Лекц №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

44
Лекц - №4-2. Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц Багш: Т.Бат-Эрдэнэ /ЭМШУИС-ийн БиоАнагаахын Сургуулийн Магистрант/ Алтай хот 2014 он

Upload: bat-erdene-tudevvanchig

Post on 03-Jun-2015

3.262 views

Category:

Health & Medicine


1 download

DESCRIPTION

Оюутны бие даан суралцахад зориулав

TRANSCRIPT

Page 1: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Лекц - №4-2. Дотоод шүүрлийн булчирхайн

бүтэц

Багш: Т.Бат-Эрдэнэ /ЭМШУИС-ийн БиоАнагаахын Сургуулийн Магистрант/

Алтай хот

2014 он

Page 2: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц хичээлийн зорилго• Дотоод шүүрлийн булчирхайн тухай ерөнхий

ойлголт ба гистологи ангилал• Тархины булчирхайнууд – Гипоталамус,

Гипофиз /өнчин тархи/, Эпифиз• Бамбай ба бамбайн дайвар булчирхай• Бөөрний дээд булчирхай ба параганглии• Дотоод шүүрлийн булчирхайн тархмал эсүүд

Page 3: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Булчирхайлаг эд• Гадаад шүүрлийн булчирхайн бүтэц• Булчирхайн шүүрлийн мөчлөг• Мэдрэлийн эдийн бүтэц• Завсрын тархины бүрдэл• Өнчин тархины бүрдэл

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц хичээлийн бие дааж унших сэдвүүд

Page 4: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Дотоод шүүрлийн тогтолцоо – Анатоми, гистологи, цитологи бүтцийнхээ хувьд даавар нийлэгжүүлж, ялгаруулахад зохицон ялгаран хөгжсөн нэгдмэл бүтэцтэй тогтолцоо юм.

• Дотоод шүүрлийн тогтолцооны эрхтэнүүдийн бүтцийн гол онцлог нь зөвхөн дотоод шүүрэлт эсүүдээс тогтдогт оршино.

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц

Page 5: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Дотоод шүүрлийн булчирхайг:• 1. Төвийн зохицуулагч булчирхай: гипоталамус

(нейросекретор бөөмүүд), гипофиз, эпифиз• 2. Захын булчирхай: бамбай булчирхай, бамбайн

дэргэдэх булчирхай, бөөрний дээрх булчирхай• 3. Дотоод, гадаад шүүрэл хосолсон булчирхай:

бэлгийн булчирхай (төмсөг, өндгөвч), ихэс, нойр булчирхай

• 4. Дотоод шүүрлийн тархмал эсүүд: мэдрэлийн гаралтай, мэдрэлийн бус гаралтай. Үүнд: ХБЭ, АЭ-үүдэд байрладаг дотоод шүүрлийн эсүүд орно.

Дотоод шүүрлийн булчирхайн ангилал

Page 6: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц

Page 7: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц

Даавар нийлэгжүүлж ялгаруулдаг эрхтэн ба эс

Дотоод шүүрлийн булчирхай Эд эрхтэний дотоод шүүрлийн эсүүд

Эпифиз

Аденофиз

Бамбай булчирхай

Бамбайн дайвар булчирхай

Бөөрний дээд булчирхай

Гипоталамус

Төмсөг

Уушиг

ХБЗ

Тимус

Өндгөвч

Нойр булчирхай

Бөөр

Зүрх

Page 8: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Гипоталамусын мэдрэл-шүүрлийн эсүүд, ходоод гэдэсний замын эсүүд, нойр булчирхайн Лангергансын арлын дотоод шүүрлийн эсүүд (α-, β-, δ-эсүүд), төмсөгний завсрын эдийн Лейдагийн эсүүд, өндгөвчний фолликулын эсүүд, зүрхний баруун тосгуурын кардиомиоцит эсүүд, уушгины дотоод шүүрлийн эсүүд, сэрээ булчирхайн хучуур эсүүд, бөөр, умайн салст бүрхэвч, ихэс, вегататив зангилаа зэрэг орно.

