сэдэв 3-хотш

23
Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ ба өнөөгийн цэвэр үнэ цэнэ Боловсруулсан: Л.Баасандорж

Upload: byambadrj-myagmar

Post on 15-Apr-2017

159 views

Category:

Education


3 download

TRANSCRIPT

Page 1: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын

мөнгөн гүйлгээ ба өнөөгийн цэвэр үнэ

цэнэБоловсруулсан: Л.Баасандорж

Page 2: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төслийн шийдвэр гаргалт, түүнд нөлөөлөх хүчин зүйл

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дараах асуудлуудыг харгалзан үзэх шаардлагатай.

1. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн хүчин зүйлийг харгалзан үзэх

2. Хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн мөнгөн орлого, зардлаар үнэлэх

3. Оновчтой хувилбар сонголтод хувилбарын харилцан хамаарал

Page 3: сэдэв 3-хотш

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

– Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь харьцангуй урт хугацааг хамардаг бөгөөд хөрөнгө оруулалтын үр дүнд өнөөдөр ихээхэн хэмжээний нөөцийг зарцуулж, ирээдүйн нэлээдгүй урт хугацааны турш ашиг олдог. Иймд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

– Өмнөх хичээлээр бид энэ талаар судалсан билээ

Page 4: сэдэв 3-хотш

Мөнгөн орлого ба мөнгөн зардал

– Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа хувилбарыг нягтлан бодох бүртгэлийн ашгаар бус мөнгөний орох гарах урсгалаар үнэлэх шаардлагатай болдог. Учир нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үүднээс өнөөдөр олох нэг төгрөг, ирээдүйд олох нэг төгрөгийн үнэ цэнэ ялгаатай тул мөнгөний орох гарах урсгалын цаг хугацаа хөрөнгө оруулалтын төслийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болдог.

Page 5: сэдэв 3-хотш

Мөнгөн зардал

– Анхны хөрөнгө оруулалтын зардал: АХОЗ-ыг шинэ барилга байгууламж, техник технологи, тоног төхөөрөмжийг барьж байгуулах, суурилуулахад гарсан зардлаас хуучин барилга байгууламж, тоног төхөөрөмжийг борлуулснаар олох орлогыг хассан цэввэр дүнгээр тооцоолно.

– Ажлын капиталын өсөлт: Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлснээр ихэнхдээ ажлын капитал нэмэгддэг. Иймээс уг өсөлт нь мөнгөний гарах урсгал буюу мөнгөн зардлын бүрэлдэхүүнд багтдаг.

– Үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус зардал: Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр гарах зардал бөгөөд эдгээр зардлыг тухайн төслийг хэрэгжүүлснээр олох жил бүрийн мөнгөн орлогоос хасч цэвэр дүнгээр нь мөнгөний орох урсгалд хамааруулах нь зохимжтой байдаг.

Page 6: сэдэв 3-хотш

Мөнгөн орлого

– Үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлого: ХОТ-ийг хэрэгжүүлснээр олох үйл ажиллагааны мөнгөн орлогоос төслийг хэрэгжүүлснээр гарах үйл ажиллагааны мөнгөн зардлыг хассан дүн, мөн зардлын хэмнэлт

– Үлдэх өртөг/Чөлөөлөгдөх ажлын капитал: Төслийн хугацааны эцэс дэх барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үнэ цэнэ. Чөлөөлөгдөх ажлын капитал нь тухайн хөрөнгө оруулалтад ашиглагдаж байсан бараа материалыг борлуулж, авлагыг цуглуулж, богино хугацаат өрийг төлснөөр чөлөөлөгдөх буюу орж ирэх мөнгөн хөрөнгө юм.

Page 7: сэдэв 3-хотш

Хувилбарын харилцан хамаарал

– Хөрөнгө оруулалты боломжит хувилбараас хамгийн оновчтойг сонгож шийдвэр гаргахад хувилбарын харилцан хамаарал чухал нөлөөтэй болдог.

– Харилцан хамаарлыг:

– Харилцан орлуулагдах (үгүйсгэх): Нэгийг нь хэрэгжүүлснээр нөгөө нь хэрэгжих боломжгүй болдог төсөл

– Харилцан хамааралгүй: Нэг хувилбарыг хэрэгжүүлсэн ч бусдыг нь хэрэгжүүлэх боломж хэвээр хадгалагдах биеэ даасан хөрөнгө оруулалтын хувилбар.

Page 8: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төсөв бэлтгэх нь

– Хөрөнгө оруулалтын төслийн хувилбар тус бүрээр өгөгдсөн урьдчилгаа нөхцөлүүдийг үндэслэн он тус бүрийн орлого зарлагын төсвийн тооцоог гаргаж, түүний өнөөгийн цэвэр үнэлэмжийг тодорхойлох замаар төсөлд шинжилгээ хийж үнэлэлт өгдөг.

– Шинжилгээний ажлыг гүйцэтгэхдээ эхлээд төслийн урдчилсан нөхцөлүүдийг тодорхойлно. Үүний дараа төслийн урьдчилсан нөхцөлүүдэд үндэслэн ашиглалтын хугацаанд гарах орлого зардлын эцсийн цэвэр дүнг он туc бүрээр гаргасан хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэдэг.

