eson101-Хичээл 5

27
СУРГАЛТЫН ОРЧНЫ ХӨГЖИЛ Докв проф. Н.Цэдэвсүрэн

Upload: e-gazarchin-online-university

Post on 11-Apr-2017

57 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: ESON101-Хичээл 5

СУРГАЛТЫН ОРЧНЫ ХӨГЖИЛ

Докв проф. Н.Цэдэвсүрэн

Page 2: ESON101-Хичээл 5

• Хүн орчиндоо дасан зохицох, түүний шаардлагад нийцэж байхын тулд бүхий л үйл ажиллагааны туршид тасралтгүй суралцаж, түүний үйл ажиллагааны төрөл хэлбэрүүд нь өөр өөр өвөрмөц чанартай, тухайн хүний насны онцлогтой шүтэлцэж байдаг. Сургуулийн насны үед хүүхдэд суралцах үйл ажиллагаа нь голлож, сургалтын үйл явц нь тэдэнд боловсрол олгох үндсэн хэрэглүүр болж бага дунд боловсролын системд хэрэгжинэ.

Page 3: ESON101-Хичээл 5

• Сургуулийн анги танхимд явагдаж буй тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалтай сургалт нь суралцагч багш болон хамт олны хамтын үйл ажиллагааны агуулгаар тодорхойлогдож байдаг сурахуй ба суралцахуй гэсэн системт үйл явц, тэр нь суралцагчдын хөгжлийн орчинг бий болгоно.

Page 4: ESON101-Хичээл 5

• Анги танхимын сургалт хэрэгжиж эхэлсэн үеэс боловсруулж ирсэн, сургалтын агуулга нь ихэнх тохиолдолд суралцагчдад суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүмүүстэй харьцах хамтран аж төрөх, амьдрах ухаанд сургахад чиглэж байв. Сургалтын агуулгыг боловсруулахад баримталдаг философи номлол, үзэл баримтлалын хувьд янз бүрийн онол үзэл баримтлалууд бий.

Page 5: ESON101-Хичээл 5

• Ерөнхий боловсролын агуулга нь Латинаар бол existentia гэсэн үгнээс гаралтай хүн өөрийгөө ухамсарлахуй, түүний “Би”-г анхаарлын төвд тавьдаг, сургалтын үйл явц нь суралцагч бүрт тохирсон мэдлэгийг олгох учир ганцаарчилсан буюу нэг бүрчилсэн зарчмыг мөрдөхийг номлодог экзистенциализмын үзэл, /Краткий словарь по философии” Полит. Издат. 1979 стр 379/ “behavior” гэсэн англи үгнээс гаралтай, боловсролын зорилго нь нийгэмд зохицсон дуулгавартай иргэн төлөвшүүлэхэд оршино гэж үздэг “Шинэ бихевиоризм”,

Page 6: ESON101-Хичээл 5

• сургалтын концепц нь өнгөрсөн ба өнөөдрийн цаг үеийг гол болгон мэдлэг баримт жишээг чухалчлан, Сократын оновчтой сэтгэх арга, уламжлалт үнэлэмжийг эзэмшүүлэх, уламжлалт хичээл, нэг хэвийн сургалтын төлөвлөгөөг гол болгодог реализм” гэсэн урсгал чиглэлээс Б.Чулуундорж “ Боловсролын философи ба боловсролын агуулгын шинэчлэл” УБ.,1996/, “pragma” гэсэн грек үгнээс гаралтай, сургалт хүмүүжлийн ажлын үндэс нь хүүхдийн хувийн туршлага,

Page 7: ESON101-Хичээл 5

• учир хүүхдийн хүсэл сонирхолд үндэслэн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзээд сургалтын явцад сурагчдад зурах, бичих, наах гэсэн чадвар дадал олгохыг чухалчилдаг прагматизмд, 551-р хуудас., “Философский энциклопедический словарь” Москва. Сов. Энцик. 1983 /Х-551/, шилжих чиглэлээр хөгжиж байна.Мөн судлаач Ц.Бүжидмаа “ XXI зууны монголын боловсролын шинж чанар нь:

Page 8: ESON101-Хичээл 5

• Хүний хөгжил амьдралын чанарыг батлагаажуулсан• 2. Хүний оюуны хөгжлийн хэрэгцээг хангах

чадвартай• 3. Хүнд хүссэн цагт нь боловсрол олгох нээлттэй

хүмүүнлэг, ардчилсан тогтолцоотой байна.” Бүжидмаа.Ц / Монголын боловсролын философийн хөгжлийн судалгаа” УБ.,2001,107-рХ/ гэж дурьдсан нь хувь хүний хөгжлийг хангахын тулд боловсролын зорилго нь хүний тухай мэдлэг, түүний хэрэгцээ, сонирхол, зан үйлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлийг судалдаг шинжлэх ухаанд үндэслэн гарах учиртай гэжээ.

