Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

25
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СЭТГЭМЖ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Сэдэв: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь Илтгэл бичсэн: Б.Батчимэг Р.Гомбо ИЛТГЭЛ

Upload: -

Post on 15-Apr-2017

2.093 views

Category:

Education


19 download

TRANSCRIPT

Page 1: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СЭТГЭМЖ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Сэдэв: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

Илтгэл бичсэн: Б.Батчимэг

Р.Гомбо

2014 он

ИЛТГЭЛ

Page 2: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

ГАРЧИГ1. Оршил2. Үндэслэл3. Судалгааны зорилго4. Судалгааны зорилт5. Судалгааны арга зүй6. Судлах зүйл7. Хичээлийн төлөвлөлт8. Судалгааны боловсруулалт9. Дүгнэлт10. Ашигласан материал11. Хавсралт

Page 3: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

ОРШИЛ

Төлөвлөлт – бол цэцэн хүмүүсийн арга зэвсэг. Гэхдээ энэ нь хүнд

бэрхшээлтэй оюуны хөдөлмөрүүд дундаас нэлээд хүндэд тооцогддог юм.

Зорилгод хүрэхийн тулд төлөвлөлтийн үндсэн чиг үүргүүдийг ашиглах

шаардлага гарна.

Төлөвлөлтийн асуудлыг авч үзэхдээ төлөвлөлт, төлөвлөгөө гэсэн үндсэн

ойлголтоо ялган ойлгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл төлөвлөлт нь цаг

хугацаа, тооцоолол, бодомжийн шинж чанартай хүчин зүйл бөгөөд энэхүү

бодомжийг зорилгын нэгэн адил бодит биелэгдэхүйц байдлаар тооцоолон

цаасан дээр буулгасан бичиг баримтыг төлөвлөгөө гэж нэрлэнэ.

Энэ утгаараа төлөвлөгөө бол биелэгдэхүйц үйл ажиллагааг тусгасан баримт

бичиг , байгууллагын үйл ажиллагааны чиглүүлэгч нь юм.

Ертөнцийн бүх юмс үзэгдэл ерөнхий-тусгай, хийсвэр-бодитой, бүхэл-

хэсгийн харьцаанд оршдог агаад өрнийн ард түмэн ахуй соёлоосоо үүдэн

аливааг тусгай бодитой хэсгээс нь ерөнхий, хийсвэр, бүхэл рүү нь сэтгэж танин

мэддэг бол дорно дахины ард түмэн аливааг ерөнхий, хийсвэр, бүхэлээс нь

тусгай, бодитой, хэсэг рүү сэтгэж танин мэддэг онцлогтой билээ. Иймээс бид

сургалтын арга гэдэг ойлголтыг мэдэх шаардлагатай болсон.

Сургууль байгуулагдаж сургалт бий болсон цагаас эхлэн сургалтын

аргын тухай асуудал яригдах болжээ. Сургалтын хөгжлийн эхэн үед хичээл

дээрх багш сурагчдын гүйцэтгэж байгаа олон төрлийн үйл ажиллагааг

сургалтын арга гэж үзэж байсан байна.

Үнэн хэрэгтээ бид сурагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэгдсэн

сургалтын арга хэрэглэх шаардлага гарч ирсэн. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр

сургууль багш нарт тавигдах шаардлага ч өөрчлөгдөж, хүүхдийг хөгжүүлээд

зогсохгүй амьдралынх нь туршид хэрэг болох төлөвшлийг сургуулийн насанд нь

олгох нь зөв гэж үзэх болсон. Үүнтэй холбоотойгоор багш хүний сургалтын гол

зэвсэг болсон сургалтын арга, түүнийг өөрчлөн шинэчилж сургалтандаа байнга

хэрэглэх явдал бол нэн түрүүнд тавигдах нь зүйтэй юм.

