i ХЭСЭГ - bagsh.itpd.mn

26

Upload: others

Post on 01-Oct-2021

45 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn
Page 2: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

I ХЭСЭГ

I БҮЛЭГ: АМЬД БИЕИЙН ҮНДСЭН ШИНЖ АНГИЛАЛ

1.1 Аймаг ба хүрээний үндсэн шинж

Амьд биесүүдийг бөөмийн өмнөх ба жинхэнэ бөөмт гэсэн домеин буюу 2 дээд аймаг,

архейбактери, жинхэнэ бактери, мөөг, ургамал, амьтан гэсэн 5 аймагт ялгадаг.

Бактерийн аймаг: Архейбактери эсийн хананд шоргоолжийн хүчил агуулагддаггүй.

Харин жинхэнэ бактерийн эсийн хананд шоргоолжийн хүчил агуулагддаг. Кокк, бацилл,

вибрион гэсэн 3 үндсэн хэлбэртэй.

Мөөгийн аймаг: Хөдөлгөөнгүй, оройн хязгааргүй өсөлттэй, гетеротроф хооллолттой,

эсийн хана хитин, нөөц бодис гликоген. Хөгжлийн 2 бөөмтэй, дан хромосомтой амьдралын

үе шат удаан байдаг нь түүний онцлог юм. 100000-аад зүйл багтдаг. Мицелл хөгжөөгүй

юмуу эс бусын бүтэцтэй бол доод, мицеллийн хөгжил сайтай, эст бүтэцтэй бол дээд мөөг

гэсэн 2 бүлэг 6 ангид хуваадаг. Доод мөөгийг хитрид, оомицет, зигомицетын ангиуд, дээд

мөөгөнд уутат, базидат, дутмаг мөөгийн ангиуд хамаарна.

Ургамлын аймаг: Нэг ба олон эстэй, таллом болон эрхтэн систем хөгжсөн, автотроф

хооллолттой. Үржлийн онцлогоор нь спорт, үрт ургамал гэж 2 бүлэгт хуваана. Энэ аймагт

багтаж байгаа замаг, хаг, хөвд, ойм, шивлээ, шивэрсэн, нүцгэн үртэн, далд үртэний

хүрээнүүдэд 500000 гаруй зүйл ургамал ордог.

Замаг: Ихэнх нь усан орчинд амьдардаг. Замгийн хүчил, иодтой, нэг ба олон эсээс тогтсон

таллом бүтэцтэй, хэдэн мкм-ээс 50-60 м хүртэл өндөр, олон янзын өнгө, хэлбэртэй, үржил

хөгжил, амьдрах орчин, тархац нутагтайн улмаас замгийн бүлгийг 10-12 хүрээ болгодог

Хагийн хүрээ: Хаг нь замаг, мөөгийн хам амьдралын үр дүнд буй болсон, хуурай газар

амьдардаг, наалданги, илтэслэг, бутлаг гэсэн өвөрмөц амьдралын хэлбэртэй жилд 0,1-5 мм

өсдөг. Хиг хиглэг гэсэн замаг мөөгийн бөөгнөрлөөс тогтсон бие тасарч вегетатив үржил

явуулдаг. Хагийн хүрээг ангилахдаа түүний биеийг бүрдүүлэх мөөгөнд тулгуурлан уутат

хагийн анги, базидат хагийн анги, дутмаг хагийн анги гэж ангилдаг.

Хөвд хэлбэртний хүрээ: Эрхтний ялгарал гараагүй хавтгай биетэй, иш навчтай боловч

үндэсний үүргийг ризойд гүйцэтгэнэ. Спорофит нь спорт хонхорцог бөгөөд гаметофит

дээрээ шимэгчлэн амьдардаг богино настай. Хөвдийг 3 ангид хуваадаг

Ойм, шивлээ, шивэрсэн хэлбэртний хүрээ: Спороор үржэг, цоргот дээд ургамал.

Ойм хэлбэртэн ишгүй, үндэслэг иш, навч, цоргоны хөгжил сайн, спор бүхий споранги нь

навчны доод гадаргууд байрлана. Ойм хэлбэртний хүрээг 3 анги болгодог.

Шивлээ хэлбэртний иш сайн хөгжсөн, навч үлдэгдэл болсон, ургал ба үржлийн гэсэн 2

найлзууртай. Хөгжлийн шатанд спорофит зонхилдог.

Шивэрсэн хэлбэртний иш ацалж салаалсан, навч жижигхэн бие биенээ дэрлэн шигүү

байрлалтай, спор нь ишний оройд спорангид хөгждөг. Шивэрсэний хүрээг шивэрсэн,

матрын хумс гэсэн 2 ангид хуваадаг.

Нүцгэн үртэний хүрээ: Модлог сөөг, шилмүүс хэлбэрийн навчтай, үрт нахиа нь хальсан

дээр ил байрладаг, нэг гэрт юмуу хоёр гэрт саланги бэлэгтэй архегонт ургамал. Нүцгэн үрт

1

Page 3: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

ургамлын ихэнх нь ой, тайгыг үүсгэдэг. Нүцгэн үрт ургамлыг 5 ангид ялгадаг. Хамгийн

олон зүйлтэй нь нарсны анги юм.

Далд үртэн буюу цэцэгт ургамлын хүрээ: Онцлог нь ароморфозоор хөгжиж ирсэн үржлийн

эрхтэн цэцэг юм. Давхар үр тогтолттой. Жимс үүсгэдэг. Нэг ба хос талт үрт ургамал гэж 2

анги болгодог.

Амьтны аймаг: 1 – 1.5 миллиард жилийн өмнө далайд үүссэн, 1,5 сая орчим зүйлтэй.

Онцлог нь хөдөлгөөнтэй, гетеротроф хооллолттой, нөөц бодис нь гликоген. 23 хүрээний

амьтад багтдаг.

Зөөлөн биетний хүрээ: Биед нь тулгуурын зүйл байхгүй, мах болон булчин, дотоод

эрхтнээс тогтох тул зөөлөн, гадуураа дун, хясаа, хавтас мэтийн шохойлог хуягаар

хамгаалагдсан байна. Зөөлөн биетнийг 7 ангид хуваадаг.

Үет хөлтний хүрээ: 1 сая гаруй зүйлийн үет хөлтөн бүртгэгдсэн байна. Бие нь тэгш хэмтэй,

бие болон хөл нь олон үеэс тогтсон, биеийн гадна тал нь хитин бүрхүүлтэй тэр нь тулгуурын

үүрэг гүйцэтгэнэ. Хавч хэлбэртэн, аалз хэлбэртэн, олон хөлтний, шавжийн анги гэж ангилна.

Хөвчтөний хүрээ: Гавалгүйтэний салбар хүрээ – тодорхой мэдэгдэхүйц толгойгүй, хөвч нь

биеийн өмнөд хэсэгт нугаснаас урагш илүү гарсан байна. Төлөөлөгч: Ланцетник

Авгалдай хөвчтөний салбар хүрээ: Туник бүрхүүлтэй, бие гүйцэх үед хөвч нь устана,

цусны задгай системтэй.

Сээр нуруутны салбар хүрээ: Уураг, тархи, мэдрэлийн эрхтэн өндөр хөгжилтэй, мөчидтэй,

эрүү ам хөгжсөн, хөвч нь олон нугалмаас тогтох сээр нуруугаар солигдоно.

Загасны дээд анги: Усанд амьдарч, заламгайгаар амьсгална. Хөлгүй, хос ба сондгой

сэлүүртэй.

Мөгөөрст загасны анги: Тулгуур эрхтэн дан мөгөөрс, заламгайн хавтасгүй, гадагш

шууд нээгдсэн 5 – 7 сүвтэй. Хийт цуухгүй. Биеийн дотор үр тогтож, жараахай юмуу түрс

гаргана.

Яст загасны анги: Тулгуур эрхтэн ясжсан, заламгайн хавтастай. Ихэнх нь хийт

цуухтай. Гадна үр тогтолттой, олон тооны түрс шахаж үрждэг.

Дөрвөн мөчтөний дээд анги. Ихэвчлэн хуурай газар амьдардаг. Уушгиар амьсгалдаг,

цусны их, бага 2 эргэлттэй.

Хоёр нутагтны анги: Ус ба хуурай газар сэлгэн амьдардаг. Дөрвөн мөчтэй, арьс

хайрсгүй чийглэг, зүрх 3 тасалгаатай, хүйтэн цустай. Авгалдайн шатандаа заламгай, бие

гүйцсэн үедээ уушги, арьсаар амьсгалдаг. Биеийн гадна үр тогтож, түрс шахдаг.

Мөлхөгчдийн анги: Бие нь эвэрлэг хайрсаар бүрхэгдсэн, уушгиар амьсгалдаг.

Хавирга сайн хөгжсөн. Дотоод үр тогтолттой, өндөг юмуу зулзага төрүүлдэг. Зүрх 3

тасалгаатай, хүйтэн цустай.

Шувууны анги: Бие гадуураа өд, сөдөөр бүрхэгдсэн. Зүрх 4 тасалгаатай, бүлээн

цустай. Дотор үр тогтолттой, өндөг төрүүлэн ангаахай, дэгдээхийн шат дамжин бие гүйцдэг.

Нисэх чадвартай.

2

Page 4: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Хөхтөний анги: Бие үсээр бүрхэгдсэн, 4 тасалгаат зүрхтэй, бүлээн цустай. Уушгиар

амьсгалдаг. Дотоод үр тогтолттой, амьд зулзага төрүүлэн сүүгээрээ тэжээж өсгөдөг. Тархи

мэдрэхүйн эрхтнүүд сайн хөгжсөн.

1.2 Зүйлийн хос нэршил

Байгаль дахь олон янзын амьд биеүдийг ялган ангилж, бичиглэн тодорхойлж, нэршил

оноодог Биологийн салбар шинжлэх ухааныг ангилал зүй гэнэ. Ангилал зүйн шинжлэх

ухаан таксономи (ангилал), номенклатурай (нэршил), филоген (түүхэн хөгжил) гэсэн 3

салбартай. Ангилал зүйн шинжлэх ухааны суурийг Шведийн байгаль судлаас К.Линней

амьд биеүдийг шаталсан зарчим болон зүйлийн хос нэршлийг бий болгосон. Ангилал зүйн

үндсэн нэгж бол зүйл юм. Зүйл нь морфологи, физиологи, анатоми, биохими, генетик,

тархац, экологийн шалгууртай. Зүйлийн хос нэршлийн эхний үг төрлийн нэр, 2 дахь үг

зүйлийн нэр байдаг тул хос нэршил гэдэг.

Таних түлхүүр ашиглах тухай. Таних түлхүүр нь эсрэг тэсрэг 2 шинж тэмдгийг

зэрэгцүүлэн жиших ерөнхий зарчим дээр үндэслэгдэнэ. Таних түлхүүрийн тоо (1, 2, 3) ба +

бичигдсэн зүйлийг шат гэдэг. Зүүн гар талд бичсэн тоонууд аль шатанд шилжихийг заана.

Баруун гар тал бичсэн тоонуудыг байршил гэнэ. + дугаарыг эсрэг байршил гэнэ. Таних

түлхүүрийг ашиглахдаа 1 гэсэн тооны ард бичигдсэн шинжийг уншин шинж тэмдэг

тодорхойлж буй ургамал амьтны шинжтэй тохирч байвал ард заасан тооны дагуу шилжин

уншина. Тохирохгүй бол + тэмдгийн ард бичигдсэн шинжийг унших гэх мэт тохируулсаар

баруун доод талд нь байгаа нэр ангилал зүйн нэгжийн нэр болно.

II БҮЛЭГ: АМЬД БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1.Эсийн үйл ажиллагаа

Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж юм.Эс өөр хоорондоо хагас

нэвтрүүлэгч мембранаар тусгаарлагдах бөгөөд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай

зохицуулгат систем юм. Эс гадаад орчноос ус, шим тэжээлийн бодисуудыг тасралтгүй

нэвтрүүлэн авч байдаг.

