лекц №6

32
Өмнөх хичээлүүдээр өөрийгөө шалгах асуулт Сэтгэл судлал хэдий үеэс бие даасан шинжлэх ухаан болсон бэ? Сэтгэл судлалын судлах зүйлийг хэрхэн томьёолж болох вэ? Уураг тархины тухай асуудлыг яагаад сэтгэл судлалд авч үздэг вэ? Баруун тал бөмбөлөг ямар үүрэгтэй вэ? Зүүн тал бөмбөлөг ямар үүрэгтэй вэ? Сэрэл, хүртэхүйг яагаад танин мэдэхүйн үндэс гэж нэрлэдэг вэ?

Upload: azora14

Post on 12-Jul-2015

2.093 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: лекц №6

Өмнөх хичээлүүдээр өөрийгөө

шалгах асуулт

Сэтгэл судлал хэдий үеэс бие даасан шинжлэх ухаан болсон бэ?

Сэтгэл судлалын судлах зүйлийг хэрхэн томьёолж болох вэ?

Уураг тархины тухай асуудлыг яагаад сэтгэл судлалд авч үздэг вэ?

Баруун тал бөмбөлөг ямар үүрэгтэй вэ?

Зүүн тал бөмбөлөг ямар үүрэгтэй вэ?

Сэрэл, хүртэхүйг яагаад танин мэдэхүйн үндэс гэж нэрлэдэг вэ?

Page 2: лекц №6

Сэрлийн зааг гэж юу вэ

Сэрлийн дасан зохицох чанар гэж юу вэ?

Сенсибилизаци /мэдрэмхийжих/ гэж юу вэ?

Сэрэл, хүртэхүйн ялгаа

Орон зайн хүртэхүй гэж юу вэ

Хөдөлгөөний хүртэхүй гэж юу вэ?

Цаг хугацааны хүртэхүй ямар хэлбэрүүдтэй вэ?

Хүртэхүйн ямар чанарууд байдаг вэ?

Анхаарлыг хэрхэн ангилдаг вэ?

Амьтдын зан байдлын хэдэн хэлбэр байдаг вэ?

Page 3: лекц №6

Лекц №6

Сэтгэхүй ба хэл яриа

Page 4: лекц №6

Сэтгэхүйн тухай ерөнхий ойлголт

Сэтгэхүй гэж танин мэдэхүйн процессийн хамгийн дээд төвшин. Сэтгэхүйн тусламжтайгаар цоо шинэ мэдлэг бий болно. Хүн сэтгэхүйнхээ тусламжтайгаар бодит юмс үзэгдлийг бүтээлчээр танин мэдэж өөрчлөн хувиргана. Чухамхүү сэтгэхүйн хүчээр хүмүүст тухайн нөхцөлд огт байгаагүй, бодит байдлаар төрж бий болоогүй тийм үр дүн, чадвар шинээр бүрэлдэж төлөвшдөг.

Page 5: лекц №6

Сэтгэхүй гэдэг нь юмс үзэгдлийн дотоод харилцаа холбоонд нэвтрэн орж, тэдгээрийн шинж чанарыг нээн олох, мөн юмс үзэгдлийн хоорондын холбоог тогтоох процесс юм.

Page 6: лекц №6

Сэтгэхүйн тухай ерөнхий ойлголт

Юмс үзэгдлийн шинж чанарыг дам тусган танин мэдэх

Юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарал, зүй тогтлыг олох

Хэл яриатай салшгүй холбоотой.

Page 7: лекц №6

Сэтгэхүйн хэлбэрүүд

Сэтгэхүйн хэлбэр

практиконолын

ойлголтын дүрийн Бодит

дүрслэлийн

Бодит

үйлдэлийн

Page 8: лекц №6

Онолын ойлголтын сэтгэхүй

Хүн тодорхой зорилтуудыг шийдэхийн тулд эн

түрүүнд ойлголтуудыг ашигладаг. Асуудлыг

хэлэлцэх, шийдвэрийг эрж хайх, шийдвэр

гаргах гээд бүх нөхцөлд урьд нь бусад хүмүүс

ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн хэлбэрээр

бий болгосон мэдлэгийг ашиглан оюуны

үйлдэл гүйцэтгэх байдлаар л бүх зүйл

хийгдэнэ.