Page 4: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

ҮНДЭСЛЭЛ

Бидний амьдарч буй энэ эрин зуун бол шинжлэх ухаан технологийн

хөгжил, даяарчлалын эрин зуун билээ. Энэ зуунд бидний нэн түрүүнд тавих

зорилго бол хүний хөгжил юм. Харин хүний хөгжил нь боловсролын хөгжлөөс,

боловсролын хөгжил нь сургуулийн хөгжил, сургуулийн хөгжил нь багшийн

хөгжлөөс шалтгаалдаг учиртай. Харин эдгээрийн үр дүнд хөгжсөн хүн бий

болно. Бид даяарчлалд өрсөлдөх чадвартай иргэнийг бэлтгэх үүрэгтэй.

Хөгжсөн хүн гэдэг нь:

Мэргэжлийн өндөр мэдлэгтэй

Бүтээл чадвартай

Өөрийгөө хөгжүүлэх чадвартай

Шинэ технологийг хүлээн авч хэрэглэх чадвартай

Харилцааны өндөр соёлтой байх ёстой.

Иймд багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж авч үзэх

болсон. Багшийг ажлын байранд нь хөгжүүлэхийн тулд танхимын сургалтын

зорилго, агуулга, хэлбэр, арга, хэрэглэгдэхүүн, үнэлгээг өөрчлөх шаардлага

тавигдаж байна. Өмнө нь:

Мэдлэг эзэмшүүлэх – судлагдахуунд суурилсан, анги нийтийн хэлбэр,

багш төвтэй, сурах бичигт түшгилсэн, мэдээлэл эзэмшилтийн хувиар

дүгнэдэг байсан. Харин одоо:

Чадвар төлөвшүүлэх – нийгмийн хэрэгцээ, хувь хүний сонирхолд

суурилсан, нийцтэй хэлбэр, шавь төвтэй сургалт, боломжит эх сурвалж,

төлөвшсөн чадвараар нь үнэлж дүгнэх болсон.

Шинэчлэл хийхдээ сургалтын үе шатыг бүрэн хамрах ёстой. Үүнд: Сургалтын

өмнөх үйл ажиллагаа, хөтөлбөр боловсруулах, сэдэвчилсэн төлөвлөгөө, ээлжит

хичээлийн бэлтгэл зэрэг болно. Үүнээс хичээл бэлтгэхдээ: юу заах вэ?-юунд

сургах вэ?- яаж заах вэ?- юу хийлгэх вэ? Гэдгийг анхаарах нь чухал. Мэдээж

хэрэг ингэхийн тулд багш хүн сурагчдыг хөгжүүлэж, төлөвшүүлэхэд чиглэгдсэн

сургалт явуулахад сургалтын арга маш чухал болоод байна. Иймд сурагчдыг

хөгжүүлэхийн тулд ээлжит хичээлийн төлөвлөлтийг зөв хийх нь нэн түрүүнд

тавигдах шаардлага юм.

Page 5: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:

Ээлжит хичээлээр сурагчдыг хөгжүүлэх арга замыг судлах.

СУДАЛГААНЫ ЗОРИЛТ:

Хичээлийн төлөвлөлтийн талаар судалгаа хийх.

Судалгааны асуулт боловсруулах.

Багш нар ээлжит хичээлээрээ сурагчдыг хэрхэн хөгжүүлдэг талаар ЕБС-

ын багш сурагчдаас судалгаа авах

Судалгааны материалыг боловсруулж дүгнэлт гаргах.

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ:

Ном зохиол судлах

Хагас хаалттай, нээлттэй, хаалттай асуулгын арга

Интернетээс мэдээлэл цуглуулах

Математик боловсруулалт

Ажиглалт

Нэгтгэн дүгнэх

СУДЛАХ ЗҮЙЛ:

Багш нар хичээлээ хэрхэн төлөвлөдөг, ээлжит хичээлийн төлөвлөлтийг зөв

хийх нь сурагчдыг хөгжүүлэх гол хүчин зүйл болох талаар судлах

Page 6: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ

1.1. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН БҮТЭЦАгуулга: Сургалтын  бүрэлдэхүүн хэсгүүд болох мэдлэг, чадвар хэрэглээг

тодорхойлсон агуулгын тогтолцоо

Хүлээгдэж буй ерөнхий ба тодорхой үр дүн: Суралцах үйл ажиллагаааас

үүссэн хүүхдийн хөгжил төлөвшилд гарах ойрын болоод хэтийн үр дүн

Мэдлэг: Ухагдахуун, ойлголт, нотлогдсон баримт.

