eson101-Хичээл 2

24
БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Доктор, дэд проф. Н.Цэдэвсүрэн

Upload: e-gazarchin-online-university

Post on 14-Apr-2017

84 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ

ХАНДЛАГАДоктор, дэд проф. Н.Цэдэвсүрэн

Áîëîâñðóóëñàí: äîêòîð, Äýä ïðîô…………/Í.Öýäýâñ¿ðýí/

Áàòëàâ. Ñóðãàëòûí ìåíåæåð…………….. Ä.Íàðàíçóë

Боловсрол бол нийгэм экологийн хүрээнд орших хүний хөгжлийг тодорхойлогч нийлмэл тогтолцоо болно. Энэ утгаараа тогтолцооны онолыг гарцаагүй хэрэглэнэ. Өнөөдрийг хүртэл ажиглан үзвэл боловсролын хөгжлийг орчноос нь салангид үзсээр ирсэн юм. Боловсрол иргэндээ үйлчлэх, тэдний хэрэгцээг хангах, амьдрах чадвар, сонголтыг нь нэмэгдүүлэх нь боловсролын хөгжлийн чиг хандлага болно.

Боловсролын хөгжлийн бодлогыг боловсруулах, оновчтой удирдлагаар хангах нь байгаль, нийгэм, улс төрийн бусад хүрээлэлтэй холбох зайлшгүй шаардлагатай. Ийм учраас боловсролын шинэчлэлийг мөн чанараар нь хийх үү? Хошуучлан дагах уу? Гэдэг нь менежерүүдээс хамаарна. Менежерийн хоцрогдол байгууллагын үйл ажиллагааг хоцрогдолд оруулдаг. Орчин үед хүүхэд багачууд чанартай боловсролын үйлчилгэээг авах эрхтэй.

Боловсролын удирдлагын өөрчлөлт нь үүргээр удирддаг шугаман бүтцээс татгалзаж, зорилгоор удирддаг стратегийн удирдлагын хэлбэрт шилжиж байна. Өнөөдөр боловсролын байгууллага иргэндээ чанартай боловсролоор үйлчлэх зорилго тавигдаж өндөр боловсрол олох үүрэг иргэнд өөрт нь ноогдож байна. Энэ нь боловсролын байгууллага хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш юм. Удирдлагын объект сүбъектийн харьцаа тэнцвэртэй байх нь чухал.

Зарим газар удирдлагын сүбъектүүдийн өөрчлөлт хоцорч байна.Макро түвшингийн удирдлагын төвлөрлийг сааруулж, орон нутаг нэгж байгууллагын бие даасан үйл ажиллагааг бэхжүүлэх, санаачлагыг нэмэгдүүлэх нь менежментийн стратегийн гол зорилт болно. Боловсролын байгууллага бүхэн хөгжлийн илүү дээд түвшинд гарахын тулд стратегийн удирдлагыг хэрэгжүүлж байна.

Тэгэхдээ байгууллагынхаа эрхэм зорилго, зорилт тэдгээрийг хэрэгжүүлэх, арга замыг тодорхойлоход тулгуурладаг. Тухайн байгууллага хаана юунд хэрхэн хүрэх, аргаа мэдсэнээр үйл ажиллагаа явуулах, түүнчлэн хүрэхээр эрмэлзэж байгаа ирээдүйгээ тодорхойлохыг стратегийн удирдлага чухалчлан үздэг. Зах зээлийн нөхцөлд боловсролын байгууллага, сургуулийн стратегийн оновчтой зөв тодорхойлохын тулд тухайн бүс нутгийн боловсролын

Үйлчилгээний эрэлт, хэрэгцээг судалж тогтоох хэрэгтэй. Энэ нь тэр байгууллагын марктингийн менежментийн чадавхиас шалтгаална. Үүнийг улсын мэдлийн сургуулиудад хамаарахгүй гэж үзвэл өрөөсгөл юм. Өрсөлдөөнт орчин улам бүр нэмэгдэж байна. Хувийн сургуулиуд улам бүр бэхжиж байна. Хүүхэд эцэг эхчүүд сургуулиа өөрсдөө сонгох болсон, сургуулийг нэг сурагчдад оногдох зардлаар санхүүжүүлнэ.