Page 9: ESON101-Хичээл 5

• Монголын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгын хөгжлийн

• түүхийн зарим баримт бичгээс үзэхэд 1911 оны үед манайд 600 гаруй сурагчидтай 60-аад сургууль ажиллаж байв. “Манай оронд XIX зууны эцсээр хүрээнд сургуулийн танхим, манж хятад монгол бичгийн сургууль, орчуулагчийн сургууль олон чуулганы газраа бага сургуулийн танхим, загийн хошуудад мэрийг хүмүүжүүлэх сургууль, сүм хийдийн дэргэд шашны сургууль,олон янзын олон дэсийн сургууль ажиллаж байснаас гадна их өргөн дэргэр байсан гэрийн сургалт манай оронд их нөлөөтэй байв. Энэ үеийн сургуульд модон барын бичмэл ном, сурах бичиг ашиглаж байв.”

Page 10: ESON101-Хичээл 5

• Эдгээр сургуулиуд нь манай бага дунд боловсролын эхлэл болсон бөгөөд 1911-1925 он хүртэл бага дунд сургуулиуд нэгдсэн хөтөлбөргүй, сургуулийн дүрмэнд тулгуурлан сургалт явуулж байжээ. 1921 оны 8-р сарын 14-нд Ардын засгийн газар сургуулийн танхим байгуулах тогтоол гаргасан бөгөөд сургуульд үзэх зүйлийн агуулгыг 1921 онд батлагдсан сургуулийн дүрэмд бага сургуулийн сурагчддад заах хичээлийг жагсаасан нь:

Page 11: ESON101-Хичээл 5

• Монгол үсэг бичиг, шашдир • Энгийн тоо бодох сургууль• Зураг зурах хэмжих сургууль• Дэлхийн байдал• Монгол ба бусад улсын байдал төлөв• Аж төрөхийг сайжруулах ёс• Монгол ба бусад олон улсын хураангуй

түүх• Биеийн тамирыг сайжруулах, эдгээр болно.

Page 12: ESON101-Хичээл 5

• Энэ хичээлүүдээс гадна сургуулийн хөвгүүдэд зуны цагт боловсон мал, тариалан үйлдвэрийн газрыг үзүүлбэл зохино” гэж заажээ. /Улсын Түүхийн Төв Архив, Ф-6-д /

• Хувьсгалын эхний үеийн бага сургуулийн сурагчид:

• Багш шавь хоёрын хэлэлцсэн үлгэр• Оюун түлхүүр• Цаасан шувуу• Ард түмний ариун ёс зэрэг 5 төрлийн жижиг ном

уншиж байсан байна. / Улсын Түүхийн Төв Архив, Ф-6-д /

Page 13: ESON101-Хичээл 5

• Энэ үеийн сургуулийн сурагчид муутуу цаасаар дэвтэр хийж, янтайдаа бэх найруулан бирээр бичдэг байлаа. Хэдий сургалтын хэрэгсэл хомс байсан ч багш сурагчдын санаачлагаар хичээлд холбогдох зүйлийг цуглуулж, үзмэрийн булан байгуулж эхэлжээ. “ Улиастай /Жавхлант/ хотын бага сургуулийн танхим /1923 оны 1-р сарын 18-ны өдөр нээгдсэн/ Энэ сургуульд монгол бичиг, тоо бодлого, дэлхийн байдал зааж байв. Сурагчид багшийн удирдлагаар түүхийн дурсгалт зүйлүүд мод чулуу, нум, сум саадаг буу сэлэм, малгай, янз бүрийн хувцас зэрэг зуу гаруй төрлийн цуглуулагатай үзмэрийн булантай болж, олон нийтэд сонирхуулж байжээ. /Дондог.Ч “ Иргэний анхны сургуулиуд” ред. Х.Дүгэр АБЯ.УБ., 1987/

Page 14: ESON101-Хичээл 5

• Хувьсгалын эхний үед байгуулагдсан бага сургуулиудад ерөнхий эрдмийн 3 үндсэн хичээлийг зааж байснаас гадна, биеийн тамир хийлгэх, зураг зурах, дуу дуулах, нутаг орны байгалийн байдал, гар урлал, мал аж ахуйд холбогдох зүйлийг хичээлээр болон хичээлээс гадуур хүүхдэд сургаж танилцуулдаг байв. 1920-иод онд сургууль гэрт хичээллэж, нилээд боломжийн гэгдэх сургууль дэргэдээ гал тогооны гэртэй байлаа.

