ЗГМ - ubinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө...

8
2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) YНЭ: 1000₮ ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ ЗГМ Далай лам ubinfo.mn бүрэлдэхүүн компани THE OFFICIAL GAZETTE АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2458.64 357.22 36.84 АЛТ ЗЭС 10-ЧИНГИС БОНД ХУРАЛДАй БОНД 108.32 0.13% 94.50 0.14% 6153.50 0.59% ГЭРЭГЭ БОНД 95.120 0.15% 1195.09 0.13% Ц.Даваасүрэн: “Оюутолгой” ХХК Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй Монголын экспортын нүүрсний хамгийн өндөр үнийг тогтоолоо Зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд 176.3 ам.доллараар борлуулжээ. > 5 300 ам.хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна. Шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод яалт ч үгүй ахадчихаад байгаа нь энэ. 5 ОнЦлОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ. УЛААНБААТАР 2018.08.15 үүЛшиНэ 23° 18° УЛс ТөР нөхөн сонгууль зарласантай холбоотой маргааныг ҮХЦ энэ сарын 22-нд хэлэлцэнэ. МУ, БнСУ-ын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих асуудлыг Ерөнхий сайд хөндөв. ЗТХЯ-ны дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүллээ. “Төрийн албаны сахилга хариуцлагын тухай” төсөлд Герман, Японы жишгийг баримталсан гэв. эдийН зАсАг Улаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. “Би Ди Сек”-ийн үнэт цаасыг МХБ-ийн нэгдүгээр ангилалд ахиуллаа. “Жуулчин дюти фрий”-гийн борлуулалт оны эхний хагаст нэг тэрбум төгрөгөөр өсчээ. “TOP-20” индекс 0.35 хувиар буурч, 19194.45 нэгж болов. TOP-20 индекс 2017 2018 10,000 15,000 20,000 25,000 30,000 Нийгэм Их, дээд сургуулийн төлбөр дунджаар 400 мянган төгрөгөөр өссөн гэв. Эрээн хотод зорчиж буй Монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ. Польшид Монголын 939 иргэн байдгаас 200 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг. Сургууль, цэцэрлэгийн барилгыг чанаргүй барьсан компаниудын хар жагсаалтыг гаргана. дэЛхий Tesla-г хувьчлахад Саудын Араб оролцох сонирхолтойг Илон Маск мэдэгдэв. Дональд Трамп АнУ-ын түүхнээ хамгийн аварга батлан хамгаалах төслийг баталлаа. Их Британид 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч бараг үнэгүй болох тооцоог FT гаргав. Токио цардмал замыг усаар шүршиж аагим халуунаа бууруулах туршилт хийлээ. ЦАГ АГААР Rio Tinto юу ч хийгээгүй байтал гэрээний хугацаа дууслаа. > 2 Б.Батдорж / ЗГМ© УЛС ТөР 2 Нөхөн сонгуультай холбоотой бас нэгэн маргаан дэгдэх нь Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт уиХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгосон. Нөхөн сонгуульд АН, МАН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам, дэлхийн монголчууд нам, үнэн ба зөв нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ЗГМ: СЭДЭв 3 Утаанд зарцуулах 58 тэрбум төгрөг урьдын түүхийг давтах вий Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, сэтгэл тэнэгэр алхсан зуны өдрүүд улирч, намрын сар гараад байна. өвөл гээч болохгүй юм шиг дээр, дооргүй налайж суух хооронд төлөвлөсөн олон ажил талаар болж байгаа жишээ ч цөөнгүй сонсогдов. ирэх өвлийг утаа багатай өнгөрөөхөөр сэдсэн ажил ирэх сард эхлэх учиртай ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас нийслэлчүүдийн найдвар талаар болох шинжтэй. уиХ-ын хаврын чуулганы төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Г.Билгүүн ЗГМ ны дарга Л.Элдэв-очир ирэх өвөл агаарын бохирдол, утааг 50 хувь бууруулна хэмээн ам гарсныг нийслэлчүүд бүгд санаж байгаа. тэр тусмаа нийслэлийн гэр хорооллын 120 мянган өрхийн янданд утааг бүрэн шатаадаг зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар мөнгийг нь шийдсэн гэдгийг олон чих сонссон биз ээ. уиХ- ын, Засгийн газрын түвшинд судалж тооцоолон 120 мянган өрхийн янданд 200 ам.долларын утаа шүүгч төхөөрөмж худалдан авахаар захиалгаа өгчихсөн тухай холбогдох байнгын хорооны ги шүүд, Засгийн газрын сайд нар ярьж байсан. Монгол үндэсний ардчилсан нам, Зон олны нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Бүгд найрамдах нам оролцохоор батламжаа гардсан. Батламжаа авсан намууд энэ сарын 31-ний өдрөөс ирэх са- рын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм. Мөн бие даагчид энэ сарын 20- ны дотор мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газраар шалгуулна. FINANCIAL TIMES-ИЙн ШИлДЭГ нИЙТлЭлҮҮД ТАнД ХҮРЧ БАЙнА ZGM DAILY > 7 Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана 00958 ШАТАХУУНы үНЭ ДАХИН өСөХ үү Deputy of “Absent” ministry appointed Vise President of Ulaanbaatar Railway to serve as the Deputy Minister of Road. > 6 МЭДЭГДЭЛ Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй Бороо Гоулд компанийн чингэлгээс палеонтологийн дурсгал олдсон гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. 8-р сарын 10-ны Баасан гаригт цагдаагийн байгууллагын ажилтнууд Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбай дээр ирж, шалгалт хийсэн болно. Уурхайн хамгаалалтын алба цагдаагийн ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад ямар нэг саад учруулаагүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг цагдаагийн ажилтны биед халдсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгахыг хүссэн бүх чингэлэгтээ үзлэг хийсэн бөгөөд хураан авсан зарим эд зүйлсийг зохих журмын дагуу холбогдох байгууллага шалгаж байгаа болно. Харамсалтай нь компанийн нэр хүндийг унагах зорилгоор мэдээллийг санаатайгаар гуйвуулан, хуурамч зургийн хамт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад гүнээ харамсаж байна. Компани Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг мөрдөж, хуулийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг зохих ёсоор биелүүлж ажилладаг гэдгийг тэмдэглэе. Бороо Гоулд ХХК 2018 оны 08 сарын 14 П.Батбөх ЗГМ

Upload: others

Post on 25-Dec-2019

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) YНЭ: 1000₮~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~

ЗГМ

Далай лам

ubinfo.mnбүрэлдэхүүнкомпани

The official gazeTTe

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2458.64 357.22 36.84

АЛТ ЗЭС 10-ЧИНГИС БОНД ХУРАЛДАй БОНД

108.320.13%

94.500.14%

6153.500.59%

ГЭРЭГЭ БОНД

95.1200.15%

1195.090.13%

Ц.Даваасүрэн: “Оюутолгой” ХХК Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй

Монголын экспортын нүүрсний хамгийн өндөр үнийг тогтоолоо

Зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд 176.3 ам.доллараар борлуулжээ. > 5

300 ам.хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна. Шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод яалт ч үгүй ахадчихаад байгаа нь энэ. 5

ОнЦлОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ.

УЛААНБААТАР2018.08.15

үүЛшиНэ

23° 18°

УЛс ТөРнөхөн сонгууль зарласантай холбоотой маргааныг ҮХЦ энэ сарын 22-нд хэлэлцэнэ. МУ, БнСУ-ын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих асуудлыг Ерөнхий сайд хөндөв. ЗТХЯ-ны дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүллээ.“Төрийн албаны сахилга хариуцлагын тухай” төсөлд Герман, Японы жишгийг баримталсан гэв.

эдийН зАсАгУлаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. “Би Ди Сек”-ийн үнэт цаасыг МХБ-ийн нэгдүгээр ангилалд ахиуллаа. “Жуулчин дюти фрий”-гийн борлуулалт оны эхний хагаст нэг тэрбум төгрөгөөр өсчээ. “TOP-20” индекс 0.35 хувиар буурч, 19194.45 нэгж болов.

TOP-20 индекс

2017 201810,000

15,000

20,000

25,000

30,000

НийгэмИх, дээд сургуулийн төлбөр дунджаар 400 мянган төгрөгөөр өссөн гэв. Эрээн хотод зорчиж буй Монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ.Польшид Монголын 939 иргэн байдгаас 200 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг. Сургууль, цэцэрлэгийн барилгыг чанаргүй барьсан компаниудын хар жагсаалтыг гаргана.

дэЛхийTesla-г хувьчлахад Саудын Араб оролцох сонирхолтойг Илон Маск мэдэгдэв. Дональд Трамп АнУ-ын түүхнээ хамгийн аварга батлан хамгаалах төслийг баталлаа. Их Британид 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч бараг үнэгүй болох тооцоог FT гаргав. Токио цардмал замыг усаар шүршиж аагим халуунаа бууруулах туршилт хийлээ.

ЦАГ АГААР

Rio Tinto юу ч хийгээгүй байтал гэрээний хугацаа дууслаа. > 2

Б.Батдорж / ЗГМ©

УЛС ТөР

2

Нөхөн сонгуультай холбоотой бас нэгэн маргаан дэгдэх нь

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт уиХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгосон. Нөхөн сонгуульд АН, МАН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам, дэлхийн монголчууд нам, үнэн ба зөв нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,

ЗГМ: СЭДЭв

3

Утаанд зарцуулах 58 тэрбум төгрөг урьдын түүхийг давтах вий

Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, сэтгэл тэнэгэр алхсан зуны өдрүүд улирч, намрын сар гараад байна. өвөл гээч болохгүй юм шиг дээр, дооргүй налайж суух хооронд төлөвлөсөн олон ажил талаар болж байгаа жишээ ч цөөнгүй сонсогдов. ирэх өвлийг утаа багатай өнгөрөөхөөр сэдсэн ажил ирэх сард эхлэх учиртай ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас нийслэлчүүдийн найдвар талаар болох шинжтэй.

уиХ-ын хаврын чуулганы төгс гөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо-

Г.БилгүүнЗГМ

ны дарга Л.Элдэв-очир ирэх өвөл агаарын бохирдол, утааг 50 хувь бууруулна хэмээн ам гарсныг нийслэлчүүд бүгд санаж байгаа. тэр тусмаа нийслэлийн гэр хорооллын 120 мянган өрхийн янданд утааг бүрэн шатаадаг зуухны хүхээг, төхөө рөмж суурилуулахаар мөн гийг нь шийдсэн гэдгийг олон чих сонссон биз ээ. уиХ-ын, Засгийн газрын түвшинд судалж тооцоолон 120 мянган өрхийн янданд 200 ам.долларын утаа шүүгч төхөөрөмж худалдан авахаар захиалгаа өгчихсөн тухай холбог дох байнгын хорооны ги шүүд, Засгийн газрын сайд нар ярьж байсан.

Монгол үндэсний ардчилсан нам, Зон олны нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Бүгд найрамдах нам оролцохоор батламжаа гардсан.

Батламжаа авсан намууд энэ сарын 31-ний өдрөөс ирэх са-рын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм. Мөн бие даагчид энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газраар шалгуулна.

FINANCIAL TIMES-ИЙн ШИлДЭГ нИЙТлЭлҮҮД ТАнД ХҮРЧ БАЙнА

ZGM

DAIL

Y

> 7

Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана

0 0 9 5 8

ШАТАХУУНы үНЭ ДАХИН өСөХ үү

Deputy of “Absent” ministry appointed

Vise President of Ulaanbaatar Railway to serve as the Deputy Minister of Road. > 6

МЭДЭГДЭЛЗарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж

буй Бороо Гоулд компанийн чингэлгээс палеонтологийн дурсгал олдсон гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

8-р сарын 10-ны Баасан гаригт цагдаагийн байгууллагын ажилтнууд Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбай дээр ирж, шалгалт хийсэн болно. Уурхайн хамгаалалтын алба цагдаагийн ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад ямар нэг саад учруулаагүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг цагдаагийн ажилтны биед халдсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгахыг хүссэн бүх чингэлэгтээ үзлэг хийсэн бөгөөд хураан авсан зарим эд зүйлсийг зохих журмын дагуу холбогдох байгууллага шалгаж байгаа болно.

Харамсалтай нь компанийн нэр хүндийг унагах зорилгоор мэдээллийг санаатайгаар гуйвуулан, хуурамч зургийн хамт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад гүнээ харамсаж байна.

Компани Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг мөрдөж, хуулийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг зохих ёсоор биелүүлж ажилладаг гэдгийг тэмдэглэе.

