lion hotel marcetting

21
Lion зочид буудлын танилцуулга Байршил :Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Байгуулагдсан он :2004 Зэрэг : 2 одтой Өрөөний төрөл :Бүтэн люкс,Хагас люкс, стандарт Өрөөний тоо : 24 Үйлчилгээний төрөл : Байршуулах, хооллох, auto parking, mini bar, угаалга Ангилал : Ажил хэрэг, аялагчид Lion зочид буудал нь 2004-оны 9-10-аас гарч өнөөдрийг хүртэл аялал жуулчилалын салбарт тогтвортой ажиллаж байна. Тус буудал нь МУ-ын стандарчилалын шалгуураар 2 од авсан бөгөөд түүнд нийцсэн аялал жуулчилалын үйлдвэрлэл болон үйлчилгээг үзүүлж Улаанбаатарт ирсэн зочидод хоол ундаа, хоноглох байр бусад нэмэлт үйлчилгээг үзүүлж байна. Гадаад болон дотоод орчны шинжилгээ Гадаад орчин: Lion зочид буудал нь Баянгол дүүрэгт оршдог. Энэ дүүрэгт ижил зэрэглэлтэй буудлууд 20-гаруй байдаг. Бүгд л өөрийн гэсэн имидж дүр төрхтөй нэг үйл ажиллагаанд чиглэгдсэн ижил зорилготой байдаг учир гол өрсөлдөгч нар нь болдог. Улаанбаатар хотын ижил зэрэглэлтэй буудлуудаас томоохон өрсөлдөгч болох дараах 3 зочид буудлыг сонгон авч үнийн харицуулалт хийлээ. Standart room Delux Lux Business room Гранд 45$ 65$ 70-85$ 90$ Принц 30$ 40$ Панарома 30$ 45$ Лион 55$ 65$ 95-105$ www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 26-Oct-2014

1.016 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Lion Hotel Marcetting

Lion зочид буудлын танилцуулга

Байршил :Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

Байгуулагдсан он :2004

Зэрэг : 2 одтой

Өрөөний төрөл :Бүтэн люкс,Хагас люкс, стандарт

Өрөөний тоо : 24

Үйлчилгээний төрөл : Байршуулах, хооллох, auto parking, mini bar,

угаалга

Ангилал : Ажил хэрэг, аялагчид

Lion зочид буудал нь 2004-оны 9-10-аас гарч өнөөдрийг хүртэл аялал

жуулчилалын салбарт тогтвортой ажиллаж байна. Тус буудал нь МУ-ын

стандарчилалын шалгуураар 2 од авсан бөгөөд түүнд нийцсэн аялал

жуулчилалын үйлдвэрлэл болон үйлчилгээг үзүүлж Улаанбаатарт ирсэн

зочидод хоол ундаа, хоноглох байр бусад нэмэлт үйлчилгээг үзүүлж байна.

Гадаад болон дотоод орчны шинжилгээ

Гадаад орчин:

Lion зочид буудал нь Баянгол дүүрэгт оршдог. Энэ дүүрэгт ижил

зэрэглэлтэй буудлууд 20-гаруй байдаг. Бүгд л өөрийн гэсэн имидж дүр төрхтөй

нэг үйл ажиллагаанд чиглэгдсэн ижил зорилготой байдаг учир гол өрсөлдөгч

нар нь болдог. Улаанбаатар хотын ижил зэрэглэлтэй буудлуудаас томоохон

өрсөлдөгч болох дараах 3 зочид буудлыг сонгон авч үнийн харицуулалт

хийлээ.

Standart room Delux Lux Business

room

Гранд 45$ 65$ 70-85$ 90$

Принц 30$ 40$

Панарома 30$ 45$

Лион 55$ 65$ 95-105$

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Lion Hotel Marcetting

Шинэ бүтээгдэхүүний үнийн тооцоо

Lux Өрөөний зардал, ашгийн тооцоо

Зардалын төрөл

Зардал Зардал

ашгийн

хувь

Хувьсах

1 Нэг удаагийн хэрэглээний материал 1680 3

2 Өглөөний цай 4040 7

3 Цахилгаан 3726 7

4 Дулаан 2280 10

5 Цэвэр бохир ус 677 1

6 Цалин 6000 23

7 Буудлын программ 1500 10

8 Хими 2500 7

9 Маркетингийн зардал 3627 12

10 Эд материалын зардал 423 1

11 Хөрөнгө оруулалт 4250 19

Нийт зардал 26453 100%

Нийт зардал төгрөгөөр 30703

Нийт зардал доллараар $25.5

Ашиг $54.5

Lux 80USD

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Lion Hotel Marcetting

Дотоод орчин

1. Зочид буудлын дотоод журам зохион байгуулалт сайн

2. Зах зээлээ зөв сонгосон тул өөрийн гэсэн зорилго имиж бүтээгдэхүүнтэй

учраас үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг онцлогтой .

3. Ажиллах боловсон хүчнээр сайн хангадсан / цаашид сургалтанд байнга

хамруулж байх шаардлагатай /

4. Бүтээгдэхүүний сонголт сайн , зорьсон зах зээлдээ бүтээгдэхүүнээ хүргэж

чаддаг /80%/- тай.

5. Ажиллагсадын цалин хангамж ,нөхцөл байдлын хангамж сайн

Нийт 21 ажиллагсадтай .