Page 9: лекц №6

Онолын дүрийн сэтгэхүй

Аливаа зорилтыг шийдвэрлэхэд

ойлголт, бодомж, оюун дүгнэлт биш харин

дүр дүрслэлийг ашигладгаараа онцлог.

Тэрхүү дүр дүрслэлийг ойд хадгалагдаж

байгаа ул мөрийг сэргээн санах, эсвэл

дүрслэн бодох аргаар шинээр бий болгох

гэсэн үндсэн хоѐр замаар бүтээнэ.

Онолын сэтгэхүйн энэхүү 2 хэлбэр

хоорондоо нягт уялдаатай хөгжинө. Дүр

дүрслэлд тулгуурласан онолын сэтгэхүй

ойлголтын сэтгэхүйгээс дутахгүй тов

тодорхой хийсвэр төсөөллийг бий болгож

чадна.

Page 10: лекц №6

Бодит дүрслэлийн сэтгэхүй

Хүмүүс бодит нөхцөл байдлыг хүртэн хүлээн

авах явцад сэтгэн бодох үйлээ дайчлах замаар

явагдана. Сэтгэхүйн энэхүү хэлбэр сургуулийн

өмнөх болон сургуулийн бага насны хүүхдүүдэд

бүх талаар илрэн хөгжиж байдаг ба биеийн

хөдөлмөр юмуу практик үйлдэл голлосон

хөдөлмөр эрхэлдэг хүмүүст чухал үүрэгтэй.

Page 11: лекц №6

Бодит үйлдлийн сэтгэхүй

Юмс үзэгдлийг өөрчлөн хувиргах практик үйлажиллагааны тусламжтайгаар хүмүүссэтгэхүйн үйл явцаа жолоодож, хувирганөөрчилж, илүү үр дүнтэй болгож байдагторшино. Энэ нөхцөлд аливаа нэг зорилтыгхэрэгжүүлэх үндсэн арга зам нь эд юмстайхийх үйлдлийн дэс дараалал, зохионбайгуулалт, хувилбарууд оновчтой зөв байхявдал юм. Бодит үйлдлийн сэтгэхүйүйлдвэрлэл дээр ажилладаг, ямар нэгбүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүст илүү сайнхөгжсөн байдаг.

Page 12: лекц №6

Сэтгэхүйн үйлдэл

Хүний сэтгэхүй нь юмс үзэгдлийн мөн чанарыг

нээн илрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ нь

сэтгэхүйн үйлдлүүдийн тусламжтайгаар

явагдана.

Абстракция- хийсвэрлэх- байгаль нийгмийн

үзэгдлийн уг зүйлээс салган авч сэтгэх

байдал. Бидэнд мэдрэгдэх боломжгүй зүйлийн

тухай мэдэж болно.

Анализ, синтез- Үзэгдэл юмсыг бүрдүүлж байгаа шинжүүдээр нь задалж, хуваахыг анализ гэнэ.

Page 13: лекц №6

Сэтгэхүйн үйлдэл

Синтез -тусгай хэсэг, нэгж зүйлүүдийг нэгтгэнсэтгэх үйлдэл.

Ерөнхийлөн дүгнэх - объектийн илүү ерөнхийшинж, тал харилцааг олж тогтоох үйлдэл. Индукцтэй адилтгаж болохгүй.

Харьцуулах- Юмсыг адил төстэй ба ялгаатайшинж чанараар нь харьцуулна. Харьцуулахдаа 1 буюу хэд хэдэн гол шинжийгсалгаж авна.

Индукц - нэгжээс ерөнхий, ерөнхийгөөс нэгж -дидукц

Page 14: лекц №6

Сэтгэхүйн чанар

Сэтгэхүйн агуулга- тусгагдаж байгаа юмсын

хүрээгээр тодорхойлогдоно. Өргөн их

зүйлийг хамрах тусам агуулга өргөн байна.

Гүн чанар- Харилцан холбоо, уялдаа, зүй

тогтлыг хэр гүнзгий тусган ухамсарлаж

ойлгосноор тодорхойлогдоно.