Бороо Гоулд ХХК 2018 оны 08 сарын 14

П.БатбөхЗГМ

Page 2: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

гэрээндээ цахилгаан станц ба-рих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ л биелүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Эрчим хүчний сайд Ц.даваа-

сүрэн ийн мэдээлэл хийсний дараа түүнээс зарим зүйлийг тодруулав.

-“Оюутолгой” ХХК өнгөр-

сөн хугацаанд хаанаас эрчим хүчээ татах санал тавьж байсан бэ?

-“Рио тинто” компани гэрээн-дээ “оюутолгой” төсөлд гур ван

чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Эсвэл Монгол улсаас авч байна. Гурав дахь этгээдээс мөн авч болно гэж бий. өөр дээрээ

Rio Tinto юу ч хийгээгүй байтал гэрээний хугацаа дууслаа

МАН-ын УЗ сууд -лын галт тэ рэг ний ослыг “Бай га лийн гам шигт үзэг дэл”-ээс болсон хэмээв

Иргэдээс гарсан гомдлыг “гэнэт зарлагдсан сонгууль” гэж аргалахаар тохиролцсон уу

Улс төр

2 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

ЗөвлөхШатарбалын ДАвААДОРж

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.Баярсайхан

Утас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581 99903578 99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131, Факс: 7010606

zgm.mn

ubinfo.mnДугаарын удирдагч

Г.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

зорилгоо болгоно.

РЕДАКЦ

ЗАР СУРТАлЧИлГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУвИлБАР

0 0 9 5 8

Б.Сэлэнгэ ЗГМ

Б.Энхжаргал@enkhjrglZGM

“оюутолгой” ордыг түшиглэн барих эрчим хүчний станцын ажил удааширч байна гэж Эрчим хүчний сайд Ц.даваасүрэн мэдэгдлээ.

Хөрөнгө оруулалтын гэрээ ний дагуу бол “оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд энэ станц ашиглалтад орсон байх ёстой юм. Гэтэл одоогоор тус компанийн удирдлага “Монгол улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал авах ёстой” гэсэн тайлбар хийж байна хэмээн салбарын сайд хэлэв.

тэрбээр “оюутолгой төсөл анхнаасаа хөрөнгө оруулалтын

ЗГМ: ТОДРУУЛГА

Ц.Даваасүрэн: “Оюутолгой” ХХК Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй

цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг Эрчим хүчний яам 2012 онд өгчихсөн байсан. дараа нь 2014 онд “тавантолгой”-д хамтрах гэрээ байгуулсан байсан. ингэхдээ өөр дээрээ барих гэрээгээ цуцалсан байдаг. Юу ч хийгээгүй байж гэрээний хугацаа нь дууслаа. Адаглаад тЭЗү боловсруулаад ажил хийсэн бол “Бидний ажлыг зогсоолоо” гэж болно. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “оюутолгой” ХХК Мон-голын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй.

“Тавантолгой”-н станцыг барих асуудал ямар шатанд явна вэ?

-“тавантолгой”-н станцаа манай тал барих шийдвэр гаргасан. Харин Rio Tinto ком -пани цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал. “оюутолгой” ХХК гэрээгээ зөрчөөд байна.

1улмаар долоо хоногийн

хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумаас 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах болзол ханган СЕХ-д бүртгүүлэх учиртай. Гэхдээ үүнээс наана нөхөн сонгууль болох эсэхийг шийдэх олон үйл явдал өрнөх бололтой.

СЕХ өнгөрсөн долоо хоногт иЗНН-ыг 2016 оны уиХ-ын сонгуулийн санхүүгийн тайлан-гаа өгөөгүй гэх үндэслэлээр энэ удаагийн сонгуульд орол-цуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь бас нэгэн маргааны эхлэл болж байна. СЕХ-ны гаргасан тогтоолын эсрэг иЗНН мэдэгдэл гаргаж, зарга үүсгэхээр болжээ. тус намын мэдэгдэлд “иЗНН-ыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж СЕХ 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав. Монгол улсын дээд хууль бол үндсэн хууль бөлгөө. үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд иЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа СЕХ дахин давтав. улс төрийн нам сонгуульд оролцсон

хэлэлцлээ. удирдах зөвлөлөөс уБтЗ-ын орлогч дарга Л.Халтарыг тус яамны дэд сай даар томилохоор болсон байна.

Намын боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй байсан, өөрсдөө хүсэлт гаргасан гээд нийт долоон хүний нэрийг удирдах зөвлөлийн гишүүд авч хэлэлцсэн аж. Л.Халтарын хувьд тухайн салбарт ажиллаж байгаа, дадлага туршлагатай, чадвартай хэмээн үзсэн байна.

тэрбээр оХу-д төмөр замын чиг лэлээр сурч мэргэжил эзэмш-сэн. 1983 оноос хойш уБтЗ ХНН-т ачигчаас эхлэн тээвэрлэлт, бодлого хариуц сан орлогч дарга

хүртэл 20 гаруй жил ажилласан хүн гэж МАН-ын Ерөнхий нарийн бич гийн дарга д.Амарбаясгалан танилцууллаа.

МАН-ын удирдах зөвлөлийн

хурлаар мөн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тог-тоол гаргаж, намаас сонгогд сон болон томилогдсон албан ту шаалт-нуудыг чанд мөр дөж ажиллахыг

үүрэг болгосон байна. ЗГХЭГ-ын дарга Г.Зандан шатар

“төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын алдаа дутагдлаа тухай хууль”-ийн төслийг бо лосв руулж байгаа талаар хэлэв. төслийг боловсруулахдаа Япон, Герман зэрэг орны төрийн алба ны хуу лийг жишиг болгосон хэмээлээ. төрийн албаны дунд болон доод шатанд байгаа ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад тус хуулийн төслийн гол ач холбогдол орших аж. ЗтХЯ-ны дэд сайдад нэр дэвшүүлж буй Л.Халтарыг төрийн албан хааг чид тавих шалгуурыг хангана гэж Г.Занданшатар тодотгосон юм.

Харин өнгөрсөн ням гарагт төмөр зам эвдэрч, суудлын галт тэрэг осолдсон явдлыг МАН-ын удирдах зөвлөл ажлын хариуцлагаас бус “байгалийн гамшигт үзэгдэл”-ээс үүдэлтэй хэмээн үзжээ.

МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт “Худал хэ-лэхгүй, хулгай хийхгүй, хууль зөрчихгүй хүн төрийн албанд ажиллах ёстой. тиймээс төрийн болон улс төрийн албан тушаалт-нууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн шийдвэрийг удирдах зөвлөл гаргалаа” гэсэн юм.

ТОМИЛГОО

ЗТХЯ-ны дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүллээ

МАН-ын удирдах зөвлөл тө-рийн ордонд хуралдан ЗтХЯ-ны дэд сайдын шинэ то мил гоог

Польшид байгаа иргэд тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрдэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгаал-лын сайд С.Чинзориг Монгол улс болон Бүгд Найрамдах Польш улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг уиХ-д өргөн барив. ГХЯ-ны Консулын газрын судалгаагаар Бүгд Найрамдах Польш улсад байгаа нийт 939 монгол иргэнээс дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч, ажиллаж байгаа бөгөөд үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа аж.

тэд тус оронд оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг тус улсын хуулийн дагуу авдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байна. тиймээс дээрх төслийг баталс-наар тухайн иргэдийн ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна гэж Засгийн газар тооцжээ.

Монгол улс нь оХу, БНСу, БНуу-тай нийгмийн хамгаал лын сал барт хамтран ажилладаг. Энэ хүрээнд тэдгээр оронд ажил ла сан хуга цаагаа нэгтгэн тоо цуул сан иргэд сар тутам өндөр насны тэт гэв рээ ав даг. улмаар зарим оронд нь тэт гэврийн даат гал дав хар тө лөх гүй ажиллаж байгаа аж.

ЗАСГИйН ГАЗАР Нөхөн сонгуультай холбоотой бас нэгэн маргаан дэгдэх нь

тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, дээд шүүх үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн ерөн-хий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол улсад хэн дуртай нь хууль зохиож, зохиосон хуу-лийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав. тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан . Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно” гэжээ. тус намынхан СЕХ-г үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан гэдгээр Захиргааны

хэргийн шүүх болон дээд шүүхэд хандахаар болж байна. ингэснээр нөхөн сонгуультай холбоотой бас нэгэн маргаан дэгдэж СЕХ-ны ажил нэмэгдэх нь. Мордохын хазгай гэгчээр батлагдахдаа л хэл ам, хөрөнгө мөнгөний гачаалтай зарлагдсан нөхөн сонгуулийн үйл явц ч СЕХ-ныхныг багагүй зовоох шинжтэй.

өнгөрсөн сард иргэдийн төлөөлөл мөн л уиХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль явуулах уиХ-ын тогтоол холбогдох хуулиудыг зөрчсөн гэж Цэцэд хандсан. үндсэн хуулийн цэц ч иргэдийн өргөдлийн дагуу дунд суудлын хуралдаанаа энэ сарын 22-нд хийхээр товлоод байна.

Харин өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд нөхөн сонгуультай холбоотой маргааныг нэг талд нь шийд-вэрлэхээр тохиролцсон чимээ МАН-ын бага хурлын танхимаас сонсогдсон нь нэгийг хэлээд

байна. улс төрийн намууд сонгуульд оролцох эсэхээ шийдэх мөчид СЕХ, үХЦ-ээс нөхөн сонгууль баараггүй болно гэсэн амлалт авсан гэх шуум байгаа. тэр нь иргэдээс гарсан гомдлыг “гэнэт зарлагдсан сонгууль” гэдгээр аргалж өнгө рөөхөөр тохиролцсон тухай. ийм ярианы үндсэн дээр ч нөхөн сонгууль асуудалгүй явагдана гэсэн бат нот итгэлтэйгээр намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн биз. СЕХ-ноос батламжаа гар-даж сонгуульд оролцохоор шулуудсан намууд Хэнтийд сонгуулийн штабаа байгуулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхлээд байна. үүгээр уиХ-ын тогтоолтой холбоотой маргаан бараг нэг талдаа гарч байх шиг.

Харин энэ маргаантай зөрөөд иЗНН-ын гомдлын мөрөөр СЕХ Захиргааны хэргийн шүүх, улмаар дээд шүүхийн хаалга татах нь тодорхой боллоо.

Б.Батдорж / ЗГМ©

Б.Батдорж / ЗГМ©

“Тавантолгой”-н станцаа манай тал барих шийдвэр гарга сан. Харин Rio Tinto ком пани цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал юм. “Оюутолгой” ХХК гэрээгээ зөрчөөд байна.

Page 3: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

3ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН

ЗГМ: Сэдэв

2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958)

С.ЦОГТБАЯР ЗУРж БАйНА

◄1утаанд 24 сая ам.доллар

зар цуулна гэдэг бага тоо биш. Хөрөн гийн эх үүсвэрийг БНХАу-ын зээл тусламж болон БНСу-аас 0,2 хувийн хүүтэй зээлж байгаа 500 сая ам.долларын хөрөнгөөс гаргахаар болсон. Харин энэ аж лыг гардан зохион байгуулж, зунжин хуралдана гээд байсан уиХ-ын хоёр байнгын хороо ажин түжин. Харин ард иргэд өвлийн гашуун утааг мартаагүй л байна.

төрөөс дорвитой ажил хийж, агаарын бохирдол, утааг бууруу лах арга хэмжээ авна гэдэгт найдсаар ирсэн нийслэлийнхэнд харин ирэх өвлийг янданд шүүлтүүр тавьж утааг бууруулна гэсэн шийдэл итгэл төрүүлэхгүй байгаа нь лавтай. итгэл алдарсан шалтгааныг өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг тэмцсэн үйл явдлууд тодорхой харуулна. өнгөрсөн жилүүдэд зуух яндантай зууралдсан олон ажил хийсэн боловч үр дүнд хүрч, итгэл төрүүлсэн гэрэл гэгээтэй жишээ алга. татвар төлөгчдийн мөнгө, гадаадын зээл тусламжаар цөөн хүн олон “шахаа” сэдэж ашиг унагаснаас бус агаарын чанар, нийслэлчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн нь тун бага юм.