Сургууль цэцэрлэг бүр алсын чиг хараатай бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Сургуулийн менежментийн стратегийг боловсруулахдаа тухайн үеийн стратегийн хэрэгжилтийн түвшинг тодорхойлсны үндсэн дээр сургуулийн гадаад дотоод өөрчлөлтийг судалж давуу ба сул талыг гаргана. Үүний үндсэн дээр зорилго зорилтуудыг тогтоож, тэдгээрийг хэрэгжүүлэх улмаар хяналт үнэлгээ хийж, үйл явцыг удирдан жолоодох нь тохиромжтой.

Энэ ажил бол удирдлагын хүчин зүйлийн үндсэн шалгуур болж байна. Стратегийн удирдлагын гадаад дотоод орчны хүчин зүйлийн нөлөөллийг судлахдаа SWOT –шинжилгээний аргыг өргөн хэрэглэнэ. Хувийн хэвшлийн байгууллагын гол зорилго нь улсын салбарын гол зорилго нь нийтийн эрх ашиг байдаг.Тийм учраас улсын салбарт хувийн хэвшлийн арга хэрэгслийг хэтэрхий их хэрэглэх нь нийтийн эрх ашгийг хохирооход хүргэнэ.

Удирдлагын шинэ онолыг өөрийн орны эрх ашигт зохицуулан хэрэглэхэд хэд хэдэн нийтлэг зүйл байна. Үүнд:

Зорилго ба үр дүнд чиглүүлэн удирдахБие даасан захиргааны нэгжийг

гэрээгээр удирдахТөрийн үүргийг хувийн хэвшлийн аж

ахуйн нэгжүүд болон ашгийн төлөө бус байгууллагад шилжүүлэх

Өрсөлдөөний зах зээлийг бүрдүүлэхХэрэглэгчид болон иргэдэд хандсан

үйлчилгээ явуулах

Боловсрол оюуны нөхөн үйлдвэрлэл, учир боловсрол нийгмээс түрүүлэн хөгжих зүй тогтолтой. Боловсролд хүлээцтэй /инерцлэг/ чанар бий. Эдгээрийн эсрэг тэсрэг тал нь боловсролын хөгжлийн дотоод зөрчлийг илэрхийлдэг. Боловсролыг супер тогтолцоо гэж үзэж, түүний түрүүлэн хөгжих зүй тогтлыг харгалзах нь онол баримтлалын хувьд түүнийг зарчмын шинэ байр сууринаас хандаж байгаа хэрэг юм.

БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ОРЧИН, СТРАТЕГИ

Тогтолцооны шинжилгээ нь судалж буй объектын дотоод бүтцийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлэх, улмаар түүнийг оновчтой удирдах бололцоо бүрдүүлнэ. Тогтолцооны шинжилгээгээр судалж буй объектийг /өөр нэгэн тогтолцоог/ агуулагч илүү нарийн нийлмэл супер тогтолцоо болох орчны хүрээлэлд авч үзнэ. Тийнхүү орчин нь өөр нэгэн тогтолцоо болохын хувьд түүнд судалгааны тодорхой хэсгийг зайлбаргүй зориулж гол объектийн хэвийн үйл ажиллагаа хангах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлэх асуудлыг хөндөнө.

Боловсролын хөгжлийн орчинг нөлөөлөл нь дам ба шууд илрэх байдал, хамрах хүрээ агууламж болоод бүтцийн талаас нь микро, макро мига орчин гэж ангилж үзнэ. Байгаль дэлхий экологийн хэмжээнд мига орчинг, нийгмийн хүрээнд макро орчинг, салбар байгууллагын түвшинд микро орчинг хамруулах боломжтой. Орчинг тийнхү ангилснаар тэдгээр нь боловсролын хөгжилд хэрхэн нөлөөлөх, түүний учир шалтгааны холбоог тогтоох, нөлөөллийн хязгаарыг тогтооход тус дөхөм үзүүлнэ.

Боловсролын хөгжлийн макро орчинг нийгэм /хүн, нийгмийн бүлэг, хүн ам гэ мэт/ Улс төр/ төр, улс төрийн нам хийгээл сонирхлын бүлэг, улс төрийн үзэл санаа олон улсын харилцаа г.м/ Эдийн засаг/газар хөдөлмөр, капитал, үйлдвэр, удирдах чадвар, технологийн хүрээнд/ гэсэн агуулгаар авч үзнэ.

