macro micro ediin zasag

35
Сэдэв: макро ба микро эдийн засаг Сурагч: 9а анги О.Лхагважав Газар зүй

Upload: lhagvajav-ochirsum

Post on 19-Jun-2015

8.200 views

Category:

Education


14 download

TRANSCRIPT

Page 1: macro micro ediin zasag

Сэдэв: макро ба микро эдийн засаг

Сурагч: 9а анги О.Лхагважав

Газар зүй

Page 2: macro micro ediin zasag

Нийгмийн хөгжлийн урт хугацааны туршид хүн төрөлхтний хийсэн ажиглалт, туршил судалгааны явцад үүсэж бий болсон олон салбарын шинжлэх ухааны нэг нь эдийн засгийн шинжлэх ухаан юм.

Эдийн засаг нь бараа,

үйлчилгээний үйлдвэрлэл,

түгээлт, хэрэглээг судалдаг

нийгмийн шинжлэх ухаан

юм.

“Economics” хэмээх нэр томъёо нь

эртний грекийн οἰκονομία /oikonomia/ буюу "өрх гэр авч явах ухаан"  + nomos буюу "хууль, заншил" гэсэн утгатай үгнээс гаралтай. Эдийн засгийн ухаан нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх явцад үүсэх үйлдвэрлэлийн суурь харилцааг багтаана. Энэхүү харилцаа нь улсын болон эдийн засгийн анхдагч нэгжийн түвшинд ялгаатай учраас микро болон макро түвшинд авч үзнэ. 

Эдийн засгийн ухаан гэж юу вэ?

Page 3: macro micro ediin zasag

Хувь хүмүүс болон пүүсүүдийн сонголтоо яаж хийж байна вэ, тэдний шийдвэрээ гаргалтад засагийн газар хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийн микро эдийн засаг судалдаг.

Хувь хүн, пүүсүүд, засгийн газрын хийсэн сонголт нь үндэсний болон глобал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг макро эдийн засаг судална.

Микро эдийн засгийн гол субъектууд өрх гэр пүүс бараа үйлчилгээний ба хүчин зүйлсийн зах зээл бол макро эдийн засгийн гол субъектууд нь пүүс өрх гэр засгийн газар гадаад эдийн засаг юм.

Макро эдийн засаг нь нийт эдийн засгийн судалж харахын тулд макро эдийн засагчид зах зээлүүд бараа үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрүүдийн ялгааг анзааралгүйгээр тэднийг нийт урсгалд нь авч үздэг. Микро эдийн засаг бол тэдний хэлбэрүздийн ялгааг нарийн авч үздэг.

Макро , микро эдийн засгийн ялгаа

Page 4: macro micro ediin zasag

Микро эдийн засгийн онолоор хэрэглэгчид Coke эсвэл Perpsi авч байна уу яагаад гэдгийг судалдаг бол макро эдийн засагт эдгээрийг нийт эрэлтээр авч үзэж судална. Микро эдийн засагт хувь хүмүүс пүүсүүдийн үйл хөдлөл дээр үндэслэн гаргасан онол загвар нь макро эдийн засагт мөн адил хүчтэйгээр хэрэглэгдэж байна. Микро эдийн засгийн онолыг бодвол макро эдийн засгийн бодлогууд макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь арай илүү нээлттэй байдаг ба ажилгүйдлийн түвшин, инфляцийн түвшин валютийн ханшны талаар Төв банкнаас явуулж байгаа бодлого зэрэг нь үргэлж нийгмийн  гишүүд улс төр хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байдаг. 

Page 5: macro micro ediin zasag

Бүтээгдэхүүн орлогын загвар

Page 6: macro micro ediin zasag

Макро эдийн засаг нь улс

орны дотоод нэгж хэсэг,

түүний хэсэгчлэгдсэн

ойлголтыг нэгтгэн авч үздэг

бөгөөд эдийн засгийн

хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана.

Макро эдийн засаг

Page 7: macro micro ediin zasag

Макро эдийн засгийн загвар

Page 8: macro micro ediin zasag

Макро эдийн засгийн бодлого: Аливаа эдийн засгийн хөгжил нь тухайн эдийн засгийн натурал нөөц баялаг хүний хүчин зүйлсийн нөөц капиталын нөөц технологийн түвшингээс хамаарч байдаг. Нөгөө талаар тухайн засгийн газраас явуулж байгаа бодлогоос ихээхэн хамаарна. 