өнгөрсөн 10 жилийн хуга-цаанд агаарын бохирдол, утааг бууруулахад зориулж 751.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ их мөнгийг 175 мянган зуух тараах, 258 автобусыг дизель, хийн түлшээр хослуулах, 210 мянган тонн коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр барих гээд том төсөл, хөтөлбөрт зарцуулсан ч нүдэнд харагдаж, сэтгэлд хүрсэн үр дүн нэг ч алга. Гэрийн туурга бүрээс, үүдний амбаар, яндангийн дулаан баригч, шахмал түлшний поошиг зуух гээд элэг хөшөөх элдэв зүйл тараасан явдал ч бишгүй бий. одоо тараасан зуухнууд нь чанарын шаардлага хангахгүй, орчин нөхцөлдөө тохироогүйгээс айлд новш нэмж нүүрсний амбаарт нь хэвтэж л байна. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар 176 мянган өрхөд тараасан сайжруулсан зуухны 20-30 хувийг л ашиглаж байгаа гэсэн дүн гарчээ. Хүснэгтээс

Утааг 50 хувь бууруулах яндан-гийн төхөөрөмж чанарын шаард-лага хангах уу

харахад л “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгийг хэрхэн үргүй зарцуулсныг тод илтгэчихэж байна. олон жилийн туршлага зуух, яндантай зууралдаад зээл тусламж, татвар төлөгчдийн мөнгө л салхинд хийдэг гэдгийг өгүүлсээр байхад янданд дахиад шүүлтүүр суулгаж “мөнгө цохих” ухаан энэ төрөөс гарсан л юм даа.

Янданд төхөөрөмж тавьж утааг бууруулах ажлын хүрээнд хоёр ч төхөөрөмжид х о т ы н з а х и р г а а н ы мэргэжилтнүүд туршилт хийж үзжээ. тэр туршилтаар өнөөх төхөөрөмж шаардлага хангаагүй аж. Эхнийх нь манай гэр хорооллын нөхцөлд хэрэглэж буй зууханд тохирохгүй төхөөрөмж гэдгээр тэнцээгүй бол удаах нь утаа, угаар алдаж дотор агаарыг үлэмж бохирдуулж байгаа аж.

ийм байдалтайгаар утааг 50 хувь бууруулах зорилтод тэмүүлбэл олон тэрбум төгрөг салхинд хийсэхийн сацуу иргэдийнхээ эрүүл мэндээр наадаад өнгөрөх нь. Нийслэлчүүд өвөлдөө гаднах утаанд хордож эрүүл мэндээрээ

Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар 176 мянган өрхөд тараасан сайжруулсан зуухны 20-30 хувийг л ашиглаж байна гэсэн дүн гарчээ.

хохирдог байсан бол ирэх жил дотор угаартаа багтарч үхэх эрсдэл ч ойрхон байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд монгол гэрийн дотоод агаарын бохирдлын эх үүсвэрийг гадаад орчны агаарын бохирдлоос гадна нүүрстөрөгчийн дутуу исэл буюу дутуу шатсан нүүрс, түлшнээс үүдэлтэйг дурджээ. өнгөрсөн жил ЭМЯ-ны судал-гаагаар Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүд бусдаас илүүтэй хордсон шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарласан. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд дунджаар 3.8 сая хүн өрхийн агаарын бохирдлоос үүсэлтэй өвчнөөс болж нас бардаг.

үүний шалтгаан нь мод, нүүрсний дутуу шаталтаас өрхийн агаар бохирдож, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйг тогтоожээ. Ялангуяа ядуу буурай орны эмэгтэйчүүд хоол хийх үүрэгтэй холбоотойгоор уушгины үрэвсэл, уушгины архаг бөглөрөлт, уушгины хорт хавдраар өвчилдөг байна. Манай орны хувьд энэ төрлийн өвчлөл өндөрт тооцогддог. үүн дээр шаардлага хангахгүй төхөөрөмж янданд суурилуулж зуух, яндангаас уугих утаа, угаар нэмэгдвэл өвчлөл ямар хэмжээнд хүрэх нь тодорхой.

төрийн зүгээс янданд төхөөрөмж тавьж утаатай тэмцэх шийдлийг иргэд илт эсэргүүцэж байгаа нь нийгмийн сүлжээнд хөврөх бухимдлаас тодорхой харагдана. Харин зуух, янданд зарцуулах 58.8 тэрбум төгрөгөөр цахилгаан халаагуур тараахаас эхлээд эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгааны хөнгөлөлтийг дэмжвэл илүү үр дүнд хүрэхийг санал болгож байгаа юм.

улаанбаатар хотод ца-хилгаан эрчим хүчинд холбогдсон, гэрээ байгуул-сан нийт 147.3 мянган гэр хорооллын хэрэглэгч бий. Гэр хорооллын нийт цах и л га ан эрчим хү ч хэрэглэгчдийн 75 хувь хоёр тарифт тоолууртай бөгөөд 2017 онд 108378 хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, 38975 хэрэглэгчийг 50 хувь хөнгөлсөн. Энэ аж лыг ү ргэлж л ү үлэхэд 2018-2020 онд 217,2 тэрбум төг рөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж сал барын яамныхан тооцоолсон. үүнд л янданд төхөөрөмж суури-луулснаас илүү үр дүн гарах нь дамжиггүй. үүнийг л иргэд хүсэж, яндангаас “уугих” мөнгөний сонирхлыг үзэн ядаад байгаа шүү дээ.

АГААРын БОХИРДлыГ БУУРУУлАХАД ЗАРЦУУлСАн ХөРөнГИЙн ХЭМЖЭЭ

ЗГМ: ИНфОГРАфИК

2011-2016 Төсвийн урсгал зардал

102.3

2008-2016 Төсвийн хөрөнгө

оруулалт

54.9

2011-2015 “Цэвэр агаар”

сангаар

94.3

2008-2016 Гадаадын

зээл тусламж

500

(тэрбум төгрөг)

(тэрбум төгрөг)

“ЦЭвЭР АГААР” САнГИЙн ХөРөнГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУлСАн ЖИШЭЭ

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны тайлан ©

Эрчим хүчний хэмнэлттэй

гэрийн дулаалгад

3.0

Автобусанд дизель ба хийн

төхөөрөмж суурилуулахад

3.4

Айл өрхөд хийн плитканы бүрдэл

олгоход

1.2

Мэдээлэл сурталчилгаанд

2.4

Туул, Сэлбэ голын эхийг сэргээх урсацыг

сайжруулахад

2.3

Сайжруулсан зуухны татаас, зуух борлуулах

үйлчилгээнд

32.2

Утаанд зарцуулах 58 тэрбум төгрөг урьдын түүхийг давтах вий

Б.Батдорж / ЗГМ©

• Янданд төхөөрөмж тавьж утааг бууруулах ажлын хүрээнд авчирсан хоёр ч төхөөрөмжид хотын захиргааны мэргэжилтнүүд туршилт хийхэд шаардлага хангаагүй аж.

• 58.8 тэрбум төгрөгөөр цахилгаан халаагуур тараахаас эхлээд эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгааны хөнгөлөлтийг дэмжвэл илүү үр дүнд хүрэх тухай иргэд санал дэвшүүлж байна.

• Утааг бууруулах ажлыг гардан зохион байгуулж, зунжин хуралдана гээд байсан УИХ-ын хоёр байнгын хороо ажин түжин, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо бүр таг чиг.

Page 4: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

Экологи

4 ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958)

Дэлхий ундааны соруулаас татгалзаж байна

АНУ, Европын том компаниуд уг хөдөлгөөнд нэгджээ

Ц. Улам-УндрахЗГМ

ундааны хуванцар соруулаас татгалзаж, оронд нь хулс ашиглах экологийн шинэ трэнд тархаж эхэллээ. McDon-alds, Starbucks зэрэг Америк, Европын компаниуд болон засаг захиргааны нэгжүүд уг хөдөл-гөөнд нэгджээ. Гэвч соруулын аюул юу вэ? Хуванцар материал байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулж, зэрлэг амьтдыг хөнөөж байгаа нь үнэн. Гэхдээ үүнд соруулын хувь хэмжээ маш бага юм. Коста Рикагийн эрэг хавьд яст мэлхийн хамарт зоогдсон хуванцар соруулыг сугалан авч байгааг харуулсан дүрс бичлэг сүлжээнд тавигдсан явдал дээрх хөдөлгөөний эхлэлийг тавьсан байна.

Эхлээд биологичид мэлхийн хамарт паразит хорхой орж, тархинд нь бэхлэгдсэн байна гэж боджээ. Гэтэл тайраад үзтэл коктейлийн соруул байсанд тэд ихэд гайхав. Соруул амьсгалын замыг хааж, амьсгалыг хүндрүүлж байсан гэнэ. Эрдэмтэд 10 минут оролдож байж соруулыг сугалж аваад цэвэрлэгээ хийж, амьтныг буцаан тавьж буй бичлэг олны анхаарлыг татсан юм. Хуванцар соруул хэмжээгээрээ далайн хаягдалд их зай эзэлдэггүй ба зарим тооцоогоор тавны нэг орчим байдаг. Гэтэл соруулын хэмжээ, хэлбэр нь далайн амьтан ба шувуудад нэлээд аюул учруулдаг байна. тухайлбал, шувуудын 71 хувь, яст мэлхийн 30 орчим хувь нь ходоодондоо хаягдал хуванцар агуулж, тал орчим нь үүний ул маас үхдэг байна.

One Less Straw олон нийтийн байгууллагын мэдээгээр хуванцар хаягдал залгисны улмаас жил бүр 100 мянган далайн амьтан, нэг сая шувуу амиа алддаг аж. Ганц өдөр АНу-д хаягддаг ху ван цар соруулын нийт урт дэл хийн бүслүүрээс 2.5 дахин урт. Европын холбооны орнуудад жилдээ 36 тэрбум ширхэг хуван-

цар соруул ашигладаг. Гэхдээ байгаль хамгаалагчид зөвхөн соруулд анхаарах бус, хуванцар хог хаягдлын асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэхийг уриалж байна.

дэлхийн далай тэнгист хаяг-даж, гадар гуу дээр нь хөвөх хогны хэм жээ тасралтгүй нэмэгд сээр буй. үүний 80 орчим

хувийг хуванцар хаягдал эзлэх ба хуванцар сав, загасны тор, тоглоомын хаягдлаас бүтсэн таван тэнгис үүсээд байгааг байгаль хамгаалагчид анхааруулав.

NatGeo сэтгүүлд хуванцар хаягдал амьд байгалийг хэрхэн сүйтгэж байгааг харуулсан мэдээ, статитистик, зураг, өгүүлэл олноор нийтэлдэг. Энд бичсэнээр

далайд хаягдсан хуванцар хогны 80 хувь нь хуурай газраас ирдэг ба үлдсэн хэсэг нь хөлөг онгоцноос хаях буюу усан дээрх үйл ажил-лагаанаас үүсдэг аж.

Хуванцрын жижиг хэсэг нэг туйлаас нөгөө туйл хүртэл тар-хаж, туйлын мөсөн дотроос илэрчээ. ийм төрлийн бохирдол дэлхий нийтэд жилдээ есөн

тэрбум ам.дол ларын хохирол учруулдаг байна. 2014 онд дэлхийн хэм жээнд 311 сая тонн пластмасс үйлдвэрлэсэн бол 2050 онд 1100 сая тоннд хүрнэ.

үүнээс үлэмж хэсэг нь хог болж хаягдана гэдгийг тооцож үзвэл байгаль орчинд ямар хөнөөл учирч болохыг эрдэмтэд сануулжээ.

Хаягдал хуванцар залгисны улмаас жил бүр 100 мянган далайн амьтан, нэг сая шувуу амиа алддаг.

Global Witness байгууллага 2017 онд 22 оронд 207 байгаль хамгаалагч газрын төлөө тэмцэж яваад амь насаа алдсаныг мэдээлэв. тэд хөдөө аж ахуй болон уул уурхайн томоохон төслүүдийг эсэргүүцсэний улмаас алуулсан гэж үзэж байна. их Британид төвтэй тус байгууллагын мэдээлснээр энэ тоо бол 2001 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Энд дурдсанаар Засгийн газрын

аюулаас хамгаалах хүчин 53 үхэлд буруутай аж. Global Witness-ын төлөөлөгч Бен Лезер “Хүмүүс эрх ашгийнхаа төлөө тэмцэж, байгаль орчныг хамгаалах оролдлогыг хамгийн хатуу ширүүнээр нухчин дарж байна” гэв.

дээрх тайланд байгаль хамгаалагчдад хамгийн аюултай улсаар Бразил бүтгэгдэж, 57 хүн алагдсан бол Филиппинд 48 байгаль хамгаалагч бусдын гарт амь үрэгджээ.