Ууссан бодис уусгагчийн молекулд жигд тархан байршихад чиглэсэн процессийг диффуз

буюу нэвчилт гэж нэрлэнэ. Амьд эс усыг шингээж авах үндсэн арга нь түүний осмос

шингээлт юм. Осмос бол хагас нэвтрүүлэгч мембранаар нэг чиглэлд явагддаг диффузийн

нэг хэлбэр юм. Ууссан бодисын бага концентрацтай хэсгээс их концентрацтай эзэлхүүн рүү

чиглэсэн үйл явц юм.

Диффузийн үзэгдэл биологийн системд онцгой ач холбогдолтой. Хоол тэжээлийн янз

бүрийн бодис эдийн шингэнд нэвчин шимэгдэх нь диффузын үзэгдэл юм. Атмосферийн

агаарын найрлага, усны тодорхой гүнд хүчилтөрөгч нэвчих үзэгдэл диффузийн үйлчлэл юм.

Бүх амьд биеийн үндсэн шинж бол гадаад орчноос усыг шингээж авах процесс юм. Ус

ургамлын эсэд шингээгдсэнээр түүний бүтцийн биоколлоидуудыг хөөлтийн төлөв байдалд

шилжүүлж гидротацын хүчийг нэмэгдүүлдэг. Ургамлын эс уян хатан эсийн ханаар

хүрээлэгдэнэ. Вакуолийн дотор осмосын идэвхтэй сахароз, органик хүчлүүд, давс

агуулагдана. Эсийн хана пектин, целлюлозоос тогтох хатуу бүрхүүл боловч ус түүнд ууссан

бодисыг сайн нэвтрүүлдэг. Протоплазм нь эсийн бүрхүүлээс салж хөндийрэх үзэгдлийг

плазмолиз гэж нэрлэдэг. Энэ нь эсийн гадаад орчны концентраци эсийн шүүсний

концентрацаас их тул усаа алдах үзэгдэл юм. Протоплазм ус татаж эргэж хэвийн байдалд

шилждэг үүнийг деплазмолиз гэнэ.

3

Page 5: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Эсийн шүүсний концентрацтай уусмалыг гипертоник уусмал, эсийн шүүсний

концентрацтай тэнцүү концентрацтай уусмалыг изотоник уусмал, эсийн шүүсний

концентрацаас бага концентарцтай уусмалыг гипертоник уусмал гэнэ.

Ургамлын биед явагдах биохимийн ихэнх урвалын үндсэн орчин нь ус байдаг. Ургамал

усны эргэлт дараах 3 үе шатаар явагдана. 1. Үндсээр ус шингээгдэх 2. Ургамлын дамжуулах

гуурсаар ус өгсөх чиглэлд дамжих 3. Транспирац буюу навчаар ус уурших

Ургамал хөрснөөс ус болон усанд ууссан эрдэс давсыг үндэсний системээрээ дамжуулж

авдаг. Үндэсний системэр ус нэвчин ороход 2 үйлчилнэ. Үүнд: усыг хөрснөөс сорж аваачих

дээд хүч транспирац, усыг түлхэж өгөх доод хөдөлгөгч хүч үндэсний даралт гэнэ.

Диффуз, осмос сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/288

2.2. Энзим

Катализатор нь химийн урвалыг түргэсгэдэг

боловч урвалын төгсгөлд өөрөө хувирч

өөрчлөгддөггүй. Энзимүүд нь

катализаторын үүрэг гүйцэтгэдэг бөмбөлөг

бүтэцтэй уураг юм. Энзимийн

молекулуудад идэвхтэй төв гэх тусгай

шинж чанартай бүтцийн хэсэг байдаг.

Идэвхтэй төвийн хэсэг нь бусад

молекулуудыг өөртөө нэгдүүлэхдээ “цоож-

түлхүүр”-ийн зарчмаар таарч байдаг.

Энзимийн гидрофил бүлэг субстратын

хооронд түр зуурын холбоо үүсэж энзим-

субстратын нэгдэл болно. Энзим нь субстрат бодисыг нэг түүнээс олон бүтээгдэхүүн бодис

болгон задалдаг. Урвал бүрэн явагдаж дууссаны дараа бүтээгдэхүүн бодисууд энзимийн

идэвхтэй төвийг орхино. Олон химийн урвалд субстрат нэмэлт энерги ашиглаж

бүтээгдэхүүн бодис болж хувирдаг. Энэ энергийг идэвхжүүлэгч энерги гэнэ. Субстрат

идэвхт төвтэй холбогдох үед идэвхтэй төвийн хэлбэр бага зэрэг өөрчлөгддөг. Энэ нь

идэвхжүүлэгч энергийг бага байлгаж бүтээгдэхүүн бодис болгож хувиргахад хялбар болгож

өгнө. Ердийн тасалгааны нөхцөлд бодисыг задлахад нэмэлт энерги шаардлагатай. Хүний

биеийн дундаж температур 37оС. Уураг бүтцийн хувьд эвдэрч нөхөн сэргэхгүйгээр

өөрчлөгдөхийг денатураци гэнэ.

Энзимт катализатортой урвалын үед субстратын бүтээгдэхүүн болж хувирах урвалд хэд

хэдэн хүчин зүйлүүд нөлөөлнө.

Энзимийн концентраци: Тухайн урвалд субстратын хэмжээ хангалттай, бусад хүчин

зүйлүүд болох рН, температур тогтмол байх үед энзимийн концентрац ба урвалын хурд нь

хоорондоо шууд хамааралтай байдаг.

Субстратын концентрац: Өгөгдсөн энзимийн концетрацад субстратын концентрацыг

нэмэгдүүлэхэд урвалын хурд нь нэмэгдэнэ. Онолын хувь (Vmax)-д очих боломжгүй боловч

тодорхой хугацаанд ажиглагдана.

Урвалын температур: Аливаа бодисыг халаахад молекулын хөдөлгөөн нэмэгдэнэ.

Температур нэмэгдэх нь энзим болон субстрат нэгдэх үйл явцыг хурдасгадаг. Энзимийн

ажиллах хамгийн тохиромжтой температурт хүрмэгц урвалын хурд нэмэгдэж байгаад

Зураг 1. Энзимийн катализ

4

Page 6: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

түүнээс дээшлэх үед энзимийн 2-догч, 3-дагч бүтцүүд эвдэрч денатурацид орсноор урвалын

хурд буурна.

Урвалын рН: Тогтмол температуртай нөхцөлд энзим бүхэн тодорхой рН-ийн тоон утганд

идэвхтэй байдаг. Оптимум рН гэдэг нь энзимт урвал хамгийн дээд хурдтай байх үеийн рН

утгыг илэрхийлнэ.

Энзимийн нэршил: Энзимийг сонгон үйлчлэх субстратын нэр дээр “аза” төгсгөл залган

нэрлэдэг. Энзимийг угаалгын бодис, хүнс, нэхмэл, цаас болон эмийн үйлдвэрлэлд өргөн

хэрэглэдэг.

2.3.Хооллолт

Бидний бие махбодод ашигтай эрчим хүч үүсгэгч

нүүрс-ус, өөх тос болон эсийн бүтцийг бүрдүүлэгч

уураг, амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах

амин дэм, эрдэс бодисыг шим тэжээл гэнэ.

Хүний биед хоол хүнс боловсорч, шингэх үйл явц

хоёр үе шатаар явагддаг.

Үүнд: 1. Хоол боловсрох 2. Ассимиляц

Хоол боловсрох. Амны хөндийд хатуу хоол

хүнсийг бутлан зөөллөх механик боловсруулалт,

цардуул задрах химийн боловсруулалт явагдана.

Шүлсний булчирхайнаас ялгарах шүлсэнд 99.5% ус,

салс, натрийн гидрокарбонат, амилаза энзим

агуулагдах бөгөөд хоол тэжээлийг зажлах үед

норгох, зөөллөн залгихад хялбар болгоно. Хоолны

бөөнийг зөөлөн тагнай, хэлний оролцоотойгоор

залгина. Ходоодны салст бүрхэвчийн хонхорт

орших булчирхайнаас хоногт 3л орчим шүүс

ялгардаг. Ходоодны өнгөн хэсэгт салст ялгаруулах эсүүд зонхилох бөгөөд ходоодыг

хамгаална. Ходоодны гүн хэсэгт давсны хүчил, пепсиноген, липаза энзим ялгаруулагч эсүүд

оршино. Пепсин эхлээд идэвхгүй пепсиноген хэлбэрээр ялгарч, давсны хүчлийн нөлөөгөөр

пепсин болж хувирна. Арван хоёр нугалаа гэдсэнд нойр булчирхайн шүүрэл болон цөс

ялгарна. 12 нугалаа гэдэс болон өлөн гэдэсний дотор ханыг 5 сая орчим хөхлөг бүрхэнэ.

Хөхлөгийн хучуур эдийн давхрагаар боловсорч дууссан хоол тэжээл цус, тунгалагт

шимэгдэнэ. Нарийн гэдсэнд хоол тэжээлийн зүйл химийн задралд орж, бие махбодын үйл

ажиллагаанд амин чухал тэжээлийн бодисууд шимэгддэг.

Амны хөндий

Шүлс амилаза цардуулыг мальтоз

болгон задална.

Цардуул + ус = мальтоз

Ходоод

2. Пепсин - уургийн том молекулыг

полипептед үүсгэн задална.

3. Реннин – сүүний уураг

казейногенийг казейн болгон

задална

Уураг + ус = полипептидүүд

Казейноген + ус = казейн

Нарийн гэдэс Цардуул + ус = мальтоз

5

Page 7: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

12 хуруу гэдсэнд цөс ба нойр

булчирхайн шүүсний

оролцоотойгоор хоол тэжээлийн

зохилох хэсэг боловсорно.

Өлөн гэдэсний шүүсэнд хоол

тэжээл боловсорч дуусна.

Уураг + ус = полипептидүүд

Тосон дусал + ус = глицерол + тосны

хүчил

Полипептид + ус = амин хүчлүүд

Мальтоз + ус = глюкоз

Лактоз + ус = глюкоз + галактоз

Сахароз + ус = глюкоз + фруктоз

Нарийн гэдэснээс ирэх хагас боловсорсон шингэн бүдүүн гэдэсний мухар гэдсээр дамжин

хүрээ гэдсэнд шилжинэ. Хүрээ гэдэсний ханаар ус болон натри, хлор зэрэг эрдэс цус

тунгалагт шимэгдэх ба усгүйжсэн үлдэгдэл шулуун гэдсэнд хуримтлагдан биеэс

гадагшилна.

Элэгний үүрэг. Хоол боловсруулах замд цус, тунгалагт шимэгдсэн шим бодисууд үүдэн

венээр дамжин элгэнд орж ирнэ. Элэг нь бодис нийлэгжүүлэх, задлах, хадгалах, витамин,

эрдэс бодисыг эргэлтэд оруулах зэрэг олон үүрэгтэй. Шим тэжээлээр баяжсан цус

хоргүйжсэний дараа бүх биеэр тарна.

Ургамлын эрдэс хооллолт

Ногоон ургамал, зарим нян болон нэг эст зарим амьтад нарны гэрлийн энерги ашиглан

энгийн шим бус нэгдлээс өөрт хэрэгтэй шим бодисыг бүтээн хооллодог.

