2018...3 2018 ӨМНӨТГӨЛ Бид 2018 онд Төрөөс эрүүл мэндийн...

15

Upload: others

Post on 27-Jan-2021

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

  • 3

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    ӨМНӨТГӨЛ

    Бид 2018 онд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэн, хамт олон, нийгмийн тэгш оролцоог хангасан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд, чанартай, хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн албаны 80 жилийн ой тохиож, 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарлаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, үйлчлүүлэгчид ая тухтай орчинг бүрдүүлэх, зарим шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулан, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах зорилго тавин тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

    Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх оношилгоо, шинжилгээ, сэргээн засах эмчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ сайжирахад томоохон түлхэц болно гэж үзэж байна.

    Цаашид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтцийг өөрчлөн зохион байгуулах, эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, “Цахим эрүүл мэнд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тосгоны эрүүл мэндийн төвийг нэгдсэн сүлжээнд хамруулах, дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн барилгын засвар, шинээр барихад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд 2018 онд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлд зохион байгуулсан томоохон ажлын тоймыг энэхүү товхимлоор Та бүхэнд хүргэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан албан байгууллага, хамт олон, иргэн та бүхэнд талархал дэвшүүлье. Та бүгдтэй цаашид ч үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Монголын хүн ард эрүүл энх байх болтугай!

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  • 4 5

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    НЭМГ-аас түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн албаны үүсэл, хөгжлийн үе шат болон өөрчлөлт шинэчлэлт, амжилт ололтыг харуулсан түүхэн ном, баримтат кино бүтээснээс гадна “Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага“ нийслэлийн

    зөвөлгөөн, “Эрдэм шинжилгээний хурал”, “Сайн туршлага-2018” арга хэмжээ, ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрыг ашиглалтанд оруулсан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн түүхэн ойгоо угтлаа.

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

    Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг өөрөө өөртөө туслах, дэмжих бүлгэмд сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НЗД-ын 2018 оны А/987 дугаар захирамжийн дагуу Архи, тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,

    Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан интерактив сургалтын гарын авлага бэлтгэн гаргалаа.

    сэтгэцийн түгээмэл эмгэг, өөрөө өөртөө туслах дэмжих бүлэг, ASSIST гэсэн 6 бүлэг сэдвээр интерактив сургалтын материал бэлтгэн, дүүргийн ЭМТ-дэд тараан үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

    Нийслэлийн эрүүл мэндийн албаны 80 жилийн ой боллоо.

    Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг 2016 оноос үе шаттай нэвтрүүлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд 2018 онд нийслэлийн бүх дүүрэгт тус вакциныг бүрэн нэвтрүүлээ. Судалгаагаар уг вакциныг эхлэн нэвтрүүлсэн Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хүүхдийн дунд

    Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нийслэлд бүрэн нэвтрүүллээ.

    рентгенээр баталгаажсан уушгины хатгалгааны тохиолдол, вакцин дөнгөж нэвтэрч эхэлсэн дүүрэгтэй харьцуулахад 40 хувиар, уушгины хатгалгааны хүнд хэлбэр 28 хувиар, маш хүнд хэлбэр 27 хувиар, хүчилтөрөгчийн дутал бүхий уушгины хатгалгаа үрэвсэл 40 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

  • 6 7

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Швейцарь улсын Новартис сангийн санхүүжилтээр, Оном сантай хамтран Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн 1000 гаруй эмч, сувилагч нарыг “Артерийн даралтын хяналт” сургалтанд хамруулж, 957 эмч, сувилагчийг цусны даралт хэмжих орчин үеийн автомат аппаратаар хангалаа. Хөтөлбөрийн хүрээнд zurkh.mn зөвлөгөө мэдээллийн цахим хуудас ажиллуулж, гар

    Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төслийг нийслэлдхэрэгжүүлэн ажиллаж байна.

