ээлжит хичээл 3

14
Сэргээн санах Их монгол улсын үеийн түүхийг дэлхий дахинаа таниулж тэр үеийн үнэн бодит байдлыг өнөө хүртэл бичиж үлдээсэн гайхамшигт аялагчдыг нэрлэнэ үү?

Upload: bee-bear

Post on 12-Jun-2015

1.199 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: ээлжит хичээл 3

Сэргээн санах

Их монгол улсын үеийн түүхийг дэлхий дахинаа таниулж тэр үеийн үнэн бодит байдлыг өнөө хүртэл бичиж үлдээсэн гайхамшигт аялагчдыг нэрлэнэ үү?

Page 2: ээлжит хичээл 3

СэдэлТөсөөлөн бодоцгооё! ➲ Нүдээ аньж өөрийгөө тэртээх 13-р

зуунд очсон байна гэж төсөөлье.➲ Чамд Хархорум хотоос Бат сарай

хот хүрэх боломж олдлоо гэж бодьё.

➲ Нөхцөл байдлыг үлдээхийн тулд чамд цаас үзэгнээс өөр зүйл байсангүй гэж саная

➲ Тэгвэл одоо тэмдэглэлээ эхлэе.Бичээд үзье |хугацаа 3 минут|

Page 3: ээлжит хичээл 3

Итали улсын Венец хотын худалдаачин Марко Пологийн намтар болон түүхэн аялалтай танилцах,Монголын тухай бичсэн түүний гайхамшигт номыг унших хүсэл сонирхолд хөтлөх

Зорилго

Page 4: ээлжит хичээл 3

Марко Поло

Page 5: ээлжит хичээл 3

➲ Итали улсын Венец хотын худалдаачин Николай Полын хүү Марко Поло 1257-1324 дэлхий дахинаа нэрээ үүрд дуурсгах үйл бүтээсэн алдарт хүмүүсийн нэг билээ.Тэрбээр өөрийн эцэг авга ах нарын хамт 1269 онд Акка |хойд палестин| хотоос гарч ойрхи дорнод дундад ба төв ази өмнөд ба баруун өмнөд азийн олон улс орноор аялан явж өөрийн үзсэн харсан бүхнээ 1298 онд Орчлонгийн элдэв сонин гэдэг ном туурвисан нь тэр үедээ шинэ нээлт боллоо.Тэрбээр Монгол их гүрний хан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж байжээ.

Марко Поло гэж хэн бэ?

Page 6: ээлжит хичээл 3

Марко Поло гэж хэн бэ?➲ Тэрээр Венец Генуя 2 хот улсын хооронд

болсон хямралдааны үед баригдаж Генуя хотын шоронд хамт хоригдож байсан Рустичинад хэлж бичүүлсэн гэдэг. 1298 онд Марко Поло шоронгоос суллагдаж 1299 онд төрөлх Венец хотдоо эргэн ирж дунд зэргийн амьжиргаатай амьдарч байгаад 1324 онд нас баржээ.Марко Поло энэхүү номоо өөрөө шууд найруулан бичээгүй Рустичинагаар францаар дуудаж бичүүлсэн тул зарим газарт утга санаа үг хэллэг нь давхардсан байна. Энэ нь уг номын бичлэгийн нэг өвөрмөц тал болжээ.

Page 7: ээлжит хичээл 3

Марко Полод өгсөн пайз

➲ Хубилай хааны үеийн пайз буюу тэр үеийн гадаад паспорт.

➲ Марко Поло Монголоос нутагтаа буцахдаа ийм пайзтай очжээ.

➲ Пайзан дээр дөрвөлжин бичгээр:

➲ “Мөнх тэнгэрийн хүчин дор

➲ Хааны зарлигийг эс хүндэлвээс

➲ буруутай” гэж бичсэн ажээ.