Ургамлын өсөлт хөгжилт, бодисын солилцоог явуулахад шаардлагатай химийн элемент

болон нэгдлүүдийг ургамлын шим тэжээл гэнэ. ургамалд нүүрстөрөгч, хүчилтөрөгч,

устөрөгч улмаар N; P; K; Mg; S; Ca; Fe зэрэг 60 гаруй элемент шаардлагатай. Нүүрстөрөгч,

устөрөгч, хүчилтөрөгч нь уураг, цардуул, эслэг зэрэг органик молекулын үндсэн элемент

болдог. Ургамал эрдэс бодисгүйгээр амьдралын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх

боломжгүй. Ургамалд их хэмжээгээр шаардагдах голдуу органик бодис нийлэгжүүлэхэд

ашиглах эрдэс бодисыг макро элемент гэнэ. Жишээ нь: N; K; P; Mg; Ca; S; Na. Ургамалд

маш бага хэмжээгээр шаардлагатай голдуу энзимийн урвалд ашиглагдах эрдэс бодисыг

микро элемент гэнэ. Жишээ нь: Cl; Fe; B; Mn; Zn; Cu; Mo; Ni гэх мэт.

Азот. Ургамал аммони NH+4 эсвэл нитрат NO-

3 ион хэлбэрээр диффуз болон идэвхтэй

зөөвөрлөлтийн аргаар үндэсний үсэнцэрээр хөрснөөс авч, ашиглана. Нитрат ион глюкозтой

харилцан үйлчилж, уургийн материал болох амин хүчил ба хлорофиллийг бүрэлдүүлдэг.

Азотын хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхэд бичил биетэн голлох үүрэгтэй. Зарим бактери

дангаараа эсвэл өөр амьд биетэй хамтарч ургамалтай симбиоз харилцаа үүсгэн агаарын

азотыг аммони, нитрат болгон хувиргах азотын фиксаци явуулдаг.

Магни. Ургамалд үүсэх өөр нэг чухал бодис нь хлорофилл юм. Хлрофиллийг

бүрэлдүүлэхэд азотоос гадна магни Mg+2 хэрэгтэй. Үүрэг:

Хлорофиллийн молекулын бүтцэд орно.

Энзимийн катализд чухал үүрэгтэй.

ХФА болон ГФА-ийн ихэнх урвалд оролцоно.

ДНХ, РНХ-г нийлэгжүүлэх энзимийг идэвхжүүлнэ.

Нүүрсхүчлийн хийг фиксацлах энзимийг идэвхжүүлнэ.

Мембран ялангуяа органойдын мембраны бүтцэд оролцоно.

6

Page 8: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Ургамалд эрдэс бодис дутагдвал бодисын солилцоо доголдох, ихэдвэл хордлогын шинж

тэмдэг ажиглагдана.

2.4.Амьсгал

Энерги эсийн дотор, тэжээлийн бодисын задралаар бий болдог.

Амьл эсийн дотор тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоотой (аэроб) болон оролцоогүй

(анаэроб) исэлдэж, чөлөөлөгдсөн энерги ГФА-д хувирах химийн процессыг эсийн амьсгал

гэнэ.

Аэроб амьсгал. Эсийн дотор тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоотой исэлдэж

нүүрсхүчлийн хий ба ус үүсгэх чөлөөлөгдсөн их хэмжээний энерги ГФА-д нөөцлөгдөх үйл

явц. Тэгшитгэлээр илэрхийлбэл:

C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O + 2830 кЖ

Анаэроб амьсгал. Эсийн дотор тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоогүйгээр дутуу

исэлдэж, чөлөөлөгдсөн энерги ГФА-д нөөцлөгдөх үйл явц.

Хөрөнгө мөөг болон ургамлын анаэроб амьсгал

C6H12O6 = 2C2H5OH + 2CO2 + 210 кЖ

Эсийн амьсгалын үйл явцыг 2 шатанд хувааж болно. Үүнд:

1. Гликолиз: Эсийн сийвэнд тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоогүй дутуу

исэлдэнэ.

2. Аэроб исэлдэлт: Митохондрид хүчилтөрөгчийн оролцоотой бүрэн исэлдэх

Нэг молекул глюкозоос гликолизийн шатанд 2 молекул ГФА, аэроб исэлдэлтийн шатанд 34

– 36 молекул ГФА, нийт 36 -38 молекул ГФА үүснэ.

Гурван фосфорт аденозин (ГФА) нь энерги нөөцлөн хадгалах үүрэгтэй бодис юм. Нэг

молекул ГФА-аас фосфорын хүчил чөлөөлөгдөхөд 40 кЖ дулаан ялгарна.

2.5.Хийн солилцоо

Эсийн амьсгалд оролцох хүчилтөрөгчийг орчноосоо авч, хаягдал нүүрсхүчлийн хийг бие

махбодоос зайлуулах физиологийн үйл явцыг амьсгалах буюу хийн солилцоо гэнэ.

Амьсгалын эрхтнүүдийн дотор хананаас ялгарах салс нь агаарыг уушгинд очихоос өмнө

бүлээцүүлж, чийгшүүлэхээс гадна тоос, гадны бичил биетнийг тогтоон барьж, буцаан

гадагшлуулах үүрэгтэй.

Уушгинд явагдах хийн солилцоог гадаад амьсгал гэнэ. Уушгинд хийн солилцоо

явагдсанаар хураагуурын цус илүүдэл нүүрсхүчлийн хийгээ алдаж, хүчилтөрөгчөөр

баяжсан тараагуурын цус болно.

Хийн даралтын ялгавраар хүчилтөрөгч цуснаас эсэд, нүүрсхүчлийн хий эсээс цусанд

шилжихийг эсийн хийн солилцоо буюу дотоод амьсгал гэнэ. Эсийн амьсгалын хаягдал

болсон нүүрсхүчлийн хийг биеэс зайлуулахын тулд нүүрстөрөгчийн ангидраза энзимийн

оролцоотойгоор нүүрсхүчлийн хий ба усыг устөрөгчийн ион (H+) болон бикарбонат ион

(HCO-3) болгон хувиргадаг. Эдгээр ионууд усанд уусч, цусны сийвэнгээр тээвэрлэгдэн

7

Page 9: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

уушгинд очно. Эдгээр ионууд уушгинд хуримтлагдсанаар эргэн нүүрсхүчлийн хийд

шилжиж, хийн солилцоогоор уушгинаас гадагшилна.

Амьсгалах үйл явц: Уушги нь цээжний хөндийд “сорогдсон” байдалтай байх тул цээж тэлэх

бүрт уушги тэлнэ. Үүнд өрц, хавирга завсрын булчингууд оролцох ба ихэнх ачааллыг

үүрдэг. Гүн амьсгал авах, гаргахад нэмэлтээр цээж, хэвлийн булчингуу оролцдог.

Үйл Хавирга Уушги Өрц Хавирга

завсрын булчин

Амьсгал авах Дээш, өргөгдөн

гадагш тэлнэ

Тэлнэ Агшин

доошлоно

Агшина

Амьсгал гаргах Доошлон,

дотогш болно

Агшина Сулран

дээшлэнэ

Суларна

Амьсгал авах үед уушгины багтаамж ихэсч, дотоод даралт нь багасан агаар сорогдсон мэт

уушгинд орно. Амьсгал гаргах үед уушгины багтаамж багасч, түүний дотоод даралт ихсэн,

агаар шахагдан гадагшилна.

Хүн өөрийн мэдрэмжээр амьсгалаа удаан ба түргэн, өнгөц ба гүн болгож чадна. Амьсгалах

үйл явц болон амьсгалын тоо нь уураг тархины хяналтанд байдаг. Уртавтар тархины

амьсгалын төв нь рН-ийг хянаж, түүгээрээ дамжуулан хяналтыг тогтооно. Цусанд дахь

нүүрсхүчлийн хий болон сүүн хүчлийн хэмжээ ихсэн нь цусны рН багасан шалтгаан болдог.

Ургамлын амьсгал. Гэрэлтэйд фотосинтез болон амьсгалын урвал ургамалд зэрэг явагдана.

Харанхуйд фотосинтез зогсч, эсийн амьсгалын урвал дангаараа явагдана. Харанхуйд

хүчилтөрөгч навчны амсраар орж, эсийн хана болон мембранаар эсэд нэвчинэ. Үндэс

хөрсний агаарын орон зайнаас хүчилтөрөгчийн шингээн авна. Хөрсийг удаан хугацаагаар

устай байлгавал ургамал хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Энэ үед үндэс анаэроб амьсгал

явуулж, этилийн спирт үүсэн ургамлыг үхэлд ч хүргэж болно.

Амьсгалын эрхтэн тогтолцоо сэдвийн дэлгэрэнгүйг доор линкээр орж үзээрэй.

https://youtu.be/3_TaJUoXzQA

2.6. Хүний ялгаруулах эрхтэн тогтолцоо

Ялгаруулах эрхтэн тогтолцоо нь хос бөөр, шээсний суваг, бөөрний тэвш, тэвшний цорго,

давсаг, шээс гадагшлуулах сүвээс бүрдэнэ.

Бөөр нь хос эрхтэн бөгөөд хэвлийн ар хананд, бүсэлхийн хэсэгт оршино. Гадаад болон

дотоод бүтэцтэй. Гадаад бүтцэд шээс дамжуулах цорго, давсаг, шээсний сүв хамаарах бол

дотоод бүтцэд тархилаг давхраа, холтослог давхраа, нефрон, ойр болон холын тахир суваг,

шулуун суваг, цуглуулах цорго зэрэг хамаарна.

Шээс үүсэх нь: Шээс үүсэх үйл явц нь түүдгэнцрийн шүүлт, сувганцарын эргэн шимэгдэлт,

шүүрлийн гэсэн дарааллаар явагдана. Шээсний ялгарах үйл ажиллагаа вазопрессин болон

өнчин тархинаас ялгарах дааврын үйлчлэлээр зохицуулагдана. Цус нь бөөрний сувганцрын

аяганцарт орж, тэнд уургаас бусад нь шүүгдэнэ. Анхдагч шээсэнд уураг, амин хүчил, цусны

дүрст элемент, глюкоз байхгүйгээрээ цусны сийвэнгээс ялгаатай. Цааш тахир болон шээс

цуглуулах цоргоор урсах явцдаа ус, эрдэс давсууд шүүгдэн үлдэх бөгөөд үүнийг эцсийн

шээс гэнэ. Шээсний найрлаганд ус болон хлор, натри, кали, фосфат, сульфат, кератинин,

шээсний хүчил багтдаг. Хүний ялгаруулах эрхтэн тогтолцооны зарим хэсгүүдэд халдвар

орсноор давсагны үрэвсэл, бөөрний архаг үрэвсэл, шээсний замын үрэвсэлүүд үүсэхээс

8

Page 10: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

гадна бөөрний дутмагшил, бөөрний чулуу, шээс задгайрах эмгэг, улмаар давсагны хавдар

зэрэг өвчлөлүүд элбэг тохиолддог.

Бөөрний бүтцийн дэлгэрэнгүйг доорх линзээр орж үзээрэй.

https://youtu.be/XlubTrYJ97g

2.7.Амьд бие махбодын зохицуулга

Олон эст амьтанд өөрийн биеийн эс, эд, эрхтнийг хооронд нь болон гадаад орчинтой нь

холбох өвөрмөц эд, эрхтэн тогтолцоог “Мэдрэлийн эрхтэн тогтолцоо” гэдэг. Мэдрэлийн

эсийг бүх сэртэнтэй нь хамт нейрон гэнэ. Мэдрэлийн эрхтэн тогтолцоог төвийн ба захын

гэж хуваагдаг. Төв мэдрэлийн систем (ТМС) нь тархи, нугаснаас тогтоно. Нэг том судал

болж нийлсэн мэдрэлийн ширхгүүдийг нерв гэнэ. Төвд тэмүүлэх буюу афферент ширхэгийг

мэдрэхүйн нейрон, төвөөс зугатах

буюу эфферент ширхэгийг

хөдөлгөөний нейрон гэх энэ 2 болон

төв ТМС-ийн дунд завсрын нейрон

гэж байна. Захын мэдрэлийн

тогтолцооны сүлжээ нь мэдээллийг

тархи болон нугасанд дамжуулж,

мөн хүлээн авч байдаг. Мэдрэхүйн

нейрон нь мэдрэхүйн эрхтэн болон

дотоод эрхтэнээс мэдээллийг дамжуулдаг. Хөдөлгөөний нейрон нь булчингийн хөдөлгөөн

болон булчирхайн идэвхжилийг хянадаг.

Мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж нь нейрон юм. Нейрон

их болон урт сэртэн аксон болон богино сэртэн дендритээс тогтоно. Аксоны гадна талаар

нягт бүрхүүл нейрогли байх бөгөөд макрогли- тулгуурын, микрогли- хамгаалах үүрэгтэй 2

төрлийн эсээс тогтоно. Нейрогли нь мэдрэлийн эсэд тулгуур, хамгаалах, тусгаарлах, тэжээх,

шингэнийг ялгаруулах үүрэг гүйцэтгэнэ. 2 нейроны уулзварыг синапс гэнэ. Рецепторыг

дотор 3 ангилна. Үүнд:

Экстерорецептор- халуун, хүйтэн, өвдөлтийг мэдрэнэ.

Проприорецептор- яс, булчин, үе холбоосонд

Интерорецептор- дотор эрхтэнд байрлана.

Бор бодис. ТМС-ийн төвийн хэсэгт орших нейроны их бие буюу бөөм, цитоплазмын ихэнх

хэсгийг бөөнөөр нэг дор бий болгосныг хэлнэ.

Цагаан бодис. Цагаан бодисыг урт сэртэнгүүд үүсгэнэ. Төвөөс эрхтэнд, эрхтнээс төвд

дамжуулах зам болно.

Аливаа цочролд ТМС-ийн оролцоотойгоор бие махбодиос хариулах хариу үйлдлийг

рефлекс гэнэ. Рефлексийн нум нь рецептор, афферент, мэдрэлийн төв, эфферент,

ажиллах эрхтэн гэсэн 5 хэсгээс тогтоно. Гадаад, дотоод цочруулын үйлчлэлээр мэдрэлийн

эдэд сэрлийн долгион бий болох үзэгдлийг сэрэл гэнэ. Тодорхой цочруулын үйлчлэлд

хариулахдаа сэрлийн гадаад шинж тэмдэг илэрдэггүй буюу үүсээд байсан сэрлийн хэмжээ

буурдаг тийм идэвхт байдлыг саатал гэж нэрлэнэ. Рефлекс урвалын эцсийн үр дүн

рецепторын байдалаас гадна цочруулын үргэлжлэх хугацаа, хүч, шинж байдал мөн ТМС-

ийн үйл ажиллагааны тухайн үеийн байдлаас хамаарна. И.П.Павлов рефлексийг болзолт,

болзолт бус гэж ангилсан.

9

Page 11: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Бие махбодийн шингэний зохицуулга

Бие махбодын шингэн буюу цус, тунгалаг, нугасны шингэнд агуулагдаж байдаг даавар,

медиатор (эсийн өвөрмөц бодис), бодисын солилцооны бодис болон бусад идэвхт

бодисуудын тусламжтайгаар гумораль буюу шингэний зохицуулга явагдана. Физиологийн

үйл ажиллагааг зохицуулагч химийн идэвхт бодисыг гормон буюу даавар гэж нэрлэдэг.

Даавар нь дотоод шүүрлийн булчирхайнуудад боловсроно. Гормон үүсэх үйлчлэх нь ТМС,

дотоод шүүрлийн булчирхай хоёрын нягт үйл ажиллагаа нь мэдрэл-шингэний зохицуулга

гэсэн системд нэгддэг.

Мэдрэлийн зохицуулга сэдвийг доорх линкээр орж дэлгэрүүлэн үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/111

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/304

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/560

III БҮЛЭГ: АМЬД БИЕИЙН ҮРЖИЛ, ХӨГЖИЛ

3.1 Эсийн хуваагдал

Амьд биеийг бүтээдэг нэгж бол эст бүтэц юм. 1838 онд эсийн онолыг М.Шлейден. Т.Шванн

нар үндэслэсэн бөгөөд 1855 онд Р:Вирхов энэ онолыг улам дэлгэрүүлэн шинэ эс бүхэн

эсийн хуваагдлын үр дүнд бий болдог гэж тодорхойлжээ.

Зүйл бүрийн хромосомуудын тоо, хэлбэр хэмжээ харилцан

адилгүй бөгөөд энэ онцлогийг илэрхийлсэн зургийг кариотип

гэнэ. Хэмжээ хэлбэр, бүтцийн хувьд ижил байгаа хромосомуудыг

гомолог хромосом гэнэ. Хүн нь 23 хос гомолог хромосомтой.

Хүний эхний 22 хромосом биеийн бүхий л шинж чанарыг

тодорхойлох генийг агуулдаг тул аутосом буюу биеийн хромосом

гэнэ. 23-р хос хромосомыг бэлгийн хромосом гэнэ. Энэ хромосом

нь хүйсийг тодорхойлдог. Хүнд 2 төрлийн эсийн хуваагдал

явагддаг. Диплойд бүрдэлтэй ганц эс болох зиготоос хромосмын

тоогоор яг адилхан эсүүдийг бий болгож нас бие гүйцэх хүртэл

тасралтгүй хуваагдалыг митоз хуваагдал гэнэ. Митоз

хуваагдалаар диплойд бүрдэлтэй биеийн эсүүд үүсэж, бие

махбодь өсөж томорно. Бие гүйцсэн бодгаль бэлгийн үржлээр үржих үед хромосомын

бүрдлийн тэн хагасыг агуулсан бэлгийн эсүүд бий болгох хуваагдлыг мейоз хуваагдал гэнэ

Митоз хуваагдал

Хуваагдал нь бөөмд эхэлж явагдаад, дараа нь эсийн

цитоплазмын хэсэг хуваагдана. Профаз, метафаз, анафаз,

телофаз гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагдана.

Профаз. Хромосомууд богиносон бүдүүрч хоёр хроматидаас

бүтсэн хэлбэр дүрсээ олсон байна. Центриолын тоо нэмэгдэж

эсийн 2 туйл руу салж явна. Бөөмхөн харагдахгүй болж,

бөөмийн бүрхүүлүүд задарч, хуваагдлын ээрүүлэн утаслаг

үүсэж эхэлнэ.

Метафаз. Хромосомууд эсийн төвийн хэсэг эгнэн жагсаж

центромерийн хэсгээрээ ээрүүлэн утаслагтай холбогдоно.

10

Page 12: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Анафаз. Центромерүүд хоёр хэсэг болон салж, ээрүүлэн утаслагууд салсан центромерийг

эсийн 2 туйл руу татаж, хромосомууд нь хроматид болон 2 тийш сална.

Телофаз. Хроматидууд эсийн туйлд хүрч, эрчлэлт нь суларч нарийсан хроматин болж

харагдахгүй болно. Бөөмийн бүрхүүл үүсэж, бөөмхөн бий болно. Бөөмийг тойрсон

цитоплазм хуваагдан цитокинез явагдана.

Ач холбогдол. Олон эст бие махбодын өсөлтийг дэмжих, бэлгийн бус үржлийн үндэс болох,

эд эсийн нөхөн төлжлийг хангах, дархлааны хариу урвал явуулна. Митоз хуваагдал сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/621 Мейоз хуваагдал

Интерфаз шатанд ДНХ хоёрчлогдон мейоз I болон мейоз II гэсэн 2 хуваагдалын дараагаар

гаплойд бүрдэлтэй дөрвөн эс үүснэ.

Профаз 1. Хромосомууд богиносон нэг бүрчлэн харагдахуйц болно. Гомолог хромосомууд

хоорондоо ойртон уртын дагууд нийлэн коньюгаци болно. Энэ үйл явцын үр дүнд үүсэж

байгаа хос хромосомыг бивалент гэдэг. Энэ үед центромер нь тод харагдана. Хоорондоо

наалдсан хэсгүүд ижил хэсгүүдээ солилцох кроссинговер болж, шинэ генийн хослол бүхий

хроматид үүснэ. Бүх хромосомууд бүрэн эрчлэгдэж тод харагдана. Центройлууд нь эсийн

туйлд очно. Бөөмхөн бөөмийн бүрхүүл уусаж алга болно. Ээрүүлэн утаслаг бие үүснэ.

Метафаз 1. Бивалентууд

эсийн бүслүүр хэсэгт эгнэн

жагсаж ээрүүлэн биетэн

центромерээр холбогдоно.

Анафаз 1. Ээрүүлэн утаслаг

гомолог хромосомуудыг

эсийн туйл руу татаж, гаплойд

бүрдэлтэй хромосомууд үүснэ.

Митозоос ялгаатай нь

хроматид биш гомолог

хромосомууд хоёр туйлруу

салж байгаа учраас

хромосомын тоо 2 дахин

цөөрнө.

Телофаз 1. Хромосомын тоо 2 дахин цөөрсөн ч хромосом бүхэн 2 хроматидаас тогтоно.

Ээрүүлэн утаслагууд нь байхгүй болж, бөөмийн бүрхүүл шинээр үүсч гаплойд бүрдэлтэй 2

шинэ эс бий болно.

Хуваагдалын өмнөх интерфаз шат нь зөвхөн амьтны эсэд болдог. Мейоз I хуваагдалд болдог

ДНХ репликац болохгүй. Мейоз I хуваагдалаар үүссэн 2 шинэ төл бүхэн дараагийн Мейоз

II хуваагдалд орно.

Профаз 2. Хоёр эс тус бүрийн бөөмхөн, бөөмийн бүрхүүл аажмаар үгүй болж, хроматидууд

нь богиносож бүдүүрнэ. Центройлууд эсийн 2 туйл тйиш хөдлөн, ээрүүлэн утаслаг бие

үүснэ.

Метафаз 2. Эс бүрийн хромосомууд нь эсийн төв хэсэгт эгнэн жагсаж, эргэн тойронд нь

ээрүүлэн утаслаг бие хүрээлнэ.

Анафаз 2. Центромерүүд нь хуваагдаж ээрүүлэн утаслагууд хроматидуудыг эсрэг туйл

тийш центромерийн хэсгээр нь татаж 2 хуваахад бэлэн болно.

11

Page 13: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Телофаз 2. Гаплойд бүрдэлтэй дан хроматидаас бүтсэн хромосомтой төл эс үүсдэг.

Хромосомын эрчлээ нь суларч утаслаг хэлбэртэй болсоноор ажиглагдахгүй болно. Бөөмийн

бүрхүүл шинээр үүсэж анх хуваагдалд орсон эх эсийн хромосомын талыг нь агуулсан,

генетикийн хувьд хоорондоо ялгагдах гаплойд бүрдэлтэй дөрвөн ширхэг төл эс үүснэ.

Ач холбогдол. Мейоз хуваагдал явагддаг амьд биес бэлгийн үржлээр үрждэг. Мейоз

хуваагдлаар үүсэж байгаа эсүүд нь митозоор үүсэх эсүүдээс удамшлын хувьд ялгаатай

шинж тэмдгийг агуулсан байдаг. Мейоз хуваагдал сэдэвт видео үзээрэй.

3.2 Удамшил, хувьсал, шалгарал

Удамшил: Эцэг, эхээс шинж тэмдэг үр удамдаа дамжих үзэгдлийг удамшил гэнэ.

Ген гэдэг нь тухайн шинж тэмдгийн хөгжих боломжийг тодорхойлж байгаа ДНХ-ийн

молекулын хэсэг юм. Нэг аллель генийн илрэл нөгөө аллелийнхаа илрэлийг давамгайлж

байвал доменант ген харин давамгайлуулж байгаа генийг рецессив ген гэнэ.

Бие махбодын генүүдийн нийлбэрийг генотип гэнэ. Генүүдийн үйл ажиллагааны үр дүнд

бие махбод дээр илэрсэн шинж тэмдгүүдийн нийлбэрийг фенотип гэнэ.1865 онд Австрийн

хувраг Г.Мендель удамшил судлах арга зүйг боловсруулж шинж тэмдэг удамших зүй

тогтлыг нээсэн.