    утасны аппликэшн нэвтрүүлснээр иргэн хүн өөрийнхөө даралтыг хянах, артерийн даралт ихсэх өвчтэй хүнийг хянах эмчийн хяналт сайжирч байна. Энэхүү төслийн гол зорилго нь зүрх судасны өвчлөл нас баралтын голлох шалтгаан болж буй цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өвчлөл, хүндрэл, эндэгдлийг бууруулахад чиглэгдэж байгаа болно.

    Дэлхий даяар жил бүрийн 09 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд энэ жил “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд Оюун ухаан эрдэм мэдлэгийг сорих замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаарх “АХА” асуулт хариултын тэмцээн, “Хоггүй Улаанбаатар хот–Нэг хог, нэг чихэр” хөгжөөнт тоглоом, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдэвт шохойн зургийн уралдаан, МУЗН-ийн 50 гаруй хүүхэд залуус, 400 гаруй оюутны зам тээврийн осол гэмтлээс

    Нийслэлийн “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.

    сэргийлэх хөдөлгөөнт сурталчилгаа, флашмоб үзүүлбэр, эрүүл мэндийн салбарын ажилчдын дасгалын үзүүлбэр, дугуйн экстрим үзүүлбэр, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, зөвлөгөө, дугуйн парад, эрүүл зөв хоолны үзэсгэлэн худалдаа, урлаг спортын олон арга хэмжээнүүд боллоо.

    Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлийн албан байгууллага, хамт олон, өрх, иргэдийн дунд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” бий болгох хөдөлгөөн өрнүүлэн ажиллаа. Энэ хүрээнд эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулахад идэвхи зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи, тамхигүй хамт олон болсон 10 байгууллага,

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Блүүмберг сангийн санхүүжилтээр "Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг Vital strategies Олон улсын байгууллага, Нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна. Уг төсөл нь хамгаалах бүс, малгайг тогтмол хэрэглэж хэвшснээр зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээ хамгаалах талаар иргэдэд

    2018 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг тодрууллаа.

    “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж эхэллээ.

    эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг 20 өрх, 28 иргэнийг тус тус шалгаруулан урамшуулж, олон нийтэд сурталчиллаа. 2018 оны байдлаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-107, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-198, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-244 боллоо.

    сурталчилгааг өргөнөөр хийж үр дүнг тооцон ажиллах зорилготой бөгөөд төслийн хүрээнд Замын цагдаагийн газар (Тээврийн цагдаагийн алба)-тай хамтран 6000 жолооч, 10000 гаруй зорчигчоос суудлын бүсний хэрэглээний талаар судалгаа авч нэгтгэн санал, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажилласан. Мөн 4 төрлийн сурталчилгааны материал болон наадаг стикер бэлтгэн

  • 8 9

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    ХБНГУ-ын Эссэн хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаа.

    холбогдох байгууллага, эмнэлэг, автобус, гудамж талбайн биллбоард самбарт байрлуулан сурталчилснаас гадна 2 төрлийн сурталчилгааны шторк, радио шторк бэлтгэн телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр түгээн олон нийтэд хүргэлээ.

    Замын цагдаагийн дунд шатны удирдах албан тушаалтнуудад “Хуулийн хэрэглээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Австрали улсаас олон улсын зөвлөх урин, сургалт зохион байгуулан ажиллаж байна.

    ХБНГУ-ын Эссэн хоттой байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд эмнэлгийн эрүүл ахуй, халдваргүйтгэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

    Хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Medlclean ХХК, Герман-Монголын хамтарсан Memship

    Төслийн хүрээнд бүсээ бүслэх аяныг өрнүүлэн бүсээ бүсэлж дүрмээ биелүүлэн явж байгаа жолооч нарыг гар утасны дугаар бичих санамж, бүсээ бүслэх санамж, сурталчилгааны стикер, бүсээ бүслэхийг сануулсан үнэртүүлэгчээр урамшууллаа.

