yНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2...

12
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638) 00638 Цэргийн зориулалтаар ашигласан байгууламж, талбайн хүнд металл, газрын тосны бохирдол дунд манай иргэд 20 гаруй жил амьдарч байна. Гэвч энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хэн ч хөндсөнгүй. 5 “Эцэг” хуулийг ингэж өөрчилнө Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар тусгажээ. > 2 2018 оноос нислэгийн чиглэлүүдээ өөрчилнө Нойтон түрээсийн ач холбогдлыг зөвхөн орлогоор хэмжиж болохгүй. > 12 Гэмт этгээдийг 24 цагийн дотор баривчиллаа Гэмт этгээд өмнө нь ХХБ-наас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдоод бүтэлгүйтжээ. > 3 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.05.17 БАГАВТАР ҮҮЛТЭЙ 32° 13° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2418.60 350.86 42.95 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.02 0.04% 96.830 0.7% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1234.20 0.31% УЛС ТӨР МАХН-аас С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлэв. УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа гэлээ. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Үндэсний зөвшилцөл” уулзал- тыг зохион байгуулав. ЭДИЙН ЗАСАГ Өмнөговь аймгийн хэмжээнд хайгуулын 149 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 26.1 хувиар өсөв. Улсын хэмжээнд савласан усны нийт 90 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Монголын хөрөнгийн биржийн индекс 843.97 нэгж болж, 1.9 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж байна. НИЙГЭМ Хилийн 0132 дугаар ангийнхан Дорнод аймгийн 400 малыг хил давахаас нь өмнө олжээ. Нийслэлд буй таван байршил дахь түүх дурсгалын газрыг сэр- гээн, хамгаалалтад авна. Мазаалай баавгайг хамгаа- лахад хувийн хэвшлийнхэн нэгдэхээр болов. Цагдаагийн тодорхойлолтыг нийслэлийн үйлчилгээний Драгон салбарт олгож эхэллээ. “Авьяаслаг шведчүүд” шоунд оролцож буй Янжаа сүүлчийн шатны тэмцээнд тэнцлээ. ДЭЛХИЙ Трамп Лавровт нууц мэдээлэл өгсөн тухай хэвлэлийн мэдээг Цагаан ордон няцаав. Украины эрх баригчид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөсөн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ыг цөмийн туршилтаа зогсоохыг шаардлаа. Хиллари Клинтон “Хамтдаа урагшаа” хэмээх улс төрийн байгууллага бий болгожээ. Хакерууд Диснейн шинэ киног гарахаас өмнө сүлжээнд тавихаар заналхийлэв. С.Батсайхан / ЗГМ© 5613 0.31% 843.97 1.9% Мартагдсан хорт “уурхай”-нууд Хувьсах “дуртай” үнэт цаас З.Ганцоож: Gan брэндийг салбарлаж хөгжүүлнэ ТАНИН МЭДЭХҮЙ БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ Аливаа орны мөнгөн дэвсгэрт гэдэг яг л тухайн орны туг гэсэн үг. Харах мэдрэхүйгээр дамжуулан тухайн улсын талаарх анхны сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс мөнгөн дэвсгэртийг бүтээхдээ улс төрийн гэхээсээ илүү нууцлал, хуурамчаар үйлдэх боломжийг хязгаарлахад анхаардаг. Энэ ч Монголчууд, ялгангуяа монгол залуус хийж бүтээе гэсэн сэтгэлгээтэй болсныг бид “Би үйлдвэрлэгч” булангаараа танилцуулж байгаа билээ. Энэ удаад өөрт тулгарсан бэрхшээлийг давуу талаа болгож чадсан “Gan” брэндийг үүсгэн байгуулагч, өдгөө 25 настай З.Ганцоожтой ярилцлаа. Тэрбээр спорт буюу фитнессийн хувцасны зах зээлд өрсөлдө- хөөр нэрийнхээ эхний үеэс бүтсэн “Gan” брэндийг үүсгэн байгуулж, бүтээгдэхүүнээ ний- лүүлж эхлээд байна. -Фитнессийн хувцас үйлдвэр- лэх санаа яагаад төрсөн бэ. Энэ салбарт монголчууд хэдийнэ ороод эхэлчихсэн шиг санагдаж байна? -Би сагс тоглох дуртай. Голдуу Nike, Adidas зэрэг брэндийн спорт хувцасны өмсгөл өмсдөг байв. Заримдаа тоглож байгаад хувцсаа урчихна.Гэтэл 80-90 мянган төгрөгийн үнэтэй өмсгөлийг тэр бүр худалдан авах боломжгүй. Ингээд өөрөө хийж өмсвөл ямар байх бол гэсэн санаа төрсөн. Гурав орчим сар хийсэн өмсгөлөө туршсан. Ингээд тун боломжийн санагдаж, үйлдвэрлэхээр болсон. Монголд манайх шиг нэг үйлдвэрлэгч байдаг. үүднээс мөнгөн тэмдэгтийн загвар уламжлалаа хадгалах хэдий ч технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлтийг даган байнга хувьсах “дуртай” үнэт цаас юм. Ер нь аливаа мөнгөн тэмдэг- тийн загварыг хийх амаргүй аж. Дэлхийн мөнгөн тэмдэгтийн хамгийн том үйлдвэрлэгч болох Английн “Де Ла Ру” компанийн креатив дизайны менежер Иан Кершер мөнгөн дэвсгэртийн дизайн гэдэг гоо зүй ба үүргийн хослол гэж тодорхойлжээ. Хэр зэрэг төгс хослох нь дизайнерын тухайн улсын онцлог, нууцлал, үнэт цаас, хэвлэлийн технологийн талаарх мэдлэг, бүтээлч байдлаас шалтгаална. 7 Б.Бямбасүрэн @byambaZGM З.Цэлмэг @tselmegZGM 11 Нэг хүний суудлаас НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАР 2017 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАРЫН ОРЛОГО Үүнд захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 хүн ажиллаж байна (ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР) 55.8 Энэ салбарт аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 643 10.2 5.8 өссөн үзүүлэлт. өссөн нь гол нөлөө үзүүлсэн. 7340 1.3 сая төгрөгийн орлого олдог байна. Үндэсний статистикийн хороо© Рестораны орлого ЗГМ: ИНФОГРАФИК Нэг дэвсгэртийг дунджаар 144 төгрөгөөр хэвлэдэг ЦАГ ҮЕ Худалдаа хөгжлийн банк бүх шалгуурыг хангаж байна Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн байгааг Монголбанкнаас албан ёсоор мэдэгдлээ. Уржигдар буюу энэ сарын 15-16-ныг шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тарсан “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн Г.Байгал @baigalZGM мэдээллийг няцааж, ор үндэсгүй худал болохыг тус банкнаас анхааруулж байна. Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдсан энэ хэргийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа ажээ. Манай улсын банкны салбарын тэргүүлэгчдийн нэг Худалдаа хөгжлийн банк төв банкны бүр шалгуурыг бүрэн хангаж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захи- рал Н.Батсайхан баталж байна. Төв банк арилжааны бан- куудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 14, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 14 хувиар тогтоосон. 3 Банкны нэр хүндэд хар толбо суулгаж байгаа нь онц ноц- той үйлдэл

Upload: others

Post on 01-Jan-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638)

0 0 6 3 8

Цэргийн зориулалтаар ашигласан байгууламж, талбайн хүнд металл, газрын тосны бохирдол дунд манай иргэд 20 гаруй жил амьдарч байна. Гэвч энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хэн ч хөндсөнгүй. 5

“Эцэг” хуулийг ингэж өөрчилнөЕрөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар тусгажээ. > 2

2018 оноос нислэгийн чиглэлүүдээ өөрчилнөНойтон түрээсийн ач холбогдлыг зөвхөн орлогоор хэмжиж болохгүй. > 12

Гэмт этгээдийг 24 цагийн дотор баривчиллааГэмт этгээд өмнө нь ХХБ-наас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдоод бүтэлгүйтжээ. > 3

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.05.17

БАГАВТАР ҮҮЛТЭЙ

32° 13°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2418.60 350.86 42.95

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

100.020.04%

96.8300.7%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1234.200.31%

УЛС ТӨРМАХН-аас С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлэв.УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн үүргээ хангалт тай хэрэгжүүлж байгаа гэлээ. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Үндэсний зөвшилцөл” уулзал-тыг зохион байгуулав.

ЭДИЙН ЗАСАГӨмнөговь аймгийн хэмжээнд хайгуулын 149 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 26.1 хувиар өсөв. Улсын хэмжээнд савласан усны нийт 90 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Монголын хөрөнгийн биржийн индекс 843.97 нэгж болж, 1.9 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж байна.

НИЙГЭМХилийн 0132 дугаар ангийнхан Дорнод аймгийн 400 малыг хил давахаас нь өмнө олжээ.Нийслэлд буй таван байршил дахь түүх дурсгалын газ рыг сэр-гээн, хамгаалалтад авна.Мазаалай баавгайг хамгаа-лахад хувийн хэвшлийнхэн нэгдэхээр болов. Цагдаагийн тодорхойлолтыг нийслэлийн үйлчилгээний Драгон салбарт олгож эхэллээ.“Авьяаслаг шведчүүд” шоунд оролцож буй Янжаа сүүлчийн шатны тэмцээнд тэнцлээ.

ДЭЛХИЙТрамп Лавровт нууц мэдээлэл өгсөн тухай хэвлэлийн мэдээг Цагаан ордон няцаав. Украины эрх баригчид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөсөн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ыг цөмийн туршил таа зогсоохыг шаардлаа. Хиллари Клинтон “Хамтдаа урагшаа” хэмээх улс төрийн байгууллага бий болгожээ.Хакерууд Диснейн шинэ киног гарахаас өмнө сүлжээнд тавихаар заналхийлэв.

С.Батсайхан / ЗГМ©

56130.31%

843.971.9%

Мартагдсан хорт “уурхай”-нууд

Хувьсах “дуртай” үнэт цаас

З.Ганцоож: Gan брэндийг салбарлаж хөгжүүлнэ

ТАНИН МЭДЭХҮЙ

БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ

Аливаа орны мөнгөн дэвсгэрт гэдэг яг л тухайн орны туг гэсэн үг. Харах мэдрэхүйгээр дамжуулан тухайн улсын талаарх анхны сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс мөнгөн дэвсгэртийг бүтээхдээ улс төрийн гэхээсээ илүү нууцлал, хуурамчаар үйл дэх болом жийг хязгаарлахад анхаардаг. Энэ ч

Монголчууд, ялгангуяа монгол залуус хийж бүтээе гэсэн сэтгэлгээтэй болсныг бид “Би үйлдвэрлэгч” булангаараа танилцуулж байгаа билээ. Энэ удаад өөрт тулгарсан бэрхшээлийг давуу талаа болгож чадсан “Gan” брэндийг үүсгэн байгуулагч, өдгөө 25 настай З.Ганцоожтой ярилцлаа. Тэрбээр спорт буюу фитнес сийн хувцасны зах зээлд өрсөлдө­хөөр нэрийнхээ эхний үеэс бүтсэн “Gan” брэндийг үүсгэн бай гуулж, бүтээгдэхүүнээ ний­лүүлж эхлээд байна.

-Фитнессийн хувцас үйлдвэр-

лэх санаа яагаад төрсөн бэ. Энэ салбарт монголчууд хэдийнэ ороод эхэлчихсэн шиг санагдаж байна?

-Би сагс тоглох дуртай. Голдуу Nike, Adidas зэрэг брэндийн спорт хувцасны өмсгөл өмсдөг байв. Заримдаа тоглож байгаад хувцсаа урчихна.Гэтэл 80-90 мянган төгрөгийн үнэтэй өмсгөлийг тэр бүр худалдан авах боломжгүй. Ингээд өөрөө хийж өмсвөл ямар байх бол гэсэн санаа төрсөн. Гурав орчим сар хийсэн өмсгөлөө туршсан. Ингээд тун боломжийн санагдаж, үйлдвэрлэхээр болсон. Монголд манайх шиг нэг үйлдвэрлэгч байдаг.

үүднээс мөнгөн тэмдэгтийн загвар уламжлалаа хадгалах хэдий ч технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлтийг даган байнга хувьсах “дуртай” үнэт цаас юм.

Ер нь аливаа мөнгөн тэмдэг-тийн загварыг хийх амаргүй аж. Дэлхийн мөнгөн тэмдэгтийн хамгийн том үйлдвэрлэгч болох Английн “Де Ла Ру” компанийн креатив дизайны менежер Иан Кершер мөнгөн дэвсгэртийн дизайн гэдэг гоо зүй ба үүргийн хослол гэж тодорхойлжээ. Хэр зэрэг төгс хослох нь дизайнерын тухайн улсын онцлог, нууцлал, үнэт цаас, хэвлэлийн технологийн талаарх мэдлэг, бүтээлч байдлаас шалтгаална.

7

Б.Бямбасүрэн@byambaZGM

З.Цэлмэг@tselmegZGM

11

Нэг хүний суудлаас

НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАР2017 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД

НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАРЫН ОРЛОГО

Үүнд захиалгат хоолны хүргэлтийн

үйлчилгээ

Энэ нь өмнөх оны мөн үеэс

2.7

хүн ажиллаж байна

(ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР)

55.8

Энэ салбарт аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж,

643

10.2 5.8өссөн үзүүлэлт.

өссөн нь гол нөлөө үзүүлсэн.

7340

1.3 сая төгрөгийн

орлого олдог байна.

Үндэсний статистикийн хороо©

Рестораны орлого

ЗГМ: ИНФОГРАФИК

Нэг дэвсгэртийг дунджаар 144 төгрөгөөр хэвлэдэг

ЦАГ ҮЕ

Худалдаа хөгжлийн банк бүх шалгуурыг хангаж байна

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн байгааг Монголбанкнаас албан ёсоор мэдэгдлээ. Уржигдар буюу энэ сарын 15-16-ныг шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тарсан “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн

Г.Байгал@baigalZGM

мэдээллийг няцааж, ор үндэсгүй худал болохыг тус банкнаас анхааруулж байна. Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдсан энэ хэргийг хууль, хяналтын бай гууллагууд шалгаж байгаа ажээ. Манай улсын банкны салбарын тэргүүлэгчдийн нэг Худалдаа хөгжлийн банк төв банкны бүр шалгуурыг бүрэн хангаж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захи-рал Н.Батсайхан баталж байна.

Төв банк арилжааны бан-куу дын өөрийн хөрөнгийн зохис той харьцааг 14, төлбөр түр гэн гүйцэтгэх чадварыг 14 хувиар тогтоосон.

3

Банкны нэр хүндэд хар толбо суулгаж байгаа нь онц ноц­той үйлдэл

Page 2: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638)

ТОВЧХОН » ЗАСГИЙН ГАЗАР Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри болон Этиопын Ерөнхий сайд Хайлемариам Десалень нартай ажил хэргийн уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ярилцжээ.

» УУЛЗАЛТУИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсактай уулзлаа. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн балыг “Үүссэн газрын нэршлийг хамгаалах батламж”-тай болгох асуудлаар туслалцаа, дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

» ТОО

152Улс. Монгол Улс 2016 онд дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 74 улсад бараа, түүхий эд экспортолж, 152 улсаас бараа, түүхий эдийг импортолсон байна. Үүнээс БНХАУ, Их Британи, Швейцарь улстай хийсэн худалдааны тэнцэл хамгийн өндөр ашигтай байсан бол ОХУ, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ-тай хийсэн худалдааны тэнцэл алдагдалтай байсныг 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.

» ХЭЛЭЛЦҮҮЛЭГУИХ дахь Ардчилсан намын бүлгээс маргааш Төрийн албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

-Монгол Улс нь Евразийн төвд оршдог бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, аюулгүй, хялбар, хямд дэд бүтцийг барьж байгуулах бүрэн боломжтой гэж бид үздэг. Газрын тос, хийн хоолой, төмөр зам ба авто зам, эрчим хүч, Европ, Азийг холбосон мэдээллийн транзит урсгал зэргийг Монголын улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх асуудалд манай Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Ялангуяа, төмөр зам ба авто замын төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, улс орны дамжин өнгөрүүлэх чадавхыг дээшлүүлэх, хил дамнасан тээврийг хөгжүүлэн олон улсын худалдаа тээврийн сүлжээнд идэвхтэй оролцох зорилтуудыг бид тавьж буй.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

ЭШЛЭЛ

ХУУЛИЙН ТӨСӨЛ

Ажил гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүснэ

Хөдөлмөр, нийгмийн хам-гааллын яамнаас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг Төрийн ордонд зохион бай гууллаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр одоо хүчин төгөл дөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш улс орны эдийн засаг, нийгмийн харил-

цаа өөрчлөгдсөн тул уг хуу лийг шинэчлэх зайлшгүй шаард лага тулгарч байгааг онцлов.

Уг хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн түншүүд буюу ажил олгогч байгууллагууд, энэ асуудлаар мэргэшсэн хуульч, судлаачид, сонирхсон төрийн бус байгууллагууд зэрэг олон талын төлөөлөл бүхий Ажлын хэсэг боловсруулсан байна. Төсөлд хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад

нийцүүлэн тусгажээ. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, зайнаас буюу гэрээсээ ажиллах, бүтэн бус цагаар ажиллах, алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг тусгасан байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойших харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг

явцуу болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнуудын хувьд хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцохоор холбогдох заалтыг оруулсан байна. Түүнчлэн ажил-тан, ажил олгогчийн хуу лиар хамгаалагдах эрх, хүлээх үүр гийг тэнцвэржүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл,

мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, хөдөлмөрийн маргаан богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор зорьжээ.

Хуулийн төсөл нийт 13 бүлэг, 127 зүйлтэй ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил, амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай хол боотой зохицуулалтыг тусгасан гэдгийг салбарын сайд Н.Номтойбаяр тодотгов.

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар

тусгажээ

Б.ДавааЗГМ

Б.Даваатогтох@datoZGM

Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ­ын гишүүн байж болно

ҮНДСЭН ХУУЛЬ

Б.Ганбаяр / ЗГМ©

Үндсэн хуульд нэмэлт, өөрч-лөлт оруулах тухай ард ний тийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион бай-гуулахаар төлөвлөж байгаа. Иймд даваа гарагт Засгийн газраас Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлд ард нийтийн санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэснийг 21-ээс доошгүй хоног болгон өөрчлөхөөр тусгасан юм. УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН бүрэн эрхийнхээ хугацаанд амжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар шуударч буй нь энэ.

