skype in gariin avlaga

12
Агуулга 1. Удирдтгал хэсэг 1.1. Оршил 1.2. Зорилго 1.3. Зорилт 2. Онолын судалгааны хэсэг 2.1. Skype гэж юу вэ? 2.2. Skype –н онцлог шинж чанарууд 2.3. Skype –н үндсэн үйлчилгээ 2.4. Skype –н тухай 3. Туршилт судалгааны хэсэг 3.1. Camtasia програмд туршсан байдал 4. Дүгнэлт 5. Ном зүй 6. Хавралт www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 23-Oct-2014

688 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: Skype in Gariin Avlaga

Агуулга

1. Удирдтгал хэсэг

1.1. Оршил

1.2. Зорилго

1.3. Зорилт

2. Онолын судалгааны хэсэг

2.1. Skype гэж юу вэ?

2.2. Skype –н онцлог шинж чанарууд

2.3. Skype –н үндсэн үйлчилгээ

2.4. Skype –н тухай

3. Туршилт судалгааны хэсэг

3.1. Camtasia програмд туршсан байдал

4. Дүгнэлт

5. Ном зүй

6. Хавралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Skype in Gariin Avlaga

Оршил

Мэдээллийн технологийн зуун хэмээн нэрлэгдсэн 21-р зуунд хүч хөдөлмөр,

биеийн чадлаараа тулалдах цаг аль хэдийн ард хоцорч, дэлхийн нийтээрээ

оюуны тулаанд бэлтгэх цаг иржээ. Үүний тулд шинэ техник технологийг

ашиглаж сурах нь зайлшгүй нэгэн зүйл болсоор байна. Мөн бидний ажлыг

хөнгөвчилж өгдөг “Интернет”-ийг мартаж болохгүй. Нэг тасалгаанаас нөгөө

тасалгааруу явах ажлаа хормын дотор солилцоно, нэг улсаас нөгөө улсруу явах

ажлаа хормын дотор солилцоно, дэлхийн хаанаас ч аль ч өнцөг булан бүрт

суугаа хэн нэгэнтэй хормын дотор ажил албаа ярилцан тохиролцдог. Хүмүүс

ихэвчлэн Yahoo, Yahoo messenger-г ашиглан файл явуулах, чатлах, дүрс

дүрсээ харалцан дуудлага хийх зэрэг үйлдлүүдийг хийдэг нь өдөр тутмын

хэрэглээ болсон ч техник технологийн хөгжил дэвшлийг гүйцэж чадахгүй л

байна. Өнөөдөр нэгэн шинэ програмтай танилцан сурж байхад, магадгүй

маргааш өдөр нь өнөөх програмын дараагийн хувилбар нь гараад ирчихдэг нь

нууц биш ээ. Иймээс бидэнд аливаа шинэ програмыг хурдан хугацаанд сурж

ашиглан, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага гараад

байна. Үүний нэг болох Skype програмыг танилцуулж байна. Хэрэглээний

зориулалтаараа Yahoo messenger-тэй төстэй боловч чанарын өндөр түвшинд,

ярилцах, видео дуудлага хийх, суурин утас болон гар утасруу маш хямд үнээр

дуудлага хийх, SMS бичих зэрэг олон давуу талтай програм юм. Энэхүү

програм нь 2 талын хэрэглэгчид хоѐулаа интернет холболттой үед Skype-г

ашиглан ямар ч дуу, дүрс бичлэгийн гацалтгүй ярина гээд боддоо гайхалтай

байгаа биз. Иймээс энэхүү програмыг мэргэжил нэгтнүүдээ болон, бусад

хүмүүст танилцуулахаар курсын ажлыг эхлүүллээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Skype in Gariin Avlaga

Зорилго

Skype програмын танилцуулга ба гарын авлагыг өөрийн мэдлэгийн хэмжээнд

хийж, өөрийн бүтээлтэй болох, түүнд дүн шинжилгээ хийх

Зорилт

www.skype.com програмынхаа веб сайтыг судлах

Skype програмын тухай монгол дээрх сурах бичиг, ном, гарын

авлагуудыг хайх

Skype програмын тухай гадаад хэл дээрх веб сайт, ном зохиол

уншиж орчуулга хийх

Skype програмыг найзууддаа, ангийнхандаа татаж авч суулган

ашиглахыг санал болгох

Skype програмыг ашиглахад гарсан үр дүнгийн талаар санал асуулга

авах

Skype програмын гарын авлага хийх

Хийсэн судалгаа, туршилтанд дүгнэлт хийх, өөрийн санаа бодлоо

тусгах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Skype in Gariin Avlaga

Онолын судалгааны хэсэг

Skype гэж юу вэ?