    Түүнчлэн НЭМГ, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ХБНГУ-ын Эссэн хотын эрүүл мэндийн

    төсөлтэй хамтран “Эмнэлгийн халдварын хяналт ба сэргийлэлт”, “Шүдний эмнэлгийн халдварын сэргийлэлт ба хяналт” сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгуулж, ХБНГУ-ын Германы Эссэн хотын Их сургуулийн профессор Волтер Попп, эмнэлгийн тусламж үйлчилгээний зөвлөх А.Картер, Ариутгалын холбооны удирдах

    зөвлөлийн гишүүн К.Виезе, эмнэлгийн тоног төхөөрөмжийн эрүүл ахуйн зөвлөх Х.Мартини болон манай орны холбогдох байгууллагын төлөөлөл оролцон илтгэл тавьж, туршлагаа хуваалцсан. Симпозиумд нийслэл болон орон нутгийн нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.

    байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 15-аас дээш насны хүн амд хепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээ хийж,

    эмчилгээ, хяналтанд оруулах, хепатитын В вирус илрээгүй иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгууллаа. 2018 оны жилийн эцсийн байдлаар В,С вирусын илрүүлэгт хамрагдвал зохих иргэдийн 45,6 хувийг үзлэгт хамруулаад байна.

  • 10 11

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Сүрьеэгийн идэвхитэй эрт илрүүлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэн ажиллаа

    Нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг, үзлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 339 дугаар захирамжаар “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье“ аяныг 6 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаа. Энэхүү аяны

    хүрээнд зөөврийн дижитал рентген аппарат ашиглан явуулын хэлбэрээр нийт 53000 хүнийг үзлэгт хамруулж, 199 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлэн хяналтанд авч эмчилгээг эхлүүлээд байна. Тус аяны хүрээнд идэвхитэй ажилласан тэргүүний ЗДТГ, ЭМТ, хороо, ӨЭМТ-ийг шалгаруулан урамшууллаа.

    БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэн ажиллаж байна.

    Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтсийн удирдлага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, ӨЭМТ-ийн дарга нарт “Сүрьеэгүй дүүрэг” болох нөлөөллийн уулзалт, сургалтыг дүүрэгчилсэн байдлаар 9 дүүрэгт зохион байгуулж нийт 640 хүнийг хамруулсан. Энэ нь сүрьеэ өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд бусад салбарын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон.

    БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, БЗДХ илрүүлэх үзлэг, шинжилгээ, эмчилгээний хамрагдалт, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 877 дугаар захирамжаар “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй

    орчин бүрдүүлье” 3 сарын аяныг зарлаж, БЗДХ болон хавьтал илрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаа. Аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд БЗДХ-ыг илрүүлэх кабинетын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажил санаачлан зохион байгуулснаас гадна эрсдэлт бүлгийн 54000 хүнд бэлгийн

    замаар дамжих халдвар илрүүлэх үзлэг хийж, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 4891 тохиолдлыг

    илрүүлэн эмчилгээнд хамрууллаа. Хавьтал илрүүлэг үзлэг 80%-тай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1,1%-иар нэмэгдсэн байна.

    “Миний гэр аюулгүй орчин” аяныг зохион байгуулан ажиллаа

    Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяныг нийслэлийн харьяа 26 байгууллага, 142 өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулан зохион байгуулсан. Аяны хүрээнд эцэг, эх асран хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, мэдлэг дадал олгох сургалт, иргэдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг арилгах чиглэлээр видео зөвлөмж, 8 төрлийн шторкийг бэлтгэн олны хүртээл болгон ажиллаа.

  • 12 13

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    ASSIST судалгааг вэб программыг ашиглан авдаг боллоо.

    ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

    2018 оныг "Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих жил" болгон зарлаж олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлээ. Үүнд:

    2018 онд Архи, тамхи, мансууруулах бодисын донтолтыг эрт илрүүлэх ASSIST су-далгаа авах үйл ажиллагааг хялбаршуулах, хүрээг өргөсгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гар утасны апликейшныг ашиглан 11 их дээд сургуулийн 930 оюутнаас цахи-маар авч нэгтгэсэн. Мөн судалгааны гарын авлага 3 төрлийн номыг 200 ширхэгийг хэв-лүүлж, харьяа байгууллагуудад тараасан.