Бие даасан чанар- Өөрийн хүч, нөөц

боломжийг ашигласнаар шийдвэрлэх

/агуулга, шүүмжтэй холбоотой хөгжинө./

Page 15: лекц №6

Сэтгэхүйн чанар

Уян хатан – Оюуны үйлдэл, үйл ажиллагааг

хийж гүйцэтгэхэд нэг янзын хэвшмэл арга

барилаас салж асуудлыг олон талаас авч

үзэж шийдвэрлэх

Шүүмжлэлт чанар- Ямар нэгэн зорилтыг

шийдвэрлэхэд бусдын бодол санаанд

автагдаж дагалдахгүй өөрийнхөөрөө байх

Сэтгэхүйн хурд – Тулгарсан зорилт

асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан

хугацаагаар сэтгэхүйн хурд

тодорхойлогдоно.

Page 16: лекц №6

Сэтгэхүйн хөгжил

Интеллектийн хөгжлийн талаарх 3 хандлага

байдаг.

Филогенетик – хүн төрөлхтөний түүхэн

хөгжилтэй холбоотой

Онтогенетик – төрөхөөс үхэх хүртэлх 1 хүний

асуудал

Экспериментальный – туршилтын

Page 17: лекц №6

Сэтгэхүйн хөгжил

Ж.Пиаже хүүхдийн интеллектийн хөгжлийн тухай

онол боловсруулж 4 төвшинд авч үзсэн.

Интеллектийн мэдрэмжийн үе – 0-2 нас Юмсын

тэмдэг, шинжийг танин мэдэх, хүртэх чадвар

хөгжинө.

Үйлдлийн өмнөх үе – 2-7 нас Хэл яриа эзэмшиж

гадаад үйлдэл дотоодод шилжинэ.

Тодорхой үйлдлийн үе шат. 7,8-11,12 нас

Ухамсартайгаар үйлдэл хийнэ.

Хийсвэр үйлдэл – 12-14,15 нас Логикийн хувьд

бодолцож дүгнэлт гаргана. Оюуны үйлдлийг

гүйцэтгэх чадвар төлөвшинө.

Page 18: лекц №6

Сэтгэхүйн өөрчлөлт

Оюун ухааны хомсдол

/хөнгөн, хүндэвтэр, хүнд, гүнзгий/.

Цэцэрхэх сэтгэхүй

Билэгшээх сэтгэхүй

Нуршаа сэтгэхүй

Тасархай сэтгэхүй

аминч сэтгэхүй

сэтгэхүйн хөдлөцгүй тогтонги байдал

сэтгэхүйн хурд удаашрах, түргэсэх г.м.

Page 19: лекц №6

Хэл яриа Хэл яриа бол хүний харилцааны үндсэн

хэрэглүүр юм. Хэл яриа байхгүй байсан бол хүмүүсийн хувьд асар их хэмжээний мэдээллийг хурдан хугацаанд боловсруулах, дамжуулах, хүртэн хүлээн авах, шийдвэр гаргахад нэн бэрхшээлтэй болно.

Мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулахын тулд хүний хэрэглэж буй дуун дохио, бичгийн тэмдэг зэрэг тогтолцоог хэлэхүй гэнэ.

Page 20: лекц №6

Сэтгэл судлалын судлах зүйл болдог шалтгаан нь:

Хэл яриа нь их тархины гадрын үйл

ажиллагаатай холбоотой явагдах бөгөөд энэ нь

сэтгэлзүйн учир шалтгаантай.

Хэл яриатай холбоотой бие хүний сэтгэлзүйн онцлог илэрдэг.

Сэтгэхүйтэй салшгүй холбоотой.

