baatarjambaa.combaatarjambaa.com/niitlel/20090220-012207_attach.docx · web viewМонгол,...

168
У.Амарсайхан "Уулын бvргэд ч уйлдаг"1 Tuesday, 2007 оны 09 сарын 25 УУЛЫН БҮРГЭД Ч УЙЛДАГ ОРШЛЫН ОРОНД “… АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ОНЦГОЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН….” Сонин хэвлэлийн хуудаснаа олон арван сонирхолтой нийтлэл, ярилцлага нь гарч уншигчдын сайн танил болсон Монголын сэтгүүлчдийн холбооны шагналт, сэтгүүлч Уламбаярын Амарсайханыг эртхэндээ хүмүүс мэддэг байсан гэж үү, үгүй ч байж мэднэ. Энэ хүн ер нь урьд ямар ажил алба эрхэлж байсан юм бол, сүүлийн жилүүдэд л нэг л “цоорхой” сэтгүүлч гараад ирж гэж гайхах хүн ч байж мэднэ. Монголын нэрт зохиолч Ц.Уламбаярын хүү, нэрт сэтгүүлч, бас ч нэртэй яаманд амаргүй ажил эрхэлж явсан Амарсайхантай халуун яриа дэлгэснээ уншигч олондоо толилуулъя. -НАХЯ-нд сэтгүүлч мэргэжилтэй хүн ер олон байгаагүй болов уу, яагаад өөрийг чинь “Залуучуудын үнэн” сониноос авсан юм бэ? -Дээр үед ямар байсныг мэдэхгүй юм. Намайг энэ яаманд ажилласан 20 гаруй жилд жинхэнэ сэтгүүлчийн мэргэжилтэй хүн олон байгаагүй нь үнэн. Намайг авсны тухайд гэвэл цаг үеийн шаардлагаар аюулаас хамгаалах байгууллагыг өргөтгөх болж, “эвлэлийн илгээлт”-ээр миний бие НАХЯ-нд очсон юм. -Сэтгүүлчээ хийж байсан бол таныг илүү үр дүнтэй байх байсан, НАХЯ-нд хайран цагаа алдсан хүн” гэж зарим нь ярьдаг. Та НАХЯ-нд очсондоо харамсдаг уу? -Огт харамсдаггүй. “Эр хүний хийгээд үздэг л ажлын нэг” гэж

Upload: others

Post on 25-Dec-2019

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

У.Амарсайхан "Уулын бvргэд ч уйлдаг"1 Tuesday, 2007 оны 09 сарын 25

УУЛЫН БҮРГЭД Ч УЙЛДАГ

ОРШЛЫН ОРОНД

“… АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ОНЦГОЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН….”

Сонин хэвлэлийн хуудаснаа олон арван сонирхолтой нийтлэл, ярилцлага нь гарч уншигчдын сайн танил болсон Монголын сэтгүүлчдийн холбооны шагналт, сэтгүүлч Уламбаярын Амарсайханыг эртхэндээ хүмүүс мэддэг байсан гэж үү, үгүй ч байж мэднэ. Энэ хүн ер нь урьд ямар ажил алба эрхэлж байсан юм бол, сүүлийн жилүүдэд л нэг л “цоорхой” сэтгүүлч гараад ирж гэж гайхах хүн ч байж мэднэ.

Монголын нэрт зохиолч Ц.Уламбаярын хүү, нэрт сэтгүүлч, бас ч нэртэй яаманд амаргүй ажил эрхэлж явсан Амарсайхантай халуун яриа дэлгэснээ уншигч олондоо толилуулъя.

-НАХЯ-нд сэтгүүлч мэргэжилтэй хүн ер олон байгаагүй болов уу, яагаад өөрийг чинь “Залуучуудын үнэн” сониноос авсан юм бэ?

-Дээр үед ямар байсныг мэдэхгүй юм. Намайг энэ яаманд ажилласан 20 гаруй жилд жинхэнэ сэтгүүлчийн мэргэжилтэй хүн олон байгаагүй нь үнэн. Намайг авсны тухайд гэвэл цаг үеийн шаардлагаар аюулаас хамгаалах байгууллагыг өргөтгөх болж, “эвлэлийн илгээлт”-ээр миний бие НАХЯ-нд очсон юм.

-Сэтгүүлчээ хийж байсан бол таныг илүү үр дүнтэй байх байсан, НАХЯ-нд хайран цагаа алдсан хүн” гэж зарим нь ярьдаг. Та НАХЯ-нд очсондоо харамсдаг уу?

-Огт харамсдаггүй. “Эр хүний хийгээд үздэг л ажлын нэг” гэж ажиллаад, “хариуцлага, сахилга, дэг журам, шударга ёс”-нд чанд суралцсан. Хэр эзэмшиж сурах нь хувь хүнээс л шалтгаална шүү дээ. Энд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг шалгаруулж авдаг. Чадалтай, чадвартай, мэдлэгтэй олон сайхан ахмад, залуу хүмүүстэй ажилласан. “Гүйцэтгэх ажил” гэж товч нэрлэдэг, миний хувьд цоо шинэ мэргэжлийн шинжлэх ухаанд суралцсан. Сонин, нарийн, хариуцлагатай шинжлэх ухаан.

-“Гүйцэтгэх ажил” гэдэг чинь “тагнуулын ажил” гэсэн үг үү?

-Товчдоо тийм.

Page 2: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Тэгвэл сэтгүүлч нөхрөөсөө тэр “гүйцэтгэх ажил” гэдгийн чинь талаар өөрөө сонирхдог болон өрөөлийн сонирхдог янз янзын юм асуумаар байх юм. Та хариулах уу?

-Бололгүй яахав.

-НАХЯ-ны “идэвхтэн” ч билүү, “мэдээлэгч” ч билүү газар сайгүй байдаг гэсэн үнэн үү?

-Манай хэллэгээр “нууц” гэдэг юм. Аюулаас хамгаалах байгууллага чинь улс, эх орныхоо нууцыг хамгаалдаг, улс, эх оронд шаардлагатай нууцыг шаардлагатай улс, орон, байгууллага, хувь хүнээс нууц аргаар мэддэг “нууц” байгууллага. “Нууц”-ыг “нууц” хүн л олно. Тиймээс “нууц” гэдэг нэр өгчээ. Товч, тодорхой, яг онож өгсөн нэр. “Нууц” гэхээр сэжиглээд байх огт хэрэггүй. Улс л юм бол нууцлах юмтай байх ёстой. Нууцлах юмгүй улсыг ямар улс гэдэг юм. Манай “нууц” газар сайгүй байдаг гэж ярьдгийн тухайд бол “шаардлагатай газраа л байдаг” гэж товчхон хариулчихъя.

-НАХЯ өөртөө ямар нэг хэлбэрээр холбоотой хүнээ хэзээ ч өөрөөсөө бүрмөсөн салгадаггүй, насан туршид нь холбоотой байлгадаг гэсэн яриа бий, үнэн үү, жишээ нь Тагнуулын Төв Газар энэ зарчмаар ажиллах уу?

-Ард түмэн аюулаас хамгаалах байгууллагатай эх оронч ухамсрынхаа үндсэн дээр ажилладаг юм. Одоо ямар байгааг мэдэхгүй. Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан ажилласан цаг үеийнхээ, зөвхөн өөрийнхөө хариуцдаг чиглэлийг л мэдэх учиртай. “Нууц хадгалалт хамгаалалт” гэж аюулаас хамгаалах байгууллага, аюулаас хамгаалахын ажилтанд юунд ч хөндөгддөггүй чанд хатуу зарчим байдаг юм. Манай “нууц” хадаасаар хадагдсан шиг аюулаас хамгаалах байгууллагаас салдаггүй гэж бодвол буруу. Шаардлага байвал үүрд ч хамтарч ажиллахыг эрхэмлэдэг. Итгэл алдвал “хасдаг” тохиолдол ч бий. “Нууц”-ын үнэнч шудрага, авхаалжтай чанарыг голчлон шүтдэг. ТТГ ч энэ л “уламжлал”-аар ажилладаг болов уу.

-НАХЯ-нд насан турш ажилласан атлаа цэргийн дүрэмт хувцсаа өмсдөггүй ажилтан олон байдаг гэж ярьдаг.

-Энэ асуултаас чинь ялимгүй хазайгаад бүгд ямагт анхаарууштай нэг “том” асуудлыг хөндчихье. “Хардалт, сэрдэлт” … НАХЯ, НАХЯ-ны ажилтан гэхээр зөвхөн харддаг, сэрддэг нэг аюулт өвчин одоо ч хүмүүсийн сэтгэл санаанаас ангижраагүй байна. Гуч, дөчөөд оны ДЯЯ-ны гай гэдгийг аюулаас хамгаалахын ажилтан бид ч ойлгодог. Гэхдээ цаг үе, нөхцөл байдал, нөлөөлөх нөлөө гэж юм бий. НАХЯ, УАБХЕГ, ТТГ-ын аль аль нь ДЯЯ биш. Дал, ная, ерэн он ч гуч, дөчин он биш. Гэхдээ “гүйцэтгэх ажил”-ыг яая гэтэл эзэмшсэн, чадвартай, сэргэлэн олон лут хүн байсан. Даан ч цаг үеэс шалтгаалж, тэдний ажлын чадвар, мэдлэг, мэргэжил, овсгоо, самбааг буруу ашиглаж байж. Цэргийн дүрэмт хувцсаа өмсдөггүйн тухайд бол ингэж ярьж, “сонирхдог” хүмүүст ердөө л миний дээр хэлсэн нөгөө хий “хардалт, сэрдэлт” тэдний сэтгэлийг гижигдээд байгаа юм. Нууц байгууллагын ажилтан л юм бол яалаа гэж “цэрэг хувцас” өмсчихөөд өөрийгөө илчлээд явах вэ дээ.

Page 3: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Шаардлагатай гэсэн хүний утсыг чагнадаг гэсэн?

-Та харин овоо “шаардлагатай” гэсэн үг нэмчихлээ. Шаардлагатай гэсэн хүний утсыг чагнадаг нь үнэн. Дашрамд хэлэхэд “хүн бүрийг дагаж хянадаг юм гэнэ лээ” гэж мэдэмхийрч явдаг цөөнгүй хүн бас бий. Шаардлагатай хүнийг сэм ил дагаж хянадаг нь бас үнэн. Шаардлагагүй юманд улсын мөнгө хөрөнгө зарж, өөрсдийн алтан цагаа алдаж байдаг улс аюулаас хамгаалахынхан огт биш.

-НАХЯ-ны хараа хяналтанд ямар хүмүүс байдаг байсан бэ?

-НАХЯ, МАХН-ын бүр тодруулбал УТТ-ны тогтоол шийдвэр, удирдамж зааврын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан нь эдүгээ бүхэнд илэрхий болсон. МАХН-ын их, бүгд хурлаар "сэхээтний төөрөгдөл”, “намын эсрэг бүлэг” гэгчид хамаарагдсан гол хүмүүсийг аюулаас хамгаалах байгууллага хяналтандаа авч байсан нь мэдээж шүү дээ. Тэр цаг үеийнхээ удирдах байгууллагын үүрэг, даалгаварыг биелүүлж л таараа.

-Дараа сайд, эрх эрх мэдэлтэй албан хаагч хүмүүс гадаадад яваад архидах, авгай хүүхэн хөөхийг нь хүртэл мэдчихдэг байсан гэсэн. Энэ чинь аюулаас хамгаалах байгууллагын үүрэг үү, хүний эрхэнд халдсан хэрэг биш үү?

-Ийм явдал байсаан. Удирдах дээд байгууллагаар нь дамжуулж, тийм хүмүүст анхааруулдаг тохиолдол ч байсан. Тийм дохио авсан хүн дараагийн явалтаараа тэр дутагдлаа давтдаггүй юм билээ. Ганц нэг хундага уусан, эр хүний хувьд бүсгүй хүнд “соёлтой” сээтэн хаясан хүнийг ч анхааруулаад байдаггүй байсан. Харь оронд албан ажлаар оччихоод зочид буудалд нь өдөржин шөнөжин архидаж, бөөлжих, ухаан алдаж, агсам согтуу тавьж, үйлчлэгч бүсгүйчүүдийг нь чангааж, хүчиндэхээс наагуур авирладаг байсан, тэр нь баримтаар нотлогдсон хүмүүст анхааруулдаг байсан нь яг үнэн. Тэгэж дураараа дургигчдын цаана тэдний нэр биш, Монгол Улсын, БНМАУ-ын иргэний нэр сүр хог дээр гардаг юм. Аюулаас хамгаалах байгууллага иргэнийхээ, улс эх орныхоо нэр төрийг хамгаалдаг юм. Угтаа энэ нь аюулаас хамгаалах байгууллагын үүрэг огт биш. Цаг үе тийм байж. Одоо энэ үүргийг аюулаас хамгаалах байгууллага өөрсдөө санаачилж хассан. Тэглээ гээд юу өөрчлөгдөв? Захиргаадалтыг сэргээх нь үү гэх байх, Захиргаадалт гэдэг муу ч үг биш. Дэг журам, чанд сахилга бат гэсэн үг. Дэг журам чанд сахилга батаар “бар” орнууд улсаа хөгжүүлж, цэцэглүүлж, өөдөлж өндийсөн.

-НАХЯ-ны хүч хэрэгслээр илрүүлсэн ноцтой хэргээс дурьдахгүй юу?

-20 жилд илрүүлсний алиныг дурьдаж бархав. Тагнуул, эсэргүүцэн тагнах шугамаар аюулаас хамгаалах байгууллага онцгой сайн ажиллаж байсан гэж хэлэх байна. Улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын манаанд нэр төртэй зогссон. Дайсагнагч гүрний олон арван тагнуул, туршуул, хань хамсаатныг илрүүлсэн. Улсын онцгой объектуудын аюулгүй байдлыг бат найдвартай хамгаалж, гарч болох аюултай учрал тохиолдлоос урьдчилан сэргийлсэн. Улсын нууц хадгалдаг объектуудад элдэв халхавчаар нэвтрэн шургах гэсэн гадаад дотоодын сэжигтэй этгээдийн хөлийг хорьсон. Аллага хядлага, садар самуун, балмад танхай ёс, харгис шашин, хар тамхи орж ирэх үүд хаалга, нүх сүвийг бүрэн гүйцэд

Page 4: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

бөглөсөн. БНМАУ-ын аюулгүй айдлын манаанд зогсч айсан ЗХУ-ын армийн болон өөрийн зэвсэгт хүчний байрлал, зэр зэвсэг, машин техник, нийт хүчин чадлыг сонирхсон элдэв этгээдээс найдвартай хамгаалсан. Ажилтнуудаараа дамжуулж хэзээ ч хаана ч ямар ч цаг үе, нөхцөл байдалд улс төр, иргэний өндөр сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх ажлыг хүн ардынхаа дунд байнга зохиодог байсан. Монгол хүн бүр сонор сэрэмж, нягт хянамгай байдалд суралцсан гэхэд хилсдэхгүй. Аюулаас хамгаалах байгууллага ард түмнийхээ хүчинд түшиглэж амьдралаараа тусалдаг юм. Энэ сайхан уламжлал өвлөгдөн үлдэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

-Та НАХЯ-нд ажиллаж байсан үеийнхээ эгзэгтэй мөчийг дурсахгүй юу?

-1989 оны шувтарга, 1990 оны эхэн үе. Чухам ямар үе байсныг тайлбарлах нь илүүц биз. НТХ-ны Захиргааны хэлтсийн орлогч эрхлэгч гэгчлэн зарим хүн манай яамны удирдлагуудыг байн байн дуудаж, “Та нар яагаад хөдлөхгүй байна” гэж сүрхий “анхааруулж” байлаа. Тэдний зарим нь сүүлд бүр УИХ-ын депутат болчихсон, ардчилагчийн хоолойгоор байн байн чанга чанга орилж байсан. Бид шөнөжин ажилладаг байв. Бид гэдэг маань аюулаас хамгаалахын ажилтнууд. Шуудхэн хэлэхэд НАХЯ-ны нийт бие бүрэлдэхүүн өөрчлөлт, шинэчлэлт, ардчиллыг дэмжиж байсан юм. Үймээн самуун дэгдээчихгүй, элдэв “повод” гаргачихгүй “ардчилал”-аа хийгээсэй гэж дотроо “залбирцгааж” байсан. НАХЯ-ны удирдлага санаачига гаргаж, ардчиллын “алтан хараацай”-нуудад үйл явдлаа соёлтой, буйртай, сэрэмж анхааралтай явуулахыг олонтаа зөвлөж байсныг мэдэх гэрч олон бий. Тэдний нэг нь би. “Алтан хараацай”-нуудын зарим нь эдүгээ огт өөрөөр ярих нь сонсогдох болж. Үнэнийг мартсан хүн баатар болдоггүй юм. Талийгаач сайд С.Жамсранжав, болон Б.Цийрэгзэн хоёр буйртай хөдөлснийг ардчиллын түүхэнд тэмдэглэх ёстой.

-“Хойд яам”, “Урд яам” гэсэн яриа байдаг?

-НАХЯ, ГЯЯ гэсэн үг. Энэ хоёр яам ажил төрлийн талаар байнга холбоо хэлхээтэй ажиллаж, улс эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрх ашиг, сонирхлыг найдвартай хамгаалдаг байсан. Чадал чансаа, боловсон хүчнээрээ ана мана өрсөлддөг байсан. Бид чамгүй шаардлагатай, сонирхолтой, хэрэгцээтэй мэдээ сэлтээр ГЯЯ-ыг хангадаг байсан. БНМАУ-ын гадаад бодлогыг төлөвшүүлж, боловсруулахад аюулаас хамгаалах байгууллага, түүний ажилтнуудын гүйцэтгэсэн үүрэг асар их.

-Аюулаас хамгаалах байгууллагын ажилтныг бэлтгэнэ гэдэг бусад албадынхаас хавьгүй хүнд байх уу?

-Үнэн. Захын хүссэн хүнийг авч ажилуулдаггүй онцлогтой. Учрыг тайлбарлах шаардлагагүй биз. Олноос цөөнийг сонгоно гэдэг амаргүй ажил. Боловсон хүчнээ гадаадад гол төлөв ЗХУ, түүний Улсыг аюулаас хамгаалах байгууллага БНМАУ-ын аюулаас хамгаалах байгууллагад олон арван мэргэжлийн шилдэг боловсон хүчин бэлтгэж өгсөн. Манай боловсон хүчнүүд социалист системийн аль ч улс орны аюулаас хамгаалах байгууллагын ажилтнуудаас дутдаггүй байсан. Зарим салбарт давамгайлж, тэдэнд тус болсон тохиолдол цөөнгүй бий. УАХХ-ны олон нууц “лаборатори”-д орж, гүйцэтгэх

Page 5: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ажлын ховор нандин арга барилд суралцсан. Сурсанаа юунд, яаж хэрэглэх нь бидний л хэрэг. “Хожмын өдөр бидний өнөөдөр зааж сургасныг манай эсрэг хэрэглэж мэднэ” гэж орос хүмүүс хардаж сэрдэж, гар татаж байгаагүй. Тэд үнэн сэтгэлийн угаас монголчуудын сургалтад хандаж, анхаардаг байсан юм.

-НАХЯ-ны дэргэд УАХХ-ны төлөөлөгчийн газар байсан?

-Москвад УАХХ-ны “дэргэд” НАХЯ-ны төлөөлөгчийн газар бас байсан, Харилцан хамтран ажиллаж байж. НАХЯ-ны газар, хэлтэс бүр зөвлөхтэй байсан. Тэд хүссэн цагтаа өөриймсөг сэтгэлээр зөвлөдөг байсан. Манай зөвлөх л лав бидний дотоод хэрэгт оролцож байсныг санахгүй юм. УАХХ-ны зөвлөхүүд бол гуч, дөчөөд оны НКВД-ийн зөвлөхүүд огт биш. Аюулаас хамгаалах байгууллагын олон ажилтанд тэд эх оронд нь гүйцэтгэх ажлын мэргэжилд сургасан. Бид сэрдэж, хардаж, харааж зүхэхээсээ өмнө талархах учиртай. Мэдэхгүй байж их мэдэгч бологчдыг юу гэхэв. “Мэдэмхийрэгч” гэх үү дээ. УАХХ туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээ төлөөлөгчийн газартаа илгээж томилдог байсан юм.

-НАХЯ-ны боловсон хүчин тарж бутарсан гэдэг?

-Тэр үнээн. “Ардчилал” хоёр шуурга шууруулсан. Буруу шуурганд нь НАХЯ, НАХЯ-ны нийт бүрэлдэхүүн өртсөн. Үүнд удирдлагын буруу бас бий. Цаг үед зохицож буй нь энэ гээд (басхүү сэрэмжилж эмээсэн ч байх) удирдлага “цомхотгол” нэрээр эхэлж, боловсон хүчний хувьд “цусгүй хэлмэгдүүлэлт” явуулж, байгууллагаа балласан. Өндөр үнээр гадаадад бэлтгэгдсэн, гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай, гадаад улсын олон хэл эзэмшсэн дөч дөнгөж шүргэж яваа хүмүүсээ хүртэл гаргуунд нь гаргасан. Боловсон хүчний хувьд ч үнэхээр сульдаж доройтсон. Аймхай, удирдлагын нэр төр хөөцөлддөг, чадалгүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, багаа бүрдүүлсэн удирдлагын гайгаар монгол улсын нүд, чих болсон онцгой чухал байгууллага боловсон хүчний гачаалд орсон. Шинэ удирдлага, ТТГ-ын дарга залуу генерал Сандаг энэ алдааг даруй засах ёстой. Аюулаас хамгаалах байгууллагаас “гаргасан” хувь хүн хэн нь ч өнгөрсөн хугацаанд огт хохироогүй, харин байгууллага нь хохирсон. Гадаадын 3-5 хэл эзэмшсэн аюулаас хамгаалахын ажилтан эдүгээ пүүс, компанид үйлчлээд энэ бие амар явна. Тэд ингэх ёсгүй. Тэдэнд улс эх орон, ард түмэн, аюулаас хамгаалах байгууллага мэдлэг, гадаад олон хэл эзэмшүүлсэн. Тэд жар хүртлээ аюулаас хамгаалах байгууллагад “өр”-өө төлөх ёстой.

-Өөртэй чинь хамт ажиллаж байсан хурандаа Санжаасүрэн шоронд орлоо?

-Үнэнхүү харамсч байна. Санжаасүрэн аюулаас хамгаалахын мэргэжлийн сургууль ЗХУ-д төгссөн. Сэргэлэн, шуурхай, сэтгэлийн их хөдөлгөөнтэй, хурц түргэн хүн. Миний удирдлагад ч, нэг зиндаанд ч бид хамт ажиллаж байсан. Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан бүр улсын, аюулаас хамгаалах байгууллагын нууцыг хэзээ ч задруулахгүй, задруулсан тохиолдолд МУ-ын хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн баталгаа заавал гаргаж, гарын үсгээ зурдаг. Хувийн хэрэгт үүрд хадгалагддаг. Үүнийг хурандаа Санжаасүрэн надаас илүү мэднэ. Гүйцэтгэх ажлын мэдээ үнэн ч, худал ч нэгэнт л гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан бол гүйцэтгэх ажлын л мэдээ. Улсын Бага хурал, Их хурал гээд дуртай цагтаа, аюулаас хамгаалах байгуулын төмөр авдар ухах дуртай,

Page 6: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хорхойтой өвчтэй хүмүүс байна. Энэ муу өвчин хэнд ч халдаж мэднэ. Дээрээсээ эхэлж, архаг муу өвчтнөө тун яаралтай эмчлэхгүй бол МУ-ын эрх ашиг хохирч, хэзээ ч засаж залруулж болохгүй гай гамшигт өртөнө. Хэн ч тэр хийх ёстой юмаа л мэдэж хийцгээ таминь. Мэдэхгүй юм руу бүү хошуу дүртүгэй. Улс орныг, улс орны нууцыг түйвээж, балласаар байна. Хоёрхон сая монголыг залгих гэсэн амьтан хорвоод буйг бүү мартагтун. Тэдэнд идэш бүү бэлтгэ.

-Сэтгүүлчийн биш аюулаас хамгаалах байгууллагын ажилтны нүдээр улс орноо нэг хараач?

-Ардчилалтай цуг сонор сэрэмжээ идчихэж болмооргүй. Манийн 20 жил хамгаалсан “нууц”-ыг хоёр, гуравхан жилийн дотор, дотоод гадаадынханд алдчихлаа. “Нууц”-гүй улс болжээ гэж хэлэх байна. Гадаадынханд “дотоодын бодлого” байдгийг санахад илүүдэхгүй. Тэгэх тусмаа үе үед нь уламжлагдаж ирсэн “дотоодын бодлого” тэдэнд байдаг юм. Түүнийгээ мянган жилийн дараа биш, бүр арав, хорин жилд хэрэгжиж буйг харж байгаа биздээ. Монгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна уу таминь. Мэддэг, мэдэх ёстой хүч хэрэгслээ устгасан болохоор юуг нь бид мэдэх билээ. Хэнд ч юу ч хэлэх юм алга. Сохор номин л гэсэн үг. “Сонор сэрэмж”, “Нууц хадгалалт хамгаалалт”, “Урьдчилан сэргийлэх ажил” гэдгийг бүр одоо сэргээмээр байна. Замбараагүй, хариуцлагагүй, дэг журамгүй, анархи танхай балмад байдал, зан төрх Монгол орон, монголчуудыг нүүрлэлээ. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ чухам юу гэж үзэж байна? Мэдэж буй бол авсан шиг, нүдэнд харагдаж, гарт мэдэгдэхээр арга хэмжээ аваачээ. Дор байгаа бид ч ер мэдрэхгүй байна. Үдэш болохоор (зарим үед гэгээн цагаан өдрөөр ч гэр орноосоо гарч чадахаа) толгойгоо цухуйлгахаа болилоо. Айгаад аймшиг төрөөд байна. Эргэн тойрон танхайрал, танхайчууд, Хүний амьд явах эрхийн тухай олон улсын хууль тогтоомжоос иш татаж, өөрсдийнхөө хуулинд тусгасан гэх юм. Хэрэгжиж буй нь юу байна. “Бар” болох нь ч яамай. Цаашаа дараа болъё. Өлссөн ч тайван, амгалан байхсан. Эцэг өвгөд саяхны удирдлага ямартай ч монголчууд бидэнд МУ-ын тусгаар тогтнолыг баттай атгуулсан. Яаж ийгээд аваад явах юмсан”.

-Та аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан тухай дурсамжаа бичих үү?

-Улс, эх орон, ард түмэн, аюулаас хамгаалах байгууллагын эрх ашигт харшлахгүй зүйлээр дурсамж бичнэ. Энэ бол миний сэтгүүлчийн үүрэг.

-Эцэст нь та юу хэлмээр байнa?

-МУ-ынхаа тусгаар тогтнолыг хамгаалахад эх орон, ард түмэндээ элэгтэй монгол хүн бүр юм бодъё гэмээр байна…

Ярилцсан Л.Чулуунбат

Page 7: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ШУУД ФАШИСТЫН ЁС ГЭНЭ

Нэг.

 

Цэргийн Гиваапил 1906 онд одоогийн Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, ядуу ард гаралтай, Улаа нэхэх зэргээр амь зууж байгаад Улаанбаатар хотноо ирж, 1925 онд нам, улсын сургууль төгсөн, улмаар Дотоодыг хамгаалах газарт бичээч, төв орон нутагт төлөөлөгч, анги, тасаг, хэлтсийн дарга, Дотоодыг хамгаалах газрын орлогч даргаар ажиллажээ.

1930 онд Төгсбуянт, Улаангом, 1932 онд Хөвсгөл, Архангай аймагт гарсан эсэргүү зэвсэгт бослого, хөдөлгөөнийг дарахад идэвхтэй оролцсон учир цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны 2-р зэргийн улаан тугийн одон, чекистийн хүндэт тэмдгээр шагнагджээ.

Нугалаа, завхралын эсрэг байр суурь баримталдаг, шударга зарчимч зан чанартай, ажлын арга барилын хувьд ерөнхий зөвлөхтэйгөө мэдэгдэхүйц зөрдөгб айсан түүнийг ДХГ-ын орлогч даргын үүрэгт ажлаас зайлуулахын тулд эсэргүү бослого хөдөлгөөнийг өрнүүлэхэд “Японоос томилогдсон төлөөлөгч” хэмээн нэрлэж, “Ж.Лхүмбийн хэрэг”-т холбогдуулан, 1934 оны 3-р сард Өмнөговь, Дорноговийн хил хязгаарын байдалтай танилцаад ирэхэд нь ДХГ-ын дарга Д.Намсрай, ерөнхий сургагч Кибисов нар тулган байцааж, эмнэлэг, гэрийн хорионд 10 гаруй хонуулаад хоёр сар амраах нэрийдлээр Москвад “цөлжээ”. Тэрээр “Миний бие Японы тагнуулын бүлгэмд элсэн ажиллах нь байтугай тэр мэтийн үнэр салхины төдий ч надад халдаагүй. Би баруун зүгээс эсэргүү хөдөлгөөнийг дарж устгалцсан болохоос биш өрнүүлсэн зүйлгүй гэгчлэн” МАХН-ын Төв Хороо, Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлд удаад дараа өргөдөл бичиж, үнэн мөнийг тогтоохыг хүссэн хэдий ч хэрэгсээгүйгээр үл барам эхлээд “Ж.Лхүмбийн хэрэг”-т холбогдуулснаа эцэст нь “П.Гэндэн, Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү, Япон тагнуулын бүлэг” гэгчид хамруулан Дотоодыг Хамгаалах газар ажиллаж байхдаа эсэргүү лам нар болон бусад этгээдийг илрүүлэн тэмцэх ажлыг саатуулсан. Зөвлөлтийн эсрэг яриа өгүүлэл гаргаж, хоёр орны харилцанад хор саад учруулсан, эсэргүү байгууллагын удирдагчидтай захидлаар харилцаж байсан гэх ял тулгаж, Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд ба Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч нарын хамтын хуралдсан Онц хурлаас томилсон онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4-р сарын 15-ны өдрийн 14-р хуралдаанаар 318 хүнд буудан алах ял ногдуулж, хөрөнгийг хураахаар шийтгэсний дотор Ц.Гиваапил “багтжээ”.

Хилс болох нь бүрнээ нотлогдсон тул Цэрэнгийн Гиваапилийн хэргийг БНМАУ-ын Дээд шүүх хянан үзээд, 24 жилийн дараа буюу 1962 оны 11-р сарын 16-нд 015 тоот тогтоолоор цагаатгасан байна.

Page 8: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Хоёр.

1926-1934 он. Намд баруун, зүүний хэлбэрэл гарч, зүүнтний алдаатай бодлого, явуулгын уршгаар тэртэй тэргүй эмзэг байсан нийгэм дэх хуучны сөрөг хүчин 1930, 1932 онд хэд хэдэн аймагт эсэргүү зэвсэгт бослого, хөдөлгөөн гаргаж, дунд, чинээлэг олон зуун өрх айл эх орноосоо дүрвэж, олон нийтийн санал сэтгэгдэл алдагдан, улс орны дотоод байдал тогтворгүйтсэн цаг үе байв.

Хууль ёсыг завхруулж эхэллээ. Гадаад байдал ч нам гүм байсангүй. Ийм ээдрээтэй хүнд нөхцөлд хувьсгалын ололт, улс нийгмийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт Ц.Гиваапил жирийн төлөөлөгч байхаасаа эхлээд ДХГ-ын орлогч даргын хувиар хүчин зүтгэж, томоохон хоёр бослого, хөдөлгөөнийг дарахад биечлэн оролцжээ. 1930 онд Төгсбуянт, Улаангом, Буданчийн хүрээний лам, феодалуудын хувьсгалын эсэргүү бослогыг даралцаж, энэ үеэр байдлыг тогтворгүй болгох зорилгоор Шинжаанаас 1600 орчим тэмээ ачаатай, 100 шахам хятад хил нэвтэрч ирсэнийг илрүүлж, тагна урианхайн хийгээд хасгийн 500 гаруй дээрэмчин манай улсын зарим газар нутгийг эзэлж авсны эсрэг тэмцэлд Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийн Ховд дахь салбар комиссын бүрэлдэхүүнд ажиллаж, баруун хязгаарын байдлыг төвхнүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. 1932 онд Хөвсгөл, Архангайд гарсан зэвсэгт бослого, хөдөлгөөнийг дарах ЗГ-ын комиссын гишүүнээр ДХГ-ын отрядыг удирдан ажиллаж байхдаа дээрх хоёр аймгийн төв, 8 сумын нутагт ятгалга, хүчинд автагдан төөрөлдсөн ард иргэдийг эсэргүү хүчнээс хөндийрүүлэх, нутгийн ардуудыг эсэргүү хүчний эсрэг дайчлах, гол хүчнийг нь устгах гүйцэтгэх тагнуулын ажлын идэвхтэй арга хэмжээ зохиож, Улаанбаатараас авч гарсан цагдан сэргийлэхийн групп, ажилтан, шоронгийн зарим хоригдлыг эсэргүү нарын гүнд халхавчаар оруулж, хүч байрлал, толгойлогч, гүйцэтгэгч, төөрөлдөн дагалдагсдыг ялган тогтоох, цуурхал дэгдээж дотроос нь хараглан бутаргах, эсэргүүцэл, хохиролгүйгээр буулгаж авах, гол толгойлогчдыг (Самбуу дүвчин, Жамц) мэхэлж баривчлах, устгах ажлыг чадварлаг зохион байгуулжээ. Бослогыг дарах ЗГ-ын онц эрхт комиссын тодорхойлотод “22 (1932) оны 4-р сарын 15-ны өдөр нөхөр Гиваапилийг Хөвсгөл аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг няцаах отрядын даргаар явуулсан бөгөөд Рашаантын хүрээний дэргэд эсэргүү нар лугаа анхдугаар байлдаан болж, Гиваапилийн отрядаас 70 цэрэг, 600 эсэргүү нар лугаа байлдаад, нөхөр Гиваапил онцын удирдлага гаргаж, хүчийг зөв тавьж байлдсанаас эсэргүүг ялж чадсан болой. Цаашид отрядын ялалтын замыг жагсааваас Асгат, Бүгсүй, Жалханз, Дүүрэгч ван, Томбуу, Мөрөн, Загзуу зэрэг газар эсэргүүтэй байлдаж, нөхөр Гиваапилийн хатуу онц заавар, удирдлагын хүчээр дайсан этгээдийг дарсаар ирсэн. ЗГ-ын онц эрхт комиссын гишүүний үүргийг нөхөр Гиваапилээс гүйцэтгэх, биелүүлэхдээ мөн онц идэвхийг гаргаж, урьд нь аймаг дотор гарсан нугалаануудыг засч залруулснаас гадна эсэргүү хөдөлгөөнийг бүрмөсөн устгаж чадсан болой” хэмээн гавьяаг нь үнэлжээ.

Гурав.

Улс төрийн үйл амьдрал дахь хэлбэлзэл, гадаад нөхцөл байдал, Сталин түүнийг аялдан дагалдагчдын шахалт, орос сургагчдын практик үйл ажиллагаа шууд нөлөөлж байсан

Page 9: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хэдий ч Ц.Гиваапил завхрал, гажуудлын эсрэг тууштай, зоригтой тэмцэж байлаа. Тэрээр аливаа асуудалд жинхэнэ хуульчийн байр сууринаас хандаж, өөрөө хэрэг боловсруулах, мөрдөн байцаах, ял төлөвлөх, шийдвэрлэхдээ хууль зүйг чанд баримталдаг байв. Нууц явдлын хэсгийн төлөөлөгч айхдаа 1929 онд лам Цэнддоо, Жамъяндорж, оржчив, Дамбий нар Банчин богдод нууц захиал бичиж, холбоо барьсан гэх хэрэгтэй танилцаад “хувьсгалын эсэргүү Япон тагнуулын хэрэг биш, Банчинбогд, Далай ламын амар амгаланг айлтган, хүрээ хийд бүр захидал явуулаг заншлын дагуу тамгын газраас зөвшөөрөл авч аян жин тээх далимд илгээсэн захидал байна. Улс төрийн талаар онц зүйлд тооцох илэрхий баримтгүй. Энэ удаад хэлэлцэх онц ноцтой зүйлгүй тул суллан тавьж, харин цааш нягтлан хянах нь зүйтэй” гэсэн санал дэвшүүлжээ.

Нугалаа завхралын бодит байдал, өөрийн дүгнэлтийг МАХН-ын Төв Хороо, Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлд бичсэн өргөдөл, захидалдаа дэлгэрэнгүй дурдаж, засч залруулахыг шаардаж байв. Тухайлбал, манай орныг хамарсан нийтийн их дайчлан баривчилгааны шалтаг-эхлэл болсон дуулиант “Лхүмбийн хэрэг” гэгч нь огт ор үндэсгүй, зохиомол зүйл болохыг баримтаар батлан эрс эсэргүүцэж, Дотоодыг хамгаалах газрын арга ажиллагааг даруй засч залруулахыг шаардсан захидлыг нам төрийн дээд удирдлагад удаа дараа бичжээ. Ийм нэгэн захидалдаа: “Тус улсын Дотоодыг хамгаалах газар 23 (1933) оны тав, зургадугаар сараас эхлэн Хэнтий аймаг дахь 7-р дивизийн цэрэг Цэрэнгийн Бадамын бусадтай харилцсан бичиг захидлынх нь дотор японы тагнуулын этгээд гэж сэжиглэх зүйл байсныг нарийн оновчтой арга хэрэглэх, гадаад дотоод талаас хянан магадлаж лавшруулахын оронд шууд дайчлан баривчлах довтолгооныг үргэлжлүүлэн явуулж, Хэнтий, Дорнод аймаг, Улаанбаатар зэрэг газар ихээхэн том хувьсгалын эсэргүү байгууллага бий гэсэн мэдүүлэгт хөтлөгдөн, уг “мэдүүлэг”-ээр нэр гарсан хүмүүсийг газар газраас шүүрдэн баривчилж, байцаах ажлыг үргэлжлүүлжээ. Мөрдөн байцаалтын ажил туйлын ёс журамгүй явагдаж ирсэн нь нэгд, ялтны мэдүүлгээс өөр хэрэгт баримтын төдий зүйл, холбогдох ямар ч гэрч, материал байхгүй, хоёрт, байцаалтын ажилд холбогдуулан баримталсан улс төрийн ямар ч журам бодлогогүй, гуравт, уг хэрэг үнэн, худал ямрыг зэрэгцүүлэн хянах ажил байгаагүйгээс илт байна. Ялтан хэрэгтнүүдээс албадан хүчээр заавал хэлүүлэхийн тулд хууль бус эрүү шүүлтийн янз бүрийн арга хэрэглэсэн нь байн байн байсаар уг хэрэг харанхуй манан утаанд орж төөрөлдсөн мэт болгожээ. Уг байдлыг би хувьдаа ойлгон мэдэж, эрхбиш засаж залруулан явуулах буюу уг хэргийг даруй таслан дуусгаж, хойшдыг тусгай хяналтаар явуулах асуудлыг дарга Намсрайд өнгөрсөн 23 (1993) оны сүүлчийн үеэс эхлэн хэд хэдэн удаа хэлсэн болно” гээд цааш нь бичихдээ, “Малчин ардаас эхлээд улс, засгийн удирдагчид, улаан цэргийн их, бага дарга, суртлын ажилтан хэнийг боловч энэ хэрэгт хилс ташаагаар холбогдуулан аваачих нь бидэнд ямарч ашиг тусыг өгч чадахгүй, харин түүнээс уламжлагдан уг хэрэг нь хувьсгалын төлөө биш хувьсгалын эсэргүү талд хандаж хэлбийхээс болгоомжилж байна. Ялтныг байцаахад заавал хүлээлгэхийн тулд эрүү шүүлт хэрэглэдгээс хэргийн үндсэн чанар балардан хөсөрдөж, ялгаруулан танихад бэрхтэй болжээ. Жишээлбэл, Баянтүмэнд монгол ба орос ажилтнаас мөрдөн байцаах ажлыг явуулахдаа ялтны гарын махыг тасартал хүлэх, элдэв зүйлийн багаж зэвсгээр жанчих, буу зэвсгээр устгахаар бэлтгэх зэргийн арваад зүйлийн хорт арга хэрэглэсэн байна. Хэргээ хүлээж дууссан ялтнуудыг дахин байцаахад уг хэргээсээ буцаж байжээ. Үүнээс айн болгоомжилж, улсын прокурорын хяналт оруулаагүй, дан ганц

Page 10: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Дотоодыг хамгаалах газар ажиллаж, тус улсын хуулийг гажуудуулж байсан” гэжээ.

Ц.Гиваапил нүүр учирсан цагаасаа эхлэн сургагчтайгаа таарч тохирохгүйгээ мэдэрчээ. Сургаж зөвлөхийн оронд дотоод хэрэгт шууд оролцох, захиран тушаах, тулгаж шаардах, аашилж загнах, доромжлох зэргээр дур зоргоороо авирлахыг нь тэрээр огтхон ч тэсвэрлэсэнгүй. 1932 оны 8-р сард Гиваапил Хөвсгөл аймагт эсэргүү бослогыг дарах ажлаар хоёр дахь удаагаа явж ирснийхээ дараа Дотоодыг хамгаалах газрын шинэ ерөнхий зөвлөх Кибисовтой анх нүүр учиржээ. Түүнд эсэргүү бослогыг дарсан тухайгаа дэлгэрэнгүй танилцуулахад Кибисов төвөөс явуулсан хор бүхий сумыг ашигласангүй гэж зэмлэснээр үл барам Дотоодыг хамгаалах газрын орлогч даргыг “Чи эх орондоо тустай ажил хийсэнгүй, тэрхүү сумыг хэрэглээгүй явдал чинь улс төрийн том алдаа болсон” гэх зэргээр доод ажилтнууд болон орчуулагчдын дэргэд агсран загнаснаар барахгүй, “Гиваапил бол ДХГ-ын орлогч дарга биш, түүнийг хэн ч сонгож баталсан зүйлгүй, дураар яваа” хэмээн илт доромжилсон байна. Хэрэв хортой сумыг хөдөө орон нутагт тараасан бол анчин, гөрөөчин хүмүүс олж хэрэглээд өөрсдөө ч сөнөх аюулд хүрэх байжээ. Гиваапил ухаан зарж, ажил үйлсийн эрх ашгийг бодон шинэ сургагчтайгаа үг хэлээ ололцохын тулд орчуулагчийн хамт дан ганц нүүр нүүрээ харан, “анх уулзсан өдрөөс эхлэн ийнхүү тохиромжгүй байдал гарсан нь хэрэв хойшид үргэлжлэх юм бол ажил хэрэгт хор саад болох тул бүрмөсөн устгаж, харилцаа холбоог сайжруулахыг нөхрийн ёсоор сануулан” хэлэхэд Кибисов хүлээж аваагүйгээс “зөрөлдөх, харилцаа холбооны талаар тохирохгүй явдал үргэлжид гарч байсан, тэр бүрийг нуршихад бэрхтэй гэж тэрээр тэмдэглэлдээ бичжээ. Кибисов хашаанд нь санамсаргүй орсон нэгэн ядуу ажилтныг гэм хор хүргээгүй байхад нь Симоновын хамт буудаж алсан, Улз, Энхтал сангийн аж ахуйн эд хөрөнгийг шамшигдуулсан асуудлыг ЗГ-ын бүрэн эрхт комиссын тогтоолоор Дотоодыг хамгаалах газар шалган, улмаар уг хэрэгт холбогдсон гэм буруутай монгол, зөвлөлтийн харъяат иргэдийг шийтгэхээр ялын хэмжээг төлөвлөн санал гаргахад Кибисов хөндлөнгөөс оролцож, ДХГ-ын эдийн засгийн хэлтсийн дарга Лувсан-Ёндонг, “Чи холбоот улсын харъяат нарыг хорьж шийтгэх гэлээ, Улс төрийн талын том алдаа бүхий саналыг гаргалаа” гэж түүнийг загнаж донгодож байсан, өөрийнх нь санаанд нийцээгүй ажилтнуудыг “Холбоот улсад дургүй этгээд” гэх зэргээр нэр сүрийг нь гутаах цуурхал тараасан, Японы тагнуулын хэрэгт холбогдсон Баянтүмэнд баригдсан ялтнуудын хэргийг нягтлан шалгахаар очсон Холбоот улсын харъяат Нацов уг хэргийг шалгасны эцэст баримт мөчид, ялтан хоригдлуудад эрүү шүүлтийн хорт арга хэрэглэсэн тухай рапорт бичсэнийг хэрэгсэхгүй болгоод зогсоогүй Нацовыг шууд хөөж эх оронд нь буцаасан, энэчлэн сургагчийн зүгээс явуулсан гажууда завхралыг Намсрай мэтийн удирдах ажилтан мэдсээр байсан атал засч залруулах, таслан зогсоохын оронд тал засан аялдан дагалдаж байсныг Ц.Гиваапил мөнхүү тэмдэглэлдээ баримт дурдан бичжээ.

Ц.Гиваапил маршал Чойбалсангийн алдаа дутагдлыг ч зоригтой шүүмжлэн илчилж байв. Москва хотноо “цөллөг”-т байхдаа 1934 оны 9-р сарын 8-ны өдөр маршал Чойбалсанд бичсэн захидалдаа “Миний бие хувьсгалын эсэргүү нарын гүтгэлэгт орж, энд ирээд байна. Таны явуулж буй ажил бол үзэл бодлын талаар чухамхүү японы бодлого санаанд нийцсэн зүйл гэж үзнэ. Би энэ тухай өмнө нь зохих газруудад хэлсэн. Тодорхой баримтыг ч бүрэн гаргаж чадна. Ер нь та яасан тэнэг хүн бэ. Танай засгийн энэ өдрийн явуулж буй аргыг шууд фашистын ёс гэж хэлнэ. Би одоо 28 настай боловч 10 жил болсны хойно амьд байх

Page 11: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

болов уу гэж бодож байна. 10 жилийн дараа та энэ бүхнийг надаас дахин сонирхож үзээрэй. Япон тагнуулыг илрүүлэх арга маягийг чинь эсэргүүцэж байна. Эсэргүүцэхдээ ямар ч хань нөхөр эрэхгүй. Бүх материалыг гаргаж чадна. 9-р сарын эцэс хүртэл хүлээнэ. Дараа нь Монголд очиж, эцэг эх хэдэн малаа арчлан хамгаалж ажиллана. Ер нь би монголын харъяат хэвээрээ юү, үгүй юу? Хэрэв хэвээр бол СССР-ийг цөллөгийн газар болгоод, намайг энд суулгаад байхын хэрэггүй. Монголд шууд явуулж өгөөрэй. Өөр хэлэх юмгүй. Би энэ хэрэгт холбогдсон гэж худал хэлээд Монголын хувьсгалд хор хүргэхээс бус огтхон ч тус болохгүй. Харин Японы эзэрхэг түрэмгий нар хэзээ нэг цагт Монголд халдаж ирвэл морио унаад, эх орноо хамгаалахын төлөө эсэргүүцэн буудалцана. Харин үүнийг хэлье” гэжээ.

Ийнхүү аюулаас хамгаалахын удирдах нэгэн ажилтан засаг, төр, аюулаас хамгаалах байгууллагын удирдлагын зүгээс гаргаж байсан завхрал гажуудлыг ил тод илчилж, эр зориг гарган тэмцэж байжээ.

Гучаад оны завхралын хар шуурганд дайрагдсан мянга мянган шудрага, халуун эх орончийн нэг нь МУ-ын Аюулаас хамгаалах байгууллагын тулгын чулууг тавилцсан ДХГ-ын орлогч дарга асан Цэрэнгийн Гиваапил юм. Тэрээр хүнд бэрх цаг үед аюулаас хамгаалах байгууллагын ажилтны үлгэр жишээг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, тус байгууллагын үйл ажиллагааг зөвхөн хувьсгалт хуулийн хүрээнд чанд сахиулахын төлөө тууштай тэмцэж, гажуудал завхралын өчүүхэн төдий илрэлийг үл тэвчин зөвхөн шудрага үнэний төлөө тэмцсээр алтан амиа алджээ.

Ц.Гиваапилийн гэгээн дүр МУ-ын улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад, залуу үеийнхнхий зүрх сэтгэлд мөнхөд оршиж “би бол Монголын тусгаар тогтнох явдлыг бататган хамгаалах хүнд хатуу ажил хэрэгт цаашид нэг насаар амь биеэ өгч зүтгэх санал зорилтыг тавина” гэсэн түүний үг эдүгээ бүхнийг зоригжуулсан уриа болон цуурайтаж байна.

Аюулаас хам гаалах байгууллагын гарамгай удирдагч, чин зоригт Цэрэнгийн Гиваапилийн хөшөө түүний үүсгэн байгуулалцсан төрөлх байгууллагынх нь өмнө ахмад үеийн дайчин, баатарлаг тэмцлийн тод жишээ болон сүндэрлэн босно гэдэгт МУ-ын аюулаас хамгаалах байгууллагын 70 жилийн ойг тэмдэглэх энэ жил бүр ч итгэл төрүүлж байна.

 

“МАРТАЖ БОЛОХГҮЙ ОЛОН САЙХАН ЭХ ОРОНЧИД БИЙ…”

Цэрэнбалжир гуай намайг хүүхэд байхаас, би түүнийг залуу зандан байхаас нь мэдэх юм. ЗХУ-д урт богино хугацаагаар явж, дээд дунд сургууль төгссөн, өндөр боловсролтой, ном их уншдаг, сонин сайхан юм их ярьдаг хүн” гэж аав хэлдэгсэн. Цэрэнбалжир гуай аюулаас хамгаалах байгууллагад он удаан жил ажилласан ахмадуудын нэгэн. Түүнтэй уулзаж зарим зүйлийг сонирхсон юм.

Page 12: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж явсан манай иргэдийн талаар таны сэтгэлд юу үлдсэн бэ?

-Монгол түмэнд алдар нэр, гавьяа зүтгэлийг нь яавч мартаж болохгүй олон сайхан эх оронч хүмүүс бий. “Гадин” хэмээх хочтой Өлзийхутагийн Дэндэв, “Хар” хэмээх хочтой Дамба, “Богино” хэмээх хочтой Чилхаа зэрэг олон хүнийг нэрлэж болно. “Гадин” Дэндэв Сүхбаатар аймгийн харъяат байх. Миний мэдэхийн дөч эргэм насны, намхан нуруутай хүн байсан юмдаг. Би хязгаарын цэргийн 17-р отрядад алба хааж байлаа. Тусгай даалгавартай хүмүүсийг манай чиглэлээр “гаргадаг” байв. Шаардлагатай зарим тохиолдолд бид ч бэлтгэл ажилд нь оролцоно. Унаа унаш, хоол ундыг нь бэлтгэх жишээтэй. Тусгай арга хэмжээний зориулалттай отрядын агт морьдыг тамга, тэмдэг дугааргүй, дэл сүүлийг нь засахгүй байгалиас заяаснаар нь байлгадаг. Залуу насны сониуч зангаар “арга хэмжээ”-нд явах ах нарын заримтай нь танилцаж, элдвийг сонирхож шалгаана. Тэд олон юм ярихгүй. Хүн бүр тус тусдаа даалгавартай, бие биенээсээ ялгагдах содон авьяастай байсан юм билээ. “Богино” Чилхаа гуай гэхэд зоримог, тулсан үед шийдмэг шийдвэр гаргадаг байжээ. “Хар” Дамба гуай газар усыг мэдэх жишээтэй. Цахарын их элсэнд тас харанхуй шөнө гүзээтэй ус булж орхиод, буцах замдаа түвэггүй олдог байсан гэдэг. “Гадин” Дэндэв гуай унаа залгуулахдаа гойд гэсэн. Бид түүнийг хүндэтгэж, бас их юм асууж шалгаана. “Та яажшуу хүний нутагт хөл залгуулдаг байсан юм бэ?” гэхээр “Яахав дээ, тэгээд нэг юм аргыг нь олдог л юм даа” гэж товчхон хариуллаа. Бүр хорхойтоод асууж шалгаагаад байхаар, “цөөхөн адуу ярвигтай, олон бол гайгүй, явганаар хөөж барьж аваад уначихдаг юм” гэх. Бид үнэн худлыг нь үзэх гэж саваагүйтээд “арга хэмжээ”-ний зориулалттай адуу хурааж ирээд, “авьяас”-аа үзүүлэхийг Дэндэв гуайгаас хүсэв. Тэрбээр адууны зах руу ойртсоноо гэнэт үсэрч, нэг морины дэлнээс зуураад авлаа. “Одоо ч мань хүн нэг сайн савагдана даа” гэж бодож суутал дэлнээс барьсан адуугаа сэвхийх зуур унагаад авах нь харагдав. Манайхны зарим нь адууны сүүл нь дуугарсан гэж ярьдаг юм. Дэндэв гуай унагадагаа унагачихсан далан дээр нь өвдөглөж, юу ч болоогүй юм шиг гүйдэг ногтоороо ногтолж харагдав. Бид бас түүнээс Японы тагнуулын пунктын хонь туугаад тэндээс үнэмлэх авч ирж байсныг нь сонирхсонд, “Япончууд надад итгэсэндээ хонио туулгаж, үнэмлэх өгөөгүй нь мэдээж хэрэг. Тэдэнд хонио туулгах хүний хэрэг болоод л тэр. Ер нь япончуудтай цэрвэснээс тулсан дээр байдаг юм. Сэжиглэх нь багасдаг” гэж билээ. Жамсрангийн Гончиг гэдэг хүн байлаа. Дорноговийн Хатанбулагийнх шиг санагдана. Жар орчим насны, бичиг үсэг муутай, дээхэн үедээ хамтран, коммун, сумын дарга хүртэл явсан гэдэг, нүдээрээ инээсэн, зальжин хөгшин байсан юм. Ядамцоо гэдэг төлөөлөгч байв. Гончиг гуай хилийн чанадад олон удаа үүрэг гүйцэтгэсэн хүн. Ядамцоо хамгийн сүүлчийнх нь явалтыг ярьдаг юм. Гончиг гуай сүрхий халзан хүн байжээ. “Салах үед өвгөнийхөө магнайг илэхэд хүв хүйтэн байж билээ хөөрхий” гэж Ядамцоо өрөвдөн өгүүлдэг юм. Дахин уулзах эсэхээ мэдэхгүй, хүний нутагт зэвсэггүй, гав ганцааранг нь явуулна гэдэг амаргүй ажил. Япончууд Гончиг гуайг загнаж, хүлээж байжээ. Өвгөн сүүлчийнхээ явалтаас буцаж ирээгүй юм. Баригдсаныхаа дараа амиа хорлосон гэдэг. Лам хүн ч эх орныхоо төлөө үүрэг даалгавар биелүүлж явсан. Манай чиглэлээр хоёр лам хүн “гаргасан”-ы нэг нь их хамба талийгаач Гомбожав гуай байсан юмдаг.

Page 13: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Монголд “япон тагнуулын хэрэг” гэж байсан уу?

-Японы милитаристууд Монголыг цэрэг зэвсгээр эзлэх хэрэггүй, анги давхаргынх нь хооронд яс хаяж байгаад өөрсдийг нь аль болох өөрсдөөр нь сөнөөнө гэсэн бодлого баримталж байсан юм билээ. Зарим баримт ч байдаг. Цэргийн тагнуулын чиглэлээр хилийн чанадад ажиллаж байсан “бүдүүн” хэмээх хочтой Цэрэнгийн Өлзий гэдэг байжээ. Тэрбээр унаа унашаар гацаад, үүрэг гүйцэтгэж очсон манай хүнээр хэл хүргүүлэх далимдаа “Япончууд гарз гаргахгүйгээр Монголыг өөрчилнө гэж бодлогоо өөрчилж байна. Тун болгоомжтой байгаарай” гэж захиж хэл хүрргүүлжээ. Өлзий нутагтаа буцаж ирснийхээ дараа энэ бүгдийгээ давтан хэлжээ. “Бүдүүн” Өлзий 1937 онд баригдсан юм. Шоронд сууж байхдаа ээлжит мөрдөн байцаалтаас ирэхэд нь хамт “хоригдож” байсан хүн яриа өдөж мөрдөн байцаагч түүнээс юу асуусныг сонирхоход “Хачин муухай юм болж байна, Дэмид эх орноо хамгаал гэж ярьж байсан чинь худлаа юм байна. Хувьсгалын эсэргүү ажил хийж байжээ. Бие биесээ хядах цаг болжээ. Япончууд дотроос нь хагална, өөрсдийг нь өөрсдөөр нь дуусгана гэдэг байсан үнэн болох нь. Надаас хаа хамаагүй, мэдэх мэдэхгүй элдэв юм асууж шалгааж байна” гэжээ. “Бүдүүн” Өлзий хувьсгалын эсэргүү анхны “14”-ийн хэрэгт татагдагсдын нэг юм. 14-ийн долоо нь цэргийн, долоо нь энгийн хүн байжээ. Дорнод аймгийн дарга агсан Оргойн Шагдараас бусад 13 хүнд дээд хэмжээ өгсөн юм. Эцэст нь Ламжав гуай Нацаг, Ванган гэдэг хоёр жижиг хүүхдийнхээ ачаар амь гарсан. Хожим нь Оргойн Шагдар гуайтай тааралдсан. “Оросуудын орхиж явсан төмрийн хогноос цуглуулж, аар саархан юм хийх аядаж сууна” гэж билээ. Засанд хоригдож байхдаа төмрөөр цоож, түлхүүр, сав суулга хийж сурчээ. “Лхүмбийн”, “Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү хэрэг” гэдэг нь “өөрсдийг нь өөрсдөөр нь идүүлнэ” гэсэн Японы бодлоготой холбоотой гэж бодогддог. Үүнийг батлах бас бус баримт яригддаг юм.

-Японы тагнуулчид Монголд орж ирж байсан юм болов уу?

-Өвөрмонгол, барга, цахар, зарим үед хятадуудыг хүртэл янз бүрийн халхавчаар оруулж ирүүлдэг байсан. Манайхаас оргож очсон хүмүүсийн дотроос ч элсүүлдэг байжээ. Үүрэг, даалгавартай очсон хүмүүсийг ч давхар элсүүлдэг тохиолдол байлаа. Энэ бүхэнд манай тал дүгнэлт хийж, хилийн чанадад худалдаа наймааны халхавчаар илгээдэг аргаа өөрчилж, гяндангаас оргосон, хатуу чанд хориход нь тэсэхээ болиод, хэргээ хүлээсэн зэрэг “жүжиглэх” аргад шилжсэн юм.

-Японы талд оргож очсон Бямбаа гэгчийн талаар юу хэлэх вэ?

-Зохиолч Д.Цэдэв Японд очихдоо олж ирсэн номыг орчуулж хэвлэсэн юм билээ. Бямбаа нэг их юм мэдэх баатар эр нь юу л бол. “Анхны 14-ийн хэрэг” гэгчлэн тэр үед манай хэвлэлд нийтлэгдсэн зүйлийг нэмэр хандив оруулаад л ярьсан санагдана. Япончуудад итгэл олох л гэсэн арга биз. Харин Японд яалтчгүй сүрхий мэдээлэл өгсөн хүн байдаг юм.

-Ямар хүн тэр вэ?

-Манайхан Хайлаар дахь Японы тагнуулын пунктын архивийг олзлоод ирсэн юм. Тун баян архив байсан. Япон хятад хэлтэй хүмүүсээр орчуулуулсан. Цэргийн холбогдолтой

Page 14: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

асуудлуудын талаар Родон гэдэг хүн айхавтар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байдаг юм. Өгсөн мэдүүлгээс үзэхэд тэр хүн цэргийн өндөр мэргэжил боловсролтой санагддаг. Цэргийн талын нэр томъёо, тэр ч бүү хэл японы цэргийн нэр томъёог монголын армийнхан яаж нэрлэдэг, хэллэгийг хүртэл нэгд нэгдгүй ярьсан байдаг юм. Нэр нь Родон биш Лодон юм болов уу гэж орчуулагчид таадаг байсан. Япончууд “Л” үсгийг хэлж чаддаггүй учраас “Р”-ээр бичсэн байж болох гэдэг. Цэргийн томоохон хүмүүсийг сонирхож үзсэн. Дөчөөд оны орчим хэлмэгдлийн асуудлаар баригдаад хоригдож байсан цэргийн прокурорын ажилтан Дугарсүрэн, Цэргийн яамны хэлтсийн туслах Раднаагийн Данзан гэдэг хоёр хүн орггоод явчихсан байдаг юм. Дугарсүрэн нь баригдсан, Данзан нь нас барсан гэдэг. Данзан Раднаа гэсэн овогтой тул Родон гэж бичсэн байж болох гэж таацгаадаг. Засангийн зарим удирдах ажилтан гяндангаас оргосон нэрээр тусгай даалгавартай хүнийг хилийн чанадад явуулдаг байсан гэлцдэг. Ямартай ч Японд сүрхий итгэгдэж, үнэмшил төрүүлсэн юм билээ. “Данзанд зориулж Завсар, Жанчхүүгийн аль нэгэнд нь морьтой хөшөө босгоно. Эскиз нь бэлэн болсон. Мориных нь хөлд Чойбалсанг гишгүүлж буйгаар дүрсэлнэ гэж япончууд ярьж байсан” гэсэн хүртэл элдэв яриа байдаг л байлаа. Дугарсүрэнгийн хувьд гэвэл япончууд ухрахдаа янз бүрийн шалтгаанаар хорьж байсан хэсэг хүнийг Бат хаалгын наахна бууджээ. Түүнд өртсөн бололтой юм. Түүний ярианы мөрөөр Дорноговийн хэлтсийн дарга Цэдэн газар дээр нь очиж шалгасан гэдэг. “Нүхний ором байсан, нүхнээс гавтай гар цухуйж байсан нь Дугарсүрэнгийнх гэж Цэдэн ярьдаг юм.

-Өвөрмонголын засгийн тэргүүн Дэмчигдонровын тухай та юу мэдэх вэ?