Маркетингийн стратеги

Өөрийн хүчтэй тал боломжоо ашиглан зах зээл дээр үйлчилгээ ,болон

бүтээгдэхүүний чанар нэр төрлийг олшруулах арга замаар одоо байгаа зах

зээл дээрх байр сууриа бататган нэмэгдүүлж зорилгодоо хүрнэ.

Байгууллагын зорилго

2006 ондоо багтааж өргөтгөл хийх.

Үйлчилгээний нэр төрлийг олшруулах

Чанарыг дээшлүүлж нэр хүндээ өсгөх

Ажиллах хүчийг дэлхий нийтийн жишигт ойртуулан бэлтгэх

Зар сурталчилгаа,реклам болон идэвхжүүлэлтийн шинж чанарын үйл

ажиллагааг үйлчлүүлэгчдэд хүргэх бүх сувгийг ашиглан явуулах

Өрсөлдөчтөйгөө өрсөлдөх гол арга зам бол зөвхөн чанар гэсэн

зарчимыг баримталж үйл ажиллагаандаа хэрэглэж занших

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Lion Hotel Marcetting

Байгууллагын эрхэм зорилго

Лион зочид буудал нь ирээдүйд аялал жуулчлалын үйлдвэрлэл болох зочид

буудлын салбартаа зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх зорилготой..

Зорилтууд

Идэвхжүүлэлтийн арга хэрэгслийг эрчимжүүлэх

Өрөөний төрлийг нэмэгдүүлэх

Үйлчилгээг сайжруулах

Урамшууллын нэгдсэн системийг бий болгох

Үнийн бодлого тогтоох

Борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх

Дотоод хяналтын болон урамшуулалын системийг бий болгох.

Зах зээлийн судалгаа

Зах зээлийн судалгаа нь үйл ажиллагааг амжилтанд хүргэх гол үндэс

байдаг. Иймд “Лион ” зочид буудал нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах

вэ? Гэдэг асуудал нь аль хэдийнээ зах зээлдээ тохирч бэлтгэгдсэн. Маш сайн

сурталчилагддаг тул эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүнтэй байдаг болохоор

чанартай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэх асуудал ажиллагсдад

тавигдах онцлогтой.

Боловсон хүчний асуудал мэргэжлийн ур чадвартай ажиллагсад

ажилладаг болохоор энэ талын хүндрэл бага учирдаг. Харин үйл ажиллагаанд

саад болдог гол бэрхшээл нь жуулчилалын идэвхигүй сезоны хугацаа байдаг

тул ялангуяа өвөл үйл ажиллагаа удааширч орлого болон үйлчлүүлэгчдийн тоо

буурдаг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Lion Hotel Marcetting

Зорилтот зах зээл

Гадаадын болон хувийн ажил хэргийн шугамаар Улаанбаатарт ирж буй

бүх зочдыг зорилтод зах зээлд хамруулна.

Зорилтод зах зээлийг сегмент болгон хуваавал:

1. Жуулчид

2. Бизнесийн шугамаар ирэх зочид

3. Төрийн зочид

4. Бусад

Зорилтот зах зээлд ямар арга замаар хүрэх вэ?

Борлуулалтын агентууд болон дараах байгууллагуудаар

дамжуулан хэрэглэгчээ олно.

Үүнд:

1. Жуулчны байгууллага

2. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага

3. Төрийн байгууллага

4. Төрийн бус байгууллага

Борлуулалтын агентуудтай дараах байдлаар холбоо тогтоон ажиллана.

И-мэйлээр Факсаар Интернэтээр

1 Герман 30% 20% 50%

2 Франц 40% 10% 50%

3 Япон 30% 50% 20%

4 Бусад 30% 25% 45%

Лион зочид буудлын

бүтэц зохион байгуулалт

Лион зочид буудал нь жижиг буудал учраас цөөхөн тооны албадуудтай.

Нийт 21 ажилсагсадтай менежер-3, reseption-3, ºрөөний үйлчлэгч-2, бармен-2,

зөөгч-1, хамгаалагч-3, нярав-1, тогооч- 2, угаагч-1, цахилгаанчин-1, сантехникч-

1, холбооны инженер-1 байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Lion Hotel Marcetting

Санхүүгийн Шинжилгээ

Лион зочид буудал нь өрөөний үйлчилгээ болон хоолны үйлчилгээгээр орлого

олж ажилдаг. Жуулчидын сезоны үе болох 6,7,8,9 саруудад нэг жилийн нийт

олох орлогынхоо 70%-ийг олдог юм байна. 4-р сарын 20-оос жуулчидын эхний

ээлж ирж байралсан бол 8-р сарын 20-оос жуулчидын сүүлийн ээлж ирсэн. 6-р

сард 9 8 7-сард 428 жуулчин ирсэн 8-р сард 250 жуулчин 9-р сард 62 жуулчид

ирж байралсан юм байна. Бусад саруудад дотоодын үйлчлүүлэгчид

үйлчлүүлдэг . 2 жилээс харахад:

2004-онд 25.590.600

2005-онд 34.451.500

Төгрөгний орлого олсон юм байна. Жуулчдын ирэх тоо жилээс жилд нэмэгдсээр

байна.

Лион зочид буудлын өнөөгийн төлөв байдалд

хийсэн шинжилгээ

Давуу тал

Тогтвортой харилцагчтай

Зориулалтын зочид буудлын байртай.