Хятадын эрдэмтэд төвөдийн уулархаг нутагт хур тунадсыг нэмэгдүүлэх зорилгоор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг хиймэл бороо бий болгох туршилт хийхээр бэлтгэж байна. урьдчилсан тооцоогоор төвөдийн нутагт хэдэн мянган төхөөрөмж байршуулснаар жилийн тунадасны хэмжээг 10 тэрбум шоо метрээр өсгөхөөр төлөвлөжээ. Циньхуа их сургуульд боловсруулсан 1.6 сая ам км нутгийг усжуулах “тэнгэрийн гол” хэмээх төсөл дээрх байдлаар хэрэгжих аж. Харьцуулж үзвэл энэ нь Аляскаас арай том, гурван испанийг багтаах ба хятадуудын том санаа амжилтад хүрвэл усны хэрэглээнийхээ долоо хувийг

олж авах юм.уг төслийг хэрэгжүүлэх China

Aerospace Science and Technology улсын корпорацын ерөнхийлөгч Лэй Фаньпэй “Хятадын усны хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд төвөдийн уур амьсгалыг өөрчлөх явдал нэн чухал. Хэрэв бид амжилтад хүрвэл Хятадаар зогсохгүй дэлхийн эдийн засаг, хүний соёл иргэншлийн дэвшилтэд томоохон хувь нэмэр оруулна” хэмээв. үүлийг усжуулах технологи хэдэн арван жилийн турш дэлхий даяар хөгжиж, хэрэгжиж байгаа. Хятадууд ч бас шинжлэх ухааны уран зөгнөлт романыг санагдуулам төсөл хэрэгжүүлэхээр үнэхээр шийдсэн бололтой.

төвөдийн төслийн хүрээнд мөнгөний иодидын жижиг хэсгүүдийг агаарт цацаж, тэдгээр нь салхинд хийсэн үүлэнд хүрснээр бороо орох аж. South China Morning Post сонинд “одоогийн байдлаар төвөд, шинжаан болон зарим нутагт уулын бэлд 500 гаруй төхөөрөмж суурилуулсан бөгөөд ашиглалтын явцаас харахад найдвар төрүүлж байна” гэж бичжээ. Гэвч асар том талбайд хиймлээр бороо оруулах Хятадын төлөвлөгөө бүх хүний санаанд нийцсэнгүй. Ялангуяа онгоцноос химийн бодис цацаж багахан бүсэд хэрэглэдэг аргыг асар том цар хүрээнд хэрэгжүүлэх нь дэлхийн уур амьсгалд нөлөөлнө гэж үзэж

буй.Carnegie Climate Geoengi-

neering Governance Initiative (C2G2) төслийн гео инженер Янош Пастор “Бороог газраас бүтээх боломжгүй. Хэрэв бороо хүний заасан нэг газар орж байгаа бол өөр нэг газар орохгүй гэсэн үг. Хаа нэгтээ хүмүүсийн удтал хүлээсэн хур бороо ирэхгүй” хэмээн тайлбарлав. Ноён Пасторын зөв бол төвөдийн уулархаг нутгийг усжуулахын тулд асар том орон зайг усгүй үлдээх эрсдэл үүснэ. туршилтын цар хүрээг тооцож үзвэл хэдийд, яаж дуусах нь одоохондоо тодорхойгүй бөгөөд “бүх нийтийн ашиг тусын тулд” хэмээх үг аль хэр үнэн болох нь удахгүй мэдэгдэх болов уу.

2080 оны үед дэлхийн дулаарлын улмаас нас баралт зургаа дахин өсөж магадгүй. Австралийн Монашийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. тэд одоогийн статистикт суурилсан компьютерийн програм бүтээж, 20 улсын газар нутагт 2031-2080 оны хооронд уур амьсгал хэвийн бус халсны улмаас үхлийн тоо нэмэгдэх боломжийг таамагласан байна. Судалгааг санаачлагч Юмин Го “дэлхийн даяар уур амьсгалын дулаарал, түүнээс үүдсэн хэт халалтын улмаас эрүүл мэндийн олон мянган асуудалтай тулгарч байгаа нь судалгааны шалтгаан болсон” гэв.

Эрдэмтэд компьютерийн загвар гаргахдаа агаар мандалд цацагдах хүлэмжийн хийн хэмжээ, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтөд дасан зохицох хүний чадвар, тухайн улсын хүн амын нягтрал гэх мэт хүчин зүйлийг тооцжээ. дэлхийн дулаарлын сөрөг үр дагаврыг

өнгөрсөн онд 207 байгаль хамгаалагчийг хөнөөжээ

Төвөдийн тэнгэрт “усан гол” үүсгэх төсөл 2080 онд халууны улмаас үхэл зургаа дахин нэмэгдэнэ“Бүх нийтийн

ашиг тусын тулд” хэмээх

үг аль хэр үнэн болох нь удахгүй

мэдэгдэх болов уу.

Австралийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнд дэлхийн дулаарал ба хэт халуунаас сэргийлэх цогц арга хэмжээ санал болгожээ. тэдний бодлоор эрсдэлийн бүсэд оршдог улсуудын Засгийн газрууд хот байгуулалтын төлөвлөгөөндөө шинэчлэл хийж, ногоон байгууламжийг өргөтгөх, орон сууцны нөхцөлийг сайжруулах ёстой гэнэ. түүнчлэн ундны усны байнгын эх үүсвэрээр хангахыг эн тэргүүний зөвлөмж болгожээ. Судлаачид уур амьсгалын асуудлаар Парисын гэрээний заалтыг хэрэгжүүлж, 2050 он гэхэд хүлэмжийн ялгарлыг багасгахын чухлыг дурдаад эдийн засгийн ногоон технологид шилжих нь тустай гэж үзсэн байна.

ийм арга хэмжээнүүд дэлхийн дулаарлыг сааруулж, дундаж температур ирэх арван жилд хоёр хэм дээшлэхээс сэргийлэх ёстой. Энэхүү босгыг давбал хүн төрөлхтөнд уур амьсгалын сүйрэл ирэх нь гарцаагүй гэжээ.

юун түрүүнд халуун бүсийн хүн амын нягтаршил ихтэй орнууд амсах аж. Ноён Го энэ талаар “ирээдүйд хэвийн бус халуун цаг агаарын давтамж олширч, хугацаа нь уртасна. Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж чадахгүй бол хэт халуунаас шалтгаалсан үхлийн тоо нэмэгдэнэ. Энэ ялангуяа халуун бүсийн орнуудад илүү хамаатай” хэмээн тайлбарлав.

Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө агаар мандал дахь нүүрсхүчлийн нягт нэг саяд 280 нэгж байсан бол одоо 400-гаас даваад байна. үүнээс гадна хүний аж ахуйн үйл ажиллагааны улмаас метан, азотын исэл болон бусад хүлэмжийн хий агаарт цацагддаг. үүний улмаас газар дээр дундаж температур дээшилж, дулаарсаар байгааг эрдэмтэд нотолж буй.

Page 5: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

5ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН

Эдийн засаг

2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958)

ЗГМ ТОвЧХОН» ХУвьЦАА

15Хувь. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Усжуулах” компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 15 хувиар өссөн байна.

» ЗөвлөГөөн

2Монголбанкнаас хоёр дахь жилдээ банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхлүүллээ. Хангайн бүсийн зөвлөгөөн Хөвсгөл аймагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон байна.

» ТҮҮХИЙ ЭД

0.4 Хувь. АНУ-ын түүхий газрын тосны жишиг WTI-ийн ханш 0.4 хувиар өсөж, баррель нь 67.5 ам.доллартай тэнцсэн бол Brent-ийн ханш 0.3 хувиар дээшилж, 72.8 ам.долларт хүрлээ.

» УУл УУРХАЙ

0.1 Хувь. Алтны ханш олон улсын зах зээлд 0.1 хувиар өсөж, 1195 ам.доллар болов.

» БҮС нУТАГ

3.9 Хувь. Сингапур улсын эдийн засаг өнгөрсөн улиралд жилийн дүнгээр 3.9 хувиар өссөнийг тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам мэдэгдлээ.

» ГАДААД ХУДАлДАА

46Хувь. Жоншны экспортын дундаж үнэ өнгөрсөн сард 330.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 81.9 ам.доллараар өссөн байна. Экспортолсон жоншны 46 хувийг ОХУ, 53.7 хувийг БНХАУ-д нийлүүлжээ.

» ИМПОРТ

39.8Хувь. Монгол Улсын импорт долдугаар сарын байдлаар 3.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 929.0 сая ам.доллараар буюу 39.8 хувиар өссөн байна.

» ИнДЕКС

1.7 Хувь. БНСУ-ын импортын үнэ долоон сар дараалан өслөө. Тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш суларснаас импортын үнийн индекс нь долдугаар сард 1.7 хувиар дээшилж, 89.91 нэгжид хүрчээ.

» ТөлБөРИЙн ТЭнЦЭл

6.1 Хувь. БНХАУ-ын төсвийн орлого өнгөрсөн сард жилийн дүнгээр 6.1 хувиар өсөж, 255 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Монголоор овоглосон хэн бүхэн наадмаас өөрийг бодох сөхөөгүй байдаг үндэсний их баяраар шатахууны үнийг чимээгүйхэн өсгөчихөв. одоогоос хэдэн сарын өмнө жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ өсөж, жолооч нарыг багагүй бухимдуулсан. тэгвэл энэ жилийн наадмын онцлох сонин хачины нэг нь түлшний үнийн өсөлт байв.

шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмжээ. өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд Аи-92 ангиллын шатахууны жижиглэнийн үнэ ойролцоогоор 200 төгрөгөөр өссөн байна. тэгвэл энэ өсөлт иргэн Батын хэтэвчинд хэрхэн нөлөөлж байна вэ.

Батын энгийн бензин хөдөлгүүртэй, дундаж оврын суудлын тэрэг 50 литрийн багтаамж бүхий шатахууны савтай (суудлын тэрэгний шатахууны савны дундаж 50-60 литр). тэрбээр түлшний “банк”-аа хоёр удаа дүүргээд нэг сарын турш ажил гэр, ойр зуурын хэрэглээгээ залгуулдаг аж. тэгвэл 2017 онд сарын шатахууны хэрэглээндээ 160 мянган төгрөг зарцуулсан Бат өдгөө 180 гаруй мянган төгрөг төлж байна (Аи-92-ын жижиглэнгийн үнэ 1800-1860 төгрөг). ингэснээр сарын хэрэглээ нь ойролцоогоор 20, жилийнх 240 мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. шатахууны үнийн өсөлт иргэн Батад ийн нөлөөлж буй бол макро түвшний тойм тооцоо хийе.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний хагаст Монгол улс 31.4 мянган тонн Аи 92 шатахуун импортолжээ. Жижиглэнгийн үнэ нь дунджаар 125 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзвэл 3.9 тэрбум төгрөгийн өсөлт үүсчихээд байна. Энэ бол хагас жилийн үзүүлэлт. Бүтэн жилээр тооцвол 7.8 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн гэсэн үг. Гэтэл энэ бол зөвхөн нэг төрлийн шатахууны үнийн зөрүү. Аи-80, дизель түлшний үнийн өсөлтийг тооцвол олон тэрбумаар хэмжигдсэн багагүй дүн гарахаар байна.

Гэвч шатахууны өсөлтийн цунами ингээд дуусахгүй. дугуй талхнаас эхлээд гурил будаа, автобус такси, бүр ус, дулааны үнийг хүртэл хөнддөг. Нийслэлийн Статистикийн газраас тооцсон түлш шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн сүүлийн хоёр жилийн харилцан хамаарлыг та

АНУ-ын доллар 2,458.64

Евро 2,808.38

Японы иен 22.13

ОХУ-ын рубль 36.05

БНХАУ-ын юань 357.29

БНСУ-ын вон 2.17

вАЛЮТыН ХАНШ

“жуулчин дюти фрий”-гийн борлуулалт нэг тэрбум төгрөгөөр өсчээ

Монголын экспортын нүүрсний хамгийн өндөр үнийг тогтоолоо

татваргүй бараа худалддаг “Жуулчин дюти фрий” компани 2018 оны эхний хагаст 2.49 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. тус компани 575.5 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS= 8804.2 төгрөгийн ашигтай ажилласан байна. Борлуулалтын орлого нь 2017 оны мөн үеэс нэг тэрбум төгрөг буюу 76.5 хувиар өссөн бол ашиг нь 175.2 сая төгрөг буюу 43.8 хувиар дээшилжээ.

тус компани одоогоор улаанбаатар төмөр замын төв буудал, Алтан булагийн хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд гурван салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна. Харин Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудалд шинэ салбараа нээхээр төлөвлөж байгаа юм. Компанийн

“Энержи Ресурс” компани Монголын нүүрсний экспортын үнийн шинэ дээд амжилт тогтоов. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 146.1 ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Ганцмод боомт дээр тонн нүүрсийг 140.8 ам.доллараар борлуулсан бол зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд 176.3 ам.доллар хүргэж борлуулжээ. Энэ нь Хятадын дотоодын зах зээл дээр ч өндөр үнэд тооцогдож байна.

тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, “шэньхуа” группийн өвөр Монгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ Монголын бусад экспортлогчоос давуу талтай юм.

“Энержи Ресурс” компани тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулсан бөгөөд энэ нь Монголын нийт нүүрсний экспортын биет хэмжээний 13 хувийг бүрдүүлсэн гэсэн үг. Мөн экспортын орлого нь 270 сая ам.долларт хүрч, Монголын нүүрсний экспортын орлогын 20 гаруй хувийг бүрдүүлжээ. түүхий нүүрсийг дотоддоо нэмүү өртөг шингээн баяжуулж, баяжуулсан нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж борлуулсны үр дүн юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ тогтвортой өндөр байгаа. үнийн өсөлтийг хамгийн сайн ашиглаж байгаа компани нь “Энержи Ресурс” юм.

БИЗНеС ЭРХЛЭЛТ ГАДААД ХУДАЛДАА

харж байна. 2016 оны тавдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл шатахуун түлшний үнэ 17-34 хувь буюу 250-350 төгрөгөөр өсчээ.

Гэтэл үхрийн ястай махны ханш 1900, төмсний үнэ 1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. үүнээс үзэхэд, шатахууны үнэ ялимгүй өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нь. өөрөөр хэлбэл, түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр аварга ачаа болон очиж буй нь энэ.

Гэхдээ шатахуун түлш, бараа үйлчилгээний үнэ уралдан өндөлзөх зуур иргэний цалин орлогын өсөлт харин таг зогссон байх юм. Хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмүүлэхээр арга аашаа барж буй эрүүл мэнд, боловсролын

салбарынхны үндсэн цалин 2014 оноос хойш огт өсөөгүй.

Монголчуудын хөдөлмөрийн хөлсний алтан дунджыг илэрхийлдэг медиан цалин 2016 оны зургадугар сард 700 мянган төгрөг хүрч байсан бол 2018 оны тавдугаар сард ердөө нэг хүрэхгүй хувь буюу 7.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. өнөөдөр монгол хүний дундаж цалин 705.9 мянган төгрөгтэй тэнцэж байна. үнэ, ханш дээшлээд байхад цалин орлого л өсөж өндийлгүй тээр доор үлдчихээд байна.

дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна. тэгвэл Монгол

улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарладаг. Гэхдээ дундаж хэмээн тайвшруулж буй үнийг нь иргэдийнх нь цалин, орлоготой нь харьцуулбал тэс өөр дүр зураг гарч ирнэ. Монголчууд өнөөдөр АНу-тай бараг ижил үнээр шатахуун худалдан авдаг. Гэтэл Монгол, АНу-ын иргэдийн цалин, тэнгэр, газар мэт зөрүүтэй. 300 хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна гээд бод доо. Яалт ч үгүй, шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод ахадчихаад байгаа биз.

уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны үнэ нэмэх үндэслэлгүй хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байсан. учир нь шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ялангуяа, монголчуудын өр-гөнөөр хэрэглэдэг Аи 80, Аи 92 авто бензинийг импор тын татваргүй болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэмжээ-гээр төсвийн орлого буурсан. үүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Шатахууны үнэ дахин өсөх үүМонголчууд америкчуудтай адил үнээр шатахуун авдаг

Шатахуун түлш, бараа үйлчилгээний үнэ уралдан өндөлзөх зуур иргэдийн цалин орлогын өсөлт харин таг зогссон байх юм.

Шатахуун түлш болон бүтээгдэхүүний үнэ2016/5 сар 2018/7 сар өсөлтийн хувь

АИ-80

АИ-92

АИ-95

1450 1700

1534 1860

1730 2060

21%

19%

17%

7230 9160

1280 1600

800 2300

Үхрийн мах ястай

Гурил

Төмс

▼ ▼27%

25%

188%

АИ-92 шатахууны дудаж үнэ Brent-ийн ханш (ам.доллараар)Улаанбаатар Баруун бүс Төвийн бүс Зүүн бүс

1500

1650

1550

1700

18501900

1600

1750

1950

2017 2018

2000

1800

“Жуулчин дюти фрий”-гийн нэгж хувьцааны ханш(төгрөгөөр)

140,000

120,000

100,000

80,000

60,000

40,000

20,00

1/7/2016 7/7/2016 1/7/2017 7/7/2017 1/7/2018 7/7/2018

201820172016201520142013

20

30

40

50

60

70

80

90

100110

120

хувьцаа эзэмшлийн бүтцийг харвал “Жуулчин дюти фрий”-гийн нийт хувьцааны 70.92 хувь нь “таванбогд трейд” компанийн мэдэлд бол үлдсэн 29.8 хувийг 300 гаруй жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг байна.

“таванбогд трейд” компани 2016 оны долдугаар сард “Газар сүлжмэл” нэртэй байхад нь хувьцааны 67.7 хувийг худалдан авчээ. “Жуулчин дюти фрий”-гийн хувьцааны ханш 90,240 төгрөгт хэлбэлзэж байна.

Г.Байгал@baigalZGM

Б.Батдорж / ЗГМ©

Нийслэлийн Статистикийн газар©

УУХҮЯ© ВВМ©

• Түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр том ачаа болон очиж байна.

• Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна. • Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарлаж буй.

Page 6: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

6 2018.08.15, WEDNESDAY ~ №159 (958)

ZGM DAILYThE OffICIAL GAzETTE

ZGM: hIGhLIGhTS

POLITICS Trial of a former member of the Parliament Gantulga Dorjdugar’s alleged rape suit to be held closed this Friday.

Parliament Member and Minister of Labor and Social Protection Chinzorig Sodnom presents the bilateral agreement on social protection between Mongolia and the Republic of Poland to the Parliament Speaker Enkhbold Miyegombo.

Member of the Parliament Battumur Bagaa receives representatives of the Korea Asset Management Corporation. During the meeting, the sides exchanged views on the establishment of Asset Management company in Mongolia and Draft Law on Asset management. The bill is expected to ensure reduction of the amount of non-performing loans and financial stability, noted Mr. Battumur.

ECOnOmyMongolian Stock Exchange upgrades BDSec Securities JSC from Tier II to I.

Mongol Basalt JSC’s sales revenue falls 17.4 percent, to MNT 639.4 million compared to the same period of last year, facing MNT 190.7 million loss.

In the first half of 2018, sales of ITools JSC increased by 39.4 percent reaching MNT 439.3 million and its net profit tripled to MNT 62.4 million.

Gobi JSC’s sales revenue rises 64 percent, to MNT 55.6 billion in the first half. The net profit totalled MNT 4.4 billion, a 30 percent growth year over year.

Top 20 Index drops 0.35 percent, to 19,194.45 points. MSE B Index falls 1.01 percent, to 9,316.36 points. MSE B Index decreases 0.26 percent, to 9,239. Market cap stands at MNT 2.33 trillion.

SOCIETySpeciose Hakizimana joined the UNICEF team in Mongolia as the Deputy Representative. Dr. Speciose Hakizimana joined the UNICEF in 2002 as an HIV/AIDS Programme Officer Specialist in CAR before moving to Cameroon UNICEF Country office as the Chief HIV and AIDS Section in 2005. Prior to this, she served her country in different positions respectively with the Ministry of Health and World Health Organization.

With an aim to combat desertification and to use scientific achievements, innovations and techno-logical advances in this direction, an international scientific conference titled Opportunities and Challenges: Development and Conservation in Arid and Semi-Arid Regions begins in Ulaanbaatar.

The flood-hit Ulaanbaatar-Sainshand railway line reopens.

Khaltar Luvsan appointed as theDeputy Minister of Road

Ministry of Education calls an urgent meeting

Mergen Rentsen to serve as the State Secre-tary of the ministry.

Companies responsible for unsatisfactory construction to be blacklisted.

Top 20 Index drops 0.35 percent, to 19,194.45 points

Chief of Cabinet Secretariat visits coal processing plants

Market cap stands at MNT 2.33 trillion.5kg refined coal is reportedly capable of sav-ing heat for eight hours.

G.Baigal, B.TugsbiligZGM

Vise President of Ulaanbaatar Railway to serve as the Deputy Minister of Road

Deputy of “Absent” ministry appointed

Board of Mongolian People’s Party (MPP) convened yesterday to discuss the replacement for the Deputy Minister of Road and Trans-port Development and appointed Khaltar Luvsan, Vice President of Ulaanbaatar Railway Joint Venture Company.

Aside from Mr. Khaltar, Amar-sanaa Baatar, who ran in the Parlia-mentary election, and Galsandondog Damdin, former Governor of Kho-

Minister of Education, Culture, Science and Sport Tsogzolmaa Tsedenbal held an urgent mee ting yesterday. After reviewing the report on the construction and renovation of schools and kindergartens, the minister assigned to prepare a black-list of companies that have a histo-ry of commissio ning unsatisfactory constructions.

Previously, local authorities have been give the rights to organize open bids for school, kindergarten and sports hall constructions and main-tenance. however, several violation of procedures that may have caused damage to the state have been re-ported. The minister ordered these

cases to be inspected by law enforc-ers. She then highlighted the sig-nificance of maintaining order and discipline at all levels of authority.

The minister also announced to improve the traditional met hod for open selections where the lowest price wins the bid. hence, the black-list for construction companies that have done unsatisfactory works will be prepared soon.

Additionally, the directors of schools and kindergartens have been ordered to constantly report on the safe environment for child-ren. The ministry is expected to organize constant monitoring on its implementation.

With an aim to reduce air pollu-tion, the Cabinet ruled to ban coal consumption and transportation to Ulaanbaatar city from May 2019.

Accordingly, a comprehensive actions on constructing a coal processing plant, adapting electric heaters and liquid gas, as well as housing of ger district, will be tak-en. The Govern ment expects these actions to cut air pollution by half.

zandanshatar Gombojav, Chief of Cabinet Secretariat, and the aut-horities of Erdenes Mongol LLC have visited the Tavan Tolgoi for the monitoring of the Cabinet’s resolution.

The company is reportedly ca-pable of processing 100,000 tons of refined coal. According to an estimation, five kilograms of Ta-van Tolgoi coal price is said to be

around MNT 150,000 which is comparably lower than other fuel sources. An engineer of the compa-ny highlighted that five kilograms of refined coal can save heat for eight hours.

Ger district households in Ulaan-baatar city consumes around five tons of fuel in ave rage, which totals 214,000 tons annually. Since Tav-an Tolgoi coal has high calories, around 600,000 tons of refined coal will fully cover this consumption.

The Government plans to manu-facture about 300,000 tons of re-fined coal in the Central region through Thermal Power Plant-2, Mega plant in Tolgoit and Eastern plant.

On this day, Mr. zandanshatar also had an au fait with a South Korean coal processing plant.

Ministry of Education to prepare blacklist of construction companies

300,000 tons of refined coal to be manufactured in 2018

6300.00

VII.16 VIII.13

08.13 / 6153.50

6250.00

6200.00

6150.00

6100.00

1240.00

1210.00

1230.00

1220.00

1200.00

VII.16 VIII.14

08.14 /1199.80

75.0074.5074.0073.5073.0072.50

VII.16 VIII.5

08.13 / 72.71

Copper /LME/ Gold /Comex/ Crude Oil /Brent/(USD/MT) (USD/t oz.) (USD/bbl.)

72.00

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 52 дугаар сургууль/-ийн ажил” Тендер шалгаруулалтын дугаар: нХААГ-18/0021

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 52 дугаар сургууль/ ажил”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль 1 жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь: Барилга, хот байгуулалтын яамны: 1.2.1 , 1.2.4 , 1.2.5 , 1.2.6 эсвэл; ЗТ-3.1 , ЗТ-3.3 , ЗТ-6.1 , ЗТ-6.2 , ЗТ-6.3 , ЗТ-6.4 , ЗТ-11.2

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: Барилга, хот байгуулалтын яамны: 2.1.1 , 2.1.2 , 2.2.1 , 2.2.2 эсвэл; БА-3.1 , БА-6.1 , БА-6.2 , БА-6.3 , БА-6.4 , БА-8.1

Тендерийн баталгааны үнийн дүн: 15,000,000 (арван таван сая төгрөг) Баталгааны хүчинтэй байх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал

хүчинтэй байна.

Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 08 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 08 цаг 20 минутаас минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар хандан авна уу.нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Бага тойруу-15, Самбуугийн гудамж, нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхартХолбоо барих утасны дугаар: 75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

ТЕнДЕРИЙн УРИлГА

vd aimag, were named as potential candidates. Last week, the Cabinet dismissed the Minister of Road and Transport Development, his dep-

uty and state secretary. Although the minister’s dismissal has to go through the Parliament, the Cabinet has the right to appoint and dismiss

the deputy and state secretary.In addition, the Cabinet has ap-

pointed Mergen Rentsen, head of Policy Implementation and Coordi-

nation Department of the Ministry of Road and Transport Development (MRTD), as the State Secretary of the Ministry. Resignation of Bat-Erdene Jadamba, former Minister of MRTD, is yet to be confirmed as the law re-quires the Parliament’s approval.

Deputy Prime Minister Enkhtu-vshin Ulziisaikhan who is also ap-pointed as the Acting Minister of MRTD explains that the decision was a measure to prevent further delay of the ministry. he added that he will pay extra attention to staff selection process.

The ministry was also ordered to prepare reports on investment plan performance, 2019 budget plan, con-struction of Khushig Valley airport, Transportation and Logistics Center in Umnugobi aimag, road construc-tion in Ulaanbaatar-Darkhan-Altan-bulag route, rehabilitation of bridges, and winter preparation.

Batdorj.B / ZGM©

CoMMoDiTy MArkET

Page 7: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

Мамта БадкарТуркийн хямрал нефтийн эрэлттэй холбоотой түгшүүр дэгдээж, ОПЕК нийлүүлэлтийнхээ шинэхэн статистикийг танилцуулсны дараахан хоёр гаруй хувиар унасан газрын тосны үнэ үдийн арилжаагаар эргээд сэргэв. Сэргэхээсээ өмнө 2.4 хувь унаад байсан, дэлхийн газрын тосны бенчмарк Brent-ийн нэг баррель нь 72.61 ам.доллар буюу хуучнаасаа 0.3 хувиар сул үлдлээ. АНУ-ын түүхийн тосны бенчмарк West Texas Intermediate 2.8 хувиар унасныхаа дараа баррель нь 67.20 ам.доллар болж, урьдынхаасаа 0.6 хувиар доогуур сэргэв.

Каспийн тэнгисийг хүрээлэн оршдог таван улс - ОХУ, Иран, Азербайжан, Казахстан, Туркменистан тус тэнгисийг ашиг сонирхлын бүсээр хуваах асуудлыг зарчмын хувьд тохиролцлоо. Уг тохиролцоо нь Каспийн баялгийг хуваах, бусад улсаас тус тэнгист цэргийн хүчээр оролцохоос сэргийлэх суурь зарчмыг тодорхойлж өгөв. Каспийн тэнгис газрын тос, шатдаг хийн баялаг нөөцтэй. Мөн дэлхийн хилэм загасны түрс олборлолтын 80-90 хувь тус тэнгист оногддог.

Brent-ийн үнэ сэргэсэн ч доогуур хэвээр

Таван улс Каспийн тэнгистэй холбоотой маргаанаа зохицуулав

Telstra компани өнгөрсөн сард дэлхийд анх удаа арилжааны 5G дуудлага хийсэн нь Австралийн холбооны компани шинэ үеийн утасгүй технологид дэлхийд хошуучлах нь гэсэн найдвар төрүүллээ. Гэвч Австралийн Засгийн газраас Huawei-д тавьсан хориг нь 5G сүлжээ нэвтрүүлэх өртөг ихсэх, хэрэглэгчдээс төлөх үнэ өсөхөд хүргэх аюултайг Мельбурны их сургуулийн сүлжээний инженерчлэлийн профессор Марк Грегори анхааруулав. Үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэсэн шалтгаанаар хориг тавиулсан Huawei-гийн оролцоогүй тохиолдолд 5G сүлжээ нэвтрүүлэх зардал 20-30 хувь өснө хэмээн профессор тооцоолжээ.

Алия РэмGoogle-ийн хиймэл оюун

ухаан хөгжүүлэгч DeepMind салбар компани эмнэл зүйн дүрс зурагт дүн шинжилгээ хийх замаар нүдний өвчин оношилдог технологийн клиник туршилт хийхээр төлөвлөв. урьдчилсан туршилтаар уг технологи нүдний өвчнийг хүмүүн эмчээс илүү оновчтой оношилж байжээ.

тус компани нүдний торлог бүрхэвчийн гурван хэмжээст скан зурагт дүн шинжилгээ хийж, глауком буюу нүдний даралт ихсэх, чихрийн шижингээс үүдэн торлог бүрхэвч гэмтэх зэрэг эмгэг оношлох чадвартай хиймэл оюун хөгжүүлж буй мэдээлэл хоёрдугаар сард анх гарсан. уг технологийг Лондоны Мурфилд нүдний эмнэлэгтэй хамтран

хөгжүүлж байна. DeepMind-ын хиймэл оюуны

алгоритм лавлагаа гаргахдаа Мурфилд эмнэлгийн найман мэргэжилтнээс илүү байгааг 997 өвчтний нүдний скан зураг ашигласан туршилт баталсныг Nature Medicine сэтгүүлийн нийтлэлээс уншиж болно. Найман эмчийн онош алдах магадлал 6.7-гоос 24.1 хувьтай байсан бол DeepMind-ийн алгоритмынх 5.5 хувь байсныг Мурфилд эмнэлгийн нүдний зөвлөх эмч, дээрх нийтлэлийг зохиогчдын нэг Пирс Кин өгүүллээ.

Мэргэжилтэн эмч дүрс зурагт үндэслэн онош гаргах гэж хэд хоног хүлээдэг бол хиймэл оюуны шинжилгээний дүн шууд гарч байгааг доктор Кин тайлбарласан. Гэхдээ харьцуулж

судлах боломж олгох үүднээс эмч нарыг нэмэлт мэдээллээр хангах тохиолдолд алдаа 5.5-аас 13.1 хувийн хооронд болж буурсан нь хиймэл оюуныхтай ижил юм уу арай сул байгаа юм.

урьдчилсан дүгнэлт “гоц өөдрөг” гарсан тул NhS буюу их Британийн эрүүлийг хамгаалах үйлчилгээ ойрын гурван жилээс нүдний өвчтэй хүмүүсийг хиймэл оюунаар оношлох боломжтой хэмээн доктор Кин үзэж байна. “NhS-д уг алгоритмыг ашиглах суурь хэдийнэ тавигдсан. ирэх гурван жилээс энэ технологи өвчтөнүүдэд шууд ач тусаа өгч эхэлнэ”.

Мурфилд эмнэлэгт үйлч-лүүлдэг, нэрийг нь нууцалсан 14884 өвчтөний нүдний торлог бүрхэвчийн 3D скан зургаар

DeepMind-ийн алгоритмыг дадлага жуулжээ. Зурагт эмчээс өвчний шинж тэмдгийг тодорхойлсон тэмдэглэгээ хавсаргасан байна. тодорхой онош гаргуулах зорилгоор хиймэл оюун ухааныг мэдрэлийн хоёр сүлжээ буюу машин суралцахуйтай хөгжүүлжээ. Эхний сүлжээ буюу машин суралцахуй нь дүрс зургийг задлан шинжилж, эмгэгтэй хэсгийг тодорхойлно. Хоёр дахь сүлжээ өвчин эмгэгийн оношийг тодорхойлж, эмчид зориулсан лавлагаа гаргана.

Нүдний торлог бүрхэвчийн скан зургийн өгөгдлийн санг эзэмшигч Мурфилд эмнэ-лэг хиймэл оюуны алгоритм ашиглах эрхийг наад зах нь таван жил эзэмших юм.

huawei-д тавьсан хориг Австралийн 5G төсөлд цохилт болно

3D хэвлэмэл галт зэвсэг АНУ-д маргааны шинэ сэдэв болов

Хиймэл оюун нүдний өвчнийг эмчээс илүү оношилно

Бэн фолдиГурван хэмжээст принтер

болон бусад хямд төсөр аргаар бүтээсэн галт зэвсэгт зохицуулалт үүсгэх асуудал АНу-ын галт зэвсэгт хяналт тавих тэмцлийн тэргүүн шугамнаа гарч, тус улсын хууль тогтоогчдод түвэг нэмлээ.

АНу-ын Хууль зүйн яам өөрийн хэв маягтай “крипто анархист”-д 3D принтерээр хэвлэдэг бууны төсөл зургийг онлайнд байршуулах зөвшөөрөл олгосон нь энэ сард шүүхэд зарга дэгдээлээ. Зарга мэдүүлэгчид гар хийцийн галт зэвсэг тархаж буй явдлыг зогсоох шаардлага тавьж байна.

Яамны шийдвэр нь “галт зэвсгийн хяналтад занал уч руулсан хэрэг” хэмээн Нью-йоркийн сенатор, 3D болон бусад гар аргаар бүтээсэн буу зэвсэгт хяналт тогтоох хууль дэмжигч Брэд Хойлмен мэдэгдэв.

“АНу юм уу дэлхийн бусад улсын өсвөр жаал, гэмт хэрэгтэн, террорист хэн ч бай хулганаар товшоод аюулт зэвсэг бүтээж, хяналтаас мултрах боломжтой боллоо” хэмээн сенатын гишүүн анхааруулав.

Калифорни муж улс гар аргаар бүтээсэн галт зэвсгийг бүртгэлд хамруулах хуулийг энэ зунаас хэрэгжүүлж эхэллээ. Конгресс дэх Ардчилсан намын хууль

тогтоогчид 3D принтерээр хэвлэдэг бууны техник зураг нийтлэхийг хориглосон хуулийн

төслийг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Галт зэвсэг эзэмшигчдийн эрхийг хамгаалах

Defense Distributed групп 3D принтерээр буу хэвлэх төслийн зураг онлайнд байршуулахаар амласан нь яаралтай зохицуулалт шаардлагатайг харуулж өгөв. Defense Distributed зураг төсөл нийтлэхийг нь түр саатуулаад байна.

Группийг үндэслэгч, техасын харьяат, 30 настай Коди уилсон нь өөрийгөө крипто болон чөлөөт зах зээлийн анархист хэмээн тунхаглагч. тэрбээр 3D принтерээр хэвлэдэг бууны техник зургийг нийтэд нийтлэх эрхийн төлөө таван жил тэмцэж иржээ. Бараг бүхэлд нь 3D принтерээр хэвлэдэг, 2013 онд бүтээсэн Liberator хэмээх

хуванцар гар бууны схем зургаа нийтлэхийг нь төрийн департамент хориглосон юм.

Асуудлыг хожим зургадугаар сард шийдвэрлэж, Хууль зүйн яам Defense Distributed группт Liberator болон бусад зэвсэг бүтээх техник зураглалтай файлуудаа вэбсайтдаа байр-шуулах зөвшөөрөл олгожээ. одоогоор АНу-ын 19 муж улсын ерөнхий прокурор тус компанид файлуудаа онлайн байршуулахыг хориглох зохицуулалт үүсгэх хүчин чармайлтад нэгдээд байна. Заргыг шүүх наймдугаар сарын 21-нд авч хэлэлцэнэ.

Найман эмчийн онош алдах магадлал 6.7-гоос 24.1 хувьтай байсан бол DeepMind-ийн алгоритмынх 5.5 хувь байв.

Онлайн захиалга Хэвлэмэл захиалга Хосолмол захиалга(Хэвлэмэл + Онлайн)

• Улиралд: 5000T (62 дугаар)• Хагас жилд: 10 000Т (124 дугаар)• Жилд: 15 000Т (248 дугаар)

• Улиралд: 30 000Т (62 дугаар)• Хагас жилд: 60 000Т (124 дугаар)• Жилд: 120 000Т (248 дугаар)

• Улиралд: 32 000Т (62 дугаар)• Хагас жилд: 65 000Т (124 дугаар)• Жилд: 125 000Т (248 дугаар)

богдох албаныхнаас энэ талаар тодруулахад эрэн хайж байгаа, эсвэл одоо насанд хүрсэн, хө­дөлмөр эрхэлж байгаа гэсэн товчхон бөгөөд цааргалсан хариулт л өгдөг.

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

0 0 7 7 4

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.11.30

ҮҮЛШИНЭ

-14° -24°

УЛС ТӨРЗөрчлийн тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв. МАН-ын генсек Д.Амарбаясгалан урд хөршид айлчлал хийхээр мордлоо. Монгол Улс төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ. АН-ын бүлэг Төв банкны тухай хуулийн төслийг судлахаар болов. Монгол, Вьетнамын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судална гэлээ.

ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн “MSE ALL” индекс 1261.81 нэгж болж, 0.42 хувиар буурав. Монголбанк “төрц” алтыг дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнээр авч байна. “Банкийг дахин хөрөнгөжүү-лэх тухай хууль”-ийн төслийг боловсруулна.Зочид буудлын салбарын орлого 112.6 тэрбум төгрөгт хүрч, 4.1 хувиар өссөн байна.ОХУ-ын гадаад худалдааны нийт бараа эргэлт 144.4 тэрбум ам.долларт хүрэв.

НИЙГЭМГССҮТ гэр бүлийн хүчирхийл-лийн 960 хохирогчид тусламж үзүүлжээ.Ирэх онд Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ гэв.Адууны махны экспортыг 10 мянган тонноор нэмэгдүүллээ. 33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болголоо. ЕБС-иуд спорт заалаа ашиг-луул сан мөнгөө тайлагнадаг болно.

ДЭЛХИЙПхеньяны шинэ туршсан пуу-жин АНУ-ын аль ч цэгт хүрэх чадалтай гэж мэдэгдэв. Будапештэд Зүүн Европ, Хятадын “16+1” бизнесийн зургаа дахь чуулган боллоо. Чилийн өмнөд нутагт мөсөн оргилоос 350х380м хавтан бутран унажээ. Крипто валют хэмээх бит-койны үнэ 10000 ам.долларын босгыг давлаа.

2017.11.30, ПҮРЭВ ~ №228 (774) YНЭ: 1000₮~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~

ЗГМ

Эрдсийн ганзага дундраагүй

Эрдсийн орлого ДНБ-ий 6.2 хувийг бүрдүүлжээ. > 4

Ерөнхий сайдын “лүндэн” Ц.Нямдоржийг барьц алдуулавЕрөнхий сайд С.Зоригийн хэргийг яаралтай шийдэхийг үүрэгджээ. > 2

АНУ-д цохилт өгөх чадалтай пуужин туршлаа

Ikea дэлгүүрүүдээ хотын төвд шилжүүлнэ

Ubinfo.mn сайт шилдэгт багтлааGogo.mnXopom.comIkon.mnCaak.mnUbinfo.mn

“Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын тавдугаарт бичигдлээ.

Zaluu.comNews.mnMedee.mnDorgio.mnZindaa.mn

Эх сурвалж: Alexa.com©

Эх орон, газар шороондоо л хайртай яваарай. Д.Лувсаншарав

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2,444.38 370.56 41.92

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

98.7701.1%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

12950.1%

1261.810.42%

100.190.03%

68051.9%

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

THE OFFICIAL GAZETTE

Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар улс орон ядуу байх тусмаа иргэд нь улс төрийн өндөр идэвхтэй байдаг нь харагджээ. Харин монголчууд улстөржилтөөрөө Зүүн Европ, Төв Азийн 29 орноос хоёрдугаарт жагссан байна. 3

Улстөржсөн ард түмэн улс орноороо сүйрдэг

ЭДИЙН ЗАСАГЗГМ: ЦУВРАЛ

ЗГМ: ИНФОГРАФИК

Хусмаар хуурах заль

Хамгаалал дутсан хүүхдээ төр хайхрах цаг болжээ

Г.Байгал@baigalZGM

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

НӨАТ­ын хонжворт та хэр санаа тавьдаг вэ. Сар бүр су га лааны тохирол болдог. Удалгүй азтанууд тодорлоо хэмээн хэвлэлээр мэдээлдэг. Саяхан буюу энэ сарын 19­нд болсон НӨАТ­ын сугалааны тохирлоор нийт 523 сая төгрөг хонжворт олгохоор болсон байна. Аравдугаар сарын 1­нээс 31­ний хооронд нийт 14 сая ширхэг баримт НӨАТ­ын санд бүртгэгдсэнээс 13.9 мянган азтан тодорчээ. Ер нь сар бүрийн сугалааны тохирлын дүн хэдэн саяар хэмжигдэж, азтаны тоо нь олон мянгад хүрдэг. Энэ мэдээллийг ч татварын албаныхан сүр дуулиантайхан мэдэгдэж, тэрүүхэндээ олон хүний хорхойг хүргэдэг билээ. Сугалааны тохирлын дараа “НӨАТ­ын сугалаанд хожчих юмсан” гэх хүсэл, сэтгэгдэл цахим ертөнцөөр нэг хэсэг хөвөрдөг.

Нэг үе тав, арваараа хэл­хэлдсэн бүлэг хүүхэд хотын гудамжаар их харагддаг бай­сан. Орон сууцны хороолол, ►5

►11

дэлгүүр, худалдааны төв гээд олон нийтийн газраар дуу нь хадаж, нүд үзүүрлэгдэх нь их. Одоогоос арав гаруй жилийн өмнө ийн харагддаг бай сан эдгээр хүүхэд нэг л өдөр усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Хэн, хаашаа,

авч явсныг мэдэх ганц ч хүн алга. Явган яриагаар гад­нын оронд эд эрхтний донор болгон аваад явчихсан, хүний наймааны золиос болсон гэж цуу сонсдоно.

Цагдаагийн алба, хүүхэд хам гааллын байгууллага, хол­

Монголын ипотекийн корпораци©

Ипотекийн зээлийн үлдэгдэл

ОСИСТТБХ*

*- Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр

Бусад эх үүсвэр Банкны өөрийн хөрөнгө

2 сая хүртэлхтөгрөгийн

өрхийн орлоготой

Ипотекийн зээлтэй нийт зээлдэгчид байгаагийн

77%

3% 20%

64.9%

92,616

92.4% 6.3%

72.7%

1.3%

Нэг хамтранзээлдэгчтэй

Хамтранзээлдэгчгүй

2 болон түүнээсдээш хамтран зээлдэгчтэй байна

79.4%

15.7%

4.9%Нийтийн

зориулалттай орон сууц

Хашаабайшин

Амины орон сууц

Улаанбаатар хотод байршилтай орон

сууц худалдан авчээ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

АНУ, Хойд Солонгосын зөрчил Хятадын хил дээр айдас төрүүлэв

Амин дэмийн үнийг 800 хувь өсгөжээ

Хятадын зүүн хойд нутгийн Чанбай хошуу далайн хүнс, уулсын дунд оршдогоороо алдартай. > 10

Avondale компани Niacor витамины жороор олгох хувилбарын үнийг өнгөрсөн сард 809 хувиар өсгөсөн байна. > 10

Ирэх оныг эрсдэлтэй болгож буй Хятадын нөхцөл

Холбооны нөөц бодлогын хүүгээ өсгөх дохио

Гадаадынханд үл хөдлөх худалдахгүй

Шинэ Зеланд иргэдээ орон байраар хангахад хүндрэл гарсан тул орон сууцны бодлогод эрс шинэчлэл хийхээр шийдвэрлэлээ. > 10

Сэм Флэминг АНУ­ын төв банкны үүрэг

гүйцэтгэгч Холбооны нөөцийн систем энэ долоо хоногт бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргах төлөвтэй. Энэ удаа хүү өсөх аваас татварын хөнгөлөлт, АНУ­ын эдийн засгийн өөдрөг нөхцөлтэй уялдан ирэх онд бодлогын хүү дахиад хэд хэдэн удаа өснө хэмээн шинжээч нар таамаглаж байна.

Холбооны нөөцийн системийн тэргүүнээр ажиллах хугацаандаа хийж буй сүүлчийн том арга хэмжээ болгон Жанет Йеллен лхагва гарагт бодлогын хүүг гуравдах удаагаа 0.25 хувиар өсгөх бололтой. Энэ нь хүүг 1.25­1.5 хувьд хүргэх төв банкны зорилгод нийцүүлсэн арга хэмжээ болох аж.

Татварын шинэчлэлийн хуу лийг конг ресс шуур хай сайшаа сан тай зэрэг цэн Хол бооны нөө цийн бодлого тодорхойлогч нар санхүү­гийн түлхэц өгөх бодлогоо хойш тавьж дотоодын нийт бүтээг­дэхүүний тооцоонд татварын хөнгөлөлтийн нөлөөг харгалзан үзэхээр төлөвлөжээ.

“Эдийн засаг сайжирч байгаа нь яах аргагүй бодит байдал” хэмээн Орегоны их сургуулийн Холбооны нөөцийн бодлого судлаач эксперт Тим Дью өгүүлэв. Санхүүгийн зах зээл тогтворжиж, татварын хөнгөлөлт олгохоор зэхэж байгаа нь ирэх шинэ онд бодлогын хүүг улам нэмэх нөхцөл болно хэмээн тэрбээр үзэж байна.

Бүгд найрамдахчуудын дэв­шүүлж буй татварын багц хууль нь эдийн засгийн өсөлтөд дунд зэрэг нөлөөтэйг шинжээч нар тайлбарлав. Уг хууль 2018, 2019 онд эдийн засгийг тус бүр ердөө 0.3 хувиар өсөх нөхцөл болно хэмээн Goldman Sachs тооцоолжээ.

Юутай ч АНУ­ын эдийн засаг ажиллах хүчийг бараг бүрэн дайчилж, дэлхийн нийт эдийн засаг тогтворжин, инфляц өсөх магадлал ихсэж, ойрын богино хугацаанд татварын хөнгөлөлттэй нөхцөл бүрдэх гэж буйгаас үүдэн ирэх онд хүү өсөх магадлал өндөр байна. “Ирэх долоо хоногт гарах эдийн засгийн урьдчилсан тооцоогоор ажилгүйдлийн хувь

хэм жээ есдүгээр сарын таам гаас бага, дотоодын нийт бүтээг­дэхүүний өсөлт ч илүү гарах шинж тэй. Энэ хоёр үзүүлэлт аль аль нь бодлогын хүүг хэвийн хэмжээнд сэргээхэд дэмжлэг болж байна” хэмээн JPMorgan Chase­ийн эдийн засагч Майкл Фероли тайлбарлав.

Ажилгүйдлийн түвшин 2000­аад оны эхэн үеэс хойш тохиол дож байгаагүй 4.1 хувь хүртлээ буурлаа. Харин Холбооны нөөцийн систем ажилгүйдлийн хэмжээг ирэх оны эцэс гэхэд ийм үзүүлэлттэй болно хэмээн тооцоолж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн статистикаас үзвэл ажил олгогч нар 11 дүгээр сард 228 мянган ажлын байр шинээр үүсгэжээ. Холбооны нөөцийн систем есдүгээр сард гаргасан тооцоондоо 2018 онд бодлогын хүүг нийт гурван удаа нэмнэ хэмээн таамаглаж байв. Холбооны нөөцийн системийн тэргүүний хувиар лхагва гарагт сүүлчийн удаа хийх хэвлэлийн хурлын үеэр хатагтай Йелленээс татварын шинэчлэл эдийн засаг, мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлөхийг асууцгаана.

Холбооны нөөцийн системийн өөрийнх нь тооцоогоор ирэх онд өсөлт сайн байх төлөвтэй. Хатагтай Йелленийг залгамжлах Жэй Пауэлл ирэх 2018, 2019 онд эдийн засаг 2.5 хүртэлх хувиар өснө хэмээн тооцоолж буйгаа өнгөрсөн сард тайлбарласан. Хол бооны нөөцийн систем есдүгээр сард дундаж тооцоо гаргахдаа энэ оны эдийн засгийн өсөлтийг 2.4, ирэх оныхыг 2.1 хувьтай төсөөлсөн. Хувьцааныхыг оролцуулаад хөрөнгийн үнэ өсөх нь эдийн засагт цаашид улам түлхэц өгнө. Чикагогийн Холбооны нөөцийн банкны санхүүгийн нөхцөлийн индекс 1990­ээд оны дунд үеэс хойш тохиолдож байгаагүй сайн үзүүлэлтэй гарлаа.

Гэхдээ инфляцын хэмжээ бага, цалин өсөлт үлбэгэр бай­гаа тай уялдан АНУ­ын төв банк бодлогын хүүг шуурхай нэмэхээс цааргалсаар байгаа юм.

банкны үйл ажиллагааг нухчин дарах ажиллагаа өрнөж, хөрөн гийн менежментийн бүтээг дэхүүнд саяхнаас нэмэлт зохицуулалт үүсгэсэн”­ийг State Street­ийн макро стратегич Бэн Люк өгүүллээ.

БНХАУ­ын засгийн газрын бондын өгөөж эрс өссөн нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг сулруулах юм уу үгүй болгож, улмаар зарах ажиллагааг гааруулах эрсдэлтэйг тэрбээр анхааруулав. “Эрх баригчдын арга хэмжээ чангарч, бондын өгөөж өсөн, АНУ­д саяхнаас технологийн компаниудын хувьцааг зарах хандлага ихэссэн нь Хятадын онцлог бүхий өвөрмөц нөхцөл үүсгэлээ” хэмээн ноён Люк тайлбарласан юм.