-Дотоод монгол Улаанцав, Шилийн гол, Цахар, Их зуу, Баян тал гэсэн таван чуулгантай байлаа. Шилийн гол чуулган манай Дорнод, Сүхбаатар аймагтай, Улаанцавын чуулган Дорноговь аймагтай хиллэжээ. Шилийн голын чуулган Баруун, зүүн Сөнөд, Авга бээл, Авга засаг, Авга Да ван, Зүүн авга /Авгын 4 хошуу/, Баруун зүүн Үзэмчин, Баруун зүүн Хуучид гэсэн 10 хошуутай. Намжилвандангийн Дэмчигдонров баруун Сөнөд хошууны ноён хүн. 1938 онд Чуулга хаалгад төвлөрч 1945 он хүртэл 7 жил Дотоод Монголын засгийн тэргүүн байв. Япон Өвөрмонгол руу түрж орж ирсэн үе юм. Дэмчигдонров 1945 онд МУ-тай холбоо тогтоох зорилгоор засгийн газрынхаа түшмэл Цогбадрах тэргүүтэй хүмүүсийг Монголд илгээжээ. Манай цэргийн ангийнхан ЗГ-таа мэдэгдэж илтгэлгүй барьж саатуулсан юм билээ. Дэмчигдонров хариу хүлээсэн боловч сураггүй болжээ. Яг энэ үед манай онгоцнууд нислэг хийж сонин бичиг хаяжээ. Сонинд Дэмчигдонровыг Өвөрмонголын ард түмнээс урван тэрслэгч гэж бичсэнийг олж үзээд, тэрбээр Монголд очоод хэрэггүй болохыг ойлгож, Бээжинд очжээ. Хятадын хувьсгал “мандахад” Альшаа хошуунд очсон байна. Альшаа үндэсний үзэл дэлгэрсэн хошуу байлаа. Хошууны ноён Далай заяа хэдийгээр хятад үндэстэн боловч монголчуудад элэгтэй байжээ. Альшаагийнхан монголын талтай ч найрсаг, дотно харьцаатай байлаа. Хүн, мал хил даваад орчихвол буцаагаад л өгчих жишээтэй. Тус хошууны их туслагч Батмөнх зэрэг хүмүүсээр дамжуулж, манай тал Дэмчигдонровтой харьцаж, сүүлд гүйцэтгэх ажлын идэвхтэй арга хэмжээ зохиосны үр дүнд түүнийг Улаанбаатарт хүртэл авчирч чадсан юм. Оросын тал их сонирхож манайхаар дамжуулж арга хэмжээ зохиодог байсан. 1950 оны эхээр Дэмчигдонровыг Улаанбаатарт авчирсан санагдана. Нууц байранд байрлуулж байсан юм. Түүний хамт цэргийнх нь жанжин гэх 60 гаруй настай хөгшин, цэргийн ерөнхий штабынх нь дарга гэх Буяндэлгэр гэдэг залуувтар хүн ирсэн юм. 1949 онд Хятадад хувьсгал гарч,

Page 15: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

удалгүй “Хятадаас урвасан” Дэмчигдонровыг Хятадын талд шилжүүлж өгөхийг ХКН-ын Төв хороо манай засгийн газраас шаардсан. Түүнийг буцааж өгөх болж, дээд командлалын шийдвэрээр Дэ ванг хятадад хүргэх группыг ахалж явах үүргийг надад өгсөн юм. Бид дагалдагсдынх нь хамт түүнийг 1950 оны 10-р сард Бээжинд хүргэж өгсөн. Дэмчигдонров 50 гаран настай, энгийн, болхидуу байрын хүн байлаа. Тун их сүсэг бишрэлтэй. Тувт залбирна, усанд орох дургүй, монголын эм тан их хэрэглэнэ. Оросууд “янзын үнэр ханхлаад байх юм” гэж их дургүйцдэгсэн. Дэмчигдонров хэдийгээр гаднах байдлаараа болхидуу боловч ухаантай хүн байсан гэж боддог. Мөрдөн байцаагч “Та цэрэгтэй байсан мөртлөө япончуудыг орж ирэхэд яагаад эсэргүүцэж байлдаагүй юм бэ?” гэж асуухад, “Бид цэрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ цөөхөн, зэвсэг муутай шүү дээ. Эхний үед байлдаж болох л байсан. Бид нэг их байлдаагүй. Тэгсхийгээд больсон. Япон нутаг холтой улс, тэд манай нутагт түр байрлаад буцчихна, хэрэгцээгээ гүйцэхээр нутаг руугаа буцаад явчихдаг заншилтай улс. Бид японд эзлэгдсэн нь дээр гэж боддог байсан юм. Далимаар нь хятадаас сална гэж тооцоолж байсан. Хятад бол огт өөр улс. Салахгүй зууралдаад л, сэм сэм аажимдаа бүр уусгах бодлого явуулдаг аюултай. Японд эзлэгдэж, Хятадаас салъя гэж бодоод бүтээгүй юм” гэж хариулжээ. Чойбалсан Дэмчигдонровтой уулзсан байх. Дэмчигдонров Хятадад очих дургүй байсан, гэхдээ хятадууд түүнийг алаагүй. Хожим “Хөх хотын номын санд ажиллаж байна” гэж дуулдаж байсан. Хятадад “хувьсгал” ялаад нэг жилийнхээ ойг тэмдэглэснийх нь дараахан ийнхүү Бээжинд очсон юм. Маогийн дүр бүхий паалантай энгэрийн тэмдэг бидэнд дурсгал болгон өгч байж билээ.

-Дээхэн үед аюулаас хамгаалахынхны цол ямар байсан бэ?

-Анх гучаад оны дундуур цэргийн цол гарсан санагдана. Дотоод явдлын яамны гүйцэтгэх ажилтнууд 1940 он хүртэл хүмүүжүүлэгч, хамгаалагч, хичээнгүй, энхжүүлэгч, тохинуулагч 3-р комиссар, 2-р комиссар, 1-р комиссар гэсэн цолтой байсан. 1940 онд өөрчлөгдөж, 1944 он хүртэл оросынх шиг Улсыг аюулаас хамгаалахын сержант, лейтенант, ахлах лейтенант, капитан, майор, ахлах майор, 3-р комиссар, 1-р комиссар гэсэн цолтой байсан. 1944 оноос цэргийн нэгдсэн цол хэрэглэх болсон.

-Дотоод явдлын яамныхныг яагаад “ногоон малгайтан” гэж нэрлэдэг юм бэ?

-Хязгаарын цэрэг, аюулаас хамгаалах яамныхан цөм ногоон малгайтай байсан. Зөвлөлтийн хязгаарын цэргээс туршлага авсан юм болов уу даа.

-Та сүүлд цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Танай хэлтсийн үүрэг зорилго юу байсан бэ?

-Гуч дөчөөд оны хэлмэгдлийн асуудалд шалгалт хийж, дээд байгууллагад илтгэх үүрэгтэй байсан. Анх Б.Ширэндэв даргатай цагаатгах ажлыг эрхлэх комисс байгуулагдаж, 45 хоног ажиллаж, 36 хүний хэргийг шалгасан санагдана. Уг комисс цаашид энэ ажлыг эрхлэн шалгах байнгын аппарат байх нь зүйтэй гэсэн санал тавьсан юм. Зарим үед тасрах зэргээр саатаад, эдүгээ энэ ажил үргэлжлэн хийгдэж байх шиг байна. Энэ бол тун буйртай, ул суурьтай судалж шийдвэрлэх асуудал. Компаничилж, гоомой хийх асуудал огт биш. Оросын талтай нягт уялдаатай байж, шалгах, шийдвэрлэх асуудал гэж боддог. Тоо

Page 16: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

бүртгэлээс эхлээд бүдүүн бараг юм их бий. Эхний үед бид өргөдлөөр шалгадаг байсан. Сүүлд бүлгээр шалгаж эхэлсэн байх. Ихээхэн хүч хөдөлмөр, нягт нямбай ажиллагаа шаардагдана. Түүх үнэнээрээ, бодит байх учиртай. Сиймхийгээр нь гэм буруутнууд мултарч, цагаатгагдах учиргүй. Түүх үнэнээрээ, бодит байна гэдэг тун сүрхий үг. Туйлшрал гэгч аюултай хандлага бий. Түүнээс зайлж эс чадваас түүхийн Үнэн гуйвж, дайвна.

 

БҮҮ ОСОЛДОН ЦАЛГАРДАГТУН

Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газрын архиваас нэгэн сонин гэрэл зураг олсон юм. Одон тэмдэг энгэртээ зүүсэн энэ сайхан налгар монгол эрийг Дашийн Балдандорж гэнэ. Ардын хувьсгалын партизан, 1922 оны 7-р сараас 1923 оны 4-р сар хүртэл Дотоодыг Хамгаалах газрын дарга байсан. Монгол Улсын Аюулаас хамгаалах байгууллагын анхны дарга байсан хүн. Түүний хамт зургаа татуулсан 10 орчим насны хүү чухам хэн болохыг үл мэднэ. Ямартай ч Балдандорж гуайн ойрын хүн гэдгийг тааж байлаа. Эдүгээ эсэн мэнд байж юуны магад гэж бодоод, аюулаас хамгаалахын ахмад ажилтнуудаас сонирхсонд, “ГЯЯ-ны сайд асан ахмад дипломатч Жаргалсайханаас сурагла” гэж чиг гаргаж өглөө. Зургаа барьсаар Жаргалсайхан гуайн гэрт хүрч очвол эхнэр Март нь зургийг үзсэнээ дуу алдаж, “Хүү минь чи аав бид хоёрын ийм сайхан зургийг хаанаас олоод ирээ вэ? Надад энэ зураг огт байхгүй, яасан сайн юм бэ?” сүйд болж талархан угтаад, миний хүссэн ёсоор аавынхаа тухай сэтгэл санаандаа үдсэн зүйлийг ний нуугүй хуучилж билээ.

-Эгч нь ээдрээтэй түүхтэй хүн. Бүгдийг хуучилбал хүн амьтан толгой эргүүлсэн оньсого шиг хачин юм болно. Товчхон чамд ойлгогдохоор ярихыг бодъё. Би энэ Балдандорж гэдэг хүний чинь өргөмөл ганц охин нь. Миний жинхэнэ эцэг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Мэргэн гүн Гомбожав гэдэг хүн байсан, эхийг маань Туваансүрэн гэдэг. Манайх хоёр охин, нэг хүүтэй байсан гэдэг. Би тав дахь нь, отгон охин нь юм гэнэлээ. Аав минь алс хол явчихсан, ээж маань нялх нойтон олон жижиг хүүхэдтэй, амьдралаар ядуу, дахин хүүхэд өсгөх тэнхэлгүй болохоороо дөнгөж төрсөн отгон охиноо хүрдэнд тавьчихдаг ч юм билүү гэж сэтгэл үймэрч байх үед танил бүсгүй Думаа нь “би нэг сайн айл танина, үр хүүхэдгүй улс, хүүхдийн мөрөөдөл болдог юм, чи тэднийд охиноо өгчих” гэхээр нь түүний зөвлөсөн ёсоор нялх намайг Балдандорж түүний эхнэр Цэрэн хоёрт өргүүлжээ.

Ингэж үр хүүхэдгүй хоёр хүн охинтой болж, би аав ээж хоёртойгоо золгосон юм. Бид гурав сайхан амьдарч байсан. Гэтэл аав маань “баруунтан” болж баригдсан юм. Манайх аавын нутаг Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байлаа. Нэг өдөр хэдэн морьтой хүн ирээд, аавыг маань барьж аваад явчихсаныг сайн санадаг юм. Гэр шоронд хорьдог байсан. Аав сумын албан хаагч байсан юм билээ. Харин нэг их удаалгүй суллаж тавьсан. Гэхдээ энэ баривчилгаа хожмын муу юмны совин байсан гэж эдүгээ надад бодогддог юм. Манайх хотод орж ирсэн. Аавын минь ажил үйлс өөдрөг, Гаалийн хорооны даргын туслах, Цэргийн яамны туслах, Зэвсгийн ба бригадын дарга, Эвлэлийн Төв хорооны суртлын эрхлэгч, Мах комбинатын дарга, Хотын хоршооны орлогч дарга зэрэг хариуцлагатай, нэр хүндтэй алба

Page 17: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хашиж байлаа. Манайх Дотоод яамны арханд нэг багахан модон байшинтай, хоёр гэр барьчих зайтай хувийн жижиг хашаа худалдан авч амьдарч байсан юм. Одоо бодоход тэр үеийн сэхээтнүүд ар гэр, үр хүүхдийнхээ ирээдүйд их санаа тавьдаг, хожмын өдөр өөрөөсөө хойш үлдэж хоцроход нь хэрэг болно гэсэн алсын ухаалаг бодолтой байсан гэж бодогддог юм. Миний аав тийм л ухаантай, ар гэртээ халамжтай аавуудын нэг байсан.

1937 оны намрын сүүлчийн өдрүүд санаанд тодхон байна. Аав баривчлагдахынхаа урьд үдэш ажлаасаа тарж гэртээ ирээд, “За хө Цэрээн, чи нэг сайхан хоол хийчих. Чинийхээ амттай хоолыг идчихье” гэж байсан юмдаг. Маргаашаас нь эхлэн аав гэртээ ирээгүй. Аавыгаа сүүлчийн удаа харсан нь тэр юм билээ. Ээжээс асуухаар “Аавыг чинь бариад явчихсан” гэсэн. Манайхаас хүн бүр цэрвэх болов. Ах, дүү нар шөнө дөлөөр сэм ирж, жаал жуул идэх юм орхиод явчихна. Аавын хувцсыг солиулахаар ээж Дотоод яаман дээр хэд дахин очоод уулзаж чадалгүй ирсэн юмдаг. Сүүлдээ хөөрхий цөхрөнгөө бараад очихоо больсон. Аавын танил нэг хүн ээжид “Балдандорж Орост зам засч яваа” гэж хэлснээс хойш аавыг орос руу аваад явчихсан юм байна гэж ээж бид хоёр боддог болсон. Аавын тухай мэдээг “Нийслэлийн сонин бичиг” сонин энэ онд хэвлэх хүртэл би ийм л бодолтой байсан хүн. Уг мэдээнд “Дашийн Балдандоржийг 1937 оны 10-р сарын 29-нд Дотоод яам баривчилж, 1937 оны 12-р сарын 3-нд Онц бүрэн эрхт тусгай комиссын шийдвэрээр буудан алжээ” гэж бичсэн байв. Ингэж би аавыг Орост биш монголдоо алагдсаныг мэдсэн юм. Хөөрхий ээж минь сэтгэл санаагаар унасан боловч “Үртэй хүний гол тасардаггүй” гэгчээр амь зуухын төлөө тэмцэж, “Эмэгтэйчүүдийн сургууль” гэх цөөн хоногийн курс дүүргээд нийслэлийн төв эмнэлэгт сувилагч хийж амьдрах болсон. Манай хамаг юмыг хурааснаас амьдрал үнэхээр хүнд байсан. Ээж тав, зургаан жил ганц бие явж байгаад, цагдан сэргийлэхийн нэг ажилтантай суусан юмдаг.

Миний аав түргэн зантай, тун сэргэлэн, ажилд махруу, хөдөө гадаа албан ажлаар их явдаг, нөхөдтэйгөө их дотно сайхан үерхдэг, мэдлэг, боловсрол сайтай, сайхан хоолонд дуртай, хөөрхөн балгачихдаг, балгахаараа гэм хоргүй, гүндүүгүй сайхан хүн байсан юм. Манайхыг ээж минь авч явдаг байсан. Бүх эрх мэдэл ээжийн гарт, юмаар юм хийдэг, нямбай ажилсаг гэрийн сайн эзэгтэй байсан юм. Аав балгачихаад ирэхээрээ ээжээс эмээгээд, дуугүйхэн шиг “Баавгай” гэдэг нохойтойгоо цуг үүд хавьд сэмхэн хэвтээд өгдөгсөн. Ээж инээмсэглэж очоод, оронд нь оруулж хэвтүүлдэг байж билээ. “Гоёж гоодох гэх хэрэггүй, эдээр биш эрдмээр гоёдог юм” гэж аав надад дандаа хэлдэгсэн. Энэ үгийг нь би насан туршдаа санаж явдаг. Сурагчийн дүрэмт бор өнгийн платье, үстэй, хөвөнтэй хоёр дээл ээлжилж өмссөөр их сургууль төгссөн. “Их даруу зан гаргаж байна” гэж миний амьдралын утга учрыг ойлгодоггүй зарим нь хэлдэг л байсан юм. Би харин “Эсэргүүгийн хүүхэд” элдэв зовлон үзэлгүй сурч, амьдарсан. Миний төрсөн эх Туваансүрэн хожим нь манай нам төрийн нэрт зүтгэлтэн Элдэв-Очир гуайтай суусан юм. Иймээс намайг Балдандорж, Элдэв-Очир хоёрын чухам хэнийх нь охин болохыг ялгадаггүй байсан байх. Харин би хүнд хэцүү цаг үеэс шалтгаалж, “Цэрэнгийн” гэж эхээрээ овоглосоор өдийг хүрсэн юм. Муу ээж минь үдэш болохоор үе үе санаа алдаж аавыг дурсан, гол төлөв Дамбийжааг дарсан тухайг нь надад байн байн ярьж өгдөгсөн. Би жаахан байсан болохоороо тэр бүгдийг санадаггүй юм. Үлгэр шиг сонин л юм ярьдаг байсныг бүрэг бараг санаж байна. Болдог бол одоо нэг ээжээрээ яриулах юмсан гэж Март гуай санаа алдан өгүүллээ. Март гуайд ч сонин байх болов уу. Эрхэм уншигч танд ч илүүдэх юун гэж бодоод Улсын аюулгүй байдлыг хангах

Page 18: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ерөнхий газрын архивын материалаас Балдандорж, Нанзад, Дугаржав нарын нөхөд Сүхбаатарын даалгавараар Баруун хязгаарыг түйвээж байсан Дамбийжанцанг хэрхэн устгасан тухай Балдандорж, Нанзад нарын дурсамжтай танилцаж, сийрүүлж авснаа товчлон энэ завшааныг ашиглан толилуулъя.

Балдандорж (Данлав хэмээх нууц нэртэй), Нанзад нар өгүүлрүүн:

… Олноо өргөгдсөний 12-р (1922 он) оны 8 сар бөгөөд аргын 10-р сард Сүхбаатарын гэрт нэгэн үдэш уулзаж, улс төрд тэрслэгчид сөнөж байгааг ярихын ялдамд ихээхэн бодлогоширсон байдалтай Сүхбаатар:

-Дотоодын хар, шар эзэрхийчүүдийг сөнөөсөн боловч нэг үлдээд байна. Баруун хязгаарт харгис хулгай Дамбийжанцан гэгч байгааг нэгэн хэргээс мэдлээ. Үүнийг өөрийн биеэр явж сөнөөх цаг болсон гэж санагдах юм гэхэд нь Данлав (Балдандорж):

-Та бол улсын ба бүх цэргийн эрхийг барьсан алдартай, ихээхэн өндөр албан тушаалтай хүн. Тэр муу хулгайч руу явж нэрээ хугалах хэрэггүй, харин алдар багатай, үүрэг хөнгөнтэй хүн явуулбал цуу нь бага, нууцыг чандлах болов уу? гэхэд, дараа нэгэн сайн арга бодъё гэж яриагаа дуусгаж, цай ууж, тамхи татаж элдвийг хүүрнэж, шөнө орой болсон хойно бид буцав. Мөн сарын 23 буюу аргын 13-ны үест Балдандоржийг сэргийлэх цэргийн дарга Нанзадын хамт дуудаж Сүхбаатар:

-Баруун хязгаарын харгис хулгай Дамбийжанцанг сөнөөх хэрэгт та хоёрыг зүүн хязгаарын сайд агсан Дугаржавын хамт засгийн газраас нууцаар томилон явуулахаар шийдсэн тул та бүхэн эртнээс бэлд. Нууц задруулж болохгүй. Тушаалыг зохих газраас гаргана. Энэ даалгаварыг миний санаснаар гүйцэтгэнэ гэдэгт та бүхэнд итгэж байна. Бүү умартагтун, бүү бэрхшээгтүн, бүү осолдон цалгардагтун нөхөд өө гэж их эелдэг найртай хэлснээ улам чандлан:

-Та гурав санал бодлоо нэгтгэн явж, эл хэргийг зааврын дагуу гүйцэтгэж эс чадваас миний царайг бүү харагтун. Би та нартай учрахад энэхүү сэлмийн ирээр учирна хэмээн нэгэнт чангалж, нэгэнт ухуулан, түмэн ардын ашиг тус, зовлон жаргалыг тоочин ятгах нь үнэхээр уяралтай, нигүүсэлтэй бөгөөд харгис этгээдийг сөнөөх, хатуу зориг нэгэнт шуударч, даруй “за, за” хэмээн гарч одохыг завдмагц Сүхбаатар Балдандоржийг хоцроон, винтов бууны сум нэг, гуулин бүстэй орос үсгийн нэр дуртгал бүхий нарийхан хар сайран хуйтай сэлэм нэг, эрээн булигаараар үйлдсэн сумны дийз нэгийн хамт өгч, гар барин хэлсэн нь:

-Нөхөр чи ард түмний төлөө амь бие хайрлахгүйгээр зүтгэж тангарагт намын гишүүн тул миний санасан зоригийн ёсоор явж энэхүү ганц сум ба сэлмээр хэргийг бүтээж ирсүгэй хэмээж, их ерөөлийг тавьж өгөхөд нь үэнээр түмэн түмэн онд мартагдашгүй ихэд зоригийг агуулан гарч одов. Бид Улиастайд ирж, Улиастайн сайд Ламжав нартай нууц хуралдаж, цэргүүдээ нутгийн захад уг замын ойр буулгах, Дугаржав, Нанзад нар дөрвөн цэргийн хамт тэргүүлж очих, хойноос нь Балдандорж 25 цэрэг пулемётын хамт явж, Дамбийжанцанг зална. Өөрсдийгөө өртөөг жишүүлэхээр яваа гэж цуу тараах ба мөн баруун урд баахан дээрэмчин яваа, түүний хоёр талаар цэрэг оруулж, даран сөнөөнө гэж захидлаар

Page 19: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

мэдэгдэхээр тогтов. Тогтсон ёсоор ийм утгатай захидлыг Ховдын сайдад илгээв. Дугаржав өөрийгөө ЗГ-ын түшмэл, Нанзад Дилав хутагтын хаалгач гэж халхавчлах ёстой байв. Бид Тамгын газар очоод “Богд Дамбийжанцанг залахаар явж байна. Танай тамгын газраас тэмээ 12, хоёр хөтөчийн хамт улаанд хэрэглэнэ” гэхэд цөм ихэд баярлаж, “Багшийг зална” гээд, Тамгын засаг эрхлэгч нар зарлага мордуулж, тэмээ хөсөг, хоол бэлэн болгов. Маргааш нь хөдөлж эзгүй говь дундуур явсаар 9 дэх хоногтоо Алтайн уулын ард буугаад, ууланд гарч баруун зүг дурандахад Маажинсан уулын зүүн хойд талд Дамбийжанцангийн суудаг хашаа байшин харагдав. Үдэш хөдлөн Хар хошуу гэдгийн зүүн дор шөнө дундын хирд бууж, майхны амыг зүүн тийш харуулан барьж, хоол цай хийж идсэний дараа Нанзад лам дээл хувцас солин, хаалгач маягаар хувцаслаад, зэвсгээ биедээ нуув. Дугаржав хонины далаар мэргэлээд, “Нанзад чи залбал их л сайн байна” гэв. Үүр цайв. Майхнаа ачаалан хөсгөө хөдөлгөж, Дугаржав, Нанзад хоёр 4 цэргийн хамт түрүүлж явтал Дамбийжанцангийн зүгээс хоёр хүн тосон ирж, “Та нар ямар хэргээр, хаа хүрч яваа улс вэ?” гэхэд “Бид богд ламд бараалхах гэж явна” гэв. Биднийг Дамбийжанцангийн горломын гадна очиход гурван хүн тосон ирж, учрыг асуухад мөн л “Ламтанд бараалхах гэж яваа” гэж хэлээд явах гэтэл “Та нар багшийн горломын дотор уналгатай бүү ор, явган яв” гэж хэлэв. Бид Богд хааны ордны дэргэд морьтой очиж ордог хүмүүс, харин танай энд яагаад болдоггүй юм” гэж тэмээгээ ташуурдан, Дамбийжаагийн хаалганы дэргэд хүрч буугаад, хүлээж байхдаа дөрвөн цэрэгтээ сэм “Биднийг орсон хойно буу дуугарвал нэг нь хаалганы дэргэд үлд. Гурав нь бидний хойноос шууд ор. Айж, эмээж бусдад мэдэгдүүзэй” гэж захиж байтал дотроос нэг хүн гарч ирээд, “Орно уу” гэв. Бид орж цай идээ өгсөнийг амсч байтал хүрэн жинстэй, ёслолын хувцастай хүн ирж Дугаржавтай мэндлээд, Нанзадыг ер тоосонгүй. Дараа нь нэг хүн ирж “Багшид бараалхах боллоо” гэхэд бид гарч байшинд ороход Дамбийжанцан олбогт түшлэгт морилон сууж байв. Бас олон түшмэл хамт морилон сууж байхын дээр энд тэнд гар буу харагдана. Бие биедээ одоо алж болохгүйг нүдээрээ дохио өгч, урт хадаг гарган Дугаржав түрүүлж мөргөв. Дараа нь сууж Дугаржав, Дамбийжанцан хоёр ярилцлаа. Нанзад тулганд гал түлж, Дамбийжаагийн аль талаас хэд буудахыг ажиглан бодож суув. Дамбийжав, Нанзадыг ер тоосон шинжгүй. Бидэнд зориулж хоёр гэр бариад, “Гэрт сууна уу” гэсэнд бид очлоо. Гэрийн дотор хурган хөнжил, хоргой жинтүү зэргийг бэлтгэн, тун хээнцэр байдалтай. Ямар аргаар Дамбийжанцанг алахыг нууцаар хэлэлцэв. Тэр шөнө нэг хүнийг байдлыг тагнуулахаар гадуур явуулсанд шөнө дунд ирээд “Энэ хавийн энгийн ардууд Дамбийжаагаас салах болсон биш үү. Урьд урьдын харгис хүмүүсээс эрс ширүүн догшин байдалтай” гэж ярьцгааж байна. Дамбийжаа, бидэнд есөн цагаан алт өгч маргааш буцаана гэж ярьцгааж байна” гэв. Үүнийг сонсоод хоёр атан тэмээг хадагтай маргааш өглөө ламд есөн цагаан хүргэхээр ярилцаж тогтов. Өглөө нь хүргүүлсэнд Дамбийжаа “баярлав” гэж хүлээж аваад, тамгалж уяжээ. Дараа нь Дамбийжаа манайханд заларч ирэв. Түрүүчийн морины хүзүүнд булга уясан, дээгүүр нь дээлийн торгоор бүтээсэн есөн цагаан мал авчирсан байв. Тэр булга, торгыг Нанзад гарч аваад, малыг цааш хадгалуулахаар явуулж, булга, торгыг Дугаржавт өгөв. Бас хонины мах, сиян данхтай архи, Дугаржавт 50 лангийн ембүү, Нанзадад 10 лангийн дуутуур мөнгө, бусдад х эд хэдэн янчаан, тус бүрт хадаг, аягатай архи барьж өгөв. Тэгээд Дамбийжанцан “Дуулах хүн байвал зүүн зүгийн дуу дуулна уу?” гэв. Халх голын хошуунаас явсан цэрэг Дашзэгвэ “Эр бор харцага”-ыг дуулав. Да лам, “Танай зүүн зүгийн дуу ийм сайхан” гэж сэтгэл нь ихэд хөдлөн архи их уув. “Дугар, Нанзад та хоёр манай гэрт очихдоо хүнээр бүү хэлүүл. Шууд ор” гэж тарж явахын өмнө Дамбийжанцан хэлэв. Маргааш өдөр нь Дугаржав Нанзад

Page 20: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хоёр нэг нэг аяга архи уугаад, хүнгүй бол Дамбийжанцанг буудна гэж хэлэлцэн тэднийд очиход гэрийн үүдэнд буутай цэрэг байв. Биднийг хаана орохыг лавалахад ламд бараалхах гэж явааг хэлэхэд цааш хэлүүлж зөвшөөрөл авав. Ороход Да лам нэлээд согтуу хэвтэнэ. Тал бүрт нь янз янзын буу байв. Бас хоёр эхнэр нь тус бүр гар буутай, өөр хоёр хүн байгаа тул энэ удаа буудахаа болив. Дамбийжаа Дугаржавыг “Дээш суу” гэж суулгаад, янз бүрийн буу үзүүлж, дайн байлдааны тухай их ярьж байв. Нанзад тулганд гал түлж үг чагнан сууна. Дамбийжаа: “Надад газрын зураг байхгүй, бас маузер бууны гэр байхгүй” гэхэд “Газрын зураг бидэнд бий. Ламд барья. Маузер бууны гэр хийж чадна, булигаар авч лам манайд морилон очно уу” гэхэд “Тэгье” гэв.

Нанзад “Ламыг морилон очихоос өмнө гэрээ засч байя” гээд түрүүлж гарав. Дамбийжаа ирэх учрыг цэргүүддээ хэлж, гэрээ цэвэрлээд “Дашзэгвэ чи тун муу байдалтай бай. Чамд чаваг хүртээлгэе гэж хадаг барья. Дамбийжанцанг баруун гараараа хадгийг тосч авахад нь гарыг нь барьж аваарай. Тэгэхэд нь буудна” гэж Нанзад хэлэв. Дамбийжаа нэг хүн дагуулан Дугаржавын хамт ирж явааг хараад, Нанзад тосч очин үүдээ сөхөн гэр дээр тавьж, түүнийг ёслон оруулж, хойд талд Дамбийжанцан, зүүн хойд талд Дугаржав сууж, түүнийг дагаж ирсэн цэрэг манай 4 цэргийн сууж байгаа гэрт оров. Нанзад тулганд гал түлж, сумтай буугаа хажуудаа зэхэн, нууцаар буудахдаа зэхэхийн сацуу Дамбийжанцан газрын зураг үзэж байгаад “За одоо би явъя” гэхэд нь Нанзад, “Манай нэг хүний бие муу байгаа, ламаас чаваг хүртэе” гэвэл Дамбийжаа “Тэгье” гэж дуртай дургүй гэдрэг суув.

Дашзэвгийг “Ламтнаас чаваг хүрт” гэж дуудахад, тэрээр хүнээр түшүүлж арайхийн ирж, Дамбийжаагийн өмнө сөхрөн сууж чаваг хүртсэний дараа хадаг барихад Дамбийжаа баруун гараараа хадгийг авахад нь Дашзэгвэ түүний гарыг шүүрэн барьж авлаа. Нанзад тулганы дэргэдээс үсрэн очиж Дамбийжааг гэдрэг дарж унаган баруун талын гүрээ рүү нь тавантаа буудав. Дугаржав 4 цэрэгт “Сум, зэвсгийн агуулахыг шууд эзэл” гэхэд тэд гүйн гарч эзлэв. Нанзад Дамбийжаагийн толгойг огтолж, гэрийн зүүн талд хаяад, бууг авч гарахад түүний дагуулууд айн, уул өөд зугтаж яваа харагдав.

Дугаржав тэднийг дуудан авчирч, ятгаад “Гэртээ харьцгаа” гэхэд тарж явав. Дараа нь Дамбийжаагийн олон ноёд, түшмэдийг “Цугларан ирцгээнэ үү” гэхэд тэдний дунд нэгэн хятад байрын улаан жинстэй хүн байсныг “Чи ямар тушаалын хүн бэ” гэж сонирхсонд “Би Ганьсу мужийн хүн. Энэ лам надад захирагчийн тушаал хүлээлгэн зарж байгаа юм” гэж хятадаар хэлэв. Бусад түшмэдээс дор бүрийн албыг асууж, малын болон сангийн нярав нарыг түлхүүртэй нь дагуулж, хоёр хүнийг хятадын нутагт буй малыг авчруулахаар явуулж, Дамбийжаагийн эд хогшлыг дансаар бүртгэн авч, Улиастай дайрч, Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд “Дамбийжаагийн толгойг аваачиж олон ардад үзүүлье” гэхэд Дугаржав, Балдандорж нар хэрэггүй гэж орхижээ. Тэднийг Улиастайд очиход “Та нар Дамбийжааг буудан алж чадаагүй гэж ардууд хэлэлцэхэд Дугаржав, Нанзадыг эргүүлэн хэдэн цэргийн хамт буцаав. Тэд Толь бэйсийн тамгыг дайрч хөсөг бэлтгэн авч, Дамбийжаагийн толгойг авч өвлийн хүйтнээр Улаанбаатар хотноо иржээ.

Дотоодыг хамгаалах газрын анхны дарга Дашийн Балдандорж журмын зоригт нөхдөө удирдан, жанжин Сүхбаатарын тушаалыг ийнхүү цэрэг эрийн ёсоор нэр төртэй биелүүлжээ. Түүний охин Март гуай тавь шахам жилийн дараа буюу 1971 онд Дашийн

Page 21: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Балдандоржийг ардын хувьсгалын анхны партизан мөн болохыг баталсан Партизаны комиссын дарга Тогтох гуайн гарын үсэгтэй “Партизаны үнэмлэх”-ийг охиных нь хувьд гардан авч эдүгээ хүртэл нандигнан хадгалж байна.

 

1922 он

 

“МОНГОЛЧУУД ХҮНИЙ МУУД ДУРГҮЙ АРД ТҮМЭН….”

 

“Хамаг хэргийн эзэн” гэгдэж өөрчлөлт шинэчлэл эхэлснээс чихнээс нь хонх уясан Аюулаас хамгаалахын газрын дарга, Дотоод Яамны орлогч сайд асан Бат-Очирын Жамбалдорж гуайтай уулзаж, юм сонсох хүсэл байвч, “яадаг бол” хэмээн хэрэндээ сэрэмжилсээр бодол санаагаа түүнд хэлбэл тун ч уриалгахан хүлээж авсан билээ. Жамбалдорж гуай телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа унжгардуу хүн шиг харагдаж байсан (тэгж харуулсан ч юмуу) харин яг нүүр тулж учрахаар огт өөр юмаа. Эдүгээ нас сүүдэр 84 зооглосон гэхэд ухаан санаа нь надаас илүү, яриа хөөрөө нь эмх цэгцтэй, босч суух нь тун ч ханган шингэн ажээ.

-Та ямартай ч олны анхаарлын төвд байлаа. Аль нутгийнх вэ?

-Богдхан уулын аймаг, Хоёр Өлзийт уулын хошууны Баясгалант сумын харъяат, одоогийнхоор Дорноговь аймгийн Өлзийт сумынх гэсэн үг.

-Аав ээжийгээ хэр мэдэхэв?

-Аавыгаа огт мэдэхгүй. Би бутач хүн. Өвөг эцгийн талын Бат-Очир гэдэг хүнээр овоглосон юм. Ээжийгээ бол сайн мэднэ. Миний ээж Сугар гэдэг хүн байсан юм. Би 13 настай ардын хувьсгалтай золгосон. “Богд гэгээнийг уул далдалжээ” гэж ээжийн хэлж байсныг сайн санаж байна. Богд хаан таалал төгсч, шинэ хувьсгалт монгол улсыг тунхаглаж байсан хэрэг юм билээ. Ээж намайг Гүнчин гэлэн гэдэг нутгийн ламд шавь оруулсан юм. Малыг нь маллаж, зарцлагдаж, ном заалгана. 1927 онд юмаадаа. Хошууны дэргэдэх бичиг үсгийн түр курст суралцаж, 1928 оноос Баясгалант сумын нарийн бичгийн дарга болсон.

-Төрийн хар хүн болсон юм биздээ?

-Яг тийм. Сумын захиргааны дарга, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн гурван хүн сумынхаа бүх албан ажлыг эрхэлж явуулна. Ганц том гэрт гурвуулаа амьдарна, хоол ундаа хийж иднэ, албан ажлаа явуулна. Өртөөний дэргэд ардууд ээлжээр уяачин хийнэ. 1930 онд Мандах сумын даргаар дэвшив. Хэдхэн сар алба хашиж байтал манай сумын Гэндэнсүрэн

Page 22: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

бид хоёрыг хошуунаас Улаанбаатар хотноо хамтралын нягтлан бодогчийн курст томиллоо. 1931 онд төгссөн юмдаг. Чандмань, Хантайшир, Цэцэрлэг, Мандал, Богд хан, Хан хэнтий уулын таван аймаг байсныг татан буулгаж, 13 аймаг байгуулав. Манай аймаг Өмнөговь нэртэй боллоо. Курсээ төгсөөд иртэл Дэлгэрхангай уулын ард олон гэр барьжээ. Шинээр байгуулагдсан аймаг нь энэ ажээ. Ж.Самбуу (АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан) гэдэг хүн аймгийн дарга нь гэнэ. Намайг Баясгалант суманд хамтралын нягтлан бодогчоор томилов. Хамтралд ядуу, дунд ардууд 100 хувь нэгдсэн гэсэн мэдээ байлаа. Гэхдээ малыг нь нийгэмчлээгүй ажээ. “Феодал хэмээх нударганчууд”-ыг хамтралд оруулахгүй байв. Хамтрал жин тээх зэргээр л жаал жуулхан юм олно. Дарга, нягтлан бодох хоёрын орон тоотой байлаа. 1932 оны хавар намайг аймгийн намын хорооны зааварчлагчаар томилов. Ганц удаа хөдөө ажлаар яваад иртэл “Шинэ эргэлт” эхэлсэн байлаа.

-“Шинэ эргэлт” танай аймагт хэр өрнөсөн бэ?

-Мал тариалангийн яамны сайд Х.Чойбалсан тэргүүтэй, орос зөвлөх дагалдсан, Бадмаев гэдэг орчуулагчтай, Сангийн яамны орлогч сайд, эмэгтэй Цагаанхүү бүрэлдэхүүнтэй Төв хороо, ЗГ-ын төлөөлөгчид ирсэн байв. Үүний өмнөхөн МАХН-ын Төв хороо, Намын төв хянан байцаах комиссын онц гуравдугаар бүгд хурал хуралдаж нугалаа, завхралыг засах, шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм билээ. Баруун дөрвөн аймаг, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завханд хувьсгалын эсэргүү бослого, үймээн гарч дуулиан болсон байлаа. Тэгэхэд “Коминтернээс МАХН-д захидал ирүүлсэн юм гэнээ” гэсэн яриа байсан. Уг захидалд “Монгол улс ямар байх вэ” гээд “Монгол нь шинэ маягийн хөрөнгөтний ардчилсан БНУ-ын шинжтэй тогтнож чадна” гэж заасан гэдэг. Хэсэгтээ энэ чиг шугамыг баримталсан. Одоогийн бодлоготой тохирч байсан нь эдүгээ сонин санагддаг юм. “Шинэ эргэлт” эрч хүчээ авч хамтрал, коммуныг тараасан. Лам нарыг хар болгохыг больсон. “Уургын улаа” хэмээх албанаас ядуусыг чөлөөлсөн. МАХН-ын 3-р шалгалт явагдав. Намын хорооын зааварлагч байсны хувьд уг шалгалтыг сайн мэдэх юм. Аймгийн төвд босгосон том эрээн асарт шалгалт явагдана. Хүмүүс дураараа орж гарч, хавь ойр нь морь мал багширч, олны хөл үймж, хөдөлгөөнтэй, чөлөөтэй басхүү нам тайван байсан юм. Хааяа Чойбалсан биеэр ирж шалгалтанд сууна. Намын гишүүд асуултад хариулж, бодсон санаснаа ний нуугүй ярина. Одоогийн ил тод байдал яг санагддаг. Хүн бүр дээр тогтоол гаргана. Нууцлахгүй, шууд л уншаад өгчихнө. Намаас сайн дураараа гарах нь гарцгааж, намын бат илэрхийлэх бөөн бөөнөөрөө намын хороон дээр ирдэгсэн. Цэргийн хэлтэст цэргийн бүтгэл овоолгоостой. Залуу лам нар сүм хийддээ буцаж очсон нь энэ. Нударганчуудыг хавчдагаа болив. Тэгэхдээ ядуусыг хялайхгүй. Ерөнхий сайд Гэндэнгийн “Баяжихтун” гэдэг лоозон гарав. Нам, эвлэл, үйлдвэрчний ажилтнууд морин өртөөгөөр явах эрхгүй болов. Эдгээр байгууллагад төвөөс багахан төсөв хуваарилна. Түүгээр нь морь тэмээ худалдан авч унаагаа залгана. Нугалаа, завхралын өмнө МАХН давамгайлж байснаа шинэ эргэлтээс хойш засаг захиргаа давамгайлах эрхтэй болов. Аймгийн намын хорооын дэргэд Намын төв хянан шалгахын төлөөлөгч гэж бас нэг намын хороо байлаа. 1932 оны намар аймаг, хотын намын бүгд хурлаар Төв хянан шалгах комисс татан буугдаж, аймгийн намын комисс байгуулагдав. Уг комисс урьдах комиссын адил улс төр, аж ахуй гэхчлэн бүх ажилд дур мэдэн оролцох эрхгүй бөгөөд зөвхөн намын гишүүдтэйгээ ажиллаж, гишүүдийнхээ сахилга хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ. Намайг комиссын даргаар томилов. Ганц орон тоотой, гишүүд нь орон тооын бус. Тийнхүү нам хүртэл шинэ

Page 23: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

эргэлтийн бодлогод татагдсан юм. Монголд байсан төвдийн том лам Сүмбэр ренченбу Улаанбаатараас Өмнөговийг дайрч өмнөд хил нэвтрэв. Маш олон тэмээ ачаа, малтай явсан. Төвийн зөвшөөрөлтэй гээд ямар ч саадгүй, гаальгүй өнгөрүүлсэн. НТХ-оос тусгай төлөөлөгч хүртэл ухуулга хийж, ийнхүү хилээр чөлөөтэй гарах учиртай болохыг ярьж явсан. “Богдын хамаг алтыг аваад гарсан юм гэнэлээ” гэсэн яриа байдаг үнэн, худлыг бүү мэд. 1934 оны намар намын 9-р их хурлын өмнөхөн намайг Өмнөговь аймгийн намын хорооны даргаар, намын их хурлаар НТХ-ны гишүүнээр сонгосон юм. НТХ-ны гол дарга байсан Элдэв-Очир намынхаа их хуралд оролцож чадаагүй, өвчтэй гэртээ хэвтэж байлаа. Тэр радиогоор үг хэлсэн юмдаг. Их хурлын дараа НТХ-ны гишүүд Ленин клубын зүүхэнтэй, баруун тийшээ харсан том хөх хаалгатай хашаанд Элдэв-Очирын гэрт очиж хэвтэрт орсон түүнтэй уулзаж байсан юм.

-Таныг КУТВ-т сурч байсан гэж дуулсан юм байна?

-КУТВ буюу Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль гэдэгт Москва хотноо 1936 оны 8-р сард саналаараа явсан. Их сургууль гэсэн нэртэй атлаа дунд боловсрол ч эзэмшээгүй хүмүүс очдог байсан юм. Би монголчуудынхаа намын үүрийн нарийн бичгийн дарга байлаа. Биднээс нэлээд нь гэнэт дуудагдаж нутаг буцсан. 1938 онд нутагтаа дадлага хийхээр ирэхэд НТХ-ны нарийн бичгийн дарга байсан Лувсандорж, ЭТХ-ны дарга агсан Содномдаржаа, Жагварал, Самбуу, Цагаан гээд бас нэлээд олон хүнийг буцааж явуулалгүй аваад үлдсэн. Бид 13-уулаа сургуулиа төгсөж ирсэн. Намайг Москвад суралцаж байхад НТХ-ны бүгд хурал болж, завхрал зэрэг элдэв асуудал авч хэлэлцэж байсан боловч НТХ-ны гишүүний хувьд намайг ганц ч удаа дуудаж оролцуулаагүй юм. 1939 оны 5-р сард нутагт ирснээс хойш төгсөгчдөд ажил өгч намайг хүлээлгээд байв. Ирсний дараахан НТХ-ны нарийн бичгийн дарга Лувсаншарав дуудаж, Дотоод яамны ажлын завхралыг засах тухай НТХ-ны нууц тогтоол уншуулж, “НТХ-ны гишүүний чинь хувьд уншуулж байгаа юм” гэж анхааруулав. Чойбалсанд даалгасан заалтууд байсан санагдана. Маршал Чойбалсан ДЯ-ны сайд болчихсон байсан үе 1939 оны 4-р сарын 22-ны өдрийн тогтоол байлаа. Үүний өмнө ДЯ-ны удирдах ажилтны зөвлөлгөөн болж ажлынхаа арга барилыг сүрхий шүүмжилцгээснийг би хожим мэдсэн. Уг зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэж, НТХ-ны нууц тогтоол гарчээ гэж би боддог. Лувсаншарав зөвлөлгөөнд оролцжээ. Тэрбээр зөвлөлгөөнд суугаад л завхралын асуудлыг мэдсэн хэрэг огт биш. Чойбалсан, Шүүх яамны сайд Цэрэндорж хоёрын хамт Онцгой комиссын гишүүн байсан хүн. Онцгой комиссын 50 удаагийн хурлын есд нь Лувсаншарав биеэр байж бусдад нь Баасанжав, Лосол, Насантогтох нар ээлжлэн оролцож, харин Цэрэндорж бүгдэд нь биеэр суусан юм билээ. Нэг удаагийн хурал гэхэд 1200 хүний хэргийг оруулж 80 хувьд нь дээд хэмжээ өгсөн байдаг юм. 1939 онд Онцгой комиссыг татан буулгаж, Дотоод яамны тусгай комисс байгуулсан. Энэ нь Онцгой комиссоос ялгаатай, зөвхөн Дотоод яамны ажлын нууцлалтай холбоотой асуудлыг авч хэлэлцдэг байлаа.

-Та хэдийд Дотоод яаманд очсон бэ?

-КУТВ-ийг төгсөж ирсний дараа хэсэг хүлээгээд гэнэт нэг өдөр Дотоод яамны сайд Чойбалсан ЗГ-ын ордонд дуудав. Хоёр орос хүн хамт байлаа. Дотоод яамны зөвлөх Мальков, Аюулаас хамгаалах газрын зөвлөх Скоков хоёр байсныг сүүлд мэдсэн. Намайг

Page 24: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Аюулаас хамгаалах газрын даргаар томилов. НТХ-ны тэргүүлэгчдээр ч оруулаагүй юм. Тэндээс Мальков ЭСЯ руугаа явж, Скоков намайг дагуулж Дотоод яаман дээр очив. Дотоодыг хамгаалах газар Дотоод яам болон өргөжиж, сайдаар нь Улсын маршал өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсан томилогдсон байсан юм. Намайг бие бүрэлдэхүүнд ч албан ёсоор танилцуулсангүй. Аюулаас хамгаалах газрын дарга Насантогтох Холбооны газар очсон сураг сонссон, бид хоёр нүүр нүүрээ хараагүй, ажлаа ч хүлээлцсэн юмгүй. Эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга Баясгалан, улс төрийн хэлтсийн дарга Чимэддорж, мөрдөн байцаах хэлтсийн дарга Базарханд зэрэг хэлтсийн дарга нар уван цуван орж ирж ажлаа танилцуулна. Ийнхүү Дотоод яамны Аюулаас хамгаалах газрын даргаар 1939 оны 6-р сарын 14-нд НТХ-ны тогтоолоор томилогдсон юм. Бүтэн хагас жил ажиллаад Дотоод яамны орлогч сайд болсон.

-1939 оны 7-р сарын баривчилгаа явагдахад та Аюулаас хамгааах газрын дарга байж. Юу болсон юм бэ?

-1939 оны 7-р сарын эхээр НТХ-ны бүгд хурал хуралдсан 7-р сарын 8-нд бүгд хурал тарсан юм. Бямба гариг байлаа. Мальков, Скоков хоёр “бид маргааш амраадхая, Баянгол явлаа гээд яваад өгсөн”. Би ажил дээрээ ирсэн, 10 цагийн үед Чойбалсан утасдав. “Ороод ир” гэлээ. Явж орвол, “Чи явж НТХ дээр очоод Лувсаншарав байгаа эсэхийг мэдээд ир, зөвхөн байна уу, үгүй гэдгийг л мэдээд ирээрэй” гэв. Би очоод байгааг нь мэдээд буцаж иртэл Лувсаншарав надаас түрүүлж машинаар яаман дээр ирж портфель барьчихсан гол хаалгаар орж яваа харагдав. Намайг ороход Зөвлөлтийн элчин сайд Иванов Чойбалсантай хамт байлаа. Лувсаншаравыг оросууд баривчлаад авч явав. ЭСЯ-ны Лось гэхчлэн оросууд байсан санагдана. Чойбалсан намайг Дээд шүүхийн Даншийцоодол, Дотоод яамны Баясгалан зэрэг хэд хэдэн хүнийг олж дуудаж ирэх үүрэг өгөв. Шагдарсүрэн зэрэг зарим хүн олдоогүй. Дуудагдсан хүмүүс баригдсан юм. Өрөөндөө сууж байтал яамны жижүүр утасдлаа. “ЗГ-ын жижүүр утасдаж байна. Сайд, дарга нарын олон машин хүлээж байна. Жолооч нар нь яахав гээд асуугаад байна” гэхэд нь би “гэр гэртээ харьцгаа гэж хэл” (нэгэнт болсон явдлыг мэдсэн учир) гэж үүрэг өгөв. 7-р сарын 10-ны даваа гаригийн өглөө Мальков, Скоков хоёр Баянголоос ирлээ. Болсон явдлыг тэдэнд хэлсэнд “бидний хойноос унаа явуулахгүй яасан юм” гэлээ. Хоёр хоногийн дараа Скоков надад “Лувсаншарав хэргээ хүлээсэн. Чойбалсан, элчин сайд Иванов, Дотоод яамны зөвлөх Мальков нарыг алаад, улсын баярын өмнө төрийн эргэлт хийх гэж байсан байна” гэхэд нь би “ямар муухай юм бэ” гэж бодож үстэй толгой үнэнхүү арзайж байсан билээ. Түүнээс хойш би ч юм асуугаагүй, тэд ч юу ч хэлдэггүй байсан. Хэрэг явдалд бүрэн итгэж байлаа. Хожим нь НТХ-ны 1956 оны 4-р сарын бүгд хурлаар ЗХУКН-ын 20-р их хурлын дүнг хэлэлцэхэд өөрийнхөө тэнэг хийгээд, мухар сохор итгэн биширч, “үнэнч шударга” зүтгэж явсандаа харамссан юм. Скоков, “Дорнодод байсан цэргийн командлагч, орлогч жанжин Лувсандоной баригдаж, энэ хэрэг анх илэрсэн” гэж хэлж байсан. Зарим хүн Лувсандонойг Дотоод яам баривчилсан гэдэг. Энэ худал, оросууд баривчилсан юм.

-Оросууд их эрх мэдэлтэй байж дээ.

-Онцгой эрх мэдэлтэй байсан. Гол нь дөрвөн байгууллага. Намын төв хороо, Засгийн газар, Цэргийн яам, Дотоод яамны зөвлөхүүд бүх хэрэг явдалд биечлэн оролцдог байсан нь үнэн

Page 25: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

юм.

-Ер нь манайд японы тагнуул болон дээд удирдлагад энэ талын сэжигтэй хүн байсан гэж та боддог уу?

-Огт оргүй биш л гэж боддог.

-Та яагаад завхрал баривчилгаанд өртөөгүй юм бэ?

-“Жамбалдорж Лувсаншаравын мэдүүлгээр нэр нь илэрсэн учраас Дотоод яамнаас халсан” юм гэж Чойбалсан хэлсэн гэдэг. Энэ худал. Лувсаншаравын мэдүүлэгт миний нэр илэрсэн бол би тэр дороо буудуулчих байсан юм. Лувсаншаравын мэдүүлэг ил тод болвол аяндаа учир нь олдох учиртай. Баривчлагдаагүй үлдсэний тухайд гэвэл 1939 оны 7-р сар гэхэд би дотоод яаманд очоод сар ч болоогүй байсан. Хоёрт гэвэл эсэргүү хэрэгт дотоод яамнаас олон хүн нэгэнт татагдаад, учир нь олдохгүй байсан. Надад элдэв юм мэдэх бололцоо байгаагүй. Түүнээс биш ийм сүрхий хэрэг болж байхад аюулаас хамгаалах газар юу хийж байсан, хаана нь байсан гээд наад зах нь арга хэмжээ авах шүү дээ.

-Онцгой комисс татан буугдаад, дараа нь байгуулагдсан Дотоод яамны тусгай комиссын даргаар таныг томилсон гэж сонссон юм байна. Тусгай комисс юу хийв, онцгой комиссоос юугаараа ялгаатай байв?

-Тусгай комисс зөвхөн дотоод яамны нууцлал, үйл ажилтай холбогдсон асуудлыг авч хэлэлцэж байсан гэж дээр хэлсэн. Өөр гол онцлог гэвэл тусгай комисс дээд хэмжээ оногдуулж байгаагүй. Бидний сайных ч биш, комиссын ажлын заавар тийм байсан. Жишээ нь тусгай комисс 1939 онд 71 хүний хэрэг авч хэлэлцээд 44 хүнд хорих ял оноож, 34 хүнийг суллаж, урьд шийтгэгдсэн 27 хүний хэргийг цагаатгасан. Харин манай бэлдэж оруулсан 241 хүнд хорих ял өгч, 18 хүнийг суллаж, урьд шийтгэгдсэн 798 хүнийг цагаатгасан. Дээд шүүхээр оруулсан 120 хүний 20 нь дээд хэмжээ авсан. 1941 онд тусгай комисс 86 хүний хэргийг авч хэлэлцээд 23 хүнд дээд хэмжээ, 27 хүнд хорих ял өгч 36 хүнийг сулласан. Дээд шүүхээр оруулсан 161 хүний 39-нд дээд хэмжээ өгсөн юм.

-Тусгай комисс 1941 онд 23 хүнд дээд хэмжэ өгсний учир юу вэ?

-Сүүл рүүгээ дээд хэмжээ өгдөг болсон юм. Энэ тухай ямар шийдвэр байсныг эрээд олоогүй.

-Хөдөлмөрийн чинь дэвтрээс үзэхэд таныг НТХ 1941 оны 7-р сарын 19-нд ДЯ-ны орлогч сайдаас чөлөөлж, Шүүх яамны сайдаар томилсон байна. Яагаад өөр ажилд шилжүүлсэн юм бэ?

-Дотоод яамыг шалгарсан хүнээр толгойлуулах хэрэгтэй гэж ярьж байсан юм. Шагдарсүрэн Аюулаас хамгаалах газрын дарга болсон. Дараа нь Дотоод яамны сайд болсон. Намайг Шүүх яамны сайдаар томилоход НТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар оруулж,

Page 26: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Улсын бага хурлын тогтоол гарч бүх юм журам номоороо хийгдсэн.

-Та Дотоод яаманд ажиллаж байсандаа харамсдаг уу?

-Хийх ёстой юмыг хийж байна гэж бодож, бүрэн итгэж, үнэнч зүтгэж явсан. Ямар сайндаа 1934 онд ардын хувьсгалын 13 жилийн ойг дарга Элдэв-Очир, Лувсаншарав, Лувсандорж гурвын гарын үсэгтэй сайшаалын үнэмлэх дээр 1939 онд би “эсэргүү” Лувсаншарав, Лувсандорж нарын гарын үсгийг өөрөө баллаж, сохолж байхав дээ. Ингэж “эсэргүү”-г үзэн ядаж явлаа. Үүний гэрч болсон сайшаалын үнэмлэх одоо хүртэл надад хадгалаастай байна.

-Чойбалсангийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Чойбалсан хувьсгал, монгол-зөвлөлтийн ард түмний найрамдалд хязгааргүй үнэнч байсан гэж би хэлнэ. Үүнийг түүний ажил амьдрал аяндаа нотолно. Боловсрол, онолын мэдлэг, бичиг үсэг муутай. Хэн ч дууриаж чадахааргүй “Чойбалсан” гэж хуучин бичгээр татлахгүй, хичээнгүйлэн гарын үсгээ зурдаг байсан юм. Эртнээс оросуудтай нөхөрлөсөн хүн. Хиагтаас хүрээ рүү орж ирэхдээ орос цэргийн ангитай хамт ирсэн. Хуйсагнуур зантай, намайг тоохгүй байна уу гэж хардах шинжтэй. Хэд хоног дуугаа хураачихаж мэднэ. Би байн байн орно. Ганцаараа байх гэж ер үгүй. Гол төлөв хоёр, гурвуул байна. Зөвлөлтийн элчин сайд Иванов байнга шахам байна. Ганцааранд нь ажил танилцуулах үед “зөвлөх, сургагчид танилцуулсан уу” гэж лавлана. Иванов хамаг эрх мэдлийг барьж байсан. Тэр дотоод яамны хүн. Монголд байхад нь генерал цол өгч байсан юм. Зөвлөлтийн армийн 17-р тусгай хорооны дарга, хурандаа Панин үе үе үзэгдэнэ. Оросууд үнэхээр бүгдийг гартаа атгаж байсан. Баривчилгаа явуулж, баривчилсан хүмүүсээ хойшоо явуулсан. Үүнд монголын тал оролцоогүй. Ивановоос хойш Чойбалсан өөр болсон. Биеэ даах шинжтэй болсон. Хөдөө, орон нутгаар их явна. Сайн малчидтай их уулзана, тэднийг их ч дэмжинэ. Архи сүрхий уусан үе бий. Дөрөв, тав хоног ажилдаа ирэхгүй ч удаа байсан. Сэтгэл нь хямардаг байсан байх. Харгис хэрцгий хүн биш. Дарамтанд байсныг үгүйсгэх аргагүй.

-Таныг үнэлдэг байсан уу?

-Хашир, томоотой, идэвх зүтгэлтэй гэж үздэг байсан санагддаг.

-Та УТТ-ны гишүүнээр хэр удаан ажилласан юм бэ?

-1947 оны 12-р сард УТТ-ны орлогч гишүүн, 1952 оны 5-р сард жинхэнэ гишүүн, 1954 оны 11-р сард дахин орлогч гишүүн болсон юм.

-Та хэдийд МАХН-аас хөөгдсөн бэ?

-1961 онд Дотоод яамны завхралын асуудлыг шалгах Гэндэн даргатай комисс гарч, 1962 оны 1-р сарын МАХН-ын ТХ-ны бүгд хурлаар намайг Улсын арбитрын газрын даргаас халж, намаас хөөсөн. “Хамаг хэргийн эзэн” Жамбалдорж гэж үзсэн. Би хамаг хэргийн эзэн биш. Дээрээ нам, засаг, даргатай байсан. Нам, засаг даалгахад манай оронд хэн ч байсан

Page 27: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хэрэв “үнэнч” гэж бодсон бол энэ ажлыг хийх байсан. Үүгээрээ би өөрийгөө цагаатгаж байгаа хэрэг огт биш. Би амжилт, дутагдлын аль алиныг хүлээхгүй. Ганцаар дур мэдэн ажиллаж байгаагүй цаг. Энэ тухайгаа МАХН-д удаа дараа бичиж тайлбарласан.

-Та телевизийн “Хариуцлага” нэвтрүүлэгт оролцсон….

-Дожоодорж үнэн санаагаа хэлэхгүй, хөөрхөн хуурч оруулсан. Бодит байдлыг тодруулахаасаа өмнө намайг л шууд унагачих гэсэн атгаг муу санаатай байсан юм билээ. Телевизийн нэвтрүүлэг биш мөрдөн байцаалт шиг санагдсан. Бүгдийг аятайхан хуурч авчраад бие биесээр нь идүүлэх гэсэн бодолтой байсан санагдана. Ийм хүн хэвлэл мэдээллийн байгууллагад олон байвал тун аюултай. Хэвлэл, мэдээлэл гэдэг том зэвсэг. Ухаантай хүмүүсийн гарт байх ёстой хүчтэй эд.

-Ю.Цэдэнбалын тухай та ямар бодолтой байдаг вэ?

-1939 онд намайг Аюулаас хамгаалах газрын дарга болоход Санхүүгийн сургуульд байгаад удалгүй Сангийн Яамны сайд болсон. Тэгээд цааш дэвшсэн хүн. Эхэн үедээ нэлээд шудрага байсан. Өөрийгөө магтлаа гэж дургүйцэж ч байсан. Оросуудын нөлөөнд орж, хэт эрх мэдэл өгч, нэг талыг баримталсан. Оросуудын нөлөөнд орж, хэт эрх мэдэл өгч, нэг талыг баримталсан. Жилд ил, далд хэд хэдэн удаа чухал цаг үеэр Орос, бусад оронд амарч, биеийн амрыг боддог байсан. Эхнэр нь ч нөлөөлсөн байх. Ажилсаг, мэдлэг чадвартайн хувьд өөлөх юмгүй. Гэхдээ их ухаантай хүн биш.

-Ил тод байдал, ардчилал танд сайнаар нөлөөлөв үү? Эсвэл муугаар нөлөөлөв үү?

-Сайнаар нөлөөлөхгүй яахав. Зөв ч бай, буруу ч бай юм үнэнээрээ, бодитой байх сайхан. Ганц талыг барьж туйлшрах л тун аюултай. Өнгөрсөн түүх үүнийг нотолж байна.

-Таныг “дотоод яамны Жамбалдорж” гэж бишгүй хараасан, хэвлэлд удаа дараа бичсэн. Хялайх, загнах, зүхэх, айлгаж сүрдүүлэх, сэтгэл санаагаар зовоох, элдвээр хавчих, дарамт үзүүлэх тохиолдол байсан уу?

-Харин энэ талаар гомдох юм надад бараг байхгүй шүү. Монголчууд хүний мууд дургүй, хүнлэг ард түмэн. Намайг хэн ч элдвээр зовоогоогүй. Цөөхөн атгаг муу санаатай хүний оролдлого нь явуургүй юм. Тэр тусмаа ил тод, ардчиллын цаг үед.

-Амьдарч буй цаг үеийнхээ талаар ахмад настны хувьд та юу хэлмээр байна?

-Зээл тусламжид дулдуйдмааргүй байна. 70 жилд 7 тэрбум рублийн зээл тусламж авсан гэдэг. Одоо 7 жилд хичнээн дойлуурын зээл тусламж авахыг бүү мэд. Монголчууд чаддаггүйгээ биш гэхэд чаддагаа хийж өөрсдөө өөрсдийгөө хөгжүүлэх юмсан. Литр сүү хоёр төгрөг байхад тийм сүүнээс коммунизм амтагдаж байхыг би мэдэхгүй юм. Харин одоогийн литр нь 70 төгрөгний үнэтэй сүүнээс цаанаа л нэг монгол биш юм амтагдаад байна.

Page 28: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Нээрээ монгол сүүнээс юу амтагдаад байгаа юм болоо? Уншигч та ажсан уу? Би л хувьдаа ажаагүй мөртлөө ажиглаад үзсэн ч олигтой юм олж мэдсэнгүй. Би ч би л дээ. Харин Жамбалдорж гуай юу хэлэх гээд байгаа юм болоо.

 

1993 он

 

БУУНЫ СУМ БУРХНЫ ЗАРЛИГ БАЙЛАА

Ахмадууд маань ямар атаархмаар ой сайтай хүмүүс вэ? Аль ч талаараа “яс сайтай” гэдэг аргагүй үнэн юмаа. Мижигийн Чимэдцэрэн гуай тэдний бие төлөөлөгч. Тэрээр 78 настай, 30-аад оны Аюулаас хамгаалах байгууллагын эмэгтэй ажилтнуудаас эдүгээ амьд сэрүүн байгаа цөөн хүний нэг ээ. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, бяцхан охин одоогоос 60 гаруй жилийн тэртээ эцэг, эхээ даган Улаанбаатар хотод иржээ. Таван жилийн турш хотын бага сургуульд онцсайн суралцсан түүнийг шилдэг сурагчдын хамт оюутны сургууль /багшийн сургуулийг ингэж нэрлэдэг байжээ/-д шилжүүлэн суралцуулав. Багшлах боловсон хүчин нэн шаардлагатай байсан тэр цагт ирээдүйн багш нарыг бэлтгэх ийм арга бас байлаа. Цэвээн Жамсранов, Эрдэнэбат хаан, Жамъян гүн, Шагж /монгол хэлний толь бичиг зохиогч/, Цэвэгжав, Ишдулам зэрэг монголын үндэсний сэхээтний сор болсон эрдэмтэн багш нараар хоёр жил ном заалгаж, Далхжав /Ардын багш агсан/, Циенжав, Дамдинсүрэн /ахмад нэрт сэтгүүлч/ зэрэг нөхдийнхөө хамт сургуулиа дүүргээд хотын бага сургуульд багш болжээ. Удсан ч үгүй түүнийг хотын намын хороо бичээчээр “дэвшүүлэн” ажилд аваад байтал Дотоодыг хамгаалах газрын улс төрийн хэлтсийн дарга Лувсанжамбаа гэнэт дуудан, өөрийнхөө хэлтэст бичээч болгожээ. Энэ бол 1934 оны 4-р сарын 16-ны өдөр.