Сул тал

Маркетингийн бодлого байгаагүй

Өрөөнд интернэт үйлчилгээ байхгүй

Өрөөний гэрэлтүүлэг муу

Гадна зам муу

Чиглүүлсэн хаягжилт дутмаг

Боломж

Өрөөний төрлийг нэмэх

Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх

Үйлчилгээний чанарыг сайжруулах

Өрөөний тохижилт тав тухтай орчинг сайжруулах

Болзошгүй эрсдэл

Шинээр хүчин чадал сайтай шинэлэг үйлчилгээтэй буудал шинээр

байгуулагдах

Өрсөлдөгчийн хөнгөлөлтийн хувь манайхаас их болох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Lion Hotel Marcetting

Бизнес төлөвлөлт

Лион зочид буудал нь бизнес төлөвлөлтөндөө:

1. Үйл ажиллагааны зохион байгуулалт дотоод ба гадаад журам

2. Зах зээлийн судалгаа

3. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, сурталчилгаа, борлуулалт

4. Маркетингийн судалгаа, төлөвлөлт

5. Менежерийн зах зээлийн судалгаа, үнийн бодлого бүтээгдэхүүний

борлуулалтын үйл ажиллагааг хариуцан гаргахыг бизнес төлөвлөлтөндөө

тусгасан байна.

Энэхүү үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг ерөнхий тэргүүтэй ажлын хэсэг 1

жилийн хугацаатайгаар төлөвлөж дараагийн жилд шинэчлэн боловсруулж

дахин төлөвлөдөг.

Бизнесийн үйл ажиллагааны үе шат:

1.Судалгаа шинжилгээний үе

2.Бизнес төлөвлөгөө боловсруулах

3.Санхүүгийн төлөвлөлт хийх гэсэн үндсэн үе шатуудаар хийгддэг.

Гадаад харилцаа

Лион зочид буудал нь аялал жуулчлалын салбарт үйлчилгээгээ явуулж 10

гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад дотоодын олон tour

operator, travel agency, жуулчины баазуудтай хамтран ажилсаар ирлээ.

Гадаадад төлөөлөгчийн газруудтай.

Гадаадад дараах копаниудтай хамтран ажилладаг:

1. Австри улсын “Intrepid Travel pty ltd “

2. Франц улсын “Voyages arvel “

3. Канад улсын “ Exploratour “

4. Герман улсын “Rotel tour”

Эдгээр байгууллагуудтай хамтран ажилладаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Lion Hotel Marcetting

Дотоодод дараах компаниудтай хамтран ажилладаг:

1. “Миллиан доллар” Co.Ltd

2. “И” Монгол Co.Ltd

3. “Жигүүр” ХХК

4. “Nomads tour and expedation” ХХК

5. “Жуулчин” ХХК

6. “New жуулчин world tour” ХХК

7. “Expolorer Mongolia” Co.Ltd

8. “Tour palace” Co.Ltd

9. “Алтан tour” ХХК

10. “Mon rotel” ХХК

11. “Mon хөтөч” ХХК

12. “Монголын хөх тэнгэр” ХХК

13. “Насан tour” ХХК

зэрэг компаниудтай болон хувь хүмүүстэй нягт холбоотой хамтран ажилладаг.

Гадаадад төлөөлөгчийн газруудтай:

Beijing,China (86-10)-65325265

Berlin, Germany (49-30)-5252304

Seattle, USA (1-206)-6670038

Moscow. Russia (7-095)-2299883

Tokio, Japan (81-3) -34867440

Байгууллагын боловсон хүчний удирдлага

Зочид буудлын боловсон хүчний удирдлага нь хувийн хэвшил дээр үндэслэсэн

үйлчилгээний цомхон тогтолцоотой юм. Ажилчидад тавигдах шаардлага:

- Мэргэжилтэй мэргэшсэн байх,ур чадвартай

- Гадаад хэлний мэдлэгтэй байх

- Соѐлч боловсон байх

- Үнэнч шудрага байх

- Шийдвэр гаргах чадвартай байх

- Багаар ажиллах чадвартай байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Lion Hotel Marcetting

Байгууллагын шийдвэр гаргалт

Тус компани нь хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгө оруулалттай буудал бөгөөд

Банкны зээл болон хамтран ажилладаг хөрөнгө оруулагч байдаггүй 2 одтой

жижиг буудал учир шийдвэр гаргалт нь удирдлагын түвшинд гаргадаг.

Стратеги төлөвлөлт

Монголын аялал жуулчилалын зах зээл дээрх өөрсдийн түвшинд нийцсэн

гадаадын зочдыг татаж байнгын үйлчлүүлэгч болгох. Зочидын сэтгэлд нийцсэн

чанартай, соѐлтой үйлчилгээргээр үйлчилж зочломтгой ѐсыг мэдрүүлж дотно

сэтгэгдэл төрүүлж жуулчны улирлын үед өрөө дүүргэлтийг дүүрэн байлгах.

Өвлийн улиралд дотоодын хурал зөвөлгөөнөөр ирсэн хөдөө орон нутгийн

зочдод хямд үнээр үйлчлэх.

Рестораны судалгаа

Судалгааны зорилго нь: Лион зочид буудлын рестораны үйлчилгээ, хоолны

амт чанар, үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд хэр нийцэж байгаа,

үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад юу дутагдаж байгаа, ямар үйлчилгээг

нэвтрүүлбэл оновчтой болохыг мэдэхийг зорьсон болно.