Боловсролын хөгжлийн нийгэм улс төрийн орчин:

Хүний амьдралын салшгүй орчин бол экологи болоод нийгэм.

Хүн төрөлхний түүхэнд олон янзын нийгэм оршин байсан, тэдгээр нь үе шатаар хөгжиж ирсэн. Нийгмийг гол төлөв улс төрийн талаас нь иргэний нийгэм улс төрийн нийгэм гэж ангилж үзсэн байдаг.Боловсрол бол хүний оюуны хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлийн хувьд чөлөөт хөгжлийн орчинг ямагт шаардаж байдаг. Боловсрол тийнхүү чөлөөтэй хөгжих таатай боломж иргэний нийгмийн нөхцөлд бий болно.

Нийгэм улс төр эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь социум гэсэн супер тогтолцоогоор төлөөлүүлбэл тэр нь дор дурьдсан хэсгээс бүрдэнэ.

Эдийн засаг аж ахуйнНийгмийнОюун санааныУлс төрийн Иргэний нийгмийн гол шинж нь:Төр нийгэм зааглагдсанЧөлөөт иргэн бүхий

Боловсоржсон нийгэм гэдэг агуулгаар ихэвчлэн авч үздэг

Боловсролын хөгжлийн бодлого боловсруулах, стратегийн удирдлагыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн талаас анхаарал үзүүлүүштэй зарчим бол эрэлт нийлүүлэлтийн зарчим юм. Зах зээлийн эрэлтийн онол арга зү йн үндэслэлд тулгуурлавал боловсролын үйлчилгээний эрэлт нь дор дурьдсан 3 гол хүчин зүйлийн нэгдэл юм.

1. Аливаа бараа үйлчилгээний дотроос тодорхой түвшний боловсролын үйлчилгээг хүлээн авах гэсэн суралцагчийн хүсэл сонирхол хэрэгцээ байх

2. Боловсролын үйлчилгээний эрэлт бүрдэхэд түүнийг авах гэсэн зөвхөн суралцагчийн сонирхол эрэгцэ байх нь хангалтгүй бөгөөд тэрхүү үйлчилгээг хүлээн авах суралцагчийн оюуны чадамж бэлтгэл хангагдсан байх

3. Суралцагчийн төлбөрийн боломж тэрхүү үйлчилгээг авахад хүрэлцээтэй байх

4. Суралцагч нь сургалтын хөтөлбөрийг биелүүлж чадах цагийн боломжтой байх

Боловсролын үйлчилгээний эрэлтийг ханган нийлүүлэхэд албан боловсролын тогтолцоо хүрэлцэхгүй байна.Хүмүүсийн боловсролын түвшин, боловсрол олох боломж нөхцөл өөр өөр, байхын зэрэгцээ тэдгээрийн нийгэм сэтгэлзүйн

Байдал сонирхол ялгаатай. Ийм учир боловсрол олох хэлбэр агуулга орон зай ялгаатай. Иймд боловсролын тогтолцоог уян хатан хүртээмжтэй олон хувилбартай болгох шаардлага өсөн нэмэгдсээр байна. Нийгэм эдийн засгийн хөгжлийг манлайлагч нь боловсролтой ур чадвартай бие даасан иргэн. Иргэн хүн хэрэгцээтэй боловсролоо олж түүнээ ахиулах тусам боловсролын дараагийн хэрэгцээ бий болдог.

Өөрөөр хэлбэл хэрэгцээ хэрэгцээгээ бий болгодог. Энэ бол тасралтгүй боловсролтой холбоотой. Тасралтгүй боловсрол нь 3 дэд хэсгээс бүрдэнэ.

Албан боловсролынАлбан бус боловсролын/сургуулиас

гадуур өгөх сургалтын хэлбэрүүд/Амьдрах орчноос олж авах

боловсролынтогтолцоо/Мэдээллийн хэрэгсэл, соёлын байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зэрэг

Хүмүүсийн боловсролыг ахиулах нийгмийн бүхий л оролцоог хэлнэ. Боловсролын үйлчилгээний чанарыг зах зээл дээр хэрэглэгч шалгадаг шинэ үнэлэмжийн тогтолцоо бий болоод байна.