МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ -...
TRANSCRIPT
i
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага
MNS ....
Албан хэвлэл
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР Улаанбаатар хот
20... он
ii
Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ) Энхтайваны өргөн чөлөө 46А Шуудангийн хаяг Улаанбаатар-13343, Ш/Х - 48 Утас: 976-51-263860 Факс: 976-11-458032 E-mail: [email protected] © СХЗГ, 2016
“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХЗГ (Стандартчиллын төв байгууллага)-т байна.
iii
АГУУЛГА Хуудас
Өмнөх үг . . . . . . . . . . iv 1 Хамрах хүрээ . . . . . . . . . 1 2 Норматив эшлэл . . . . . . . . . 1 3 Нэр томьёо, тодорхойлолт . . . . . . . 1 4 Хаягийн төрөл, ангилал . . . . . . 3 5 Хаягийн бичвэр . . . . . . 4 6. Дотоод шуудангийн илгээмжийн хаягийн бичвэрийн загвар 7. Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаягийн бичвэрийн загвар 8. Шуудангийн нэгдсэн код түүнд тавигдах шаардлага А Хавсралт (мэдээллийн) ADDRESS EXAMPLES:MNG Б хавсралт (норматив) Хаягийн формат . . . . . 6 В хавсралт (норматив) Хаягийн бичвэрт ашиглагдах товчлол . . 8 Г хавсралт (мэдээллийн) Шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт
iv
ӨМНӨХ ҮГ
Стандартчилал, хэмжил зүйн газар нь Олон улсын стандартчиллын байгууллагын гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд улсын стандартчиллын бодлогыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг. Тус Газар нь тухайн салбарын үндэсний стандартын төсөл боловсруулах ажлыг техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг. Техникийн хорооны хэлэлцэж, зөвшилцсөн стандартын төслийг Стандартчиллын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталснаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр болно. Энэ стандартыг Монгол улсын зөвлөх инженер, доктор /Ph.D/ Ж.Баатархүү боловсруулсан. Энэ стандарт нь MNS 6275:2016, MNS5880:2008, MNS5971:2009-ийг нэгтгэн орлоно. Энэ стандартыг Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэж зөвшилцсөн болно.
1
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код
Хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS ...
Unified addressing. The address text requirements MNS 6275:2016, MNS5880:2008,
MNS5971:2009-ийг нэгтгэсэн
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... тогтоолоор батлав. Энэ стандартыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн мөрдөнө. 1 Хамрах хүрээ Энэхүү стандартаар нэгдсэн хаягийн бичвэрт тавигдах шаардлагыг тодорхойлж, шуудангийн хаягийн бичвэрийг S42-т нийцүүлэн, шуудангийн нэгдсэн кодын формат болон шуудангийн хаягийн бичвэрийг латин үсгээр галиглах асуудлыг тодорхойлно. 2 Норматив эшлэл Энэ стандартад дараах эш татсан стандарт баримт бичгүүдийг хэрэглэнэ. Он заасан эшлэлийн хувьд эш татсан хэсэг нь шинэчлэгдсэн бол зөвхөн тухайн эш татсан хэсгийг хэрэглэнэ. Он заагаагүй эшлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)–ийг хэрэглэнэ. Үүнд:
MNS 5283, Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5381-1, Дотоод шуудангийн үйлчилгээ. 1-р хэсэг: Илгээмжийн хаяг MNS 5641, Монгол Улсын засаг захиргаа, газар нутаг дэвсгэрийн нэгжийн кодын багц стандарт UPU S42, Дэлхийн шуудангийн байгууллагын стандарт, “Олон улсын шуудангийн хаяг, түүний бүрдэл хэсгүүд ба загварууд” Standardized address format description (safd),Mongolia Шуудангийн илгээмжийн хаяглалт, Шуудангийн тэмдэг, тэмдэглэгээ/гарын авлага/ 3 Нэр томьёо, тодорхойлолт Энэ стандартад дараахь нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. 3.1 хаяг иргэн, хуулийн этгээдийн болон үл хөдлөх объектийн харъяалал, байршлын тухай үсгээр буюу тоогоор эсвэл тэдгээрийн холимог бичвэрээр хоёрдмол утгагүйгээр бүх нийтэд ойлгомжтой илэрхийлэгдсэн мэдээлэл
2