- Энэхүү судалгааг 9-сарын 15-аас 9-сарын 18-ны хооронд

Лион зочид буудлын ресторанаар үйлчлүүлэгчдээс авсан

болно.

- Судалгааг асуулгын хуудсаар үйлчлүүлэгчдээс авлаа.

- Судалгааны асуулгыг нийт 45 хүнийг хамруулан явуулсаны

15 үйлчлүүлэгчдийн саналын хуудас судалгааны үндсэн

шаардлагыг хангахгүй байсан шалтгаанаар 15 санал

асуулгыг ахин нөхөж авсан болно.

- Мэдээлэлээ 9-р сарын 19-нд цуглуулан нэгтгэн авсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Lion Hotel Marcetting

Санал асуулгын аргаар цуглуулсан анхдагч өгөгдлүүдээ нэгтгэн шинжилж

дүгнэж үзье.

1. Тус судалгааг та Лион зочид буудлын ресторанаар хэд дэхь удаагаа

үйлчлүүлж байна вэ? гэсэн асуултаар эхэлсэн болно.

Судалгаанд оролцогсодын 8 буюу 18% нь анх удаа, 7 буюу 16% нь 2 дахь

удаагаа, 9 буюу 20% 3-5 удаа, 21 хүн буюу 46% нь 6-дээш удаа тус тус

үйлчлүүлсэн байна. Энэхүү үзүүлэлтээс үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх,

нийт ард түмэнд өөрийн үйлчилгээг таниулах мэдүүлэх үүднээс зар

сурталчилгаа өргөн явуулах болон байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулах

зорилгоор байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлтийн карт зэрэг шинэ ажил

зохиомоор байна.

2.Та манай ресторанаар үйлчлүүлснээр сэтгэл ханамжтай байдаг уу?

Гэсэн асуултанд

Судалгаанд оролцогсодын 36 буюу 80% нь тийм, 2 буюу 4% нь дунд зэрэг 1

буюу 2% нь хааяа сэтгэл ханамжтай байдаг гэсэн байхад судалгаанд

ороцогсодын 3 буюу 7 % нь огт сэтгэл ханамжгүй байдаг гэсэн байхад

судалгаанд оролцогсодын 3 буюу 7 % нь асуултанд огт хариулаагүй

байна.Сэтгэл ханамж гэж юуг хэлээд байна вэ гэвэл Тухайн үйлчилгээг

худалдан авагч нь тухайн бараа үйлчилгээнд тодорхой хэмжээний үнэ төлөөд

төлсөн үнэтэйгээ тэнцэхүйц тохь тухтай орчинд, эрүүл ахуйн шаардлага

хангасан, түргэн шуурхай, соѐлтой үйлчилгээг авч чадсанаар сэтгэл ханамжтай

үлдэнэ гэсэн үг юм. Хэрэв бид үйлчлүүлэгч нэг бүрийг сэтгэл ханамжтай

байлгаж чадвал тэр үйлчлүүлэгч нь байнгын зуучлагч болох буюу манай

үйлчилгээний талаархи эерэг сэтгэгдлийг найз нөхөд дотны хүмүүс болон хамт

олондоо түгээх нэг ѐсны үнэгүй сурталчилгааг хийж байгаа тул маш чухал ач

холбогдолтой юм. Амьдрал дээр хүмүүс өндөр өртөг гоѐ чамин

сурталчилгаанаас илүү ам дамжсан ярианд илүү их итгэх явдал ажиглагддаг ба

манай Монголын хүн ам цөөн улсад аливаа шинэ бараа үйлчилгээг хэрэглэхдээ

ихэвчлэн хүмүүс өөрийн дотно хүмүүсийнхээ зөвөлгөөг дагадаг. Тиймээс

рестораны нийт ажилчид үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгахад их

анхаарах шаардлагатай юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Lion Hotel Marcetting

3. Таныг манай ресторанаар үйлчлүүлэхэд юу нөлөөлсөн бэ? гэсэн

асуултанд

№ Үзүүлэлт Тоо Хувь

1. Нэр хүнд 1 2,2%

2. Үйлчилгээний соѐл 4 8,9%

3. Байршил -

4. Хоолны амт чанар 5 2,2%

5. Тохилог байдал 12 26,7%

6. Үнэ 23 51,1%

7. Бусад -

4.Танд манай хоолны үнэ ямар санагдаж байна вэ?

Судалгаанд ороцсогдын 30 буюу 67 % нь хоолны үнийг боломжийн гэж

хариулсан байна. Өрсөлдөгч ресторануудын үнэтэй харицуулахад үнэтэй гэж

үзэхгүй байна.

5.Та манай хоолны амт чанарт үнэлгээ өгнө үү?

Энэ асуултанд 33 буюу 73,3% хоолны амт чанарыг боломжын гэсэн үнэлгээ

өгсөн байна. Ахлах тогооч аль болох илүү эрэлттэй илүү ашиг болдог хоолны

нэр төрлөөр өөрийн цэсийг байнга баяжуулж байх хэрэгтэй байна.

6. Та манай рестораны үйлчилгээг түргэн шуурхай гэж хэлж чадах уу?