    “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн зохион байгуулж ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, олон улсын байгууллага, эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо. Тус зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцон цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй, чанартай хүргэхэд бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд юуг анхаарч ажиллах тухай зөвлөмж гарган, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

    “СУВИЛАГЧ” сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлүүлэн гаргалаа

    2018 оны “Сувилагч” сэтгүүлийг Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн тусламж, үйлчилгээ, шинэ бүтээл, туршлага, санал санаачилга, 2017 онд шинээр батлагдсан стандарт, тушаал шийдвэрээс эмхэтгэн оруулж, хэвлүүлэн гаргалаа.

    Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг үе шаттай сургалтад хамруулан чадавхжууллаа.

    Сургалтын нэгдсэн төлөвлөгөөг гарган батлуулж, сургалтыг шат дараатай зохион байгуулж, нийт 25 чиглэлийн сургалтанд давхардсан тоогоор 6000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сайжруулан ажиллаа.Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийх багийн бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж тусламж, үйлчилгээний чанар, хүүхдийн өвчний цогц менежмент, дархлаажуулалт, лаборатори, эм зүй болон сэргээн засах, гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийхэд баримтлах бодлогын баримт бичиг, стандарт, удирдамжийг танилцуулан, үнэлгээ хийхэд ашиглах хяналтын хуудасны загваруудыг танилцуулан, хэрхэн үнэлэх аргачлалыг зааж сургалаа.

    Улс, нийслэлийн төсвөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилга, засвар үйлчилгээ, тоног

    төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаа. 2018 онд Нийслэлийн төсвөөс 142 ӨЭМТ-ийг оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай 12 нэр төрлийн 710.0 сая төгрөгийн үнэ бүхий 400 гаруй тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслээр хангаад байна. Мөн 780 сая төгрөг шийдвэрлэж нийт 58 өрхийн эрүүл мэндийн төвд засвар хийлээ. Улсын төсвөөс нийт 850 сая төгрөг шийдвэрлэж СХ, БЗ дүүргийн зарим өрхийн эрүүл мэндийн төвийн барилгад их засвар хийснээс гадна тоног төхөөрөмжөөр хангасан.

    Эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүллээ.

    Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангаас дүүрэг, өрх, тосгоны ЭМТ-д тус бүр 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Амьсгалын замын халдварт өвчин, Томуу томуу төст өвчин, халдварт болон халдварт бус өвчинөөс сэргийлэх талаар хүн амд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл,сурталчилгааны материал, санамж, зөвлөмж, шторк, инфографикийг боловсруулан цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн ажиллаж байна.

  • 14 15

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалт явууллаа

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Нийслэлийн Боловсролын газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн нийт 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтанд хамрууллаа. Ингэснээр багш нараар

    дамжуулан бага ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох боломж бүрдлээ.Сургалтын хөтөлбөрийг АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль, “Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын хамт олонтой хамтран боловсруулсан.

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн ЭМТ-үүд, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хорт хавдрын өдрийн хими эмчилгээг бүрэн нэвтрүүллээ. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн

    Хорт хавдрын өдрийн хими эмчилгээний тусламж үйлчилгээг 7 дүүрэгт үзүүлж байна

    эмнэлгүүд тус үйлчилгээг үзүүлж эхэлснээр хорт хавдрын өдрийн хими эмчилгээний тусламж, үйлчилгээ иргэдэд ойртож, чирэгдэл хүндрэл багасч байна. Нийслэлийн хэмжээнд 2018 онд нийт 156 өвчтөнг хүлээн авч, тус бүр 6-8 удаагийн хими эмчилгээнд хамрууллаа.

    Магадлан итгэмжлэгдсэн Өрхийн эрүүл мэндийн төвийн тоо нэмэгдлээ.

    2018 онд Магадлан итгэмжлэлд хамрагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн тоо 61 болон нэмэгдэж, нийт 45 өрхийн эрүүл мэндийн төв Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулан өдрийн болон гэрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, оношлогоо гэсэн 4 чиглэлээр санхүүжилт авч байна.