Тэгэхэд би дөнгөж 18 настай байлаа. Насаар надаас дөрөв, тав ах Данзан-Очиртой хоёулаа хүн ардын санал сэтгэгдэл, лам нарын тухай, боловсролын салбар дахь элдэв гажуудал дутагдлыг өгүүлсэн олон арван мэдээг зогсоо зайгүй машиндаж, удирдлагын тушаал, даалгаварыг биелүүлдэг байлаа. Дотоодыг хамгаалах газар ёстой шижигнэсэн сайхан залуучуудаар дүүрэн байсан юм. Сайн, муу чухам юу хийж байсныг би мэдэхгүй. Ямар боловч тэд хүчээ дайчлан, өндөр хариуцлагатай, цаг харамгүй ажиллаж байсан. Даргын тушаал хууль, дарга гэдэг хүн жинхэнэ дарга шиг дарга байсан юм. Дарга нараа эгцэлж харахаас ч бараг эмээдэгсэн. Айж хулчийсандаа биш, хүндэтгэн биширдэгтээ тэгж заншсан юм. Дотоод яамыг муулахад би үнэхээр дургүй. Дотоод яам гэдэг завхрал хийсэн цөөн дарга, удирдлага биш, том, нэр хүндтэй хамт олон. Завхралыг дуртайдаа тэд хийгээгүй, шахалт дарам тын гайгаар хийсэн гэж боддог. Хүчээр завхрал хийлгэчихээд эцэст нь Дотоод яамны шилдэг дарга, боловсон хүчнүүдийг хойш нь баривчилж аваад явчихсан юм. Одоогийн УАБХЕГ-ын өмнөхөн байсан улаан дүнзэн дан байшинд Зөвлөлтийн 17-р армийн тусгай хэлтэс байрладаг байлаа. Нэг үдэш Дотоод яамны олон дарга тэнд дуудагдаж очоод, эргэж ирээгүй юм. Машинд нь дайгдаж, зуслан явдаг байсан бидний

Page 29: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хэдэн бүсгүй, даргаа хүлээгээд оройжин зогссон жолооч нараас нь хожим мэдэж билээ. Тэгэхэд Дотоодыг хамгаалах газарт зөвлөлтийн талаас ерөнхий сургагч, орлогч сургагч, тасгийн сургагч, боловсронгуй төлөөлөгч гээд тэдний дор халимаг, буриад орчуулагчид байсан юм. Ерөнхий сургагч Кичиков гэж царай муутай хүн байсан. Орос хүн бишдэгээ, бага ястан байсан болов уу. Тэр үед сургагчдын тушаал ёстой бууны сум, бурхны зарлиг байлаа.

Дотоод яамныхан харгислаж байсан гэж эдүгээ бараг амтай бүхэн мэдэмхийрч хараадаг болжээ. Юм үнэнээрээ сайхан. Ардчилал гэдгийг би хувьдаа үнэний төлөө тэмцэл гэж ойлгодог.

Бичээчийн хувьд машиндсан зүйлээ төлөөлөгч бүрд өрөөнд нь оруулж өгдөг байв. Хүн байцааж суугаа олон төлөөлөгчтэй тааралдсан. Зодож нүдсэн, харааж хашгирсан хүн ер хараагүй. Хөл газар хүрэхгүй өндөр модон сандал дээр байцаагдсан хүн бүрийг суулгаад, мэдүүлэг авдаг байсан гэж сонин хэвлэлд бичиж, радиогоор сүр бараатай ярихыг сонсоод гайхдаг юм. Дотоодыг хамгаалах газарт одоогийн Туул рестораны өмнө замын урд байсан хоёр давхар хүрэн дүнзэн байшинд байрлаж байгаад сүүлд нь Улсын банкны арын шинэ байранд орсон. Хуучин байранд бидний хэрэглэж байсан бүдүүвтэр хийцийн матмал сандлуудыг шинэ байранд аваачиж, ажилтнуудад тавьж өгсөн. Тэр сандал дээр суухад миний л хөл лав чөлөөтэй газарт хүрдэг байсан юмдаг. Тусгай, цөөн өндөр сандал байсан байж мэдэх юм. Ажилтнуудын өрөөнд байсан матмал сандлуудын олонхи нь л лав ердийнх байсныг би мэднэ. Харин намайг Дорнод аймгийн тусгай хэлтэст бичээчээр ажиллаж байхад хоёр төлөөлөгч байцааж байсан хүнээ хадаастай сандал дээр суулгасан, дан цамцтай нь гадаа гаргаад оруулж ирээд л гал өрдсөн халуун пийшингийн дэргэд зогсоож байсан ганц тохиолдлыг харснаа насан туршдаа мартдаггүй юм.

1945 он. Дотоод яамны цэргийн тусгай хэлтсийн бичээч Чимэдцэрэн бичээч, нарийн бичгийн дарга, аж ахуйн няравын үүрэг хавсран тусгай хэлтсийн 25 ажилтан, салаа цэргийн хамт тулалдааны замаар Долон нуур хүртэл явж үүрэг гүйцэтгэжээ. Онгоны отрядаар дамжин хил давлаа. Монгол улсын эсрэг тагнан турших үйл ажиллагаа явуулж байсан Японы тагнуулын пункт алхам тутамд тааралдана. Тусгай групп японы тагнуулчдыг илрүүлэн баривчилж, байлдааны замыг цэвэрлэж явлаа. Гоминданыханд монголчууд Монгол эх оронтой гэдгээ санал нэгтэй илтгэн харуулах сонгуулийн үйл ажиллагаа орон даяар эхлэхийн өмнөхөн тэд эх орондоо буцаж иржээ.

1948 он шиг санагадана. Дотоод яамны тагнуулын газрын дарга намайг дуудаж, хилийн чанадад ажиллах гүйцэтгэх тагнуулын группын шифрлэгчээр явах болсныг мэдэгдсэн юм. Бичээчийн хажуугаар богино хугацаанд шифрлэгчийн мэргэжил эзэмшсэн. Гүрсэд, Лувсанбалдан, Зундуй гээд хэд хэдэн нөхдийн хамт явлаа. Машинаар Нөмрөгийн гол хүрэв. Нөмрөгийн голыг резинэн завиар гаталсны дараа Хятадын ардын чөлөөлөх армийн нөхөд тосон авч, морин тэргээр халуун рашаан хүргэв. Машинаа морин тэргээр сольсноос эхлээд сэтгэл хачин эвгүйтэж, хүний газар өнчин хоцрох шиг болсон. 1949 оны хавар дахин тагнуулын группын бүрэлдэхүүнд орж, шифрлэгчээр томилогдов. Миний нөхөр хурандаа Вандан манай группыг толгойлж явсан юм. Бээжин, Харбин, Мүгдэнд жил шахам тагнуулын үүрэг гүйцэтгэж, хятадын ардын чөлөөлөх армийнханд туслаад, эцэст нь

Page 30: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Хайлаараас эх орондоо буцаж ирж билээ. Хятад хар хөвөнтэй цамц, шаахай өмсөн, зүсээ хувиргаад үүрэг биелүүлнэ. Хятадын армийн тусгай албаныхнаас нь бусад нь биднийг монгол хүн гэж үл мэднэ. Бага ярьж, ихийг хийж явсан. Хүний газар ингэж амь дүйсэн үүрэг гүйцэтгэхэд эхлээд эцэг эх, дараа нь эх орон ямагт элэг зүрхнээс уяатай байдаг юм. Эх нутгийнхаа барааг харахаар чулуун зүрхтэй хүний ч нүдний нулимс аяндаа гарах бололтой юм билээ….

Дотоод яамны цэргийн тусгай хэлтсийн бичээч Чимидцэрэн ийнхүү эх орон, хөрш их гүрний ард түмний тусгаар тогтнол, аз жаргалант амьдралын төлөө гадаад тагнуулын онцгой даалгавар гүйцэтгэсэн манай ховор бөгөөд гавьяатай эмэгтэйчүүдийн нэг ээ. Чимидцэрэн гуай өгүүлэх нь:

Цаг өөрчлөгдөж, амьдрал хуулиа л дагаж байна гэж боддог. Их ч үймж будилах төлөвтэй. Эцэстээ сайн сайханд хүрэх болов уу гэж найдна. Радио сонсож суухад сэтгэл зовниж, бухимдал төрүүлэхээр зүйл зөндөө. Гэмт хэрэг, шудрага бус явдал, дан ганц хувийн ашиг сонирхлын тусын тулд улс эх орноо эдийн засгийг сарниулан бусниулах дутагдл гаарч гүйцлээ. Ийм булай бузартай цагтаа бид дотоодыг хамгаалахынхан хайр найргүй тэмцэж байсан юм. Эдүгээ аюулаас хамгаалахынханд яаж ч ханддаг болоов дээ. Их, бага хурлаар очиж хамаг нууц бичиг, хэргий нь үзсэн ч гэх шиг. Бодсон санасандаа хүрлээ гэж Элбэгдорж ярьсан ч гэх шиг элдэв л юм дуулдах юм. Аюулаас хамгаалах байгууллагад олон жил ажиллаж, жаргал зовлонг нь хуваалцсаны хувьд маниасаа дор сэтгээгүй байгаадаа гэж гайхаж сууна. Ажиллах чиглэлийг нь өөрчлөх шаардлага гарч болно. Тэгэхийг хэн ч үгүйсгэхгүй. Харин хүч чадлыг нь сулруулж боловсон хүчний нь үрэн таран хийнэ гэвэл хэзээ ч нөхөж барагдашгүй завхрал гажуудал болно гэдгийг хатуу хэлэх байна. Хожимдоогүй дээрээ алдаа завхралдаа дүгнэлт хийж, улс орныхоо аюулгүй байдлыг сахиж хамгаалах найдвартай баталгаа бий болгохгүй бол Монгол улс маань ямар ч юмны зөөлөн идэш болохыг хэн байг гэхэв. Баталгаа бий юу? Хэрэгтэй, зайлшгүй хэрэгтэй гэдэг нь ухамсартай, эрүүл саруул иргэн бүрт ойлгомжтой биш үү гэлээ.

Энэ жил МУ-ын Аюулаас хамгаалах байгууллагын 70 жилийн ойг тэмдэглэх сураг сонссоноо дуулаад үнэн сэтгэлээсээ баярлаж суугаагаа Чимэдцэрэн гуай нуусангүй Өөртэй нь хамт аюулаас хамгаалах байгууллагад бичээчийн алба хашиж явсан Дэнсмаа, Цэнджав, Намжилсүрэн, Гүндийжав, Долгорсүрэн, Лхамаахүү, Норжмаа гээд үе тэнгийнх нь “бичээч нар” амьд сэрүүн байгаа гэнэ. Хааяа “утас шөрмөс”-өөр бие биенийхээ амар мэндийг асуудаг гэнэ. Бидний, энэ нөхдийн минь амар амгаланг аюулаас хамгаалах байгууллагаас хааяа нэг асуучихвал тэдэнд түүнээс том шагнал байхгүй болохыг би ярианых нь өнгөнөөс мэдэрдэг юм гэлээ. Хатуухан бөгөөд сургамжтай үг.

 

1992 он

 

Page 31: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

УУЛЫН БҮРГЭД Ч УЙЛДАГ

Зургаан буудалд хүү Сэр-Од, охин Чулуунцэцэг хоёр дээрээ буй Сугарын Сосор гуайд Тагнуулын Төв Газрын архивын дарга хурандаа Я.Батсуурь саяхны нэг өдөр очиж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчны үнэмлэх гардуулж өглөө. Намайг “хамт очих уу?” гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн юм. Тагнуулын төв газар чөлөөлөх дайны ялалын 50 жилийн ойг угтаж, МУ-ынхаа тусгаар тогтнолын төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж явсан ахмад дайчин-тагнуулчдаа эргэн тойрч, дурсамж яриаг нь хуучлуулж, видео хальсанд дүр зургийг нь буулгаж авч байгаа юм байна. Монголын ахмад тагнуулчид даанч цөөрч байгаа билээ. Амьдаас нь амжиж үг сонсоно гэдэг улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын түүхийг баяжуулах, дайчин замналыг нь тодруулахад яалт ч үгүй буянтай үйлс мөнөөс мөн. Сосор гуай тун өндөр настай болжээ. Ер гарч буй юм байна. Эрийг нас, уулыг цас даржээ. Хий л баярлаж Батсуурь хурандаагийн гардуулж өгсөн ахмад дайчны гал улаан хавтастай үнэмлэхийг чангаар үнсч, адис аваад мэгштэл уяран уйлж байлаа. Өвгөний уруул л хөдөлнө. Тэгтлээ юу өгүүлэх нь үл сонсогдоно. Дэлгэр зуны цаг гэхэд гэртээ хөвөнтэй дээл, хөнжлөөрбитүү хучуулж, даарч бээрч суух нь өрөвдөлтэй. Нас өтлөхөөр илчээ алддаг ажээ. Хаа хаагуур нь хөндийн салхи сийгэж, хамаг биеийг нь сийгүүлдэг бололтой. Хөөрхий өвөө, тийм байгаагүй л байж таараа. Идэрхэн насандаа эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэсэн нэгэн. МУ-ын Тагнуулын төв газраас С.Сосор гуайн талаар гаргасан лавлагаа тодорхойлолтыг сонсоё.

Сугар овогтой Сосор. 1900-гаад оны хуучин Түшээ гүний хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар төржээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, 13-тайдаа лам болж, Улаан Эрэгийн хийдэд шавилан сууж байгаад 19 настайдаа хар болж гэр малын ажил эрхлэн амьдрах болжээ. Цэргийн албанд татагдсан боловч өвчний учир чөлөөлөгдсөн байна. 1941-1942 онд Хилийн дөрөвдүгээр заставт салбарын эрхлэгч, 1943 онд Номгон сумын хоёрдугаар багийн дарга хийжээ. 1944 оны 3-р сарын 23-ы өдөр хязгаарын цэргийн наймдугаар отрядын тавдугаар тасгаас Сугарын Сосорыг тагнуулын ажилд оролцуулж, 1949 он хүртэл гадаад улсын Дунд ГҮний хошууны Ар Хорчин сумын нутагт 20 гаруй удаа тагнуулын тусгай даалгавартай явуулж гадаад суурин нууц “Ноён уул”, “Цагаан гол”, “Дурсгалт”, “Туяа”, “Цогтбаатар” нартай удаа дараа холбоо бариулж, тэднийг анхалж судлах, хил дээр дагуулж авчрах, “нууц”-д элсүүлэх ажлыг гагцхүү Сосороор дамжуулж гүйцэтгэжээ. Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар Дунд Гүний хошууны дотор явагдаж буй ажил явуулга, япон, гоминданы тагнуулын үйл ажиллагаа, зохион байгуулалт, арга тактик, нутгийн ард түмний санал сэтгэгдэл, зан байдал, тогтвор суурьшил, цэрэг зэвсэг, харуул хамгаалалтын 100 гаруй ашиг сонирхолтой, хэзээ ч ямар ч үед үүрэг даалгавар биелүүлдэг онцгой сайн “нууц” байлаа.

Сосор 1944 онд нэг удаа, 1945 онд долоон удаа, 1946 онд дөрвөн удаа, 1947 онд гурван удаа, 1948 онд дөрвөн удаа, 1949 онд хоёр удаа гадаадад явж тагнуулын үүрэг даалгавар гүйцэтгэжээ. Тухайн үед үүрэг даалгавар сайн биелүүлсний учир тэнзэн ташуур, цагаан гурил, дээлийн даавуу зэргээр найман удаа хөхүүлэн шагнагджээ. Тэрбээр 1945 онд урьдын Дунд гүний хошууны харъяат Чойжав, Альшаагийн Гурван Тойноор нутаглаж

Page 32: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

байсан халхын оргодол Цагаан, Даваа нарыг баривчлж авчрах Дунд гүний хошууны туслах Баатартай уулзаж судалж, улмаар “нууц”-д элсүүлэх даалгаварыг амжилттай биелүүлсэн болно” гэжээ.

Сосор гуайн тагнуулчны гавьяаг сонирхож, улсыг аюулаас хамгаалах байгууллагын архивт хадгалагдаж буй түүний “ажлын хэрэг”-ийн шарласан зарим хуудаснаас сөхье.

1944 оны 9-р сарын 28. Аравдугаар сарын таван хүртэл үүрэг гүйцэтгэхдээ урьдын Дунд гүний хошууны нутагт буй Монголоос очсон оргодлууд хаагуур нутаглаж буй, тэдний санал сэтгэгдэл ямаршуу байгааг судлах зорилгоор явжээ. Тэрбээр өгсөн мэдээндээ, “Япон, цахар цэргүүд хэсүүчлэн явж, айл хунар, нутгийн хүн ардыг айлган сүрдүүлж дээрэмдэх нь их болжээ. Гоминданы 200 гаруй цэрэг ирж, Хангай Нөөж, Өлзийт зэрэг газрын эзэлж авсан байна. МУ-тай санаа сэтгэл нийлдэг сэжигтэй улсыг алж хороон устгах болжээ. Хошууг хамгаалж байсан монгол үндэстэн цэргүүд хүчинд түрэгдэж зугтан явжээ. Мөн гоминданы цэргүүд япончуудтай байлдаж байна. Нутгийн хүмүүс үймээн самуунаас Халхын оргодол Дагжид, Гүнжав, “одон” Дугар зэрэг айл байна” гэжээ.

1945 оны 2-р 24. “Урьдын Дунд гүний хошууны нутаг Бумба Цагаан гол гэдэг газар Шагж гэдгээр толгойлуулсан арав орчим цэрэг байна. Тэд япон винтовоор зэвсэглэсэн, хүн бүр тэмээн уналгатай, энэ хавийн ард олныг зэвсэгт дээрэмчдээс хамгаалж байгаа ажээ. Мөн хошууны Далан цэцэрлэг гэдэг газар Мөнжаваар толгойлуулсан арав орчим цэрэг байна. Япон винтовоор зэвсэглэжээ. Мөн Бөхтэй эмээл гэдэг газар суурьшиж буй гуч гаруй цэргийг Шамбий руу татна байх гэсэн яриатай. Хилийн ойр байсан худалдаачдыг нутгийн гүн рүү татжээ. Япончууд нутгийн иргэдийг нутаг орноос нь хөөж, газар нутаг, эд хөрөнгө, мал сүргийг нь дээрэмдэж авч байна. Дунд гүни хошууны Бөхтэйн хошуу гэгч бүрэн баларчээ. Ноён нь баригдаж байгаад суллагджээ. Тэр ноён суллагдаж ирсэн хойноо ард олноос албадан гоминданы цэргийн уналга, хоолыг гаргуулсан байна.

1945 оны 4-р сарын 23. Шамбий хавин тариачин хятадуудыг цэрэгт татаж байна. Буут хотын эргэн тойронд гоминданы цэргүүд бий гэнэ. Япончуудтай байлдаж тэднийг хөөхөөр бэлдэж буй ажээ. Бөхтэйд байсан гурван хэсэг цэргийн хоёр хэсэг цэргийг нь үлдээж, нэг хэсгийг нь цааш явуулах гэж байна. Шинжаан мужид саявтар газрын хар тосны томоохон уурхай нээгдсэн гэж ярьцгааж байна. Дунд гүний хошуунаас цэргийн хэрэгцээний зүйлийг нийлүүл гэдэг шахалтыг ард олон арай ядан биелүүлж байна. Үүний хажуугаар дээрэм их дэлгэрчээ. Орон нутагт Японд тусалдаг, тэдний тагнуул гэсэн сэжигтэй хүмүүсийг баривчилж, байцааж алж байна. Хулгай дээрмийн мөрөөс дайжсан ардууд манай хил рүү дүрвэх явдал их байна.

1945 оны 6-р сарын 10. Урьдын Дунд гүний харъяат Чойжавтай холбоо барихаар явжээ. Нутаглаж байсан газраар нь очиход нүүсэн байв. Нүүдлийн мөрийг хөөж явсаар олж очвол Чойжавыг хошууны цэрэгт дуудаж явсан байх тул уулзаж чадсангүй иржээ. Тус хошуу нас харгалзахгүйгээр цэрэг татаж, 300 гаруй цэрэг хуримтлуулжээ. Тэд нутгийн зүүн хилийг харгалзах юм гэнэ. Өөрсдийн хүнс, уналгатай иржээ. Японы цэргүүд гоминданыхантай байлдаж, гоминданууд ялж, хавийн суурингуудыг эзэлж авчээ. Бас Бумбацагаан гол, Далан Цэцэрлэг зэрэг газар байсан монгол цэргүүдийг буулгажээ. Уг газраар цэрэг байхгүй

Page 33: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

болсон байна. Тус хошуунаас мянга орчим тэмээг татварлан авч, оронд нь хар будаа өгсөнд ард олон их дургүйцэж байна. Хошууны ноён нь сэрүүн газрыг бараадаж, Хангайн Нөөжид суурьших сурагтай.

1945 оны 9-р сарын 9. Нутгийн ард Цэрэнг дагуулж ирэх даалгавартай явжээ. Цэрэнг эрж хайсаар олж очиж, хил дээр дагуулж сургууль хийлгэж байна. Манай сонирхож буй Чойжав арван цэрэг захирч, Улаан толгой гэдэг газар суух гэж байна. Дунд гүний хошууны шинэ ноён Шинуубал гэдэг хүн болжээ. Энэ хүн Японд нийлэхийг их хүсдэг, ноёны тушаасан бүхнийг үг дуугүй биелүүлдэг хүн юм. Мөн Даваа-Осор гэгч ард гаралтай хүн. Шамбийн ноёдод хээл хахууль өгч байгаа ажээ. Японд хөрөнгө булаагдсан тул түүндээ өширхөж, Шамбийн ноёдтой нийлж Японы талаар тэдэнд мэдээлж, улмаар хошуу нутгаасаа япончуудыг хөөж гаргасан хүн юм байна. Бараа таваар гадагш гаргадаггүй хэвээр байна. Зүүн Буут хот хавьд байлдаан зогсоогүй байна. Баг модны сүм дээр монгол угсааны арван цэрэг суух болжээ.

1945 оны 9-р сарын 26. Дунд гүний хошууны харъяат Чойжавыг хил дээр дагуулан авчрах даалгавартай явжээ. Эрж явсаар очвол Чойжав цэргээс ирээгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй, эхнэр нь саяхан эргэж очоод ирсэн байлаа. Нутгийн ардуудын дунд МУ-ын цэрэг Улаан оросын цэргийн хамт Батхаалгад ирж гэнэ. Одоо Армонголтойгоо нийлж Нэгдсэн Монгол улс байгуулах юм гэнэ, японыг бүрмөсөн дарсан гэнэ гэхчлэн яриатай, орос, монголын цэргийг талархаж байна. Хошуу ноён нь 10-р сард Гүмбэнд явахаар бэлтгэж байна. МУ-ын цэрэг их хүчтэй, бас номхон дөлгөөн улс байна гэнэ. Одоо л нэг Японы дарлалаас гарч, монголтойгоо нийлэх цаг ирэв гэж ард хотлоороо ярьцгааж байна. Дайн байлдааны цаг дуусав, бараа таваар элбэгших байх гэлцэнэ гэжээ.

Монголын тагнуулчин Сосорын дэлхийн 2-р дайны шувтарга буюу чөлөөлөх дайны төгсгөлийн жил гадаадын нутагт халхавчаар гарч тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэсэн долоон удаагийн явалтаас цухас дурдаж түүний олж ирсэн мэдээнээс өнгөцхөн хэсгийг уншигч танаа сонордуулав. Яаралгүй тайван уншиж буй танд нэг хүн Хятад улсад, Өвөрмонголд очсон, тэгээд буцаад ирсэн ердийн юм шиг санагдаж мэднэ. Тэр даанч тийм бишээ. Сосор гуай цаг биш мөч бүрт хутганы ирэн дээр явж ирсэн юм. Хүний нутагт, дайсны дунд орно гэдгийг тагнуулчаас өөр хэн ч ойлгож мэдэхгүй. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэхээр бэлдсэн “нууц”-аа гаргасан монгол улсын олон арван тагнуулчин, гүйцэтгэх ажилныг таньдаг, тэднийг мэддэг, үг яриаг нь сонсож байснаараа миний бие үнэнхүү бахархдаг юм. Аюулаас хамгаалах байгууллагын баялаг архиваас ч чамгүй зүйл олж үзэж, сонирхож мэдсээн. Гайхамшигтай юм даанч их байдаг юм. Зах зухаас нь МУ-ын аюулаас хамгаалах байгууллагын 50 жилийн ойгоор нийтлүүлж гаргасан “Элгэн халуун сэтгэл”, “Алс тэртээгээс”найруулал, тэмдэглэлийн хоёр номондоо бичиж үлдээсэн билээ. “Хоршоо” Дүгэр, “богино” Чилхаа нарын зэрэг жинхэнэ жирийн ард түмний дундаас төрж гарч, эх орныхоо төлөө чин зориг гаргаж зүтгэсэн олон арван тагнуулчны нэг нь Сосор гуай юм. Сосор гуай эх нутгийнхаа торгон хил дээр очиж, хүний нутгийн гүн рүү орохоор хөлөө тавимагц хамаг бие нь зарсхийдэг байснаа ярьж байна. Монголын тагнуулчид бүгд л тийм байсан юм билээ. Тэгэхлээр эх орон, харь нутаг гэдгийн хооронд ямаршуухан зай байна даа? Бодоцгоо. Сайтар бодоцгоо. Хүний нутгийн салхи нь үнэр нь байгаль нь хүртэлогт өөр байдаг ажээ. Сосор гуайг халхавчаар явсан гэж дээр

Page 34: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хэлсэн. Халхавч гэдэг нь нууцлал “молиго” юм даа. Дайсныг молигодоход бас нарийн учир бий. Үнэмшихээр молигодох учиртай. Дайсан гэдэг биднээс ухаантай улс. Ухаантай улсыг молигодсон, ялсан хүмүүс л “ялалт байгуулсан” гэж ярьдаг юм. Сосор гуайн төрсөн эцэг Гүнчинсамба гэдэг хүн Өвөрмонголын нутагт амьдарч байжээ. Улаанцав аймагт байсан юм гэнэлээ. Ээжтэй нь албан ёсоор суугаагүй бололтой юм. Хүний амьдралд юу эс тохиолдохов. Эх нь Монголын, эцэг нь болох хүн Өвөрмонголын нутагт. Тийм нэгэн хувь заяатай эрийг Монголын тагнуулын байгууллага анхааралдаа авч, судалж, бас гүйцэтгэх ажлын нэгэн “операц” бэлтгэжээ. Эцэгтэйгээ уулзах нь хүүгийн эрх. Уг “эрх”-ийг аюулаас хамгаалахынхан ашиглаж, Сосор залууг Өвөрмонгол руу илгээхээр шийдэж бэлтгэжээ. Сосор ч учрыг сайтар ойлгож “Эх орны төлөө” л учиртай юм бол хүчин зүтгэхээс тэр ер татгалзаж хойш суусангүй. Тагнуулчин гэдэг тоглоом биш. Хүний хил алхаж нэг л сэжиглэгдвэл япон, гоминдан, тэдэнд “элэгтэй” монгол хүний гарт үхнэ. Сосор яваад эргэж ирсэнгүй, баригдсан, алагдсан гэснээр л бүх зүйл дуусна. Харин МУ-ын аюулаас хамгаалах байгууллагад буй түүний “хувийн” болон “ажлын” хэрэгт “үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад эргэж ирээгүй” гэсэн мөр л үлдэнэ. Тагнуулчин хүний хувь тавилан тийм болой. Эр зоригийнхоо, овсгоо самбааныхаа хүчээр Сосор тагнуулчин эсэн мэнд амьд үлджээ. Эр зориг, овсгоо самбаа жинхэн тагнуулчин хүнд заяадаг юм. Сосор гуайн хүү Сэр-Од өгүүлэх нь:

Аав шудрага зантай хүн. Мэхлэх залилахыг үзэн ядна. Болохгүй бүтэхгүйд дургүй. Ан сайн хийнэ. Буу сайн буудна. Овсгоотой, тэрүүхэндээ хөөрхөн хөдөлгөөнтэй хүн байжээ. Хоргой, тамхины наймаа хийж, контрбандын хэргээр гуч, дөчөөд онд шоронд хүртэл орсон юм билээ. Угтаа өнөөгийн наймаачдын л ажил байжээ. Мөрч хүндээ. Газар орноо нүхэлсэн юм билээ. Өмнөговьд байхад хилийн отрядынхан үе үе ирж аавыг газарчнаар, газар орны байдлыг хэлүүлж тодруулахаар аваад явчихдаг байсан юм. Тагнуулчин ажлаа больж, насан өндөр болсон хойноо хилийн заставын газарчин, хилчдэд туслах сайн дурын группын гишүүнээр мөн ч олон жил ажилласан даа. Жигмэд ахын 5-6 настай охин алга болчихсон. Аашилж загнахаар нь зугтчихсан юм билээ. Эцэг эхийнх нь үнхэлцэг хагарчих шахсан. Аавд хандсан юм. Олигтой мөр ер байгаагүй. Аав хадан дээрээс нэг юм олж харах шиг болсон. Хүмүүс хаднаас юу ч олж хараагүй юм. Тэгтэл аав хадан дээр үлдээсэн охины үл ажиглагдах мөрийг олж харсан юм билээ. Тэгээд л явсан. Сүүлд хэлэхнээ чулуу хөдөлгөж явсан хүүхдийн мөрийг ажжээ. Тэгж охиныг олсон юм. Сүүлд заставын хоёр байлдагч алга болчихлоо. Тэмээтэйгээ харанхуй шөнө явжээ. Тэмээнийхээ бөхнөөс “АК” автомат, ротын пулемёт, кодын үг бүхийн цүнхээ өлгөчихөөд явж байжээ. Тамхиа асаахаар шүдэнз зурахад тэмээ нь туйлж тавраад арилаад өгчээ. Байлдагчид тэмээнээсээ унаж хоцроод яах ч учраа үл олж, тэмээнүүд чухам хаашаа явсныг мэдэж чадалгүй хоцорчээ. Цөхрөнгөө батрал эрж хайгаад, эцэст нь застав дээрээ ирж болсон явдлыг ярьжээ. Заставынхан аавд хандсан байна. Аав мөрийг нь “шиншилж” тэмээ хил даваад явсан болохыг хэлжээ. Үнэхээр хил давчихсан байжээ. Хятадууд тэмээг нь хэд хоногийн дараа “оллоо” гээд буцааж өгчээ. Автомат, пулемётыг нь ширхэгчлэн задлаж үзсэн нь тогтоогджээ. Хятадууд бас овсгоо гаргажээ…

Сосор гуай тагнуулчнаа болиод хилчин болсон юмсан. Тэрбээр үнэхээр ихийг үзсэн баян тансаг түүхтэй нэгэн. Өвөрмонголын ноён Дэмчигдонровыг монголд орж ирэхэд дагалдаж явсан тухай аюулаас хамгаалахын нөхдөөс сураг сонссоноо Сосор гуайн хүү Сэр-Одоос

Page 35: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

лавлаж сонирхсонд “аав ярьдаг юм… ярьдаг ч гэж дээ, би шалж гуйж байж товчхон яриулсан юм. Түүнээс биш хилийн чанадад ажиллаж байсан тухайгаа юу ч ярьдаггүй, биднийг шалахаар “тийм юм бий нь бий, тэгэхдээ та нарт огт хамаагүй ажил” гээд халгаадаггүй байлаа. Дэмчигдонровын талаар намайг шалаад болохгүй болохоор нэг удаа “1949 онд юм. Өвөрмонголын Баян шандын хийдэд Өвөрмонголын хошуудын бүх ноёд цугларсан юм. Ар монголтой нийлэх асуудлыг авч хэлэлцэн манай нутаг руу ирхээр болсон юм билээ. Ирүүлэх арга замыг нь ч манай тал зориуд үнэмшүүлж хийсэн байх. 10-р сард санагдана. Хилийн 8-р отрядаас төлөөлөгчийг малын эрлээр яваа хүний халхавчаар Өвөрмонголд илгээсэн. Тэгэхэд би газарчилж хамт явсан юм. Агуйт, Цагаан дэлийн заставын чиглэлээр Дэмчигдонров тэргүүтэй монголын ноёдыг дагуулж, МУ-ын нутагт оруулж ирсэн. Дэмчигдонров гэдэг нь суудал дүүрэн сайхан эр байсан. Тэд тун баяр хөөртэй явсан юм. Замын туршид үргэлж дуу дуулаад их өндөр сэтгэгдэлтэй явсан. Дэмчигдонров хар хүрэн дээлтэй, ногоон бажгар дурдан бүстэй, хүрэн бор зузаан царайтай, үе үехэн исгэрч уртын сайхан дуу дуулсан хүн байсан юм. Өвөрмонголын том жижиг олон ноён түүнийг дагалдаж явсан Цогчин дуганд Дэмчигдонров өөрөө морилж явсан. Дэмчигдонров маш гоё том эмээл тохож явсан юмдаг. Эмээл нь ясан хяртай, мөнгөн тоногтой, оюу шигтгэсэн, пааландсан юм шиг гялалзсан, холбоотой хоёр ган дөрөөтэй байсан юм. Тэр сайхан том эмээлд Дэмчигдонров ноён багтаж ядаж явсан. Үнэхээр лагс, бие хаа сайтай, жинхэнэ сайхан зузаан бор монгол эр байлаа. Дэмчигдонров ноёны тэр сайхан эмээл Өмнөговийн Цогтцэций сумын "хангал” Аюуш гэдэг адуучинд бий гэж аав ярьдаг юм. Аюуш гуай эдүгээ ная гарсан Цогтцэций суманд эсэн мэнд дуулддаг. Манай өвөө Сугар угийн малчин эр. “Сангийн далай” нэгдлийн анхны гишүүн. Үхэр, адуу, тэмээ нийлсэн 400-гаад мал нэгдэлд нийгэмчилсэн юм билээ.”Ардчилал”-ын хувьчлалаар хоёр тэмээ, таван ямаа л маньд оногдсон. Аав дөрвөн эхнэрийн 14 хүүхэдтэй хүндээ. 1956 онд бурхан болсон Содном эхнэрийнх нь хүү, охин хоёр нь Чулуунцэцэг эгч бид хоёр юм. Өөр эхнэрийнх нь хүүхдүүдээс 70 шахсан хөгшин хүртэл нутагтаа бий. Сугар өвөө маань хувийн мал ихтэй байсан хүндээ. “Сөөнгө” Сугар гэхээр нутгийнхан бүгд анхдахгүй ээ. Аав маань эхээсээ дөрөв, тавуулаа. Өөрөө хамгийн том нь. Жигмэд, Цогбат, Жаалдуу гээд дүүтэй. Нэг охин дүү нь нүүдлээр төөрчихөөд олдоогүй юм гэнэлээ. Жигмэд, Цогбат хоёр нь амьд сэрүүн. Цогбат ах Номгон сумандаа тэтгэвэртээ сууж байгаа. ЗХУ-ын Тамбов хотод эсгий үйлдвэрийн мэргэжил эзэмшсэн, эсгий үйлдвэрийн хэргээр 1937 онд хэлмэгдээд хожим нь цагаатгагдсан юм. Жигмэд ах уурхайн өрмийн мастер мэргэжилтэй. Худалдааны агент олон жил хийсэн хүн л дээ. Одоо тэтгэвэртээ. Аав дөчөн жилийн ойн медальтай. Сайн ажиллаж, нэгдэл нь зардлаараа улсын наадам үзүүлж байсан юм. Миний хувьд гэвэл малын эмчийн мэргэжилтэй, эдүгээ хүрээлэнд ажиллаж, завсар зайгаар нь хүрээлэнгээс ажилтнууддаа авч өгсөн газар дээр идэшний ногоо тарьж, Чулуунцэцэг эгчтэйгээ ханьсан түүний зөвлөлгөөгөөр ажиллаж байна. Эгч минь галуу үржүүлж, төрөл бүрийн идэшний ногоо, галууны өндөгтэй давгүй сайхан амьдарч зах зээлд айлын зэрэгтэй айлууд явж байна. Хөдлөхгүй, хөдөлмөрлөхгүй бол зах зээлд дан ганц конторын ажил, албаны хэдэн төгрөгөөр амьдрах аргагүй боллоо. Аавын хөдөлмөрч, санасандаа хүрэхийн төлөө чармайдаг зан үр хүүхэд бидэнд нөлөөлсөндөө. Ач, зээ, гуч нарт нь ч нөлөөлж байх шиг байна. Аав байшинд байж чадахгүй юмаа. Миний гэрт, эрүүл агаар, задгай дэлгэр байх л дуртай даа. Даанч нас өндөр болчихож. Босч явж тэгтлээ чадахгүй, тэнхээ нь үнэнхүү барагдаж байна. Гэлээ гэхдээ нүднийх нь гал цог огт буураагүй ээ” гэлээ.

Page 36: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Үнэхээр Сосор өвөөгийн нүдний гал цог огт буураагүй байна. Тэрбээр бүхнийг нүдээрээ ярьж, нүдээрээ хэлж байлаа. Намайг ойртож суухыг Сосор өвөө нүдээрээ надад хэлэв. Бүр орон дээр нь бүр ойртож суугаад чихэнд нь уруулаа тулгаж, ахмад дайчны үнэмлэх гардаж авч, сэтгэл нь нэн хөдөлж буйг харж мэдсэн болохоор “танд юу бодогдож байна даа өвөө” гэсэнд Сосор өвөө миний хэлснийг тод сонссон бололтой нүд нь улам тод гялалзсанаа тэр дороо нүднийх нь цөцгий нулимсаар битүү дүүрч, ам нь үл мэдэг хөдөлж, уруул нь омголзон, “би, би, би …Би Монгол улсынхаа төлөө л бодож явлаа шүү дээ” гээд нялх хүүхэд шиг мэгштэл уйлахад МУ-ын тагнуулчныг дагаад гэрт байсан бидний хэдэн хүн өөрийн эрхгүй нулимсаа барьж чадалгүй мэлтэлзүүлж бие биесээ үг дуугаралгүй ширтлээ. Уулын бүргэд ч насны эцэст уйланхай уярамтгай болдог юмсанжээ.

 

1995 он

 

МОНГОЛЫН ТАГНУУЛЧИЙН ГАВЬЯА

Эрэнцэнхорлоо гуайг орчин үеийн монголын “цагдаагийн дарга” гэдгийг олон хүн мэднэ. Цагдаагийнхан бол бүр ч андахгүй. Тэд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаагаараа зүй ёсоор бахархдаг юм. Үр хүүхдүүдээс нь ч аавынхаа мэргэжлийг өвлөсөн нь бий. Харин түүнийг орчин үеийн монголын тагнуулын албаны, тэр тусмаа гадаад тагнуулын албаны “асууд”-ын нэг гэдгийг тэгтлээ мэдэх хүн юу л бол. Ер нь тагнуулын алба тэгтлээ хүнд мэдэгддэггүй онцгой үйлс Ямартаа “далд фронт”, “далд фронтынхон” гэж энгийн хүмүүс ч өөр хоорондоо нууцлан сэрэмжилж ярих вэ. Тэр нь ч зөв. Улс орон л байдаг юм бол тагнуулын алба, тагнуулчидтай байх ёстой. Эс тэгвээс ямар юмных нь улс орон байх вэ? Эх орон ард түмэн нь тагнуулынхаа албаар, тагнуулынхаа байгууллагаар, тагнуулчдаараа бахархаж, тэднийгээ хүндэтгэдэг. Монгол улс хэзээнээсээ нааш тагнуулын алба шиг албатай, тагнуулчид шиг тагнуулчидтай байсан юм. Тагнуулын алба дотроо тагнуул, эсэргүүцэн тагнуул гэж хоёр хэсэгт хуваагддагийг дийлэнх нь мэддэг биз. Тагнуулын аливаа үйл ажиллагаа чанд нууц төлөвлөгдөж, чанд нууц явагддаг юм. Энэ удаа том зүрх гаргаж “сэтгүүлчийн освгоо” гэдгээр халхавчлан “Түмний нэг” сониныхоо эрхэм уншигчдад нэгэн “нууц” задалчихъя. Энэ оны зун орчин үеийн монгол улсын гадаад тагнуулын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой болно. Харин энэ түүхт ойг тэмдэглэх эсэх, тэгэхдээ ямар хэмжээнд тэмдэглэхийг мэдэх юм даанч алга. “Түмний нэг” хүмүүний сонин. Монголынхоо сайхан хүмүүний сонин. Нэгэнт хүмүүний сонин учраас монголын гадаад тагнуулын том ой болох гэж буй, том ойн 1996 он учраас Эх орон ард түмний даалгавраар гадаад тагнуулын албаны салбарт үүрэг гүйцэтгэж явсан ахмад тагнуулчдаа дурсахгүй яахав, тэдэнтэй уулзаж учрахгүй яахав. Хатан эр зоригтны энэ мэргэжлийн хүмүүсийн ярьсан бүхэн нялхсаас эхлээд өтгөсийн сонирхол татах нь лавтай. Тэгээд ч монголын гадаад тагнуулчид гэдэг монгол хүмүүн бидний мах цусны тасархай билээ. Тагнуулчид тэгтлээ хуучилдаггүй юм. Бидний хүссэнээр “Түмний нэг” сонины уншигчдын хүсэлтээр хурандаа Эрэнцэнхорлоо гуай цаг үеэ шинжиж, нэгэнт түүх болсон

Page 37: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

цөөн зарим зүйлийг бидний асуултын хариу болгож өгүүлснийг уншигч түмнийхээ сонорт хүргэх завшаан тохиосонд нэн баяртай байна. Сэтгүүлч бид “олз”-нд дуртайгаа нуугаад яахав…

-Эрэнцэнхорлоо гуай, Агуу их Эх орны дайны жилд цагийн байдал хүндэрч, Фашист Герман Орос оронд цөмрөн орж ирэхэд Японы милитаристууд ЗХУ-ын эсрэг Монголоор дамжиж довтлох нь илт мэдэгдээд байсан нь түүхэнд бичээстэй бий. Хэрэв Япон дайрвал тэдний ар талд өөрөөр хэлбэл фронтын ар талд хаягдаж “хорлон сүйтгэх үйл ажиллагаа” зохион байгуулах зорилгото Монголын тагнуулчдын анхны хэсгийг ЗХУ-д бэлтгэсэн гэдэг. Таны ч нэр дурсагддаг юм. Энэ явдал үнэн үү?

-Яг үнэн. 1942 оны 3-р сарын орчим Оросын нэг мундаг том чекист Улаанбаатарт ирээд буцсан юм билээ. Хожим нь тэр мундаг чекист бол ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны 4-р газрын /гадаад тагнуулын/ дарга, ахлах майор Мельников гэдэг хүн байжээ. Тэр хүн тэгж ирэхдээ монголын гадаад тагнуулын байгууллагын удирдлагатай яг энэ асуудлыг хэлэлцэж, харилцан зөвшиж, ЗХУ-д маш яаралтай арван хүний бүрэлдэхүүнтэй хэсгийг илгээхээр шийдээд, эх орондоо буцжээ. Би тэгэхэд Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийн дарга ахлах лейтенант цолтой байлаа. Нэг өдөр ДЯ-ны сайд Шагдаржав, Яамны зөвлөх Скоков хоёр манай цагдан сэргийлэх газрын хэлтсийн дарга, лейтенант Уртнасангийн Цэвээндорж бид хоёрыг дуудсан юм. Нэг нэгээр нь оруулсан. Цэвээндорж эхэлж ороод мөдхөн гараад ирэв. “Явж бай” гэсэн гэнэ. “Юм асууж байна уу” гэвэл “Орос хэл мэдэх үү, гэхээр нь мэдэхгүйгээ хэллээ” гэв. Би орлоо. Скоков гуай намайг сүрхий танимхайрч, олон юм ч асуулгүй инээж хөөрч байгаад гаргав. Нөгөөдөр нь дахин дуудлаа. Надаас гадны есөн хүн ирсэн байлаа. ДЯ-ны тусгай төлөөлөгч майор Жамсрангийн Самбууням, Яамны шинэ хүчний хэлтсийн дарга ахлах лейтенант Дэмдинцэрэнгийн Батаа, Засан хүмүүжүүлэх газрын гүйцэтгэх хэлтсийн дарга, ахлах лейтенант Банзрагчийн Тэрбиш, ДЯ-ны мөрдөн байцаагч ахлах лейтенант Цэрэндамбын Лувсандагва, 4-р хэлтсийн ахлах төлөөлөгч лейтенант Өлзийн Сурмаажав, “А” группын төлөөлөгч бага лейтенант Доржийн Лувсанбалдан, 5-р хэлтсийн төлөөлөгч бага лейтенант Эрдэнийн Цэнд-Аюуш, 3-р хэлтсийн төлөөлөгч сержант Мөнх-Очирын Жигжид, Яамны мөрдөн байцаагч Сэнгэдоржин Шийлэг ес байв. Шагдаржав сайд, Скоков зөвлөх хоёр бидний арван хүнийг авч маршал Чойбалсантай уулзуулахаар дагуулж явлаа. /ЗГ-ын ордон одоогийн УБИС-ийн байранд байрлаж байсан юм/. 2-р давхарт маршал суудаг байлаа. Нарийн бичгийн дарга нь Шагдарсүрэн, референт нь Ширэндэв гуай байсан санагдана. Маршалын албан тасалгаанд биднийг ороход Чойбалсан гуайгаас гадна Зөвлөлтийн сайд Иванов байлаа. Элчин сайд эхлээд үг хэлэхдээ биднийг чухам ямар зорилгоор явуулж байгааг хэлээгүй. Дайны цаг Орос орон маш хүнд нөхцөлд байгааг хэлж, хоолгүй, хөнжил гудасгүй ч байх үе гарч мэднэ. Фронтод хүртэл явна. Жил юмуу, бүтэн жил хагасын хугацаатай сургууль хийнэ. Их тэсвэр хатуужилтай, өндөр сахилга баттай, хариуцлагатай, авхаалж самбаа овсгоото суралцахыг зөвлөв. Чойбалсан гуай орчуулж өгсөн. Гаднах өрөөнд нь орос хэл гаргууд мэддэг Ширэндэв гуайг оруулж орчуулга хийлгэхгүй байхыг бодоход ямаршуу нууц байдалд энэ ажил зохион явуулж байгаа нь ойлгогдож байлаа. Маршал дараа нь, “та бүхнийг Москвад очиход нөхөр Мельников хүлээж авна. Үг дуугүй үгэнд нь орж, юу хэлснийг нь гүйцэтгэх хэрэгтэй. Тагна гэвэл тагна, устга гэвэл устга, дэлбэл гэвэл дэлбэл. Зааж өгснийг нь элдэв тайлбаргүй ягштал биелүүлж сайн сурч ир” гэв.

Page 38: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Маршал маш өндөр хатуу шаардлагатай хүн байсан юм. Дараа нь хойшоо явах хүмүүс хамтдаа гэрэл зураг татуулсан.

-Чухам хэдийд та бүхэн Улаанбаатараас гарсан юм бэ?

-1942 оны 6-р сарын 15-нд “Зис” маягийн бүрхүүлт жижиг автобусаар гарсан юм. Засан хүмүүжүүлэх газрын улс төрийн хэлтсийн орос сургагч биднийг Улаан-Үд хүргэж өгсөн. Алтанбулагт нэг хоноод, Улаан-Үдэд очсон. Тэнд 3 хоног поезд хүлээсэн. Нийтийн галт тэргээр явсан юмдаг. Ес хонож Москва орсон. 6-р сарын 26-нд орчим очсон санагдана. Севастопольчууд төрөлх хотоо 254 хоногийн турш хамгаалж байгаад аргагүйн эрхэнд хотоо орхин гарлаа гэж мэдээлж байсан. Байдал үнэхээр маш хүнд байлаа. Вокзал дээр биднийг буусны дараа энгийн хувцастай нэг орос залуу ирж “Та нар монголоос ирсэн үү?” гэхэд нь “Тиймээ” гэж хариулсан. Нөгөө залуу яваад өгсөн. Тэр залуу дахин үзэгдээгүй. Тэгтэл цэрэг хувцастай нэг ахлагч ирж машинд суулгаад нэг ойрмогхон газар очсон. Тэнд биднийг нэг дэд хурандаа монголоор бидэнтэй ойлголцож байлаа. Монголд хязгаарын газрын отрядад сургагч байсан гэнэ. Тэр хүн хошууч генерал Вячеслав Васильевич Греднев бөгөөд 1944 онд цэргийн нэг том анги дээр аваачсан. Цэргийн казармын байранд байрлуулж, усанд оруулж, хооллосон. Хоол нь хоёр зүсэм хар талх, селёдка гэдэг загасны усан шөл байсан. Бид хоолоо ч идэж чадаагүй орхисон. Орос цэргүүд булаацалдах шахам аваад идчихсэн юмдаг. “Өнөө шөнөдөө амарцгаа, маргааш уулзана” гэсэн. Бидний ахлагч Батаа, орлогч нь Самбууням байсан юм. Мельников вокзал дээр тосч хүлээж аваагүйд гайхав. Тэгтэл манай Цэнд-Аюуш мэдэмхийрч “Бид буруу газар ирчих шиг боллоо. Цэргийн анги байна. Шинель, бакал өмсүүлж, гурван жил морин дэл дээр цэргийн алба хаах боллоо доо” гэлээ. Маргааш нь хүн бүрийн намтрыг бичлээ. Батаа “та нар боловсролоо нуугаарай, боловсролгүй гэж бичээрэй” хэмээн сэрэмжлүүлэв. Тэгтэл нэг өндөр биетэй, тас хар сахалтай хүн, хоёр орос цэргийн хамт ирлээ. Биднээс “хөгжим тоглодог уу” гэж асуухада нь гайхан харвал нөгөө тас хар сахалтай хүн “Хуур тоглодог уу” гэж асууж байна. Гайхал чинь яг л монгол аялгуугаар хэллээ. “Та нар биднээс юмаа нэг л нуугаад байна даа” гээд, өөрийгөө монголд 15 жил болсон, Хэнтийд байсан, орос нэр Вильдмен, монгол нэрээ Сумъяа гэдэг гэлээ. Тэгэхэд нь манай ахлагч Батаа “Та бүхэн биднийг уучлаарай, уг нь Мельников гэдэг хүн биднийг угтаж авна гэж Улаанбаатараас гарахад манай дарга нар хэлсэн. Угтаж аваагүй болохоор нь дотроо сэрэмжилсэн юм. Биднийг маргааш Мельниковтой уулзуулж өгөөч” гэж хүслээ. Сумъяа гуай эх орны дайнд оролцож, партизануудтай хамт тулалдаж яваад ирсэн юм билээ. Маргааш нь Мельников ирэв. Батаа, Самбууням хоёр болон Аюулаас хамгаалахад ажиллаж байсан манай нөхөд түүнийг монголд очиход нь харсан ажээ. Тэрбээр биднийг төрөл бүрийн зэр зэвсэгтэй танилцуулна, зарим зэвсгээр буудлага хийлгэж сургуулилна гэлээ. Хүн бүрт 300 рубль өгөв. Дайны үеийн мөнгөний ханш тун муу байсан юм. Сумъяа гуай ирлээ. Биднийг офицерүүдийн гуанзанд хооллуулах болжээ. Хоол нь сайн гэнэ. Өдөр бүр нэг рубль төлөх ёстой юм байна. Хар талхтай хамт, биточки, хуушуур зэрэг хоол өгнө. Гэтэл тэдгээрийг бүгдийг шар будаагаар хийж, ургамлын тосоор шаржээ. Мах огт байхгүй, махны холбогдолтой зүйл нүдний гэм. Хөгжим хуур асуугаад байсны учрыг олов. Морз хамгийн гол хичээл байлаа. Хөгжим тоглодог хүний гар хуруу морз сурахад хялбар ажээ. Иван Федорович гэдэг радиогийн багштай. Сумъяа тэр хоёртой нийлээд бид 12-уулаа. Нэг радио хүлээн авагч задлаж ерөнхий зохион байгуулалтыг заав. Нарийн ширийнийг мэдэх заавал

Page 39: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

шаардлагагүй гэнэ. Бие хамгаалах зэвсэг эзэмших, гар буугаар буудах, гранат шидэх сургууль хийж, тус тусад нь шалгалт өгөв. Энэ цэргийн анги дээр 15 хоносон юм.

-Тэгээд хаачсан бэ?

-Биднийг битүү тэргээр нэг өдөр Москва руу авч явсан. УАХХ /КГБ/-ны байшингийн үүдэн дээр ирж зогсоод 17, 18 насны нэг орос залууг авч хөдлөв. Курскийн вокзалын дэргэдүүр давхиж өнгөрснийг мэддэг юм. Зүг чигээ барагцаалахад бэрх байлаа. Ой модтой газар очив. 5-6 өрөөтэй ганц дан орос шавар байшин байлаа. Гурав гурваараа нэг нэг өрөөнд оров. Багш нар манай Шийлэгтэй цуг нэг өрөөнд орж, үлдсэн өрөөнд нь хичээл сургуулиа хийх болов. Бидний дотор насаар хамгийн ахмад нь Шийлэг. Намын боловсон хүчний сургууль төгссөн. 30 орчим настай. Хамгийн залуу нь Самбууням. Жигжид, Лувсанбалдан гурав 21-тэй, 24-тэй, 26-тай бас нэг хүн байсан юм. Бидний байрласан газар дайнаас өмнө эрдэмтэд эрдэм шинжилгээнийхээ ажлыг туурвидаг нэг ёсны уран бүтээлийн зуслан байжээ. Өрөөнүүдэд олон номтой номын сан байв. Бид 7-р сарын дундуур тэнд очсон юм. 9-р сард фронтод явсан капитан цолтой нэг бүдүүн орос хүн бидэн дээр ирлээ. Балданов гэдэг. Манай НТХ-нд ажиллаж байсан гэлээ. Тэрбээр “сахал” хэмээх Банзрагч гуайтай хамт хамт КУТВ /Дорно дахины хөдөлмөрчдийн их сургууль/-т сурч байсан монголчуудад хичээл зааж байснаар үл барам тэр хоёр Большевик Намын түүхийг монгол хэлнээ орчуулсан болохыг хожим мэдсэн юм. Балданов манай курсийн дарга, Сумъяа маань аж ахуйн ажил хариуцдаг болов. Сумъяа гуай гурван дугуйттай, байсхийгээд Москва орж аж ахуйн ажлг хөөцөлдөнө. Бидний хүнс хоолыг УАХХ-ны аж ахуй хариуцдаг байлаа. Манай тэр байранд монгол, орос нийлсэн 16 хүн байсан юм. Монголчууд маханд дуртай гэж онцгойлон харж үзэн нэг лааз үхрийн жигнэсэн махыг 16 хүний дунд гурван хоногийн махан хоол болгож тавьж өгдөгсөн.

1942 оны сүүлчээр Фронтод монголын ард түмний бэлгийг хүргэсэн монголын төлөөлөгчдийн тэргүүн маршал Чойбалсан, Бумцэнд, Сүрэнжав нар Москвад ирлээ. Тэгэхэд Москвад манай элчин сайд Жамсрангийн Самбуу гуай байлаа. Төлөөлөгчдийг “Метрополь” зочид буудалд буулгав. Бид бүгд тэнд очсон. Маршал Чойбалсан Балданов гуайг таньж байлаа. Маршалыг Кремльд Сталин хүлээж авсан гэдэг. Манай группын ахлагч Батаа маршалтай уулзах хүсэлтэй байгаагаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан Бадарч гуайгаар дамжуулж хэлүүлсэн юм. Маршал Самбууням, Балданов, Батаа нарыг үлд, бусад нь явж бай гэжээ. Бид нэгэнт шөнө болсон, Москвагаас 30 гаруй км хол, цахилгаан тэрэгнээс буугаад 3 км алхаж байрандаа хүрдэг, өвлийн хүйтэн цас ихтэйг хэлэх үү, “Метрополь”-д өөрсдийнхөн дээрээ аргалаад хоноглохоор боллоо. Овсгоотой нөхөд минь тус тусдаа учраа олов. Би Самбуу гуайн байрласан өрөөний үүдний өрөөнд түшлэгтэй хоёр сандал, бүтээлэгтэй ширээ байхыг олж харав. Тэнд хоноглохоор шийдлээ. Шөнө орой болсон хойно Самбуу гуай Кремлийн уулзалтаас буцаж ирлээ. Намайг хараад “хүүхээ чи энд унтах гэж байгаа юм уу” гэхэд “тийм” гэвэл өрөөндөө ороод тун удалгүй гарч ирснээ “яаж энд тохь тухгүй унтахав, миний ор их өргөн юм. Хоёулаа өвөртөө ороод унтчихъя” гэлээ. Би сандарч, “та битгий санаа зов, би эндээ давгүй болчихноо” гэсэнд “хачин хүүхэд юм даа” гэж билээ. Самбуу гуай тийм л хүн, тийм л Элчин сайд байсан юм.

Page 40: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Эрдэмтдийн зусланд байх хугацаандаа та нар ямар сургууль хийсэн бэ?

-Тэнд найман сар болоход нэг сар нь тэслэх, дэлбэрэх бодис, мина бөмбөгтэй танилцаж, тэдгээрийг хэрэглэж, бэлдэж сурах, аюулгүй болгох арга барилд суралцаж, бүтэн долоон сард нь дан ганц холбооны өөрөөр хэлбэл морзчны мэргэжилд суралцсан. Өдөрч 6 цаг морз нүддэг байлаа. Манайхнаас Батаа, Жигжид, Шийлэг гурав морзчны мэргэжилтэй байсан юм. Тэд л харин их зав чөлөөтэй байсан даа. Балданжав, Сумъяа гуай хоёр ээлжилж орчуулга хийнэ. Бүх хичээл орчуулгатай явагддаг байсан юм.

-Өөр ямар хичээл үзсэн бэ?

-Нэгэнт япончуудын ар талд хаягдаж “диверсия” хийх гэж байгаа болохоор Японы хүн ам, зан заншил, уламжлалт ёс, газар нутаг, газар зүйг судалсан. Германы зэвсгийг бас судалсан. Нефть шатаах хүртэл арга барилд суралцаж байлаа. Бакугийн нефтэд тулгуурлан тайлбарлаж байсан юм.

-Хөтөлбөрөөс чинь биелэгдээгүй зүйл бий юу?

-Фронтод явах байсан чадаагүй. “Том” фронт нэгэнт холдчихсон байлаа. Парашютаар буух байсан бас чадаагүй. “Парк культур”-т л 20 м-ийн өндөрөөс бууж сургуулилсан. Өвөл цагт 20 см-ийн цас орохгүй бол парашютаар буух сургууль хийдэггүй юм билээ. Тийм хэмжээний цас ороогүй. Харин бороо орж, газар цас, бороотой хутгалдаж мөстсөн. Сталинградын сөрөх давшилт эхлэхэд бид сургуулиа дүүргэж нутагтаа буцсан юм.

-Яг хэдийд нутагтаа буцсан юм бэ?

-1943 оны 1-р сарын 30-нд нутагтаа буцаж ирсэн. 31-нд амраад 1943 оны 2-р сарын 1-нд яамны сайд дээр орсон. Шагдаржав сайд, Скоков зөвлөх хоёр байлаа. Германчууд Сталинградаас эхэлж цохигдож, хүч нь суларсан учраас өмнөөс дайрах япончуудын санаархал нэгэнт үгүй болсныг хэлж, биднийг шаардлагатай цаг хүртэл тус тусын ажилд томилох шийдвэр гарсныг мэдэгдсэн. Надад майор цол өгч, Улсын цагдан сэргийлэх газрын даргаар томилсон.

-Тэгээд хойно сурсан “эрдэм” чинь онц хэрэгцээгүй болж, тайван цагт цагдан сэргийлэх алба хаах болоо юу?

-Яг ч үгүй шүү. 1944 оны эхээр Баруун хязгаарын байдал мэдэгдэхүйц хүндэрсэн. Гоминданыхан болон хасгийн дээрэмчид БНМАУ-ын хил хязгаарын байдлыг илт хүндрүүлж, удаа дараа хил зөрчих, цэрэг зэр зэвсэг бөөгнөрүүлэх, хилийн ойролцоох энгийн ард түмний мал хөрөнгийг дээрэмдэх, тонох явдал үргэлжилсэн. Баруун хязгаарын хамгаалалтыг зузаатгах зорилгоор маршал Чойбалсангийн тушаалаар Цэргийн тусгай анги зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Тусгай ангийг ДЯ-ны орлогч сайд, хурандаа Бизьяагийн Дордогоор толгойлуулсан. Яамны зөвлөхийн орлогч Николай Самуэлович Фердгут онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр цагтаа Чанкайшинийн дэргэд ажиллаж байлаа. Манай нэг хариуцлагагүй залуу жолоочийн гайгаар тэрбээр 1946 онд автомашины

Page 41: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

аваараар монголд нас барсан юм. Тусга ангийн орчуулагчаар буриад Чимитов, төлөөлөгчөөр лейтенант Лувсангомбын Балдандорж, лейтенант Должинжавын Ёндон, бага лейтенант Чойжил, байлдааны инженерийн албаны сургагчаар миний бие томилогдсон. Нөгөө хойно хийсэн “диверсия”-ын маань мэргэжил уг үйл ажиллагаанд хэрэг болсон. Үнэхээр цэргийн тусгай анги зохион байгуулагдсан.

-Ямаршуу янзын анги вэ?

-Бүрэлдэхүүнээс нь л аяндаа мэдэгдэнэ. Цэргийн тусгай анги зохион байгуулагдахаас өмнө түрүүч Бердмурат ахлагчтай Хустхан, Тавираг, Хангаад, Нургааз, Авилхаан, Хавдал гэдэг казах долоон цэрэгт Самбууням бид хоёр таван өдөр хойно сурсан мэргэжлээсээ зааж сургасан. Энэ удаа тэдэн дээр бага түрүүч Сэр-Одоор удирдуулсан гурван монгол цэрэг нэмсэн. Тусгай ангийнхан Овоотын отряд дээр очсон байлаа. Бид хоёр “Зис” машинтай, нэгэнд нь хүнээ ачиж, нөгөөд нь ангийн хэрэгцээний бензин шатахуун авч гүйцэж очсон. 1944 оны 5-р сарын 17-нд зам даа хоёр хонож Овоотод очсон юм. Овоотын 7-р отрядын дарга хошууч Банзрагч, Дордог хурандаа удирдлага дор тусгай ангийн бааз болж байлаа. Хурандаа Эрэнцэн даргатай Сангийн далайн 8-р отряд тусгай ангийн туслах бааз байсан юм. Мамилаар ахлуулсан гуч гаруй казах цэрэг бидэнд туслахаар ирсэн. Манай гол бааз болох Замбэлэхийн 1-р суманд бид нүүж очсон. Хилийн 7, 8-р отрядаас цөөнгүй цэрэг, 3 радио холбоочин манайд хүч нэмэгдүүлсэн. Говь-Алтай аймгийн Наран, Алтай, Цогт, Бигэр, Эрдэнэ 5 сумаас гуч орчим ард мөн хүч нэмэгдүүлж ирсэн. Хүн амь, дээрэм, хулгайн гэмт хэргээр 10-аас дээш жилийн ял авсан хоригдол Шанхайн Цагаан, хулгай /Хөвсгөлийн/ Рашаантын Гүндсамбуу, хотын хогийн хулгайч Буянхишигийн Нямдорж, Сүрэнжав, шилийн хулгайч Мөнх-Очир нарын 7, 8 ялтан байлаа. Тийм бүрэлдэхүүнтэй 6-р сарын эхээр Замбэлэхэд очиж байрлаж, богино хугацаанд байлдааны бэлтгэл хийж, дайтахад бэлэн болсон юм. Чойжил, Балдандорж даргатай хоёр отряд үүргээ амжилттай сайн биелүүлсэн. Дайсантай хийсэн тулгаралтад Баянхонгорын харъяат залуу Махбариад, цэрэг Жагархаан, ялтан Цагаан, Говь-Алтайн ард Шагдар зэрэг олон хүн эр зориг гаргаж Жагархаан, Шагдар хоёр амь эрсдэж, зарим хүн төрийн дээд шагналаар шагнагдсан. Төвөөс хүч нэмэгдүүлж, Төв сургуулийн курсын дарга ахлах дэслэгч Норпилийн Жамбаа /БНМАУ-ын баатар/, Ширчингийн Доржгочоо, хүний бага эмч Дармаа, Гончигсүрэн, шифрлэгч лейтенант Ядамын Жамъянсүрэн нар хүнд пулемёт “АК-11” хэмээх машины бүхээг дээр суурилуулсан радиостанц, 4 радио холбоочныхамт ирж байлаа. Холбооны машины дарга нь ахлагч Денисов, ахлах түрүүч Сурков, Репин, Догодин гэдэг нэвтрүүлэгчтэй ирсэн юм. Монголд байсан зөвлөлтийн 17-р армиас авсан юм билээ. 9-р сард болсон тулгаралтад Жамба, Доржгочоо нарын удирдсан отряд үүргээ амжилттай биелүүлсэн. Ардуудаас зохион байгуулсан Шагдарсүрэн даргатай 60 хүний бүрэлдэхүүнтэй отряд ч оногдсон үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. 1945 онд эх орны дайн дуусахаас өмнөхөн “жаал” Наваан, “мухар улаан” Дагвасүрэн гэдэг хоёр партизаныг манай ангид өгсөн юм. Тэдний удирдсэн хэсэг тагнуулын үүрэг гүйцэтгэж, ангийн үйл ажиллагаанд ихээхэн тус дэм болсон. Тийнхүү миний бие цэргийн тусгай ангид Баруун хязгаарт үүрэг даалгавар гүйцэтгээд, 1944 оны 12-р сарын 22-нд Улаанбаатарт буцаж ирсэн.