“Skype гэдэг үг нь английн type гэсэн үгнээс үүсжээ. Энэ бол Швед. Данийн

Niklas Zennstrum ба Janus friis нарын хамтарсан програм юм”. 1 Skype нь yahoo

messenger-тэй адил үүрэгтэй бөгөөд хэрэглэгчдэд интернет сүлжээ ашиглан

телефон утсаар ярих бололцоог олгодог юм. Хэрэглэгчид хоѐулаа интернет

сүлжээ ашигласан, мөн Skype –ийн жирийн хэрэглэгчид болон бүртгүүлсэн

тохиодолд хоорондоо үнэгүй харилцах, гар утас болон суурин утасруу тодорхой

төлбөртэй ярих боломжтой болж байгаа юм. Мэдээж дэвшилтэт технологи

ашигласан учир жирийн чат яриа, файр дамжуулах, мессэж, видео хурал гэх

мэт боломжууд бүгд байгаа.

Skype –н давуу тал:

1. Skype нь үнэгүй хэрэглэж болох программ. (freeware). Иймд холбогдсон

хүнтэйгээ хэдэн цаг ч үргэлжлүүлэн ярьж болно.

2. Дуу дамжуулах чанар нь сайн учир та энгийн утсаар ярьж байгаагаас ч

илүү сайн сонсож чадна.

3. Нэг дор олон хүнтэй хамт ярилцах боломжтой. (conference)

4. Skype-н нийт хэрэглэгчдээс тухайн сонирхсон хүний нэр, нутаг хэлээр нь

хайх.

5. Зургаа тавих, харилцан яриж байгаа хүнийхээ зургыг харах боломжтой

Skype ашиглахад шаардагдах зүйлс

1. Та Skype программыг татан авч компьютeр дээр суулгах (install)

2. Шинэ хэрэглэгчийн эрхтэй болсон байх ѐстой.

3. Спикер /олон хүн сонсох боломжтой/ болон microphone-той байх.

4. Интeрнeт-н холболттой байх.

5. Интернетийн хурд сайтай байх. Видео дуудлага хийхэд гацахааргүй

хурдтай байх

6.

1 www.tuslay.ucoz.net

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Skype in Gariin Avlaga

Skype –н онцлог шинжүүд:

1. Дуудлага хийх

Скайфаас скайф руу

Гар утас ба суурин утас

Цахим дугаар

Видео хурал

Скайфын дугаар

2. Видео дуудлага хийх

Видео дуудлага хийх

Групээр дуудлага хийх

Дэлгэцээ хамтарч эзэмших

3. Захиа бичих

Шуурхай мессэж

Файл дамжуулах

SMS явуулах

Фэйсбүүкээр чатлах

4. Хөтөч

Skype –ийн удирдлага

Skype –ийн холболтууд

Skype үйлчилгээний ангилал

Skype-тай болох

1. Компьютер

Windows(business)

Mac

Linux

2. Гар утас

Android

iPhone

Symbian

iPad

Skype3

Бусад утас

3. Телевизор

Телевиз

Агаарын долгио

Зөвшөөрөлтэйгөөр Skype

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Skype in Gariin Avlaga

4. Үнэ

Үнэгүй

Төлбөртэй

Захиалга

Skype-н нэмэлт үйлчилгээ

Skype –н карт

SMS-ны тоо

Алсаас төлөх

Тусгай захиалга

5. Нэмэгдэл төхөөрөмж

6. Бизнес

Skype-ийн гаралт

Хэрэглэгч тодорхой хэмжээний төлбөр төлөхийг зөвшөөрвөл уламжлалт

телефон утас болон гар утасруу холбогдож яриа хийх боломжтой. Гэхдээ

энэ төлбөр нь бусад бүх ярианы үйлчилгээнүүдийг бодвол маш хямд

мөртлөө чанартай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ихэнх улс орнуудад нэг

минутын ярианы төлбөр дунджаар $0.021 (монгол мөнгөөр бол 24,6 төгрөг

$1=1174 төг) байдаг бол хамгийн үнэтэй хамгийн хоцрогдсон улс болох

Диаго Гарсина-д $2.142 (2515төгрөг) байгаа юм. 2007 оны 1-р сараас эхлэн

Skype нь гаралтын дуудлага болгондоо 0.039 евро (66.9 төгрөг) авах болжээ.