Энэ хүрээнд өнгөрсөн мягмар гарагт УИХ дахь МАН-ын бүлгээс парламентад суудалтай болон суудалгүй улс төриийн хүчнүүдийн удирдлагыг орол-цуулсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуульд өөрч-лөлт оруулах асуудалд нухацтай хандаж, нийтээрээ зөвшилцсөний дараа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн улс төрийн намуудын ойлголцол, зөвшилцөл чухал үүрэгтэйг ч тодотгосон юм. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асууд лыг амжилттай зохион бай-гуулна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээс хоёр удаа зөвлөлдөх санал асуулга авч, өөрчлөлт оруулах асуудлаар ойлголцолд хүрч эхэлж байгааг мөн дуулгасан.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүн-дээжанцан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахаар тусгажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн болон Засгийн газар л хууль санаачлах эрх эдлэх аж. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод хуваагдахаар тусгасан байна. Аймаг нь сум, хотод, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдах аж. Үүнтэй уялдуулан аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот, дүүргийн Засаг даргыг харьяалах дээд шатны Засаг дарга, баг, тосгон, хорооны

“Эцэг” хуулийг ингэж өөрчилнө

л үлдээд буй.

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтад оролцсон улс төрийн хүчнүүдийн төлөөлөл өөрсдийн байр суурийг илэр-хийлсэн. Тухайлбал, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Нэг нам УИХ-д 65 суудал авсан энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь түүхэн боломж. Энэ бол эрх баригч намын боломжоо ашиглаж хийх ёстой том ажил. Ерөнхийдөө зарчмын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

гэж үзэж байна. Засгийн газрын яамдын нэрийг заасныг санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь дэмжсэн байна. Энэ зөв. Харин Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байх асуудлыг дахин авч үзэж, энэ асуудалд эрх баригч намынхан анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ. Үүнтэй санал нэг байгаагаа Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай илэрхийлэв. Тэрбээр “Эрх мэдлийн эрэмбэ, хот, орон нутгийн харилцааны талаар өөрчлөлтүүд орох ёстой гэж үзэж байна. Засгийн газрын үндсэн чиглэлийн таван яамыг нэрлэх нь зөв. Харин Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ. Үүнийг дахин ярилцаж, анхааралдаа авах хэрэгтэй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хүнийг сайдаар томилдог болох хэрэгтэй” гэв.

Засаг даргыг мөн л харьяалах дээд шатны Засаг дарга дөр-вөн жилийн хугацаатайгаар томилохоор тусгасан байна.

Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн “давхар дээл”-тэй байх боломж бүрдэж буй. Мөн Засгийн газрын бүтцийг хуульчилжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам болон Байгаль орчны яам гэсэн үндсэн таван чиг үүргийн яамтай байх аж. Ингэснээр Засгийн газар солигдох бүрт яамдын нэрийг сольж, төрийн албан хаагчдыг хоморголон халдаг тогтолцоог тодорхой хувиар бууруулах боломж бүрдэж байгаа юм. Ерөнхий сайдад нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоо хүртэл яамыг нэмж байгуулах боломжийг олгожээ.

Онцлоход, УИХ нэгдсэн төсвийг батлахдаа Засгийн газ-рын санал авалгүйгээр зард лын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэг дүүлэхийг Үндсэн хуулиар хориглох аж. Ингэснээр УИХ-ын гишүүд өөрсдийн тойрог тоо хөрөнгө оруулалт нэмэх болом-жийг хумина хэмээн тооцжээ.

Үүнээс гадна УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн, 35 нас хүрсэн иргэ-нийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг

40, 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг 30 нас болгон нэмэгдүүлжээ.

Дашрамд дурдахад, Ерөнхий-лөгчийн бүрэн эрхтэй холбоотой заалтуудыг 2021 оноос, бусад зохи цуулалтыг 2020 оноос эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад аль нэгэн улс төрийн хүчин, хэн нэгэн хүний эрх ашгийг урьтал болгохгүй. Эрх ашгийн эрэмбэ дарааллыг гол зарчим болгож, бүх шатны саналыг сонсож, Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах, эсэхийг тодорхойлсон” гэлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хоёр шат дамжлага үлдээд байгаа юм. Тодруулбал, Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах

» Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хоёр шат дамжлага үлдээд байна.

» Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгажээ.

» Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар төсөлд тусгасан байна.

Засгийн газрын бүтцийг хуульчилжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам болон Байгаль орчны яам гэсэн үндсэн таван чиг үүргийн яамтай байх аж.

Page 3: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

3

Цаг үе

2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1Тэгвэл эдгээр шалгуурыг

Худалдаа хөгжлийн банк хангаж байгаа ажээ. Бүр хангаад зогсохгүй харь цангуй өндөр дүнгээр буюу хангалттай давж байгааг төв банкны удирдлагууд онцолж байна. Гэтэл Монголын банкны системийн гол тулгуур багана болсон энэ банкны нэр хүндэд хар толбо суулгаж байгаа нь онц ноцтой үйлдэл болохыг тэмдэглэж байна.

Сангийн сайд Б.Чойжил сүрэн-гийн нэрийг барьсан нийгмийн сүлжээний хуурамч хуудсанд “Худалдаа хөгжлийн банк нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас ава хын тулд өөрийн болон Улаан баатар хотын банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан” гэж бичсэн байсан. Тэгвэл ингэж иргэдийн хадгаламжийг хууль бусаар ашиглах ямар ч боломжгүйг төв банкны тө-лөөлөл хатуу мэдэгдэв. Учир нь Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд хэдэн удаа-гийн шалгалт хийсэн. Улирал тутам хийдэг тогтмол шалгалтаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 49

БАНК САНХҮҮ

Худалдаа хөгжлийн банк бүх шалгуурыг хангаж байна

хувийн худалдан авалт олон нийтийн анхаарлыг татсанаас үүдэн дахин хэд хэдэн удаа хяналт, шалгалт хийжээ. Энэ үеэр хууль зөрчсөн, дүрэм жур-маас гажсан үйлдэл илрээгүйг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир мэдэгдэж байна. Дашрамд дурдахад, төв банк нь

арилжааны банкуудад жилд нэг удаа бүрэн шалгалт хийдэг. Бас улирал бүр хэсэгчлэн шалгадаг байна.

Үүнээс гадна, тус хуурамч хууд санд “Хадгаламж эзэмшигч-дийн мөнгөөр “Хөтөл” цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-

ын сонгуулиар намуудад хандив өгч, тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монголбанкны шалгалтаар илэрсэн” хэмээн гүтгэжээ. Үүнд ч төв банк ха риулт өглөө. Монголбанк Худал даа хөгж лийн банкны акти вын ангилал, зохистой ажил ла гаанд шалгалт хийж, гүйл-гээ нүүдийг хянаж байдаг учраас

энэ ч бас ор үндэсгүй гэдгийг төв банк тайлбарлаж байна.

Банк бол итгэлцэл дээр тогт-дог эмзэг бизнес. Иргэдийн итгэ лээр тоглож, арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдсан ийм увайгүй үйлдэлд итгэхгүй байхыг олон нийтэд хандан Монголбанкнаас албан ёсоор анхаарууллаа.

Монголбанк: Худалдаа хөгжлийн банк хэвийн ажиллаж байгаа

Б.Ганбаяр / ЗГМ©

Олон нийтийн сүлжээ гээр Сангийн сайд Б.Чойжил сүрэн-гийн нэр, зургийг ашиг ласан “Б.Чойжилсүрэн Сангийн сайд” гэсэн хуурамч хаягнаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Худалдаа хөгжлийн банктай холбоотой мэдээллийг няцаавБ.ТогтохЗГМ

дампуурлаа зарлана” хэмээн худал мэдээллийг тарааж эхэл сэн. Тэгвэл уг мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн няцаав. Тэрбээр “Сангийн сайдын зүгээс 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Худалдаа хөгжлийн банк болон бусад банктай холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй. Бүлгийн

хуралд 33-аас олон гишүүн байсан. Тэд ийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор баталж байна. Яагаад энэ няцаалтыг хийж байгаа вэ гэвэл банкны салбар эмзэг, итгэл, хүлээлт дээр тогтдог. Худалдааны хөгж лийн банк манай арилжааны том банкуудын нэг. Монголбанкнаас өгсөн мэдээллээр Худалдаа хөгжлийн банк бүх шалгуур

үзүүлэлтийг хангасан. Ийм зүйл болоогүй гэдгийг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн албан ёсны цахим хаяг байхгүй гэдгээ онцлоод Сангийн яамнаас дээрх хуурамч мэдээллийг шал гуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан гэдгийг дуулгав.

Монгол улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээсэн гэмт этгээдийг мягмар гарагт баривчилсан байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, 34 настай иргэн Н-ийг одоогоор тагнуулын байгууллага саатуулаад байгаа тухай мэдээлэл дугаар шилжих мөчид ирлээ. Гэмт этгээд өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүйн улмаас ийнхүү худал мэдээлэл цацсан байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Иргэн Н нь “Сангийн сайд Чойжилсүрэн” гэсэн хуурамч акаунт ашиглан “Ерөнхий-лөгчийн сонгуулийн дараа Худал даа хөгжлийн банк дампуурна” хэмээх худал мэдээл лийг олон нийтийн сүлжээгээр цацсан бөгөөд компьютерын тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролджээ. Гэвч цагдаа, тагнуулын байгууллага шуурхай ажилласны үр дүнд 24 цаг хүрэхгүй хугацаанд гэмт этгээдийг илрүүлж чадсан байна.

Үүнтэй холбогдуулан, Ерөн -хий лөг чийн сонгууль болох дөхөж байгаа энэ үед дээрх төр-лийн худал, хуу рамч мэдээлэлд автахгүй бай хыг холбогдох албаныхан анхаа рууллаа.

Гэмт этгээдийг 24 цагийн дотор баривчиллаа

ТЕНДЕРИЙН УРИЛГАОгноо: 2017.05.17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Олон улсын нислэгийн зорчигчдын үйлчилгээнд жүүс, цэвэр ус нийлүүлэх 2 багц бүхий тендер 20/2017-М-Х

Багц 1: 3 нэр төрлийн жүүс нийлүүлэх тендер Багц 2: Цэвэр ус нийлүүлэх тендерМИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Олон улсын нислэгийн зорчигчдын

үйлчилгээнд “Жүүс, цэвэр ус нийлүүлэх” тухай 2 багц бүхий битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар МИАТ ХК –ийн төв байрны кассанд бэлнээр тушааж, 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан

байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ сүүлийн 1 жилд 200 сая төгрөгнөөс багагүй, Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 150

сая төгрөгнөөс багагүй,Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жил: 2015, 2016 онСүүлийн 1 жилд ижил төстэй гэрээг хамгийн багадаа 1 удаа гүйцэтгэсэн байх

бөгөөд тус гэрээний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх

Тендерийн хамт 1-р багцад 5,542,000 төгрөгийн, 2-р багцад 3,053,000 төгрөгийн тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 сарын 02- ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлж болно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх

хаягаар авч болно.

МИАТ ХК

Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь, МИАТ ХК –ийн төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө

Утас: 70049860, Факс: 70049919

“МӨНГӨ, САНХҮҮ, БАЯЛАГ” СЭТГҮҮЛД СУДАЛГААНЫ АЖИЛ,БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

НЭГ. ЗОРИЛГОЭдийн засаг, банк, санхүү, мөнгөний бодлогын чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийтэд түгээн дэлгэрүүлж, иргэдийн энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд оршино.

ХОЁР. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГАОнол, арга зүйн үндэслэлтэй;Шинэлэг, оновчтой санал, санаачлагыгдэвшүүлсэн;Бодит мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан;Эконометрик, статистикийн аргыг ашигласан;Асуудал дэвшүүлж, шийдлийн загварыг тодорхойлсон байх;Эдийн засаг, банк, санхүү, мөнгөний бодлогын чиглэлийн бүх төрлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил.Судалгааны ажлын бичгийн стандарт:

Үсгийн фонд-Times New RomanҮсгийн хэмжээ-11Мөр хоорондын зай-1.5Хэмжээс-дээд 2 cм; доод 2 cм; зүүн 3 cм; баруун 1.5 cмХуудасны тоо-15-аас илүүгүй байх.

ГУРАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХХугацаа: Сэтгүүлийн 2017 оны II улирлын дугаарт хэвлэх өгүүлэл, нийтлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.Жич: Тодорхой шаардлагыг хангасан бүтээл тус сэтгүүлд хэвлэгдэх болно.

“МӨНГӨ, САНХҮҮ, БАЯЛАГ” СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ

Б.ДуламЗГМ

ШУУРХАЙ МЭДЭЭ

Page 4: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс аль бодох татгалзах ёстой. Түүнчлэн уг өвчлөлд хорт зуршил, стресс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас аль болох тайван байж, архи тамхинаас татгалзах шаард-лагатай. Хамгийн чухал зүйл нь жилд нэг удаа заавал шинжилгээ, оношлогоонд хамрагдах хэрэг-тэй юм. Ингэж чадвал өвчлө лөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд эрт үед нь оношилж, эмчлэх бүрэн бо ломжтой гэсэн үг. Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэлт хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх болон хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.

-Оношлогоо, шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?

-Дурангийн шинжилгээ онош логоог бараг бүх эмнэлэгт хийдэг болсон. Тиймээс улсын болон хувийн аль ч эмнэлэгийн дурангийн эмчид үзүүлж болно. Ингэснээрээ хавдраар өвчлөх эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг юм. Сүүлийн үед хавдраар залуу-чууд ч өвчлөх болсон. Тиймээс эрт оношлогоонд хамрагдахад насны хязгаар хамаагүй. Харин зайлшгүй үзүүлэх ёстой насыг 40 гэж тогтоогоод байна. Учир нь хүн нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.

-Өвчлөл хүндэрсэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Шалтгаангүйгээр турах, ядарч сульдах, хоолны дуршил муудах, хэт цадах, гэдэс цанхайх болон суулгах, өтгөн хатах, хэрэв гарвал хар өнгөтэй гарах, цустай бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв хавдар улаан хоолойд ойр байрласан бол хүнс ходоодонд ороход саад болж, хүн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургахдаа бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамжихаас гадна элэг, уушги, тархи болон ясанд хүртэл үсэрхийлдэг. Ингэж гэмтсэн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, эцэстээ үхэлд хүргэх аюултай.

-Ходоодны сөргөө эсвэл, хеликобактерийн халдвар авсан бол хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг үү?

-Хэрэв хеликобактерийн халд-вар авсан, эсвэл удаан хуга цаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй явсан бол эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай.

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

Эрэгтэйчүүдийн хувьд өвчлөх магадлал нь хоёр дахин их

Хавдар нь бүх эрхтэнд

дамжихаас гадна ясанд хүртэл үсэрхийлдэг

Ходоодны хорт хавдарын эсрэг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас. 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас. 99901621

Г.ЛхагвасүрэнУтас. 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

Zasag.Co

Дугаарын удирдагчР.Оюунцэцэг

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 6 3 8

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Дэмжигч байгууллагаД.Дэлгэрмөнх: Бактерийн халдвараас хорт хавдар үүсэх эрсдэлтэй

Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн жил хорт хавдраар 3272 хүн нас баржээ. Үүнээс элэг 50, ходоод 16, уушги 11, умайн хүзүүний хорт хавдраар дөрвөн хувь нь өвчилж, амь насаа алдсан байна.

Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс 2007 онд гаргасан судалгаагаар жил бүр ходоодны хорт хавдраар нэг сая хүн оношлогдож, тэдгээрээс 70 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог бөгөөд нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь нас бардаг аж. Харин Монгол Улсад ходоодны хорт хавдраар голдуу 40­өөс дээш насныхан өвчлөх эрсдэл өндөртэй. Түүнч­лэн эрэгтэйчүүдийн хувьд өвчлөх магадлал нь хоёр дахин их гэдгийг мэргэжилтнүүд он цолж байна. Иймээс ходоод ны хорт хавдраас хэрхэн урьд чилан сэргийлэх болон шин жилгээ оношлогоонд хэрхэн хам раг дах талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Д.Дэлгэрмөнхөөс тодрууллаа.

-Хорт хавдраар өвчлөхгүйн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын хооллол-тод ан хаа рах хэрэгтэй. Хоол хүн сэндээ аль болох жимс, хүнс ний ногоо түлхүү хэрэглэж,

Учир нь бактерийн халдварын улмаас ходоодонд шарх, шархлаа үүсэж улмаар хорт хавдар үүсэх эрсдэл дагуулдаг юм.

-Энэ өвчлөл нь эцэг, эх бо-лон хамаатан садан гээд цусан төрлөөс нь удамшдаг гэсэн. Тэгэхээр удамд нь энэ төр лийн өвчлөл байсан бол өртөх магад-лалтай гэсэн үг үү?

-Тийм ээ. Аав, ээж, ах, эгч

гэр бүлийнхэн болон бусад цусан төрлийн хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол өвчлөх магадлалтай гэж үздэг.

-Эрт илрүүлэлтийн онош-логоо, шинжилгээний талаар тайлбарлахгүй юу?

-Хавдрыг эрт үед нь илрүүлэх ганц арга нь дурандах. Тус шинжилгээгээр эмч ходоодны

С.Батсайхан / ЗГМ©

салст бүрхүүлтэй танилцаж, сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авна. Үүгээр хавдар илрүүлээд зогсохгүй түүний хортой хоргүй болохыг тогтоох боломжтой юм. Мөн хоол боловсруулах замын рентген, томограф, хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээг хийлгэх боломжтой. Ходоодны хавдрын эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон ойролцоох эд эрхтэнд тархсан, эсэхээс шууд хамаарна. Харин өвчлөл хүндэрсэн үед хавдрыг ходоодтой нь, эсвэл хэсэгчлэн авах мэс засал хийхээс өөр ямар ч арга байдаггүй.

-Хавдрыг хүндрэхээс өмнө илрүүлэх нь ямар ач холбог-долтой вэ?

-Иргэдэд хорт хавдрын тухай ойлголт, мэдээлэл бараг бай даг-гүй. Тиймээс өвчлөл хүн дэрч, гурав, дөрөвдүгээр шатанд орсон хойноо буюу хожуу үед нь шин жилгээ, онош логоонд хам рагд даг. Ингэс нээрээ ходоодныхоо то дор хой хэсгийг мэс заслын ар гаар авахуулах болон химийн эм чил гээнд хүртэл ордог. Үүнээс сэргий-лэхийн тулд буюу заавал мэс заслаар эрхтнийхээ тодорхой хэсгийг авахуулахын оронд эрт үед нь илрүүлж, дурангийн аргаар буюу хортой болоогүй байхад нь хавдрыг авхуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Ерөнхийдөө бусад эд эрхтэндээ үсэрхийлэхгүй, хүнд мэс ажилбар хийгдэхгүй. Хамгийн гол нь өвчлөл, нас баралтын тоог бууруулахад өндөр ач холбогдолтой юм.

ХОРТ ХАВДРЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТ

2016904

301 603

оны байдлаар

тохиолдол бүртгэгдсэн

эмэгтэй эрэгтэй

Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас

баралтаараа тэргүүлдэг байна.

Нийт тохиолдлын

өвчний хожуу үе буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогддог.

87.5%

40 -өөс дээш насныханд зонхилон тохиолддог

ЗГМ: ИНФОГРАФИК

ХСҮТ©

Огноо: 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2017 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл”Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0003

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2017 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл”-ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендер нь дараах багцаас бүрдэнэ: Үүнд:

Багц №7: Даавар, спазмолитик эмүүд, Дугаар: НХААГ-17/0003-7Багц №11: Инсулин ба чихрийн шижингийн эсрэг /тариуртай/, Дугаар: НХААГ-17/0003-11Багц №14: Төрөл бүрийн өвчинд хэрэглэх хатуу эмүүд, Дугаар: НХААГ-17/0003-14Багц №16: Сэтгэц нөлөөт болон мансууруулах, уналт таталтын эсрэг эмүүд, Дугаар: НХААГ-17/0003-16Багц №18: Бусад эмийн хэлбэрүүд, Дугаар: НХААГ-17/0003-18Багц №18.1: Бусад эмийн хэлбэрүүд, Дугаар: НХААГ-17/0003-18.1

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилийнх нь борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.(Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно)Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.(Хоёр болон түүнээс дээш тооны багцад оролцож буй тохиолдолд нийт багцын санал болгож буй үнийн нийлбэр дүнгээр тооцно)Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй, үнийн дүнтэй ижил төстэй эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн байх. Нийлүүлсэн гэрээ болон захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ШаардлагатайМонгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгогддог: Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрөл. Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодисыг худалдах, импортлох, ханган

нийлүүлэх тусгай зөвшөөрөл (зөвхөн Багц №16-д)Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:Багц №7: 1,000,000 (нэг сая) төгрөгБагц №11: 11,870,000 (арван нэгэн сая найман зуун далан мянга) төгрөгБагц №14: 1,110,000 (нэг сая нэг зуун арван мянга) төгрөгБагц №16: 1,780,000 (нэг сая долоон зуун наян мянга) төгрөгБагц №18: 1,180,000 (нэг сая нэг зуун наян мянга) төгрөгБагц №18.1: 2,220,000 (хоёр сая хоёр зуун хорин мянга) төгрөгЦахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн

баталгаа гаргуулна.Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хүчинтэй байна.Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх

ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,Утас: 75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Page 5: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Дайны хар мөр зөвхөн номын хуудаснаа бичигддэггүй. Хагацал, өнчрөл дагуулсан хүйтэн дайны жилүүд хүмүүсийн сэтгэлд хар толбо үлдээсэн байдаг. Түүгээр барахгүй бай галь, эх газарт ч сорви тогтоодог аж. Тэсрэх бөмбөгийн хэлтэрхий, сэндийчиж ухсан нуувч, газрын тос, шатахууны

үлдэгдэл гээд дайны хар мөрийг тоочоод баршгүй. Манай улс Дэлхийн II дайн, Халх голын дайны хөлд багагүй нэрвэгдсэн. Тухайн үеийн ЗХУ-ын цэргүүд манай нутагт 1920-1993 оны хооронд байрлаж, бараг аймаг бүрт цэргийн бааз байгуулжээ. Гэвч 1989 оны тавдугаар сарын 15-нд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачёвын шийдвэрээр манайд байрлаж байсан 39 армийн цэргээ гэнэт татсан байдаг. Цэргүүдийн сүүлч нь 1993 онд Монгол Улсыг орхин гарсан юм. Ийнхүү 1816 танк, хуягласан 2531 автомашин, 190 нисэх онгоц, 130 нисдэг тэрэг ОХУ-руу буцсан тухай “Коммерсант” сонины 2005 оны тавдугаар сарын дугаараас уншиж болно.

ЗХУ баруун Герман болон Европын зарим орноос цэргээ

татах даа армийн барилга байгуу ламж, техник, зэвсгийг тухайн улсад нь хүлээлгэн өгсөн гэдэг.

Цэргийн ангийн цогцолборууд, ялангуяа байлдааны бэлтгэл хийж байсан талбаруудыг цэвэрлэж, заримд нь нөхөн төлбөр олгосон баримт ч байна. Гэтэл манай улс үүнээс ганцаараа үлдэж хоцорчээ. ЗХУ-ын цэргүүд өмссөн хувцастайгаа шахам Монголоос яаран гарсан тул барилга, байгууламжаа хүлээлгэж өгөх цаг ч гараагүй гэлцдэг. Үр дүнд нь монголчууд 20 гаруй жил цэрэг, зэвсгийн үлдэгдлээр бохирдсон орчинд амьдарч ирснийг энэ хугацаанд хэн ч хөндсөнгүй.

ЦЭРГИЙН БАЛГАСУУДЫН БАЛАГ

Өдгөө манай улсад ЗХУ-ын арми байсан 32 байршил байгааг ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Эдгээрээс дөнгөж зургааг нь Батлан хамгаалах яам үндсэн зориулалтаар нь ашиглаж байгаа бол үлдсэн нь суурин газар, эсвэл орхигдсон балгас болсон байна. Тодруулбал, ЗХУ-ын армийн мэдэлд байсан 10.9 мянган га-гаас дөнгөж 3400 га талбайг л цэргийн зориулалтаар ашиглаж байгаа аж.

Тус хүрээлэнгийн судлаачид 2013 онд олон улсын нэгэн байгууллагын санхүүжилтээр “Энхийн төлөө шинжлэх ухаан” төсөл хэрэгжүүлж эхэлснийг мэдэх хүн цөөн. Төслийн хүрээнд ОХУ-ын арми цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудын бохирдлын үнэлгээг

хийж, саяхан дүгнэлтээ гаргажээ. Үүнд, Дорноговь аймгийн Сайн шанд, Говь-Сүмбэр айм-гийн Чойр, Дорнод аймгийн Чойбалсан болон Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг дэх цэргийн хуучин баазуудын ойр орчмын газар их хэмжээний бохирдолтой байгааг тогтоосон байна. Эдгээр газруудааас дээж авч, лабораторид шинжлүүлэхэд зарим хүнд металл болон газрын тосны элементүүд олон улсын стандартаас давсан нь илэрчээ.

Улаанбаатар хотын Багахангай бол армийн суурин дээр бос-сон дүүрэг. Энд 12 дугаар мотобуудлагын дивиз, нисдэг цэргийн отряд, 598 дугаар мотобуудлагын полк зэрэг байрлаж байсан. Тэсрэх, дэлбэрэх бодисын агуулах, нисэх онгоцны талбай болон бусад хэсгээс дээж аван судлахад газрын тосны бүтээгдэхүүний бохирдол их хэмжээтэй гарчээ. Түүнчлэн, хуучин барилгын үлдэгдэл, балгасуудын хог хаягдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байгаа аж. Багахангай дүүрэг 4000 гаруй хүн амтай. Гэтэл барилгын хог, хаягдал нь суурьшлын бүстэйгээ асар ойр, хаяа нийлж байгаа нь судлаачдын санааг зовоож байна.

НҮБ-ын Эрүүл мэндийн бай гууллагаас 1959-1972 онд боловсруулсан барилгын бүх материал хүнд металлын агууламж ихтэй гэдгийг анхааруулсан байдаг. Ялангуяа, хар тугалга, цайр, никель зэрэг байгальд байх ёсгүй элементүүдийг ихээр агуулдаг. Тиймээс ийм барилгын хог, хаягдлаар амьсгалах, ойр орчимд амьдрах нь эрсдэлтэй гэж үздэг байна. Мөн цэргийн эдгээр хуучин баазын барилгуудын хог, хаягдлаас асбест гэдэг

химийн хорт найрлага ялгарах магадлал өндөр байгаа аж. Энэ нь шохойн чулуунаас гаралтай нийлмэл бодис бөгөөд уушгины хавдрын эх үүсвэр болдог. Жижиг хэсгүүд нь амьсгалаар дамжин уушгинд очиж наалддаг юм байна. Ингэснээр уушгийг шохойжуулж, тэлэх, шинэ эд эс хөгжих боломжийг боомилдог. Цаашлаад уушгины судасны үйл ажиллагааг доголдуулж, ургацаг үүсгэдэг аж.

Зөвхөн Баганхангай дүүрэгт ийм эрсдэл нүүрлээгүй. Дорно-говь аймгийн Сайншанд хотод 91 дүгээр артиллерийн дивиз, инженерийн батальон, агаарын хүчин байсан бол Говьсүмбэр аймгийн Чойрт 21 дүгээр мотобуудлагын дивиз байв. Эдгээр хотод орос цэр гүүдийн амьдарч байсан орон сууцыг засварлаж, орон нутгийн иргэд амьдарч байгаа. Харамсалтай нь, дээрх хүнд металлын бохирдол энд ч бас хязгаараас давсан.

Чойрт л гэхэд орос цэргүүдийн байсан орон сууцанд хар тугалга, хром, нефтийн бүтээгдэхүүний бохирдол өндөр гарчээ. Бохир-долтой газраас нэг, хоёр метрийн зайд хүүхдийн цэцэрлэг байдаг бөгөөд агаараар дамжин тэднийг хордуулж буйг үгүйсгэх аргагүй юм. Энэ мэтээр манай улсын өнцөг булан бүрт буй балгас болсон цэргийн баазуудын

балгийг тоочоод барахгүй нь.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ТӨМРӨӨР СОЛЬЖЭЭ

Саяхан Грийнландад байрлаж байсан АНУ-ын цэргийн бааз 10 мянган баррель газрын тос, олон тонн, зэвэрсэн хог хаягдал үлдээснийг нэгэн зурагчин гэрэл зурагт буулгасан нь багагүй шуугиан дэгдээсэн. АНУ-ын цэргүүд 1947 онд баазаа орхиж явахдаа үлдээсэн эдгээр хаягдал байгальд асар их хор учруулсныг хэвлэлүүд буруутгасан юм. Тус улсын төрийн бус байгууллагууд ч энэ бохирдлоо арилгахыг төр засгаасаа шаардсан. Харин манай улсын хувьд энэ бол хэний ч ярьдаггүй сэдэв. Хуучин цэргийн баазууд, түүний байгальд учруулж буй бохирдлын талаар баримталдаг бодлого байдаг, эсэх талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Улсын нууцад хамаардаг тул мэдээлэл өгөх

боломжгүй” гэлээ. ШУА-ийн эрдэмтэд дээрх судалгааг 2016 онд дуусгасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам зэрэг төрийн холбогдох байгууллагуудад тайлангаа илгээжээ. Гэсэн ч ямар нэг хариу аваагүй байна. Тэд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнах гэсэн боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас шүүгээндээ хадгалахаас өөр арга үлдээгүй аж. Олон улсын байгууллагын хэдэн сая ам.доллараар, эрдэмтдийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд хийсэн судалгаа ийнхүү хэн нэгний шүүгээнд тоосонд дарагдаж, мартагдах нь.

Гэхдээ энд дан ганц төрийг буруутгах аргагүй. Хуучин цэргийн ангиуд орчноо ийнхүү бохирдуулж байгаа нь манай иргэдтэй ч бас холбоотой. Тухайл бал, Чойр дахь орос цэр-гүүд орон сууцны халаагуураа мазутаар ажиллуулдаг байсан. Тэд мазутын үлдэгдлийг төмөр саванд хийж булдаг байжээ. Гэтэл орос цэргүүдийг яаран явсны дараа орон сууцанд нь орсон монголчууд зуух, халаагуурыг нь сугалж авчээ. Тэр байтугай газарт булсан мазуттай торхыг нь ухаж аваад төмөрт тушаасан юм байна. Ингэхдээ доторх мазутыг нь газар асгаж, хөрсийг их хэмжээгээр бохирдуулсан. Эрүүл мэндээ төмрөөр сольсон тэд бохирдуулсан газартаа өөрсдөө өнөөг хүртэл амьдарсаар.

Хуучин цэргийн баазын балгасыг хэрхэх тухай асуудлын зарим нь улсын нууцад багтдаг л байх. Гэхдээ цэрэг, зэвсгийн зориулалттай ашиглаж байсан газарт амьдрах нь хортой талаар ямар ч мэдлэггүй иргэдээ эрүүл мэндээр нь хэр удаан хохироох юм бэ.

Бохирдолтой газраас нэг,

хоёр метрийн зайд хүүхдийн

цэцэрлэг байдаг

5

ЗГМ: Сэдэв

2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Date: May 17, 2017

Bid name: Supply of medicines and medical supplies for the Clinics under City Health department for 2017

Bid reference number: NKHAAG-17/0003

The Procurement agency of Capital City like to invite the eligible bidders to submit their electronic bids for supply of medicines and medical supplies for the Clinics under City Health department for 2017

This bid of goods is being advertised through e-procurement system, thus the detailed information and electronic bidding document may be obtained from www.tender.gov.mn for free.

50.000 tugriks (fifty thousand) should be paid by the interested eligible bidders through e-banking system prior to submission of their bids.

Bid shall be valid for 45 days from the date of bid opening.Bid documents shall consist of the following: Package 7: Hormones, spasmolytic medicines, NKHAAG-17/0003-7 Package 11: Insulin and anti-diabetic injection medicines, NKHAAG-17/0003-11 Package 14: Medicines used for different disease type, NKHAAG-17/0003-14 Package 16: Psychotropic, narcotic and seizures medicines, NKHAAG-17/0003-16 Package 18: Other types of medicines, NKHAAG-17/0003-18 Package 18.1: Other types of medicines, NKHAAG-17/0003-18.1

Interested bidders should meet with the following financial and work experience requirements:

Sales revenue: Average sales revenue of the last 2 years for each package (2015 and 2016) should not be less than 50 percent of the proposed bid price.

/If the bidder participates in two or more packages, the requirement shall be estimates against the total proposed price of the packages/

Number of years to provide information on experience of similar work performed: Bidder should have experience of supplying similar goods which has value of not less than 30 percent of the proposed bid price for each package for any one year for last 2 years (2015 and 2016).

/If the bidder participates in two or more packages, the requirement shall be estimates against the total proposed price of the packages/

The amount of easily convertible assets and the available loan: It should not be less than 30 percent of the proposed bid price for each package

Submission of special license if necessary: Necessary

Required by the Ministry of Health:To import, distribute and sell medicine and medical suppliesTo produce medicine and medical suppliesTo import, distribute and sell narcotic, psychotropic drugs and their precursors /only for package 16/Each partnership should have special license

The amount of Bid security: The following sum of bid security should be submitted with the bid: Package 7: 1,000,000 (one million) tugriks;Package 11: 11,870,000 (eleven million, eight hundred seventy thousand) tugriks; Package 14: 1,110,000 (one million, hundred ten thousand) tugriks;Package 16: 1,780,000 (one million, seven hundred eighty thousand) tugriks;Package 18: 1,180,000 (one million, one hundred eighty thousand) tugriks;Package 18.1: 2,220,000 (two million, two hundred twenty thousand) tugriks;

E-bidder shall submit e-bid security through an authorized commercial bank. Bid security expiration date: August 28, 2017Bids must be delivered to the address of tender.gov.mn system prior 8:00 am on June 16, 2017 and will be

publicly opened in the presence of interested bidders’ designated representatives, at 8:30 am on June 16, 2017 in Bid opening room of the Procurement Agency of Capital city.

Foreign bidder is eligible to submit a bid.Margin of domestic preference shall be applied.Interested eligible bidders may obtain further information from the following address:

The Procurement agency of the Capital City, 10th floor, Capital governing office building-4, Sambuu Street, Bagatoiruu 15, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia

Phone: (+976) 75757810www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

INVITATION FOR BID

Мартагдсан хорт “уурхай”-нууд

Хуучин цэргийн баазууд ашиглагдахаа больсон ч орчноо бохирдуулсаар байдаг

ШУА­ийн Газар зүй, гео­экологийн хүрээлэнгийн судлаач Н.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цэргийн баазуудын орчны бохирдлын талаарх судалгааг ямар зорилгоор хийсэн бэ?

-Энэ судалгаа нь цэргийн зориулалттай ашиглагдаж бай-сан бөгөөд одоо ашиглагдаж байгаа газруудад ямар төрлийн бохирдуулагч бодис байна вэ, түүнийг цаашид хэрхэх вэ гэдгийг судлах зорилоготой. Манай улсын хэмжээнд нийт 32 байр шил байгааг тогтоосноос 25-д нь хээрийн судалгаа, 18-д нь нарийвчилсан үнэлгээ хийсэн.

-Ямар бодисын бохирдол хамгийн их байсан бэ?

-Олон улсын стандарттай харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүний бохирдол маш их хэмжээтэй байна. Мөн дэлбэрэлт, тэсрэлт хийж байсан талбай, ийм бодисыг хадгалж байсан агуулахуудад хар тугалга, зэс, никель зэрэг хүнд металлын

элементүүд, барилгын хаягдал илэрсэн. Түүнчлэн, цэргийн бүх хуучин баазуудад TPH буюу нийт газрын тосны нүүрсустөрөгч гэдэг бодис зөвшөөрөгдөх түвшнээс давсан. TPH бол маш хурц үнэртэй, амьсгалын замын болон арьсны үрэвсэл үүсгэдэг бодис юм.

-Судалгааг эхэлсэн 2013 оноос хойш бохирдолтой газруудад өөрчлөлт гарсан уу?

-Чойрын хуучин цэргийн ангийн 50, Багахангайн 30 орчим хувийг иргэд дахин ашиглаж байгаа. Сайншандын хуучин орон сууцны засвар дууссан бол Мааньтынхыг одоо нөхөн сэргээж байна. Энэ мэтээр

бохирдсон газарт иргэд улам нэмэгдэн суурьшсаар байгаа. Сайн мэдээ гэвэл, Дорнод аймагт зарим нэг компанийн хөрөнгө оруулалтаар хуучин бохирдсон газруудыг булж, тэгшилсэн бай на билээ. Гэхдээ гадагшаа алдсан хорт бодисын бохирдлыг бууруулах арга хэмжээ авсан уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй.

-Бохирдсон газруудад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хүнд металлууд өөрсдөө алга болдоггүй учраас бохирдсон газрыг зайлшгүй цэвэрлэх хэрэг-тэй. Харин органик нэгдлүүдийг байгалийн аргаар арилгаж болно. Ямар арга хэмжээ авах талаарх саналаа тайлангийн хамт зохих байгууллагуудад хүргүүлсэн байгаа.

Бидний хувьд энэ талаар цогц судалгаа хийхэд төсөв хяз гаарлагдмал байдаг. Гаднын төлбөр тэй лабораториор шин-жилгээ хийлгэсэн учраас зарим дээжийг нь дахин нарийвчлан шалгах хэрэгтэй.

ЗГМ: ТОДРУУЛГА

Иргэд бохирдсон газарт нэмж суурьшсаар байна

С.Батсайхан / ЗГМ©

Б.Баярмаа@bayarmaaZGM

Газрын тосны бүтээгдэхүүний

бохирдол их хэмжээтэй байна

Page 6: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Спорт

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638)

2022 онд Катарт болох хөл-бөмбөгийн дэлхийн аварга шалгуурах тэмцээн спортын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй арга хэмжээ болох нь нэгэнт тодорхой боллоо. Ойр ирээдүйд ийм цар хүрээтэй байгууламж барих төсөл бараг давтагдахгүй биз. Катар тэмцээнд бэлтгэх долоо хоног бүрт 500 сая ам.доллар зарцуулж байгаа нь шейхүүдийн

ДАШТ-д зориулж 200 тэрбумаар хот босгоноЭнэ нь 2018 онд ОХУ­ын зарцуулах хэмжээнээс даруй 18 дахин их

Ц.Улам-Ундрах@ulamundrakhZGM

ДАШТ-ий хамгийн цар хүрээтэй бөгөөд гайхамшигтай төсөл бол тэмцээний нээлт ба хаалтыг зохион байгуулах Лусаил хот юм. Нийслэл Доха хотоос 20 км зайд, цөлд орших хотын барилгын ажил 2006 онд эзгүй газар дээр эхэлжээ.

» ХӨЛБӨМБӨГМИАТ компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Германы “Борусси Дортмунд” багийн төлөөлөгчид Монголд ирж, өсвөрийн хөлбөмбөгчдөд сургалт явуулахаар болжээ. Сургалтын нээлт өнөөдөр 11.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Лондоны “Челси” клуб Премьер лигийн сүүлийн тойрогт “Уотфорд”-ыг 4:3-аар хожлоо. Ингэснээр “Цэнхрүүд” энэ улирлын 29 дэх ялалтаа авч, өмнө нь өөрсдийн тогтоож байсан дээд амжилттай зэрэгцжээ. Тэд 2004-2005, 2005-2006 онд Моуриньогийн удирдлагад тоглож байхдаа хоёр удаа 29 хожил авсан юм.

“ПСЖ”-ийн уругвай довтлогч Э.Кавани Францын дээд лигийн улирлын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Тэрбээр энэ улиралд 35 тоглолтод 35 гоол хийж, мэргэн буучаар тодроод байна.

» ТУЯЛЗУУР СЭЛЭМ“Магнай Трейд 2017” туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд багийн дүнгээр “УБ Фенсинг” клуб тэргүүлжээ. Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчдыг энэ зун Хонконгод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр урамшуулсан байна.

» ДААМ100 буудалт даамын бодлого бодолтын дэлхийн аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит гранпри тэмцээн “Алдар” спорт хороонд болж өндөрлөв. Нийт 52 даамчин оюун ухаанаа уралдуулахад эрэгтэйчүүдээс их мастер Г.Ганжаргал 15 оноогоор түрүүллээ. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 12 оноогоор аваргалжээ.

» САГСАН БӨМБӨГNBA-ийн плей-оффын Дорнод бүсийн хагас шигшээд таарсан “Бостон”, “Вашингтон” багуудын шийдвэрлэх долоо дахь тоглолт болов. Энэхүү тулаанд талбайн эзэн “Бостон” 115:105-аар ялж, 2012 оноос хойш анх удаа бүсийн финалд шалгарлаа. Тэд энэ даваанд өнгөрсөн улирлын аварга “Кливленд”-тэй өрсөлдөнө.

» ТЕННИСШийтгэлийн хугацаагаа дуусгаж, теннистээ эргэн ирсэн М.Шарапова дэлхийн чансааг дахин тэргүүлэх зорилготой гэдгээ өгүүлжээ. Тэрбээр “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа “Мэдээж надад өөрийн хүлээлт бий. Их дуулгад түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлэх тэр мэдрэмж хамгийн сайхан. Би үүнийг дахин мэдрэхийг хүсэж байна” гэжээ.

» ХОККЕЙNHL-ийн плей-оффын Дорнод бүсийн финалд таарсан “Оттава”, “Питтсбург” багуудын хоёр дахь тоглолт болов. Энэ тоглолтод талбайн эзэн “Питтсбург” Ф.Кесселийн ганц гоолын ачаар ялалт байгуулжээ. Тэдний өмнөх тулаанд “Оттава” нэмэлт цагт хожоод байв.

» ТУЛААНЫ СПОРТМэргэжлийн боксын домог Ф.Мейведер, холимог тулааны од К.Макгрегор нар хоорондоо нударга зөрүүлэхэд ойртсон талаар UFC холбооны босс Д.Уайт мэдэгдлээ. Тулааны саналыг Коннор хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо бүх зүйл Мейведерээс хамаарах гэнэ. Шагналын мөнгө тодорхой болоогүй ч Мейведер 100, Макгрегор 75 сая ам.доллар авна хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.

ТОВЧХОН

баялгийг шагшсан үлгэр биш, тус улсын Сангийн сайд Али Шариф Аль Эмадийн хэлсэн үг юм. Тэрбээр “Бид тэмцээнд бэлэн байхын тулд ирэх 3-4 жилд мөнгийг ийм хурдацтайгаар зарцуулах болно” хэмээв.

Катарын ДАШТ-д зарцуулах хөрөнгийн хэмжэээ 200 тэрбум ам.доллар. Энэ нь 2018 онд ОХУ-ын зарцуулах хэмжээнээс (11.1 тэрбум) даруй 18 дахин их юм. Цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн төвүүдийг босгоход 10 тэрбум ам.доллар төсөвлөсөн боловч зардал үүгээр тогтохгүй. Үлдсэн хэсгийн шинэ зам, төмөр зам зэргийг тэгээс эхлэн барих ба эмнэлэг, нисэх буудал зэргийг багтаасан шинэ хотод ДАШТ-ийг зохиохоор бэлтгэж байна. Сангийн сайдын хэлснээр “200 тэрбумыг бид улсынхаа дэд бүтцэд оруулах ба зөвхөн тэмцээний

байгууламжийг тооцвол түүхэнд хамгийн үнэтэй нь болж чадахгүй” гэнэ. ДАШТ-тэй холбоотой сан-хүүжилтийг танахыг Засгийн газраас хориглосон ба энд төсвийн бодлого чангарч байгаа нь ч нөлөөлсөнгүй.

Катар нефть, хийн зах зээлийн тогтворгүй байдалд өртсөн улс. 2016 онд тус улсын төсөв 15 жилд анх удаа алдагдалтай гарч, 12 тэрбум ам.доллар дутагдсанаас зардлаа нэлээд танасан билээ. 2017 оны төсвийг 7.7 тэрбумын алдагдалтай байхаар тооцсон боловч сайдын хэлснээр тус улс шинэ нөхцөлд дасан зохицсон хийгээд санаа зовох зүйлгүй аж.

Катар эхлээд ДАШТ-д зориу-лан 12 цэнгэлдэх хүрээлэн ашиглахаар төлөв лөж байв. Гэвч одоогийн төсөлд наймыг тусгасан (FIFA-аас заасан доод хэмжээ) ба шаардлагатай бол нэгийг нэмж

барих төлөвлөгөөтэй байна. Гэхдээ FIFA нэмэлт шаардлага тавихгүй бололтой. ДАШТ-ий цэнгэлдэхүүдээс 2016 онд нас барсан алдарт архитектурч Захи Хадидын зургаар босгосон “Аль Вакра” стадион онцгой анхаарал татаж буй. Дэлхийн аваргын бүх байгууламж тэмцээн эхлэхээс жилийн өмнө бэлэн болсон байх ёстой агаад жил хагасын өмнө бол бүр ч сайн. Ноён Аль Эмади “Бид зочид ирсэн хойно будаг хийхийг хүсэхгүй байна. Урьдаас зохих ёсоор харагдах ёстой” хэмээн өгүүллээ.

45 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ШИНЭ ХОТ

ДАШТ-ий хамгийн цар хүрээтэй бөгөөд гайхамшигтай төсөл бол тэмцээний нээлт ба хаалтыг зохион байгуулах Лусаил хот юм. Нийслэл Доха хотоос 20 км зайд, цөлд орших хотын барилгын ажил 2006 онд эзгүй газар дээр эхэлжээ. 2010 онд Катар ДАШТ хийх эрхээ авахад энд нэг ч байшин босоогүй байв. 2022 онд тэмцээн эхлэх үед 80 мянган үзэгчийн суудалтай хамгийн том цэнгэлдэх хүрээлэн гэрэлтэх болно.

Хотын төслийг 45 тэрбум ам.доллараар үнэлж буй. Үүнд шинэ талбайгаас эхлээд Лусаилыг ухалааг хот болгох бүхнийг хамарсан интернэтийн сүлжээ тавина. Төлөвлөгөөний зангилаа нь хотыг нэг мэдээллийн төвөөс удирдах боломж бүрдүүлэх агаад тийшээ хотын замын ачаалал, үйлчилгээ гэх мэт мэдээлэл автоматаар урсах ёстой. Уг систем ахуйн түвшинд хүртэл ажиллаж, оршин суугчид алсын удирдлагаар хөшгөө хааж, нээх, гараашаа онгойлгох, цэцгээ услах, агаарын дулааныг тохируулах үйлдэл хийж болохоос гадна ажиглалтын камерыг гар утсан дээр харах боломжтой. Хог хаягдлыг цуглуулахад хийн шахуургатай хоолой ашиглаж, улмаар дахин боловсруулах нэгдсэн төвд ирнэ.

Хотод гольфын хоёр ч тал-бай, цэцэрлэгт хүрээлэн, усан цөөрөм, 22 зочид буудал баригдах нь тодорхой болсон. Катарын нийт хүн ам хоёр сая орчим гэж тооцоход шинэ хотод 450 мянган хүн амьдрахаар төлөвлөжээ. Лусаилын хамгийн сонирхууштай газар нь Кетафиан хэмээх хиймэл арал байх бөгөөд энд буудал, наран шарлага, завины зугаалга зэргийг багтаасан аялал жуулчлалын төв барихаар төлөвлөжээ. Анхнаасаа Лусаилд ямар ч арал байгаагүй боловч түшмэдүүд гоёл чимэглэлийн зорилгоор төлөвлөсөн аж.

МАШ ЦОМХОН ТЭЭВЭРЗохион байгуулах комисс

орон зайн хязгаарлалтын улмаас ДАШТ өөрийн онцлогтой байна гэж үзжээ. Хуваариас хамааран

хөгжөөн дэмжигчид өдөртөө наад зах нь хоёр тоглолт үзэж болно. ДАШТ-ий хоёр цэнгэлдэх хүрээлэнгийн хоорондох хамгийн алсын зай нь 56 км бол хамгийн ойр нь 5.6 км юм. Спортын баярын үндсэн тээвэр нь 18 тэрбум еврогийн өртгөөр бүтээж буй үндэсний шинэ метро болно. Хамгийн ойрын зайд ердөө таван минут зарцуулах бол алсын цэнгэлдэх рүү нэг цаг явж хүрнэ.

Катар замын ачааллыг багасгаж, байгаль орчныг хамгаалах үүднээс энгийн, түргэн тээвэр хэмээн метрог сонгож, 2030 он хүртэлх хөгжлийн стратегидээ тусгасан юм. Анхны шугам нь 2019 оны сүүлээс ашиглалтад орно. Барилгачид дөрвөн шугам тавих ба Дохад галт тэрэг газар доогуур явах бол хотын захад ил гарах юм. Галт тэрэгний систем нийтдээ 74 зогсоолтой байхаар төлөвлөгджээ.

КАТАРТ СПОРТ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ

1.Эрүүлжилт: 2008 оны байдлаар катарчуудын үхлийн шалтгааны 47 хувь ужиг өвчин болсон нь суугаа, хөдөлгөөнгүй амьд ралын хэв маягаас үүдэл-тэй гэсэн дүг нэлт хийсэн юм. Өөхлөлтийг судлах олон улсын нийгэмлэгийн мэдээ гээр Катарын насанд хүрэгч дийн дунд хэт таргалалт дэлхийд хамгийн дээгүүрт орсон байдаг. Түүнчлэн чихрийн шижин гээр өвчлөгсдийн тоо энд дэлхийн дунджаас хамаагүй дээгүүр байгаа зэрэг нь спортыг сур талчлах шаардлагыг бий болгосон.

2.Улс төр: Катарын хүн ам хоёр сая орчим боловч үүнээс дөнгөж 11 хувь нь катарчууд. Ийм нөхцөлд байлдах чадвартай армийн тухай бодох ч хэрэггүй бөгөөд Засгийн газар нь “зөөлөн хүчний” бодлогод дулдуйддаг. Дэлхийн хэмжээний спортын арга хэмжээ зохион байгуулснаар Катар өрнөдийн орнуудтай харилцаагаа зузаатгаж, дэмжлэгийг нь авах боломжтой. Жишээ нь, тус улс Америкийн цэргийн бааз байрлуулах гэрээтэй. Нөгөө талаар Катар 1991 оны Персийн булангийн дайны гашуун сургамж давтагдахаас эмээдэг учир спортыг геополитикийн хэрэглүүр болгон ашигладаг гэж судлаач Даниел Рейш бичжээ.

3.Аялал жуулчлал ба спортын төв: Катарын Олимпийн хорооны стратегид дурдсанаар спортын уралдаан тэмцээн бол жуулчдыг татах хамгийн зохистой арга бөгөөд олон улсын томоохон үйл явдал болдоггүй цөлийн жижигхэн улсад олон хүнийг ирүүлэх арга байхгүй аж. 2014 онд Катар 57 спортын арга хэмжээ зохиожээ. 2015 онд энд гандбол, гимнастикийн ДАШТ-ийг зохион байгуулсан бол 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ-ээр хүмүүсийг хөгжөөхөөр төлөвлөжээ.

ТЕНДЕРИЙН УРИЛГАОгноо: 2017.05.17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд кофе, цай, нэг удаагийн хэрэглээний кофены сүү, элсэн чихэр, жигнэмэг-гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх 5 багц бүхий тендер

Багц 1: Уусдаг кофе нийлүүлэх Багц 2: Чанадаг кофе нийлүүлэх Багц 3: Уусдаг цай нийлүүлэх Багц 4: Нэг удаагийн хэрэглээний кофены шингэн сүү, элсэн чихэр нийлүүлэх Багц 5: Жигнэмэг-гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: 19/2017-М-Х МИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд кофе, цай,

нэг удаагийн хэрэглээний кофены сүү, элсэн чихэр, жигнэмэг-гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх” 5 багц бүхий битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар МИАТ ХК –ийн төв байрны кассанд бэлнээр тушааж, 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ сүүлийн 1 жилд: 100 сая төгрөгнөөс багагүй, Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөгнөөс багагүй,Санхүүгийн тайлан ирүүлэх жил: 2015, 2016 он

Тендерийн хамт 1-р багцад 1,734,000 төгрөгийн, 2-р багцад 2,301,000 төгрөгийн, 3-р багцад 2,310,000 төгрөгийн, 4-р багцад 1,498,500 төгрөгийн, 5-р багцад 1,800,000 төгрөгийн тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 сарын 02- ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлж болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МИАТ ХК

Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь, МИАТ ХК –ийн төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө

Утас: 70049860, Факс: 70049919

Page 7: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

7

Танин мэдэхүй

2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Огноо : 2017-05-17

Тендер шалгаруулалтын нэр: Вакуум таслуур, удирдлагын блок нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: МС-36/2017-1

“ДЦС-4” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Вакуум таслуур, удирдлагын блок нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөгийг Хаан банк 5038008126 тоот дансанд тушаасан баримт авчран худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгосон

үнийн дүнгээс багагүй байх /2015, 2016 он/Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн санал болгосон үнийн дүнгээс багагүй байх Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан:2015 он, 2016 оныг ирүүлэхИжил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл 2 жилҮйлдвэрлэгчийн зөвшөөрөл: шаардлагатай

Тендерийн хамт 2%-ийн тендерийн баталгаа ирүүлнэ.Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба

нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Баянгол дүүрэг 20 дугаар хороо “ДЦС-4 ТӨХК-ий байр 3 давхар 312, 313 тоот өрөө Утас 7018-1309 7000-1357 7017-1357, Факс 7018-1309 7000-1357

ТЕНДЕРИЙН УРИЛГА

1Цуцашгүй, урт хугацааны

хөдөлмөрийн үр дүнд л дизайн сайтай мөнгөн дэвсгэрт төрдөг гэдгийг туршлагатай дизай-нерүүд хэлдэг. Өчүүхэн гэлтгүй алдаатай мөнгөн дэвсгэрт хэв лэнэ гэдэг дизайнер, үйлд-вэр лэгч, банкныхны хувьд хар дарсан зүүд юм. Танилцуулга, зурагт хуудасны загвартай зүйрлэх аргагүй. Буруу хэвлэсэн бол дараагийн удаа залруулаад гаргаж болно. Харин мөнгөн тэмдэгт бол хэдэн саяар хэвлэг-дэж, эргэлтэд ордог тул дизайн болон техникийн жижиг гэлтгүй элементийг сайн тооцоолох хэрэгтэй аж.

Харамсалтай нь хамгийн гоё загвартай мөнгөн тэмдэгт гэдэгт хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Олон улсын мөнгөн тэмдэгтийн нийгэмлэгээс шал-гаруулдаг шилдэг загвартай мөнгөн тэмдэгтээр 2015 онд Шинэ Зеландын таван долларын дэвсгэрт тодорсон байна. Гоо зүйн ач холбогдол, өнгөний хослол, контраст, тэнцвэр, нууц-лалын элемент гэсэн үзүүлэлтийг

харгалздаг аж.Шалгаруулалтыг дүгнэсэн

хүмүүсийн нэг болох тус байгууллагын захирал , мөнгөн тэмдэгт цуглуулагч Жонатан Каллавэй Шинэ Зеландын доллар ямар учраас шалгарсанд тодорхой хариулт өгч чадсангүй. Тэрбээр “Түүхий эд нь мяндас. Тиймээс энэ нь мөнгөн тэмдэгтийн дизайны хөгжилд шинэ цонх нээж байна. Мөн холограм нь хөдөлгөөн дагаж өөрчлөгддөг. Гэгээлэг өнгөтэйгөөс гадна нутгийн уугуул амьтан болон оцон шувууг маш тодоор гайхалтай дүрсэлж өгсөн нь өвөрмөц байсан” гэж хариулжээ.

Мөнгөн тэмдэгтийг бүтээхэд тухайн ард түмний онцлогийг харгалздаг ч загвар сайтайг нь банк биш харин цуглуулагчид нэрлэдэг байна. Цуглуулагчид загвараас илүү мөнгөн тэмдэг-тийн утга агуулга, түүхийг илүү чухалчилдаг талаар ноён Каллвей сонирхуулав. Харин мэргэжлийн дизайнерууд бол гоо зүйг нь илүү анхаардаг.

УРЬД БА ЭДҮГЭЭГИЙН ТӨГРӨГМанай улс 1925 онд анхны

мөнгөн тэмдэгтээ гаргаснаас хойш зургаан удаа шинэчилж, түүнээс ч олон удаа загвар, хийцийг нь сайжруулж байжээ. Одоогийн хэрэглэж буй мөнгөн тэмдэгтийг 1993 онд гаргасан ба давтан хэвлүүлэх бүртээ цаас,

нууцлалыг нь сайжруулсан байна. Хамгийн сүүлд 2009 онд 20000 дэвсгэртэд цонх бүхий нууцлал оруулсан.

Хэдийгээр мөнгөн дэвсгэртүүд хуурамчаар үйлдэхээс сэр-гийлж, төрөл бүрийн хээ угалз багтаасан байсан ч 1993 оноос л олон улсын түвшинд хүрсэн, технологийн нарийн нууцла-луу дыг шингээжээ. Өдгөө гүйл гээнд байгаа дэвсгэртүүд 6-11 төрлийн нууцлалтай бөгөөд гурван түвшинд шалгаж байж нууц лалыг нь илрүүлдэг тухай Монгол банкны Мөнгөн тэмдэг тийн газрын эдийн засагч

С.Бүрэнцогт ярилаа.Банкны салбарт 40 гаруй жил

ажилласан Г.Төмөрбаатарын “Монголбанк, төгрөг” номд бич-сэ нээр шинэ мөнгөн дэвсгэртэд Чингисээс гадна Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай хааны хөргийг оруулахаар төлөвлөж байжээ. Дөнгөж зах зээлийн тогтолцоонд шилжиж байсан 1992 онд мөнгөн тэмдэгтийн шинэчилсэн загварын эх хувийг УИХ-аар

гурван сар дараалан хэлэлцэж, баталсан түүхтэй. Загвар дээр Г.Төмөрбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бүтэмж тэргүүтэй хүмүүс ажиллаж, зургийг нь Английн зураач, ноён Ботвик компьютерээр бүтээж байв. Тийнхүү хэд хэдэн улсын үнэт цаасны хэвлэх үйлдвэртэй

холбоо барьж, харьцуулан судалсны эцэст Английн “Де Ла Ру” компанитай хамтран ажиллахаар болсон тухайгаа “Монголбанк, төгрөг” номд дурссан байна. Үүнээс өмнөх мөнгөн тэмдэгтүүдийг ЗХУ-д үйлдвэрлэдэг байжээ. Одоо манай улс дэлхийн олон орны

мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэдэг гурван улсын хэвлэх үйлдвэртэй хамтран ажилладаг байна.

Монгол Улсын 20000 төг-рө гийн дэвсгэрт Олон улсын мөн гөний судалгааны хүрээлэн-гээс 2016 онд хамгийн сайн дизайнтай мөнгөн дэвсгэртээр хүрэл медаль авч байсан. Мөн мэргэжилтнүүд олон улсад ч хамгийн загварлаг 20 мөнгөн тэмдэгтийн нэгээр нэрлэжээ.

Мөнгөн тэмдэгт тухайн улсын түүх, хөгжил дэвшлийг харуулахаас гадна технологийн хувьд дэлхийн жишгээс 20 жилээр түрүүлж явах учиртай аж. 1996 онд Европын Төв банк еврогийн загварыг шинэчлэх уралдаан зарласан байна. Долоон сар үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дүнд Австрийн дизайнер Роберт Калинагийн загвар шалгарчээ. Гүүр, гүүрэн хаалга, цонх гээд шингээж өгсөн элемент нь Европын түүхийг хөгжлийн мөн чанартай нь хамт багтсан учраас гүйлгээнд оруулсан байна. Харин манай улсын хувьд 1981 онд 20 төг рөгийн дэвсгэртийн ар талд өндөр хүчдэлийн шугам, үйлдвэр, барилгууд зэрэг социализмын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн зураг оруулж байжээ.

Орчин үед мөнгөн тэмдэг тийн дизайнд контемпорари урла гийн хэв маяг зонхилох болжээ. Норвеги, Исландын крон, хонконг доллар нь контемпо-рари гоо зүйн элементүү дийг үндэсний онцлог, соёлд шин-гээсэн байна.

Хувьсах “дуртай” үнэт цаасШинэ мөнгөн дэвс гэр тэд Өгөдэй, Хуби лай хааны хөр гийг оруулахаар төлөв лөсөн байв

20000 төгрөгийн дэвсгэрт

хамгийн загвар сайтай мөнгөн

тэмдэгтийн нэг

Төгрөгийн нэг дэвсгэрт

дунджаар 3.8 жил насалж

байна

С.Батсайхан / ЗГМ©

Page 8: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638)

ОНЦЛОХ ҮЗВЭР

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

10.25 Эх сурвалж: “Үнэгүйдсэн үл хөдлөх”

11.00 “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр

14.00 “Цэлмэг” өдрийн хөтөлбөр

18.00 Соно студи “Маамуу нааш ир”

21.05 Нээлттэй хэлэлцүүлэг

22.55 МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс: “Монгол ухаан”

07.30 "Сайн уу дэлхий" нэвтрүүлэг

11.30 "Ажил хэрэгч өглөө" нэвтрүүлэг

14.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

17.00 "Bloomberg Surveillance"

20.30 "Амжилтад хязгаар үгүй" нэвтрүүлэг

22.30 "Алсын хараа" нэвтрүүлэг

09.45 “Би Монгол хүн” нэвтрүүлэг

13.15 “Кино миний амьдрал” нэвтрүүлэг

14.10 "Зөв үнийг таа" шоу нэвтрүүлэг

18.35 "Дэлхийн атлас" танин мэдэхүйн нэвтрүүлэг

21.00 "80 саяын уналт" асуулт хариултын шоу нэвтрүүлэг

23.00 "Мердокийн тайлагдашгүй нууцууд" ОАК

12.30 "Сонсъё, Суръя, Дагая"

14.00 "Египетийн түүх" баримтат кино

17.30 “Наашаа цаашаа” нэвтрүүлэг

19.30 "Ороод гараач" нэвтрүүлэг

21.00 "Цэнхэр тэнгисийн домог" СОАК

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ09.30 "Тог тог тог" нэвтрүүлэг

ТВ ХӨТӨЛБӨР

Арав дахь хавартайгаа золгосон залуу уран бүтээлчдийн “Хавар” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд гарч байна. Уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдэд хаврын олон өнгөний хоршил болон эрс тэс аашийг тун сонирхолтойгоор илэрхийлэн буулгажээ. Галерейд уран зурагаас гадна сонин содон хийцтэй, хүний дотоод сэтгэлийг илэрхийлэх баримал зэрэг нийт 58 уран бүтээлчийн 66-н бүтээлийг тавьсан байлаа. Тус үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн 75 жилийн ойд зориулан толилуулж байгаа бөгөөд энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Бодол, хайр, уйтгар гуниг, баяр хөөрийг тусгасан залуу уран бүтээлчдийн бүтээ лийг үзэж мэлмийгээ мялаагаарай.

ЗӨВЛӨГӨӨ

Хэрэглэгчид ойрхон туслах

Нийслэлийн 15 лифтний үйл ажиллагааг зогсоожээ

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

Нийслэлийн орон сууц, олон нийтийн барилгын 1515 лифтэнд хяналт шалгалт хийжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гуравдугаар сарын 18-наас энэ сарын 8-нийг хүртэл уг шалгалтыг хийсэн бөгөөд нийт 15 лифтнээс ноцтой зөрчил илүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тодруулбал, үзлэг шалгалтад хамрагдсан орон сууцнуудын 1127 нь мэргэжлийн лифтчинтэй, 388 нь лифтчингүй байжээ. Мөн техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа нь дууссан 1159 лифт байгааг тогтоосон байна. Шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд дээрх зөрчил, дутагдлыг арилгах талаар ажлын хэсгийнхэн зөвлөсөн байна.

ЦАГ АГААР

УЛААНБААТАРV.17 32o

13o

V.18 18o

14o

V.19 17o

6o

V.20 14o

4o

V.21 17o

1o12м/с

8м/с

14 м/с

12 м/с

11 м/с

10 м/с

8 м/с

7 м/с

8 м/с

6 м/с

ҮүлшинэБагавтар үүлтэй Багавтар үүлтэй Үүлшинэ Багавтар үүлтэй

УВС24o

11o

ХОВД 25o

15o

ЗАВХАН26o

9o

БАЯНХОНГОР27o

10o

ГОВЬ-АЛТАЙ23o

8o

ӨВӨРХАНГАЙ 30o

14o

АРХАНГАЙ 29o 10o

ХӨВСГӨЛ 27o

10o

БУЛГАН 30o

8o

ТӨВ 30o

13o

ДУНДГОВЬ 36o 17o

ӨМНӨГОВЬ34o

17o

ГОВЬ-СҮМБЭР 34o

13o

ДОРНОГОВЬ 33o

15o

СҮХБААТАР 34o

13o

ХЭНТИЙ 34o

11o

СЭЛЭНГЭ 28o

10o

ОРХОН28o

10o

ДАРХАН-УУЛ29o

13o

ДОРНОД 34o

13o

БАЯН-ӨЛГИЙ18o

12o

Онгорхой таг: Бараа бүтээг-дэхүүний шошго дээр онгорхой тагны дүрс болон тоо, үсэг бүхий тэмдэглэгээ байдаг. Энэ нь тагийг онгойлгосноос хойш хэр хугацаанд хадгалах боломжтой талаарх тэмдэглэгээ юм. Жишээ нь, онгорхой тагтай хамт 12М гэсэн тэмдэглэгээ байвал уг бүтээгдэхүүнийг онгойлгосноос хойш 12 сарын хугацаанд хэрэглэх боломжтой гэж ойлгож болно.

Өнгөт шүдний оо: Шүдний оо нь цагаан, хөх, улаан гэсэн гурван өнгөтэй байх нь элбэг. Тэгвэл энэ өнгөнүүд өөр өөрийн гэсэн зориулалт, найрлагатай байдаг аж. Цагаан өнгө нь шүдийг цайруулах, тогтсон өнгөрийг арилгах зориулалттай бол хөх, ногоон нь сэнгэнсэн үнэртэй, амны хөндийн нян бактерыг устгадаг. Харин улаан өнгө нь буйл хамгаалах, үрэвслээс сэргийлэх бодис агуулдаг юм байна.

Дотоод ертөнцөө тольдоорой

Г.ТөгсЗГМ

ЗУРХАЙ

Билгийн тооллын 21Хаврын адаг хөх луу сарын есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр.Үс засуулбал: Өвчин ирнэ. Наран ургах, шингэх: 05.17-20.27Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: СансарСуудал: Уул

Аргын тооллын тавдугаар сарын 17. Буд гараг. Билгийн тоол лын 21, Булаагч одтой, хөх луу өдөр.

Өдрийн наран 05.17 цагт мандан, 20.27 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ҮЗВЭР

УДБЭТБаян Монгол чуулга "Дагшааг Театрт" тоглолтоо энэ сарын 18-нд 20.00 цагт үзэгч олондоо өргөн барих гэж байна. Тоглолтонд дэлхий дахинд домог болон мөнхөрсөн алдартнуудын нэр цуутай swing бүтээлүүд эгшиглэнэ. Мөн орчин үеийн latino, funky зохиолууд жинхэнэ амьд мэдрэмжийг бэлэглэх аж.

УЛСЫН ФИЛАРМОНИГерман улсын “Minguet

quartett” хамтлагийн сонгодог хөгжмийн концерт энэ сарын 19-нд 19.00 цагт болно. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг.

УЛААНБААТАР ЧУУЛГАНийслэлийн Улаанбаатар

чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут бүтээл "Ариун хаврын тахилга" этно балетыг энэ сарын 19-нд 19:00 цагт тайзнаа дахин тоглох гэж байна.

THE CORPORATE HOTEL AND CONVENTION CENTRE

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema awards” ёслолын үйл ажиллагаа ирэх баасан гаригт болно. Тус арга хэмжээний улаан хивсний ёслол 16.30 цагт эхлэх бол шагнал гардуулах ёслол 18.00 цагт болох аж.

BEST WESTERN PREMIER TUUSHIN

“Айн Рэнд” институтын гүйцэтгэх захирал доктор Яарон Брүк өнөөдөр 09.00 цагт “Капитализм бол амьдрах чадвартай эдийн засгийн ганц систем” сэдвээр лекц уншина. Тасалбарын үнэ 30-60 мянган төгрөг.

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

568721349

826934571

791643852

159872463

432589718

347165298

984317625

213456987

675298134

Өмнөх дугаарын хариу / 05.16

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР:1. Баянхонгор аймгийн төвийн хуучин нэр2. Чингис хааны охидын нэг3. Библь сударт гардаг Адамын эхнэр4. МУ-ын XX зууны

манлай бөх5. Японоос гаралтай нэгэн төрлийн даам6. Хавар хамгийн эрт ургадаг цэцэг9. ОХУ-ын БХ-ын сайд11. Дэлхийн хамгийн гүн нуур

14. Монгол орны зүүн хязгаарын нуур

ХӨНДЛӨНГӨӨР:3. Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хуучин нэр6. Индонезийн

6

1

3

4

8

1

684 7

2

52

64

53

5

2

96

81

5

4

9

ҮЗЭСГЭЛЭН

Олон улсын музейн зөвлөлөөс санаачлан жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтан бөмбөгөр ногоон театрын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийв.

Бөмбөгөр ногоон театрын барилга, байршлыг харуулсан гэрэл зургууд, тоглолтын зурагт хуудас, ховор ном сэтгүүл, театрын хөшигний загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээр үзэсгэлэнг чимжээ. Тухайн үед соёл, урлагийн төв болж байсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн энэхүү барилга 1927 онд ашиглалтад орсон түүхтэй. Уг театрыг Унгар улсын иргэн, инженер Иозеф Гелета зураг төслийг нь гаргаж, барилгын дотоод засал чимэглэлийг И.Климов, К.И.Померанцев, уран зураач У.Соёлтой нар бүтээжээ. Мөн Монгол, БНХАУ-ын барилгачид барьсан юм байна.

Цаг хугацаагаар аялахуй

нийслэл хот оршдог арал7. Ааш муу, хатуу8. Хонзон10. Олон биш12. Газрын талбайн хэмжээ13. Эртний Грекийн дорнод гэсэн утгатай үг, тивийн нэр

14. Дүрс15. Монгол (хуучин) бичгийн эм үгийн тусгаарлах нь16. Жалга...17. Шрек хочит хөлбөмбөгийн супер од18. Усаар хүрээлэгдсэн хуурай газар

Д

О

ДЖО Р

Е

А

И

А

У

Г

У

В

Б О

Н

КА Й

Н

Н РУ У

С

Ө

Г

А

И

Т

Ф

А

А

А

Р

Р

У

Ц

Н

И

Л

А

А

Л

Т

Н

И

Й

Р

Э

Ч

М

А

Р

О

И

Е

Г

Л

Ь

Ш

П

О

У

У

Н

Ү

З

О

И

Н

О

А

1 2

3 4 5

6 7

10 11

12

14

15 16

17 18

13

8 9

ЗГМ: КОМИКС

Mr. Баагийгийн ПАЯН....Би аав шигээ

10,000 ам.долларын цалин авахыг

мөрөөддөг.

Үгүй ээ, бас мөрөөддөг юм.

Яая, аав чинь тийм цалин авдаг юм уу?

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Бээжин 06.10 08.25Бээжин-УБ 09.30 12.00УБ-Ханбумбат 07.30 08.40Ханбумбат-УБ 09.30 10.35УБ-Токио 07.55 13.40Токио-УБ 14.40 19.10УБ-Москва 09.15 10.55Москва-УБ 19.25 06.35 +1

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Москва-УБ 21.35 07.30УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Сүхбаатар 21.15 05.12Сүхбаатар-УБ 20.55 05.03Эрдэнэт-УБ 19.10 05.48Замын-Үүд-УБ 17.35 08.55УБ-Замын-Үүд 17.20 07.05Сайншанд-УБ 20.25 07.01УБ-Сайншанд 09.15 19.15

Page 9: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Хакерууд нууцын зэрэглэлтэй хоёр дахь кибер зэвсгийг хараалж байна

Bitcoin-ий өсөлт хөрөнгийн хөөсрөл үүсгэх нь

Amazon-оос жижиглэн худалдааг сүйтгэсэн 20 жил

WannaCry вирусийн довтолгооны дараа хакерууд хоёр дахь нууц зэвсгийг интернэтэд байрлуулав. > 10

Зохицуулалтгүй хэвээр буй дижитал валютын эргэлт 50 тэрбум ам.долларт хүрээд байна. > 10

Amazon-ий үнэлгээ 450 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь цаг үе өөрчлөгдсөний тусгал болов. > 10

Стефан ВагстилГерманы Канцлер болон

Францын шинэ Ерөнхийлөгч нарын анхны уулзалтаар Европын холбоог шинэчлэх асуудлыг голлон хэлэлцлээ. Эммануэл Макрон тангараг

өргөснийхөө маргааш анхны гадаад айлчлалаас Бер линээс эхэлж, хатагтай Мер кельтэй уулзахдаа Европын интег-рацилал болон евро бүсийг хүчирхэгжүүлэх амлалт өгөв. Тэд Европыг холбооны иргэдэд

ашиг тус хүртээх “замын зураг” төлөвлөгөөнд хамтран ажиллахаар тохиролцсоны дотор ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэг-дүүлэх, гадаад бодлогын уялдааг хангах болон холбооны бус

худалдааны түншүүд болох АНУ, Хятадтай хэрхэн харилцах асуудал багтсан байна.

Хатагтай Меркель, ноён Макрон нар хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хамтын ажиллагааг түргэтгэж,

Меркель, Макрон нарын Европыг хүчирхэгжүүлэх амлалт

чухал” гэсэн юм.Ажилчин ангийг даяарчлалаас

хамгаалах тухай Макроны үзэл санааг Германы Канцлер мөн дэмжиж байгаа бололтой. Гэвч үүнийг протекционизмын эхлэл хэмээн шүүмжлэх хүмүүс ч бий. Хэвлэлийн бага хурлын үеэр Канц лераас “Европын барааг худалдан ав” гэсэн Макроны санаачилга чөлөөт худалдаанд сөрөг нөлөөтэй талаар асуухад “Худалдааны харилцаанд хариу арга хэмжээ байх ёстой. Үүнийг би сайн мэдэж байна” хэмээн хариуллаа.

Хатагтай Меркель цааш нь Германы Засгийн газар Брюс-сельд хандаж, Европын холбооны түвшинд стратегийн салбаруудад гадаа дын хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай санал оруулсан гэжээ. Германы албаныхан Хятадын хөрөнгө оруулалт тус улсад ихээхэн өргөжиж байгаа үед Европын холбооны хөрөнгө оруулагчид Хятадад саад бэрхшээлтэй тул гарч буйд сэтгэл түгшиж байгааг илэрхийлсэн билээ. Европын холбооны удирдлага АНУ, Хятадтай хийх худалдааны журмаа чангатгаж, демпингийн эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Ноён Макрон Европын холбооны худалдааны бодлогодоо “гэнэн” байх ёсгүйг онц лоод үгүй бол ажилчид даяарчлалыг эсэргүүцэх болно гэж хэлсэн юм.

Брайан ХаррисӨмнөд Солонгосын шинээр

сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жаэ Ин нүүрс шатаадаг хуучин станцуудыг хаах шийдвэр гар галаа. Тэрбээр агаарын бохирд лоос үүдсэн ард иргэдийн бухимдлыг намжаах үүднээс ийм арга хэмжээ авахад хүрчээ. Ноён Мун даваа гарагт хэлсэн үгэндээ нүүрсний 10 цахилгаан станцын насжилт 30-аас давсныг дурдаад ирэх жилээс түр хааж, улмаар таван жил ажиллах хуга цаандаа бүрэн хаана гэж мэдэгдэв.

РМ2.5 хэмээх маш нарийн ширхэгт хорт тоосонцор амьсгалын замаар нэвтрэн хорт хавдар зэрэг өвчин үүсгэж буйг ард иргэд олон жилийн турш эсэргүүцсээр ирсэн. Энэ жил хорт тоосонцрын талаар анхааруулга 92 удаа гарсан бол өнгөрсөн оны мөн хугацаанд 64 удаа зөвлөмж өгч байжээ. Агаарын бохирдлын түвшин өссөн асуудал сонгуулийн өмнөх сурталчилгааны нэг гол сэдэв болсон юм. Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд “Ерөнхийлөгч Мун нүүрс шатаадаг станцуудыг зогсоохоор шийдвэрлэсэн нь нарийн тоосыг арилгах түүний хүсэл зоригийг харуулахын сацуу уг асуудал үндэсний хэмжээнд тавигдлаа” гэжээ.

Ноён Мун түүнчлэн нарийн тоосны асуудал эрхэлсэн баг байгуулж, өөрийн биеэр хянахаар шийдвэрлэсэн байна. Өмнөд солонгосчууд хорт утаа Хятадын аж үйлдвэрийн бүсүүд болон цөлөөс орж ирдэг хэмээн шүүмжилдэг. Гэхдээ дотооддоо

нүүрс шатааж байгаа нь агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр бөгөөд өмнөх Засгийн газар одоо байгаа нүүрсний 59 станц дээр нэмж, хорийг барихаар төлөвлөж байв.

Хатуу түлш Өмнөд Солон-госын нийт эрчим хүчний 40 орчим хувийг гаргадаг. Атомын цахилгаан станцууд 2005 онд мөн 40 орчим хувийн эрчим хүч үйлдвэрлэж байсан боловч хэд хэдэн дуулиан шуугианы дараа аюулгүй байдлын болгоомжлолын улмаас 30 болтлоо буураад байна. Ноён Мун нүүрсний станцуудын зэрэгцээ хуучирсан цөмийн станцуудыг зогсоохоор шийдвэрлэсэн нь иусё улсад эрчим хүч үйлдвэрлэлийн бэрхшээл үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Ерөнхийлөгчийн туслах Ким Су Хиүн нүүрсний 10 станцыг хааснаар тоосонцрын түвшин хоёр хувиар буурна хэмээн ярьсныг Ренхап агентлаг эш татсан байна. Энэ алхмыг өмнөд солонгосчууд нааштай хүлээн авч байгаа бололтой. Гэвч Киун Хи их сургуулийн байгаль орчны профессор Ким Дон Сул Засгийн газрыг хэт яарсан шийдвэр гаргалаа хэмээн шүүмжлэв. Тэрбээр “Шинэ Засгийн газар нүүрсний станцуудыг хаахаар шийдвэрлэсэн нь сайн хэрэг авч эдийн засгийн үнэ өртгийг нухацтай бодсон, эсэхэд эргэлзэж байна. Түүнчлэн станцаа хаа-чихаад дараа нь эрчим хүчний хангамж ба эрэлтийг яаж шийдэх гэж байгаа нь сонирхолтой” хэмээн өгүүлсэн билээ.

Чарльз Кловер, Шерри ФейжүНоён Ши Жиньпин “Нэг

бүс, нэг зам” төслийн талаар түгшүүр нэмэгдэхийн сацуу “хөршөө үгүйрүүл” гэгч арга барилаас татгалзах бололтой. Бээжингийн бодлогын цөм болж буй Төв Ази, Европ, Африкийг холбох төсөл бүс нутгийн интеграцчиллын бусад санаачилгуудад харшлахгүй гэж Хятадын Ерөнхийлөгч мэдэгдэв. Эртний торгоны замын орчин үеийн хувилбар болох энэхүү төслийн хүрээнд Евразид худалдааг хөгжүүлэх зам, төмөр зам, хоолой, боомт гэх мэт дэд бүтэц барихад зориулан Бээжин хэдэн зуун тэрбум юань зарцуулахаа мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ Хятадын тал хөрш орнуудын түгшүүрт анхааралтай хандаж байна. Ерөнхийлөгч Ши “Нэг бүс, нэг зам” төслийн Бээжинд болсон уулзалтад ирсэн 28 орны төр засгийн тэргүүн, төлөлөөгчдийн өмнө хэлсэн үгэндээ “Энд нийтлэг үндэс суурь, бусад стратегийг нөхөх тухай яригдаж байгаа. Бид үүнийг ашиглан бүгдийн хөгжлийг дэмжих, хүч нэмэх ёстой. Бид хөршөө үгүйрүүлэх тактикаас татгалзах ёстой. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралаас авсан чухал сургамж мөн” гэжээ.

Бүс ба замын төсөлд хам-рагдах орнуудад 580 тэрбум юанийн тусламж үзүүлэхээр амалсан нь зарим талаар бүс нутгийн эсэргүүцлийг намжаах зорилготой юм. “Нэг бүс, нэг зам”-ын талаар Бээжингийн төлөвлөгөө дотоодын эдийн засгийн бэрхшээлийг давтахгүй байх тухай шүүмжлэл бий. Ноён Ши түүнчлэн Хятад, Оросын

Хятад бүс ба замын талаар бодлогоо өөрчлөв

хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын санг 100 тэрбум юанийн хөрөнгөөр үүсгэн байгуулж буйг зарлав. Уг сан Хятадын хойд болон Оросын алс дорнодыг холбох дэд бүтэц барих чиглэлээр ажиллахыг бага хурлаас гаргасан хамтарсан баримт бичигт тэмдэглэжээ.

Ийм сан байгуулсан нь торгоны зам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгаар үүссэн Евразийн Эдийн засгийн холбоог сарниулах болов уу гэсэн Москвагийн болгоомжлолыг зөөлрүүлэх бодлого байж болох юм. ЕАЭЗХ нь Казахстан зэрэг төв Азийн орнуудыг Оросын нөлөөнөөс алдахгүй байхад чиглэсэн хамтын ажиллагааны байгууллага билээ. Бээжинд ноён Путинийг дээд зэргийн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан ба тэрбээр уулзалт эхлэхийн өмнө

төгөлдөр хуур тоглож буй зураг нь дэлхийн хэвлэлээр тарсан. Оросын Төрийн тэргүүн ням гарагт хэлсэн үгэндээ Хятадын санаачилгыг ЕАЭЗХ-ны төсөлд нэгтгэх талаар ярьсан авч Бээжин үнэн хэрэгтээ эсэргүүцсэн байна.

Ши Жиньпин даваа гарагт Путинд хариу болгож хэлэхдээ Бээжин АСЕАН, АПЕК, Ев-ропын холбоо, ЕАЭЗХ зэрэг бүс нутгийн нэгдлүүдтэй хамтран ажиллахыг онцолсон. Гэвч тэрбээр “Бид бие биеэ нөхөж ажиллах ёстой. Ингэснээр бид хэсгүүдийн нийлбэрээр бус, бүхэлдээ илүү амжилтад хүрнэ” хэмээн мэдэгдсэн юм. Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт багасаж буй хэдий ч барилгын орлого нь нэмэгдсэн бөгөөд бусад орон Бээжингийн эдийн засгийн нөлөө өсөж байгаад болгоомжтой

хандаж байна.Европын холбооны зарим

удирдагч Бээжин таван жилийн өмнө төв ба зүүн Европт “16+1” хэмээх бүлэг байгуулснаас хойш энд нөлөө нь эрс нэмэгдсэнд түгшдэгээ илэрхийлсэн. Мөн Энэтхэгийн тал “Нэг бүс, нэг зам”-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоос тат-галзлаа. Шинэ Дели тус төсөл тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар үндсэн ойлголтыг үл хайхарч байна хэмээн шүүмжилсэн юм. Уулзалтын үеэр төслийг санхүүжүүлэх Хятадын хөгжлийн банкинд 250 тэрбум юань олгох тухай зарласан юм. Түүнчлэн Хятадын экспорт импортын банк 130 тэрбум юанийн хэмжээтэй зээлийн хоёр суваг нээхээ мэдэгдсэн байна.

Шинэ Ерөнхийлөгч агаарын бохирдлыг арилгана

зургадугаар сард Засгийн газар хоорондын хэлэлцээ хийхээр тохиролцсоноо зарлав. Канцлер хэлэхдээ “Европ сайн байвал алс ирээдүйдээ Германд ашиг тустай. Хүчирхэг Франц улс байгаа цагт Европ сайн байх болно” гэж мэдэгджээ. Францын шинэ хамтрагчтай амжилтад хүрэх найдвар төгс байгаагаа илэрхийлэхийн ял дамд тэрбээр дэлхий дахинд асар их өөрчлөлт гарч буй үед Европын холбоо гэрээгээ шинэчлэхээс эмээх нь зайлшгүй гэсэн байна. Меркель “Ийм замаар явж буй Европын холбоо дэл хийн өнцөг булан бүрээс ирэх нөлөөнд мэдрэг хандана” хэмээн онцолжээ.

Гэвч тэрбээр шинэчлэлийг хэт яаруулах хэрэггүйг сануулаад “Би үүнийг хийхэд бэлэн бай-на. Гэхдээ бид эхлээд юуг шинэчлэхээ шийдэх ёстой” гэв. Францын талаас хоёр талын харилцааг гол зохицуулагч Жанан Ганеш сайн удирдлагатай, нэгдмэл Европ холбооноос гарч буй Британид хатуу хандах боломж тойг тэмдэглэжээ. Тангараг өргөөд ганц хоносны дараа Берлинд ирсэн ноён Макрон холбооны гэрээг өөрчлөх нь хориотой зүйл биш гэдгийг цухуйлгасан байна. Тэрбээр Европын үед түүхэн чухал цаг үе тохиож байгааг дурдаад “Бидэнд илүү прагматизм хэрэгтэй. Хүнд суртлыг багасгах ёстой. Европ өөрийн иргэдээ хамгаалах нь

Page 10: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Николь Баллок, Мамта БадкарХувьцаагаа нийтэд арилжих

гэж буй компанийг, ялангуяа “dot-com bubble”-ийн үед үүс-сэн ихэнх компанийг хөрөн гө оруулагч нартаа хэрээс хэтэр-сэн зүйл амалдаг хэмээн шүүмж лэх нь уламжлал болсон зүйл (тайлбар: dot-com bubble - интернэт суурьтай компани олноор үүсэж, дампуурсан 1997-2001 оны үе). Гэхдээ л 20 жилийн өмнө хувьцаагаа анх арилжсан тэр нэгэн компанийн амлалт биелэхийн дээдээр биелсэн.

“Amazon.com нь онлайн дэлгүүрт л байж болох гарамгай үйлчилгээ, эдийн засгийн жинтэй үр өгөөж авчирч чадах шинэ технологи ашиглахыг зорьж байна” хэмээн тус компанийн IPO-ийн тайлбарт дурджээ. “Тухайн үедээ үлгэр шиг санагдаж байлаа. Одоо бол цэцэн мэргэний биелэл” хэмээн Convergex-ийн зах зээлийн стратегич Николас Колас өгүүлэв. Тэрбээр “Энэ компани жижиглэн худалдааны салбарыг хиаруулсан даа” хэмээн дурсав.

Тухайн үед Amazon-ий хувьцаа ширхэг нь 18 ам.доллар байлаа. Анх IPO гаргаснаас хойш тус компанийн хувьцааны жилийн ноогдол ашиг бараг 40 хувиар өсчээ. Энэ нь IPO гаргах үед оруулсан 100 ам.доллар эдүгээ өссөөр бараг 64 мянгад хүрсэн гэсэн үг (Мөн хугацаанд гурван удаа хувьцаа салгасан тул, IPO гаргах үеийн нэг хувьцаа одоогийн 12 хувьцаатай тэнцэнэ).

Тус компанийн хувьцааны үнийг IPO гаргасан үеийнхтэй нь харьцуулахад 63990 хувь өсчээ. Dealogic-ийн судалгааг үзвэл, 1995 оноос эдүгээ хүртэлх хугацаанд гарсан, АНУ-д бүртгэлтэй IPO дотроо Amazon компанийнх хамгийн шилдэг үзүүлэлттэй нь байгаа юм. Харьцуулах аваас, Netflix-ийнх

дөрөв, Yahoo-ийнх дол дугаар байрт орж, S&P 500 дахь нийт ашиг нь мөн хугацаанд 300 орчим хувиар өсчээ.

Гэхдээ бүх юм дандаа са-на с наар сайхан байсангүй. Ком панийн анх гаргасан хувьцаа удал гүй бүгд зарагдсан. Дараа нь “dot-com bubble”-ийн ид үед хувьцаа салгах үеэр Amazon-ий үнэ үнэмлэхүй өсөж, 1999 оны арваннэгдүгээр сард ширхэг нь 113 ам.доллар хүрлээ. Хожим хөөс хагарсан үе буюу 2001 оны аравдугаар сард ширхэг нь 5.51 ам.долларт болтлоо салам унав.

Bloomberg-ийн өгөгдлийг үзвэл, даваа гарагт Amazon-ий хувь цааны үнэ сансрын хур-даар өссөн ч “зарах” зэрэглэл тэг, “хүлээх” зэрэглэл найм, “худал даж авах” зэрэглэл 40 гэсэн үзүү лэлт тэй байжээ. Gold-man Sachs, Susquehanna Financial, Wedbush компаниуд нэгж хувь-цаанд 1250 ам.долларын үнэ өгсөн нь даваа гарагийн хаалтын үнэд 30.5 хувийн премиум буюу нэмэлт болж байна.

Онлайн жижиглэн худалдаа өргөжих хэрээр Amazon компани үйл ажиллагааныхаа хүрээг

тэлж, уламжлалт жижиглэн худалдаачдыг шахан түрэх болов. Урьд нь 1996 онд тус ком-панийн цэвэр борлуулалт 15.8 сая ам.доллар байсан юм. Харин 2016 онд энэхүү үзүүлэлт 136 тэрбум ам.доллар болж өсчээ.

Amazon-ий зах зээлийн үнэлгээ эдүгээ 450 тэрбум ам.доллар хүр чихээд байхад сүүлийн гол өрсөлдөгч, уламжлалт жи жиг лэн худалдаач Walmart-ийнх 230 тэрбум байгаа нь цаг үе өөрчлөгдсөний тусгал болов. Тус компани номын онлайн борлуулалт, хүнсний бүтээгдэхүүн нийлүү лэх Fresh хэмээх вэб-үйлчилгээ, Apple Mu-sic, Netflix-тэй өрсөлдөх хөгжим, энтертайнмен тийн стриминг үйлчилгээ ч эрхэлж байгаа.

Ноён Жефф Безосын амбийц үүгээр дуусахгүй. Тус компанийн кино, телевизийн хөтөлбөр бүтээх салбар Amazon Stu dios компани Manchester by the Sea хэмээх кино бүтээсэн нь стриминг үйлчилгээ эрхлэгчээс Оскарын шагналд нэр дэвшсэн анхны бүтээл болсон юм.

Хакерууд нууцын зэрэглэлтэй хоёр дахь кибер зэвсгийг хараалж байна

Сэм Жонс, Макс СеддонWannaCry вирусийн дэлхийг

хамарсан довтолгоон баасан гарагт амжилттай өрнөсний дараа хакеруудын гэмт бүлэглэл АНУ-ын тагнуулуудаас хулгайлсан нууцын зэрэглэлтэй хоёр дахь кибер зэвсгийг “харанхуй вэб”-д хамаарах сайтад байршууллаа. АНУ-ын Үндэсний аюулгүй байд лын агентлаг (NSA) бү тээж хөг жүүл-сэн EsteemAudit нэр тэй хаке рын хэрэглүүр ашиг лаж гэмт хэрэг үйлдэх нөх цөл бүрдээд байгааг аюул гүй байдлын шинжээчид анхаа руулж байна. WannaCry ви ру-сийг төгөл дөржүүлэхэд ашиг ласан NSA-ийн EternalBlue хэрэг лүүр тэй адилаар EsteemAudit нь Microsoft Windows-ийн хуучин хувилбар суулгасан компьютер сүлжээнд байдаг “цоорхой”-г ашиглах зарчмаар ажилладаг.

дараагийн шинэ кибер зэвсэг болгон ашиглахаар “харанхуй вэб” дэх хакеруудын форумууд ид хэлэлцэж байна. Интернэтийн далд хэсэг болох “харанхуй вэб”-д хайлтын ердийн хэрэглүүр ашиглан хандаж болдоггүй.

Даваа гарагийн байдлаар манай гарагийн 150 улсын 200 мянга гаруй компьютерт цохилт өгсөн WannaCry халдлагын эрч суларч буй бололтой. Уг вирус тархах хурд Европ тивд буурч байгаа талаар Европын цагдаагийн агентлаг-Европол мэдээлэв. “Бид-ний хувьд тооцооноос гадуур халдлага боллоо. Юутай ч Европ тивд халдвартай компьютерын тоо өсөх эрч суларсан” хэмээн Европолын төлөөлөгч тайлбарлаж байна. “Гэхдээ хямрал төгслөө

гэсэн үг биш. Хакерууд хорлонт программаа хэдийнэ шинэчлэн сайжруулсан тул эрсдэлт нөхцөл нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой” хэмээн уг төлөөлөгч анхаарууллаа.

WannaCry халдлагыг эхлүүлсэн эх сурвалжийг олж тогтоохоор хамтран ажиллаж байгаа талаар судалгаа шинжилгээ, тагнуулын байгууллагын зургаан ажилтан Financial Times-д тайлбарлав. Одоогоор халдлага үйлдэгчид тодорхойгүй ч болзошгүй гурван эх сурвалжийг анхааралдаа аваад байна. Эхнийх нь янз бүр дижи-тал тагнан турших хэрэглүүр бү тээж, хөгжүүлсэн АНУ-ын Үн дэс ний аюулгүй байдлын агент лаг. Хоёр дахь нь тус агент-лагийн хэрэглүүрүүдийг онлайн орчинд тарааж, “зэвсэг болгох”

ажил эрхэлж буй үл мэдэгдэх хакерын бүлэг. Гурав дахь нь тус агентлагийн Eternal Blue хэрэглүүрт ransomware нэмж, WannaCry вирусийн сайж руулсан хувилбар үүсгэсэн хаке рын бүлэг. Энэхүү сүүлийн бүлэг халд вартай компьютерын “түгжээ тайлах”-д зориулсан мөнгө нэхэх ажил лагааг эрхлэн удирдаж байгаа. “Wan-naCry-г ажиллуулж буй бүлэг мэргэжлийн бус, сайн дурынхан бололтой” хэмээн кибер аюулгүй байдлын Bitdefender компанийн ахлах стратегич Каталин Косой өгүүллээ. “Мөнгө олох боломж хайсан хүмүүс нууц хэрэглүүр олж авсан нь энэ болов уу” хэмээн хатагтай таамаглав.

Нийтэд задарсан NSA-ийн хэрэглүүрүүдийг зэвсэг болгон

хувиргах боломж хайж буй хэд хэдэн бүлэглэл “харанхуй вэб”-д идэвхтэй ажиллаж байгааг хатагтай Косой анхаарууллаа. ОХУ-ын тагнуулын байгууллагуудтай хол-боотой хэмээн өрнөдийн тагнуулын албаныхан харддаг, Shadow Brokers гэгддэг нууц бүлэг NSA-ийн кибер зэвсгүүдийг өнгөрсөн оноос онлайн орчинд “ил тавьж” эхэлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Влади мир Путин WannaCry вирус тарх-сан явдалд АНУ-ын тагнуулын байгууллагууд буруутай хэмээн даваа гарагт мэдэгдсэн. АНУ-ын Засгийн газар кибер зэвсэг “овоолж” байгааг Мicrosoft-ийн захирлууд шүүмжилсэн баримтыг ноён Путин Бээжинд айлчлах үеэр өгсөн ярилцлагадаа зориуд эш татаад, уг халдлагад ОХУ буруугүй

хэмээн өгүүллээ. “Вирусийн эх үүсвэр нь АНУ-ын тагнуулын агентлаг. ОХУ үүнд ямар ч хамаа-гүй гэж Microsoft шууд хэлж байна шүү дээ” хэмээн ноён Путин анхаа-руулллаа.

WannaCry халдлагад ОХУ-ын дотоод хэргийн яам, хөдөлгөөнт холбооны “MegaFon” компани, төрийн өмчийн санхүүгийн групп – Сбербанк болон бусад яам, төрийн өмчийн компани өртөөд байна. Москвад байрладаг, кибер аюулгүй байдлын Kaspersky Lab компанийн судалгаагаар вирусийн дайралтад ОХУ хамгийн ноцтой өртжээ. “Халдлага үйлдэх аргач-лалыг нээлттэй эх сурвалжтай нь нийлүүлдэг кибер гэмт хэрэгтэн, гаршсан хакеруудын дэлхийг хамарсан экосистем ажиллаж буй”-г Их Британийн Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн захирал

Bitcoin-ий өсөлт хөрөнгийн хөөсрөл үүсгэх нь

Amazon-оос жижиглэн худалдааг сүйтгэсэн 20 жил

Изабелла Каминска, Пол МерфиBitcoin-ий үнэ тэнгэрт хадсан

нь дэлхийд эргэлдэж буй дижитал валютын хэмжээг 50 тэрбум ам.долларт хүргэлээ. Энэ нь эргээд зохицуулалтгүй зах зээлд хөрөнгийн хөөсрөл үүсгэнэ гэсэн айдас төрүүлэх боллоо.

“Alt-coin” буюу вitcoin-той өрсөлдөгч бусад дижитал валютын заримынх нь ханш өнгөрсөн долоо хоногт 500 хувь буюу пуужингийн хурдаар дээш цойлсон нь жолоогүй өсөлтийг гааруулав. Bitcoin-ий ханш энэ сард 55 хувиар өссөний үрээр баасан гарагт Bitfinex биржид үнэ нь 1900 ам.доллар буюу алтнаас үнэтэй болж хувирлаа.

Үнэ өссөн шалтгаан нь гүйлгээ хийгчдээ нууцалдаг төлбөрийн систем. Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийг цочоосон “ran-somware” төрлийн вирусийн дайралт зохион байгуулагч нар шиг кибер гэмт этгээдүүд чухам энэхүү төлбөрийн системийг ашигладаг.

Эдүгээ bitcoin-ий өрсөлдөгч Litecoin, эзэмшигч нартаа долоо хоног тутамд ашиг өгдөг гэгддэг MiketheMug зэрэг нийт 830 гаруй нэр төрлийн аlt-coin гүйлгээнд эргэлдэж байна. Хөрөнгө оруулагчдад мөнгө хуримтлуулах боломж олгож буй ICO (Initial Coin Offerings) буюу дижитал валютыг зохицуулалтгүйгээр нийтэд гаргах явдал өссөн нь хуульчид, санхүүгийн мэргэжилтнүүдийг түгшээж эхэллээ.

Бизнес явуулахын тулд хө-рөн гө үүсгэдэг аргатай ижил зарч маар ажиллаж буй ICO нь үнэт цаасны одоогийн хууль зүйн тогтолцоог зөрчиж байгаад сэт гэл зовох хүмүүс олширлоо. “ICO нь үнэт цаас, бондын оронд шифр лэсэн токен гэгдэх дижитал тэмдэгт гаргадаг. Гэтэл энэхүү токен нь олон нийтээс хөрөнгө хуримтлуулдаг хэвшиж тогтсон

уламжлалт аргын мөн чанартай нийцэж өгдөггүй” хэмээн PwC компанийн санхүүгийн техно-логийн асуудал хариуцсан захи рал Ажит Трипати тайл-барлав.

“Хөрөнгө босгох үйл ажилла-гаанд хөрөнгө оруулагчдаа хам гаа лах тогтолцоо шаард-лага тай. Тэгвэл энэ хөрөнгө оруу лагчид маань ямархуу түвэгтэй зүйл болж хувирав аа” гэсэн асуултыг тэрбээр тавьж байна. Жолоогүй өсөж буй шинэ салбарыг саяхнаас ан заарч эхэлсэн зохицуулагчид bitcoin-той холбоотой тогтолцоо хэрхэн үүсгэх талаар ухаж, толгойгоо гашилгасан ядсан хэвээр.

Жишээ нь, Япон дөнгөж өнгөр-сөн сард л bitcoin-ий арилжаа тай холбоотой зохицуулалтыг чан гатгах арга хэмжээ авлаа. Уг арга хэмжээнд bitcoin-ий биржийг заавал бүртгүүлэх, бүх үйлчлүүлэгчээ тодорхой мэдэж, мөнгө угаахын эсрэг зохицуулалтад нийцүүлэх, хийж буй арилжаанаас нэмэлт төлбөр авах зэрэг зохицуулалт багтжээ.

Зарим хувь хүмүүс санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын IT салбарыг ашиглан alt-coin-ий арилжаа хийж байгаа нь компаниудын удирдлагын хараа хяналтаас далд өрнөдөг талаар ажиглагчид сэрэмжлүүлэв. Банкууд мөнгө угаах үйлдлийн эсрэг хатуу тэмцдэгтэй уялдан виртуал баялгаа бэлэн мөнгө болгон эргэлдүүлж чадахгүй суугаа хүмүүс ч цөөнгүй.

“Ажилтан, ажилчид нь тоо-цоолох системийг хувийн эд баялгаа өсгөхөд ашиглах явдал ихэссэн. Үүнээс шалтгаалан ком паниудын компьютерын систем гэмт хэргийн ертөнц-тэй холбогдох эрсдэлтэй болж хувирлаа” хэмээн Их Британийн цахим тагнан турших агентлаг – GCHQ-ийн кибер ажиллагаа

эрхэлсэн орлогч захирал асан Брайан Лорд тайлбарлав.

Компьютер системийг нь ашиглан явуулж буй дижитал валютын арилжааг ямар нэгэн байдлаар зохицуулж байгаа компани туйлын цөөн хэмээн, эдүгээ аюулгүй байдлын PGI группийн кибер ажиллагаа хариуцсан захирал болсон тэрбээр анхааруулж байна.

ICO буюу “токений наймаа”-г нэр хүндтэй томоохон хөрөнгө оруулагчид ч сонирхох боллоо. Тэрбумтан, bitcoin-ийг анхлан дэмжигчдийн нэг Тим Дрэйпер энэ сард үйл ажиллагаа нь эхэлнэ хэмээн бөөн шуугиан болж буй дижитал валют эрхлэгч Tezos компанид хөрөнгө оруулахаа мэдэгдлээ.

Tezos-ийн токений наймаа нь тус салбар дахь, шинээр дижитал мөнгө үүсгэх, үүссэн мөнгийг устгах хүчин чадал бүхий, зохицуулалтгүй олон биржийн ачаар шууд цэцэглэнэ гэсэн таамаг хүмүүсийн дунд хүчтэй байна. “Ийм биржүүд түгээмэл болон хувирч буйг, хүмүүст мөрөөдөл зарж буйг та бид яг харцгааж байна. Мөрөөдөл биелэх үү, үгүй юү гэдэг нь хүмүүст өөрсдөд нь ч сонин” хэмээн дижитал валютын Bitmex биржийн арилжаач Артур Хэйес өгүүлсэн юм. Эдүгээ дижитал валютын биржид “чухам таатай нөхцөл бүрдлээ” хэмээн тэрбээр үзэж байна.

Зарим арилжаач шинэ зах зээлийн цаашдын хүч болом-жид болгоомжтой ханддаг. “Тогтвортой, баталгаатай нөхцөл биш гэдэг нь ойлгомжтой. Болох ёстой юм л болж байгаа нь л энэ. Үнэт цаас, биржийн комисс удахгүй хутгалдаад эхэлбэл ёстой жинхэнэ эрсдэл үүснэ” хэмээн өөр нэг наймаач өгүүлсэн юм.

Microsoft компани өнгөрсөн бямба, ням гарагт Windows-ийн хуучин хувилбаруудын “цоорхойг нөхөх” патч-засвар яаралтай гаргасан. Хуучин үйлдлийн систем ашигласаар байгаа компаниуд уг засварыг яаралтай суулгахыг IT мэргэжилтнүүд зөвлөж байна. Технологийн өндөр хөгжилтэй хэдхэн улсын явцуу хүрээнд олон жилийн турш ашиглаж байсан нууц хэрэглүүрийг гэмт этгээдүүд дижитал зэвсэг болгон ашиглахаар өрсөлдөж эхэллээ. Үүнтэй уялдан кибер халдлагын шинэ давалгаа дэлхийг нөмрөх аюулыг WannaCry ёрлож байж болзошгүй хэмээн тагнуулын болон хууль сахиулах байгууллагууд түгшиж байна.

NSA бүтээж хөгжүүлсэн дор хаяж арав гаруй нууц хэрэглүүрийг

BBM©

Чиаран Мартин анхааруулав. “Хөнөөлт кибер зэвсэг байнга өөрчлөгдөн хувирч, сайжирч байгаа. Нээлттэй эх код бүхий хорлонт программын экосистем өргөжсөөр өдий хүрлээ” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Онлайнд тархаад байгаа WannaCry болон бусад хөнөөлт хэрэглүүрийн талаар тодорхой тайлбар хэлэхээс ноён Мартин татгалзав.

Нэгэнт ил болсон NSA-ийн хэрэглүүртэй холбоотой цааш-дын болзошгүй халдлагаас урьд чи лан сэргийлэх гэвэл Micro soft компаниас гарга сан патч-зас ва рыг програм хангамждаа нэн даруй суулгахыг ноён Мар тин байгууллага, ком пани, хувь хүмүүст зөвлөж байна.

BBM©

WannaCry вирусийн халдлага амжилттай болсны дараа EsteemAudit нэртэй тусгай хэрэглүүр “харанхуй вэб”-д тавигдлаа.

Page 11: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

11

Би үйлдвэрлэгч

2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Улаанбаатар хот – Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) 5-р сарын 15-нд сар тутмын ээлжит уулзалт хэлэлцүүлгийг “Худалдаа ложис тикийн асуудлууд – Экспортыг нэмэгдүүлэх нь” сэдвээр Кэмпински зочид буудалд амжилт тай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг МБЗ-ийн Худалдаа, ложистикийн ажлын хэсгийн дарга, “Ландбридж” компанийн гүйцэт гэх захирал Д.Энхтүвшин хөтөлж, зочид төлөө лөгчөөр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Монгол тээвэр нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал С.Ганболд, “Гложэкс”-ийн гүйцэтгэх захирал Л.Наран баатар, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Жанцансүрэн нар оролцлоо. Мөн уулзалтад ОУВС-гийн Азийн бүсийн дэд захирал Ранил Салгадо, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер нар Азийн бүсийн эдийн засгийн хөгжлийн төлөв ба Монголд үзүүлэх үр нөлөөллийн талаар илтгэл тавив.

2016 оны хоёрдугаар улирлаас нүүрсний үнэ өсөж, 2017 онд тогтворжин 2018 оны сүүлээр эргээд буурах хандлагатай байгааг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт онцоллоо. Нүүрсний үнийн өсөлттэй уялдаж зам тээврийн голлох асуудал нь одоо байгаа зам болон хилийн боомтын хүчин чадал болохыг тэрбээр тэмдэглэлээ. Тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, хилийн боомтын хүчин чадлыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна гэв.

“Гложэкс” компанийн гүйцэтгэх захирал “Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар дэд бүтцээс өндөр хамааралтай байдаг. Нэмж нүүрсний ордуудыг тодорхойлох, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх санааг сүүлийн зургаан жил бид дэвшүүлсэн ч эцэст нь ордууд нэмэгдсэн ч дэд бүтцийн асуудал хэвээр үлдсэн байна. Автотээврийн зохистой шийдэл нь төмөр замтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч болно” гэлээ.

Хилийн боомтын нэвтрүүлэх процесс удаан байдгаас улбаалж 60 км-т 1000 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл түгжирдэг тухай “Монгол тээвэр нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал С.Ганболд мэдээлэв. Энэ асуудлыг шийдэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, технологийн шинэчлэл хийх, зэрэгцээ засмал зам барих, хилийн боомтын дэргэд 1000 хүртэлх тээврийн хэрэгслийн багтаамжтай түр байршуулах талбай бий болгох гэх мэт саналыг тэрээр дэвшүүллээ. Мөн С.Ганболд нүүрсний тээвэрлэлтийн ажлын нөхцөл бараан дүр зурагтай байдаг ба ямар ч ажлын байранд хүнээ эхэлж бодох шаардлагатай байгааг онцлов.

Одоогийн байдлаар өдөрт 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг ч засмал замын эвдрэл, зохицуулалтын асуудлаас болж хил нэвтрэх процессд хүндрэл учирдаг тухай Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Жанцансүрэн тэмдэглэв. Тээвэр зохицуулалтыг сайжруулахын тулд “QR code”-ыг тээврийн хэрэгслүүдэд олгож, бүртгэлийн мэдээллийн хяналтыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн тухай тэрбээр мэдэгдлээ.

Экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагааг аюулгүй, тогтвортой болгох, олон улсын боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудад бүх оролцогч талууд хамтран анхаарлаа хандуулж, шийдэл олох дээр хэлэлцүүлэгт оролцсон талууд санал нэгдэв.

Ази-Номхон далайн бүс нь эдийн засгийн өсөлтийн төв цэг хэвээр байгааг ОУВС-гийн Азийн бүсийн дэд захирал Ранил Салгадо онцолоо. Азийн хөгжиж буй зах зээлүүд эдийн засгийн гэнтийн нөлөөлөлд тогтортой байх төлөвтэй ч банкны салбарын капиталын хэрэгцээ эмзэг хэвээр байна.

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудад тулгамдаж буй асуудал хэлэлцэх, хамтран шийдэл олох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгох мөн цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах зорилготойгоор МБЗ сар бүрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛБИЗНЕСИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ТЭРГҮҮНИЙ ТҮНШ

www.bcmongolia.orgУтас: 976-11-317027/70114442

Ц-шуудан: [email protected]

АВТОТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАХ ШААРДЛАГАТАЙ

1Тэднийхээс манайх заг варын

хувьд арай илүү байх гэж харж байгаа.

-Өөрийнхөө талаар та-нил цуулахгүй юу. Ямар мэр гэ жилтэй вэ?

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2014 онд марке тин-гийн менежер буюу маркетер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд нэг жил гаруй хугацаанд Өмнөговьд аавынхаа ажилд тусалж байгаад хотод ирсэн юм. Хотод ирэхэд манай хүүхэд дөнгөж төрсөн байв. Хүүхдээ харах зуураа бизнесийн санаагаа үргэлж бодно. Ер нь жилийн хугацаанд бизнесийн санаагаа бодож, боловсруулсан.

-Судалгааны талаар ярихгүй юу. Энэ төрлийн бизнес эрх-лэхэд нэн түрүүнд түүхий эд буюу материал шаардлагатай. Материалаа хаанаас авсан бэ?

-Түрүүнд хэлсэнчлэн гаднаас орж ирж байгаа албан ёсны брэндүүд хэт үнэтэй талдаа байдаг. Нэг худалдан авалт хийчихээд урагдахаар нь дахин авах гэхээр санхүүгийн хувьд үнэтэй тусдаг. Нөгөөтэйгүүр, Хятадын бараанууд оёдол, чанарын хувьд таарууг хүн бүр мэднэ. Тиймээс энэ хоёрын дундыг барьсан, боломжийн үнэтэй мөртлөө, чанартай спорт хувцас үйлдвэрлэл үгүйлэгдэж байгааг анзаарсан юм. Тиймээс үйлдвэрлэлээ эхлэхийн тулд хамгийн түрүүнд материалын эрэлд гарсан. Харамсалтай нь, манайд материалын нөөц,

З.Ганцоож: Gan брэндийг салбарлаж хөгжүүлнэ

тор давхарлаж хийсэн байх жишээтэй. Том брэндүүд олон залгаас нийлүүлж оёдог бол манайх нэг залгаасаар явуулж байгаа. Олон залгаатай байх тусам утас нь тасарчихдаг гэмтэй. Мөн гүйлт, дугуй зэрэг бүх спортод тохирсон байдлаар хийхийг зорьж байгаа.

-Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад эхэлчихсэн үү. Хүмүү-сийн хандлага ямар байна вэ?

-Энэ сарын 4-нд төрсөн өд рөөрөө бүтээгдэхүүнээ та-нил цуулж, зах зээлд гаргасан. Дөн гөж эхэлж байгаа учраас манай брэндийг одоогоор мэ-дэх хүн цөөн байна. Цаашид маркетингийн чиглэлдээ илүү анхаарч, олон хүнд хүргэхийг зорьж байгаа. Ямартай ч эхний үйлчлүүлэгчид Монголд үйлд вэрлэсэн бүтээгдэхүүн гэсэн утгаар нь худалдан авах сонир холтой байна. Зарим нь хэтэрхий бариу байна гэсэн шүүмжлэлийг ч хэлж байгаа. Мэдээж үйлчлүүлэгчдийн сэт-гэг дэл бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Тиймээс цаашид бүтээгдэхүүнээ засаж залруулаад, улам сайжруулах болно.

-Спорт хувцасны стандарт ямар байх ёстой вэ. Үнийн хувьд ямар вэ?

-Фитнессийн хувцас дасгал хийхэд хэт бариу байж болохгүй. Биед хамгийн эвтэйхэн байна. Мөн хүний биед харшил өгөх-гүй, хатгахгүй, нухахгүй байх ёстойгоос гадна биеийн дулааныг хадгалах зориулалттай учир

гаднаас салхи нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Үнийн хувьд 35-50 мянган төгрөгийн хооронд тогтоосон. Нийтэд зориулж үйлдвэрлэхийн тулд зориулалтын материалыг тасралтгүй нийлүүлэх албан ёсны газартай болох хэрэгтэй юм билээ. Ийм газрыг нь үйлдвэрлэгчтэй нь уулзаж, гэрээ хийн Монголд албан ёсны франчайз эрхийг нь авбал зүгээр санагдсан.

-Спортын хэчнээн төрлийн хувцас худалдаанд гаргаж бай-гаа вэ?

-Фитнесс, сагс гээд бүхий л спортод зориулсан цамц, өмд, подволк, шорт гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг хосоор нь болон дангаар нь үйлдвэрлэж байна. Хүйсийн тухайд эмэгтэй хүнд зориулсан өмд гаргаж байна. Загварын тухайд урт, богино өмд болон шорт үйлдвэрлэж байна. Мөн урт болон богино ханцуйтай цамц бий.

-Энэ төрлийн гарааны бизнес эхлүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна вэ. Одоо үйлдвэрлэл цехийн хэмжээнд явж байна уу?

-Одоогоор загвараа өөрсдөө

гаргаад жижигхэн оёдлын цехтэй гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ оёулж байгаа. Нэн түрүүнд материалаа судалж, олон тоогоор нийлүүлэх нь чухал байна. Ерөнхийдөө гаднаас тухайн цаг үед хүмүүс авч ажиллуулах хэлбэрээр хэсэг явна. Жишээлбэл, оёдол, логогоо өөр өөр газарт хийлгэж байна. Тэгэхгүй бол одоохондоо шууд үйлдвэр байгуулаад, байнгын ажилтан авч ажиллуулна гэдэг хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй болчихоод байгаа юм. Шинэ гарч ирж байгаа учир холбоо тогтоосон хүмүүст дуудлагаар очиж үйлчилж байна. Яваандаа үйлдвэрээ байгуулж, нэрийн дэлгүүртэй болно доо. Энэ бизнесээ зургаа орчим сая төгрөгөөр эхлүүлсэн.

-Бизнесийн ирээдүйгээ хэр-хэн харж, төсөөлж байна вэ?

-Би хүүхэд байхдаа л найзууд-даа тоглоом тохуугаар Ганцоож гэдэг нэртэй ямар нэгэн юм хийнэ гэж ярьдаг байсан. Манай найзууд тухайн үед шоолж байлаа. Гэтэл одоо санасандаа хүрч, ямар нэг зүйлийн эхлэлээс атгачихлаа. Би эхнэр болон эгчтэйгээ хамтраад үйлдвэр байгуулах төсөл дээр ажиллаж байгаа юм. Энэ төсөл маань амжилттай хэрэгжвэл хэдэн жилийн дараа зөвхөн спортын хувцас биш Gan fashion, Gan kids, Gan home зэргээр салбарлаж, брэндээ хөгжүүлэх зорилготой.

-Төрөөс ЖДҮ-ийг дэмжих зээл олгож байгаа. Мөн хөрөнгө оруулагчийн талаар судалж байв уу?

-Хөрөнгө оруулахад олон төрөл байдаг юм билээ. Тухайл-бал, зээл олгоод хоёр жилийн хугацаанд зээлээ төлөөд дуус-чихвал манай брэндийн хувь эзэмшигч болохгүй гэх мэтчилэн. Үйлдвэрийн төслөө дуусгаад хөрөнгө оруулагчдад хандахаар зэхэж байна. Энэ төрлийн үйлд вэр байгуулахад хамгийн багадаа 40-50 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болж байгаа. Төрөөс ЖДҮ-ийн зээл авахаар хөөцөлдөх гэхээр маш их зүйл шаарддаг. Хамгийн гол нь барьцаа хөрөнгө шаарддаг нь хүндрэл болоод байгаа юм.

-25 настай чам шиг залуу-чууд оффисын ажлаас залхаж, өөрийн гэсэн бизнестэй боло-хыг мөрөөдөж суугаа. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөхгүй юү?

-Хамгийн чухал нь эхлээд юу хийхийг хүсэж байгаагаа олох. Орон дотроо хэвтээд “Нэг юм хийх юмсан. Даанч мөнгө алга” гээд байгаад байж болохгүй. Орноосоо босоод гадагш гарч, юу хийх гэж байгаагаа ол. Дараа нь түүхий эд, материалынхаа судалгааг хий. Зах зээл байгаа, эсэхийг тандах гэх мэтээр уйга-гүй, шантрахгүй явсаар байвал гэрэл заавал асах учиртай.

сонголт үнэхээр муу байдаг юм билээ. Хүмүүсийн хүссэн бүтээгдэхүүнийг гаргая гэвэл өнгө, размер бүрээс сонголттой

байх ёстой. Гэтэл материалын олдоц муу байгаа нь нэлээд асуудал болж байгаа. Эхний ээлжинд гурван төрлийн мате-риал худалдан авч, нэг өмд, цамц оёж туршсан. Мөн логогоо наагаад угаахад арилж байна уу, үгүй юү, хүний биед харшил өгч байгаа, эсэх гэх мэт судалгаа хийсэн дээ.

-Загварын хувьд томоохон брэндийнхээс дутахааргүй юм шиг санагдлаа.

-Харагдах байдлын хувьд томоохон брэндийн спорт хувцсанд дөхүүлэхийг оролдсон. Мэдээж өнгө болон хийцийн хувьд бага сага зүйл нь ялгаатай. Бид хувцасныхаа суга, цавины хэсгээр агаар нэвтрүүлдэг хоёр

С.Батсайхан / ЗГМ©

Үйлдвэр байгуулах төсөл дээр ажиллаж

байгаа

Page 12: YНЭ: 600₮ Мартагдсан хорт “уурхай”-нууд...Улс төр 2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ 092 (638) ТОВЧХОН

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.17, ЛХАГВА ~ №092 (638)

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1231.02 +0.02% 5/16/2017

ЦАГААН АЛТ PLA унци 930.2 +0.16% 5/16/2017

МӨНГӨ SIA унци 16.64 +0.22% 5/16/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 253.35 -0.22% 5/16/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 61.2 -0.41% 5/15/2017

WTI ТОС CLA баррель 48.86 +0.02% 5/16/2017

БРЕНТ COA баррель 51.8 +1.89% 5/16/2017

БЕНЗИН XBA 159.64 +0.06% 5/16/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.357 +0.24% 5/16/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 +0.21% 5/15/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 72.05 -0.55% 5/16/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.156 +0.58% 5/16/2017

БУДАА RRA центнер 10.63 +2.11% 5/16/2017

БУУДАЙ WA бушель 423.25 -2.2% 5/16/2017

КАКАО CCA тонн 2041 +1.59% 5/16/2017

КОФЕ KCA фунт 1.334 -1.22% 5/16/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

59.44 -0.6% 5/15/2017

0.039 +8.33% 5/15/2017

20.75 -1.75% 5/15/2017

0.019 -5% 5/15/2017

0.013 -7.69% 5/15/2017

3.05 -4.69% 5/16/2017

3.61 -0.28% 5/16/2017

0.315 -1.56% 5/15/2017

0.205 +2.5% 5/15/2017

0.54 -1.82% 5/16/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 6149.676 +28.44 +0.46% 5/16/2017DAX INDEX DAX 12807.04 +36.63 +0.29% 5/15/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15629.47 +91.59 +0.59% 5/16/2017S&P/ASX 200 AS51 5838.402 +1.5 +0.03% 5/15/2017S&P 500 INX 2402.32 +11.42 +0.48% 5/16/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3090.229 +6.72 +0.22% 5/15/2017DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 20981.94 +85.33 +0.41% 5/16/2017TOP 20 MSETOP 12774.97 +145.75 +1.15% 5/15/2017FTSE 100 UKX 7454.37 +18.98 +0.26% 5/16/2017HANG SENG HSI 25371.59 +215.25 +0.86% 5/15/2017NIKKEI 225 NKY 19869.85 -14.05 -0.07% 5/15/2017

▲ ▲

▲ ▲

▲ ▼

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 325.62 0.06% 5/16/2017ГОВЬ ХК GOV 14200 1.07% 5/16/2017МИК ХОЛДИНГ ХК MIK 10500 5% 5/16/2017ДАРХАН НЭХИЙ ХК NEH 23000 12.2% 5/16/2017ТАЛХ ЧИХЭР ХК TCK 21540 -0.55% 5/16/2017АДУУН ЧУЛУУН ХК ADL 2550 10.87% 5/16/2017БАГАНУУР ХК BAN 1957 3% 5/16/2017МОГОЙН ГОЛ ХК BDL 5580 14.81% 5/16/2017БИ ДИ СЕК ХК BDS 1200 0% 5/16/2017БЭРХ УУЛ ХК BEU 850 6.25% 5/16/2017АРИГ ГАЛ ХК EER 2450 0% 5/16/2017ГАН ХИЙЦ ХК GHC 11200 0% 5/16/2017ГУТАЛ ХК GTL 17980 5.76% 5/16/2017ХАЙ БИ ОЙЛ ХК HBO 125 4.15% 5/16/2017ХӨХ ГАН ХК HGN 58 1.75% 5/16/2017

▲▲▲▲▼▲ ▲▲

◄►▲

◄►◄►▲▲▲

99903584, 99903581

ТЭЭВЭР

Г.ИлчЗГМ

Нойтон түрээсийн ач холбогдлыг зөвхөн орлогоор хэмжиж болохгүй

Алтны ханш өслөө Сар орчмын доод цэгт тулаад

байсан алтны ханш өсөж эхэллээ. Шаргал металлын ханш сүүлийн хэдэн өдөр алгуур боловч тасралтгүй дээшилж байна. Мягмар гарагийн байдлаар дөрвөн өдөр дараалан чангарчээ. Олон улсын зах зээлд алтны ханш 0.2 хувиар нэмэгдэж, унци нь 1233.72 ам.доллартай тэнцсэн байна. Алтны ханш ийн эрчээ

авч байхад тус түүхий эдтэй урвуу хамааралтай ам.долларын ханш суларч байна. “Bloomberg”-ээс тооцдог ам.долларын спот индекс өчигдөр 0.1 хувиар багасчээ.

Ингэснээр таван өдөр дараа-лан буураад байгаа юм. Харин иентэй харьцах ам.долларын ханш 0.3 хувиар доошилж, 113.51 нэгжид хүрчээ.

Алтны ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ хувьцаат ко м п а н и й н Үй л д в э р л э л эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа. Тус компани агаарын тээврийн өрсөлдөөнд бэлэн байхын тулд хөлөг онгоцны насжилт, нислэгийн чиглэлд өөрчлөлт хийхээр төлөвлөж буйг тэрбээр онцлов.

-МИАТ хувьцаат компани хэдхэн хоногийн өмнө "Боинг 737-700" загварын шинэ онго-цоо хүлээн авлаа. Яагаад энэ загварыг сонгосон бэ?

-Энэ онгоцыг “Oman Air S.A.O.C” компаниас хоёр жилийн хугацаатай түрээсэлнэ. “Боинг 737-700” загварыг түрээслэх үндсэн хоёр шалтгаан байсан. Нэгд, МИАТ хувьцаат компани үйл ажиллагаагаа тэлж, шинэ чиглэлд нислэг үйлдэхээр зэхэж байна. “Боинг 737-700” загвар нь бидний ашиглаж буй “Боинг 735-800” онгоцтой харьцуулахад алслалт хол, үйл ажиллагааны зардал багатай. Тиймээс энэ жилээс нээх Бусан, Бангкок чиглэлд нислэг үйлдэж, шинэ зах зээл бойжуулахад хамгийн тохиромжтой гэж үзсэн.

Хоёрт, манай компани “Boeing” компаниас дөрвөн ширхэг Макс онгоц 2019 онд авахаар гэрээ байгуулсан. Ингэснээр МИАТ хоёр жилийн дараа шууд долоон онгоцтой болно. Тех никийн хүчин чадал ийн дээшлэхтэй зэрэг цээд боловсон хүчин, аюулгүй ажил-лагаа ч хөндөгдөнө. Тиймээс үүнд бэлтгэхийн тулд гүүрэн байд лаар онгоц түрээсэлж буй нь энэ.

-Шинэ хөлгийг Бусан, Банг-кок чиглэлд нисгэнэ гэж та хэл лээ. Хэзээ нээс нисэж эхлэх

бол?-Ирэх сарын 22-ноос БНСУ-ын

Бусан хот руу долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйл дэнэ. Мөн арваннэгдүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нисэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна манай хамт олон 2018-2020 он хүртэлх дунд хугацааны бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Тус төлөвлөгөөг ирэх

2018 оноос нислэгийн чиглэлүүдээ өөрчилнө

сард багтаан компанийн ТУЗ-д танилцуулахаар бэлтгэж байна. Хэдийгээр бизнес төлөв лөгөөний талаар ярихад эрт ч 2018 оноос нислэгийн чиг лэлүүдээ өөрчилнө. Учир нь МИАТ компани ирэх оноос Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу шилжинэ. Ингэснээр агаарын тээврийн зах зээлд томоохон өрсөлдөөн бий болно гэж ойлгож байгаа.

байгуулсан. Ин гэс нээр дамжин өнгөрөх зорчигчдыг тээвэрлэх буюу зургадугаар эрхтэй болсон.

Ер нь компанийн орлогын цөмийг хуваарьт нислэгүүдээс бүрдүүлдэг. Тиймээс орлогын бүтцээ солонгоруулж, нэмэлт мөнгө олохын тулд гадаадын компаниудын агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийж байна. 2017 оны байдлаар бид гадаадын 22 онгоцонд техник үйлчилгээ хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 14 онгоцонд үйлчилгээ үзүүлчихээд байна. Бидний харж буйгаар энэ онд төлөвлөгөөнөөс давсан буюу 26 онгоцонд засвар хийх боломжтой. Дээрээс нь нислэгийн ачаалал багатай улирлуудад агаарын хөлгийн ашиглалтаа үр ашигтай бол-гохын тулд хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

-Нойтон түрээсийн тухайд ямар шинэ мэдээлэл байна вэ?

-Дөнгөж саяхан буюу өнгөр-сөн сард манай нэг онгоц, багийн хамт Чехийн компани руу нойтон түрээсээр явлаа. Гурав дахь жилдээ явж буй энэ баг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас ирэх арав дугаар сарын 15 хүртэл тэнд ажиллана. Бидэнд ирсэн мэдээл-лээр тус онгоц болоод манай баг дөрөвдүгээр сарын 5-наас 30-ныг хүртэл нийт 270 орчим цагийн нислэг үйлдээд байна.

Ирэх намраас мөн нойтон түрээсээ үргэлжлүүлнэ. Одоо-гоор гурван компанитай хамтран ажиллахаар хэлэлцэж байна.

Өрсөлдөөнд бэлэн байхын тулд агаарын хөлгийн насжилт, нислэгийн чиглэлд өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

-Ер нь ашиг, орлогоо нэмэг-дүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Европоос Зүүн өмнөд Азийг чиглэх зорчигчдын урсгалыг татахын тулд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тран зит заал

Хамтран ажиллах, эсэх нь долдугаар сард тодорхой болох болов уу. Нислэгийн ачаалал багатай үед агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд энэ ажлыг хийж байгаа. Үүнээс гадна нойтон түрээс нь боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Тухайлбал, Монголд бол манай нисгэгчид МИАТ компанийн

нислэг үйлддэг найман чиглэлд л ниснэ. Харин нойтон түрээсээр Европт гэхэд 50 чиглэлд нислэг үйлдэж байна. Тэгэхээр нойтон түрээсийн ач холбогдлыг зөвхөн орлогоор хэмжиж болохгүй.

-Ер нь агаарын тээврийн салбарт өрсөлдөөн хэр байна вэ?

-Өнөөгийн байдлаар МИАТ компани Улаанбаатараас эхлэл, төгсгөлтэй олон улсын нийт нислэгийн 50 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Үлдсэн хувийг нь гадаадын компаниуд бүрдүүлж байгаа. Харин шинэ нисэх буудалд шилжихээр гадаадын компаниуд нислэгийн давтамжаа нэмэх, агаарын хөлгийн хэмжээг томруулах зэрэг янз бүрийн хүсэлт тавиад байгаа юм билээ. Тиймээс үүнд бэлэн байхын тулд бид агаарын хөлгийн насжилтад анхаарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр зорьж байна.

Үүнээс гадна одоо ашиглаж буй нэг онгоцны түрээсийн хугацаа нь 2020 оны хоёрдугаар сард дуусна. Тэгэхээр энэ онгоцны оронд нь ямар агаарын хөлөг ашиглах талаар Ажлын хэсэг гаран, судалж байгаа. Эцсийн дүгнэлтийг ирэх зургадугаар сард Захирлын зөвлөлд танилцуулна.

-Манай улсын макро эдийн засгийн өсөлт сул хэвээр байна. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эргээд сэргэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа. Үүнд танай компани ямар таамаг дэвшүүлж байна вэ?

-Аль ч агаарын тээврийн зах зээл тухайн улсынхаа эдийн засгийн хөгжлөөс шууд хамаар даг. Мэдээж “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөр” хэрэг-жүүлснээр эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт байна. Бидний шинээр нээж буй чиглэл, урсгал ч үүнд тулгуурлаж байгаа.

Боинг 737-700 загвар нь алслалт хол, зардал багатай учраас шинэ зах зээл бойжуулахад тохиромжтой.

Энэ онд төлөвлөгөөнөөс давсан буюу 26

онгоцонд засвар хийх боломжтой

С.Батсайхан/ЗГМ©

1,260.00

1,240.00

1,220.00

05/16 1,233.88