-Хотод буцаж ирснийхээ дараа та гадаад тагнуулын ажлаар хилийн чанадад анх удаа

Page 42: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

гарсан байх нь ээ?

-Тэгж л таарч байна. Баруун хязгаараас ирээд дөнгөж 6 хоноод 1945 оны 12-р сарын 28-нд өмнө зүг рүү гарсан. Дэ вангийн цэрэг буюу генерал Дамирансүрэнгийн командалсан Өвөрмонголын 7-р дивиз, хошууч генерал Өлзий-Очирын командалсан 9-р дивизийн 2 мянга орчим цэрэг манай талд бууж өгсөн юм. Тэднээс Өлзий-Очир генералтай 4 салаа 130 орчим цэрэгтэй отряд зохион байгуулжр, отрядын орлогчоор дэд хурандаа Гомбожав, штабын дарга ахмад Жамсран, сумангийн даргаар ахлах дэслэгч Доржгэлэгийг томилсон. Отрядыг Өвөрмонголын нутаг Төмөртийн Шин дид байрлуулах ёстой байлаа. Шин ди гэдэг нь шинэ газар бөгөөд шинээр тариа тарьсан газрыг хэлдэг юм. Уг отрядын хамт хурандаа Дордог, зөвлөх Фердгут, яамны 3-р хэлтсийн хятадын асуудал хариуцсан тасгийн дарга, хятад үндэстэн Жан Хан, Холбооны яамнаас сүрхий хөөцөлдөж байж тэр үед монголдоо хамгийн шилдэг холбоочин байсан Өлзийтогтоход бага дэслэгч цол шагнаж радио холбоочноор авч явсан юм. Бидний орчуулагч бага дэслэгч Гүндалай байв. Миний бие анх удаа монголын мэргэжлийн гадаад тагнуулчнаар явсан юм. Арваад машинаар Замын-Үүд хүрэв. Тэнд Өлзий-Очирын отрядад шаардлагатай морь малыг бэлтгэсэн байлаа. Замын-Үүдээс цааш Дордог хурандаа “Газ-7”-тойгоо, Фердгут зөвлөх “американ-8” хөнгөн тэрэгтэй, бас ачааны хоёр машин авч, нийт 4 машин отрядаас түрүүлж явсан юм. Өлзий-Очирын отряд хятадын нутагт их үүрэг гүйцэтгэсэн. Гоминданы олон цэргийг илрүүлж устгасан гэсэн.

-Та бүхэн яасан бэ?

-1946 оны 1-р сарын 4-нд бид Жанчхүүд очсон. Тушаал ёсоор Баруун хойд Хятадын цэргийн командлагч Не Рунзин болон Өвөрмонголын удирдагч Улаанхүүтэй холбоо тогтоож ажиллаж эхэлсэн. Гэтэл 1-р сарын 6-нд Чун Цин дахь Гоминданы ЗГ-аас Монголыг одоогийн байгаа хил хязгаараар нь тусгай улс болгохыг Дотоодын тусгаар тогтнолыг зөвшөөрмөгц тэдэнтэй хэлэлцээр хийх Сүрэнжав даргатай манай засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дордог хурандаа оролцсон байсан тул тэр даруй эх орондоо буцсан. Зөвлөх Фердгут, зөвлөхийн туслах Жан Хан, орчуулагч Митипу гурав буцаж Өлзийтогтох бид хоёр тагнуулын үүрэг гүйцэтгэхээр үлдсэн юм. Бидний байр хоол хүнс гэхчлэн бүх зүйлийг хятадын коммунистууд дааж байсан юм. Хятадын тагнуулын газрын дарга Шүй /хожим нь Румынд элчин сайд байсан/ Өвөрмонголын өөртөө засах хөдөлгөөний Холбоот Хурлын дарга Улаанхүү нартай нягт хамтарч ажилласан. Холбоот хурал нь Өвөрмонголын засгийн газрын эхлэл юм. Монголын тагнуулчдын гол зорилго Америк, Япон, Гоминданы зүгээс БНМАУ болон Хятадын эв хамт намын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг илрүүлэх явдал байлаа.

-Монголын тагнуулчид дайсны тагнуулчдыг илрүүлж хятадын талд хир тус болсон бэ?

-Бид чадлын хирээр ажилласан. Америк, Гоминданы талын хоёр эмэгтэй тагнуулчныг илрүүлж хятадын талд өгсөн. Биднээс өмнө Монголоор дайрч, зөвлөлтийн суурин нууц хятад үндэстэн Ли Жанчхүүд ирээд ажиллаж байсан юм. Тэднийд манай суурин нууц эмэгтэй Эрдэнэцэцэг байлаа. Орчуулагч Гүндалайг нутаг буцааж Эрдэнэцэцэгийг бид орчуулагчаар ажиллуулсан юм. Эрдэнэцэцэг цэвэр хятад үндэстэн. Хунань мужийн бүсгүй

Page 43: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

юм. Хятад нэр нь Ху Зуен гэдэг байв.

-Хятадын гүйцэтгэх ажлын нөхцөл байдал хир хүнд байсан бэ?

-Сүүлдээ хүндэрсэн. Хятадын Ардын чөлөөлөх 8-р арми том хотуудыг орхиж, партизаны дайнд шилжинэ гэсэн мэдээ нууцуудаас авагдсан. Байдал хүндрэх шинжтэй болмогц Төвтэй холбоо барьж, улмаар хоёр талаасаа машинаар гарч миний бие хятадын нэг салаа цэргээр хамгаалуулж, 1946 оны 3-р сард ДЯ-ны орлогч сайд, гадаад тагнуулын асуудал хариуцсан 4-р газрын дарга Дордог хурандаатай 1946 оны 3-р сард уулзаж, гүйцэтгэх ажлын нөхцөл байдлыг илтгэж, заавар чиглэл авсан. Цаашдаа байдал улам хүндэрсэн.

-Юу болсон бэ?

-Хятадын Баруун хойд фронтын штаб нүүх тухай мэдээ авагдсан боловч хятадын тал бидэнд юу ч хэлэхгүй байсан. Энэ нь цэргийн нууц байсан бизээ. Нэг шөнө Улаанхүү гурван хамгаалагчтай шөнийн 24 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Дөнгөж сая Баруун хойд фронтын цэргийн зөвлөлийн хурал дууслаа. Ю Шэн нүүх болсон. Фронтын штаб тэнд очно. Би Бандит Гэгээн рүү явна. Таныг надтай хамт яв гэсэн гэлээ. Зөвлөх Фердгутын захиж байснаар Хятадын армийн баруун хойд фронтын улс төрийн хэлтсийн орлогч генерал Цайтай уулзаж, хэрхэхийг зөвлөхөд “та төвдөө мэдэгдэж, даруй явах нь зүйтэй, байдал үнэхээр хүндэрсэн” гэв. Төвд мэдэгдэж хариу автал цаг хугацаа шаардлагатай байсан учраас Улаанхүүд хэлж, 3 хоног хүлээхээр болов. Холбоо саадгүй ажиллаж байсан боловч Төвд илгээсэн шифрийн хариу ирдэггүй. Хүлээж ядсан Улаанхүү нэг шөнө ирж, “өнөө шөнө амжиж гарахгүй бол гоминданы онгоцнуудын бөмбөгдөлтөд өртөнө” гэлээ. Яах ч аргагүй болж, шөнө хөдөлж, үүр цайгаагүй байхад Давхарыг эсэн мэнд өнгөрлөө. Гэрэл гэгээтэй байсан бол гоминданы онгоцнуудад бид цохиулж устгагдах байсан юм. Баруун Сөнөдөд иртэл Улаанхүүгийн давхар биетэй эхнэр хүүхэд төрүүлэх боллоо. Тав хонож байж бид Бандит Гэгээнд ирэв. Тэнд холбооны аппарат ажиллуулчих хүчтэй гэрэл байгаагүй юм. Ингээд 1946 оны 10-р сарын эхээр 8 морьтой ачааны машинаар хил давж, Эрдэнэцагааны 20-р отряд дээр очсон. Ирсэнээ төвд мэдэгдвэл “бусдыг нь үлдээгээд зөвхөн Улаанхүүг авч Улаанбаатарт ирэх үүргийг надад өгсөн. Бид хоёр Дорнодод очлоо. Дорнодын хэлтсийн дарга Осоржав хүлээж авав. Хятад хувцастай явсан тул хилийн цэргийнхнээс хөвөнтэй цамц зэрэг хувцас хунар авч, бидний хувцсыг солив. “Булу” тэргээр Улаанбаатар хөдөлж 3 хоног явав. Улаанхүү тун их ядарсан, тун ч их гомдсон байх. Өндөр том биетэй хүн, жижиг машины бүхээгт нуруугаа тэнийлгэх ч боломжгүй явсан юм. Байсхийгээд зогсч бүхээгнээс гарч нуруугаа тэнийлгэнэ. Дорнодоос гарч, 3 хоног сураг тасарсанд сэтгэл нь зовсон бололтой биднийг Баяндавааны хавьд явж байхад төвийн хэлтсийн дарга хурандаа Вандан “судебекер” хэмээх америкийн 10 дугуйтай машинаар тосч очсон. Ачаан дээр нь суухад хүртэл донсолгоо нь мэдэгддэггүй сайхан машин юм. Хотод ирэхэд Улаанхүүг ДЯ-ны ажилтнуудын 3 давхар байрны нэг өрөөг суллаж байрлуулсан. Маршалтай уулзуулна гэж байсан боловч уулзуулаагүй. Харин хүссэн ёсоор нь ЗХУ-д сургууль төгсөөд, Хятадад очиж чадаагүй байсан хятад Шиянзны найруулагч Заяатыг өгч явуулсан. Холбоочноор нь Нансалын Намсрайжавыг мөн хамт явуулсан юм. Эрдэнэцагаанаар дамжиж Бандид Гэгээнд буцсан даа.

Page 44: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Та дахин хэдийд Өвөрмонголд очсон бэ?

-1947 оны 1-р сард Өвөрмонголоос мал авахаар болсон юм. Даваажав хойшоо сургуульд явж, би түүний оронд Яамны 4-р газрын Манжуурыг хариуцсан хэлтсийн дарга болсон юм. Вангийн сүм Хайлаарт манай гадаад тагнуулын хоёр төв байлаа. Тэдний ажлыг шалгаж танилцах, өвөрмонголчуудад бараа өгч, оронд нь мал авахаар очсон юм. Гэтэл Вангийн сүмд Өвөрмонголын их хурал хуралдах болж, ЗГ байгуулагдах мэдээ авагдав. Төвд мэдэгдвэл Их хуралд нь суу гэлээ. 1-р сард хуралдана гэсэн Их хурал хойшлогдсоор 1947 оны 4-р сарын шувтаргаар хуралдаж, 5-р сарын нэгэнд Өвөрмонголын ЗГ байгуулагдсан юм. Энэ хугацаанд миний бие тагнуулын төвийнхөө ажилтай танилцаж, суурин нууцуудтайгаа уулзаж, холбоо барьж, гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлж байлаа. Өвөрмонголын Их хурал тун хурц өрсөлдөөнтэй болсон. Хятадын талын баримтлагчдыг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулахыг хичээж байлаа. Өвөрмонголын удирдлагын бүрэлдэхүүнд байсан Заяат, Төмөрбагана нар МУ-тай худалдааны хэлэлцээр хийхээр Улаанбаатарт ирсэн.

-Та дахин худалдааны ажлаар өвөрмонголд очсон уу?

-1947 оны 8-р сард Шилийн гол, Улаанцавын чуулганаар явсан. Даалимба гэхчлэн бараа таваар өгч оронд нь мал авсан. Худалдаж авсан малаараа хилийн 12-р отрядын хэрэгцээг бүрэн хангаж илүүг нь бусад хэрэгцээнд хэрэглэсэн юм. Малын худалдааны ажлаар зүүн чиглэлд хурандаа Вандан ажилласан юм.

-Малын худалдааны ажлаас өөр үүрэг гүйцэтгэсэн үү?

-1948 оны 4-р сарын сүүлчээр Хайлаар, Харбины чиглэлд гарсан. Миний холбоочноор Эрдэнэцогтын Билгүүнгэрэл явсан юм. Заяат тэгэхэд Хөлөнбуйр аймгийн Намын хорооны нарийн бичгийн даргаар ирчихсэн байлаа. Бид суурин нууцтайгаа холбоо барьж ажилласан. Хайлаарт байсан гадаад тагнуулч нэг эмэгтэйг илчилж, хятадын талд хүлээлгэж өгсөн юм. Бас Дан Цун гэгчээр толгойлуулсан Гоминданы маш том тагнуулын бүлгийг илрүүлсэн боловч эх орондоо бүрмөсөн буцах болсон тул хятад нөхдөд шилжүүлж өгсөн. Уг бүлгийг шуурхай хөөцөлдөж илрүүлсэн байна лээ.

-Та яг хэдийд эх орондоо буцаж ирсэн бэ?

-Хятадын Эв хамт намын их хурал 1949 оны 9-р сарын сүүлчээр олон хоног хуралдаж, 10-р сарын 1-нд БНХАУ-ын засгийн газар байгуулагдсан юм. Нэгэнт ардчилсан засаг баттай хөл дээрээ зогсож, БНХАУ байгуулагдсаныг дэлхий дахинд зарласан тул америк, япон, гоминданы эсрэг Хятадын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан БНМАУ-ын тагнуулын групп, тагнуулчид даруй эх орондоо буцаж ирэх тушаалыг Төвөөс авсан. Манай тагнуулын группүүд, тагнуулчид эх орондоо буцаж ирсэн. Миний бие хамгийн сүүлд буюу 1949 оны 11-р сарын 5-нд Октябрийн баярын өмнөхөн Эх орондоо эсэн мэнд буцаж ирж байлаа. Монголын тагнуулчид хамтран ажиллаж байсан бүх нууцаа БНХАУ-ын аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлж өгсөн юм.

Page 45: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Таны тагнуулчны гавьяаг нам, засаг хэрхэн үнэлсэн бэ?

-“Хүндэт чекист” тэмдэг, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Би их баярлаж явдаг даа…

Ахмадууд нам, засаг, эх орон, ард түмэндээ ямагт баярлаж явдаг юм. Шагналаа чамласан ахмадтай би л лав уулзаж учирч яваагүй юм байна.

 

1996 он

 

БИД “ТҮР ТОМИЛОЛТ”-ООР ЯВСАН …

Цагаа ирэхээр аливаа нууц тайлагддаг жамтай. “Маш нууц” гэдэг үнэндээ харьцангуй ойлголт санагддаг юм. Хүн гэдэг хүн билээ. Түүхийн аясаар эдүгээ ертөнцөд буй түм буман нууцын нэг нь энэ удаа тайлагдаж байна. Тавь гаруй жилийн өмнө үнэндээ саяхан хүртэл энэ явдал “Маш нууц” байсан юм. Өнөөдөр харин нэгэнт түүх болж хувирчээ. Фашизмыг бут ниргэж, хүн төрөлхтнийг үхлийн аюулаас аврахад Монголын ард түмний байгуулсан түүхт гавьяаг тод томруун гаргаж тавих ёстой энэ өдрүүдэд уг маш нууцыг дэлгэж тавих нь нууцыг алдах бус, харин ч бахдам нэгэн гавьяат үйлс мөн гэж үзнэм. Монголчууд бахархахаар олон сайхан хөвгүүд эрчүүлтэй улсаа. Тэдний нэг болох монгол улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, далд фронтын дайчин, бэлтгэл хурандаа Жамсрангийн Самбууням гуайтай уулзаж байна. Тэрбээр есөн нөхдийн хамт аугаа их орны дайны гал ид манарч байсан хүнд бэрх өдрүүдэд Холбоот Орос улсын нийслэл Москва хотын захад дайсны ар талд хаягдан тусгай үүрэг гүйцэтгэх “хорлон сүйтгэх групп”-ийн бүрэлдэхүүнд орж тагнуулын сургууль хийж байсан юм. Самбууням гуай ийн өгүүлэв.

Ах нь Сэлэнгэ аймгийн Баруунхараад төрсөн хүн. 3, 4-тэйдээ хотод иржээ. Маний ярьдгаар “хотын хог” дээр өсч дээ. Бага, дунд сургууль дүүргэсэн. Шүүх яаманд бичээч байхад минь 1937 онд хилийн цэргийн газар намайг бичээчээр авсан юм. Тэр цагаас хойш аюулаас хамгаалах байгууллагатай хувь заяагаа холбосон. Яам тамга анхнаасаа нэг байгууллага байсан юм шүү дээ. Угтаа гэвэл 1937-1939 оныг дуустал хилийн цэргийн штабт ажилласан юм. Халх голын байлдааны жил болж байна даа. Япончууд довтолж байдал тун эгзэгтэй байлаа. Цэрэг татсан. Бүх нийтийн дайчилгаа болсон. Одоогийн нисэхийн ойролцоо Бүхэг түргэнд цэргийн карантин байлаа. 3 мянган цэрэгтэй цэргийн том анги байгуулсан юм. Гэтэл Халх голын дайн дуусаж татагдсан цэргүүд дайнд яваагүй юм. Цэргүүдийг хилийн отрядад тарааж суурьшуулсан. Уг нь шинэ цэргүүдийг фронтын байлдаанд оруулахаар байлдааны бэлтгэл сургууль хийлгэж байсан юм. Маршал Хорлоогийн Чойбалсан ДЯЯ-ны

Page 46: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

сайд байлаа. Улсыг аюулаас хамгаалах газар, Хилийн цэргийн хэрэг эрхлэх газар нэг дор, нэг удирдлагатай байлаа. 1939 оны 8-р сард миний бие Яамны сайдын үүдэнд суудаг, ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албанд томилогдсон.

-Та маршалтай хир ойр байсан бэ?

-Маршал Чойбалсан олон албан тушаал хавсарч байсан үе юм. Яаман дээр цөөн ирнэ. Харин манай маршал Г.К.Жуков, түүний комиссар хоёрыг дандаа ДЯЯ-н дээр хүлээн авдаг байсан юм. Жуковыг үдэх ёслолыг Яамны хурлын танхимд хийснийг тод санаж байна. Бид идээ будаа бэлтгэж гүйж л явлаа. Миний хувьд гол төлөв санал сэтгэгдлийн холбогдолтой мэдээг маршалд товчилж танилцуулна. Яамны зөвлөх хэлтсийн дарга нар өөр өөрийн шугамаар танилцуулах ёстой зүйлээ өөрсдийн биеэр очиж маршалд танилцуулдаг байсан юм. Маршал итгэсэн хүндээ их сайн байсан санагддаг. Дутагдал гаргавал айхавтар ширүүлнэ. Хожим 1947, 1948 онд би хоёр жил яамны хамгаалалтын хэлтсийн даргаар ажилласан юм даа.

-ДЯЯ-ны сайд хэдийд солигдсон юм бэ?

-10-р их хурлын дараа солигдож, Шагдаржав ДЯЯ-ны сайд болсон санагдана. Яамны зөвлөх Скоков, ЗХУ-ын элчин сайд Иванов байсан юм.

-Та хэдийд хойшоо явсан бэ?

-1942 оны 5-р сард.

-Гэнэтхэн явах байсан уу?

-Тэгэлгүй яахав. Нэг өдөр бидний 10 хүнийг маршал Чойбалсан гэнэт дуудаж, “та нар байлдааны тусгай үүрэг даалгавар гүйцэтгэнэ. ЗХУ-д очиж бэлтгэл хийнэ” гэсэн. Япончууд Монгол улс руу довтлохоор яг зэхчихсэн, Германыг ялах явцыг харгалзаж байсан үе юм. Фронтын ар талд маш нууц үүрэг даалгавар биелүүлэхээр явах болсноо бүгд ойлгосон. Бидний ахлагчар Батаа /хурандаа генерал агсан/, бүрэлдэхүүнд нь Жигжид /Холбооны мэргэжилтэй/, Рэнцэнхорлоо /хурандаа/, Тэрбиш /аюулаас хамгаалахын ажилтан/, Лувсанбалдан /жүжигчин, аюулаас хамгаалахын ажилтан/, Сурмаажав /аюулаас хамгаалахын ажилтан/, Лувсандагва, Шийлэг /орон нутгийн аюулаас хамгаалахын ажилтан/, Цэнд-Аюуш /аюулаас хамгаалахын ажилтан/ нарын хамт миний бие оролцсон юм. Биднийг хуучин эрхэлж байсан ажлаас халсан тушаал гараагүй. Түр томилолтоор ажиллуулна гэсэн юмдаг. Хэрэв Япон улс БНМАУ-д довтолбол бид шууд ЗХУ-аас Японы ар талд хаягдах ёстой байсан юм. Гэр орныхондоо түр томилолтоор ажиллах болсон гэдгээс өөр юу ч хэлээгүй гарсан. Хожим мэдэхэд манай гэр бүлийнхэн өөр хоорондоо уулзаж, сэм сураг тавихдаа биднийг дайнд, харийн орон руу явчихлаа гэдгийг тааварлацгааж, амьд мэнд эргэж ирдэг болов уу гэж тун их сэтгэл зовж байсан юм билээ. Муу ээж минь учиргүй их уйлдаг байсан гэдэг.

Page 47: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Та нар ямаршуу янзтай явсан бэ?

-Цэргийн дүрэмт хувцсаа тайлж, бидэнд бэлдэж өгсөн энгийн хувцас өмссөн. Явахынхаа өмнөхөн цэрэг хувцастайгаа ДЯ-н дээр яамны сад Шагдаржав, зөвлөх Скоков, Элчин сайд Иванов, биднийг авч явах зөвлөлтийн нэг офицерийн хамт 14-үүлээ зураг авахуулсан юм. Энэ зураг мөн ЗХУ-д тагнуулын сургууль хийж байх үед авахуулсан хоёрхон ширхэг, түүхэн гэрэл зураг одоо надад хадгалагдаж байдаг юм. 1942 оны 5-р сард Улаанбаатараас ачааны машинаар Улаан-Үдийг чиглэж гарсан. Улаан-Үдэд галт тэргэнд шилжиж суулаа. Фронтын галт тэрэгний цувааг өмнөө оруулж саатаж явсаар 10 шахам хоногийн дараа Москва хотын бараа харсан. Москва хотын галт тэрэгний буудал дээр биднийг зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагын хүмүүс угтаж авсан. Москвагийн захад фронтын ар талд тусгай үүрэг гүйцэтгэх группүүд бие биенээсээ нууцлагдаж, тагнуулын бэлтгэл сургууль хийж байсан юм билээ. Бид тийм тусгай группын нэг болсон. Бүгд нэрээ сольсон. Бүгд жагсаалын цэрэг болсон... дугаар ангийн байлдагч тэр гэсэн үнэмлэх өгсөн. Ер нь бүгд л казах нэртэй, казах хүмүүс болсондоо. Би гэхэд л Гайдаров нэртэй болсон. Цэргийн анги нэгтгэл байрладаг Москвагийн захын тосгоны нэг байшинд оруулсан. Бэлтгэл сургуульдаа шууд орсон юм.

-Ямар бэлтгэл сургууль хийх вэ?

-1-р холбооны мэргэжилд сургасан. Агаараас гадна газрын холбоо, радио холбоонд сургасан. Зэвсэг техник эзэмшсэн, япон винтов, автомат буу гэхчлэн төрөл бүрийн буу зэвсэг хэрэглэж сурсан. Онгоцноос шүхрээр буух сургууль хийсэн. Фронтын ар талд дайсны объектуудыг дэлбэлэх, алсаас харилцаа холбоог нь чагнаж сонсох, нууц бичиг баримт хуулж авах, дайсны хорлон сүйтгэх группын талаар мэдээ олох, манай талд итгэлтэй хүмүүсийг судлах, ашиглах, элсүүлэх, дайсны нэмэгдэл хүчийг замд нь хориг тавьж саатуулах, гүүр, зэвсгийн склад зэргийг дэлбэлэх, дайсны штабын командлалын удирдлагыг устгах, тэдний яриа хөөрөөг чагнах техник тавих зэрэг арга барилд суралцсан юм. Нэг буриад орчуулагч, холбоо, электрон техник болон тэслэх дэлбэлэх, цахилгаан техникийн мэргэжилтэн, нийтдээ гуравхан хүн бидэнтэй байнга ажилладаг байсан юм.

-Ямаршуу хоол ундтайв дээ?

-Зөвлөлтийн дайчдын адил цэргийн хүнсний нормоор хангагдана. Агшаасан будаа, хүрэн будаа иддэг байлаа. Багахан маслын нормтой. Хиам, төмс, махан консервиар амт оруулсан хоол өгнө. Тусгай эмэгтэй тогоочтой байсан юм.

-Фронт хол уу?

-100 км-н цаана фронтын шугам байсан. Цэргийн анги байрласан манай тосгон руу германы тагнуулчид үе үе орж ирнэ. Нэг удаа биднийг хээрийн сургууль хийж байхад зэвсгийн склад дэлбэрсэн юм. Их бууны сум, миномёт зэрэг зэр зэвсэгтэй склад дэлбэрч, нирхийсэн сүртэй дуу шуу гарч, галт тэрэгний холбоо, цахилгаан чийдэн тасарсан. Пуужингийн нэг том сум Батаар, Жигжид бид гурвын яг толгой дээгүүр шунгинан өнгөрч, бидний ардхан байсан маш том ургаа модыг тас татаж дэлбэрэлгүй газарт гүн шигдэж

Page 48: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

орсон юм. Бид гурав хэдийгээр окопон доторх хэвтэж байсан боловч хэрвээ тэр пуужин дэлбэрсэн бол тэр хавийн газар дэлхий орвонгоороо эргэж бид гурав чимх үнс болох байсан биз. Бидний азаар тэр пуужин дэлбэрч амжаагүй. Маргааш нь цэргүүд тосгон хавийг самнан явж, дэлбэрч амжаагүй үлдэж хоцорсон их бууны сум, пуужингуудыг эрж олон цуглуулж, аюулгүй болгосон юм. Зарим нь хайж явахад нь дэлбэрч хүний амь хохироосон дуулдсан.

-Москва хот ямаршуухан байдалтай байсан бэ?

-Шөнө нь хав харанхуй байсан. Агаарт бөмбөлөгүүд хөөргөнө. Бөмбөлөгүүдээсээ урт урт төмөр гинжирхүү юм уяатай. Харанхуйд Москва руу дайрсан фашистын нисэх онгоц төмөр гинжинд нь орооцолдож унадаг байсан юм. Өдрийн цагт Москва руу агаарын довтолгоон хийсэн дайсны онгоцууд зенитчдын мэргэн галд өртөнө. Хотын хамгаалалт тун сайн байсан гэж боддог юм. Шөнийн буудлага нь их сүртэй. Их буугаар шөнө буудахад тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаан ягаан өнгөтэй болчихдог юм билээ. Фронт ойрхоныг хэлэх үү, буун дуу, сумны тэсрэлт ер тасрахгүй. Нисэх онгоцоор байнга бөмбөгдөнө. Орос хүмүүс үнэхээр зоригтой, тэсвэртэй, хатуужилтай, эх орныхоо төлөө бүгдээрээ үхэхээс буцдаггүй улс билээ. Бид байсхийгээд л түргэн жагсаал авна. Сталинградын дэргэд аймшигт тулалдаан болж байлаа. Газар, тэнгэр нийлж үхэл тэмцэл хоёр харшилдаж байсан юм. Германууд байдгаараа хичээж байсан. Оросууд байдгаараа барьж байсан. Сталинградын тулалдаан Монгол орны, бид арвын хувь заяаг шийдвэрлэх ёстой байлаа.

-Энэ чинь юу гэсэн үг вэ?

-Сталинград унавал Япон Монгол руу яг дайрч орохоор зэхчихсэн байлаа. Милитаристууд Японы ЭСЯ-ны цэргийн атташе германуудтай хамт Сталинградын дэргэд оччихоод тулалдааны эцсийн үр дүнг харж, тэсч ядан зогсож байсан гээд л бодчих. Азаар зөвлөлтийн баатарлаг улаан арми Сталинградын дэргэд Гитлерийг Германы ялагдашгүй гэдэг армийг бут ниргэж, герман-японы дайчдын хорон муу санааг тас цохьсон юм. Тэгсэнээр Монгол улс, монголын ард түмэн аврагдаж, милитарист японы эрх баригчид БНМАУ-д халдан довтлох гэсэн түрэмгий бодлогоосоо ухарсан. Бид арав, 7 сарын турш ЗХУ-д тагнуулын сургууль хийгээд, 1943 оны эхээр эх орондоо буцаж ирсэн.

-Та нар тагнуулын сургуульд хир зэрэг амжилттай суралцсан бэ?

-Тун муугүй суралцсан. Ялангуяа холбооны чиглэлээр Батаа, Жигжид, Лувсанбалдан нар гайхагдаж байсан юм. Тэд гарамга суралцсан. Лувсанбалдан гэж онцгой авьяастай, сэргэлэн сайхан залуу байсан юм.

-Та Сталинградын ялалт болж, японы ар талд хаяулалгүй нутагтаа буцах болсондоо баярласан уу?

-21 настай байлаа. Галд орж, галав юүлэх нас шүү дээ. Муу эр дайнд хөөрнө гэгчийн үлгэрээр дайтах юмсан, байлдах юмсан гэж хорхойтож байсныг нуух юун. Юунаас ч айдаггүй байлаа. Эх орноо хамгаална гэсэн том бодолтой, зүрхтэй л байсан үе дээ.

Page 49: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Онгоцоор нисч дайсны ар талд хаягдахад яг бэлэн болчихсон, байнгын бэлэн байдалд байлаа. “Нислэгт” гэхэд яг год үсрээд гарах байлаа. Бидний хорхойг фашистуудын ялагдал дарчихсан юм.

-Эх орондоо буцаж ирээд юу хийсэн бэ?

-Бүгд хуучин ажилдаа орсон. Түр томилолтоор явж ирсэн гэсхийгээд өнгөрсөн.

-Та нарын тагнуулын сургуулийн ажил тэгээд л дуусах нь тэр үү?

-Үгүй шүү. Яамны удирдлага ЗХУ-д аюулаас хамгаалах сургуульд бидний хориод хүнийг суралцуулахаар явуулсан. Тагнуулын тусгай сургууль хийсэн нөхдийн маань хувьд тэр чиглэлээрээ тун амжилттай ажилласан. Рэнцэнхорлоо 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонголын нутагт суурьшин тусгай даалгавар биелүүлсэн юмдаг. Надтай хамт хойно сурахаар очсон нөхдөөс Вандан, Хуягийн Цэрэндорж нарыг сонгож 1945 оны чөлөөлөх дайнд тусгай үүрэг гүйцэтгүүлсэнюм. Тэд Москвагаас шууд явж үүрэг гүйцэтгэсэн. Би ЗХУ-д хоёр жил суралцаж сургуулиа төгсөөд 1946 онд эх орондоо буцаж ирсэн. Баруун хязгаарын байдал түгшүүртэй байлаа. Хасгийн дээрэмчид Гоминданы хятадын гар хөл болж, хил даван орж ирж, дээрэм тонуул хийж, хүн ардын амгалан тайван байдал, сэтгэл санааг байнга түгшээж байсан юм. Эх орны баруун хязгаарын аюулгүй байдлыг сахиж хамгаалах, тохинуулахад аюулаас хамгаалахын ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. 1942 онд ЗХУ-д очиж тагнуулын тусгай сургууль хийсэн манай нөхдөөс Лувсанбалдан, Цэнд-Аюуш, Шийлэг нар хасгийн дээрэмчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Рэнцэнхорлоо бид хоёр командлалын даалгавар биелүүлэх хэсгийг Баянголын аманд нууцалж бэлдсэн юм. Тэдэнд мэдээ олох, дайсны цувааг саатуулах, дайсны маршрутад тэсэрч дэлбэрэх зүйл тавих зэрэг арга барил заасан. Бэлтгэгдсэн казах нөхдийг Рэнцэнхорлоо авч явсан. Баруун хязгаарт буй хасгийн дээрэмчдийн хүчийг сэлбэж, нэмэгдэл хүч болохоор явсан гоминданы цэргийн цувааг саатуулахад багагүй гавьяа байгуулсан гэж боддог. Рэнцэнхорлоо хурандаа түүхэнд тэмдэглэх гавьяа байгуулсан ахмад дайчин мөн. Монгол улсын Сэргийлэх байгууллагын алдрын замд ч түүний оруулсан хувь нэмэр асар их.

-Рэнцэнхорлоо гуай та хоёр уулздаг уу?

-Уулзалгүй яахав. Саяхан бие нь яльгүй чилээрхээд эмнэлэгт хэвтсэн дуулдсан. Бид ч цагийн аясаар аргагүй л нас өндөр болж байна шүү дээ. Залуу насаа эргэж санахад үнэхээр сайхан гялалзаж явж дээ.

-Та нас сүүдэр яг хэд хүрч байна?

-Ирэх жил 75 хүрнэ.

-Үр хүүхэд, ач зээ олонтой биздээ?

Page 50: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Дөрвөн охинтой. Отгон охин, хөгшин бид хоёртой цуг байгаа. 16 зээтэй болчихжээ.

-Аугаа их эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярыг та сайхан тэмдэглэв үү?

-Тун сайхан тэмдэглэсэн. Сайхан ч тэмдэглэхээс болохгүй лут том түүхт баяр шүү дээ. Олон сая хүний амь насаар олдсон аугаа их ялалт. Энэ ялалтыг одоо мартчих гээд байдаг болоо юу даа. Түүхийг, хүн төрөлхтнийг фашизмын хүрэн тахлаас аварч чөлөөлсөн их ялалтыг тэгтлээ амархан мартчих гэж байдаг юмуу? Цагийн аясаар толгой нь эргээд байвал огт толгойгүй болно шүү дээ. Хүмүүс нь толгойгүй бол улс нь ч толгойгүй болж л таараа. Ахынх нь хувьд ялалтынхаа баярыг их сайхан тэмдэглэсэн. Өөд болсон бүх нөхдөө нэг сайн сэтгэлдээ дахин харж дурслаа. Эх орны аугаа их дайнд хувь нэмрээ оруулсныг минь ард түмэн өндрөөр үнэлж цагтаа шагнасан Алтан гадас одон, “Бид ялав” медалиа зүүж, өөрийгөө толинд нэг харлаа. МУ-ын ТТГ-ын дарга хошууч генерал Сандагийн гарын үсэг зурсан 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож явсныг баталж өгсөн Соёмбо тэмдэг бүхий “10” гэсэн дугаартай гал улаан хавтаст үнэмлэхийг 1995 оны 4-р сарын 27-ны билэг дэмбэрэлтэй сайхан өдөр өөрийн биеэр гардаж авлаа. “Үүнээс өөрөөр яаж сайхан баярлах вэ дээ. Төрийн сүлд өршөө” гэж сүжиглэлээ шүү дээ.

Аюулаас хамгаалахын ахмад дайчин өвгөн хурандаа Жамсрангийн Самбууням гуайдаа Аз жаргал, эрүүл энх, улам урт удаан наслахыг л чин сэтгэлийн угаас хүсье дээ. Монголын чекистүүдийн яруу алдар бадартугай.

 

1995 он

 

МОНГОЛЫН НАЙМАН ХҮН

Гэрэл зургийн нэрт сурвалжлагч Р.Гомбожав аавынхаа тухай сонин түүхтэй нэгэн зургийг надад сонирхуулсан юм. Уг гэрэл зургийг эхээр нь уншигч танд толилуулж байна. Өвөр эгнээний зүүн гар талаас хоёр дахь махлаг бор хүнийг та лав сайн таньж байгаа байх. Манай нам төрийн ахмад, нэрт зүтгэлтэн Ч.Сүрэнжав гуай. Гуч дөнгөж гарч явсан эд залуу зандан насандаа. Түүнтэй хамт Лхамсүрэн, Норовсамбуу, Цэдэв, Донров, Нямаа, Бат-Очир, Ренчинсоном Гомбожавын эцэг нар зургаа татуулжээ. Тэд гадаад, дотоод явдлын яамны орлогч сайд, ажилтан, сэтгүүлч орчуулагч, хэлмэрчийн алба хашдаг хүмүүс байжээ. Энэ найман хүн 1946 оны 2-р сарын 6-ны өдөр Дундад иргэн улсыг зорихынхоо өмнө Улаанбаатар хотноо ийнхүү дурсгалын гэрэл зураг татуулжээ. Юун учиртай гэрэл зурэг вэ? Гэж уншигч та сонирхох биз. БНМАУ-ын ЗГ-ын даалгавраар бүр тодруулбал Ерөнхий сайд маршал Хорлоогийн Чойбалсангийн өгсөн үүрэг ёсоор Дундад иргэн улстай дипломат харилцаа тогтоох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Мал аж ахуйн яамны сайд Ч.Сүрэнжав тэргүүтэй бүрэн эрхт, тусгаар тогтносон БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгч энэ найман хүнд ногджээ. Үүний

Page 51: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

өмнөхөн 1945 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол ард улсын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтад насанд хүрсэн хүн амын 97,8 хувь буюу БНМАУ-ын иргэн 483291 хүн оролцож улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө 100 хувийн санал өгчээ. Санал хураалтыг Дундад Иргэн улсын албан ёсны ажиглагчид зориуд ирж газар дээр нь танилцжээ. Бүх нийтийн санал хураалтын дүнгийн тухай БНМАУ-ын ЗГ-ын ноот бичгийг Хятадын төв засгийн газар хүлээн авснаас хойш сар гаруйн дараа буюу 1946 оны 1-р сарын 5-нд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдэж хариу ноот бичиг ирүүлсэн нь БНМАУ, Хятадын төв засгийн газартай хэлэлцээр хих төлөөлөгчөө очуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн хэрэг байлаа.

1946 он. 2-р сар дөнгөж гарч байлаа. Цас хялмайлан хүйт тачигнасан нэг өдөр Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас “Дуглас” хэмээх хоёр мотортой, америк хийцийн цэргийн нисэх онгоцоор Дундад Иргэн улсыг зорьсон БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид Хятадын төв засгийн газар байрлаж байсан Чүнцин хот руу нисчээ. Япон Зүүн хойд Хятадыг бүхэлдээ эзэлж Бээжин болон далайн хавийн томоохон хотуудыг зогсоо зайгүй бөмбөгдөж байсан тул нутгийнхаа гүнд оршин Чүнцин хотод Хятадын төв засгийн газар нүүн ирж улсынхаа түр нийслэлээр зарлаад байсан юм. Чүнцин хөгжлөөрөө дорой ч батлан хамгаалахын хувьд стратегийн ихээхэн ач холбогдолтой бөгөөд дайсны нисэх онгоц санаснаар тийм ч амархан хүрээд ирж чадахааргүй цаг хугацаа шаардахуйц онцлогтой боомт хот байлаа. Энд хятдын бусад хотоос онц чухал үйлдвэрийн газруудыг нүүлгэн ирүүлж уулын ар өврийг нүхлэн далдалж байрлуулжээ. Хөх мөрний эрэг дээр энэ хот аажим аажмаар өргөжин тэлж, эрч хүчээ авч байлаа. Монгол улсын засгийн газрын төлөөлөгчдийн суусан онгоц агаарын саатлаас шалтгаалан Бээжингээс зүүн тийш орших Тяньжин хотын ойролцоох цэргийн зориулалттай нисэх онгоцны буудалд бууж хэдэн цаг саатжээ. Тяньжинээс үүлэн сиймхийг ашиглан ниссээр Бээжин хотын нисэх онгоцны буудалд газардав. Товолсон цагтаа ирж амжаагүйгээс болсон уу, ямар боловч хэн ч тэднийг нисэх онгоцны буудал дээр угтаж авсангүй. Зэвсэглэсэн америк цэргүүд л онгоцыг бүсэлж зогслоо. Р.Гомбожав өгүүлэх нь:

Сүрэнжав гуай тайван, гүндүүгүй, бас их зоригтой эр гэж аав ярьдагсан. Түүнийг буугаад америк цэргүүдийг огтхон ч тоосон шинжгүй тэдний дэргэдүүр алхахад нь онгоцны ахмад орос залуу бууж ирээд “энэ хүмүүс бүрэн эрхт БНМАУ-ын засгийн газрын албан ёсны төлөөлөгчид” гэж англиар цэргүүдэд тайлбарлажээ. Японы мэдэлд байсан Бээжин хот америкийн хяналтанд орсон нь илт ажиглагджээ. Ийнхүү цаг орчим хүлээсний эцэст Бээжин дэх Зөвлөлтийн консулын газрын ажилтнууд, мөн Чунцинээс монголын засгийн газрын төлөөлөгчдийг угтахаар ирсэн хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Хятадын талын Бээжинд захиалсан зочид буудал зочид нь цагтаа ирсэнгүй гэдэг шалтгаанаар америкийн офицерүүдэд шилжсэн байлаа. Хятадын албаны хүмүүс дайн дажны цаг болохыг ойлгон соёрхохыг хүсэж тонголзов. Зөвлөлтийн нөхөд Бээжин дэх өөрсдийн консулын байранд хүргэхээр шийдэж байтал Бээжин хотын төвд байдаг зочид буудалд байр олдож, хятадууд эвгүй байдлаас түр ч болов аврагджээ. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид “Бээжин пандий” хэмээх Бээжин хотын төв зочид буудалд очив. Зочид буудал пиг дүүрэн хүнтэй, дийлэнх нь согтуу, хөлчүү америк цэрэг, офицерүүд байлаа. Үйлчилгээ нь ч тун тааруу. Манай төлөөлөгчдийн өмсөж явсан “галоша” хэмээх бороо, уснаас хамгаалж, гутлын гадуур өмсдөг резинэн орос шаахайн

Page 52: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

зарим нь энэ төв зочид буудалд алдагджээ. Тохилог оргүй наартай буудал байв.

Монголын төлөөлөгчид өөрсдийн авч явсан пүүгээ дэвсгэрээ л арай хэрэглэсэнгүй. Тэгсхийгээд Бээжингээс Чүнцин орохоор нисчээ. Хөх мөрний дундах нэгэн арлыг эзэлсэн нисэх онгоцны буудалд “Дуглас” онгоц газардав. “Ялалт” хэмээх зочид буудалд төлөөлөгчдийг байрлуулжээ. Р.Гомбожав өгүүлэх нь:

Манай төлөөлөгчдийг эхлээд Дундад Иргэн улсын Гадаад явдлын яамны сайд Ван Шизе хүлээн авч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох нарийн ширийн асуудлыг төлөөлөгчдийн тэргүүн Сүрэнжав гуайтай ярилцсан юм гэнэлээ. Сүрэнжав гуай бүх асуудалд буурьтай хандсан гэдэг. Чүнцин рүү явахынх нь өмнө маршал Чойбалсан гуайг ганцааранг нь тусад нь хүлээн авч уулзан Хятад улсын цаг үеийн нөхцөл байдал, засгийн газрынх нь бодлого, чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярьж анхаарах асуудал дээр тогтож зөвлөжээ. Тэр нь ч уулзалт ярианы үед илт ажиглагдан мэдэгдэж байсан гэж аав ярьдаг юм. Чүнцин уулархаг газар байдаг ажээ. Уул өөд өгсөхөд “Хүн-дамнуурга” хэрэглэхийг хятадын тал зөвлөхөд Сүрэнжав гуай “бид хөлөглөдөггүй улс” гээд татгалзсан гэдэг. ГЯЯ-ны сайд Ван Шизег хүлээн авсны дараах өдөр Хятадын засгийн газрын Ерөнхий сайд Генералиссмус Чан Кайши ерөнхийлөгчийнхөө ордонд уг төлөөлөгчдийг албан ёсоор хүлээн авчээ. Ерөнхийлөгчийн ордны үүдэнд хоёр улсын төрийн далбаа мандуулж торгон цэрэг жагсаагаад гуулин хөгжим хангинаж тун сүртэй байжээ. Чан Кайши Генералиссмусынхаа алтан саа болсон дүрэмт хувцастайгаа угтан авчээ. Тун найрсаг хүндэтгэл үзүүлсэн байдалтай байсан гэж аав ярьдаг юм. Сүрэнжав гуай уулзалт ярианы үед зөвхөн ааваар л орчуулга хийлгэжээ. Үүнийг ажсан Чан Кайши “манай орчуулагч муу орчуулж байна уу” гэхэд нь Сүрэнжав гуай “бид өөрийнхөө орчуулагчид дассан юм” гэжээ. Чан Кайши хоёр орны харилцааны тухайд хориод оны эхээр генерал Сюй монголд олон цэрэгтэй очиж, монголын ард түмнийг гомдоосон хэрэг тарьсан. Гэхдээ манай хоёр ард түмэн урьдын сайн уламжлал бий гээд зэргэлдээ өрөөнд ширээнд урьж эцэст нь Монголын засгийн газрын төлөөлөгчидтэй зургаа хамт татуулжээ. Хятадын сонинуудад монголын найман хүний тухай мэдээлснээс гадна Чүнциний радиогоор ярьжээ. Монгол, Дундад Иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоосонтой холбогдуулж Чүнцин дэх ЗХУ-ын элчин сайдын яамны том цайллага болж гадаадын дипломатуудыг урьжээ. ЗХУ-ын элчин сайд Павлов болон ЭСЯ-ны ажилтнууд монголын төлөөлөгчдийг найрсаг дотно хүлээн авч ажилд нь гүн тусламж дэмжлэг үзүүлсэн байна. БНМАУ-ын ЗГ-ын төлөөлөгчдийн тэргүүн Сүрэнжав хятадын болон Чүнцинд суугаа гадаадын хэвлэл-мэдээллийн агентлаг, сонины сурвалжлагчдад зориулж хэвлэлийн бага хурал зохион байгуулж нутгаасаа авч очсон цагаан идээний дээж, архи тэргүүтнээ ширээнд тавьжээ. Нөхөр Сүрэнжавын хэвлэлийн бага хурал дээр хэлэх үгийг ЗХУ-ын ЭСЯ-ны нөхөд англи, орос хэл дээр олшруулан өгчээ. Аав хятад хэл дээрх орчуулгыг хийсний дараа Сүрэнжав гуайн зөвлөсний дараа ЗХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Федоренкод үзүүлжээ. Федоренко орчуулгыг өндөр үнэлээд аавыг магтсан гэдэг. Федоренко хятад хэлэнд ус цас хүн байжээ. Монголчуудад элэгсэг дотно ханддаг нь зүйн хэрэг байлаа. Тэрбээр 1939 оны Халх голын дайнд оролцож монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан бөгөөд түүний энэ гавьяаг Монголын засгийн газар, ард түмэн өндөр үнэлж, цусан гавьяаны одонгоор энгэрийг нь мялаажээ. Монголын тухай сэтгэгдлээ манай төлөөлөгчдөд байн байн ярьж төлөөлөгчдийг Чүнцинд байхад хамгийн ойр дотно ханджээ. Хожим нь ч

Page 53: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

аав Федоренкотой уулзаж учирч явснаа дурсан ярьдаг байсан. Монголын ард түмний түүхэнд орос хүмүүстэй ахан дүүс шиг дотно сайхан явж, ажил үйлсээ хамтран бүтээж, хүн ардынхаа аз жаргалын төлөө нэг дор цусаа урсган тэмцэж явсан олон түүхт баримт бий. Түүний нэг нь Федоренко гуайн тухай миний аавын бяцхан дурсамж юм гэлээ.

1994 он

 

НҮД ЦАВЧИЛГҮЙ САР ХАГАС АЖИЛЛАСАН

Сонин түүхтэй хүн гэж байдаг. Хийж бүтээсэн юмтай хүнийг тэгэж хэлэх биз. Цамбын Өлзийтогтох гуай тийм хүмүүсийн нэгэн юм. Хуучин Засагт хааны, одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутагт хувьсгалын жил төржээ. 1921 оны 7-р сарын 10-нд төрсөн гэж албан бичигт бичүүлсэн нь ч учиртай, наадмын урьд өдөр төрсөн болж байгаа биздээ. Ямартай ч ардын хувьсгалтай нас чацуу хүндээ би. Эцэг маань хятад хүн байснаас эхээрээ овоглочихсон юм билээ. Ээж 1945 онд өөд болсон. Саалийн хоёр үнээтэй, гучаад хонь, ямаатай байсан гэдэг юм. 16 нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. 1934 онд латин бичиг зааж эхлэхэд түр курст суралцаж төгсөөд хамтрал коммунд латин бичгийн багш хийж явлаа. Манайхныг аймгийн төвд нүүж ирсний дараа ээж намайг аймгийн холбоонд дагалдангаар оруулсан юм. Хүн цөөн, ажил ихтэй учраас шуудан ялгагч, залгагч, монтер, моторчин гээд бүхий л ажлыг хийнэ. Энэ бүхэн маань хожим холбооны олон талын мэргэжил эзэмшихэд тус болжээ гэж баярлаж явдаг юм.

-Холбоонд ороод тэр чигээрээ “холбооны хүн” болжээ дээ та?

-Яг л тэгсэн дээ. Тэгэхдээ бас урлагийн хүн болчих дөхсөн шүү.

-Хэдийд тэр вэ?

-1936 онд юмдаг. Аймгийн клубын сайн дурын уран сайханд явдаг байлаа. Намар нь Ховдын клуб, Булган аймгийн клубтэй “уралдах”-аар нийслэл хот явах болдог юм байна. Би бүрэлдэхүүнд нь орчихож. Улаанбаатар хот гэдгийг анх удаа үзэж “Бөмбөгөр ногоон” театрт “Харц Дамдин, хатан Долгор”, “Би биш” зэрэг жүжигт тоглож, улмаар Ховдын клуб уралдаанд түрүүлж, 40 мянган төгрөгөөр шагнуулж, клуб маань театр болж бид нутагтаа буцсан юм. Өөрийгөө Ховдын театрын анхны жүжигчдийн нэг гэж бодож явдаг шүү дээ ах нь.

-Гээд жүжигчин биш холбоочноороо л үлдэж ээ дээ та?

-Тэгсээн. Намайг нутаг буцаалгүй аймгийн холбооноос Улаанбаатарт холбооны Ерөнхий захирах газрын радио холбооны курст үлдээсэн юм. Одоогийн УБИС-ийн хойхно, Биеийн тамир спортын ордны зүүхэнтэй байрлаж байлаа. Сард 6 төгрөгийн цалин авдаг байсан

Page 54: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

юмдаг. 1936 оны шувтаргаар нэг шөнө Холбооны ерөнхий захирах газраас дуудаж, Өвгөн бид хоёрыг Радио товчоо /радио бюро/ гэдэгт /одоогийн холбооны яамны суурь/ авчирч, “энэ цагаас эхэлж та хоёр энд ажиллах болно” гэсэн юм. Хожим мэдэхнээ урьд нь тэнд ажиллаж байсан Эрдэнэ, Ядамсүрэн гэдэг хоёр радистыг “эсэргүү нарын гэр бүл” гээд ажлаас нь халчихсан юм билээ.

-Холбооны ерөнхий захирах газрын төвийн холбоонд ажиллах болжээ дээ?

-Төвийн холбоо нь холбооны бүх төрлийн үйлчилгээний салбаруудыг шууд удирддаг байсан юм. Радио, холбоо, цахилгаан холбоо, шуудан холбоо, телефон харилцааг хариуцна. Телефон харилцаа нь гар ажиллагаатай 500-1500 номертой. Нэг ээлжинд 8-10 телефон залгагч ажилладаг байлаа. Улаан-Үдтэй боронзон холбоотой байсан юм. Би 1937-1941 онд радио холбоонд ажилласан. Зөвлөлтийн мэргэжилтэн Резанцев гэдэг хүн ирж, тоног төхөөрөмж нэмэгдэж, ТАСС-ын мэдээг агаараар хүлээж авдаг болсон юм. Ждановын илтгэл, их хурлын тогтоол зэрэг ЗХУКН-ын 17-р их хурлын материалыг агаараар хүлээн авч орос хэл дээр 5 хувь машиндаж, НТХ, Засгийн газар, ДЯЯ, БХЯ-ны зөвлөх болон ЗХУ-ын Элчин сайдад тараадаг байлаа. Өдөрт 60-70 мянга, зарим үед 120 мянган үгтэ мэдээ ирнэ. Резанцов гуай бид хоёр ажлаа дийлэхээ больж, Зөвлөлтийн ЭСЯ-наас тав, Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн 17-р ангийн холбооноос нэг тасаг цэрэг хүч нэмэгдүүлэн авч өдөр шөнөгүй ажиллаж, мэдээ материалыг цагт нь бэлэн болгож байсан юм. Чихэвчээ чихнээсээ салгахгүй явж бие засаж байсан гээд л бодчих. Нойр гэдэг тун аюултай юм байдаг. Дэргэдээ аягатай хүйтэн ус тавьж нүдээ норгоод байхад л 5 минут хүрэхгүй нүд анилдаж зүүрмэглэж эхэлдэг юм. Нэг өдөр зөвлөх маань нүднийхээ зовхийг модоор тэвхэдчихсэн харагдав. Би бас тэвхэдчихье гэсэнд “чи чадахгүй өвдөнө” гэлээ. Намайг гуйгаад байгаад шүдэнзний модыг дундуур нь яг тэгшхэн хувааж нүдийг маань тэвхдэж өгсөн чинь өвдөж байна гэж жигтэйхэн. Хоёр цагийн дараа мэдээ алдаж өвдөхөө больчихов. Нүдний зовхи нүдний нимгэн хальсыг үргэлж чиглэдэг учраас чийглэхээ больчихоор нүдний өнгөн хальс хатаж, дараа нь тэвхэдсэн модоо авсан ч нүд огт цавчихгүй, нэг гөлийсөн амьтан болчихдог юм билээ. Ингэж 45 хоног нойргүй зөвхөн талх, цайгаар хооллож ажилласан юмдаг. Энэ бол 1938 оны явдал. 1939 онд Хасан нуур, Халх голын байлдааны үед Баянтүмэнтэй шөнө өдөргүй агаарын холбоо барьж, дайны мэдээ сэлтийг хүлээн авч залгуулж байлаа. ЗХУ-ын Элчин сайд Москватай шууд холбоотой байх шаардлага гарав. Москватай холбож ажилласан юм. Нэг хөгтэй бөгөөд сургамжтай тохиолдол санаанаас ер гардаггүй. ТАСС-ын мэдээний лентэн дээр гарсан морз үсгийг хуулж орос бичгийн машин дээр цохидог байв. Дотоод яаман дээр дуудагдлаа. “Чи ямар санаатай ТАСС-ын материалыг гуйвуулж цохьсон бэ? Гэж байна. Тийм юм огт хийгээгүй гэдгээ хэлэв. Хэдэнтээ тулгаж байцаагаад эцэст нь Скурлатов гэдэг орос хүнээр шалгууллаа. Агаар муугаас аппаратын бичлэгт нэг цэг алдсанаас “Сталин бүргэдүүд” гэдэг үгийг “Италины бүргэдүүд” гэж бичигджээ. Хүлээн авсан материалын лентийг сар, өдөр, цаг, минутаар нь чанд хадгалдаг байсны ачаар л аврагдсан юм.

-Монголын Иргэний агаарын тээврийн 70 жилийн ой боллоо. Та анхны нисэх курсын сонсогч биз дээ?

-Нисэх курст саналаа өгсөн дөч гаруй хүн тэр үеийн төв больниц, одоогийн 1-р эмнэлэгт

Page 55: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

эрүүл мэндийн үзлэгт орж байлаа. 14 нь тэнцсэн юмдаг. Нисэх хүчний дарга Зайсанов гуай байлаа. Онолын хичээлийг БХЯ-ны зүүн талд Лхагвасүрэн жанжны байсан хоёр давхар жижигхэн байшингийн ардхан хийдэг байв. Нислэгийн хичээлийг БХЯ, ДЯЯ-ны аэродром байсан одоогийн шувуун фабрикийн ойролцоох талбай дээр “У-2” сургуулийн хоёр нисэх онгоцоор хийдэг байсан юм. Нисэх курсын захирал ахмад Дашдорж, онолын багш Цэрэндорж, нислэгийн багш Түвшин, Даваа хоёр байлаа. Үйлдвэрийн яамны сайд агсан Гомбожав, Ерөнхий сайдын референт агсан Шарав, элчин сайд Нямаа нарын зэрэг нөхөд нисэх курст суралцаж байсан юм. Курсынхан дотроосоо би хамгийн анх Зайсанов багшид шалгуулж ганцаараа агаарт бие даан нислэг хийж, курсээ амжилттай төгсч билээ. Нисэхийн курст төгссөн үнэмлэх маань одоо хүртэл надад хадгалагдаж байгаа.

-Таныг зөвлөлтийн 17-р армийнхантай ажиллаж байсан гэдэг үнэн үү?

-Маршал Чойбалсан, Цэдэнбал нарын гарын үсэгтэй “Эх орноо хамгаалах үйлсэд Зөвлөлтийн нөхдөд тусал” гэсэн бичиг үүргийн дагуу манай улсад байсан Зөвлөлтийн 17-р армийн тусгай ангид монгол, хятад хүмүүсийг радио холбооны мэргэжилд сургасан юм. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Японтой байлдах үед тагнуулын чиглэлээр ажиллуулах холбоочдыг бэлтгэж байжээ гэж хожим нь ойлгож мэдсэн. Арав шахам холбоочин бэлтгэж өгсөн юмдаг.

-Та 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явснаа хуучлахгүй юу?

-1945 оны 9-р сарын эхээр ДЯЯ-нд шилжин ирж ажилласан юм. Ахлах радистаар ажиллаж байлаа. Гүйцэтгэх ажлын радио холбоо байгуулахад гар бие оролцсон. “Набаль” гэдэг хоёр ширхэг радио станцтай байлаа. Нэг станцаа авч хурандаа Рэнцэнхорлоогийн удирдсан группт орж хилийн чанадад радио шифрлэгчээр ажилласан юм. Нэг удаа станц ажилгүй болж төвтэй харилцаа тасрав. Шулуутгагчийн конденсатор шатжээ. Надад сэлбэг байгаагүй юм. Хятадын 8-р армийн зарим нөхөдтэй холбоотой ажиллаж байсан учир тэдэнд хэлж туслалцаа гуйсанд хэдэн эвдэрсэн радио станцын эд анги үзүүлэв. Тэдгээрээс төстэй конденсатор олж станцаа сэргээсэн юм. 3, 4 хоног холбоо тасарсан. Холбоогоо сэргээж төвтэй холбоо барьж, төвийн 800 групп мэдээг хүлээн авч, өөрийн 600 групп мэдээг дамжуулсан юм. Миний станц 30 минутаас илүү ажиллуулж болохгүй, амархан халдаг учраас байнга салхинд тавих, нойтон даавуугаар жигнэх, шулуутгагчид сэнс тавьж хөргөх зэргээр аргалж өглөөний 5 цагт мэдээгээ нэвтрүүлж дуусч станцаа нууц байранд далдалж байж билээ. Төвтэй холбоо тасарч станц эвдэрсэн хэд хоногт Рэнцэнхорлоо дарга дуугаа хураачихсан юмдаг. Манай групп төвийн шийдвэрээр буцах болж, Улаанхүү тэргүүтэй Өвөрмонголын өөртөө засах орны удирдлага нүүх болсон учир бид тэдэнтэй буцаж явах замдаа урьд өдөр нь манай нэг машин гоминданы нисэх онгоцонд бөмбөгдүүлж сүйрсэн юм. Маргааш нь өөрсдөө дайсанд хөөлгүүлж, Завсар, Баруун Сөнөдөөр дамжиж, Бандид гэгээний хийд хүрсэн юм. Тэнд Өвөрмонголын өөртөө засах орны удирдах нөхдийг гэр бүлийнх нь хамт үлдээж Рэнцэнхорлоо гуай бид хоёр Чоно голын чиглэлээр улсынхаа хилийг явганаар давж “Төвтэйгөө холбоо барьж төвийн шийдвэрээр ӨМӨЗО-ны тэргүүн Улаанхүү зэрэг нөхдийг БНМАУ-д урьж ирүүлж, Маршал Чойбалсан, Цэдэнбал нартай уулзуулж, Чоно голын чиглэлээр буцааж Бандид гэгээний хийдэд хүргэж өгсөн юм. Хил дээр хүлээх зуур холбогдох нөхөд миний хувцсыг

Page 56: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ирүүлээгүйгээс 11-р сарын дүн өвлөөр хятад нимгэн шаахайтай Баянтүмэн, Хэнтий дайрч задгай ачааны машин дээр хоёр хөлөө хөлдөөж, 1946 оны 11-р сарын 7-нд Улаанбаатарт орж ирж байж билээ. Нутагтаа буцаж ирээд гүйцэтгэх ажлын радиостанцын төвийг яамны төв сургуулийн хажуу дахь дүнзэн байшинд шилжүүлэн байрлуулж станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, “Тесла” станц зохион байгуулж, сургагч мэргэжилтэн Давыдовын хамт энэ бүхнийг гүйцэтгэсэн юм.

-Баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж явсан тухайгаа сонирхуулахгүй юу?