    Мобайл технологитой өрхийн эрүүл мэндийн төвийн тоо нэмэгдлээ.

    ДЭМБ, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр 2018 онд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Ашид амгалан”, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Нова”, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны “Биоасралт”, Багануур дүүргийн 2, 4 дүгээр хорооны “Энх өрх” ӨЭМТ-г 200 сая гаруй төгрөгийн үнэ бүхий мобайл технологоор хангасан. Ингэснээр Нийслэлд 11 ӨЭМТ-д мобайл технологи хэрэгжиж байгаа ба энэ нь алслагдсан хороодод амьдарч байгаа эрсдэлт бүлгийн хүн амд ЭМАШТҮ-г ойртуулахад ач холбогдолоо өгч байна.

    Өрхийн эрүүл мэндийн төв, эмч, ажиллагсдад урамшуулал олголоо.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучлан ажилласан 6 өрхийн эрүүл мэндийн төв, 24 өрхийн эмч, ажиллагсдыг 42,5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. “Сайн туршлага-2018” арга хэмжээ зохион байгууллаа

    Нийслэлийн эрүүл мэндийн албаны 80 жилийн ойн ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий “Сайн туршлага-2018” арга хэмжээг Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд

    харьяа байгууллагын болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Мөнгөнгүүр эмнэлэг, Нялхсын клиник сувиллын төлөөлөл бүхий нийт 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон ба нийслэлийн 26 эрүүл мэндийн байгуулагаас ирүүлсэн 198 бүтээлээр үзэсгэлэн гаргасан. “Сайн туршлага-2018” арга хэмжээнд ирүүлсэн бүтээлээс 5 номинациар шилдэг 20 сайн туршлагыг шалгаруулан урамшууллаа.

  • 16 17

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

    Нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан “Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, мэс заслын тасгийн эрхлэгч нар оролцож Баянгол, Хан-Уул,

    Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс заслын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, мэс заслын тасгуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажлын талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Уулзалтаар мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр улсын төв эмнэлэг болон дүүргийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон санал санаачлага гарч хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

    ”Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолтуралдаан зарлан ажиллаа.

    НЭМГ-ын даргын А/50 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм зүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн ЭМТ, ӨЭМТ, нийтийн

    үйлчилгээтэй эмийн сангийн дунд “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолт уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулж дүгнэлээ.

    “Лабораторийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хянах арга барилд сургах” чанарын өдөрлөг, сургалт боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Лабораторийн салбар зөвлөл, Сонгино-хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран “Лабораторийн тусламж, үйлчил-гээний аюулгүй байдлыг хянах арга барилд сургах” чанарын өдөрлөг, сургалтыг зохион байгуулж нийслэлийн харьяа 23 эрүүл мэндийн байгууллагын чанарын албаны дарга, менежер, лабораторийн эрхлэгч, лаборант нарын төлөөлөл нийт 80 хүн оролцсон. Сургалтаар Лабораторийн тусламж, үйлчилгээтэй холбоотой алдаа, эрсдлийн тохиолдлын хэлэлцүүлэг, лабораторийн тусламж үйлчилгээг хяналтын хуудсаар үнэлэх дадлагыг хийн, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс MNS:ISO15189:2015 стандартыг хэрэгжүүлсэн

    туршлагыг газар дээр нь үзэж, танилцсан. Шинжилгээний хариуны найдвартай байдал чанарын баталгааг хангахын тулд чанарын хяналт, чанарын баталгааны тухай мэдлэг чадварыг дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт болсон.

    Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа

    “Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, шинэлэг туршлага, тулгамдсан асуудал” зөвлөгөөнийг НҮБ-ын ХАС-тай хамтран зохион байгуулж нийт 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцан харилцан туршлага солилцлоо.

    Зайн оношилгооны төслийг хэрэгжүүлэн ажиллаа.