Чадвар: Мэдлэг нь үйл ажиллагааны нь мөрдлөг болсон хэлбэр. Асуудал

шийдвэрлэхдээ эзэмшсэн мэдлэгээ хэрэглэх дадал, туршлагын үзүүлэлт

гэсэн үг. Ажиглах, ярилцах, унших, бодох, сэтгэх,  хийж бүтээх, засаж

сайжруулах, эрэл хайгуул бүтээх, турших, ялгах, ангилах, бүлэглэх, нөхөх,

хувиргал хийх, жишээ баримтаар баяжуулах,  түүвэрлэх, харьцуулах,

нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

Хэрэглээ: Сурсан мэдсэнээ амьдрал ахуйдаа бүтээлчээр хэрэглэх үйл

ажиллагааны цогц.

Үнэлгээ: Хүлээгдэж байгаа үр дүн ямар хэмжээнд хүрснийг илрүүлэх

шалгуур, загвар, сорил, үйл ажиллагаа.

1.2. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА Хүлээгдэж буй ерөнхий үр дүнг стандарт, агуулгын хүрээтэй нийцүүлэн

зөв тодорхойлсон уу?

Зорилтыг цогц чадамжийн дагуу тодорхойлсон эсэх

Агуулгаа бүрэн эзэмшүүлэх арга зүйн сонголт хэр болсон

Эл агуулгаа эзэмшүүлэхдээ өмнөх мэдлэг чадварт суурилсан эсэх

Хөтөлбөр чинь ээлжит хичээлүүдийнхээ бүтэц хэлбэрт нийцсэн эсэх

Хүлээгдэж буй ерөнхий ба тодорхой үр дүнд хүрэх боломж бүхий дасгал

даалгавар, сургалтын хэрэглэгдэхүүнтэй эсэх

Хичээлийн үе шатуудыг цагаар хуваарилсан нь хүүхдийн анги насны

онцлог, хэрэгцээ шаардлагад тохирсон эсэх

Сургалтанд мэдээллийн технологийг хүртээмжтэй ашигласан байдал

Сэтгэл зүй, жендэр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага

хангасан эсэх

Page 7: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

Сурагчийн хөгжил төлөвшлийг илрүүлэх үнэлгээний тохиромжтой

хэлбэрийг сонгосон эсэх

Өөрийн үнэлгээний хэсгийг хөтөлсөн эсэх

1.3. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ:

Хичээлийн төлөвлөгөө дараах бүтэцтэй байж болно.  Үүнд :

1. Хичээлийн сэдэв 2. Тухайн хичээлийн зорилго ,3. Зорилт  буюу цогц чадамж4. Хамрах хүрээ5. Сэргээн сануулах буюу сэдэл төрүүлэх үе шат6. Утга санааг ойлгуулах үе шат7. Бататгал8. Гэрийн даалгавар9. Дүгнэлт

Хичээлийн сэдэв.   Стандарт хөтөлбөрийн дагуу хичээлийн жилийн эхэнд

хийсэн /календарьчилсан/  сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс авна.

Тухайн хичээлийн зорилго, зорилт нь боловсролын стандартын зорилготой

уялдаатай , сэдвийн онцлогийг илэрхийлсэн , танин мэдүүлэх, хүмүүжүүлэх,

хөгжүүлэх, төлөвшүүлэх  чиглэлтэй байна.

Танин мэдэхүйн зорилгыг тодорхойлох

Суралцагчдыг сэтгэхүйг хөгжүүлэх

Сурагчдын ёс суртахуун , гоо зүй, бие бялдар, экологи, хөдөлмөр,

эзийн засгийн боловсрол төлөвшилд нөлөөлөх  зорилгыг тодорхойлох

Ангийн сурагчдын онцлогийг харгалзаж уншиж судалсан зүйлээ

ангилах, бүлэглэх, тэмдэглэл хөтлөх,  даалгавар өгөх зэргээр

сурагчдад цогц чадамж төлөвшүүлэх  зорилтуудыг нарийвчлан

дэвшүүлнэ.