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц

Page 9: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Дотоод шүүрлийн булчирхайн бүтэц

Page 10: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Гипоталамус: Завсрын тархины маш бага хэсэг бөгөөд 4гр орчим жинтэй. Гипоталамусын нейронуудын их бие,

аксонууд ба төгсгөлүүд Гипоталамусын гадна орших

нейронуудын аксон болон төгсгөлүүд Тулгуурын үүрэг бүхий глий эсүүдээс

тогтоно

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 11: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Гипоталамусын дотоод шүүрлийн үүргийг даавар ялгаруулагч (нейросекретор) эсүүдээс тогтоно.

• Нейросекретор эсүүд нь бусад нейроцит эсүүдээс хэмжээгээр том, перикарион болон аксон нь янз бүрийн хэмжээтэй уураг, зарим тохиолдолд өөх тос, нүүрс-уснаас тогтох дааврын мөхлөгтэй (нейросекрет) байдаг.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 12: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Ихэнх нейросекретор эсүүд нь зөв бус хэлбэртэй бөөмтэй

• Гипоталамус нь ойролцоогоор 30 хос бөөмүүдтэй

• Нейросекрет ялгаруулагч бөөмүүдийг: – Урд– Дунд – Хойт

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 13: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Урд хэсэгт: •Супраоптик •Паравентрикуляр

Дунд хэсэгт:•Шүүрэл ялгаруулагч болон адренергик

жижигхэн нейронуудаас бүрдсэн олон тооны бөөмийг үүсгэнэ. Постоптик, доод ментромедиалзэрэг орно.

Хойт хэсэгт:•Олигопептид даавар ялгаруулагч

нейросекретор жижигхэн бөөмүүдээс тогтоно.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 14: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Гипофиз /Өнчин тархи/: Тархины суурин хэсэг суурь ясны турк эмээлийн хонхорт орших ба 1 см урт, 1-1,5 см өргөн, 0,5 см зузаантай, 0,5 гр жинтэй эрхтэн бөгөөд дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой 9 даавар ялгаруулдаг. Өмнөд хэлтэр – Аденогипофиз Завсрын хэсэг Төвгөрийн хэсэг Ар хэлтэр - Нейрогипофиз

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 15: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 16: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Аденогипофиз: Олон талтай бөөгнөрч байрласан булчирхайлаг эсүүд ба тэдгээрийн хооронд орших тулман хялгасан судасны тороос тогтоно.

• Гадуураа холбогч эдэн гэртэй, цуллагийн дэвсгэр эд сул хөгжсөн байдаг ба цөөн тооны коллаген ширхэг нь гипофизын урд артери, үүдэн венулуудын дагуу оршино.

• Шүүрлийн эсийг аденоцит гэж нэрлэнэ. Дотор нь: - Хромофоб - Хромофил гэж 2 хуваана.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 17: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Хромофил эсүүдийг:

- Ацидофил /30-35%/

- Базофил /1-10%/• Хромафил эүүд нь өмнөд

хэлтэрийн нийт эсийн 40-45%-ийг эзэлдэг.

• Ацидофил эсүүд нь жижиг дугуй хэлбэртэй, 14-19 мкм голчтой.

• Сийвэн нь ГБ, митохондр, нягт уурган мөхлөгүүдтэй

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 18: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Соматотропоцит: Ацидофил эс бөгөөд сийвэндээ том дугуй 300-350 нм мөхлөгтэй, сайн хөгжсөн ЭПТ-той

• Өсөлтийн даавар /соматотропин/ ялгаруулдаг ба бие махбодийн өсөлт, мөн нүүр-усны солилцоонд оролцоно.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 19: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Маммотропоцит: Зууван хэлбэртэй, сийвэндээ жижиг 200 нм голч бүхий мөхлөгтөй.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Пролактин даавар

Сүүний булчирхайг цочрооно

Сүү нийлэгжилтийг идэвхижүүлнэ

Сүү идэвхитэй ялгарч дуусмагц

Лизосом идэвхижинэ

Шүүрлийн мөхлөгүүдийг устгана.