№ Асуулт Хариулт

Тоо Хувь

1. Тийм 28 62,2%

2. Үгүй 16 35,6%

3. Хариулаагүй 1 2,2%

4. Бүгд 45 100%

Дээрх асуултанд 28 буюу 62,2% үйлчилгээг түргэн шуурхай, 16 буюу 35,6 нь үгүй

гэж хариулсан байна. Зарим үйлчлүүлэгчид манай үйлчилгээг удаан түргэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Lion Hotel Marcetting

шуурхай биш гэж үнэлгээ өгсөн байна. Энд бид хаана алдаа гаргаад байна

тогооч удаан байна уу? Зөөгч удаан үйлчилж байна уу? Хаана хүлээгдэл үүсээд

байна гэдэг дээр өөрсдийн сул талыг засах хэрэгтэй.

7. Улаанбаатар хотод байдаг өөрийн үйлчлүүлэх дуртай рестораныг

нэрлэнэ үү?

Гэсэн асуултанд судалгаанд оролцогсод дор дурьдсан ресторануудыг

нэрлэсэн. Мөн эдгээр рестораны давуу талуудыг манай ресторантай

харьцуулсан өөрсдийн санал бодлоо илэрхийлжээ.

№ Нэрс

1. Эдэлвайс

2. Маркиз

3. Чингис

4. Оскар

5. Брайхауз

6. Улаанбаатар

7. Аттила

8. Берлин центр

9. Сөүл

10. Монгол зоог

11. Баянгол

12. Эльдаро

Дээр дурьдсан ресторануудын давуу талууд:

Хоолны амт чанар сайн

Нэр төрөл олон

Түргэн шуурхай

Өөрийн гэсэн өнгө аястай

Үйлчилгээндээ өөрийн гэсэн ялгарлыг бий болгосон

Хоолны хүлээлт бага

Үйлчлэгчдийн харьцааны соѐл маш сайн хэмээн дурьдсан байна.

Эдгээр ресторанууд манай өрсөлдөгчид бөгөөд манай манай ресторантай

харьцуулахад дээр дурьдсан давуу талууд байгаа тул манай үйлчлүүлэгчид

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Lion Hotel Marcetting

эдгээр ресторанууд уруу дайжин бид үйлчлүүлэгчдээ алдсан байна гэсэн

дүгнэлтэнд хүрч байна. Үйлчлүүлэгчид дайжих гол шалтгаануудыг нэрлэвэл:

Тухайн үйлчилгээний газрын боловсон хүчин шаардлага хангахгүй

байна.

Хүлээгдэл чирэгдэл ихтэй байна.

Ажилчдын сэдэл тэмүүлэл муу

Үйлчилгээ нь ойлгомжгүй

Удирдлагын буруу арга барил гэх мэт хүчин зүйлүүд үйлчлүүлэгч

тухайн үйлчилгээний газраас дайжих гол шалтгаан болж өгсөн байна.

Маркетингийн үүднээс авч үзэхэд тухайн үйлчилгээний байгууллага нь өөрийн

үйлчлүүлэгчидийг хадгалах, тэдний дахин үйлчлүүлэлтийн давталтыг

нэмэгдүүлэх, өрсөлдөгчийн үйлчлүүлэгчийг татах гэдэг стратегууд байдаг.

Тиймээс бид өөрсдийн үйлчлүүлэгчдийг өрсөлдөгчдөө алдчихгүй хадгалж

байхын тулд тэдний хэрэгцээнд нийцсэн байнга шинэ амт чанартай

хоол,өвөрмөц шинэ шинэ үйлчилгээг бий болгох тал дээр маш их анхаарч

ажиллах хэрэгтэй байна.

8. Манай үйлчилгээний дутагдалтай талуудыг хэлнэ үү? Гэсэн асуултанд

Хоолны амт чанар өөрийн зэрэглэлдээ тэнцэхүйц биш

Технологи горим байхгүй

Хүн нэг бүрээс захиалгийг бичиж авдаггүйгээс мартах явдал элбэг

Тогоочийн ур чадвар дутмаг /Хүний хоол идэх дуршлыг төрүүлхүйц уран

сэтгэмж оролцуулан хоолоо чимэглэх ,өвөрмөц сэтгэмж байхгүй.

Реклам сурталчилгаа хийдэггүй.

Шинэ үйлчилгээ, өвөрмөц арга хэмжээ зохиох тал дээр муу

Үйлчилгээ удаан

Ширээний чимэглэл муу

Үйлчилгээний соѐл муу

Ресторанд үйлчлүүлэгчдийг угтах, үдэх үйлчилгээ байхгүй.

Гадаад дотоодын үйлчлүүлэгчдэд ялгавартай үйлчилдэг хэмээн манай

рестораны сул талыг дүгнэсэн. Бидний зүгээс энэхүү сул талыг

арилгахад дорвитой шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Lion Hotel Marcetting

9. Та ямар ажил эрхэлдэг вэ?

№ Асуулгын хариулт Хариулт

тоо Хувь

1. Төрийн байгууллагад

18 40%

2. Хэвлэл мэдээллийн - -

3. Бизнес эрхлэгчид 12 26,7%

4. Соѐл урлагын 2 4,4%

5. Оюутан - -

6. Аялал жуулчлалын 3 6,7%

7. Бусад 10 22,2%

10. Судалгаанд оролцогсдын сарын дундаж орлогоор нь ангилавал: Авч

үзвэл 22 буюу 49% эрэгтэй, 20 буюу 44% нь эмэгтэй хүмүүс хамрагдсан байна.