Хэрвээ 180 өдрийн туршид дуудлага хийхгүй бол Skype-н баланс хүчингүй

болдог. 2007 оны 1-сарын 30-ны байдлаар SkypeOut дуудлага нь Канад

болон Америкийн Нэгдсэн Улсад үнэгүй байхаа больсон байна.

Skype-ийн оролт

Skype-ийн оролт хэмээх үйлчилгээ нь Skype-ийн хэрэглэгч хүн нь жирийн

утаснаас дуудлага хүлээн авах боломжийг олгодог. Гэхдээ жирийн утаснаас

Skype руу дуудлага хийхийн тулд бүртгүүлэх шаардлагатай байдаг.

Одоогийн байдлаар дараах орнуудад л дотоодын утасны шүлжээнд Skype

үйлчилгээг бүртгэх боломжтой ажээ: Авсрали, Бразил, Чили, Дани,

Доминикан, Эстони, Финлянд, Герман, Хонгонг, Ирланд, Япон, Мексик, Шинэ

Зеланд, Польш, Румен, Швейцарь, Их Британ, Америка...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Skype in Gariin Avlaga

Жишээ нь Сан франциско хэрэглэгч Финляндын нийслэл Хелсинг дэх Skype

–ийн хэрэглэгч рүү залгах боломжтой гэсэн үг. Ингэж залгасан тохиолдолд

Сан Францискогийн азтай хэрэглэгч ердөө л дотоодын жирийн утасны

төлбөр төлнө гэсэн үг. Гэвч энэ үйлчилгээ нь Франц, Норвеги зэрэг орнуудад

хязгаарлалттай байдаг нь харамсалтай. Мэдээж манай орны хувьд энэ

үйлчилгээ ямар ч боломжгүй байгаа.

Видео хурал

Энэ үйлчилгээг 2006 оны 1-р сард анх танилцуулсан. Skype 2.0 хувилбараас

эхлэн боломжтой болжээ. Харин одоогийн хувилбар буюу 3.6 дээр бүр

өндөр чанартай видео хурал хийх боломжтой болсон юм. Видео хурлыг

хямд үнээр чанартай хийх боломжтой гэдэг нь олон улсын хэмжээнд үйл

ажиллагаа явуулдаг томоохон компани , корпорациудын хувьд амин чухал

ач холбогдолтой байдаг. Манай улсын томоохон корпорациуд энэ

үйлчилгээг ашигладаг эсэхийг мэдэхгүй юм.

Skype-г гар утсаар ашиглах нь

Skype нь дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй билээ. Тэгвэл энэ олон

сая хэрэглэгчийн хэрэгцээг хангахын тулд Skype нь нилээд их ажилладаг нь

тодорхой. Тэд өөрийн брэнд гар утас Skyphone-уудыг захиалан

үйлдвэрлүүлдэг. Эдгээр утаснууд нь Brew OS үйлдлийн систем дээр

ажилладаг юм байна. Харин таны утас Windows Mobile үйлдлийн системтэй

бол энэ хувилбарт суух бэлэн Skype бий. Харин Symbian үйлдлийн систем

дээр ажиллах хувилбарыг яг одооо хөгжүүлж байгаа гэсэн. Хэрвээ энэ

хувилбар гарчихвал бид бүхэн одоо хэрэглэж байгаа жирийн утсаа ашиглан

Skype -г хэрэглэх боломжтой болно гэсэн үг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Skype in Gariin Avlaga

Skype техник үзүүлэлт

Skype –ийн амжилтын гол түлхүүр нь түүний протокол гэдэг нь ойлгомжтой.