Page 20: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

1. Төвийн зохицуулагч булчирхай• Базофил эс: Зөв бус хэлбэртэй, энгийн аргаар

будахад ацидофилээс илүү тод будагдана. 3 төрөлтэй: Тиреотропоцит: Бамбай булчирхайг тэтгэгч даавар

ялгаруулдаг, өмнөд хэлтэрийн антеромедиал хэсэгт эсүүдийн бөөгнөрлийн төвд ихээр тохиолдох бөгөөд 140-160 нм мөхлөгүүдтэй.

Кортикотропоцит: Өнцөг үүсгэсэн хэлбэртэй, тасархайтсан бөөмтэй, өмнөд хэлтэрийн төв хэсгээр голдуу байрлах ба бөөрний дээд булчирхайг тэтгэгч даавар, өөхний эдийг тэтгэгч даавар ялгаруулдаг. 200-250 нм мөхлөгүүдтэй, митохондр, ЭПТ сайн хөгжсөн.

Page 21: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Гонадотропоцит: Дугуй хэлбэртэй ба синусоидын дэргэд оршино. Өндгөвчний цэврүүг тэтгэгч даавар, шар биеийг тэтгэгч даавар ялгаруулдаг.

• Сийвэн нь сайн хөгжсөн ГБ, ЭПТ ба 200-400 нм голчтой мөхлөгүүдтэй.

• Эрэгтэйд сперматогенезыг сөдөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн эрэгтэйн тахир сувганцрын Сертолийн эсээс ялгарах андрогентэй холбогч уургийн нийлэгжилтийг идэвхижүүлдэг.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 22: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Хромофоб эсүүд: Бүх эсийн 60-65%-ийг эзлэх ба эсүүдийн цувааны урд талаар бүлгээрээ орших жижиг эсүүд юм. Сийвэндээ мөхлөггүй.

• Ялгаран хөгжиж базофил эсвэл ацидофил болдог.

• Өмнөд хэлтэрийн шүүрэл ялгаруулдаггүй хромофоб эсийн нэг хэлбэр нь цэврүүт эс юм. Бичил цэлмэн болон сормуустай, сийвэндээ цөөн тооны өхний дусал, гликогений b-биенцэр, полирибосомтой.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 23: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Завсрын хэсэг: Нейрогипофизээс нарийхан завсраар тусгаарлагдах ба олон тооны давхар, суурьсаг нарийхан зурвас хучуур эдээс тогтоно.

• Ялгаруулах гол даавар нь меланоцитийг тэтгэгч даавар ба липотропин юм.

• Эс нь олон өнцөгт хэлбэртэй, сийвэндээ олон тооны митохондр, сайн хөгжсөн ГБ, ЭПТ-той, 200-300нм жижиг мөхлөгүүдтэй.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 24: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Төвгөрийн хэсэг: Аденогипофизийн маш жижиг хэсэг бөгөөд гипофизийн хөлний зөвхөн урд хэсгээр 26-65мкм зузаан зурвас байдлаар оршино.

• Тууш байрласан залуу боловсроогүй суурьсаг ба хүчилсэг эсүүдээс тогтоно.

• Эсүүд нь шоо дөрвөлжин эсвэл бортгон хэлбэртэй, 12-18 мкм хэмжээтэй, олон тооны жижиг мөхлөгтэй, өөхний коллоид дуслыг ихээр агуулсан байдаг.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 25: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Нейрогипофиз: 100 000-аад мэдрэлийн миелингүй ширхэгүүд ба питуицит гэж нэрлэгдэх сэртэнлэг, ээрүүл хэлбэрийн эсүүдээс тогтоно.