Удамшил сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/1153

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/1158

Хувьсал: Амьд бие махбодын шинж тэмдэг өөрчлөгдөн хувирах чадварыг хувьсал гэх

бөгөөд энэ нь удамшлын эсрэг шинж юм. Хувьслыг 2 ангилна.

Удамших хувьсал. Удамшлын материаллаг үндэс болох ген, хромосомын түвшинд гарах

хувьсал. Иймээс дараагийн үедээ удамшина.

Удамшихгүй хувьсал. Гадаад орчны янз бүрийн хүчин зүйлийн улмаас бодгалийн

морфологи болон физиологийн шинж чанарт (фенотипэд) илрэх хувьсал. Ийм хувьсал

удамшихгүй.

Бодгаль бүр гадаад орчны хүчин зүйлд өөрийнхөөрөө өвөрмөц хариу өгөх боловч энэ

зүйлийн хэмжээнд авч үзэхэд төстэй явагдана. Гадаад орчноос хамаардаг шинж тэмдгийн

илрэлийг статистик аргаар судалдаг.

𝑀 =∑𝑥𝑖𝑓𝑖𝑁

Модификаци хувьсал нь удамшихгүй, өөрчлөлтүүд нь бүлгийн шинжтэй, хувьслын хязгаар

нь генотипээр тодорхойлогдоно.

Хувьсал сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/1400

Шалгарал, түүний мөн чанар, ангилал

Байгалийн шалгарал гэдэг нь тухайн орчиндоо илүү сайнаар зохицсон удамших хувьсал

бүхий бодгалиуд мэнд үлдэж, үр удмаа төрүүлж үржихийг хэлнэ.

12

Page 14: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Зориудын шалгарал нь хүний ашиг сонирхолд нийцсэн тодорхой чанар, шинж тэмдэг бүхий

биесийг системтэй сонгон шалгаруулж, үржүүлэх замаар богино хугацаанд амьтны үүлдэр,

таримал ургамлын сорт, бичил биетний омог гарган авах үйл явц юм.

3.3 Генетик шинжилгээ

Хос хромосомууд хэлбэр, хэмжээ, генүүдийнхээ бүрдлээр адилхан учраас гомолог хос

хромосомууд гэнэ. гомолог хос хромосом дээр байрлах хос генүүдийг аллель генүүд гэнэ.

Шинж тэмдгийн илрэх эсэхийг тодорхойлж байгаа генүүд хромосомын тодорхой хэсэг дээр

байрладаг. Энэ байрлалыг локус гэнэ. Гомолог хромосомын ижил локуст байрлаж, нэг

шинж тэмдгийн хөгжлийг хариуцаж байгаа генүүд нь аллель болно.

Хоёр бие махбодийг хооронд нь эвцэлдүүлэхийг эрлийзжүүлэг гэх бөгөөд удамшлаараа

ялгаатай 2 биеийн эвцэлдүүлгээс гарсан үр төлийг эрлийз буюу гибрид удам гэнэ. Тодорхой

нэг шинжээр ялгаатай бодгалиудыг хооронд нь эвцэлдүүлэхийг моногибрид эрлийзжүүлэг

гэнэ. Ийм тохиолдолд зөвхөн нэг хос аллель генүүдээр тодорхойлогдох шинж тэмдгийн

хоёр хэлбэр яаж удамшиж байгаа зүй тогтлыг харах боломжтой.

Нэгдүгээр үеийн эрлийз төлд эцэг, эхийн шинж тэмдгийн аль нэг нь илрэх үзэгдлийг

давамгайлал гэнэ. Харин ганцаараа илэрч байгаа шинжийг давамгай буюу доминант шинж

гэнэ. Илрэхгүй байгааг нь нуугдмал шинж буюу рецессив гэнэ. Хэрэв генотипэд 2 ижил

аллель генүүд байвал ийм бодгалийг гомозигот, харин аллель генүүд бие биенээсээ

ялгаатай байвал гетерозигот болно. Үр тогтолтын үед үүсэх боломжит бүх генотипүүдийг

бичих хүснэгтийг “Пеннетийн тор” гэх бөгөөд босоо баганад эх биеэс үүсэх бүх боломжит

гаметыг, дээд эгнээнд эр бодгалиас үүсэх бүх боломжит гаметыг бичнэ.

Хүйсийн удамшил: Амьтны хүйс ихэнх тохиолдолд үр тогтох агшинд тодорхойлогдоно.

Эр, эм хүйсийг ялгаж өгч байгаа 23 дахь хос хромосомуудыг бэлгийн буюу гетерохромосом

гэнэ. Хүний хүйсийг тодорхойлоход У хромосом чухал үүрэг гүйцэтгэнэ.

Цусны генотип буюу цусны бүлэг: Шинж тэмдгийн илрэлийг хариуцах генүүд хоёроос

илүү аллельтай бол олон аллельт генүүд гэнэ. Хүний цусны бүлэг нь 9-р хромосом дээр

байрлах I (изогемаглютиноген) генээр тодорхойлогдох бөгөөд IA, IB, IO гэсэн гурван

аллельтай. А ба В аллелиуд давамгай, О аллель нь дээрх хоёр давамгай генүүдтэй хосолвол

нуугдмал болно. 1-р бүлгийн цус ОО, 2-р бүлгийн цус АО, АА, 3-р бүлгийн цус ВВ, ВО, 4-

р бүлгийн цус АВ генотипээр илрэнэ. 4-р бүлгийн хувьд гетерозигот бөгөөд хоёр өөр

доминант аллелиуд хам үйлчилж үүсгэнэ. Үүнийг кодоминант үйлчлэл гэнэ. Эдгээр аллель

Р – эцэг эх

Гаметууд

1-р удам

Ногоон Гөлгөр Үрчгэр

АА аа ВВ bb

A a B b

Aa Bb Шар Гөлгөр

13

Page 15: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

генийн үйлчлэлээр цусны бүлгийн антиген (эсрэгтөрөгч) гэж нэрлэгддэг тусгай уургууд

нийлэгждэг. О генийн үйлчлэлээр уураг нийлэгжихгүй, А генийн үйлчлэлээр А уураг, В

генийн үйлчлэлээр В уураг, АВ генийг агуулсан 4-р бүлгийн улаан эсэд АВ уураг хоёулаа

нийлэгжинэ.

Генетик шинжилгээ сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/1531

3.4 Биотехнологи ба генийн инженерчлэл

Хүнд зайлшгүй шаардлагатай зүйлсийг амьд эс эсвэл түүний хэсгүүд, үйл ажиллагааны үр

дүнд бий болсон бүтээгдэхүүний оролцоотой үйлдвэрлэх технологийг биотехнологи гэнэ.

Биотехнологийн шинжлэх ухааны үндсийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан хүн

бол Францын эрдэмтэн Луи Пастер юм. Биотехнологи нь бичил биетний бүтэц, үйл

ажиллагаан дээр үндэслэн явагдана. Нян мөөгөнцрүүд нь бүтцийн хувьд хялбар, өртөг

багатай тэжээл хэрэглэн богино хугацаанд хязгааргүй үржихийн зэрэгцээ өндөр молекулт

нэгдлийг нийлэгжүүлэх чадвартай учраас төрөл бүрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд

өргөн хэрэглэдэг. Хүмүүс бичил биетэнг ашиглан өөрт хэрэгцээтэй уураг, витаминт

нэмэгдэл бүтээгдэхүүнүүд, аминхүчлүүд, антибиотикууд, ферментийн бэлдмэлүүд, эс тариа

зэрэг үнэ цэнэтэй бодисуудыг нийлэгжүүлэх аргыг боловсруулан их хэмжээгээр үйлдвэрлэх

болсон. Бичил биетэн бусад амьд биетийн адил хувьсан өөрчлөгддөг. Энэ чанарыг ашиглан

хүн өөрт ашигтай, хэрэгцээтэй шинж чанарыг сонгон тэдгээрийн дунд зориудын

шалгаруулалт, эрлийзжүүлэг хийх замаар идэвхтэй шинж удмуудыг гаргадаг.

Генийн инженерчлэл

Бичил биетний онцлог нь тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх замаар ямар нэгэн уургийн

зогсолтгүй нийлэгжүүлэх чадвар юм. Үүнийг ашиглан эрдэмтэд бактерийн эсэд тодорхой

генүүдийг, тухайлбал хүний генийг оруулах аргыг боловсруулжээ. Энэ аргыг генийн

инженерчлэл гэнэ. Гаднаас ген авсан ийм бактерийн эс нь хүний уургийг их хэмжээгээр

үйлдвэрлэнэ. Генийн инженерчлэл гэдэг нь тодорхой генийг өөрчлөх, зайлуулах, нэмж

оруулах замаар тухайн бодгалийг удамшлыг өөрчлөх явдал юм. Инсулиныг гаргахын тулд

нойр булчирхайн эсээс инсулин бий болгодог генийг ялгана. Нянгийн плазмидыг нь авч

түүний ДНХ-ийн цагираг молекулыг нь тусгай ферментээр хэрчин ялгаж бэлдсэн хүний

инсулины генийг суулгана. Ингэж бий болгосон хүний гентэй плазмидийг эрлийз ДНХ гэж

нэрлэх бөгөөд түүнийгээ нянгийн эсэд оруулна. Ийм замаар ген нь өөрчлөгдсөн нянгийн

эсүүд бий болно. Хүний ген агуулсан нянгуудыг тэжээлийн орчин бүхий ферментэрт хийж

үржүүлэн өсгөвөрлөнө. Хэсэг хугацааны дараа нянгийн өсгөврийг ферментерээс гарган

инсулиныг нянгийн эсээс ялган цэвэрлэнэ. Ийм аргаар бас хүний өсөлтийн гормон,

интерферон зэргийг гарган авна. ДНХ буюу генийг тасалдаг ферментүүдийг рестриктаза

гэх бөгөөд тэдгээрийг генийн инженерчлэлд “хайч” энзимүүд гэж нэрлэдэг. Плазмид гэдэг

нь ихэнх бактерид байдаг цагираг хэлбэртэй ДНХ-ийн жижиг молекул юм.

IV БҮЛЭГ: АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО

4.1.Байгаль дахь бодисын эргэлт

Байгаль дахь бодисын эргэлтийг ерөнхийд нь геологийн буюу их эргэлт, биологийн буюу

бага эргэлт гэж ангилдаг. Бодисын их эргэлт нь нарны болон газрын гүний эрчим хүчний

харилцан үйлчлэлээр далай тэнгис, хуурай газар, агаар мандлын хооронд явагдана. Харин

бодисын бага эргэлт нь шим мандлын түвшинд явагдана. Энэ эргэлтийн үр дүнд газрын

чулуулгын шинж чанар өөрчлөгдөн үржил шимтэй болно. Байнгын эргэлт явагдах

14

Page 16: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

механизм нь биосферийн гол шинж чанар юм. Үүний үр дүнд биосферийн бүрэлдэхүүн,

амьд бодисын найрлагад оролцдог химийн элементүүд тэдгээрээс үүссэн нэгдлүүд

шавхагдашгүй чанартай болдог.

4.2.Популяц

Нэгдмэл нэг газар нутагт хамт оршин амьдарч, бие биедээ байнга харилцан нөлөөлдөг,

хүрээлэн буй орчны нөхцлийн өөрчлөлтийг тэсвэрлэн, тоо толгойн байдлаа удаан хугацаанд

тогтмол барих чадвар бүхий нэг зүйлийн бодгалиудыг популяци гэнэ. Зүйл бүхэн харилцан

адилгүй орчин нөхцөлд тодорхой газар нутгийг эзэмшин амьдрах бөгөөд энэ газар нутгийг

зүйлийн эзэмшил нутаг буюу ареал гэнэ.