Хичээлийн хэсэг тус бүрийн  зорилтууд нь залгамж холбоотой,

сурагчдын нас, сэтгэцийн онцлогт тохирсон, тэдэнд

Page 8: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

ойлгомжтой,   хийх, гүйцэтгэх үйлийн нь  баримжаалал болж  өгөхүйц

байх шаардлагатай.

Сэргээн сануулах буюу сэдэл төрүүлэх үе шат

Энэ хэсгийн зорилт нь сурагчдын мэдлэгийг сэргээх, бататгах,

системчлэх, шинэ мэдлэгийг хүлээн авах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх

явдал юм. Энд сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээж давтах, аргуудыг зөв

сонгож  авах нь зүйтэй. Энэ явцад сурагчид өмнөх мэдлэгээ сэргээн бурууг зөв

болгож, дутууг гүйцээж  авах шинэ мэдлэгийг ухамсартай хүлээж авах боломж

олгоно. Хичээлийн энэ хэсэгт сурагчдыг оролцуулахдаа анги нийтийг хамарсан,

хэсэгчилсэн, ганцаарчилсан гэх мэт зохион байгуулалтын бүхий л хэлбэрийг

ашиглаж болно. Ингэснээр сурагчид өмнө судалсан сэдвийн талаар нэгдмэл

ойлголттой болсон байх ёстой. Мөн өмнөх мэдлэгийг хичээлийн туршид

бататган, сэргээж байх нь  зүйтэй юм.

Утга санааг ойлгуулах үе шат

Энэхүү хэсгийн зорилт нь шинжлэх ухааны мэдээллийгсурагчдад хүргэх,

түүнийг амьдрал, практикт хэрэглэх боломжийг нээж өгөх явдал юм. Энэ

зорилтын үүднээс багш тухайн сэдвийн тулгуур ухагдахуун ойлголт,  үзэл онол

дүрслэлийг хүүхдэд ойлгомжтой үгээр систем, дэсдараалалтай тайлбарлан

жишээ баримтаар нотлох уг үзэгдэл юмсыг бодитоор болон загвар схем

үзүүлэнгээр ажиглуулах, асуудал дэвшүүлж  тайлбарлах, хэсэгчилэн

эрэлхийлж  дүгнэлт гаргуулах, харьцуулах гэх мэт бүтээлч аргуудыг хэрэглэнэ.

Шинэ мэдлэгийг бататгах

Энэ хэсгийн зорилт нь сурагчдын шинэ мэдлэгийг нөөц мэдлэгтэй

холбож, шинэ мэдлэгийг чадвар болгоход чиглэнэ.Багш сэдвийн онцлог, 

сурагчдийн сурах чадавхи, цагийн боломжийг шинэ мэдлэгийг бататгах арга

хэлбэрийг оновчтой сонгож хэрэглэнэ. Тухайлбал: өөр өөр хувилбартай дасгал,

бодлого өгч ажиллуулах, сурагчдын чадварт тохируулан хүнд буюу хөнгөн

даалгаврыг ялгавартай өгөх гэх мэт

Page 9: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

Сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх

Орчин үеийн суралцагчийг нас сэтгэхүйн онцлогт тохируулан үнэлэх үндсэн

хэд хэдэн аргыг ашиглаж болно.Үүнд:

1. Багш сурагчийг үнэлэх

2. Сурагч сурагчаа үнэлэх

3. Сурагч өөрийгөө үнэлэх гэх мэт.

Багш хичээлийн явцад стандарт бус үнэлгээг ашиглан суралцагчийн хийсэн

ажилд ямагт дэмжлэг өгч урмын үгээр мялааж сурах нь чухал. Мөн өөрийгөө

үнэлж, бусдадаа үнэлэлт өгч сурах нь орчин үеийн хүний гол чанар гэдгийг

суралцагчдад ойлгуулж хичээлийн явцад 2,3-р үнэлгээг тогтмол хэрэглэж

хэвших хэрэгтэй.