• Питуицит эс нь хойт хэлтрийн бүтцийн элементийн 25-30% эзлэх ба тэжээлийн, тулгуурийн болон эс завсрын ионы хэмжээг тогтвортой байх үүрэг гүйцэтгэнэ.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 26: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Эпифиз /Боргоцой бие/: Хавтгай конус хэлбэртэй, 5-8мм урт, 3-5 мм өргөн, 120 мг орчим жинтэй, III ховдлын чанх ард завсрын тархины оройн хэсэгт оршино.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 27: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Цуллаг нь глиоцит ба пинеалоцитээс тогтдог, гадуураа тархины хөөсөн бүрхүүлээр хучигдах ба дотогш түрэн орсон холбогч эдэн таславчуудыг үүсгэнэ.

1. Төвийн зохицуулагч булчирхай

Page 28: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Бамбай булчирхай: 30 гр жинтэй, Дотоод шүүрлийн хамгийн том булчирхай. Дааврууд нь бие махбодийн бодисын үндсэн солилцооны эрчийг зохицуулах үүрэгтэй.

• Дотоод шүүрлийн булчирхайнуудаас судасжилт хамгийн ихтэй ба түүгээр минут тутамд 120гр цус урсан гардаг

• Гадуураа хөвсгөр холбогч эдэн гэртэй бөгөөд дотогшоо түрэн орж, булчирхайг олон тооны хэлтэнцэрт хуваана.

2. Захын булчирхай

Page 29: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

2. Захын булчирхай

Бамбай

булчирхай

Page 30: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Бамбай булчирхайн бүтэц, үйл ажилллагааны нэгж болох бамбайн цэврүүнүүд /фолликул/ хэлтэнцрийг бүрдүүлнэ.

• Цэврүү нь 0,02-0,9 мм голчтой, дан хучуур эдээр хүрээлэгдсэн, дотроо коллоид /тиреоглобулин/ хэмээх хагас шингэн, дааврын өмнөх бүтээгдэхүүн /прогормон/ агуулсан бөмбөлөг хэлбэртэй бүтэц юм.

2. Захын булчирхай

Page 31: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Тиреоцит эс: Бөөм нь төвийн байрлалтай, сул хөгжсөн хроматинтай, митохондр, ГБ, 0,5-0,7 мкм хэмжээтэй лизосом, өөхний дуслуудтай.

2. Захын булчирхай

Page 32: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Кальцитониноцит эс: Цэврүүнүүдийн хоорондох зайд орших хучуур эдийн эсүүд юм.

• Тиреоцитээс хэмжээгээрээ том дугуй хэлбэртэй. Сийвэндээ 0,1-0,4 мкм голчтой кальцитонин хэмээх даавар агуулсан олон тооны мөхлөгтэй

2. Захын булчирхай

Page 33: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

•Б

амб

айн дэргэдэх

булчирха

й

2. Захын булчирхай

Page 34: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Бамбайн дэргэдэх булчирхай нь: Цусан дахь болон эсийн гаднах орчны кальцийн хэвийн хэмжээг тогтмол байлгах даавар ялгаруулна.

• Энэ булчирхайг 4 ширхэг, бор шаргал өнгөтэй зузаан биеүд бүрдүүлэх бөгөөд бамбай булчирхайн арын гадаргууд, түүний хальсан дотор оршино.

• Булчирхай нь нийтдээ 0,5-0,4 г жинтэй, бие тус бүр нь 3-8 мм урт, 2-5 мм өргөн, 0,5-2 мм зузаан.

2. Захын булчирхай

Page 35: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Эсийг: Үндсэн ба хүчилсэг, завсрын гэж хуваадаг.

• Үндсэн эс нь 7-10 мкм голчтой, төвийн байрлалтай цэврүүрхэг бөөмтэй, сийвэн нь сул хүчилсэг чанартай.

• 200-400 нм электрон нягт, дааврын мөхлөгүүдтэй

2. Захын булчирхай

Page 36: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Мөхлөгүүд нь паратирин /паратгормон/ дааврыг ялгаруулна.