Page 9: macro micro ediin zasag

1930-аад оноос макро эдийн засаг нь эдийн засгийн сэтгэлгээний бие даасан чиглэл болон бүрэлдэн тогтжээ. Энэ үед барууны хөгжингүй орнуудад бий болсон их хямралтай холбоотойгоор нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд бий болсон нь хөгжлийн үйл явцад нөлөөлжээ.  Иймд Кейнс макро эдийн засгийн үндсүүдийг тавьж түүний үндсэн ойлголтуудыг тодорхойлж чухал зүй тогтлуудыг бүрдүүлжээ.

Макро эдийн засгийн тухай ойлголт

Page 10: macro micro ediin zasag

1970-аад оноос эхлээд инфляцийн үйл явц хүчтэй явагдсан байна. үүнтэй холбоотойгоор Кейнсийн загварыг М.Фредман тэргүүтэй эдийн засагчид шүүмжлэн монитарист загварыг боловсруулан гаргажээ.

Энэ загварын гол агуулга нь :1.    Мөнгө зээлийн зөв бодлого явуулах2.    Төрийн оролцоог багасгах3.    Инфляцитай үр ашигтай тэмцэл хийхӨөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтээр дамжуулж үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж үзжээ. 1980-аад оноос эхлээд үйлдвэрлэлийн уналт инфляци зэрэг явагдсаны улмаас энэхүү үзэгдлийг тайлбарлах шинэ онол хандлагууд бий болсон байна. 

Page 11: macro micro ediin zasag

Эдийн засгийн өсөлт: Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэдий чинээ тогтвортой өсөж байх тусам тухайн эдийн засгийн урт хугацаандахь эдийн засгийн эрүүл байдал, өсөлт хангагдаж ирсэн байна.

Эдийн засгийн мөчлөг: Эдийн засаг дахь идэвхтэй үйл ажиллагаа нь үе үе өөрчлөгдөж байдаг. Эдийн засгийн мөчлөгийн үе шатиуудад авах эдийн засгийн арга хэмжээ, бодлогууд, улс төрийн тухайн үеийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа эсвэл зөрчилдөж байдаг зэргээр тайлбарлагдана. 

Page 12: macro micro ediin zasag

Ажилгүйдэл: Ажилгүйдэл нь макро эдийн засагт их хэмжээний сөрөг нөлөө үзүллж байдаг үзэгдэл юм. Ажилгүйдэл нь инфляци, эдийн засгийн мөчлөг, өсөлт зэрэг гол  гол ойлголтуудтай холбоотой байдаг тул тэдгээрийн хамаарлын судлан шаардлагатай. Мөчлөг ажилгүйдлийн хамаарал нь илт ойлгорлт байдаг.  Хярал удаан үргэлжлэх тусам ажилгүйдлийн түвшин өсөж ирдэг. Тэгвэл мөчлөгийын сэргэлтийн өрнөлтийн үед уг үзүүлэлт нь буурч эхэлдэг. Эрс буурсан тохиолдол нь эдийн засагт технологийн үсрэнгүй том дэвшил гарсан үед тохиолддог байна. 

Page 13: macro micro ediin zasag
Page 14: macro micro ediin zasag
Page 15: macro micro ediin zasag
Page 16: macro micro ediin zasag

Макро эдийн засгийн судлах дараах асуудлууд байдаг. Үүнд:1.    Үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн түүнийг тооцох арга2.    Зах зээлийн нийт эрэлт, нийт нийлүүлэлт3.    Төрийн мөнгө зээлийн бодлого4.    Үндэсний орлогод хэрэглээ ба хуримтлал, хөрөнгө оруулалтын нөлөөлөх нөлөөлөл5.    Төрийн сангийн бодлого6.    Төрийн нийгмийн бодлого7.    Эдийн засгийн өсөлтийн асуудал8.    Эдийн засгийн гадаад харилцаа9.    Төлбөрийн баланс ба валютын ханш зэрэг болно.

Макро эдийн засгийн судлах зүйл

Page 17: macro micro ediin zasag

Макро эдийн засгийн судалгаанд дараахи аргуудыг ашиглана. Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байх зүй тогтлыг авч үзэх арга юм.Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж түүний мөн чанар дотоод уялдаа холбоог нээн илрүүлэхболомжтой. Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг эдийн засгийн бодит баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд тулгуурлан хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн аргыг хэлнэ.Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг хэлнэ.Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой үзэгдлийн хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон хувьсагчтай математик загвар боловсруулж аргыг хэлнэ.

Судалгааны арга

Page 18: macro micro ediin zasag

Эдийн засгийн онолын үндэслэлийг тодорхойлохдоо позитив болон норматив эдийн засгийн арга зүйд тулгуурлана.Позитив эдийн засаг гэдэг нь эдийн засгийн тодорхой үзэгдэл үйл явдлын өнгөрсөн үеийн өөрчлөлт хөгжлийн талаарх статистик тоо баримтанд тулгуурлан түүний одоогийн байдалд үнэлэлт өгч цаашдын хандлагын талаар хялбарчилсан загвар үзэл баримтлал боловсруулахыг хэлнэ.