-Казах түмэн өөрийн гэх нутагтай, Зөвлөлт, Хятад, Монгол гурван улсын заагт байлаа. Гоминданы Хятадын Шинжааны арми МУ-ын баруун хязгаар Ховдын Булган сумын чиглэлээр өдөөн хатгалга хийж байв. Тэгэхэд Осван тэргүүтэй хасгууд БНМАУ-ын засгийн газарт газар нутагтай болгож өгөх хүсэлт тавьжээ. 1946 онд маршал Чойбалсан өөрийн биеэр Ховдын төвд Осваныг хүлээж авч уулзсан юм. Осваныхны хүсэлтийг авч хэлэлцэхийг амлаад харин тэдэнд дээрэм тонуулын элдэв үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж улмаар зэвсгээр хангаж буцаасан юм билээ. Гэтэл Осван итгэлийг эвдэж, Гоминданы талд урваж хил орчмын ард түмний мал сүргийг дээрэмдэх, хүн ардын амь насыг бүрэлгэх зэргээр илт дээрэм тонуулын үйл ажиллагааг явуулжээ. “Чоно” нэртэй групп-д би ажилласан юм. Осваныг амьдаар баривчлах боломжгүй тохиолдолд устгаж толгойг нь авчрах тушаалтай байлаа. Эхний удаа Байтаг богдын чиглэлээр хил давж 11-үүлээ явсан юм. Осван 300 гаруй өрх айлтай, бие хамгаалах 22 “шилдэг баатар”-тай байлаа. “Хүрээ” маягаар байрлаж, яг голд нь өөрийнхөө гэрийг барьж дараа нь 22 баатрынхаа гэрийг тойруулан буулгаж, гадна талаар нь айл өрхүүдээ байрлуулж эцэст нь цэргээрээ хамгаалуулж, хамгийн гадна талд харуул манаа тавьдаг байв. Эхний удаа бид Осваны байрлалыг олж илрүүлж үдэш бүрий болохыг хүлээж ойролцоо хориглож байтал Осваны харуул бидний хориглож байсан толгойн урьдах толгой дээр гарч ирээд биднийг харсан учир арга буюу түүнийг буудаж устгасан. Буун дуунаар Осваныхан хөдөлж, хариу буудалцаж, бид цөөхүүл учир ухарсан юм. Анхны удаа амьд хэл нэгийг олзолж буцсан. Дараачийн удаад манай групп Булган сумын Хаазын заставын чиглэлээр хил давж ажилласан юм. Тэгэхэд Осваны гол хүчтэй тулгараагүй. Харин Осваны 22 баатрын 2-ыг нь олзолж амьд хэл болгосон юм. Энэ удаагийн маршрутыг Ховд хэлтсийн дарга дэд хурандаа Цэрэн удирдаж, манай группын бүрэлдэхүүнд Булган пунктын дарга, хошууч Гэрэлчулуун оролцож явсан юм. Дээрх арга хэмжээнүүдэд миний бие “Белька” радиостанцаар 1500-1800 км-ийн зайд Улаанбаатартай шууд холбоо барьж, өөрөө шифр-холбоогоо давхар хариуцаж командлалаас өгсөн тушаалыг бүрэн гүйцэтгэсэн юм.

-Энхийн цагт та МУ-д радио спорт хөгжүүлэхэд анхдагч болсон хүний нэг шүү дээ?

-Гүйцэтгэх ажлын холбооны тасгийн даргаар ажиллаж байлаа. Биеийн тамирын байгууллагын шугамаар олон улсын хурдач радистын тэмцээн 1953 онд БНСЧСУ-д болсон юм. Манай улсыг уг тэмцээнд оролцохыг урьжээ. МУ-д спортын тийм төрөл байхгүй учраас ажиглагчаар оролцуулж, цаашид хөгжүүлэх боломжийг судлах зорилт тавьсан юм. Биеийн тамир спортын хорооныхон манай яамны удирдлагатай ярьж тохирч намайг холбооны яаманд ажиллаж байсан Ишлувсан гэдэг хүнтэй хамт явуулсан юм. Тэмцээн Карловы Варт болсон. Буцах замдаа ЗХУ-ын ДОСААФ-ын радио холбооны үйл

Page 57: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ажиллагаатай танилцсан юм. Умард мөсөн далайд радио холбоо барьж байсан, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар Кренкел гуай гэртээ биднийг урьж, “Любитель” радио станцаа үзүүлж, санал зөвлөгөө өгч, намайг ЗХУ-ын 1-р зэргийн радистын тэмдгээр шагнасан юм. Нутагтаа буцаж ирсний дараа Биеийн тамир спортын хороон дээр хурдач радистын групп байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж, Пүрэв, Ёндон, Дэмбэрэлсамбуу, эмэгтэй Сүрэн нарын зэрэг хүмүүсийг ажлын бус цагаар сургасан юм. 1954 онд БНХАУ-д зохиогдсон олон улсын тэмцээнд БНМАУ-ын хурдач радистууд бүрэн бус цагаар анх удаа оролцсон. Богино хугацаанд тамирчин бэлтгэсэн онцлогтой байлаа. Бид байр эзэлж сүйд болоогүй ч хурдач радистын сургуулийн иж бүрэн тоног төхөөрөмжийн олзтой буцаж ирсэн юм. Манай багийг хурандаа Шархүү /талийгаач/ удирдаж явсан. Ингэж БНМАУ-д хурдач радист болон радио спорт /сонирхогч хувийн радио станцууд/ хөгжих эх суурь тавигдсан юмдаа.

-Та зөвхөн “аюулаас хамгаалахын холбоочин” биш байх аа?

-60-аад оны дундуур хязгаарын газрыг дахин байгуулагдахад намайг холбооны хэлтсийн даргаар томилсон. Аюулаас хамгаалахын холбооны тасгийг хилийн цэргийн холбооны тасагтай нэгтгэсэн нь энэ билээ. Холбооны хэлтэс аюулаас хамгаалах газрын гүйцэтгэх ажлын холбоо, хилийн цэргийн холбоонд цаг, хугацааг хатуу баримталдаг хүн л холбоочин, аюулаас хамгаалах, хилийн цэргийн ажилтан болж чадна гэж хэлэх байна…

Монгол улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, ахмад холбоочин Цамбын Өлзийтогтох гуай зөвхөн холбоочин хүний биш, нийт залуу хүний эзэмшвэл зохин олон сайхан чанарыг онцолж цохож хэллээ. Ахмадын сургааль алт гэдэг.

 

1995 он

 

 

“ХОЛБООНЫ” ХУРАНДАА

Гандорж хурандаа. Аюулаас хамгаалахынхан цөм андахгүй. “Холбооны” Гандорж гуай юу? гэх нь бий. Холбоогоороо алдаршсан хүн. Тэр тусмаа МУ-ын аюулаас хамгаалахын холбоогоор. Гүндүүгүй сайхан эр хүн дээ. Хүн бүр л ааш зангий нь магтдаг юм. Зан сайт нөхөд олонтой байдаг. Гандорж хурандаагийн олон нөхрийн дунд насныхны нэг нь би билээ. Сүүлийн жилүүдэд тэгтлээ уулзаж учирч чадсангүй. Сая уулзлаа. Бага наснаас нь эхэлж Аюулаас хамгаалахын хурандаа болсны нь сонслоо. Завханы Завханмандал сумын 3-р багийн харъяат ажээ. Аав нь Ширбазар гэж малын муугүй наймаачин байжээ. Завхан, Говь-Алтайн хооронд чамгүй арилжаа наймаа хийжээ. Гандорж хүүг 5-тайд эцэг нь нас баржээ. Эх Цогзолмаа нь 4 өнчин хүүхэдтэйгээ хоцорчээ. Тэгээд л ах дүүгээ бараадаж,

Page 58: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Сонгино сумаас Завханмандал суманд шилжин ирсэн ажээ. Өрх гэр толгойлох учиртай ганц хүү нь амьдрах эрхээр 7-12 нас хүртлээ нутгийн баячуудын малыг ээлжлэн маллав. Зунд тараг цагаагаар хооллоно, өвөл хярамцаг голдуу иднэ.

Ажлын хөлсөнд зунд цагаан цууямбуу цамц өгдөг байсан юм. Мөн ч их хүлээдэгсэн. Нөгөөдөхөө өмсөхөөр нар гардаг байлаа.

-Ондоо шан хөлс өгөх үү?

-Өгөхгүй ээ. Бор ходоодоо л айлын цагаагаар борлуулдаг байлаа. Ээждээ тус болсон нь юу л бол. Өөрийгөө л авч явсан ухаантай. Нутгийн баян Загаржав, Загаржавын хүү Шаадай, Банзрагч гэхчлэн баячууын мал сүргийг хариулна. Хүүхэд шуухадгүй болохоор мань мэтийн ядуусын хүүхдийг хөлсөлдөг байсан юм. “Ширэг” Гэндэн манай нутгийн хамгийн баян нь. 1000 гаруй ямаатай байлаа. Яамаагий нь мөн их унасан даа. Туурай нь тачигнасан хүч тэнхээтэй ямаануудтай байсан юм. Ямаагий нь унаад сүүлдээ хурдынх нь морьдыг унадаг болсон. Миний дээд эгч Юудан бас айлд зарцлагдаад байлаа. Хий гэснийг нь хийдэг байжээ. Баячууд маньд муухай авирлаж байгаагүй ээ. 1938 он хүртэл эгч бид хоёр ийнхүү баян айлын зарц явлаа.

-1938 оноос хойш яасан бэ?

-Шинэ худалдааныхан манай суманд бараа таваар хүргэж очсон юм. 10-аад үхэр тэрэг дүүрэн ачаа бараа хүргэж ирсэн юмдаг. Ээж тэднийг гуйж хоёр үхэр тэргэнд нь 4 ханатай муу бор гэрээ, жижиг хар авдар, модон эргүүлгээ ачиж аваад хүүхдүүдээ дагуулж аймгийн төвд нүүж ирсэн юм.

-Улиастайд нүүж ирж буй нь тэр үү?

-Улиастайд ирж байгаа нь тэр. Сүүлдээ Жавхлант гэдэг нэртэй болсон юмдаг. Яагаад ч тэгэж нэрлэх болсон юм бүү мэд.

-Аймгийн төвд ирсэн юм чинь сургууль бараадаж л таараа даа?

-Аавын талынхан л ятгаж байж аймгийн төвийн бага сургуульд оруулсан юм. 12 настай бага сургуульд орж байваа. Хачин сайхан сонин санагдаж билээ. Цоо шинэ хөх даалимбан дээл, цоо шинэ ажлын хар гутал, цав цагаан цууямбуу хөлийн ороолт, дотуур өмсдөг цас шиг цагаан өмд, цамц тавьж өглөө. Амьдралдаа гоёогүйгээ гоёсон юмдаг. Насаараа өмсөж үзээгүйгээ өмсөж үзсэн юмдаг. МОНЦАМЭ-гийн дарга Пүрэвжав, биеийн тамир спортын хорооны дарга Магван, багш Рэнцэндаваа, ахмад дайчин Дэмид чинь манай бага сургуулийн нэг ангийн нөхөд шүү дээ. Нацаг гэдэг их том биетэй, их гоё зурж, хачин гоё бичдэг нэг залуу байсан юм. Алдархаан сумынх. Одоогийн УИХ-ын дарга Багабандийн эцэг байж магадгүй гэж боддог юм. Багабандийн аав Нацаг мөн л Алдархаан сумынх гэсэн.

Page 59: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Аймгийн бага сургууль төгсөөд дунд сургуульд орсон уу?

-1942 онд хотоос Холбооны техникумаас элсэлтийн ажлаар манай сургууль дээр хоёр багш очсон. Бүрнээбаатар, Сэрээнэн бид гурав тэнцэж, хотод ирсэн юм. Холбооны техникум одоогийн Шаазан ваарны үйлдвэрийн урдхан талд байлаа. Улирал бүрээр мөнгө төгрөг өгнө. Техникумын захирал Самдангомбо гутал, хувцас, өмд цамцаар сурагчдаа үе үе шагнадаг байсан юм. Намайг хөдөөний юм, өнчин өрөөсөн юм гэж их харж үздэгсэн. Манай техникумынхан “форм”-той болсон. Намын шинэ хүчний дээд сургуулийнхнаас шилжүүлж өгсөн улаан нэхий дээлийг бүх сурагчдад тавьж өгсөн юм. Хачин гоё, дулаахан сайхан дээл байж билээ. 1946 онд техникумаа төгссөн дөө. Холбооны 1-р зэргийн техникчийн үнэмлэх гардаж авсан юм.

-Улаанхуаранд байсан “Уушандэн”-ийг та мэдэх үү?

-Мэдэлгүй яахав. Түүнийг чинь хоёр өндөр гэдэг юм. Холбооны антенн юм шүү дээ. Бүр гамингийн үед босгосон юм гэнэлээ. 95 м өндөр “мачта” орой дээр нь гарч Улаанбаатар хотыг харж л явлаа. Хүн амьтан, машин тэрэг их жаахан харагддаг юм. Уг нь 3 ш “мачта” байсны нэгийг нь буулгаж аваад, Улаанхуарангийн байшингуудын “яс мод”-нд ашиглачихсан гэсэн. Үнэндэг шүү.

-Та хэдийд цэрэгт татагдсан юм бэ?

-1946 онд. Би ч цэрэг орчих санаатай их дуртай очсон юмаа. Тэгсэн чинь холбооны яамны боловсон хүчин Ишдорж гуай ирчихсэн “чухал мэргэжлийн хүн. Цэрэгт явуулахгүй” гэдэг байгаа. Туул голын хөвөөн дээр бүр карантинд орчихсон байлаа. Манай Завханаас одоо энэ Норовбанзадын нөхөр зохиолч Банзрагч гээд олон залуус ирчихсэн байв. Цэргийн комиссынхон “саналаараа цэрэгт ирсэн хүнийг буцаахгүй юм” гээд авчихсан юм. Шинэ цэргүүдийн дийлэнх нь багш, холбооны мэргэжилтэн гээд хирэндээ боловсролтой залуус байв. Нэг өдөр биднээс хэсгийг нь сонсож авлаа. Тэгээд л ДЯ-ны төв сургуулийн сонсогч болчих нь тэр. ДЯ-ны төв сургууль одоогийн Гандангийн дэнж дээр үлдэж хоцорсон Хүүхдийн төв больницын хуучин байранд байлаа. 24-хөн насандаа хурандаа цол шагнагдсан Буяндэлгэр гэдэг шаардлага хатуутай, цэмцгэр гоё залуу манай сургуулийн захирал байлаа. Шинэ байшинд тасаг, тасгаараа нэг, нэг өрөөнд байрлана. Дэг журам, сахилга бат гэдэг үнэхээр чанга. Хоол унд, хувцас хэрэглэл ч сайтай. Гүйцэтгэх курст сурч байтал дөнгөж хойно сургууль төгсөж ирсэн Өлзийбат гэдэг гялалзсан хошууч Холбооныхоо суманд намайг татаад авчихав. Холбооны баахан аппарат хэрэгсэлтэй, нэг цэрэг туслахтай хоёулаа подвалын тусгай өрөөнд ажилладаг байлаа. Онц хийгээд байх юмгүй. Хоёулаа унтаад өгдөгсөн. Орой болохоор жагсаалын даргаас чөлөө авч, нэг нэг урт сэлэм зүүж аваад Хятад Шийянз, Гар үйлдвэрийн клуб, Ленин клуб, 5-р хорооны улаанбулан гээд нийтийн бүжиг танц болдог газар луу явна. Сэлэм агссан болохоор бид хоёрыг цэргийн эргүүл гэж боддог байсан байх. Билетгүй оруулчихна. Жаал зогсч харж байгаад гардагсан. Шийянз, Гар үйлдвэрийн клубт эрлийз залуус, Ленин клубт сэхээтэн голдуу хүмүүс цугларч бүжиг танц хийнэ. Хятад Шийянз том хашаанд байсан юм. Зөндөө олон байшинтай, ший кино гардаг, бөмбөг биллярд тоглодог, тун ч их хөл хөдөлгөөнтэй,

Page 60: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хөгжилтэй газар байсан юм.

-Холбооныхоо суманд удсан уу?

-Уг нь овоо дориун ажиллаж эхэлсэн. Гэтэл холбооны яамны орлогч сайд Самбуу гуай намайг цэрэгт орчихсоныг мэдчихээд, “ажлаасаа оргож цэрэгт орчихсон нөхөр байгаа юм. Буцааж яамандаа авч мэргэжлээр нь ажиллуулна” гэж манай ДЯ-ны дээд дарга нарт гомдол мэдүүлж, эцэст шүүхдэж байгаад буцаагаад авчихсан. Уг ДЯ-ны шугамаар хойшоо холбооны сургуульд явуулна гэж дарга нар амлаж байсан юм. Тэр ч бүр тэгээд баларсан. Холбооны яамандаа буцаж ирсэн чинь яамандаа биш, Холбооны техникумд багшаар өгчихдөг байгаа. Мэргэжлийн багш болж, цахилгаан техник, радио техник зэрэг хэд хэдэн мэргэжлийн хичээл заасан. Сүүлд Холбооны техникум барилга, үйлдвэр, холбоо, тээвэр зэрэг 4 салбартай Политехникийн сургууль болоход Холбооны салбарын декан боллоо. Дараа нь Тээвэр, холбооны яамны техникийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн дарга болсон юм. Телефон хороо, Радио холбоо, Төв шууданг нийлүүлж 400 ажилтантай Холбооны газар болгоход анхны дарга Бизьяагийн дараа мөн газрын даргын албыг хашиж явлаа.

-Чимэддорж, Буджав, Мятав гээд хойно холбооны мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтнүүдийг дуулсан юм байна. Та мөн тэдний нэг байх аа?

-Тэгэж хэлж болно шүү. Бид ойролцоо он жилүүдэд төгссөн холбооны анхны дээд мэргэжилтнүүд яалт ч үгүй мөн юмаа. 1949-1951 онд Москвагийн Холбооны политехникумд сурч байгаад Ленинград хотын Цахилгаан техникийн холбооны дээд сургуульд шилжин суралцаж, 1956 онд төгссөн. Москва, Ленинград, Одессын холбооны гурван нэрд гарсан том дээд сургууль байлаа.

-1965 оны орчим Тээвэр, Холбоо хоёр сал луу?

-Тэгсэн, тэгээд Холбооны яам байгуулагдсан.

-Та хэдийд нь Москвад Худалдааны төлөөлөгчийн газар мэргэжилтнээр ажилласан юм бэ?

-3 жил Москва дахь манай ЭСЯ-ны худалдааны төлөөлөгчийн газар холбооны чиглэлийн ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаад, 1969 оны 8-р сард эх орондоо буцаж ирсэн. 3 хоногийн дотор гэр орныхоо юмыг янзалж Киевт засварт орсон нисэх онгоцоор яаран сандран ирж байлаа шүү дээ?

-Ямар гээч чухал шинэ ажилд томилов?

-Хоёр яам салж НАХЯ байгуулагджээ. Ирмэгцээ “НАХЯ-н дээр оч” гэхээр нь очсонд боловсон хүчний газрын Данаа гэдэг хүн хүлээж аваад “таныг аяндаа дуудна, одоохондоо хүлээгээд амарч бай” гэсэн юм. Сар шахамын дараа буюу 1969 оны 9-р сарын 9-нд намайг дуудсаныг сайн санаж байна. НАХЯ-ны 1-р орлогч сайд, УАХГ-ын дарга генерал Гүнсэн гэдэг хүн дээр оруулсан юм. Нүдэнд дулаахан, цэмцгэр, ёсорхог байрын, яриа хөөрөө нь их

Page 61: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

цэгцтэй хүн байлаа. Тэгэж анх Монгол улсын Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан болж, офицерийн дүрэмт хувцас захиалан өмсч, шинээр байгуулсан холбооны хэлтсийг толгойлох болсон юм.

-НАХЯ-ны холбооны хэлтэс ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм бэ?

-НАХЯ гэдэг чинь аюулаас хамгаалах, сэргийлэх, хил, засан, үйлчилгээ аж ахуйн газраас бүрдсэн хүчирхэг том яам байлаа шүү дээ. Тийм ч учраас Холбоо харилцаандаа онцгой анхаарал тавьсан хэрэг. Эдгээр салбараа бүрэн нэгтгэж хамарсан 24 орон тоотой холбооны хэлтэс байгуулсан юм. Пүрвээ, Сүхээ, Дамдинсүрэн гээд тасгийн дарга нартай байлаа. Холбооны засвар, радио холбоо гэхчлэн бүгдийг бид хариуцна. Батлан хамгаалах яам нүүгээд явчихсан. Аюулаас хамгаалах яамны холбооны техник, тоног төхөөрөмж гэж гавьтай юм байгаагүй юм. “Р-105” гэдэг цэргийн үүрч явдаг хоёр радиостанцтай байлаа. Зочин гийчин ирэхэд урд, хойтох “купер”-т нөгөө хоёртойгоо явна. Өөр онцгой гойд техник төхөөрөмжөөр тун ч хомс доо. Хилийн отрядуудтай цагаар морзоор харилцахаас хэтрэхгүй. Жамбалсүрэн сайд намайг томилогдоход эмнэлэгт байсан юм. Эмнэлгээс гарч ирээд дуудсан. “Энэ холбоог холбоо шиг холбоо болголгүй горьгүй” гэж товч, тодорхой үүрэг өгсөн. Бид хэд хоног бодож, нөхөдтэйгөө зөвлөлдсөний эцэст таван жилийн төсөл боловсруулсан юм. Төсөл, төлөвлөгөөгөө яамны коллегид биеэр танилцууллаа. “Их л юм хийхээр бодож төлөвлөжээ. Хэрэгжүүлж л чадвал холбоо шиг холбоо болох нь ээ” гэсэн юм. Гадаадын тус дэмжлэггүйгээр хэрэгжүүлэх бололцоогүй гэдгийг хэлсэн. ЗХУ, БНАГУ-ын аюулаас хамгаалах байгууллагыг түших нь зүйтэй гэсэн саналаа бас хэлсэн. “Зөв зүйтэй” гэсэн юм. УАХХ /КГБ/-ны холбооны ажлын арга барилыг газар дээр нь үзэж танилцахаар Москва руу Пүрвээ, Бямбаа гэдэг хоёр тасгийн даргатай хамт явлаа. УАХХ-ны холбооны нөхөд хамаг л нарийн ширийнээ бидэнд ний нуугүй үзүүлж харуулсан. Юуны өмнө дотоод холбоогоо сайжруулах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт тэднээс авсан. Дотуур АТС-ээ бүгдийг шинэчилсэн. Аюулаас хамгаалахын холбоог өргөжүүлж сайжруулах төлөвлөгөө 1970 оноос хэрэгжиж эхэлсэн юм. 1970 оны сүүлчээр Лейпциг хотноо зохион байгуулсан орчин үеийн холбооны техник хэрэгслийн үзэсгэлэнг очиж үзсэн. БНАГУ авсаархан, өндөр хүчин чадалтай холбооны техник хэрэгсэл үйлдвэрлэдэг болохыг тийнхүү газар дээр нь биечлэн очиж танилцсан юм. Яамныхаа холбоонд зориулж шинэ сайхан дөрвөн давхар барилгыг богино хугацаанд аюулаас хамгаалах байгууллагын барилгачид барьсан. Тэд хилийн отряд, заставуудад мөн ч олон тохилог барилга байшин, орон сууц барьсан даа.

-Аюулаас хамгаалахын холбоо барилга байшинтай ч болсон, ажил хунар ч сүрхий нэмэгдсэн байх?

-Үнэхээр ажил хунар их нэмэгдэж хариуцлага өндөржсөн. ЗГ-ын холбоог аюулаас хамгаалахын холбоонд шилжүүлж хариуцуулах асуудал яригдаж тэр ёсоор шийдсэн юм. Холбооны яамнаас ч тодорхой тэс дэмжлэг үзүүлсэн. Намын төв хороо, Засгийн газар, Их Тэнгэрийн амны зочид буудлуудыг холбоогоор хангах, найдвартай ажиллагаатай байлгах талаар анхаарч ажилласан юм. ЗГ-ын ордны холбооны тоног төхөөрөмж шинэтгэх, өргөтгөх зорилгоор дотоод засварын ажил хийж, ЗГ-ын үйлчилгээ, аж ахуйн зарим удирдлагад зэмлүүлж ч явлаа. ЗГ-ын ордны холбоо гэж зайлшгүй байх шаардлагатайг

Page 62: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ойлгодоггүй зарим удирдах ажилтан байсан юм. Бид өгсөн үүргийн дагуу өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөг барьж ажиллаж, зохих өөрчлөлт хийсэн. Шуурхай, найдвартай холбоо байх анхны алхамуудыг хийсэн гэж бодож явдаг. Улсын зургийн институтэд захиалсны үндсэн дээр зураг төсөл боловсруулж Их Тэнгэрийн амны холбоог бэлтгэл нөөцтэйгөөр кабельжуулсан. Ардын Их Хурлын хуралдааны танхим шууд нэвтрүүлгийн 4 сувагтай байсныг 12 болгосон. Германы мэргэжилтнүүдийг урьж авчирч, холбооны ажлын чиглэлээр хамтарч ажилласан юм. Герман, зөвлөлтийн нөхөд бидэнд маш их тусалсан даа. Гадаад захиалга хийхэд Гадаад Худалдааны яам онцгойлон харж үзсэн юм. Холбооны яаманд гаргаж өгдөг 400 мянган шилжих рубльтэй тэнцэх хөрөнгийг НАХЯ-нд гаргаж өгч байсан юмдаг. 3 яамыг ч холбоогоор хангах, өргөтгөхөд НАХЯ зохих ёсоор оролцсон юм. Ялангуяа гадаад оронд суугаа манай ЭСЯ-дыг төвтэйгөө шууд холбоо барих тоног төхөөрөмжид анхаарч ажилласан. Манай ажилтнууд газар дээр нь очиж, холбооны техникийн хүч чадлыг нэмэгдүүлж байлаа. Ханой, Бээжин, Пхеньян, Кабул, Прагт суугаа Монголын ЭСЯ-д бид очиж ажилласан юм. Сүүлд Алжирт ч бас очсон. Зөвлөлт, Германы холбооны тоног төхөөрөмжөөр хүчин чадлыг нэмэгдүүлж байсан юм.

-Аюулаас хамгаалахын холбооны боловсон хүчний нөөц, чанар эрс сайжирсан гэж боддог уу?

-Тэгэлгүй яахав. Бид холбооны мэргэжилтнүүдээ УАХХ-ны шугамаар холбооны нэрд гарсан дээд сургуулиудад бэлтгэдэг байлаа шүү дээ. Жил бүр 10 сонсогч явуулдаг байсан юм. Холбооны хэлтсийн удирдлага яамаа төлөөлж очиж, манай боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиудын удирдлагатай уулзаж сонсогчдынхоо сахилга бат, сурлага, мэргэжлийн түвшинтэй танилцаж, санал бодлоо ний нуугүй солилцдог байсан юм. Тэрчлэн холбооны мэргэжилтнүүдийн мэргэжлийг 3 сар хүртэлх хугацаагаар ЗХУ-д дээшлүүлдэг байлаа. Хилийн бүх отрядыг холбооны өндөр мэргэжилтэй офицероор бүрэн хангаж чадсан юм. Сэргийлэх, засан, аюулаас хамгаалах гэхчлэн бүх салбар зохих холбооны мэргэжилтэнтэй болсон.

-Та эдүгээ холбоон дээрээ очдог биздээ?

-Нэг их орж сүйд болохгүй юмаа. Гэхдээ уулзаж учралгүй яахав. Биеэ даасан, хүчтэй, том холбоо маань задарч жижгэрчээ. Манайх шиг жижиг улсад салж сарниж жижгэрээд байх хэрэггүй л юмдаа. Сэргийлэх, засан, хил, Тагнуулын төв газар гээд тус тусдаа холбоо байгуулж ажилладаг болжээ. Жижиг холбоо жижиг л байдаг юм. Холбооны техник тоног төхөөрөмжийн хүчин чадал жижгэрнэ л гэсэн үг дээ. Хангалт ч хомсдож таараа. Зах зээл гэдэг чинь жижиг юмыг зажлахгүй залгичихдаг тул загас гэсэн үг шүү дээ. Амгаланд хоёр гурван склад дүүрэн холбооны тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл байсан. Одоо л дуусч буй дуулдсан. “Дуусахаар нь яахаа мэдэхгүй л байна” гэж түгшиж гайхсан хүмүүс байна лээ. Аргагүй шүү дээ. Эдүгээ холбооны техник тоног төхөөрөмж, сэлбэгийн хэрэгслийн үнэ тэнгэрт хадчихсан юм чинь. Ах дүү хоёроос тусалдаг улс орон ч үгүй боллоо. Гуйгаад олдохгүй. Нууцлах техникийн тухайд бол бүр ч хүнд болж таарна. Хуучин нь 10, 20 жил болчихсон.

Page 63: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Холбооны кабелийн утсыг алдсан, аваад явчихсан гэж их ярих болж дээ?

-Аливаа улсад хот байгуулалтын ажлыг төлөвлөхөд юуны өмнө цахилгаан, холбооны сувагчлалын асуудлыг урьдчилан бодож төлөвлөж оруулдаг юм. Манай энэ ажил хийгддэггүй гэхэд огт хилсдэхгүй. Тиймээс дахин дахин нүсэр ажил ундарч, ашиггүй үрлэг зардлага байнга гардаг юм. Кабель явдаг газар наанадаад цоожгүй байна. Дэггүй болсон үед дэггүй хүмүүс ороод л авчихна шүү дээ. Ийм замбараагүй байхад харин ч манайхан номхон улс шиг санагддаг юм. Холбооны хэрэгслийг замаас нь ч нууцаар чагнаж бичлэг хийх бүрэн бололцоо байна. Эдүгээ монголд нууц хадгалалт хамгаалалт, сонор, сэрэмж, дэг журам үнэхээр улан дор гишгэгджээ.

-Холбооны ирээдүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхий дахинд холбооны техник, тоног төхөөрөмж үсрэнгүй хөгжлөө. Кабелийн шугам илт гологдож байна. Механик систем үгүй болж электрон системд шилжлээ. Нарийн харандаа шиг төхөөрөмжид 1000 гаруй суваг нягтруулж байна шүү дээ. Манайх ч дэлхийн жишгээр хөгжих ёстой. Оролдлого хийж, гадаад орны зээл тусламж ч их авч байх шиг байна. Холбооны ахмад ажилтны хувьд МУ-ын холбооны ирээдүйг өөдрөгөөр сэтгэж харж төсөөлдөг шүү. Үгийг маань сонсоё гэвэл бодож санасан зүйл надад ч байна.

-Залуу зандан наснаас чинь юу нь илүү их бодогдох юм бэ дээ?

-Бид хөгжилтэй, жавхлантай, сэргэлэн золбоотой явжээ. Ажлаа ч хийдэг, амарч цэнгэж ч чаддаг байж. Нийтийн бүжиг танц л их бодогддог юмдаа. Гуулин хөгжимтэй бүжихээс сайхан юм гэж бий гэж үү? Нийслэл хотоороо бүждэг байлаа шүү дээ. Гутлаа гялалзтал тосолж, өмдөө шугм шиг индүүдэж, үс гэзгээ толийтол самнаад л орж явчихдаг байлаа. Хөгжим дуугарав уу, үгүй юу бусдаас түрүүлж бүжиглэх гэсэн бүсгүйгээ урина. Ёстой дэгдэж, дэрвэж өгдөг байлаа.

-Та сайн бүжигчин байсан уу?

-Үе тэнгийн нөхдөөс минь асуугаарай л даа.

-Ямар бүжиг бүжих вэ?

-Вальс, фокстрот, румба… гээд. Одоогийнхтой адил салахгүй, хөдлөхгүй, наалдаад зогсоод байхгүй шүү дээ. Тус тусдаа уран гоё хөдөлгөөн хийнэ. “Жаахан Дулмаа”-гийн аянд Караковяк бүжиглэдэг байлаа. “Ард” кино театрт их сайхан бүжиг болно. Үдэш болохоор ажилтай албатай юм шиг “Ард” руу зүглэнэ дээ.

-Та ч аргагүй л хотын хуучин хүн болох нь ээ. Өөр санаанд чинь юу байна даа?

-Хот гэснээс Сүхбаатарын талбай дээр чинь Өндөр хог гэж байсан юм. Хойхно нь Бөмбөгөр ногоон театр байлаа. Хавь ойрын байгууллагууд нь нүүрснийхээ үнс хогийг гаргаж овоолдог байсан юм. Дараа нь тэр том хогийг хуу арилгаж, тэгш шулуун, өргөн

Page 64: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

уужим талбай байгуулж, нэглд нь цардсан. “Ийм арзгар газар дээр чинь яаж явах юм бэ? Хайран гутал баллана” гэж бодож байж дээ. Мөн ч юм үзээгүй байсан байгаа биз

Бид цөм л юм үзээгүйгээс бүхнээ эхэлсэн билээ. Тэр л “юм үзээгүй” ахмад үе маань биднийг үзүүлсэн юм. Юм үзүүлэх үзүүлэхдээ дэлхийн “юм”-ыг үзүүлсэн юм. Тиймээс ч холбоочин, МУ-ын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, хурандаа Гандорж гуай шигээ хүндтэй буурлуудаа хойд үеийн бид хүндэтгэж дээдлэлгүй яахав. Баярласан гялайснаа хэлэх ёстой. Гандорж хурандаа эдүгээ мөн л өөр шиг нь аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтнуудын нэг, эхнэр Дондовтойгоо нийслэл хотдоо энх тунх, сэтгэл тэнүүн, жаргалтай сайхан амьдарч байна. Хоёр хөгжин хэн хэнийх нь халамжит хань ертөнцийн жам ёсоор өөд болсноос хойш насны эцэст аяга цайгаа хувааж уун, сэтгэлийнхээ үгийг ярилцан, бие биедээ түшиг тулгуур болох бүлээн санааны үүднээс нэг гэрт орж ханилан суужээ. Хоёр талаасаа 6, 6 хүүхэдтэйгээ нийлсэн хоёр хөгшин хорь шахам ач, гуч дагуулсан өвөө эмээ хоёр болоод наран, саран лугаа адил сэтгэлийн гэгээтэй маргаашийнхаа өдөртэй золгож байна.

1996 он

У.Амарсайхан "Уулын бvргэд ч уйлдаг" 2 Tuesday, 2007 оны 09 сарын 25  

  ТҮҮХИЙГ ҮНЭН БАТАЛДАГ

 

Би 6-тай байж. Багын юм ямар санаанаас гарах биш. Сонин тохиолдол гэрэл зургийн хальсанд буулгасан шиг л үлддэг байлаа. Тэнгэр сайхан үдэш аав минь ээж бид хоёрыг дагуулж гадуур гардаг байв. Гол төлөв хотын төв хэсгээр л явна. Сүхбаатарын талбайн өмнөд хэсэгт байдаг цэцэрлэгийг тохижуулж байсан юмуу, аль эсвэл тэр хавийн барилгууд дээр ажилладаг байсан хэрэг үү баахан олзлогдсон япон цэрэг байх. Би аав, ээж хоёроос салаад тэдэн рүү гүйчихнэ. Урьд нь хятад “Шийянз” /хятадын клуб/-д олзлогдсон япон цэргүүдтэй хөтлөлцөн хэд хэдэн удаа тэдний хамт кино үзсэнийг минь аав ээж хоёр мэдэх учир элдэв юм бодохгүй, “эх нутаг, гэр бүл, үр хүүхдүүдээсээ алс хол яваа хүний үрс хэн нь ч ялгаа юу байхав, хүүхэд харахаараа уярдаг биз” гэцгээнэ. Үнэхээр ч олзлогдсон япон цэргүүд хүүхдэд их сайн байсан юм. Ам руугаа хуруугаа хийж, ээж аав руу зангацгаана. “Ээж ааваасаа тамхи аваад ир” гэсэн дохио байлаа. Намайг гүйгээд очихоор аав хайрцагтай янжуураасаа хэд хэдийг аваад өгнө. Энэ бүхнийг харсан тэднийг манаж буй монгол цэргүүд юу ч хараагүй юм шиг хээвнэг өнгөрөөнө. Харин япон дарга нар нь харвал сүрхий

Page 65: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

чанга дуугарч цэргүүдээ хөөж тараагаад, харин бидэнд баярлаж гялайсан сэтгэлээ харцаараа илэрхийлдэгсэн. Ингэж би “ардын муусайн японууд”, “самуурайнууд” гэж радиогоор ярьж, сонин хэвлэлд бичдэг байсан япон хүмүүстэй анх нүүр учирч билээ. Аавын янжуурыг би ч мөн ч их зөөж, япончууд надад олон гоё нарийхан харандаа өгсөн дөө…

Түүнээс хойш “капиталист япон”-ыг сонирхолгүй өсөж бойжив. Харин хоёр орны харилцаа дэлхийн жишгээр сайжирч, түүгээр ч үл барам Япон улсын Ерөнхий сайд Кайфу гэдэг хүн Монголд анх удаа айлчилж улмаар монгол нутагт буй олзлогдогсод, цэргүүдийнхээ шарилыг нутагтаа аваачихаар манай засгийн газартай тохиролцохыг сонсоод нөгөө гоё нарийхан харандаа өгсөн япон ах нараа өөрийн эрхгүй саналаа. Угтаа тэд нар маань чухам ямархуу хүмүүс байсан юм бол, надад гоё харандаа өгсөн нөгөөх япон ах нарын хэн нэг нь эдүгээ амьд сэрүүн байгаа юм биш байгаа, өөрсөдтэй нь эс боловч үр хүүхэдтэй нь уулзах юмсан, тэгвэл надад тэдэнд аав нарынх нь тухай хуучлах багын дурдатгал бишгүй нэг бий дээ гэсэн “гэнэн” бодол сэтгэл гижигдэв. Тэгээд бага насаа, аав, ээж хоёроо санагалзаж, японы олзлогдогсдын тухай тодруулж элдэв сонин юм сонсоё гэж шийдээд сайхан танилцсан, 1945 оны үед японы олзлогдсон цэргүүдийн харуулын даргаар ажиллаж байсан ахмад дайчин Чимэдцэрэнгийн Лувсан-Очир гуайтай уулзаж ярилцсан минь энэ ээ.

-Та тэр үед ямар ажил хашиж байсан юм бэ?

-Би 1945 оны дайнд оролцсон хүн. Гэхдээ дайны ялалтын мэдээ сонсоод л буцаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Буцаж ирсний дараа одоогийн автобус баазын суурин дээр 5-р фабрикийн байранд байрлуулсан хошууч Номура даргатай японы олзлогдсон цэргийн нисгэгчийн лагерийн харуулын даргаар намайг томилсон юм.

-1945 оны дайнаар манай цэргүүд хир олон япон цэрэг олзолсон юм болоо?

-12318 япон цэрэг олзолсон юм билээ. Японы зарим хэвлэл 13800 … гэхчлэн бичдэг, үнэн тоо нь 12318. Үүнээс 10705 нь хожим эх орондоо буцсан, монголын нутагт 1615 нь элдэв өвчний улмаас нас барсныг 16 газар оршуулсан. Дамбадаржаад 835, Угтаал-Жаргалантад 34, Сүхбаатар хотод 198, Ерөөд 96, Аргутайд 33, Налайхад 12, Шохой-Цагаан булагт 10, Борнуурын Үхэр чулуутад 4, Сэлэнгийн Алтанбулагт 8, Зүүнхараад 44, Баруунхараад 43, Батсүмбэрт 2, Зүүнбүрэнд 19, Балж /Түнхэлд/ 1, Архангайн Өгийнуурт 5 япон цэргийн шарил бий.

-Яахаараа ингэж энд, тэндгүй оршуулсан юм бол?

-Япон цэргийн олзлогдогсод 1945 оны өвөл ид хүйтнээр 11, 12-р сард 6 удаагийн цуваагаар монголд ирсэн юм. Тэд гол төлөв барилга дээр ажилласан. Барилгын мод, материал бэлдүүлэх, тоосго цохиулах, заримыг нь өөрсдийнх нь хоол хүнс ногоо тариулах, загас бариулахаар зохион байгуулж, Улаанбаатар хотоос гадна Төв, Сэлэнгэ, Архангай аймагт

Page 66: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

аваачсан юм. Тэндээ өвдөж нас барсныг нь газар дээр нь оршуулсан хэрэг.

-Японы олзлогдсон цэргүүд ямар барилга дээр голчлон ажилласан бэ?

-ЗГ-ын ордны өргөтгөл, “Бөмбөгөр ногоон” театр шатсаны дараа барьж эхэлсэн Улсын төв театр, ГЯЯ, Сталины нэрэмжит Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кино театр, “Алтай” зочид буудал /одоогийн Улаанбаатар хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны барилга/, Намын дээд сургууль, МУИС, Нүхт, Сонгины амны зочид буудал зэрэг барилга дээр ажиллаж байсан. “Эдгээр барилгыг японы олзлогдсон цэргүүдийн хүчээр барьсан” гэж японы нэлээд хэвлэлд бичсэн байдаг юм. Энэ бол хэтрүүлэг. Дээрх барилгуудыг манай улс 1941 оноос эхлэн барьж эхлээд эцсийнхийг нь тавиад онд дуусгасныг хэн хүнгүй сайн мэднэ. Харин эдгээр барилга дээр япон олзлогдсон цэргүүд оролцон ажилласан, оролцох оролцохдоо идэвхтэй сайн ажилласан гэвэл илүү түүхийн үнэнд нийцнэ. Ер нь японы хэвлэлүүдэд хэтрүүлэг нэлээд байдгийг би япон хэл дээр гадарладгийн хувьд уншиж танилцсан зүйл нэлээд бий.

-Та заримыг нь тодруулж болохсон болов уу?

-1990 оны 12-р сард Бүх японы олзлогдогсодын нийгэмлэгийн урилгаар манай улсын Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Шура бид хоёр уригдан очиж, монголд байсан японы олзлогдсон цэргийн асуудлаарх Симпозиумд оролцсон. Ийм асуудлаар японы тал урьд нь зөвлөлтийн талтай симпозиум зохиосон бөгөөд хятадын талтай мөн зохионо гэж байсан. Уг симпозиум дээр нөхөр Шура үг хэлж, би японы талын хүсэлтээр цөөн үг хэлсэн. Биднийг маш өндөр хэмжээнд хүлээн авч, сар шахам хугацаанд япон орныг хөндлөн гулд аялуулж үзүүлсэн. Ингэж явахад японы залуус, япон хүмүүс 1939, 1945 он, Халх голын дайны талаар янз янзын бодол ойлголттой байдаг нь илт ажиглагдсан. Тэдэнд түүхэн үнэнийг ойлгуулж өгөх нь зүйтэй гэсэн бат ойлголт миний л хувьд лав төрсөн. Тийм дайн, түрэмгийлэл үнэн хэрэг дээрээ гарсныг ч мэдэхгүй япон залуус сая, саяараа байх шиг санагдсан. Тийм дайн, түрэмгийлэл гарсан, монголын арми япон цэргүүдийг олзолсныг нүдээр үзэж, япончуудтай ажиллаж байсны хувьд би явсан газар болгондоо илэн далангүй хэлсэн. Японы зарим сурвалжлагч “ЗХУ-д олзлогдсон манай цэргүүдээс үхэж үрэгдсэн хүний тоог хувилаад үзэхэд танай нутаг дээр үхсэн хүний тооноос бага гардгийн учир юу вэ? Бөөсний халдварт өвчнөөр манай олон олзлогдсон цэрэг үхсэн гэдэг үнэн үү? Монголын харуулын цэргүүд манайханд хэр хандаж байсан бэ? Гэхчлэн сонирхсон, сониучилсан, сэжиглэсэн элдэв асуулт тавьж байсан. Үнэн юм үнэнээрээ л байх ёстой. Үнэнийг хүмүүс мэдэж, түүхийг зөв дүгнэх учиртай. ЗХУ-д японы 60 мянган олзлогдсон цэрэг байсан юм гэнэлээ. Тэдний хэд нь ямар шалтгаанаар үхсэнийг яаж мэдэхэв, Орос, Япон хоёр улсын хоорондоо шийдвэрлэх сонирхох асуудал. Манайд 60 мянга биш 12318 япон цэрэг байсныг дээр хэлсэн. Японы сурвалжлагчид үхэж үрэгдэгсэдээ яаж хувилж харьцуулсныг би бас сонирхохгүй байна. Архивын мэдээ сэлт болон өөрөө мэдэх зүйл, тэр үед японы олзлогдсон цэргийн лагерийн дарга, эмч зэрэг алба хашиж байсан манай ахмад хүмүүстэй уулзаж, сонирхсон зүйлээс /олонхи нь бурхан болжээ/ үзэхэд японы олзлогдсон цэргүүд өвлийн ид хүйтнээр зуны хувцастай олон хоног явж ирсэн, ногоо голцуу хоолтой хүмүүс монгол малын маханд пологтож гэдэс дотор нь хямарсан, замд даарч хөрснөөс салхинд цохиулж, хатгалгаа авсан зэргээс замдаа болон ирсэн хойноо олон хүн нас барсан

Page 67: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

юм билээ. Мөн хүн гээч амьтанд тохиолддог тархи судасны нарийсал, мухар олгойн хүндрэл, бөөр зүрхний архаг болон хурц өвчнөөр нас барсан гэх оношлогоотой хүний хэрэг архивын материалд нэг ч алга байна. Манай нам засгаас онцгой анхаарч японы олзлогдсон цэргүүдийн дунд бөөсний халдварт өвчин гаргахгүй байх бүхий л арга хэмжээ авч лагерийн хариуцлагатнуудад хатуу шаардлага тавьж хяналт, шалгалт дээд зэрэгт хийж байсан. Улсын онцгой комисс ажиллаж байсан. 1946 оны 1-р сарын 4-нд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэд олзлогдогсдын хэрэг эрхлэх газар байгуулж хотын намын хорооны нарийн бичгийн дарга нөхөр Сосорбарамд шууд генерал цол шагнаад даргаар нь томилогдсон юм. Уг газар дотроо хоёр газар, 15 хэсэгтэй байсан.

Японы цэргийн олзлогдогсдыг хүлээж авмагц монгол цэрэг нэхий дээл, эсгийн гутал, өвлийн малгай, хөвөнтэй цамц зэрэг дулаан хувцасаар дор нь хангасан. Харин япон хүн дулаан хувцас өмсч чаддаггүй юм билээ. Нэхий дээлийг үрдэг гээд өмсөхгүй, эсгий гутлыг нухдаг гээд түрийгий нь тайрчихна. Хөвөнтэй өмд, цамцыг л өмсдөг байсан. Махан хоол хүнддээд байхаар нь өөрсдөөр нь ногоо тариулж, загас бариулахаар хөдөө явуулах ажил зохион байгуулж байсныг дээр хэлсэн. Монгол харуулуудын “хатуу ширүүн”-ий тухайд гэвэл харуулын бага дарга байсны хувьд “тун зөөлөн” ханддаг байсан гэж шууд хэлнэ. Монгол жаалууд талх, тамхи зэрэг зүйл авчраад япон цэргүүдэд шидээд өгчихнө. Бид жижиг юм гэж бодоод мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөнө. Энэ бүхнийг дарга нарт нь ховлоод байвал тохиолдол бүрт цэргийн жагсаалын өмнө “алганы амт” амсуулахад хүргэх байсан юм. Бидэнд тийм хүсэл байгаагүй. Дээрээс дарга нараар нь ажил хийлгэдэггүй, зөвхөн цэргүүдээ л захирах, зохион байгуулах үүрэгтэй байлгасан. Японы олзлогдсон цэргүүдтэй тун хүнлэг, соёлтой харьцах хатуу үүргийг маршал Чойбалсан, Цэдэнбал, Лхагвасүрэн нараас эхлээд удирдах тушаалын дарга нар лагерийн удирдлагад чанд тушаадаг байсан. Япон цэргүүдтэй зөвхөн дарга нараар нь дамжуулж, онцгой соёлтой боловсон харьцахыг үүрэг болгоно. “Япончууд соёлтой ард түмэн шүү” гэж байн байн анхааруулдагсан. Ингэж харьцаж байсан гэж монголд олзлогдсон цэргийн лагерьт байсан эдүгээ японд байгаа болон манай монголд жуучилж ирсэн олон хүн ярьж, талархаж, байсан газраа хэрэг болгон очиж, тэнд буй өнөөгийн монгол хүмүүстэй дурсгалын зураг татуулж байсан олон тохиолдлыг нүдээр харсан. Ер нь Японы олзлогдсон цэргүүдтэй холбогдсон элдэв цуу яриа манайд ч бишгүй байдгийг би сонссон. “Дандар баатар япон олзлогдсон цэргүүдийг хядаж байсан юм гэнэлээ, япон дарга нар олзлогдсон цэргүүдээ уур нь хүрэхээр бууддаг байсан гэлцдэг гэх зэргийн яриа гарсан. Дандар баатар олзны японыг хядах нь бүү хэл алаг морио уначихаад лагерийн удирдлагууд, харуул манааныхантай уулзахаараа “япончууд сүрхий нягт нямбай, гойд соёл боловсролтой хүмүүс, та нар монголынхоо нэрийг бодож, тэдэнтэй хүнлэг соёлтой харьцаарай таминь” хэмээн аминчлан сүрхий захьдаг байсн гэж лагерийн удирдлагад ажиллаж байсан олон ахмадаас би чихээр сонссон. Япон дарга нар цэргүүдээ буудах нь бүү хэл, тэдэнд буу ч байгаагүй, Жихэ хотоос Мүгдэн хүрэх замд японы олзлогдсон цэргүүдийн дарга нарыг зөвхөн хүйтэн зэвсэг сэлэмтэй нь явуулаад, Мүгдэнээс нааш сэлмийг нь хураасан. Япончуудын дунд ч цуу гэх үү, сэжиглэл гэх үү элдэв яриа тээнэгэлзэл бас байдаг юм билээ. “Сталин дайны олз гэж монголчуудад манай олзлогдсон цэргүүдээс бэлэг болгож өгсөн юм. ….Монголчууд барилга барьж чадахгүй болохоороо барилгаа бариулах гэж оросуудаас манай олзлогдсон цэргүүдийг гуйж авсан” гэдэг яриа байдаг, ингэж ч зарим хэвлэлд бичсэнийг мэднэ. Бид олзны цэрэг хүнээс гуйгаагүй, түрэмгийлж ирсэн дайсныг бут

Page 68: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ниргээд өөрсдөө олзолж авсаныг хатуухан хэлүүштэй байна. Монголчууд 19-р зууны дөчөөд онд биш мянга хоёр зуугаад оноос эхлээд барилгаа барьж, бас “байлдан дагуулж” муугаар хэлбэл дэлхийг, японыг ч бас чичрүүлж явсан үе бий. Ярьвал их юм бий. Энэ бол түүх. Түүх гол нь үнэнээрээ л байх учиртай.

-Түүх үнэнээрээ байх учиртай гэснээс та монголд байсан япон цэргийн олзлогдогсдын тухай ном бичсэн гэлүү?

-Японы олзлогдсон цэргүүдийн тухай буруу зөрүү ойлголтод бодит үнэн хариулт өгөхийг хичээж “Түүхийн үнэн” гэсэн нэртэй ном бичсэн. Архивын материал үзэж, тэр үед ажиллаж байсан лагерийн дарга, эмч зэрэг хүмүүстэй уулзаж дурдатгал яриаг нь сонсож, өөрийн дүгнэлт, бодлоо нэмэрлэж бичсэн. Шура редакторлож Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар хэвлэгдэнэ. Судлаачдад өчүүхэн боловч тус болоосой гэж сэтгэлээсээ бодсон юм. Эс ингэвээс монголд байсан япон цэргийн олзлогдогсдын тухай япон, манай хоёрын аль алиных нь хэвлэлд буруу ташаа хийсвэр ойлголт өгөхөөр зүйл бишгүй гарах шинжтэй. Элдэв сэжиглэл, хэтрүүлэг, тээнэгэлзэл хоёр орны харилцаа, хүмүүнлэг ёсонд том гай хор уршиг тарьж мэднэ.

-Японы тал олзлогдсон цэргүүдийнхээ шарилыг нутагтаа аваачихаар манай засгийн газартай тохиролцсон тухайд та юм хэлмээр байна уу?

-Япон ёсонд ямар байдгийг би сайн мэдэхгүй юм. Монгол ёсонд бол талийгаачийн шарилыг элдвээр хөндөхийг онцгой цээрлэдэг. Тэгээд ч Чингис хааны шарилыг эрж хайх ажлаа зогсоож, энэ хэрэгт хутгалдахгүй байхыг манай ухаалаг хүмүүс япончууд болон өөрсдийнхөндөө тун зөв сануулсан гэж би хувьдаа талархан боддог. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг юм. Бурхан болоочдын шарил, сүнсээр бүү оролдоосой гэж хүсэж байна. Сайн юм болох нь юу л бол.

Дээр үед манай монголчууд бурхан болсон хүнийг хээр гадаа ил тавьж орхин, түүнийг хүчит тас шувууд бурхны оронд хүргэдэг байсан нь жирийн хэрэг огт биш. Талийгаачийн шарил сүнсийг хэзээ ч элдвээр оролдуулж ухаж, төнхүүлж ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн мэргэн санаа. Үүнийг дотоод гадаадын “хэт” ухаантай хүмүүс шүүмжилсэн байдаг. Монгол хүн юмыг бодож цэгнэж байж хийдэг гэдгийг л хэлмээр байна. Тэр тусмаа манай ахмад үе…

-“Шувууд буцах намар” гэдэг монголд байсан японы олзлогдсон цэргүүдийн тухай телевизийн уран сайхны кино танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Угтаа би тэр киног бүтээгчдийн нэг. Бидний хамтын бүтээл. Намайг киноны зөвлөхөөр ажиллуулахыг хүссэн юм. Уран сайхны л кино. Зохиолч, найруулагч нь уран сайхны чиглэлд нь их анхаарсан. Аргагүй биз, залуу хүмүүс. Харамсаж, гашуудаж өрөвдмөөр хайр дурлалын тухай кино юмаа даа. Би гол нь уран сайхныг нь биш, түүхэн үнэнийг нь л голлож, гаргахсан гэж хүссэн. Тэгээд ч багагүй маргасан. Зарим зүйлийг, төгсгөлийг зөөлрүүлж, үнэнд ойртуулахыг хичээсэн. Зохиогчид миний зөвлөснийг авахыг нь авч, авахгүйгээ аваагүй. Та харин манайд байсан япончуудыг “японы олзлогдсон цэргүүд” гэж

Page 69: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

зөв яриад байна. Манайхан “япон хоригдлууд” гэж буруу ярьж буруу ойлгодог. Ийм маяг ч энэ кинонд байгаа. Үнэндээ тэд хоригдол биш олзлогдсон цэргүүд байсан. Манай засаг төр, хуулийн байгууллагууд ч тэдэнтэй олзлогдсон цэргийн ёсоор, энэрэнгүй, хүнлэг ёсоор харьцаж хандаж байсан. Энэ бол онцгой чухал ойлголт. Үүнийг япончууд ч сүрхий зөв ойлгох учиртай. Ялангуяа тэдний сонин хэвлэлийнхэн, сурвалжлагчид. Японы олзлогдсон цэргүүд дан ганц цэргийн зохион байгуулалттай байсан. Монголын тал тэдэнтэй зөвхөн дарга нараар нь л дамжуулан байсныг дахин хэлье.

-Японы олзлогдсон цэргүүдийн талаар дээрх уран сайхны кино хийсэн зарим уран бүтээлч “Өлзий” пүүсийн шугамаар баримтат кино хийж байгаа гэсэн сураг сонссон үнэн үү?

-Намайг зөвлөхөөр ажиллахыг урьсан. Бодож л байна. Баримтат кино гэдэг тун хариуцлагатай, нарийн нягт ажил. Энэ бол уран сайхны кинотой адилгүй. Дан ганц сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж огт болохгүй. Баримтат кино гэдэг түүхийн үнэний алтан сан. Монголд авах ёстой зургуудаа авчихлаа. Японд очиж зургаа авна гээд байгаа юм. Дөчөөд онд японы цэргийн олзлогдогсдын лагерьт ажиллаж байсан манай удирдах хүмүүс, ахмадуудын яриа дурдатгалуудыг бичиж, зургийг нь авах ёстой юм. Тэд бол хамгийн үнэтэй амьд гэрч мөн. Тэр бүрийг авч чадаагүй, авах талаар уйгагүй хөөцөлдөөгүй санагдсан. Харамсалтай нь зарим нь өөд болчихлоо. Баримтат киноны гол баатар гол гэрч нь тэд гэж би үзэж байна. Тэдэнгүйгээр энэ кино кино болохгүй. Түүхийн үнэнийг ч олигтой тайлж, үзэгчиддээ бодит ойлголт өгч чадахгүй. Баримтат киноны зохиолыг нь би үзээгүй. Японд очвол монголд олзлогдож байсан гэх цөөн япон хүний дүрс, яриа л авна шүү дээ. Гол нь монголд амьд сэрүүн буй жинхэнэ ажиллаж зовлон жаргалыг нь бодитойгоор мэдэх хүмүүсийн яриа дуртгал зураг хөрөг л хамгаас чухал байх ёстой….

1992 он

 

АМ ХАМАР ХОЁРЫГ ЖИМИИЖ СУРСАН ДАА

Цэнджав гуайг дээр үеэс мэднэ. Залуудаа сайхан хүүхэн байжээ гэж бодогдсон. “Нээрэн их сайхан хүүхэн байсан юм” гэж аюулаас хамгаалахын ахмад буурлууд ам нэгтэй хэлдэг юм. Нуруу сайхантай, жавхалзсан эмэгтэй байлаа. Монгол улсын аюулаас хамгаалах байгууллагад миний мэдэхээр тэгтлээ олон эмэгтэй “төлөөлөгч” байгаагүй санагддаг. Тэр цөөн ховор “төлөөлөгч”-ийн нэг Цэнджав гуай.

Цэнджав гуай өнөө жил 80 нас хүрч байна. Саяхан орон даяар тэмдэглэж өнгөрүүлсэн Чөлөөлөх дайны ялалтын 50 жилийн ойн баярыг сурвалжилж явахдаа түүнтэй Сүхбаатарын талбайд тааралдаж, зургийг нь дарж авсан юм. Дурсгал болж үлдэнэ. Цэнджав гуай үнэнхүү баярлачихсан явсан. Үнэхээр өнгөтэй сайхан харагдаж байлаа. Торгон дээлтэй, дэгжин сийрсэн малгайтай, энгэрээрээ дүүрэн одон, медаль зүүжээ. Чөлөөлөх дайнд оролцсон монголын ахмад чекистүүдийн тэргүүн эгнээнд цал буурал үстэй, гялалзсан цогтой харц энэ ахмад чекист Монголын эмэгтэй чекистүүдээ төлөөлж

Page 70: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

явлаа. Цэнджав гуайд энэ баяраар бас нэг одон, нэмэгдсэн байх учиртай. Үнэхээр ч нэмэгджээ. Тэрбээр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Шагнагдалгүй ч яахав.

Цэнджав гуай чөлөөлөх дайнд оролцсон монголын аюулаас хамгаалах байгууллагын цөөхөн эмэгтэй “төлөөлөгч”-ийн нэг юм. 15 наснаас аюулаас хамгаалах байгууллагад хүчин зүтгэсэн юм билээ. Есөн настай Богдхан уулын аймагт тэнхим төгсөөд Төв аймгийн яаманд бичээчээр оржээ. Сайн бичээч болохыг нь Төв аймгийн Дотоодыг хамгаалах ангийн дарга мэдэж, өөрийн байгууллагад бичээчээр шилжүүлж авснаар Цэнджав гуайн чекистын ажил амьдралын зам эхэлсэн түүхтэй. Нягт нямбай, ажилдаа махруу, үнэнч шудрага зан төрх нь аюулаас хамгаалах байгууллагын орон нутгийнхнаар үл барам төвийн удирдлагад хүртэл үнэлэгджээ. Тэрбээр “төв”-ийн бичээч болж, улмаар газар, хэлтсийн даргын нарийн бичгийн дарга, Намын хорооны даргын туслах, улмаар “төлөөлөгч” болжээ. Дотоодыг хамгаалахын анхны бичээч нарын нэг гэдгээрээ бахархдаг юм. “Сономын Удвал зохиолч чинь манай аюулаас хамгаалахын бичээч байсан юм” гэж хуучилна. “Эх нь Цэдэн гэдэг хөхөвтөр хөгшин байсан. Аав нь Чоймбол гэдэг халзан толгойтой, хуучин монголоор тун гоё бичдэг хүн байлаа. Удвал сүүлд овог нэрээ сольсон юм билээ” гэв. Циркийн дарга Раднаабазарын эхнэр, хүний нэртэй их эмч Дэнсмаа “бас манай хамгаалахын төлөөлөгч” байсан. Лут орос хэлтэй, юм юм хийдэг, ажилсаг “боловсронгуй төлөөлөгч” байсандаа гэж ярьлаа. Дотоод яам хүн цөөнтэй байсан юм шүү дээ гэв. Цөөхөн гялалзсан сайхан залуустай байснаараа Цэнджав гуай бахархана. Галиндэв, Төгсжаргал, Сэржготов, Базарханд, Чарив, Жадамбаа гээд гялалзсан сайхан залуус байсныг дурслаа. Хурууныхаа өндгийг цортол бичгийн машин цохиж, цаг завгүй хамт ажиллаж байсан үе тэнгийн бичээч нөхөд Лхамаахүү, Цэндсүрэн, Лхамжав, Намхай нараа дуу алдан бас дурсав. Чекист Чимэдцэрэн гуайг хоёр дайнд оролцсон монголын ховор эмэгтэй чекист гэж бахархлаа. Дотоодыг хамгаалах газрын анхны дарга нарыг нүдээрээ харж, үүрэг тушаалыг нь сонсч явснаараа мөн бахархав.

Дотоодыг хамгаалахын домогт дарга Гиваапил онигор нүдтэй, унжуу хамартай шар хүн байсан юм гэнэ. Тун хатуу шаардлагатай дарга байжээ. Насантогтох дарга нь ахимаг насны сөөнгөдүү дуу хоолойтой хүн байсан юм билээ. Ерөнхий хэлтсийн дарга өвгөн Жадамбаа гэдэг хээ хаагүй нэгэн байжээ. “Шаантаг” Дорж гэдэг чекист байсныг бас ярив. ДХГ-ын шоронгийн дарга “маахуур” Дамба олон таван үггүй, доогуур харсан ширүүн харцтай, ширвэлзсэн хар хүн байжээ. Дотоод яам дотроо шоронтой байсныг “үнэн” гэлээ. Харин хүн амьтныг байнга зодож, жанчиж, байцааж, өндөр сандал дээр зогсоо зайгүй суулгаж байсан гэхээр Цэнджав гуай тун дургүйцэв. “Тэгтлээ дандаа зодож жанчиж, өндөр сандал дээр суулгаж байсныг хараагүй. Төлөөлөгч нар харгис хүмүүс байгаагүй, дээд газрын тушаалыг гүйцэлдүүлэх гэж чангалж байсан үе байдаг л биз.

Орон гаран бишгүй явахдаа тэгтлээ харгислаад байгааг нүдээрээ хараагүй болохоор тааж хэлэх юм надад даанч алга. Орос сургагч нарыг фашист байсан гэж их ярьж, бичих болж. Нүдээр үзсэн болоод л тэгж хэлж, бичиж байгаа хүмүүс байхдаа, бурхан минь. Хэтрүүлбэл нүгэл болно. Миний мэдэх орос сургагчид зан сайтай, маньтай элэгсэг дотно харьцдаг байсныг нь л мэднэ. Тэг, ингэ гэж аашилж загнаж элдэвлээд байхыг нь мэдэхгүй юм. Гаднаас харахад янз янзын л хүн харагддаг байсан. Терещенко сургагч ууртай байрын

Page 71: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

харагдана. Төрөлхийн зан нь тэр юмуу хэн мэдлээ. Утсаар ярихдаа заримдаа “черт” гэж хараадагсан. Совольев сургагч муухай харагдахгүй. Скоков ерөнхий зөвлөх их аятайхан хүн. Хар үс, хар нүдтэй. Орос хүн биш байх аа. Гялалзсан эр хүн байсан даа. Дотоодыг хамгаалахынхан улсынхаа нууцыг хамгаалах шиг хамгаалж, хариуцсан ажлаа хийх шиг хийдэг байлаа. Дайны үед гэртээ харихгүй контортоо шинелиэ дэвсэж унтчихаад л өглөө нь босож ажлаа хийнэ. Гомдол гаргадаг нэг ч хүн байгаагүй юм. Ямар сайндаа Цэдэн-Иш генерал саяхан тааралдахдаа “одоогийн залуус бидэн шиг ажиллавал халуураад үхнэ” гэж байх вэ дээ. Орой ажил тарж, хоолоо идчихээд дахин цугларч, шөнийн 24 цаг хүртэл ажиллана шүү дээ. Ээлжийн амралт гэдгийг бид огт мэддэггүй байсан юм. Хүн бүр ширээн дээрээ “саравч”-тай. Түүнийхээ ард л чив чимээгүй сууж ногдсон ажлаа хийнэ. “Саравч” руу өнгийх номгүй. Хэн юу хийдэгийг шадар даргаас өөр хэн ч үл мэднэ. Өчүүхэн төдий нууц алдвал толгойгүй болно. Мөн ч чанга байжээ… бурхан минь. Тусгай төлөөлөгч гэж бий. Тэд чанд ажиллана. Ам, хамар хоёрыг жимийж сурсан даа бид. Ширхэг ч илүү үг амны хөндийгөөс гардаггүй байсан юм. Тэгж байж улсынхаа нууцыг сахиж хамгаална шүү дээ. Тэр олон сайхан нөхөд минь өдгөө бараг бүгд үгүй болжээ. Тэдний маань сэтгэл зүтгэл, зориг тэвчээр, уламжлал л байгууллагад маань өвлөн үлдэгдэх ёстой юм.