Өнгөрсөн долоо хоногт цохил­тод ноцтой өртсөн авто машин үйлдвэрлэлийн салбар эргээд сэргэж байна. Шинээр автомашин худалдан авагсад эдэлдэг хоёр жилийн хугацаат татварын хөнгөлөлт ирэх онд төгсөхтэй уялдан тус салбарын ирээдүй тун бүрхэг болж байгааг зарим

шинжээч дурдлаа. “Худал даж авахад үнэтэй авто машин гээч барааг авахад олгодог татварын хөнгө лөлтийг сунгахгүй л бол байдал эрсдэлтэй” хэмээн ноён Чуй өгүүлэв.

Удааширч буй Хятадын эдийн засаг ирэх онд Ази дахь бусад бүс нутагт нөлөөлж болзошгүйд эдийн засагч нар түгшиж байна. Bank of America Merrill Lynch­ийн эдийн засагч “Дотоодын хөрөнгийн зах зээлд хөшүүргийн механизм суларсны дүнд Хятадын эдийн засаг саарах аваас нийт Азид өсөлт сулрах аюултай”­г саяхан тайлбарласан.

Бодлого тодорхойлогч нар хэт чанга арга хэмжээ авч буйтай зэрэгцэн үл хөдлөх хөрөнгө үүс гэх ажиллагаа багасах аваас БНХАУ­д эдийн засгийн удааш­рал тооцоолсноос ч ноцтой болж хувирна хэмээн тус банкны эдийн засагч нар сэрэмжлүүлсэн юм.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар ирэх онд анхаарлын төвд байх төлөвтэй. Үүний нэг шалтгаан нь нь түрээсийн салбарт өсөлт үүсгэх зорилгоор орон сууцны зах зээлд шинэчлэл

Сайн дурынхан өмнөд Английн Плимүт дахь эрэг хавийн хуванцар хог хаягдлыг цэвэрлэж байгаа нь.

BBМ©

хийх төсөл юм. ХКН­ын аравдугаар сарын их хурал дээр тус улсын дарга Ши Жиньпин эдийн засгийн шинэчлэлийн талаар үг хэлэхдээ орон сууц нь “үнэ хөөргөдөх бус” хүн амьдрах зориулалттайг анхааруулж байв.

Хятадад хоосон орон сууц ихсэж буй сөрөг үзэгдэл байрны түрээсийн шинэчлэлтэй хосолс­ноор үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төдийгүй төмөрлөгийн эрэлт нийлүүлэлтэд сөрөг нө лөөлж бол зошгүйг зарим ажиг лагч сэрэмжлүүлсэн юм. “Хоосон орон сууц ны нөөц 25 хувиар өс сө нийг бид тооцоолоод байна. Гэтэл бусад хөгжингүй улсад энэ үзүүлэлт 8­10 хувьтай” хэмээн Liberum банкны шинжээч нар хөрөн гө оруулагч нартаа мэдэгд жээ. “Хукоу” буюу өрхийн бүрт гэлийн шинэчлэл, хөрөнгө нөөцийг үр ашигтай зарцуулах бодлогын үр дүнд ирэх арван жилд үл хөдлөх хөрөнгийн эрэлт гурван тэрбум хавтгай дөрвөл­жин метрээр буурна хэмээн тус банкны шинжээч нар үзэж байна.

Далай тэнгисийн амьсгааг боогч хуванцарТа бидний далай тэнгис

хуванцраар дүүрлээ. Британийн байгаль судлаач, нас сүүдэр 90 гарсан Дэвид Аттенборо BBC­гийн “Цэнхэр гараг II” (The Blue Planet II) баримтат цувралаар хуванцарт хахсан салхич шувууны ангаахайг телевиз үзэгчдэд харуулсан. Уг бичлэгээс хойш британичуудын олонх нь өдөр бүр үй олон хуванцар уут сав хаядагтаа үнэнхүү сэтгэл зовж эхэлсэн юм. Хөгжингүй ертөнцийг нийтэд нь хамраад байгаа ижил төстэй арга хэмжээнүүд бүгд хэрэглэгчийн ухамсрыг дээшлүүлэх зорилготой. Нийт 60 гаруй жилийн турш хог тариад сурчихсан та бидний соёлын үлдэгдэл манай гарагийн алслагдмал өнцөг буланд урсан очиж овоорсоор.

Далай тэнгист хөглөрч буй асар их хуванцар хогийг (ойрол цоогоор 800 сая тонн) цэвэрлэх, хог хаягдал үүсгэж буй тогтолцоог цөөлж багасгах нь тулгамдсан шаардлага боллоо. Энэхүү шаардлагыг улс орнуудын засгийн газар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аль аль нь ухамсарлаж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ­аас баталсан шийдвэрийг дэлхийн 200 гаруй улс орон

дэмжиж байна. Сайн дурын шинжтэй, зарим зүйлс нь бүрхэг уг санаачилга дэлхийн улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэж, хамтын арга хэмжээ авахад чиглүүлэх зорилготой.

Юутай ч зарим улс хуванцар гялгар уут сав, микро үрлэнцэр (microbeads) гэгддэг нэг мил­лиметр үл хүрэх хэмжээтэй хуванцар үйлдвэрлэх, хэрэг лэхийг хориглож эхэллээ. Мөн ком паниуд дахивар боловс руу лах, дахин ашиглах тогтолцоо үүсгэхээр амлаж буй нь бэрхшээлийг шийдвэрлэхэд бага ч болов хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Хүрээлэн буй орчныг хамгаалах кампани өрнүүлэгчдийн шахал­тад өртсөн олон үндэстний авар га компаниуд сайн дураараа санаа чилга өрнүүлэхээ мэдэгдэж эхэллээ. Coca­Cola, Unilever хоёр 2025 он гэхэд бүх савалгаагаа дахин ашигладаг болгохоор төлөвлөв. Procter & Gamble зарим брэндийн бүтээгдэхүүнээ “далайн хуванцар”­ыг дахин боловсруулах аргаар бүтээсэн лонхонд савлаж байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, жижиглэнгийн худалдаач нар баглаа боодлоо хүрээлэн буй орчинд ээлтэй болгох арга

гаанаас бүрмөсөн татгалзаж картон гэх мэт байгальд эргэн шингэдэг материал ашиглахыг хэрэглэгчдийн зарим хэсэг сайшаадаггүй. Уг салбарт техно­логийн хувьсгалт эргэлт хийхээр оролдох компанид мөнгө орлого төдийгүй зах зээлээ алдах аюул нүүрлэдэг. Энэ бол зохицуулах байгууллагад хөндлөнгөөс орол­цох ёстой чухам тэрхүү нөхцөл юм.

Нэг удаагийн хэрэглээний хуванцарт оновчтой татвар оноож, арай үнэтэй ч хүрээлэн

буй орчинд уршиг бага тарьдаг материал ашиглах компаниудын сонирхлыг хөхүүлэн дэмжих, хуванцар орлох бүтээгдэхүүний судалгаанд хөрөнгө оруулах хэрэгтэй.

Бодлого тодорхойлогч нар иргэдийн соёлыг өөрчлөхөд ч ихийг хийх ёстой. Нөөц эргүүлж ашиглах схем буюу хэрэглэгч нар хуванцар лонх эргүүлж тушаахдаа анх төлсөн мөнгөнийхөө багахан хэсгийг эргүүлж авдаг тогтолцоотой улсуудад дахивар эргэлт хавьгүй

өндөр байдаг. Хөгжингүй баян орнуудад олон

нийтийн ухамсар дээшлэх нь эргээд засгийн газруудад тодорхой арга хэмжээ авах шахалт болно. Харин хөгжиж буй оронд байдал илүү түвэгтэй. Далайд хаягдаж буй хуванцрын голлох хэсэг нь ердөө Азийн тавхан улсаас үүдэлтэй. Сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөс шалтгаалан өөр гарц хайж буй газрын тосны компаниуд хөгжингүй зах зээлд хуванцрын хэрэглээ өсөх ёстой гэсэн тооцоо гаргаад байна.

Юутай ч хөгжиж буй улс орнууд арга хэмжээ авах өөрийн гэсэн учир шалтгаантай. Үерлэх аюул, хогийн уулан овоолго нурж хүмүүсийн аминд хүрдэг ослын шалтгаан хэмээн үзсэний улмаас Шри Ланка есдүгээр сард нэг удаагийн хэрэглээний хуванцрыг хориглов.

Илүү эрс арга хэмжээг БНХАУ саяхан авлаа. Дэлхийн бусад улсын хуванцрын хаягдлыг олон жилийн турш импортоор авч ирсэн тус улс энэ оны эцэс гэхэд хуванцар хог хүлээн авахаа зогсоохоор болов. Энэ бүхэн өрнөдийн бодлого тодорхойлогч нарт ч шийдвэрлэх ёстой асуулт болж байна.

Эмма ДанклиЭдийн засгийн удаашрал,

хэрээс хэтэрсэн өр зээлийг шийдвэрлэх арга хэмжээтэй уялдан Хятадын ирээдүй бүрхэг боллоо.

Сүүлийн хоёр долоо хоног хагасын хугацаанд Хятадын хувьцааны зах зээл таван хувиар унаж, тус улсын Засгийн газрын бондын өгөөж эгзэгтэй дөрвөн хувийн хязгаарыг давсан нь хөрөнгө оруулагчдыг улам түгшүүлэв.

Хятадад хөрөнгө зарах ажил­лагаа эрчээ авсан нь дэлхийн хувьцааны зах зээлийн өнөөгийн нөхцөлөөс зөрүүтэй байгаа юм. Эх газрын Хятадын CSI 300, Хонконгийн Hang Seng индекс саяхан унасан нь дунд зэрэг өсөлттэй S&P 500, Euro Stoxx 50 индексээс эсрэг хандлага тодорхойлж байна.

Хятадын хувьцааны зах зээл дэх уналт нь сөрөг муу үзэг дэл биш, ердөө л өсөлтийн он жилүү­дийн дараа хөрөнгө оруулагч нар ашгаа хүртэж буйн тусгал хэмээн зарим хөрөнгө оруулагч тайлбарлах аж.

“Борлуулалтын ихэнх нь хүмүү сийн сэтгэлийн хөдөл­гөөнөөс үүдэлтэй. Энэ онд зах зээл ингэж их өссөн юм чинь ашгаа олж авцгаая гэж буй хэрэг” хэмээн Aberdeen Standard­ын сангийн менежер Николас Чуй тодотгов. “Хятадын онцлогтой өвөрмөц үзэгдэл. Дээр нь тат варын шинэчлэлийн хууль АНУ­д сэргэлт үүсгэчихлээ” хэмээн тэрбээр нэмж өгүүллээ.

CSI 300, Hang Seng аль аль нь олон жилийн турш тус бүр 31 болон 20 хувийн жилийн дундаж өсөлттэй явж ирсэн юм. Жилийн эцсээр ихэвчлэн арилжаа намждаг тул зарим шинжээч нар хөрөнгө оруулагчдад мөнгөө хадгалж түр хүлээхийг зөвлөдөг.

Гэтэл өөр нэг хэсэг нь саяхны борлуулалтыг зарчмын шинж чанар бүхий, ирэх жил дуустал үргэлжлэх урт хугацааны хүчин зүйлээс шалтгааллаа хэмээн тайлбарлаж сууна. “Сүүдрийн

хэрэгсэл хайсаар цөөн бус жилийг үдлээ. Шил, хөнгөн цагаантай харьцуулахад хуванцрыг дахин ашиглах нь түвэгтэй. Газрын тосны үнэ хямд нөхцөлд дахивар ашиглан үйлдвэрлэсэн хуван цар нь цоо шинэ PET буюу полиэ тилен терефталатаас хамаа гүй үнэтэй. Ургамлын гаралтай “биохуванцар” хүртэл байгаль орчин бохирдуулагчид тооцогд дог. Хуванцар уут савыг хэт нимгэн хийвэл урагдаж цоорчихно.

Компаниуд хуванцар савал­

АНУ, БНХАУ-ын хувьцааны зах зээлийн индекс

XI 2017 XII

105CSI 300

S&P 500

104

103

102

101

100

99

98

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Та доорх QR кодыг уншуулан гүйлгээний утга хэсэгт и-мэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлнэ үү.

Page 8: ЗГМ - UBinfo.mn · 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958) ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ YНЭ: 1000₮ ЗГМ Далай лам

Сурталчилгаа

8 ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН 2018.08.15, ЛХАГВА ~ №159 (958)