3.4.1 Интернэт протоколд суурилсан үйлчилгээний барилгын доторх сүлжээг айлын сууцны тоо, хэрэгцээний шаардлагыг үндэслэн

- Тэгш хэмт кабель (UTP 4 x 2)

- Шилэн кабелиар гэсэн хоѐр ангилалаар төлөвлөнө.

9.3.4.2 Тэгш хэмт UTP4 х 2 кабель ашиглан сүлжээг байгуулах бол 8-р зургийг үндэслэн төлөвлөнө.

8-р зураг - Орон сууцны барилгад интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээг тэгш хэмт UTP 4x2 кабель ашиглан төлөвлөх бүдүүвч

9.3.4.3 Сүлжээнд ANSI TIA/EIA 568 С багц стандартын шаардлага хангасан UTP кабель ашиглахаар, кабелийн марк, зайн хэмжээг 10-р хүснэгтийг үндэслэн төлөвлөнө.

10-р хүснэгт - Интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээнд ашиглах кабелийн ангилал, чиглэлээр

Кабель суурилуулах чиглэл

Кабелийн ангилал

Зайн хэмжээ м-ээр

эхлэх цэг

хүргэх цэг

1

Техникийн өрөөний шилэн кабелийн ONU төхөөрөмж

Айлын сууцны хуваарилах хайрцаг, үйлчилгээний төрөл ялгах хэрэгсэл (home gateway)

UTP 4 x2, 5-аас багагүй

90 м хүртэл

2

Айлын сууцны хуваарилах хайрцаг, үйлчилгээний төрөл ялгах хэрэгсэл (home gateway)

Айлын сууцны өрөөнүүдэд суурилуулсан МХСС-ний үүр

UTP 4 x 2, 5Е-ээс багагүй

90м хүртэл

9.3.4.4 Үйлчлэгч аж ахуйн нэгж гадна сүлжээний шилэн кабелиа техникийн өрөөнд оруулан rack-нд шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж (ONU optical network unit), айлын сууцны хуваарилах хайрцаганд интернэт протоколд суурилсан үйлчилгээний төрөл сонгох төхөөрөмжөө (home gateway) суурилуулахаар төлөвлөнө.

9.3.4.5 Интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээг шилэн кабель ашиглан байгуулах бол барилгын доторх сүлжээг 9-р зурагт заасныг үндэслэн төлөвлөнө.

9-р зураг - Орон сууцны барилгад шилэн кабелийн PON технологи ашиглан интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээ байгуулах бүдүүвч.

9.3.4.8 Сүлжээний кабелийг олон улсын G 652D ба дараа үеийн багцын стандартуудад заагдсан техникийн үзүүлэлт шаардлагыг хангасан шилэн кабель ашиглан 11-р хүснэгтэд заасныг үндэслэн төлөвлөнө.

11-р хүснэгт - Шилэн кабелийн ангилал, шөрмөсний тоо, чиглэлээр

Шилэн кабель суурилуулах байршил

Тэнх-лэгийн ангилал

Төлөвлөх шилэн кабелийн

эхлэх цэг

хүргэх цэг

ангилал

Шөрмөс-ний тоо

1

Техникийн өрөөний шилэн кабелийн ODF төхөөрөмж

Айлын орон сууцны давхрын хуваарилах хайрцаг, залгааны панель

Босоо ба Хөндлөн

Шилэн кабель (Indoor cable)

Айл бүрт 1-2 шөрмөс

2

Айлын сууцны хуваарилах хайрцаг, шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж (ONT)

Айлын орон сууцны өрөөнүүдэд суурилуулсан МХСС-ний үүр

Хөндлөн

5Е ба түүнээс дээш ангиллын тэгш хэмт UTP 4x2 кабель

үүр бүрт

9.3.4.9 Интернэт протоколд суурилсан үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж (оператор компани) гадна сүлжээний шилэн кабелиа орон сууцны барилгын техникийн өрөөнд оруулан идэвхигүй салаалагч (splitter) холбон шөрмөсний тоог нэмэгдүүлэн айл бүрт 2 шилэн кабелийн шөрмөс оруулахаар тооцоолон төгсгөлийн төхөөрөмж ODF-ээ суурилуулан холболт хийхээр төлөвлөнө.