    НҮБ-ын ХАС-тай хамтран “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийг үйл ажиллагааны батлагдсан хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Төслийн хүрээнд Нийслэлийн 3 амаржих газар /Амгалан, Өргөө, Хүрээ/ Багануур, Налайх дүүргийн ЭМТ-ийг Телемедициний сүлжээнд холбосон ба эх барихын яаралтай тусламж, мэс засал, ургийн хэт авиан оношилгооны чиглэлээр 163 эмч, мэргэжилтнийг ажлын

    байранд нь болон танхимын сургалтанд хамруулж чадавхжуулсан. Мөн эрсдэлтэй жирэмсэн эхийг хянах эмч нарт зориулсан сургалтын модуль боловсруулан гаргалаа.

  • 18 19

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Нийслэлийн өрхийн эмч нарын “ажил мэргэжлийн уралдаан” зохион байгууллаа.

    Амь тэнссэн үеийн яаралтай туслaмж, амилуулах суурь тусламж, гамшгийн тала-архи хууль эрх зүй, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрэмблэн ангилалтын чи-глэлээр “Ажил мэргэжлийн уралдаан”-ыг анх удаа 2 үе шаттай зохион байгууллаа. 1-р үе шат: Тосгоны эрүүл мэндийн төвүүдийн дунд, 2-р үе шат: Нийслэлийн

    өрхийн эмч нарын дунд зохион байгуулж Баянзүрх дүүргийн “Баянзүрх-Нэг зүрх” баг 82,1 оноогоор тэргүүлж, Налайх, Багануур дүүргийн “Денжер” баг 71,3 оноогоор хоёр-дугаар байр, Чингэлтэй дүүргийн “Шуурхай” баг 71 оноогоор гуравдугаар байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

    Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолдмэс заслын бус эмчилгээ хийлээ

    ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ

    Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор Radiofrequency myoma ablation эмчилгээг Монголд анх удаа хэвлийн дурангийн хяналтын дор амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдаж,

    нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй бөгөөд эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдагаараа ач холбогдолтой юм. Цаашид энэхүү мэс заслын бус эмчилгээний аргыг эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

    Тунельфото эмчилгээг нэвтрүүллээ

    Өргөө амаржих газар нь 2018 оноос Франц улсын орчин үеийн дэвшилтэт эмчилгээний аппарат болох туннель фото эмчилгээний аппаратыг ашиглан нярайд фото эмчилгээ хийж байна. Одоогийн байдлаар нийт 432 нярай уг эмчилгээнд хамрагджээ. Тус аппарат нь 3 цагийн хугацаанд

    билирубиныг арьсан дээр хэмжигдсэн хэмжээнээс 3-5 дахин багасгаж байгаа нь нярайн тархи гэмтэх эрсдлийг бууруулах, эх болон ар гэрт сэтгэл ханамжтай, эмнэлэгт эмчлүүлэх эмчилгээний хоногийг багасгахад чухал ач холбогдолтой байна.

    Шилбэний хугарлыг түгжээт хадаасаар хадах, бэхлэх мэс заслын хагалгааг Багануур дүүргийн эмнэлэгт анх удаа хийлээ.

  • 20 21

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    “Адели”, “Атлант” өмсгөлийг сэргээн заслын практикт нэвтрүүлж байна.

    Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь Тархины саажилтын тулгуур-хөдөлгөөний тогтолцооны эмгэгийн үед хөдөлгөөн байрлалын мэдрэхүйг засах хөдөлгөөн

    заслын шинэ технологи “АДЕЛИ” эмчилгээний өмсгөл, “АТЛАНТ” хийн өмсгөл, морин заслын эмчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлэн үр дүнг тооцон ажиллаж байна.

    Олон улсын стандартыг нэвтрүүллээ

    Нийслэлийн Амгалан амаржих газар нь 2018 онд Чанарын Менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн батламжаа авлаа.