Түүний ажил маш чанартай дамжуулагдаж чаддаг нь яриаг маш сайн шахаж

алдагдалгүйгээр дэмжуулж чаддаг протоколд л байгаа юм. Skype нь

Интернет телефон (VoIP) сүлжээг ашигладаг нь тодорхой. Өөрөөр хэлбэл

хаалттай эхтэй протокол юм.

Skype -ийн бусад VoIP програмуудаас ялгагдах гол ялгаа нь тэрээр peer-to-

peer технологи2 ашигладаг явдал юм. Энэ нь уламжлалт server-client

(сервер-үйлчлүүлэгч ) технологиос ихээхэн илүү болсон нь түүний чанартай

яриа олон зуун сая хэрэглэгчээс харагдаж байгаа биз ээ. Skype-ийн

хэрэглэгчдийн сүлжээ нь хаана ч төвлөрөөгүй бөгөөд дэлхий даяарх

сүлжээнүүдээр тархсан маягтай байдаг. Энэ нь Skуpe –ийн сүлжээ асар их

том болгож байгаа бөгөөд үүнийхээ тусламжтайгаар олон зуун сая

хэрэглэгчдэд үйлчилж байгаа билээ. Skype –ийнхэн нэг ч нүсэр том

байгууламж, серверүүд босгоогүй нь тэдний хувьд асар өндөр ашигтай

ажиллах боломжийг олгож байна.

Ашигладаг нөөц

Skype-г ашиглаж байхад тэрээр нэг минутанд хатуу диск рүү хэд хэдэн удаа

ханддаг нь мэдэгддэг. Бас түүнийг ашиглахад 40kb хурд байхад л

хангалттай. Энэ холболт нь гайгүй үед Dial-up –аар ч ярих боломжийг олгож

байгаа юм.

Нууцлал

Телефон яриа хийгдэж байхад нууцлал маг хурцаар тавигдана. Хэрвээ энэ

яриаг чинь хэн нэгэнд шууд сонсох боломжтой байвал тэр үйлчилгээ нь

шууд л утгагүй болж байгаа юм. Иймээс Skype-г ийм нэр хүндтэй болоход

түүний аюулгүй байдал, өндөр нууцлал хамгаадалт их үүрэг гүйцэтгэсэн

билээ. Та Skype-ээр ярихдаа тусгай кодчлолыг on/off буюу хүчинтэй/

хүчингүй болгох боломжгүй. Тэр угаасаа л кодолдог юм.

2 www.tuslay.ucoz.net

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Skype in Gariin Avlaga

Үнэгүй яриа

Skype –ийн хамгийн чухал нь үнэгүй яриа. Skype –г ашиглан нөгөө хүнтэйгээ

(Skype -тэй) ямар ч төлбөргүй, өөрөөр хэлбэл үнэгүй яриарай. Ямар ч

төлбөргүй гэдгийг дахин хэлье. Skype-тэй хүнтэй үнэгүй утсаар ярина.

Дэлхийн хаана ч байж болно. Хэзээ ч гэсэн, хаана ч гэсэн ярих боломжтой.

Юуны өмнө Skype-ийн сайтаас програмыг нь татаж авна. Сайтын хаяг нь

www.skype.com юм. Найз чинь эсвэл гадаадад байгаа гэр бүлийн хүн тань

Skype байхгүй бол татаж аваад суулгахыг зөвлөөрэй. Ердөө ингээд л та 2

шууд үнэ төлбөргүй утсаар ярих боломжтой болж байгаа юм. Гайхалтай

байгаа биздээ. Гэхдээ мэдээж та 2-т интернет холболт, микрафон, спикер

байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь Skype-г ашиглан утсаар ярихад

маш өндөр чанартай байж чаддаг. Энэ бол түүний гайхалтай чанар юм.

Yahoo messenger зэрэг нь бас л утсаар ярих үйлчилгээг санал болгодог

боловч чанараараа Skype-г яагаад ч гүйцэхгүй.