Page 9: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төсөв бэлтгэх нь

Хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэхдээ хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн бэ? гэдгийг анхаарч үзэх шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэснээр нягтлан бодох бүртгэлээрх татварын өмнөх болон дараах ашиг, татварын өмнөх болон дараах цэвэр мөнгөн гүйлгээ, хэрэв зээлээр санхүүжүүлэгдсэн бол зээлийн төлбөрийн өмнөх болон дараах цэвэр мөнгөн гүйлгээ зэргийг тодорхойлох боломж бүрддэг.

Page 10: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төсөв бэлтгэх нь

Жишээ нь: 3 жилийн хугацаатай төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал 1,380.0 мян.төгрөг. Үүний 750.0 мян.төгрөгийг жилийн 15%-ийн хүүтэй 3 жилд үндсэн өр нь тэнцүү дүнгээр төлөгдөх зээлээр санхүүжүүлэгдэнэ. Төслийн 1-р жилийн орлого 600.0 мян.төгрөг, 2-р жилийн орлого 800.0 мян.төгрөг, 3-р жилийн орлого 1,000.0 мян.төгрөг, орлогын албан татвар 30%. Жил бүрийн элэгдэл хорогдлын шимтгэл 460.0 мян төгрөг. Дискаунтын хувь 20%.

Page 11: сэдэв 3-хотш

Нягтлан бодох бүртгэлийн ашиг

Мөнгөн болон мөнгөн бус орлого

-

Мөнгөн болон мөнгөн бус зардлууд

=

Татварын өмнөх ашиг

-

Татвар

=

Татварын дараах ашиг

Цэвэр мөнгөн гүйлгээ

Татварын дараах ашиг

+

Элэгдэл хорогдолын шимтгэл

-

Зээл төлөлт

=

Татварын дараах цэвэр мөнгөн гүйлгээ

Page 12: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төсөв бэлтгэх ньНягтлан бодох бүртгэлийн ашиг

Үзүүлэлт 0 жил 1 жил 2 жил 3 жилАХОЗ (1,380,000)

Зээл авсан 750,000

Орлого 600,000 800,000 1,000,000

Зээлийн хүү (112,500) (75,000) (37,500)

Элэгдэл (460,000) (460,000) (460,000)

ТӨЦА 27,500 265,000 502,500

Орлогын татвар (8,250) (79,500) (150,750)

ТДЦА (630,000) 19,250 185,500 351,750

Page 13: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төсөв бэлтгэх ньЗээлийн төлбөрийн өмнөх цэвэр мөнгөн гүйлгээ

Үзүүлэлт 0 жил 1 жил 2 жил 3 жилАХОЗ (1,380,000)

Орлого 600,000 800,000 1,000,000

Элэгдэл (460,000) (460,000) (460,000)

ТӨЦА   140,000 340,000 540,000

Орлогын татвар   42,000 102,000 162,000

ТДЦА   98,000 238,000 378,000

Элэгдэл   460,000 460,000 460,000

ЗТӨТДЦМГ (1,380,000) 558,000 698,000 838,000

Page 14: сэдэв 3-хотш

Хөрөнгө оруулалтын төсөв бэлтгэх ньЗээлийн төлбөрийн дараах цэвэр мөнгөн гүйлгээ

Үзүүлэлт 0 жил 1 жил 2 жил 3 жилАХОЗ (1,380,000)

Зээл авсан 750,000

Орлого 600,000 800,000 1,000,000

Зээлийн хүү (112,500) (75,000) (37,500)

Элэгдэл (460,000) (460,000) (460,000)

ТӨЦА 27,500 265,000 502,500

Орлогын татвар (8,250) (79,500) (150,750)

ТДЦА 19,250 185,500 351,750

Элэгдэл 460,000 460,000 460,000

Зээл төлөлт (250,000) (250,000) (250,000)

ЗТДТДЦМГ (630,000) 229,250 395,500 561,750

Page 15: сэдэв 3-хотш

Дүгнэлт

– Хөрөнгө оруулалтын төсвийн тооцоогоор ТДЦМГ (ТДЦА) нь 556,500₮ байна. Энэ нь анхны хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн санхүүжилтийг 3 жилийн дараа бүрэн нөхөх боломжтойг харуулж байна. Тэгэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх гол шалгуур болж чадахгүй. Учир нь мөнгөний байнгын эргэлт, түүний өгөөжийг харгалзан үзвэл он тус бүрийн дараа орж ирэх мөнгөн хөрөнгө өнөөдрийн хэдэн төгрөгтэй тэнцэх вэ? гэдгийг судлах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар ирээдүйн 3 жилийн хугацаанд мөнгөний ханш буурах, бараа материалын үнэ өсөх, зээлийн нөхцөл өөрчлөгдөх гэх зэрэг тодорхой бус байдал, инфляци, аз туршилт зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

– Тиймээс төслийн үр ашгийг үнэлэхдээ ирээдүйд орж ирэх цэвэр орлогын өнөөгийн үнэ цэнийг заавал харгалзан үзэх шаардлагатай.