Цэнджав гуай 1945 онд Японд дайн зарлаж, чөлөөлөх дайн эхлэхэд ДЯЯ-ны 4-р газрын дарга хурандаа Дордогийн удирдсан тагнуулын тусгай группын бүрэлдэхүүнд оролцож явсан юм. Нөхөр нь баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тулалдаанд Дорж генералын группт яваад эзгүй, төрсөн эх нь эмнэлэгт өвчтэй. Тийм үед долоохон настай балчир хүүхдээ хөршийндөө захиж орхиод дайнд оролцохоор харийн нутагт зорьжээ. Чекист болж чекистийн байгууллагад ажилласны хэрэг одоо л гарах учиртай байлаа. 8-р сарын аагим халуун өдрүүд. Хүний нутагт ороход бүр ч шатсан халуун угтжээ. Хурандаа Халтарын удирдсан Сулинхээрийн 9-р отрядын Хангины заставын чиглэлээр хил давлаа. Гантай халуун зунд машин тэрэгний хашлага төмөр, мотор халаад урагшлах юм биш. Цангахын зовлон өлсөхийн зовлонгоос мянган хувь илүүтэйг гантай нутагт үзлээ. Дордог хурандаа тун хатуу шаардлагатай. “Ширээ шаагаад босч ирдэг” гэдэг нь үнэн байлаа. Түүнд ган халуун, ангах цангах зовлон гэдэг байсангүйр, “зөвхөн урагшаа” л гэнэ. Ширээн дээр нагаан буу нь ямагт зэхээстэй. Буундаа хүрэхгүй ч харцаа үл салгана.

Дордог хурандаагийн тусгай группт Дагва, Гочоо, Лувсангомбо, Минжүүр, Сүрэн, Сүндэв зэрэг орон нутгаас сонгож төвд ирүүлсэн шилдэг залуу чекист ажилтнууд явлаа. Зөвлөх “өндөр” Придгүд, орчуулагч Митинов хоёр байнга монголчуудтай зөвлөлдөж бодсон санаснаа ний нуугүй хэлнэ. Өвөрмонголын Дархан бээл, Ширээт, Муу мянган хошуунд монголын тагнуулын байгууллагын “суурин нууц”-ууд байлаа. Тэдэнтэй холбоо барьж япончуудын байр байдлыг сайн мэдэв. Японы тагнуул туршуул тоймгүй олон. Өвөрмонголын ноёд тайжаас эхлээд жирийн ардууд чин сэтгэлийн туслалцаа үзүүлэв. Японы тагнуулчдыг илрүүлэв. Нутгийн ард түмний санал сэтгэгдлийг судлав. Хуучин “суурин нууц”-аа бэхжүүлж, шинээр “суурин нууц” элсүүлэв. Японы тагнуулын байгууллагын бодол санааг нэгд нэгэнгүй судаллаа. Дархан бээлийн нутагт Улаанцав чуулганы төв Бат Хаалгад хүрч очлоо. Япончууд хоол ундаа ч идэж амжилгүй зугтаж амжжээ. Том шорон байв. Хүн хөдөлж суух аргагүй хавчиг өрөөнүүдтэй. Гэрэл гэгээ үл үзэгдэнэ. Шоронгоо тойруулж битүү туйпуун хашаа барьжээ. Хашааны оройгоор жадалсан төмөр шонгуудтай. Шоронгийн ойролцоо өвөрмонголын сүм байв. Сүмийн дэргэд

Page 72: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

цугларсан олон түмэн монголын тагнуулчдыг халуун дотно угтаж онцгой таашааж байлаа. Бат Хаалга угтаа тийм ч том хот биш ажээ. Дан голдуу барилгад нь япончууд сууна. Ихэнхдээ дороо шорон гяндантай. Хятадын хувьсгалчид, ар монголд элэгтэй бүхнийг зовоон тарчлааж байжээ. Тагнуулын тусгай групп хүний нутагт хоол хүнсээр дутмагхан явав. Өвөрмонголчуудаас авч явсан гурил будаахнаар сольж мах шөл залгуулна. Түгшүүртэй энэ цаг үед автомат буугаа хүзүүнээсээ үл салгана. Өмссөн хувцас, зүүсэн буу зэвсэгтэй дугхийнэ. Машин тэрэг элсэнд шигдээд санасанчлан урагшилж өгөхгүй. Аргагүйн эрхэнд орхиход хүрнэ. Хоол хүнс ар талд үлдэж хоцорно. Бэрхшээл их ч Дордог хурандаа урагшлахаас өөр тушаал өгөхгүй. Тушаал биелүүлээгүй нөхцөлд тэрбээр зөвхөн шорон гяндан л ярина. Зөвлөх Митипов элдвийг бодож алхална.

Монголын тагнуулын тусгай групп дайн зарласан өдрүүдэд монгол оросын фронтын дайчидтай мөр зэрэгцэн явж, Өвөрмонголын нутагт аалзны шүлс шиг бугширсан японы тагнуулын хэсгүүдийг илрүүлж япон тагнуулыг баривчилж, тагнуулын байгууллагын нууц архив, материал сэлтийг газар дээрээс нь олзлон авч, баттай суурин нууцуудтай болоод 1945 оны 9-р сарын эхээр эх нутагтаа эсэн мэнд буцаж ирлээ.

Цэнджав гуай хотдоо хөл тавимагц хүүхэд рүүгээ гүйсэн гэдэг. Эр нөхөр нь баруун хязгаарт тулалдаж явжээ. Цэнджав гуайн эх нөхрийг хурандаа Нямбуугийн Санжаа гэдэг. Хилийн цэргийнхэн түүнийг даан ч сайн мэдэх учиртай. Жинхэнэ мэргэжлийн хилчин, Дорж генералын группт бүтэн жил Осваны хасгийн дээрэмчидтэй тулалдсан дайчин хилчин. Ховдын Булганы домогт хилчин Гэрэлчулууныг талийгаач Санжаа хурандаа сайн мэднэ. Тэд хасгийн дээрэмчдийг шимшрүүлж явсан юм. Цэнджав гуай талийгаач хоёр 1942 онд анх танилцаж, 1943 онд нэг гэрт орсон юм гэнэлээ. Санжаа гуай 17 настайдаа хөдөөнөөс хот орж ирээд Төв сургуульд оржээ. Хойно хилийн дунд сургууль төгссөн юм. Хязгаарын газар, байцаан өнгөрүүлэх тасаг, хэлтсийн дарга хийсэн. Батлан хамгаалах яамны боловсон хүчний дарга байсан юм. ЗХУ-ын аугаа их орны дайны домогт маршалуудын нэг Рокосовскийг БХЯ-ны шугамаар МУ-д айлчлан ирэхэд хурандаа Санжаа түүнийг хот, хөдөөгүй дагаж явж, орчуулга хийж, монгол орон, монголын ард түмэнтэй танилцуулж байсныг санаж байна. Тэрбээр үнэхээр хүндтэй буурал хурандаа байлаа. Эхнэр, нөхөр хоёр эх орныхоо аюулгүй байдал, дархан хил хязгаарыг дөч гаруй жил сахин хамгаалжээ. Буянтай, алдартай буурлууд гэхээс өөр юу гэх вэ? Өнөөгийн ахмадуудаараа бахархахгүй юм бол өөр хэнээрээ бахархах юм бэ. Тэгээд ч “бидний ахмад үе” гэж ярьцгаадаг биздээ. Ахмад үеийн алдар гавьяа үеийн үед дуурсч, монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхийн зул болж үүрд мөнхрөх болтугай.

1995 он

 

 

 

Page 73: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

“УЛС ТӨРИЙН АМЬДРАЛД УЛАМ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО”

Ваша надаас жил орчмын дараа буюу 1970 онд улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажиллахаар ирсэн санагдана. Дөнгөж дээд сургууль төгссөн, хөдөөгийн байрын бор залуу байлаа. Онцын үл анзаарагдам гэмээр тэр залуу хожмын өдөр монголыг донсолгосон “сенсаац”-ын эзэн болох юм гэж хэн мэдлээ…

-Та хөдөөний хүүхэд үү?

-Баруун хязгаарынх. Ховд аймгийн Цэцэг сум “Ард Аюуш”-ийн нутгийнх.

-Аргагүй л “дуулиан” тарих заргач удамтай хүн юмаа…

-Миний аав Аюуш гуайтай адил алдар цуутай заргач байгаагүй юм. Чойсүрэн гэдэг ердийн л нэгэн байсан. Гэхдээ Цэцэг сумын “Цэцэглэх” нэгдлийн анх санаачлагчдын нэг, сум-нэгдлийн дарга, нарийн бичгийн даргыг гучаад жил хийсэн хүн. Өөд болсноос хойш ээж бид хоёр аавын буянаар 1989 онд “Цэцэглэх” нэгдлийн гучин жилийн ойд уригдаж оролцсон юм. Дандар баатар ээж бид гурав зочны гэрт хамт байлаа. Дандар гуай Булган аймагт төрсөн хэдий ч уг гарал нь Ховдын Цэцэг сумынх юм билээ. Дандар гуайн ээж Цэцэг сумаас давхар биетэй Булган аймагт очоод хүүгээ тэнд төрүүлжээ. Улсын баатар маань уугуул нутгаа сайн учирлаж мэдсэн хэдий ч “Унасан газар, угаасан уснаасаа урвахгүй” гэж хошигнож байсан юм. Бид долоо хоногийн турш нэгдлийнхээ баярт хамт оролцсон. Шулуун шудрага, хээ хаагүй, жинхэнэ сайхан монгол хүн байна лээ. Автомашины аваарт гэр бүлийнхээ хүнийг алдаж өөрөө сүрхий бэртсэн боловч сэтгэл санаагаар огт унаагүй байсан. Бид тун дотно танилцсан юм. Саяхан манай сумын 70 жилийн ой болж өргөн дэлгэр, өнгө жавхаатай сайхан тэмдэглэлээ. Би нутгийнхаа зөвлөлд сонгуультай ухаантай юм. 1958 онд Ард Аюуш гуайн өөд болтлоо манаач нь байсан манай сумын бага ургуулийг Ард Аюушийн нэрэмжит болгосон. “Хөдөөгийн” Пэрлээ гуай очиж, Ард Аюушийн амьдрал, тэмцлийн тухай илтгэл тавьсан юм. Аав сумын дарга байсан үе. Бидний хамтдаа татуулсан гэрэл зураг ч байдаг юм. Хожим “Хөдөөгийн” Пэрлээ гуай МУИС-д миний багш болсон хүн. “Гурван гол”-ын эрдэм шинжилгээний ангид археологич Д.Наваан, түүхч, дэд доктор З.Лонжид бид гурав Пэрлээ багштай хамт явж билээ. Түүнтэй ингэж багш шавийн барилдлагаатай болчих юм гэж хэн санах билээ… Пэрлээ багш сонин хүн байсан. Авгайгаасаа сэм сэмхэн мөнгө нууна. 25, 50, 100-тын дэвсгэртийг нууж эвхээд тэмдэглэлийнхээ дэвтэрт хавчуулж, нимгэн цаасаар даруулж цавуугаар наачихна. Тэгснээ мөнгө хэрэгтэй болохоороо дуудаж “энд 25-т биш 100-т байна” гээд 25-тынхаа дэвсгэртийг олоод л гаргаад ирнэ. Багшаараа мөн ч их даалгасан даа.

-МУИС-ийн түүхийн анги төгсөөд та ШУА-д хуваарилдагдсан уу?

-Уг нь намайг их сургууль төгсөхөд ШУА-ийн түүхийн тасагт хуваарилсан юм. Томилолтоо авахаар боловсролын яаман дээр очиход “сургахаа мэдсэн юм, хаа хуваарилахаа бид бас мэднээ” гээд намайг Шаамрын ТМС-д багшаар оч гэсэн. Би томилогдсон газраа л очно гээд зүтгэчихсэн. Хавьтуулах янзгүй. Тэгтэл НАХЯ-ны

Page 74: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Боловсон хүчний ажилтан Бадиваа гэдэг хүн намайг харчихаад “Чи хөдөө явахгүй гэсэн хэрэг үү, тэгвэл манай яаманд ажилла даа. Хэрэв чамайг зөвшөөрвөл одоо ч авахад бэлэн байна” гэсэн. Ямар ажил хийх юм бэ? гэсэнд “хуульч хийнээ” гэсэн. “Би хуулийн мэргэжилгүй шүү дээ” гэвэл “тэр болноо хө, сурна” гэсэн юм. Ингээд л би 1970 оны 7-р сарын 8-нд НАХЯ-ны 7-р хэлтэст төлөөлөгчөөр томилогдсон юм.

-НАХЯ-нд хир үр дүнтэй ажиллав даа?

-Манай дарга нар цол дэвшиж, зарим нь бүр “хүндэт чекист” хүртэл болсон. Хятадын тагнуулыг илрүүлсэн юм. Би ч хөөрхөн оодорсон. Тасгийн дарга болж дэвшсэн. 26 настай, ид “биеэ тоодог” өвчин тусдаг үе байж. Энэ сүрхий өвчнөөр өвдөөд золтой л яамнаасаа хөөгдчихөөгүй… Дэжид сайд “Энэ яамны хаалгаар хэн дуртай хүн орж, гардаггүй юм” гээд НАХЯ-ны цэргийн тусгай ангид дунд сургуулийн сургалт хариуцсан орлогчоор томилсон. 3 жил тэнд ажилласан.

-Дараа нь НАХЯ-ны УЦСЕГ-ын дүн-шинжилгээ мэдээллийн тасгийн ахлах төлөөлөгчөөр томилогдоо биздээ?

-Яг тэгсэн. 1982 он хүтэл уг албан тушаалд ажиллаж, 1988 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын дүн шинжилгээ мэдээллийн тасгийн даргаар томилогдсон. Тэндээс 1992 онд “чингис хаан” зочид буудал дахь цагдаагийн тасгийн даргаар томилогдож эдүгээ хүтэл ажиллаж байна. Улсыг аюулаас хамгаалах байгууллагад нийтдээ 11 жил ажиллажээ. 14 дэх жилдээ цагдаагийн байгууллагад алба хашиж байна.

-“Ардчилал”-ын төлөө хэдийнээс “тэмцсэн” бэ?

-Бүх нийтийн адил 1989 оны 12-р сард Монгол оронд “ардчилсан хөдөлгөөн” эхлэхэд шууд дэмжсэн юм. 1990 оны 2-р сараас “ардчиллын залуус” хийрхэж эхлэхэд гайхаж эргэлзэх болсон. Хөнгөдөж, хөөрч буй нь аяндаа мэдэгдсэн. Түүхийг дэвсгэргүй, урьдын юм бүхнийг үгүйсгэж эхэлсэн. Уулзаж ярилцаад үзэхэд “ийм залуус ч МУ-ыг тэгтлээ сүрхий аваад явчихна” гэж итгэхэд бэрх санагдсан. Тэгээд “Үнэн”, “Бодлын солбицол”, “Улаан од” сонинд хэд хэдэн өгүүлэл бичсэн. Анхны өгүүллүүд маань Цагдан сэргийлэх байгууллагыг ардчилж шинэчлэх сэдвээр бичигдсэн юм. УЦСЕГ-ын удирдлагад дуудагдаж “бут” авахуулж байлаа. Нэг өдөр О.Дашбалбар, Х.Бүрэнтогтох (сэтгүүлч) хоёр над дээр орж ирэв. “за Ваша минь Монгол улс, Монгол орон сүйд боллоо. Чи эх орондоо жинхэнэ хайртай хүү нь мөн үү? Хэрэв үнэхээр мөн юм бол бид хоёр зөвхөн хоёр биендээ ярьсан юмаа чамд ярихаар ирлээ. Ардчилсан холбоо гэдэг чинь ардчилсан холбоо огт биш юм байна. Жинхэнэ холбоо байгуулъя. Үнэхээр монголын ард түмний хоолой болохоор Холбоо байгуулъя” гэсэн. Би ч ойлгож зөвшөөрсөн. Тэр дороо гурвуулаа гурван тийшээ гарч санал бодол нийлэх хүмүүсийг цуглуулахаар шийдсэн юм. Сэлэнгэд хилийн хорооны улс төрийн орлогч байсан Ч.Агваандорж, монголын радиогийн редактор, яруу найрагч Зундуйн Дорж, Улаанбаатар хотын АДХГЗ-ны цэрэг-иргэний хамгаалалтын хэлтсийн дарга Доржсүрэн, яруу найрагч Уянга, сэтгүүлч Ц.Батбаяр, “Улаан-Од” сонины эрхлэгч С.Баярмагнай нар цугларч “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч С.Батмөнхийн өрөөнд хуралсан. Гишүүн элсүүлэх, зохион байгуулах асуудал ярьсан. Бүгд нэг санаатай байсан

Page 75: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

юм. Зуу орчим хүн элсүүлсэн. Холбоо байгуулах хурал Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулсан юм. Холбооны тэргүүлэгчээр О.Дашбалбар, дэд тэргүүнээр би, ерөнхий зохицуулагчаар Бүрэнтогтох, нарийн бичгийн даргаар Ч.Агваандоржийг сонгосон. Холбоог “Тусгаар тогтнолыг хамгаалах ард түмний 281-ийн холбоо” гэж нэрлэсэн юм.

-“281” гэж ямар учиртай тоо вэ?

-Монголын уламжлалт билэгдлийн утгатай тоо. “2” гэдэг нь хоёрдмол санаагүй, “8” гэдэг нь монголчуудын найман тахил, “1” гэдэг нь задарч бутрахгүй цул ганц, “8” дээр “1”-ийг нэмбэл есөн эрдэнэ, эрхэмлэх “9” гэсэн тоо бүтнэ гэсэн утгатай юм.

-“281”-ийн холбоо ажил үйлсдээ шургуу орсон байхаа?

-Тэр даруй холбоо албан ёсоор байгуулснаа орон даяар радио, телевиз, хэвлэл сонингоор олон түмэнд зарлаж мэдээлсэн. Маргаашаас нь эхэлж УАБХЕГ-ын даргар, хошууч генерал Баатар, Улсын прокурор Бахдал, олонхи Яам, газрын дарга нартай холбооны төлөөлөгч биечлэн уулзаж Холбооны зорилго үйл ажиллагааг ярьж танилцуулсан.

-Ерөнхийлөгчтэй уулзсан гэдэг хэдийд тэр вэ?

-1991 оны 8-р сарын 21-ний өдрийн 15.30 цагт ЗГ-ын ордны 3 давхар дахь албан тасалгаанд нь О.Дашбалбар, Ч.Агваандорж, Ш.Уянга, М.Зэнээ бид хэд ерөнхийлөгчид бараалхсан юм.

-Сонин яриа болсон байж таараа?

-Бид ерөнхийлөгчид Бямбасүрэнгийн ЗГ-ын үл ойлгогдох бодлого (хувьчлалыг хэт яарсан, ардчиллыг далимдуулж улс оронд сахилга бат, дэг журам сулруулсан, ард түмний санаа сэтгэлийн бухимдал гэхчлэн)-ын талаар ярьж, ЗГ-ын бодлого ийм маягаар цааш явбал МУ-ын тусгаар тогтнол, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд харшлах хандлага гарч болзошгүйг хэлсэн юм. Намууд эх орон ард түмнийтөлөө гэсэн цорын ганц нэгдмэл санаатай атлаа сүүлийн үед манай холбоог гүтгэн гүжирдэж, бүр гаарч зарим нь “нацист фашист” гэхчлэн нэрлэж доромжлох болсныг таслан зогсоох, Холбооны үнэн зорилго, чиглэлийг нам, холбоо, ард түмэнд ойлгуулж тусгаар улсын Ерөнхийлөгчийн хувьд үгээ хэлэхийг ерөнхийлөгчөөс хүссэн юм. П.Очирбат “Ард түмний өргөн санаа бодлыг илэрхийлсэн хөдөлгөөн гэдэг нь ойлгогдож байна. Төр, засгийн бодлого зориуд биш боловч тойруу замаар тусгаар тогтнолд харшилж байна уу гэдэг ойлголт төрдөг талаар надад ч ярьсан хүмүүс бий. Бид биенээ атгаг муу үзэх, сөргөлдөхөө болих нь зүйтэй. Бусад нам, хөдөлгөөнд хүлээцтэй, хэрсүү хандах нь зөв байх” гэхчлэн ерөнхийдөө бидэнд зөвлөсөн юм. УИХ-ын чуулган дээр Вашагийн талаарх Ерөнхий сайд Бямбасүрэнгийн хийсэн гүтгэлгийн тухай “281”-ийн холбоо шүүхэд албан ёсоор мэдэгдэнэ гэж О.Дашбалбарыг хэлэхэд ерөнхийлөгч, “Ерөнхий сайдаа ч шүүхэд өгөөд яахав дээ? Бид хоёр дээр үеэс бие биеэ мэднэ. Нийслэлийн 10 жилийн 14, 15-р дунд сургуулийн онц сурлагатнууд байхдаа Бямбасүрэн бид хоёр “Пионерийн үнэн” сонины нэг нүүрт гэрэл

Page 76: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

зурагтайгаа нэг дор нийтлэгдэж байлаа. Цаадах чинь угийн зөрүүд нөхөр байгаа юм шүү” гэсэн.

-“Вашагийн талаарх Бямбасүрэнгийн гүтгэлгийн тухай…” гэдэг чинь юу юм бэ?

-Биднийг ерөнхийлөгчтэй уулзахаас өмнө хуралдсан УИХ-ын чуулган дээр ерөнхий сайд Бямбасүрэн “Цагдаагийн дэд хурандаа Ваша гэдэг нөхөр цус ханахыг уриалж байна” гэсэн мэдэгдэл хийж, радио телевизээр улс орон даяар шууд дамжуулж, дараахан нь “Ардчилал”, “Үг”, “Чөлөөт индэр” сонин дуу дуугаа авалцаж шуугилдсан юм.

-“Цус ханах” гэдэг ямар учиртай юм бэ?

-Би “Бодлын солбицол” сонинд “Тусгаар тогтнолын цайз” гэсэн жижиг өгүүлэл бичсэн юм. Аюулаас хамгаалах, прокурор, ардын хяналтын байгууллагыг устгах нь ардчилал огт биш, задгайрал, гэмт хэрэг гаарч, сахилга дэг журам улс орон даяар суларлаа, энэ нийгэм өвчиллөө, хүний муу цусыг ханаж, самнаж байж илаашруулдагийн адил нийгмийн муу цусыг ханаж, самнаж болно шүү дээ гэж нэгэн ахмад хүний ярьсныг өгүүлэлдээ тусгасан юм. Тэгээд л би “цус ханагч” болсон. Манай холбооны удирдлага ерөнхий сайд Бямбасүрэнтэй уулзаж, учрыг олох хүсэлт тавьсан юм. Бөөнөөр түүнтэй уулзахаар очлоо. Ерөнхий сайдад захидал илгээж, шүүхэд хандах учраа тайлбарлав. Тэрбээр уулзахаар очсон биднээс зөвхөн О.Дашбалбарыг хүлээн авч цаг орчим ярилцсан юм. Дашбалбар ерөнхий сайдад, “Та УИХ-ын чуулганы индэр дээрээс нөхөр Вагаш зүй бусаар гүтгэсэн” гэж алан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна лээ. Манай холбоо 3 удаа улс төрийн цуглаан зохион байгуулж, Д.Бямбасүрэнгийн засгийн газрын үйл ажиллагааг ард түмэнд ойлгуулсан юм. Багш нарын, холбоочдын, барилгачдын, эмнэлгийн ажилчдын, тээвэрчдийн зэрэг мэргэжлийн олон нийтийн холбоод “281”-ийн холбооны үйл ажиллагааг санал нэгтэй дэмжиж нэгдсэн юм. Бидэнтэй эв нэгдлээ илэрхийлсэн хөдөлмөрчдийн захидал, цахилгаан хойно хойноосоо цуварсан. Сарын хугацаанд төв, орон нутгаас 1500 гаруй захидал хүлээж авсан юм. Эдүгээ манай архивт бий. Үүний хажуугаар эсэргүүцэж, гүтгэсэн захидлууд ч ирж байсан.

-281-ийн холбооны үйл ажиллагаа цаашид хэрхэн өрнөсөн бэ?

-Сонгуульд оролцохын тулд нам байгуулах хэрэгтэй болсон юм. Холбооны нийт гишүүний санал авахад бүгд “нам байгуулах нь зүйтэй” гэж үзлээ. Намын даргаар Төр, нийгэм судлалын академийн эрдэм шинжилгээний ажилтан Зориг, нарийн бичгийн даргаар Агваандоржийг сонгож баталлаа. О.Дашбалбар намын тэргүүлэгч гишүүн болж 281-ийн Холбооны тэргүүнээр Зундуйн Доржийг сонгосон юм. Миний нэрийг УИХ-ийн сонгуульд 26-р тойрог буюу Жасрай гуайтай нэг тойрогт УИХ-ын гишүүнд дэвшүүлсэн. Сонгуулийн дараа шинэ ерөнхий сайд нөхөр П.Жасрай манай холбоо, мэргэжлийн холбоодын удирдлагыг хүлээж авч 2 цаг гаруй ярилцсан юм. Хүн хэцүү цаг үед хувиа биш ард түмнээ бодож, өндөр хариуцлагатай ярвигтай албыг хашихаар аргагүйн эрхэнд хүлээж авч буйгаа хэлсэн. Холбоодын үйл ажиллагааг ойлгож, Монгол оронд улс төрийн тогтвортой байдал юу юунаас чухлыг тэмдэглээд, ард түмэн улстөржилтөөс уйдсан, ард түмний бодол санааг хүндэтгэдэггүй улс төрийн хүчин байж таарахгүй, хэрэв ийм хүчин байдаг юм бол тэр нь

Page 77: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

харгис хүчин болохыг анхааруулсан юм. Шинэ ерөнхий сайд дотооддоо 7 млрд төгрөгийн өрийн данстай, валютын данс нь цайчихсан, цаасан мөнгөний хомсдолд бүрмөсөн орчихсон, анх хэвлүүлж үйлдвэрлэсэн 3 млрд 20 сая төгрөг, мөнгөн зоос нь гүйлгээнд, гадаадад гараад алга болчихсон, жижиглэн худалдаалах үнэ 5.6 дахин өсчихсөн улс орныг өмнөх засгийн газраас хүлээж авсан юм. Санал бодлоо бичгээр өгөхийг биднээс хүээд, ерөнхий сайд П.Жасрай юуны өмнө ард түмнийг мах, гурил (1 хүнд жилд 110 кг ногдохоор бодож)-аар хангах, картын системээс салах, шатахуунаар суухгүй болгох, зах зээлд цэгцэрсэн зохион байгуулалттай орох, үүний тулд гашуун ч гэсэн “төгрөг”-өө хөрвөх чадалтай болгох зорилтыг шинэ засгийн газар дэвшүүлж буйг тайлбарлаж ярьсан юм. Ингээд шинэ засгийн газар улс орноо төвхнүүлэх амаргүй ажилд шилжиж орсон юмдаг. Шинэ засгийн газарт алдаа, оноо байсныг бүгд мэднэ. Амжилт олсныг ч ард түмэн батална. Тэгтэл Ардчилсан холбоо, Гурвын холбооны эвслийнхэн П.Жасрай түүний толгойлсон засгийн газрыг огцруулах “тэмцэл” өрнүүлсэн юм. Өлсгөлөн зарлаж шаардлаа. ЗГ-ын ордныг тойрч бүхнийг уриалж хашгирлаа. Улс төрийн хэрэг явдлыг Холбоон дээрээ шүүн хэлэлцээд энэ бүхний цаан чухам хэн буй, ямар зорилгоор “тэмцэл” өрнүүлсэнд дүгнэлт хийж, ерөнхий сайдтай уулзаж түүний ЗГ-ыг дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. “Ялалтын талбай”-д зарласан сөрөг өлсгөлөнд оролцогсдыг дэмжиж, олон түмний цуглаан зохион байгуулсан юм. Энэ бүхэн “өлсгөлөн”-гөө зогсоож улс төрийн уур амьсгал намжихад нөлөөлсөн юм.

-Тус тогтнолын төлөө нам яасан бэ?

-Хувийн өмчтөний нам, Малчин, тариачны Намтай нэгдэж, Уламжлал дэвшлийн нам болсон юм. Дарга нь Н.Заяа, Улаанаатар хотын зөвлөлийн дарга нь Ч.Агваандорж.

-Та улс төрийн амьдралд хир оролцож байна”

-Монголын цагдаагийн хууль гарч, цагдаагийн байгууллагын ажилтнууд нам, эвсэл, холбоонд нэгдэж болохгүй заалт гарсан учир улс төрийн үйл ажиллагаагаа “түр” зогсоосон.

-Түр гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа улс төрөөс хөндийрнө, холбоогоо идэвхтэй дэмжигч байна гэсэн үг.

-Өөр ажилд шилжих юмуу, тэтгэвэрт гарвал яах вэ?

-Улс төрийн амьдралд улам идэвхтэй оролцоно.

-Таны эрхэмлэдэг нандин зүйл?

-Монгол улс, монголын ард түмний тусгаар тогтнол.

Page 78: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Та цэргийн ямар цолтой вэ?

-Дэд хурандаа цолтой. Хошуучаас дэд хурандаа болтол бүхэл бүтэн 9 жил боллоо…

-Яагаад тэгтлээ хугацаа сунгагдаа вэ?

-УЦСЕГ-ын даргын уур хилэнг байнга хүргэдэг байсны учир тэр бизээ…

1994 он

Page 79: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

У.Амарсайхан "Уулын бvргэд ч уйлдаг" 3 Tuesday, 2007 оны 09 сарын 25

“ЭНЭ ЧИНЬ ЗҮҮД ҮҮ”

Сумхүү гуайг аюулаас хамгаалах байгууллагын сэдэвтэй кино хийхгүй гэж боддог юм. Тэгтэл харин энэ хүн аюулаас хамгаалахын сэдвээр мэргэшсэнээр үл барам энэ талын нэртэй кино найруулагч болчихсон байх юм. Учир нь юунд байдаг бол?

-Таныг “эсэргүү” Бадрахын хүүхэд гэдэг үнэн үү?

-Үнэн. Миний эцэг НТХ-ны нарийн бичгийн дарга агсан “эсэргүү” Өлзийтийн Бадрах. “Нугалаатан”-ы хэрэгт татагдаж, “Лхүмбийн хэрэг”-т орооцолдож, үнэн хэрэг дээрээ Москва руу цөлөгдөөд, Коминтернд “гадаад хэвлэлийн төлөөлөгч” гэдэг тушаалд ажиллаж байсан юм.

Золбингийн Шижээ (НТХ-ний нарийн бичгийн дарга агсан) мөн Мосоквад байлаа. Шижээ, Бадрах нарын хэрэг гэхээр түүхчид андахгүй мэднэ. Би эхээсээ 13-уулаа. Том ах, эгч нар багадаа өвчин эмгэгээр өөд болчихсон юм билээ. 1934 онд аав, ээж, бид гурав л Москва явсан юм. Ах, эгч, отгон дүү гурав үлдсэн. Эгч Цэндсүрэн 1936 онд өөд болсон. Ах Дамдинсүрэн аавыг баригдсаны дараа 1938 онд нас барсан юм. Хүнд өргүүлсэн байжээ. Аав 1937 оны 11-р сард баригдсан. Шижээ гуай ч мөн адил. 1940 онд улс төрийн хэрэгт 10 жилээр шийтгэгдэж, аав 1941 оны 7-р сарын 20-доор буудагджээ. Эх орны аугаа их дайн эхэлсний дараа Сталин шоронд буй “улс төрийн гэмт хэрэгтнүүд”-ийг буудах тушаал өгөхөд манайхан цөм дагалдсан бололтой юм. Аавын мөрдөн байцаалтын хэрэг НАХЯ-ны болон бусад архивт байдаггүй, олддоггүй юм. НАХЯ-ны архивын нөхөд уйгагүй хөөцөлдсөн боловч юу ч олдоогүй. “Хотоос өөр газар шоронд хорьж байсан юм уу” ч гэж таамагладаг. 1990 онд НАХЯ-ны нөхөд хүлээн авч, биднээс их зүйл тодруулж хальсанд бичиж авсан. Аавыг Улаанбаатар хотод ДЯЯ-ны шоронд хоригдож байсныг үнэмшдэггүй юм. Материал байхгүй болохоор арга ч үгүй биз. Хотод ДЯЯ-ны шоронд хоригдож байсныг би батлаж өгөхөд их гайхацгаасан. Ээж бид хоёр ДЯЯ-ны шоронд ирж аавд эргэлт оруулж байсан юм. Ээж аавд зориуд пансан цамц оруулсан юмдаг. Шоронгийн хуяг “танай нөхөр чинь шоронд суугаа хүнд пансан цамцаар яах вэ гээд авалгүй буцаасан” гээд ээжид өгсөн. Ингэж ээж өөрийн бодсон аргаар аавыг ДЯЯ-ны шоронд яг хоригдож буйг мэдсэн юм. Аав тийм үед үнэхээр пансан цамц өмсөж суух хүн биш байсан юм билээ….

-Москвад танайх хаагуур байв, Москвагийн талаар таны сэтгэлд юу үлдсэн бэ?

-Манайх “Зачачевский переулок”-ийн хавьд байсан юм. Тэндээс холгүй орших бага сургуульд би явдаг байлаа. Хүүхэд болохоор орос хэлийг дорхноо сурсан. “Жюль Верн” зэрэг сонин хачин адал явдлын номыг орос хэл дээр хуу уншиж, энэ талын “ертөнц” рүү аяндаа татагдаж орсон юм.

Page 80: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Тэгээд л хожим хойно элдэв сонин явдлын сэдэвтэй кино хийх болжээ дээ. Адал явдал гэдэг аюулаас хамгаалах, сэргийлэх, хилийн цэрэгтэй голдуу холбоотой байдаг. Гэлээ ч аавыг чинь эсэргүү гээд алчихсан байхад та аюулаас хамгаалахын сэдвээр бүтээл туурвих сэтгэлтэй байлаа гэж үү. Сонин л санагдаж байна.

-Адал явдлын кино хийх хорхойг Москвад бага сургуулийн сурагч байж тэр сэдвээр сонгодог олон ном уншсан явдал надад нөлөөлсөн нь яг үнэн. “Эсэргүү”-ний хүү аюулаас хамгаалахын сэдвээр кино хийсэнд гайхдаг чинь түмэн зөв. Жинхэнэ уран бүтээлч хүнд хувийн өшөө хонзон гэж байх учиргүй. Тэгвэл тэнэг хэрэг болно. Цаг үе гэдэг цаг үе. Хүмүүс бол хүмүүс. Үзэл сурталдаа ухамсараараа зүтгэдэг хэсэг байлаа. Алдар цол, албан тушаалын хойноос үхэн хатан зүтгэдэг хэсэг байлаа. Угийн үнэнч шудрага, түүнийхээ төлөө амиа өгсөн чекистүүд ч байсан. Тэр дайчин шудрага эрсийн үйл хэргийг мөнхжүүлэн дурсах учиртай. Миний аавын баригдсан, аюулаас хамгаалах байгууллагын түүх замнал, үйл ажиллагаа гэдэг тус тусдаа огт ондоо зүйлс.

-Таны бүх уран бүтээлийн талаар нэг амьсгаагаар яаж ярьж амжих вэ. Адал явдлын сонин сэдэвтэй бүтээлүүд дээр тогтож ярьмаар байна?

-Манайхан адал явдал гэдэг нэг л ойлголттой байдаг. Приключенский фильм, Детективный фильм гэхчлэн ярьдаг даа. Сэргийлэх, тагнуулр, хилл, улс төрийн сэдэвтэй адал явдлын кинонууд байдаг. Би нэлээдээр нь оролдож үзлээ. Хилчдийн сэдвээр “Хил дээр” (Ц.Уламбаярын “Энх тайвлны манаа” зохиолоос сэдэвлэсэн), сэргийлэгчдийнхээр “Агуйн нууц”, аюулаас хамгаалахынхны сэдвээр “Ичээнд нь”, “Сахиул уу, сахиус уу” уран сайхны кино хийсэн. Байтаг Богдын баатар хилчин дайчид, эрүүгийн цагдаагийн ажилтнууд, дотоодыг хамгаалахын ажилтнуудын тухай өгүүлсэн юм. “Сахиул уу, сахиус уу” киноны зохиолыг НАХЯ-ны архивын “эзэн” хурандаа Г.Дүйнхэржавтай хамтарч бичсэн. Нарийн ширийн юмыг Дүйнхэржав хурандаа дэлгэрэнгүй ярьж өгсөн. Аюулаас хамгаалах байгуулагын дотоод, гадаадад ажиллаж байсан ажилтнуудын намтар, хөөгөөгүй, олон намтрыг шүүж, үйл явдалд шилжүүлж, урлаг, “фантази” нэмж, киногоо бүтээсэн. НАХЯ-ны мөрдөн байцаах хэлтсийн дарга гавьяат хуульч, хүндэт чексит Цэрэнхүү гуай. Дотоод гадаадгүй ажиллаж, “юм үзсэн” хашир хандгай байсан. Түүний буянд киногоо хийсэн гэж боддог. НАХЯ-ны сайд агсан Лувсангомбо гуай их тус болсон. Кино маань хөөрхөн зовлон туулсан даа…

-Тэгсэн үү?

-Хоёр сери кино хийхээр төлөвлөсөн юм. Гэтэл соёлын яамны уран сайхны зөвлөл “нэг ангид багтаа” гэсэн. Дондогийн Цэгмид гуай дээр очиж учирласанд “Уран сайхны зөвлөл нэгэнт тогтоолоо гаргасан юм бол өнгөрөх нь тэр. Би яаж ч чадахгүй” гэлээ. “нэмж зардал гаргахгүйгээр плёнкоо хэмнээд нэг ангийн хальсанд хоёр анги авчихъя. Та бүхэн үзээд хэдэн ангиар гаргахаа шийднэ биз” гэсэнд Цэгмид гуай зөвшөөрөв. Ингээд 2 ангит кино хийсэн. Киног үйлдвэрийн уран сайхны зөвлөл баталчихсан. НАХЯ-ны коллеги үзээд бас баталчихсан. Соёлын яамны уран сайхны зөвлөл 2 анги гэхчлэн юм ярих шинжтэй болохоор нь УТТ-ны орлогч гишүүн байсан НАХЯ-ны сайд Лувсангомбод хэлэв. Тэрбээр би соёлын яамтай ярина гэснээр НАХЯ, Соёлын яамны коллегийг зэрэг байлгаж, дээр нь

Page 81: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

НТХ-ны нарийн бичгийн дарга Адъяа, үзэл суртлын хэлтсийн урлаг соёлын асуудал эрхэлсэн тасгийн даргыг хамтад нь урьсан. 2 ангит киногоо үзүүлсэн. Киног баталчихлаа. Адъяа дарга “чи тэр нүцгэн хүүхнээ л хасчих” гэлээ. “Тагнуулчны арга янз бүр байдаг шүү дээ” гэсэнд “Үзэл сурталд эвгүй юмаа, ядахдаа тэгвэл мөөмий нь гаргаад л орхичих” гэж билээ. Бүх юм давгүй өнгөрлөө гэж бодтол Адъяа даргыг дагаж ирсэн үзэл суртлын хэлтсийн тасгийн дарга нөхөр үлдэж хоцроод киноныхныг цуглуулж “та нар дээгүүр зан гаргаж, түүхий материалыг УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга нарт үзүүлээ” гэж дүрэмдэв. Тэгэхээр нь би “УТТ-ны орлогч гишүүн хэнийг урьж үзүүлэхээ өөрөө шийдсэн юм” гэж хэлчихээд, хаалга тас хаяад гараад явчихсан. Манай хэдийг үнс болгох шахсан гэсэн. Хожим нь ч тэр хүн өмхийгөө тавиагүйбиднээс хариугаа авсан. Наад зах нь 2-р зэргээр үнэлэгдэх болсон киног Сочлын яамны намын хорооны дарга руу утасдаж, "наадах чинь муу кино, 3-р зэрэг болго“ гэсэн гэдэг. Би дургуй хүрч, уран бүтээлчдийнхээ хүчин зүтгэлийг бодож, түүнтэй заргалдахаар шийдэж, Дүйнхэржав, Цэрэнхүү хурандаа хоёрт хэлсэнд, тэд “Огт хэрэггүй, ялихгүй юмаар оролдоод юу хийхэв, аяндаа олон түмэн үнэлээд өгнө “гэж билээ. Би заргалдвал заргалдсан шиг заргалдах байсан юм. Хамтран зүтгэгчдийнхээ үгэнд орсон.

-Хөөрхөн юм болжээ. Өөр кинон дээр чинь иймэрхүү юм болж байсан уу?

-“Хил дээр” киног тамтаг болтол нь хассан. Зөвлөх нь хилийн “энциклопед” генерал Цэдэн-Иш гуай байсан юм. Нүсэр том байлдаан болгож монголын хилчдийг баатар болгох гэсэн юм. Үнэнд нийцэхгүй байсан. Бид зөвшөөрөөгүй. Цэдэн-Иш гуай дахин кинонд зөвлөхөөр ажиллахгүй гэж сүрхий уурласан. Мэддэг юмыг нь мэддэггүй болгох гэхээр аргагүй шүү дээ. Байтагийн хилчдийн ар гэр, төрөл садангаас захидал их ирсэн. Эрчүүдийг маань дурссанд баярлалаа, харин төсгүй хүмүүс тоглуулжээ гэж зэмлэсэн. Кино маань ч ач тусаа өгсөн гэж бодож баярлаж явдаг. Манай кино гарсны хойтон жил киноны баатарын нэг ард Бадамд БНМАУ-ын Баатар цол олгосон юм. Нөлөөгөө өгчээ гэж боддог. Адилхан хүн тоглуулаагүй нь үнэн. Бадам гэхэд зузаан хүн байжээ, бид туранхай хүн тоглуулчихсан юм. Гэрэл зураг нь олдохгүй зовлон байсан. Ахмад хилчин, хурандаа Цэрэндорж, сумангийн дарга хошууч Мадриг, БНМАУ-ын Баатар Нэхит гуай бидэнд их тус болсон. Зөндөө юм хэлж, ярьж зөвлөж өгсөн.

-“Ичээнд нь” киноныхоо тухай хуучлахгүй юу?

-“Хил дээр” киног фантазлах тал руугаа хийсэн бол “Ичээнд нь” киног түүхэн үйл явдалд түшиглэсэн. Кино зохиолыг түүхч Ш.Нацагдорж гуай бичсэн юм. Дамбийжаагийн Маажинсан ууланд байсан үйл явдлыг голлож гаргасан. Бусад үйл явдлыг түүний зүүдээр дүрсэлсэн юм. Зөвлөх нь хурандаа Дүйнхэржав. Бидэнд асар их материал байсан. Монголын анхны чекистүүдийн анхны гүйцэтгэх ажлын бие даасан том “операци” анхны ялалт юм. Д.Сүхбаатарын тушаалаар гүйцэтгэсэн. Дамбийжаа буудуулахдаа “ээжээ” гэж дуудаад үхсэн юм билээ. Бид энэ үгийг нь хэлүүлчихвэл түүний харгис санаа энэрэнгүй болж хувирна гэж ярилцаад “Энэ чинь зүүд үү” гэсэн саармаг үгийг олонтаа хэлэлцэж м аргалдсаны эцэст Дамбийжаагаар хэлүүлж үхүүлсэн юм. Төгсгөл нүсэр, яг түүхийн дагуу дүрсэлж, харуулж хийсэн. 14 атан тэмээнд дээрэмдсэн эд баялгийг ачиж монголд ирүүлсэн. 10 мянган мал оролцсон том “сцена” авсан юм. Намын ТХ-ны үзэл суртлын асуудал

Page 82: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

эрхэлсэн нарийн бичгийн дарга үзээд “Монголын цэрэг хятадын нутагт цөмрөн орж, Хятадын хөрөнгө авсан гэж үзнэ. Үзэл сурталд таарахгүй” гээд киноны “оргил” хэсгийг тас хайчлуулсан. Бид киногоо уг үйл явдалд оролцож Дамбийжаагийн гэрийн гадаад манай чекистүүдийн морины манаач хийж байсан партизан өвгөнд үзүүлэхэд “Яг л ингэж явсан юм даа, та нар тун сайн сүрхий дүрсэлжээ” гэж гайхаж талархаж байлаа. Үүнийг НТХ-ны нарийн бичгийн даргад хэлэхэд, “Тэр партизан ямар хамаатай юм бэ, үзэл суртал чухал” гэж байж билээ. “Ичээнд” нь киног бүтээхэд тэр үеийн НАХЯ-ны сайд Бугын Дэжид гуай их тусалж дэмжсэн. Японы цэрэг, офицерийн хувцаслалт, дэглэм журам, зохион байгуулалт зэрэг асуудлаар хурандаа Шаарийбуу гуай тун сайн зөвлөсөн. Японд эзлэгдсэн 1946 оны хятадын байдлыг сүрхий мэднэ. “Говь, Хянганд тулалдсан нь” монгол зөвлөлтийн хамтарсан уран сайхны кинонд япон цэргийн асуудлын зөвлөхөөр Шаарийбуу гуай, иргэний талын асуудлаар Алмас зөвлөхөөр ажилласан юм. Сайн зөвлөх кинонд онцгой үүрэгтэй. Киногоо баттай хамгаалж чадна. Амьд нэвтэрхий толь гэсэн үг. Цаг их хожно. Найруулагчийг илүү дутуу унших зүйлээс чөлөөлнө. Баримт яг хэлнэ. Бид “фантаз” нэмчихнэ, кино бүтэж л таараа.

-Та жүжигчдээсээ ярихгүй юу?

-“Ичээнд нь” кинонд Цолмонбаатар сайн тоглосон. Нямсүрэн, Тунгалаг, талийгаач УГЖ Дамдинбазар нарыг нэрлэх учиртай. “Хил дээр” кинонд Равдан, Чойсон, Тунгалаг нар бас сайн тоглосон.

-Та жүжигчнийг “өөрийнхөөрөө” тоглуулдаг уу, “өөрөөр” нь тоглуулдаг уу?

-Өөрөөр нь тоглуулдаг. Найруулагчийг дуурайдаг жүжигчинд дургүй. Маргасан жүжигчинд дуртай. Маргаад намайг үнэмшүүлж чадсан жүжигчинд буугаад өгдөг. Намайг үнэмшүүлж чадвал өөрийнхөө бодллыг тулгадаг. Шинэ жүжигчинд заахаас өөр аргагүй. Хуучин хашир жүжигчин заалгавал муухай. Зөвлөлтийн жүжигчинтэй болон манай туршлагатай сайн жүжигчинтэй ажиллахад урамтай. “Полу слава”-аас л ойлгож, “ингэх үү, тэгэх үү” гээд, өөдөөс хэд хэдэн хувилбар гаргаад л тоглочихдог юм. Найруулагчаар босож, суухаа заалгадаг жүжигчин бол жүжигчин биш, сармагчнаас ялгаа юу байна…. “Жүжигчний уран чадвар” гэж сүрхий юм бий. Санаа хэлэхэд л жүжигчин л юм бол тэр “уран чадвар” гэдгээ гаргаж харуулах ёстой.

-Та жүжигчнээ яаж сонгож авдаг вэ?

-Дүрдээ тааруулж, жүжигчнээ сонгож авдаг. Түүнээс биш таньдаг юм, миний кинонд олон тоглосон юм гэж огт харж үздэггүй. Дүрд тохирохгүй жүжигчин өөрийгөө, киногоо, эцэст би тэр уран бүтээлчийг олны нүдэн дээр амьдаар нь “алчихна”. Энэ тун аюултай. Цолмонбаатар гэхэд миний нэг, Равдан хоёр л кинонд тоглосон. Харин дүрдээ тохирсон учир Дамчаа, Сувдаа хоёр хэд хэдэн кинонд тоглочихсон. Дүр таарч тохирохгүй тохиолдолд “миний найз” гэдэггүй.

-Бэлэн кино зохиол байна уу?

Page 83: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

-Байна аа. Дүйнхэржав, Чинзориг хоёрын бичсэн хоёр ангит детектив байна. Хар тамхи, хуурамч мөнгө хийгчид, товчоор хэлэхэд Монголд жижиг “мафи” үүсч буй сэдэвтэй ю. “Спонсор” олдохгүй хоёр жил боллоо. Сэргийлэх хөрөнгөөс бусад хүн хүч, техникээр тусалъя” гэсэн. “Өргөө” кинотаетр кино зохиолыг худалдаж авна гээд болж өгөхгүй л байх шиг байна. Орчин үеийн дедектив хийчих санаатай. ИНТЕРПОЛ-той холбочих бодол бий. Хөрөнгөнд л хавчигдаад байна. Бас нэг “домог” байгаа. Энэ хоёрынхоо аль нэгэн дээр энэ онд буучих бодолтой. “Халтуур” хийчихгүй санаатай, хөрөнгөнөөс л шалтгаална даа. Нааш цааш гүйж хөдөө гадаа явж, “спонсор” хайж эрж чадахгүй юм. Танил ч, найз ч алга. Хий харж л сууна.

-“Соёлын жил” шүү дээ?

-Биднийг бурхан өршөөг.

-Та ВГИК /Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль/-ийг хэдэн онд төгссөн бэ?

-1961 онд төгссөн. 1990 онд тэтгэвэрт гарч, “чөлөөт уран бүтээлч” болсон. “Гуяа ганзагласан” учраас бусдын адил кино компани интэр байгуулж чадаагүй.

-Одоо ямар алба хашиж байна?

-Монголын үндэсний их сургуулийн кино найруулагчийн ангид гэрээгээр багшилж байна. Гурав дахь жилдээ багшиллаа. Анхандаа цагийн багшаар орсон. Ялимгүй дэвшлээ. Гэрээт багш боллоо. Анги маань энэ хавар төгсөлт хийнэ. Намар нь шинэ элсэлт авна.

-Та хэдэн оюутантай вэ?

-Долоо.

-“Юм” болчихоор оюутан байна уу?

-Бий шүү. Ёстой нөгөө талийгаач Лхаасүрэнгийн кинонд жүжиглэдгээр “надад эр нь ч, эм нь ч” байна.

-Та нэрлэхгүй юу?

-Дипломынх нь киног үзсэний дараа нэрлэе дээ.

-Та тун хашир хүн юмаа?

-Хаширсан хүнийг “хашир” гэдэг юм.

-Танай сургууль хангамж сайтай юу?

-ВГИК-тэй адилгүй. Материаллаг бааз муу. Сайжруулж, наанадаад ганц нэг видео аппарат,

Page 84: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

гэрэл, магнитафон, монтажны ширээтэй болгочих гэж шахдаг. Материаллаг баазын асуудлаар л цаашид сайн үглэнэ дээ. Материаллаг баазтай болгочихвол дотроо хямд төсөр үнээр киногоо хийчихнэ шүү дээ. Дадлага ч сайн болно.

-Монголын сүүлийн үеийн сайн кино оператор хэн бэ?

-Балжинням. Драматург сайн ойлгодог. Жигжид багшийн хүү Биндэр сайн оператор, сайн уран бүтээлч болно.

-Та уг нь зураачийн мэргэжлийн гэл үү?

-1941 онд Нийслэл хотноо анхны зургийн сургуульд орсон юм. Захирал нь ч болсон. Зураачаар ч ажилласан.

-Тэгээд яахаараа кино найруулагч болчихдог байна аа?

-Соёлын яамны орлогч сайд Л.Ванган намайг Москвад, ВГИК-д кино найруулагчийн ангид явуулсан юм…

Л.Ванган, Ламзавын Ванган гэж МУ-ын соёл урлаг, соёл урлагийнханд үнэнхүү ачтай хүн билээ. Ач буяны нь эдэлж яваа нэгэн бол МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бадрахын Сумхүү мөнөөс мөн болой.

 

1995 он

“МОНГОЛД ХОЁР ЗАСАГ БАЙНА, ҮҮНИЙ НЭГ

ЛАМ НАРЫН ЗАСАГЛАЛАА УСТГА”

Оны дундуур ОХУ-ын АХЯ-ны бүртгэл-фондын хэлтсийн удирдлагуудтай ажил төрлийн уулзалт хийгээд ирсэн Улсын аюудгүй байдлыг хангах ерөнхий газрын архив бүртгэлийн албаны дарга, хурандаа Я. Батсуурьтай ажил төрлөө цэгцэлж “амсхийснийх нь” дараа уулзаж ярилцсанаа уншигч олонтойгоо хуваалцаж байна. Түүнээс юуны өмнө явсан зорилгыг нь сонирхов.

Товчхон хэлэхэд 1930-1940 онд ЗХУ /хуучин нэрээр/ -д аваачиж шийтгэсэн БНМАУ-ын төр, засаг болон Дотоод явдлын яам, Цэргийн яамны удирдах хүмүүсийн хэрэгтэй биечлэн танилцах, шаардлагатай материалыг хуулбарлан авчрах зорилготой явсан юм. Явсан хэрэг сэтгэлчлэн бүтсэнийг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Ардчилал, шинэчлэлийн салхи нөлөөлж, улмаар тус улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны зарим ажилтан, ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нөхөд зуучилж гүн туслалцаа үзүүлснийг талархалтайгаар тэмдэглэж байна. ОХУ-ын АХЯ-ны удирдлага, бүртгэл-фондын хэлтсийн ажилтнууд чин сэтгэлээс анхаарч,

Page 85: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

бололцоотой бүх тус дэмжлэг үзүүллээ гэж би ойлгосон. УАХЯ-ны архивын материалууд тэр бүр ил тод болоогүй, хэлмэгдэгсдийн эрүүгийн хэргийн материалыг зөвхөн хэлмэгдсэн хүнд нь буюу гэр бүлийнхэнд нь үзүүлж буй гэж тайлбарласан боловч ажлын явцад манай талын хүсэлт, эрмэлзлэлийг сайн ойлгож, миний биеийг яамныхаа архивт тухтай сууж, зохих материал үзэж, хуулбарлаж авахыг зөвшөөрсөн юм.

Та оросын холбооны аюулаас хамгаалах байгууллагын архивт Монгол улсын иргэн хэн хэний эрүүгийн хэргийн материалтай танилцав?

БНМАУ-ын ерөнхий сайд агсан А.Амар, П.Гэндэн, Улсын Бага хурлын дарга агсан До.Догсом, түүний орлогч Д.Лосол, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Лувсаншарав, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга агсан З.Шижээ, Ө.Бадрах, БНМАУ-ын төрийн яамны сайд агсан Р.Мэнд, Д.Шагдаржав, Б.Эрдэнэ, З.Пүрэвдорж, Г.Даншийцоодол, С.Галиндэв, С.Довчин, ДЯЯ-ны орлогч сайд агсан Насантогтох, Ж.Дэжид-Осор, Г.Хас-очир, хэлтсийн дарга агсан Ж.Баясгалан, Ч.Батсүх болон ДЯЯ-нд ажиллаж байгаад баригдаж ЗХУ-д хүргэгдэж шийтгэгдсэн хүмүүс, тэрчлэн Цэргийн яамны орлогч сайд агсан Ц.Лувсандоной, Г.Дамба, улс төрийн дарга асан Б.Намжил, газрын дарга С.Алтангэрэл нарын 60 шахам хүний эрүүгийн хэрэгтэй биечлэн танилцаж, тэднийг баривчилсан байдал, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, мэдүүлэг, ялын төлөвлөгөө, шүүх хурлын протокол, гаргасан дүгнэлт, хориглож байсан гэрэл зургийг хуулбарлаж авлаа. Энэ бүхнийг валют төлсний үндсэн дээр авах архивын журамтай боловч Оросын Холбооны аюулаас хамгаалахын яамны нөхөд манай талаас ганц улаан мөнгө ч аваагүй.

Архивын шарласан хуудсууд танд юу өгүүлэв?

БНМАУ-ын төр засаг, ДЯЯ, Цэргийн яамны удирдах албан тушаалтнуудыг 1937 оны 6, 7 дугаар сард баривчилж Чита хотноо аваачиж, 1-2 сарын хугацаатай мөрдөн байцаалт явуулсны эцэст мөн оны найм, есдүгээр сард Москва хотод хүргэж, мөрдөн байцаажээ. Баривчлагдсан монгол иргэдэд “хувьсгалын эсэргүү”, “Панмонгол”-ын үндсэрхэг байгууллагын идэвхитэй гишүүд, удирдагч, монгол-зөвлөлтийн нөхөрсөг харилцааг салгаж, Монголын ардын хувьсгалыг устгахын тулд Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлаж, хамтран ажилласан гэж РСФСР-ийн эрүүгийн хуулийн 58-ын 1, 2, 7, 11 дүгээр зүйл ангиар ял оноож шийтгэжээ. Дээрх монгол иргэд Читад байх анхны үедээ хэргээ хүлээгээгүй байна. Гэвч нэн хэрцгийгээр тамлан зовоож, зодож, занчиж, нойр хоолгүй байцааж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсны эцэст арга буюу тэд улс төрийн хилс хэргийг хүлээсэн мэдүүлэг өгсөн нь танилцсан материалаас илт байлаа. Энэ бүхнийг Читаас эхэлж Москвад хэрэг шалгаж дуустал монгол иргэдийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, монгол хэлний орчуулагчаар ажилласан буриад Базар Чимитович Балданогийн 1956 онд өгсөн мэдүүлэг, хилс хэрэгт мөрдөгдөж шийтгэгдсэн Хилийн цэргийн дарга агсан Б.Балжинням, ДЯЯ-ны хэлтсийн дарга агсан Г.Цэндсүрэн, Ч.Дамба, Г.Галсанпунцаг нарын зэрэг иргэдээс Москвад хүргэгдэж очсоныхоо дараа оросын мөрдөн байцаагч НКВД /Дотоод хэргийн ардын комиссариатын газар/ -ийн удирдлагад өөрсдийн гараар бичиж өгсөн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт зэрэг нь эдүгээ хууль ёсны гэрчлэх баримт болж байна. 1956 оны 9-р сарын 22-нд ЗХУ-ын Цэргийн ерөнхий

Page 86: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

прокурорын хэлтсийн ажилтан, шүүх зүйн дэд хурандаа Арсеньев, хошууч Лебедев нар орчуулагч Б.Ч.Балданог байцаажээ.

Тэрбээр 1956 онд өгсөн мэдүүлэгтээ, Намайг 1939 оны 6-р сард Чита мужийн НКВД-ийн газрын дарга Куприн дуудаж хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан монгол иргэдийг мөрдөн байцаах хэсэгт орж, орчуулагчаар нэн даруй ажиллагэж тушаасан. Мөрдөн байцаалтын ажилд орон нутгийн НКВД-ийн ажилтнууд татагдаж оролцсон. Мөрдөн байцаах хэсгийн дарга нь Наседкин, Мозулевский, Арсенович нар байсан. Хэрэгтнүүд хэрэг хүлээхгүй болохоор Очиров, Шагдарон, Бадмаин нар тэднийг хашгирч сүрдүүлдэг байсан. Мозулевский Балжиннямыг резинэн бороохойгоор жанчиж, дээлийг нь навсайтал 3 удаа зодсон. Гуравдахь өдрөө Балжинням хэргээ хүлээсэн. Мал аж ахуй, газар тариалангийн яамны сайд Пүрэвдоржийг байцаахад би байсан. Балжиннямыг Лувсаншаравтай нүүрэлдүүлэхийг би харсан. Лувсаншарав Балжиннямыг илчлэх гэхэд цаадах нь огт хүлээгээгүй. Монголчуудыг харгислан зодож, жанчсаны эцэст тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээдэг юм гэж Очиров, Бадмаин нарын ярьж байхыг сонссон. Бадмаин ийм байдалд их дургүйцэж байсан. Хожим тэр Москвад хорлогдсон. Баривчлагдсан монголчуудыг 1939 оны 7-р сард 2 удаагийн цуваагаар москвад хүргэсэн. Би Москвад бараг бүх монгол хүнийг мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцсон. Янз бүрийн цаг үед Очиров, Бадмаев, Бадмаин, Боярский зэрэг мөрдөн байцаагч голлож байцаасан. Элдэв арга хэрэглэдэг байсан. Зодох, хоолоор хясах, карцерт хийх зэргээр. Чекригын Арсенович, Седов, Хват, Наседкин нар Читад байхад монголчуудыг их зоддог байсан. Харин Полянский, Марков, Намрцев, Притоманов, Чермонебов нар зоддоггүй байсан юм. Амарыг хууль бус мөрдөн байцаалтын аргаар зовоосон. Читад Тээвэр худалдааны яамны сайд Рэнцэнмэнд “Гадаадын ажилчин” хэмээх хэвлэлийн газар ажилладаг байсан Өлзийтогтох, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Шижээ, Бага Хурлын орлогч дарга Лосол, Монголын ардын армийн орлогч жанжин Лувсандоной, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лувсаншарав, Бага хурлын дарга Догсом, Шүүх яамны Даншийцоодол, Худалдааны сайд Шагдаржав, ДЯЯ-ны ажилтан Баясгалан нарыг зодсон. Москвад Лувсаншарав, Насантогтох хоёрыг их зодсон. Мөрдөн байцаалтын протоколд сүүлд нь хэрэгтнүүдээр гарын үсэг зуруулдаг байсан юм. Айлган сүрдүүлж хэлж тулган бичүүлдэг байсан. БНМАУ-ын ДЯЯ-ны зөвлөх байсан Скоков, Мальков нар зориуд монголоос ирж, мөрдөн байцаалтын ажилд оролцдог байсан юм. Монголд буй хүмүүсийн талаар Амараас мэдүүлэг авахаар тэд ирж байсан. 1940 оны зун мөрдөн байцаах ажил дууссан боловч 1941 оны зун хүртэл үргэлжилсэн. 1941 оны 8-р сард монголчуудын хэргийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллеги шүүн тасалсан. Амар хэрэг хүлээгээгүй, эцэст нь хууль бус мөрдөн байцаалтын арга хэрэглэж хэргийг хүлээлгэсэн. Насантогтох, Өлзийбадрах хоёр шүүх хурлын ажиллагаанд биечлэн оролцсон. ЗХУ-аас тусгаар, бие даасан Монгол улс байгуулах бодолтой гэж хэлж байсан. Тэгээд буудах ял авсан. Бусад шүүн таслах хурал тэгсхийгээд хуралдсан болоод өнгөрсөн. Лефортовскийн шоронд болсон. Шүүх хуралд Амар, Лувсаншарав нар огт оролцоогүй бодогддог. Шүүх хурлынхан хоол ундтай, архи, дарстай сүрхий хангалуун байсан. Орчуулагч Ульрих намайг орж хооллохыг урьсан боловч би дарга нарын зиндаанд оролцоогүй гэж мэдүүлжээ.