Page 8: ээлжит хичээл 3

Page 9: ээлжит хичээл 3

Мэдээлэл 1➲ Марко Поло Их хаан Хувилайн дүр

төрхийг ийнхүү бичжээ.Тэрээр өндөр ч биш нам ч биш дунд

зэргийн нуруутай. Бие бялдар сайхан,махлаг дүүрэн,чийрэг сайхан эр ажгуу.Нүүр царай нь туяаран гэрэлтэх нь сарнайн адил нүд нь ухаалаг агаад мойл хар,хамар тэгш бөгөөд өндөр болно.Хаан нь ёс төрт 4 хатантай бөгөөд тэд өөрийн тусгай ордонд суух бөгөөд хатан бүр маш үзэсгэлэн гоо.

Page 10: ээлжит хичээл 3

Мэдээлэл 2ИХ ХААНЫ ОРД ХАРШИЙН ТУХАЙ

Их хаан жилийн 1.2.12-р сард Кабалутад суудаг.Энд түүний томоохон ордон байх ба гадаад байдал маягийг тодорхойлбол: Дөрвөн том хэрэмтэй,хэрэм тус бүрийн урт нь нэг бээр,эргэн тойрон нийт 4 бээрийн урт болно.Хэрмэн хана зузаан бөгөөд өндөр нь элбэг 10 алхам хүрэх ба цагаан өнгөтэй,оройгоороо эргэн тойрон шөргөн хүрээтэй. Булган бүрийдээ том сайхан ордонтой.Түүнд нум саадаг хөвч морины эмээл хазаар их хааны хэрэглэл алив юмсыг хадгалдаг. Бүх ханыг тойрон 8 ордон байх ажгуу.Эдгээрт хааны элдэв хэрэглэлийг агуулах ба нэгд нь нэг л зүйлийн эд агуурсыг хийдэг заншилтай.Тухайлбал: нэг ордонд зөвхөн нум тавих ба өөр юу ч үл хийнэ.

Page 11: ээлжит хичээл 3

➲ Хэрмийн дотор их хааны гол орд сүндэрлэн үзэгдэх бөгөөд түүнтэй эн зэрэгцэх том орд хаана ч үгүй.Энэ орд дан бөгөөд дээвэр үлэмж дээр болой.Их бага дотоод ордны ханыг алт мөнгөөр өнгөлж ханан дээр луу морь араатан жигүүртэн янз бүрийн зэрлэг амьтан сийлэн зуржээ.Гол тэнхим зургаан мянга илүү хүн багтахаар нэн уудам том болой.Нэн олон өрөө буй бөгөөд ёстой гайхаж барамгүй.Ийм гоё сайхан өрөө тасалгаа орд гэр ертөнц дээр их хаанаас өөр хэнд ч байхгүй.

Page 12: ээлжит хичээл 3

Мэдээлэл 3➲ Их хаан Канбалык хотын ядууст өглөг шан

хайрладаг тухай тодорхойлсугай.Их хаан нийслэл хотын амин зуулга юу ч үгүй ядуу айл өрхийг цуглуулах зарлиг буулгадаг байжээ.Хаан тэднийгхооллохын тулд улаан буудай болон бусад элдэв үр тариа түгээж цайлгахыг тушаадаг байв.Тариа төмс авахаар хааны ордонд хэн ч бараалхан ирсэн түүнд татгалзах явдал огт үгүй. Тариа будаагүй хэн боловч цөм хувь хүртэнэ.Ийнхүү жил болгон их өглөг өгдөг байжээ. Тийм учраас ард түмэн түүнийг бурхан мэт хүндэтгэн дээдэлдэг байжээ.

Page 13: ээлжит хичээл 3

Дүгнэлт

-Марко Поло ямар зорилготой аяласан бэ?

-Өгэдэй хааны дэргэд хэдэн жил байсан бэ?

-Марко Поло аяласан газрыг нэрлэх

Page 14: ээлжит хичээл 3

Гэрийн даалгавар

-Марко Поло тухай бяцхан ном хийж ирэх