9.3.4.10 Техникийн өрөөнд суурилуулсан гадна сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж (ODF) ба айлуудад оруулсан дотор сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжийн хооронд шилэн холбогч (patch cord)-оор сүлжин холболт хийж айлуудад гурвалсан үйлчилгээний шилэн кабелийг оруулахаар төлөвлөнө.

9.3.4.11 Интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжийг 19 инчийн зогсворт (rack) байрлуулахаар төлөвлөнө. Шүүгээний суурийн урт 800 мм, өргөн 800 мм байх ба өндөр нь гурвалсан үйлчилгээ үзүүлэгч 2-оос багагүй тооны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж (оператор компани) шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжөө (ODF) суурилуулах боломжтой байхаар 45U хүртэл өндөртэй байхаар сонгон төлөвлөнө.

10. Айлын орон сууцны хөндлөн тэнхлэгийн кабелийн төлөвлөлт

10.1 Орон сууцны барилгын МХСС-ны зураг төсөлд давхар бүрийн хөндлөн кабелийн сүлжээний тархалт ба кабелийн төгсгөлийн үүрүүдийн байрлалыг нэгтгэн нэг зурагт оруулан төлөвлөнө.

10.2 Өрөөнүүдэд суурилуулах үүрийн байршлийг барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлт, өрөөний зориулалттай уялдуулан ил байрлах боломжтой орчинг сонгон суурилуулахаар төлөвлөнө.

10.3 Айлын сууцны өрөөнүүдэд суурилуулах МХСС-ний төгсгөлийн үүрүүдийн тоог зургийн даалгавар болон захиалагчын саналыг үндэслэн төлөвлөнө.

10.4 МХСС-ны кабель шугамын төслийг үндэслэн тоног төхөөрөмжийн хүчин чадал ба тоо хэмжээг сонгон авч материалын түүврийг MNS 3757-7 стандартын дагуу нэгтгэн гаргана.

10-р зураг - Орон сууцны барилгын айлын орон сууцны хөндлөн тэнхлэгийн кабелийн тархалт, үүрүүдийн байрлалын бүдүүвч

ТӨГСӨВ.

А.хавсралт

(мэдээллийн)

Товчилсон үгсийн тайлал

Товчлол

Англи

Монгол

1

ISO/IEC

International Organization for Standardization/International Electrotechnical Commission

Олон улсын стандартчиллын байгууллага/Олон улсын цахилгаан техникийн хороо

2

ANSI TIA/EIA

American National Standarts institute, Telecommunicatoins Industry Accociation/Electronic Industries Accociation

АНУ-ын Үндэсний стандартчиллын газар, Цахилгаан холбооны үйлдвэрийн нийгэмлэг/Электроник үйлдвэрийн холбоо

3

ADSL

Asynchronous Didital Subscriber line

Асинхрон горимын тоо хэрэглэгчийн шугамын төхөөрөмж

4

PABX

Pravite Automatic Branch Exchange

Байгууллагын дотоод холбооны автомат телефон станц

5

ONU

Optical network unit

Интернэт протоколд суурилсан үйлчилгээний шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж

6

FDF

Fiber distribution frame

Шилэн кабелийн төгсгөлийн хуваарилах төхөөрөмж

7

ONT

Optic network terminal

МХТ-ийн интернэт протоколд суурилсан үйлчилгээний сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж

8

PON Splitter

Passive optical network splitter

Шилэн кабелийн идэвхигүй сүлжээний салаалагч

9

PON

Passive optical network

Шилэн кабелийн идэвхигүй сүлжээ

10

IDC

Insulation Displacement Connection

Кабелийн шөрмөсийг дарж бүрээсийг тусгаарлан холбох арга

11

RJ14C

Rejistred Jack 14C

Суурин телефон холбооны кабелийн 2 хосын төгсгөвч

12

RJ45

Rejistred Jack 45

Интернэтийн сүлжээний кабелийн 4 хосын төгсгөвч

Ном зүй

Энэхүү стандартыг боловсруулахад дараах номнуудыг ашигласан болно.

Үүнд:

1. Структирование кабельные системы. А.Б.Семенов, С.К.Стрижанов, И.Р.Сунчелей, 4-ое издание. 2002 он,

2. Проектирование и расчѐт структированных кабельных систем и их компонентов. А.Б.Семенов. 2003 он,

3. Структированные кабельные системы. И.Г.Смирнов. 1998 он,

4. Холбооны кабель шугам. Ашиглалт үйлчилгээ технологи. Ц.Бат-Очир 2002 он.