Гэрийн даалгавар

Энэ хэсгийн гол зорилт нь сурагчдын мэдлэгийг бататгах, системчлэх,

сурагчдад бие дааж  арга барил эзэмшүүлэх явдал мөн. Гэрийн даалгавар

сурагчдын сонирхол хэрэгцээ, боломжид тохирсон олон хувилбартай бүтээлч

шинжтэй байх нь чухал.

Хичээлийн дүгнэлт

Хичээлийн өмнө дэвшүүлсэн зорилго, зорилт хэрэгжсэн байдал.  Энэхүү

зорилго, зорилтоо хэрэгжүүлэх талаар сонгож авсан дасгал даалгаварын

уялдаа, логик холбоо оновчтой эсэх , хичээлийн ололттой ба дутагдалтай тал,

цаашид юунд анхаарвал зохих талаар дүгнэлт хийнэ.

Page 10: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

СУДАЛГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ

Судалгаанд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20, 46, 51, 73-р сургуулийн

28 багш, 40 суралцагч хамрагдсан. Багш сурагчдаас авах судалгааг нээлттэй,

хагас нээлттэй, хаалттай асуулгаар авсан болно.

1. Багшаас авсан судалгааны боловсруулалт

1.1. Та ээлжит хичээлийн аль хэсгийг нь хамгийн чухал гэж үзэж байна вэ?

А. Хичээл хоорондын залгамж холбоо - 3

В. Сэдэлжүүлэх – 5

С. Шинэ мэдлэг олгох – 10

D. Чадвар эзэмшүүлэх – 11

Е. Үнэлэх, дүгнэх – 3

9% 16%

31%

34%

9%

Та ээлжит хичээлийн хичээлийн аль хэсгийг нь хамгийн чухал гэж үзэж байна вэ?

Хичээл хоорондын залгамж холбоо Сэдэлжүүлэх Шинэ мэдлэг олгох Чадвар эзэмшүүлэх Үнэлэх, дүгнэх

Судалгаанд хамрагдсан нийт багш нарын 34% нь чадвар эзэмшүүлэх, 31% нь

шинэ мэдлэг олгох, 16% нь сэдэлжүүлэх, 10% нь хичээл хоорондын залгамж

холбоо, 9% нь үнэлэх дүгнэх нь чухал гэж хариулсан байна. Эндээс харахад

багш нар сурагчдыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар чухал гэж үзсэн байна.

1.2. Таны явуулж буй хичээл тань ихэвчлэн мэдээлэл төвтэй байдаг уу, эсвэл

үйл ажиллагаа төвтэй байдаг уу?

Page 11: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

А. Үйл ажиллагаа – 4

В. Мэдээлэл – 9

С. Аль аль нь – 6

21%

47%

32%

Таны явуулж буй хичээл тань ихэвчлэн мэдээлэл төвтэй байдаг уу, эсвэл үйл

ажиллагаа төвтэй байдаг уу?

Үйл ажиллагаа МэдээлэлАль аль нь

Судалгаанд хамрагдсан нийт багш нарын 47% нь мэдээлэл, 32% нь үйл

ажиллагаа, 21% нь аль аль нь гэж хариулсан байна. Эндээс багш нар маань

сургалтаа явуулахдаа голдуу уламжлалт аргаар хүүхэд рүү чиглэсэн бус

өөрийнх нь үүрэг илүү байгааг харуулж байна.

1.3. Та ихэвчлэн хичээлдээ ямар ямар сургалтын аргуудыг хэрэглэдэг вэ?

А. КWL – 2

В. Булан – 1

С. Багаар ажиллах – 2

D. Лекц, харилцан яриа – 11

Page 12: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

13%

6%

13%

69%

Та ихэвчлэн хичээлдээ ямар ямар сургалтын аргуудыг хэрэглэдэг вэ?