Page 87: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн БНМАУ-ын төр, засаг болон ДЯЯ, цэргийн яамны удирдах ажилтны ихэнх нь шүүх хурал дээр өөргт нь тулгасан улс төрийн гэмт хэргийг хүлээгээгүй байна. Тэд шүүх хурал дээр “... хувьсгалын эсэргүү панмонголын үндсэрхэг байгууллагын идэвхтэй гишүүн, монголын ардын хувьсгалыг устгахын тулд японы тагнуулын байгууллагын дэмжлэг авч, холбоотой ажиллаж байгаагүй” гээд мөрдөн байцаалтын үед аливаа шахалт, гарцаагүй тулгасан хүнд байдлын дор мөрдөн байцаагчийн юу гэж хэлэх хүсэлтийн дагуу мэдүүлэг өгсөн гэдгээ хэлжээ. Гэвч шүүх хурал хэргийг дахин нягтлан шалгаж үзээгүй бөгөөд шуудхан ял оноосон нь шүүх хурлын протоколоос тодорхой байна. Ийнхүү 1941 оны зун шүүн таслах ажиллагааг явуулж, мөн сарын 26-30-ны хооронд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.Манай иргэд Москва хотын Лефортовскийн шоронд хоригдож, хоол, ундны хангамж, эрүүл ахуйн нөхцөл муу байсан учраас уушиг, тэжээлийн хомсдлоор олон хүн өвчилжээ. Өвчлөгсдийг Бутырскийн шоронгийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Гэвч шүүх хурлаас өмнө долоон хүн шоронгийн эмнэлэгт нас баржээ. Цаазлагдсан хүмүүсийн чандар, шарилыг хэрхсэн нь эдүгээ хүртэл тогтоогдоогүй, цаашид ч найдлага муутай байна. Оросын авулаас хамгаалах байгууллагын ажилтнууд судалгааг үргэлжлүүлж байна. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж мөрдөгдсөн монгол улсын иргэдээс Цэргийн яамны хэлтсийн дарга Ц.Очирбат, шийтгэгдээгүй суллагдсан Б.Эрдэнэ, С.Доржбарга, Э.Дорж, Ж.Цэвээн, М.Гомбожав, Д.Дорж, Д.Цэдэн-Иш /Гочитский/ нарын долоон хүнд 5-10 жилийн ял оноож, үлдсэн бусад хүнд буудан алах ял оноож гүйцэтгэжээ. Хорих ялаар шийтгэгдсэн дээрх долоон хүн ялаа эдэлж байхдаа янз бүрийн хорих лагерьт нас баржээ. Манай архиваас нэр гаргаж ЗХУ-д шүүгдсэн гэсэн иргэдээс ДЯЯ-ны хэлтсийн дарга агсан М.Лувсан-Ёндон, хэлтсийн орлогч дарга агсан Б.Хаймчиг, хэлтсийн дарга агсан Б.Ишдорж, Улёын прокурор агсан Н.Борхүү, цэргийн академийн сонсогч агсан Д.Гончиг, М.Төмөрдаш нарын эрүүгийн хэргийн материал олдоогүй учир цаашид эрж олох судалгааг үргэлжлүүлэхээр болов.

Манай улсын архиваас нэр гараагүй монгол иргэдийн эрүүгийн хэргийн материал тааралдав уу?

Өмнө нь бидэнд огт мэдэгдээгүй Багшийн сургуулийн багш агсан Д.Буддорж, Цэргийн яамны газрын дарга агсан Г.Найдан, Л.Гонжав, ДЯЯ-ны тасгийн дарга агсан Н.Гүррагчаа, ДЯЯ-ны хэлтсийн орлогч дарга агсан Д.Цэнд, Цэргийн яамны тагнуулын газрын ажилтан З.Өлзийбаяр, Дарьгангын хилийн отрядын пунктын дарга агсан Б.Чимиг. ДЯЯ-ны комендат агсан Л.Сэрээтэр нарын эрүүгийн хэргийг олж үзлээ.

НКВД-ийн мөрдөн байцаагчдаас шударга үнэний төлөө санаа тавьж байсан ганц боловч хүн байх юм уу?

Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг үнэн юм. НКВД-ийн ажилтан Бүх Оросын Комунист /Большевикуудын/ намын гишүүн Васильев,орлогч гишүүн Дроботин,комсомолын гишүүн Морозов нар ЗХУ-н Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж, монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, мөрдөн байцаалтын протоколыг журмын дагуу гүйцэтгэхгүй, нэгэн хэв маягаар дур мэдэн бүрдүүлж, өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж, хууль

Page 88: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

зөрчиж байгаа тухай тодорхой мөрдөн байцаагчдын нэр дурьдаад даруй шалгаж арга хэмжээ авахыг санал болгосон байх юм. Уг рапорт дээр Л.П.Берия өөрийн гараар Дотоод хэргийн ардын комиссариатын орлогч дарга Меркулов, Бочков нар “нарийвчлан шалгаж, үр дүнг илтгэ” гэж 1938 оны аравдугаар сарын 27-нд цохолт хийжээ. Үүний дагуу хирэндээ шалгалт хйиж үр дүнг нь Меркулов БЕрияд илтгэхдээ, шалгалтаар дээрх дутагдал илэрснийг дурдаад, төв аппаратын ажилтнууд өөрсдөө мөрдөн байцаалтын ажлыг хууль бусар гуйвуулсныг тэмдэглэж, НКВД-ийн мөрдөн байцаах хэсгийн орлогч дарга Наседкин, Арсенович, Либензон, Хват, Мочалов нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг илчилснээ илтгэжээ.

Хэлмэгдэл завхарл гарах болсон шалтгааны талаар

танд юу ажиглагдав?

Энэ талаар холбогдолтой материалтай танилцсан. Тухайлбал, 1937 оны есдүгээр сарын 10-нд Монголд хүрэлцэн ирж “Заговор”, “Хуйвалдаан” хэмээх улс төрийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгт холбогдсон гэх 115 монгол иргэнийг ДЯЯ-нд гардуулан өгч, “Их баривчилгаа” гэгчийг эхлүүлж “Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан НКВД-ийн дэд дарга, Фриновскийн тодорхойлолттой танилцлаа. Тэрвээр тодорхойлолтдоо: “Би ЗХУ-ын коммунист /большевикуудын / НТХ-ны даалгавараар 1937 оны наймдугаар сард МОнголд очиж зөвлөлтийн цэргийг оруулж байрлуулах, Монголын дотоодод буй хуйвалдааныг бутцохих үүргийг Ежовоос хүлээн авч БХЯ-ны дэд сайд Смирнов, Монголд шинээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Мировнов нарын хамт Монголд очсон. Уг үүргийг биелүүлэхэд юуны түрүүн монголын лам нарыг баривчлах ажлыг өрнүүлж 7-8 мянган хүнийг баривчлуулсан бөгөөд уг ажлыг цааш нь М.И.Голубчик /1936-1938 онд ДЯЯ-ны ерөнхий зөвлөх байсан / үргэлжлүүлж, 25 мянгад хүргэсэн юм” гэжээ. Түүнчлэн Фриновский хэлэхдээ, “Их баривчилгааг Х.Чойбалсан хүлээн зөвшөөрч, түүний гарт бүх удирдлагыг төвлөрүүлсэн бөгөөд харин Ерөнхий сайд Амар эрс татгалзан, эсэргүүцэж байлаа” гэжээ. 1936-1938 онд ЗХУ-аас БНМАУ-д сууж байсан ЭСЯ-ны зөвлөх өгсөн А.С.Скрипко мэдүүлэгтээ: “Монголд гэм зэмгүй олон хүнийг хууль бус аргаар мөрдөн байцаааж, эрүүгийн гэмт хэргийг зохиомлоор бий болгох ажлыг Монголын ДЯЯ-нд ажиллаж байсан НКВД-ийн зөвлөх, сургагч-мэргэжилтнүүд удирдан, монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар үйлдүүлж, төр, засгийн удирдах зүтгэлтэн Лувсаншарав, Амар, Чойбалсан нараар зөвшөөрүүлж, хийлгэсэн юм” гэжээ.

Тэрвээр цааш нь “НКВД-ийн зарим сургагчдын санаачилгаар Монголын төр, засаг, цэргийн болон энгийн байгууллагад зсэн бүрийн “хуйвалдагчид”-ыг илрүүлэх ажлыг хувийн эрх ашгийн үүднээс ч хийж байсан юм” гэжээ. Энэчлэн 1936-1940 онд ДЯЯ-нд НКВД-ийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан М.И.Голубчик, М.П.Чопяк, Л.Б.Ничиков, Ф.С.Ситиков, А.В.Сигаев, В.А.Авилов, В.Л. Светлов болон бүрэн эрхт элчин сайд байсан С.Н.Миронов нараас баривчлагдаж мөрдөгдөж байсан монгол иргэдийн талаар тэдний

Page 89: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

өгсөн мэдүүлэгтэй танилцаж хуулбар авлаа.

Танилцсан материалаас үзэхэд 1930-19740 онд Монгол улсад гарсан хэлмэгдлийг тэр үеийн ЗХУ-ын Коммунист Нам, И.В.Сталин, НКВД-ийн шууд чиглэл, удирдамж , зааврын дагуу явуулжээ. 1936 онд Сталины тавьсан “Монголд хоёр засан байна, үүнийг нэг лам нарын засаглалаа устга” гэсэн шаардлагыг хүчээр биелүүлэх, түүнчлэн монгол, буриад, өвөрмонголын зарим сэхээтний дотор буй Монгол улсаа нэгтгэх гэсэн үзэл бодлыг дарахын тулд гадаадын тусгай албадын үйл ажиллагаатай хуурамчаар холбож, улс төрийн “хувьсгалын эсэргүү” хэрэг гэгчийг зохиомлоор буй болгож, улс орны бүх давхаргыг хамруулан, өөрсдөдөө тааламжгүй болгоныг устгах, залхаан цээрлүүлэх бодлого баримталсан нь илт байна.

Нөгөөтэйгүүр 1939 оны зун манай улс төр, засаг улс орныг удирдан чиглүүлж байсан намын удирдагчид яахлаараа ДЯЯ, Цэргийн яамны гол удирдлагыг ЗХУ-д аваачиж шийтгэх болов оо? Гэсэн асуултад хариу олохын тулд нэлээд зүйл үзэж энэ талаар ярилцлаа.

Харамсалтай нь тодорхой шалтгааныг дэлгэн тавьсан материал олдсонгүй. Харин завхралыг гардан чиглүүлж хийлгэсэн НКВД-ийн монгол ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, тодорхойлолтод “хэлмэгдүүлэлтийг тэр үеийн монголын нам, засгийн удирдах хүмүүсээр зөвшөөрүүлж, ДЯЯ-ны ажилтнуудаар гардан хийлгэсэн” гэдэг нь нэгийг бодогдуулж, гэм зэмгүй олон хүнийг хэлмэгдүүлэхэд оролцсон төр, засаг, дотоод явдлын яамны гол удирдлагыг зайлуулж, нүглийг нүглээр арилгах гэсэн юм биш байгаа гэсэн сэжиглэл аяндаа төрж байна. ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн олонх нь шүүн таслах хурал дээр гэмгүй олн хүнийг хэлмэгдүүлсэндээ буруутай, харин хувьсгалын эмэргүү байгууллага гэгчийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй” гэж хэлсэн нь судалж тогтоох ёстой зүйл юм.

Архивын хэрэгтэй танилцах явцад Буриадын холбогдолтой зүйл тааралдах юмуу? Манайтай холбогдсон элдэв цуу байдаг юм?

1931, 1936-1937 онд Буриадын нутагт гарч байсан зэвсэгт тэмцэл, улс төрийн зохиомол хэрэг болох “хувьсгалын эсэргүү панмонголын үндсэрхэг байгууллага”-ын идэвхтэй гишүүдийн асуудлыг шийдсэн зарим хэрэг тааралдаж байлаа.

Буриадад “гурван монголыг нэгтгэнэ” гэсэн үзэл санаа зарим хүний дунд байсныг илрүүлж, энэ нь японы тагнуулын байгууллагын шууд удирдлага, заавраар хийгдсэн ажил хэмээн зориуд улс төрийн зохимол хэрэг болгосон нь хэргийн материалаас ажиглагдлаа. Сонирхолтой нэг зүйл гэвэл уг бүлэг хэрэг гэгчид холбогдож шийтгэгдсэн буриад хүмүүсийн нэлээд нь өөрийн “хувьсгалын эсэргүү” байгууллагыг монголд буй тийм

Page 90: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

байгууллагуудтай харилцан ажиллаж, мэдээлэл солилцож байсан гэж мэдүүлжээ.

Тэрчлэн Буриадын Закаменскийн районы /манай Хөвсгөл, Булган аймгийн зарим сумтай хил залгаа/ зарим суманд 1934 онд Зөвлөлт төрийг устгаж, хуучин засгаа тогтоох зорилгоор гарсан бослого, хөдөлгөөнд оролцогсод өөрсдийгөө Ванчин богдтой холбоотой, тэр туслахаар арван мянган цэрэгтэй, монгол-хятадын хил дээр хүлээж буй, монголын нутагт байгаа зэвсэгт бослогынхонтой холбоотой гэж мдүүлсэн нь 1932 онд манай улсын дөрвөн аймагт гарсан зэвсэгт бослого, хөдөлгөөний үйлдэлтэй тун төстэй ажиглагдаж түүнийг нь дан том хэргэм, зэрэгтэй лам нар удирдсан байдал сонирхол татлаа.

Таны ажил хэргийн айлчлал үнэхээр үр дүнтэй болсон нь илт байна. Гар дээрээ юу авах болов?

Нийт танилцсан материалаас 10 мянга гаруй хуудас бичиг баримт, 30 гаруй гэрэл зураг авахаар болсон. Түрүүчийг нь хуулбарлаж авчирлаа.

Нийт ил тод болгох уу?

Оросын холбооны аюулаас хамгаалах яамны нөхөдтэй харилцан тогтсоны үндсэн дээр аажим аажмаар ил тод болгоно.

Айлын тал та бүхэнд их юм өгчээ. Хариуд нь барих юм бий юу.

Оросын холбооны нөхдийн тавьсан хүсэлт бий. Бид боломжоороо хариу барина.

ШУДАРГА ХҮМҮҮС МАРТАГДАХ УЧИРГҮЙ

СэтгҮүлч У.Амарсайхан “Хөдөлмөр” сонины 1993 оны 9 сарын 13-ны 55 дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ “НКВД-ийн ажилтан Бүх Оросын Коммунист /большевикуудын/ намын гишүүн Васильев, орлогч гишүүн Добротин, Комсомолын гишүн Мороков нар ЗХУ-ын дотоод хэргийн ардын комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж “Монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, протоколыг журмын дагуу гүйцэтгэхүй нэгэн хов маягаар дур мэдэн бүрдүүлж өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж хууль, зөрчиж байгаа тухай ...” мэдэгдэж даруй шалгаж өгөхийг хүссэн тухай бичжээ.

Page 91: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Энэ хэсгийг уншаад би ихээхэн сэтгэл хөдөллөө. Тэр үед хамгийн шилдэг сэхээтэн, төр засаг, намын ажилтнуудыг минь дотоод гадаадын харгисууд хамсанхэлмэгдүүлж тамлан зовоож цаазлан хороож байжээ. Ийм харгис үйлдлийг нь шүүмжилсэн, санал зөрсөн хүн бүхнийг “хувьсгалын эсэргүү нарыг өмгөөллөө, Японы тагнуултай хуйвалдлаа” гэх мэтээр буруутган хэлмэгдүүлж байсныг бид мэдэх билээ. Ийм харгис хэцүү цагт тэгж үнэнийг халж тэмцэх зоригтон ч мэдээж өдрийн од шиг цөөхөн байжээ. Гэтэл энд дурьдсан хүмүүсийг тэр тусмаа гадаадын хүмүүсийг өмгөөлөн тэмцэж байсан нь үнэхээр бахтай бус уу. Ингэж байсанд нь харийн оронд хэлмэгдэж амь насаа алдсанхүмүүсийнугсаа үндэс нэгтгэн монголчууд бид хэрхэн бахархахгүй байх билээ. Энэ тухай сонсоод л сэтгэл хөдлөхгүй зүгээр л нэг жирийн мэдээ сонссон мэт “Өө тэгчихээ юу” гэчихээд л өнгөрөх гэж үү.

Үүнд надад хэлмээр тодорхой санал байна. Өмгөөлж байсан Оросын тэр хүмүүс одоо бодоход ихэнх нь нас барсан буюу байсан ч их өндөр настай болсон байх учиртай. Тэднийг өөрснийг нь буюу төрөл садныг нь олж чин зориг гарган буянтай ариун үйлсийн төлөө тэмцэж байсанд нь талархал хүргэмээр санагдах юм.

Тэр хүмүүсийг оршуулсан газар ёслол хүндлэл үйлдмээр санагдах юм. Ер нь иймэрхүү ажлыг хэрвээ эхэлж сэдээд тэр үеийн баримт бичгийг нягтлах юм бол тэр мэт шударга нинжин сэтгэлтэн өөр гарч ирж ч болох юм. Шударга үнэнийг бишэрсэн ийм санаачилга гаргавал дэлхийн ариун санаат олон түмэн түүний дотроос Оросын ард түмэн биднийг зарчимч шударга үнэнийг бишэрсэн ийм санаачилга гаргавал дэлхийн ариун санаат олон түмэн түүний дотроос Оросын ард түмэн биднийг зарчимч шударга юмыг зүй ёсоор үнэлдэг, сайхан улс гэж үнэлж хүндлэх л болно. Аль өнгөрсөн завхарсан юмны төлөө сүйд майд болж инг,эж дөвчигнөдөг яасан маягтай нялуун хүмүүс вэ? гэж дүгнэхгүй нь мэдээж.

Д.Лувсандэлэг /Чингэлтэй дүүрэг 12-р хорооны иргэн/. 1993 он

ӨЛГИЙ ХИЙДИЙН СҮЙРЭЛ

Нэг мянга гаруй ламтай байсан Дорноговь аймгийн Өлгий хийдийг тэртээ 1936 онд хэлмэгдлийн шар шуурга хэрхэн дайрч өнгөрснийг түүхэн баримт түшиглэн өгүүлье.

Эдүгээ ДЯЯ-ны мөрдөн байцаах ажлын 1792 тоот хэргийн ялын төлөвлөгөөтэй эргэн танилцахад тэр цагт баримтар хөдөлшгүй батлагдсан хэрэг үйлдэгджээ гэж хэнд ч бодогдохоор....

Page 92: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Уг хэргийн ялын төлөвлөгөөний “Эсэргүү бүлгэмийн анх үүссэн түүх” гэрчгаас эхлэн уншигч танаа толилуулбал:

“Энэхүү бүлгэм нь /19-20/ 1929-1930 онд анх үүссэн бөгөөд тэр үед Дорноговь аймгийн Өлгий хийдийн дээд ангийн лам нараас хувьсгалт засаг, төрд эсэргүүцэн тэмцэх зорилгоор лам нарын эсэргүү бүлгэмийг байгуулсан. Санаачлагч “удирдагч нь Өлгий хийдийн аграмба Шийнэн, гэвч Цэвээндорж, хамба Санжмятав нарын дээд толгой лам нар болно. 24 он гарах үед эл бүлгэм нь Дорноговь ба Өмнөговь аймгийн нэлээд сүм хийдийг нөлөөндөө оруулан, Өлгий хийдэд төвлөрчээ.

Энэ бүлгэмээс тус улсын засаг төр лүгээ тэмцэх ажлаа идэвхжүүлэхэд тус улсын зүүн тус дөхөм болж, тэдгээр эсэргүү этгээд нар ба удирдагчид нь урьдын алдсан эрх ямбаа эргүүлэн авах зорилтыг нэмэгдүүлсэн байна. 25 оны сүүлд энэхүү эсэргүү лам нарын бүлгэм нь Дорноговь ба Өмнөговийн өдий төдий сүм хийдийг өөрийн нөлөөндөө татан хандуулсан ба түүний төв нь Өлгий хийдэд байсан бөгөөд идэвхитэй гишүүн буюу оролцогсод нь гавж Цэвээндорж, хамба лам Санжмятав, анги Чогжав , да лам Ням, аграмба Лувсаншарав, гавч халзан Намсрай, хүүхэн унзад Агваандорж, гавч цоохор Лувсан, зүүн хувилгаан Шаравдорж, баруун хувилган Данзанчоймбол хувилгаан Рэнцэн-Осор, гэсгүй Милжав, нярав хөх Гэндэн, гавж мэргэн Гэндэн, унзад ёотуу хэмээх Цэрэндорж, лам Сномцэрэн, Сүхбаатар, Осор, анги Үржин, ард Халзанхүү нар юм. Энэ хэргийн холбогдогчид нь мөрдөн байцаалтад тус улсын тусгаар тогтнох байдал, засаг төрийг эсэргүүцэн, хувьсгалын эсэргүү ажил явуулж байснаа ту тус хүлээжээ.

Бүлгэмийн гишүүд нь гадаадын удирдлагын дор тус улсын дотоодын байдал ба эдийн засаг, улс төр, цэргийн байр байдлын тухай элдэв тагнуулын мэдээнүүдийг өргөнөөр цугларуулах явдлыг идэвхтэй гүйцэтгэж, тэдгээр цуглуулсан мэдээнүүд ба бичиг захидлыг өөрийн бүлгэмийн гишүүн буюу харилцаа баригч нараар удирдлага, заавар авч байснаас гадна Банчин богдыг биеийг Монголд цэрэг, зэвсгийн хамтаар даруй ирүүлж, шашныг хамгаалах нэрээр хувьсгалт засаг, төрийг устгахын төлөө идэвхтэй ажиллажээ.

Эсэргүү бүлгэмийн гишүүдпээс хэлсэн ёсоор Банчин богдод тусламж үзүүлэхээр сүүлийн 2 жилийн дотор олж цуглуулсан хөрөнгө хогшил ба мөнгө, эд барааны зүйлүүд нь морь 406, тэмээ 30, мөнгө төгрөг 6500, цагаан мөнгө лангаар 100 хэр, хятад төгрөг 400, ногоон цай хунзаар 5, даалимба ширхэгээр 200, эдгээрээс энэ завсар хурал номын зүйлд бага сага зарцуулсан байх ба мөн хил хязгаарыг нэвтрүүлэн, гадаадад 200 гаруй толгой морь, тэмээг гаргасан ба цагаан мөнгө лангаар 50, хятад төгрөг 400-г гаргасан байна. Мөн зарим эд барааны зүйлийг хил нэвтрүүлэхээр явуулсан боловч хязгаар дээр хураагджээ.

Тус бүлгэм нь хувьсгалын эсэргүү ажил явуулгыг ийнхүү 19-26 он хүрч иртэл идэвхтэй үргэлжлүүлж ирсэн нь тус БНМАУ-ын үндэсний тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг

Page 93: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

бүрмөсөн алдагдуулж, олон түмэн ардыг газар шорооны хамтаар гадаадын эзэрхэг түрэмгий улсад колоний боол болгон барьж өгөөд өөрсийнхөө хэмжээгүй эрхийг олж эдлэхийг гол зорилт болгож, тус улсын өмнө ихээхэн хүнд гэмт хэргийг өдүүлсэн нь мөрдөн байцаалтаар бүрэн тодорхойгоор илэрсэн тул тус бүрийн үйлдсэн хэргийг тодорхойлон яллахыг тулд....” хэмээн ДЯЯ-ны мөрдөн байцаах ажлын 1792 тоот хэргийн ялын төлөвлөгөөнд яллан шийтгэхээр тодорхойлж, 1936 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийтгэх эрүүгийн 18-р тогтоолоор “Улсын төрийн гэмт хэрэг үйлдэж, шүүх цаазны бичгийн 43, 44, 48, 50 дугаар зүйлд холбогдон яллагдах” энэ хэрэгт тэргүүлэн оролцсон гэх 68 настай, Өмнөговь аймгийн манлай сумын харьяат, гавч Дэжидийн Цэвээндорж, 37 настай, Дарьгангад төрсөн, гавч халзан Цэрэнгийн Намсрай, 43 нстай, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат хүүхэн унзад Юмжавын Агваандорж нар шоронд нас барсан тул тэдний хөрөнгийг хураахаар заажээ.

Өмнөговь аймгийн Галба сумын харьяат 79 настай, гавч аграмба, хамба тушаалтай Гончигийн Санжмятав, Дорноговь аймгийн харьяат 68 настай, гавч аграмба мяндагтай Хурагийн Чогжав, Дорноговь аймгийн Ханбогд сумынхарьяат 23 настай, зүүн хувилган Бандийн Шавардорж, Дорноговь аймгийн Дулаан сумын харьяат, 20 настай баруун хувилган Дашцэрэнгийн Данзанчоймбол, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат 45 настай, урьд зайсан явсан, мяндаггүй Дондогийн Милжав, Дорноговь аймгийн Өндөр шил сумын харьяат 41 настай, жасын нярав байсан гавч Чулууны “хөх” хэмээх Гэндэн нарын зургаан хүнийг шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг үндэслэн, тусгай ангийн 13, 44 дүгээр зүйл ёсоор буудан алах ял оноосон байна.

Өмнөговь аймгийн мандал сумын харьяат 70 настай, гавж аграмба мяндагтай Юмжавын Лувсаншарав, Дорноговь аймгийн Өндөр шил сумын харьяат, 58 настай, гавж мяндагтай Гомбын “цоохор” хэмээх Лувсан нарыг шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 44 дүгээр зүйлд зааснаар шууд буудан алах ёстой гэж үзсэн авч эсэргүү бүлгэмд гишүүдийг төдийлөн элсүүлсэнгүй, өдүүлсэн хэрэг нь дээр дурдсан этгээдүүдээс хараахан учир ялгавартай тул гэж дурдаад, 10 жил хорихоор шийтгэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, 46 настай, хувилгаан, дацан лмын тушаалтай Наваандуламын Рэнцэн-Очир, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 47 настай, унзад тушаалтай Дэмбэрэлийн “ёотуу” хэмээх Цэрэндорж нарыг шүүх цаазны бичгийн 43, 44-р зүйлээр 10 жил Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 59 настай, занги Гончигийн Үржин, Дорноговь аймгийн Өндөршил сумын харьяат, 50 настайг гавж мяндагтай чулууны “мэргэн” гэх гэндэн, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 40 нстай, лам мяндаггүй, Тангадын Содномцэрэн нарыг мөн зүйлүүдийн дгуу тус бүр 5 жил, Өмнөговь аймгийн Галба сумын харьяат, 33 настай, лам мяндаг тушаалгүй, Батын Сосор, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лувсанцэрэн нарыг шүүх цаазны бичгийн 50 дугаар зүйлд хамруулан тус бүр 3 жил хорихоор шийтгэсэн байна.

Page 94: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Банчин богд, оргодол Далав хутагт нарт түшиглэн, Гадаадын эзэрхэг түэрмгий нэгэн улсын хүч туслалцаатайгаар Ардын засгийг түлхэн унагаж, феодалын засаг төрийг сэргээн, шашныг мандуулах сана өвөрлөж, улмаар эрх орноосоо илт урван тэрсэлсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн ийнхүү яллагдсан Дорноговь аймгийн Өлгий хийдийн дээрх 20 ламын хувь заяаг тодруулах зорилгоор 53 жилийн дараа буюу 1989 оны шувтаргаар НАХЯ-ны /хуучин нараар / мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч С.Чойнзон удирдлагынхаа шийдвэрээр Дорноговь, Өмнөговь аймгийн Хатанбулаг, мандах, Ханбогд сумын нутгаар 1500 гаруй км явж, улмаар НАХЯ-ны архивын материалтай танилцан, Дорноговь аймгийн Өлгий хийдийн лам нарын “хувьсгалын эсэргүү хэрэг”-ийн үнэн мөнийг тогтоожээ.

Нөхөр С.Чойнзон яамныхаа удирдлагад илтгэсэн илтгэх хуудсандаа “1929-1930 онд Өлгий хийдийн хамба лам Д.Санжмятав, Өмнөговь аймгийн засгийн шүтээний хийдийн гавж Г.Цэвээндорж нараар удирдуулсан Өлгий хийдийн эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү дээд толгой лам нарын бүлэг гэж зохион байгуулагдаж, хувьсгалт засаг төрийг эсэргүүцэн тэмцэх үйл ажиллагаа явуулж байсныг батлах хууль ёсны нотлох баримт хэргийн дотор байхгүй бөгөөд одоогийн шалгалтаар ч тогтоогдсонгүй” гэжээ.

Тэрбээр баримт түшин өгүүлэхдээ хэрэгтнүүдийг 1-29 удаа тулган байцааж, хэрэг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байсныг хэрэгтэн Д.Милжавын мэдүүлгээс иш татсан байна. Д.Милжав “Цогзолын хийдэд шавилан сууж байтал 1934 онд хуучин улирлын 10 дугаар сарын 30-ны өдөр Сулинхээрийн хоёр цэрэг ирж баривчлан, Замын-Үүдийн дотоодыг хамгаалах газарт авч ирсэн мөчөөс эдүгээ хүртэл хийсэн хэрэг юу ч үгүй атал байцаагдаж байгааг үзвэл миний биеийг монголын засаг төртэй тэмцэх эсэргүү бүлгэмийн хурлыг Хээрийн ам гэдэг газар Цэрэндорж, Үржин занги нарын зэрэг хүмүүстэй харилцаж, бүлгэмийн бичиг хэргийг эрхэлж байсан, гарын үсэг тавьсан баримт тодорхой, бүх хэргийг тухай бүр үнэн бүрнээр манай газар бий хэмээн байцаахыг сонсож үзвээс ийм улс төрийн хэрэгт харштай хэрэг байтугай ямарваа ялимгүй багач гэсэн хэрэг түвэг гаргаж байсан зүйл нэг ч үгүй билээ гэх зэргээр олон удаа туйлын үнэн зөв өчивч гурва, дөрөв хоног буюу дөрвө, тв хоногоор ч тус тус олонтаа мэдүүлэвч миний хэлсэн үнэхээрийн тусгүй болж, хуулийн өмнөөс шууд зөрчсөн этгээд болох их гэмийг бодож бүгд учир нь олдох болов уу хэмжээ бодоод нэг удаа буцаж, нэгэн удаа үнэн хэмээн мэдүүлсэн” гэжээ.

Д.Милжав 29 удаа байцаагдсын 10-т нь хэрэг хүлээгээгүй байна. Да лам Ням “Хийсэн хэргээ сайг мэдэхгүй байна. Барагцаалбал Өлгий хийдийн да лам байхад хийсэн ажил байхаас зайлахгүй болов уу. Санаанд орсон цагтаа шууд мэдүүлнэ” , унзад Д.Цэрэндорж “Энэ удаа хийсэн хэрэг санаанд орохгүй байна. Сэтгэлд орохоор нь мэдүүлье”, занги Үржин “Үржин би хэзээ боловч мэдүүлгийг өөрчлөхгүй, энэ хэргийг хүлээхгүй. Энэ хэвээр байх учрыг хамтаар мэдүүлье”, гавж Ч.Гэндэн “Энэ Санжмятаваас мэдүүлж буй зүйлүүд худал болой хэмээн мэдүүлмой”, гавч Цэвээндорж “Би аргаа барахдаа худал мэдүүлэг өгсөн, Миний урьдах мэдүүлгүүд цөм худал” гэжээ. Хэрэгтнүүдийг нүүрэлдүүлэхэд бие

Page 95: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

биеэ танихгүй тохиолдол олонта гарч байжээ.

Шалгалтын явцад ахлах мөрдөн байцаагч С.Чойнзон 1936-1937 оны үед Өлгий хийдэд сууж байгаад хэлмэгдээгүй үлдсэн бөгөөд тэр цагт 18-20 настай байсан Ш.Содномдорж, Гэндэнжав, Магсар, Тавхай, Лувсангомбо, Дамбарэнчин, Лувсандорж, нар болон эсэргүү хэрэгт баривчлагдаад шийтгэгдсэн занги Г.Үржин, зүүн хувилгаан Б.Шаравдорж, ёотуу хэмээх Д.Цэрэндорж, халзан Намсрай, Лувсанцэрэн, да лам ням нарын төрсөн хүүхэд, ах дүү нарыг олж тогтоон, гэрчээр асуун, байдлыг тогтоожээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Ш.Содномдорж гуай, “Би Өлгий хийдэд 1931 онд 11 настай шавилан суугаад, 1937 онд 17 настайдаа Өлгий хийдийг тарахад хөдөө харьсан. Өлгий хийдийн хамба лам санжмятав, занги лам Чогжав, Милжав, нярав халзан Намсрай, баруун, зүүн хувилгаан Шаравдорж, Данзанчоймбол, да лам сайран Ням, Содномцэрэн, хөх Гэндэн, мэргэн Гэндэн, Занги Үржин , Сосор нарын зэрэг олон хүн баригдаад явсныг мэднэ. Хамгийн түрүүнд халзан Намсрай баригдсан болов уу. Тэднээс Үржин, Содномцэрэн хоёр ялаа эдэлж грч ирээд нас барсан. Үржин занги шоронгоос суллагдаж ирээд ярихдаа намайг танина, Хээрийн тагт болсон хуралд энэ суусан гэж гүтгэж мэдүүлсэнд би сандал бариад худлаа гээд бостол араас цагдаа нь хоёр гар бариад авсан гэж ярьж байсан. Гэтэл Галбын ууланд хээрийн таг гэж газар байхгүй, Хээрийн таг гэдэг газар байдаг юм. Тэр Хэхэрийн таг гэдэг газар Өлзий хийдээ тэр хөгшин хамба тууз тэргэнд суугаад очно гэж байхгүй, тэр жууз тэрэг нь элсэнд явахгүй. Өлгий хийдийн Дүнчүүр маанийн хурал гэдэгт нэг удаа очсон: Хийдийн өмнөхөн өндөр хогийн хавьд л хийсэн байх. Энд лам, хар, эрэгтэй, эмэгтэй олон хүн цугларсан. Нэг том асар барьсан. Цагаан будаа чанаж өгсөн, олон хүн ирсэн, явсан тийм л юм болж байсан, өргөл барьц өгдөггүй байсан байх учиртай. Харин нэгэнт бурхан номын буян үйлдэж байгаа болохоор мөнгө төгрөг, цагаан идээ өгч байсан байж мэднэ.

1937 оны өвөл Дорноговь аймгийн шашны захиргааны төлөөлөгч, капитан Дэжид гэдэг хүн Өлгий хийд дээр ирээд, хийдийн лам нарыг цуглуулж, хойшоо нүүх юмуу, эсвэл тарах 10 хоногийн хугацаа өгсөнд би тэр хуралд сууж байгаад тэр үед Өвөрхангайгаас тос ачиж ирсэн жинчингээс тэмээ гүйж унаад гэртээ харьсан. Дилав хутагт, Буянтын пүүсийн талаар дуулаагүй. Өлгий хийдийн лам нараас засаг, төрийг устгах, эсэргүүцэх бослого, хөдөлгөөн гаргах гэж байна гэж огт сонсоогүй. Би 6 жил гэсгүй Аранжуур гэдэг хүнтэй хамт нэг гэрт сууж, дэргэд нь байсан учир тийм юм байсан бол мэдэх л ёстой. Гэсгүй гуай надад янз янзын юм ярьдаг байсан.

Улс орны батлан хамгаалах ажилд туслах гэж Замын-Үүдийн цэрэгтэй шеф болж, зургаан ханатай бүрэн хэрэглэлтэй гэр өгсөн гэж сонссон. Өлгий болон Здгайтын хийдэд Банчинбогдыг залж ирэх тухай захидал, урилга явуулсан, ирэх гэж байна гэдгийг би ер сонсоогүй. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат З.Гэндэнжав гуай “Би 13 настайдаа Өлгий хийдэд шавилан суугаад 25-тайдаа 1937 оны үхэр жилийн өвөл Өлгий

Page 96: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хийдийг тарахад хөдөө мал дээр гарсан 1000 гаруй малтай хийд байсан юм. Цагийн юмыг цагт нь хийдэг шашны номоор дүнчүүр маанийг жилийн жилд намар, зун цагт уншдаг байсан юм. Түүнээс биш гадны нөлөөгөөр өөр ямар нэг зориулалтаар дуртай цагтаа хийдэг юм биш. Хээрийн таг гэдэг газар хуралдсаныг би сонсоогүй. Банчинбогдыг ирэх гэж байна, залах гэж байна гэж сонсоогүй.

Тэр үед хил хаалттай, санаанд багтахгүй зүйл. Нам засгийг эсэргүүцсэн, улс орноо устгах гэсэн тийм юм бол лав дуулаагүй. Харин та нарын багш нар засаг төрийг устгах гэж байгаад баригдсан гэж яриа байдаг байсан. Тэгэхэд ч лам нар эсэргүүцээгүй. Худал хэрэгт олныг хавтгайруулан сүйд хийчихсэн юм. Өлгий хийдийн лам нарын гэр, хашааны үүдэнд овог, нэрийг нь бичээд л ил наачихдаг байсан. Баривчлахад зориулсан байх. Анкет бүртгэл хийхэд хүртэл хэний шавь бэ гэж асуудаг байсан юм. Тэгээд л олон шавьтайг нь барьж авдаг байсан байх.Өлгий хийд дээр хэд хэдэн хятад байсны дотор Буянт буурал Гомбо гэдэг наймаа хийдэг хүн байгаад хил хаахаас өмнө урагшаа гарсан. Өөрсдөө л явсан байх. Болохгүй болох нь гэх үедээ гарсан байх, занги Г.Үржингийн охин Дорноговь аймгийн Ханбогд сумын Номгон бригадад өндөр насны тэтгэвэрт буй Д.Хумбаа гуай, “Миний хойт эцэг Үржин гэдэг хүн байсан. Галбын говийн урд байхад нэг намр машинтай хүмүүс ирээд ваад явсан юм. Би тэгэхэд 18 настай байжээ. Эцэгмаань хэдэн жил болоод ирсэн Суллагдж ирээд ярихдаа “Нэг хэсэг улсын худал хэргээр л шийтгэгдсэн дээ. Лам Милжав бид нарыг Хэхэрийн манд эсэргүү хурал хийсэн гэж худал хэрэг хүлээгээд шийтгэсэн” гэдэг юм. Эхлээд тэр Милжав гэдэг нь тэгж хүлээгээд Өлгий хийдийн хамба том лам Санжмятав та хүлээ, тэгж хэлэхээс аргагүй юм байгаа юм гэж хэлээд л худал хэрэг хүлээлгэсэн гэж ярьдаг юм. Хэрэг хүлээлгэх гэж хоол ундгүй их өлсгөж байсан гэдэг. Хэхэрийн таг гэдэг газар хурал хийсэн гэж шийтгэсэн. Тэр газрыг нь мэдэхгүй байсан гэдэгсэн. Худал хэрэг хүлээж ам гарсан бололтой юм билээ. Хэрэв тэгж хүлээгээгүй бол амьд гарахгүй байх”, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Ш.Дамбарэнчин гуай, “Өлгий хийдэд болон манай Мандах суманд хорлох, галдан шатаах, бослого гаргахаар бэлтгэх ажиллагаа гарч байгаагүй, би л сонсож дуулаагүй юм байна. Эсэргүү цуурхал тарааж байсныг мэдэхгүй. Шавь нартаа засаг, төрийг муучилсан юм уу, уурхал яриа ярьж бай гэж хэлдэггүй байсан юм даг” гэхчилэн тэд мэдүүлжээ.

Гэмгүй хүмүүст гэмт хэрэг тулган хүлээлгэх зорилгоор мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хэрхэн гуйвуулж байсныг ДЯЯ-ны төвийн удирдах ажилтны 1939 оны зөвлөлгөөн дээр эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга Баясгалангийн тавьсан шүүмжлэл гэрчилж байна. Тэрбээр “Мөрдөн байцаалтын ажиллагааны тухай ярья. 1937 оны сүүлчээс нийтийн дайчилгаа эхэлснээс аваад өнөөг хүртэл манай мөрдөн байцаалтын гол журам ба арга маяг нь гурван үндсэн зүйлд оршмой. Үүнд, нэгдүгээрт, хэрэгтэн этгээдийн мэдүүлгийг манай байцаагч нар өөрсдийн цээжнээс зохион бичээд, гарын үсэг зуруулж хэрэг болгодог. Хоёрдугаарт, хэрэгтэн этгээдийг хууль бусаар жижүүрлэн байцааж,хилс ташаа худал гүтгэлгийг гргуулж, түүгээр хэрэг болон ажиллаж буй, гуравдугаарт, хэрэгтэн нарыг хуулиас гадуур зодох, занчих, хөл гарыг янз бүр болгож, бие мхбодийг зовоох зэргээр эрүү шүүлтийг хэрэглэн байцаалт явуулдаг байна. лам нар зэрэг бичиг үсэг үл мэдэх этгээдийн олонхийн байцаалтыг явуулахдаа манай байцаагч нар өөрсдийн цээж, толгойноос авч,

Page 97: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

худал мэдүүлэг зохион бичээд түүнийг тэр хэрэгтэнд бүрэн уншиж сонсгохгүй буюу хагас заримыг сонсговч , хэрэгтнийг үсрдүүлэн айлгаж, албадаж байгаад гарын үсгийг зуруулж авдаг болсон. Энэ ямар учраас вэ гэвэл манай ажилтнуудын нийтээрээ элдэв хүнийг заавал ялд оруулах буюу буудан алахыг эрмэлздэг болгосон ойлголтоос болон гэмт хэргийг үнэн зөвөөр илрүүлэх буюу хууль ёсоор бүртгэлийг анхааран үздэггүй болсны учир юм. Би өөрөөр тайлбарлаваас манай ажилтнууд дан ганц хувийн нэр сүр, ашиг гавьаяны хойноос хөөцөлдөх болсон шалтгаан холбогдмой.Энэ журам арга нь төвийн хэлтэс, аймгийн аппаратуудад цөм нэгэн адил болой” гэж шүүмжилжээ.

Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ийнхүү завхрал гарч байсныг хот, хөдөөгийн зөвлөлгөөн дээр олон төлөөлөгч “Дээрээс мянган тооны дунд ангийн лам нарыг баривчлахаар төлөвлөн өгсөн, Үүний дагуу ямарч материалгүй хоцрогдсон гавж тушаалтан, сул аграмба, эмч гэсгүй, унзад, зоч мэтийн этгээд нарыг түүвэрлэн бүртгэж, хөтлөн байцаасан. Тэдний дотор 3-6 сар хүртэл гэсгүй, унзад явсан нөлөө багатай этгээд нрыг оролцуулсан боловч дарга нарт тэр байдлыг уламжилсангүй, шууд байцааж дуусгасан. 24 цагийн дотор 12 хүнийг байцаах хэрэгтэй хэмээн нэрсийн жагсаалт өгдөг байсан ба завдаж байцаахгүй, 5-7 буюу 8 хүртгэж байцаан дуусгаж байсан болно. Энэ мэтийн давхар хөдөлгөөнд хатуу удирдуулж, мөрдөн байцаалтыг шууд гуйвуулж байсан нь үнэн.

...Хэд хэдэн асуулттай хүснэгт хийж, бидэнд өгч тэр хүснэгтийн ёсоор түргэн байцах ба хэрэгтнийг байцаахдаа ихэнхийг элсүүлэх ба элсүүлэн авах явдал дээр шууд тулган хөтөлж, мэдүүлгийг бичиж аваад гарын үсэг зуруулж байсан.

...Зарим комисс нэгэн шөнө 15-аас доошгүй хүнийг байцаан дуусгаж байсан. Тэдний хэрэглэдэг арга нь байцаагдсан хүний багшийг асууж тэр хэмээхээр нь түүнд элсэгдсэн, түүний таних мяндаг бүхий том лам нарыг би элсүүлсэн гэх буюу түүнээс манай эсэргүү байгууллагын гишүүн хэмээхийг сонссон хэмээн мэдүүлгүүдийг хөтөлж байсан болой.

...Зарим тасаг нэг өдрийн дотор 40 хүнийг байцааж дуусгаж байсан. Тэдний авсан мэдүүлгийг үзэхэд худал бичсэн байсан тул дарга, сургагч нарт мэдэгдэхэд тэдгээрийг хэрэгсээгүй цөмийг комисст оруулан шийтгүүлсэн амой, Эрхэлж буй групп дээр байцаалтаа ийм маягаар явуулахуу хэмээж өөрийн тасгийн сургагчид хэлсэнд харин зөвшөөрөөгүй юм.

....Хичнээн хоног байцааж хэрэг хүлээлгэж чадахгүй ядаж байсн 45 хүний хэргийг өөр тасгийнхан 24 цагийн дотор дуусгаж, ял төлөвлөн, тэд нарын мэдүүлгээр баригдаагүй 100 гаруй хүнийгилрүүлэн гаргаж ирсэнд манай байцаалтын группын нөхөд цөм сонирхож, нэг талаар өөрсдийгөө голж ичсэн ба хэдий тийм боловч бас л сэжиг төрж, юунд ийм хялбархан хүлээлгэсэн болохыг зориуд шалгахад хэрэгтнүүд цөм хэргээ хүлээгээгүй

Page 98: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

бөгөөд бичигдсэн мэдүүлгийг тэд огт мэдэхгүй байсан.

Үүнд ямар учраас гарын үсэг зурсан болохыг магадлахад биеийн байцаалтыг нэг цаасны нүүрэнд бичиж, тохируулан хоёрдугаар цаасны нүүрэнд дээрх мэдүүлсэн нь үнэн бөгөөд өөр мэдүүлэх зүйлгүй тул мэдүүлгийг батлав хэмээн үсэг зуруулан тэр хоёр цаасны завсарт хэргийн тухай мэдүүлгийг бичиж хавчуулсан байсан. Энэ учрыг харьяалах даргад илтгэсэн ба дахин байцаах байх гэж бодож байсн боловч байцаагаагүй. Харин комисст оруулах тушаал авч шийтгүүлсэн. Түүнээс хойш энэ журмаар ажилладаг болсон.

 

...Лам нарын хорт хэргийг илрүүлэхийг чухалчлаагүй. Зөвхөн комисст оруулаад буудуулах журмаар байцаалтыг явуулж байсан нь илэрхий болно.

...Мяндаг тушаал бүхий аваас 35 наснаас дээш насны лам нарыг баривчлах явдалд заавал ордер хэмээх явдалгүй баричвлах хэрэгтэй хэмээн амаар зааварлах буюу хөдөө явах ахуйд албан захидлаар тушааж байсан явдал буй. Энэ дээрээс мяндаг тушаалтан бол лам нарыг хамаа бус баривчлах явдал байсан гэхчлэн баримтаар нотлон ажлынхаа арга барилыг шүүмжилж байжээ.

ДЯЯ-ны ажилтнууд ийм арга маягаар ажиллах болсон нь 1931, 1936, 1937, 1938 оны МАХН-ын ТХ-ны гаргасан тогтоолоор лам нарыг И.В.Сталины заалтыг дагаж, тойрон бүсэлж устгах заалт гарч, тэдгээрийгй хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой ажээ.

МАХН-ын ТХ-ны 1931 оны арван хоёрдугаар сарын 29-ний 71-р тогтоолд: “хар феодалууд ба харгис толгой феодал лам нарыг 1931/21/ оны дотор устгах тухай өөрийн гаргасан тогтоолыг дотоодыг хамгаалах газар ба шүүн таслах газруудаас эдүгээ хүртэл гүйцэтгээгүй болохыг тэмдэглэхийн хамт энэ тухай урьд гаргасан тогтоолоо зүйтэй болохыг баталж, энэхүү феодалыг устгах явдлыг хурдан түргэнээр явуулж, тус намын есдүгээр их хурлыг хүртэл үндсэн дор дуусгвал зохино...” гээд.

...Хурдан түргэнээр таслан дуусгаж байхын тулд дотоодыг хамгаалах газрын тусгай комисст шилжүүлэн шийтгүүлж байваас зохихын гадна Төв хорооноос тэмдэглэх нь эл хэргийг хурднаар уул хугацааны дотор дуусгахын тулд дотоодыг хмгаалах ба шүүн батлах газар бүх хүчээ дайчлан явуулж, уул хугацаанаа гүйцэтгэж чадна” гэжээ. 1936 оны нэгдүгээр сарын 20-ны 43-р тогтоолд “...1936 оны 11-р сард Сталинаас ... харгис та нар харгис толгой лам нартай тэмцэхгүй буюу улс орныхоо батлан хамгаалах цэргийг зузаатгахгүй юм бол Холбоот улсаас тусалсны ашиг гарахгүй бөгөөд харин Холбоот улс дайсан этгээдэд тусалсан хэрэг болно.

Page 99: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

...Лам нарын талаар тойрон бүслэх аргыг огт явуулж чадсангүй. ... Монгол улсад 80.000 гаруй харгис толгой лам нар байгаа тул галын гол хүчийг тэд нар луу чиглүүлэн тэмцэх хэрэгтэй гэх зэргээр Гэндэн, Дэмид, Намсрай нарт шаардаж байсныг Гэндэн, Дэмид нарын сонсголд дурдсан байдаг бөгөөд Сталин, Молотов, Воршилов нартай уулзсан Гэндэн, Дэмид, Нмсрай нарын мэдээллийг авч хэлэлцсэн дээрх хурлын тогтоолын 5-р зүйлд: “хувьсаглын эсрэг лам нартай тэмцэх асуудлыг хүчтэй болгож, феодалын үндсийг эсэргүүцэн устгах зорилтыг улам бүр дэлгэрүүлэн биелүүлэхийн тулд нийт лам нарын тоог хэрхэн хорогдуулах хийгээд 18 насны хүмүүс лам болох явдлыг тоо, хэмжээ тогтоох тухай хууль гаргах ба лам нартай тэмцэх талаар явуулах ажлыг асуудлуудыг сайтар зөвлөн боловсруулж, дараагийн тэргүүлэгчдийн хуралд оруулан хэлэлцүүлсүгэй” гэжээ. 1937 оны гуравдугаар сарын 25-ны 45 дугаар тогтоолын 10 дугаарт, “Дотоод яам, Шүүх яаманд даалгаж, ойрын цагийн дотор хуулийг зөрчсөн энэхүү лам нарын бүлэг ба дээд лам нарын эх орноосоо урваж, хувьсгалын эсэргүү болсон тухай хэргүүдийг олны өмнө таслан шийтгэсүгэй” гэжээ. МАХН-ын ТХ-ны 1938 оны зургадугаар сарын 29-ний 29-р тогтоолд, тагнуулын бааз хүчин болж, хувьсгал ба улс төрд тэрсэлсэн, харгис толгой лам нарыг бутцохихыг нэг зорилго болгохыг заажээ. 1937 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улсын төв театрт олны өмнө таслан шийдвэрлэсэн байна.

Өлгий хийдийн лам нарын хэрэг гэгчийг дахин нягтлан шалгах явцад Өлгий хийд болон Өмнөговийн засгийн шүтээн, Улаан сахиусны хүрээ, хийдэд хувьсгалын эсэргүү лам нарын хөдөлгөөн гарах гэж байсан, түүнд бэлтгэж Банчинбогдыг Японы цэргийн хамтаар орж ирэхэд хөрөнгө, мөнгө хуримтлуулж лам нарын талаас нөлөөлж байсан тухай ямар нэгэн нотолгоо олдоогүй байна.

Тэрчлэн уг хэргийн бүхий л материалд дайчлан баривчлах тухай тогтоол, ордер, хорьж мөрдөх тогтоол, эд юмсад нь үзлэг нэгжлэг хийж, эсэргүү хэрэг мөрдөж байсан тухайд нь холбогдох эд мөрийн баримт болох захидал бичиг , бусад зүйл, хурааж авсан, хөрөнгийг нь битүүмжилсэн акт,хэргийн хугацаа сунгасан тогтоол зэрэг хэргийн дотор зайлшгүй байх бичиг баримт ч олдоогүй ажээ.

Ийнхүү тэртээ 30-аадоны хэлмэгдүүүлэлтийн аймшигт шуурганд өртсөн гэм зэмгүй олон мянган хүний зөвхөн 20-нийх нь хувь заяаг түүхийн баримт түшин өгүүлэхэд ийм байна. Тэд цөм цагаатгагджээ. Гэхдээ тэдний хэн нь ч өнөөдөр та бидний дунд алгаа.

1995 он

БОГД ГЭГЭЭНИЙ БАГШИЙГ ЦААЗАЛЖЭЭ

Page 100: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Цэдэн овогтой Лувсан хаймчиг. Ард, лам, Төвд улсын Банчинрэнбүүчийн харьяат, гачин мяндагтай. Төвдийн Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байхад нь Монгол улсын тавдугаар /1915/ онд Банчин богдоос Халх монголд очиж Жавзндамба богдын жавтий тавих /багшлах/-аар явсугай хэмээн тушаасан учир Богдын хүрээнд ирж түүний дэргэд 8 жил суугаад, Монгол улсын арванхоёрдугаар /1922/ онд нутаг буцаж, Банчин богдын дэргэд очжээ. Гэтэл Богд Жавзандамба хутагтаас “Ёнзон хамба лувсанхаймчигийн биеийг нааш заавал ирүүлсүгэй” хэмээн хүссэн захидлыг Банчин богдод илгээсэнд хүсэлтийг нь ёсоор болгож Ёнзон хамбыг Монгол улсад буцаан ирүүлжээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг нь “Хувьсгалын эсэргүү лам нарын Гандангийн төв” хэмээх зохиомол хэрэгт шийтгэгдэн 1937 оны аравдугаар сарын 7-ны шөнийн 00 цаг 42 минутад Даландавхарт цаазаар авахуулан буудагдах хүртлээ Богд Жавзандамба хутагтын номын мэргэн багш болон Гандан хүрээний их хамбын тушаалтай бөгөөд Ёнзон хамбын алба хашиж байжээ.

Ёнзон хамба Лувсанхаймчигийг 1937 оны есдүгээр сарын 6-нд баривчилж, мөн сарын 28 хүртэлх хугацаанд ДЯ-ны мөрдөн байцаагч 13 удаа байцаасан байна. Түүнд Япон улстай холбоотой, Банчин Богдын даалгавраар Монгол улсад тагнуулын ажил хийхээр ирж,тус улсын бүхий л байдлыг тагнан мэдэж, гадаадын дайснуудад мэдээлж байсан, ардын дотор худал цуурхал хүчтэй тараан дэлгэрүүлсэн төдийгүй аймаг, хотуудад хувьсгалын эсэргүү салбар бүлгэм үлэмжхэн байгуулж, улсын эд хөрөнгийг галдан шатаах, хорлон сүйтгэх ажил явуулсан, Монгол улсад Банчин богдыг япон цэргийн хамтаар ирүүлэхийн тулд зэвсэг, орон сууц, хоол хүнс, эд хөрөнгө хуримтлуулан хадгалах, зэвсэг бүхий хүмүүсийг элсүүлэх, улмаар дотоодод зэвсэгт болсого гаргах бэлтгэлийг олон жилийн турш үргэлжлэн хийсэн, эцэст Монгол ардын хувьсгалт засаг төрийг устган сөнөөж, хргис хаант засгийг байгуулан ард түмнийг эзэрхэг түрэмгийн нарын колони болгон эзлүүлж, гаслант байдалд оруулахыг завдсан өөдлөшгүй дайсан этгээд мөн хэмээн ял тулгажээ.

“Лам нарын хувьсгалын эсэргүү төв” хэмээх байгууллагын толгойлогч гэгч Ёнзон хамба Лувсанхаймчиг болон уг хэрэгт холбогдсон нэр бүхий 22 ламд дээрх ялыг завхралын үед хэрэглэж байсан харгис хэрцгий элдэв арга хэрэглэн тулган хүлээлгэжээ. Энэ тухай 1939 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон Дотоод яамны ажилтнуудын зөвлөлгөөн дээр хөтлөх, худал мэдүүлэг гаргуулах зэрэг аргаар нэг шөнө 8-10 ламыг байцааж дуусгадаг байсан. Хэдэн онд хэний хамт монголд ирсэн гэсэн асуулт тавиад, тэр онд умзай буюу Ёнзонгийн хамтаар Японы тагнуулын газрын даалгавартай монголд ирж хувьсгалын эсрэг тагнуулын ажил хийж байсан гэсэн худал мэдүүлэг бичиж, “тагнуул, эсэргүү” гэдэг үгийг хэлэлгүй онгорхой орхиж үсэг зуруулдаг байсан. Багш шавийнх нь холбоогоор хавтгайруулан бие биедээ элсэгдсэн болгож байсан, дэндүү баримт нотолгоо болгон хавсаргажээ. Уг шар бичгийн нэгийг толилуулбал, “Банчингаас хүрээ жавтий хэмээх Лувсанхаймчигт. Энэ үед таны бие лагшин тунгалаг бөгөөд санасан санаа чинь сэтгэлчлэн бүтэж буй болов уу гэхийн ялдамд шашин, амьтны тусыг сайтар бүтээж, уул ажлыг сайнаар явуулах хэрэгтэй” гэснийг мөрдөн байцаалтын хэрэгт хөрвүүлэн хавсаргахдаа “уул тагнуулын ажлыг” гэж “тагнуулын” гэсэн үг нэмжээ. Банчин богдын таван шар бичгийг хожим нь 1961 онд Гандантэгчилэн хийдийн хамба, их ламтан Гомбожав агсан, Монгол улсын их сургуулийн төвд хэлний багш Дорж нар жинхэнэ төвд эхээс нь монгол хэлнээ дахин буулгахад

Page 101: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

“тагнуулын” гэсэн үг уг шар бичгүүдэд байгаагүй байна. Банчин Богд шар бичигтээ шашин бурханыг дэлгүүлэх, Монгол газраас идэр залуу лам нарыг сургахаар ирүүлэхийг зөвлөх гэхчлэн багш, шавийн барилдлагаагаар амар мэндээ мэдэлцэж, зангиа, утлаганы зүйл илгээсэн утгатай байжээ.

1929 онд зохион байгуулагдсан “лам нарын хувьсгалын эсэргүү төв” нь Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Завхан, Дорнод, Хэнтий арван аймгийн 48 том хүрээ, хийдтэй харилцаа холбоотойгоор эсэргүү салбар байгуулж, хорт үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан хэмээн ялын төлөвлөгөөнд дурджээ. Эдгээр нь худал болохыг Өлгий, Егүзэрийн хийдийн лам нарын хэргийг нэгэнт цагаатгагдсан баримтаас тодорхой байна. “Төв”-ийн хэрэгт холбогдсон лам нараас “Манзушир хутагт зэрэг томоохон лам нар хөдөөгийн салбаруудыг удирдан зааварлаж явсан” гэсэн мэдүүлэг гаргуулж байсан нь үнэнд нийцэхгүй бөгөөд тэд хүрээ хийдээр залагдаж, бурхан аравнайлах, ах дүү, төрөл саднаа эргэх, рашаан усанд орохоор явдаг байжээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг монголд 22 жил байхдаа хөдөө нутгаар ер явж байсангүй. Харин орон нутгийн томоохон хийдүүдээс жил бүр Гандан хүрээнд мөргөл буйн үйлдэхээр ирэгсдийг хүлээн авч уулздаг байжээ.

Ёнзон хамба Лувсанхаймчигт хүлээлгэсэн өөр нэг ял нь “Наймдугаар Богд Жавзандамбыг нас нөгчсөний дараа есдүгээр Богдыг залж тодруулах ажлыг нууцаар хийж, есдүгээр Богдыг залахын тулд Богд гэгээний ордонг засаж сэлбэсэн, баруунтан Дамбадаржаа, Жадамба нараас тусламж авсан” хэмээн буруутгажээ. Баруунтны удирдлагаас есдүгээр богдыг залж тодруулах ажлаар 1925 онд феодал Гомбоидин, лам Гэндэнсоном нарыг Төвдөд дипломат төлөөлөгчөөр илгээхэд Ёнзон хамба зохих үүрэг гүйцэтгэсэн гэж тодруулн буруутгасан байна. Энэ нь зохиомол ял болохыг түүхийн баримт гэрчилнэ. Монгол улсын Засгийн газрын 1935 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр хурлын тогтоолын аравдугаар зүйлд зааснаар тус улсаас Төвдөд суух элчин сайд Гомбоидшин болон бусад ажилтанг Төвд улсын засгийн газартай найрамдлын холбоо байгуулах тухай гэрээ бичиг хэлэлцэн тогтоох ажлаар томилон явуулжээ. Тэдний хамт Лхаст мөргөхөөр хувийн журмаар Гэндэнсоном гэгч лам мөн явсан байна. Тэрээр сүсэг бишрэлээ даган Банчин Богдод мөргөхдөө 9-р Богдын тухай авралдаж, сунтаг буулгуулснаа Гомбо-Идшинд хэлсэнд, түүнийг дур зоргоор буруу ажил хийснийг зэмлээд, хэнд ч энэ тухай үг үл ярихыг сануулаад, Хүрээнд ирмэгцээ уг сунтагийг үзүүлэх хүн олдохгүйн учир Ёнзон хамбад гуйж үзүүлбэл тэрээр, “Монголд яригдаж байгаа Зүүнхараагийн мэргэн хүүхэн Цэнджавын хүүхдийг Богд мөн хэмээн Саж Богдоос сунтаг дээр бичсэн нь үнэн байна” хэмээхээр нь дав даруй Засгийн газарт учрыг тайлбарлан мэдэгдэж, мөнөөх сунтагийн бичгийг хураалгажээ. Үүгээр далимдуулан Ёнзон хамба Лувсанхаймчигийг Богд ба Хутагт хувилгадыг залж тодруулахыг зогсоосон тухай Засгийн газрын 24 дүгээр тогтоолыг зөрчсөн хэрэгт гөрдөн ял тулгажээ. Түүгээр ч үл барам Ёнзон хамбыг Англи, Төвдийн эсэргүү тагнуулын ажлыг үргэжлүүлэн гүйцэтгэж байсан бөгөөд Банчин Богдоор дамжуулах болон шууд өөрсдөө гадаадын хөрөнгөтөн орны засгийн газартай холбоо хэлхээ барин ажиллаж байсан хэмээн өөр ял тулгажээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг Монголд 22 жил амьдран суухдаа англи, төвдийн тагнуулчин ч юмуу,

Page 102: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Банчин Богдын тагнуулчин байсан тухай нотлох аливаа баримт Дотоод Яамны архивын материалд байхгүй байна. Энэ бүхий л зохиомлоор тулган хүлээлгэх гэсэн ялыг сонсоод аргаа барахдаа Ёнзон хмба, “Намайг Япон болон Банчин богдын тагнуулчин гэж байна. Энэ огт худлаа. Ямар ч үндэс, баримтгүй зүйл болохыг төрөөс ялгах биз ээ. Ерөөс би Банчин Богдын лам бөгөөд түүнийгээ хэнээс ч нуухгүй. Би Богд ламыг байхад тусгай уригдаж ирсэн хүн. Харин энд эсэргүү хэргийг таслахад намайг оролцуулах болсныг сонслоо. Ямар учраас болохыг мэдэхгүй. Би тийм санваараа бузарласан ажил хэзээ ч хийхгүй. Ер нь энд суухад чадах, эсэхээ мэдэхээ болилоо. Намайг гадуурхаж байгаа юм уу, хоёр ч удаа хэрэгт татлаа. Надад хийсэн хэрэг байхгүй” гэж үнэн байдлаа мөрдөн байцаагчид учирлажээ. Яаж ч учирлаад хана мөргөхтэй ижил байсан цаг билээ.