Судалгаанд оролцогсодыг сарын дундаж орлогоор нь ангилвал :

Хамгийн бага интервал :79,000 төгрөг

Хамгийн их интервал :120,000 төгрөг

Lion зочид буудлын хэрэглэгчийн судалгаа

Судалгааны зорилго:Лион зочид буудалын борлуулалтын хэмжээг тогтвортой

өсгөхийн тулд зах зээлээ маш нарийн судлах ѐстой.Өөрөөр хэлбэл манайхаар

үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидээ судлана.Уг судалгааны анкет нь лион зочид

буудлын талаарх төрөл бүрийн мэдээллийг авахад чиглэгдэнэ.Тус зочид

буудлаар үйлчлүүлсэн нийт 70 хүнээс хэрэглэгчийн судалгааг хийлээ. Уг

судалгааны анкетийг дүгнэхэд:Нийт үйлчлүүлэгчдийн

32 нь буюу 45,8% анх удаа

16 нь буюу 22,9 % хоѐрдох удаа

22 нь буюу 31,3% нь түүнээс дээш удаа үйлчлүүлжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Lion Hotel Marcetting

Энд нийт хүмүүсийн тал хувь уг зочид буудлаар анх үйлчлүүлсэн байгаа нь

уг зочид буудал байгуулагдаад удаагүй байгаатай холбоотой юмаа.

Үйлчилгээний чанарын тухайд:

56 нь ба 80% нь сайн

14 ба 20% нь дунд гэж хариулсан ба эндээс үйлчилгээний чанар ерөнхийдөө

боломжит хэмжээнд байна.Харин үйлчилгээний үнэ тарифын хувьд 70 гаруй

% нь бага,30 гаруй % дунд гэж үзсэн нь энэ судалгааг зун хийсэн бөгөөд

үйлчлүүлэгчидийн ихэнх хувь нь гадаадын иргэд байсантай холбоотой юм.

Уг зочид буудлын үйлчилгээний чухам аль чиглэл нь илүүтэй

таалагддаг вэ? Гэсэн асуултанд нийт үйлчлүүлэгчидийн 62% нь тав

дух,үйлчилгээ 38% нь үйл ажиллагаа явуулахад байршил нь тохиромжтой

гэжээ.

Бусад зочид буудалтай харьцуулсан чанарын түвшинг тодорхойлох

асуултанд нийт үйлчлүүлэгчидийн

42 хувь нь сайн

41хувь нь ижил

17 хувь мэдэхгүй гэж хариулсан байна.

Нөгөө талаар судалгаанд оролцсон нийт хүмүүсийн

27 хувь нь Америк

23 хувь нь Япон

34 хувь нь Солонгос

16 хувь нь Хятад иргэд байлаа.

Бидний үйл ажилгааны онцлогт тохируулан өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчдийн

маань хэн бэ? Гэдгээс зорилтод зах зээлээ тодорхойлдог.:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Lion Hotel Marcetting

Дүгнэлт

Аялал жуулчилалын үйлдвэрлэлд тур-операторын байгууллагын бүтээгдэхүүн

түүний нэгжүүд болох зочид буудал ,Жуулчины бааз, зоогийн газар ,музей

үзвэрийн газрууд болон тээвэр холбоо гэх мэт маш олон үйлчтлгээний

газруудын үйлчилгээ хамрагддаг.

Үүнээс онцолж тур-операторын бүтээгдэхүүнийг сайжруулахад зочид буудлын

үйлчилгээ нь гол нөлөө үзүлдэг субьект нь болдог учираас энэхүү

бүтээгдэхүүнийг хэрхэн сайжруулж болохыг “Лион ” зочид буудалд

үйлдвэрлэлийн болон офисын дадлага хийж байх хугацаандаа олж авсан

мэргэжлийн ур чадвар туршлага дээрээ тулгуурлан яаж сайжруулж болохыг

судалж үзээд энэхүү дүгнэлтэнд хүрлээ.

Өнөөдөр Монголын аялал жуулчилал эрчимтэй хөгжиж байгаа боловч энэ

салбарын үйлдвэрлэлд мэргэжлийн ур чадвар дутмаг хүмүүс ажиллаж байгаа

учираас төдийлөн амжилтанд хүрч ажиллаж чадахгүй байна.Аялал

жуулчилалын үйлдвэрлэл нь маш өргөн хүрээтэй ,түүнээс гарч буй бүтээгдэхүүн

нь хэрэглэгчддээ нүүр тулсан харьцаанаас үүсч жуулчидын сэтгэл санаанд

үлдсэн таашаалаар эцэст нь хэмжигдэн гардаг маш нарийн мэдрэмжит

үйлчилгээг агуулсан үйлчилгээний цогц байдаг болохоор бүтээгдэхүүний

чанарын асуудал өнөөдөр нэн тэргүүнд тавигдаж байгаа билээ.

Ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байллагууд үйл

ажиллагааныхаа бүхий л хугацаанд үр ашигтай ажиллах,бизнесийн үйл

ажиллагааг өргөтгөх,найдвартай оршин тогтнох гэсэн сонирхолтой байдаг

бөгөөд өөрийн хязгаарлагдмал нөөцөө үр ашигтай зарцуулан өөрийн тавьсан

зорилго зорилтоо хэрэгжүүлэхийг ямагт эрхмэлдэг билээ.Сүүлийн жилүүдэд

маш олон зочид буудлууд байгуулагдаж байгаа үед өрсөлдөөн улам нэмэгдэж

байна.Тиймээс өнөө маргаашаа өнгөрөөсөн техник ажилтайгаа зууралдах биш

ирээдүйгээ харсан богино ,урт хугацааны тодорхой бодлогын чанартай ажил

хийх нь зүйтэй гэж бодож байна.Ингэхийн тулд мэргэжлийн өндөр ур чадвартай

эрч хүчтэй шинийг санаачлагч тийм хүмүүсээс бүрдсэн баг бүрдүүлэн ажиллах

шаардлагатай байна.Мөн зар сурталчилгааг чанартай хийж телевиз ,радиогоор

цацаж ойр ойрхон веб хуудсаа сольж зах зээлдээ хоцрогдолгүй шинэ эрэлт

хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүнийг гаргадаг байх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Lion Hotel Marcetting

Өдрийн тэмдэглэл Уранчимэг,Одонтуяа

2005-оны 06-р сарын 09-07 сарын 08-ийг дуустал хийсэн ажлын тэмдэглэл

1- дэхь өдөр

Энэ өдөр бид хоѐр байгууллагын гал тогооны албанд угаалга

хийсэн.Харьцангуй ачаалал бага байсан Ирсэн зочид нь ихэнх нь хөдөө

аялалд явсан байлаа.Гал тогоо нь ахлах тогооч, туслах тогооч угаагч

гэсэн бүрэлдэхүүнтэй ажилдаг юм байна.

2-дох өдөр

Угааглага хийгээгүй харин тогоочид тусаллаа. Яагаад вэ? гэвэл Зочид

болон үйлчлүүлэгчид ихээр хоолонд орж ачаалал өндөртэй байлаа.Урнаа

төмс ногоо арилгаж ,Одноо тогоочид туслаж жижиг сажиг юм хийлээ.

3-дахь өдөр

Энэ өдөр бид хоѐр зөөгчид дагалдан хийлээ. Бакаалнууд арчиж ширээ

засахад тусаллаа.Ресторан нь нийт 50-60 хүн нэг доор хүлээн авч

хооллох хүчин чадалтай Ширээг энгийн ,Баяр ѐслолын ,Хүлээн

авалтын,Тэмдэглэлт үйл явдлын гэж олон янз засаж байрлуулдагийг

заалгууллаа.

4-дөх өдөр

Зөөгчийн хэлсэн үүрэг даалгаварын дагуу ажлаа хийлээ.Өглөө өдөр

Оройн хоолны цагаар зөөгчтөй хамт зөөж үзлээ.Эхэндээ хэцүү санагдаж

байлаа сандраад мөн хоол авч явахад унагачих вий гэж бодсоор байгаад

таарлаа.

5-дахь өдөр

Энэ өдөр бид хоѐр Бармений үйл ажиллагаатай танилцаж билл бичих

архи виски грамлах зэрэг ажлыг хийлээ.Мөн тооцоо хийж үзсэн.

6-дахь өдөр

Өрөөний үйлчилгээтэй танилцаж ,өрөөг сонирхолоо.2,3,4-р давхартаа тус

тус 7 өрөөтэй нийт 21 өрөөтэй юм байна.Хагас люкс-3,стандарт сингл

өрөө-6 стандарт тивин-12 байдаг .

7 –дахь өдөр

Өрөөнүүдийн цагаан хэрэслийг сольж өрөөг цэвэрлэлээ.Энэ ажил тийм

их амар байсангүй.Тэр 21 өрөөг 2 үйлчлэгч хуваагаад цэврэлдэг юм

байна лэ.Бил хоѐр нийт 10 өрөө л цэврэлсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Lion Hotel Marcetting

8-дахь өдөр

Зочин ихтэй байсан болхоор ор хөнжлийн даавууг сольж угаалганд өгч

явууллаа.Бид хоѐрыг өрөө цэвэрлэх биш юм индүүд гэсэн цагаан

хэрэглэл индүүж бэлэн болгосон.

9-дөх өдөр

Өрөөний үйлчилгээний албанд тусал гэсний дагуу өрөөнүүдийг

цэвэрлэхэд тусаллаа.Хүндрэлтэй талууд нь гэвэл ор хөнжилийн цагаан

даавуу болон дрож хивсэн дээр асгарсан виноны толбо арилахад хэцүү

юм шиг санагдсан.Зарим нь бүүр арилахгүй зовоосон.

10-дахь өдөр

өнөөдрөөс эхлээд зочин угтах албаны резепшинийг дагалдлаа.Резепшин

нь зочидтой хамгийн ойр байдаг тул зочид санал гомдлоо шууд л утсаар

хэлж байсан.Жишээ нь өнөөдөр нэг зочины маань камер алга болж бөөн

шуугиан болсон.Тэр зочин маань маш их ууралсан.

11-дэх өдөр

Өнөөдөр манай буудалд Rotel tour-ийн аялагчид ирсэн.63 хүн ирсэн

тэдний зарим нь энд урьд нь ирж байсан гэсэн.Том улаан автусаа

буудлын машины зогсоол дээр тавиад тэндээ ор дэрээ засаад унтдаг юм

байна лэ .Тэр автобус нь маш том бас тохилог ор хөнжилтөй амрахад

тухтай санагдсан.Тэд манай буудлаас 6-өрөө авсан тэндээ ээлжлээд

усанд ордог зарим нь тэндээ байралсан.