КWLБуланБагаар ажиллах Лекц, харилцан яриа

Судалгаанд хамрагдсан нийт багш нарын 69% нь лекц, харилцан яриа, 13% нь

багаар ажиллах, 12% нь KWL, 6% нь булангийн аргыг хэрэглэдэг гэж хариулсан

байна. Эндээс багш нар маань хичээлээ сонирхолтой хэлбэрээр идэвхитэй

сургалтын арга, бүтээлч сэтгэлгээний аргуудыг төдийлөн хэрэглэдэггүй

уламжлалт аргаар хичээлээ явуулдаг нь харагдаж байна.

1.4. Та хичээлээрээ сурагчдын ямар чадварыг илүү хөгжүүлэдэг вэ?

А. Хэрэглээний чадвар - 10

В. Логик сэтгэлгээ - 6

С. Туршилт судалгаа - 6

D. Хандлага - 3

Е. Юмсын учир шалтгааныг тайлбарлах - 8

F. Үнэлж дүгнэх - 2

G. Бодлого бодох – 2

Page 13: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

27%

16%16%8%

22%

5% 5%

Та хичээлээрээ сурагчдын ямар чадварыг илүү хөгжүүлэдэг вэ?

Хэрэглээний чадвар Логик сэтгэлгээ Туршилт судалгаа Хандлага Юмсын учир шалтгааныг тайлбарлах

Үнэлж дүгнэх

Бодлого бодох

Судалгаанд хамрагдсан нийт багш нарын 27% нь хэрэглээний чадвар, 22% нь

юмсын учир шалтгааныг тайлбарлах, 16% нь туршилт судалгаа, 16% нь логик

сэтгэлгээ, 8% нь хандлага, 6% нь үнэлж дүгнэх, 5% нь бодлого бодох гэж

хариулсан байна. Эндээс багш нар маань хичээлээр олж авсан мэдлэгээ

амьдралд хэрэглэх чадварт түлхүү анхаарч байгаа нь харагдаж байна.

1.5. Сурагчдыг хөгжүүлэхэд аль нь илүү чухал гэж үзэж байна вэ?

А. Мэдлэг - 4

В. Чадвар - 10

С. Хэрэглээ – 6

20%

50%

30%

Сурагчдыг хөгжүүлэхэд аль нь илүү чухал гэж үзэж байна вэ?

МэдлэгЧадвар Хэрэглээ

Page 14: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

Судалгаанд хамрагдсан нийт багш нарын 50% нь чадвар, 30% нь хэрэглээ, 20%

нь мэдлэг гэж хариулсан байна. Эндээс үзэхэд сурагчдыг хөгжүүлэхэд чадвар

чухал үүрэгтэй гэж үзсэн байна.

2. Сурагчаас авсан судалгааны боловсруулалт

2.1. Багш нар хичээлээ явуулахдаа ихэвчлэн мэдээлэл төвтэй байдаг уу, үйл

ажиллагаа төвтэй байдаг уу?

А. Үйл ажиллагаа - 10

В. Мэдээлэл - 18

С. Аль аль нь – 12

25%

45%

30%

Багш нар хичээлээ явуулахдаа ихэвчлэн мэдээлэл төвтэй байдаг уу, үйл

ажиллагаа төвтэй байдаг уу?

Үйл ажиллагаа Мэдээлэл Аль аль нь

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 45% нь мэдээлэл, 30% нь аль аль нь,

25% нь үйл ажиллагаа гэж хариулсан байна. Эндээс үзэхэд сургалт нь багш

төвтэй явагдаж байгаа нь харагдаж байна.

2.2. Хичээл заадаг багш нар тань хичээлээ ямар аргаар ихэвчлэн явуулдаг вэ?

А. Лекцийн - 15

В. Харилцан ярианы - 20

С. Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэх - 14

D. Дадлага ажил туршилт – 6

Е. Бие дааж - 1

Page 15: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

27%

36%

25%

11%2%

Хичээл заадаг багш нар тань хичээлээ ямар аргаар ихэвчлэн явуулдаг вэ?