Экологийн шинжлэх ухаанд популяцыг түүний эзэгнэж буй нутаг дэвсгэрийн хэмжээнээс

хамааруулж эгэл, экологийн, газарзүйн популяц гэж ангилдаг. Эгэл популяц нь нэг төрлийн

эзэмшил нутгийн багахан хэсгийг эзэгнэн оршиж байгаа зүйлийн цогц доторх бодгалийн

цогц бүтэц. Экологийн популяц нь эгэл популяцуудын нийлбэр байдлаар бүрэлдэн бий

болно. Газарзүйн популяц нь экологийн популяцуудаас бүрэлдэх ба газарзүйн хувьд

амьдралын нэг төрлийн нөхцөлтэй нутгуудад суурьшин амьдарч байгаа бодгалиудын бүлэг

юм.

Популяцын тоо толгой, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүд:

Тухайн нутаг дэвсгэрт юмуу эзэлхүүнд байгаа нийт бодгалийн ерөнхий тоог популяцын тоо

толгой гэнэ. Харин тухайн нэгж талбай юмуу эзэлхүүн дэх бодгаль болон биомассын тоон

үзүүлэлтийг популяцын нягтшил гэнэ. Популяцд ямар нэг саад хаалт хаалт тохиолдоогүй

нөхцөлд тархацаа үргэлжлүлсээр байдаг бөгөөд түүний тархац нутагшилтыг нь жигд

тархалттай, бүл маягийн тархалттай, цацагдмал маягийн тархалттай гэж ангилна. Жигд

тархалт нь байгалийн нөхцөлд бодгалиуд эзэмшил нутагтаа тэнцүү тоогоор жигд тархан

суурьших үзэгдэл ховор тохиолддог. Бүл маягийн тархалтын үед популяцыг бүрдүүлэгч

бодгалиуд хэсэг бүлгээрээ нэгдэж бүл үүсгэх ба бие биеэс харьцангуй тусгаарлагдсан

байдаг. Цацагдмал маягийн тархалт нь популяцыг бүрдүүлэгч бодгалиуд орчиндоо

тодорхой эрэмбэ, хэв маяг үүсгэхгүйгээр тархах хэлбэр.

Ургамал, амьтан, бичил биетний популяц нь байгаль дээр өөрийнхөө нягтшилыг

зохицуулдаг онцлогтой. Амьд системд, түүний популяцд хувийн өөрийгөө зохицуулах

механизмын тусламжтайгаар, дотоод тогтвортой байдлаа байдлаа хадгалах хандлага байдаг.

Үүнийг гомеостаз гэдэг. Популяц бол гадаад орчинтой харилцаатай нээлттэй систем

бөгөөд амьдралын орчны өөрчлөлтөөр л популяц өөрчлөгддөг. Популяцын хэмжээ

боломжит нөөцөөс давсан үед хоол тэжээлийн дутагдал бий болж популяцын тоо толгойд

хязгаарлагч хүчин зүйл болдог. Популяцын тоо толгой олон хүчин зүйлээс хамаарах ба

идэш тэжээлийн хүрэлцээ, цаг уурын нөхцлийн нөлөө илүү хүчтэйгээр нөлөөлнө.

Популяцын нягтшил нь өөрийн тодорхой таарсан хэмжээ (оптимум)-тэй байх бөгөөд энэ

хэмжээнээс хазайх үед популяцын дотоод механизмууд идэрч байдаг. Дотоод тэнцвэр нь

популяцын нягтшилаас хамаарах хүчин зүйлүүдээс шалтгаална. Биологийн биш хүчин

зүйлүүдээс энэ тэнцвэр хамаардаггүй. Янз бүрийн ургамал амьтанд популяцын тоо толгойн

зохицуулга харилцан адилгүй байна. Жишээ нь: диапаузад (түр хугацаанд тайван байдалд

орох), каннибализм (үр төлөө идэх), эмиграц зэрэг юм.

15

Page 17: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

4.3.Экосистемд хүн төрөлхтний үзүүлж буй нөлөө

Хүн байгалийн харьцаа. Антропогенезийн (хүний үүслийн) янз бүрийн үе шатанд биосферт

үзүүлэх нөлөө нь хэв маяг, эрч далайцын хувьд харилцан адилгүй байсан ч ерөнхийд нь

дараах чиглэлд ангилсан байдаг. Үүнд:

Хүрээлэн буй байгаль орчноос төрөл бүрийн бодис, энергийг авч ашиглах

Байгальд өмнө нь байгаагүй юмуу эсхүл өчүүхэн бага хэмжээгээр оршин агуулагдаж

байсан бодис, энергийг байгаль орчинд нийлүүлэх

Байгалийн обьектуудын унаган төлөв байдлыг өөрчлөх, амьдралын шинэ тогтолцоо

үүсгэн бий болгох

Хөдөлмөрийн үйл ажиллагаанд хүний ашиглаж буй байгалийн бүхий л юмс, үзэгдлийн цогц

нийлэмжийг байгалийн нөөц баялаг гэнэ.

Шавхагддаг нөөц баялаг. Ашиглалтын улмаас байгаль нөөц нь хомсдон дуусдаг нөөц

баялагууд хамаарна. Нөөц баялагийн зарим нь ашиглаад дууссаны дараа байгалийн нөхцөлд

буцаад нөхөн сэргэдэг бол нөхөн сэргэдэг нөөц баялаг гэнэ. Харин нөөц нь дууссаны дахин

үүсэж бүрэлддэггүй аль эсвэл хэдэн зуун сая жилээр тоологдох геологийн цаг хугацаанд л

дахин сэргэх боломжтой бол нөхөн сэргэдэггүй нөөц баялаг гэж ангилна.

Үл шавхагддаг нөөц баялаг. Байгальд харьцангуй их нөөцтэй юм уу тухайн нөөц баялгийн

эх үүсвэр нь байнгын тасралтгүй шинж чанартай сансрын, уур амьсгалын, усны зэрэг нөөц

баялгууд энэ бүлэгт хамаарна.

Хүн байгалийн хоорондох харьцааны аливаа үйл ажиллагаанаас учир болзошгүй аюул

хохирлыг экологийн эрсдэл гэнэ. Байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондох, түүнчлэн

хүн ба байгалийн бүтээмж, нөөцийн хоорондох тэнцвэрт байдал алдагдахыг экологийн

хямрал гэнэ. Экологийн хямрал нь экологийн эрсдлээс үүдэлтэй. Үүссэн экологийн хямрал

жинхэнэ биелэлээ олж, бодит байдалд шилжсэнийг экологийн аюул гэнэ. Харин хүн

төрөлхтний үйл ажиллагааны үр дүнд “Хүн-байгаль” гэсэн тогтолцоо ийм экологийн аюулд

өртөөгүй байх буюу өртөхгүй, хэвийн тэнцвэрт байдлаа хадгалах нөхцөл боломжтой байхыг

экологийн аюулгүй байдал гэдэг.

Экологийн хямралын үндсэн шинжүүд

Биосферийн бохирдол

Эрчим хүчний эх булаг, нөөцийн хомсдол

Биологийн нөөц баялгийн хомсдол

Биосферийн бохирдолд химийн, биологийн, цацрагийн, шуугианы бохирдол гэсэн үндсэн

бохирдлууд орно.

Агаар мандал: Манай дэлхийн хийн төлөв байдалтай бүрхэвчийг агаар мандал гэнэ.

Дэлхийн гадаргуу орчмыг температурын хэт хэлбэлзлээс хамгаалж тогтворжуулах, сансрын

туяаны хөнөөлт үйлчлэлээс амьд биесийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Агаар мандлын бохирдуулагч хүчин зүйлс нь хүлэмжийн нөлөө, дэлхийн дулаарал, озоны

давхрагын цооролтын шалтгаан болж байна.

Усан мандал: Дэлхийн гадарга ба газрын гүнд нийтдээ 1.5 тэрбум шоо км ус байдаг ч

түүний 3 хувь нь ургамал, амьтан болон хүний хэрэгцээт цэвэр ус юм.

16

Page 18: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Гадаргын ус бохирдуулагч гол эх үүсвэр нь хот суурин газрын ахуйн бохир ус, үйлдвэрийн

бохир ус, ахуй үйлдвэр, цахилгаан станцын хөргөлтөд зориулагдаад гарсан ус, МАА, газар

тариаланд ашигласан бохир ус, цацраг идэвхт бодисоор бохирлогдсон ус, гадаргын үерийн

ус, уурхайн юүлэлтийн ус юм. Цэвэрлэх байгууламжуудад бохир усыг технологийн хувьд

механик, биологи, химийн гэсэн үндсэн 3 аргаар дамжуулан цэвэршүүлдэг.

Цөлжилт. Тухайн дэсвгэр нутгийн биологийн бүтээмж удаан хугацаагаар буурах үзэгдлийг

цөлжилт 1977 онд болсон НҮБ-ийн бага хурлаар тодорхойлжээ. Усны нөөц баялгийг

хамгаалах нь цөлжилттэй тэмцэх ажлын чухал нэг чиглэл мөн. Манай орны физик газарзүй,

цаг уурын онцлогоос шалтгаалан хөдөлгөөнт сул элсийг бэхжүүлэх 3 арга байдаг.

Биологийн хамгаалалт, механик хамгаалалт, техник-химийн хамгаалалт байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутаг:

Байгалын ба соёлын өв, биологийн төрөл зүйлийг зохистой ашиглах, хамгаалахад зориулан

хуулийн хүрээнд хамгаалагдсан далай тэнгис ба хуурай газрын хэсэг нутгийг тусгай

хамгаалалттай газар нутаг (ТХНГ) гэнэ. ТХГН-ийг Дархан цаазат газар, байгалийн

цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилна. Экосистемийн тэтгэх

даацын хүрээнд хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийг тогтвортой хөгжил

буюу тэнцвэртэй хөгжил гэнэ.

17

Page 19: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

II ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. Хорхойн бүлгийн хүрээнүүдийн ерөнхий шинжийг зөв харгалзуулаарай.

1. Хавтгай хорхой А. Шимэгч хорхой эзэн солихгүй

2. Дугариг хорхой Б. Бие нь нуруу хэвлий талаасаа хавчгар

3. Гархит хорхой В. Бие нь олон үенүүдээс тогтох ба параподитай

2. Дараах амьтад хөвчтний хүрээний ямар ангийн төлөөлөгч вэ? Зөв харгалзуулаарай.

1. Загас А. Гүлмэр, саламандар

2. Хоёр нутагтан Б. Матар, яст мэлхий

3. Мөлхөгчид В. Тул, зэвэг, хадран

4. Шувуу Г. Сарьсан багваахай, зараа

3. Нарс, хуш, гацуур модны тухай мэдээлэл ашиглан энгийн тодорхойлох түлхүүр бичиг

зохионо уу.

a. Нарс – 30-40 м өндөр ургадаг. Шилмүүс нь нэг дороос хос хосоороо гарсан.

Шилмүүс нь 2-4 см урт.

b. Хуш- 35м өндөр ургана. Шилмүүс нь нэг дороос тав, таваараа гарсан.

Шилмүүс нь 6-13 см урт

c. Гацуур- 30 м өндөр ургана. Шилмүүс нь нэг дороос нэг нэгээрээ гарсан.

Шилмүүс нь 5-6 см урт

4. Дараах энзимийн үүргийг зөв харгалзуулна уу.

1. Пепсин А. Нүүрс усыг задална.

2. Липаза Б. Уургийг задална.

3. Амилаза В. Өөх тосыг задална

5. Элэг хүний биеийн хамгийн том булчирхай. Элэг 60 гаруй үүрэг гүйцэтгэнэ. Дээрх

үүргээс 3-г нь нэрлэн бичнэ үү.

.......................................................................................................................................................

.......................................................................................................................................................

......................................................................................................................................................