• Паратирин нь остеоцит, остеокластад шууд нөлөөлөн эсийн гадаад орчны кальцын болон фосфатын хэмжээг зохицуулна.

• Хүчилсэг эс: Тоогоор цөөн, ганц нэгээрээ эсвэл жижиг бүлэг байдлаар тохиолдоно.

• Үндсэн эсээс хэмжээгээр том, сийвэнд нь хүчилсэг митохондр их байдаг.

• Завсрын эс: Дээрхи 2 эсийн завсрын хэлбэр юм

2. Захын булчирхай

Page 37: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Бөөрний дээд булчирхай нь: Гурвалжиндуу хэлбэртэй, хавтгай, хос эрхтэн бөгөөд 2 бөөрний дээр, хэвлэмэйн арын өөхөн дотор оршино.

• Ойролцоогоор 5 мм урт, 3 мм өргөн, 4 мм зузаан, жин нь нийлээд 8 г орчим байдаг.

2. Захын булчирхай

Page 38: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Бөөрний дээд булчирхай: Булчирхайн гадар хэсэг холтослог бодисоос, дотор хэсэг тархилаг бодисоос тус тус тогтдог.

2. Захын булчирхай

Page 39: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Холтослог давхарга: 3 бүсээс тогтоно.

• 1. Гадар – Түүдгэн бүс 15%

• 2. Дунд – Багцан бүс – 78%

• 3. Дотор – Нимгэн торлог бүс – 7%

2. Захын булчирхай

Page 40: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• 1. Түүдгэн бүсийн эсүүд нь бортгон эсвэл пирамид хэлбэртэй, хялгасан судсыг тойрон дугуйрч, түүдэг үүсгэж байрлана.

• Альдестерон, диоксикортикостерон даавруудыг ялгаруулдаг

• 2. Багцан бүс: Том, 20 мкм, шоо дөрвөлжин эсвэл бортгон эсүүдээс тогтоно.

• Глюкокортикоидын төрлийн кортикостерон, кортизон, гидрокортизон ялгаруулдаг

2. Захын булчирхай

Page 41: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• 3. Торлог бүс: Эпителийн эсүүд салаа мөчир үүсгэн хөвсгөр тор мэт харагдах бөгөөд тэдгээрийн дунд хялгасан судасны тор оршино.

• Энэ бүсийн онцлог нь апоптозын үлдэгдэл юм.• Торлог бүсээс ялгарах гол бэлгийн стероид нь

дигидроэпиандростерон /ДГА/, эстроген, прогестероныг бага хэмжээгээр ялгаруулддаг.

2. Захын булчирхай

Page 42: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Тархилаг бодис: Тархилаг бодисын цуллаг нь хромаффин, зангилаат ба тулгуур эсүүдээс тогтоно.

• Хромаффин эс нь цуллагийн гол элемэнт бөгөөд цайвар буюу А эс, бараан буюу НА эс гэсэн 2 төрөлтэй.

• А эс нь тархилаг бодисын захаар оршиж адреналыг ялгаруулдаг.

• НА эс нь тархилаг бодисын төвөөр орших норадреналыг агуулж байдаг.

2. Захын булчирхай

Page 43: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

• Хромаффин эсүүдийн шүүрлийн мөхлөгийн хуурай жингийн 20% катехоламин, 35% уураг, 20% липид, 15%-ийг АТФ эзэлдэг.

• Хромаффин эсээс гадна зангилаат эс тохиолдох ба тархилаг бодисын зөвхөн 1%-ийг эзэлдэг.

• Тулгуур эсүүд нь мэдрэлийн эдээс гаралтай глийн эсийн нэг төрөл юм.

2. Захын булчирхай

Page 44: Лекц   №4-2. Дотоод шүүрлийн эрхтний гистологи

Анхаарал хандуулсанд гүнээ талархъя