ЛекцийнХарилцан ярианы Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэхДадлага ажил туршилт Бие дааж

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 36% нь харилцан ярианы, 27% нь

лекцийн, 25% нь Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэх, 10% нь дадлага ажил,

туршилт, 2% нь бие дааж гэж хариулсан байна. Эндээс үзэхэд сургалт нь

ихэвчлэн уламжлалт аргаар явагддаг нь харагдаж байна.

2.3. Та байгалийн ухааны хичээлүүдээр ямар мэдлэг чадваруудаа илүү

хөгжүүлж чадаж байна вэ?

А. Хэрэглээний чадвар - 13

В. Логик сэтгэлгээ - 6

С. Туршилт судалгаа - 9

D. Хандлага - 3

Е. Юмсын учир шалтгааныг тайлбарлах - 24

F. Үнэлж дүгнэх - 5

G. Бодлого бодох – 10

Н. Ярих, сонсох – 9

Page 16: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

16%8%

11%4%

30%

6%

13%11%

Та байгалийн ухааны хичээлүүдээр ямар мэдлэг чадваруудаа илүү хөгжүүлж чадаж

байна вэ?

Хэрэглээний чадвар Логик сэтгэлгээ Туршилт судалгаа ХандлагаЮмсын учир шалтгааныг тайлбарлах Үнэлж дүгнэх Бодлого бодох Ярих, сонсох

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 30% нь юмсын учир шалтгааныг

тайлбарлах, 17% нь хэрэглээний чадвар, 13% бодлого бодох, 11% нь ярих

сонсох, 11% нь туршилт, судалгаа, 8% нь логик сэтгэлгээ, 6% нь үнэлж дүгнэх,

4% нь хандлага гэж хариулсан байна. Эндээс үзэхэд байгалийн ухааны

хичээлүүдээр юмсын учир шалтгааныг тайлбарлах чадвараа илүү хөгжүүлж

чадаж байгаа нь харагдаж байна.

2.4. Таны бодлоор багш нар хичээлээ яаж заавал багш нар хичээлээ яаж

заавал илүү сонирхолтой, үр дүнтэй гэж үзэж байна вэ?

А. Одоо зааж байгаагаараа - 5

В. Туршилтат хичээл – 11

С. Сонирхолтой хэлбэрээр – 13

D. Тайлбарлан ярилцах – 3

Е. Багаар ажиллах – 2

F. Нээлттэй ил тод – 3

G. Амьдралтай холбож – 4

Page 17: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

12%

27%

32%

7%

5%7%10%

Таны бодлоор багш нар хичээлээ яаж заавал илүү сонирхолтой, үр дүнтэй гэж үзэж байна вэ?

Одоо зааж байгаагаараа Туршилтат хичээл Сонирхолтой хэлбэрээр Тайлбарлан ярилцах Багаар ажиллах Нээлттэй ил тод Амьдралтай холбож

Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 32% нь сонирхолтой хэлбэрээр, 27%

нь туршилтат хичээл, 12% одоо зааж байгаагаараа, 10% нь амьдралтай

холбож, 7% нь нээлттэй ил тод, 7% нь тайлбарлан ярилцах, 5% нь багаар

ажиллах гэж хариулсан байна. Эндээс харахад сурагчид илүү шинийг

эрэлхийлсэн, шинэлэг, сонирхолтой, цахим, туршилтат хичээлүүдийг илүү хүсч

байгаа нь харагдаж байна.