6. Ургамал шим бодис болон эрдэс бодисын хооллолттой. Ургамалд эрдэс бодис

зайлшгүй шаардлагатай. Дараах хүснэгтийг нөхнө үү.

Эрдэс бодисын нэр Азот Магни

Авах эх үүсвэр

Дутагдсан нөхцөлд илрэх шинж

тэмдэг

Ургамлын ямар үйл ажиллагаанд

оролцдог болох

7. Дасгал хөдөлгөөн хийсний маргааш яагаад булчин өвддөг вэ?

8. Хоолноос энерги үүсэх үйл явцыг _________ гэнэ. Эс амьсгалахдаа ихэвчлэн

_________________ хэрэглэж, _____________г хаягдал бүтээгдэхүүн болгон гадагш

гаргана.

9. Дэлхийн бүх амьд биеийг хүчилтөрөгчөөр тасралтгүй ханган нийлүүлэгч

бол ................... юм.

10. Аэроб амьсгалыг урвалын тэгшитгэлээр илэрхийлээрэй.

.........................................................................................................................................................

18

Page 20: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

11. Бөөрний түүдгэнцэрт үүсэж байгаа анхдагч болон жинхэнэ шээсний ялгаатай байдлыг

хүснэгтэнд нөхнө үү.

Үзүүлэлт Анхдагч шээс Жинхэнэ шээс

Хамгийн их хэмжээтэй агуулагдах

бодис

Хамгийн бага хэмжээтэй агуулагдах

бодис

Үүсэх хэмжээ

12. Шээс цуглуулан хадгалах үүрэгтэй эрхтнийг нэрлэн бичнэ үү.

....................................................................................................................................

13. Тархины хэсгүүдэд байрлах үйл ажиллагааны төвүүдийг зөв харгалзуулаарай

1. Уртавтар тархи А. Хөдөлгөөнийг зохицуулах төв.

2. Бага тархи Б. Зүрх судас, амьсгалын төв

3. Дунд тархи В. Дотоод шүүрлийн булчирхайн зохицуулгын төв

4. Завсрын тархи . Г. Харах, сонсох, баримжаалах хариг урвалын төв

14. Хүний тархины гадар ...................... тогтох ба олон ховил атираатай учир талбай

нь ................. байдаг

15. Хүн мэдрэлийн эрхтэн тогтолцоо болон мэдрэхүйн эрхтнийг ашиглан гаднаас

мэдээллийг хүлээн авдаг. Дараах өгүүлбэрийг гүйцээнэ үү.

Арьс бол даралт, өвдөлт, халуун хүйтнийг мэдрэгч хүлээн авууртай. Хүрэлцэх

мэдрэхүйн гол эрхтэн бол ........... Нүд бол лонхонцор болон ...................... эсийг ашиглан

гэрэл мэдэрч гадаад орчны орон зайн мэдээллийг хүргэдэг. Чих дууны хэлбэлзэлийг

хүлээн авч улмаар ....................... мэдрэлээр дамжуулан их тархинд хүргэдэг.

16. Амьд биеийн өсөлт ________________ хуваагдлын үр дүнд явагдах ба хуваагдал

болгонд үүсэж байгаа шинэ эсүүд эх эстэйгээ удамшлын хувьд_________ байна.

17. Нөхөж бичээрэй.

А. Зигот нь үр хөврөлийг бүрэлдүүлэхийн тулд ________ хуваагдлаар хуваагдана.

Б. Өндгөвчинд байгаа эсүүд боловсрох бүсэд _____ хуваагдлаар хуваагдана.

В.Ургамлын үндсийг урт ургуулахын тулд үндэсний үзүүрийн эсүүд _____

хуваагдлаар хуваагдана.

Г. Тоос бий болгохын тулд ургамлын эсүүд __________ хуваагдлаар хуваагдана.

18. Генетикийн нэр томьёонуудын тайлбарыг зөв харгалзуулна уу.

1. Доминант шинж А. Амьд бие махбодын генийн бүрдэл

2. Генотип Б. Ноёлогч шинж

3. Гетерозигот бие В. Гомолог хромосомын ижил түвшинд байрлах хос ген

4. Аллель ген Г. Үр удамдаа шинж тэмдэгийн салалт үзүүлдэг бие махбод

19. Инсулин үйлдвэрлэх шатыг зөв дараалалд оруулаарай.

1. Хүний инсулины генийг ялгах 2. Генийг векторт оруулах

3. Генийг бактерийн эсэд оруулах 4. Инсулин үйлдвэрлэх үе шат

20. Дэлхийн хүн амын өсөлт 2100 он хүртэл хэр хэмжээтэй байх тухай доорх мэдээлэлд

харуулжээ. Хүн ам өсөн нэмэгдэх үед тулгарч болох 3 том бэрхшээлийг нэрлэн

тэдгээрээс хэрхэн гарч болох тухай өөрийн таамаглалаа бичнэ үү.

……………………………………………………………………………………………………

……………………………………………………………………………………………………

……………………………………………………………………………………………………

19

Page 21: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

III ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. Амьд биеийн 6 аймгийн онцлог шинжүүдийг тайлбарлан бичнэ үү.

Аймаг Хөдөлгөөний

эрхтэн

Хооллолтын

хэлбэр

Усыг

хэрхэн

авдаг

болох

Үржил

Бодис

дамжих үйл

явцын онцлог

Амьтан

Ургамал

Бичил биетэн

Нэг эстэн

Бирус

Мөөг

2. Энзимийн тухай хүснэгтийг нөхнө үү.

Үзүүлэлт Шүлсний

булчирхай

Ходоод Нарийн гэдэс

Ялгардаг энзимийн

нэр

Липаза

Ямар бодисыг

задладаг болох

Уураг задладаг

Үүсдэг бодис Глюкоз, мальтоз

3. Дараах үгнүүдийг ашиглан өгүүлбэрийг гүйцээж бөглөнө үү.

(Уураг, энерги, идэвхтэй хэсэг, өвөрмөц, түлхүүр-цоожны зарчим, энзим-эх

бодисын комплекс, кинетик энерги, денатураци, оптимум температур, рН, эх бодис)

Энзимүүд нь ............... –с тогтсон биологийн молекулууд бөгөөд амьд биед явагдах

бодисын солилцооны урвалуудыг хурдасгадаг учраас энзимийг био хурдасгуур гэж

нэрлэдэг. Энзимүүд нь бодисын солилцооны урвал явагдахад

шаардагддаг .....................-ийн хэмжээг бууруулдагаараа чухал ач холбогдолтой.

Энзимүүд нь өвөрмөц бүтцийн хэсэг болох ..........................-тэй. Энзимийн идэвхтэй

хэсэгтэй яг таарч тохирсон бүтэцтэй молекулыг ........................ гэнэ. Энзим бүр нь

нэг төрлийн эх бодисыг задлах урвалыг хурдасгадаг учраас

тэднийг ............................. шинжтэй гэж үздэг. Эх бодисын молекул тухайн

энзимийн идэвхтэй хэсэгтэй яг таарсан бүтэцтэй байхыг ...................... зарчим гэдэг.

Ингэж таарч нийлсэн үедээ ........................................ үүсгэнэ.

4. Амьсгалын талаарх доорх өгүүлбэрүүдийн хоосон зайд тохирох үгийг нөхөж бичнэ

үү.

Эсийн амьсгал нь хэд хэдэн шат дараалсан химийн урвалаас энерги үүсэх үйл явц

юм. Эдгээр химийн урвалуудын хурд ..............., ............., ........ гэх мэт олон хүчин

зүйлсээс хамаардаг. Хөрөнгө мөөг нь хүчилтөрөгч хангалтгүй орчинд .........................

амьсгал явуулна. Энэ хэлбэрийн амьсгалын дүнд ........................ ба нүүрсхүчлийн

хий үүсдэг. Хөрөнгө мөөгийн энэ шинж чанарыг ...................., ..................... зэрэгт

ашигладаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөний үед хүний булчингийн эсэд хангалттай

хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ...................... –ын молекул

задарч .................................... үүсдэг.

20

Page 22: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

5. Доорх зурагт сүүгээр бойжигчдын ялгаруулах эрхтний тогтолцоог үзүүлэв.

Зургийг сайтар ажиглаад дараах

асуултуудад хариулна уу.

a. Бөөрний гадаад бүтцийн бүрэлдэхүүн

хэсгийн нэрлэж бичнэ үү.

........................................................................

б. Бөөрний дотоод бүтцийн

бүрэлдэхүүн хэсгийн нэрлэж бичнэ үү.

.....................................................

в. Амьд биеийг илүүдэл, хаягдал бодисоос ангижруулахад гол үүрэгтэй судсыг

нэрлэнэ үү.

.........................................................................................................................................

г. Шээсийг гадагшлуулах болон хадгалах үүрэгтэй эрхтнийг нэрлэж бичнэ

үү.

.........................................................................................................................................

д. Бөөрний тэвшний гүйцэтгэх үүргийн тодорхойлж бичээрэй.

......................................................................................................................................

6. Зурагт 1-6 дугаараар тархины ямар хэсгүүдийг тэмдэглэсэн байна вэ?

7. Хүн халуун зүйлд гараа хүргэхэд дараах байдлаар хариг урвалын нум ажилладаг.

a) Рефлекс хэрхэн үүсдэг болохыг тайлбарлан

бичнэ үү.

.........................................................................

.........................................................................

b) Ажиллах эрхтэнг нэрлэнэ үү.

..........................................................................

c) Хүлээн авуурыг нэрлэнэ үү.

...........................................................................

8. Митозын метафазад 8 хромосом харагдаж байгаа бол бүгд хэдэн хроматид

агуулагдах вэ?

.........................................................................................................................................

9. Эсийн хуваагдлын тухай хүснэгтийг нөхнө үү.

Үзүүлэлт Митоз Мейоз

Хаана явагддаг болох Төмсөг болон өндгөвчинд

Ямар эсүүд хуваагддаг

болох

Цусны улаан эс,

мэдрэлийн эсээс бусад

биеийн бүх эсүүд

Эсийн хуваагдал явагдах

үе шат

Нийт 8 үе шаттай, 2 хэсэгт

хуваагдана.

21

Page 23: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

Үүсэх эсийн тоо 2

Үүсэх эсийн хромосомын

бүрдэл Гаплоид буюу дан бүрдэлтэй

Хуваагдлын ач холбогдол Нөхөн төлжүүлэх

10. Хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны тухай бүлэг асуултанд хариулна уу.

a) “Х” булчирхайг нэрлэнэ үү.

...........................................................................................

b) Үр тогтолт хаана явагдах вэ?

................................................................................................

c) Үр хөврөл хаана бэхлэгдэн хөгжих вэ?

.................................................................................................

d) Ургийн усан бүрхүүлийн үүргийг тайлбарлана уу.

................................................................................................

11. Эсийн митоз болон мейоз хуваагдлын үед явагдах үе шат тус бүрийн онцлогыг зөв

гүйцээн бичнэ үү.

Митоз хуваагдлын профаз шатанд эсийн бөөмийн бүрхүүл ........................ алга

болж ............... эсийн сийвэнд орно. Энэ үед эсийн төв ээрүүлийн утаслаг үүсгэнэ.

Хромосомууд ............. шатанд эсийн экваторын шугам дагуу жагсан зогсох бөгөөд

ээрүүлийн утаслаг эсийн 2 туйл руу очно. ................ шатанд ээрүүлийн утаслаг эсийн

хроматины утаслагыг 2 тийш нь татна. Ингэснээр хроматины утаслаг эсийн 2 туйлд

очин ................. хэлбэржинэ. Энэ үе шатыг ............ гэнэ. Телофаз явагдсанаар эсийн

бөөмийн бүрхүүл ...... эсийн сийвэн хуваагдан улмаар эсийн хуваагдал төгсөнө.