12-дох өдөр

Буудал зочидын хөлд дарагдаж ачаалал өндөртэй байсан.Маргааш

өглөө өчигдөр ирсэн зочид маань автобусаа хөлөглөөд Архангай явна

гэсэн.Өнөөдөр Японы 7-н жуулчин аялалаа дуусгаад эх орон луугаа

буцлаа.Бид хоѐр резепшиний хамт өрөөг шалгалаа өрөө зүгээр хэвийн

байсан.Мөн бид 2 зочидоо найрсагаар эелдэг үдэж явуулсан.

13-дахь өдөр

Манай Rotel tour-д аялалынхаа аян замдаа гарлаа.Би өнөөдөр

менежрийн ажил үүрэгтэй танилцлаа.

14-дахь өдөр

Дадлагын сүүлчийн өдөр мэдэхгүй юмаа асууж лавлаж телефончин

хийлээ.Сонирхолтой санагдсан 14 груп аялагчидийн захиалгыг авч миний

дадлагын хугацаа дууслаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Lion Hotel Marcetting

Менежментийн дадлагын тэмдэглэл

Энэхүү дадлагаар судалгааны ажил хийсэн .Миний бодлоор өдрийн цагаар тус

буудлын ресторанд орж үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо маш бага

санагдсан.Тийм болохоор Рестораны судалгааг хийж үзлээ.Судалгааны

асуултыг би өрөө боловсрууж гаргасан .Урьд нь судалгаа авч байсан удаа

байгаагүй гэсэн .Судалгааг гадны үйлчлүүлэгчид болон буудалд байрлаж буй

зочидоос авлаа.

Тус байгууллага маань ганцхан менежертэй учир менежер маань гадуур ажил

хөөцөлдөөд явдаг.Намайг судалгааныхаа асуултыг боловсруул гэж даалгавар

өгөв,Би хэлсэн үүрэг даалгаварыг 3 хоногийн дотор бэлэн болгож үзүүлэв.

Менежер үзээд болсон байна гэхээр нь судалгаагаа 3 хоног хийж дүнгээ

нэгтгэсэн.Энэхүү судалгааг явуулсанаар рестораны сул талуудыг мэдэж улмаар

сайжруулах тал дээр анхаарч ажиллаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Lion Hotel Marcetting

Оршил

Аялал жуулчилалын хөдөлмөрийн зах зээл дээр зөв байр сууриа

эзэлж,бүтээгдэхүүнээ борлуулж ,түүнээсээ ашиг олох асуудал зөвхөн өнөөдөр

манай улсад төдийгүй дэлхий нийтийн асуудал болон тавьгдаж аялал

жуулчилалын байгууллагууд ,Аялал жуулчилалын мэргэжилтэнүүд ,тур

операторууд,аялал жуулчилалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон мянг,а

мянган аялал жуулчилал сохирхогчдын сэтгэл зүрхийг эзэмдэж байна.Аялал

жуулчилалын салбарын үйлдвэрлэл маш өргөн хүрээтэй ба үйлчилгээний нийт

ажлын хэсгийн 70% хувийг эзэлж үйлчилгээний чанар маш сайн байх

шаардлагатай тул бүтээгдэхүүн хэрэглэгчдээ нүүр тулан харьцдаг харьцаанаас

үүсч жуулчидын сэтгэл санаанд үлдсэн таашаалаар эцэст нь хэмжигдэн гардаг

маш нарийн мэдрэмжтэй жуулчидын тав тухыг хангахад зориулагдсан төлбөрт

үйлчилгээний нэг байдаг.Иймд үүнийг зөвхөн тур-операторын нарийн үйл

ажиллагаа зохицуулж явуулдаг Монголд төдийлөн хөгжөөд удаагүй байгаа

аялал жуулчилалын шинэ салбарт ажлын туршлага,мэргэжилтэн дутмаг байдаг

учираас өнөөдрийг хүртэл төдийлөн амжилтанд хүрч, дэлхийд аялал

жуулчилалаараа дуурсагдаж чадахгүй байна.Иймд би энэ асуудлыг

шийдвэрлэхэд бага боловч хувь нэмрээ оруулах үүднээс зочид буудлын

бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хэрхэн дээшлүүлэхүй гэдэг асуудлыг

үндэслэн дадлагын тайлангийнхаа ажлыг бичлээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Lion Hotel Marcetting

Гарчиг

Оршил ............................................................................

1дүгээр бүлэг................................................................./онол/

Lion буудлын танилцуулга, үйл ажиллагаа

Байгууллагын орчны шинжилгээ

Байгууллагын зах зээлийн судалгаа

2 дугаар бүлэг

Байгууллагын бүтэц зохион байгуулалт

Байгууллагын санхүүгийн шинжилгээ

SWOT анализ

3 дугаар бүлэг

Байгууллагын гадаад харилцаа

Байгууллагын стратеги төлөвлөлт , шийдвэр гаргалт

Хавсралт ........................................ Байгууллагын зураг

Өдрийн тэмдэглэл

Үнэ тариф

www.zaluu.comwww.zaluu.com