    “Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт-2017” ном гаргалаа

    МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын төрөлт, нас баралт, өвчлөлийн мэдээ тайланг Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Статистик, мэдээллийн талаар авах арга хэмжээний тухай” 450 тоот тушаалын дагуу харьяа улсын 26, мэдээ өгдөг бусад салбарын 8, хувийн хэвшлийн 1560 байгууллагаас хүлээн авч нэгтгэн, дүн шинжилгээ хийн, олон улсын аргачлалын дагуу боловсруулалт хийж 8 бүлэг бүхий “Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт-2017” номыг монгол, англи хэлнээ нэгдсэн байдлаар гаргаж, дүрслэл, хүснэгтийг нэмэлтээр оруулан хэвлүүлсэн.

    Үзүүлэлтийн номыг ЭМЯ, НЗДТГ, НИТХ-ын ажлын алба, ЭМХТ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Глобаль санд хүргүүлж, байгууллагын цахим хуудсанд байршуулан хэрэглэгчдийг мэдээллээр хангасан.

    “Эрүүл мэндийн үзүүлэлт 2008-2017” номыг хэвлүүллээ

    Нийслэлийн эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх хүүхдийн эрүүл мэнд, төрөлт, нас баралт, халдварт, халдварт бус өвчин,

    эрүүл мэндийн санхүүгийн үзүүлэлтийг боловсруулан, сүүлийн 10 жилээр тооцон гаргасан. “Эрүүл мэндийн үзүүлэлт 2008-2017” номыг 3 бүлэг бүхий бодит тоон болон үзүүлэлт хэлбэрээр анх удаа эмхэтгэн гаргаж, мэдээлэл хэрэглэгчдэд хүргэсэн.

    Цахим програм нэвтрүүллээ

    Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сар, улирал, жилийн эцсийн хүний нөөц, хүчин чадал, үйл ажиллагаа, орлого зарлагын мэдээ тайланг хүлээн авах цахим програмыг нэвтрүүлж эхлээд байна. 2000 гаруй хувийн эмнэлэг, сувилал, эмийн сангаас цаасан хэлбэрээр

    тайлан хүлээн авч байсан бол цахим програмыг нэвтрүүлснээр мэдээ тайлан үнэн зөв, хяналттай болох, цаг хугацаа хэмнэх, хувийн эмнэлгийн эмч, ажилтны ачаалал, чирэгдэл багасах, мэдээний нэгдсэн сан үүсэх ач холбогдолтой болсон.

  • 22 23

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Нийслэлийн өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цогцолбор байртай 132 өрхийн ЭМТ болон цогцолбор байргүй 14 өрхийн ЭМТ-ийг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холболтыг хийж эхлээд

    байна. Уг ажлыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа ба 2018 онд Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 9 салбар амбулатори болон 48 өрхийн эрүүл мэндийн төвийг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбоод байна.

    Байгууллагын цахим хуудас шинэчлэгдлээ.

    Байгууллагын цахим хуудсыг шинэч-лэхээр 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн А/33 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, техникийн даалгаварыг боловсруулан сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Laravel систем дээр хөгжүүлсэн. Цахим хуудас нь нийтдээ 12 модуль болон хэрэглэгчийн удирдлага, мэдээллийн хяналт, баннерын удирдлага зэргээс бүрдэж байна. Мөн нүүр хуудсанд мэдээллийг төрөлжүүлэн байршуулсанаар хэрэглэгчид хэрэгтэй мэдээ мэдээллийг хайх шаардлагагүйгээр харах боломж бүрдсэн. Тус цахим хуудсанд нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан, Налайх, Багануур

    дүүргийн төрөх тасгууд төрөлтийн мэдээгээ өдөр бүр өөрсдөө оруулдаг модуль шинээр нэвтрүүлээд байна.“Цахим хуудсанд мэдээлэл шинэчлэх журам”-ыг боловсруулан НЭМГ-ын даргын 2018 оны А/79 дугаар тушаалаар батлуулан мөрдүүлж байна. Тус журмын дагуу 12 мэргэжилтэнд мэдээлэл оруулах эрх нээн өгснөөр цахим хуудасны мэдээллийн тасралтгүй байдлыг хангахад томоохон түлхэц болж байна. Журам хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд байгууллагын цахим хуудсанд нийтдээ 432 мэдээ, мэдээллээр шинэчилэн баяжуулж ажилласан байна.