12. Хүснэгтэнд генетикийн 4 нэр томъёоны тодорхойлолтыг өгчээ.

Тодорхойлолтонд тохирохыг сонгон, хүснэгтэнд нөхөж бичнэ үү.

13. Инсулины үйлдвэрлэлтэй холбоотой дараах ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

1. Инсулины генийг ялгах А. ДНХ-ийн цагираг молекулыг тасалж

төгсгөлд нь цитозин бүхий нуклеотидыг нэмнэ.

2. Генийг векторт оруулах Б. Инсулины мэдээлэл бүхий мРНХ-ийн ялган авч

комплементарь зарчмаар ДНХ-г бий болгоно

3. Генийг бактерийн эсэд оруулах В. Хүний инсулины гентэй бактериудыг

тусгай төхөөрөмжинд хийж өсгөвөрлөнө.

4. Инсулин үйлдвэрлэх Г. Инсулины ген бүхий плазмидыг бактерийн

эсүүдтэй хольж плазмидыг авсан нянг ялган авна.

Тодорхойлолт Нэр томьёо

Бие махбодын шинж тэмдгийн гадаад илрэл

Уургийн тухай мэдээлэл агуулсан ДНХ-ийн хэсэг

Хромосомын бүтэн бүрдлийг агуулсан

Генетикийн ижил бүрдэл бүхий төл эс үүсгэх эсийн хуваагдал

22

Page 24: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

14. Зурагт байгаль дахь нүүрстөрөгчийн

эргэлтийн бүдүүвчийг үзүүлжээ.

Зургийг ажиглаад даалгаврыг

гүйцэтгэнэ үү

a. В болон F үсгээр тэмдэглэсэн

процессыг нэрлэнэ үү.

...................................................

b. Нүүрстөрстөрөгчийн

эргэлтийн эх үүсвэр болох

хэсгийг нэрлэж бичнэ үү.

...................................................................

c. Амьсгалах процессийг тэмдэглэсэн 2 үсэг, 1 үгэн тайлбарыг бичнэ үү.

...................................................................

d. Мөөг болон бактери оролцдог хэсгийг нэрлэж бичнэ үү.

...............................................................................................................................

e. Ион агуулсан хэсгийн тэмдэглэсэн үсгийн бичнэ үү.

..............................................................................................................................

f. Нүүрстөрөгчийн эргэлтийн тодорхойлолтыг бичээрэй.

..............................................................................................................................

g. Сүүлийн 100 жилийн туршид агаарын дулаан нэмэгдэж байна. Үүний

шалтгааныг тайлбарлана уу?

.....................................................................................................................

15. Зураг 2-д усны эргэлтийн бүдүүвч зургийг

харуулав. Зургийг ажиглаад даалгаврыг

гүйцэтгэнэ үү

a. Конденсаци,амьгалалт гэсэн 2

процессийг тэмдэглэсэн үсгүүдийг

бичнэ үү.

..............................................................

b. Q үсгээр тэмдэглэсэн процессийг

нэрлэнэ үү.

..............................................................

c. Усны эргэлтийн эх үүсвэрүүдийг

нэрлэж бичнэ үү.

.......................................................................

d. Усны гадаргуугийн ба гүний нэвчилт хоёрын ялгааг тайлбарлана уу.

...............................................................................................................................

...............................................................................................................................

e. Усны эргэлтийн процесст гадаргуугийн ба гүний нэвчилт ямар үүрэг

гүйцэтгэдэг болохыг тайлбарлана уу.

...............................................................................................................................

h. Усны ууршилт хэрхэн үүсэж байгааг тайлбарлана уу.

............................................................................................................................……

…………………………………………………….

a. А

23

Page 25: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

IV ХЭСЭГ

СОРИЛ

1. Амьтны аймгийн ангилал зүйн нэгжүүдийг ихээс нь бага руу нь зөв дараалалд

оруулаарай.

А. Зүйл-төрөл-овог-баг-анги-хүрээ-аймаг. b. Аймаг- анги- хүрээ-овог-баг-төрөл-зүйл.

c. Зүйл-овог-баг-төрөл-анги-хүрээ-аймаг d. Аймаг-хүрээ-анги-баг-овог-төрөл-зүйл

2. Үет хөлтний хүрээний ангийн шинжүүдийг хүснэгтэнд үзүүлэв. Шавжийн ангид

хамаарагдах шинжийг олоорой.

Биеийн хэсэг Хөлийн тоо Амьсгалах эрхтэн

А Толгой-цээж-хэвлий 5хос Заламгай

В Толгой- цээж, хэвлий 4хос Уушги, трхаей

С Толгой, цээж, хэвлий 3хос Трахей гуурс

3. Химийн боловсруулалтад фермент зайлшгүй шаардлагатай бөгөөд амьд биед байдаг

ферментүүд нь ямар шинжтэй вэ?

а. Тодорхой температур, рН орчинд үйлчилнэ, нэг фермент хэд хэдэн бодист үйлчилнэ,

зохицуулах үүрэгтэй уурагт бодис

б. Тодорхой температур, рН орчинд үйлчилдэг, нэг фермент нэг төрлийн бодист

үйлчилдэг, эсэд тогтмол үүсдэг, уурагт бодис

с. Температур, рН орчноос шалтгаалахгүй, нэг фермент хэд хэдэн бодист үйлчилнэ,

зохицуулах үүрэгтэй уурагт бодис

4. Хоол боловсруулахад цөс ямар үүргэг гүйцэтгэдэг вэ?

a. Ходоодны хүчлийг саармагжуулах, нойр булчирхай, гэдэсний ферментийн үйлчлэх

тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх

b. Уургийг задлах, ходоодны шүүсийг саармагжуулах

c. Ферментийн үйлчлэх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, шим нэгдлийг задлах

d. Өөх тосыг эмульс хэлбэрт шилжүүлэх, шим нэгдлийг задлах

5. Аль нь хоол боловсруулалтанд оролцдог бодис вэ?

1.. Давсны хүчил. 2. Гидрокорбанатын давс. 3. Цөс 4. Натри хлорид

a. 1, 3, 4, 5 b. 1, 2, 3, 5 c. 1. 2, 4, 5 d. 1, 2, 3, 4

6. Диффузийн үзэгдлийн жишээг олно уу.

A. Төмсний хэрчмийг давстай усанд хийн гаргах B. Ургамлын навчны тасархайг

элсэн чихрийн уусмалд хийх

C. Давсны талстыг усанд уусгах D. Төмсний хэрчмийг иодын уусмалд хийх

7. Амьсгалаар үүссэн эрчим хүчийг бие махбод хэрхэн хэрэглэдэг вэ? /

a. Үүссэн энергийг бие махбодод шууд хэрэглэнэ.

b. Үүссэн энергийн заримыг нь шууд, заримыг нь ГФА-д химийн холбооны хэлбэрээр

авч хэрэглэнэ.

c. Энерги ГФА-д химийн холбооны хэлбэрээр хадгалагдан хэрэгцээтэй үед задарч

зарцуулагдана.

8. Хүн амьсгалж, байгаа тохиолдолд бие махбод өөрөө өөрийнхөө рН-ийг 7.35-7.45

хооронд барьж байдаг. Цусны рН юунаас хамаардаг вэ?

А. Нүүрсхүчлийн хий, нүүрсний хүчлээс Б. Амьсгалаас В. Усны хэмжээнээс

9. Ургамал бүх амьдралынхаа туршид амьтадтай адил .......... ба өдрийн цагт ..............үйл

ажиллагаа явагдана.

а. Амьсгалах, фотосинтез ба амьсгалах b. Амьсгалах, фотосинтезийн

c. Фотосинтез, амьсгалах ба фотосинтезийн d. Фотосинтез, амьсгалах

24

Page 26: I ХЭСЭГ - bagsh.itpd.mn

10. Бөөр маш нарийн бүтэцтэй эрхтэн. Түүнийг тууш зүсэж харвал гадна талд нь боровтор

өнгөтэй ............... давхраа, дотор талд нь цайвар өнгөтэй ............. давхраа байна.

А. Холтослог, тархилаг Б. Тархилаг,холтослог

11. Бөөрний бүтцийн үндсэн нэгж нь шээсийг шүүж авдаг. Бөөрний үндсэн нэгжийн нэр

юу вэ? А. Нефрон b. Нейрон c. Нефрит

12. Ялгаруулах эрхтэн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

А. Бодисын солилцооны үр дүнд үүссэн хортой бодисыг ялган гадагшлуулах

б. Илүүдэл хэрэггүй бүтээгдэхүүнийг бие махбодоос шүүн гадагшлуулах

с. Эд эсийг хордлогоос сэргийлж амьдралын хэвийн нөхцлийг хангана.

13. Ургал мэдрэлийн тогтолцоо ямар үүрэгтэй вэ?

a. Хөлсний булчирхай, судасны үйл ажиллагааг зохицуулна.

b. Дотор эрхтний үйл ажиллагааг зохицуулна.

c. Өсөх, үржих үйл явцыг зохицуулна.

d.. Хөлсний булчирхай, судас, дотор эрхтнүүдийн болон өсөх үржих үйл явцыг

зохицуулна.

14. Харааны мэдрэхүйн төв их тархины аль хэсэгт байрладаг вэ?

а. Дагзны хэсэгт b. Зулайн хэсэгт c. Чамархайн хэсэгт d. Духны хэсэгт

15. Митоз хуваагдалын тухай хүснэгтэн мэдээллээс ташаа ойлголт бүхий мөрийг олоорой.

a Профаз Центроль хуваагдан эсийн хоёр туйлд очиж ээрүүлэн биеийн утаслаг

үүсгэнэ.

b Метафаз Гомолог хромосомууд эсийн төвд хос хосоороо байрлан ээрүүлэн

биеийн утаслагт холбогдоно.

c Анафаз Ээрүүлэн биеийн утаслаг агшихад хроматидууд салж эсийн хоёр туйл

уруу хөдөлнө.

d Телофаз Бөөм хоёрчлогдон улмаар эсийн бүрхүүл, цитоплазм хуваагдан

диплойд хромсомтой 2 эс үүснэ.

16. Мейоз хуваагдлын үр дүнд үүсэх коньюгаци, кроссенговерийн ач холбогдол юу вэ?

а. Гомолог хромосомууд бие биеэ таних b. Хромосомууд ижил хэсгээ солилцох

c. Хромосомууд бие биеэсээ хамааралгүй салах

d. Нэг гаметад орохын тулд хромосомууд ойртох

17. Генетикийн нэр томьёонуудын тайлбарыг зөв харгалзуулна уу.

1. Доминант шинж А. Амьд бие махбодын генийн бүрдэл

2. Генотип Б. Ноёлогч шинж

3. Гетерозигот бие В. Гомолог хромосомын ижил түвшинд байрлах хос ген

4. Аллель ген Г. Үр удамдаа шинж тэмдэгийн салалт үзүүлдэг бие махбод

a. 1А, 2Б, 3В. 4Г b. 1Б, 2А, 3Г, 4В c. 1В, 2Г, 3А, 4Б d. 1Г, 2В, 3Б, 4А

18. ДНХ-ийн эрлийз молекулыг хуруу шилэнд анх гаргаж авсан эрдэмтэнг сонго.

a. П. Берг b. А. Тэнсли c. К. Линней d. Г. Мендель

19. Бактерийг яагаад биотехнологи болон генийн инженерчлэлд хэрэглэдэг вэ?

a. Үржлийн өндөр хурд, өндөр молекулт нэгдлийг нийлэгжүүлэх чадвар

b. Үржлийн өндөр хурдтай байдаг с. Өндөр молекулт нэгдлийг нийлэгжүүлэх

чадвартай байдаг

20. А. Нүүрстөрөгчийн эргэлтэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч амьд биеийг нэрлэнэ

үү. .......................................................................................

Б. Амьсгал фотосинтезийн уялдаа холбоог тайлбарлан бичнэ үү.

25