Page 15: ESON101-Хичээл 5

• Энэ талаар ахмад сурган хүмүүжүүлэгчид: “Сурагчид өөрсдөө дан эсгий гудастай нэг дээлээ дэрлэж, нөгөө дээлээрээ хучиж унтана. Хичээл хийхдээ дэр хийдэг дээлээ гудсан дороо хийж, гудсаа 4 нугалан эвхэж дээр нь суун ном дэвтрээ өвдгөн дээрээ тавьж, бичиж уншина” / /Дондог.Ч “ Иргэний анхны сургуулиуд” ред. Х.Дүгэр АБЯ.УБ., 1987 21-р х/ гэснээс үзвэл тэр үеийн сургууль ширээгүй байсан нь тодорхой байна.

Page 16: ESON101-Хичээл 5

• Түүхийн баримт бичгүүд, ном зохиолд дурьдсанаар сургуулийн хүүхдийн хувцас хоол туйлын муу, дутмаг, гэрийн бүрээс цоорхой, ор байхгүй ариун цэвэр маш муу байжээ. БНМАУ-ын анхдугаар их хурал дээр /1924 онд/ ардыг гэгээрүүлэх яамны сайд Жамъяны хэлсэн үгэнд “.......Манай монгол улс зүй нь энэхүү нийтээр шинжлэн үзэж буй элдэв ухааныг судлан боловсрохыг хичээн оролвоос зохих тул

Page 17: ESON101-Хичээл 5

• Монголын өөрсдийн хэл бичиг• Тооны ухаан• Дэлхийн байдал• Түмэн бодис• Түүх шаштир намтар зэргийг үзэх нь нэн

чухал гэж заасан байна. /БНМАУ-ын анхдугаар их хурал УБ., 1984. 126-р тал/

Page 18: ESON101-Хичээл 5

• 1922-1926 онд хошууд өөрийн хөрөнгөөр сургууль байгуулж эхэлсэн бөгөөд энэ үед 82 сургуульд 2348 суралцаж, 1924 оны эцсээр 124 сургууль бий болжээ. Тэр үед олонхи хошуудын сургуулийн танхимууд жинхэнэ сургалт хмүүжлийн ажлын хэлбэрт ороогүй, зөвхөн ардын хүүхдийг анги ялгаварлахгүй сургуулиар сургах ажлыг эхэлжээ. Ардыг гэгээрүүлэх яамнаас сургуулийн хүүхдийг шалгахад сурлагын амжилт 35% гарч байсан нь хангалтгүй үзүүлэлт байлаа.

Page 19: ESON101-Хичээл 5

• Багш нар гар дээр байгаа зүйлийг ашиглан сургалтын хэрэгсэл бэлтгэх ажлыг хийж байв.Жишээ нь: Жижиг дөрвөлжин хавтгай модыг нимгэн болтол харуулдан өнгөлж гурав, дөрвөн хуудас дэвтэр мэт болгон нэг захад нь нүхлэн сураар үдэж холбоод түүний дотор талыг хар өнгөөр будаад бага зэрэг тос түрхэж, түүн дээр аргалын үнэс хийж тараан илэхэд саарал өнгөтэй болно.

Page 20: ESON101-Хичээл 5

• Түүн дээрээ үзүүрлэсэн хулсаар бичихэд хар мөр бүхий бичиг тодрон гарч унших боломжтой болдог байна. Үүнийгээ үнэсэн самбар гэж нэрлээд ийм самбарт бичиг бичхээс гадна тоо бодно, зураг зурж мөн гэрийн даалгавар ч хийж, бичсэн бүх зүйлээ багшид үзүүлэн, алдаагаа засуулсаны дараа цаасан дээр хичээнгүйлэн хуулж, багшид шалгуулж үнэлэлт авдаг байжээ.