    Шүд эрүү нүүрний төв өөрийн байртай боллоо.

    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

    Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12/20, 02/22 дугаар тогтоолоор худалдан авах хөрөнгийг баталж 2018 оны 10 сард ашиглалтанд оруулсан. Шүд, эрүү нүүрний төв нь түрээсийн

    байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд эмнэлгийн зориулалтаар тохижуулсан тус барилгыг худалдан авснаар эмнэлгийн хүчин чадал даруй 2 дахин нэмэгдэж, төсөвт түрээсийн зардлын хэмнэлтийг үүсгээд байна.

    Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд орлоо

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын зураг төсвийн ажлыг боловсруулж, батлуулан НИТХ-ын 2017 оны 02/22 дугаар тогтоолоор

    барилга барих шийдвэр гарсан. Барилга угсралтын ажлыг эхэлж 2018 оны 11 сард 40 ор бүхий эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхэлээ.

  • 24 25

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолоор 2.742.9 сая төгрөгийн хөрөнгө батлагдаж, зураг төсвийн ажлыг боловсруулснаар 2018 оны 11 сард барилгын шав тавьж, суурийн ажлыг эхлүүлээд байна.

    Загвар нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц 60%-тай байна

    Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дүүргийн жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2019-2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар барилгын ажлын явц 60%-тай байна.

    Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 ӨЭМТ, 1 гемодиализийн төв байгуулах төслийн хүрээнд 2018 онд Сүхбаатар дүүргийн 17,

    Налайх дүүргийн 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгууд баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

    Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төвийн барилга

    Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, тоног төхөөрөмжийн хангалт

    Түргэн тусламжийн төвийг дүүрэг бүрт барих төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүрэгт 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга угсралтын ажлыг эхлүүлж, барилгын явц 80%-тай байна.

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг эмчилгээ, оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөг батлагдаж 13 байгууллагад 31 нэр төрлийн 139 тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн барилгын засварын 8 багц тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулж, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулан НӨХГ, НХОГ-тай хамтран засварын ажлыг бүрэн дуусган хүлээн аваад байна.

    Туул тосгоны эмнэлгийн барилгын шавыг тавилаа

    Түргэн тусламжийн автомашинууд GPS төхөөрөмжтэй боллоо

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Түргэн тусламжийн төвийн автомашинд 85 GPS төхөөрөмжийг сурилуулан, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн EIN /яаралтай тусламжийн сүлжээ/ сүлжээнд GPS-н хяналтын системийг холбох, тохируулах

    ажил бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн. Түргэн тусламжийн 85 автомашин GPS төхөөрөмжтэй болгосноор ард иргэдэд тусламж үйлчилгээний очилтын хугацааг тодорхой хэлэх, түргэн тусламжийн автомашиныг хянах боломж бүрдсэн.

  • 26

    ÍÈÉÑËÝËÈÉÍ ÝЯ¯Ë ÌÝÍÄÈÉÍ ÑÀËÁÀÐÒ 2018 ÎÍÄ ÕÝÐÝÃƯ¯ËÑÝÍ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀ

    Эрүүл мэндийн байгууллагуудын гадна зам талбайг тохижууллаа.

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулатори болон “Өргөө”, “Амгалан” амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүрэн тохижууллаа. Дээрх эрүүл мэндийн байгууллагаар хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, эргэхээр ирсэн ар гэрийнхэний хувьд гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн автомашин хүлээлгэж өглөө

    ЭМЯ-аас 784 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн зориулалттай автомашиныг нийслэлийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Налайх, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ болон Амгалан амаржих газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

    зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоол зэргийг шийдэж өгснөөр ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг ажлын хүрээнд 2017 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн.

    Хянасан:Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.ТөмөрбаатарНийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа

    Эмхэтгэсэн:Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

  • Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, Д.Сүхбаатарын талбай, Хангарьд ордон 900, 901, 902 тоот