Ёнзон хамба Лувсанхаймчиг бурхан шашныхаа үйлсэд чин үнэнч, ерийн нэгэн их номтон лам хүн байсныг түүний дэргэд ойр дотно ажилласан хүмүүсийн дурсамж яриа баталж байна. Ёнзон хамба Лувсанхаймчигийн тахилч байсан Доржийн Сандаг гуай дурсан ярихдаа “Би 1933 оноос 1937 оны зургадугаар сар хүртэл их хамба Ёнзон багш Лувсанхаймчигийн тахилч байсан, 60 гаруй насны төлөв даруу зантай, илүү дутуу ааш араншингүй, шавьж хорхойд хүртэл хоргүй тийм л хүн байсан. Дүү Цэрэнтэйгээ хамт суудаг, жилд нь тусалдаг дөрөв, таван төвд хүн байсан. Өглөөний 9 цагаас үдшийн 19 цаг хүртэл мөргөлчид цувна, хойд урьдахаа даатгуулна, сан тавиулна, адис авцгаана. Өглөө бүр цогчинд хурал хурна. Гадуур ер гардаггүй хүн байсан юм. Цагаан сар болохоор гол төлөв шавь нар нь олон хамба, цорж нар ирж багшид золгож мөргөнө. Миний мэдэхээр лав Гэндэн, Дэмид нар багшийнд ирж, уулзаж, мөргөж байгаагүй. Жамъянтив гэдэг ламыг огт танихгүй. Есдүгээр Богдын дүрийг тодруулах тухай юу ч дуулаагүй. Шашны ёс, жаваас гадуур юм хийж байгаа нь надад л лав мэдэгдээгүй. Тэр үед би 17, 18 настай, ухаан сууж байсан. Эргээд бодоход хувьсгалын эсэргүү лам нарын бүлэг байжээ гэж хэлэх юм алга. Хэрэв нам, засгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан бол би мэдэх санах учиртай, нас бие гүйцсэн хүн байсан” гэжээ. Мөн 1937 оны зургадугаар сар хүртэл Ёнзон хамбын жавтий хүртээгч /рашаан түгээгч/ байсан Эрдэнэ-Очирын Вандан-Иш гуай хожим өгүүлэхдээ, “Ер нь шашны мөр л хөөсөн хүн байснаас түүнд төрийн асуудал үл хамаатай гэж би хувьдаа боддог. Өдөржин мөргөлчдийг хүлээж авна. Буддын шашин хамгийн зөөлөн, хамгийн энэрэнгүй шашин гэж номлоно. Энэ утгаараа ч Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг хилс гэж боддог. Гэндэн, Дэмид, Жамъянтив ламтай Ёнзон багшийн уулзаж, учирч байсныг огт мэдэхгүй. Банчин Богд, 9-р Богдыг залах, тодруулах талаар бүр ч дуулж мэдсэн юм байхгүй” гэжээ.

Ёнзон хамба Цэдэнгийн Лувсанхаймчиг гэгч ийм л нэг бурхан шашны мөр хөөсөн жирийн нэгэн их номтон одоогоос 77 жилийн өмнө Төвд нутгаас Монгол газрыг зорин ирж, Банчин Богдын зарлигаар Богд гэгээнтний номын мэргэн багш болсон хэдий ч гучаад оны завхралын хар шуурганд хамгийн түрүүнд өртөж, “Монгол даяар дэлгэрсэн эсэргүү лам нарын хувьсгалын эсэргүү бүлгэм, хөдөлгөөний гол удирдагч”-ийн хаяг зүүж, харийн нутагт хилс хэрэгт тулгагдан цаазлагджээ.

Тэрээр Монголын лам нарыг тойрон бүсэлж устгах Сталины фашист аргын золиос болсон олон мянган гэм зэмгүй лам, хувраг, мяндаг тушаалтны нэгэн билээ. 1935 оны шувтаргаар

Page 103: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ЗХУ-д очсон Монголын засгийн газрын тэргүүн Гэндэн, Дэмид болон Дотоодыг Хамгаалах газрын дарга Намсрай нарыг Сталин, Молотов, Ворошилов нар хүлээн аваад, “Танай засаг, лам нар нэг дор байж чадахгүй. Нэг нь нөгөөгөө ялах ёстой. Лам нар өсөж олон болбол ардын засгийг устгах хүч зузаарч, засаг төр устах нь зайлшгүй. Та нар харгис толгой лам нартай тэмцэх ажлыг үнэн хэрэг дээрээ явуулсангүй. Монголд 80 гаруй мянган харгис толгой лам нар байна. Тэдэн рүү галын гол хүчийг чиглүүлэх хэрэгтэй. Дотоодыг хамгаалах газар тойрон бүслэх аргыг огт явуулж чадаагүй байна. Хэрэв лам нартай тэмцэхгүй бол бид та нарт туслахгүй” гэж шууд шахалт дарамт үзүүлсний гайгаар “Лам нарын хувьсгалын эсэргүү хэрэг” гэгчийг аяндаа зохиомлоор бий болгож, үр дүн нь чухам яаж төгссөнийг 1937 оны тавдугаар сард ДЯЯ-ны сайд, маршал Чойбалсангаас “Сүүлийн үед ДЯЯ-ны бүх ажлын төвд лам нар лугаа тэмцэх ажил байв. Нөхөр Сталины зөвлөсний дагуу дээд ангийн том толгой лам нар улсаас урваж, тагнуул хийсэн, зэвсэгт бослого гаргах гэсэн хэрэг 5-ыг бэлтгэн, түүний зөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэж чадлаа. Сүүлийн бүтэн хагас жилд дээд ангийн 439, дунд ангийн 404, доод ангийн 603 лам нарыг шийтгэлээ” гэж ЗХУ-ын ДЯЯ-ны сайд Улсыг аюулаас сахиж хамгаалах ерөнхий комиссор Н.Ёжовт илтгэсэн захидалд дурьджээ.

Тэрхүү дээд ангийн 439 ламын нэг нь Богд Жавзандамба хутагтын номын мэргэн багш, Банчин Богдын шавь, Төвд улсын иргэн, Монгол улсын долоон цоржийн нэг, Гандан хүрээний их ламтан, Ёнзон хамба, 65 настай, Цэдэн овогтой Лувсанхаймчиг байлаа. Түүнийг монголчууд бид харийн орны шахалтаар хилс хэрэгт гөрдөн тулгаж, цаазаар буудан хороосныхоо нүглийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 7-р сарын 25-ны өдрийн 7-р тогтоолоор цагаатган наминчилжээ.

Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг Монгол улсад шашин бурхныг дэлгэрүүлэн хөгжүүлэх цорын ганц нигүүлсэнгүй сэтгэл өвөрлөн ирж байжээ. Цагийн сайхан энэ үед бурхан болсон талийгаачийн бодсон санасан бүхэн нь хожмын өдөр боловч сэтгэлчлэн бүтэх болтугай. Ум ма ни бад ми хум.

1992 он

 

 

ТЭМЦЭГЧ ҮҮ, УРВАГЧ УУ…

Гучаад оны дундуур Японд оргон гарсан, Монголын цэргийн офицер агсан Бямбаа гэгчийн тухай 1994 онд төвийн хэвлэлд сүрхий дуулиан дэгдэж, японд хэвлэгдсэн гэх номыг орчуулж, “бизнес” хийх зэргээр ёстой “шуугиан” болсныг уншигчид санаж буй. Яг тэр үеэр танил нөхөр маань надтай тааралдаж, “Тэр Бямбаа гэгч чухам ямар учиртай хүн бэ, баатар уу, аль эсвэл эх орноосоо оргож гарсан урвагч уу, архивт вм байж л таараа. Чи тодруулж, үнэнийг бичихгүй юу?” гэж хүссэн ч, шаардсан ч юм шиг хэлж билээ. Би ч тэр

Page 104: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

сүрхий дуулиан тарьж буй Бямбаа гэгчийн тухай гадаадын эх булгаас иш татсан юмыг олж харснаас бус, манайд юу байдгийг мэдэхгүй болохоор сураг тавиад үзье гэж бодсон юм. Үнэхээр манай архивт Бямбаа гэгчийн тухай шаггүй материал хадгалагдаж буйг олж үзлээ.

1945 оны чөлөөлөх дайны үед БНМАУ-ын улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай группийнхэн Зүүн хойд Хятадын нутагт байсан Японы тагнуулын хэд хэдэн салбарын архивыг олзолжээ. “Олз”-ны дийлэнх ажлын шаардлагаар ЗХУ-д зөөгджээ. Үлдэж хоцорсон юм нэлээд байв. Тэдгээрийн дотор сайн дураараа монголоос оргож очсон Бямбаа гэгч цэргийн албан хаагч японы тагнуулын салбарт тун дэлгэрэнгүй мэдүүлэг өгч, идэвхи гаргаж амиа хаацайлан, Японд морь, нохой мэт зүтгэх санаагаа шуудхан илэрхийлсэн материал япон хэл дээр байсныг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд монгол хэлнээ хөрвүүлжээ.

БЯМБАА ГЭГЧ ХЭН БЭ

Овог Баасан, нэр Бямбаа буюу Бямбажав. 1913 онд Дорнод аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1926 он хүртэл орон нутагтаа мал маллаж, 1926 онд Баянтүмэнгийн бага сургуульд орж, 1928 онд төгсөөд дахин мал дээр гарчээ. 1931 онд Улаанбаатар хотод цэргийн бэлтгэл сургуульд сурч төгсчээ. 1933 онд Ленинградын морин цэргийн сургуульд явж, 1935 онд өвчний учир буцаж иржээ. Тэрбээр Ардын цэргийн 2-р корпусын 5 дугаар дивизийн 15 дугаар хорооны пулемёт ангийн штабт болон Улаанбаатар хотноо 1-р дивизийн 2-р хорооны пулемётын ангид багш, Баянтүмэнгийн дивизийн 15 дугаар хорооны клубын даргаар ажиллаж байгаад, Баянтүмэнгийн дивизийн тасагт шилжихэд хамт очжээ.

Дэслэгч, ахлах дэслэгч цол шагнуулж, 1937 оны нэгдүгээр сард МАХН-д элсч, сангийн эд хогшил эвдэн сүйтгэсний учир 1938 оны нэгдүгээр сард намаас хөөгджээ. Ажил төрөл нь суларч, намаас хөөгдсөний дараа Дорнод аймгийн Булган сумын харъяат эхнэр Лхамсүрэн нь түүнээс салж явжээ. Бямбаагийн эцэг нь гурван настайд нь нас барсан, эх Баасан, дүү Чулуунбат, охин дүү Должин, Долгор нар нь амьд сэрүүн байсан бөгөөд үхэр, хонь, адуу тэмээ нийлсэн 300 орчим малтай, 10 гаруй үхэр тэрэгтэй айл байжээ. Бямбаагийн хөрөнгө гэж тусгайлсан юмгүй бололтой.

Тэрвээр Монголоос оргох болсон шалтгаанаа 2-р корпусын дарга байсан Дамба, 15-р хорооны сумангийн дарга дэслэгч Лувсандорж, 14-р хорооны дарга дэд хурандаа Дамдин, мөн хорооны клубын дарга Сампилноров нартай сэтгэлийнхээ үгийг илэн далангүй ярилцдаг байсан. Дамба 1937 онд баригдахаасаа өмнө хэрэв ямар нэгэн байдлаар “тусгаар тогтнолын төлөвлөгөө” задарч, намайг баривчилбал чи ямар нэгэн бололцоо сүвэгчилж, цэргийн нууц бичиг баримт хулгайлж, Хянганы хойт мужийн цэргийн командлагчид дамжуулж, дараагийн даалгавраа хүлээ гэсэн юм. Дамба баригдаж буудуулсан. Дамбын даалгаврыг биелүүлэх арга зам хайж, улмаар БНМАУ-ын нам төрийн удирдах хүмүүсийн гэрэл зургийг болон цэргийн эд хогшил эвдэн сүйтгэснээсээ эмээж, манжууртай холбоо тогтоож, Японоос тусламж авч, “хувьсгалын эсэргүү”-чүүдээс өшөө авах зорилгоор оргосон гэж мэдүүлжээ. Оргохынхоо өмнө Бямбаа бэлтгэл ажил болгож Амар, Чойбалсан,

Page 105: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Лувсаншарав, Баасанжав, Догсом нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүсийн гэрэл зургийг шавартай хольж, халх цэргийн клубын эгшигт хайрцгийг эвдэх, хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй зүтгэдэг салааны дарга Чоймболын гар буу, цэргийн тактикийн сургуулийн зургийг хулгайланавч устгажээ. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байснаа ашиглан, штабын бичиг хэргийн төмөр авдарт түлхүүр тааруулж, ой мод, гол мөрөн, уул нуруу, зам харилцаа, улс орны эдийн засгийн байдлыг тодорхой тэмдэглэсэн цэргийн нууцад шууд холбогдох 10 ширхэг зургийг хулгайлжээ. Бямбаа оргох үедээ Монголын ардын цэргийн офицерийн зуны бүрэн хувцас, орос винтов буу, сумны хамт, “нагаан” буу, Тамсаг орчмын байлдааны тактикийн дөрвөн хэсэг зураг, нууцлалын зэрэглэлтэй Монголын ардын цэргийн дүрэм, Монгол, Оросын нам төрийн удирдах хүмүүсийн 11 ширхэг гэрэл зураг биедээ авч очжээ. Түүнийг Тамсагаас оргоод удаагүй байхад монголын ардын цэргийн эрлийн 4 машин ойртож ирсэн авч, шөнийн цагт зүг чиг алдаж, өөр зүгт явжээ. Монгол улсын хилийн дотор Рашаан бүрд хэмээх голоор оргодол Бямбаагийн араас морьтой хоёр цэрэг хөөн ирж, түүний унаж явсан хоёр морийг бууджээ. Бямбаа өвсөн дотор нуугдаж, нөгөө хоёр цэргийн морьдыг буудаж алаад арав гаруй км газар явганаар явж, Манжуурын хилийг давж оржээ. Манжуурт очмогцоо Японы талд биеэ тушааж, авч очсон цэргийн нууцлалын холбогдолтой зураг, тэмдэглэлийг Японы талд өгч, гадаад Монголын эсрэг чармайн ажиллах хүсэл эрмэлзлэлтэйгээ хэлжээ. Хэрэв түүний оргож ирсэн шалтгааныг ойлгож зөвшөөрвөөс Токио хотод очиж, морин цэргийн сургуульд орж суралцах хүсэлтэйгээ мөн яаравчлан хэлжээ. “Хувьсгалын эсрэг тусгаар тогтнолын төлөө” Монгол улсад үймээн гаргах бодолтойгоо ч нуусангүй. Тэрвээр японы тагнуулын байгууллагынханд “Монгол улсын бүх цэрэг 4 корпустай, корпус нь дотроо 4 дивизтэй, дивиз бүр 2500, корпус нь 1500 цэрэгтэй. Монголын улаан цэрэг гол төлөв морин цэргээс бүрддэг. 1-р корпус харъяа дивизгүй, улаан цэргийн кадруудыг бэлтгэх гол үүрэгтэй. Уг корпусын дор Цэргийн ерөнхий сургууль, бага дарга нарыг бэлтгэх сургууль, шинжилгээний газар гэхчилэн бий. 2-р корпусын гол хүч морин цэрэг, Дорнод, Өмнөговь аймгийг харъяална. Корпусын штаб Баянтүмэнд байрладаг. 5-р дивиз Баянтүмэнд, 6-р дивиз Тамсагт, 7-р дивиз Матадад, 8-р дивиз Байшинтад, Өвөрмонголын чиглэлийн хилийг хамгаалахаар ” 1937 оны долдугаар сард Замын- Үүдэд Жамьянжав даргатай хуягт бригад байрлуулсан. 2-р корпусын дарга Цагаан, штабын дарга Раднаа нь корпусын орлогч даргын үүргийг хавсардаг. Тус бүрдээ сургагчтай бөгөөд сургагчид нь монгол цэргийн даргын форм , хувцас хэрэглэдэг. Корпусын нисэх анги 200 цэрэг, 20 онгоцтой, гол төлөв тагнуулын үүрэг гүйцэтгэдэг, хөнгөн бөмбөгдөгч онгоцтой, нийтдээ 50 гаруй нисэгчтэй, 9.77 мм-ийн их буутай. Тээврийн анги нь 100 цэрэг, 20 машинтай , цэргийн эмнэлэг нь 5 эмч, амбулаторитой. Таван эмч бүхий мал эмнэлэгтэй, Дивизийн холбооны салбар 85, хорт утааны салаа 35, зэсвгийн тасаг 3, хангах тасаг 5, бага даргын сургууль 99 хүнтэй гэхчлэн цэргийн зохион байгуулалт бүрэлдэхүүнийг тодорхой мэдүүлжээ. Бямбаа нам засгийн удирдагч Амар, Лувсаншарав, Догсом болон төрийн сайд Цэрэндорж, Довчин, Наваан, Дорж, НТХ-ны нарийн бичгийн дарга Баасанжав, Элдэв-Очир нарын гэрэл зургийг тайлбар бичигтэйгээр японы талд өгч, улмаар Гэндэн, Дэмид нарын талаар “Гэндэн, Дэмид нараас хувьсгалын эсрэг төлөвлөгөө биелүүлэхийн тулд боломжтой цаг ирэхийг нууцаар хүлээж байсан юм. Боломжтой цаг гэдэг нь японы цэрэг ЗХУ-тай байлдах, японы цэрэг Хятадад дайн хийх, японы цэрэг өвөрмонгол орж ирэх явдал байлаа. Өөрөөр хэлбэл японы цэрэг их хэмжээгээр монгол улсын хилд ойртож ирэх явдлыг бололцоотой цаг гэж үзэж байсан юм. Японы цэрэг ирвэл Улаанбаатар хот руу 2-р корпусаар гол хүчээ хийж , давшиж

Page 106: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

ороод ,юуны түрүүн монголд буй зөвлөлтийн улаан армийг устгах, ЗХУ-тай байлдах явдалд оролцох төлөвлөгөөтэй байсан юм.

1935 оны эхний үед хувьсгалын эсрэг нууц төлөвлөгөө бий болсон. 1935-1937 он хүртэл эсэргүү төлөвлөгөө биелүүлэхталаар чармайсан боловч япон улс тэдний төлөвлөгөөг ойлгоогүй юм. Ерөнхий сайд Гэндэн янз бүрийн бололцоо хайж, Зөвлөлтөд суугаа Японы элчин сайдтай уулзахыг хичээж байсан боловч түүний далд бодлого 1937 оны гуравдугаар сарын үед илэрсэн. 1937 оны долдугаар сард үүссэн япон-хятадын дайныг олдошгүй сайн бололцоо гэж үзэж байсан юм. Цэргийн Ерөнхий штабын дарга байсан Малж, Японы цэрэг өвөрмонголд орохд Замын-Үүдийн хуягт ангийн дарга Жамъянжавт “Японы цэрэг лав Сөнөд хошуунд ирнэ. Тэднийг буудаж болохгүй. Харин холбоо барьж, хятад цэргийг цохиж, өөрсдөө япон цэрэгтэй хамтарч Улаанбаатар руу давшиж орох хэрэгтэй. 2-р дивиз тэр аяараа тэрчлэн Улаанбаатар дахь 1-р дивиз мөн байлдаанд орох болно” гэж нууц тушаал өгсөн юм.

Гэвч японы байлдааны анги хилээ хааж хятад цэргийг ч гадаад монголд орох боломжгүй болгосон. Тиймээс Гадаад Монголын тусгаар тогтнолын төлөвлөгөөний эцсийн сайн бололцоо арилж цэвэрлэлтийн ажил эхэлсэн юм.

Замын-Үүдэд японы цэргийг оруулах төлөвлөгөөг дотоодын хамгаалах газрынхан илрүүлж, зөвлөлтийн улаан армийн танкийн бригадыг ирүүлж, ангийн дарга Жамъянжавыг баривчилсан. Дарьжав Улаанбаатар дахь 1-р дивизийг хөдөлгөж, 1937 оны 11-р срын 15-нд зөвлөлтийн эсрэг бослого гаргахаар төлөвлөж байсныг дотоодыг хамгаалах газрынхан олж мэдэж, дор нь баривчилсан. Цэргийн Яамны Сайд Дэмид 1937 оны долдугаар сард Москвад уригдаж очих замдаа Сибирийн төмөр замын галт тэрэгний буудал дээр дагалдан явьаа өөрсдийн хүмүүстээ хорлогдож алуусан. Цэргийн Ерөнхий штабын дарг Малж баричвлагдаж буудуулсан гэжээ.

Тэрчлэн Бямбааг ашиглаж Монгол улс руу ухуулга таниулга хийх тал дээр их тус нэмэр болно гэж үзнэ. Энэ талаар төвийн байгууллага сайн боловсруулах хэрэгтэй байна гэж санал тавьж илтгэжээ. Бямбааг 1938 оны арвадугаар сарны 9-нд Цанцуньд хүргэжээ. Түүнээс хойш Бямбаа японы талд

мэдүүлэг өгснийг болон японы тагнуулын байгууллага түүнийг хэрхэн ашиглсан нь тодорхойгүй ажээ. Тэрвээр хэрэв Манжуурт хүргэгдвэл япончууд Зөвлөлтийн консулд өгчихөөс тун их айж, өөр хотод хүргэхийг япончуудаас удаа дараа гуйжээ.

Бямбаа гэгч ийм л нэгэн. Түүний япончуудад өгсөн “илэн далангүй” мэдүүлгээс үзэхэд Бямбаа гэгч нь эх орноосоо урвагч болох нь илт байна. Японы тагнуулын байгууллагын архивын материал ч бэлхнээ баталж байна. яалтай ч Бямбаа “баатар” хүн огт биш.

Page 107: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Милитарист японы цэрэг хятадыг эзлэн авч, улмаар БНМАУ-ыг түрэмгийлэн эзэлвээс Бямбаа чухм ямаршуухан дүр төрхөөр буцаниржг чин сэтгэл гаргаж, ЯПоны цэрэгт морь нохой мэт хэрхэн үнэнч шудрага зүтгэх байсныг хэн мэдлээ.

Цаг өөрчлөгдөхөд түүх өөрчлөгддөггүй юм. Жинхэнэ “монгол хүү” оюун ухаан, бие бялдар ид тэгшрэн гялалзаж явах идэрхэн 25 насандаа эх орноосоо оргож, дайсанд урвадаггүй юм. Харин эх орныхоо төлөө үхдэг юм. Бямбаа гэгчийн хар хэрэг өнөө ч бидэнд нэгийг хэлж, сануулаад байна. Ухаанд нь ухна ишиг шингэчихээгүй л юм бол бид нэгийг бодох л учиртай . “Тусгаар улс”-д өөрийн гэсэн “тусдаа” алын бодлого байдаг юм. Коммунист, капиталист ямар улс байхаас үл хамаарна.

Түүхээс сургамж авахаас биш түүхийг умартан мартж яавч болохгүй ээ.

УЛСЫН БААТАР ЛХАГВАДОРЖИЙГ БУДАНЧИЙН

ОТРЯДАД ОРШУУЛСАН

Улаанбаатарын дараахь хоёр дахь том хот Дарханыг барьж байгуулагчдын нэг бол Монгол Улсын гавьяат барилгачин А.Чүлтэм гуай, Силикат буюу цагаан тоосгоны үйлдвэрийн үүх түүхийг тэр сайн мэднэ. 30 жил энэ үйлдвэрийн даргаар ажилласан юм. Бишгүй хуучлах юмтай хөгшин байлаа.

Нэгэнт түүхт үйл явдал санаанаас огт гардаггүй юм. 1945 оны аравдугаар сарын 19-ны шөнө монголчууд хүний урманд цурам хийгээгүй байх. Нийтээрээ улс орныхоо төлөө саналаа өгвөл БНХАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж ЧанКайшигийн хятад дэлхийд зарласан юм. Аравдугаар сарын 20-нд санал асуулгын дүн гарах ёстой байлаа. Би тэр Завхан аймаг, одоогийн Голь-алтай аймгийн Жаргалан сумын хүн. Багийн худалдааны төлөөлөгчийн алба хашиж байлаа. Гоминданы хятадын ГЯЯ-ны сайд Ван Ши, ЗХУ-ын ГЯЯ-ны сайд Молотов хоёрын БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхтэй холбогдуулж гаргасан албан ёсны хоёр нот бичгийг үг үсэг алдалгүй цээжилчихсэн байв. Бүх нийтийн санал асуулгыг хүн бүрээс биечлэн авсан юм. Би бичиг үсэгт сайн байлаа. Овог, нэр, нас хүйс, гарын үсэг зурах зай бүхий хүснэгтийг маш нямбайлан бэлтгэж зэхсэн. Хүмүүс биднийг халуун дотно угтаж байлаа. Гоёлынхоо дээл хувцсыг өмсөж малгайгаа тавьчихсан, гэр орноо гял цал цэвэрлээд, идээ будаагаа таваг дүүрэн засч, сүүтэй цайгаа аягалж, сархадаа сөгнөчихсөн, хөөрөг тамхи зөрүүлж, тун ч баяр байсгалантай байв. Хэвтэрт орчихсон хүнд өвчтэй хүн хүртэл босч, гоёлын дээлээ өмсчихсөн орон дээрээ сууж байсан юм. Гарынхаа үсгийг зарим нь түвдээр зурж, ямар ч бичиг үсэг мэдэхгүй нь бэхэнд хуруугаа дүрээд хүснэгтэд хурууныхаа хээг дарж байв. Аравдугаар сарын 20-ны өглөө гарын үсэг зурах ажил машэрт дууссан. Бичиг үсэгтэй, нутгийн шилдэг гэгдэх нягтлан бодохууд санал асуулгын дүнгийн товчоо хийж, тайлан

Page 108: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

гаргаад хүснэгтийн нэг хувийг хавсаргаж, сумын төв рүү маш яаралтай хүргэх ажлыг зохион байгуулав.

Манй баг сумын төвөөсөө дөрвөн өртөө зайтай байсан юм. Мориор сүрхий давхидаг Цогоо гэгч залуу байлаа. Хол замд морин дээр зогсохгүй удаан давхихаар булчин шөрмөц задардаг ажээ. Цогоогийн гар хөлийн булчинг чивхийтэл боочихсон байсан. Цогоо санал асулугын бүх дүнг авч, морины сайныг унаж, сумын өтв рүү довтолгосон. Өөртөө бүрт 3 пункт, нийт 12 пунк зохионбайгуулсан байв. Цогоо тэндээс унаагаа явуут дундаа сэлгэн сольж өчүүхэн ч амсхийлгүй давхисан. Пункт бүр дээр дотоод яамны ногоон малгайтай төлөөлөгч байлаа. Цогоог чанд хамгаалж явуулж байсан юм билээ. Сум, багийн төлөөлөгч биднийг хүртэл нэг айлаас нөгөө айлд очиход бие биедээ хүлээлгэж өгч байсан юм. Ямар их ач холбогдол өгч, өндөр сонор сэрэмжтэй ажил зохион байгуулсан нь ойлгогдож байгаа юм. Аравдугаар сарын 20-нд хамгийн түрүүнд манай багийн санал асуулгын дүн сумын төвд хүргэгдсэн байсан. Цогоогоо буцаж ирэхэд манай багийнхан баярлаж, наадамж хийж, хөөрч баясч байсан юмдаг. Монголын ард түмэн , тэгж улс орныхоо тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа дэлхий дахин харуулсан юм.

Та яаж бичиг үсэг сурсан юм бэ?

Арваад настайдаа бие дааж бичиг үсэг сурсан. Айлуудад захидал

Даваадорж, тасгийн дарга Гиваан нар эр зоригийн гайхамшгийг үзүүлж, дайсан бүслэн авахад эвлэлийнхээ бат лэрхийллийг хадан дор нуугаад, элгэн дроо гранат тэсэлж бүгж овоорсон дайсны хамт амь эрсэдсэн юм. Тэд БНМАУ – ын баатар цолоор нэхэн шагнагдсан. Нрхрд нь ч бааатарлагаар тулалдсан билээ. Баруун хязгаарт, Байтаг Богдод тэгж арван баатар хилчин төрсөн юм. Арван баатрын тухай ном бичиж, дуу зохиож, кино бүтээг хүн арддаа үлдээсэн. Товч түүх нь ердөө л энэ.

Жинхэнэ эх орончид, жинхэнэ эх орончид, жинхэнэ эх орны үр сад байлаа. “ Ямар хүү төрүүлснээ эцэг, эх минь мэдэг, ямар хүнээр мануулснаа эх орон минь хараг” гэсэн ахмад яруу найрагчийн шүлгийн гал цогтой халуун мөр бий. Түүний жишээ Байтаг Богдын арван баатар мөнөөс мөн. Яг тэднээс эдүгээ сумангийн улс төрийн орлогч Хаянхярваа, холбоочин Пэлжээ гуай хоёр л амьд сэрүүн дуулдана. Бусад нь бурхан болжээ. Буданчийн Хөх толгойн суманд алба хааж байсан хилчин дайчдаас ч хурууу дарам тоологдох болжээ. Хол явах боломж байх биш, хотдоо эрэл хайгуул хийлээ. Буданчийн Хөх толгойд баруун хязгаарын 5, 6, 24 дүгээр отрядад радио холбоочноор ажиллаж байсан, эдүгээ 74 настай Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Даваагийн Мягмаржав, 70 нас зооглож буй Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Сүхийн Пэрэнлэй гуай хоёрыг саяхан олж уулзаж хуучлав.

Хилчин хоёр ахмад дайчны нэг нь хотын төвд Улаанбаатар төмөр замын ажилчдын орон

Page 109: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

сууцанд, нргрр нь Улаанхуаранд хувийн хашаа, гэрт амьдарч байна. Мягмаржав гуай гэрт суудаг ажээ. Хоёр хөгшин өдөртөө үгүй юм гэхэд өнжөөд ууулздаг гэнэ. Өвлийн хүйтэнд нас арай дүүгээрэээ Пэрэнлэй гуай хотоос Улаанхуаранд ирж, урин дулаан болохоор Мягмаржав гуай хот орж, “дүүгийндээ” зочилдог ажээ. Идэр залуугаасаа эр цэргийн алба хамт хаааж, насныхаа шувтарга руу төмөр зам гэдэг өнөр өтгөн гэр бүлд хоёул хоёулаа харьяалагдаж явсан болохоор хоёр хөгшин яалт ч үгүй “ хууурай ахан дүүс” болжээ. “Огт өөр аймаг сумын хар элэгтэй хоёр эр хүн нэгэн насыг хамтдаа барах хувь тавилан заяажээ. Хэн нь хэнийхээ өмнө орохыг тааж мэдэхгүй юм” гэж Пэрэнлэй гуай хүүрнэж суулаа.

Мягмаржав гуай 18 настайдаа цэрэгт татагдаж, одоогийн Эх, нялхасын төвийн өмнөх хоёр давхар, цагтаа хүүхдийн больниц гэж нэрлэгдэж байсан ДЯЯ – ны төв сургуулийн хилийн цэргийн холбооны ангид, Пэрэнлэй гуай 21 настайдаа цэрэгт татагдаж, Хужирбуланд хилийн цэргийн холбооны ангид суралцаж, хэн хэн нь холброочин – радист мэргэжил эзэмшжээ. Мягмаржав гуай 1947 онд, Пэрэнлэй гуай 1948 он дбаруун хязгаарт цэргийн алба хаах болж, холбоочноор очжээ. “ Нэг нь нөгөөгийнхөө халааг авч явжээ гэж хэлж болно” хэмээн хоёр хөгшин ярж суув.

Байтагийн арван баатрын тухай сонирхоход Мягмаржав гуай, “1948 оны долдугаар сарын 8 – ны өдөр санагдана. Наадмын өдрүүдэд хил хамгаалалтыг нэмэгдэл хүч гаргаж бэхжүүлдэг журамтай байлаа. Ахлах дэслэгч Хаянхярваагаар удирдуулсан манй сумангийн есөн байлдагч хилийн манаанд гарсан юм. Чухам яг юу болсныг тэдний нэг Гончигзэгвээ хожим нь надад ярсан. Бүдүүн Харгайтын голбг уруудаад дайсан цуваагаар гэнэт орж иржээ. Манай хилчид нэргүй хоёр өндөрлөгт хуваагдан байрлаж, ахлах дэслэгч Хаянхярваа дунд хэсэгт үдпэж, дайчдаа удирджээ. Дайсан арав дахин давуу хүчээр миномет, винтовын галаар сумнан мөндөр буулгаж, дайрч давшжээ, тасгийн дарга Гиваан, Байлдагч Тэгшээ, Даваадорж гурав хөнгөн пулемётаараа тун мэргэн бууджээ. Дайснууд галын цэгээ тэдэн дээр төвлөрүүлж, бүслэн дайрч, амьдаар нь олзлох зорилт тавьжээ. Байдал хүндэрч, хэт давууу хүчтэй тулгарснаа мэдмэгц ахлах дэслэгч Хаянхярваа байлдагч Пэлжээг хобоо бариулахаар ар тийш явуулжээ. Бусад нь дайсантай ана мана үзэлцэж, аргагүй давуу хүчинд автагдаж Тэгшээ, Даваадорж, Гиваан гадна байлдагч Дандархайдав, Архад, Баян, Чойжин нар амь эрсджээ. Пэлжээ мориныхоо хурдаар Дамжигийн толгойд байрлаж ыасан Майдраг даргатай сумангийн төв дээрирж байдлыг илтгэжээ. Су”ман ё тэр дороо түргэн авав. Будаөнчийн Хөх Толгойд нисэх онгоуц байлаа. Нисэх онгоц нисч хүрэхэд дайсан айж сандарч ухарч зайлжээ. Сумангийн төв дээр сумангийн дарга майдригийн эхнэр Нацагням, Аюулаас хамгаалахын төлөөөлөгч дулмаагийн эхнэр Дуламсүрэн, Улиастайн заставын дарга Жамбаагийн эхнэр Ъэсэм холбоочин Пэрэнлэй бид хоёр үлдсэн юм. Гурван хүүхэн винтов буу барьчихаад сумангийн гурван талд харуулын үүрэг гүйцэтгэж байлаа. Бид хоёр нэг нь холбооны аппаратнаас холдохгүй, нөгөө нь гурван хүүхнээ байн байн эргэж байв. Өнөөдрийн үдээс маргаашийн үд хүрсэн юм. Сумангийнхан буцаж ирэв. Дайсан миномётныхоо суурийг ч авж амжилгүй үхэгсдийнхээ хүүрийг санд мэнд зөөж аваад ухарсан байжээ. 150гаруй дайсан арван байлдагчийг амьдаар нь барих гэж ирээд өөөрсдөө ыут цохишдож буцжээ. Манайхан хилчин нөхдөө Дамжиг толгой дээр оршуулжээ. Шүлс ч амтагдахааргүй хуурай халуун байсан гэдэг юм. Дандархайдавын хамаг бие хөөчихсөнийг харж, сумангийн дарга Майдриг нүднийхээ нулимсыг барьж чадахгүй байжээ. Энэ тулгаралтын дараа Бүдүүн Харгайтын заставт төвөөс “Газ – 67” машинтай дарга нар ирсэн

Page 110: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

юм. Тэдэнтэй зохиолч Уламбаяр гэдэг хүн ирж билээ. Отряд, сумангийн удирдлага, сумангийн улс төрийн орлргч Хаянхярваа нар тулгаралт болсон газарт очиж, бүх зүйлииг нэгд нэгэнгүй танилцуулж үзүүлсэн, Бүдүүн Харгайтын голоор дээш доош уруудаж их явсан. Удалгүй “ Энх тайвны манаа” гэдэг тууж хэвлэгдэн гарсан юм” гэлээ.

Ахлах дэслэгч Хаянхярваагийн тухай хилийн цэргийн Цэдэн – Иш генералын бичсэн зүйлий г та бүхэн сонин хэвлэлэс олж уншсан гэсэн

Ямар сэтгэгэдэлтэй байдаг вэ?

Ахлах дэслэгч Хаянхярваа ухарсан гэдэг. Огт худлаа. Эцсээ хүртэл дайчдынхаа хамт тулалдсан. Хүчээр давуу дайсныг ялж ялалт байгуулсан юм. Шууд хэлмэгдүүлэлт гэж үзнэ. Гүтгэлэг гэуж хэлнэ. Цэдэн – Иш генерал дайнд оролцоогүй. Албан тасалгаанд л байсан хүн шүү дээ. Хилийн цэргийн түүх, архивыг ч үгүй хиихэхлд оролцсон гэж боддог.

 

Майдриг гуай танай сумангийн дарга байсан.

Гайхамшигтай хүн. Амьд байсансан бол их л юм ярих өайсан. Одоо амьпд хоцорсон нь ихийг ярдаг цаг болжээ. Тэгээд л түүх гуйвж байна. Майдраг хошууч арван баатрын сумангийн дарга байхдаа ахмад цолтой байсан юм. Уур уцааргүй, даруухан, инээд алдсан дарга байлаа. Тушаалыг өгсөн шиг өгнө. “Зоригтой, сонор сэрэмжтэй бай. Мэргэн бууд” гэдэгсэн. Тушаал биелүүлсэн байлдагчид үнэнхүү хайртай. Дарга шиг дарга байлаа. Цэрэгтэйгээ нийлнэ, тэгээд ч цэргүүдээрээ хүрээлүүлсэн. Боловсрол муутай. Гэхдээ амьдрал, тэмцлийн асар их туршлагатай. 1945 оны дайнд явсан юм билээ. Монгол улсын баатар болох хүн байсан юм.

Монгол улсын баатар гэснээс Жамбаа баатар танай отрядын заставын дарга баысан гэлүү?

9 – застав, Улиастын заставын дарга байсан юм. Ахмад Майдриг даргатай гуравдугаар суман Улиастай, Бүдүүн Харгайт, Олоннбулаг, Үзүүр цагаан, хавтагийн буюу Зээгийн заставаас бүрддэг байлаа. Жамбаа гуай хээгүй, бүдүүн бараг эр хүн. Хөөрхөн ноцолдоно. Хэзээний л цэрэгтэйгээ ноцолдоод зогсчихсон харагдана. Анд нүгэлтэй хорхойтой. Малын сэгэн дээр хавх тавьж, мөн ч олон чоно авласан даа. Байтаг Богд уул ан амьтнаар асар баян. Аргаль, янгир, ирвэс, зэрлэг гахай, зээр, чоно гээд байхгүй амьтангүй. Бид ан хийж идшиндээ нэмэрлэдэг байсан юм.

Хилчдийн хоол хүнс ямар байсан бэ?

Сүүлдээ хачин өндөр хангамжтай болсон. Мал махны тухайд яриад яахав. Нэгдүгээр гурил, цагаан, шар будаа, масло, шар тос гээд хамгийн ховор хүнсээр хилчид л туйлдаг байлаа. Нутгийн ардууд бидэн дээр байнга ирнэ. “ Манийгаа хамгаалж байгаа буянтай улс” гээд торгууд түмэн биднийг хачин их хүндэлнэ. Сүүгээр ч таслахгүй. Бид ч савыг нь хоосон буцааахгүй. Байтагийн арцыг их сураглана. Бахйтаг Богд уул арцаар дүүрэн байлаа.

Page 111: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Байтагть байхгүй юм огт байгаагүй. Хилчдийн амьдрал ахуй үнэхээр хангалуун байжээ. Эх орон, ард түмэн, улс орныхоо хил хязгаарбг бат найдвартай хамгаалах хатуу үүрэг өгөөөд өгсөн үүрэг шигээ хилчин дайчдаа халамжилж, хамгаалж хайрладаг байсан юм. Сард байлдагч бүр таван хайрцаг шүдэнз, нэг дүнсэн тамхины нормтой байлаа. Бид ч өвөл, зун, салхи шуурга, цас бороо, юуг ч үл тоон явган, тэмээ, морь хослуулж улыбнха хилийг нүд чавчилгүй хамгаалж байлаа. Холбоочид “белка” гэдэг ороосын холбооны үүрч явдаг авсаархан аппаратай байв. Хүч чадал гэдэг лут.

 

Та хоёр хил дээр болсон тулгаралтанд орж үзсэн үү?

“Үзсэн” гэснээ эхлээд Мягмаржав гуай хуучиллаа.

1948 оны арав, арван нэгдүгээр сарбн үед Нарийн Харгайтын голын чиглэлээр гоминданы хорь орчим цэрэг, хасгийн дээрэмчид дайрсан юм. “агтын” Даржаа пулемёттой, би винтовтойтаарч тулалдсан. Дээрэмчид алагдагсдынхаа хүүрийг аваад буцсан байлаа. Морин дээрээсээ явдал дундаа шүүрэээд авчихдаг сүрхий сургуультай байв. Тавин онд таван зуугаад дайсантай манай есөн байлдагч гурван өдөр тулалдсан юм. Хоол ундаа мартаад улайрчихсан байсан. Дайсан үүрээр зугтчихсан байв. Сэрэмжилж байж ажихад буцчихсан байв. Энэ тулгаралтанд Дамба,Дамдинсүрэн хоёр амь үрэгдсэн

Пэрэнлэй гшуай нөхрийнхөө хуучийг үргэлжлүүлж, 1950- 5 сарын 30, 31 – ний үед 800 гаад дайсан ирж яваа мэдээ авсан. Эхлээд зургаан морьтон харагдав. Хоёр талын заставаас хүч нэмэв. Нийлээд 60 –аад хүн болсон. Сумангийн дарга намайг

бүрэн зэвсэглээд, хоёр ширхэг граннаттай, радио холбооны аппараттай биеэр холбоо бартулхаар дайсны чиглэлд тушаал өгч явуулсан . Амь өрссөн тушаал байв. Би дайсанд ойртсон гэтэл Хятадын ардын чөлөөлөх армынхан байлаа.Тэднийг дарга нартайгаа авчирч уулзуулсан . Монгол, Орос, Хятад гуравын дарга уулзаж гар барилцаж тун нөхөрсөг байсан юм. Хятадын дарга нар зураг зурж”Осван, Осван” гэж байв . Осваны хасгийн дээрэмчидийн хань хамсаатнууд газарчилсан болж Хятад нөхөдийг бидэнтэй байлдуулжээ гэж дүгнэлт гаргасан юм. Энэ тулгарлалтад Хятадын нэг офицер жагсаалын бага дарга Чулуунбаатар хүнд шархдаж Завхан аймгийн Хомогдой гэдэг цэрэг алагдсан юм. Шархдсан хоёрын отряд дээр авчирч эмчилж Хятад офицерийг хожим нь Түркменээр дамжуулж нутагт нь буцаасан. Тулгаралтаар манай сумангийн дарга нарын байрны дэргэд мина дэлбэрч байсан юм. Бидэнд отрядаас хүнд, хөнгөн пулемоттой хочр ачааны машин дүүрэн цэрэг хүч нмэгдүүлж ирэж байсан. Мягмаржав 1950 оны 9–р сард, би 1951 оны 9-р сард цэргээс халагдсанюм.

Хилчид хувийн ямар зэвсэгтэй байв?

Байдагч бүр жад бүхий урт шар Орос винтовтой , 120 сум, гранат , бас сэлэмтэй байсан. Винтов тун хол тусгалтай, “Р-1” гранат хэрэглэж байлаа. Агтны дунд орооод сэлмээ гаргаж

Page 112: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

цавчиж тулалдах хэрэгтиэй гэж зааварладаг байсан юм.

Таэ хоёрын сэтгэлд сумангийн дарга Майдригаас өөр хэн байдаг вэ?

Жамин генерал. Дорж гехрал хоошоо Академид явж, Хилийн цэргийн удирдах газрын даргаар Жамьян гуай болсон юм. Үнэнч шудрага ямар ч үед гуйваж дайвдаггүй жинхэнэ хилчин эр хүн. Цэргээс генерал хүртлээ дэвшисэн хүн. Отрядын дарга Сундуй гуайгаа одоо ч бид мартаддаггүй.

Хилийн цэрэг та нарыг хир харж үздэг бэ?

Дайнд оролцсон ахмад дайч\нй үнэмлэх л өгсөн . дотроосоо гарсан ахмадуудаа харж үзэхээс гадна буй манийгаа мартсан юм билээ.

Та хоёр хязгаарын цэргээс халагдаад яриж тохирч төмөр замд орсон уу?

Үгүй ээ. Хэн хэн нь аяндаа явсаар тэний хүн болчихсон юм. Мягмаржав 1955 онд төмөр замын курс дүүргэж токарчин болсон.

Та хоёр үр хүүхэд ач гуч олонтой биз дээ?

Хэн хэн нь өнөр өтгөн дөө. Мягмаожав 11 хүүхэдтэй хөгшин нь 1970 онд бурхан болсон. Пэрэнлээ би 7 хүүхэдтэй 5 хүү 2 охинтой. “Та хоёрын залгамжилах цэрэг эрс байгаа юм байна” гэсэнд ахмад хоёр дайчин үнэнхүү байрлаж нээрээ тийм шүү хэмээн ам амандаа үглэж байлаа.

1997 он

“АРВАН БААТРЫН ШАДАР ДАРГА”

1948 онд санагдана. Ээж аавыг хөдөө Ховд аймагт яаралтай ажлаар явчихсанмгэж хэлж билээ. Удалгүй аав буцаж ирсэн. Байтаг Богдын баатруудьтай цуг ирлээ маргааш бүгдээрээ хамтдаа гэрэл зургаа авхуулна гэж хэллээ. “Туул” рестораны орчим байсан хятад гэрэл зурагчид очсон санагддаг юм. одон медаль зүүсэн нэг дарга, хэдэн цэрэг байлаа. Хаянхирваа, Гончигзэвэг, Чойжин…гэхчилэн танилцуулсан. Тэгээд зургаа авхуулав. Намайг хөдлөөд болохгүй болохоор аав гараас чимэхсэн нь гэрэл зураг дээр тун тод, би ууралчихсан янзтай гарсан байдаг юм. хоёр эмэгтэйгийн нэг нь миний ээж,нөгөө нь Хаянхирваа гуай нь эхнэр байлаа. Ззургаа авхуулсны дараа нэг сайхан зантай намхан бор цэрэг намайг хүзүүн дээрээ мордуулаад гудамжаар авч явсныг тодхон санадаг юм. тэг бол Пэлжээ байсныг хожим мэдэж билээ. Анхны тэр түүхт уулзалтаас хүйш 47 жилийн дараа Хаянхирваа гуай бид 2 уулзаж ярилцаж сууна. Хаянхирваа гуай 70 гарсан өвгөн болжээ. Хаянхирваа гуай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат ажээ. Баруун хязгаарт Дамжигийн заставын улс төрийн орлогчоор очиж 1948 оны 7 сард сумангийн дарга Мадригийн тушаалаар Байтаг Богд уулын зүүн суга Бүдүүн Харгайтад хүч нэмэгдүүлсэн

Page 113: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

хилийн постын ахлагчаар томилогджээ.

1948 оны7 сарын 8-ны өглөө. Байтаг Бон\гд уулын зүүн суга Бүдүүн Харгайтын голоор 150 гаруй хүний бүрэлдхүүнтэй бүрэн зэвсэглэсэн гоминданы морьт цэргийн хэсэг манай хилийн хулгайгаар зөрчиж, цөмрөн орж ирж, бидний 10 хилчинг бүслэж авч довтолсон юм. бид 1 хөнгөн пулемёнт, хүн бүр винтов, гранатта байлаа. Байруу гар талын нэргүй өндөрлөгт тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик тэгшээ, Даваадорж, Зүүн гар талын нэргү йөндөрлөг толгойд хилчин Чойжин, Гончигзэвэг, Архад, дудн талын командын өндөрлөгт ахлах дэслэгч Хаянхирваа би, хилчин Байнгийн хамт хоргилтын байр эзлэж, байлдахад бэлэн болсон. Дайсны довтолгоон хэсэгхэн саатаснаа хүний олон, зэвсэгийн давуугаар дахин улангасан дайралт хийж, бидний байрлаж байсан 3 өнөдөрлөгийг бие биеэс нь салгаж бүслэн хүнд байдалд оруулсан боловч бид дайсны гол хүчийг алхам ч урагшлуулахгүй нь тулд маневарлан тулалдааны дундуур байлдагч Пэлжээг холбоо барилуулахаар ар тийш илгээсэн юм. Командын өндөрлөгт хилчин Баян тулалдсаар амь эрсдэж, тулалдахын арггүй болтлоо хүнд шархдсан хилчин Дандархайдавын шархыг боож байрыг сольж өгсөн боловч тэрбээр эцсээ хүртэл үргэлжлүүлэн тулулдаж улмаар сүүлчийн сум грантаа дуустал дайсань\тай байлдаж амь эрсдлээ. Яг тэр үед манай нисэх онгоц Бүдүүн Харгайтын голын өгсөн нисэж бидний байсан өндөрлөг дээгүүр 3-нтаа тойрч эргэлдэхэд дайсан сандарч ухарсан юм.

Гоминданы довтолгооны зорлиго юу байсан бэ?

Дайсан манай хио дээрх цөөн тоонй хилчин харуулыг хүний хүч зэвсэгийн давуугар түрий бариж сэм бут цохиод амьд хэл олзолох гол зорлиготой байсан юм. зорлигоо биелүүлэхийн тулд тэд урдчилан сүрхий бэлдэж сүрхий судалжээ. Үхэн тан тэмцсэн боловч

шившигтэйгээр бут цохигдсон юм.

Тулалдаан болж өнгөрсний дараа төвөөс олон хүн очиж, газар дээр нь үзэж шалгасан гэдэг?

Тиймээ, олон хүн ирж шалгасан. ДЯЯ-ны Хязгаарын цэргийн дээд командлалаас гэхэд Хязгаарын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга хурандаа /эдүгээ бэлтгэл дэслэгч генерал/ Жамьян очсон юм. Тэрвээр Командын өнөдрлөг дээр унаж тэсрээгүй үлдсэн дайсны нэг миныг олж үзээд, “Аргагүй их хүчтэй тулалдаан болсон юм байна. Хэрэв энэ мина дэлбэрсэн бол дэрэгдэх хад дэлбэрээд, та нөхдөийг цөмийг алах байж шүү дээ. Та бүхэн эх орон, ард түмнийхээ төлөө, улс орныхоо дархан хил хязгаарыг хамгаалахын тулд үнэхээр хилчин эр зориг гарган дайтжээ. Монголын ард түмэн, манай нам засаг, дайчин баатар хилчдийнхээ алдар гавьяаг үүрд үнэлж дуосах болно.” гэж хэлж байсан юм.

Эх орон, нам засаг дайчин баатар хилчдийнхээ алдар гавьяаг хэрхэн үнэлсэн бэ?

Page 114: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны долдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын ариун дархан хил хязгаарыг хамгаалах хэрэгт эх орныхоо өмнө онцгой их гавьяа байгуулсан явдлыг цохон тэмдэглэж, хөнгөн пулемёнтын наводчик, Б.Тэгшээ, Л.Даваадож хоёрыг БНМАУ-ын баатар цолоор шагнаж, ахлах дэслэгч Хаянхирваа, хилчин байлдагч Дандархайдав, Архад, Гиваан, хилчин байлдагч Чойжин, Гончигзэвэг гурвыг Цэргийн гавьяаны одонгоор, хилчин байлдагч Пэлжээг Байлдааны медалиар тус тус шагнасан юм.

Миний аав та бүхний тулалдаан болсон газрын халуун мөрөөр очиж, зохиолынхлл материалыг цуглуулж байсныг та санаж байна уу?

Санахаар барах уу даа. Уламбаяр гуай бидэнтэй нүүр учирч, ярилцаж танилцсан анхны зохиолч хүн. Умбаа тулалдаан болсон газраар явж, манай удирдах дарга нар болох дэд хурандпаа зонров, ахмад мадриг нарын зэрэг олон хүнтэй уулзаж, хилчин дайчидтай ярилцаж, тодорхой судалгаа хийэ, их зүйл бичиж тэмдэглэж авсан юм. Надтай болон манай 10 хилчнээс амьд үлдсэн хилчидтэй ч их хуучилж ярилцсан. “Энх тайвны манаа” туужаа мөн ч богион хугацаанд бичиж, нийтлүүлж гарагсан даа. Гоминданы дээрэмчид, тэдний америк эздийг Зо Пу Сан, Хау Ен, ноён Жон нарын дүрээр үнэмшитэл дүрсэлж гаргасан. Зохиолч хүн гэдэг ургуулдан бодох авьяас эзэмшсэн байдаг юм билээ. Тэгшээгийн ар гэрийн амьдрал, залуу насныхан хайр дурлалыг мөн ч сайхан гаргасан шүү. “Энх” тайвны манаа” тууж монголын хилчид, ард түмний ширээний ном болсон шүү дээ. Харин Умбаагийн туужийг уран сайханы кино болгох гэж хөглүүлсэн бөайдаг юм. яг зохиолоор нь хийхгүй, дур мэдэн өөрчилж, холион бантан хутгасан байна лээ. “Энх тайвны манаа” тууж олдохоо байжээ. Дахин хэвлүүлэх юмсан. өнөө ч утга агуулга, цаг үеэ алдаагүй олон юм бодогдуулах сануулах сэрэмжлүүлэх уран зохиол доо. Уран зохиол гжэ тийм л хүчтэй байдаг байх. Монголын үе үеийн хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн дайчин тууж гэж би хувьдаа бодож үнэлж явдаг юм. ямар сайндаа дунд сургуулийн сурах бичигт жил бүр орох вэ дээ.

Та эх орныхоо төлөө зориг баатардагын жишээ гаргаж амь эрсдсэн Монгол улсын баатар, хилчин Тэгшээ, Даваадорж, Гиваан, алдарт хилчин Дандархайдав нарын тухйа тодруулахгүй юу?

Тэдний маань өндөр ухамсар, цэрэг эх оронч үзэл, мөхөшгүй эр зориг, байлдааны ур чадвар мөч бүхэнд тодорч байсан нь сэтгэлд зуоайж байна. БНМАУ-ын баатар хилчин Баянбалын тэгшээ нуруугаар намхан, өргөн цээжтэй, тэвхгэр дөрвөлжин мөртэй, жавхаалаг цагаан царайтай залуу байсан юм. тэрбээр улс төр, байлдааны бэлтгэлд сайн суралцдаг байсны дээр морин ба гар барилдаанй хичээлд илүү сонирхолтой буудлага ялангуяа хөнгөн пулмемёнтыг гойд эзэмшисэн “онц буудагч” байлаа. Бүх талаараа нөхдийгөө үлгэрлэдэг байлдагч байв. Хатуу чанга дэг журам өндөр сахилга бат цовоо сэргэлэн овсгоотой зан ааш хамтач нөхөрсөг тусархаг чанар нь тулалдааны хүнд бэрх цагт хэзээ хэзээнээс илүү тодорч харагдсан. Тэгшээ улсынхаа дархан хил хязгаарын манаанд 3 жил гаруй зогсохдоо хил нэвтэрч орж ирсэн хасаг гоминданы давуу хүчний эсрэг 10 гаруй удаа эр зориг гаргаж

Page 115: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

тулалдсаны хамгийн сүүлчийнх нь Байтаг Богдын тулалдаан юм. БНМАУ-ын баатар хилчин Лхүндэвийн Даваадорж цэх өндөр нуруутай, өргөн ханхар цээжтэй улаан ягаан хацартай, бүдүүн таргавтар эр байлаа. Тэрбээр дуу шуу цөөтэй, сахилга батын зөрчил гаргадаггүй, эзэмшисэн зэвсэг унасан мориндоо хйртай залуу байсан юм. тун цэвэр нямбай хүн байлаа. Сонор сэрэмж алдсан байлдагчдаа эвлэршгүй тэмцдэг дайчин байсан даа. Нөхөрсөг, шудрага зангаараа нөхдийнрөө хайрыг татаж ямагт үлгэрлэдэг байсан юм. цэргийн дүрмийг ягштал биелүүдэг нь дарга нартаа гоц үнэлэгдэнэ. Манай олон хилчин сонор сэрэмж чухам юу болохыг Даваадоржоос суралцсан даа.

Гиваан дарга. 10 баатрын тасгийн дарга байлаа. Дарга хүний бүхий л гоц чанар түүнд шингэсэн байсныг бид бүгд мэднэ. Даргын ёсоор тэрбээр нөхдөө дайсны 10-15 дахин илүү хичний эсрэг зөв зохион байгуулж ялж гарсан юм. Гиваанд маань “Гавьят хилчин” цол шагнаж, хилийн заставыг түүний нэрэмжит болгож\, эцэст алдар гавьяаг нь улам тодруулж судлан, МХЗЭ-ийн 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол түүнд нэхэж олгосон юм.

Найдангийн Дандархайдав. Намхан нуруутай, өргөн цээжтэй, махлаг зузаан царайтай, сэргэлэн шар залуу байлаа. Тэрбээр аливаад хянуур нямбай ханддаг цэргийн сахилга дэг журмыг чанд хатуу сахиж, дарга нарын тушаал, шийдврийг хугацаанд нь үг дуугүй ягштал өиелүүлж, тухай бүрт нь хариу мэдэгддэг төлөв даруу зантай, хамтч нөхөрсөг, ухаалаг сэргэлэн залуу байсан юм. өөртөө зарчимч өндөр шаардалга тавидаг, өөрийгөө хүмүүжүүлэх талаар уйгагүй ажилладаг, бие дайчилж богино хугацаанд бичиг үсэг тайлагдаж, улмаар тасгийн ухуулагч болсон юм. Ялангуяа улс төр, ерөнхий эрдмийн хичээлээр гойд сайнаараа нөхдийнхөө дунд “манай комиссар” хэмээн алдаршисан. Дандархайдав сонин хэвлэл, ном зохиол унших их дуртай, уншсанаа багахан цагийн дотор өрийн ойлгож мэдсний хирээр нөхөддөө хэлээд өгчихдөг самбаатай ухуулагч байсныг гэрчилэх нэг баримт бол эх орныхоо төлө амь дүйсэн тулалдаанд орсон тэр өдөр түүний энгэрийн халааснаас ухуулагийн материал- Ноосны шиэн хуультай ухуулагчийн өврийн дэвтэр олдож байж билээ. Тийм л галтай уцогтой ухуулагч байсан гэж бодохоор шүүрс алдаж дахин дахин хайрлах сэтгэл төрдөг юм.

Сүүлийн жилүүдэд Байтаг Богдын тулалдааны талаар нилээд материал соно хэвлэлд гарлаа?

Тэгсэн цөөнгүй зүйл гарсан. Шуудхан хэлэхэд 50 гаруй жилийн өмнөх түүхэн баримтад үйл явдлыг мушгин гуйвуулах гэсэн цэргийн тангараг нэгт Цэдэн-Иш генералд туйлаас харамсаж явдаг шүү. Хойч үе маань үүнийг дэнсэлэх л болно. баруун хязгаарт 1948 онд болсон үйл явдал хэнд ч тов тодорхой зүйл. Дайсан хэдий хүч давамгайлсан ч Монголын хилчин дайчдаас үхлийн цохилт аваад буцсан юм шүү дээ. Тиймээс ч нам засаг цагтаа болсон үйл явдлыг газар дээр нь шалгаж, үзэж танилцаад, манай хилячдийнм гавьяаг үнэлж төрийн дээд шагналаар шагнасан юм. Ард түмэн “Байтагийн 10 баатар” гэж үүрд алдаршуулсан. Байтагийн тулалдааны түүх бол түүнд оролцсон хэдхэн хүний үйл явдал төдий бус хилийн цэрэг, Монголын хилчин дайчдын түүхэн гавьяа юм. манай хилчдийн гавьяа Монголын ард түмэнд мөнхөд дурсагдах болно. Түүхэн баримтыг элдвээр мушгин гуйвуулахыг оролдогсдын атгаг санаа бодол тэгтлээ хол явахгүй.

Page 116: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

Та Байтаг Богдын тулалдааны талаар өөрийн дурсамжийг бичих үү?

Дурсамжаар зогсохгүй, ном бичиж байгаа.

Энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдэд та ямар алба хашив даа?

Энх цагийн бүтээн байгуулалтын өрнүүн фронтод мянга мянган хилчин дайяид шилжиж оролцоход би хөдөө аж ахуйд шилжсэн юм. ХААДС төгсөж, ХАА-н эдийн засагчийн мэргэжил эзэмшисэн. 1958 оноос Сэлэнгэ, Цагаан Толгой, Алтан Булга, Зүүн Хараа, Төв аймгийн Батсүмбэрийн САА-д Төв Хорооны зохион байгуулагч, Намын Хорооны нарийн бичгийн даргын алба хашлаа.

Сүүлийн 10 гаруй жилд Батсүмбэрийн САА-н хамт олны дунд ажилласан. Тэнд социалист хөдөлмөрийн хөдөлгөөн өрнүүлж, сум-сангийн аж ахуй маань улс, аймгийн социалист уралдаан 5 удаа шалгарч, үүрд хадгалагдах уллан туг, диплом, мөнгөн шагнал, мотоцикл, автомашинаар шагнагдаж байлаа. Манай хамт олны дундаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ж.Пүрэв, Я.Должинжав, Ц.Хорлоо нарын зэрэг тэргүүний хүмүс төрсний дотроос Ж.Пүрэв даргатай бригад улсад 5 удаа шалгарсан юм. Салааны ахлагч П.Чадраа, саальчин Н.Амаржаргал, Ч.Норов, ногоочин Ч.Баатар, Х.Хандаа, саалийн бригадын дарга С.Шархүү, Х.Сэдэд, Г.Даш, нарын зэрэг тэргүүний олон хүнээрээ бид бахархадаг. Намын ажил хийх хугацаанд шилдэг тэргүүний 100 гаруй ажилчин, тариачин, 50 шахам шижигнэсэн залууг намын эгнээд шилжүүлсэндээ баяртай байдаг. Тэдний дундаас Ц.Амаржаргал, Н.Намжилдорж, Н.Цэндсүрэн, Л.Батсүх нарын олон хүн одоо ч төв орон нутагт удирдах ажил хийж түмэн олныг манлайлж явна.

Та одоо юу хийж байна вэ?

60 насандаа тэтгэвэртээ гарч, залууст байриа тавиж өгсөн. өнөөгийн орой бусгай цаг үед хүний дайтай л аж төрж амьдарч явна. Гэхдээ зүгээр суудаггүй. 1989 оноос өндөр настангуудтайгаа санаа нэгдэж, “Юмханаар юм хийх” хөдөлгөөн өрнүүлж, хилийн цэргийн дэргэд ахмадын зөвлөлийн хувийн үйлдвэр байгуулж хилчин дайчиддаа зориулж, цэрэг эмээл хийх, хөдөлмөрчдийн хэрэгуээнд зориулж ажлын хувцас бээлийн хийх зэргээр ажиллаа. Үйлдвэрээ өргөтгөж бэхжүүлснээр жилд мянган цэрэг эмээл хийж, улсаас тусламж авахгүй сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж ахуйн тооцоотой бие даан ажиллаж байна. Тэрчилэн үйлдвэр маань аж ахуй нэгжийн хуулийн дагуу өргөжин ахмадын “Хилчин”, “Жаргалан”, “Амгалан” нэртэй хоршоо бий болж, хаягаа тэлсэн нь өндөр настан ахмад хилчдийн маань ахуй амьдрлыг дээшлүүлсэн төдийгүй хойчийн залуу үед өвлөгдөх ашигтай үйлё боллоо гэж бодож явдагаа дашримд тэмдэглэх нь зүйтэй гэж бодлоо.

Монгол улсын хилийн цэрэг, Монголын ард түмний түүхэнд домог болж, 10-ан баатар хэмээн алдаршисан Байтаг Богдын баатруудын дарга Гомбожавын Хаянхирваа гуай эдүгээ ардынхаа хувьсгалтай энэ чацуу 74 насныг наслаж энх тунх амьдарч байна. Түүхийн гэрч

Page 117: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна

тун ховорджээ. Ганц болов амьд гэрчийн үнэ цэнэ ямархан билээ л.

1995

Page 118: baatarjambaa.combaatarjambaa.com/Niitlel/20090220-012207_attach.docx · Web viewМонгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна