lekts presentation10

45
ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАЛТ, ТҮҮНИЙ АЛДААГ Лекцийн агуулга 1.Сүлжээгээр өгөгдөл дамжуулах төрлүүд 2.Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Upload: ganzorigb

Post on 10-Feb-2017

2.451 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Lekts presentation10

ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАЛТ, ТҮҮНИЙ АЛДААГ

Лекцийн агуулга

1. Сүлжээгээр өгөгдөл дамжуулах төрлүүд

2. Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Page 2: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

Компьютерийн сүлжээний хөгжлийн явцад өгөгдөл дамжуулах олон аргуудыг хэрэглэсээр ирсэн.Өгөгдөл дамжуулах аргуудын хамгийн гол онцлог нь өгөгдлийг найдвартай шуурхай дамжуулах явдал байдаг.

Page 3: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

Сүлжээгээр өгөгдөл дамжуулахад өгөгдлийг алдаагүй найдвартай дамжуулахын тулд өгөгдөл дамжуулах сайн аргуудыг боловсруулах шаардлага гардаг.

Page 4: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

Өгөгдөл дамжуулах сайн арга нь дамжуулж буй өгөгдлийг өндөр нууцлалтайгаар кодлож нарийн зохион байгуулалттайгаар найдвартай, хурдтай дамжуулах чадвартай байх ёстой.

Page 5: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах аргууд дундаас дамжуулалтын стандарт болж чадсан өгөгдлийг өндөр хурдтай найдвартай дамжуулах чадвар бүхий ATM ( Asynchronous Transfer Mode ) хэмээх энэ аргын тухай товч үзье.

Page 6: Lekts presentation10

ATM – Asynchronous Transfer Mode

Сүлжээгээр мэдээлэл дамжуулах энэ архитектур нь 1990 оны сүүлээр өгөгдөл дамжуулалтын стандарт болж хөгжиж ирсэн. ATM архитектурт хамаарах үйлдлүүд нь OSI-ийн Data link түвшинд хамаарч ажилладаг.

Page 7: Lekts presentation10

ATM – Asynchronous Transfer Mode

ATM нь дуу дүрс болон бусад өгөгдлийг сүлжээгээр өндөр хурдтай дамжуулах чадвартай бөгөөд өргөн дамжуулалтын (broadband) технологийн үндэс болсон.

Page 8: Lekts presentation10

ATM – Asynchronous Transfer Mode

ATM нь 53 байт урттай өгөгдлийн пакет ашиглаж мэдээллийг дамжуулдаг ба үүнээс 5 байт нь header information байдаг.ATM –ийн хэрэглээний чанарын түвшингүүдийг OC буюу Optical Carrier гэж нэрлэдэг бөгөөд OC-xxx гэж тэмдэглэдэг.

Page 9: Lekts presentation10

ATM – Asynchronous Transfer Mode

Жишээ нь: OC-3 түвшин нь 155mbps, OC-12 түвшин нь 622 mbps хурдтай байдаг бол OC-192 түвшин нь өндөр хурдны түвшин бөгөөд 10gbps хэрдтэйгаар мэдээллийг дамжуулах чадвартай юм.

Page 10: Lekts presentation10

ATM – Asynchronous Transfer Mode

АТМ архетиктур дараах шинж чанартай:1. Өгөгдлийг ашиглаж дамжуулдаг. 2. Өгөгдлийг дамжуулахдаа праллель

дамжуулалтыг хэрэглэдэг.3. Өгөгдлийн дамжуулалт нь үргэлж

дээд хурдаар дамжидаг.

Page 11: Lekts presentation10

ATM – Asynchronous Transfer Mode

4. Өгөгдлийн 53 байт хурдтай пакет ашигладаг.

5. Алдаа боловсруулалт чиглүүлэлтийг техник хангамжийн түвшинд хийдэг.

6. Дуу авиа ведио болон бусад өгөгдлийг нэгэн зэрэг дамжуулах боломжтой.

Page 12: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

Өгөгдлийн холболт хийх олон төрлийн арга байдаг. Үүнд:1.Point – to – Point Direct – Шууд

дамжуулалт. Өөрөөр хэлбэл сүлжээний 2 узелийн хооронд шууд дамжуулалт хийнэ.

узель узель

Зураг1. Мэдээлэл дамжуулалтын загвар

Page 13: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

2. Mediated Direct - Энэ төрлийн холболт нь хүлээн авагч болон дамжуулагчийн хооронд шууд холболт байх үед үүсэх бөгөөд өгөгдөл дамжихдаа сүлжээний ямар нэг элементийг дайран өнгөрч байх ёстой.

узель узель

Зураг2. Мэдээлэл дамжуулалтын загвар

Page 14: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

3. Switched Direct – Шууд биш дамжуулалт. Хэд хэдэн маршрутаар хэд хэдэн боломжит узелиудыг дамжин өгөгдөл дамждаг.

узель узель

Зураг3. Мэдээлэл дамжуулалтын загвар

Page 15: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

4. Broad Cast Direct - Дамжуулагдаж буй мэдээллийг сүлжээнд холбогдсон бүх узелиуд хүлээн авч байдаг. Энэ дамжуулалтын Ж нь: UBS телевиз.

5. Multi Cast Direct – Тодорхой хаягтай узелиудыг сонгож дамжуулалтыг хийдэг.

Page 16: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

6. TDM ( Time Division Multiplexing ) – Хугацааны хослуулалтын арга. Ялгаатай өгөгдлийн эх үүсвэрээс дамжуулж буй өгөгдлийг холболтын нэг сувгаар хэрэглэгчээр дамжуулах арга юм

Page 17: Lekts presentation10

А

В

D

С

Кабель

А

А

А

А В

В

В

В

С

С

D

D

Зураг4. Мэдээлэл дамжуулалтын загвар

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

Page 18: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

7. FDM ( Frequency Division Multiplexing ) - Хугацааны хослуулалтын аргаас ялгаатай нь ерийн магистраль кабель нь хэд хэдэн богино долгионы давтамжийн хэсгүүдэд хуваагддаг.

Page 19: Lekts presentation10

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах

8. Data Communication. - Энэ холболтын арга нь өгөгдлийг дискрет тоон сигналиудад хувирган дамжуулдаг. Тоон сигналийг дамжуулах үед дискрет 0, 1 гэсэн төвшинд ашиглагддаг.

Page 20: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах явцад гадаадболон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр алдаагарах магадлал өндөр байдаг.

Хүчдэлийн уналт, цахилгаан соронзон орнынөлөөнд орох, сүлжээний халдлагад өртөх,төхөөрөмжийн гажилт, буруу тооцоолсонсүлжээний топологи зэргээс хамаарчсүлжээгээр дамжиж буй өгөгдөлд гажуудалүүсэх тохиолдол элбэг байдаг

Page 21: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Сүлжээгээр өгөгдөл дамжуулах явцад гадаад болон хүчин зүйлийн нөлөөгөөр дамжуулалтанд алдаа гарах магадлал өндөр байдаг.

Page 22: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Хүчдэлийн уналт, цахилгаан соронзон орны нөлөө, сүлжээний халдлага, төхөөрөмжийн гажилт, буруу тооцоолж зохион байгуулсан сүлжээний топологи зэргээс хамаарч дамжиж буй өгөгдөлд гажилт үүсэх тохиолдол өндөр байдаг.

Page 23: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Сүлжээгээр дамжиж буй өгөгдөлд алдаа бага гаргах хамгийн оновчтой арга бол сүлжээг зохион байгуулж буй инженерүүд дамжуулалтын явцад гарсан алдааг ойлгох чадвартай техник болон програм хангамжуудыг бүрдүүлэх явдал юм.

Page 24: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Ингэснээр гарсан алдааг засварлах, алдаа гарахаас урьдчилан сэргийлэх, алдаатай болсон мэдээллийг дамжуулахгүй байх нөхцөлийг хангана.

Page 25: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Жишээ нь: RS-2 техник хангамжийн төхөөрөмжүүд алдааг дараах байдлаар тогтоодог. Дамжуулсан тэмдэгтүүдийг хүлээн авах, хүлээн авагч түүнийг шалгах таймерийг ажиллуулдаг.

Page 26: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

RS2 техник хангамж: Энэ нь хүлээн авсан тэмдэгтийн битийг шалгахад ашигладаг. Хэрэв дохионы элемент бүр нь тухайн битийг илэрхийлэх хэмжээнд хүрэхгүй эсвэл хяналтын хугацаанд зогсолтын битэд ороогүй тохиолдолд техник хангамж алдаа гарсан гэж ойлгоно.

Page 27: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

RS2-TX/FX (Datacom: Ethernet) from Hirschmann Network Systems

• Fast Ethernet rail switch for twisted pair and fiber optics• IEEE 802.3 10/100Base-Tx and 100Base-Fx• SNMP(Simple Network Management Protocol ) and

Web-based management included• Maximum distance 100m with twisted pair and 3.000m

with multimode fiber• Five 10/100Base-Tx autosensing ports with RJ45

connectors• Two 100Base-Fx multimode ports with SC connectors

Page 28: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

RS2-TX/FX (Datacom: Ethernet) from Hirschmann Network Systems

Page 29: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Мөн RS-2 загварын техник хангамжууд нь тэмдэгт бүрийг шалгах хоёр дахь механизмыг ашигладаг.

Энэ нь тэгш сондгой эсэхийг шалгах parity bit юм.

Page 30: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Parity bit-ийн утгыг өгөгдөл дамжуулахаас өмнө тогтоож өгсөн байдаг.

Сүлжээгээр дамжиж буй өгөгдлийн бүх битийг хүлээн авсны дараа parity битийн хүлээн авсан өгөгдөл зөв утгатай эсэхийг шалгадаг.

Page 31: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Хэрэв дамжуулалтын явцад алдаа гарсан тохиолдолд дамжуулалтыг хүлээн авагч төхөөрөмж parity битийг ашиглан алдааг илрүүлдэг.

Page 32: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Parity битийг ашиглах хоёр хувилбар байдаг. Сүлжээгээр өгөгдөл дамжуулагч болон хүлээн авагч нь энэ хоёр хувилбарын алийг нь ашиглахаа харилцан тохиролцдог.

• Тэгш эсэхийг шалгах• Сондгой эсэхийг шалгах

Page 33: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Parity битийн тэгш эсвэл сондгой хувилбарын алийг нь ч ашиглах үед мэдээллийг дүрсэлсэн хоёртын тооноос 1-үүдийг тэгш, сондгой байгаа эсэхийг шалгадаг.

Page 34: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Энэ алдаа тогтоох аргын нэг сул тал нь:

Дамжуулалтын үед гарсан алдаа нь хоёр битийг өөрчилсөн тохиолдолд алдааг олох боломжгүй.

Page 35: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ихэнх сүлжээний систем тухайн пакетад хүлээн авагч алдааг тогтооход туслах зорилгоор хяналтын нийлбэр /check sum/ гэсэн нэмэлт талбарыг ашигладаг.

Page 36: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Тэгш сонгой эсэхийг шалгах аргын сул талыг нөхөхдөө өгөгдлийг хоёртын дараалалд хөрвүүлж тэдгээрийн нийлбэрийг ашиглан Check sum талбарын утгыг тооцоолж алдаа тогтоох шинэ аргыг гаргаж ирсэн. Энэ хоёр аргыг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Page 37: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Page 38: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Өөр бусад нарийн алдааг сүлжээний алдаа тогтоох систем яаж олох вэ? гэсэн асуудал гарна.

Page 39: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Сүүлийн үед check sum-ийн утгыг 32 бит болгосон. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэхэд хангалттай бус байсан учир сүүлийн үед сүлжээний дараах технологийг гаргаж ирсэн.

Page 40: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Cyclic Redundancy Check – CRChttp://en.wikipedia.org/wiki/Cyclic_redundancy_check

Энэ арга нь илүү олон тооны алдааг илрүүлэх чадвартай бөгөөд өмнөх аргуудтай харьцуулахад давуу тал нь дамжуулж буй өгөгдөл дээр математик шинжилгээ хийх чадвартай.

Page 41: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Техник хангамжийн энэ кодыг тооцоолохдоо 2 нэгжийн тусламжтай тооцоолно.

• Shift register• Xor

Page 42: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Үүнийг ойлгохдоо тухайн мэдээллийн буюу тэмдэгтийн битүүдийг зүүнээс баруун тийш шилжүүлэлт хийдэг. Шилжүүлэлтийн регистерт шилжүүлэлтийн тоо байрлах бөгөөд шилжүүлэлт хийх бүрд шинээр 1 бит орж ирдэг.

Page 43: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Түүний бит өөрчлөгдсөнөөр гаралтын бит өөрчлөгдөнө. Алдаа тогтоох мэдээллийг өгөгдлийн багц бүрт хийж өгдөг. Мэдээллийг илгээгч хяналтын нийлбэр CRC кодыг тооцоолж илгээж буй өгөгдлийн багцад нэмж дамжуулдаг.

Page 44: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Хүлээн авагч багцыг хүлээн аваад үүнтэй яг адил өгөгдөл хийн алдааг шалгадаг. Дамжуулж буй өгөгдлийн ерөнхий хэлбэр дараах байдлаар дүрслэгдэнэ.

Page 45: Lekts presentation10

Өгөгдөл дамжуулалтын алдааг тогтоох аргууд

Сүлжээгээр дамжуулсан мэдээллийн алдааг шалгахдаа CRC error code алдааны кодыг ашиглана. http://www.instant-registry-fixes.org/fixing-crc-error/