ДҮГНЭЛТ

Дээрх судалгаанаас үзэхэд багш нар ээлжит хичээлийн төлөвлөлтөнд

мэдлэг чадвар чухал гэж үзсэн.Хичээлээ төлөвлөхдөө сурагчдыг сэдэлжүүлэх,

үнэлж дүгнэх, хичээл хоорондын залгамж холбоог төдийлөн анхаардаггүй болох

нь харагдаж байна.Энэ нь сурагчдын сонирхол, хичээлд оролцох оролцоо, урам

зориг, хичээлд хандах хандлага, өргөн хүрээний олон талт мэдлэг олгоход

бэрхшээл учруулж байна.Ээлжит хичээл нь ихэвчлэн багшийн үйл ажиллагаа

давамгайлсан, мэдээлэл төвтэй, уламжлалт аргаар зохион байгуулагддаг

болохыг багш, сурагчаас авсан судалгааны дүн харуулж байна.Эцэст нь

дүгнэхэд сурагчид илүү сэдэл тэмүүллийг бий болгосон, сонирхолтой\

цахим,туршилтат хичээл\ орчин үеийн шинэлэг аргаар зохион байгуулсан

хичээлийг хүлээж байна.Сургалтыг хүүхдийн дур сонирхолд нийцүүлэн зохион

байгуулснаар сурагчдын хөгжилд бодитой ахиц гарна гэж үзэж байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Page 18: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

Сурган хүмүүжүүлэх эв дүй – Ч.Түмэндэлгэр

Сэтгэл судлал “ Сургалтын нийгэм – сэтгэл зүйн асуудал” – О.Мягмар

Хүний хөгжлийн сэтгэл зүй – О.Мягмар

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТӨВИЙН БҮСИЙН ЧАДАМЖ

АРГА ЗҮЙН ТӨВ-ийн тайлан илтгэл

http://www.slideshare.net/badmaa0614/ss-7430201

http://www.slideshare.net/tugsmaa/ss-8241476

Багш таньд хэрэгтэй зөвлөмж 2 – Г.Шүрэнцэцэг

Сургалтын арга УБ-2008 – Ц.Баасандорж

ХАВСРАЛТ

Page 19: Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь

Багшаас авах асуулга1. Та ээлжит хичээлийн аль хэсэгийг нь хамгийн чухал гэж үзэж байна вэ?

A. Хичээл хоорондын залгамж холбооB. СэдэлжүүлэхC. Шинэ мэдлэг олгохD. Чадвар эзэмшүүлэхE. Сурагчдыг үнэлэх, дүгнэхF. ...........................................

2. Таны явуулж буй хичээл тань ихэвчлэн мэдээл төвтэй байдаг уу, эсвэл үйл ажиллагаа төвтэй байдаг уу?

A. Үйл ажиллагаа В.Мэдээлэл С. Аль аль нь3. Та ихэвчлэн хичээлдээ ямар ямар сургалтын аргуудыг хэрэглэдэг вэ?

............................................................................................................................

............................................................................................................................

.............................................................4. Та хичээлээрээ сурагчдын ямар чадварыг илүү хөгжүүлдэг вэ?

А. Хэрэглээний чадвар В. Логик сэтгэлгээС. Туршилт, судалгаа D. ХандлагаЕ. Юмсын учир шалтгааныг тайлбарлах F. Үнэлж дүгнэх G. Бодлого бодох H. ............................

5. Сурагчдыг хөгжүүлэхэд аль нь илүү чухал гэж үзэж байна вэ?А. Мэдлэг В. Чадвар С. Хэрэглээ D. ………………

Сурагчаас авах асуулга1. Багш нар хичээлээ явуулахдаа ихэвчлэн мэдээлэл төвтэй байдаг уу, үйл

ажиллагаа төвтэй байдаг уу?А. Үйл ажиллагаа В.Мэдээлэл С. Аль аль нь

2. Хичээл заадаг багш нар тань хичээлээ ямар аргаар ихэвчлэн явуулдаг вэ?

А. Лекцийн В. Харилцан ярианы С. Бүтээлчээр унших чадвар төлөвшүүлэх D. Дадлага ажил, туршилт Е. ...........................

3. Та байгалийн ухааны хичээлүүдээр ямар мэдлэг чадваруудаа илүү хөгжүүлж чадаж байна вэ?А. Хэрэглээний чадвар В. Логик сэтгэлгээС. Туршилт, судалгаа D. ХандлагаЕ. Юмсын учир шалтгааныг тайлбарлах J ........F. Үнэлж дүгнэх G. Бодлого бодох H. Ярих, сонсох

4. Таны бодлоор багш нар хичээлээ яаж заавал илүү сонирхолтой үр дүнтэй гэж үзэж байна вэ?

.................................................................................................................................

.................................................................................................................................