tuuhiin bie daalt 1

7
Александер фон хумболдтын нэрэмжит 38-р сургууль Бие даалт Монголын түүх Шалгасан :……………………../ О.Хишигтогтох Гүйцэтгэсэн:………………………/ Б.Цэлмэг

Upload: tselmeg-distinct

Post on 25-Jun-2015

4.941 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Tuuhiin bie daalt 1

Александер фон хумболдтын нэрэмжит 38-р сургууль

Бие даалтМонголын түүх

Шалгасан :……………………../ О.Хишигтогтох

Гүйцэтгэсэн:………………………/ Б.Цэлмэг

2012 оны 3 дугаар сар 19

Page 2: Tuuhiin bie daalt 1

1. 1911 оны хувьсгал

Үндэсний эрх чөлөөний хувьсгал

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Page 3: Tuuhiin bie daalt 1

Монгол туургатнаа нэгтгэхийн төлөө тэмцэл

Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол зорилтын нэг нь Ар,Өвөр монгол , Барга , Дарьганга, Хөх нуур , Алашаа, шинжаан,Ил тарвагатай, Тагна Тувагын монголчуудыг нэгтгэн нэгдсэн улс байгуулах явдал байсан юм.

1912 оны 1 сарын 21-нд Улиастайг

1912 оны 8 сард Ховдыг Манж-Хятадын гараас чөлөөлсөн

Энэ үйл хэрэгт гүн хатанбаатар Магсаржав,манлайбаатар Дамдинсүрэн нар ихээхэн гавяа байгуулсан учир баатар цолоор шагнуулсан юм шүү.

1912 онд Дөрвөд,Захчин,Алтайн Урианхай,Торгууд,Өөлд ,Мянгад,Цахар,Дарьгангын олон хошуу шинэ тулгар монгол улсынхаа төрд дуртайяа захирагдахаа илэрхийлсэн.

1911-1912 онд Барга , Өвөр монголын 49-н хошуунаас 35 хошууболон Хөх нуурын монголчууд монгол улсад нэгдэн дагахаа илэрхийлсэн.

Өвөр монголоос дүрвэж ирсэн хүмүүст хойд хил дагуух нутгаас олгож товхинуулж байснаас гадна Удай , Раашминжүүр,Хайсан, Гончигсүрэн зэрэг эх орончдыг монгол улсын засгийн газрын бүрэлдэхүүнд томиллон ажиллуулж байжээ.

Дундад иргэн улс Өвөр монголын үндэсний эрх чөлөөний тэмцлийг цэргийн хүчээр дарлаж байсан учир тэд манай монголоос тусламж гуйсан .Манайх дуртайяа за гэвээ.

Page 4: Tuuhiin bie daalt 1

Манай монгол орон өвөр монголыг чөлөөлөхөд Манлай баатар Дамдинсүрэнгээр удирдуулсан 1 түмэн хүнтэй 5 замын цэргийг томилсон тэд ч амжилттай явуулсан.

1913 онд шилийн гол Цахарын нутгийг чөлөөлсөн.

өвөр монголтой цаг алдалгүй харицаж байхын тулд одоогийн Дорнод аймгаас Солон барга шилийн гол хүртэл,мөн одоогийн Дорноговь аймгийн сулинхээр сумаас Өвөр монголын хошуудын нутгаар олон салаа морин өртөө байгуулсан.

2.1921 оны үндэсний ардчилсан хувьсгал

1921 оны хувьсгал гарах болсон гадаад , дотоод нөхцөл байдал

Дотоод нөхцөл байдал :

Монгол улс тусгаар тогтнолоо алдсан.Улс төрийн эрх мэдэлгүй болсон.

Улс орний санхүү эдийн засгийн байдал сул дорой,гадны нөлөөнд байв.

Мөнгөний ханш ихээхэн унаж,Хятад худалдаачидийн мөлжлөг ширүүсэв.

Нийгмийн задрал,ялгарал хүчтэй явагдаж байв.

Үндэсний үзэл, ухамсар сэргэж, эх оронч, дэвшилтэт ардчилсан үзэл санаа түгээн дэлгэрч байв.

Page 5: Tuuhiin bie daalt 1

Гадаад нөхцөл байдал:

Орос оронд 1917 оны 2-р сард гарсан хөрөнгөтний ардчилсан хувьсгал.

1917 оны 10-р сард Хаант засаглалыг халж Зөвлөлт засаг тогтов.

Монголд Оросоос Барон-Унгерний удирдсан цагаатны хүч орж ирэв.

Дундад иргэн улс Монголыг өөртөө бүр мөсөн эзлэн авах бодлогоо итэвхижүүлжээ.

Хувьсгалын эхлэл

1918 оны дунд үеэс нүүрлэн ирж буй бодит аюулыг