Page 16: сэдэв 3-хотш

Өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоолох нь:NPV-Net Present Value

– Өнөөгийн цэвэр үнэ цэнэ нь хөрөнгө оруулалтын төслийн мөнгөн орлогын өнөөгийн үнэ цэнэ ба мөнгөн зардлын өнөөгийн үнэ цэнийн зөрүүгээр тодорхойлогдох бөгөөд энэ нь тухайн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр хичнээн төгрөгийн ашиг олохыг харуулдаг.

– Хэрэв төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ 0-оос их байвал хэрэгжүүлэх боломжтой төсөл, 0-оос бага бол хэрэгжүүлэх боломжгүй төсөл гэсэн шалгуур үзүүлэлт болдог.

– Харилцан орлуулагдах хөрөнгө оруулалтын төслөөс хамгийн оновчтойг сонгох тухай шийдвэрт хамгийн их өнөөгийн цэвэр үнэ цэнэ бүхий төсөл хамгийн ашигтай, оновчтой төсөл болдог.

Page 17: сэдэв 3-хотш

Жишээ

– Бидний жишээгээр ЗТДТДЦМГ дараах байдалтай байгаа билээ.

– Эндээс бид уг төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг тодорхойлбол;

NPV=Жил бүрийн цэвэр мөнгөн орлогын өнөөгийн үнэ цэнэ-Анхны хөрөнгө оруулалтын зардал

=160,781.25

– Тиймээс уг төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргана.

Үзүүлэлт 0 жил 1 жил 2 жил 3 жилЗТДТДЦМГ (630,000) 229,250 395,500 561,750

Page 18: сэдэв 3-хотш

Дискаунтын хувь

– Дискаунтын хувь өндөр байх тусам өнөөгийн цэвэр үнэ цэнэ багасдаг, эсрэг тохиолдол ихэсдэг урвуу хамааралтай. Тиймээс хөрөнгө оруулалтын төслийг өнөөгийн цэвэр үнэ цэнийн аргаар үнэлэхэд дискаунтын хувийг ямар үндэслэлээр хэдэн хувиар сонгон авсан бэ? гэдэг нь хувилбарын оновчтой сонголт болоод хөрөнгө оруулалтын төслийн эцсийн үр дүнд ихээхэн нөлөөлдөг.

– Мөн дискаунтын хувийг ямар хувиар авснаас хамаарч өнөөгийн үнэ цэнийн агуулга өөр өөр болдог. Иймээс дискаунтын хувийг тухайн хөрөнгө оруулалтын зорилго, шинж чанар, зах зээлийн нөхцөл байдал зэргээс хамааруулан сайтар судалсны үндсэн дээр бодитой тогтоож шинжилгээг хийх шаардлагатай.

Page 19: сэдэв 3-хотш

Дискаунтын хувь: Зээлийн хүүгийн хувь

– Хөрөнгө оруулалтын төслийг тусгайлсан зээлээр санхүүжүүлэх нөхцөлд дискаунтын хувийг уг зээлийн хүүгийн хувиар авах нь зохимжтой.

Page 20: сэдэв 3-хотш

Дискаунтын хувь: Капиталын жинэлсэн дундаж зардлын хувь

– Төслийг одоо буй эх үүсвэрээр санхүүжүүлэх үед дискаунтын хувийг компанийн капиталын жинэлсэн дундаж зардлын хувиар авах нь зохимжтой байдаг бөгөөд нэлээд үндэслэлтэй дискаунтын хувь болдог.

Page 21: сэдэв 3-хотш

Дискаунтын хувь: Банкны хадгаламж, засгийн газрын үнэт цаас

зэргийн хүүгийн хувь

– Компанийн жинэлсэн дундаж зардлын хувийг нарийн тогтоох боломжгүй нөхцөлд банкны хадгаламж, засгийн газар, төв банкны үнэт цаас зэрэг бага боловч найдвартай хүү өгөх хөрөнгө оруулалтын хүүгийн хувийг ашиглах нь тохиромжтой.

Page 22: сэдэв 3-хотш

Дискаунтын хувь: Зах зээлийн өгөөжийн дундаж хувь

– Зах зээлийн дундаж өгөөжөөс их өгөөж өгөх хөрөнгө оруулалтын хувилбарыг хэрэгжүүлнэ гэсэн шалгуур тавих нөхцөлд уг хувийг ашиглах бөгөөд энэ нь нилээд өндөр шалгуур болдог.

Page 23: сэдэв 3-хотш

Өнөөгийн үнэ цэнийн тооцоолол дахь хялбарчлал

1. Үе бүрийн мөнгөн гүйлгээ тэр үеийнхээ эцэст хийгдэнэ гэсэн нөхцлөөр тооцооллыг хялбарчилна.

2. Тухайн хөрөнгө оруулалтаас орох мөнгөн гүйлгээг тухай бүр нь дискаунтын хувьтай тэнцүү хувиар өсгөх боломжтой гэсэн нөхцлөөр хялбарчлах хэрэгтэй