3.2 иргэн, хуулийн этгээдийн харъяаллын хаяг Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн иргэн, хуулийн этгээдийн харъяаллыг тодорхойлсон мэдээлэл; 3.3 үл хөдлөх хөрөнгө ба иргэн, хуулийн этгээдийн байршил /оршин суугаа/-ын хаяг иргэн, хуулийн этгээдийн байнга болон түр хугацаагаар оршин суугаа ба үл хөдлөх хөрөнгийн байршил нь хот, суурингийн аль хаягийн бүс, гудамж, байшин барилга, тоотод байгааг, хөдөө нутагт бол ямар газар орчинд байгааг тодорхойлсон мэдээлэл; 3.4 шуудангийн хаяг Байршлын хаяг, шуудангийн нэгдсэн кодын нийлбэр цогц. 3.5. Шуудангийн нэгдсэн код үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо болон үсэг, тооны хосолсон илэрхийллийг;/Шуудангийн тухай хууль/ 3.6 хаягийн бичвэр тухайн иргэн, хуулийн этгээдийн хаягийг тодорхойлсон бичвэр; 3.7 шуудангийн нэгдсэн кодын формат шуудангийн код үүсгэх зарчим 3.8 хаягийн элемент иргэн, хуулийн этгээдийн хаягийн бичвэрт байх шаардлагатай бие даасан нэгж мэдээлэл; 4. Хаягийн төрөл, ангилал
Хаяг нь дараах 3 төрөлтэй байх ба байнгын түр гэж 2 ангилж болно. 4.1 Иргэн хуулийн этгээдийн харъяаллын хаяг Иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд иргэн, хуулийн этгээдийн харъяаллын хаягийг хэрэглэнэ. Төрийн захиргаа, нутгийн удирдлагын байгууллагууд нь харъяа нутаг дэвсгэрийнхээ иргэн, хуулийн этгээдийн бүртгэлд ашиглана. Хаягийн бичвэрийн загвар:
4.2 Үл хөдлөх хөрөнгө ба иргэн, хуулийн этгээдийн байршил, оршин суугаа/байнгын болон түр/ хаяг
Загвар /Засгийн газрын 2017 оны 47-р тогтоолоор батлагдсан “Төрийн
цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”-ыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох 4 Агентлагийн даргын
хамтарсан 2018.03.16-ны өдрийн тушаалаар байгуулагдсан
“Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах ажлын
хэсгээс Харъяаллын болон Байршлын хаягийн загвар форматыг
шинэчилж байгаа тул уг ажлын хэсгээс шинэчлэн гаргасан
форматыг энд оруулна./
3
Албан хэрэгцээний хэвлэмэл хуудас, зар мэдээ, сурталчилгаа, төрөл бүрийн илгээмжийн хүргэлт зэрэгт үл хөдлөх хөрөнгө ба иргэн, хуулийн этгээдийн байршил, оршин суугаа хаягийг ашиглана. Үл хөдлөх хөрөнгө ба иргэн, хуулийн этгээдийн байршлын хаягийн бичвэрийн жишээ: 5. Шуудангийн хаягийн бичвэр Хаяг зөвхөн дугтуйн дээр бичигдэхээс гадна албан бичиг баримтын нэг бүрдэл хэсэг болж албан бичгийн хуудаст бичидэнэ./ MNS…/ Хаяг хэрхэн зөв бичигдсэнээс тухайн шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь хүргэх хугацаа шууд хамааралтай учраас шуудангийн ажилтан хаягтийн бичилтээс хүлээн авагч хаягт эзний байршлыг ямарч эргэлзээгүйгээр шууд ойлгож мэдрэх ёстой . Түүнчлэн шуудангийн илгээмжийн автомат ялгалтын машинууд нь хаягийн элемент бүрийн маш тод, тодорхой байдлыг шаарддаг учраас шуудангийн хаягийн бичвэрт түүнд хамааралгүй засвар, аливаа нэмэлт цэг, зураас, тэмдэг болон очих газрын нэр зэргийн өөрийн дураар товчлох ёсгүй юм. 5.1 Хаягийн бичвэрийн дараалал Хаяг нь 6 -гаас доошгүй мөртэй байх ба мөрүүдийн бичвэр дараах дараалалтай байна. Үүнд: -Хэрэв хуулийн этгээд бол байгууллагын бүтэн болон товчилсон нэр хэрэв хувь хүн бол овог нэр; - Гудамжны нэр, байшингийн дугаар, хаалганы дугаар; -Хот, суурингийн нэр; -Дүүргийн нэр; - Аймаг, нийслэл, сумын нэр ; -Улсын нэр; -Шуудангийн код . Мөр тус бүр бие даасан мөрөнд бичигдэнэ.
Загвар /Засгийн газрын 2017 оны 47-р тогтоолоор батлагдсан “Төрийн
цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”-ыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох 4 Агентлагийн даргын
хамтарсан 2018.03.16-ны өдрийн тушаалаар байгуулагдсан
“Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах ажлын
хэсгээс Харъяаллын болон Байршлын хаягийн загвар форматыг
шинэчилж байгаа тул уг ажлын хэсгээс шинэчлэн гаргасан
форматыг энд оруулна./
4
5.2 Хаягийн элемент
Хүснэгт 1 Хаягийн элемент S42
Кирил үсгээр бичсэн нэр Латин үсгээр бичсэн нэр
Шуудангийн нэгдсэн код Zip code
аймаг Aimag
сум Sum
Баг bag
Дүүргийн Duurgiin
хороо khoroo
хороолол khoroolol
Шуудангийн хайрцаг Ш/х PO Box
Гудамж Gudamj
Байрны bairnii
Барилга barilga
Давхар davkhar
Тоот toot
Шуудангийн салбар Shuudangiin salbar
5
5.3 шуудангийн хаягийн бүтэц1
Хүснэгт 2 Хаягийн бүтэц S42
Хаягт эзний нэр Хаягт эзний юу нь болох, хаягийн төрөл, зэрэг цол, хүндэтгэлийн нэр авгайлаг, өөрийн болон овог нэр,
Хаягт эзний ажил нийгэм,албан тушаалын байдал
Эрхэлсэн ажил албан тушаалын байдал/Албан тушаалын нэр, цол зэрэг гэх мэт/
Хаягт эзний ажилладаг байгууллага
Байгууллагын албан ёсны нэр /улсын бүртгэлийн нэр/
Хаягт эзний харъяалагддаг нэгж
Байгууллагын үндсэн бүтцийн нэгж
Илгээгчийн нэр Хаягт эзний юу нь болох, хаягийн төрөл, зэрэг цол, хүндэтгэлийн нэр авгайлаг, өөрийн болон овог нэр,
Илгээгчийн нийгэм, албан тушаалын байдал
Албан тушаалын нэр, цол зэрэг гэх мэт
Явуулагчийн ажилладаг байгууллага байгууллага
Байгууллагын албан ёсны нэр/улсын бүртгэлийн нэр/
Явуулагчийн харъяалагддаг нэгж
Байгууллагын үндсэн бүтцийн нэгж
Нэмэлт тайлбар Хүргэлтийн цэг, хүргэлт хугацаа
Тусгай заалт Тусгайлсан хүргэлт
Шуудангийн салбарын хайрцаг
Хүргэлтийн хэлбэр
Шуудангийн салбар Хүргэлт үйлчилгээ авах
Барилга, байгууламж Барилга, байшин
Давхар Давхрын болон хаалганы дугаар
Гудамж Нэр, дугаар
Орон сууцны хороолол болон хотхон
Хороолол, хотохн
Дүүрэг Дүүрэг
Хороо Хэсгүүд
Шуудангийн нэгдсэн код Байршлын тоон илэрхийлэл
Улсын нэр Олон улсын шууданд хамаарна
5.4 Хаягийн талбай -Шуудангийн илгээмжийн хаягийг англи эсвэл тухайн хаягт улсын албан ёсны хэл дээр бичих бөгөөд шуудангийн байгууллагын албан тэмдэглэгээг зураг 1-т үзүүлсэнчлэн захидлын нүүрэн талд бичнэ. -Илгээмжийн хаягийг бичихдээ шуудангийн дугтуйн зүүн дээд буланд гадна ирмэгээс 15 мм-ээс багагүй зайд явуулагчийн, дугтуйн баруун дээд буланд дээд ирмэгээс 40мм-ийн дотор, баруун талын ирмэгээс 74мм-ийн өргөнтэй тэгш өнцөгт бүхий талбайд марк наах буюу маркийг хүчингүй болгох тамга дарах, эсхүл үнэ төлөгдсөнтэй дүйцэхүйц дардас дарна. -Зураг 1-т үзүүлсэнчлэн дугтуйны нүүрэн талд хүлээн авагчийн хаягийг баруун, зүүн болон доод талаас тус бүр 15мм-ийн зайтай бичнэ. Бичихдээ хүлээн авагчийн хаягийг тойруулан ямар нэгэн хүрээ татах буюу эсхүл тэмдэглэгээ хийхгүй.
1 SAFT Mongolia
6
Зураг 1. Дугтуйн дээр шуудангийн илгээмжийн хаяг бичих загвар2
5.5 Хаягийн бичвэрт тавигдах нийтлэг шаардлага
Хаягийн бичвэр нь 6 мөрөөс хэтрэхгүй байна;
Аль болох товч, тодорхой байна;
Нэг мөрөнд 40 тэмдэгтээс хэтрэхгүй байна;
... хавсралтад үзүүлсэн товчилсон нэрийг ашиглаж болно.
Бичвэрийг мөрийн эхнээс буюу зүүн гар талын эгнээ рүү шахаж бичнэ;
Хаягийн бичвэрт СУМ, ДҮҮРЭГ, ХОТ, ОРЦ зэрэг тодотгосон элементүүдийг заавал ашиглах шаардлагагүй; Жишээлбэл: БАЯНГОЛ ДҮҮРЭГ УБ гэдгийг БАЯНГОЛ УБ гэж бичиж болно.
Аль болох цэг (.), дундуур зураас (–), хашилтууд (´), (¨), таслал (,) , дугаарын тэмдэг (№) зэрэг тэмдэгтүүдийг ашиглахгүй байвал зохино;
Бүх үсгүүдийг том, дармалаар бичнэ;
Баг, хороо, гудамж, байшин, орц, хаалганы дугаарыг араб тоогоор бичнэ;
Байршлыг олоход зайлшгүй шаардлагатай биш бол байршлын нарийвчилсан хэсэгт давхрын дугаарыг бичих шаардлагагүй;
Баг, хорооны дугаарыг баг, хороо гэсэн үгийн өмнө нь бичнэ. Жишээлбэл: 3-р баг гэдгийг 3 баг, 8-р хороо гэдгийг 8 хороо гэж бичнэ.
Гудамж, талбай нь эрх бүхий этгээдээр баталгаажуулсан нэртэй болж амжаагүй ба огт нэргүй байгаа нөхцөлд эрх бүхий этгээд түр хугацаагаар шифр-дугаарлалт оноон өгч, хаягийн бичвэрт ашиглаж болно
Шуудангийн хаягийг товч тодорхой байдлаар, цэвэр гаргацтай, алдаагүй зөв, үсэг давхардуулж баллахгүйгээр, үгийн үсэг хооронд зай орхилгүй, элемент доогуур тодруулалгүйгээр бичнэ.
2 Addressing and Postcode manual, UPU
7
Шуудангийн хаягийг харандаа, бэх болон гадны нөлөөгөөр амархан баларч, унших боломжгүй болох зүйлээр бичихийг хориглоно.
Хаягийн бичвэрийн мөр зүүн гар талдаа зэрэгцэнэ.
Хаягийн бүтцэд хамаарах элментүүдийн аль нэг нь дутуу, дараалал зөрүүтэй хаягласан илгээмжийг хүлээн авахгүй.
5.6 Шуудангийн хаягийн бичвэрт тавих тусгай шаардлага
Байршлын хаяг нь шууд шуудангийн хаяг болж болно. Гэхдээ ЗИП кодын өргөтгөл 4 оронтой тоог гүйцээж бичнэ.
Шуудангийн компаний салбар, хайрцгуудад хүргэлт хийгдэх бол 2-р хүснэгтийн Бүрдэл 2. Оршин суугаа байршлыг тодорхойлох гэсэн хэсэгт шуудангийн салбар, хайрцагны дугаарыг бичнэ.
Шуудангийн байгууллага нь хаягжуулалт муу хийгдсэн газарт шуудангийн хүргэлт хийх цэгүүдийг тодорхойлж, түүнд тусгай код оноон шуудангийн хаягийн мэдээллийн санд оруулсан бол 2-р хүснэгтийн Бүрдэл 2. Оршин суугаа байршлыг тодорхойлох хэсэгт Х/Ц тэмдэглэгээг бичиж, дараа нь шаардлагатай бүрдэл хэсгүүдийг бичнэ.
Зөвхөн гадаад шуудангийн илгээмжийн хаягийн сүүлчийн мөрөнд Монгол Улсын нэр /MONGOLIA/ бичигдэнэ.
Хэрэв бусдаар дамжуулан хаягт эзэнд илгээмж өгөх бол Д/Г гэж бичсэний дараа дамжуулан гардуулагчийн хаягийг бичнэ.
Хаягт эзэн буюу хүлээн авагч болон дамжуулан гардуулагчийн нэр, овог тодорхойлох хэсгийн араас монгол хэлний дүрмийн дагуу -д, -т, –ын, -ийн, –аар, -ээр, -оор, өөр зэрэг тийн ялгалын дагаваруудыг утга уялдаатайгаар шууд залгуулж бичиж болно.
Хаягийн бичвэрийн төгсгөлд // хашилт дотор илгээмжтэй холбоотой тусгай тэмдэглэгээг жижиг үсгээр бичиж болно (/болгоомжтой, гарт нь гэх мэт/).
6. Дотоодын шуудангийн илгээмжийн хаягийн бичвэрийн загвар
6.1.Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаягийг бичих загварыг зураг 2-т үзүүлэв. 6.2.Дотоодын шуудангийн илгээмжийн хаягийг бичихдээ бүх нийтээр мэдэх буюу товчлон бичиж заншсан албан байгууллага, газрын нэрийг товчилж болно.
8
Зураг 2. Дотоодын шуудангийн илгээмжийн хаяг бичих загвар
6.3 Дотоодын шуудангийн илгээмжийн хаягийг бичих жишээ: Жишээ 1. Улаанбаатар хотод:
Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
Албан тушаал
Албан газар, (албан байгууллагын хаягаар
явуулах бол)
Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, барилга
байшингийн дугаар
Хотын нэр, шуудангийн нэгдсэн код
Улсын нэр
Б.ДОРЖ
Борлуулалтын менежер
“Нарны зам” ХХК
Найман Зовхис Төв, 4 давхар
Сөүлийн гудамж-21, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар хот, 14251-0038
Монгол улс
Жишээ 2. Шуудангийн хайрцагтай бол:
Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
Хайрцагны дугаар
Шуудангийн салбарын нэр, дугаар
Хотын нэр, шуудангийн нэгдсэн код
Улсын нэр
Б.ДОРЖ
ш/х-125
Шуудангийн үйлчилгээний 24-р салбар
Улаанбаатар хот, 16067-0050
Монгол улс
Жишээ 3. Өөрөө хүлээн авах хаягтай бол:
Хүлээн авагч буюу явуулагчийн овог, нэр
Өөрөө хүлээн авах
Шуудангийн салбарын нэр, дугаар
Хотын нэр, шуудангийн нэгдсэн код
Улсын нэр
Гармаагийн Цэцгээд
Өөрөө хүлээн авах
Шуудангийн үйлчилгээний 24-р салбар
Улаанбаатар хот, 16067-0050
Монгол улс
Жишээ 4. Хөдөө, орон нутагт:
Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
Албан газар, албан тушаал (албан
байгууллагын хаягаар явуулах бол)
Б.ДОРЖ
Сумын эмнэлгийн ерөнхий эмч
Халх гол сум, Сүмбэр баг
Доржийн ТУЯА
123 тоот, 2-р байр,
Их тойруу гудамж, 8-р хороо,
Сүхбаатар дүүрэг 15120
Батын ЭНХЖИН
Шуудангийн хайрцаг-126
Шуудангийн үйлчилгээний 24-р
салбар
Улаанбаатар хот 16066
9
Хаягийн бүсийн нэр, сум, багийн нэр
Аймгийн нэр, шуудангийн нэгдсэн код
Улсын нэр
Дорнод аймаг 21011
Монгол улс
7. Улс хоорондын шуудангийн хаягийн бичвэрийн загвар 7.1 Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаягийг бичих ерөнхий загварыг зураг 3-т үзүүлэв. Улс хоорондын шуудангаар явуулах илгээмжинд хүлээн авагчийн бүрэн хаягийн оронд товчлон томъёолсон үсэг, тоо болон ямар нэгэн тэмдэг хэрэглэхийг хориглоно.
Зураг 3. Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаягийн бичих загвар
7.2 Хэрэв улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагч нь шуудангийн хайрцагтай бол дараах загвараар хаягийг бичнэ. Жишээ 1: Шуудангийн хайрцаг
OYUNTUYA Erdene
PO Box 25
Tushig sum
SELENGE 43100
MONGOLIA
Dornod Mongol company
PO Box 244
Central Post Office
ULAANBAATAR 15160-0026
MONGOLIA
BULGAN Bolor
PO Box 109
Post Office 46
ULAANBAATAR 14201-0004
MONGOLIA
- Хүлээн авагчийн нэрийг том үсгээр бичнэ.
- Хүлээн авагчийн овгийг жижгээр бичнэ.
- PO-г томоор дунд нь зай, тэмдэгт авахгүй бичнэ, ард нь нэг зай аваад Box гэж бичээд, нэг
зай аваад 1122 буюу хайрцагны дугаар хооронд ямар нэгэн зай, тэмдэгт авахгүйгээр
үргэлжлүүлэн бичнэ.
- Тухайн салбарын байршлын нэр болон улсын нэрийг томоор бичнэ. Шуудангийн нэгдсэн
кодыг мөн дээрхтэй адил дугаар хооронд ямар нэг зай, тэмдэгт авахгүйгээр үргэлжлүүлэн
бичнэ.
BOLOR Surenjav
Door 112, Apt 12B, Amar St,
8th khoroo, Bayanzurkh Dist
ULAANBAATAR 13345
MONGOLIA
MS JESSICA JOHN
P.O.Box 112
3000 BERNE 15
SWITZERLAND
10
7.3 Хэрэв улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагч нь гэрийн хаягаараа хүлээн авах тохиолдолд:
Жишээ 2: Гэрийн хаяг
BATCHIMEG Dorj
Door 112, Naran St 7
15th khoroo, Sukhbaatar Dist
ULAANBAATAR 15120
MONGOLIA
DOLGOR Baldan
Door 15, Apt 24A, Amar St
8th khoroo, Bayanzurkh Dist
ULAANBAATAR 13345
MONGOLIA
SURENJAV Tsend
Door 123, Apt 2, Enkhtaivan Ave
11st khoroo, Chingeltei Dist
ULAANBAATAR 14250
MONGOLIA
- Door: хаалга
- Apt- apartment: Нийтийн орон сууц /хүмүүсийн амьдарч байгаа/
- St-street: Гудамж
- Ave-avenue: Өргөн чөлөө
- 1st, 2nd, 3th,…………10th, 11st, 12nd, 13th,……………………
7.4 Улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагч нь хөдөө, орон нутагт амьдардаг бол:
Жишээ 3: Хөдөө, орон нутаг
MARGAD Dagvа
Door 24, Usnii St 6
Jargalant Bagh, Bayanlig sum
BAYANKHONGOR 64010
MONGOLIA
SUKHGEREL Erdene
Door 43, Apt 21
9th bagh, Herlen sum
DORNOD 21060
MONGOLIA
Ikh-Urguu Company
Shiluustei sum 11st khoroo,
ZAVKHAN 81140
MONGOLIA
- Bagh (заавал ардаа “h”-тэй бичнэ. Bag гэхээр шуудай, сав, цүнх гэсэн утгатай андуурагдах
болно.)
7.5 Улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагч нь хөдөө, орон нутагт амьдардаг бол:
Жишээ 4: Өөрөө хүлээн авах хаяг
NANJID Gantulgа
Poste restante
Post Office 24
ULAANBAATAR 16066
MONGOLIA
GOMBO Chultem
Poste restante
Manlai sum
UMNUGOVI 46020
MONGOLIA
- Bagh (заавал ардаа “h”-тэй бичнэ. Bag гэхээр шуудай,
сав, цүнх гэсэн утгатай андуурагдах болно.)
7.6 Улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагчийн хаягийг ажлын газраар нь явуулах бол: Жишээ 5: Ажлын газрын хаяг
Teacher GEREL Erdene
Facility of Chemist
National University of Mongolia
ULAANBAATAR 14201
MONGOLIA
SARANTUYA Ochir
Department of Architecture
School of Civil Engineering
3th khoroo, Khan-Uul Dist
ULAANBAATAR 17032
MONGOLIA
Ikh-Urguu Company
Shiluustei sum 11st khoroo,
ZAVKHAN 81140
MONGOLIA
- Bagh (заавал ардаа “h”-тэй бичнэ. Bag гэхээр шуудай, сав, цүнх гэсэн утгатай андуурагдах
болно.)
11
7.7 Улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авагчийн хаяг нь түр оршин сууж байгаа эсхүл тухайн нэр заасан хүнд өөрт нь гардуулах бол илгээмжийн хаягийг дараах байдлаар бичнэ:
Жишээ 6: Түр оршин суугаа хаягаар явуулах
NARANTUYA Batdelger
c/o NARANKHUU Garmaa
Door 111, Apt 21, Naran St
5th khoroo, Bayanzurkh Dist
ULAANBAATAR 13343
MONGOLIA
- c/o гэдэг нь Наранхүүгийн
байранд түр оршин сууж байгаа
гэсэн утгатай.
Жишээ 7: Нэр заасан хүнд өөрт нь гардуулах
Attn: PUREVDORJ Dorjsuren
MCS Electronics
MCS Holding LLC
Seoul St 4
ULAANBAATAR 14250
MONGOLIA
- Attn (attention) гэдэг нь тухайн нэр
заасан хүнд өөрт нь гардуулна
гэсэн утгатай.
7.8 Шуудангийн илгээмжийн хаягийг бичвэр нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
5.4.1.Үсэг хооронд зай орхиж болохгүй;
5.4.2.Хаягийн мөрүүдийг зүүн талдаа зэрэгцүүлнэ;
5.4.3.Хаягийн мөрний тоо 6-аас ихгүй байна;
5.4.4.Хаягийг тодорхой гаргацтай, тод, бүрэн гүйцэд бичнэ;
5.4.5.Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаягийг латин үсэг болон араб тоогоор, харин дотоодын шуудангийн илгээмжийн хаягийг монгол хэлээр бичнэ;
5.4.6.Хүлээн авах улс орны болон газрын нэрийг том үсгээр, шуудангийн нэгдсэн кодын хамт бичнэ.
7.9 Шуудангийн хаягийн бичвэрт тавих тусгай шаардлага
Байршлын хаяг нь шууд шуудангийн хаяг болж болно. Гэхдээ ЗИП кодын өргөтгөл 4 оронтой тоог гүйцээж бичнэ.
Шуудангийн компаний салбар, хайрцгуудад хүргэлт хийгдэх бол 2-р хүснэгтийн Бүрдэл 2. Оршин суугаа байршлыг тодорхойлох гэсэн хэсэгт шуудангийн салбар, хайрцагны дугаарыг бичнэ.
Шуудангийн байгууллага нь хаягжуулалт муу хийгдсэн газарт шуудангийн хүргэлт хийх цэгүүдийг тодорхойлж, түүнд тусгай код оноон шуудангийн хаягийн мэдээллийн санд оруулсан бол 2-р хүснэгтийн Бүрдэл 2. Оршин суугаа байршлыг тодорхойлох хэсэгт Х/Ц тэмдэглэгээг бичиж, дараа нь шаардлагатай бүрдэл хэсгүүдийг бичнэ.
12
Зөвхөн гадаад шуудангийн илгээмжийн хаягийн сүүлчийн мөрөнд Монгол Улсын нэр /MONGOLIA/ бичигдэнэ.
Хэрэв бусдаар дамжуулан хаягт эзэнд илгээмж өгөх бол Д/Г гэж бичсэний дараа дамжуулан гардуулагчийн хаягийг бичнэ.
8. Шуудангийн нэгдсэн код, түүнд тавигдах шаардлага
8.1.Шуудангийн нэгдсэн кодыг шуудангаар үйлчлүүлэгчийн хаягийн байршлыг тоогоор буюу үсэг, тоо хосолсон хэлбэрээр илэрхийлсэн 9 орон бүхий дугаараар илэрхийлнэ.
8.2.Шуудангийн нэгдсэн код нь угтвар код + хэсгийн код + дэд хэсгийн кодоос бүрдэнэ (Зураг 2).
Зураг 4 бүсчлэлийн нэгдсэн кодын бүтэц
Хүснэгт 3 Хөдөө орон нутгийн шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт
Угтвар код Хэсгийн код Дэд хэсгийн
код
А1 В1 В2 В3 В4
Бүсийн код Аймгийн дугаар Өргөтгөл код
Бүс, аймгийг илэрхийлнэ
Сум, багийн байршлын дугаарыг илэрхийлнэ
Шуудангийн нэгдсэн кодыг илэрхийлнэ
Хүснэгт 4 Улаанбаатар хотын шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт
Угтвар код Хэсгийн код Дэд хэсгийн
код
А1 В1 В2 В3 В4
Бүсийн код Дүүргийн дугаар Өргөтгөл код
Бүс, дүүргийг илэрхийлнэ
Хаягийн блокийн байршлын дугаарыг илэрхийлнэ
Шуудангийн нэгдсэн кодыг илэрхийлнэ
13
8.3.Шуудангийн нэгдсэн кодод тавигдах шаардлагуудыг дор дурдвал:
8.3.1.Шуудангийн нэгдсэн код нь нэмэлт буюу дэд хэсгийн кодтой нийлээд 9 оронтой тооноос хэтрэхгүй байна;
8.3.2.Шуудангаар үйлчлүүлэгчийн хаягийн байршлыг хаягийн бүсийн угтвар код, хэсгийн кодоор илэрхийлэх ба энэ нь 5 оронтой тоогоор илэрхийлнэ.
8.3.3.Хаягийн бүс доторхи байршлыг нарийвчлан заах дэд хэсгийн кодыг 4 хүртэлх оронтой тоон утгаар илэрхийлнэ.
8.4.Шуудангийн нэгдсэн кодын талаарх мэдээллийг www.zipcode.mn цахим хаягаас дэлгэрэнгүй хэлбэрээр авч болно.
ТӨГСӨВ.
xiv
Хавсралт А ADDRESS EXAMPLES:MNG /Standardized address format description (SAFD), Mongolia нь энэхүү стандартын салшгүй хэсэг болох тул энд
хавсаргана./
xv
Бхавсралт (норматив)
Хаягийн формат Нэг. Харъяаллын хаягийн формат
ТАЙЛБАР: Хүснэгтэд байгаа * тэмдэгтэй тайлбарыг харгалзах дугаарын дагуу С хавсралтаас үзнэ үү. /Энэхүү стандартын 4-р бүлэгт орох хаягийн шинэчлэгдсэн загвар форматтай холбоотойгоор дээрх
хүснэгтэд өөрчлөлт орно./
МӨР*
1 БҮРДЭЛ 1. ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ХЭСГҮҮД
I. Нэр, цол, авгайлал
Эрдмийн, цэргийн, спортын, шагнал, цол, мэргэжил, Ургийн овог, Хатагтай гэх мэт
Овог Нэр Авгайлал /гэгээнтэн, ах гэх мэт/
МУСГЗ, УРАН БАРИМАЛЧ РЭНЦЭН ЭНХТАЙВАН
II. Албан тушаал
ДАРГА
III. Хэлтэс нэгж
IV. Байгууллага ГОО ЗҮЙН ЗӨВЛӨЛ ТББ
БҮРДЭЛ 2. ОРШИН СУУГАА БАЙРШЛЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭСГҮҮД
V.
Суурин газрын зохион байгуулалттай хэсгийн хувьд заавал бичих мөр
Үндсэн байршил Байршлын
нарийвчилсан хэсэг
Үл хөдлөх хөрөнгийн
дугаар*3/Alpha number-Байр,
хашааны../
Гудамж, талбайн нэр*4
Гудамж талбайн төрөл*5
Блок, Өргөтгөл, Орц, Давхар*6, Үүдний*7 ,
Хашааны дугаар
28 ФИЛАТОВА ГУДАМЖ
А ӨРГӨТГӨЛ 16 ТООТ
VI.
Харъяаллын хаягийн хувьд заавал хороо, багийн элементүүдийг оруулна. Гэхдээ газар орчны нэр бичихгүй . Нийслэл ба аймгийн төв дэх байршлын хаягийн хувьд хороо, багийг бичихгүй.
Хороо, Багийн нэр
Хороо, Багийн тэмдэг
Монголын бүх газар нүүдэлчдийн уламжлалт нэртэй байдаг. /Ногоон ам, Цөхийн голын эх, Өндөр тагз..,/
Суурин биш газрын байршлын хаягт энэ элемент орно.
Газар орчны нэр Газар орчны шинж
БАЯН БАГ ЗЭГСТ БУЛАГ
БҮРДЭЛ 3. ХОТ, ДҮҮРЭГ, АЙМАГ, СУМ, БҮСИЙН КОДЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭСГҮҮД
VII.
Заавал байх ёстой мөр
Дүүрэг, Аймгийн төв, Сумын нэр
Дүүрэг-ДРГ, Сум-СУМ, ХОТ –
ХТ/Заавал бичихгүй, Заавал товчлохгүй/
Аймаг, нийслэлийн
нэрийн товчлол*10 ЗИП код
АЛТАНБУЛАГ СУМ СЭ 431568
VIII. Улсын нэр /Заавал бичихгүй /
МОНГОЛ УЛС
xvi
Хоёр. Байршлын болон шуудангийн хаягийн бичвэрийн формат
Мөр*
1
БҮРДЭЛ 1. ХАЯГТ ЭЗЭН БУЮУ ХҮЛЭЭН АВАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ ХЭСГҮҮД
I. Хаягт эзний нэр, цол, авгайлал
Эрдмийн, цэргийн, спортын, мэргэжлийн, шагнал, цол гэм
мэт
Овог Нэр Авгайлал
ОЧИРТ АНХЖИН
II. Албан тушаал ДАРГА
III. Хэлтэс нэгж ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
IV. Байгууллага ГОО ЗҮЙН ЗӨВЛӨЛ ТББ
V. Хаягт эзэнд бусдаар дамжуулах
Дамжуулан гардуулагч
Хэргэм, цол Овог Нэр Авгайлал
Д/Г*2 О. СОСОР ЭГЧ
VI. Албан тушаал УРЛАГ СУДЛААЧ
VII. Хэлтэс,нэгж
VIII. Байгууллага МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ХОРОО
БҮРДЭЛ 2. ХҮРГЭЛТ ХИЙХ ЦЭГ, БАЙРШЛЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ /Аль нэг хувилбаар заавал байх ёстой/
IX. Хувилбар 1.
Байршлын хаягаар хүргэх *13
Үндсэн байршил Байршлын нарийвчлал
Үл хөдлөх хөрөнгийн дугаар*3
Гудамж талбайн нэр*4
Гудамж талбайн төрөл*5
Блок, Өргөтгөл, Орц, Давхар*6, Үүдний*7 ,
Хашааны тэмдэглэгээ, дугаар
2 ЧИНГИС ӨРГӨН ЧӨЛӨӨ УРД ӨРГӨТГӨЛ 16 ТООТ
Хувилбар 2.
Шуудангийн салбар ба хайрцагт хүргэх*14
Хувилбар 2A. Салбараас өөрөө гардах
Хувилбар 2Б. Салбарын хайрцагаас авах
Хувилбар 2В Хүргэлтийн хайрцаг*8
СКАЙ ПОСТ 23
ШХ МШ 5-43 ШХ УЛААЧ 4-58
ШХ МШТ 162
ШХ СК ПОСТ 5
Хувилбар 3. Хүргэлтийн цэгийн*9кодтой
Тэмдэглэгээ Хүргэлтийн цэгийн код
Х/Ц Х/Ц УЛААЧ 7 Х/Ц 11 ШХ ХУВЬ 5
Х/Ц НАРАН ХХК-НИЙ АМРАЛТ
Хувилбар 4. Баг, газар усны нэр*15/Хөдөөний зарим хүргэлтэнд/
Багийн нэр (Багийн тэмдэг)
Газар орчны нэр
Газар орчны шинж
БАЯН БАГ ЗЭГСТ БУЛАГ
БҮРДЭЛ 3. ХҮРГЭЛТ ХИЙХ НУТАГ ДЭВСГЭР БА ШУУДАНГИЙН КОДЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭСГҮҮД
X.
Нутаг дэвсгэр
/Заавал байх ёстой мөр/
Дүүрэг, Аймгийн төв, Сумын нэр
(Дүүрэг-ДГ, Сум-СМ, Хот
-ХТ)
Аймаг, нийслэлийн товчлол*10
ЗИП код ЗИП кодын дэд хэсэг*11
СҮХБААТАР ДГ УБ 14300 -4567
XI. Улсын нэр МОNGOLIA/Дотоодын шууданд улсын нэр бичихгүй/
БҮРДЭЛ 4. ТУСГАЙ ТЭМДЭГЛЭГЭЭНҮҮД*12
XII. Илгээмжтэй холбогдох нэмэлт
мэдээлэл
Гардуулах байдал
Утас, эмэйл Илгээх төрөл Эвдрэх байдал
Зөвшөөрлийн бичиг
/баталгаат/ /99881079/ /агаараар/ /болгоомжтой/ /хорио цээр/
*ТАЙЛБАР: Хүснэгтэд байгаа * тэмдэгтэй тайлбарыг харгалзах дугаарын дагуу C хавсралтаас үзнэ үү. /Энэхүү стандартын 4-р бүлэгт орох хаягийн шинэчлэгдсэн загвар форматтай холбоотойгоор дээрх
хүснэгт дэх Байршлын хаягийн бичвэрийн форматад өөрчлөлт орно./
xvii
Засгийн газрын 2017 оны 47-р тогтоолоор батлагдсан “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах
журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох 4 Агентлагийн даргын хамтарсан 2018.03.16-ны өдрийн
тушаалаар байгуулагдсан “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах ажлын хэсгээс Харъяаллын
болон Байршлын хаягийн загвар форматыг шинэчилж байгаа тул уг ажлын хэсгээс шинэчлэн гаргасан
форматыг энд оруулна./
В хавсралт (норматив)
Хаягийн бичвэрт ашиглагдах товчлол
Гудамж, талбайн төрлүүд
Монгол Товчлол
Гадаад утга
Гадаад Товчлол
Шуудан хүргэлтийн хэлбэр
Дотоод товчлол
Гадаад товчлол
Хувийн зам ХЗ Drive DR
Шуудангийн хайрцаг
ШХ PO BOX
Цэцэрлэгт талбай
ЦТ Grove GR
Хүргэлтийн цэг
Х/Ц RR
Хурдны зам ХЗ highway HWY
Дамжуулан гардуулагч
Д/Г C/O
Нарийн гудам НГ Lane LANE
жагсаалын талбай
ЖТ Parade PDE
Засаг захиргааны нэгжүүд
Монгол товчлол
Гадаад товчлол
Газар ГЗ Place PL
Дүүрэг ДРГ DIST
Зам ЗМ Road RD
Сум СУМ SUM
Тэгш дөрвөлжин талбай
ТБ Square SQ
Баг БАГ BAG
Гудамж ГД Street ST
Хороо ХОР KHO
Хороолол ХЛ Terrace TCE
Архангай АР AR
Өргөн чөлөө ӨЧ Avenue AVE
Баян Өлгий БА BА
Баянхонгор БХ BH
Байр байшин төрлүүд Товчлол
Гадаад утга
Гадаад Товчлол
Булган БУ BU
Угсармал, орон сууц
ОС Apartment APT
Говь Алтай ГА GA
үйлдвэр, завод, аж ахуй
ҮЛ Factory FY
Говь Сүмбэр ГС GS
Байр сууц БР Flat F
Дархан Уул ДА DA
Амины сууц АС House HSE
Дорноговь ДГ DG
Албан газар АГ Office OFF
Дорнод ДО DO
Өрөө ӨР Room RM
Дундговь ДУ DU
Пүнз, саравч СР Shed SHED
Завхан ЗА ZA
Дэлгүүр ДГ Shop SHOP
Орхон ОР OR
барилгын талбай
БТ Site SITE
Өвөрхангай ӨВ UH
Мухлаг МХ Stall SL
Өмнөговь ӨМ UM
Лаврин, люкс өрөө
ЛН Suite SE
Сүхбаатар СҮ SU
Нэгж хэсэг НХ Unit U
Сэлэнгэ СЭ SE
Цэцэрлэгт байр
ЦБ Villa VLLA
Төв ТӨ TU
xviii
Агуулах АГ Warehouse WE
Увс УВ UV
Давхар ДХ Floor FL
Ховд ХО HO
Доод давхар ДД Basement B
Хөвсгөл ХӨ HU
Нэгдүгээр давхар
НД Ground Floor
G
Хэнтий ХЭ HE
Тоот ТО
Улаанбаатар УБ UB
Г хавсралт
(мэдээллийн)
Шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт А.1. Хөдөө орон нутгийн шуудангийн нэгдсэн кодын дугаарлалтын А.1 хүснэгтэд үзүүлэв.
A.1 хүснэгт - Хөдөө орон нутгийн шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт
Угтвар код Хэсгийн код Дэд хэсгийн
код
А1 В1 өргөтгөл код
Бүсийн код Аймгийн дугаар
В2 В3 В4
Бүс, аймгийг илэрхийлнэ
Сум, багийн байршил дугаарыг илэрхийлнэ.
Шуудангийн нэгдсэн код
Тайлбар: В4 дугаар нь 0 байвал сумыг, 1-9 хүртэлх утга авч байвал багийг илтгэнэ. A.1. жишээ:
2 1010 Халх гол сум
2 1011 Сүмбэр баг
2 1015 Ташгай баг
2 1013 Ялалт баг
2 - Зүүн бүс 21- Дорнод аймаг *1010- Халх гол сум *1011- Сүмбэр баг
А.2. Улаанбаатар хотын шуудангийн нэгдсэн кодын дугаарлалтын A.2 хүснэгтэд үзүүлэв.
A.2 хүснэгт - Улаанбаатар хотын шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт
Угтвар код Хэсгийн код Дэд хэсгийн
код
А1 В1 өргөтгөл код
Бүсийн код Дүүргийн дугаар
В2 В3 В4
Бүс, дүүргийн дугаар
Хаягийн блокийн байршил дугаарыг илэрхийлнэ.
Шуудангийн нэгдсэн код
A.2. жишээ:
10-р хороолол-1 16080
10-р хороолол-2 16081
xix
3-р хороолол-1 16090
1- Улаанбаатар хот 16- Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ** 080- Улаанбаатар хотын Баянгол дүүргийн хаягийн бүс болох 10-р хороолол-1 16080-91 -Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10-р хороолол-1-р хаягийн бүсийн 9-р нүдэнд байрласан гэж уншина.