Норматив эдийн засаг гэдэг нь боловсруулсан үзэл баримтлалыг практикт хэрхэн ямар аргаар хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргахыг хэлнэ.

Позитив болон норматив эдийн засаг

Page 19: macro micro ediin zasag

Эдийн засгийн аливаа үзэгдлийг 4 үндсэн арга хэрэглэгдэхүүнээр илэрхийлж болно. 1.    Үгээр илэрхийлэх арга: Энэ нь гол төлөв тодорхойлолт, томъёолол, тайлбарын хэлбэртэй байна.2.    Тоон хүснэгтээр илэрхийлэх арга: Энэ нь эдийн засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтийн хэлбэртэй юм.3.    График аргаар илэрхийлэх: Энэ нь эдийн засгийн хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн грацикзк дүрслэл юм. 4.    Аналитик арга: Энэ нь эдийн засгийн тодорхой үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функц математик загварын хэлбэртэй байна.

Page 20: macro micro ediin zasag

Макро ЭЗ-ийн онолын үндсэн урсгал, үзэл бариимтлалууд

Эдийн засаг нь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн хүү, цалин зэргээр зохицуулагдана.

Page 21: macro micro ediin zasag

Үнэ, зээлийн хүү, цалингийн өөрчлөлтүүд нь хэрэглэгч, пүүсүүдийн ямар шийдвэр гарах талаар дохио өгч байдаг.

Page 22: macro micro ediin zasag

Үнэ, зээлийн хүү, цалингийн уяан, хатан байдал нь төрийн оролцоогүйгээр эдийн засгийг зохицуулж тэнд үүссэн сөрөг үзэгдэлүүдийг шийдвэрлэж чадна гэж үздэг.

Page 23: macro micro ediin zasag

Энэ онол нь: Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан өөрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийн бүрэн зохицуулж чадахгүй. Иймээс ЗГ өөрийн зардал, татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн үр ашигтай гэж үздэг. Кейнсийн онол 1930 оны дунд үеээс 1970 он хүртэл нилээд давамгайлах шинжтэй байсан.

Page 24: macro micro ediin zasag
Page 25: macro micro ediin zasag
Page 26: macro micro ediin zasag

Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг.

Микро эдийн засаг

Page 27: macro micro ediin zasag

Микро эдийн засаг

гэдэг нь хүний

амьдралын өдөр

тутмын ажиллагаатай шууд холбоотой тодорхой төрлийн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт үнэ, цалин хөлс, ашиг алдагдал татвар гэх мэт асуудлыг үйлдвэрлэлийн анхдагч нэгжийн түвшинд авч үзэн судлахыг хэлнэ.

Микро эдийн засгийн судлах зүйл 

Page 28: macro micro ediin zasag

Өөрөөр хэлбэл пүүс салбар, өрхийн аж ахуй болон тодорхой зах зээл дэх үйлдвэрлэгч хэрэглэгчийн үр ашигтай ажиллагааны зарчмыг судалдаг эдийн засгийн ухааны нэг хэсгийг хэлнэ.    Жишээ нь: манай оронд махны нийлүүлэлт яагаад хомсдож үнэ нь өсөв ноолуурын шнэ дотоодын зах зээл дээр өсөж кг нь яагаад 30000 төгрөгт хүрэв гэх мэт асуултанд чикро эдийн засгийн онолд тулгуурлан хариулна. 

Page 29: macro micro ediin zasag

Эдийн засгийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжийн өмнө тулгарах гол асуудал бол үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөөцийг юунд зарцуулан хуваарилж яаж хамгийн их ашиг олох вэ гэдэг асуудал юм. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахын тулд аж ахуйн нэгж тодорхой нэг нөөцийг хэрэглэх шаардлага гардаг. Үүнийг үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэх бөгөөд Үүнд:1.    Газар байгалийн баялаг /ой мод ашигт малтмал, эдэлбэр газар/2.    Хөдөлмөр /хүний оюуны болн биеийн хүчний чадвар хүчин чармайлт/3.    Капитал /машин тоног төхөөрөмж барилга байгууламж түүхий эд материал санхүүгийн капитал/

Page 30: macro micro ediin zasag

Аль ч улс орны эдийн засгийн өмнө тавигдаж байдаг гол зорилго ижилхэн бөгөөд хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай ашиглаж хэрэгцээг илүү өндөр түвшинд хангах аргыг зөв сонгох явдал юм. Үүний тулд нийгэм бүр дараахь асуудлуудад харуи өгөх ёстой болдог. 1.    Юу үйлдвэрлэх вэ? Эдийн засгийн нөөц ямар байгаа, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нөөц хүрэлцээтэй байх, ямар нөөцийг гаднаас авах вэ? Нөөцөө нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн салбаруудад хэрхэн дахин хуваарилах вэ? Гэсэн өргөн хүрээтэй ойлголтыг хамаарна. Энэ асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ. -    Миний хэрэглэгч хэн болохыг тодорхойлно-    Хэрэглэгчдэд ямар хэрэгцээ байгааг тогтооно-    Энэ хэрэгцээнээс юуг нь хийж чадахыг тогтооно

Page 31: macro micro ediin zasag

2.  Яаж үйлдвэрлэх вэ? Энэ нь шинжлэх ухаан техникийн дэвшил түүнийг үйлдвэрлэлд хэрхэн ашиглаж байгаатай холбоотой бөгөөд үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт өөрчлөлтийг өөртөө тусгаж байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дараахь хүчин зүйл нөлөөлнө.-    Үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн үнэ-    Үйлдвэрлэлийн арга технологи-    Үйлдвэрлэлийн хөдөлмөр зохион байгуулалт-    Бусад хүчин зүйл

Page 32: macro micro ediin zasag

3.    Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Энэ асуудал нь нийгмийн хэмжээнд орлогын хуваарилалт дахин хуваарилалт ямар байгаа болон үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэд хичнээн хүн худалдан авах чадвартай гэдэгтэй холбоотой байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дараахь хүчин зүйлийг харгалзана.-    Хэрэглэгчийн орлогын байдал-    Хэрэглэгчийн хүсэл сонирхлын өөрчлөлт-    Орлогын дахин хуваарилалт-    Өрсөлдөгчийн үйл ажиллагаа -    Орлох барааны үнэ     

Page 33: macro micro ediin zasag

Микро эдийн засгийг судлах зүйлийг 4 бүлэг болгон хувааж доорх дарааллаар авч үзнэ. 1.    Зах зээлийн онол. Энд микро эдийн засгийн гол гогцоо асуудал болох эрэлт нийлүүлэлт, үнэ гурвыг нягт уялдаатайгаар авч үзнэ.2.    Хэрэглэгчийн онол. Энэ нь зах зээлийн эрэлтийн асуудалтай /хэрэглэгчид ямар барааг хэдий хэмжээгээр худалдан авах тухай асуудал/ холбоотой юм.3.    Пүүсийн онол. Энэ нь пүүс /аж ахуйн нэгж/ зах зээлд бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх зүй тогтлыг авч үзнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүн нийлүүлэх шийдвэрийг яаж гаргах вэ гэдэг асуудлыг энэ онолын тусламжтайгаар танин мэднэ.4.    Аж байдлын онол. Микро ндийн засгийн онолын энэ хэсэгт ашиг орлогын хуваарилалт хүн амын аж байдал амьжиргааны түвшинг судлана. 

Микро эдийн засгийг судлах зүйл

Page 34: macro micro ediin zasag

Эдийн засгийн талаар хийсэн аливаа дүгнэлт гаргасан шийдвэр нь хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй болох эсэх нь судалгааны аргаас шалтгаална.Эдийн засгийн судалгаа хийхийн тулд:1.    Эдийн засгийн тоо тоймшгүй олон үйл яьдлын дотроос тухайн судалгаанд холбогдох хэсгийг салган авах буюу судалгааны мэдээллийн бааз, сантай болох2.    Судалгаанд хамрагдах эдгээр материал дотроос хоорондоо хамааралтай бие биендээ нөлөөлж буй хэсгийг нь шилж олох3.    Хоорондоо харилцан хамаарал бүхий үзүүлэлтүүдийг судалж чухамхүү эдийн засгийн ямар загвар хүрээнд тэдгээр нь хоорондоо тогтмол байнга давтагдах харилцаа холбоотой болохыг илрүүлэн эдийн засгийн хууль зарчим үзэгдэл маягаар томъолж болно.

Эдийн засгийн судалгааны арга хэрэглэгдэхүүн

Page 35: macro micro ediin zasag

Микро эдийн засгийн судалгаанд дараахи аргуудыг ашиглана. Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс

үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байх зүй тогтлыг авч үзэх арга юм.

Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж түүний мөн чанар дотоод уялдаа холбоог нээн илрүүлэхболомжтой.

Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг эдийн засгийн бодит баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд тулгуурлан хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн аргыг хэлнэ.

Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг хэлнэ.

Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой үзэгдлийн хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон хувьсагчтай математик загвар боловсруулж аргыг хэлнэ.