hariltsaa lekts 6

13

Upload: murun78

Post on 19-Jun-2015

4.353 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Бие хүн хоорондын харилцаа хүмүүсийн болон бүлгийн зан үйлийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Харилцааны энэ түвшний мөн чанар хүнийх нь хувьд хүндэлж, хүлээн зөвшөөрч

сэтгэлээ нээж харилцахын хамтаар бид бол адил тэгш эрхтэй, нийгмийн нэг адил гишүүн гэдэг байр сууринаас хандах явдал.

Бие хүн хоорондын харилцааны үед оролцогчдын туршлага, мэдрэмж, хүртэхүйн ялгааны улмаас бэрхшээл саадтай тохиолддог. Мөн бусадтай харилцахдаа тэдний сэтгэц зан байдлын өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй шинжийг үл хайхран өөртэйгээ адилтган хандах зэрэг нь шууд алдаанд хүргэнэ.

Тиймээс юуг анхаарах хэрэгтэй вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл

харилцаанд дараах зүйлсийг эзэмших хэрэгтэй.

1. харилцааны эв дүйд;2. харилцааны арга хэрэгслийг зөв сонгож

сурах;3. харилцах ур чадвар4. харилцааны орон зай

Хүн өөрийгөө бусадтай харилцах арга ажиллагаанд тухай бүрт нь бэлтгэх, харилцааны үйл явц, зан байдал, үйл хөдлөлөө зөв ухаалгаар удирдан зохицуулах, тухайн нөхцөлд оновчтой арга барилыг сонгохыг хэлнэ.

Үгэн ба үгэн биш харилцааны хэлбэрүүдээс хамгийн үр нөлөөтэй, нөхцөл байдалд илүү зохицсон арга хэрэгслийг сонгон авах асуудал юм.

Эдгээрийн аль аль нь:мэдлэг чадварзан үйлийн хэвшилсэтгэл зүйн байдалмэдрэмжзоргийн үйлийн онцгой зохицуулалтыг

шаардаж байдаг онцлогтой.

Ажил хөдөлмөрийн үр дүнг шууд тодорхойлж чадах хүмүүстэй харилцах эв дүй, ур ухаан, арга барил, дадлын цогц шинж юм.

Хүмүүс бие биендээ хэрхэн яаж хандаж буйг ойлгохын тулд тэд сэтгэл зүйн орон зайгаа ухамсарлагдаагүй байдлаар яаж зохицуулж байгаа, хэр зэрэг зайнаас харилцаж байгаа, биеийн ямар байрлал, зогсолт харилцааны үед голлож байгаа зэргийг анхаарах шаардлагатай.

1. Дотно харилцааны орон зай /0-48 см/Энэ харилцааны сэтгэл зүйн

тулгуур үндсэн нь харилцагч талуудын хэн хэнд нь ойр зайнаас харилцах шинэлэг эрч хүчтэй хэрэгцээ, сонирхол бий болсон, тэр нь бусад сэдэл, сэдлүүдээс илүү хүчтэй болж хувирсан явдал юм. Энэ орон зайнаас хамгийн ойр дотно хүмүүс харилцдаг.

Жирийн танил хүмүүс юмуу хамт нэг дор ажилладаг ба хүмүүсийн хоорондын ажил хэрэгч харилцаа ихэвчлэн энэ зайнаас явагдана.

Энэ зайд хүмүүсийн хамтын ажил, амьдрал явагдаж, нэг нь нөгөөдөө саад болохгүйгээр ойролцоо байдалд ажиллах боломжтой.

Олон нийтийн харилцааны нөхцөлд хүмүүс гол төлөв дуугаа ердийнхөөс арай өндөрсгөж, үг хэллэгээ маш оновчтой сонгож, товч тодорхой ярьж харилцана. Энэ зайнаас хүмүүсийн нүүр царайны хувирал, хөдөлгөөн, үйлдэл төдийлөн анзаардаггүй.