Page 21: лекц №6

Хэлэхүйн үүрэг

Нийгэм түүхийн туршлагыг хадгалах,

дамжуулах, баяжуулах

Хүнийг харилцаанд оруулах

Танин мэдэхүйн болон оюун ухааны үйл

ажиллагаа нь хэлэхүйн тусламжтайгаар

хөгждөг

Page 22: лекц №6

Хэл ярианы шинж чанар

Тодорхой дүрслэл

Эгэл жирийн байдал

Тохироц чанар

Товч

Цэвэр ариун

Яруу сонсголонт

Баялаг

Нарийн онч чанар

Page 23: лекц №6

Ангилал

Дотоод

Гадаад

Бичгийн

Аман

Харилцсан

Хандсан

Page 24: лекц №6

Вербаль

Вербаль бус

Дохио зангаа

Нүүрний хувирал

Биеийн хөдөлгөөн

Дуу хоолойны өнгө

Аялга

Page 25: лекц №6

Танин мэдэхүйн үйл ажиллагаа өргөжих тусам хэлэхүй боловсронгуй болж хөгжинө. Нэг ойтой хүүхэд 10-15, ой хагастай хүүхэд 30 хүртэл, 3 ойтой хүүхэд 1000, 4 ойтой хүүхэд 2000 үг, таван ойтой бол 3000 үг мэдэж байх ёстой. Европын эрдэмтдийн судалгаагаар хамгийн их яриа үе нь 4 настай үе. Хоногт дунджаар 12000 үг хэлж, 920 асуулт ээждээ тавьж байжээ.

Page 26: лекц №6

Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхдээ:

Буруу хэлэхэд нь шоолохгүй байх

Шинэ үг байнга зааж өгч байх

Яаруу сандруу ярихаас нь сэрэмжлэх

Хэлэх ярих зүйлийг урдаас бодуулж сургах

Эрхлүүлж ярихгүй байх г.м.

Page 27: лекц №6

Утгын хувьд холбоогүй нэг үгийг олох Минут, секунд, цаг, орой

Дорж, Бадам, Номин, Гэрэл

Хус, нарс, жимс, хар мод

Алим, ном, ороолт, ороонго

Ус, салхи, нүүрс, өвс

Хяруу, тоос, бороо, шүүдэр

Ном, цүнх, чемодан, түрийвч

Завь, тэрэг, мотоцикл, дугуй

Онгоц, хадаас, зөгий, сэнс

Мод, таглаа, шүүр, сэрээ

Өвөө, багш, аав, ээж

Эрвээхий, хэмжүүр, хайч, бахь

Сүү, цөцгий, бяслаг, талх

Нохой, үнээ, хандгай, муур

Page 28: лекц №6

Гол шинж тэмдгийг олох сорил

Цэцэрлэг /ургамал, цэцэрлэгч, нохой, хашаа, газар/

Гол /эрэг, загас, загасчин, замаг, ус/

Хот /машин, барилга, хүмүүс, гудамж, унадаг дугуй/

Саравч /өвсний хашаа, адуу, дээвэр, хана, мал/

Шоо /өнцгүүд, зураас, тал, чулуу, мод/

Хуваах /анги, хуваагдагч, харандаа, хуваагч, цаас/

Уншлага /нүд, ном, зураг, хэвлэл, үг/

Тоглоом /зургууд, тоглоомууд, торгууль, шийтгэл,

дүрэм/

Дайн /онгоц, их буу, тулалдаан, буу, цэргүүд/

Page 29: лекц №6
Page 30: лекц №6
Page 31: лекц №6

Дүгнэлт

1. Сэтгэхүй нь зохион бодохуйгаас аливаа зүйлийг

танин

мэдэж байдгаараа ялгаатай

2. Сэтгэхүйн тусламжтайгаар хүн төрөлхтөн удалгүй

байгаль нийгмийн зүй тогтлыг өөрчилж, бүхий л

нууцыг

нээх боломжтой юм.

3. Сэтгэхүй нь бодит болон хийсвэр гэсэн 2 төрөлд

хуваагдах ба, бодит сэтгэхүй нь харж дүрслэх

болон

харж үйлдэх, хийсвэр сэтгэлгээ нь ойлголтын

болон

дүрийн гэсэн хэлбэрүүдтэй.

Page 32: лекц №6

4. Сэтгэхүйн агуулга, гүн гүнзгий, бие даасан

чанар, уян хатан, шүүмжлэлт, түүнчлэн хурд нь

сэтгэхүйн чанаруудыг бүрдүүлдэг.

5. Сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт,

зохион бодохуй, сэтгэхүй, хэл яриаг танин

мэдэхүйн процесс гэнэ.