Page 21: ESON101-Хичээл 5

• Түүн дээрээ үзүүрлэсэн хулсаар бичихэд хар мөр бүхий бичиг тодрон гарч унших боломжтой болдог байна. Үүнийгээ үнэсэн самбар гэж нэрлээд ийм самбарт бичиг бичхээс гадна тоо бодно, зураг зурж мөн гэрийн даалгавар ч хийж, бичсэн бүх зүйлээ багшид үзүүлэн, алдаагаа засуулсаны дараа цаасан дээр хичээнгүйлэн хуулж, багшид шалгуулж үнэлэлт авдаг байжээ.

Page 22: ESON101-Хичээл 5

• Тэр үед ихэнхи хошуудын танхимууд жинхэнэ сургалт хүмүүжлийн ажлын хэлбэрт ороогүй, багш нарын олонхи нь сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжил боловсролгүй, сургалтын материаллаг бааз /орчин/ муу байсан учир сургалтын үр дүн хангалтгүй, зарим сургууль бичиг үсгийн бүлгэмийн чанартай ажиллаж, зарим нь тарж бутрах байдалд оржээ.

Page 23: ESON101-Хичээл 5

• БНМАУ-ын гэгээрлийн яам тус оронд цоо шинэ бага сургууль байгуулж, түүнд шинжлэх ухааны үндэс судлах ажил шинэ тутам явуулах болсноор шинжлэх ухааны үндэстэй сурах бичиг, унших ном зохиолуудыг боловсруулан бэлтгэх, хичээлийн хэлбэрээр заах арга зүйн олон зүйлийн туршлага судалж, практикт нэвтрүүлэх ажил хийж байлаа.

Page 24: ESON101-Хичээл 5

• .Үүний нэг илрэл нь 1925-1926 онд хөдөөгийн сургуулиудад хэрэглэх шинэ цагаан толгой, хичээлийн 3,4-р дэвтэр улс төрийн байдал тоо бодлогын дэвтэр зэрэг бүгд 11500 ширхэг ном шинээр хэвлэн гаргаж халх дөрвөдийн 5 аймагт хүргүүлсэн байна. Хүний бие махбодийг ялган үзүүлсэн бичиг, аливаа амьтны төлөв, амьгүй бодис хэмжих, зурах ухааны бичиг, дэлхийн байдал, тооны ухааны бичиг, ургамлын төлөв, түүний хөгжих дэргэрэх ёс, халдварт өвчин гэж юу болох,

Page 25: ESON101-Хичээл 5

• Манай орны ерөнхий боловсролын сургалтын агуулга технологийн хөгжлийн үе шатуудыг тодорхойлбол 1921-1924 онд сургуульд нэгдсэн хөтөлбөр нэвтэрсэн ба сургалтын ажилд анги хичээлийн зохион байгуулалт нэвтэрч,унших бичих цээжлэн тогтоох ярих ярилцах аргууд сургалтад зонхилж, сургалтын материалыг ил тод үзүүлэх, суралцагчдын дүрслэн сэтгэх онцлогт суурилсан технологи хэрэгжиж иржээ.

Page 26: ESON101-Хичээл 5

• 1-т: 1940 онд сум бүрийг улсын бага сургуультай болгох зорилт тавьж 227 шинэ бага сургууль байгуулах болжээ.

• 2-рт: Эдгээр сургуулиудыг барилга орон сууцтай болгох ажлыг санхүүжүүлэх, улсын бэлтгэлд байгаа гэрүүдийг / нийт 3569 гэр/ сургуульд үнэ төлбөргүй олгох, орон нутагт ашиглаагүй сүм дуганын барилга, барилгын модон материалыг сургуульд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Page 27: ESON101-Хичээл 5

• 1940 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж, улмаар шинжлэх ухааны үндэстэй сургалтын төлөвлөгөө программ боловсруулах ажилд зөвлөлтийн сургуулийн программыг /хөтөлбөрийг/ өөрийн орны сургуулийн нөхцөлд тохируулан хэрэглэж байв. 1946-1947 онд диапозитив үзүүлэнтэй хичээл заах, сүүдэр ший болгон түүнийг үзүүлэх, мөн эгшигт хайрцаг ашиглан дуу хөгжим заах, гэрт хичээллэж байх үед гэрийн өрхийг татаад хүүхдүүдэд сүүдэр ший үзүүлдэг зэрэг ололтой тал байв.