Түүнчлэн Skype нь олон жил хөгжиж олон зуун сая хэрэглэгчтэй болсон тул

маш сайн хийгдэж ихэнх алдаа мадаг нь бүрэн арилсан байна. “Олон зуун

сая хүн алдана гэж байхгүй” гэсэн үг нь тунч үнэн юм. Skype нь хэрэглэглэгч

олонтой, нэр хүндтэй учраас сүүлийн үед хүмүүс Skype-н ID-гаа солилцох нь

элбэг болоод байна.

Хэрвээ веб камер байгаа бол дараагийн түвшин буюу шууд нүүр нүүрээ

харалцан видео хурал эсвэл видео яриа хийх боломжтой.

PC –ээс PC рүү хийх яриа нь бүрэн нууцлалтай бөгөөд тусгай кодчлолоор

кодлогдоно. Харин жирийн телефон утас болоод гар утасруу дуудлага

хийгдэж байгаа бол тухайн операторын сүлжээ хүртэл ормогц тэр сүлжээний

мэдэлд орно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Skype in Gariin Avlaga

Телефон болон гар утас руу залгах нь

Интернет сүлжээнээс гадуур залгах шаардлагатай бол SkypeOut үйлчилгээг

идэвхижүүлэх хэрэгтэй. Бас Skype-ийн дансандаа хамгийн багадаа 1

минутын яриа хийх хэмжээний мөнгөтэй байх ѐстой. Ийм байвал зүгээр л

утасны дугаараа оруулаад Enter дарахад л болно. Гэхдээ олон улсад

дуудлага хийх гэж байгаа бол утасны дугаарын форматаа их анхаарах

хэрэгтэй. Нэгэнтээ зөв оруулаад сурчихвал цаашдаа ядах юм байхгүй.

“+” + “олон улсын код” + “дугаар ”

Зарим тохиолдолд олон улсын дугаарын өмнө “00” эсвэл “011” хийх

шаардлагатай байдаг. Хэрвээ дугаараа зөв оруулахад хүндрэл тохиолдсон

бол Dialing Wizard буюу дуудлага хийхэд туслах цонхыг ашиглаж болно.

Анхаарах нэг зүйл гэвэл Skype нь аюултай болон тусгай дугааруудыг

дэмждэггүй. Тухайлбал: түргэн дуудлага, гал команд, цагдаа (102,101,103)

эдгээр дугаарууд руу залгаж болохгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Skype in Gariin Avlaga

Туршилт судалгааны хэсэг

Skype програмыг судааснаар өөрийн таньдаг хүсүүмс энэхүү програмыг

татаж авахыг зөвлөсөн. Ингээд Skype –нхаа харилцагчийн жагсаалтанд

нэлээн хэдэн найзуудтай болоод түүгээрээ Video conference хийж туршиж

үзлээ. Yahoo messenger мөн адил conference хийдэг ч асар тод дуугаралт,

дүрсний нягсралаараа чанарын өндөр түвшинд бүтээгдсэн гэдэг нь харагдаж

байлаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Skype in Gariin Avlaga

Дүгнэлт

Миний курсын ажлын сонгон авсан сэдэв нь Skype хэрэглэгчийн гарын

авлага хийх бөгөөд энэхүү сэдвийг судлах явцад өмнө нь мэдэлгүй өнгөрөөж

байсан олон зүйлийг сурж авлаа. Ингэснээр эргэн тойрны хүмүүст Skype

хэрэглэхийг зөвлөж туршилт хийсэн юм. Бид ихэвчлэн Yahoo messenger-г

хэрэглэгдэг. Тэгвэл яг түүн шиг зориулалттай мөртлөө илүү чанартай,

найдвартай, олон давуу талтай Skype програмыг судалж мэдлээ. Skype

програмын тухай эх хэл дээр уншиж судлах материал хомс учраас

www.skype.com сайтаас орчуулга хийсэн.

Skype програмын тухай өөрийн мэдлэгийн хэмжээнд 26 хуудастай бяцхан

гарын авлага хийлээ. Энэ програмыг судлахын хажуугаар өөрийн бүтээлтэй

болсонд баяртай байна. Ингээд мэргэжил нэгт хүмүүс болон оюутнууддаа

Skype програм ашиглахыг зөвлөж байна.

Ашигласан материал

1. www.skype.com

2. www.tuslay.ucoz.net

3. www.admincourt2.gov.mn

4. www.google.ru

www.zaluu.comwww.zaluu.com